Сэтгэхүйн өвөрмөц онцлог
Сэтгэлзүйн үүднээс үзэхэд сэтгэцийн бүх процессууд тус бүрдээ тодорхрй үүрэг
хүлээсэн байдаг. Харин сэтгэхүй бол процессуудын хуримтлуулсан
мэдээллийг олон талаас нь гүнзгий боловсруулж, зүй тогтол, мөн чанарыг нт олох
үүрэтэй.
Сэтгэхүй нь танин мэдэх бусад процессуудыг бодвол өргөн хүрээтэй, гүн гүнзгий
агуулгатай, зөвхөн мэдрэх эрхтний тусламжтайгаар танин мэдэх боломжгүй
зүйлийг ч олж тайлж, нээж чадна.
Биднийг тойрон байгаа орчлон ертөнцийн талаарх мэдээллийг ингэж дүгнэх үйл
явцыг сэтгэхүй гэнэ. Сэтгэхүй байгаль, хүний нигмийн хууль, зүй тогтлыг нээх
тусгал тул бидний амьдралд онцгой чухал байрыг эзэлнэ.
Сэтгэхүй нь хүн төрөлхтний хөгжлийн явцад бий болж ирсэн учраас зөвхөн хүнд
байх өвөрмөц шинж билээ.
Сэтгэхүйн үе шат
Тодорхой бодит баримтыг ажиглахаас эхлэх ба түүний үндсэн дээр ерөнхийлөл
хийж дараа нь түүнийгээ практик дээр шалгана. Аливаа сэтгэхүй нь шинжлэх
ухааны сэтгэхүй юм үзэгдлийн харьцаа холбооны учир шалтгааныг тогтооход
чиглэгдэнэ.
Шинжлэх ухааны сэтгэхүйн үндсэнд зүй тогтлыг олох процесс өөрөөр хэлбэл
учир шалтгааны байнга давтагдах холбоо гэж байдаг. Сэтгэн бодох процесс маш
нарийн төвөгтэй тул яг нэгэн заавар өгнө гэдэг боломжгүй юм.
Иймд бид зөвхөн сэтгэхүйн үндсэн үе шаттай товчхон зураглалыг дүрслэе:
Шийдвэрлэх гэж байгаа бодлогоо сайтар ойлгох
Нэг буюу хэд хэдэн таамаглалыг хийх
Эдгээр таамаглалыг шалгах
Нотлогдоогүй таамаглалыг орхиж, шинэ таамаглалуудыг шалгах
Зөв хариултыг практик дээр шалгаж үзэх
Сэтгэн бодох үйлдлүүд
Сэтгэхүйн шинжлэн дүгнэх үйлдэл, амьдрал ажиллагаанд юмс үзэгдлийн учир
утгыг олох гэж задлах, нэгтгэх, дүгнэх явцад үүссэн байна.
Хүнийг ямар хэв шинжид голчлон хаамаарч байгааг түүний үзсэн ший жүжиг,
болсон үйл явдлыг хэрхэн яаж ярих байдлаар амархан тодохойож болно. Жишээ
нь:
Зарим хүн жүжгийн баатрууд, хэн ямар хувцастай байсан, яаж байлдаж байсныг
ярьж байхад, зарим хүн юуны тухай жүжиг болохыг үгээр маш товчхон хэлээд л
болно.
Сэтгэхүйн бас нэг чухал үйлдэл бол зүйрлэл юм. Түүний эхлэлд бас л задлах,
нэгтгэх шинжилгээ байх болно. Аливаа зүйлийг жишин , харьцуулан зүйрлэж байж
танин мэддэг.
Юмс үзэгдлийн өчүүхэн боловч ижил төс, ялгааг олж харах чадварт зохион
бодохуйн урлаг ба сэтгэхүйн нарийн ухаан илэрнэ. Энэ шинж чанар зохиолч,
зураач нарт онцгой өнгө аястайгаар тусгагддаг билээ.
Түүнчлэн уран зохиолд өгүүлж байгаа зүйрлэл нь бодит үнэнийг гүнзгий ойлгож
хурцаар төсөөлөхөд бидэнд тусладаг. Ишлэл:
Нартай борооны дусал шиг
Нүд алдам хурцхан өнгөтэй
Найгаж байгаа ой шиг
Намуун зөөлөн аястай
гэж дуулахад үзэсгэлэнт, төлөв, даруу бүсгүйн төрх бидний сэтгэлд ургана.
Шинжлэх ухаан бүр өөрийн ойлголтын системтэй байна. Хүн түүний ачаар орчлон
ертөнцийн гол холбоо ба харилцааг гүнээ танин мэддэг.
Ямар ямар сэтгэхүй байдаг вэ?
Аристотель " Оюун ухаан гэдэг нь зөвхөн мэдлэг биш мөн үйл хэрэгт түүнийгээ
зориулах чадвар " юм гэж байжээ. Биеийн энгийн хөдөлмөр болон үйл хэрэгтээ
бүтээлч бодлоготой хандах байдал нь хүний ухаалаг шинж юм.
