More Related Content
PPTX
PPTX
Сургалтыг дэмжих үйл ажиллагаа ODP
DOCX
монгол ардын зүйр цэцэн үгс PDF
монгол хэлний тест 11 анги PPT
PPTX
PPTX
эрдэм шинжилгээний найруулга What's hot
PPTX
PPTX
Монгол үгийн бүтэц, Бүтээвэрзүй, түүний судлах зүйл PDF
PPTX
сургуулийн бага насны хүүхдийн ой тогтоолт, түүнийг судлах боломж PPTX
PPTX
ODP
PPT
PPTX
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь PPTX
PPTX
PDF
2. Ажлын удирдамж бичих.pdf PPTX
PPTX
ODP
PPTX
DOCX
PPTX
рубрик ашиглан суралцагчдыг үнэлэх нь ODP
DOCX
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг Viewers also liked
ODP
р.о өгүүлбэрийг салаалах-8 ODP
PPTX
PPTX
ODP
ODP
ODT
DOCX
Similar to Tv eh hel hicheel 3
PPTX
DOCX
Mongol hel8 uguulber gishuud PPT
PPT
PDF
ODP
найруулан бичих м.х г.эрдэнэтуяа DOCX
DOCX
PDF
800.mn - 2011 Монгол хэл ЭЕШ by byambaa avirmed DOCX
шалгалтын асуулт даалгавар 9 р анги асуулт- 1 ODP
PDF
PDF
DOCX
ODT
DOCX
DOCX
DOCX
DOCX
DOCX
Tv eh hel hicheel 3
- 1.
- 2.
Эхийн хувиргал, найруулгаМэдлэг,ойлголт:ХураахТулгуур үгсийг олох/ ноён нуруу болсон гол үг, өгүүлбэрүүд/Эхийн санааг товч илэрхийлэх / Өгүүлбэрээр, хэлцээр /Чадвар:Эхийг задалж шинжлэх.Зохиолын хэрэг явдлыг ойлгохАливаа эхийг өөрийнхөөрөө товчлон тунгаахХуримтлуулсан мэдлэгээ ашиглах. - 3.
Чадвар:Хэлний мэдлэгээ бүтээлчээрашиглахӨөрийн үгийн сангийн нөөц мэдлэгээ илрүүлэххэрэглэхХуримтлуулсан мэдлэгээ ашиглах.Мэдлэг, ойлголт:ДэлгэрүүлэхЭхийг тулгуур үг, холбоо үг, өгүүлбэрээр нэмэн дэлгэрүүлэх Эхийн хэсгийг дэлгэрүүлэн зохион бичих / зохиомж, илтгэл, эсээ / - 4.
Чадвар:Хувирган өөрчлөх ЛогиксэтгэхүйНайруулан бичих Хуримтлуулсан мэдлэгээ ашиглах.Мэдлэг, ойлголт:ТонгоргохЭхийн бүтцийн хэсгүүдийг солин найруулах Эхийн доторх цогцолборуудын байрыг солих - 5.
Чадвар:Хэлний найруулан бичих Хувирган өөрчлөх Хуримтлуулсан мэдлэгээ ашиглах.Мэдлэг, ойлголт:СалаалахТулгуур үгийг солин орлуулж, найруулахНэгжүүдийг солин найруулах / хэлцийг хэлц бусаар, хэлц бусыг хэлцээр / Эхийн найруулгын төрлийг өөрчлөх / хүүрнэмжийг тоочих гэх мэт/Хэлбэрийг солин найруулах /яруу найргийг үргэлжилсэн үгээр / - 6.
Өгүүлбэрийн хувиргал, хэрэглээМэдлэг, ойлголт:ХураахДэлгэрүүлэгч гишүүдийг хасаж цөм өгүүлбэр болгохБүрэн өгүүлбэрийг бүрэн бус болгох Өгүүлбэрийн үг хэллэгийг төлөөний үгээр орлуулахОнцолбор гишүүнээр хураах -Давтлага хэзээ хийнэ гэсэн бэ?-ОдооЧадвар:Өгүүлбэрийг задалж шинжлэх.Үйл явдлыг ойлгохӨгүүлбэрийн цөм бүтцийг тунгаахХуримтлуулсан мэдлэгээ ашиглах - 7.
