Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Пүүсийн онол. Үйлдвэрлэлийн функцҮйлдвэрлэл бол аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох үйл ажиллагаабөгөөд үйлдв...
шингээж буй хүчин зүйлсийг тогтмол хүчин зүйлс гэдэг. Жишээ нь үйлдвэрийнбайшмн барилга, тоног төхөөрөмж гэх мэт.      Хув...
Үйлдвэрлэлийн III шатанд (БВ) МР<АР, үүний үр дүнд ТР хувьсах зардлаас багаарөсөж байна. IV шатанд буюу В цэг дээр МР<0 ба...
процесст ашиглахад хамаарагдана. Хамгийн бага зардлын дүрэм хэрэглэгчийнханамж хамгийн их байх дүрэмтэй ижилхэн байдаг.   ...
Үйлдвэрлэгч бүрийн өмнө бүтээгдэхүүнийг яаж үйлдвэрлэх вэ, ямар нөөцийгашиглах вэ? их бага ямар түвшинд ашиглах вэ гэх зэр...
Изоквант координатын эхээс холдох тутам үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээөснө. Изоквантын байрлал хүчин зүйлүүдийн бие ...
Үйлдвэрлэгчийн төсвийн өсөлт ба нөөцийн үнийн бууралт изокостыг баруун тийшшилжүүлнэ. Харин төсвийн бууралт ба нөөцийн үни...
Y(F2)                                                           Энд үйлдвэрлэлийг өргөжүүлэх явцад                        ...
F2                                                Үйлдвэрлэлийн өсөлт нөөцийн                                             ...
Upcoming SlideShare
Loading in …5
×

микро эдийн засаг пүүсийн онол

8,171 views

Published on

  • tatmaar l bn
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
  • onliine тависанд баярлалаа
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here

микро эдийн засаг пүүсийн онол

  1. 1. Пүүсийн онол. Үйлдвэрлэлийн функцҮйлдвэрлэл бол аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох үйл ажиллагаабөгөөд үйлдвэрлэгчид, хэрэглэгчид аль алинд нь эдийн засгийн өртөгтэй байна.Үйлдвэрлэлийн тухай эдийн засгийн тодорхойлолт нь технологи байгаа нөхцөлдбүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд шаардагдах янз бүрийн орцуудыг илүү үрашигтай яаж хослуулах вэ? гэдгийг менежерүүд хэрхэн шийдвэрлэж буй асуудалдтөвлөрнө. Энэ технологи нь боломжит үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, тоногтөхөөрөмж, хөдөлмөр, менежерийн ур чадвар, мэдээллийн хангамж гэх зэргийгхамруулна. Үйлдвэрлэлийн онол нь үйлдвэрлэлийн функцийн ойлголтонд үндэслэнэ.Үйлдвэрлэлийн функц нь бүтээгдэхүүний тоо хэмжээг хамгийн их байлгах нөхцөлтэйхолбоотой. Тухайн технологиор янз бүрийн орцуудыг ашиглан бүтээгдэхүүнийгүйлдвэрлэдэг. Ихээхэн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд их хэмжээний орцшаардлагатай байдаг. Ихэнх үйлдвэрлэл нэг бус хэд хэдэн бүтээгдэхүүний үр дүнбайдаг.