Эртний Грекийн философич Демокрит нэгэн удаа тун олон модыг эвтэйхэн
боогоод үүрч явсан залуутай тааралдаж, модоо буулгаж, задлаад дахин баглаж
боохыг хүсэхэд, залуу хүү түүний хүслээр болов.
Тэгэхэд Демокрит залуу чи, асар их юм суралцах нарийн ухаантай хүн байна
надтай яв гэсэн гэдэг. Тэр залуу Протагор байсан бөгөөд хожим нь суут
философич болжээ.
Цаг засварчин эвдэрсэн цагний чухам юу нь болохгүй байгааг нээж үзээд ойлгож,
засах үед үйлдлийн сэтгэхүй ажиллана.
Ирээдүйд босгох хот сууринг зураг төсөл дээр инженер барилгачид ярилцаж
чухам ямар болохыг дүрслэх сэтгэхүйгээр ойлгодог.
Багш нийгмийн ухааны лекц уншиж аливаа мэдлэгийг оюутанд ухуулан
таниулахдаа тэдний хийсвэр сэтгэхүй дээр тулгуурлана.
Хэл сэтгэхүй хоѐр ямар холбоотой вэ?
Хүний сэтгэхүй үйл ажиллагаа хэл ярианы тусламжтайгаар хэрэгжинэ. Бидний
бодол санаа үгсийн хэлбэрээр дүрсээ олдог билээ. Өөрөөр хэлбэл, хүн сэтгэн
бодохдоо ямагт хэл ярианы оролцоотойгоор гүйцэтгэдэг.
Хүн төрөлхтөнд сэтгэхүй, хэл яриа хоѐр зэрэг хөгжиж ирсэн гэж үздэг. Хэл яриа
хүмүүсийг өөр хоорондоо харилцах ба сэтгэн бодохуйн хэрэглүүрийн үүрэг
гүйцэтгэнэ.
Үг яриа нь дангаараа мэдлэгийн хэрэглүүр болохгүй. Үг бол бодит зүйлийн
хоѐрдогч дохио бөгөөд түүгийг дагалдан бидний ухамсарт бодит үзэгдлийн тухай
бодол үүссэн цагт, сая тэр сэтгэхүйн хэрэглүүр болно. Хэрэв үгүй бол хоосон дуу
авиа болон бидэнд сонстоно.
Хүмүүс хэдэн зуун хэл дээр ярьж сэтгэдэг боловч сэтгэхүйн хууль дэлхийн бүх
хүний хувьд адил байдаг.
Сэрэл, сэтгэхүй
Сэрэл гэж юу вэ?
Хүрээлэн байгаа юмс үзэгдлийн өнгө зүс, дуу чимээ, үнэр, амт, халуун хүйтэн,
хатуу зөөлөн, гөлгөр барзгар болон бусад олон олон шинж чанарыг бид сэтгэхүйн
онцгой нэгэн процесс болох сэрлээр танин мэддэг.
Сэрэл гэж мэдрэхүйн эрхтэнд тухайн цаг мөчид шууд нөлөөлж байгаа үзэгдэл,
юмсын тодорхой шинж чанарын тусгалыг хэлнэ. Сэрэл үүсэж явагдахад дараах
гурван нөхцөл зайлшгүй хэрэгтэй.
Гаднын цочроол дохио
Түүнийг хүлээн авч дамжуулах мэдрэхүйн эрхтэн
Уг мэдээллийг хүлээн авч боловсруулах тархины мэдрэхүйн төв
Эдгээрийг тодруулбал:
Гаднын аливаа нэгэн нөлөөлөлгүйгээр сэрэл үүсэхгүй
Цочроол байвч түүнийг хүлээн авах мэдрэхүйн эрхтэн байхгүй бол бид юмыг
сэрж мэдэрч чадахгүй. Төрөлхийн хараагүй хүн улаан, ногоон өнгө гэж ийм
байдаг гэж мэдрэхгүй.
Мэдрэхүйн эрхтэн байвч уг мэдээллийг хүлээн авдаг тархины мэдрэхүйн төв
гэмтчихвэл бид юмыг сэрж мэдэрч чадахгүй.
Сэрэл үүсэж явагдахад ерөнхий зүй тогтол бий:
Сэрлийн мэдрэх чанар ба сэрлийн заагийн хоорондын үл хамаарал
Сэрлийнн дасан зохицох чадвар буюу адаптаци
Сэрлүүдийн хоорондын харилцан үйлчлэл гэдэг гурван зүйл хамаарна.
Сэрлийг дараах байдлаар ангилна:
Биеийн гадаргууд орших мэдрэхүйн эрхтний рецепторт гадны цочроол
үйлчлэл үзүүлэхэд үүсэж явагдах гадаад сэрэл / экстерорецептив сэрэл /
Булчин хөдөлгөөний рецепторт гадны цочроол үйлчлэл үзүүлэхэд үүсэх
булчин хөдөлгөөний сэрэл / проприорецептив сэрэл /
Бие махбодын дотоодод явагдах дотоод сэрэл / интерорецептив сэрэл /
түүнээс гадна хүлээн авагчид гаднын цочроол шууд ба шууд бус нөлөөлөх
байдлаар нь хүрэлцэх ба үл хүрэлцэх сэрэл гэж ангилна.
