More Related Content
PPTX
найруулгын эхийг ангилах нь PPTX
18. engiin ba niilmel oguulberiin angilal PDF
PPTX
PDF
PPTX
PPTX
PPTX
What's hot
ODP
ODP
PPTX
PPTX
ODP
ODP
PPTX
ODP
PPTX
PPT
ODP
PPTX
PPTX
13. uiliin togsgoh nohtsol ODP
PPT
PPTX
DOCX
монгол ардын зүйр цэцэн үгс PPTX
Хэлзүй, түүний үндсэн ойлголт DOCX
PPTX
Viewers also liked
ODP
PPT
PPTX
ODP
PPTX
Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл PPTX
Уран зохиолд ТХБ-ын үзэл санаа DOCX
С. Эрдэнэ Өвгөн шувуу өгүүллэг PPTX
Монгол хэлний найруулга зүйн удиртгал PDF
PDF
PPTX
PPTX
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН БОЛОВСРОЛ БА ХЭРЭГЛЭЭ PPTX
Mongol helnii esreg uge utgiin sudlal PPTX
Mongol helnii tosoo uge sudlal PPTX
монгол хэлний тухай хууль PPTX
PPTX
PPTX
Mongol helnii horshih yos PPTX
Mongol hel bichigiin bolovsrol hereglee PPTX
Mongolian studies in mongolia Similar to эхийн тухай
PPT
PPT
ODT
ODT
PPT
PDF
PPT
ODT
PPTX
DOCX
Mongol hel8 uguulber gishuud PPTX
6-р ангийн монгол хэлний хичээл өгүүлбэрийн найруулга PPT
PDF
PPTX
ODP
PDF
PDF
PPTX
18. engiin ba niilmel oguulberiin angilal PPTX
PDF
More from National University Of Mongolia
PPTX
найруулгын байр ба утга PPTX
найруулгын алдаа түүний үндэс PPTX
эрдэм шинжилгээний найруулга PPTX
хэлний дүрслэх хэрэглүүр PPTX
монгол хэлний ярианы найруулга PPTX
МОНГОЛ-АНГЛИ БАЙМЖИЙН ЗЭРЭГЦҮҮЛЭЛ PPTX
Mongolist KARA GEORGE buyu KHAR DORJ PPTX
Монголч эрдэмтэн НИКОЛАЙ ПОППЕ PPTX
Mongol helnii uge san sudlagch jodovjav tumurtseren PPTX
Mongol helnii yorool haraal ugesiin sudlal PPTX
Mongol helnii hoch neriin sudalgaa PPTX
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel PPTX
Mongol angli helnii niilmel uguulberiin zeregtsuulel PPTX
Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel PPTX
PPTX
Mongol helnii torol uge sudlal PPTX
Mongol angli helnii engiin uguulberiin zeregtsuulel PPTX
Mongol angli helnii temdeg uge PPTX
Mongol angli toloonii uge zeregtsuulel PPTX
Mongol angli helnii ugtvar uge shine Recently uploaded
PDF
Дадлага ажил, төсөлт сургалтаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, материалы... PDF
УПК-ын Дипломын ажил бичих аргачлал 2025 PDF
Мэдээлэл технологийн аюулгүй байдал хангах журам PPTX
Багш ямар хөтөлбөр ,төлөвлөлт боловсруулах бэ арга зүйн сургалт - Copy.pptx PDF
Техникийн боловсролын сургалтын дипломын ажил хамгаалах, үнэлэх журам PDF
Суралцагч, төгсөгчийн мэдлэг, ур чадвар, чадамжийг үнэлж, баталгаажуулах журам PDF
УПК-ийн Мэдээллийн төв ашиглах журам 2025 эхийн тухай
- 1.
- 2.
ЭХ ГЭЖ ЮУВЭ?
Эх бол бүхэлдээ тодорхой юм үзэгдэл, үйл явдлын
тухай өөрийн хууль зүй, нарийн тогтолцоо бүхий нэг
бүхэл бүтэн бичиг зохиол юм.
Эх гэдэг нь сэдэв ба үндсэн санаагаар нэгдмэл
холбоотой, утга санааг төгс нэвтрүүлдэг бүтэц юм.
