SlideShare a Scribd company logo
Company
LOGO Хүүрнэмж эх зохиох
Б.Отгон-Эрдэнэ
Company name
Хүүрнэмж эх гэж юу вэ?
Үйл явдлыг цагийн дарааллаар хүүрнэн
бичсэн эхийг хүүрнэмж гэнэ. Жишээ нь:
Хургачин хүү
Баяраа хүү өглөө нар тусмагц хургаа
туун бэлчээрт гаргав,
Үд дунд болохын үед хурга нь тайван
идээшилж, Баяраа үлгэрийн номоо
амтархан уншлаа.
Оройн нар жаргах үеэр Баяраа хүү хургаа
туусаар гэртээ ирэв.
Company name
Эхийн сэдэв, гол санаа
 Тухайн эхийн гол санааг гаргахын
тулд дэвшүүлсэн асуудал нь эхийн
сэдэв болно.
 Сэдвээр гаргасан дүгнэлтийг гол
санаа гэнэ.
 Сэдэв ба гол санааг агуулсан
хураангуй нэрийг гарчиг гэнэ.
Company name
Зохион бичих сэдэв, гол санаа
Хичээл
№
Ээлжит хичээлийн
нэр, сэдэв
Гол үйл ажиллагаа Хүрэх үр дүн
1. Цоорхой хувин Хувингууд хүн байсан бол ...?
 Хүүрнэмж эхийн онцлогийг
сэргээн санах
 Сэдэв ба гол санааг
оновчтой тодорхойлох
 Үйл явдлыг хураан бичих
2. Эх шувуу Гол санааг тодорхойлон бичих
3. Бардам гөлөг Сургамжийг өөрийн үгээр бичих
4. Залхуу зан
Голсанаа
Залхуу зан хортой
 Өгсөн сэдэв, гол санааны
дагуу 50-70 үг бүхий
хүүрнэмж эх зохион
бичихдээ
- Мэдрэмж, сэтгэгдлээ
илэрхийлэн бичих
- Жинхэнэ нэр, үйл үг, тэмдэг
нэрийг хэрэглэх,
- Эсрэгцүүлэх ба адилтгах
утгатай холбоосыг хэрэглэх
5. Цаг хугацаа Үр дүнгүй өнгөрөөсөн цаг
6. Цагаан сар Хамгийн хүндтэй баяр
7. Амжилт Зорилго бол амжилтын үндэс
8. Цэвэрч нямбай зан Цэвэрч нямбай зан том бахархал
9. Ном Ном бол мэргэн багш
10. Эрдэм Эрдмийн ач
11. Амьтан Амьтад заримдаа хүнээс ч ухаантай
12. Ус Усыг хэмнэх хэрэгтэй
Company name
Зохион бичих сэдэв-1
Сэдэв: Залхуу зан
Гарчиг: Гэмшил
Гол санаа: Залхуу зан их хортой
Агуулга: Би нэг даалгавраа хийлгүй өдөржин
тоглож, орой нь зурагт үзэж байгаад унтлаа.
Маргааш нь тооны хичээл дээр даалгавар
шалгахад –Дэвтрээ мартчихжээ гэж хэлээд
аврагдав. Гэтэл багш самбар дээр огт
мэдэхгүй бодлого бичээд шалгалт авахад нь: -
Заагаагүй шүү дээ гэтэл –Даалгаварт өгсөн.
За хийгээрэй! гэв.
Би мэдээж муу авсан бөгөөд залхуу
зангийн хор уршгийг ингэж мэдэрсэн юм.
Company name
Зохион бичих сэдэв-2
Сэдэв: Цаг баримтлах тухай
Гарчиг: Харамсал ба хожил
Гол санаа:Үр дүнгүй өнгөрөөсөн цаг ахиж олддоггүй
Агуулга: Маша, Миша нэртэй хоёр хулгана ойн
сургуулийн шилдэг сурагчид. Нэгэн өдөр хун багш нь
таван хуудас бодлого даалгаварт өглөө.
Маша хичээлээс ирэнгүүтээ л –Даалгавраа орой
хийчихнэ гээд DVD-ээр кино үзээд л байв. Харин Миша
хамаг бодлогоо бодчихоод гэрээ цэвэрлэж, орой нь
гадаа хөл бөмбөг тоглож байтал Маша хүрч ирээд цуг
тоглов. Маша бүүр шөнө болсон хойно бодлогоо бодож
эхэлсэн боловч нойр нь хүрээд унтчихлаа.
Маргааш нь Маша багшдаа загнуулан ихэд харамсаж,
харин цагаа зөв хуваарилсан Миша магтуулав.
Company name
Зохион бичих сэдэв-3
