More Related Content
PPTX
PDF
PPT
PPTX
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс" Хичээл - 7 PPTX
урт хугацаат өр төлбөрийн бүртгэл PPTX
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 5 ШИДС PPTX
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 13 ШИДС PDF
What's hot
PPTX
Банкны эрх зүйн зочицуулалт PPTX
PPT
PPTX
санхүүгийн зах зээл, ббсб PPT
PDF
Sanhuugiin undes L9.2019 - 2020 on PPT
PPTX
PDF
Санхүү тайлангийн шинжилгээ PPTX
POT
PPT
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх... PPTX
PPTX
PPTX
PPTX
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 2 Шинэ Иргэншил Дээд Сургууль PPT
Lekts 7 uil ajillagaanii shinjilgee PPT
PPTX
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл PPTX
Similar to Econl14 2. 2020-2021on
PPTX
PDF
PPTX
Арилжааны банк гэж юу вэ? PPTX
PDF
PDF
PPTX
PPT
PPTX
банкны эрх зүйн зохицуул алт PPT
PDF
PPTX
мөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүд PDF
DOCX
DOCX
DOCX
PDF
Sanhuugiin undes L8.2019- 2020 on PPTX
DOCX
DOCX
More from hicheel2020
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
Seminar 11. 2020 2021on -h PDF
PDF
PPTX
PDF
PDF
PDF
Econl14 2. 2020-2021on
- 1.
- 2.
1.Арилжааны банк /CommercialBank/
Банк гэдэг нэр томъёо нь “banco`”итали-мөнгө солих
ширээ гэдэг үгнээс гаралтай гэж үздэг бөгөөд энэ нь
дундад зууны үед италичууд өөрийн мөнгийг
солилцдог байсан газрыг хэлдэг байжээ
Банкны үйл ажиллагаа хэдэн мянган жилийн
өмнөөс үүсэж хөгжсөн түүхтэй.
Эртний Ассир, Вавилон, Герег, Ромын эзэнт
улсын үед банкны үйл ажиллагаа анхны хэлбэр болох
үнэт зүйлс хадгалах, гадаад орны зоосон мөнгө солих,
арилжаа наймааны зориулалтаар зээл олгох зэрэг үйл
ажиллагаа явуулж байжээ
- 3.
Ихэнх Улс орнуудтөв банк, арилжааны банк гэсэн
хоёр шатлалт банкны тогтолцоотой.
- 4.
Арилжааны банк
Арилжааны банкбол хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг
өсгөх зорилготой ашгийн төлөө, бусдын хөрөнгөөр
үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллага
Арилжааны банк нь дараах үйл ажиллагааг төв
банкны зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ. Үүнд:
- 5.
Үүнд:
• Мөнгөн хадгаламжтатах
• Зээл олгох
• Төлбөр тооцоо хийх
• Өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд
баталгаа, батлан даалт гаргах
• Гадаад валют худалдан авах, худалдах, хадгалах,
хадгалуулах
• Үнэт металл, эрдэнийн чулуу худалдан авах,
худалдах, хадгалах, хадгалуулах
- 6.
•Үнэт зүйлс хадгалах
•Гадаад төлбөр тооцоо хийх
• Үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах
• Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа явуулах
• Хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө
өгөх, мэдээлэл өгөх
• Хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд төв
банкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил,
үйлчилгээ явуулах
- 7.
Арилжааны банкны тайлантэнцэл
Арилжааны банкны үйл ажиллагааг түүний тайлан
тэнцлээс харж болно.
Банкны тайлан тэнцэл нь актив, пассив гэсэн хоёр
талтай.
Баруун гар талд пассив буюу бусдаас татан
төвлөрүүлсэн хөрөнгө, эзэмшигчдийн хөрөнгө
бичигдэх ба зүүн гар талд актив буюу тэдгээр
хөрөнгийн байршил тэмдэглэгддэг.
Арилжааны банкны тайлан тэнцлийг дараахь
хүснэгтээр харуулав.
- 8.
Арилжааны банкны тайлантэнцэл
Актив Пассив ба өөрийн хөрөнгө
1.Банкны нөөц 1.Харилцах данс
2.Үнэт цаас 2.Хадгаламж
3.Зээл 3.Бусдаас авсан зээл
4.Үндсэн хөрөнгө 4.Өөрийн хөрөнгө
Нийт актив Нийт пассив ба өөрийн
хөрөнгө
- 12.