Өөрөөр хэлбэл эх гэдэг бол ертөнцийн элдэв хэрэг
явдлыг хүн тархинаа тусган цэгцлэн боловсруулж
бүтээлч шинэ сонин санаагаар баяжуулан ам ба
бичгээр илэрхийлэхийг хэлнэ гэж тодорхойлж болно.
- 3.
Эхийн шинж:
Эх ньтодорхой сэдэвтэй байна
Эх нь учир зүйн зөв дараалалтай байна.
Эх нь тодорхой зохиомжтой байна.
Аль нэг найруулгын төрлөөр илэрнэ.
Эхийн аль нэг хэв маягаар илэрнэ.
Найруулгын хэм хэмжээ шаардлагыг хангасан байна.
Эхийн өгүүлбэрүүд нь хоорондоо нягт нэгдсэн
холбоотой байна.
- 4.
Өгүүлбэрийн гинжин хамааралнь
1-р хэв маяг буюу битүү цогцолбор нь
харьцангуй бие даасан өгүүлбэрээр эхэлж
нэг бол тоочиж дүрсэлсэн, эсвэл хүүрнэсэн,
аль эсвэл эргэцүүлж шүүсэн гэх мэт хэлэх
өгүүлэхүйн аль нэг хэв шинжид хамааралтай
бөгөөд эхний өгүүлбэртэйгээ утга санааны
хувьд нөхцөлдөж, цаашид үргэлжлэн төгсдөг
өвөрмөц шинжтэй байдаг.
- 5.
Хоёрдугаар хэв маягбуюу:
Задгай цогцолборыг бүрдүүлж байгаа
өгүүлбэрийн бүлэг нь хэлэхүйн хувьд
бүхэлдээ бие биеэсээ харилцан
хамааралгүй нэг л хэв маягийн шинжтэй
өгүүлбэрүүд цуварч байдаг.
- 6.
Гуравдугаар хэв маягбуюу
битүү цуварсан гинжин холбоо бүхий
цогцолборын эхний өгүүлбэр нь бие даасан
харин дараах өгүүлбэрүүд нь хэлэхүйн өөр
өөр хэв маягтай байх бөгөөд нэг нь
нөгөөгөөсөө урган гарсан өгүүлбэрүүд
үргэлжилсээр бие даасан өгүүлбэрээр
төгсөх шинжтэй хэв маяг байдаг.
- 7.
Дөрөвдүгээр хэв маягбуюу
Задгай цуварсан гинжин холбоо бүхий
цогцолборын бүх өгүүлбэрүүд нь бие даасан
бус хэлэхүйн холимог хэв шинжийн өөр өөр
өгүүлбэрээр төгсдөг байна. Үүнээс үзвэл
эхийн бие даасан өгүүлбэрийн холбогдох
түгээмэл хэв шинж бол угсарсан ба
зэрэгцсэн холбоо юм.
- 8.
Цогцолбор нь
Угсарсан базэрэгцсэн харьцаа бүхий
өгүүлбэрээс бүтнэ. Хэрэг явдал нь эхийг
бүтээнэ. Ертөнцийн юм үзэгдэл нь орон зай,
цаг хугацаанаас ангид байх нь үгүй. Тэдгээрт
хэзээ нэгэн цагт хаа нэг газар тохиолдож
байсан, тохиолдож байгаа, тохиолдож болох
үйл явдлын цогцыг хэрэг явдал гэнэ.
- 9.
Эх судлалд
хэрэг явдлыгцогцолбор, үйл явдлыг
өгүүлбэрээр илэрхийлнэ. Эхийн хэрэг явдал
нь зэрэгцсэн ба угсарсан харьцаагаар
илэрнэ. Учирзүйн уялдаатай, агуулгыг
гүнзгийрүүлсэн, тунгаан бодууштай, хэв
шинжтэй байх бөгөөд өгүүлбэрүүд нь нягт
нэгдсэн угсарсан холбоотой эх байна.
- 10.