Сэдэв: Цаг баримтлах тухай
Гарчиг: Ника засарсан нь
Гол санаа:Үр дүнгүй өнгөрөөсөн цаг ахиж олддоггүй
Агуулга: Манай ангид Ника нэртэй нэгэн хөөрхөн
ааштай, эрх бамбарууш байдаг юм. Ганцхан муу тал
нь сүүлийн үед цаг баримталж мэддэггүй болчихжээ.
Дандаа л хичээлээс хоцорно, тасална. Аажимдаа
хичээлдээ муудлаа.
Никаг нэгэн өдөр ангийн хурлаар авч хэлэлцэж цаг
баримтлахгүй байснаар яаж хохирч байгааг нь найз
нөхөд, багш, эцэг эх нь зэрэг зэрэг хэлж аав ээж нь
эрт босгож хичээлд нь явуулж байх, багш нь цагийг
сайн бүртгэж эцэг эхэд мэдээлж байх, найз нөхөд нь
хоцорсон хичээлийг тайлбарлаж өгөх үүрэг авч дор
бүрнээ сайн биелүүлэв.
Ника удалгүй хичээлдээ сайжирч урьдын шилдэг
хөөрхөн бамбарууш төрхөндөө орлоо.
Company name
Зохион бичих сэдэв-4
Сэдэв: Цагаан сар
Гарчиг: Ямар сайхан гээч!
Гол санаа: Хамгийн хүндтэй баяр
Агуулга: Цагаан сарын шинийн нэгний өглөө
гоёлоо өмсч, мөрөө гаргана. Ширээн дээр зассан
таваг, идээ цагаа, хонины ууц гээд бүгд л бид их
малтай баян орон гэдгийг харуулдаг.
Ахмад настнууддаа золгон амар мэндийг нь
мэдэх нь маш том хүндэтгэл. Айл бүр ирсэн
зочиндоо бууз чанаж, идээ будаагаа дэлгэх нь
найрсаг сайхан сэтгэлийг илтгэнэ.
Зочноо явахад нь тус бүрд нь зориулж бэлдсэн
бэлгээ өгөх нь авч байгаа хүндээ хэчнээн сайхан
санагддаг гээч! Хүн бүр л гардан авсан бэлэгтээ
сэтгэл хангалуун сайхан байдаг. Энэ бол цагаан
сар.
Company name
Зохион бичих сэдэв-5
Сэдэв: Амжилт
Гарчиг: Хичээсний эцэст амжилт!
Гол санаа: Зорилготой байж амжилтанд хүрдэг.
Агуулга: Намуунаа бол онц сурдаг, үргэлж
олимпиадад оролцон амжилт үзүүлдэг охин,
Харин тэр маш залхуу найзтай гэнэ.
Тэр хоёр гэр нь ойролцоо бөгөөд нэг удаа
Намууныг ороход залхуу найз Номуун нь муу
авчихаад гэрийнхэндээ загнуулж байв. Энэ өдрөөс
хойш тэр хоёр хамтарч хичээлээ хийсээр нэг сар
өнгөрлөө. Номуун хичээлдээ маш хурдан сайжирч
хамтдаа олимпиадад оролцов. Тэр хоёр алт
мөнгөн медаль авлаа.
Хичээсний эцэст амжилт ирдэг гэж үнэн ажээ.
Company name
Зохион бичих сэдэв-4
Сэдэв: Амжилт
Гарчиг: Амжилтанд хүрэх замнал
Гол санаа: Зорилготой байж амжилтанд хүрдэг.
Агуулга: Миний ээж Долгорсүрэн малын их эмч,
одоо аймгийн мал эмнэлгийн лабораторын
эрхлэгч.
Ээж маань анх ХААДС-д элсэн суралцаж байхдаа
Орост дадлага хийж, улаан дипломтой төгссөн.
Улаанбаатар ажиллаж байгаад аймагт ирж
ажилласан. Ээж маань олон удаа хөдөлмөрийн
аварга болж байсан. Мөн ажилдаа маш олон
амжилт гаргаж шагнал урамшил авсан.
Би ээжийгээ хүсэл мөрөөдөл, зорилгынхоо
бараг оргилд нь гарч байгаа хүн гэж боддог.
Company name
Зохион бичих сэдэв-5
Сэдэв: Цэвэрч нямбай зан
Гарчиг: Гялтгануур айл!
Гол санаа: Цэвэрч нямбай зан том бахархал
Агуулга: Бид гэр бүлээрээ уржнангийн цагаан
сараар Өнө-Эрдэнэ гэдэг айлд орсон.
Тэднийх гэрээрээ дэлгүүр ажиллуулдаг юм.