Банкны актив
1.Банкны нөөц.
Банкнынөөцийг дотор нь заавал байлгах нөөц,
илүүдэл нөөц гэж ангилдаг.
Заавал байлгах нөөц нь төв банкнаас арилжааны
банкуудын бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн
тодорхой хэмжээнд барьж байх нөөц юм.
(ЗБН = Касс дахь бэлэн мөнгө + Төв банкны
харилцах дансанд байгаа мөнгө )
Заавал байлгах нөөц нь дараах хоёр үүрэг
гүйцэтгэдэг.
- 13.
а.Арилжааны банкны төлбөрийнчадварыг хангах
б.Төв банкны мөнгө, зээлийн бодлогын арга хэрэгсэл
болох
Илүүдэл нөөц нь заавал байлгах нөөцөөс давсан
нөөц бөгөөд үүсч буй шалтгаанаар нь санаатай,
санамсаргүй гэж ангилна.
Нийт нөөц = Заавал байлгах нөөц + Илүүдэл нөөц
Заавал байлгах нөөцийн хувь хэмжээг төв банкнаас
тогтооно
- 14.
2.Үнэт цаас. Үүнд:Засгийн газрын үнэт цаас, төв
банкны үнэт цаас , хувьцаа, бонд, бусад үнэт цаас
орно.
3.Зээл. Банкны зээл нь харьцангуй эрсдэлтэй боловч
орлого оруулах гол актив юм .
Зээл нь эдийн засгийн субъектүүдэд тодорхой
хугацаатай, барьцаатай, хүүтэй, эргэн төлөгдөх
нөхцөлтэйгээр олгож байгаа мөнгө юм.
4.Үндсэн хөрөнгө. Үүнд: банкны барилга байшин,
тоног төхөөрөмж, эд хогшил орно.
- 15.
Пассив ба өөрийнхөрөнгө
1.Харилцах данс.
Энэ нь банкны мөнгөн хөрөнгийн томоохон эх
үүсвэр бөгөөд иргэд, өрх гэр, аж ахуйн нэгжүүдийн
банкинд байршуулсан харилцах данс юм.
Харилцах дансны дараах үндсэн үүрэг байна.
•Төлбөр тооцоо хийх хэрэгсэл болох
• Мөнгөний аюулгүй байдлыг хангадаг байх
- 16.
2.Хадгаламж. Энэ ньиргэд, өрх гэр, аж ахуйн
нэгжүүдийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө
юм. Хадгаламжийг дараах байдлаар ангилна. Үүнд:
Хугацаагүй
Хугацаатай
3.Бусдаас авсан зээл. Төв банк болон бусад банкнаас
авсан зээл хамаарна.
4.Өөрийн хөрөнгө. Энэ нь банк эзэмшигчдийн хувьцаа
хэлбэртэй байгаа хувь нийлүүлсэн хөрөнгө юм
- 17.
Нийт актив =Нийт пассив + Өөрийн хөрөнгө
Өөрийн хөрөнгө = Нийт актив - Нийт пассив
Нийт актив > Нийт пассив бол банк төлбөрийн
чадвартай гэнэ.
Нийт актив < Нийт пассив бол банк төлбөрийн
чадваргүй гэнэ.
- 18.
Арилжааны банк бамөнгөний нийлүүлэлт
Арилжааны банк зээл олгох замаар хэрхэн яаж
гүйлгээний хүрээнд байх мөнгөний хэмжээг буюу
М1-ийг нэмэгдүүлдэг вэ?
Өөрөөр хэлбэл, мөнгийг хэрхэн яаж бий болгодог вэ?
1-р тохиолдол – Банк 200 сая төгрөгний зээл бэлнээр
олгосон гэвэл А банкны тайлан тэнцэл дараахь
байдалтай болно.
- 19.
Зээл олгохоос өмнөхүмүүсийн гар дээр 500.0 сая
төгрөг байсан гэвэл гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ
М1= Бэлэн мөнгө + Хугацаагүй хадгаламж = 500.0
+150.0 = 650.0 сая.төг
Зээл олгосны дараа 650.0 + 200.0 = 850.0сая.төг.
