SlideShare a Scribd company logo
1 of 85
Сэдэв 15. КАПИТАЛЫН БА ГАЗРЫН ЗАХ ЗЭЭЛ
1. Капитал болон санхүүгийн зах зээл
2. Мөнгөн хөрөнгийн өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнэ
3. Капиталын зах зээл
4. Газрын зах зээл
1. Капитал болон санхүүгийн зах зээл
Капитал гэсэн нэр томъёонд хүмүүн капитал, биет
капитал (машин тоног төхөөрөмж, үйлдвэрийн суурь
машин, зам барилга гүүр, хашаа гэх мэт), санхүүгийн
капитал (хувьцаа, бонд болон бусад үнэт цаас) - ыг
багтаан авч үзнэ.
Капиталын зах зээлийг тайлбарлахдаа санхүүгийн
болон биет капитал, зээлийн хүүгийн тухай авч үзэх
болно.
Санхүүгийн зах зээл
Пүүсүүд бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгохдоо биет
капиталыг ашигладаг.
Шинээр биет капитал, тоног төхөөрөмж худалдан
авахыг биет капиталын хөрөнгө оруулалт гэж үзнэ.
Пүүс хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхдээ үндсэн
дөрвөн аргыг ашигладаг.
Үүнд:
1.Пүүс хувь эзэмшигчдэд шилжүүлээгүй үлдэгдэл
ашгийн тодорхой хэсгийг ашиглах
2.Банк болон хадгаламж зээлийн хоршоо гэх мэт бусад
санхүүгийн зуучлагчаас зээлэх
3. Бонд гаргаж худалдаад хөрөнгө оруулагчдаас шууд
зээлэх
4. Хувьцаа гаргаж худалдаад санхүүжилтийн эх үүсвэр
бий болгох аргыг ашигладаг.
Хэдий тийм боловч пүүс хөрөнгө оруулалтыг
санхүүжүүлэх эх үүсвэр, аргыг сонгож байгаа сонголт
нь биет капиталын эрэлтээс улбаалсан санхүүгийн
капиталын эрэлт юм.
Өөрөөр хэлбэл, пүүсийн санхүүгийн капиталын эрэлт
нь биет капиталын эрэлтээс уламжлагдсан шинж
чанартай юм.
Санхүүгийн капиталын нийлүүлэлт нь өрхүүдийн
хадгаламж эзэмших шийдвэрээс хамаарна.
Үүнд:
1. Өрхүүд Арилжааны банкуудад мөнгөн хөрөнгүүд
хадгалагдаг
2.Өрхүүдийн хадгаламж бонд худалдан авахад
зарцуулдаг.
3. Өрхүүд мөнгөөрөө хувьцаа худалдан авч пүүсийн
хөрөнгийн тодорхой хувийг эзэмшдэг
Ямар хэлбэрээр хөрөнгөө хадгалах талаарх
өрхүүдийн шийдвэр нь санхүүгийн капиталын
нийлүүлэлтэнд нөлөөлж байдаг.
Өрхүүдийн санхүүгийн капиталын нийлүүлэлт нь
хадгаламжийн нийлүүлэлтээс уламжлагдсан шинж
чанартай.
Санхүүгийн зах зээл нь өрхүүдийн хадгаламжийн
шийдвэрийг пүүсүүдийн зээлэх шийдвэртэй холбодог.
Пүүс ба өрхүүдийн санхүүгийн зах зээл дээрх үйл хөдлөлийн
харилцан хамаарал
Дээрх зурагт зарим тохиолдолд өрхүүд, пүүсүүдтэй
хоорондоо шууд холбогдож байгаа бол зарим үед
санхүүгийн зуучлагчдаар дамжиж байна.
Өрхүүд орлогынхоо тодорхой хувийг хадгалдаг.
Тэрхүү мөнгөн хөрөнгийн хуримтлалаас санхүүгийн
зуучлагчид пүүсүүдэд зээлдүүлдэг.
Санхүүгийн зуучлагчид капиталын зах зээл дээр хоёр
үндсэн шалтгааны улмаас голлон оролцогч болдог.
1.Mэргэшсэн санхүүгийн зуучлагч байгуулагууд нь
зээлдэгчдийн боломжит эрсдэлийг үнэлэх, улмаар
өрхүүдийн хөрөнгийг пүүсүүдэд шууд зээлдүүлснээс
илүү сайн санхүүгийн иж бүрдлийг бий болгож өгдөг
2.Cанхүүгийн байгууллагууд олон өрхүүдийн
хангалттай хэмжээний хөрөнгийг хадгаламж
хэлбэрээр татан төвлөрүүлж, пүүсүүдэд зээл олгох
боломжийг бүрдүүлж өгнө.
Санхүүгийн капиталын эрэлтийг тодорхойлохын тулд
пүүсийн биет капиталын эрэлтийг авч үзнэ.
Тодотговол, пүүсийн хувьд капиталын эрэлтийн
хэмжээний талаарх шийдвэр нь зээлийн хүүгээс
голчлон хамаарна.
Өрхүүдийн хадгаламжийн нийлүүлэлтийн хэмжээний
талаарх шийдвэр ч мөн адил зээлийн хүүгээс голчлон
хамаардаг.
.
Өөрөөр хэлбэл, санхүүгийн капиталын үнэ буюу
зээлийн хүүгийн өөрчлөлт эдгээр капиталын эрэлт,
нийлүүлэлтээр хэрхэн тодорхойлогддог болохыг авч
үзье.
Пүүсийн хувьд ажилчин хөлсөлсөн бол түүний
хөдөлмөрийн чадварыг тасралтгүй ашиглах боломжтой
гэж үздэг бол биет капиталыг худалдан авсан
тохиолдолд түүнийг элэгдэж дуусах хүртэлх тодорхой
хугацаанд л түүнийг бүрэн ашиглах бололцоотой гэж
үзнэ.
2.Мөнгөн хөрөнгийн өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнэ
Өнөөгийн үнэ цэнэ
Пүүс шинэ капитал, тоног төхөөрөмж худалдаж авбал
түүнийг элэгдэж, ашиглалтын хугацаа нь дуустал
хэрэглэдэг гэж таамаглъя.
Капитал, тоног төхөөрөмж нь ашиглагдах
хугацаандаа тасралтгүй өгөөжөө өгөх бөгөөд нэгж
капиталын ахиу бүтээгдэхүүний орлогоор тухайн
өгөөжийг хэмжинэ.
Хэрвээ капиталын ахиу бүтээгдэхүүний орлого нь
жил бүр харилцан адилгүй байгаа бол шалтгаан нь зах
зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөх, урт хугацааны
туршид капиталын элэгдлийн шинж чанартай
хамаатай.
Гэвч пүүсийн өнөөдрийн худалдан авсан тоног
төхөөрөмж ирээдүйд ямар өгөөж авчрах вэ?
Энэ асуултын хариултыг тодорхой болгохын тулд
бид өнөөгийн үнэ цэнэ гэсэн ойлголтыг тодорхойлох
ёстой.
Өнөөгийн үнэ цэнэ гэдэг бол ямар нэгэн капиталын
ирээдүйд өгөх өгөөжийн нийлбэрийг өнөөдөр солиход
бэлэн байгаа өртөг, үнэ цэнэ гэж ойлгоно.
Өнөөгийн үнэ цэнэ хүүгийн түвшин хоёр урвуу
хамааралтай.
Өнөөгийн үнэ цэнийг тодорхойлсны дараагаар
капитал, тоног төхөөрөмжийн ирээдүйн өгөөжийн
нийлбэрийг тодорхойлох боломжтой.
Тогтмол өгөөжтэй өнөөгийн үнэ цэнэ
Хэдийгээр бодитой бус боловч капитал, тоног
төхөөрөмжийн ахиу бүтээгдэхүүний орлого зөвхөн нэг
л үед бүрэн өгөгддөг гэж үзье.
Энд нэг үе гэдэг нь жил эсвэл cap, цаашилбал,
санхүүгийн тооцоололд ашиглагддаг тодорхой
хугацааг нэг мөчлөг гэж үзье.
Үүний дараа MRP буюу бүтээгдэхүүний ахиу орлого
хэд хэдэн үед өгөгддөг байдлаар тооцооллоо
өргөжүүлье.
Ирээдүйн нэг үе
Нэг жилийн хугацаанд бүрэн элэгдэж дуусдаг
капиталын MRP нь нэг жилийн туршид 1000 доллар
бол пүүс энэ капиталыг худалдан авахад өнөөдөр
хэдийг төлбөл зохих вэ?
Үүний эсрэг асуулт нь пүүс нэг үеийн эцэст 1000
доллартай байхын тулд өнөөдөр хэдий хэмжээний
хөрөнгө оруулбал, эсвэл зээлүүлбэл зохих вэ?
Өнөөгийн үнэ цэнийг тооцоолохдоо ирээдүйн
