More Related Content
Similar to 4 цаг шүлгийг заах арга зүй
Similar to 4 цаг шүлгийг заах арга зүй (20)
More from Хөвсгөл аймаг Боловсролын газар
More from Хөвсгөл аймаг Боловсролын газар (20)
4 цаг шүлгийг заах арга зүй
- 1. ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ
5-р ангийн сурагчдыг “ Дөрвөн цаг”шүлгийг заах явцад унших, ярих,
сонсох ,бичих чадварт сургах арга зүй, туршилт
БАГШ З. БАЯРЧИМЭГ
Хэрэгцээ шаардлага :
Эх хэл гэдэг нь хүний насан туршдаа суралцах , бусадтай харилцах чадварын үндэс суурь
нь болдог харилцааны чухал хэрэглүүр мөн .
Сурагчид багшийн чиглүүлэг дор шүлгийг цээжлэн олон давтаж уран тод уншсанаар эх
хэлнийхээ үгийг зөв бичиж сурах , санаа бодлоо цэгцтэй сайхан найруулан бичих болон
өөртөө итгэлтэй ярьж сурах , өөрийгөө бусдад зөвөөр илэрхийлэх зэрэг олон чадваруудыг
эзэмших шаардлага гарч байна .
Зорилго :
Д . Нацагдоржийн “ Дөрвөн цаг “ шүлгээр дамжуулж монгол хэлээрээ ойлгомжтой зөв
ярих , яруу сайхан найруулан бичих , бусдыг анхааран сонсох , уран тод унших зэрэг
чадваруудыг өөрөөр нь олон дахин хийлгэж , хүүхэд бүрийн суралцах аргыг дэмжих
замаар эзэмшүүлэх
Хичээл хоорондын холбоо :
Монгол хэлний хичээл
- Унших , бичих , ярих , сонсох
- Цээжлэн тогтоох чадвар
- Уран тод , дүр дүрслэлтэй унших
- Алдаагүй зөв бичих чадвар
-
Ёс суртахууны хичээл
-Багаар хамтран ажиллах
- Бусдыг хүндэтгэн сонсох
- Өөрийгөө болон найзыгаа үнэлэх
Хүн байгалийн хичээл
- Дөрвөн улирлын онцлогийг судалж
мэдэх
- Улирал бүрийн цаг агаарыг шинжлэн
таних , тохируулан хувцаслах
-
Хөгжмийн хичээл
- “Дөрвөн цагийн тал “ дууг сонсох
- Хаврын улирлын дуугаа дуулах
- Хөгжмийн аялгуунд байгалийг дүрслэн
бодох
Хүн нийгмийн хичээл
Эх орныхоо байгалийн сайхнаар бахархах
- Эх орон , эцэг эх , найз нөхдөө
хайрлах
- Жилийн дөрвөн улирлын онцлогт
Зураг технологийн хичээл
- Дөрвөн улирлын онцлогийг
харуулсан наамал хийх , зураг зурах
- Өнгө зохицлын ялгарлыг тохируулан
дүрслэх
ХӨВСГӨЛ Page 1
- 2. ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ
тохирсон ажил хөдөлмөрөөс судлан
танилцах
Технологийг хэрэгжүүлэх үе шат
Үе
шат
Үйлийн алхам Хийгдэх үйлүүд
I үе
шат
Арга барилын чиглэл авах
үйл
- Багш зохиолч Д . Нацагдоржийн товч намтрыг
өгүүлнэ . Д . Нацагдорж нь орчин үеийн уран
зохиолыг үндэслэгч бөгөөд хүүхэд багачуудад
“ Хэнз хурга “ , “ Миний нутаг “ гэх зэрэг
шүлгүүд нь танил болж уншигдсаар ирсэн .
Нацагдоржийн шүлгүүдэд эх орныхоо
байгалийн сайхныг магтсан , бахархан
дуулсан өнгө аяс илэрхийлсэн байдаг
- Багш зохиолоо уншиж таниулахаас өмнө
дуучин Т . Ариунаагийн дуулсан “ Дөрвөн цаг
“ дууг сонсгон 4 улирлын онцлог , байгалийн
сайхныг ярилцана .
- “ Дөрвөн улирал “ шүлгийг уншуулж утгыг нь
ойлгогдохгүй үгээ шүлгийн үгэн дээр
тэмдэглэн будна .
- Ойлгоогүй үгээ толиос харж үгийн утга
тайлбарлан бичдэг дэвтэр дээрээ тэмдэглэн
бичнэ .
- Үгийн утгыг өөрийн болтол ойлгох толиос
харсан үгээ холбоо үг , өгүүлбэр , зургаар
баяжуулж ажиллах
- Багш шүлгийг шад , бадгаар нь уншуулж утгыг
нь харилцан ярилцаж , зарим хэсэгт тайлбар
өгнө
- Уран уншдаг сурагчдаар болон багш өөрөө
үлгэрлэх уншлага хийж уран тод уншина .
- Шүлгийг улирал улирлаар нь сурагчид бие
даан чээжилнэ .
ХӨВСГӨЛ Page 2
- 3. ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ
II
үе
шат
Дадлагажин чадваржих
үйл
- Чээжилсэн шүлгээ алдаагүй зөв бичиж
сурахын тулд зохиолоо нүдлэн , давтан бичих
даалгаврыг давтан хийнэ .