Ороод суутал загасныхаа усыг солиогүй,
хүүхдүүдийнх нь өмд гутал энд тэндгүй байсан
учраас хоол унд, бууз нь бүгд л амтгүй муухай
мэт санагдаж байв. Харин тэднийхээс гараад
Мэндээ ахындаа очтол гэр орон нь шил толь шиг
л гялтганаж байсан учраас бүх хоол унд нь хосгүй
сайхан амттай мэт санагдаж байсан.
Цэвэрч нямбай зан чанар гэдэг үнэхээр том
бахархал гэдгийг би ингэж ойлгож авсан.
Company name
Зохион бичих сэдэв-6
Сэдэв: Ном
Гарчиг: Гэгээрсэн нь
Гол санаа: Ном бол мэргэн багш
Агуулга: Номч гэдэг нэртэй нэгэн өнчин ядуу хүү
байжээ. Тэр сургуульд сурах хүсэлтэй ч зардал
мөнгө хувцас ... бүгд байхгүй бөгөөд бүх л
өдөржин хар бор ажил хийж амиа тэжээдэг ажээ.
Тэр эрдэм сурахын тулд идэх хоолныхоо
мөнгөнөөс бага багаар цуглуулсаар ном авч
эхэллээ. Ингэж бие даан суралцсаар удалгүй их
эрдэм суран гэгээрч, баян хүн болжээ.
Ийнхүү ном гэдэг мэргэн багшийн ачаар ядуу
хүү гэгээрч сайхан амьдралд хүрчээ.
Company name
Зохион бичих сэдэв-7
Сэдэв: Амьтан
Гарчиг: Ухаант сармагчин
Гол санаа: Амьтад заримдаа хүнээс ч ухаантай
Агуулга: Дүдү гэдэг амьтны эмч ойд аялж яваад
нэгэн хөөрхөн сармагчин гэмтсэн байхыг олж
гэртээ авчран эмчилж хүүгийнхээ найз болгов.
Дүдүг ажилдаа явсан хойгуур гэрт нь түймэр
гарчээ. Яарч сандран гэртээ иртэл хөршийнх нь
хүмүүс: –Танай хүүг сармагчин чинь тэврээд
түймэр дундаас гарч ирсэн, ёстой ачтай амьтан
юм аа гэж хэлжээ. Дүдү энэ явдлаас сэдэвлэн
“Амьтад заримдаа хүнээс ч ухаантай” гэдэг
нийтлэл бичиж сонинд хэвлүүлжээ.
Тийм ээ амьтад заримдаа хүнээс ч ухаантай.
Company name
Зохион бичих сэдэв-8
Сэдэв: Амьтан
Гарчиг: Ухаант гөлөг
Гол санаа: Амьтад заримдаа хүнээс ч ухаантай
Агуулга: Ганаа гэдэг нэгэн хүү Борко гэдэг гөлөг
тэжээдэг байв.
Нэгэн өдөр гөлгөө дагуулаад ой дотор жимс
түүгээд аялж явтал амьтны архирах чимээ
сонсдон том баавгай гарч ирлээ. Ганаа айсандаа
яаж ч чадалгүй чичрэн зогстол Борко гөлөг нь
цамцнаас нь зуун чирж эхэллээ. Боркодоо
хөтлөгдөн явтал ойрхон агуй харагдав. Тэд маш
хурдан гүйсээр агуйд ороод Ганаа- Үнэхээр
ухаантай сайн нохой гэж гөлгөө чанга тэвэрлээ.
Амьтад заримдаа хүнээс ч илүү ухаантай.
Company name
Зохион бичих сэдэв-9
Сэдэв: Ус
Гарчиг: Аймаар төсөөлөл
Гол санаа: Усыг хэмнэх хэрэгтэй
Агуулга: Оюун гэдэг нэгэн охин нүүр гараа угаах,
усанд орохдоо ер нь хэдийд ч усыг хэмнэдэггүй
дэндүү их үрдэг ажээ. Ээж нь усаа хэмнэх тухай
өчнөөн хэлэвч тоодоггүй ажээ.
Бороотой нэгэн өдөр хичээлдээ явах замд нь
гудамжны олон нохой замын хонхорт тогтсон
заваан шалбааг усыг булаалдан ууж байхыг
хараад – Нээрээ бид усаа хэмнэхгүй дуусгачихвал
ийм л болох байх даа! Энэ ноход шиг шавхай
булаалдан уух цаг ирэх вий дээ! гэсэн аймшигт
төсөөлөл гэнэт тархинд нь буулаа.
Энэ аймшигт төсөөллөөс хойш Оюун усыг
хайрладаг боллоо.