өгөөжийн нийлбэрийг зээлийн хүү ба ирээдүйн нэг
үеийн нийлбэрт хувааж тооцож байна.
Жилийн зээлийн хүүгийн түвшин i, өгөөж нь MRP
өгөгдсөн үед тэрхүү өгөөжийн нэгж хугацааны
өнөөгийн өртгийг дараах томъёогоор тооцоолно.
PV = MRP/(1+i)
PV - өнөөгийн үнэ цэнэ
MRP - бүтээгдэхүүний ахиу орлого
i - дискаунтын хувь буюу зээлийн хүү
Доорх хүснэгтэд 1000$ - ын ирээдүйн MRP-ийн
өнөөгийн үнэ цэнийн тооцооллыг хүүгийн түвшний
өөрчлөлтөөс хэрхэн хамаарахыг харуулж байна.
Нэг удаагийн төлбөрт өнөөгийн үнэ цэний нэгж хугацаан
дахь тооцоолол
MRP Жилийн хүүгийн
түвшин
Өнөөгийн өртгийн
тооцоолол
1 1000 4%=0.04 1000/1.04=961.53
2 1000 5%=0.05 1000/1.05=952.38
3 1000 6%=0.06 1000/1.06=943.39
4 1000 7%=0.07 1000/1.07=934.57
5 1000 8%=0.08 1000/1.08=925.92
Ирээдүйн ямар ч утга өгөгдсөн үед өнөөгийн үнэ цэнэ
нь хүүгийн түвшинтэй урвуу хамааралтай. Хүүг илүү
өндрөөр тооцох тутам өнөөгийн үнэ цэнэ буурна.
Ирээдүйн олон үе
MRP нь хоёроос дээш үеэр өгөгдвөл өнөөгийн үнэ
цэнийг хэрхэн тооцохыг авч үзье.
t хугацааны дараах ирээйдүйн MRP-ийн хугацааны
нэг үе дэх зээлийн хүү i байх үеийн өнөөгийн үнэ
цэнийг дараах томъёогоор илэрхийлнэ.
PV = MRP/(1+i)t
PV - Өнөөгийн үнэ цэнэ
MRP - бүтээгдэхүүний ахиу орлого
i - дискаунтын хувь буюу зээлийн хүү
t - хугацааны үе
(1+i)t - цаг хугацааны хүчин зүйлийг төлөөлж
байна.
Дээрх томъёонд i болон t нэмэгдэх тутам (1+i)t
нэмэгдэж байна.
(1+i)t нь энэ томъёонд ноогдвор учраас хүү болон
хугацааны үе нь өнөөгийн үнэ цэнэтэй урвуу
хамааралтай.
Тогтмол хугацаанд тогтмол өгөөжтэй, хувьсах хүүтэй үе
дэх өнөөгийн үнэ цэнийн тооцоолол
MRP Хугацаа
Жилийн
хүүгийн
түвшин
Өнөөгийн өртгийн тооцоолол
1 1000 3 4%=0.04 1000/(1.04)3=889.00
2 1000 3 5%=0.05 1000/(1.05)3=863.84
3 1000 3 6%=0.06 1000/(1.06)3=839.62
4 1000 3 7%=0.07 1000/(1.07)3=816.30
5 1000 3 8%=0.08 1000/(1.08)3=793.83
Тогтмол өгөөжтэй, тогтмол хүүтэй, хугацаа нь хувьсах үе
дэх өнөөгийн үнэ цэнийн тооцоолол
MRP Хугацаа
Жилийн
хүүгийн түвшин
Өнөөгийн өртгийн
тооцоолол
1 1000 2 4%=0.04 1000/(1.04)2=961.53
2 1000 3 4%=0.04 1000/(1.04)3 =952.38
3 1000 4 4%=0.04 1000/(1.04)4=943.39
4 1000 5 4%=0.04 1000/(1.04)5 = 934.57
5 1000 6 4%=0.04 1000/(1.04)6 = 925.92
Тогтмол бус өгөөжтэй өнөөгийн үнэ цэнэ
Бодит амьдрал дээр ирээдүйд өгөх өгөөжийн түвшин
тогтмол байх жишээ ховор.
Эсрэгээр ирээдүйн өгөөж, ахиу бүтээгдэхүүний
орлого тогтмол бус, хувьсах байдлаар өгөгдөх нь
цөөнгүй тохиолддог.
Зах зээлийн төлөв өөрчлөгдөх, технологи
шинэчлэгдэх, капиталын ашиглалтын онцлогоос
болоод хугацааны үе бүрд ахиу бүтээгдэхүүний орлого
хувьсч байдаг
MRPt - t хугацаан дахь MRP ба хүүгийн түвшин i
бол нийт N хугацаан дахь ирээдийн MRP-ийн
урсгалын өнөөгийн өртгийг дараах аргачлалаар
тооцно.
Хүүгийн ялгаатай түвшинд
MRP
1
MRP
2
MRP
3
Жилийн
хүүгийн
түвшин
Өнөөгийн өртгийн тооцоолол
5000 4000 3000 8%=0.08
5000 4000 3000 5%=0.05
MRP - ялгаатай түвшинд
MRP1 MRP2 MRP3
Жийлийн
хүүгийн
түвшин
Өнөөгийн өртгийн тооцоолол
1 3000 3000 3000 5%=0.05
2 4000 4000 4000 5%=0.05
3. Капиталын зах зээл
Капиталын эрэлт
Хэдий хэмжээний биет капитал худалдан авах тухай
пүүсийн шийдвэр нь ашгийг хамгийн их байлгахаар
хийж буй сонголтоор тодорхойлогдоно.
Капиталыг тодорхой хэмжээний хүү төлөөд
түрээслэх, эсвэл тодорхой хэмжээний үнэ төлөөд
худалдан авах гэсэн хоёр сонголттой бодит байдал дээр
пүүсүүд тулгарч байдаг.
Капиталын ялгаатай түвшингээс болоод MRP-
ялгаатай байдаг учраас пүүсийн худалдан авах
капиталын хэмжээ харилцан адилгүй байдаг.
Өгөөж буурах хуулийн дагуу капиталын хэмжээг
нэмэгдүүлэхэд тодорхой түвшингээс эхлээд MRP
буурч байдаг нь капиталын эрэлтийг тодорхойлох гол
зарчим юм.
Капиталын ахиу бүтээгдэхүүний орлогын хэмжээ
өөрчлөгдөх, худалдан авах үнэ өөрчлөгдсөн
тохиолдолд пүүсийн худалдан авах хэмжээ
өөрчлөгдөнө.
Үнэ хэвээр байхад пүүсийн худалдан авах тоо
хэмжээнд нөлөөлж чадах хувьсагч бол капиталын
ахиу бүтээгдэхүүний орлогын өнөөгийн үнэ цэнийн
нийлбэр юм.
Хэрэв энэхүү нийлбэр нэмэгдвэл пүүсийн худалдан
авах хэмжээ нэмэгдэх ба эсрэгээр буурвал худалдан
авах хэмжээ буурна.
Ирээдүйн капиталын ахиу бүтээгдэхүүний орлогын
хэмжээг нэмэгдүүлэхэд технологийн сайжралт болон
хүүгийн түвшингийн бууралт нөлөөлнө.
Хүүгийн түвшин бага үед MRP-ийн нийлбэрийн
өнөөгийн үнэ цэнэ өндөр учраас пүүс харьцангуй олон
капитал худалдан авах сонирхолтой байх тул
капиталын хүүгээс хамаарах эрэлтийн муруй сөрөг
налалттай дүрслэгдэнэ. (Dк-муруй)
Хэрэв ямар нэгэн шалтгаанаар MRP-ийн өнөөгийн
үнэ цэнэ нэмэгдвэл уг муруй баруун гар тийш
шилжиж, хүүгийн түвшинд харгалзах капиталын эрэлт
нэмэгдэх болно. (D'k - муруй)
Хүүгийн түвшин ба капиталын хамаарал
Дараахь шалтгааны улмаас капиталын эрэлтийн муруй
баруун тийш шилжилт хийнэ.
1.Пүүсийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний эрэлт
ирээдүйд нэмэгдэнэ гэж таамаглавал
2. Tехнологийн дэвшил явагдсанаар ирээдүйн MRP-г
нэмэгдүүлж болно.
Эдийн засаг дахь нийт капиталын эрэлт пүүсүүдийн
капиталын эрэлтийн нийлбэрээр тодорхойлогдоно.
Энэ үед эдийн засаг дахь капиталын эрэлт сөрөг
налалттай муруйгаар дүрслэгдэнэ.
Капиталын нийлүүлэлт
Санхүүгийн капиталын нийлүүлэлт нь өрхүүдийн
хадгалах шийдвэрээс шалтгаална.
Хадгаламж гэдэг бол өрхүүдийн тухайн үеийн
орлого ба зарлагын ялгавраар хэмжигддэг.
Хадгаламж нь хуримтлалыг нэмэгдүүлдэг бол
зээллэг нь хуримтлалыг бууруулдаг.
Хадгаламж нь нэг төрлийн өнөөдрийн орлогыг
ирээдүйд хэрэглэх зорилгоор хийж буй хуваарилалт
юм.
Өрхүүд хадгаламж хийх нь хэд хэдэн шалтгаан
байдаг. Үүнд:
