Skip to main content
Хичээл №4

         Б.Явуухулан

    Хар ус нуурын шагшуурга
           10-р анги



                

                       Боловсруулсан багш­М.Бондгор
“Хар ус нуурын шагшуурга” шүлгийн
     утга агуулгыг ойлгуулах,
    Шүлгээс уран дүрслэлийг олж
     тайлбарлах,
    “Хар ус нуурын шагшуурга” дууны
     талаар танилцуулах,


                      
Шүлгийн утга санааг тайлбарлан
     ярилцах,
    Уран дүрслэлийг олж тайлбарлах,
    Дууны ая данг сурах, айзам хэмнэлийг
     тайлбарлан ярилцах,
    Хар ус нуурын тухай мэдээлэл
     цуглуулах,

                       
Өмнөхийг сэргээн давтах:
    Бэгзийн Явуухулангийн намтар, уран
     бүтээлээс ярилцана.
    Явуухулангийн ямар ямар зохиол
     бүтээлийг сайн мэдэх вэ?
    “Вансэмбэрүү” цэцгийн талаар мөн
     “Вансэмбэрүү” шүлгийн талаар юу
     мэдэж байна вэ?
    “Тэхийн зогсол” дууль найраглалын
     тухай ярилцъя.

                       
Б.Явуухулан “Хар ус нуурын
         шагшуурга”
Хар ус нуурын шагшуурга
Намрын салхинд исгэрнэ
Харахад нэг л уйтгартай
Намс намс бєхєлзєнє

Нvдэнд торойх бараагvй 
Нуурын ус цэнхэртэнэ 
Нvцгэн уулс чимээгvй 
Єнгєн дээр нь сvvдэртэнэ
                       
Хээлэн vлээх салхи нь
    Нимгэн мандлыг нь бидэрлэиэ
    Зєєлєн исгэрэх шагшуурга
    Хєнгєн уйтгар тєрvvлнэ


    Намрын сэрvvн унахлаар 
    Нуурууд ийм л байдаг уу 
    Хотон шувуудаа нvvчихлээр 

 
    Хатан хар ус уйдаа юу 
                        
Шуугиант гийгүүлэгч гэж 
            юу вэ?
     Салхины исгэрээ, өвс 
      модны шуугианыг 
    ямар авиагаар дүрсэлж 
          болох вэ?




                                
#Слайд 5




    Шуугиант гийгүүлэгч гэж “С”, “Ш”
    авиаг хэлнэ. Учир нь дуу авианаас биш
    дан шуугианаас бүтнэ.

    Салхины исгэрээ, өвс, модны шуугих
    дууг “С”, “Ш” авиагаар илэрхийлж
    болно.



                          
Шүлгээс уран дүрслэлийг түүж,
           тайлбарлаарай.


 Намс намс бөхөлзөнө- хүншүүлэл,
 Нүцгэн уулс- хүншүүлэл,
 Хээлэн үлээх салхи- хүншүүлэл,
 Хатан хар ус уйдаа юу- чимэг үг,
                       хүншүүлэл,

                   
Хар­Ус нуурын хөвөөгөөр дав­
    хихад усны шувууд дэрхийн 
    нисэлдэж, үдийн наран хөнгөн 
    мандал дээгүүр нь  өнхөрч 
    үзэгддэгсэн.  Хүний болоод 
    амьтны үрсийн сэтгэлийг 
    хөдөлгөх ид шидийн   
    увдистай  Хар­Ус нуур 
    Ховдчуудын бахархал билээ.
                   
                         “Google.mn”
Эгшиглэнгээр яруу, тунгалаг, уянгаар баян 
төгөлдөр, урт настай, удаан жаргалтай дуу хуур 
бол яах аргагүй Дорнын их яруу найрагч, төрийн 
шагналт, СГЗ агсан Б.Явуухулангийн шүлэг, 
Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, 
хөгжмийн нэрт зохиолч Ж.Шараагийн аялгуу, 
Ардын жүжигчин, алдарт дуучин Б.Зангадын 
дуулж ард түмнийхээ зүрх сэтгэлд уянгалуулж 
хүргэсэн миний нутгийн нүдэн нуурын тухай дуу 
«Хар ус нуурын шагшуурга» мөнөөс мөн дөг.
1963 онд төрсөн энэ дуу 50 шахам жил Монголын 
ард түмний сэтгэлд уянгалсаар байна. Цаашдаа ч 
хэдэн зуунд биш юмаа гэхэд хэдэн арван жаранд 
хүний зүрх сэтгэлд аз жаргал хуруулсаар байх нь 
                          