More Related Content

What's hot

цахим хичээ л 2
цахим хичээ л 2цахим хичээ л 2
цахим хичээ л 2Duugii
 
Mongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээлMongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээлganzorig_od
 
10 р ангийн хичээл
10  р ангийн хичээл10  р ангийн хичээл
10 р ангийн хичээлAltantuya33
 
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэмЛекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
Хотгойд Шанж Болдбаатар Ууганбаяр
 
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
BaigalBaigalmaa
 
монгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахмонгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахNyamzaya Gerelzaya
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэрsodko27
 
Oguulberiin baimj
Oguulberiin baimjOguulberiin baimj
Oguulberiin baimj
saixana
 
ч.алтанцэцэг
ч.алтанцэцэгч.алтанцэцэг
ч.алтанцэцэг
altaa e
 
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
Сэтгэмж Цогцолбор Сургууль
 
6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг
6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг
6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг
Baagiib728
 
найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөлsainaa88
 
монгол хэл Chimgee
монгол хэл Chimgeeмонгол хэл Chimgee
монгол хэл ChimgeeEnhuchral555
 
аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлCh Moonoo
 

What's hot (20)

цахим хичээ л 2
цахим хичээ л 2цахим хичээ л 2
цахим хичээ л 2
 
ж.л эвэр өгүүллэг
ж.л эвэр өгүүллэг ж.л эвэр өгүүллэг
ж.л эвэр өгүүллэг
 
Mongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээлMongol hel 8 цахим хичээл
Mongol hel 8 цахим хичээл
 
10 р ангийн хичээл
10  р ангийн хичээл10  р ангийн хичээл
10 р ангийн хичээл
 
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэмЛекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
Лекц №3 Үг зүйн холбогдолтой зөв бичих дүрэм
 
8. ж.нэр бүтэх арга
8. ж.нэр бүтэх арга  8. ж.нэр бүтэх арга
8. ж.нэр бүтэх арга
 
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
10 анги уран зохиолын хичээл 4 цаг шүлэг
 
монгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлахмонгол хэлний хичээлийн лавлах
монгол хэлний хичээлийн лавлах
 
Ugzuin zadlal
Ugzuin zadlalUgzuin zadlal
Ugzuin zadlal
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэр
 
Oguulberiin baimj
Oguulberiin baimjOguulberiin baimj
Oguulberiin baimj
 
ч.алтанцэцэг
ч.алтанцэцэгч.алтанцэцэг
ч.алтанцэцэг
 
тайлбарламж
тайлбарламжтайлбарламж
тайлбарламж
 
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны  задлал хийх
“Цогтын хадны бичиг” шүлэгт хэл - уран сайхны задлал хийх
 
6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг
6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг
6-р ангийн уран зохиол Шаргачин өгүүллэг
 
найруулгын төрөл
найруулгын төрөлнайруулгын төрөл
найруулгын төрөл
 
Эссе
ЭссеЭссе
Эссе
 
монгол хэл Chimgee
монгол хэл Chimgeeмонгол хэл Chimgee
монгол хэл Chimgee
 
аян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэлаян замын тэмдэглэл
аян замын тэмдэглэл
 