1.Ихэнх хүмүүс тодорхой насандаа орлого хийх
боломжтой байдаг тул тэтгэвэрт гарсны дараа
хэрэглэхээр хадгалдаг.
2.Ирээдүй тодорхой бус байдагтай холбоотой.
3.Олонх өрхүүд ирээдүйн хэрэглээнийхээ тодорхой
зорилтыг хэрэгжүүлэхэд зориулж мөнгөө хадгалах
явдал түгээмэл
Эдгээр олон төрлийн шалтгаанаас хамаарч өрхүүд
харьцангуй их, эсвэл бага хадгаламж эзэмшдэгийг үл
харгалзан эдийн засаг дахь нийт хадгаламжийн
хэмжээнд нөлөөлөх дараах гурван гол хүчин зүйлийг
авч үзье.
Үүнд:
1.Өнөөдрийн орлого
Өрхүүдийн өнөөдрийн орлого, хадгаламж эерэг
хамааралтай бөгөөд өнөөдрийн орлого нэмэгдэхэд
санхүүгийн капиталын нийлүүлэлт өснө.
2. Ирээдүйд хүлээгдэж буй орлого
Өнөөдрийн орлого тодорхой байх үед ирээдүйн
хүлээгдэж буй орлого өндөр байвал өрхүүд бага
хадгалдаг.
Ирээдүйн хүлээгдэж буй орлого нэмэгдэхэд
өнөөдрийн хадгаламжийн хэмжээг багасгаж,
санхүүгийн капиталын нийлүүлэлтийг бууруулна.
3 .Хүүгийн түвшин зэрэг болно.
Хүүгийн түвшин гэдэг бол санхүүгийн капиталын
үнэ тул өнөөдөр хэрэглэх болон ирээдүйд хэрэглэх
эсэхийг илэрхийлсэн алдагдсан боломжийн өртгийг
төлөөлнө
Хүүгийн түвшин өссөнөөр өнөөдрийн хэрэглээний
алдагдсан боломжийн өртөг буюу санхүүгийн
капиталын үнийг нэмэгдүүлэх болно
Хүүгийн түвшин бага үед алдагдсан боломжийн
өртөг бага байх тул хадгаламжийн хэмжээ харьцангуй
бага, хүүгийн түвшин өсөхөд алдагдсан боломжийн
өртөг нэмэгдэх тул капиталын нийлүүлэлтийн хэмжээ
нэмэгдэнэ.
Иймээс капиталын нийлүүлэлт эерэг налалттай
дүрслэгдэнэ. (SK-муруй)
Хэрэв өнөөдрийн орлого нэмэгдвэл уг муруй
баруун гар тийш шилжих ба хүүгийн түвшинд
харгалзах капиталын нийлүүлэлт нэмэгдэх болно.
(S'K- муруй)
.
Хүүгийн түвшин ба капиталын нийлүүлэлт
Капиталын зах зээлийн тэнцвэр
Капиталын эрэлт, нийлүүлэлтийн харилцан
үйлчлэлээр хүүгийн түвшин тодорхойлогдоно.
Энэ хүртэл хүүгийн түвшинг нэг л үзүүлэлт мэтээр
тайлбарласан боловч бодит байдал дээр нэрлэсэн болон
бодит хүүгийн түвшин гэсэн хоёр үзүүлэлт болгон
салгаж авч үздэг.
Нэрлэсэн хүүгийн түвшинд инфляцийн нөлөөг
тооцдог бол бодит хүүгийн түвшин нь зээлийн бодит
өртгийг илүү сайн төлөөлдөг үзүүлэлт юм.
Иймээс нэрлэсэн хүүгийн түвшингээс инфляцийн
хувийг хасч бодит хүүгийн түвшинг тооцдог.
Капиталын зах зээл дээр зээлийн хүүгийн түвшин
хэрхэн тогтохыг авч үзье.
Зурагт капиталын нийлүүлэлтийн муруй SKэерэг
налалттай, эрэлтийн муруй DK сөрөг налалттай
дүрслэгдэж байна. Е цэг дээр капиталын зах зээлийн
тэнцвэр тодорхойлогдоно.
Зээлийн хүүгийн түвшин капиталын зах зээл дээр тогтох нь
Капиталын эрэлт ба нийлүүлэлтийн муруй
огтлолцож байгаа Е цэг дээр тэнцвэр тогтоно.
Энэ цэгт i*к-хүүгийн түвшин, К*-капиталын хэмжээ
харгалзаж байна.
Хэрэв i*K< i1бол Е цэгээс дээш орших хэсэг дээр
капиталын зах зээлийн илүүдэл бий болно.
Учир нь хүүгийн түвшин өндөр байгаа тул
өрхүүдийн хадгалахыг хүссэн хэмжээ нь пүүсүүдийн
зээлэхийг хүссэн хэмжээнээс давж илүүдлийг бий
болгоно.
Нэгэнт зах зээл дээр илүүдэл бий болсон тул
хүүгийн түвшин буурна.
Эсрэгээр i*K> i1 бол цэгээс доор орших хэсэг дээр
капиталын зах зээлийн хомсдол бий болно
Хүүгийн түвшин тэнцвэрт хүүгийн түвшингээс
бага бол өрхүүдийн хадгалах хэмжээ буурч,
пүүсүүдийн зээлэх хэмжээ нэмэгдэх тул илүүдэл
эрэлт бий болно.
Үүний дүнд хүүгийн түвшин нэмэгдэнэ.
Хүүгийн түвшин iK* болох үед эрэлтийн хэмжээ,
нийлүүлэлтийн хэмжээ тэнцэх тул капиталын зах
зээлийн тэнцвэр энэ цэг дээр тогтох болно.
Капиталын зах зээлийн тэнцвэрийн өөрчлөлт
Капиталын зах зээл дээр гарч буй өөрчлөлт нь
капиталын зах зээлийн тэнцвэрт нөлөөлнө.
Капиталын эрэлт, эсвэл нийлүүлэлт өөрчлөгдсөнөөр
тэнцвэрт хүүгийн түвшин ба капиталын хэмжээг
өөрчилнө.
Капиталын нийлүүлэлт нэмэгдэхэд :
1.Орлогын өсөлт
2. Хүн амын өсөлт
3.Хадгаламжийг урамшуулах бодлого нөлөөлнө.
Капиталын эрэлт нэмэгдэхэд :
1. Хүн ам ба орлогын өсөлт
2. Технологийн дэвшил
3. Хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого
нөлөөлнө.
Капиталын зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн
өөрчлөлт нь капиталын зах зээлийн тэнцвэрийг
хэрхэн өөрчилж байгааг дараахь зургаас харж болно.
Капиталын зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн өөрчлөлт
4.Газрын зах зээл
 Газар арилжаалж буй зах зээлийг газрын зах зээл
гэнэ.
 Газар гэдэгт үйлдвэрлэлийн явцад ашиглагддаг
байгалийн гаралтай бүхий л зүйлсийг багтаадаг.
 Газрын дээрх болон доорх баялгийг газар гэсэн
нөөцөд хамруулдаг.
 Үйлдвэрлэлийн салбар бүрийн хувьд газар гэдэг
нөөц нь харилцан адилгүй байдлаар ашиглагддаг
Газрын зах зээл
Газрын нийлүүлэлт огт мэдрэмжгүй. Тиймээс
газрын үнийг эрэлт нь тодорхойлж байдаг.
Газрын эрэлт ба нийлүүлэлтийн харилцан
үйлчлэлийн дүнд газрын зах зээлийн үнэ тогтдог.
Зурагт газрын нийлүүлэлтийн муруй SLбосоо
тэнхлэгтэй параллель, эрэлтийн муруйнууд DL, D'L
сөрөг налалттай дүрслэгдэж байна.
Газрын зах зээлийн тэнцвэр
Е1 цэг дээр газрын зах зээлийн анхны тэнцвэр
тодорхойлогдоно.
Энэ цэгт r1-ийн, L*-газрын хэмжээ харгалзаж
байна.
Газрын эрэлт өсч DL-ээс D'L-дшилжихэд газрын рент
r1-ээс г2 болж өсч байна.
Энэ үед газрын хэмжээ өөрчлөгдөхгүй тул газрын
рент эрэлтийн өсөлттэй шууд хамааралтай
өөрчлөгдөнө.
Е2 цэг дээр газрын зах зээлийн өөрчлөгдсөн тэнцвэр
тодорхойлогдоно.
Энэ цэгт r2 -ийн, L*-газрын хэмжээ харгалзаж
байна.
Газрын рентэд дараахь үнийн бус хүчин зүйлс
нөлөөлнө.
Үүнд:
1. Газрын баялагийн нөөц
2. Газрын байршил
3. Газрын үржил шим
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Лекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлЛекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлGunjargal
 
