ЛЕКЦ № 6
СЭДЭВ: СЭРЭЛ
Сэтгэцийн танин мэдэх
процессууд
“Хүн бүрт харах, бодох, мэдрэх өөрийн чадвар байдаг.
Түүний энэхүү чадварыг биднийх болгох гэж оролдох нь
хамгийн тэнэг хэрэг мөн”
Ж.Ж.Руссо
“Бусад хүмүүсийн сэтгэл зүйн шинжийг ойлгож чадвал та
түүний дотоод ертөнцийг ойлгох болно”
Лопе де Вега
Хүнд гадаад ертөнцийн анхдагч дүр зураг сэтгэцийн танин
мэдэхүйн процессуудын тусламжтайгаар бүрэлддэг.
Сэтгэцийн танин мэдэхүйн процессууд нь сэрэл,
хүртэхүй, төсөөлөл, анхаарал, ой тогтоолт, дүрслэн бодох,
сэтгэхүй, хэл яриа юм.
СЭРЛИЙН МӨН ЧАНАР
Сэрэл
Юмс ба үзэгдлийн
гадаад үндсэн шинж
Дотоод эрхтэнүүдийн
байдал
Нөлөөлөх
цочроолын хүлээн
авуур
Дамжуулах, төвд
тэмүүлэх зам
Тусгадаг Физиологийн үйл
ажиллагаа
СЭРЭЛ
Хүний аливааг танин мэдэх үйл сэрлээс эхэлнэ.
Сэрэл бол бодит ертөнцийг тусган авах хамгийн энгийн
хэлбэр.
Хүний тархинд гадны цочроогчоос үзүүлсэн
нөлөөллийн салангид нэг шинжийг мэдрэлийн
аппаратуудаар дамжуулан тусган авсныг сэрэл гэдэг.
Сэрлийн үндсэн дээр танин мэдэхүйн бусад үйл явц
явагдах учраас түүний араас явагдах хүртэхүй, сэтгэхүй,
зохион бодох үйл нь сэрлийн мэдээллийн үндсэн дээр
явагдана
Анализатор бол сэрлийн эрхтэн мөн.
Хүний мэдрэхүйн эрхтэнд гаднаас ирж байгаа мэдээ
дохиог задлан шинжилж тэдгээрийн шинж чанарыг
ялган задлах мэдрэхүйн нарийн механизмыг задлан
ялгалагч буюу анализатор гэнэ.
Анализатор бүр юмсын тодорхой шинж чанарыг
хүлээн авч тэдгээрийг задлан ялгалж тархинд буй тухайн
эрхтнийг удирдах тархины төв рүү дамжуулна.
Анализаторуудын захын хэсэгт нүд, чих, хамар, хэл,
ам, арьс зэрэг гадаад мэдрэхүйн эрхтний рецептор, булчин
болон дотоод эрхтний эд эсүүдэд байрласан мэдрэлийн
төгсгөл хэсгүүд орно.
Анализаторуудын дамжуулах хэсэг нь хөөрлийн
процессийг рецептор буюу хүлээн авагчдаас төв мэдрэлийн
тогтолцоонд тухайлбал тархины төвүүдэд дамжуулан
хүргэх үүрэгтэй.
Төв хэсэг буюу тархины гадаргын хэсэг нь
анализаторуудын дээд хэсэг юм. Энд гадаад дотоод
цочроогчдоос ирсэн дохиог задлан ялгах үйл явагдана.
Анализаторуудын механизмын үйл ажиллагаа нь
явагдахдаа эхлээд гадаад дотоод орчноос ирсэн
цочроогчдод нь мэдрэхүйн эрхтний рецепторт үйлдэл
үзүүлж тэнд физик химийн процессийг үүсгэнэ.
Дараа нь тэр нь физик химийн процесс нь хөөрлийн
процессийг үүсгэж тэр их тархины гадарга дээр хөөрлийн
голомтыг бий болгоно.