лабугайн нулимс
лабугайн нулимслабугайн нулимс
лабугайн нулимс
 

Similar to 9. хүүрнэмж эх

87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг
87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг
87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэгZoogii
 
нараа багш 1
нараа багш 1нараа багш 1
нараа багш 1nayna-1
 
их нүүдэл хичээл 3.pptx
их нүүдэл хичээл 3.pptxих нүүдэл хичээл 3.pptx
их нүүдэл хичээл 3.pptx
OyunjargalBaasanjav
 
Ehiin golsanaa
Ehiin golsanaaEhiin golsanaa
Ehiin golsanaabileg84
 
асуултыг оновчтой төлөвлөх технологи
асуултыг оновчтой төлөвлөх технологиасуултыг оновчтой төлөвлөх технологи
асуултыг оновчтой төлөвлөх технологи
Хөвсгөл аймаг Боловсролын газар
 
Surgan humuujuuleh zuwulguu
Surgan humuujuuleh zuwulguuSurgan humuujuuleh zuwulguu
Surgan humuujuuleh zuwulguuUzayaa
 
Tv eh hel hicheel 3
Tv eh hel hicheel 3Tv eh hel hicheel 3
Tv eh hel hicheel 3
batuur
 
төсөө утгатай өгүүлбэр 9 анги
төсөө утгатай өгүүлбэр 9 ангитөсөө утгатай өгүүлбэр 9 анги
төсөө утгатай өгүүлбэр 9 ангиOyuhai1127
 
тайлбарламж
тайлбарламжтайлбарламж
тайлбарламж
jorjoo34
 

Similar to 9. хүүрнэмж эх (15)

87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг
87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг
87 s.monxtsetseg унших эхэд задлал хийх нь шинэлэг
 
нараа багш 1
нараа багш 1нараа багш 1
нараа багш 1
 
задрал
задралзадрал
задрал
 
задрал
задралзадрал
задрал
 
их нүүдэл хичээл 3.pptx
их нүүдэл хичээл 3.pptxих нүүдэл хичээл 3.pptx
их нүүдэл хичээл 3.pptx
 
Ehiin golsanaa
Ehiin golsanaaEhiin golsanaa
Ehiin golsanaa
 
асуултыг оновчтой төлөвлөх технологи
асуултыг оновчтой төлөвлөх технологиасуултыг оновчтой төлөвлөх технологи
асуултыг оновчтой төлөвлөх технологи
 
монгол гэр
монгол гэрмонгол гэр
монгол гэр
 
D asgal4
D asgal4D asgal4
D asgal4
 
Surgan humuujuuleh zuwulguu
Surgan humuujuuleh zuwulguuSurgan humuujuuleh zuwulguu
Surgan humuujuuleh zuwulguu
 
Tv eh hel hicheel 3
Tv eh hel hicheel 3Tv eh hel hicheel 3
Tv eh hel hicheel 3
 
Batja1
Batja1Batja1
Batja1
 
төсөө утгатай өгүүлбэр 9 анги
төсөө утгатай өгүүлбэр 9 ангитөсөө утгатай өгүүлбэр 9 анги
төсөө утгатай өгүүлбэр 9 анги
 
