SlideShare a Scribd company logo
ХАДГАЛАМЖИЙН БАЙГУУЛАГА:
ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШОО
ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШОО
1.Хадгаламж зээлийн хоршооны үүсэл,хөгжил
2. Хадгаламж зээлийн хоршоо,түүний үүсгэн
байгуулах нь
3. Хоршооны хадгаламж,зээлийн үйл ажиллагаа
4. Хадгаламж зээлийн хоршооны тайлан тэнцэл
5. Хадгаламж зээлийн хоршооны орлого ба зарлага.
1.Хадгаламж зээлийн хоршооны үүсэл,хөгжил
XIX зууны дунд үеэс буюу 1850 – 1860 онуудад
Европд хадгаламж дээр суурилсан зээлийн хоршоод
байгуулагдаж эхэлсэн.
Энэ үед эдгээр хоршоодын үйл ажиллагааны анхны
зарчмууд тодорхойлогдож байсан тул энэ үеэс
хадгаламж, зээлийн хоршоодын түүх нь эхэлсэн гэж
албан ёсны сурвалжлууд үздэг юм.
Монгол улс 1990–ээд оноос зах зээлийн эдийн засгийн
харилцаанд шилжиж эхэлсэн үед монголын хоршоодын
үйл ажиллагаа сэргэж эхэлсэн.
Дэлхийн 117 оронд 89 мянга гаруй хадгаламж зээлийн
хоршоо 260 сая гаруй гишүүнтэйгээр идэвхтэй үйл
ажиллагаа явуулдаг гэж Олон улсын хадгаламж зээлийн
хоршоодын холбооны хуудсанд мэдээлжээ.
Америк, Канад, Орос, Англи, Австрали, Шинэ Зеланд
болон Ази, Латин Америк, Арабын олон
оронд хадгаламж зээлийн хоршоод ажиллаж,
иргэдийнхээ санхүүгийн хэрэгцээнд үйлчилж тэр
хирээрээ улсынхаа эдийн засаг, ажилгүйдэл ядуурлыг
бууруулахад дэм болдог хэмээн үнэлэгддэг юм байна.
1995 онд “Хоршооны тухай” хууль батлагдан түүнд
хадгаламж, зээлийн үйл ажиллагаа гэсэн хоршооны
төрөл орсон.
1996 оны 9 дүгээр сард “Ажлын байр нэмэгдүүлэх
төсөл”-ийн хүрээнд АХБ - ны мэргэжилтнүүд ирж анх
удаа ХЗХ-ны талаар суурь ойлголтыг төрийн бус
байгууллагуудад танилцуулсан нь Монголын
хадгаламж, зээлийн хоршооны хөдөлгөөн өрнөхөд
чухал нөлөө үзүүлсэн байдаг.
1996 оноос хадгаламж, зээлийн хоршоод үүсгэн
байгуулагдаж эхэлсэн ба 1998 онд 18, 2001 онд 58
ХЗХ бий болсон юм.
Ингэснээр анхны Монголын хадгаламж, зээлийн
хоршоодын үндэсний холбоо (МХЗХҮХ) 1998 онд 9
ХЗХ -ны санаачлагаар байгуулагдсан бол 2001 онд
Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний
нэгдсэн холбоо (МХЗНҮХ) байгууллагдан зэрэгцэн
үйл ажиллагаагаа явуулж байсан.
Монгол улсын хэмжээнд нэгдсэн ганц холбоотой
байх нь зүйтэй гэсэн утгаар дээрхи хоёр холбоо 2003
онд нэгдэж нэгдсэн тогтолцоотой болсон.
Монголын хадгаламж, зээлийн хоршоодын холбоо
2007 оны 6 сарын 29 -ний өдөр шинэчлэн үүсгэн
байгуулагдсан.
2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан
Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн дагуу
тус холбоо 2012 онд Үндэсний гэсэн статусыг авсан.
Монгол улсын хэмжээнд хадгаламж зээлийн үйл
ажиллагаа эрхлэх хоршоонд 1998 оноос
Монголбанкнаас зөвшөөрөл олгож байсан.
2002 оноос хоршоодын хяналтыг Хоршоодын
холбоонд Бүртгэлийн асуудлыг Татварын албаны
Улсын бүртгэлийн газарт шилжүүлсэн.
2006 оноос хойш Санхүүгийн зохицуулах хороо
ХЗХ -ны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
олгох, хяналт шалгалт тавих, татан буулгах зэрэг бүхий
үйл ажиллагааг гүйцэтгэж байна.
ХЗХ-ны онцлог.
1. ХЗХ-ны зохицуулалтын үндэс нь Монгол улсын
хууль,Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль
байна
2. ХЗХ-ны дээд удирдлага нь бүх гишүүдийн хурал.
Гишүүнчлэл нь нээлттэй, ардчилсан удирдлагатай,
асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийддэг
3. ХЗХ нь дүрмийн сангүй
4. ХЗХ нь гишүүнчлэл дундаа үйл ажиллагаа явуулдаг
5. ХЗХ-ны гишүүд нь өөрсдийн үйл ажиллагаанд
хяналт тавьж байдаг
6. Оруулсан хөрөнгөнөөсөө үл хамааран бүх гишүүд
тус бүр нэг саналын эрхтэй
2.Хадгаламж зээлийн хоршоо,түүний үүсгэн
байгуулах нь
Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ) гэдэг нь
гишүүдийнхээ эдийн засаг, нийгэм, соёлын нийтлэг
хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж,
зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр
үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий
ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлнэ.
Хадгаламж, зээлийн хоршоо үйл ажиллагаандаа
дараах зарчмыг баримтална:
1.Сайн дурын гишүүнчлэлтэй байх
2.Гишүүдийн ардчилсан удирдлага, хамтын хяналттай,
ил тод, нээлттэй байх
3.Гишүүдийн эдийн засгийн тэгш оролцоог хангаж,
шударга хуваарилалт хийх
4.Хараат бус бие даасан байх
5.Гишүүд, ажилтныг сургалт, мэдээллээр хангах
6.Нийгмийн болон гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийн
төлөө санаа тавих
7.Ялгаварлан гадуурхахгүй байх
8.Санхүүгийн тогтвортой байдлыг хангах
9. Бусад хадгаламж, зээлийн хоршоотой хамтран
ажиллахыг эрэлхийлэх.
Хадгаламж зээлийн үйл ажилгаа эрхлэх хоршоо нь
Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрлөө авах
ба дараах нөхцөл шаардлагыг ханган ажиллах болно.
Үүнд :
1. Хадгаламж, зээлийн хоршоо нь Хуулийн этгээдийн
улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийн дагуу
хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
2.Хоршоо нь 20-с доошгүй гишүүнтэй байна.
3.Хоршооны дээд удирдлага нь бүх гишүүдийн хурал
байна.
4.Хоршоо нь өөрийн гэсэн дүрэмтэй байх ба хоршооны
дүрмын хүрээнд үйл ажиллагаа явагдана.
5.Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагч
хоршоо байгуулахад оруулахаар тохирсон нийт хувь
хөрөнгийн 30-аас дээш хувийг бэлнээр төвлөрүүлсэн.
6.Хоршоо нь дотроо дараах хэсэгтэй байна. Үүнд:
а.Хяналтын зөвлөл б. Зээлийн хороо
в.Эрсдэлийн хороо г. Сургалтын хороо гэх мэт.
7. Бүх гишүүдын хурал, төлөөлөгчдийн хурлыг
тогтмол хуралдуулж санхүүгийн тайлан, хорооны
тайлан, хоршооны үйл ажиллагааны асуудлыг
хэлэлцдэг байна.
8. Хоршоо нь хадгаламж зээлийн үйл ажиллагааг
эрсдэлгүй, алдагдалгүй, явуулах чиглэлээр үндэслэл
бүхий бизнес төлөвлөгөөг боловсруулсан байх ба уг
төлөвлөгөөг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг
болгодог байх хэрэгтэй.
3.Хоршоошы хадгаламж, зээлийн үйл ажиллагаа
Хадгаламж, зээлийн хоршоог тодорхой хугацаагаар,
эсхүл тодорхой бус хугацаагаар байгуулж болно.
Хадгаламж, зээлийн хоршоо нь СЗХ- оос олгосон
тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж,
зээлийн үйл ажиллагааг эрхэлнэ.
Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос
зөвшөөрсөн, хууль тогтоомжоор хориглоогүй
санхүүгийн бусад ажил, үйлчилгээг эрхэлж болно.
Хоршооны хадгаламжийн үйл ажиллагаа
1. Хоршоо нь өөрийн гишүүнээс мөнгөн хөрөнгийн
хадгаламж авч болно.
2. Хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь
Иргэний хуульд заасны дагуу бичгээр байгуулсан
гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгө хадгална.
3.Хоршооны хадгаламжинд авсан мөнгөн хөрөнгө
нь тухайн хоршооны эд хөрөнгөд хамаарахгүй.
Хадгаламж дахь хөрөнгийг зөвхөн хоршооны
зээлийн сангийн эх үүсвэр болгон ашиглаж болно.
4.Хоршоонд хадгалуулахаар өгсөн хөрөнгө нь
хамтран эзэмшигчтэй бол хадгаламж бүхий гишүүн
нь энэ тухай хадгаламжийн гэрээ байгуулахаас өмнө
хоршоонд мэдэгдэх үүрэгтэй.
5.Дүрэмд өөрөөр заагаагүй бол хадгаламж зээлийн
хүүг тодорхойлох журмыг бүх гишүүдийн хурлаас
тогтооно.
6.Гишүүний хадгаламжийг барьцаалж, түүнд зээл
олгож болно
7.Хадгаламж зээлийн хоршоо гишүүдийнхээ
хадгаламжийн баталгааг хангах үүрэгтэй
Хоршооны зээлийн үйл ажиллагаа
1.Зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь гишүүндээ
хоршооны зээлийн сангийн хөрөнгөөс дүрэмд заасан
журмын дагуу зээл олгож болно.
2. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь зээлийн
сан, зээлийн эрсдлийн сан байгуулна. Зээлийн сан нь
хоршооны хөрөнгөөс хувиарласан хөрөнгө болон
хоршооны гишүүдээс авсан хадгаламжийн хөрөнгөөс
бүрдэнэ.
3.Зээлийн хэмжээ, зээлийн зориулалт, хугацаа болон
зээлийн хүүний хэмжээг хадгаламж, зээлийн
хоршооны дүрэм, эсхүл тэргүүлэгчдийн зөвлөлөөс
тогтооно.
4. Зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй хоршоо нь
гишүүддээ Иргэний хуульд заасны дагуу гэрээний
үндсэн дээр зээл олгоно.
5.Зээлийн буцаан төлөлтийг гишүүний хоршоонд
оруулсан хувь хөрөнгө болон хадгалуулсан
хөрөнгөөр баталгаажуулж болно.
Хадгаламж зээлийн үйл ажиллагаанд хориглох
зүйлс
Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны
үндсэн чиглэлийг бүх гишүүдийн хурлаас батлах
хэдий ч дараах үйл ажиллагааг хориглоно.
 Гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн
хадгаламж татах
 Хадгаламж зээлийн хоршооны санхүүгийн тайланд
тусгагдаагүй хөрөнгийн эх үүсвэрийг
хадгаламж,зээлийн үйл ажиллагаанд ашиглах;
 Зээлийн барьцааны зүйлийг зээл төлүүлэхээс бусад
зорилгоор ашиглах, захиран зарцуулах
 Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааны
амжилт, орлогын талаар таамаглал дэвшүүлсэн
эсвэл орлого, хонжвор амласан, татан төвлөрүүлэх
хадгаламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор
аливаа зар сурталчилгаа хийх, хадгаламжийн болон
ззэлийн хүүг нийтэд сурталчилах
 Татан төвлөрүүлэх хадгаламжийи хэмжээг
нэмэглүүлэх зорилгоор гишүүд болон нийтийн дунд
төлбөрт таавар, бооцоот тоглоом болон аливаа
хэлбэрийн хонжвор бүхий сугалаа зохион байгуулах
 Өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа
мэдээлэл нийтэд тараах;
 Хуулийн этгээдэд хувь нийлүүлэх
 Бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэснээс бусад
тохиолдолд гишүүн болон гишүүн бус этгээдэд
хандив өгөх
 Хадгаламж зээлийн хоршооны гишүүний талаарх
мэдээллийг задруулах
 Хорооноос тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн
,хүчингүй болгосон өдрөөс эхлэн тухайн
хадгаламж зээлийн хоршоо гишүүдээсээ нэмж
хадгаламж авах, зээл олгох
Хадгаламж зээлийн хоршооны нэг гишүүний оруулж
болох хувь хөрөнгийн дээд хэмжээ нь нийт
гишүүдийн оруулсан хөрөнгийн 10%-ас хэтэрч
болохгүй.
4.Хадгаламж зээлийн хоршооны тайлан тэнцэл