Мэдлэг, ойлголт:ДэлгэрүүлэхЦөм өгүүлбэрт дэлгэрүүлэгч гишүүд нэмэхБүрэн бус өгүүлбэрийг бүрэн болгох Төлөөний үгийг сэргээн дэлгэрүүлэх Нэр өгүүлэхүүнд баймж, туслах үг нэмэхЧадвар:Өгүүлбэрийг задалж шинжлэх.Үйл явдлыг ойлгохӨгүүлбэрийн дэлгэрүүлэгч гишүүнийг хэрэглэхХуримтлуулсан мэдлэгээ ашиглах - 8.
Мэдлэг, ойлголт:СалаалахХүүрнэх өгүүлбэрийг,асуух, анхааруулах, захирах өгүүлбэр болгохҮйлийн хэв, байдлын дагаврыг солихНэрийн тийн ялгалын нөхцөлийг солин найруулахҮйлийн тийн ялгалын нөхцөлийг солихНӨ-ийн холбох нөхцөлийг солихЧадвар:Өгүүлбэрийг найруулан хувиргахНөхцөл дагаврыг нүдэлж тогтоосон мэдлэгСолин найруулахХуримтлуул-сан мэдлэгээ ашиглах - 9.
Чадвар:Хэлний мэдлэгээ ашиглан солих сонгохНайруулан бичихАжиглаж эргэцүүлэхХуримтлуулсан мэдлэгээ ашиглах.Мэдлэг, ойлголт:ТонгоргохӨгүүлбэрийн гишүүдийн байрыг солих Нийлмэл өгүүлбэрийн байрыг солих Өгүүлбэрийн гишүүдийг тонгоргон эргүүлж найруулах - 10.
Үгийн хувиргал, хэрэглээМэдлэг, ойлголт:ХураахНийлмэл нэрлэлтийг үсэг, үеэр товчлох / НҮБ, Мон Ца Мэ /Нийлмэл үгийг аль нэг үгээр нь нэрлэх / хөхөө шувуу – хөхөө, шувуу/Хүнийг нэрийг цээрлэн хүндэтгэж хураах / Лу багш гэх мэт/Чадвар:Үг товчлох аргаа хэрэглэх Хураагдсан үгийг ойлгохАжиглахХуримтлуулсан мэдлэгээ ашиглах - 11.
Мэдлэг, ойлголт:ДэлгэрүүлэхНийлмэл үгээрнэг ухагдахууныг нэрлэхХэлц үгээр нэг ухагдахууныг нэрлэхҮг давтан дэлгэрүүлэх Нэг зүйлийг олон үгээр нэрлэх Чадвар:Үг дэлгэрүүлэх арга хэрэглэх АжиглахХуримтлуул-сан мэдлэгээ ашиглах - 12.
Мэдлэг, ойлголт:СалаалахТөрөл үгүүсгэх / үз, үзлэг, үзвэр гэх мэт/Нэр, үйл үгийг хэл зүйн хувиллаар хувилгах Үгийг утга салаалах Чадвар:Үг салаалах арга хэрэглэх АжиглахХуримтлуул-сан мэдлэгээ ашиглах - 13.
Мэдлэг, ойлголт:ТонгоргохХоршоо үгийнбайрыг солих / идэш хоол- хоол идэш/Угсарсан нийлмэл үгийн байрыг солих / зуны халуун- халуун зун /Чадвар:Үг тонгоргох арга хэрэглэх АжиглахХуримтлуул-сан мэдлэгээ ашиглах - 14.
Бүтээврийн хувиргал, хэрэглээМэдлэг, ойлголт:ХураахАвиа хасагдах /гээгдэх/ Эгшиг ба гийгүүлэгч авиа /намрын, нөхөд/Нэрийн тийн ялгалын нөхцөл хоосноор илрэх / ном уншив/Чадвар:Бүтээвэр хураах арга хэрэглэх Хураагдсан бүтээврийг ойлгохАжиглахХуримтлуулсан мэдлэгээ ашиглах - 15.
Мэдлэг, ойлголт:ДэлгэрүүлэхАвиа нэмэгдэх 9+9=9э9 од+ж 9+7э=9э7э үз+гч 7+7=7э7 хур+л ...эг+ээ= эгГээ /н,х,г/ тэрэг+ийҮйлийн хэв, байдал давхарлах /ургуулах, явсхийчих/Чадвар:Бүтээвэр дэлгэрүүлэх арга хэрэглэх Зөв бичих дүрмийн мэдлэгээ хэрэглэхХэв байдлын нөхцөлийг нүдэлж тогтоосон Хуримтлуулсан мэдлэгээ ашиглах - 16.