Pdf 1
Pdf 1Pdf 1
Pdf 1
 
тайлбарламж
тайлбарламжтайлбарламж
тайлбарламж
 

9. хүүрнэмж эх

  • 1. Company LOGO Хүүрнэмж эх зохиох Б.Отгон-Эрдэнэ
  • 2. Company name Хүүрнэмж эх гэж юу вэ? Үйл явдлыг цагийн дарааллаар хүүрнэн бичсэн эхийг хүүрнэмж гэнэ. Жишээ нь: Хургачин хүү Баяраа хүү өглөө нар тусмагц хургаа туун бэлчээрт гаргав, Үд дунд болохын үед хурга нь тайван идээшилж, Баяраа үлгэрийн номоо амтархан уншлаа. Оройн нар жаргах үеэр Баяраа хүү хургаа туусаар гэртээ ирэв.
  • 3. Company name Эхийн сэдэв, гол санаа  Тухайн эхийн гол санааг гаргахын тулд дэвшүүлсэн асуудал нь эхийн сэдэв болно.  Сэдвээр гаргасан дүгнэлтийг гол санаа гэнэ.  Сэдэв ба гол санааг агуулсан хураангуй нэрийг гарчиг гэнэ.
  • 4. Company name Зохион бичих сэдэв, гол санаа Хичээл № Ээлжит хичээлийн нэр, сэдэв Гол үйл ажиллагаа Хүрэх үр дүн 1. Цоорхой хувин Хувингууд хүн байсан бол ...?  Хүүрнэмж эхийн онцлогийг сэргээн санах  Сэдэв ба гол санааг оновчтой тодорхойлох  Үйл явдлыг хураан бичих 2. Эх шувуу Гол санааг тодорхойлон бичих 3. Бардам гөлөг Сургамжийг өөрийн үгээр бичих 4. Залхуу зан Голсанаа Залхуу зан хортой  Өгсөн сэдэв, гол санааны дагуу 50-70 үг бүхий хүүрнэмж эх зохион бичихдээ - Мэдрэмж, сэтгэгдлээ илэрхийлэн бичих - Жинхэнэ нэр, үйл үг, тэмдэг нэрийг хэрэглэх, - Эсрэгцүүлэх ба адилтгах утгатай холбоосыг хэрэглэх 5. Цаг хугацаа Үр дүнгүй өнгөрөөсөн цаг 6. Цагаан сар Хамгийн хүндтэй баяр 7. Амжилт Зорилго бол амжилтын үндэс 8. Цэвэрч нямбай зан Цэвэрч нямбай зан том бахархал 9. Ном Ном бол мэргэн багш 10. Эрдэм Эрдмийн ач 11. Амьтан Амьтад заримдаа хүнээс ч ухаантай 12. Ус Усыг хэмнэх хэрэгтэй
  • 5. Company name Зохион бичих сэдэв-1 Сэдэв: Залхуу зан Гарчиг: Гэмшил Гол санаа: Залхуу зан их хортой Агуулга: Би нэг даалгавраа хийлгүй өдөржин тоглож, орой нь зурагт үзэж байгаад унтлаа. Маргааш нь тооны хичээл дээр даалгавар шалгахад –Дэвтрээ мартчихжээ гэж хэлээд аврагдав. Гэтэл багш самбар дээр огт мэдэхгүй бодлого бичээд шалгалт авахад нь: - Заагаагүй шүү дээ гэтэл –Даалгаварт өгсөн. За хийгээрэй! гэв. Би мэдээж муу авсан бөгөөд залхуу зангийн хор уршгийг ингэж мэдэрсэн юм.
  • 6. Company name Зохион бичих сэдэв-2 Сэдэв: Цаг баримтлах тухай Гарчиг: Харамсал ба хожил Гол санаа:Үр дүнгүй өнгөрөөсөн цаг ахиж олддоггүй Агуулга: Маша, Миша нэртэй хоёр хулгана ойн сургуулийн шилдэг сурагчид. Нэгэн өдөр хун багш нь таван хуудас бодлого даалгаварт өглөө. Маша хичээлээс ирэнгүүтээ л –Даалгавраа орой хийчихнэ гээд DVD-ээр кино үзээд л байв. Харин Миша хамаг бодлогоо бодчихоод гэрээ цэвэрлэж, орой нь гадаа хөл бөмбөг тоглож байтал Маша хүрч ирээд цуг тоглов. Маша бүүр шөнө болсон хойно бодлогоо бодож эхэлсэн боловч нойр нь хүрээд унтчихлаа. Маргааш нь Маша багшдаа загнуулан ихэд харамсаж, харин цагаа зөв хуваарилсан Миша магтуулав.