ХЗХ нь хадгаламж татан төвлөрүүлж түүгээрээ
зээл олгодог бөгөөд мөн хувь нийлүүлсэн хөрөнгөөрөө
үйл ажиллагаагаа явуулна.
Харин нөөц сангууд, хуримтлагдсан ашиг, алдагдал нь
хоршоологчдын өмч гэсэн хэсэгт бүртгэгдэнэ.
ХЗХ - ны санхүүгийн байдлыг тодорхой нэг
хугацаагаар (улирал, жил) тасалбар болгон
тайлагнахын тулд хөрөнгө (Актив), өр төлбөр
(Пассив), өөрийн хөрөнгийн хэмжээг мөнгөн
илэрхийллээр үзүүлж, тайлан тэнцэлд тусгана.
Актив = Пассив + Өөрийн хөрөнгө
Хөрөнгө, өр төлбөр, өөрийн хөрөнгийг тайлан
тэнцэлд нягтлан бодох бүртгэлийн зааварт заасан
үнэлгээгээр үнэлж үзүүлнэ.
Хөрөнгийг хөрвөх чадвараар нь, өр төлбөрийг
төлөгдөх хугацаагаар нь дэс дараалуулан тайлан
тэнцэлд тусгана.
Тайлан тэнцлийн ангилал
I. Хөрөнгийг (Актив) дараах байдлаар ангилна.
А.Эргэлтийн хөрөнгө
Б. Эргэлтийн бус хөрөнгө
А.Эргэлтийн хөрөнгө
ХЗХ-ны үйл ажиллагааны хэвийн нөхцөлд
ашиглахаар эзэмшиж байгаа эсвэл борлуулах
зорилгоор эзэмшиж байгаа хөрөнгө, мөнгө болон
мөнгөтэй адилтгах хөрөнгө нь эргэлтийн хөрөнгөд
хамаарна.
Эргэлтийн хөрөнгийг тайлан тэнцэлд дараах
байдлаар ангилан толилуулна.
Үүнд:
1. Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө
2. Богино хугацаат хөрөнгө оруулалт
3. Зээл
4. Авлага
4.Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө
5. Бусад эргэлтийн хөрөнгө
Б.Эргэлтийн бус хөрөнгө
Эргэлтийн хөрөнгөөс бусад бүх хөрөнгө нь эргэлтийн
бус хөрөнгөд хамрагдана.
Эргэлтийн бус хөрөнгийг тайлан тэнцэлд дараах
байдлаар ангилан толилуулна.
Үүнд:
1. Үндсэн хөрөнгө
2. Биет бус хөрөнгө
3.Урт хугацаат хөрөнгө оруулалт
II. Өр төлбөрийг (Пассив) дараах байдлаар ангилна.
A.Богино хугацаат өр төлбөр
Б. Урт хугацаат өр төлбөр
А.Богино хугацаат өр төлбөр
Богино хугацаат өр төлбөрийг төлөгдөх дүнгээр нь
бүртгэж тайлан тэнцэлд дараах байдлаар ангилан
харуулна. Үүнд:
1.Хадгаламж.
2.Банк, санхүүгийн байгууллага, төсөл хөтөлбөрөөс
авсан богино хугацаат зээл
3. Хуримтлуулж тооцсон хүүгийн өглөг:
4. Цалингийн өглөг
5.Татвар, НДШ - ийн өглөг
6. Ногдол ашгийн өглөг
7.Бусад богино хугацаат өр төлбөр
Б.Урт хугацаат өр төлбөр
Богино хугацаатай өр төлбөрөөс бусад өр төлбөрийг
урт хугацаат өр төлбөрт хамруулна
Урт хугацаат өр төлбөрийг санхүүгийн байдлын
тайланд дараах байдлаар ангилна.
Үүнд:
1.Банк, санхүүгийн байгууллага, төсөл хөтөлбөрөөс
авсан урт хугацаат зээл
2. Хойшлогдсон татварын өр төлбөр
3. Бусад урт хугацаат өр төлбөр
III.Өөрийн хөрөнгө
Өөрийн хөрөнгө нь гишүүдийн оруулсан хувь
хөрөнгө болон нөөцийн сан, бусад сан, хандив,
тусламж, хуримтлагдсан ашгийн нийлбэр юм.
Өөрийн хөрөнгийг тайлан тэнцэлд дараах байдлаар
ангилна.
Үүнд:
1. Хувь нийлүүлсэн хөрөнгө
2. Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл
3. Хоршоологчдын өмч
5.Хадгаламж зээлийн хоршооны орлого ба зарлага.
Хадгаламж зээлийн хоршооны орлогод дараах
зүйлүүд орно.
Үүнд:
1.Хүүгийн орлого
2.Үйл ажилгааны бусад орлого
3.Үйл ажилгааны бус орлого
1.Хүүгийн орлого.
Үүнд:
•Хугацаандаа байгаа зээлийн хүүгийн орлого
•Зээлийн нэмэгдүүлсэн хүү,алдангийн орлого
• Банкнаас авсан харилцах, хадгаламжийн хүүгийн
орлого
• Бусад байгуулгаас авсан хүүгийн орлого
• Бусад хүүгийн орлого
2.Үйл ажиллагааны бусад орлого.
Үүнд:
• Элсэлтийн хураамж
• Гишүүний татвар
• Үйлчилгээний хураамж
• Үйл ажиллагааны бусад орлого
3.Үйл ажиллагааны бус орлого.
Үүнд:
• Торгуулийн орлого
• Үндсэн хөрөнгийн түрээс, борлуулалтын орлого
• ӨБҮХХ борлуулсанаар олсон орлого
• Гадаад валютын ханшийн тэгшитгэлийн орлого
• Тэнцэлийн гадуурхи тооцооноос олсон орлого
• Бусад орлого
• Онцгой шинжтэй орлого
Хадгаламж зээлийн хоршооны зарлагад дараах
зүйлүүд орно.
Үүнд:
1.Хүүгийн зардал
2.Үйл ажилгааны зардал
3.Үйл ажилгааны бус зардал
1.Хүүгийн зардал.
Үүнд:
• Хугацаагүй хадгаламжийн хүүгийн зардал
• Хугацаатай хадгаламжийн хүүгийн зардал
(1 жил хүртлэх хугацаатай)
• Хугацаатай хадгаламжийн хүүгийн зардал
(1-ээс дээш жилийн хугацаатай)
• Банк санхүүгийн байгуулгад төлсөн хүүгийн зардал
• Бусад хүүгийн зардал
2.Үйл ажиллагааны зардал.
а.Боловсон хүчинтэй холбоотой зардал.
Үүнд :
• Ажиллагсадын цалингийн зардал
• НДШ-ийн зардал
• Боловсон хүчний бусад зардал
б. Бусад төрлийн зардлууд: Үүнд :
• Зээл болон бусад авлагыг барагдуулахтай холбоотой
зардал
• Гишүүний татвар, хөндлөнгийн хяналтын ардал
• Даатгалын зардал
• Аудитын зардал
• Зарлал сурталчилгааны зардал
• Элэгдэл, хорогдолын зардал
• Түрээсийн зардал
• Ашиглалтын зардал
• Бичиг хэргийн зардал
• Харуул аюулгүй байдлын зардал
• Бусад зардал
3.Үйл ажиллагааны бус зардал.
Үүнд:
• Торгуулийн зардал
• Үндсэн хөрөнгийн түрээс, борлуулалтын гарз
• Гадаад валютын ханшийн тэгшитгэлийн
зардал
• Үйл ажиллагааны бус бусад зардал
ХЗХ нь ашгаасаа орлогын татвар төлнө.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