Анализаторуудыг гадаад буюу дотоод гэж ангилна
Сэрлийн хэлбэр анализаторын рецептор буюу
хүлээн авагчдад үйлдэл үзүүлж байгаа цочроогчдын
шинж чанар болон үүсэж байгаа сэрлийн шинж чанараас
хамааран сэрлийг олон янзын хэлбэрт хуваадаг. Сэрэл
үүсэхэд оролцож байгаа рецепторуудын байдлаар нь:
 гадаад сэрэл (экстерорецептор)
 дотоод сэрэл (интерорецептор)
 хөдөлгөөний (проприорецептор) сэрэл гэж ангилна.
Сэрлийн хэлбэр
экстерорецептор
Харааны
Үнэрлэх ...
Амтлах
Температурын
Хүрэлцэх
интерорецептор
проприоцептор
Өвчний
Тэнцвэрийн
Хурдатгалын
Булчин-
хөдөлгөөний
Сэрлийн хэлбэр
1. Экстерорецептор сэрэл нь гадаад орчны юмс ба
үзэгдлийн шинжийг тусгадаг.
Харааны сэрэл нь өнгө гэрлийг мэдрэн тусгадаг сэрэл
бөгөөд энэ нь хүний танин мэдэх үйл ажиллагаанд
онцгой үүрэг гүйцэтгэнэ.
Гадаад ертөнцөөс ирж байгаа бүх мэдээллийн 80
орчим хувь нь зөвхөн харааны сэрлийн тусламжтайгаар
танин мэдэх процесс явагддаг байна.
Хүний нүдний мэдрэхүйн хэсэгт гэрлийн цахилгаан
соронзон долгионы үйлдэл нөлөөлсний дүнд харааны
сэрэл үүснэ.
Нүдний гэрлийг мэдрэх эрхтэн нь нүдний торлог
бүрхэвч юм. Нүдний торлог бүрхэвчинд байдаг мэдрэх эсүүд
нь 7 сая орчим лонхонцор эс, 130 сая орчим савханцар эсээс
бүтнэ.
Савханцар хэлбэрийн эс нь өдрийн гэрлийг маш сайн
мэдрэн тусгадаг бол лонхонцор эс нь өнгөний зохицол ба
шөнийн гэрлийг сайн мэдэрнэ.
Сонорын сэрэл
Сонорын анализаторын цочроогч нь агаарын хөдөлгөөнд гарах
ямар нэгэн биеийн дуу чимээ юм.
Сонорын сэрэл нь гурван үндсэн чанараар
тодорхойлогдоно.Үүнд:
а. сонорын сэрэл нь дууны долгионы хэлбэлзлэлийн дабтам жаас
шалтгаалах дууны өндөр намыг тусгадаг
б. хэлбэлзлэлийн амплитудаас шалтгаалах дууны чанга сулыг тусгана
в. дууны долгионы хэлбэлзлэлийн хэлбэрийг тусгасан өнгийг тус тус
тусгана
Сонорын эрхтэн чих
Үнэрлэх сэрлийг үүсгэж байгаа цочроогч нь шингэн зүйлд
уусах химийн бодис юм.
Үнэрийг сэрж мэдрэх эсүүд нь хамрын хөндийн дээд
хэсэгт байрлах салт бүрхэвч юм. Үнэртэх сэрэлд дасах чанар
илүү сайн явагдана.
Төрөлхөөс хараагүй, дүлий хүний үнэртэх сэрэл нь
тэдгээрийг орлож юмсын шинж чанарыг танин мэдэж
тэдгээртэй өөрийгий зохицуулан амьдрахад хүрдэг
Амтлах сэрэл Шүлс болон усанд уусах аливаа физик
химийн бодис амтлах анализаторын эсийг цочроосноос
амтлах сэрэл үүснэ.
Амтлах анализаторын эсүүд нь хэл уруул тагнай зэрэ
гадна харагдах эрхтэнд байрласан олон төрлийн булцуунууд
юм.
Амтлах сэрлийг чихэрлэг, гашуун, исгэлэн, шорвог гэж
4 хэсэгт хуваана. Эдгээр амтыг амтлах эрхтэн харилцан
адилгүй хүлээн авна.