Үйлдвэрлэлийн эдийн засгийн үйл ажиллагааг үйлдвэрлэлийн функцээр илэрхийлбэлдараах хэлбэртэй байна. Q=f(F1, F2, F3,…,Fn)F1 – ашиглаж буй f1 хүчин зүйлийн тооF2 - ашиглаж буй f2 хүчин зүйлийн тооF3 - ашиглаж буй f3 хүчин зүйлийн тооFn - ашиглаж буй fn хүчин зүйлийн тоо Хэрэв F1 хүчин зүйлийг хувьсах хүчин зүйл гэж үзвэл үлдэж буй n-1 хүчин зүйлбуюу (F2, F3,…,Fn) нь тогтмол хүчин зүйл байна. Хэрэв хүчин зүйл нь үйлдвэрлэлийн нэг удаагийн процесст оролцон хэлбэрдүрсээ бүрэн өөрчилж, өөрийнхөө өртгийг шинээр гарч буй бүтээгдэхүүнд бүрэншингээж байвал уг хүчин зүйлийг хувьсах хүчин зүйл гэдэг. Жишээ нь, түүхий эдматериал, түлш, хөдөлмөр гэх мэт. Хөдөлмөр нь үйлдвэрлэлийн нэг удаагийнпроцесст оролцон хэлбэр дүрсээ өөрчилдөггүй боловч шинээр гарч буйбүтээгдэхүүнд өөрийнхөө өртгийг бүрэн шингээж байдгаараа хувьсах хүчин зүйлтэйойролцоо байдаг учир хувьсах хүчин зүйлд тооцдог. Харин үйлдвэрлэлийн хэд хэдэнудаагийн процесст дахин давтан оролцон хэлбэр дүрсээ бүрэн хадгалж, өөрийнхөөөртгийг шинээр гарч буй бүтээгдэхүүнд элэгдэлийнхээ хэмжээгээр бага багаар 1
  2. 2. шингээж буй хүчин зүйлсийг тогтмол хүчин зүйлс гэдэг. Жишээ нь үйлдвэрийнбайшмн барилга, тоног төхөөрөмж гэх мэт. Хувьсах хүчин зүйлсийн нөлөөллийг илэрхийлэхийн тулд нийт, дундаж, ахиуцбүтээгдэхүүний тухай ойлголтыг авч үзэх хэрэгтэй. Хэд хэдэн хувьсах хүчин зүйлсийг ашиглан үйлдвэрлэж бий болгосон эдийнзасгийн баялагын хэмжээг нийт бүтээгдэхүүн гэдэг. Нийт бүтээгдэхүүний тоо хэмжээгтүүнийг үйлдвэрлэхэд зарцуулсан хувьсах хүчин зүйлд харьцуулахад дундажбүтээгдэхүүний тоо хэмжээ гарна. AO=Q/F1Хувьсах хүчин зүйлийг маш бага хэмжээгээр нэмэгдүүлснээр бий болох нийтбүтэгдэхүүний өсөлтийн хэмжээг ахиуц бүтээгдэхүүн гэдэг. MP=∆Q/∆F1Хувьсах хүчин зүйлийг нэмж хэрэглэснээр нийт бүтээгдэхүүний хэмжээ өснө. Гэхдэээнэ өсөлт нь тухайн технологийн хүрээнд хязгаарлагдана. ТР Техник шинэчлэгдээгүй байхадА) I II III IV хөдөлмөр ашиглалтын өсөлт хяз- Q3 B гаарлагдмал байна. Үйлдвэрлэл- ТР ийн I шатанд (ОА) хөдөлмөрийн Q2 Б зардлын өсөлт нь капиталыг бүрэн дүүрэн ашиглах ба нийт болон ах- Q1 А иуц хөдөлмөрийн бүтээмж өснө. Энэ нь ахиуц ба дундаж бүтээгдэх- α үүний өсөлтийг илэрхийлэх ба энэ 0х0 x1 x2 x3 Хувьсах ХЗ үед МР>AP байна. (Зураг б) Б) A А цэг дээр МР өөрийн хамгийн их MP утгаа авна. Үйлдвэрлэлийн II шатанд Б (АБ) МР нь Б цэг хүртэл буурах ба АР В энэ цэг дээр МР=АР болно. I шат (ОА)-д ТР ашиглаж буй хувьсах хүчин зүйлийн тооны өсөлтөөс багаар өсөж байсан бол II шатанд (АБ)-д нийт бүтээгдэхүүн ашиглаж буй хувь- сах хүчин зүйлийн өсөлтөөс их хэм- х1 х2 х3 жээгээр өсөж байна. (Зураг а). 2
  3. 3. Үйлдвэрлэлийн III шатанд (БВ) МР<АР, үүний үр дүнд ТР хувьсах зардлаас багаарөсөж байна. IV шатанд буюу В цэг дээр МР<0 байна. Энэ үед хувьсах хүчин зүйлийнөсөлт нь нийт бүтээгдэхүүнийг бууруулахад хүргэж байна. Үүнийг ахиуц бүтээмжбуурах хууль гэдэг. Ахиуц бүтээмж буурах хууль нь туйлын биш, харьцангуй шинжчанарыг агуулж байдаг. Нэгдүгээрт, үйлдвэрлэлийн хүчин зүйлүүдээс ядаж нэг ньөөрчлөлтгүй үлдсэн үед богино хугацаанд энэ хууль үйлчилдэг. Хоѐрдугаарт,техникийн дэвшил байнга түүний хязгаарыг өөрчилж байдаг. Ахиуц бүтээгдэхүүн нь нийт бүтээгдэхүүний муруйн ямар нэгэн цэг дээрхтангенс өнцөгтэй тэнцүү. Tgα=AX1/X0 X1 Нийт бүтээгдэхүүн өөрийн хамгийн их утгатаа хүрэхэд дундаж бүтээгдэхүүнтэгтэй тэнцүү болно. АР=0. В цэг хүртэл МР>0 байна. Түүнээс цааш МР<0 болно.