Оролдлогоос илүү аргабарилыг
...Би багад усанд сэлэх маш дуртай байсан. Тэр үед усанд сэлэх аргыг зааж
өгөх багш байгаагүйгээс өөрөө л нэг юм самардан сэлдэг байлаа. Самардан
сэлэх минь маш инээдэмтэй ч хичээнгүйлээд оролдвол болох юм байна
гэдгийг мэдээд гэрийнхээ өмнөх хиймэл нууранд үргэлж сэлдэг байв. Хожим нь
миний хүү хотын нэгэн усан санд нэрт дасгалжуулагчаар чөлөөт сэлэлтийг
заалгасан юм. Хэдэн сарын дараа хүү минь усанд надаас илүү сэлдэг болсныг
хараад 30 гаруй жил сэлсэн надаас илүү байх чинь гэж бодож билээ. Хэрвээ би
Хүүгээсээ илүү усанд сэлдэг больё гэвэл яах ёстой байсан юм бэ? Мэдээжийн
хэрэг хичээнгүйлэн шамдах байсан биз. Гэхдээ л би зөв тогтолцоот сургалтаар
сурсан хүүгээсээ илүү болж чадахгүй байв. Яагаад гэвэл би тодорхой арга
барил эзэмшээгүй. Энэхүү жишээг татсаны учир бол аливаа зүйлийг хийхдээ
зөвхөн хичээнгүйлэн оролдсоноор биш, харин тодорхой арга барил хэрэгтэй
гэдгийг л хэлэх гэсэн юм. Д-р Вон Дүн Ёнь “Бүх талын боловсрол олгох таван
талт зарчим”
- 11.
Энэ бичил эхэд
батлах,хүүрнэх өгүүлбэрүүд голлож, хэлэх
өгүүлэхүйн тоочсон, хүүрнэсэн гэсэн хоёр
хэв маяг давамгайлжээ. Мэдээллийг
дамжуулж буй өгүүлбэрүүд нь эхнээсээ
эцсийн өгүүлбэрээ хүртэл нэг нь нөгөөгөөсөө
урган гарсан энгийн ба нийлмэл өгүүлбэрүүд
учирзүйн нарийн дэс дарааллаар сүлжилдэн
байрласан байна.
- 12.
Цогцолборын угсарсан харьцаа
Эхийнцогцолборын хэрэг явдал хэлэх ба бичихийн
цуваанд ийнхүү дэлгэрэх, хураагдах, салаалах, тонгорох,
сэлгэх солих, урагшаа ба хойшоо холбох зэргээр хувирч
шинэ санааг ургуулж байдаг. Үүнийг цогцолборын
угсарсан харьцаа гэх ба мэдээллийн эхлэл хэсэг буюу
дэвсвэр, уул дэвсвэрийн тухай тодотгон өгүүлж буй хэсэг
буюу онцолбор гэсэн хэсгээс бүтдэг. Ийнхүү дэвсвэр ба
онцолбор мэдээлэл нь хэлзүйн янз бүрийн холбоос,
оруулбар нэгжээр дамжин сүлжилдсээр төгс эхийн утга
санаа мэдээллийн бүтцийг цогцлоодог байна.
- 13.
Дэвсвэр мэдээлэл нь
Тодосгуулагч,онцолбор мэдээлэл нь
тодосгогч болж эхийн санааг дэлгэрүүлнэ.
Жнь: Сарман зээрд: Сургуульд орохын урьд
жилээс миний унадаг болсон морь. Хөнгөн
хөлтэй, бүдэрнэ гэж байдаггүй, бэсрэгхэн
зээрд морь сон. Нэрлэсэн өгүүлбэрээр
илэрсэн суурь буюу дэвсвэр мэдээлэл.
Эхийн мэдээллийн эх үндэс болно.
- 14.
Үргэлжлэл
Аавын ах Амбааунага байхад нь надад зүсэлж
өгсөн юм гэнэ лээ. Ганцхан гэм нь гэрт ойрхон
олмыг нь чангалбал ухасхийн очоод хаздаг сан.
Би хожим “сарман зээрд унаанд сургасан,
саруул талаар давхиулж дасгасан” гэсэн шүлэг
бичсэн. Мэдээллийн эх дэвсвэрийг цаг,
чанарын утгаар тодосгон, шинэ мэдээлэл
бүхий өгүүлбэрүүд.
- 15.