Mie.s4 2020 2021h
Mie.s4 2020 2021hMie.s4 2020 2021h
Mie.s4 2020 2021hhicheel2020
 
Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7Tj Crew
 
Uildverlel ba zardal
Uildverlel ba zardalUildverlel ba zardal
Uildverlel ba zardalJust Burnee
 
Үйлдвэрлэлийн зардал-1а /тогтмол болон хувьсах зардал гэх мэт.../
Үйлдвэрлэлийн зардал-1а /тогтмол болон хувьсах зардал гэх мэт.../ Үйлдвэрлэлийн зардал-1а /тогтмол болон хувьсах зардал гэх мэт.../
Үйлдвэрлэлийн зардал-1а /тогтмол болон хувьсах зардал гэх мэт.../ Adilbishiin Gelegjamts
 
Санхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэгСанхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэгShunkhlai Group LLC
 
Хэрэглэгчийн онол Хэрэглэгчийн худалдан авалтанд нөлөөлөх хүчин зүйлс Ханамжи...
Хэрэглэгчийн онолХэрэглэгчийн худалдан авалтанд нөлөөлөх хүчин зүйлс Ханамжи...Хэрэглэгчийн онолХэрэглэгчийн худалдан авалтанд нөлөөлөх хүчин зүйлс Ханамжи...
Хэрэглэгчийн онол Хэрэглэгчийн худалдан авалтанд нөлөөлөх хүчин зүйлс Ханамжи...BatzusemSharkhuu
 

What's hot (20)

Лекц №2
Лекц №2Лекц №2
Лекц №2
 
Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага
 
Lecture 8
Lecture 8Lecture 8
Lecture 8
 
Лекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээлЛекц №4 Санхүүгийн зах зээл
Лекц №4 Санхүүгийн зах зээл
 
валютийн ханш
валютийн ханшвалютийн ханш
валютийн ханш
 
Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого Мөнгөний бодлого
Мөнгөний бодлого
 
Mie.s4 2020 2021h
Mie.s4 2020 2021hMie.s4 2020 2021h
Mie.s4 2020 2021h
 
Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7
 
эдийн засгийн онол -1
эдийн засгийн онол -1эдийн засгийн онол -1
эдийн засгийн онол -1
 
Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
 
Uildverlel ba zardal
Uildverlel ba zardalUildverlel ba zardal
Uildverlel ba zardal
 
A.pa631
A.pa631A.pa631
A.pa631
 
Үйлдвэрлэлийн зардал-1а /тогтмол болон хувьсах зардал гэх мэт.../
Үйлдвэрлэлийн зардал-1а /тогтмол болон хувьсах зардал гэх мэт.../ Үйлдвэрлэлийн зардал-1а /тогтмол болон хувьсах зардал гэх мэт.../
Үйлдвэрлэлийн зардал-1а /тогтмол болон хувьсах зардал гэх мэт.../
 
Санхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэгСанхүүгийн хөшүүрэг
Санхүүгийн хөшүүрэг
 
сэдэв 2-хотш
сэдэв 2-хотшсэдэв 2-хотш
сэдэв 2-хотш
 
Хэрэглэгчийн онол Хэрэглэгчийн худалдан авалтанд нөлөөлөх хүчин зүйлс Ханамжи...
Хэрэглэгчийн онолХэрэглэгчийн худалдан авалтанд нөлөөлөх хүчин зүйлс Ханамжи...Хэрэглэгчийн онолХэрэглэгчийн худалдан авалтанд нөлөөлөх хүчин зүйлс Ханамжи...
Хэрэглэгчийн онол Хэрэглэгчийн худалдан авалтанд нөлөөлөх хүчин зүйлс Ханамжи...
 