Хүртэхүй гэдэг нь мэдрэхүйн эрхтэнд тухайн цаг мөчид нөлөөлж байгаа юмс
үзэгдлийг бүхэл бүтэн шинжээр нь тусган авахыг хэлнэ. Сэрэл хүртэхүй хоѐр нь
харилцан холбоотой процесс юм. Сэрлийг үүсгэхийн тулд нэгдүгээрт сэрэгдэн
мэдрэгдэх тодорхой юмс үзэгдэл байх, хоѐрдугаарт тухайн юмс үзэгдэл нь өнгө,
амт , гадаргуу гэх мэт тодорхой шинжээрээ мэдрэлийн эс эдэд үйлчилж байх ѐстой
юм.
Сэрэл хүртэхүй танин мэдэхүйд ямар үүрэгтэй вэ?
Бид бүхэн хүрээлэн байгаа ертөнцтэйгөө мэдрэхүй эрхтнүүдээрээ холбогдож
байдаг. В.И.Ленин францын сэтгэгч зохиолч Дидрогийн " бидний мэдрэмж бол
аливаа үйлчлэлийг хүлээн авдгаараа төгөлдөр хуурын товчлуур нь юм гэснийг
ихэд онож хэлсэн үг гэж үздэг.
Гэхдээ сэрэл хүртэхүй гэдэг нь бодит байдалд хандах бидний харилцаа
хандлагыг илэрхийлдэггүй. Зөвхөн түүнийг тусган авч буй хэлбэр гэж ойлгож
болно. " Ямар нэг юмыг хүртэж байна гэдэг чинь би байна гэсэн үг. Юм бичиж
байгаа ширээгээ ширээ байна гэж ойлгож байна гэдэг чинь би түүнийг харж хүртэж
байна гэсэн үг гэжээ. Сэрлийн танин мэдэх үүрэг, ач холбогдлын тухай
материалист үзлийг В.И. Ленин " материализм ба эмпириокритицизм " хэмээх
зохиолдоо тодорхойлжээ.
Өнгөрсөн зуунд германы физиологич Ч. Мвллер " бид юмыг мэдэрч байна гэдэг
чинь мэдрэхүйн эрхтнүүдийнхээ л ажиллагааны онцлогуудыг хүртэн мэдэрч
байгаагаас өөр юю юу ч биш ээ " Хүн хүрээлэн байгаа ертөнцөө үнэн зөв тусгадаг
дэлхийн гол бөгөөд цорын ганы баталгаа бол түүнийг амжилттай эзэмшиж,
өөрчлөн байгуулж байгаа үйл ажиллагаа юм.
Хүн юуг хүртдэг вэ?
Бүгдэд илэрхий мэдрэхүйн таван эрхтэн бол хүрээлэн буй орчноос мэдээллийг
гэрэл, өнгө, дуу, чимээ, үнэр, амт, халуун хүйтэн, тэмтрэхүйн хэлбэрээр цуглуулж
байдаг.
Энэ бүх мэдрэхүйн сувгууд нь нэгэн голын урсгалд нэгдэн нийлж бидний
тархийг уургаар биш, витаминаар биш, усаар биш харин мэдээллээр ундаалж
байдаг юм. Тийсээс энэ бүх төрлийн мэдээллийн аль нэг нь дутагдвал өлсөх,
цангах, хүсэн тэмүүлэх гэх мэт тэр л гачигдлыг бид амсдаг. И.М.Сеченовын
үзсэнээр: хүсэх гэдэг нь сэтгэлзүйн талаас ч, физиологийн талаас ч авч үзсэн
өлсөхтэй эн зэрэгцүүлэн тавихаар сэрэл юм.
Амьдралын хэвийн нөхцөлд сэрлийн зайлшгүй хэрэгцээт урсгал бараг
автомачилагдсан адил олгогдоно. Хэвийн нөхцөл гэдгийг бид амьдралын хоѐр
эгнээнд авч үзэх ѐстой. Нэгдүгээрт мэдээлэл цуглуулах шшрэгтэй тэр
физиологийн хэрэгслүүд гэмтэлгүй, бүрэн бүтэн байх: нүд - харах, чих - сонсох,
хамар - үнэрлэхэд бэлэн байх нэх мэт. Хоёрдугаарт Харах, сонсох, баөьж мэдрэх
тэр гаднын юмс үзэгдэл, гаднын цочроогчууд байх. Гуравдугаарт Тэр мэдээллийг
хүлээн авч боловсруулах мэдрэхгүйг төв байх шааөдлагатай.
И.П.Павлов төв мэдрэлийн тогтолцоо нь ихэд согогтой болж харах сонсох
хоѐроос өөр мэдрэхүй нь алдагдсан нэгэн өвчтөний тухай өгүүлсэн байна.
Ертөнцийг танин мэдрэх энэхүү хоѐр цонхыг хаамагц уг өвчтөн өөрийн эрхгүй
унтдаг ажээ.