Мэдлэг, ойлголт:СалаалахТөлөөний үгийнязгуур өөрчлөгдөх / би, миний, надад гэх мэт/Үйлийн нөхцөл сэлгэх холбох, төсгөх нөхцөл /хүр, хүрч, хүртэл гэх мэт /Нэрийн холбох нөхцөл сэлгэх Тийн ялгал / сонин –г, - оос үзэх гэх мэт /Чадвар:Бүтээвэр салаалах арга хэрэглэх Зөв бичих дүрмийг хэрэглэхХэв байдлын нөхцөлийг нүдэлж тогтоосон Хуримтлуулсан мэдлэгээ ашиглах - 17.
Мэдлэг, ойлголт:Тонгоргох Бүтээврийнавиа байраа солин ойролцоо утга илтгэх Гийгүүлэгч авиа / тэс цохь – сэт цохь, гурил- гулир, халбага –хавлага , Дагва- Даваг /хэлэхүйд/ гэх мэт Эгшиг авиа Пагма- Пагам /Чадвар:Бүтээвэр тонгоргох арга хэрэглэхЗөв бичихүй ба хэлэхүйг ухаарахАжиглах Хуримтлуулсан мэдлэгээ ашиглах - 18.
- 19.
А хэсэг:...Нэг удааДамба: -Нөгөөдүүлээ нэг эргэчхээд ирье гэхэд нь Тогоохүү: Тэг. Тэг. Аль эртний л тэгэх байсан юм хэмээн хэлэвч “Идээшиж дассан амьдрал уруугаа эргэж очихоороо ирэхгүй болчих юм биш байгаа даа” гэж бас бодно. Дамба хуучин гэртээ очихдоо агентаас хүүхдэдээ нэг кг чихэр, шинэ гутал авч очно. Гэр доторхыг тойруулан харахад цөм түүний хийсэн, авсан, дандаа нүдэнд ижил дасал болсон зүйлс байна. Хатавчнаас хоймор хүртэлх эд юмсаа харж суусан Дамбын нүдэнд авдар дээрх жаазтай зурагны өмнөх хүрэл гөрөөс туслаа. Энэ хүрэл гөрөөс бол Дэжидийн ямагт нандигнан хайрлаж, хямгадаж байдаг зүйлийнх нь нэг билээ. Анх Дамбын өвөг эцэг тэр хоёрын айл болоход “Манайхан үе удмаараа л хадгалсан эд юм шүү. Миний хүү хадгалж яваарай. Элэнц хуланцаас уламжлагдаж ирсэн болохоор харж явахад аятайхан л байдаг юм” гэж хэлээд өгсөн билээ. Урд хоёр хөлийнхөө нэгийг бохирон, нөгөөг жийн тайвнаар хэвтэж байгааг нь харсан хэн ч болов шохоорхом сонин амьтан байжээ. - 20.
Б хэсэг...Дэжидийн сэтгэлулам эль хуль, ямар нэг юмаа гээчхээд цөхрөлтгүй эрэлд хатаж явах мэт болов. Дамбыг зөвхөн нүүлгэж буулгачхаад хүний хүн мэт давхиад явчихсанд нь бус, ерөөс сэтгэлд нь нэг юм онгойж эзгүйрэн, тэрийг мэдрэх тусам үгүйлж харамсах ажээ. Гэдсэн дэх хүүхэд томрох тусам улам санаа зовох болжээ. ...Энэ үед тэрээр нэгэн зүүд зүүдэлдэг. Хэдийд яагаад амь орчихсоныг бүү мэд, толиных нь урд байдаг хүрэл гөрөөс цэлгэр их талын дундуур цааш цахилах бөгөөд Дэжид хойноос нь шилбүүр барьчихсан гүйж явна. Дэжидийн гүйх тусам гөрөөс цаашилсаар олон сүрэгтэйгээ нийлэн цахилан цахилсаар холдоход цөхөрч туйлдсан. ...Гэтэл гурав дөрөв хоногоос хүү нь энэ тэрийг сонирхдогоо ч больж, морин дээрээ үүргэлэн уначих гэж айлгах ч юм уу, эсвэл ам цангалаа, гэдэс өлслөө гэх буюу заримдаа “харья ээжээ, аягүй бол аав ирчхээд хүлээгээд байгаа” гэх мэтээр зовоох болов. - 21.
