SlideShare a Scribd company logo
1 of 51
ХӨРВӨХ ЧАДВАРЫН ЭРСДЭЛ
1. Хөрвөх чадварын эрсдэл үүсгэх хүчин зүйлс
2. Хөрвөх чадварын эрсдэлийг тогтоох
3. Хөрвөх чадварын эрсдэлийг хэмжих
4. Хөрвөх чадварын эрсдэлийг удирдах
1. Хөрвөх чадварын эрсдэл үүсгэх хүчин зүйлс
Хөрвөх чадварын эрсдэл нь санхүүгийн байгууллагын
өдөр бүрийн үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэн
бий болдог эрсдэл юм.
Арилжааны банк ба даатгалын компаниуд нь их
хэмжээний хөрвөх чадварын эрсдэлтэй байнга учирдаг.
Харин бусад санхүүгийн байгууллагын хувьд энэ
эрсдэл харьцангуй бага хэмжээтэй байдаг.
Хөрвөх чадварын эрсдэл (төлбөр түргэн гүйцэтгэх
чадварын эрсдэл) гэж банкны өөрийн хөрөнгийн
хүрэлцээ алдагдаагүй боловч харилцагчийн өмнө
хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх чадваргүй
болох, эсвэл тухайн үүргийг биелүүлэхэд ихээхэн
хэмжээний зардал гаргах нөхцөл байдал үүсэхийг хэлнэ
“Монгол банк (2008) , Хөрвөх чадварыг удирдах зөвлөмж “
Төв банк /Монгол банк/-ны тухай хуулийн 4 дүгээр
зүйлийн 2 - т заасны дагуу банкны салбарын тогтвортой
байдлыг хангах, Банкны тухай хуулийн 15 дугаар
зүйлийн 1-д заасны дагуу Монголбанкнаас тогтоосон
журмын дагуу арилжааны банк нь төлбөр түргэн
гүйцэтгэх чадварыг хангах, хадгаламж эзэмшигч,
харилцагчийн мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар
гаргаж өгөх, шилжүүлэх заалтыг биелүүлэх хэрэгтэй
Хадгаламж эзэмшигч, даатгуулагч гэх мэтийн өрийн
эздэд гэнэт их хэмжээний бэлэн мөнгөний эрэлт үүсэх,
өөрсдийн хөрөнгөө буцаан татах үед санхүүгийн
зуучлагч зайлшгүй өөр зээлийн санхүүжилт
төвлөрүүлэх, эсвэл активаа түргэн хугаацаанд, бага
үнээр зарахад хүргэдэг эрсдэл юм.
Хөрвөх чадварын эрсдэл нь пассив талаас үүсдэг.
Дараах хүснэгтээс харна уу.
Хөрвөх чадварын эрсдэл үүсэх шалтгаан
Пассив талын шалтгаан Актив талын шалтгаан
Хадгаламж эзэмшигч болон
харилцагч данснаасаа бэлэн мөнгө
татах үед
Зээлийн шугам буюу зээлийн амлалтаа
биелүүлэхийг шаардах үед
Хөрвөх чадварын эрсдэл үүсгэх хүчин зүйлс
Хөрвөх чадварын эрсдэл нь олон янзын шалтгааны
улмаас бий болох ба үүнийг тухайн байгууллагын үйл
ажиллагаанаас үл хамааран бий болох гадаад хүчин
зүйлс, байгууллагын үйл ажиллагаанаас хамаарах
дотоод хүчин зүйлс гэж ангилна.
Гадаад хүчин зүйлс
1.Өрсөлдөөн: Өрсөлдөөн нь хөрвөх чадварт нөлөөлөх
маш чухал гадаад хүчин зүйл болж өгдөг.
Тухайлбал, банкны хадгаламж нь өрсөлдөгчийн санал
болгосон өндөр түвшний хүү, бага шимтгэл, бусад
таатай нөхцлийн амлалт болон харилцагчдын бие
биенийгээ дагасан хандлагаас шалтгаалж өөр банкруу
шилждэг.
2. Зах зээлийн хэлбэлзэл: Хөрвөх чадварын эрсдэл нь
зах зээлийн өөрчлөлтөөс үүсэх боломжтой бөгөөд
банкыг сөрөг нөлөөнд оруулдаг.
Тухайлбал, хоёрдогч зах зээлд зарим нэг санхүүгийн
хэрэгсэл, бүтээгдэхүүнүүд зах зээлийн өөрчлөлтөөс
үүдэн хөрвөх чадваргүй болдог.
Хэрэв эдгээр бүтээгдэхүүнүүдийг богино хугацаанд
зарах шаардлага гарвал худалдан авах тал
олдоогүйгээс үнийг нь буулган зарснаас шалтгаалж
алдагдалд орох боломжтой.
3.Хууль эрх зүй орчин:
Хууль тогтоомж нь өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжсэн
бол энэ нь хөрвөх чадварт нөлөөлдөг.
Харилцагчид илүүдэл хөрөнгөө байршуулах олон
тооны сонголттой үсд банк шинэ хадгаламж татах
хуучин хадгаламжаа тогтоон барихын тулд маш их
өрсөлдөх, зардал гаргах шаардлагатай болно.
4. Санхүүгийн байгууллагын нэр хүнд: Санхүүгийн
байгууллагын нэр хүнд хөрвөх чадварт сөргөөр
нөлөөлөх хүчин зүйл болдог.
Хэрэв тухайн байгууллагыг санхүүгийн хүндрэлд орж
байгаа тухай худал цуурхал дэгдвэл банкнаас эхэлж том
харилцагчид цаашлаад нийт харилцагчид хөрөнгөө
татдаг.
Банк цуурхалын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй
бол бэлэн мөнгөний гарах урсгалыг тогтоон барьж
чадахгүйгээс шалтгаалан хөрвөх чадварын хүндрэлд
орно.
5.Санхүүгийн системийн хүндрэл: Нэг банкинд
нүүрлэсэн хүндрэл нь нийт банкны системийн
хүндрэлийн эхлэл болдог.
Учир нь харилцагчды банкны системд иггэх итгэл
буурснаар харилцагчид эх үүсвэрээ татан нийт
санхүүгийн систем хямралд өртдөг.
Энэ тохиолдолд банкны санхүүгийн чадавхи өндөр
байсан ч хөрвөх чадварын хүндрэлд орно.
Дотоод хүчин зүйлс
1.Бизнесийн стратеги/бодлого: Хадгаламж, зээлийн
хүү, үйлчилгээний шимтгэл, актив пассивын бүтэц,
балансын гадуурх үйл ажиллагаа гэх мэт дотоод хүчин
зүйлсийг өөрчлөн зах зээлд эзлэх хувь хэмжээгээ өсгөх
зорилготой стратеги нь банкны санхүүгийн бүтцийг
өөрчилдөг.
2.Тогтворгүй санхүүжилт: Хүүд мэдрэмжтэй том
хэмжээний харилцах хадгаламж гэх мэт эх үүсвэр нь
хөрвөх чадварын эрсдэлд хүргэдэг. Бага мөнгөн дүнтэй
хугацаат хадгаламж маш найдвартай эх үүсвэр болдог.
3.Тэнцлийн гадуурх үйл ажиллагаа: Балансын гадуурх
гүйлгээний тоо ихсэх, балансын гадуурх үйл
ажиллагааны нарийн төвөгтэй байдал нь хөрвөх
чадварын эрсдэлийг өсгөнө.