Актив /Сая төг/ Пассив ба өөрийн хөрөнгө
/Сая төг/
Нөөц 80.0
Олгосон зээл 200.0
Үнэт цаас 100.0
Үл хөдлөх хөрөнгө 100.0
Хадгаламж 360.0
-хугацаагүй 150.0
-хугацаатай 210.0
Өөрийн хөрөнгө 120.0
Дүн 480.0 Дүн 480.0
- 20.
2-р тохиолдол –зээлдэн авагч уг зээлээ Б банкинд
хугацаагүй хадгаламж хэлбэрээр хийсэн гэвэл Б
банкны тайлан тэнцэл дараахь хэлбэртэй болно.
1-р тохиолдолтой адил М1 мөнгө 850.0сая төгрөг болох
ч бэлэн мөнгө бус 200.0сая төгрөгөөр нэмэгдэж байна
Актив Сая төг Пассив ба өөрийн хөрөнгө
Сая төг
Нөөц 280.0
Олгосон зээл 200.0
Үнэт цаас 100.0
Үл хөдлөх хөрөнгө 100.0
Хадгаламж 560.0
-хугацаагүй 350.0
-хугацаатай 210.0
Хувьцаа 120.0
Дүн 680.0 Дүн 680.0
- 21.
Банкны систeмийн бийболгож шинэ мөнгөний дээд
хэмжээг олохдоо илүүдэл нөөцийг мөнгөний
үржүүлэгчээр үржүүлнэ.
D = E * m
D - Шинэ мөнгөний дээд хэмжээ
E - Илүүдэл нөөц
m - Мөнгөний үржүүлэгч
m =
𝟏
𝑹
R – Заавал байх нөөцийн хувь
- 24.
2.Төв банк /Central Bank /
Тухайн улсын хэмжээнд төрийн мөнгөний
бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг төв
банк гэнэ.
Монгол улсын төв банкыг Монгол банк гэж
нэрлэдэг.
Тухайн улсын төв банкны үндсэн зорилт нь
үндэснийхээ мөнгөн тэмдэгтийн тогтвортой
байдлыг хангахад оршдог.
- 28.
Мөн төв банкнь өөрийн үндсэн зорилтын хүрээнд
санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой
байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн
тэнцвэрт хөгжилд дэмжлэг үзүүлдэг.
Төв банк нь хуулинд заасан өөрийн зорилгыг
биелүүлэхийн тулд дараах чиглэлээр үйл ажиллагаа
явуулна.
Үүнд:
- 29.
1.Мөнгөн тэмдэгт гүйлгээндгаргах
2.Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүргийг
гүйцэтгэх
3.Арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих
4.Банк хоорондын төлбөр тооцоог зохицуулах
5.Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг
зохицуулах замаар мөнгөний бодлогыг
боловсруулж, хэрэгжүүлэх
6.Гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж,
зохицуулах
- 30.
Төв банкны тайлантэнцэл
Төв банкны үйл ажиллагаа нь түүний тайлан тэнцэлд
тусгалаа олдог бөгөөд үүнийг дараах хүснэгтээр
харуулав.
Актив Пассив ба өөрийн хөрөнгө
1.Валют, валютын үнэт
зүйлс
1.Гүйлгээнд гаргасан мөнгөн дэвсгэрт
2.Засгийн газрын үнэт цаас 2.Арилжааны банкуудын заавал байлгах
нөөц
3.Арилжааны банкинд
олгосон зээл
3.Төрийн сангийн хадгаламж
4. Үндсэн хөрөнгө 4. Өөрийн хөрөнгө
Нийт актив Нийт пассив ба өөрийн хөрөнгө
- 31.
Төв банкны актив
1.Валют,валютын үнэт зүйлс
"Валют" гэж Монгол Улсын үндэсний валют, гадаад
валют, улс хоорондын худалдаа, эдийн засгийн
харилцааны төлбөрт хэрэглэгдэж буй тооцооны нэгж,
мөнгөжсөн алт болон валютын үнэт зүйлсийг хэлнэ.
"Валютын үнэт зүйлс" гэж мөнгөжсөн алттай
адилтгах үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ.
- 32.
2.Засгийн газрын үнэтцаас – энэ нь төв банкны
худалдаж авсан засгийн газрын бонд юм.
ЗГ-аас төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор урт болон
богино хугацаатай бонд гарган хүн амд худалддаг.