Сансрын нисгэгч А.А.Леонов, сэтгэл судлаач В.И. Лебедев нарын "
Гариг хоорондын нислэгийн сэтгэлзүйн асуудлууд" эомын мэдрэхүйн өлсгөлөн
,Мэдрэхүйн сулралын нөхцөлд үүсэх сэтгэцийн байдал зэрэг бүлэгт энэ тухай
сонин материалууд бичигдсэн байдаг.
Сэрлүүд хоорондоо ямар холбоотой вэ?
Сэтгэл хөдлөлийн өнгө аяс ба срлийг харилцан үйлчлэл. Ухаан сэтгэл хоѐр
нийлэмжгүй гэдгийг хүмүүс батлахдаа нэгэн зүйлийг умартдаг. Юуны өмнө "
мэдрэхүйн " эрхтнүүд гэдэг тийм ч оновчтой биш нэр хадгалагдан үлдэж цаашид ч
байр сууриа булаалгахааргүй байгаа билээ.
Мэдрэхүйн эрхтнээр дамжин ирж байгаа мэдээллийг хүний бие махбод " тийм -
үгүй ", " аятай - аягүй " нэсэн энгийн бөгөөд найдвартай хоѐртын системээр үнэлж
цэгнэдэг. Дараа нь оюун ухаан дүн шинжилгээ хийж шүүн тунгаана. Дараа нь
аятайхан гэвч хортой, гоѐ боловч аюултай, сонирхолтой боловч дутагдалтай гэх
мэт дүгнэлт гаргана.
Бүхий л сэрэл нь тааламж ба тааламжгүй байх ба бүгд л сэтгэлийн хөдөлгөөний
өнгө аяс сэтгэл хөдлөлийн аялдуу хамсах үзэгдлийг бий болгодог юм.
Хүртэхгүй гэж юу вэ?
Хүний танин мэдэхүй олон үе шаттай. Хүртэхүй гэдэг нь юмс үзэгдлийн бүхий л
шинж чанарыг нэгтгэн нэг бүхэл бүтэн дүр болгон тусгаж байгаа сэтгэцийн
процессыг хэлнэ.
Хүртэхгүй нь сэрлийн адил рефлекст үйл юм. Мэдрэхүйн эрхтнүүдэд нэгэн
зэрэг юм уу, дараалсан цочроол үзүүлснээр хүртэхүй үүсэж явагдана.
Мэдрэхүйн эрхтнүүдэд үзүүлсэн гаднын үйлдлүүд, цочроолуудын нөлөөгөөр
тархины гадарт нөхцөлт рефлекс буюу мэдрэлийн түр холбоос үүсэх явдал
хүртэхүйн физиологи үндэс юм.
Хүртэхүй нь хэд хэдэн онцлог шинж чанартай.
1. Хүртэгдэж тусгагдаж байгаа зүйл нь биетэй, бодитой шинж чанарыг агуулна.
Гаднаас бид дохио авна. Тэр дохио нь бодитойгоор оршин байгаа юмс
үзэгдлийн шинж чанарыг илэрхийлнэ.
2. Хүртэхүйд тусгагдаж байгаа зүйл бүхэл бүтэн шинжтэй. Өөрөөр хэлбэл
юмыг бүхэлд нь тусгана. Юмс үзэгдэл бүр өөрөө өөртөө хэлбэр, хэмжээ,
өнгө, их бага, жин гэх мэт чанаруудтай байна.
3. Тусгагдаж байгаа зүйл тодорхой бүтэцтэй байна. Уг зүйлийн зарим бүтэц
бүрдэл хэсгүүд нь үгүй бол бид түүнийг бүрэн зөв таниж чадалгүй.
4. Хүртэхүйд тусгагдаж байгаа зүйл нь байнгын, харьцангуй тогтонги шинж
чанартай байна. Хүртэгдэж байгаа зүйлийн шиэж байдал түүний
орон зай, байрлал, хол ойр хөдөлгөөнөөс хамаарч өөрѐлөгдөхгүй.
5. Тусгагдаж байгаа зүйл тодорхой утга агуулгыг илэрхийлнэ. Тусган хүртэж
байгаа зүйлээ бид танин мэдэд, ойлгоод, тодорхой төрөл, зүйл анги, бүлэгт
хамааруулан үг яриагаар илэрхийнэ.
Харааны мэдрэхүйн тусламжтайгаар бид хүрээлэн байгаа орчиндоо орон зайн
баримжааг олж авч байдаг. Үүнийг орон зайн хүртэхгүй гэдэг.
Мөрөөдөл гэж юу вэ?
Бид бүхэн мөрөөдөхгүйгээр байна гэж үгүй билээ. Ирээдүйд хүсэж мөрөөдөж
буйг өөрсдийн тухай олон янзаар төсөөлөн бодохыг мөрөөдөл гэдэг байна. Зөгнөл
мөрөөдлөөс ангид хүн гэж бараг байхгүй. Аливаа зүйлийг мөрөөддөггүй,
ирээдүйгээ харсан өөдрөг үзэлгүй, сэтгэлээр ядуу, амьдрал нь нэг хэвийн зогсонги
өдөр хоногийг өнгөрөөх төдий өчүүхэн " амьтан " юм. Тиймээс бид бүхэн бүх
зүйлийн талаар мөрөөдөж түүндээ хүрэхийн төлөө зүтгэх хэрэгтэй.