Жишээ нь хэлний үзүүр хэсгээр чихэрлэг зүйлийг,
дундуур гашуун зүйлийг, хэлний хоёр хажуугаар шорвог,
хэлний угаар исгэлэн зүйлийг илүү сэрж мэдэрнэ.
Түүнчлэн хоол тэжээлийн хатуу зөөлөн, халуун
хүйтнээс шалтгаалан амтлах сэрэл янз бүрээр үүснэ.
Тухайлбал хэт халуун хоол, цай уухад түүний амтыг
тэр болгон сайн мэдэрч чаддаггүй.
Хүрэлцэх сэрэл Арьсны мэдрэх эрхтнүүд юмсын
халуун хүйтэн болон даралт шүргэлтийг мэдэрч хүлээн
авна. Өөрөөр хэлбэл арьсны сэрлийг шүргэх ба ,
темпратурын гэж хоёр ангилна.
Даралт шүргэлтийг мэдрэх эрхтний эсүүд нь арьсны
гадаргуу дээр харилцан адилгүй хэмжээтэй байх ба
хэлний үзүүр болон хурууны өндөг нь шүргэлтийг дээд
зэргээр мэдэрнэ.
Жишээ нь хурууны өндөгний хавьцаа 100 орчим
цэгээр хүрэлцэн мэдэрдэг бол хөлний өвдөгний хавьцаа
ердөө л 10 хан байна.
Температурын сэрэл тэгвэл халуун хүйтнийг мэдрэх эсүүд нь
арьсны далд орших хэсэг халуун хүйтнийг маш сайн мэдэрнэ.
2. Интерорецептор сэрэл нь дотоод эрхтнүүдийн байдлыг
тусгадаг.
Өвчний сэрэл Хүний бие махбодын бүтэц үйл
ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсноос болж мэдрэхүйн
адаад дотоод эрхтний үйл ажиллагааны хэвийн байдал
алдагдах процессийг сэрж мэдрэхийг өвчний сэрэл гэнэ.
Арьс болон булчин бие махбодын дотоод эрхтэнд
байрласан мэдрэхүйн эрхтнүүдэд цочрол очсоноор үүснэ.
Сэрэл үүсэж явагдах ерөнхий зүй тогтол. Аливаа
цочроогч бүр сэрлийг үүсгэхгүй. Сэрлийг үүсгэхийн тулд
үзүүлж байгаа цочроогчид нь тодорхой хүчээр бие махбодод
үйлчлэх ёстой. хүний бие, эрхтэний гэмтэл, цочроогчийн
тухай мэдээлж, бие махбодыг хамгаалах өвөрмөц үүргийг
гүйцэтгэдэг.
Өвчний сэрлийн эрчим нь өөр өөр байдаг бөгөөд их
хүчтэй зарим тохиолдолд шокын байдалд ч хүргэж болно.
Тэнцвэрийн сэрэл Тэнцвэрийн сэрлийн аппарат нь
дотоод чихэнд байрлана. Дотоод чихэнд байрладаг хагас
дугуй хэлбэртэй сувагт байдаг шингэн нь биеийн тэнцвэрийг
зохицуулдаг.
Хөдөлгөөний сэрэл Хүний биеийн байдал болон
хөдөлгөөнийг мэдрэх сэрлийг хэлнэ. Хүлээн авагч нь
булчин шөрмөс биеийн үе мөчинд байрласан мэдрэхүйн
эсүүд бол хүний биеийн босоо байдлыг зохицуулдаг.
Тэнцвэрийн сэрэл нь тэнцвэрийг мэдрэх эрхтний үйл
ажиллагааны үр дүнд үүсдэг.
Хурдатгалын сэрэл – хүний хөдөлгөөнд үүсэх төвд
тэмүүлэх, төвөөс түгэх хүчийг тусгах сэрэл юм.
3. Проприоцептор сэрэл бол биеийн хөдөлгөөнийг сэрж
мэдэрдэг.