Хэрэв MU=0 эсвэл MU<0 бол баялаг эдийн засгийн баялаг биш байдаг. Иймдүйлдвэрлэлийн функцийг түүний бүтээмж эерэг утгатай байвал л үйлдвэрлэлдашиглана. МС=MP үед зардал хамгийн бага байна. Хэрэв ахиуц бүтээгдэхүүний мөнгөн илэрхийллийг MRP, ахиуц зардлыг MRC-ээр илэрхийлбэл нөөцийг ашиглах дүрэм нь MRP=MRC тэнцвэрээр илэрхийлэгдэхболно. Өөрөөр хэлбэл, ашгийг хамгийн их болгохын тулд үйлдвэрлэгч бүр дурыннэмэлт нэгж нөөцийн хэрэглэх ѐстой болно. Ашиг максимум болтол нэмэлт нэгж нөөцбүр нийт зардлыг биш, харин нийт орлогыг өсгөдөг.Үйлдвэрлэлийн нөөц бүрт зарцуулж буй сүүлчийн төгрөг нь ижил хэмжээний ахиуцбүтээгдэхүүн бий болгож байгаа нөхцөлд үйлдвэрлэлийн зардал хамгийн багабайдаг. Үүнийг хамгийн бага зардалын зарчим буюу дүрэм гэдэг. MRP1/P1=MRP2/P2=…=MRPn/Pn Хамгийн бага зардлын зарчим буюу дүрэм нь үйлдвэрлэгчийн тэнцвэрийннөхцлийг хангадаг. Бүх хүчин зүйлийн өгөөж ижил үед тэдгээрийг дахин хуваарилахшаардлагагүй болдог. Учир нь бусадтай харьцуулахад илүү их орлого авчрах нөөцбайхгүй, бүгд ижил. Үйлдвэрлэгч үйлдвэрлэлийн хүчин зүйлүүдийн оновчтой хослолнь бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн максимум түвшинг хангаж байгаа үед тэнцвэрийнбайдалд оршдог. Хамгийн бага зардлын дүрэм нь зөвхөн бүх нөөцийн цогцодхамаараад зогсохгүй нэгэн буюу хэд хэдэн нөөцийг үйлдвэрлэлийн янз бүрийн 3
  4. 4. процесст ашиглахад хамаарагдана. Хамгийн бага зардлын дүрэм хэрэглэгчийнханамж хамгийн их байх дүрэмтэй ижилхэн байдаг. Нөөцийн ахиуц бүтээмж гэдэг нь чухамдаа баялагын үйлдвэрлэл дэх хувьнэмрийн хэмжүүр юм. Энэхүү хувь нэмэр нь түүний шинж чанараас хамаарахаасгадна тухайн нөөцийн хоорондын харьцаа болон бусад нөөцүүдийн хоорондынхарьцаанаас ихээхэн хамаардаг.Үйлдвэрлэгч нөөцийн ашиглалаас тодорхойхэмжээний өсөлт, ашгийг хүсэж байдаг. Тиймээс нөөцийн ахиуц бүтээмж мөнгөнилэрхийллээр түүний үнээс багагүй байх хэрэгтэй. MRPi≥PiMRP, P B C A P MRP О Х хувьсах хүчин зүйлЗурагаас харахад MRPi≥Pi нь нөөцийн үнэ энэ хүчин зүйлийн ахиуц бүтээмжийгхэмжиж илэрхийлдэг байна. Хэрэв нөөцийн үнэ =P, харин ВС муруй ахиуцбүтээмжийн өртгөн илэрхийлэл MRP бол үйлдвэрлэл үргэлжлэн явагдах болно. Энэтохиолдолд үйлдвэрлэгч өөрийн орлогоо максимум болгох болно. Хамгийн их ашгийндүрэм бол хамгийн бага зардлын дүрэмийг цаашид улам боловсронгуй болгох явдалбайдаг.