эеш а 2016
эеш а 2016эеш а 2016
эеш а 2016
Tomorbaatar Erdenebat
 
Lecture 15,16
Lecture 15,16Lecture 15,16
Lecture 15,16Bbujee
 
Б.Мөнхөө - Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх шинэ боломж-REITs
Б.Мөнхөө - Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх шинэ боломж-REITsБ.Мөнхөө - Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх шинэ боломж-REITs
Б.Мөнхөө - Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх шинэ боломж-REITsbatnasanb
 
ГАДААДЫН ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭД ОЛГ...
ГАДААДЫН ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭД ОЛГ...ГАДААДЫН ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭД ОЛГ...
ГАДААДЫН ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭД ОЛГ...
Umguullin Mongol Umguulugch
 
Mac ecs2.2021 hs
Mac ecs2.2021 hsMac ecs2.2021 hs
Mac ecs2.2021 hs
ssuserca5598
 
СЭЗШ хичээлийн бие даалт №1-ийг хийх загвар
СЭЗШ хичээлийн бие даалт №1-ийг хийх загварСЭЗШ хичээлийн бие даалт №1-ийг хийх загвар
СЭЗШ хичээлийн бие даалт №1-ийг хийх загварByambadrj Myagmar
 
сэдэв 3-хотш
сэдэв 3-хотшсэдэв 3-хотш
сэдэв 3-хотш
Byambadrj Myagmar
 
Presentation (хүнс тэжээлийн хангамж)1
Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1
Presentation (хүнс тэжээлийн хангамж)1
Freedom Billy
 
Mongoni une tsene
Mongoni une tseneMongoni une tsene
Mongoni une tsene
bubaahai
 
хувь хүний орлогын албан татвар
хувь хүний орлогын албан татвархувь хүний орлогын албан татвар
хувь хүний орлогын албан татварBatdorj Tuvaan
 
Tatvariin onol
Tatvariin onolTatvariin onol
Tatvariin onol
gunjee df
 
Abc өртөг тооцох арга
Abc өртөг тооцох аргаAbc өртөг тооцох арга
Abc өртөг тооцох аргаTengis Batsukh
 
Aanoat 180502
Aanoat 180502Aanoat 180502
Aanoat 180502
Tengis Munkhjargal
 
Macro.L16 2019 2020
Macro.L16 2019  2020Macro.L16 2019  2020
Macro.L16 2019 2020
hicheel2020
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4azora14
 
Татварын бүртгэлийн тухай ойлголт
Татварын бүртгэлийн тухай ойлголтТатварын бүртгэлийн тухай ойлголт
Татварын бүртгэлийн тухай ойлголт
ИЗ-СЭЗС багш А.Цэрэнбямба
 
Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам
Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журамАктивыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам
Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам
DOtgontsetseg
 

What's hot (20)

Zagas
ZagasZagas
Zagas
 
эеш а 2016
эеш а 2016эеш а 2016
эеш а 2016
 
Lecture 15,16
Lecture 15,16Lecture 15,16
Lecture 15,16
 
Б.Мөнхөө - Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх шинэ боломж-REITs
Б.Мөнхөө - Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх шинэ боломж-REITsБ.Мөнхөө - Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх шинэ боломж-REITs
Б.Мөнхөө - Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх шинэ боломж-REITs
 
ГАДААДЫН ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭД ОЛГ...
ГАДААДЫН ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭД ОЛГ...ГАДААДЫН ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭД ОЛГ...
ГАДААДЫН ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД МОНГОЛ УЛСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭД ОЛГ...
 
Mac ecs2.2021 hs
Mac ecs2.2021 hsMac ecs2.2021 hs
Mac ecs2.2021 hs
 
стьюдентийн тархалт
стьюдентийн тархалтстьюдентийн тархалт
стьюдентийн тархалт
 
СЭЗШ хичээлийн бие даалт №1-ийг хийх загвар
СЭЗШ хичээлийн бие даалт №1-ийг хийх загварСЭЗШ хичээлийн бие даалт №1-ийг хийх загвар
СЭЗШ хичээлийн бие даалт №1-ийг хийх загвар
 
сэдэв 3-хотш
сэдэв 3-хотшсэдэв 3-хотш
сэдэв 3-хотш
 
Presentation (хүнс тэжээлийн хангамж)1
Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1Presentation (хүнс тэжээлийн  хангамж)1
Presentation (хүнс тэжээлийн хангамж)1
 
Mongoni une tsene
Mongoni une tseneMongoni une tsene
Mongoni une tsene
 
хувь хүний орлогын албан татвар
хувь хүний орлогын албан татвархувь хүний орлогын албан татвар
хувь хүний орлогын албан татвар
 
Tatvariin onol
Tatvariin onolTatvariin onol
Tatvariin onol
 
Abc өртөг тооцох арга
Abc өртөг тооцох аргаAbc өртөг тооцох арга
Abc өртөг тооцох арга
 