Тухайлбал, аккредитив, баталгаа, хараахан ашиглаагүй
байгаа зээлийн шугам, нарийн төвөгтэй деривативын
үйл ажиллагаа нь хөрвөх чадварыг үнэлэхэд
хүндрэлтэй болгодог.
4.Эх үүсвэрийн төвлөрөл: Том хэмжээний цөөн тооны
харилцагчдаас татсан эх үүсвэр хөрвөх чадварын
эрсдэлийг өсгөдөг.
Том дүнтэй эх үүсвэр төлөгдөх үед их хэмжээний
мөнгө гадагшлах бөгөөд том дүнгэй зарлагын гүйлгээ
ойр ойрхон гарах нь банкыг хөрвөх чадварын хүндрэлд
оруулна.
5.Мэдээллийн систем: Хөрвөх чадварыг удирдах
зорилгоор холбогдох нэгжүүдээс хөрвөх чадварьг
удирдах нэгжид илгээж буй мэдээлэл хоцрох,
оновчгүй, буруу байх зэрэг нь муу удирдлагын
мэдээллийн систем болно.
Ийм систем нь банкыг маш хурдан хугацаанд хөрвөх
чадварын эрсдэлд оруулдаг ба банкны нэр хүндэд
хортойгоор нөлөөлнө.
2. Хөрвөх чадварын эрсдэлийг тогтоох
Хөрвөх чадварын эрсдэлийг тогтоох гэдэг нь эрсдэл
үүсгэгч хүчин зүйлсийн үүсэх нөхцөл байдлыг
тодорхойлохыг хэлнэ.
Санхүүгийн байгууллага нь хөрвөх чадварын эрсдэлийг
урьдчилан мэдэх дотоод, гадаад үзүүлэлтүүдийг
ашиглан хөрвөх чадварын хүндрэлийг богино
хугацаанд мэдэх, хяналт тавих, бууруулах боломжтой.
Үүнд:
• Санхүүгийн байгууллагын пассив буурсан эсэх
• Актив, пассивын төвлөрөл бий болох, төвлөрөл
нэмэгдэх
• Хадгаламжууд тогтворгүй байх /хүүд мэдрэмжтэй/
• Зээлийн чанар муудах
• Зээл олголт хэт их өсөх
• Зээлдэгчид зээл олгохоор баталсан боловч хараахан
аваагүй, ойрын ирээдүйд хэт их дүнтэй зээл
олгогдохоор хүлээгдэж байгаа
• Зээлийг одоо ба ойрын ирээдүйд санхүүгийн
хүндрэлд нэрвэгдэх боломжтой салбаруудад
төвлөрүүлэх
• Зээл олгогч байгууллага зээл олгохдоо өмнө нь
барьцаа шаарддаггүй байснаа барьцаа шаардаж
эхлэх
• Санхүүгийн зах зээлээс авах зээлийн олдоц буурах
• Эх үүсвэр татах өртөг өсөх
• Урт хугацаатай эх үүсвэр буурах
• Холбоо бүхий санхүүгийн байгууллагын дэмжлэг
зогсох
• Өр, өөрийн хөрөнгийн харьцаанд мэдэгдэхүйц
өөрчлөлт орох
• Санхүүгийн байгууллагын хувьцааны ханш зах зээл
дээр буурах
• Хөрвөх чадварын бодлогын лимитүүд олон дахин
зөрчигдөх
• Салбар тооцооны төвүүдийн санхүүгийн чадавхи,
үйл ажиллагааны үр дүн буурах
• Санхүүгийн байгууллагын ашиг орлого буурах
• Санхүүгийн байгууллагыг хүндрэлд орсон гэсэн
худал цуурхал дэгдэх
• Санхүүгийн системийн хямрал бий болох
• Харилцагчдын итгэл буурах
• Хөндлөнгийн эксперт, санхүүгийн шинжээч,
аудитын байгууллага, зохицуулах байгууллагаас
санхүүгийн байгууллагын санхүүгийн чадавхийг
муудаж байгааг сануулах, зарлах
• Санхүүгийн байгууллагын зэрэглэл буурах
3.Хөрвөх чадварын эрсдэлийг хэмжих
Санхүүгийн байгууллага хөрвөх чадварын эрсдэлд
өртөхгүй байх нэг арга нь бэлэн мөнгөний нөөцийг
хангалттай хэмжээнд байлгах.
Гэвч бэлэн мөнгө нь орлого олдоггүй актив учир
санхүүгийн байгууллагын ашигт ажиллагаанд сөргөөр
нөлөөлдөг.
Ашиг орлогоо нэмэгдүүлэхийг сонирхож байгаа бол
бэлэн мөнгөний нөөцийг хамгийн бага түвшинд барих
шаардлага гардаг.
Гэвч санхүүгийн байгууллага ашигт ажиллагаа болон
хөрвөх чадварын балансыг барьж ажиллах
шаардлагатай болж байна.
Тухайн санхүүгийн байгууллагын актив, пассивын
эргэн төлөгдөх хугацаа, харилцагчдын санхүүгийн
байгууллагад итгэх итгэл, тухайн үеийн эдийн засаг,
санхүүгийн системийн нөхцөл байдал, хугацааны
нөлөөллөөс санхүүгийн байгууллагын хөрвөх эрсдэл
үүсэх нөхцөл нь өөр өөр байна.
Хөрвөх чадварын эрсдэлийг тооцож хэмжихэд
санхүүгийн удирдлагын дараах аргуудыг ашигладаг.
Үүнд:
1. Цэвэр хөрвөх чадвар ба мөнгөн урсгалыг үнэлэх
2. Хөрвөх чадварын харьцаа үзүүлэлт
3. “What if” нөхцөлт шинжилгээ
1.Цэвэр хөрвөх чадвар ба мөнгөн урсгалыг үнэлэх
Санхүүгийн байгууллага хөрвөх чадварын эрсдэлд
орохгүйн тулд нийт орох, гарах мөнгөн урсгалын
тайланг гаргаснаар хэзээ ямар хэмжээний бэлэн
мөнгөний дутагдалд орох, хэзээ бэлэн мөнгөний
илүүдэлтэй байхаа мэдэх боломжтой.
Бэлэн мөнгөний орох гарах урсгалыг 1 өдөр, 5 өдөр, 1
сар ба түүнээс дээш хэрэгцээтэй хугацаагаараа тооцож
байх шаардлагатай.
Орох мөнгөн урсгалыг хөрвөх чадварын нийлүүлэлт
гэх ба бэлэн мөнгөний гарах урсгалыг хөрвөх
чадварын эрэлт гэнэ.
Хөрвөх чадварын эрэлт ба нийлүүлэлт
Хөрвөх чадварын нийлүүлэлт Хөрвөх чадварын эрэлт
Хадгаламжиндаа мөнгө хийх Харилцахаас мөнгө авах
Үйлчилгээний орлого олох Хадгаламжаасаа мөнгө авах
Зээлдэгч зээлээ төлөх Зээлийн амлалтаа биелүүлэх
Банк активаа борлуулах Бусдаас авсан зээлээ төлөх
Төв банкнаас зээл авах Үйл ажиллагааны зардлуудаа төлөх
Банк хоорондын захаар зээл авах Ногдол ашиг бэлнээр төлөх
Хөрвөх чадварын эрсдэлийг хөрвөх чадварын нийлүүлэлт,
эрэлтийн зөрүүгээр хэмжинэ.
Net Liquidity = LS - LD
Энд:
Net Liquidity = Цэвэр хөрвөх чадвар
LS = Хөрвөх чадварын нийлүүлэлт
LD = Хөрвөх чадварын эрэлт
Бэлэн мөнгөний орох, гарах урсгалын тайланг
бэлдэхдээ тухайн хугацааны мөчлөгт хөрвөх чадварын
эрэлт, нийлүүлэлт ямар байхыг тооцно.
