ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ 
МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛЭЭР “ ЭХИЙГ ДУУРАЙН ШҮЛЭГ ЗОХИОХ” АРГАЗҮЙ , ЗӨВЛӨМЖ 
ЗОРИЛГО: Өөрийн төрөлх хэлээр нийтлэгдсэн, хөтөлбөрийн агуулгад тусгагдсан монгол 
хэлний хичээлийн эх зохиолыг уншиж утга агуулгыг ойлгох, дуурайлган шүлэг зохиох, 
хувиргах чадвар эзэмшүүлнэ. 
Технологийг хэрэгжүүлэх үе шат: 
I үе шат 
Багшийн 
чиглүүлгийн 
дор арга 
барилын 
баримжаа 
авах 
Найз 
нөхөдтэйгөө 
хамтрах 
буюу бие 
даан давтан 
хийсний үр 
дүнд өөрийн 
гэсэн арга 
барилаа 
олох 
II үе шат 
Эзэмшсэн арга барил, 
мөрдөж буй 
алхамчлалаа хэрэглэж 
дадлагажих 
Энэ явцад бэрхшээл 
тохиолдвол багш болон 
найзуудынхаа тусламж 
дэмжлэгээр шийдэж, 
арга барилаа улам 
боловсронгуй болгох 
Дахин давтах хийх, 
засан сайжруулах 
замаар хурдаа 
сайжруулан, бүтээмжээ 
нэмэгдүүлж чадваржих 
III үе шат 
Чадваржса- 
наа үнэлэх 
өөрийгөө 
үнэлэх, найз 
нөхөд 
багшаараа 
үнэлүүлэх 
Чадваржса- 
наа 
тайлагнах, 
эцэг эхээрээ 
үнэлүүлэх 
Асар шиг том 
шүхэр 
Сонгосон 
эх 
зохиолууд 
Бүүвэйн 
дууны домог 
“Эрэл” жүжиг 
Сайхан 
уулын домог 
Дээрх сэдвүүд нь сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн 5-р ангийн IV улирлын монгол 
хэлний хөтөлбөрт тусгагдсан ба уг эх сэдвүүдийг уншиж ойлгоод, утга санааг гаргасан шүлэг 
зохиосноор эхийн утгыг ойлгох чадварт суралцана. Учир нь хүүхэд шүлэг зохиохын тулд 
эхийг уншихдаа анхаарал хайхрамжгүй унших биш, харин хянамгай, анхааралтай ойлгож 
уншихыг эрмэлзэж эхлэх ба эндээс мөн шүлгэндээ юу юуг нь оролцуулбал болох вэ гэдгийг 
тунгаан бодох ухаарах чадвар эзэмшинэ. Эхийг дуурайн шүлэг зохиохоос өмнө шүлгийн 
хэсгийг дуурайн зохиох чадвартай болсон. 
ХӨВСГӨЛ Г. Мөнхбат Page 1
ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ 
Нэгдүгээр үе шат 
Ярилцах Бичих, тэмдэглэх 
 Эхийг уншина. Уншихдаа 
хэсэг тус бүрээр уншина. 
 Уг эхэд юуны тухай 
өгүүлж байгаа талаар 
ярилцана. 
 Уг эхээр юуг ойлгуулахыг 
зорьсон санааг ярилцана. 
Эх зохиолын дүрийг түүж 
бичнэ. 
Хоёрдугаар үе шат 
 Энэ шатанд 1-р үе шатанд хийсэн, ярилцсан зүйлээ агуулгадаа оруулан шүлэг 
зохионо. 
 Шүлэг зохиохдоо үйл явдлыг зөв дараалалд оруулан зохионо. Эхийн аль нэг 
хэсгийг сонгосон ч болно. 
 Багш хүүхэд бүрт хүрч ажиллан, тэдний хийж буй үйлд анхаарал хандуулан туслан 
дэмжинэ. 
 Аль хэсэгт юуг оруулахаа мэдэхгүй бол найзаасаа болон багшаасаа тусламж 
зөвлөгөө авна. 
 Шүлгээ зохиож бичсэний дараа найз нартаа уран яруу уншиж өгнө. 
 Багш, найз нь нар засан сайжруулах зөвлөгөө өгнө. 
 Мөн бусад нь оновчтой шинэ санааг тэмдэглэн авч өөрийн зохиолдоо тусгаж 
болно. Гэвч бүх санааг тэр чигээр нь авч болохгүй. 