Aanoat 180502
Aanoat 180502Aanoat 180502
Aanoat 180502
 
Macro.L16 2019 2020
Macro.L16 2019  2020Macro.L16 2019  2020
Macro.L16 2019 2020
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4
 
Татварын бүртгэлийн тухай ойлголт
Татварын бүртгэлийн тухай ойлголтТатварын бүртгэлийн тухай ойлголт
Татварын бүртгэлийн тухай ойлголт
 
A.pa631
A.pa631A.pa631
A.pa631
 
Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам
Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журамАктивыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам
Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журам
 

Similar to Sbeul2.2019 2020on

Sbeul3.2019 2020on
Sbeul3.2019   2020onSbeul3.2019   2020on
Sbeul3.2019 2020on
hicheel2020
 
Sbeul2.2019 2020
Sbeul2.2019   2020Sbeul2.2019   2020
Sbeul2.2019 2020
hicheel2020
 
Sanhuugiin undes L4.2019-2020on
Sanhuugiin undes L4.2019-2020onSanhuugiin undes L4.2019-2020on
Sanhuugiin undes L4.2019-2020on
hicheel2020
 
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Hadgalamj zeeliin horshoo durem    u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...Hadgalamj zeeliin horshoo durem    u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Buka King
 
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньХадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
GreengoldMongolia
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
hicheel2020
 
Sanhuugiin undes L6.2019 - 2020on
Sanhuugiin undes L6.2019 - 2020onSanhuugiin undes L6.2019 - 2020on
Sanhuugiin undes L6.2019 - 2020on
hicheel2020
 
Sbeul5.2019 2020on
Sbeul5.2019   2020onSbeul5.2019   2020on
Sbeul5.2019 2020on
hicheel2020
 
SbeuL5.2019*- 2020on
SbeuL5.2019*- 2020onSbeuL5.2019*- 2020on
SbeuL5.2019*- 2020on
hicheel2020
 
Санхүү үндэс Лекц 4
Санхүү үндэс Лекц 4Санхүү үндэс Лекц 4
Санхүү үндэс Лекц 4
Gunjargal
 
Seminar 1.2020 2021
Seminar 1.2020 2021Seminar 1.2020 2021
Seminar 1.2020 2021
hicheel2020
 
FCON
FCONFCON
Seminar 1
Seminar 1Seminar 1
Seminar 1
hicheel2020
 
Seminar 1,2
Seminar 1,2Seminar 1,2
Seminar 1,2
hicheel2020
 
арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкууд
Nomin-Erdene Gantur
 
лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7ariunubu
 
Банкны хяналт шинжилгээ power point-3
Банкны хяналт шинжилгээ power point-3Банкны хяналт шинжилгээ power point-3
Банкны хяналт шинжилгээ power point-3
Ikhzasag SEZS
 
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн системСанхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
E-Gazarchin Online University
 

Similar to Sbeul2.2019 2020on (20)

Sbeul3.2019 2020on
Sbeul3.2019   2020onSbeul3.2019   2020on
Sbeul3.2019 2020on
 
Sbeul2.2019 2020
Sbeul2.2019   2020Sbeul2.2019   2020
Sbeul2.2019 2020
 
Sanhuugiin undes L4.2019-2020on
Sanhuugiin undes L4.2019-2020onSanhuugiin undes L4.2019-2020on
Sanhuugiin undes L4.2019-2020on
 
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Hadgalamj zeeliin horshoo durem    u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...Hadgalamj zeeliin horshoo durem    u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
Hadgalamj zeeliin horshoo durem u0437u0430u0441u0432u0430u0440u043 bu0430u...
 
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах ньХадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
Хадгаламж Зээлийн Хоршоо үүсгэн байгуулах, ажиллуулах нь
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sanhuugiin undes L6.2019 - 2020on
Sanhuugiin undes L6.2019 - 2020onSanhuugiin undes L6.2019 - 2020on
Sanhuugiin undes L6.2019 - 2020on
 
Sbeul5.2019 2020on
Sbeul5.2019   2020onSbeul5.2019   2020on
Sbeul5.2019 2020on
 
SbeuL5.2019*- 2020on
SbeuL5.2019*- 2020onSbeuL5.2019*- 2020on
SbeuL5.2019*- 2020on
 
Санхүү үндэс Лекц 4
Санхүү үндэс Лекц 4Санхүү үндэс Лекц 4
Санхүү үндэс Лекц 4
 
оршил
оршилоршил
оршил
 
Seminar 1.2020 2021
Seminar 1.2020 2021Seminar 1.2020 2021
Seminar 1.2020 2021
 
FCON
FCONFCON
FCON
 
Seminar 1
Seminar 1Seminar 1
Seminar 1
 
Seminar 1,2
Seminar 1,2Seminar 1,2
Seminar 1,2
 
арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкууд
 
лекц 3
лекц 3лекц 3
лекц 3
 
лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7лекц 5, 6, 7
лекц 5, 6, 7
 
Банкны хяналт шинжилгээ power point-3
Банкны хяналт шинжилгээ power point-3Банкны хяналт шинжилгээ power point-3
Банкны хяналт шинжилгээ power point-3
 
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн системСанхүү түүний мөн чанар санхүүгийн систем
Санхүү түүний мөн чанар санхүүгийн систем
 

More from hicheel2020

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
hicheel2020
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
hicheel2020
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
hicheel2020
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
hicheel2020
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
hicheel2020
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
hicheel2020
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
hicheel2020
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
hicheel2020
 
S11a
S11aS11a
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
hicheel2020
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
hicheel2020
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
hicheel2020
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
hicheel2020
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
hicheel2020
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
hicheel2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
hicheel2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
hicheel2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
hicheel2020
 
Sbeus1.2020
Sbeus1.2020Sbeus1.2020
Sbeus1.2020
hicheel2020
 

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeus1.2020
Sbeus1.2020Sbeus1.2020
Sbeus1.2020
 