Энэ тайлан нь бодиг гүйцэтгэл биш бөгөөд тайлангийн
үр дүнгээс бэлэн мөнгөний илүүдэлтэй бол богино
хугацаат хөрөнгө оруулалт хийх, дутагдалгай бол
нэмэлт эх үүсвэрийг хаанаас бүрдүүлэхийг хайх зэрэг
дараагийн арга хэмжээг авна.
2. Хөрвөх чадварын харьцаа үзүүлэлт
Санхүүгийн байгууллага хөрвөх чадварын түвшинг
үнэлэх, тохиромжтой эрсдэлийн лимит тавих зорилгоор
тодорхой харьцаанууд ашиглах хэрэгтэй.
Эдгээр харьцаануудыг санхүүгийн байгууллага
тогтмол ашиглаж, харьцаануудын утга санааг бусад
чанарын хүчин зүйлстэй холбож тайлбарлан
санхүүгийн байгууллагын хөрвөх чадварын бодит
зураглалыг гарган авч ажилдаг.
Эдгээр хүчин зүйлсүүдийг хадгаламж эзэмшигчдийн
гэрээт хугацаанаасаа өмнө хадгаламжаа татах
хандлагын өсөлт гэх мэт бусад үйл хөдлөлтэй нэгэн
зэрэг авч үзэх хэрэгтэй.
Санхүүгийн байгууллагын холбогдох ажилчид
санхүүгийн харьцаануудад үндэслэн акгив, пассивыг
удирдах, аливаа шийдвэр гаргахдаа ашиглаж буй
харьцааны талаар, харьцаанаас гарах дүгнэлтийн
талаар бүрэн ойлголттой байх ёстой.
Хөрвөх чадварын эрсдэлийг илэрхийлэх дараах
харьцаа үзүүлэлтийг ашигладаг.
Үүнд:
• Хөрвөх актив / (Нийт харилцах хадгаламж +
Банкнаас байршуулсан хар, хад)
• Хөрвөх актив / (Нийт харилцах хадгаламж +
Банкнаас байршуулсан харилцах, хадгаламж+
Балансын гадуурх хүлээж болзошгүй үүрэг)
• Хөрвөх актив / (Том харилцах, хадгаламж +
Банкнаас байршуулсан харилцах, хадгаламж)
• Хөрвөх актив / Нийт актив
• (Касс + МБ дахь харилцах, хадгаламж) / Нийт
харилцах хадгаламж
• (Касс + МБ дахь харилцах, хадгаламж) /
(Хугацаагүй хадгаламж + харилцах данс)
• 1 сарын дотор хугацаа нь дуусах актив / 1 сарын
дотор хугацаа нь дуусах пассив
• (Гадаад валютын касс + Ностро харилвдх) / Гадаад
валютын нийт харилцах, хадгаламж
• Цэвэр зээл /Нийт харилцах, хадгаламж
• Цэвэр зээл /Нийт актив
• Нийт гадаад валютын актив / Нийт актив
• Гадаад валютаар олгосон цэвэр зээл / Нийг актив
• Гадаад валютын хөрвөх актив / Нийг гадаад
валютын харилцах, хадгаламж
• Банкинд байршуулсан харилцах, хадгаламж / Нийт
харилцах, хадгаламж
• Банкнаас байршуулсан харилцах, хадгаламж / Нийт
харилцах, хадгаламж
• Хугацаатай эх үүсвэр / Нийг татан төвлөрүүлсэн
хөрөнгө
• Том эх үүсвэр / Нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө
• Улсын байгууллагын эх үүсвэр / Нийт татан
төвлөрүүлсэн хөрөнгө
3.“What if” нөхцөлт шинжилгээ
Санхүүгийн байгууллага нь хэвийн нөхцөлд хөрвөх
чадвараа удирдахаас гадна хэвийн бус, хямралын
нөхцөлд хангалттай хөрвөх чадвартай эсэхээ
холбогдох нөхцөл байдал бүрт мөнгөн урсгалаас
хамааруулан шинжилнэ.
Хэвийн бус нөхцөлд шинжилгээ хийхдээ санхүүгийн
байгууллагатай холбоотой дотоод, зах зээлтэй
холбогдох гадаад хүчин зүйлсийг тооцон нөхцөл
байдал бүрд эерэг сөрөг хөрвөх чадварын
өөрчлөлтийн аль алинийг нь авч үзнэ.
Хөрвөх чадварын “what if” нөхцөлт шинжилгээг
дараах тохиолдлуудад хийдэг.
Үүнд:
• Хэвийн
• Санхүүгийн системийн хямрал
• Стресс тестинг
4.Хөрвөх чадварын эрсдэлийг удирдах
Хөрвөх чадварын эрсдэлийг бууруулах удирдахдаа
өрийн, нөөцийн, хөрвөх чадвартай хөрөнгийн гэсэн
үндсэн гурван аргыг ашигладаг.
Эдгээр аргуудыг дан ганцаар нь хэрэглэх боломжгүй
бөгөөд санхүүгийн байгууллага өөрийн үйл
ажиллагааны онцлог, тухайн үеийн эдийн засгийн
байдлаас хамаарна.
1.Өрийн удирдлага
Эх үүсвэрийн дутагдалд орсон тохиолдолд богино
хугацааны зээлийг төв банкнаас эсвэл банк
хоорондын захын зээл, эргүүлэн худалдан авах
нөхцөлгэй зээл гэх мэт зээлийн эх үүсвэрээр хөрвөх
чадварын хэрэгцээг хангана.
Эсвэл нэмэлт хадгаламжийн сертификат, бонд,
өрийн бичиг гаргах замаар хөрвөх чадварын эрсдэлээ
удирдаж болно.
Үүнд:
• Томоохон найдвартай харилцагчдын орох мөнгөн
хөрөнгө
• Өөрийн эзэмшиж буй хөрвөх активуудыг репо
нөхцлөөр худалдах
• Овернайт зээл авах
• Банк хоорондын зээл авах
• Хөрвөх активуудыг худалдах
• Хадгаламжийн сертификат гаргаж зарах
• Гадаад зах зээл дээрээс хямд эх үүсвэр татах
• Монгол банкнаас зээл авах
Гэвч банк хоорондын захын зээлийн хүү өндөр байдаг
учир энэ арга нь зардал өндөртэй юм.
Зарим тохиолдолд богино хугацаанд их хэмжээний
зээл авах боломжгүй байдалд ордог.
Гэхдээ өрийн удирдлагын давуу тал нь үр ашигтай
хөрөнгө оруулалт хийх, ашигт ажиллагаагаа
нэмэгдүүлэх боломжтой болдог.
2.Нөөц хөрөнгийн удирдлага
Санхүүгийн байгууллага тодорхой хэмжээний бэлэн
мөнгийг нөөц хэлбэрээр байршуулдаг.
Тухайн нөөцөөрөө харилцагчдынхаа бэлэн мөнгөний
шаардлагыг хангадаг бөгөөд үүнийг нөөцийн
удирдлагын арга гэдэг.
Мөн төв банкнаас арилжааны банкуудад бэлэн
мөнгөний нөөцийн доод хэмжээг тоттоож өгдөг.
ЗБН = БТТХ x ЗБН%
Бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө гэдэгт тухайн
банкны тэнцэлд байршсан аж ахуйн нэгж,
байгууллага, иргэд, Засгийн газрын харилцах,
хадгаламж болон бусад эх үүсвэр болох төгрөгийн
болон валютын дансдын үлдэгдлийг тооцно.