New microsoft office word document

  • 1.
    Сэтгэхүйн өвөрмөц онцлог Сэтгэлзүйнүүднээс үзэхэд сэтгэцийн бүх процессууд тус бүрдээ тодорхрй үүрэг хүлээсэн байдаг. Харин сэтгэхүй бол процессуудын хуримтлуулсан мэдээллийг олон талаас нь гүнзгий боловсруулж, зүй тогтол, мөн чанарыг нт олох үүрэтэй. Сэтгэхүй нь танин мэдэх бусад процессуудыг бодвол өргөн хүрээтэй, гүн гүнзгий агуулгатай, зөвхөн мэдрэх эрхтний тусламжтайгаар танин мэдэх боломжгүй зүйлийг ч олж тайлж, нээж чадна. Биднийг тойрон байгаа орчлон ертөнцийн талаарх мэдээллийг ингэж дүгнэх үйл явцыг сэтгэхүй гэнэ. Сэтгэхүй байгаль, хүний нигмийн хууль, зүй тогтлыг нээх тусгал тул бидний амьдралд онцгой чухал байрыг эзэлнэ. Сэтгэхүй нь хүн төрөлхтний хөгжлийн явцад бий болж ирсэн учраас зөвхөн хүнд байх өвөрмөц шинж билээ. Сэтгэхүйн үе шат Тодорхой бодит баримтыг ажиглахаас эхлэх ба түүний үндсэн дээр ерөнхийлөл хийж дараа нь түүнийгээ практик дээр шалгана. Аливаа сэтгэхүй нь шинжлэх ухааны сэтгэхүй юм үзэгдлийн харьцаа холбооны учир шалтгааныг тогтооход чиглэгдэнэ. Шинжлэх ухааны сэтгэхүйн үндсэнд зүй тогтлыг олох процесс өөрөөр хэлбэл учир шалтгааны байнга давтагдах холбоо гэж байдаг. Сэтгэн бодох процесс маш нарийн төвөгтэй тул яг нэгэн заавар өгнө гэдэг боломжгүй юм. Иймд бид зөвхөн сэтгэхүйн үндсэн үе шаттай товчхон зураглалыг дүрслэе: Шийдвэрлэх гэж байгаа бодлогоо сайтар ойлгох Нэг буюу хэд хэдэн таамаглалыг хийх Эдгээр таамаглалыг шалгах Нотлогдоогүй таамаглалыг орхиж, шинэ таамаглалуудыг шалгах Зөв хариултыг практик дээр шалгаж үзэх Сэтгэн бодох үйлдлүүд Сэтгэхүйн шинжлэн дүгнэх үйлдэл, амьдрал ажиллагаанд юмс үзэгдлийн учир утгыг олох гэж задлах, нэгтгэх, дүгнэх явцад үүссэн байна.
  • 2.
    Хүнийг ямар хэвшинжид голчлон хаамаарч байгааг түүний үзсэн ший жүжиг, болсон үйл явдлыг хэрхэн яаж ярих байдлаар амархан тодохойож болно. Жишээ нь: Зарим хүн жүжгийн баатрууд, хэн ямар хувцастай байсан, яаж байлдаж байсныг ярьж байхад, зарим хүн юуны тухай жүжиг болохыг үгээр маш товчхон хэлээд л болно. Сэтгэхүйн бас нэг чухал үйлдэл бол зүйрлэл юм. Түүний эхлэлд бас л задлах, нэгтгэх шинжилгээ байх болно. Аливаа зүйлийг жишин , харьцуулан зүйрлэж байж танин мэддэг. Юмс үзэгдлийн өчүүхэн боловч ижил төс, ялгааг олж харах чадварт зохион бодохуйн урлаг ба сэтгэхүйн нарийн ухаан илэрнэ. Энэ шинж чанар зохиолч, зураач нарт онцгой өнгө аястайгаар тусгагддаг билээ. Түүнчлэн уран зохиолд өгүүлж байгаа зүйрлэл нь бодит үнэнийг гүнзгий ойлгож хурцаар төсөөлөхөд бидэнд тусладаг. Ишлэл: Нартай борооны дусал шиг Нүд алдам хурцхан өнгөтэй Найгаж байгаа ой шиг Намуун зөөлөн аястай гэж дуулахад үзэсгэлэнт, төлөв, даруу бүсгүйн төрх бидний сэтгэлд ургана. Шинжлэх ухаан бүр өөрийн ойлголтын системтэй байна. Хүн түүний ачаар орчлон ертөнцийн гол холбоо ба харилцааг гүнээ танин мэддэг. Ямар ямар сэтгэхүй байдаг вэ? Аристотель " Оюун ухаан гэдэг нь зөвхөн мэдлэг биш мөн үйл хэрэгт түүнийгээ зориулах чадвар " юм гэж байжээ. Биеийн энгийн хөдөлмөр болон үйл хэрэгтээ бүтээлч бодлоготой хандах байдал нь хүний ухаалаг шинж юм. Эртний Грекийн философич Демокрит нэгэн удаа тун олон модыг эвтэйхэн боогоод үүрч явсан залуутай тааралдаж, модоо буулгаж, задлаад дахин баглаж боохыг хүсэхэд, залуу хүү түүний хүслээр болов. Тэгэхэд Демокрит залуу чи, асар их юм суралцах нарийн ухаантай хүн байна надтай яв гэсэн гэдэг. Тэр залуу Протагор байсан бөгөөд хожим нь суут философич болжээ.