В хэсэг: Энэүед Дамба ч мөн хадланд гаран хэд хонож байсан бөгөөд бороо орсон учир хадланчид өвс хатахыг хүлээн хэд хоногоор гэртээ харихад Дамба ч гэсэн дасаж ээнэгшсэн хуучин гэртээ давхиад харих юм сан гэсэн халуун хүсэл төрж суудаг. Ингээд учир явдлаа эхлээд Тогоохүүд ярьж учраа ололцъё гэж бодон очоод байж байтал тэднийхийг чиглэн хоёр морьтой хүн ирсэн нь хүү, эхнэр хоёр нь байлаа. “Яах бол доо? юу гэх бол? хэмээн Дамба, Тогоохүү хоёрын хэн хэн нь дотроо эмээн, чимээгүйхэн хүлээн сууцгаана. Гэтэл Дэжид: - Нэгэнт бидний явдал ийм болсон хойно, бид нэг нэгнийдээ орж гарч, мэндтэй устай, тустай дэмтэй явцгаах нь дээр гэж хэлдэг.Ингээд боодолтой юмаа задлан хүрэл гөрөөс гаргаж ирээд: - Дамбын өвөг эцгээс үе дамжин ирсэн эд юм гэнэ билээ. Энийг би танайд байх учиртай юм гэж зориуд авчирч өгч байгаа юм гээд авдар дээр нь тавиад хүүгээ дагуулан гарна... - 22.
Эхийн сорил 1.А хэсгийн эхлэл цогцолборт ямар хувиргал хийсэн байна бэ?...Нэг удаа Дамба: -Нөгөөдүүлээ нэг эргэчхээд ирье гэхэд нь Тогоохүү “Идээшиж дассан амьдрал уруугаа эргэж очихоороо ирэхгүй болчих юм биш байгаа даа” гэж бас бодсоноо, тэг тэг, аль эртний л тэгэх байсан юм хэмээн хэлнэ.a. Салаалахb. Тонгоргохc. Хураахd. Дэлгэрүүлэхe. Хувиргаагүй - 23.
2. Б хэсгийн“...Дэжидийн сэтгэл улам эль хуль, ямар нэг юмаа гээчхээд цөхрөлтгүй эрэлд хатаж явах мэт болов. Дамбыг зөвхөн нүүлгэж буулгачхаад хүний хүн мэт давхиад явчихсанд нь бус, ерөөс сэтгэлд нь нэг юм онгойж эзгүйрэн, тэрийг мэдрэх тусам үгүйлж харамсах ажээ. Гэдсэн дэх хүүхэд томрох тусам улам санаа зовох болжээ...” гэсэн цогцолборыг хэлцээр хураавал аль нь тохирох вэ?a. Тэмээн дээр ямааны гарз b. Тэнэгийн дотор уужууc. Муу эмд уйлах чөлөө олдохгүйd. Нэрмээс дээр нэмэр болохe. Аз хүү байвал ёоз хүүгээр хожно - 24.
3. В хэсгийн“Энэ үед Дамба ч мөн хадланд гаран хэд хонож байсан бөгөөд бороо орсон учир хадланчид өвс хатахыг хүлээн хэд хоногоор гэртээ харихад Дамба ч гэсэн дасаж ээнэгшсэн хуучин гэртээ давхиад харих юм сан гэсэн халуун хүсэл төрж суудаг.. цогцолборын тулгуур үгийг зөв бүлэглэсэн хэсгийн олоорой. a. Дамба, хадлан, бороо, гэр, халуун хүсэлb. Дамба, бороо, өвс, халуун хүсэл, суудагc. Дамба, хэд хоног, хатахыг хүлээх, хүсэл d. Дамба, энэ үе, ээнэгшсэн гэр, халуун хүсэлe. Дамба, хадлан, бороо, хуучин гэр, хүсэл төрөх - 25.
4. Дэжидийн нандигнанхайрладаг байсан хүрэл гөрөөсийг“Урд хөлөө бохирчУрагш харсан нь амгаланУдам дамжсан түүхийн гэрчУлс олны хараа булаам” гэж шүлэглэвэл яаж хувиргасан байна вэ?a. Тонгоргожb. Хувиргаагүйc. Хураажd. Дэлгэрүүлжe. Салаалж - 26.
Өгүүлбэрийн сорил5. “...Гэтэлгурав дөрөв хоногоос хүү нь энэ тэрийг сонирхохоо болиод, морин дээрээ үүргэлж уначих гэж айлгах” гэсэн өгүүлбэрийг ажиглаад яаж хувиргасныг олоорой.a. Дэлгэрүүлжb. Салаалжc. Хураажd. Тонгоргожe. Хувиргаагүй - 27.
6.В хэсэгт эхнийүйл явдлыг дараагийн цогцолбортой холбож байгаа гадаад холбоосыг солин найруулбал аль нь тохирох вэ? A. Гэтэл B. ГэвчC. ТэгээдD. Ингэх ньE. Иймийн тул - 28.