Хамгийн бага зардлын дүрэм MRP1/P1=MRP2/P2=…=MRPn/Pn гэж илэрхийлэгддэг болхамгийн их ашгийн дүрэм MRP1/P1=MRP2/P2=…=MRPn/Pn=1 буюу MRPi=Pi –ээртодорхойлогддог. Хамгийн их ашгийн дүрэм нь өрсөлдөөнт зах зээлд үйлдвэрлэлийнбүх хүчин зүйлүүдийн ахиуц бүтээгдэхүүний мөнгөн илэрхийлэл тэдгээрийн үнэтэйтэнцүү гэсэн утгыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, ашиглагдаж байгаа нөөц бүрийнахиуц бүтээгдэхүүний мөнгөн илэрхийлэл түүний үнэтэй тэнцүү гэсэн үг юм. Иймээсахиуц бүтээмжийн онол үйлдвэрлэлийн хүчин зүйл бүрт түүний бий болгосон орлогохамаарагдана гэж үздэг. Тухайлбал, хөдөлмөр – цалин, газар – рент, капитал – хүү,аж ахуй эрхлэгх чадвар – ашиг гэсэн орлогыг бий болгодог. 4
  5. 5. Үйлдвэрлэгч бүрийн өмнө бүтээгдэхүүнийг яаж үйлдвэрлэх вэ, ямар нөөцийгашиглах вэ? их бага ямар түвшинд ашиглах вэ гэх зэрэг сонголтын хэд хэдэн асуудалгарч ирдэг. Эдгээр асуудлын сүүлчийнх нь технологийн шинж чанараас гаднанөөцийн өртгөөс хамаарч байна. Тэгэхлээр сонголтын асуудал техникийн болонэдийн засгийн гэсэн хоѐр аспектыг агуулж байдаг. Одоо үйлдвэрлэгчийн технологийнүр ашигтай сонголтын тухай авч үзье. Үйлдвэрлэлд тогтмол ба хувьсах хүчин зүйлийг янз бүрийн хэмжээгээрашигладаг. Гэхдээ энд зөвхөн хөдөлмөр, капитал гэсэн хоѐр хүчин зүйл ашигладаггэж үзье. F1=L; F2=KF2 IIIK II I5 A ∆K=243 B ∆K=12 ∆L=1 C 300 ∆K=1 2001 ∆L=1 D 100 ∆L=20 1 2 3 4 5 6 L F1Зурагт өгөгдсөн технологийн үед тодорхой тоо хэмжээний (100) бүтээгдэхүүнийгүйлдвэрлэхэд А цэгт капиталыг их (5), хөдөлмөрийг бага (1) хэрэглэх ба D цэгтхөдөлмөрийг их (5), капиталыг бага (1) хэрэглэнэ. Эсвэл завсрын вариантууд В цэгт(капитал 3, хөдөлмөр 2) болон С цэгт (капитал 2, хөдөлмөр 3) байж болно. Хэрэвижил хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг хангах бүх нөөцүүдийн хослолыгхолбовол изоквант үүснэ. Хэрэв изоквант тасралтгүй шулуунууд байна гэвэлнөөцүүдийн боломжит хослолуудын тоо хязгааргүй байна. Энэ нь бүтээгдэхүүнийүйлдвэрлэлтийг зохион байгуулах талаар гаргах пүүсийн шийдвэрийн их уян хатанбайдлыг хангаж өгдөг. Хүчин зүйлүүдийн хувьд изоквантууд хоорондоо огтлолцохгүй. 5
  6. 6. Изоквант координатын эхээс холдох тутам үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээөснө. Изоквантын байрлал хүчин зүйлүүдийн бие биенээ харилцан орлох чадвараасихээхэн хамаарна. F1 хүчин зүйлийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд F2 хүчин зүйлийнхэрэглээнээс татгалзахад хүрдэг. Изоквантын өнцгийн коэффициент нэг хүчин зүйлнөгөө хүчин зүйлээ техникийн хувьд хэрхэн орлож буйг үзүүлдэг. Иймээс энэкоэффициентийн туйлын утга нь техник орлуулалтын ахиуц нормыг илэрхийлдэг. MRTSLK=dy/dx=-∆k/∆LХөдөлмөрийн зардлын өсөлт нь капиталын зардлыг бууруулна. Энэ нь хөдөлмөрийнахиуц бүтээмж буурч, капиталын ахиуц бүтээмж өснө гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, MRTSLK= - ∆k/∆L=MPL/MPKЯмар нэгэн хүчин зүйлийн бусдыгаа орлох техник орлуулалтын ахиуц норм буурнагэдэг нь дурын нөөцийн ашиглалтын үр ашиг хязгаарлагдаж буй илэрхийлнэ.