Бэлэн мөнгөний нөөцөд банкны касс дахь бэлэн
мөнгө, валют, чек болон Монгол банкин дахь харилцах
(төгрөг, валютын) дансны үлдэгдлийг тооцно.
Илүүдэл нөөцийг дараах байдлаар хөрвөх чадвартай
хөрөнгөд байршуулна.
Үүнд:
• Төв банкны үнэт цаас худалдан авах
• Засгийн газрын үнэт цаас худалдан авах
• Банк хоорондын зээл олгох, хадгаламж байршуулах
• Бусад банкны эзэмшиж буй хөрвөх активыг репо
нөхцлөөр худалдан авах
• Монголын ипотекийн корпорациас гаргасан
ипоптекээр баталгаажсан үнэт цаас худалдан авах
• Бусад банкнаас гаргасан хадгаламжийн
сертификат худалдан авах
• Аж ахуйн нэгж байгууллагын гаргасан хувьцаа,
бонд худалдан авах
3. Хөрвөх чадвартай хөрөнгийн удирдлага
Санхүүгийн байгууллага өрийн болон нөөцийн
удирдлагыг ашиглахаас гадна хөрвөх чадвартай
хөрөнгүүдийг дансандаа байршуулах замаар
гэнэтийн бэлэн мөнгөний дутагдлаа нөхөх
боломжтой.
Хөрвөх чадвартай хөрөнгө гэдэгт Төв банк болон
Засгийн газрын үнэт цаас, бусад компанийн эрэлт
өндөртэй үнэт цаасууд байж болно.
Төв банкнаас төлбөр түргэн гүйцэтгэх чадварын
харьцааг тогтмол 25 - аас дээш хувиар ханган
ажиллахыг шаарддаг.
ТТГЧ =
ТБА
БТТХ
Энд:
ТТГЧ = Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа
ТБА = Түргэн борлогдох актив
БТТХ = Бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө
Хэрэв бэлэн мөнгөний дутагдалд орсон тохиолдолд
эдгээр хөрвөх чадвартай хөрөнгүүдээ хоёрдогч зах
зээлд борлуулах замаар бэлэн мөнгөний дутагдлаа
нөхөх боломжтой.
Энэ нь богино хугацаанд активуудаа борлуулах нь
санхүүгийн зуучлагчийн хөрвөх чадварын эрсдэлийг
бууруулах нэг арга боловч дансны үнээс доогуур
зарсан тохиолдолд ашигт ажиллагаанд сөргөөр
нөлөөлдөг.
Борлуулах хугацаа богино байх тусам үнийн эрсдэлд
илүү их өртдөг.
Хөрвөх чадварын эрсдэлийг бууруулах нь
Санхүүгийн байгууллага хөрөнгө оруулалтын
хугацаагаа эх үүсвэрийн хугацаатай уялдуулж хийх нь
хөрвөх чадварын эрсдэлийг бууруулах гол арга юм.
Богино хугацаат эх үүсвэрээр урт хугацаат хөрөнгө
оруулалг хийсэн санхүүгийн байгууллага үргэлж
хөрвөх чадварын эрсдэлд өртөх болно.
Харин урт хугацаат тогтвортой эх үүсвэр бүрдүүлсэн
санхүүгийн байгууллагын хувьд хөрвөх чадварын
эрсдэлд өртөх нь бага байна.
Тиймээс эх үүсвэрүүдийг татан авах магадлалаар
ангилан активт хуваарилж болно.
Энэ аргыг актив хуваарилалтын арга гэх ба ямар эх
үүсвэр ямар активт хуваарилагдсныг мэдэх ба эх
үүсвэрийг төлбөрийн чадварыг нь харгалзан
хуваарилдаг арга юм.
Эх үүсвэрүүдийг татан авах магадлалаар нь дараах
байдлаар ангилана.
Ангилал тус бүрийг онцлогоос нь шалтгаалан активт
байршуулна.
Халуун мөнгө - Харилцах, хугацаагүй хадгаламж
Тогтворгүй нөөц - Богино хугацаат хадгаламж
Тогтвортой нөөц - Урт хугацаат хадгаламж
Халуун мөнгө хэзээ ч гарах магадлал өндөр учир
дийлэнхи хэсгийг нь мөнгө, хөрвөх чадвартай хөрөнгөд
байршуулна.
Харин тогтвортой нөөцийг зээлд байршуулах нь
тохиромжтой.
Хөрвөх чадварын эрсдэлийг удирдахын тулд
санхүүгийн байгууллага дараах хүчин зүйлсийг
зайлшгүй анхаарч үзэх шаардлагатай. Үүнд:
1.Хөрвөх чадварыг удирдах бодлого, стратегитай
байх
Санхүүгийн байгууллага нь хөрвөх чадварын эрсдэлийг
хэмжих, удирдах, хянах нэгдсэн бодлого, арга хэрэгсэл,
хүндрэлийн үед авч хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байвал
эрсдэлийг мэдэх, бууруулах хүчин зүйл болно.
2.Хүчтэй санхүүгийн статус
Санхүүгийн байгууллага хөрвөх чадварын эрсдэлийг
бууруулахын тулд том хэмжээний хадгаламж,
депозитын гарах урсгал, гарч болзопгүй эрсдэлийг
давж чадах навдвартай санхүүгийн нөөцийг бий
болгоно.
3.Тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр
Найдвартай эх үүсвэр татсан тогтворгүй эх үүсвэр
татсан санхүүгийн байгууллагатай харьцуулахад
хөрвөх чадварын эрсдэл багатай байдаг.
Иймд санхүүгийн байгууллага хэрэв том дүнтэй, хүү
болон санхүүгийн байгууллагын нэр хүндэд
мэдрэмжтэй эх үүсвэрээс хамаарч эхэлбэл өөрсдийн эх
үүсвэрийг тогтвортой бус гэдгээ ухамсарлан онцгой
байдалд авч хэрэгжүүлэх арга хэмжээний
төлөвлөгөөний дагуу ажиллана.
4.Харилцагчидад хандсан үйлчилгээ
Санхүүгийн байгууллага харилцагчидыг том бага
гэлтгүй харилцагчидад хандсан үйлчилгээнд төвлөрөх
хэрэгтэй.
Хэрэв үйлчилгээний чанар буурвал харилцагчид
өөрийн хөрөнгийг бусад банкууд руу шилжүүлдэг.
5.Хөрвөх чадварын төлөвлөгөө
Санхүүгийн байгууллага тогтвортой эх үүсвэр,
тогтворгүй эх үүсвэр сонгосон эсэхээс
хамааралгүйгээр хөрвөх чадвараа төлөвлөж ажиллана.
6.Тайлан тэнцлийн бүтэц
Санхүүгийн байгууллага тэнцлийн пассив талаас
гарах эрсдэлийг актив талд хөрвөх актив барьснаар
бууруулна.
Активаар хөрвөх чадварыг удирдана гэдэг нь бэлэн
мөнгө, үнэт цаас гэх мэт активын зохистой хэмжээг
барьж ажиллахыг хэлнэ.
Санхүүгийн байгууллагын удирдлага активыг
хямралын үед зарахад бодит үнэрээ зарагдахгүй
хямдарч зарагддаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

SbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020onSbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020onhicheel2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onhicheel2020
 
Sbeul10.2019 2020on
Sbeul10.2019  2020onSbeul10.2019  2020on
Sbeul10.2019 2020onhicheel2020
 
Sbeul10.2020 2021on
Sbeul10.2020  2021onSbeul10.2020  2021on
Sbeul10.2020 2021onhicheel2020
 
Sbeul8.2020 2021on
Sbeul8.2020 2021onSbeul8.2020 2021on
Sbeul8.2020 2021onhicheel2020
 
Sbeul11.2019 2020on
Sbeul11.2019  2020onSbeul11.2019  2020on
Sbeul11.2019 2020onhicheel2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onhicheel2020
 
Sbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020onSbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020onhicheel2020
 
Sbeul7.2019 2020 on
Sbeul7.2019  2020 onSbeul7.2019  2020 on
Sbeul7.2019 2020 onhicheel2020
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hhicheel2020
 
Sbeul1.2020 2021 on
Sbeul1.2020 2021 onSbeul1.2020 2021 on
Sbeul1.2020 2021 onhicheel2020
 
Sbeul12.2019 2020 on
Sbeul12.2019 2020 onSbeul12.2019 2020 on
Sbeul12.2019 2020 onhicheel2020
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020hicheel2020
 
Sbeul8.2019 2020on
Sbeul8.2019  2020onSbeul8.2019  2020on
Sbeul8.2019 2020onhicheel2020
 
Sbeul8.2020 2021on
Sbeul8.2020  2021onSbeul8.2020  2021on
Sbeul8.2020 2021onhicheel2020
 
зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин Mr Nyak
 
Sbeul9.2020 2021on
Sbeul9.2020  2021onSbeul9.2020  2021on
Sbeul9.2020 2021onhicheel2020
 

What's hot (20)

SbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020onSbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020on
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul10.2019 2020on
Sbeul10.2019  2020onSbeul10.2019  2020on
Sbeul10.2019 2020on
 
Sbeul10.2020 2021on
Sbeul10.2020  2021onSbeul10.2020  2021on
Sbeul10.2020 2021on
 
Sbeul8.2020 2021on
Sbeul8.2020 2021onSbeul8.2020 2021on
Sbeul8.2020 2021on
 
Sbeul11.2019 2020on
Sbeul11.2019  2020onSbeul11.2019  2020on
Sbeul11.2019 2020on
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Seminar 5,6
Seminar  5,6Seminar  5,6
Seminar 5,6
 
Sbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020onSbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020on
 
Sbeul15
Sbeul15Sbeul15
Sbeul15
 
Sbeul7.2019 2020 on
Sbeul7.2019  2020 onSbeul7.2019  2020 on
Sbeul7.2019 2020 on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul1.2020 2021 on
Sbeul1.2020 2021 onSbeul1.2020 2021 on
Sbeul1.2020 2021 on
 
Sbeul12.2019 2020 on
Sbeul12.2019 2020 onSbeul12.2019 2020 on
Sbeul12.2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeul8.2019 2020on
Sbeul8.2019  2020onSbeul8.2019  2020on
Sbeul8.2019 2020on
 
Sbeul8.2020 2021on
Sbeul8.2020  2021onSbeul8.2020  2021on
Sbeul8.2020 2021on
 
Seminar 7,8
Seminar 7,8Seminar 7,8
Seminar 7,8
 
зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин зээлийн хүүгийн түвшин
зээлийн хүүгийн түвшин
 
Sbeul9.2020 2021on
Sbeul9.2020  2021onSbeul9.2020  2021on
Sbeul9.2020 2021on
 

Similar to Sbeul18.2020

Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?2011_2013
 
арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкуудNomin-Erdene Gantur
 
Sanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 onSanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 onhicheel2020
 
Sbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 onSbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 onhicheel2020
 
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onSanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onhicheel2020
 
Sbeul2.2019 2020on
Sbeul2.2019   2020onSbeul2.2019   2020on
Sbeul2.2019 2020onhicheel2020
 
Sbeu.l1. 2021 2022 on
Sbeu.l1. 2021 2022 onSbeu.l1. 2021 2022 on
Sbeu.l1. 2021 2022 onssuserca5598
 
Sbeul9.2019 2020on
Sbeul9.2019  2020onSbeul9.2019  2020on
Sbeul9.2019 2020onhicheel2020
 
Sbeul9.2019 2020on
Sbeul9.2019  2020onSbeul9.2019  2020on
Sbeul9.2019 2020onhicheel2020
 
Sbeul3 2.2019 -2020on
Sbeul3 2.2019 -2020onSbeul3 2.2019 -2020on
Sbeul3 2.2019 -2020onhicheel2020
 
Sbeul13. 2019 2020 on
Sbeul13. 2019 2020 onSbeul13. 2019 2020 on
Sbeul13. 2019 2020 onhicheel2020
 
Sanhuugiin undes L8.2019- 2020 on
Sanhuugiin undes L8.2019- 2020 onSanhuugiin undes L8.2019- 2020 on
Sanhuugiin undes L8.2019- 2020 onhicheel2020
 
Sbeul3.2019 2020on
Sbeul3.2019  2020onSbeul3.2019  2020on
Sbeul3.2019 2020onhicheel2020
 
Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8Ikhzasag SEZS
 

Similar to Sbeul18.2020 (20)

Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?
 
арилжааны банкууд
арилжааны банкуударилжааны банкууд
арилжааны банкууд
 
Sanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 onSanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 on
 
Sbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 onSbeul1. 2019 2020 on
Sbeul1. 2019 2020 on
 
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onSanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
 
Sbeul2.2019 2020on
Sbeul2.2019   2020onSbeul2.2019   2020on
Sbeul2.2019 2020on
 
Sbeu.l1. 2021 2022 on
Sbeu.l1. 2021 2022 onSbeu.l1. 2021 2022 on
Sbeu.l1. 2021 2022 on
 
Sbeul9.2019 2020on
Sbeul9.2019  2020onSbeul9.2019  2020on
Sbeul9.2019 2020on
 
Sbeul9.2019 2020on
Sbeul9.2019  2020onSbeul9.2019  2020on
Sbeul9.2019 2020on
 
Seminar 1,2
Seminar 1,2Seminar 1,2
Seminar 1,2
 
Seminar 1
Seminar 1Seminar 1
Seminar 1
 
Sbeul3 2.2019 -2020on
Sbeul3 2.2019 -2020onSbeul3 2.2019 -2020on
Sbeul3 2.2019 -2020on
 
Sbeul13. 2019 2020 on
Sbeul13. 2019 2020 onSbeul13. 2019 2020 on
Sbeul13. 2019 2020 on
 
MacroL12
MacroL12MacroL12
MacroL12
 
Sbeul6.2021 2022
Sbeul6.2021  2022Sbeul6.2021  2022
Sbeul6.2021 2022
 
Sanhuugiin undes L8.2019- 2020 on
Sanhuugiin undes L8.2019- 2020 onSanhuugiin undes L8.2019- 2020 on
Sanhuugiin undes L8.2019- 2020 on
 
Sbeul3.2019 2020on
Sbeul3.2019  2020onSbeul3.2019  2020on
Sbeul3.2019 2020on
 
FCON
FCONFCON
FCON
 
Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8Зээлийн шинжилгээ power point-8
Зээлийн шинжилгээ power point-8
 
Sm3 1
Sm3 1Sm3 1
Sm3 1
 

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeul2.2019 2020
Sbeul2.2019   2020Sbeul2.2019   2020
Sbeul2.2019 2020
 