Тодосгогчийн арга:
Өгүүлэгчийн сэтгэлхөдлөл, үнэлэмж, харилцааны нөхцөл,
зорилго зэргээс хамаарч, өгүүлбэрийн доторх үгс түүнчлэн
цогцолбор ба эхийн доторх өгүүлбэрийн дэс дараалал
байрлал нь утга ялгахад чухал үүрэгтэй байдаг. Өөрөөр
хэлбэл, хүмүүсийн санаа бодлоо солилцож байгаа
өгүүлбэрүүдийн дэс дараалал, тэдгээр өгүүлбэрийн доторх
үгсийн байрлал нь нэг талаас бодит байдал буюу хэлэлцэж
байгаа хэрэг явдлаас хамаарч болох, нөгөө талаас хэлэлцэж
байгаа хүний санаа зорилго, сэтгэлгээний хөгжил, хэл
ярианы чадвар, агшинд мэдээллийг ялгах, онцлох янз
бүрийн арга байдлаас хамгийн түгээмэл нь тодосгогчийн
- 16.
Жишээ нь:
Үтэл тэнгэрхүн тэргүүтний дотор
Үнэхээр сохор нь хоёр зүйл байдаг.
Үзэх нүдгүй нэгдүгээр сохор бөгөөд
Үнэн номгүй хоёрдугаар сохор болой. гэхэд ерөнхийлөх
утга бүхий өмнөх өгүүлбэрийн санааг сүүлчийн хоёр
өгүүлбэр нь шинэ тулгар мэдээллээр нэмэн дэлгэрүүлж,
тодосгосон учраас мэдээллийн онцолбор болно.
- 17.
Эхийг тодруулсан онцолборнь
Балдан гуайн цавьдар үрээ чухам л ганзага цацалсан,
цохилсон хар алхаатай, зурмал хөрөг шиг сайхан
амьтан байж билээ.
Хурга тугалын бэлчээрээс холдож үзээгүй балчирхан
хүү би бээр юм юманд нүд алдан үүнийг гайхан түүнийг
шохоорхон явавч шөнөдөө дөрөөнд минь сүү дусаан,
боргоцой борхон хацрыг маань үнэсэн хоцорсон
ээжийгээ өдөлж амжаагүй нялх балчир ухаандаа
зүүдлэн, нүд сормуусандаа доголон нулимстай унтдаг
байжээ. Б.Догмид
- 18.
Эхийн өгүүлбэрүүд
угсарсан холбоотойбайхаас гадна зэрэгцсэн холбоотой
байж болно. Д.Нямсүрэн, Дөрвөн цаг,
Айлын бүсгүй усанд явах нь сайхан
Арын булаг руу дурандах минь сайхан
Цэнхэр зэрэглээ сүүмэлзэх нь сайхан
Цэнхэр дээл чамд зохих нь сайхан
Толгодын орой зэрэглээтэх сайхан
Торгон салхи сэвэлзэх сайхан
Хөх ногооны униар татах сайхан, Хөх мананд ороолгон суух
сайхан.
- 19.
Эхийн сэдэв:
Эх гэдэгнь нэг талаас бодит ертөнцийн юм
үзэгдэл, шинж чанар, үйл хөдөлгөөн
эдгээрийн хоорондын харьцаа, нөгөө талаас
өгүүлэгчээс өгүүлэхүйн зорилго зэргийг
хэлний ба хэлний бус хэрэглүүрийн
тусламжтайгаар илэрхийлсэн бодит байдал
ба сэтгэхүй хэлэхүйн цогц юм.
- 20.
Эх нь
Утга, хэлбэр,үүрэг гэсэн гурван хэмжигдэхүүнтэй бөгөөд
үүний дундаас эхийн гол санаа урган гарна.
Эх нь нэг сэдэв, нэг утгад зангидагдсан бүхэллэг төгс дохио
болох ба төгс утга санааг илэрхийлнэ.
Эх нь сэдэв ба утга санааны нэгдэл бөгөөд утга санаа нь
сэдвийн төгөлдөржсөн хэлбэр юм.
Тодорхой сэдэв үйл явдалаар дамжуулан ямар нэгэн санаа,
дүгнэлт гаргасныг эхийн утга санаа гэх ба энэ нь эхийн мөн
чанар, амин сүнс нь юм. Утга санаагүй эх, эхээр
илэрхийлээгүй утга санаа гэж үгүй.
- 21.