  • 7. Company name Зохион бичих сэдэв-3 Сэдэв: Цаг баримтлах тухай Гарчиг: Ника засарсан нь Гол санаа:Үр дүнгүй өнгөрөөсөн цаг ахиж олддоггүй Агуулга: Манай ангид Ника нэртэй нэгэн хөөрхөн ааштай, эрх бамбарууш байдаг юм. Ганцхан муу тал нь сүүлийн үед цаг баримталж мэддэггүй болчихжээ. Дандаа л хичээлээс хоцорно, тасална. Аажимдаа хичээлдээ муудлаа. Никаг нэгэн өдөр ангийн хурлаар авч хэлэлцэж цаг баримтлахгүй байснаар яаж хохирч байгааг нь найз нөхөд, багш, эцэг эх нь зэрэг зэрэг хэлж аав ээж нь эрт босгож хичээлд нь явуулж байх, багш нь цагийг сайн бүртгэж эцэг эхэд мэдээлж байх, найз нөхөд нь хоцорсон хичээлийг тайлбарлаж өгөх үүрэг авч дор бүрнээ сайн биелүүлэв. Ника удалгүй хичээлдээ сайжирч урьдын шилдэг хөөрхөн бамбарууш төрхөндөө орлоо.
  • 8. Company name Зохион бичих сэдэв-4 Сэдэв: Цагаан сар Гарчиг: Ямар сайхан гээч! Гол санаа: Хамгийн хүндтэй баяр Агуулга: Цагаан сарын шинийн нэгний өглөө гоёлоо өмсч, мөрөө гаргана. Ширээн дээр зассан таваг, идээ цагаа, хонины ууц гээд бүгд л бид их малтай баян орон гэдгийг харуулдаг. Ахмад настнууддаа золгон амар мэндийг нь мэдэх нь маш том хүндэтгэл. Айл бүр ирсэн зочиндоо бууз чанаж, идээ будаагаа дэлгэх нь найрсаг сайхан сэтгэлийг илтгэнэ. Зочноо явахад нь тус бүрд нь зориулж бэлдсэн бэлгээ өгөх нь авч байгаа хүндээ хэчнээн сайхан санагддаг гээч! Хүн бүр л гардан авсан бэлэгтээ сэтгэл хангалуун сайхан байдаг. Энэ бол цагаан сар.
  • 9. Company name Зохион бичих сэдэв-5 Сэдэв: Амжилт Гарчиг: Хичээсний эцэст амжилт! Гол санаа: Зорилготой байж амжилтанд хүрдэг. Агуулга: Намуунаа бол онц сурдаг, үргэлж олимпиадад оролцон амжилт үзүүлдэг охин, Харин тэр маш залхуу найзтай гэнэ. Тэр хоёр гэр нь ойролцоо бөгөөд нэг удаа Намууныг ороход залхуу найз Номуун нь муу авчихаад гэрийнхэндээ загнуулж байв. Энэ өдрөөс хойш тэр хоёр хамтарч хичээлээ хийсээр нэг сар өнгөрлөө. Номуун хичээлдээ маш хурдан сайжирч хамтдаа олимпиадад оролцов. Тэр хоёр алт мөнгөн медаль авлаа. Хичээсний эцэст амжилт ирдэг гэж үнэн ажээ.
  • 10. Company name Зохион бичих сэдэв-4 Сэдэв: Амжилт Гарчиг: Амжилтанд хүрэх замнал Гол санаа: Зорилготой байж амжилтанд хүрдэг. Агуулга: Миний ээж Долгорсүрэн малын их эмч, одоо аймгийн мал эмнэлгийн лабораторын эрхлэгч. Ээж маань анх ХААДС-д элсэн суралцаж байхдаа Орост дадлага хийж, улаан дипломтой төгссөн. Улаанбаатар ажиллаж байгаад аймагт ирж ажилласан. Ээж маань олон удаа хөдөлмөрийн аварга болж байсан. Мөн ажилдаа маш олон амжилт гаргаж шагнал урамшил авсан. Би ээжийгээ хүсэл мөрөөдөл, зорилгынхоо бараг оргилд нь гарч байгаа хүн гэж боддог.