Sbeus1.2020
Sbeus1.2020Sbeus1.2020
Sbeus1.2020
 
Jishee bodgogo16
Jishee bodgogo16Jishee bodgogo16
Jishee bodgogo16
 
Mie.s16 ht
Mie.s16 htMie.s16 ht
Mie.s16 ht
 

Sbeul18.2020

  • 1. ХӨРВӨХ ЧАДВАРЫН ЭРСДЭЛ 1. Хөрвөх чадварын эрсдэл үүсгэх хүчин зүйлс 2. Хөрвөх чадварын эрсдэлийг тогтоох 3. Хөрвөх чадварын эрсдэлийг хэмжих 4. Хөрвөх чадварын эрсдэлийг удирдах
  • 2. 1. Хөрвөх чадварын эрсдэл үүсгэх хүчин зүйлс Хөрвөх чадварын эрсдэл нь санхүүгийн байгууллагын өдөр бүрийн үйл ажиллагаатай холбоотойгоор үүсэн бий болдог эрсдэл юм. Арилжааны банк ба даатгалын компаниуд нь их хэмжээний хөрвөх чадварын эрсдэлтэй байнга учирдаг. Харин бусад санхүүгийн байгууллагын хувьд энэ эрсдэл харьцангуй бага хэмжээтэй байдаг.
  • 3. Хөрвөх чадварын эрсдэл (төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэл) гэж банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ алдагдаагүй боловч харилцагчийн өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх чадваргүй болох, эсвэл тухайн үүргийг биелүүлэхэд ихээхэн хэмжээний зардал гаргах нөхцөл байдал үүсэхийг хэлнэ “Монгол банк (2008) , Хөрвөх чадварыг удирдах зөвлөмж “
  • 4. Төв банк /Монгол банк/-ны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 - т заасны дагуу банкны салбарын тогтвортой байдлыг хангах, Банкны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д заасны дагуу Монголбанкнаас тогтоосон журмын дагуу арилжааны банк нь төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангах, хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх заалтыг биелүүлэх хэрэгтэй
  • 5. Хадгаламж эзэмшигч, даатгуулагч гэх мэтийн өрийн эздэд гэнэт их хэмжээний бэлэн мөнгөний эрэлт үүсэх, өөрсдийн хөрөнгөө буцаан татах үед санхүүгийн зуучлагч зайлшгүй өөр зээлийн санхүүжилт төвлөрүүлэх, эсвэл активаа түргэн хугаацаанд, бага үнээр зарахад хүргэдэг эрсдэл юм. Хөрвөх чадварын эрсдэл нь пассив талаас үүсдэг. Дараах хүснэгтээс харна уу.
  • 6. Хөрвөх чадварын эрсдэл үүсэх шалтгаан Пассив талын шалтгаан Актив талын шалтгаан Хадгаламж эзэмшигч болон харилцагч данснаасаа бэлэн мөнгө татах үед Зээлийн шугам буюу зээлийн амлалтаа биелүүлэхийг шаардах үед Хөрвөх чадварын эрсдэл үүсгэх хүчин зүйлс Хөрвөх чадварын эрсдэл нь олон янзын шалтгааны улмаас бий болох ба үүнийг тухайн байгууллагын үйл ажиллагаанаас үл хамааран бий болох гадаад хүчин зүйлс, байгууллагын үйл ажиллагаанаас хамаарах дотоод хүчин зүйлс гэж ангилна.
  • 7. Гадаад хүчин зүйлс 1.Өрсөлдөөн: Өрсөлдөөн нь хөрвөх чадварт нөлөөлөх маш чухал гадаад хүчин зүйл болж өгдөг. Тухайлбал, банкны хадгаламж нь өрсөлдөгчийн санал болгосон өндөр түвшний хүү, бага шимтгэл, бусад таатай нөхцлийн амлалт болон харилцагчдын бие биенийгээ дагасан хандлагаас шалтгаалж өөр банкруу шилждэг.
  • 8. 2. Зах зээлийн хэлбэлзэл: Хөрвөх чадварын эрсдэл нь зах зээлийн өөрчлөлтөөс үүсэх боломжтой бөгөөд банкыг сөрөг нөлөөнд оруулдаг. Тухайлбал, хоёрдогч зах зээлд зарим нэг санхүүгийн хэрэгсэл, бүтээгдэхүүнүүд зах зээлийн өөрчлөлтөөс үүдэн хөрвөх чадваргүй болдог. Хэрэв эдгээр бүтээгдэхүүнүүдийг богино хугацаанд зарах шаардлага гарвал худалдан авах тал олдоогүйгээс үнийг нь буулган зарснаас шалтгаалж алдагдалд орох боломжтой.
  • 9. 3.Хууль эрх зүй орчин: Хууль тогтоомж нь өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжсэн бол энэ нь хөрвөх чадварт нөлөөлдөг. Харилцагчид илүүдэл хөрөнгөө байршуулах олон тооны сонголттой үсд банк шинэ хадгаламж татах хуучин хадгаламжаа тогтоон барихын тулд маш их өрсөлдөх, зардал гаргах шаардлагатай болно.
  • 10. 4. Санхүүгийн байгууллагын нэр хүнд: Санхүүгийн байгууллагын нэр хүнд хөрвөх чадварт сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болдог. Хэрэв тухайн байгууллагыг санхүүгийн хүндрэлд орж байгаа тухай худал цуурхал дэгдвэл банкнаас эхэлж том харилцагчид цаашлаад нийт харилцагчид хөрөнгөө татдаг. Банк цуурхалын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол бэлэн мөнгөний гарах урсгалыг тогтоон барьж чадахгүйгээс шалтгаалан хөрвөх чадварын хүндрэлд орно.
  • 11. 5.Санхүүгийн системийн хүндрэл: Нэг банкинд нүүрлэсэн хүндрэл нь нийт банкны системийн хүндрэлийн эхлэл болдог. Учир нь харилцагчды банкны системд иггэх итгэл буурснаар харилцагчид эх үүсвэрээ татан нийт санхүүгийн систем хямралд өртдөг. Энэ тохиолдолд банкны санхүүгийн чадавхи өндөр байсан ч хөрвөх чадварын хүндрэлд орно.
  • 12. Дотоод хүчин зүйлс 1.Бизнесийн стратеги/бодлого: Хадгаламж, зээлийн хүү, үйлчилгээний шимтгэл, актив пассивын бүтэц, балансын гадуурх үйл ажиллагаа гэх мэт дотоод хүчин зүйлсийг өөрчлөн зах зээлд эзлэх хувь хэмжээгээ өсгөх зорилготой стратеги нь банкны санхүүгийн бүтцийг өөрчилдөг. 2.Тогтворгүй санхүүжилт: Хүүд мэдрэмжтэй том хэмжээний харилцах хадгаламж гэх мэт эх үүсвэр нь хөрвөх чадварын эрсдэлд хүргэдэг. Бага мөнгөн дүнтэй хугацаат хадгаламж маш найдвартай эх үүсвэр болдог.
  • 13. 3.Тэнцлийн гадуурх үйл ажиллагаа: Балансын гадуурх гүйлгээний тоо ихсэх, балансын гадуурх үйл ажиллагааны нарийн төвөгтэй байдал нь хөрвөх чадварын эрсдэлийг өсгөнө. Тухайлбал, аккредитив, баталгаа, хараахан ашиглаагүй байгаа зээлийн шугам, нарийн төвөгтэй деривативын үйл ажиллагаа нь хөрвөх чадварыг үнэлэхэд хүндрэлтэй болгодог.
  • 14. 4.Эх үүсвэрийн төвлөрөл: Том хэмжээний цөөн тооны харилцагчдаас татсан эх үүсвэр хөрвөх чадварын эрсдэлийг өсгөдөг. Том дүнтэй эх үүсвэр төлөгдөх үед их хэмжээний мөнгө гадагшлах бөгөөд том дүнгэй зарлагын гүйлгээ ойр ойрхон гарах нь банкыг хөрвөх чадварын хүндрэлд оруулна.