Эхийн сэдэв
Эхийн голсанааг гаргах гэж сэдэн дэвшүүлсэн санааг
эхийн сэдэв гэнэ. Өөрөөр хэлбэл уул эхэд дэвшүүлсэн
асуудлыг эхийн сэдэв гэнэ. Сэдэв нь эхийн нэртэй
таарах ч бий, таарахгүй ч бий. Гарчиг гэдэг нь эхийн
элдэв санаанаас үүдэн зохиогчид төрсөн сэтгэгдэл гэж
болно. Иймээс эхийн сэдэв нь эх бүтэх шалтаг
шалтгаан болдог бол гол санаа нь эх бүтэж дууссаныг
илтгэнэ. Тухайн эхийн сэдэв нь хэд хэдэн дэд сэдвээс,
гол санаа нь хэд хэдэн санаанаас тус тус бүтнэ.
- 22.
Эх нь
хэрэг явдлыгагуулсан цогцолборуудаас
бүтэх ба цогцолбор нь дэвсвэр байснаа
онцолбороор дэлгэрч онцолбор нь буцаад
дэвсвэр болсоор уншигч ба зохиогчийг
хөтлөн төгсгөлд хүрдэг. Энэ нь шинэ санаа
болон баймж санаа нэмэн нэмсээр бүтээлч
сэтгэлгээгээр ертөнцийн явдлыг ухаарна
гэсэн үг юм.
- 23.
Р.ГАМЗАТОВ:
“Сэдэв бол эрдэнэсийнавдар, үг бол тэр авдрын түлхүүр юм.
Мэдрэхүйгээс хөгжим үүсдэг, хөгжмөөс мэдрэхүй үүсдэг. Алийг
нь эхэнд нь тавих вэ? Өндөг тахиа хоёрын аль нь эхэлж гардаг
вэ гэдэг нь эдүгээ хүртэл шийдэгдээгүй асуудал юм. Тэрчлэн
зохиогчоос сэдэв гардаг уу, сэдвээс зохиол төрдөг үү? Сэдэв
бол зохиогчийн бүх ертөнц, зохиолч тэр чигээрээ мөн. Сэтгэл
мэдрэхүй бол шувуу, сэдэв нь тэнгэр, сэтгэл мэдрэхүй бол буга,
сэдэв нь ой, сэтгэл мэдрэхүй бол гөрөөс, сэдэв нь уул, сэтгэл
мэдрэхүй бол зам, сэдэв нь тэр зам хүрэх ёстой хот юм.
Зохиогч хүн сэдэвтэйгээ холбоо тогтоохын өмнө зүрхнийхээ
дуудлагыг сонсох ёстой.”
- 24.
ЭХИЙН ЗОХИОМЖ
● Эхийнзохиомж нь эхийн утга санаа өгүүлэмжийн
эхлэл, дэлгэрүүлсэн хэсэг, төгсгөлийг илэрхийлж
байдаг.
● Эхийн хэсгүүдийг хэлзүйн үүднээс зөв нөхцөлдүүлж,
тохиромжтой уялдаа холбоонд оруулан, хэрэг явдал
санаа дүрийг элдэв аргаар бүтээх дотоод харьцааг
зохиомж гэнэ.
● Эхийн доторх хэсгүүдийг нэгээс нөгөөд ургуулан
шинэ санаа буюу уран дүрслэлийг хэрхэн яаж гаргав
гэдгээр зохиомжийн онцлог тодорхойлогдоно.
- 25.
Т.ГАЛСАН: ӨГСҮҮР ЗАМЫНДУУН
Онхол цонхолгүй вандан ширээ говийн
Оонон халиун толгод минь намайгаа өршөө
Олонцог элээгээгүй дэгдээхий насандаа би чинь
Олон бор толгодоо уул гэж эндүүрч явлаа
Оцор цацар довцгууд дундаа сүмбэр
Очир хэлбэрт уулс минь намайгаа өршөө
Отгон тэнгэрийн зулайг гишгэхээсээ урьд би
Оргил өндөр гэж уулсаа эндүүрч явжээ
- 26.