Sbeul2.2019 2020on

  • 2. ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШОО 1.Хадгаламж зээлийн хоршооны үүсэл,хөгжил 2. Хадгаламж зээлийн хоршоо,түүний үүсгэн байгуулах нь 3. Хоршооны хадгаламж,зээлийн үйл ажиллагаа 4. Хадгаламж зээлийн хоршооны тайлан тэнцэл 5. Хадгаламж зээлийн хоршооны орлого ба зарлага.
  • 3. 1.Хадгаламж зээлийн хоршооны үүсэл,хөгжил XIX зууны дунд үеэс буюу 1850 – 1860 онуудад Европд хадгаламж дээр суурилсан зээлийн хоршоод байгуулагдаж эхэлсэн. Энэ үед эдгээр хоршоодын үйл ажиллагааны анхны зарчмууд тодорхойлогдож байсан тул энэ үеэс хадгаламж, зээлийн хоршоодын түүх нь эхэлсэн гэж албан ёсны сурвалжлууд үздэг юм. Монгол улс 1990–ээд оноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж эхэлсэн үед монголын хоршоодын үйл ажиллагаа сэргэж эхэлсэн.
  • 4. Дэлхийн 117 оронд 89 мянга гаруй хадгаламж зээлийн хоршоо 260 сая гаруй гишүүнтэйгээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэж Олон улсын хадгаламж зээлийн хоршоодын холбооны хуудсанд мэдээлжээ. Америк, Канад, Орос, Англи, Австрали, Шинэ Зеланд болон Ази, Латин Америк, Арабын олон оронд хадгаламж зээлийн хоршоод ажиллаж, иргэдийнхээ санхүүгийн хэрэгцээнд үйлчилж тэр хирээрээ улсынхаа эдийн засаг, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад дэм болдог хэмээн үнэлэгддэг юм байна.
  • 5. 1995 онд “Хоршооны тухай” хууль батлагдан түүнд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа гэсэн хоршооны төрөл орсон. 1996 оны 9 дүгээр сард “Ажлын байр нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд АХБ - ны мэргэжилтнүүд ирж анх удаа ХЗХ-ны талаар суурь ойлголтыг төрийн бус байгууллагуудад танилцуулсан нь Монголын хадгаламж, зээлийн хоршооны хөдөлгөөн өрнөхөд чухал нөлөө үзүүлсэн байдаг.
  • 6. 1996 оноос хадгаламж, зээлийн хоршоод үүсгэн байгуулагдаж эхэлсэн ба 1998 онд 18, 2001 онд 58 ХЗХ бий болсон юм. Ингэснээр анхны Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо (МХЗХҮХ) 1998 онд 9 ХЗХ -ны санаачлагаар байгуулагдсан бол 2001 онд Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний нэгдсэн холбоо (МХЗНҮХ) байгууллагдан зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулж байсан.
  • 7. Монгол улсын хэмжээнд нэгдсэн ганц холбоотой байх нь зүйтэй гэсэн утгаар дээрхи хоёр холбоо 2003 онд нэгдэж нэгдсэн тогтолцоотой болсон. Монголын хадгаламж, зээлийн хоршоодын холбоо 2007 оны 6 сарын 29 -ний өдөр шинэчлэн үүсгэн байгуулагдсан. 2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн дагуу тус холбоо 2012 онд Үндэсний гэсэн статусыг авсан.
  • 8. Монгол улсын хэмжээнд хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоонд 1998 оноос Монголбанкнаас зөвшөөрөл олгож байсан. 2002 оноос хоршоодын хяналтыг Хоршоодын холбоонд Бүртгэлийн асуудлыг Татварын албаны Улсын бүртгэлийн газарт шилжүүлсэн. 2006 оноос хойш Санхүүгийн зохицуулах хороо ХЗХ -ны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт шалгалт тавих, татан буулгах зэрэг бүхий үйл ажиллагааг гүйцэтгэж байна.
  • 9. ХЗХ-ны онцлог. 1. ХЗХ-ны зохицуулалтын үндэс нь Монгол улсын хууль,Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль байна 2. ХЗХ-ны дээд удирдлага нь бүх гишүүдийн хурал. Гишүүнчлэл нь нээлттэй, ардчилсан удирдлагатай, асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийддэг 3. ХЗХ нь дүрмийн сангүй 4. ХЗХ нь гишүүнчлэл дундаа үйл ажиллагаа явуулдаг 5. ХЗХ-ны гишүүд нь өөрсдийн үйл ажиллагаанд хяналт тавьж байдаг 6. Оруулсан хөрөнгөнөөсөө үл хамааран бүх гишүүд тус бүр нэг саналын эрхтэй
  • 10. 2.Хадгаламж зээлийн хоршоо,түүний үүсгэн байгуулах нь Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ) гэдэг нь гишүүдийнхээ эдийн засаг, нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлнэ.
  • 11. Хадгаламж, зээлийн хоршоо үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална: 1.Сайн дурын гишүүнчлэлтэй байх 2.Гишүүдийн ардчилсан удирдлага, хамтын хяналттай, ил тод, нээлттэй байх 3.Гишүүдийн эдийн засгийн тэгш оролцоог хангаж, шударга хуваарилалт хийх 4.Хараат бус бие даасан байх 5.Гишүүд, ажилтныг сургалт, мэдээллээр хангах 6.Нийгмийн болон гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө санаа тавих 7.Ялгаварлан гадуурхахгүй байх
  • 12. 8.Санхүүгийн тогтвортой байдлыг хангах 9. Бусад хадгаламж, зээлийн хоршоотой хамтран ажиллахыг эрэлхийлэх. Хадгаламж зээлийн үйл ажилгаа эрхлэх хоршоо нь Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрлөө авах ба дараах нөхцөл шаардлагыг ханган ажиллах болно. Үүнд : 1. Хадгаламж, зээлийн хоршоо нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