  • 15. 5.Мэдээллийн систем: Хөрвөх чадварыг удирдах зорилгоор холбогдох нэгжүүдээс хөрвөх чадварьг удирдах нэгжид илгээж буй мэдээлэл хоцрох, оновчгүй, буруу байх зэрэг нь муу удирдлагын мэдээллийн систем болно. Ийм систем нь банкыг маш хурдан хугацаанд хөрвөх чадварын эрсдэлд оруулдаг ба банкны нэр хүндэд хортойгоор нөлөөлнө.
  • 16. 2. Хөрвөх чадварын эрсдэлийг тогтоох Хөрвөх чадварын эрсдэлийг тогтоох гэдэг нь эрсдэл үүсгэгч хүчин зүйлсийн үүсэх нөхцөл байдлыг тодорхойлохыг хэлнэ. Санхүүгийн байгууллага нь хөрвөх чадварын эрсдэлийг урьдчилан мэдэх дотоод, гадаад үзүүлэлтүүдийг ашиглан хөрвөх чадварын хүндрэлийг богино хугацаанд мэдэх, хяналт тавих, бууруулах боломжтой.
  • 17. Үүнд: • Санхүүгийн байгууллагын пассив буурсан эсэх • Актив, пассивын төвлөрөл бий болох, төвлөрөл нэмэгдэх • Хадгаламжууд тогтворгүй байх /хүүд мэдрэмжтэй/ • Зээлийн чанар муудах • Зээл олголт хэт их өсөх • Зээлдэгчид зээл олгохоор баталсан боловч хараахан аваагүй, ойрын ирээдүйд хэт их дүнтэй зээл олгогдохоор хүлээгдэж байгаа • Зээлийг одоо ба ойрын ирээдүйд санхүүгийн хүндрэлд нэрвэгдэх боломжтой салбаруудад төвлөрүүлэх
  • 18. • Зээл олгогч байгууллага зээл олгохдоо өмнө нь барьцаа шаарддаггүй байснаа барьцаа шаардаж эхлэх • Санхүүгийн зах зээлээс авах зээлийн олдоц буурах • Эх үүсвэр татах өртөг өсөх • Урт хугацаатай эх үүсвэр буурах • Холбоо бүхий санхүүгийн байгууллагын дэмжлэг зогсох • Өр, өөрийн хөрөнгийн харьцаанд мэдэгдэхүйц өөрчлөлт орох • Санхүүгийн байгууллагын хувьцааны ханш зах зээл дээр буурах • Хөрвөх чадварын бодлогын лимитүүд олон дахин зөрчигдөх
  • 19. • Салбар тооцооны төвүүдийн санхүүгийн чадавхи, үйл ажиллагааны үр дүн буурах • Санхүүгийн байгууллагын ашиг орлого буурах • Санхүүгийн байгууллагыг хүндрэлд орсон гэсэн худал цуурхал дэгдэх • Санхүүгийн системийн хямрал бий болох • Харилцагчдын итгэл буурах • Хөндлөнгийн эксперт, санхүүгийн шинжээч, аудитын байгууллага, зохицуулах байгууллагаас санхүүгийн байгууллагын санхүүгийн чадавхийг муудаж байгааг сануулах, зарлах • Санхүүгийн байгууллагын зэрэглэл буурах
  • 20. 3.Хөрвөх чадварын эрсдэлийг хэмжих Санхүүгийн байгууллага хөрвөх чадварын эрсдэлд өртөхгүй байх нэг арга нь бэлэн мөнгөний нөөцийг хангалттай хэмжээнд байлгах. Гэвч бэлэн мөнгө нь орлого олдоггүй актив учир санхүүгийн байгууллагын ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Ашиг орлогоо нэмэгдүүлэхийг сонирхож байгаа бол бэлэн мөнгөний нөөцийг хамгийн бага түвшинд барих шаардлага гардаг.
  • 21. Гэвч санхүүгийн байгууллага ашигт ажиллагаа болон хөрвөх чадварын балансыг барьж ажиллах шаардлагатай болж байна. Тухайн санхүүгийн байгууллагын актив, пассивын эргэн төлөгдөх хугацаа, харилцагчдын санхүүгийн байгууллагад итгэх итгэл, тухайн үеийн эдийн засаг, санхүүгийн системийн нөхцөл байдал, хугацааны нөлөөллөөс санхүүгийн байгууллагын хөрвөх эрсдэл үүсэх нөхцөл нь өөр өөр байна.
  • 22. Хөрвөх чадварын эрсдэлийг тооцож хэмжихэд санхүүгийн удирдлагын дараах аргуудыг ашигладаг. Үүнд: 1. Цэвэр хөрвөх чадвар ба мөнгөн урсгалыг үнэлэх 2. Хөрвөх чадварын харьцаа үзүүлэлт 3. “What if” нөхцөлт шинжилгээ
  • 23. 1.Цэвэр хөрвөх чадвар ба мөнгөн урсгалыг үнэлэх Санхүүгийн байгууллага хөрвөх чадварын эрсдэлд орохгүйн тулд нийт орох, гарах мөнгөн урсгалын тайланг гаргаснаар хэзээ ямар хэмжээний бэлэн мөнгөний дутагдалд орох, хэзээ бэлэн мөнгөний илүүдэлтэй байхаа мэдэх боломжтой. Бэлэн мөнгөний орох гарах урсгалыг 1 өдөр, 5 өдөр, 1 сар ба түүнээс дээш хэрэгцээтэй хугацаагаараа тооцож байх шаардлагатай. Орох мөнгөн урсгалыг хөрвөх чадварын нийлүүлэлт гэх ба бэлэн мөнгөний гарах урсгалыг хөрвөх чадварын эрэлт гэнэ.
  • 24. Хөрвөх чадварын эрэлт ба нийлүүлэлт Хөрвөх чадварын нийлүүлэлт Хөрвөх чадварын эрэлт Хадгаламжиндаа мөнгө хийх Харилцахаас мөнгө авах Үйлчилгээний орлого олох Хадгаламжаасаа мөнгө авах Зээлдэгч зээлээ төлөх Зээлийн амлалтаа биелүүлэх Банк активаа борлуулах Бусдаас авсан зээлээ төлөх Төв банкнаас зээл авах Үйл ажиллагааны зардлуудаа төлөх Банк хоорондын захаар зээл авах Ногдол ашиг бэлнээр төлөх Хөрвөх чадварын эрсдэлийг хөрвөх чадварын нийлүүлэлт, эрэлтийн зөрүүгээр хэмжинэ. Net Liquidity = LS - LD Энд: Net Liquidity = Цэвэр хөрвөх чадвар LS = Хөрвөх чадварын нийлүүлэлт LD = Хөрвөх чадварын эрэлт
  • 25. Бэлэн мөнгөний орох, гарах урсгалын тайланг бэлдэхдээ тухайн хугацааны мөчлөгт хөрвөх чадварын эрэлт, нийлүүлэлт ямар байхыг тооцно. Энэ тайлан нь бодиг гүйцэтгэл биш бөгөөд тайлангийн үр дүнгээс бэлэн мөнгөний илүүдэлтэй бол богино хугацаат хөрөнгө оруулалт хийх, дутагдалгай бол нэмэлт эх үүсвэрийг хаанаас бүрдүүлэхийг хайх зэрэг дараагийн арга хэмжээг авна.
  • 26. 2. Хөрвөх чадварын харьцаа үзүүлэлт Санхүүгийн байгууллага хөрвөх чадварын түвшинг үнэлэх, тохиромжтой эрсдэлийн лимит тавих зорилгоор тодорхой харьцаанууд ашиглах хэрэгтэй. Эдгээр харьцаануудыг санхүүгийн байгууллага тогтмол ашиглаж, харьцаануудын утга санааг бусад чанарын хүчин зүйлстэй холбож тайлбарлан санхүүгийн байгууллагын хөрвөх чадварын бодит зураглалыг гарган авч ажилдаг.
  • 27. Эдгээр хүчин зүйлсүүдийг хадгаламж эзэмшигчдийн гэрээт хугацаанаасаа өмнө хадгаламжаа татах хандлагын өсөлт гэх мэт бусад үйл хөдлөлтэй нэгэн зэрэг авч үзэх хэрэгтэй. Санхүүгийн байгууллагын холбогдох ажилчид санхүүгийн харьцаануудад үндэслэн акгив, пассивыг удирдах, аливаа шийдвэр гаргахдаа ашиглаж буй харьцааны талаар, харьцаанаас гарах дүгнэлтийн талаар бүрэн ойлголттой байх ёстой.