7.“Ингээд боодолтой юмаазадлан хүрэл гөрөөс гаргаж авдар дээр хүндэтгэлтэйгээр тавив” гэсэн өгүүлбэрт ямар хувиргал хийсэн байна вэ?a. Салаалахb. Тонгоргохc. Хураахd. Дэлгэрүүлэхe. Хувиргаагүй - 29.
8. Тонгоргох хувиргалхийсэн өгүүлбэрийг олоорой. a. Дамба хуучин гэртээ очихдоо агентаас хүүхдэдээ нэг кг чихэр, шинэ гутал авч очно. b. Эд юмсаа харж суусан Дамбад хүрэл гөрөөс туслаа. c. Энэ хүрэл гөрөөс бол Дэжидийн ямагт нандигнаж хайрлаад, хямгадаж байсан зүйлийнх нь нэг билээ. d. Миний хүү, үе уламжлан хадгалж дамжуулаарай. e. Урд хоёр хөлийнхөө нөгөөг жийн, нэгийг бохирон тайвнаар хэвтэж... - 30.
9. “Идээшиж дассанамьдрал уруугаа эргэж очихоороо ирэхгүй болчих юм биш үү?” гэж хувиргавал ямар хувиргал болох вэ?a. Салаалахb. Тонгоргохc. Хураахd. Дэлгэрүүлэхe. Хувиргаагүй - 31.
Үг ба бүтээврийнсорил10. “Ингээд учир явдлаа эхлээд Тогоохүүд ярьж учраа ололцъё гэж бодон...” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийг зөв бичих дүрэмтэй холбон ямар хувиргалд байгааг олоорой.a. Хураахb. Тонгоргохc. Салаалахd. Дэлгэрүүлэхe. Хувиргаагүй - 32.
11. “Тогоохүүд ярьжучраа ололцъё...” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийг хэлцээр дэлгэрүүлбэл аль нь тохирох вэ?a. Үзэж тарж үсэрч наалдахb. Хэл амаа долоохc. Хэл амаа билүүдэхd. Нэг тийшээ болох e. Эрүүний шөл уух - 33.
12. “...Нэг удааДамба: -Нөгөөдүүлээ нэг эргэчхээд ирье...” өгүүлбэрт байгаа төлөөлөн хурааж илэрхийлсэн үг нь аль вэ? а. нэг удаа b. нөгөөдүүлээc. эргэчхээд d. ирье e. Дамба - 34.
13. “хад” гэсэнязгуураас –лан, – уур гэх мэт дагавар залгаж үг бүтээвэл ямар хувиргал гэх вэ? a. Хураахb. Тонгоргохc. Салаалахd. Дэлгэрүүлэхe. Хувиргаагүй - 35.
14. “Боодолтой юмаазадлан...” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийг бүтээврээр задалж ямар ямар хувиргалд байгааг олоорой. a. хураах - хураахb. дэлгэрүүлэх- хураахc. салаалах -дэлгэрүүлэхd. хураах- дэлгэрүүлэхe. хураах- салаалах - 36.
15. “... Дамба,Тогоохүү хоёрын хэн хэн нь дотроо эмээн, чимээгүйхэн хүлээн сууцгаана” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийг солин найруулбал хамгийн оновчтойг сонгоорой. a. тунгаанb. инээнc. айнd. бясалганe. бодон - 37.
ДүгнэлтЭх (цогцолбор), өгүүлбэр, үг, бүтээврийн хувиргал нь хэрэглээний өвөрмөц сэтгэхүйг шаарддаг нэн чухал ай юм.Аль нэгийг нь нөгөөгөөс салган ойлгож огт болохгүй. - 38.
Бие дааж ажиллаарай.Монголхэлний сурах бичгүүд болон гарын авлагуудаас мэдлэг, ойлголтоо бататгаж, эргэлзээтэй зүйлээ хичээл заадаг багшаасаа лавлан асуугаарай. Монгол хэл, бичиг, уранзохиолын хичээлийн холбогдолтой сорилго, номуудыг дахин дахин ажиллаарай.Дараагийн хичээлийн сэдэв: “Монгол хэл, бичиг, уранзохиолынхичээлийн уялдаа, хэрэглээ” - 39.
“Хэдий чинээ сайнхувиргана, төдий чинээ уян сэтгэлгээтэй болно” М.Базаррагчаа Хичээл сонсож ухаарсан эрхэм танд баярлалаа.