Булчин – хөдөлгөөний сэрлийн тусламжтайгаар хүн
өөрийн биеийн орон зай доторх байрлал, түүний бүх
хэсгүүдийн харилцан хамаарал, биеийн болон тодорхой
хэсгүүдийн хөдөлгөөн, булчингийн, агшилт суналтын зэрэг
мэдээллийг сэрж мэдэрдэг.
Сэрлийн шинжүүд
Зохицох чанар Эсрэг-тэсрэг
чанар
Сэрлийн
онцлог
Сэрлийн зааг Сенсиби лизаци
Дараалсан дүрүүд
Зохицох чанар-цочроогчийн тасралтгүй болон удаан
хугацааны нөлөөллийн үр дүнд задлан ялгагчийн мэдрэмж
дээшлэх эсвэл буурах байдал.
Эсрэг тэсрэг чанар- эсрэг тэсрэгийн үзэгдэл нь
сулхан цочроогч нь нэгэн зэрэг үйлдэл үзүүлэхэд бусад
цочроогчдын сэрж мэдрэх чадварыг дээшлүүлдэг бол
хүчтэй цочроогч нь эсрэгээр мэдрэмжийг бууруулдаг.
Сэрлийн зааг. Сэрэл нь гурван янзын заагт үүсэж
явагдана.
Сэрлийн доод зааг- задлан ялгагчид хөөрлийг үүсгэн сэрж
мэдрэхэд хангалттай байх цочроогчийн хамгийн бага хэмжээ буюу
хүч. Сэрлийн доод заагийн хэмжээ бага байх тусам түүнийг мэдрэх
задлан ялгагчийн мэдрэмж өндөр байдаг.
Сэрлийн дээд зааг- цочроогчийн мэдрэхийг болих дээд
хэмжээ. Тухайлбал, хүн нэг секундэд дууны 20 000 хэлбэлзэлийг
сонсдог байна. Сэрлийн үнэмлэхүй зааг хүн бүрд ялгаатай.
Настай хүний тухайд бол сонорын үнэмлэхүйн дээд зааг нь 1
секундэд 15000 хэлбэлзэл байдаг. Үнэмлэхүйн заагийн хэмжээнд
тухайн хүний үйл ажиллагааны шинж, байдал, цочроогчийн хүч
болон үргэжлэх хугацаа зэрэг нь нөлөөлдөг.
Сэрлийн ялгах зааг- нэгэн төрлийн хоёр цочроогчын
хоорондын эрчмийн өөрчлөлтийг хүн сэрж мэдрэх
боломжтой хамгийн бага хэмжээ.
Эрчмийн өөрчлөлт нь тодорхой хэмжээнд хүрсэн
тохиолдолд энэхүү ялгааг сэрж мэдэрдэг. Жишээлбэл: 1
секундэд 400-402 хэлбэлзэх дуу авиа ижил хүртддэг ба 500
ба 510 гр жинтэй 2 ачаа ижил хүндтэй санагддаг байна.
Ялгах заагийн хэмжээ бага байх тусам түүнийг сэрж
мэдрэх тухайн цочроогчтой холбоотой задлан ялгагчийн
чадвар өндөр байдаг.
Сенсибилизаци- задлан ялгагчийн үйл
ажиллагаатай холбоотой их тархины гадрын хөөрлийн
нөлөөнд бусад задлан ялгагчийн сэрж мэдрэх байдал
нэгэн зэрэг дээшлэхийг хэлдэг.
Задлан ялгагчийн сэрж мэдрэхүй нь эмийн бодис
болон бусад задлан ялгагчийн үйл ажиллагаанаас хамаарч
дээшлэх болно. Тухайлбал хэмнэлийг сэрж мэдрэх нь
булчин- хөдөлгөөний мэдрэмжийг идэвхжүүлдэг.
Дараалласан дүрүүд- цочроогчийн үйлдэл зогссон ч
илэрэх сэрлийн үргэжлэл. Сэрлийн үед тухайн эрхтний
хүлээн авуур тодорхой хугацаанд хөөрлийн байдалд оршдог
Цочроогч нөлөөлөхийг больсон ч хүлээн авуурт үүссэн
хөөрөл огцом устаж алга болддоггүй байна.