дамжиггүй.
Ямархан ховор аз заяа хурж, Монголын 
  гурван алдартан, гурван суут хүмүүс 
  хамтарч энэ сайхан дууг зохиосон юм 
  бэ? Хэрэв чингээгүйсэн бол Монголын 
  дууны яруу найраг хольцоо нь үгүй 
  шижир алтны үртэс шиг нэг сайхан 
  шүлгээр дутаж, Монголын хөгжмийн 
  урлагийн хөх тэнгэр цолмон шиг 
  гялалзах нэгэн гэрэлт одоор гуцуу 
  байж, Монголын ард түмний зүрх, 
  сэтгэл эгшиглэнгээр яруу тансаг, 
 
  уянгаар баян төгөлдөр нэгэн сайхан 
                      
  дуугаар өнчрөх байсан шүү.
Намрын дунд сарын жихүүн салхи 
    исгэрэн үлээж, зөөлөн салхины түрлэг, 
    аясаар сэтгэл, зүрхэнд хөнгөн уйтгарт 
    бодол сэдрэн амилж, хэн хүний 
    сэтгэлийг уяруулна. Дууг сонсож 
    суухад үнэхээр намар цагт зөөлөн 
    долгис хаялах их нуурын хөвөө, хязгаар 
    хярхагт нимгэн хувцастай зогсоод 
    салхи сөрөн эх нутгийн гоо сайхныг гүн 
    мэдэрч, намуухан исгэрэх зөөлөн 
    салхийг сөрөн алхах шиг санагдана.
                        
Яагаад ч юм бэ өндөр ургасан зэгс, хулны 
шагшуурга халиуран мөн л уянгатай ч юм шиг 
хөнгөн уйтгартай ч юм шиг шагшуургын чимээ 
анир сонсогдох нь нүдэнд торох бараагүй 
хэрнээ нутгийн нуурын минь ус хязгаар 
хярхаггүй цэнхэртэн харагдаж, сэтгэлд 
өөрийн эрхгүй эмзэглэлийн эргүүлэг унагаж, 
бас эрх чөлөөний далайд умбуулж, бодол 
ухаарлын тойрогт живүүлнэ. «Хар ус нуурын 
шагшуурга» дууны үг, аяны зохицол, уянга 
аялгууны төгөлдөршил энэ дуунд хэрхэн яв 
цав нийцсэн талаар Ардын жүжигчин 
Б.Зангад « Ж.Шараагийн дуу их уянгалаг, 
үгтэйгээ эерүү, найрамдуу авцалдсан байдаг 
                        

юм.
«Хар ус нуурын шагшуурга» шүлэгт аялгуу 
зохиохдоо «Хэмжээ хэмнэлийг сольж хийсэн 
нь үгийнхээ утгыг яв цав илэрхийлээд 
зогсоогүй, дууны ая бичлэгийн нэг хэмт 
загварыг эвдсэн нэг ёсны нээлт, шинэчлэл 
болсон юм» гэж ярьж байсан. Яруу найрагч 
Б.Явуухулангийн эл шүлэг Ж.Шараагийн 
зохиосон аялгуунд улам алдаршиж, нийтэд 
түгсэн сайхан дуу хуур болсныг эл ялдамд 
хэлэх юун. Хэрэв эл шүлэгт Ж.Шараагаас өөр 
хэн нэгэн хөгжмийн зохиолч, бүр нэртэй 
авьяастай хөгжмийн зохиолч аялгуу зохиосон 
бол «Хар ус нуурын шагшуурга» дуу минь эх 
орны уянгын эгшиглэнгийн «хаан» болж, ард 
                        
түмний дунд алдаршаа ч билүү, үгүй ч билүү  
2012 оны 3­р сарын 3­нд Хар­Ус нуурын 
  Шувуун цамхаг хэмээх газарт “Мөнгөлөг 
  шагшуурга” мөсний баяр зохион 
  байгууллаа. Мөсний баярыг Ховд 
  аймгийн Байгаль орчин, аялал 
  жуулчлалын газар, Хар­Ус нуур орчмын 
  улсын тусгай хамгаалалттай газар 
  нутгийн хамгаалалтын захиргаа, Биеийн 
  тамир спортын газар, Дэлхийн байгаль 
  хамгаалах сан, Хар нуур, Ховд голын 
  сав газрын зөвлөл хамтран гурав дахь 
  жилдээ уламжлал болгон явуулсан юм. 
                       
Дүгнэлт:



 Б.Явуухулангийн “Хар ус нуурын
 шагшуурга” шүлэг нь байгалийн уянгын
 нэг төрөл бөгөөд байгалийн үзэгдэл
 юмсын дуу авиаг үгээр илэрхийлэхийн
 үлгэр дуурайл болсон бүтээл юм.


                    
Гэрийн даалгавар



 “Хар ус нуурын шагшуурга” дууг
 сурах,
 Нуурын тухай мэдээлэл цуглуулах,
 Шүлгийн хэл уран сайханд задлал
 хийх,