  • 3.
    Цаг засварчин эвдэрсэнцагний чухам юу нь болохгүй байгааг нээж үзээд ойлгож, засах үед үйлдлийн сэтгэхүй ажиллана. Ирээдүйд босгох хот сууринг зураг төсөл дээр инженер барилгачид ярилцаж чухам ямар болохыг дүрслэх сэтгэхүйгээр ойлгодог. Багш нийгмийн ухааны лекц уншиж аливаа мэдлэгийг оюутанд ухуулан таниулахдаа тэдний хийсвэр сэтгэхүй дээр тулгуурлана. Хэл сэтгэхүй хоѐр ямар холбоотой вэ? Хүний сэтгэхүй үйл ажиллагаа хэл ярианы тусламжтайгаар хэрэгжинэ. Бидний бодол санаа үгсийн хэлбэрээр дүрсээ олдог билээ. Өөрөөр хэлбэл, хүн сэтгэн бодохдоо ямагт хэл ярианы оролцоотойгоор гүйцэтгэдэг. Хүн төрөлхтөнд сэтгэхүй, хэл яриа хоѐр зэрэг хөгжиж ирсэн гэж үздэг. Хэл яриа хүмүүсийг өөр хоорондоо харилцах ба сэтгэн бодохуйн хэрэглүүрийн үүрэг гүйцэтгэнэ. Үг яриа нь дангаараа мэдлэгийн хэрэглүүр болохгүй. Үг бол бодит зүйлийн хоѐрдогч дохио бөгөөд түүгийг дагалдан бидний ухамсарт бодит үзэгдлийн тухай бодол үүссэн цагт, сая тэр сэтгэхүйн хэрэглүүр болно. Хэрэв үгүй бол хоосон дуу авиа болон бидэнд сонстоно. Хүмүүс хэдэн зуун хэл дээр ярьж сэтгэдэг боловч сэтгэхүйн хууль дэлхийн бүх хүний хувьд адил байдаг. Сэрэл, сэтгэхүй Сэрэл гэж юу вэ? Хүрээлэн байгаа юмс үзэгдлийн өнгө зүс, дуу чимээ, үнэр, амт, халуун хүйтэн, хатуу зөөлөн, гөлгөр барзгар болон бусад олон олон шинж чанарыг бид сэтгэхүйн онцгой нэгэн процесс болох сэрлээр танин мэддэг. Сэрэл гэж мэдрэхүйн эрхтэнд тухайн цаг мөчид шууд нөлөөлж байгаа үзэгдэл, юмсын тодорхой шинж чанарын тусгалыг хэлнэ. Сэрэл үүсэж явагдахад дараах гурван нөхцөл зайлшгүй хэрэгтэй. Гаднын цочроол дохио Түүнийг хүлээн авч дамжуулах мэдрэхүйн эрхтэн
  • 4.
    Уг мэдээллийг хүлээнавч боловсруулах тархины мэдрэхүйн төв Эдгээрийг тодруулбал: Гаднын аливаа нэгэн нөлөөлөлгүйгээр сэрэл үүсэхгүй Цочроол байвч түүнийг хүлээн авах мэдрэхүйн эрхтэн байхгүй бол бид юмыг сэрж мэдэрч чадахгүй. Төрөлхийн хараагүй хүн улаан, ногоон өнгө гэж ийм байдаг гэж мэдрэхгүй. Мэдрэхүйн эрхтэн байвч уг мэдээллийг хүлээн авдаг тархины мэдрэхүйн төв гэмтчихвэл бид юмыг сэрж мэдэрч чадахгүй. Сэрэл үүсэж явагдахад ерөнхий зүй тогтол бий: Сэрлийн мэдрэх чанар ба сэрлийн заагийн хоорондын үл хамаарал Сэрлийнн дасан зохицох чадвар буюу адаптаци Сэрлүүдийн хоорондын харилцан үйлчлэл гэдэг гурван зүйл хамаарна. Сэрлийг дараах байдлаар ангилна: Биеийн гадаргууд орших мэдрэхүйн эрхтний рецепторт гадны цочроол үйлчлэл үзүүлэхэд үүсэж явагдах гадаад сэрэл / экстерорецептив сэрэл / Булчин хөдөлгөөний рецепторт гадны цочроол үйлчлэл үзүүлэхэд үүсэх булчин хөдөлгөөний сэрэл / проприорецептив сэрэл / Бие махбодын дотоодод явагдах дотоод сэрэл / интерорецептив сэрэл / түүнээс гадна хүлээн авагчид гаднын цочроол шууд ба шууд бус нөлөөлөх байдлаар нь хүрэлцэх ба үл хүрэлцэх сэрэл гэж ангилна. Хүртэхүй гэдэг нь мэдрэхүйн эрхтэнд тухайн цаг мөчид нөлөөлж байгаа юмс үзэгдлийг бүхэл бүтэн шинжээр нь тусган авахыг хэлнэ. Сэрэл хүртэхүй хоѐр нь харилцан холбоотой процесс юм. Сэрлийг үүсгэхийн тулд нэгдүгээрт сэрэгдэн мэдрэгдэх тодорхой юмс үзэгдэл байх, хоѐрдугаарт тухайн юмс үзэгдэл нь өнгө, амт , гадаргуу гэх мэт тодорхой шинжээрээ мэдрэлийн эс эдэд үйлчилж байх ѐстой юм. Сэрэл хүртэхүй танин мэдэхүйд ямар үүрэгтэй вэ? Бид бүхэн хүрээлэн байгаа ертөнцтэйгөө мэдрэхүй эрхтнүүдээрээ холбогдож байдаг. В.