  • 13. 2.Хоршоо нь 20-с доошгүй гишүүнтэй байна. 3.Хоршооны дээд удирдлага нь бүх гишүүдийн хурал байна. 4.Хоршоо нь өөрийн гэсэн дүрэмтэй байх ба хоршооны дүрмын хүрээнд үйл ажиллагаа явагдана. 5.Хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагч хоршоо байгуулахад оруулахаар тохирсон нийт хувь хөрөнгийн 30-аас дээш хувийг бэлнээр төвлөрүүлсэн. 6.Хоршоо нь дотроо дараах хэсэгтэй байна. Үүнд: а.Хяналтын зөвлөл б. Зээлийн хороо в.Эрсдэлийн хороо г. Сургалтын хороо гэх мэт.
  • 14. 7. Бүх гишүүдын хурал, төлөөлөгчдийн хурлыг тогтмол хуралдуулж санхүүгийн тайлан, хорооны тайлан, хоршооны үйл ажиллагааны асуудлыг хэлэлцдэг байна. 8. Хоршоо нь хадгаламж зээлийн үйл ажиллагааг эрсдэлгүй, алдагдалгүй, явуулах чиглэлээр үндэслэл бүхий бизнес төлөвлөгөөг боловсруулсан байх ба уг төлөвлөгөөг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог байх хэрэгтэй.
  • 15. 3.Хоршоошы хадгаламж, зээлийн үйл ажиллагаа Хадгаламж, зээлийн хоршоог тодорхой хугацаагаар, эсхүл тодорхой бус хугацаагаар байгуулж болно. Хадгаламж, зээлийн хоршоо нь СЗХ- оос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааг эрхэлнэ. Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос зөвшөөрсөн, хууль тогтоомжоор хориглоогүй санхүүгийн бусад ажил, үйлчилгээг эрхэлж болно.
  • 16. Хоршооны хадгаламжийн үйл ажиллагаа 1. Хоршоо нь өөрийн гишүүнээс мөнгөн хөрөнгийн хадгаламж авч болно. 2. Хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь Иргэний хуульд заасны дагуу бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгө хадгална. 3.Хоршооны хадгаламжинд авсан мөнгөн хөрөнгө нь тухайн хоршооны эд хөрөнгөд хамаарахгүй. Хадгаламж дахь хөрөнгийг зөвхөн хоршооны зээлийн сангийн эх үүсвэр болгон ашиглаж болно.
  • 17. 4.Хоршоонд хадгалуулахаар өгсөн хөрөнгө нь хамтран эзэмшигчтэй бол хадгаламж бүхий гишүүн нь энэ тухай хадгаламжийн гэрээ байгуулахаас өмнө хоршоонд мэдэгдэх үүрэгтэй. 5.Дүрэмд өөрөөр заагаагүй бол хадгаламж зээлийн хүүг тодорхойлох журмыг бүх гишүүдийн хурлаас тогтооно. 6.Гишүүний хадгаламжийг барьцаалж, түүнд зээл олгож болно 7.Хадгаламж зээлийн хоршоо гишүүдийнхээ хадгаламжийн баталгааг хангах үүрэгтэй
  • 18. Хоршооны зээлийн үйл ажиллагаа 1.Зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь гишүүндээ хоршооны зээлийн сангийн хөрөнгөөс дүрэмд заасан журмын дагуу зээл олгож болно. 2. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь зээлийн сан, зээлийн эрсдлийн сан байгуулна. Зээлийн сан нь хоршооны хөрөнгөөс хувиарласан хөрөнгө болон хоршооны гишүүдээс авсан хадгаламжийн хөрөнгөөс бүрдэнэ.
  • 19. 3.Зээлийн хэмжээ, зээлийн зориулалт, хугацаа болон зээлийн хүүний хэмжээг хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, эсхүл тэргүүлэгчдийн зөвлөлөөс тогтооно. 4. Зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй хоршоо нь гишүүддээ Иргэний хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр зээл олгоно. 5.Зээлийн буцаан төлөлтийг гишүүний хоршоонд оруулсан хувь хөрөнгө болон хадгалуулсан хөрөнгөөр баталгаажуулж болно.
  • 20. Хадгаламж зээлийн үйл ажиллагаанд хориглох зүйлс Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг бүх гишүүдийн хурлаас батлах хэдий ч дараах үйл ажиллагааг хориглоно.  Гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татах
  • 21.  Хадгаламж зээлийн хоршооны санхүүгийн тайланд тусгагдаагүй хөрөнгийн эх үүсвэрийг хадгаламж,зээлийн үйл ажиллагаанд ашиглах;  Зээлийн барьцааны зүйлийг зээл төлүүлэхээс бусад зорилгоор ашиглах, захиран зарцуулах  Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааны амжилт, орлогын талаар таамаглал дэвшүүлсэн эсвэл орлого, хонжвор амласан, татан төвлөрүүлэх хадгаламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор аливаа зар сурталчилгаа хийх, хадгаламжийн болон ззэлийн хүүг нийтэд сурталчилах
  • 22.  Татан төвлөрүүлэх хадгаламжийи хэмжээг нэмэглүүлэх зорилгоор гишүүд болон нийтийн дунд төлбөрт таавар, бооцоот тоглоом болон аливаа хэлбэрийн хонжвор бүхий сугалаа зохион байгуулах  Өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа мэдээлэл нийтэд тараах;  Хуулийн этгээдэд хувь нийлүүлэх  Бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд гишүүн болон гишүүн бус этгээдэд хандив өгөх
  • 23.  Хадгаламж зээлийн хоршооны гишүүний талаарх мэдээллийг задруулах  Хорооноос тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн ,хүчингүй болгосон өдрөөс эхлэн тухайн хадгаламж зээлийн хоршоо гишүүдээсээ нэмж хадгаламж авах, зээл олгох Хадгаламж зээлийн хоршооны нэг гишүүний оруулж болох хувь хөрөнгийн дээд хэмжээ нь нийт гишүүдийн оруулсан хөрөнгийн 10%-ас хэтэрч болохгүй.
  • 24. 4.Хадгаламж зээлийн хоршооны тайлан тэнцэл ХЗХ нь хадгаламж татан төвлөрүүлж түүгээрээ зээл олгодог бөгөөд мөн хувь нийлүүлсэн хөрөнгөөрөө үйл ажиллагаагаа явуулна. Харин нөөц сангууд, хуримтлагдсан ашиг, алдагдал нь хоршоологчдын өмч гэсэн хэсэгт бүртгэгдэнэ.