Төв банк энэ бондоос худалдан авдаг. Зарим хэсгийг
нь шууд төрийн сангаас, ихэнх хэсгийг нь арилжааны
банкуудад болон хүн амаас эргүүлэн худалдан авдаг.
Үнэт цаасны хүүгийн орлого нь төв банкны орлогын
нэг гол эх сурвалж болдог ба үндсэн зорилго нь
арилжааны банкуудын зээлийн чадавхид нөлөөлөх юм.
- 33.
3.Арилжааны банканд олгосонзээл – Төв банк нь аж
ахуйн нэгжүүдэд бус зөвхөн арилжааны банкуудад
зээл олгодог.
Ийм зээл нь төв банкны хувьд актив буюу авлага
болдог харин арилжааны банкуудын хувьд өр төлбөр
болно.
4.Үндсэн хөрөнгө. Үүнд: банкны барилга байшин,
тоног төхөөрөмж, эд хогшил орно.
- 34.
Төв банкны пассивба өөрийн хөрөнгө
1. Гүйлгээнд гаргасан мөнгөн дэвсгэрт
Төв банкнаас гүйлгээнд оруулсан мөнгө - энэ нь
гүйлгээнд хүмүүсийн гар дээр эргэж буй нийт цаасан
ба зоосон мөнгө юм.
2.Арилжааны банкуудын заавал байлгах нөөц
Арилжааны банкуудын нөөц – Арилжаны банкууд
хадгаламжаас тодорхой хувиар тооцож зайлшгүй
нөөцийн санг төв банканд байршуулдаг. Энэ нь төв
банкны хувьд хөрөнгийн нэг эх үүсвэр болон пассив
талд бичигдэнэ.
- 35.
3.Төрийн сангийн хадгаламж
Төрийнсангийн хадгаламж – сангийн яам төрийн
сангийн хөрөнгийг төв банканд чек бичигдсэн
хугацаагүй хадгаламж хэлбэрээр хадгалуулдаг.
Өөрөөр хэлбэл, төрийн сангийн хөрөнгийг чек бичиж
зарцуулдаг. Төрийн сангийн хөрөнгө нь татварын
орлого, хүн ам, банк, аж ахуйн нэгжүүдэд бонд
худалдаж олсон мөнгө болон бусад орлогоос бүрдэнэ.
- 36.
4.Өөрийн хөрөнгө
Монголбанк үйлажиллагаагаа явуулахад хүлээх
үүргийн баталгаа болгох зорилгоор өөрийн хөрөнгөтэй
байна. Өөрийн хөрөнгө нь дүрмийн сан,ерөнхий
нөөцийн сан,дахин үнэлгээний сан, бусад сан, цэвэр
орлогоос бүрдэнэ.
- 37.
3. Мөнгөний бодлого/Monetary Policy/
Төв банк мөнгөний бодлогыг боловсруулж
,хэрэгжүүлнэ.
Мөнгөний бодлогын зорилго нь мөнгөний
нийлүүлэлтийг зохицуулах замаар макро эдийн засгийн
үндсэн зорилгууд болох эдийн засгийн тогтвортой
өсөлтийг бий болгох, инфляцийг тогтворжуулах болон
бүрэн ажил эрхлэлтийг хангахад оршино.
- 38.
Төв банк төрийнмөнгөний бодлогыг
хэрэгжүүлэхдээ мөнгөний нийлүүлэлтийг өөрчлөх
бөгөөд үүнд дараах үндсэн арга хэрэгслүүдийг
ашиглана.
Үүнд:
1. Шууд арга хэрэгсэл / Захиргаадалтын арга/
2. Шууд бус арга хэрэгсэл / Эдийн засгийн арга /
- 40.
1. Шууд аргахэрэгсэл
Банкнаас олгох зээлд хязгаарлалт хийх
Банкинд олгох зээлийн хэмжээг тогтоох
Банкнаас олгох зээлд хязгаарлалт хийх.
Төв банк нь арилжааны банкнаас эдийн засгийн бусад
субъектүүдэд олгох зээлд хязгаарлалт хийж болно.
Банкинд олгох зээлийн хэмжээг тогтоох.