Lecture 7
Lecture 7Lecture 7
Lecture 7
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
Fm 06
Fm 06Fm 06
Fm 06
 

Similar to Micro l15.2019 2020on

Similar to Micro l15.2019 2020on (20)

Sbeul8.2019 2020on
Sbeul8.2019  2020onSbeul8.2019  2020on
Sbeul8.2019 2020on
 
Sbeul8.2020 2021on
Sbeul8.2020 2021onSbeul8.2020 2021on
Sbeul8.2020 2021on
 
Sm3 1
Sm3 1Sm3 1
Sm3 1
 
Lecture 8 revenue approach
Lecture 8 revenue approachLecture 8 revenue approach
Lecture 8 revenue approach
 
Sbeul8.2019 2020on
Sbeul8.2019  2020onSbeul8.2019  2020on
Sbeul8.2019 2020on
 
Miel15
Miel15Miel15
Miel15
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
Lecture_8._Cost_of_Capital_2022_2023.pptx
Lecture_8._Cost_of_Capital_2022_2023.pptxLecture_8._Cost_of_Capital_2022_2023.pptx
Lecture_8._Cost_of_Capital_2022_2023.pptx
 
лекц №3
лекц №3лекц №3
лекц №3
 
Lecture 12
Lecture 12Lecture 12
Lecture 12
 
Lecture 15,16
Lecture 15,16Lecture 15,16
Lecture 15,16
 
SbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020onSbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020on
 
Sbeul18.2020
Sbeul18.2020Sbeul18.2020
Sbeul18.2020
 
Rate
RateRate
Rate
 
Seminar 5,6
Seminar  5,6Seminar  5,6
Seminar 5,6
 
Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 9
 
Lecture 3,4 dcf analysis
Lecture 3,4  dcf analysisLecture 3,4  dcf analysis
Lecture 3,4 dcf analysis
 
менежментийн эдийн засаг лекц №1
менежментийн эдийн засаг лекц №1менежментийн эдийн засаг лекц №1
менежментийн эдийн засаг лекц №1
 
Fma l 3
Fma l 3Fma l 3
Fma l 3
 
сэдэв 3-хотш
сэдэв 3-хотшсэдэв 3-хотш
сэдэв 3-хотш
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Micro l15.2019 2020on