 Багшаар болон алдаагүй зөв бичдэг найзаараа алдаагаа хянуулна. 
Гуравдугаар үе шат. 
 Зохиолын дүрийг түүж бичнэ. 
 Гол үйл явдлыг жагсаан бичнэ. 
 Зохиолоос өөртөө юуг илүү ихээр тусгаж, 
ухаарч ойлгосноо бичнэ. 
 Эсвэл өөрт хамгийн их таалагдсанаа 
бичсэн ч болно. Учир нь хүүхдэд аливаа 
эерэг сайн зүйл, сургамжтай хэсэг нь 
таалагддаг. 
 Өөрийн бичсэнээ найз нартайгаа ярилцаж, 
шинэ санааг тэмдэглэж авна. 
Шүлгээ засан 
сайжруулж, алдаагаа 
хянаж зөв болгож 
бичсэний дараа 
багшийн бэлтгэсэн 
цаасан дээр шүлгээ 
бичнэ. Өөрийгөө 
үнэлнэ. 
ХӨВСГӨЛ Г. Мөнхбат Page 2
ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ 
Өөрийгөө 
үнэлсэн 
шалгуураа багш, 
найз, эцэг эхдээ 
тайлбарлаж өгөн 
үнэлүүлнэ.эрээ 
үнэлүүлнэ. Хаяг 
бүрэн байна. 
Ангидаа, эцэг эхдээ, 
эсвэл нөгөө ангидаа, 
дүү нартаа 
чадваржсанаа 
тайлагнан үзэсгэлэн 
гаргана. 
Багш сурагчдын 
бүтээлээр ном, эсвэл 
шүлгийн цомог хийж 
болно. 
Багшид өгөх зөвлөгөө: 
 Хүүхэд бүрийн бичиж буй зүйлд анхааран чиглүүлж өгөх хэрэгтэй 
 Нэг ч хүүхэд үлдээхгүй тэгш хамруулахыг анхаарах. 
 Үе шат алхам бүрийг баримталж хэвшүүлэх 
 Хүүхэд бүрийн шүлгийг заавал эцэг эхээр үнэлүүлж, өөрөө үнэлүүлэх. Гарын 
үсгийг зуруулбал бүр сайн. 
 Шүлэг дуурайн зохиосон. Эхийг дуурайн шүлэг зохиосон. Одоо харин Эхийг 
дуурайн эх зохиож болно гэдгийг анхаарах. 
ХӨВСГӨЛ Г. Мөнхбат Page 3

монгол хэл эх

  • 1.
    ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ МОНГОЛ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛЭЭР “ ЭХИЙГ ДУУРАЙН ШҮЛЭГ ЗОХИОХ” АРГАЗҮЙ , ЗӨВЛӨМЖ ЗОРИЛГО: Өөрийн төрөлх хэлээр нийтлэгдсэн, хөтөлбөрийн агуулгад тусгагдсан монгол хэлний хичээлийн эх зохиолыг уншиж утга агуулгыг ойлгох, дуурайлган шүлэг зохиох, хувиргах чадвар эзэмшүүлнэ. Технологийг хэрэгжүүлэх үе шат: I үе шат Багшийн чиглүүлгийн дор арга барилын баримжаа авах Найз нөхөдтэйгөө хамтрах буюу бие даан давтан хийсний үр дүнд өөрийн гэсэн арга барилаа олох II үе шат Эзэмшсэн арга барил, мөрдөж буй алхамчлалаа хэрэглэж дадлагажих Энэ явцад бэрхшээл тохиолдвол багш болон найзуудынхаа тусламж дэмжлэгээр шийдэж, арга барилаа улам боловсронгуй болгох Дахин давтах хийх, засан сайжруулах замаар хурдаа сайжруулан, бүтээмжээ нэмэгдүүлж чадваржих III үе шат Чадваржса- наа үнэлэх өөрийгөө үнэлэх, найз нөхөд багшаараа үнэлүүлэх Чадваржса- наа тайлагнах, эцэг эхээрээ үнэлүүлэх Асар шиг том шүхэр Сонгосон эх зохиолууд Бүүвэйн дууны домог “Эрэл” жүжиг Сайхан уулын домог Дээрх сэдвүүд нь сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн 5-р ангийн IV улирлын монгол хэлний хөтөлбөрт тусгагдсан ба уг эх сэдвүүдийг уншиж ойлгоод, утга санааг гаргасан шүлэг зохиосноор эхийн утгыг ойлгох чадварт суралцана. Учир нь хүүхэд шүлэг зохиохын тулд эхийг уншихдаа анхаарал хайхрамжгүй унших биш, харин хянамгай, анхааралтай ойлгож уншихыг эрмэлзэж эхлэх ба эндээс мөн шүлгэндээ юу юуг нь оролцуулбал болох вэ гэдгийг тунгаан бодох ухаарах чадвар эзэмшинэ. Эхийг дуурайн шүлэг зохиохоос өмнө шүлгийн хэсгийг дуурайн зохиох чадвартай болсон. ХӨВСГӨЛ Г. Мөнхбат Page 1
  • 2.
    ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ Нэгдүгээр үе шат Ярилцах Бичих, тэмдэглэх  Эхийг уншина. Уншихдаа хэсэг тус бүрээр уншина.  Уг эхэд юуны тухай өгүүлж байгаа талаар ярилцана.  Уг эхээр юуг ойлгуулахыг зорьсон санааг ярилцана. Эх зохиолын дүрийг түүж бичнэ. Хоёрдугаар үе шат  Энэ шатанд 1-р үе шатанд хийсэн, ярилцсан зүйлээ агуулгадаа оруулан шүлэг зохионо.  Шүлэг зохиохдоо үйл явдлыг зөв дараалалд оруулан зохионо. Эхийн аль нэг хэсгийг сонгосон ч болно.  Багш хүүхэд бүрт хүрч ажиллан, тэдний хийж буй үйлд анхаарал хандуулан туслан дэмжинэ.  Аль хэсэгт юуг оруулахаа мэдэхгүй бол найзаасаа болон багшаасаа тусламж зөвлөгөө авна.  Шүлгээ зохиож бичсэний дараа найз нартаа уран яруу уншиж өгнө.  Багш, найз нь нар засан сайжруулах зөвлөгөө өгнө.  Мөн бусад нь оновчтой шинэ санааг тэмдэглэн авч өөрийн зохиолдоо тусгаж болно. Гэвч бүх санааг тэр чигээр нь авч болохгүй.  Багшаар болон алдаагүй зөв бичдэг найзаараа алдаагаа хянуулна. Гуравдугаар үе шат.  Зохиолын дүрийг түүж бичнэ.  Гол үйл явдлыг жагсаан бичнэ.  Зохиолоос өөртөө юуг илүү ихээр тусгаж, ухаарч ойлгосноо бичнэ.  Эсвэл өөрт хамгийн их таалагдсанаа бичсэн ч болно. Учир нь хүүхдэд аливаа эерэг сайн зүйл, сургамжтай хэсэг нь таалагддаг.  Өөрийн бичсэнээ найз нартайгаа ярилцаж, шинэ санааг тэмдэглэж авна. Шүлгээ засан сайжруулж, алдаагаа хянаж зөв болгож бичсэний дараа багшийн бэлтгэсэн цаасан дээр шүлгээ бичнэ. Өөрийгөө үнэлнэ. ХӨВСГӨЛ Г. Мөнхбат Page 2
  • 3.
    ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ Өөрийгөө үнэлсэн шалгуураа багш, найз, эцэг эхдээ тайлбарлаж өгөн үнэлүүлнэ.эрээ үнэлүүлнэ. Хаяг бүрэн байна. Ангидаа, эцэг эхдээ, эсвэл нөгөө ангидаа, дүү нартаа чадваржсанаа тайлагнан үзэсгэлэн гаргана. Багш сурагчдын бүтээлээр ном, эсвэл шүлгийн цомог хийж болно. Багшид өгөх зөвлөгөө:  Хүүхэд бүрийн бичиж буй зүйлд анхааран чиглүүлж өгөх хэрэгтэй  Нэг ч хүүхэд үлдээхгүй тэгш хамруулахыг анхаарах.  Үе шат алхам бүрийг баримталж хэвшүүлэх  Хүүхэд бүрийн шүлгийг заавал эцэг эхээр үнэлүүлж, өөрөө үнэлүүлэх. Гарын үсгийг зуруулбал бүр сайн.  Шүлэг дуурайн зохиосон. Эхийг дуурайн шүлэг зохиосон. Одоо харин Эхийг дуурайн эх зохиож болно гэдгийг анхаарах. ХӨВСГӨЛ Г. Мөнхбат Page 3