Иймээс ч бидэнд галт тэрэг, автобуснаас буусны дараа
хэдэн секундийн хугацаанд түүний дотор байгаа мэт
сэтгэгдэл төрдөг байна.

Leg6

  • 1.
  • 2.
    СЭДЭВ: СЭРЭЛ Сэтгэцийн танинмэдэх процессууд “Хүн бүрт харах, бодох, мэдрэх өөрийн чадвар байдаг. Түүний энэхүү чадварыг биднийх болгох гэж оролдох нь хамгийн тэнэг хэрэг мөн” Ж.Ж.Руссо “Бусад хүмүүсийн сэтгэл зүйн шинжийг ойлгож чадвал та түүний дотоод ертөнцийг ойлгох болно” Лопе де Вега Хүнд гадаад ертөнцийн анхдагч дүр зураг сэтгэцийн танин мэдэхүйн процессуудын тусламжтайгаар бүрэлддэг. Сэтгэцийн танин мэдэхүйн процессууд нь сэрэл, хүртэхүй, төсөөлөл, анхаарал, ой тогтоолт, дүрслэн бодох, сэтгэхүй, хэл яриа юм.
  • 3.
    СЭРЛИЙН МӨН ЧАНАР Сэрэл Юмсба үзэгдлийн гадаад үндсэн шинж Дотоод эрхтэнүүдийн байдал Нөлөөлөх цочроолын хүлээн авуур Дамжуулах, төвд тэмүүлэх зам Тусгадаг Физиологийн үйл ажиллагаа
  • 4.
    СЭРЭЛ Хүний аливааг танинмэдэх үйл сэрлээс эхэлнэ. Сэрэл бол бодит ертөнцийг тусган авах хамгийн энгийн хэлбэр. Хүний тархинд гадны цочроогчоос үзүүлсэн нөлөөллийн салангид нэг шинжийг мэдрэлийн аппаратуудаар дамжуулан тусган авсныг сэрэл гэдэг. Сэрлийн үндсэн дээр танин мэдэхүйн бусад үйл явц явагдах учраас түүний араас явагдах хүртэхүй, сэтгэхүй, зохион бодох үйл нь сэрлийн мэдээллийн үндсэн дээр явагдана
  • 5.
    Анализатор бол сэрлийнэрхтэн мөн. Хүний мэдрэхүйн эрхтэнд гаднаас ирж байгаа мэдээ дохиог задлан шинжилж тэдгээрийн шинж чанарыг ялган задлах мэдрэхүйн нарийн механизмыг задлан ялгалагч буюу анализатор гэнэ. Анализатор бүр юмсын тодорхой шинж чанарыг хүлээн авч тэдгээрийг задлан ялгалж тархинд буй тухайн эрхтнийг удирдах тархины төв рүү дамжуулна.
  • 6.
    Анализаторуудын захын хэсэгтнүд, чих, хамар, хэл, ам, арьс зэрэг гадаад мэдрэхүйн эрхтний рецептор, булчин болон дотоод эрхтний эд эсүүдэд байрласан мэдрэлийн төгсгөл хэсгүүд орно. Анализаторуудын дамжуулах хэсэг нь хөөрлийн процессийг рецептор буюу хүлээн авагчдаас төв мэдрэлийн тогтолцоонд тухайлбал тархины төвүүдэд дамжуулан хүргэх үүрэгтэй. Төв хэсэг буюу тархины гадаргын хэсэг нь анализаторуудын дээд хэсэг юм. Энд гадаад дотоод цочроогчдоос ирсэн дохиог задлан ялгах үйл явагдана.
  • 7.
    Анализаторуудын механизмын үйлажиллагаа нь явагдахдаа эхлээд гадаад дотоод орчноос ирсэн цочроогчдод нь мэдрэхүйн эрхтний рецепторт үйлдэл үзүүлж тэнд физик химийн процессийг үүсгэнэ. Дараа нь тэр нь физик химийн процесс нь хөөрлийн процессийг үүсгэж тэр их тархины гадарга дээр хөөрлийн голомтыг бий болгоно. Анализаторуудыг гадаад буюу дотоод гэж ангилна
  • 8.