  • 1. Сэдэв 15. КАПИТАЛЫН БА ГАЗРЫН ЗАХ ЗЭЭЛ 1. Капитал болон санхүүгийн зах зээл 2. Мөнгөн хөрөнгийн өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнэ 3. Капиталын зах зээл 4. Газрын зах зээл
  • 2. 1. Капитал болон санхүүгийн зах зээл Капитал гэсэн нэр томъёонд хүмүүн капитал, биет капитал (машин тоног төхөөрөмж, үйлдвэрийн суурь машин, зам барилга гүүр, хашаа гэх мэт), санхүүгийн капитал (хувьцаа, бонд болон бусад үнэт цаас) - ыг багтаан авч үзнэ. Капиталын зах зээлийг тайлбарлахдаа санхүүгийн болон биет капитал, зээлийн хүүгийн тухай авч үзэх болно.
  • 3. Санхүүгийн зах зээл Пүүсүүд бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгохдоо биет капиталыг ашигладаг. Шинээр биет капитал, тоног төхөөрөмж худалдан авахыг биет капиталын хөрөнгө оруулалт гэж үзнэ. Пүүс хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхдээ үндсэн дөрвөн аргыг ашигладаг. Үүнд:
  • 4. 1.Пүүс хувь эзэмшигчдэд шилжүүлээгүй үлдэгдэл ашгийн тодорхой хэсгийг ашиглах 2.Банк болон хадгаламж зээлийн хоршоо гэх мэт бусад санхүүгийн зуучлагчаас зээлэх 3. Бонд гаргаж худалдаад хөрөнгө оруулагчдаас шууд зээлэх 4. Хувьцаа гаргаж худалдаад санхүүжилтийн эх үүсвэр бий болгох аргыг ашигладаг.
  • 5. Хэдий тийм боловч пүүс хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх эх үүсвэр, аргыг сонгож байгаа сонголт нь биет капиталын эрэлтээс улбаалсан санхүүгийн капиталын эрэлт юм. Өөрөөр хэлбэл, пүүсийн санхүүгийн капиталын эрэлт нь биет капиталын эрэлтээс уламжлагдсан шинж чанартай юм.
  • 6. Санхүүгийн капиталын нийлүүлэлт нь өрхүүдийн хадгаламж эзэмших шийдвэрээс хамаарна. Үүнд: 1. Өрхүүд Арилжааны банкуудад мөнгөн хөрөнгүүд хадгалагдаг 2.Өрхүүдийн хадгаламж бонд худалдан авахад зарцуулдаг. 3. Өрхүүд мөнгөөрөө хувьцаа худалдан авч пүүсийн хөрөнгийн тодорхой хувийг эзэмшдэг
  • 7. Ямар хэлбэрээр хөрөнгөө хадгалах талаарх өрхүүдийн шийдвэр нь санхүүгийн капиталын нийлүүлэлтэнд нөлөөлж байдаг. Өрхүүдийн санхүүгийн капиталын нийлүүлэлт нь хадгаламжийн нийлүүлэлтээс уламжлагдсан шинж чанартай. Санхүүгийн зах зээл нь өрхүүдийн хадгаламжийн шийдвэрийг пүүсүүдийн зээлэх шийдвэртэй холбодог.
  • 8. Пүүс ба өрхүүдийн санхүүгийн зах зээл дээрх үйл хөдлөлийн харилцан хамаарал
  • 9. Дээрх зурагт зарим тохиолдолд өрхүүд, пүүсүүдтэй хоорондоо шууд холбогдож байгаа бол зарим үед санхүүгийн зуучлагчдаар дамжиж байна. Өрхүүд орлогынхоо тодорхой хувийг хадгалдаг. Тэрхүү мөнгөн хөрөнгийн хуримтлалаас санхүүгийн зуучлагчид пүүсүүдэд зээлдүүлдэг. Санхүүгийн зуучлагчид капиталын зах зээл дээр хоёр үндсэн шалтгааны улмаас голлон оролцогч болдог.
  • 10. 1.Mэргэшсэн санхүүгийн зуучлагч байгуулагууд нь зээлдэгчдийн боломжит эрсдэлийг үнэлэх, улмаар өрхүүдийн хөрөнгийг пүүсүүдэд шууд зээлдүүлснээс илүү сайн санхүүгийн иж бүрдлийг бий болгож өгдөг 2.Cанхүүгийн байгууллагууд олон өрхүүдийн хангалттай хэмжээний хөрөнгийг хадгаламж хэлбэрээр татан төвлөрүүлж, пүүсүүдэд зээл олгох боломжийг бүрдүүлж өгнө.
  • 11.
  • 12.
  • 13.
  • 14.
  • 15.
  • 16.
  • 17.
  • 18.
  • 19. Санхүүгийн капиталын эрэлтийг тодорхойлохын тулд пүүсийн биет капиталын эрэлтийг авч үзнэ. Тодотговол, пүүсийн хувьд капиталын эрэлтийн хэмжээний талаарх шийдвэр нь зээлийн хүүгээс голчлон хамаарна. Өрхүүдийн хадгаламжийн нийлүүлэлтийн хэмжээний талаарх шийдвэр ч мөн адил зээлийн хүүгээс голчлон хамаардаг. .
  • 20. Өөрөөр хэлбэл, санхүүгийн капиталын үнэ буюу зээлийн хүүгийн өөрчлөлт эдгээр капиталын эрэлт, нийлүүлэлтээр хэрхэн тодорхойлогддог болохыг авч үзье. Пүүсийн хувьд ажилчин хөлсөлсөн бол түүний хөдөлмөрийн чадварыг тасралтгүй ашиглах боломжтой гэж үздэг бол биет капиталыг худалдан авсан тохиолдолд түүнийг элэгдэж дуусах хүртэлх тодорхой хугацаанд л түүнийг бүрэн ашиглах бололцоотой гэж үзнэ.
  • 21. 2.Мөнгөн хөрөнгийн өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнэ Өнөөгийн үнэ цэнэ Пүүс шинэ капитал, тоног төхөөрөмж худалдаж авбал түүнийг элэгдэж, ашиглалтын хугацаа нь дуустал хэрэглэдэг гэж таамаглъя. Капитал, тоног төхөөрөмж нь ашиглагдах хугацаандаа тасралтгүй өгөөжөө өгөх бөгөөд нэгж капиталын ахиу бүтээгдэхүүний орлогоор тухайн өгөөжийг хэмжинэ.
  • 22. Хэрвээ капиталын ахиу бүтээгдэхүүний орлого нь жил бүр харилцан адилгүй байгаа бол шалтгаан нь зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөх, урт хугацааны туршид капиталын элэгдлийн шинж чанартай хамаатай. Гэвч пүүсийн өнөөдрийн худалдан авсан тоног төхөөрөмж ирээдүйд ямар өгөөж авчрах вэ? Энэ асуултын хариултыг тодорхой болгохын тулд бид өнөөгийн үнэ цэнэ гэсэн ойлголтыг тодорхойлох ёстой.
  • 23. Өнөөгийн үнэ цэнэ гэдэг бол ямар нэгэн капиталын ирээдүйд өгөх өгөөжийн нийлбэрийг өнөөдөр солиход бэлэн байгаа өртөг, үнэ цэнэ гэж ойлгоно. Өнөөгийн үнэ цэнэ хүүгийн түвшин хоёр урвуу хамааралтай. Өнөөгийн үнэ цэнийг тодорхойлсны дараагаар капитал, тоног төхөөрөмжийн ирээдүйн өгөөжийн нийлбэрийг тодорхойлох боломжтой.
  • 24. Тогтмол өгөөжтэй өнөөгийн үнэ цэнэ Хэдийгээр бодитой бус боловч капитал, тоног төхөөрөмжийн ахиу бүтээгдэхүүний орлого зөвхөн нэг л үед бүрэн өгөгддөг гэж үзье. Энд нэг үе гэдэг нь жил эсвэл cap, цаашилбал, санхүүгийн тооцоололд ашиглагддаг тодорхой хугацааг нэг мөчлөг гэж үзье. Үүний дараа MRP буюу бүтээгдэхүүний ахиу орлого хэд хэдэн үед өгөгддөг байдлаар тооцооллоо өргөжүүлье.
  • 25. Ирээдүйн нэг үе Нэг жилийн хугацаанд бүрэн элэгдэж дуусдаг капиталын MRP нь нэг жилийн туршид 1000 доллар бол пүүс энэ капиталыг худалдан авахад өнөөдөр хэдийг төлбөл зохих вэ? Үүний эсрэг асуулт нь пүүс нэг үеийн эцэст 1000 доллартай байхын тулд өнөөдөр хэдий хэмжээний хөрөнгө оруулбал, эсвэл зээлүүлбэл зохих вэ?