Төв банк банкинд олгох зээлийн нийт хэмжээг
тодорхойлсны үндсэн дээр нэг банкинд олгох зээлийн
хэмжээг тухайн банкны зээлжих чадварыг харгалзан
тогтоодог.
- 41.
2.Шууд бус аргахэрэгсэл
Заавал байлгах нөөцийн хувь хэмжээг тогтоох
Хүүгийн нэгдсэн бодлого явуулах
Нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа явуулах
- 42.
Заавал байлгах нөөцийнхувь хэмжээг тогтоох.
Тухайн улсын Төв банк мөнгөний
нийлүүлэлтийг зохицуулах зорилгоор арилжааны
банкуудын татан төвлөрүүлсэн хөрөнгийн тодорхой
хувиар заавал байлгах нөөцийн хувь хэмжээг
тогтоодог.
Төв банк заавал байлгах нөөцийн хувь хэмжээг
нэмэгдүүлэх, багасгах замаар мөнгөний
нийлүүлэлтийг ихэсгэж,багасгана.
- 43.
Хүүгийн нэгдсэн бодлогоявуулах
Төв банкны зээл, үнэт цаасны хүү болон
хямдруулалтын хувиар дамжуулж хүүгийн нэгдсэн
бодлогыг төв банк явуулдаг.
Тухайлбал, Арилжааны банкууд зээлийн эх үүсвэр
дутсан тохиолдолд Төв банкнаас богино хугацаатай
зээл авдаг. Энэхүү зээлийн хүүг Төв банкны зээлийн
хүү гэнэ.
- 44.
Төв банк зээлийнхүүгээ нэмэгдүүлбэл арилжааны
банкуудын зээл авах сонирхол буурах бөгөөд
ингэснээр арилжааны банкуудын зээл олголт багасаж
улмаар мөнгөний нийлүүлэлт буурна.
Эсрэг тохиолдолд мөнгөний нийлүүлэлт өснө.
Нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа явуулах
Тухайн улсын Төв банкнаас хүлээн зөвшөөрсөн үнэт
цаасыг зах зээл дээр худалдах, худалдан авах замаар
нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа явуулж байдаг.
- 45.
Төв банк нээлттэйзах зээлийн үйл ажиллагаа
явуулснаар мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэж,
багасгадаг.
Төв банкнаас мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх
чиглэлээр бодлого явуулж байвал үүнийг мөнгөний
зөөлөн бодлого / Хямд мөнгөний бодлого/ гэж нэрлэдэг.
Эсрэг тохиолдолд мөнгөний нийлүүлэлтийг
бууруулах чиглэлээр бодлого явуулж байвал мөнгөний
хатуу бодлого/Үнэтэй мөнгөний бодлого/ гэнэ.
- 47.
Мөнгөний зөөлөн бодлогонь тэнцвэрт
үйлдвэрлэлийн түвшинг өсгөх нөлөөлөлтэй байдаг
бол мөнгөний хатуу бодлого нь тэнцвэрт
үйлдвэрлэлийн түвшинг бууруулах нөлөөлөлтэй
байдаг.
Эдийн засаг уналттай байгаа бол мөнгөний зөөлөн
бодлогыг ,харин өндөр инфляцитай байгаа бол
мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлсэн нь илүү үр
дүнтэй байдаг
- 48.
Зөөлөн ба хатуумөнгөний бодлого
Төв банк зөөлөн мөнгөний бодлогыг
хэрэгжүүлэхийн тулд мөнгөний нийлүүлэлтийг
нэмэгдүүлдэг. Үүнд :
а . Зайлшгүй нөөцийн хувь хэмжээг бууруулах.
б. Төв банкын зээлийн хүүг бууруулах
в. Нээлттэй зах зээл дээрээс засгийн газрын үнэт
цаасыг худалдан авах
Үүнийг мөнгөний зөөлөн бодлого гэнэ.
- 49.
Төв банк хатуумөнгөний бодлогыг
хэрэгжүүлэхийн тулд мөнгөний
нийлүүлэлтийг бууруулдаг.
Үүнд :
а . Зайлшгүй нөөцийн хувь хэмжээг өсгөх.
б. Төв банкын зээлийн хүүг нэмэгдүүлэх
в. Нээлттэй зах зээл дээр засгийн газрын үнэт
цаасыг худалддаг
Үүнийг мөнгөний хатуу бодлого гэнэ.
- 50.