    Сэрлийн хэлбэр анализаторынрецептор буюу хүлээн авагчдад үйлдэл үзүүлж байгаа цочроогчдын шинж чанар болон үүсэж байгаа сэрлийн шинж чанараас хамааран сэрлийг олон янзын хэлбэрт хуваадаг. Сэрэл үүсэхэд оролцож байгаа рецепторуудын байдлаар нь:  гадаад сэрэл (экстерорецептор)  дотоод сэрэл (интерорецептор)  хөдөлгөөний (проприорецептор) сэрэл гэж ангилна.
  • 9.
  • 10.
    1. Экстерорецептор сэрэлнь гадаад орчны юмс ба үзэгдлийн шинжийг тусгадаг. Харааны сэрэл нь өнгө гэрлийг мэдрэн тусгадаг сэрэл бөгөөд энэ нь хүний танин мэдэх үйл ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Гадаад ертөнцөөс ирж байгаа бүх мэдээллийн 80 орчим хувь нь зөвхөн харааны сэрлийн тусламжтайгаар танин мэдэх процесс явагддаг байна. Хүний нүдний мэдрэхүйн хэсэгт гэрлийн цахилгаан соронзон долгионы үйлдэл нөлөөлсний дүнд харааны сэрэл үүснэ.
  • 12.
    Нүдний гэрлийг мэдрэхэрхтэн нь нүдний торлог бүрхэвч юм. Нүдний торлог бүрхэвчинд байдаг мэдрэх эсүүд нь 7 сая орчим лонхонцор эс, 130 сая орчим савханцар эсээс бүтнэ. Савханцар хэлбэрийн эс нь өдрийн гэрлийг маш сайн мэдрэн тусгадаг бол лонхонцор эс нь өнгөний зохицол ба шөнийн гэрлийг сайн мэдэрнэ. Сонорын сэрэл Сонорын анализаторын цочроогч нь агаарын хөдөлгөөнд гарах ямар нэгэн биеийн дуу чимээ юм. Сонорын сэрэл нь гурван үндсэн чанараар тодорхойлогдоно.Үүнд:
  • 13.
    а. сонорын сэрэлнь дууны долгионы хэлбэлзлэлийн дабтам жаас шалтгаалах дууны өндөр намыг тусгадаг б. хэлбэлзлэлийн амплитудаас шалтгаалах дууны чанга сулыг тусгана в. дууны долгионы хэлбэлзлэлийн хэлбэрийг тусгасан өнгийг тус тус тусгана Сонорын эрхтэн чих
  • 14.
    Үнэрлэх сэрлийг үүсгэжбайгаа цочроогч нь шингэн зүйлд уусах химийн бодис юм. Үнэрийг сэрж мэдрэх эсүүд нь хамрын хөндийн дээд хэсэгт байрлах салт бүрхэвч юм. Үнэртэх сэрэлд дасах чанар илүү сайн явагдана. Төрөлхөөс хараагүй, дүлий хүний үнэртэх сэрэл нь тэдгээрийг орлож юмсын шинж чанарыг танин мэдэж тэдгээртэй өөрийгий зохицуулан амьдрахад хүрдэг
  • 15.
    Амтлах сэрэл Шүлсболон усанд уусах аливаа физик химийн бодис амтлах анализаторын эсийг цочроосноос амтлах сэрэл үүснэ. Амтлах анализаторын эсүүд нь хэл уруул тагнай зэрэ гадна харагдах эрхтэнд байрласан олон төрлийн булцуунууд юм. Амтлах сэрлийг чихэрлэг, гашуун, исгэлэн, шорвог гэж 4 хэсэгт хуваана. Эдгээр амтыг амтлах эрхтэн харилцан адилгүй хүлээн авна.
  • 16.