  • 25. ХЗХ - ны санхүүгийн байдлыг тодорхой нэг хугацаагаар (улирал, жил) тасалбар болгон тайлагнахын тулд хөрөнгө (Актив), өр төлбөр (Пассив), өөрийн хөрөнгийн хэмжээг мөнгөн илэрхийллээр үзүүлж, тайлан тэнцэлд тусгана. Актив = Пассив + Өөрийн хөрөнгө Хөрөнгө, өр төлбөр, өөрийн хөрөнгийг тайлан тэнцэлд нягтлан бодох бүртгэлийн зааварт заасан үнэлгээгээр үнэлж үзүүлнэ. Хөрөнгийг хөрвөх чадвараар нь, өр төлбөрийг төлөгдөх хугацаагаар нь дэс дараалуулан тайлан тэнцэлд тусгана.
  • 26. Тайлан тэнцлийн ангилал I. Хөрөнгийг (Актив) дараах байдлаар ангилна. А.Эргэлтийн хөрөнгө Б. Эргэлтийн бус хөрөнгө А.Эргэлтийн хөрөнгө ХЗХ-ны үйл ажиллагааны хэвийн нөхцөлд ашиглахаар эзэмшиж байгаа эсвэл борлуулах зорилгоор эзэмшиж байгаа хөрөнгө, мөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгө нь эргэлтийн хөрөнгөд хамаарна.
  • 27. Эргэлтийн хөрөнгийг тайлан тэнцэлд дараах байдлаар ангилан толилуулна. Үүнд: 1. Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө 2. Богино хугацаат хөрөнгө оруулалт 3. Зээл 4. Авлага 4.Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө 5. Бусад эргэлтийн хөрөнгө
  • 28. Б.Эргэлтийн бус хөрөнгө Эргэлтийн хөрөнгөөс бусад бүх хөрөнгө нь эргэлтийн бус хөрөнгөд хамрагдана. Эргэлтийн бус хөрөнгийг тайлан тэнцэлд дараах байдлаар ангилан толилуулна. Үүнд: 1. Үндсэн хөрөнгө 2. Биет бус хөрөнгө 3.Урт хугацаат хөрөнгө оруулалт
  • 29. II. Өр төлбөрийг (Пассив) дараах байдлаар ангилна. A.Богино хугацаат өр төлбөр Б. Урт хугацаат өр төлбөр А.Богино хугацаат өр төлбөр Богино хугацаат өр төлбөрийг төлөгдөх дүнгээр нь бүртгэж тайлан тэнцэлд дараах байдлаар ангилан харуулна. Үүнд: 1.Хадгаламж. 2.Банк, санхүүгийн байгууллага, төсөл хөтөлбөрөөс авсан богино хугацаат зээл
  • 30. 3. Хуримтлуулж тооцсон хүүгийн өглөг: 4. Цалингийн өглөг 5.Татвар, НДШ - ийн өглөг 6. Ногдол ашгийн өглөг 7.Бусад богино хугацаат өр төлбөр Б.Урт хугацаат өр төлбөр Богино хугацаатай өр төлбөрөөс бусад өр төлбөрийг урт хугацаат өр төлбөрт хамруулна
  • 31. Урт хугацаат өр төлбөрийг санхүүгийн байдлын тайланд дараах байдлаар ангилна. Үүнд: 1.Банк, санхүүгийн байгууллага, төсөл хөтөлбөрөөс авсан урт хугацаат зээл 2. Хойшлогдсон татварын өр төлбөр 3. Бусад урт хугацаат өр төлбөр
  • 32. III.Өөрийн хөрөнгө Өөрийн хөрөнгө нь гишүүдийн оруулсан хувь хөрөнгө болон нөөцийн сан, бусад сан, хандив, тусламж, хуримтлагдсан ашгийн нийлбэр юм. Өөрийн хөрөнгийг тайлан тэнцэлд дараах байдлаар ангилна. Үүнд: 1. Хувь нийлүүлсэн хөрөнгө 2. Хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэл 3. Хоршоологчдын өмч
  • 33. 5.Хадгаламж зээлийн хоршооны орлого ба зарлага. Хадгаламж зээлийн хоршооны орлогод дараах зүйлүүд орно. Үүнд: 1.Хүүгийн орлого 2.Үйл ажилгааны бусад орлого 3.Үйл ажилгааны бус орлого 1.Хүүгийн орлого. Үүнд: •Хугацаандаа байгаа зээлийн хүүгийн орлого •Зээлийн нэмэгдүүлсэн хүү,алдангийн орлого
  • 34. • Банкнаас авсан харилцах, хадгаламжийн хүүгийн орлого • Бусад байгуулгаас авсан хүүгийн орлого • Бусад хүүгийн орлого 2.Үйл ажиллагааны бусад орлого. Үүнд: • Элсэлтийн хураамж • Гишүүний татвар • Үйлчилгээний хураамж • Үйл ажиллагааны бусад орлого
  • 35. 3.Үйл ажиллагааны бус орлого. Үүнд: • Торгуулийн орлого • Үндсэн хөрөнгийн түрээс, борлуулалтын орлого • ӨБҮХХ борлуулсанаар олсон орлого • Гадаад валютын ханшийн тэгшитгэлийн орлого • Тэнцэлийн гадуурхи тооцооноос олсон орлого • Бусад орлого • Онцгой шинжтэй орлого
  • 36. Хадгаламж зээлийн хоршооны зарлагад дараах зүйлүүд орно. Үүнд: 1.Хүүгийн зардал 2.Үйл ажилгааны зардал 3.Үйл ажилгааны бус зардал 1.Хүүгийн зардал. Үүнд: • Хугацаагүй хадгаламжийн хүүгийн зардал • Хугацаатай хадгаламжийн хүүгийн зардал (1 жил хүртлэх хугацаатай)
  • 37. • Хугацаатай хадгаламжийн хүүгийн зардал (1-ээс дээш жилийн хугацаатай) • Банк санхүүгийн байгуулгад төлсөн хүүгийн зардал • Бусад хүүгийн зардал 2.Үйл ажиллагааны зардал. а.Боловсон хүчинтэй холбоотой зардал. Үүнд : • Ажиллагсадын цалингийн зардал • НДШ-ийн зардал • Боловсон хүчний бусад зардал б. Бусад төрлийн зардлууд: Үүнд :
  • 38. • Зээл болон бусад авлагыг барагдуулахтай холбоотой зардал • Гишүүний татвар, хөндлөнгийн хяналтын ардал • Даатгалын зардал • Аудитын зардал • Зарлал сурталчилгааны зардал • Элэгдэл, хорогдолын зардал • Түрээсийн зардал • Ашиглалтын зардал • Бичиг хэргийн зардал • Харуул аюулгүй байдлын зардал • Бусад зардал
  • 39. 3.Үйл ажиллагааны бус зардал. Үүнд: • Торгуулийн зардал • Үндсэн хөрөнгийн түрээс, борлуулалтын гарз • Гадаад валютын ханшийн тэгшитгэлийн зардал • Үйл ажиллагааны бус бусад зардал ХЗХ нь ашгаасаа орлогын татвар төлнө.