  • 26. Өнөөгийн үнэ цэнийг тооцоолохдоо ирээдүйн өгөөжийн нийлбэрийг зээлийн хүү ба ирээдүйн нэг үеийн нийлбэрт хувааж тооцож байна. Жилийн зээлийн хүүгийн түвшин i, өгөөж нь MRP өгөгдсөн үед тэрхүү өгөөжийн нэгж хугацааны өнөөгийн өртгийг дараах томъёогоор тооцоолно.
  • 27. PV = MRP/(1+i) PV - өнөөгийн үнэ цэнэ MRP - бүтээгдэхүүний ахиу орлого i - дискаунтын хувь буюу зээлийн хүү Доорх хүснэгтэд 1000$ - ын ирээдүйн MRP-ийн өнөөгийн үнэ цэнийн тооцооллыг хүүгийн түвшний өөрчлөлтөөс хэрхэн хамаарахыг харуулж байна.
  • 28. Нэг удаагийн төлбөрт өнөөгийн үнэ цэний нэгж хугацаан дахь тооцоолол MRP Жилийн хүүгийн түвшин Өнөөгийн өртгийн тооцоолол 1 1000 4%=0.04 1000/1.04=961.53 2 1000 5%=0.05 1000/1.05=952.38 3 1000 6%=0.06 1000/1.06=943.39 4 1000 7%=0.07 1000/1.07=934.57 5 1000 8%=0.08 1000/1.08=925.92 Ирээдүйн ямар ч утга өгөгдсөн үед өнөөгийн үнэ цэнэ нь хүүгийн түвшинтэй урвуу хамааралтай. Хүүг илүү өндрөөр тооцох тутам өнөөгийн үнэ цэнэ буурна.
  • 29. Ирээдүйн олон үе MRP нь хоёроос дээш үеэр өгөгдвөл өнөөгийн үнэ цэнийг хэрхэн тооцохыг авч үзье. t хугацааны дараах ирээйдүйн MRP-ийн хугацааны нэг үе дэх зээлийн хүү i байх үеийн өнөөгийн үнэ цэнийг дараах томъёогоор илэрхийлнэ. PV = MRP/(1+i)t PV - Өнөөгийн үнэ цэнэ MRP - бүтээгдэхүүний ахиу орлого i - дискаунтын хувь буюу зээлийн хүү
  • 30. t - хугацааны үе (1+i)t - цаг хугацааны хүчин зүйлийг төлөөлж байна. Дээрх томъёонд i болон t нэмэгдэх тутам (1+i)t нэмэгдэж байна. (1+i)t нь энэ томъёонд ноогдвор учраас хүү болон хугацааны үе нь өнөөгийн үнэ цэнэтэй урвуу хамааралтай.
  • 31. Тогтмол хугацаанд тогтмол өгөөжтэй, хувьсах хүүтэй үе дэх өнөөгийн үнэ цэнийн тооцоолол MRP Хугацаа Жилийн хүүгийн түвшин Өнөөгийн өртгийн тооцоолол 1 1000 3 4%=0.04 1000/(1.04)3=889.00 2 1000 3 5%=0.05 1000/(1.05)3=863.84 3 1000 3 6%=0.06 1000/(1.06)3=839.62 4 1000 3 7%=0.07 1000/(1.07)3=816.30 5 1000 3 8%=0.08 1000/(1.08)3=793.83
  • 32. Тогтмол өгөөжтэй, тогтмол хүүтэй, хугацаа нь хувьсах үе дэх өнөөгийн үнэ цэнийн тооцоолол MRP Хугацаа Жилийн хүүгийн түвшин Өнөөгийн өртгийн тооцоолол 1 1000 2 4%=0.04 1000/(1.04)2=961.53 2 1000 3 4%=0.04 1000/(1.04)3 =952.38 3 1000 4 4%=0.04 1000/(1.04)4=943.39 4 1000 5 4%=0.04 1000/(1.04)5 = 934.57 5 1000 6 4%=0.04 1000/(1.04)6 = 925.92
  • 33. Тогтмол бус өгөөжтэй өнөөгийн үнэ цэнэ Бодит амьдрал дээр ирээдүйд өгөх өгөөжийн түвшин тогтмол байх жишээ ховор. Эсрэгээр ирээдүйн өгөөж, ахиу бүтээгдэхүүний орлого тогтмол бус, хувьсах байдлаар өгөгдөх нь цөөнгүй тохиолддог. Зах зээлийн төлөв өөрчлөгдөх, технологи шинэчлэгдэх, капиталын ашиглалтын онцлогоос болоод хугацааны үе бүрд ахиу бүтээгдэхүүний орлого хувьсч байдаг
  • 34. MRPt - t хугацаан дахь MRP ба хүүгийн түвшин i бол нийт N хугацаан дахь ирээдийн MRP-ийн урсгалын өнөөгийн өртгийг дараах аргачлалаар тооцно.
  • 35. Хүүгийн ялгаатай түвшинд MRP 1 MRP 2 MRP 3 Жилийн хүүгийн түвшин Өнөөгийн өртгийн тооцоолол 5000 4000 3000 8%=0.08 5000 4000 3000 5%=0.05
  • 36. MRP - ялгаатай түвшинд MRP1 MRP2 MRP3 Жийлийн хүүгийн түвшин Өнөөгийн өртгийн тооцоолол 1 3000 3000 3000 5%=0.05 2 4000 4000 4000 5%=0.05
  • 37.
  • 38.
  • 39.
  • 40.
  • 41.
  • 42. 3. Капиталын зах зээл Капиталын эрэлт Хэдий хэмжээний биет капитал худалдан авах тухай пүүсийн шийдвэр нь ашгийг хамгийн их байлгахаар хийж буй сонголтоор тодорхойлогдоно. Капиталыг тодорхой хэмжээний хүү төлөөд түрээслэх, эсвэл тодорхой хэмжээний үнэ төлөөд худалдан авах гэсэн хоёр сонголттой бодит байдал дээр пүүсүүд тулгарч байдаг.
  • 43. Капиталын ялгаатай түвшингээс болоод MRP- ялгаатай байдаг учраас пүүсийн худалдан авах капиталын хэмжээ харилцан адилгүй байдаг. Өгөөж буурах хуулийн дагуу капиталын хэмжээг нэмэгдүүлэхэд тодорхой түвшингээс эхлээд MRP буурч байдаг нь капиталын эрэлтийг тодорхойлох гол зарчим юм.
  • 44. Капиталын ахиу бүтээгдэхүүний орлогын хэмжээ өөрчлөгдөх, худалдан авах үнэ өөрчлөгдсөн тохиолдолд пүүсийн худалдан авах хэмжээ өөрчлөгдөнө. Үнэ хэвээр байхад пүүсийн худалдан авах тоо хэмжээнд нөлөөлж чадах хувьсагч бол капиталын ахиу бүтээгдэхүүний орлогын өнөөгийн үнэ цэнийн нийлбэр юм.
  • 45. Хэрэв энэхүү нийлбэр нэмэгдвэл пүүсийн худалдан авах хэмжээ нэмэгдэх ба эсрэгээр буурвал худалдан авах хэмжээ буурна. Ирээдүйн капиталын ахиу бүтээгдэхүүний орлогын хэмжээг нэмэгдүүлэхэд технологийн сайжралт болон хүүгийн түвшингийн бууралт нөлөөлнө.
  • 46. Хүүгийн түвшин бага үед MRP-ийн нийлбэрийн өнөөгийн үнэ цэнэ өндөр учраас пүүс харьцангуй олон капитал худалдан авах сонирхолтой байх тул капиталын хүүгээс хамаарах эрэлтийн муруй сөрөг налалттай дүрслэгдэнэ. (Dк-муруй) Хэрэв ямар нэгэн шалтгаанаар MRP-ийн өнөөгийн үнэ цэнэ нэмэгдвэл уг муруй баруун гар тийш шилжиж, хүүгийн түвшинд харгалзах капиталын эрэлт нэмэгдэх болно. (D'k - муруй)
  • 47. Хүүгийн түвшин ба капиталын хамаарал
  • 48. Дараахь шалтгааны улмаас капиталын эрэлтийн муруй баруун тийш шилжилт хийнэ. 1.Пүүсийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний эрэлт ирээдүйд нэмэгдэнэ гэж таамаглавал 2. Tехнологийн дэвшил явагдсанаар ирээдүйн MRP-г нэмэгдүүлж болно. Эдийн засаг дахь нийт капиталын эрэлт пүүсүүдийн капиталын эрэлтийн нийлбэрээр тодорхойлогдоно. Энэ үед эдийн засаг дахь капиталын эрэлт сөрөг налалттай муруйгаар дүрслэгдэнэ.
  • 49. Капиталын нийлүүлэлт Санхүүгийн капиталын нийлүүлэлт нь өрхүүдийн хадгалах шийдвэрээс шалтгаална. Хадгаламж гэдэг бол өрхүүдийн тухайн үеийн орлого ба зарлагын ялгавраар хэмжигддэг. Хадгаламж нь хуримтлалыг нэмэгдүүлдэг бол зээллэг нь хуримтлалыг бууруулдаг. Хадгаламж нь нэг төрлийн өнөөдрийн орлогыг ирээдүйд хэрэглэх зорилгоор хийж буй хуваарилалт юм.