    Жишээ нь хэлнийүзүүр хэсгээр чихэрлэг зүйлийг, дундуур гашуун зүйлийг, хэлний хоёр хажуугаар шорвог, хэлний угаар исгэлэн зүйлийг илүү сэрж мэдэрнэ. Түүнчлэн хоол тэжээлийн хатуу зөөлөн, халуун хүйтнээс шалтгаалан амтлах сэрэл янз бүрээр үүснэ. Тухайлбал хэт халуун хоол, цай уухад түүний амтыг тэр болгон сайн мэдэрч чаддаггүй.
  • 17.
    Хүрэлцэх сэрэл Арьснымэдрэх эрхтнүүд юмсын халуун хүйтэн болон даралт шүргэлтийг мэдэрч хүлээн авна. Өөрөөр хэлбэл арьсны сэрлийг шүргэх ба , темпратурын гэж хоёр ангилна. Даралт шүргэлтийг мэдрэх эрхтний эсүүд нь арьсны гадаргуу дээр харилцан адилгүй хэмжээтэй байх ба хэлний үзүүр болон хурууны өндөг нь шүргэлтийг дээд зэргээр мэдэрнэ. Жишээ нь хурууны өндөгний хавьцаа 100 орчим цэгээр хүрэлцэн мэдэрдэг бол хөлний өвдөгний хавьцаа ердөө л 10 хан байна.
  • 18.
    Температурын сэрэл тэгвэлхалуун хүйтнийг мэдрэх эсүүд нь арьсны далд орших хэсэг халуун хүйтнийг маш сайн мэдэрнэ. 2. Интерорецептор сэрэл нь дотоод эрхтнүүдийн байдлыг тусгадаг. Өвчний сэрэл Хүний бие махбодын бүтэц үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт орсноос болж мэдрэхүйн адаад дотоод эрхтний үйл ажиллагааны хэвийн байдал алдагдах процессийг сэрж мэдрэхийг өвчний сэрэл гэнэ. Арьс болон булчин бие махбодын дотоод эрхтэнд байрласан мэдрэхүйн эрхтнүүдэд цочрол очсоноор үүснэ.
  • 19.
    Сэрэл үүсэж явагдахерөнхий зүй тогтол. Аливаа цочроогч бүр сэрлийг үүсгэхгүй. Сэрлийг үүсгэхийн тулд үзүүлж байгаа цочроогчид нь тодорхой хүчээр бие махбодод үйлчлэх ёстой. хүний бие, эрхтэний гэмтэл, цочроогчийн тухай мэдээлж, бие махбодыг хамгаалах өвөрмөц үүргийг гүйцэтгэдэг. Өвчний сэрлийн эрчим нь өөр өөр байдаг бөгөөд их хүчтэй зарим тохиолдолд шокын байдалд ч хүргэж болно. Тэнцвэрийн сэрэл Тэнцвэрийн сэрлийн аппарат нь дотоод чихэнд байрлана. Дотоод чихэнд байрладаг хагас дугуй хэлбэртэй сувагт байдаг шингэн нь биеийн тэнцвэрийг зохицуулдаг.
  • 20.
    Хөдөлгөөний сэрэл Хүнийбиеийн байдал болон хөдөлгөөнийг мэдрэх сэрлийг хэлнэ. Хүлээн авагч нь булчин шөрмөс биеийн үе мөчинд байрласан мэдрэхүйн эсүүд бол хүний биеийн босоо байдлыг зохицуулдаг. Тэнцвэрийн сэрэл нь тэнцвэрийг мэдрэх эрхтний үйл ажиллагааны үр дүнд үүсдэг. Хурдатгалын сэрэл – хүний хөдөлгөөнд үүсэх төвд тэмүүлэх, төвөөс түгэх хүчийг тусгах сэрэл юм.
  • 21.
    3. Проприоцептор сэрэлбол биеийн хөдөлгөөнийг сэрж мэдэрдэг. Булчин – хөдөлгөөний сэрлийн тусламжтайгаар хүн өөрийн биеийн орон зай доторх байрлал, түүний бүх хэсгүүдийн харилцан хамаарал, биеийн болон тодорхой хэсгүүдийн хөдөлгөөн, булчингийн, агшилт суналтын зэрэг мэдээллийг сэрж мэдэрдэг.