- Шүлгээ уран тод унших , алдаагүй зөв бичих
үйлүүдийг баг болон бие биедээ үзүүлж ,
харилцан бусдаасаа суралцана.
- Шүлгийн утга агуулгыг багаараа ярилцан
утгад тохирсон зураг зурж улирал бүрийн
онцлогийг шүлгийн утгаар дамжуулан ухааран
ойлгож чадваржина .
- Уншсан 4 мөрт шүлгийнхээ агуулгыг
хосоороо харилцан ярилцана .
- Өөрийн сонгосон багийн нэг улирлын шүлгээс
уран уншиж , дүрслэн зурах , утгыг
тайлбарлан ярих чадвартай байхаас гадна
бусад гурван улирлын шүлгээс сонгон дээрх
аргуудаа ашигланөөрийн болгон чадваржина
.
III
үе
шат
Үнэлэн тайлагнах үйл
- Хүүхэд бүр “ Дөрвөн улирал “ шүлгээ уран тод
уншиж чаддаг болсноо өөрөө эхэлж үнэлээд ,
хосдоо уншин үнэлгээ авна . ангийн дөрвөн
хананд байрлуулсан үнэлгээний төрөлд
сурагчид өөрсдийгөө үнэлэн хуваагдан
зогсоно.
- Шүлгийн үгийг хэрхэн зөв бичсэнээ багаараа
сууж баруун гар талын сурагчаар
үнэлүүлнэҮнэлэх үйлийг дөрвөн улирлаас
сугалан цээжээрээ бичнэ .
- Шүлгээ уран яруу , сэтгэл хөдлөлтэй , өөртөө
итгэлтэй байдлаар уншиж эцэг эхдээ
тайлагнана .
- Хүүхэд бүрт өөрийн үнэлгээ , эцэг эхийн
үнэлгээ , хосын үнэлгээ , багшийн үнэлгээний
дундаж үнэлгээ гарна .
ХӨВСГӨЛ Page 3
- 4. ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ
Д. Нацагдорж “ Дөрвөн цаг “
“Намар”
Намрын шар нар над дээр чам дээр тусна
Найган найгах улиралд бид бас найгана
Буга хандгай урамдаж уул усыг баясгахад
Үхэр шар мөөрөлдөн малчин хүнийг зугаацуулна.
Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд
Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад
Түүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэ
Өглөөний хяруу сувдын адил гялтганан бууралтахад
Гадаа сойсон морь бүг бүг , бөн бөн чичирнэ
Гэрийн эзэн эртлэн үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
Эхнэр хүүхэд аарц нэрж түүнийг хүлээнэ
Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөнбөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээр унахад
Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.
“Өвөл”
Алсын салхи жихүүн амьсгалаар тас няс хийхэд
Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө
Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад
Уудам талд жинчин хүний дуулах яруу
Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад
Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэд
Бэлчээрт гарсан малууд соргог үсийг гялалзуулан буцахад
Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэ
Өндөр газрын хүйтэн тасхийм тасхийм ясхийм ясхийм
Монголын залуус нүүртээ цогтой нүдэндээ галтай
Зургаан мичид орой дээр , зулын гэрэл хажууд
Хөгшид өвгөд галыг базаан хуучин үгсийг ярилцана
Өвөл хавар зун намар дөрвөн улирал
Уул ус нар сартай нөхөрлөнө
Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан
Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй
“Хавар”
Мөнх тэнгэрийн доор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэрч
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар
Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөхөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана
Хээрийн галуу нисэн ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чагнан уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэ
Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээд
Эрт эдүгээ бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана
“Зун”
Цагийн сайхан зуны эхэнд
Газрын сайхан хангайн нуруунд
Хөхөө шувуу урьхнаар донгодох үес
Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтай
Ногооны униар огторгуйд тулж зэрэглэн мяралзахад
Хүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ.
Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад
Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодно
Үзэсгэлэнт уул , тунгалаг ус зуны тэгш цагт
Эрийн гурван наадам монголын манлай баясгалан
Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу
Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал
Уудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтна хөдөөд таван хошуу мал дураараа бэлчинэ
Өрх бүрийн үүдэнд айраг найрын үнэр сэнгэнэнэ
ХӨВСГӨЛ Page 4
Ийм сайхан баясгалантай , тийм сайхан жаргалтай
- 5. ҮНДЭСНИЙ ЛАБОРАТОРИ “ ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ
Дөрвөн цагийн тал
Дуучин Т . Ариунаа
Янагийн сайхан харц шиг
Яргуй нүдлэн мишээсэн
Ханшийн ногоо ярайсан
Хаврын тал минь нялхарна
Уртын сайхан дуу шиг
Ухаан санаа саруулсаж
Зуун бээрээс дуниартсан
Зуны тал минь дуниартна
Нарны сайхан цацраг
Найман зүгтээ туяаруулж
Намирсан тариа шаагуулсан
Намрын тал минь шаргалтна
Цагаан сайхан сэтгэл шиг
Цасан цайдам агсарна
Өөрийн илчээр цантуулсан
Өвлийн тал минь цавцайна
ХӨВСГӨЛ Page 5