  • 11. Company name Зохион бичих сэдэв-5 Сэдэв: Цэвэрч нямбай зан Гарчиг: Гялтгануур айл! Гол санаа: Цэвэрч нямбай зан том бахархал Агуулга: Бид гэр бүлээрээ уржнангийн цагаан сараар Өнө-Эрдэнэ гэдэг айлд орсон. Тэднийх гэрээрээ дэлгүүр ажиллуулдаг юм. Ороод суутал загасныхаа усыг солиогүй, хүүхдүүдийнх нь өмд гутал энд тэндгүй байсан учраас хоол унд, бууз нь бүгд л амтгүй муухай мэт санагдаж байв. Харин тэднийхээс гараад Мэндээ ахындаа очтол гэр орон нь шил толь шиг л гялтганаж байсан учраас бүх хоол унд нь хосгүй сайхан амттай мэт санагдаж байсан. Цэвэрч нямбай зан чанар гэдэг үнэхээр том бахархал гэдгийг би ингэж ойлгож авсан.
  • 12. Company name Зохион бичих сэдэв-6 Сэдэв: Ном Гарчиг: Гэгээрсэн нь Гол санаа: Ном бол мэргэн багш Агуулга: Номч гэдэг нэртэй нэгэн өнчин ядуу хүү байжээ. Тэр сургуульд сурах хүсэлтэй ч зардал мөнгө хувцас ... бүгд байхгүй бөгөөд бүх л өдөржин хар бор ажил хийж амиа тэжээдэг ажээ. Тэр эрдэм сурахын тулд идэх хоолныхоо мөнгөнөөс бага багаар цуглуулсаар ном авч эхэллээ. Ингэж бие даан суралцсаар удалгүй их эрдэм суран гэгээрч, баян хүн болжээ. Ийнхүү ном гэдэг мэргэн багшийн ачаар ядуу хүү гэгээрч сайхан амьдралд хүрчээ.
  • 13. Company name Зохион бичих сэдэв-7 Сэдэв: Амьтан Гарчиг: Ухаант сармагчин Гол санаа: Амьтад заримдаа хүнээс ч ухаантай Агуулга: Дүдү гэдэг амьтны эмч ойд аялж яваад нэгэн хөөрхөн сармагчин гэмтсэн байхыг олж гэртээ авчран эмчилж хүүгийнхээ найз болгов. Дүдүг ажилдаа явсан хойгуур гэрт нь түймэр гарчээ. Яарч сандран гэртээ иртэл хөршийнх нь хүмүүс: –Танай хүүг сармагчин чинь тэврээд түймэр дундаас гарч ирсэн, ёстой ачтай амьтан юм аа гэж хэлжээ. Дүдү энэ явдлаас сэдэвлэн “Амьтад заримдаа хүнээс ч ухаантай” гэдэг нийтлэл бичиж сонинд хэвлүүлжээ. Тийм ээ амьтад заримдаа хүнээс ч ухаантай.
  • 14. Company name Зохион бичих сэдэв-8 Сэдэв: Амьтан Гарчиг: Ухаант гөлөг Гол санаа: Амьтад заримдаа хүнээс ч ухаантай Агуулга: Ганаа гэдэг нэгэн хүү Борко гэдэг гөлөг тэжээдэг байв. Нэгэн өдөр гөлгөө дагуулаад ой дотор жимс түүгээд аялж явтал амьтны архирах чимээ сонсдон том баавгай гарч ирлээ. Ганаа айсандаа яаж ч чадалгүй чичрэн зогстол Борко гөлөг нь цамцнаас нь зуун чирж эхэллээ. Боркодоо хөтлөгдөн явтал ойрхон агуй харагдав. Тэд маш хурдан гүйсээр агуйд ороод Ганаа- Үнэхээр ухаантай сайн нохой гэж гөлгөө чанга тэвэрлээ. Амьтад заримдаа хүнээс ч илүү ухаантай.
  • 15. Company name Зохион бичих сэдэв-9 Сэдэв: Ус Гарчиг: Аймаар төсөөлөл Гол санаа: Усыг хэмнэх хэрэгтэй Агуулга: Оюун гэдэг нэгэн охин нүүр гараа угаах, усанд орохдоо ер нь хэдийд ч усыг хэмнэдэггүй дэндүү их үрдэг ажээ. Ээж нь усаа хэмнэх тухай өчнөөн хэлэвч тоодоггүй ажээ. Бороотой нэгэн өдөр хичээлдээ явах замд нь гудамжны олон нохой замын хонхорт тогтсон заваан шалбааг усыг булаалдан ууж байхыг хараад – Нээрээ бид усаа хэмнэхгүй дуусгачихвал ийм л болох байх даа! Энэ ноход шиг шавхай булаалдан уух цаг ирэх вий дээ! гэсэн аймшигт төсөөлөл гэнэт тархинд нь буулаа. Энэ аймшигт төсөөллөөс хойш Оюун усыг хайрладаг боллоо.