  • 22.
    Сэрлийн шинжүүд Зохицох чанарЭсрэг-тэсрэг чанар Сэрлийн онцлог Сэрлийн зааг Сенсиби лизаци Дараалсан дүрүүд
  • 23.
    Зохицох чанар-цочроогчийн тасралтгүйболон удаан хугацааны нөлөөллийн үр дүнд задлан ялгагчийн мэдрэмж дээшлэх эсвэл буурах байдал. Эсрэг тэсрэг чанар- эсрэг тэсрэгийн үзэгдэл нь сулхан цочроогч нь нэгэн зэрэг үйлдэл үзүүлэхэд бусад цочроогчдын сэрж мэдрэх чадварыг дээшлүүлдэг бол хүчтэй цочроогч нь эсрэгээр мэдрэмжийг бууруулдаг. Сэрлийн зааг. Сэрэл нь гурван янзын заагт үүсэж явагдана.
  • 24.
    Сэрлийн доод зааг-задлан ялгагчид хөөрлийг үүсгэн сэрж мэдрэхэд хангалттай байх цочроогчийн хамгийн бага хэмжээ буюу хүч. Сэрлийн доод заагийн хэмжээ бага байх тусам түүнийг мэдрэх задлан ялгагчийн мэдрэмж өндөр байдаг. Сэрлийн дээд зааг- цочроогчийн мэдрэхийг болих дээд хэмжээ. Тухайлбал, хүн нэг секундэд дууны 20 000 хэлбэлзэлийг сонсдог байна. Сэрлийн үнэмлэхүй зааг хүн бүрд ялгаатай. Настай хүний тухайд бол сонорын үнэмлэхүйн дээд зааг нь 1 секундэд 15000 хэлбэлзэл байдаг. Үнэмлэхүйн заагийн хэмжээнд тухайн хүний үйл ажиллагааны шинж, байдал, цочроогчийн хүч болон үргэжлэх хугацаа зэрэг нь нөлөөлдөг.
  • 25.
    Сэрлийн ялгах зааг-нэгэн төрлийн хоёр цочроогчын хоорондын эрчмийн өөрчлөлтийг хүн сэрж мэдрэх боломжтой хамгийн бага хэмжээ. Эрчмийн өөрчлөлт нь тодорхой хэмжээнд хүрсэн тохиолдолд энэхүү ялгааг сэрж мэдэрдэг. Жишээлбэл: 1 секундэд 400-402 хэлбэлзэх дуу авиа ижил хүртддэг ба 500 ба 510 гр жинтэй 2 ачаа ижил хүндтэй санагддаг байна. Ялгах заагийн хэмжээ бага байх тусам түүнийг сэрж мэдрэх тухайн цочроогчтой холбоотой задлан ялгагчийн чадвар өндөр байдаг.
  • 26.
    Сенсибилизаци- задлан ялгагчийнүйл ажиллагаатай холбоотой их тархины гадрын хөөрлийн нөлөөнд бусад задлан ялгагчийн сэрж мэдрэх байдал нэгэн зэрэг дээшлэхийг хэлдэг. Задлан ялгагчийн сэрж мэдрэхүй нь эмийн бодис болон бусад задлан ялгагчийн үйл ажиллагаанаас хамаарч дээшлэх болно. Тухайлбал хэмнэлийг сэрж мэдрэх нь булчин- хөдөлгөөний мэдрэмжийг идэвхжүүлдэг.
  • 27.
    Дараалласан дүрүүд- цочроогчийнүйлдэл зогссон ч илэрэх сэрлийн үргэжлэл. Сэрлийн үед тухайн эрхтний хүлээн авуур тодорхой хугацаанд хөөрлийн байдалд оршдог Цочроогч нөлөөлөхийг больсон ч хүлээн авуурт үүссэн хөөрөл огцом устаж алга болддоггүй байна. Иймээс ч бидэнд галт тэрэг, автобуснаас буусны дараа хэдэн секундийн хугацаанд түүний дотор байгаа мэт сэтгэгдэл төрдөг байна.