И.Ленин францын сэтгэгч зохиолч Дидрогийн " бидний мэдрэмж бол аливаа үйлчлэлийг хүлээн авдгаараа төгөлдөр хуурын товчлуур нь юм гэснийг ихэд онож хэлсэн үг гэж үздэг. Гэхдээ сэрэл хүртэхүй гэдэг нь бодит байдалд хандах бидний харилцаа хандлагыг илэрхийлдэггүй. Зөвхөн түүнийг тусган авч буй хэлбэр гэж ойлгож болно. " Ямар нэг юмыг хүртэж байна гэдэг чинь би байна гэсэн үг. Юм бичиж
  • 5.
    байгаа ширээгээ ширээбайна гэж ойлгож байна гэдэг чинь би түүнийг харж хүртэж байна гэсэн үг гэжээ. Сэрлийн танин мэдэх үүрэг, ач холбогдлын тухай материалист үзлийг В.И. Ленин " материализм ба эмпириокритицизм " хэмээх зохиолдоо тодорхойлжээ. Өнгөрсөн зуунд германы физиологич Ч. Мвллер " бид юмыг мэдэрч байна гэдэг чинь мэдрэхүйн эрхтнүүдийнхээ л ажиллагааны онцлогуудыг хүртэн мэдэрч байгаагаас өөр юю юу ч биш ээ " Хүн хүрээлэн байгаа ертөнцөө үнэн зөв тусгадаг дэлхийн гол бөгөөд цорын ганы баталгаа бол түүнийг амжилттай эзэмшиж, өөрчлөн байгуулж байгаа үйл ажиллагаа юм. Хүн юуг хүртдэг вэ? Бүгдэд илэрхий мэдрэхүйн таван эрхтэн бол хүрээлэн буй орчноос мэдээллийг гэрэл, өнгө, дуу, чимээ, үнэр, амт, халуун хүйтэн, тэмтрэхүйн хэлбэрээр цуглуулж байдаг. Энэ бүх мэдрэхүйн сувгууд нь нэгэн голын урсгалд нэгдэн нийлж бидний тархийг уургаар биш, витаминаар биш, усаар биш харин мэдээллээр ундаалж байдаг юм. Тийсээс энэ бүх төрлийн мэдээллийн аль нэг нь дутагдвал өлсөх, цангах, хүсэн тэмүүлэх гэх мэт тэр л гачигдлыг бид амсдаг. И.М.Сеченовын үзсэнээр: хүсэх гэдэг нь сэтгэлзүйн талаас ч, физиологийн талаас ч авч үзсэн өлсөхтэй эн зэрэгцүүлэн тавихаар сэрэл юм. Амьдралын хэвийн нөхцөлд сэрлийн зайлшгүй хэрэгцээт урсгал бараг автомачилагдсан адил олгогдоно. Хэвийн нөхцөл гэдгийг бид амьдралын хоѐр эгнээнд авч үзэх ѐстой. Нэгдүгээрт мэдээлэл цуглуулах шшрэгтэй тэр физиологийн хэрэгслүүд гэмтэлгүй, бүрэн бүтэн байх: нүд - харах, чих - сонсох, хамар - үнэрлэхэд бэлэн байх нэх мэт. Хоёрдугаарт Харах, сонсох, баөьж мэдрэх тэр гаднын юмс үзэгдэл, гаднын цочроогчууд байх. Гуравдугаарт Тэр мэдээллийг хүлээн авч боловсруулах мэдрэхгүйг төв байх шааөдлагатай. И.П.Павлов төв мэдрэлийн тогтолцоо нь ихэд согогтой болж харах сонсох хоѐроос өөр мэдрэхүй нь алдагдсан нэгэн өвчтөний тухай өгүүлсэн байна. Ертөнцийг танин мэдрэх энэхүү хоѐр цонхыг хаамагц уг өвчтөн өөрийн эрхгүй унтдаг ажээ. Сансрын нисгэгч А.А.Леонов, сэтгэл судлаач В.И. Лебедев нарын " Гариг хоорондын нислэгийн сэтгэлзүйн асуудлууд" эомын мэдрэхүйн өлсгөлөн ,Мэдрэхүйн сулралын нөхцөлд үүсэх сэтгэцийн байдал зэрэг бүлэгт энэ тухай сонин материалууд бичигдсэн байдаг. Сэрлүүд хоорондоо ямар холбоотой вэ?