  • 50. Өрхүүд хадгаламж хийх нь хэд хэдэн шалтгаан байдаг. Үүнд: 1.Ихэнх хүмүүс тодорхой насандаа орлого хийх боломжтой байдаг тул тэтгэвэрт гарсны дараа хэрэглэхээр хадгалдаг. 2.Ирээдүй тодорхой бус байдагтай холбоотой. 3.Олонх өрхүүд ирээдүйн хэрэглээнийхээ тодорхой зорилтыг хэрэгжүүлэхэд зориулж мөнгөө хадгалах явдал түгээмэл
  • 51. Эдгээр олон төрлийн шалтгаанаас хамаарч өрхүүд харьцангуй их, эсвэл бага хадгаламж эзэмшдэгийг үл харгалзан эдийн засаг дахь нийт хадгаламжийн хэмжээнд нөлөөлөх дараах гурван гол хүчин зүйлийг авч үзье. Үүнд: 1.Өнөөдрийн орлого Өрхүүдийн өнөөдрийн орлого, хадгаламж эерэг хамааралтай бөгөөд өнөөдрийн орлого нэмэгдэхэд санхүүгийн капиталын нийлүүлэлт өснө.
  • 52. 2. Ирээдүйд хүлээгдэж буй орлого Өнөөдрийн орлого тодорхой байх үед ирээдүйн хүлээгдэж буй орлого өндөр байвал өрхүүд бага хадгалдаг. Ирээдүйн хүлээгдэж буй орлого нэмэгдэхэд өнөөдрийн хадгаламжийн хэмжээг багасгаж, санхүүгийн капиталын нийлүүлэлтийг бууруулна.
  • 53. 3 .Хүүгийн түвшин зэрэг болно. Хүүгийн түвшин гэдэг бол санхүүгийн капиталын үнэ тул өнөөдөр хэрэглэх болон ирээдүйд хэрэглэх эсэхийг илэрхийлсэн алдагдсан боломжийн өртгийг төлөөлнө Хүүгийн түвшин өссөнөөр өнөөдрийн хэрэглээний алдагдсан боломжийн өртөг буюу санхүүгийн капиталын үнийг нэмэгдүүлэх болно
  • 54. Хүүгийн түвшин бага үед алдагдсан боломжийн өртөг бага байх тул хадгаламжийн хэмжээ харьцангуй бага, хүүгийн түвшин өсөхөд алдагдсан боломжийн өртөг нэмэгдэх тул капиталын нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдэнэ.
  • 55. Иймээс капиталын нийлүүлэлт эерэг налалттай дүрслэгдэнэ. (SK-муруй) Хэрэв өнөөдрийн орлого нэмэгдвэл уг муруй баруун гар тийш шилжих ба хүүгийн түвшинд харгалзах капиталын нийлүүлэлт нэмэгдэх болно. (S'K- муруй) .
  • 56. Хүүгийн түвшин ба капиталын нийлүүлэлт
  • 57. Капиталын зах зээлийн тэнцвэр Капиталын эрэлт, нийлүүлэлтийн харилцан үйлчлэлээр хүүгийн түвшин тодорхойлогдоно. Энэ хүртэл хүүгийн түвшинг нэг л үзүүлэлт мэтээр тайлбарласан боловч бодит байдал дээр нэрлэсэн болон бодит хүүгийн түвшин гэсэн хоёр үзүүлэлт болгон салгаж авч үздэг. Нэрлэсэн хүүгийн түвшинд инфляцийн нөлөөг тооцдог бол бодит хүүгийн түвшин нь зээлийн бодит өртгийг илүү сайн төлөөлдөг үзүүлэлт юм.
  • 58. Иймээс нэрлэсэн хүүгийн түвшингээс инфляцийн хувийг хасч бодит хүүгийн түвшинг тооцдог. Капиталын зах зээл дээр зээлийн хүүгийн түвшин хэрхэн тогтохыг авч үзье. Зурагт капиталын нийлүүлэлтийн муруй SKэерэг налалттай, эрэлтийн муруй DK сөрөг налалттай дүрслэгдэж байна. Е цэг дээр капиталын зах зээлийн тэнцвэр тодорхойлогдоно.
  • 59. Зээлийн хүүгийн түвшин капиталын зах зээл дээр тогтох нь
  • 60. Капиталын эрэлт ба нийлүүлэлтийн муруй огтлолцож байгаа Е цэг дээр тэнцвэр тогтоно. Энэ цэгт i*к-хүүгийн түвшин, К*-капиталын хэмжээ харгалзаж байна. Хэрэв i*K< i1бол Е цэгээс дээш орших хэсэг дээр капиталын зах зээлийн илүүдэл бий болно.
  • 61. Учир нь хүүгийн түвшин өндөр байгаа тул өрхүүдийн хадгалахыг хүссэн хэмжээ нь пүүсүүдийн зээлэхийг хүссэн хэмжээнээс давж илүүдлийг бий болгоно. Нэгэнт зах зээл дээр илүүдэл бий болсон тул хүүгийн түвшин буурна. Эсрэгээр i*K> i1 бол цэгээс доор орших хэсэг дээр капиталын зах зээлийн хомсдол бий болно
  • 62. Хүүгийн түвшин тэнцвэрт хүүгийн түвшингээс бага бол өрхүүдийн хадгалах хэмжээ буурч, пүүсүүдийн зээлэх хэмжээ нэмэгдэх тул илүүдэл эрэлт бий болно. Үүний дүнд хүүгийн түвшин нэмэгдэнэ. Хүүгийн түвшин iK* болох үед эрэлтийн хэмжээ, нийлүүлэлтийн хэмжээ тэнцэх тул капиталын зах зээлийн тэнцвэр энэ цэг дээр тогтох болно.
  • 63.
  • 64. Капиталын зах зээлийн тэнцвэрийн өөрчлөлт Капиталын зах зээл дээр гарч буй өөрчлөлт нь капиталын зах зээлийн тэнцвэрт нөлөөлнө. Капиталын эрэлт, эсвэл нийлүүлэлт өөрчлөгдсөнөөр тэнцвэрт хүүгийн түвшин ба капиталын хэмжээг өөрчилнө. Капиталын нийлүүлэлт нэмэгдэхэд : 1.Орлогын өсөлт 2. Хүн амын өсөлт 3.Хадгаламжийг урамшуулах бодлого нөлөөлнө.
  • 65.
  • 66. Капиталын эрэлт нэмэгдэхэд : 1. Хүн ам ба орлогын өсөлт 2. Технологийн дэвшил 3. Хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого нөлөөлнө. Капиталын зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн өөрчлөлт нь капиталын зах зээлийн тэнцвэрийг хэрхэн өөрчилж байгааг дараахь зургаас харж болно.
  • 67.
  • 68.
  • 69. Капиталын зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн өөрчлөлт
  • 70.
  • 71.
  • 72. 4.Газрын зах зээл  Газар арилжаалж буй зах зээлийг газрын зах зээл гэнэ.  Газар гэдэгт үйлдвэрлэлийн явцад ашиглагддаг байгалийн гаралтай бүхий л зүйлсийг багтаадаг.  Газрын дээрх болон доорх баялгийг газар гэсэн нөөцөд хамруулдаг.  Үйлдвэрлэлийн салбар бүрийн хувьд газар гэдэг нөөц нь харилцан адилгүй байдлаар ашиглагддаг
  • 73.
  • 74.
  • 75.
  • 76.
  • 77.
  • 79.
  • 80. Газрын нийлүүлэлт огт мэдрэмжгүй. Тиймээс газрын үнийг эрэлт нь тодорхойлж байдаг. Газрын эрэлт ба нийлүүлэлтийн харилцан үйлчлэлийн дүнд газрын зах зээлийн үнэ тогтдог. Зурагт газрын нийлүүлэлтийн муруй SLбосоо тэнхлэгтэй параллель, эрэлтийн муруйнууд DL, D'L сөрөг налалттай дүрслэгдэж байна.
  • 81.
  • 83. Е1 цэг дээр газрын зах зээлийн анхны тэнцвэр тодорхойлогдоно. Энэ цэгт r1-ийн, L*-газрын хэмжээ харгалзаж байна. Газрын эрэлт өсч DL-ээс D'L-дшилжихэд газрын рент r1-ээс г2 болж өсч байна. Энэ үед газрын хэмжээ өөрчлөгдөхгүй тул газрын рент эрэлтийн өсөлттэй шууд хамааралтай өөрчлөгдөнө.
  • 84. Е2 цэг дээр газрын зах зээлийн өөрчлөгдсөн тэнцвэр тодорхойлогдоно. Энэ цэгт r2 -ийн, L*-газрын хэмжээ харгалзаж байна. Газрын рентэд дараахь үнийн бус хүчин зүйлс нөлөөлнө. Үүнд: 1. Газрын баялагийн нөөц 2. Газрын байршил 3. Газрын үржил шим