Капиталыг хөдөлмөрөөр орлуулахын хэрээр сүүлчийн нэгжийн өгөөж буурдаг. Өөрөөрхэлбэл, хөдөлмөрийн бүтээмж буурдаг. Хөдөлмөрийг капиталаар орлуулахадкапиталын бүтээмж буурна. Энэ нь MPL*∆L+MPK*∆K=0 гэсэн үг юм.Үйлдвэрлэлийг зөвхөн изокванын тусламжтайгаар шинжлэхэд хангалтгүй.Хэрэв F1 хүчин зүйлийн үнэ Р1, F2-ынх Р2 бол С гэсэн тодорхой хэмжээний төсвийгхуваарилана. Үйлдвэрлэгч F1 хүчин зүйлийг Х нэгж, F2 хүчин зүйлийг У нэгж худалданавч болно. C=P1X+P2Y эсвэл Y=-(P1/P2)X+C/P2 Энэ тэгшитгэл үйлдвэрлэлд зарцуулагдах ижил зардал бүхий нөөцүүдийнхослолыг шууд харуулж байна. Y (F2) M’ Үйлдвэрлэгчийн худалдан авч чадах M F1, F2 хүчин зүйлийн хэмжээг илэрхийлсэнC/P2 шулууныг (M’N’; MN; M’’N’’) изокост гэдэг. M’’ N’’ P1/P2 N N’ C/P1 X (F1) 6
  7. 7. Үйлдвэрлэгчийн төсвийн өсөлт ба нөөцийн үнийн бууралт изокостыг баруун тийшшилжүүлнэ. Харин төсвийн бууралт ба нөөцийн үнийн өсөлт нь изокостыг зүүн тийшшилжүүлнэ. Y(F2) Т III II I 0 X(F 1) Изокост изоквант хоѐрын шүргэлцсэн цэг нь үйлдвэрлэгчийн тэнцвэрийнбайдлыг илэрхийлнэ. Яагаад гэвэл энэ нь нөөц худалдан авахад зарцуулж болохбайгаа хэрэгслээрээ үйлдвэрлэх үйлдвэрлэлийн дээд хэмжээндээ хүрч байгаагхаруулдаг. T цэг дээр изоквант изокост хоѐр ижил налалттай байна. Изоквантынналалт техник орлуулалтын ахиуц нормыг илэрхийлдэг ба дараах байдлаарилэрхийлдэг. dy/dx=P1/P2Нөөцийн үнэ өөрчлөлтгүй байхад үйлдвэрлэгчийн төсөв байнга өснө. Y(F2) Изоквантын изокосттой шүргэсэн цэгүүд- ийг холбоход үүсэх 0S муруйг хөгжлийн зам гэдэг. Энэ муруй нь үйлдвэрлэлийг өргөжүүлэх процесст хүчин зүйлүүдийн T2 T3 хоорондын харьцааны өсөлтын хурдцыг T1 S харуулдаг. 0 X(F1) 7
  8. 8. Y(F2) Энд үйлдвэрлэлийг өргөжүүлэх явцад F1 хүчин зүйлийг F2 хүчин зүйлээс T3 S их хэмжээгээр ашиглаж байна. T2 Хөгжлийн замын муруйн хэлбэр: 1) изоквантын хэлбэрээс T1 2) нөөцийн үнээс хамаарна. Хөгжлийн зам координатын эхээс 0 X(F1) муруй, шулуун ямар ч байж болно F2 Хэрэв изоквантуудын хоорондох байршлын зай багасаж байвал масштабаас хэмнэлтийн өсөлт T4 байгааг гэрчилдэг. T3 T2 40 T1 20 30 10 F2 Хэрэв изоквантуудын хоорондох Байршлын зай ихсэж байвал масш T4 табаас хэмнэлт буурч байгааг гэрчилдэг. T3 40 T2 T1 30 10 20 F1 8
  9. 9. F2 Үйлдвэрлэлийн өсөлт нөөцийн өсөлтийг пропорционально шаар- даж байгаа үед масштабаас T3 хэмнэлт тогтмол байна гэж үздэг. T2 T1 30 0 10 20 F1Ингэхлээр изоквант нь үйлдвэрлэлийн тухайн хэмжээний амжилтанд байгаа нөөцийгхэмнэлттэй ашиглахад хүргэхээс гадна салбар дахь үйлдвэрийн газрын хамгийн багаүр ашгийн хэмжээг тодорхойлж өгдөг.Пүүсэд масштабаас хэмнэлт өсөж байгаа тохиолдолд үйлдвэрлэлийн хэмжээгнэмэгдүүлэх шаардлагатай. Яагаад гэвэл энэ нь байгаа нөөцөө харьцангуй хэмнэхэдхүргэсэн.Изоквант изокосттой шүргэлцсэн нь зөвхөн технологийн үр ашгийг тодорхойлохболомж олгоод зогсохгүй, мөн эдийн засгийн үр ашгийг тодорхойлох боломж олгодог. 9

×