  • 6.
    Сэтгэл хөдлөлийн өнгөаяс ба срлийг харилцан үйлчлэл. Ухаан сэтгэл хоѐр нийлэмжгүй гэдгийг хүмүүс батлахдаа нэгэн зүйлийг умартдаг. Юуны өмнө " мэдрэхүйн " эрхтнүүд гэдэг тийм ч оновчтой биш нэр хадгалагдан үлдэж цаашид ч байр сууриа булаалгахааргүй байгаа билээ. Мэдрэхүйн эрхтнээр дамжин ирж байгаа мэдээллийг хүний бие махбод " тийм - үгүй ", " аятай - аягүй " нэсэн энгийн бөгөөд найдвартай хоѐртын системээр үнэлж цэгнэдэг. Дараа нь оюун ухаан дүн шинжилгээ хийж шүүн тунгаана. Дараа нь аятайхан гэвч хортой, гоѐ боловч аюултай, сонирхолтой боловч дутагдалтай гэх мэт дүгнэлт гаргана. Бүхий л сэрэл нь тааламж ба тааламжгүй байх ба бүгд л сэтгэлийн хөдөлгөөний өнгө аяс сэтгэл хөдлөлийн аялдуу хамсах үзэгдлийг бий болгодог юм. Хүртэхгүй гэж юу вэ? Хүний танин мэдэхүй олон үе шаттай. Хүртэхүй гэдэг нь юмс үзэгдлийн бүхий л шинж чанарыг нэгтгэн нэг бүхэл бүтэн дүр болгон тусгаж байгаа сэтгэцийн процессыг хэлнэ. Хүртэхгүй нь сэрлийн адил рефлекст үйл юм. Мэдрэхүйн эрхтнүүдэд нэгэн зэрэг юм уу, дараалсан цочроол үзүүлснээр хүртэхүй үүсэж явагдана. Мэдрэхүйн эрхтнүүдэд үзүүлсэн гаднын үйлдлүүд, цочроолуудын нөлөөгөөр тархины гадарт нөхцөлт рефлекс буюу мэдрэлийн түр холбоос үүсэх явдал хүртэхүйн физиологи үндэс юм. Хүртэхүй нь хэд хэдэн онцлог шинж чанартай. 1. Хүртэгдэж тусгагдаж байгаа зүйл нь биетэй, бодитой шинж чанарыг агуулна. Гаднаас бид дохио авна. Тэр дохио нь бодитойгоор оршин байгаа юмс үзэгдлийн шинж чанарыг илэрхийлнэ. 2. Хүртэхүйд тусгагдаж байгаа зүйл бүхэл бүтэн шинжтэй. Өөрөөр хэлбэл юмыг бүхэлд нь тусгана. Юмс үзэгдэл бүр өөрөө өөртөө хэлбэр, хэмжээ, өнгө, их бага, жин гэх мэт чанаруудтай байна. 3. Тусгагдаж байгаа зүйл тодорхой бүтэцтэй байна. Уг зүйлийн зарим бүтэц бүрдэл хэсгүүд нь үгүй бол бид түүнийг бүрэн зөв таниж чадалгүй. 4. Хүртэхүйд тусгагдаж байгаа зүйл нь байнгын, харьцангуй тогтонги шинж чанартай байна. Хүртэгдэж байгаа зүйлийн шиэж байдал түүний орон зай, байрлал, хол ойр хөдөлгөөнөөс хамаарч өөрѐлөгдөхгүй. 5. Тусгагдаж байгаа зүйл тодорхой утга агуулгыг илэрхийлнэ. Тусган хүртэж байгаа зүйлээ бид танин мэдэд, ойлгоод, тодорхой төрөл, зүйл анги, бүлэгт хамааруулан үг яриагаар илэрхийнэ. Харааны мэдрэхүйн тусламжтайгаар бид хүрээлэн байгаа орчиндоо орон зайн баримжааг олж авч байдаг. Үүнийг орон зайн хүртэхгүй гэдэг. Мөрөөдөл гэж юу вэ?
  • 7.
    Бид бүхэн мөрөөдөхгүйгээрбайна гэж үгүй билээ. Ирээдүйд хүсэж мөрөөдөж буйг өөрсдийн тухай олон янзаар төсөөлөн бодохыг мөрөөдөл гэдэг байна. Зөгнөл мөрөөдлөөс ангид хүн гэж бараг байхгүй. Аливаа зүйлийг мөрөөддөггүй, ирээдүйгээ харсан өөдрөг үзэлгүй, сэтгэлээр ядуу, амьдрал нь нэг хэвийн зогсонги өдөр хоногийг өнгөрөөх төдий өчүүхэн " амьтан " юм. Тиймээс бид бүхэн бүх зүйлийн талаар мөрөөдөж түүндээ хүрэхийн төлөө зүтгэх хэрэгтэй.