Үргэлжлэл
Овоо тахилга бэлийнчулуугаар өндөрлөсөн
Отгонтэнгэр хайрхан минь намайгаа өршөө
Отго жинстэй Алтайг давахаасаа өмнө би
Огторгуйн багана гэж таныг эндүүрч явжээ
Он цагийн түүхийг мөнх цасандаа ботилсон
Онгод билгийн эх Алтай минь намайгаа өршөө
Од зүлгэсэн Гималайг харахаасаа өмнө би
Орчлонгийн зулай гэж таныгаа биширч явжээ.
- 27.
Үргэлжлэл
Онхол цонхолгүй ванданширээ говийн
Оорцог тоорцог толгод минь намайгаа бүү өршөө
Оосор бүчгүй сансрын уудмаас халиахад
Оргил бүхний оргил нутгийн минь толгод л байж шүү
дээ.
Ийнхүү утга санааг илэрхийлэхэд тохиромжтой дэс
дараа сонгосныг зохиомж гэнэ. Уран зохиолын
зохиомжийн анхдагч төрх нь эхийн төлөвлөгөө юм.
Төлөвлөгөө хэр сайн хийнэ төдийчинээ сайн болно.
- 28.
Дарамын Батбаяр: “ДӨЧИННАС”
“Гол урсаад л байна. Заримдаа нүдэнд чинь
ил, заримдаа далд. Чи юу ч бодохгүй яваад
л бай. Гол урсаад л байх вий.” гэж айлын хүн
өглөөгүүр хүүгээ загнав. Тэрийг дуулж буй
миний нас хэдийнээ дөч хүрсэн байлаа.
- 29.
ЭХИЙН ШИНЭ САНАА
Эхийнсанаа бол гүн ухаарах буюу гүн түвшний зүйл ажээ.
Д.Батбаяр, “Зохиол бүтээлийн урган төлжиж биежин боджих үр бол уран
санаа юм. Уран санааг ургамлын үртэй зүйрлэж болно. Хурууны өндгөнд
тэмтрэгдэхийн төдий тэр бяцхан үрэнд үндэс ч байдаг, үр ч байдаг.
Зохиолын уран санаа үүнтэй төслүү, уран санааг хөгжүүлэн дэлгэрүүлээд
ирэхээр зохиолын эхлэл төгсгөл нь хар аяндаа түүн дотроос ургаад ургаад
гараад ирдэг. Хөгжин дэлгэрэх боломжийг өөртөө агуулсан байдаг учраас
уран бүтээлчийн сэтгэл санаанд уран санаа төрмөгцөө л урган төлжиж,
бараг тэр даруйдаа ямаршуухан зохиол бүтээл болохынх нь ерөнхий дүр
төрх буй болчихдог. Уран санааг хэрхэн боловсруулсанаас зохиол
бүтээлийн чанар чансаа их шалтгаалдаг болох нь ажиглагддаг” гэжээ.
- 30.
Үргэлжлэл
Эхийн шинэ санаань зохиолын зохиомжтой холбоотой.
Зохиомж нь хэрэг явдлуудыг өвөрмөцөөр холбох, уран
дүрслэлийг бүтээх явц юм. Зохиомжид ганцаар ба
харилцан яриа, баатрын ба байгалийн хөрөг, баатрын
ба зохиогчийн үг, дотоод ба гадаад яриа зэрэг зүйлс
багтана. Өгүүлэгдэхүүн, явдал хоёрыг холбохын хамт
уран сайхны хувьд үл давтагдах нарийн ширийн
дүрслэлийг шинэ санаа буюу нарийвчилбар гэж болно.
- 31.
Б.Лхагвасүрэн, Унага дэгэнцэхнамар
Унага тамгалах намрын
Урт шар өдрүүд
Гүүн зэлний чагтанд бүдрэн цувж
Гүүргийн дуугаар цагаан хяруу хотолно
Хасаг тэрэгний дугуй шиг
Хяхналдан нисэх шувууд даган
Уйтай намрын зүсрээ гуниг
Урд намхан ухаа давна
- 32.
Үргэлжлэл
Мөндөр цагаан мөөгсавируулан
Мөлхөө манан уулнаас уугчина
Саамын шивнээ нэвчсэн зэл
Санаа алдан эвхэрч үлдэнэ
Тамгандаа эмзэглэсэн унага
Талын дундуур дэгэнцэн давхина
Урдын дууны шуранхай тоолон
Унаганы эмзэг аяндаа арилна.