  • 28. Хөрвөх чадварын эрсдэлийг илэрхийлэх дараах харьцаа үзүүлэлтийг ашигладаг. Үүнд: • Хөрвөх актив / (Нийт харилцах хадгаламж + Банкнаас байршуулсан хар, хад) • Хөрвөх актив / (Нийт харилцах хадгаламж + Банкнаас байршуулсан харилцах, хадгаламж+ Балансын гадуурх хүлээж болзошгүй үүрэг) • Хөрвөх актив / (Том харилцах, хадгаламж + Банкнаас байршуулсан харилцах, хадгаламж) • Хөрвөх актив / Нийт актив • (Касс + МБ дахь харилцах, хадгаламж) / Нийт харилцах хадгаламж
  • 29. • (Касс + МБ дахь харилцах, хадгаламж) / (Хугацаагүй хадгаламж + харилцах данс) • 1 сарын дотор хугацаа нь дуусах актив / 1 сарын дотор хугацаа нь дуусах пассив • (Гадаад валютын касс + Ностро харилвдх) / Гадаад валютын нийт харилцах, хадгаламж • Цэвэр зээл /Нийт харилцах, хадгаламж • Цэвэр зээл /Нийт актив • Нийт гадаад валютын актив / Нийт актив • Гадаад валютаар олгосон цэвэр зээл / Нийг актив
  • 30. • Гадаад валютын хөрвөх актив / Нийг гадаад валютын харилцах, хадгаламж • Банкинд байршуулсан харилцах, хадгаламж / Нийт харилцах, хадгаламж • Банкнаас байршуулсан харилцах, хадгаламж / Нийт харилцах, хадгаламж • Хугацаатай эх үүсвэр / Нийг татан төвлөрүүлсэн хөрөнгө • Том эх үүсвэр / Нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө • Улсын байгууллагын эх үүсвэр / Нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө
  • 31. 3.“What if” нөхцөлт шинжилгээ Санхүүгийн байгууллага нь хэвийн нөхцөлд хөрвөх чадвараа удирдахаас гадна хэвийн бус, хямралын нөхцөлд хангалттай хөрвөх чадвартай эсэхээ холбогдох нөхцөл байдал бүрт мөнгөн урсгалаас хамааруулан шинжилнэ. Хэвийн бус нөхцөлд шинжилгээ хийхдээ санхүүгийн байгууллагатай холбоотой дотоод, зах зээлтэй холбогдох гадаад хүчин зүйлсийг тооцон нөхцөл байдал бүрд эерэг сөрөг хөрвөх чадварын өөрчлөлтийн аль алинийг нь авч үзнэ.
  • 32. Хөрвөх чадварын “what if” нөхцөлт шинжилгээг дараах тохиолдлуудад хийдэг. Үүнд: • Хэвийн • Санхүүгийн системийн хямрал • Стресс тестинг
  • 33. 4.Хөрвөх чадварын эрсдэлийг удирдах Хөрвөх чадварын эрсдэлийг бууруулах удирдахдаа өрийн, нөөцийн, хөрвөх чадвартай хөрөнгийн гэсэн үндсэн гурван аргыг ашигладаг. Эдгээр аргуудыг дан ганцаар нь хэрэглэх боломжгүй бөгөөд санхүүгийн байгууллага өөрийн үйл ажиллагааны онцлог, тухайн үеийн эдийн засгийн байдлаас хамаарна.
  • 34. 1.Өрийн удирдлага Эх үүсвэрийн дутагдалд орсон тохиолдолд богино хугацааны зээлийг төв банкнаас эсвэл банк хоорондын захын зээл, эргүүлэн худалдан авах нөхцөлгэй зээл гэх мэт зээлийн эх үүсвэрээр хөрвөх чадварын хэрэгцээг хангана. Эсвэл нэмэлт хадгаламжийн сертификат, бонд, өрийн бичиг гаргах замаар хөрвөх чадварын эрсдэлээ удирдаж болно.
  • 35. Үүнд: • Томоохон найдвартай харилцагчдын орох мөнгөн хөрөнгө • Өөрийн эзэмшиж буй хөрвөх активуудыг репо нөхцлөөр худалдах • Овернайт зээл авах • Банк хоорондын зээл авах • Хөрвөх активуудыг худалдах • Хадгаламжийн сертификат гаргаж зарах • Гадаад зах зээл дээрээс хямд эх үүсвэр татах • Монгол банкнаас зээл авах
  • 36. Гэвч банк хоорондын захын зээлийн хүү өндөр байдаг учир энэ арга нь зардал өндөртэй юм. Зарим тохиолдолд богино хугацаанд их хэмжээний зээл авах боломжгүй байдалд ордог. Гэхдээ өрийн удирдлагын давуу тал нь үр ашигтай хөрөнгө оруулалт хийх, ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх боломжтой болдог.
  • 37. 2.Нөөц хөрөнгийн удирдлага Санхүүгийн байгууллага тодорхой хэмжээний бэлэн мөнгийг нөөц хэлбэрээр байршуулдаг. Тухайн нөөцөөрөө харилцагчдынхаа бэлэн мөнгөний шаардлагыг хангадаг бөгөөд үүнийг нөөцийн удирдлагын арга гэдэг. Мөн төв банкнаас арилжааны банкуудад бэлэн мөнгөний нөөцийн доод хэмжээг тоттоож өгдөг. ЗБН = БТТХ x ЗБН%
  • 38. Бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө гэдэгт тухайн банкны тэнцэлд байршсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, Засгийн газрын харилцах, хадгаламж болон бусад эх үүсвэр болох төгрөгийн болон валютын дансдын үлдэгдлийг тооцно. Бэлэн мөнгөний нөөцөд банкны касс дахь бэлэн мөнгө, валют, чек болон Монгол банкин дахь харилцах (төгрөг, валютын) дансны үлдэгдлийг тооцно.
  • 39. Илүүдэл нөөцийг дараах байдлаар хөрвөх чадвартай хөрөнгөд байршуулна. Үүнд: • Төв банкны үнэт цаас худалдан авах • Засгийн газрын үнэт цаас худалдан авах • Банк хоорондын зээл олгох, хадгаламж байршуулах • Бусад банкны эзэмшиж буй хөрвөх активыг репо нөхцлөөр худалдан авах • Монголын ипотекийн корпорациас гаргасан ипоптекээр баталгаажсан үнэт цаас худалдан авах
  • 40. • Бусад банкнаас гаргасан хадгаламжийн сертификат худалдан авах • Аж ахуйн нэгж байгууллагын гаргасан хувьцаа, бонд худалдан авах 3. Хөрвөх чадвартай хөрөнгийн удирдлага Санхүүгийн байгууллага өрийн болон нөөцийн удирдлагыг ашиглахаас гадна хөрвөх чадвартай хөрөнгүүдийг дансандаа байршуулах замаар гэнэтийн бэлэн мөнгөний дутагдлаа нөхөх боломжтой.
  • 41. Хөрвөх чадвартай хөрөнгө гэдэгт Төв банк болон Засгийн газрын үнэт цаас, бусад компанийн эрэлт өндөртэй үнэт цаасууд байж болно. Төв банкнаас төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааг тогтмол 25 - аас дээш хувиар ханган ажиллахыг шаарддаг. ТТГЧ = ТБА БТТХ Энд: ТТГЧ = Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа ТБА = Түргэн борлогдох актив БТТХ = Бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө
  • 42. Хэрэв бэлэн мөнгөний дутагдалд орсон тохиолдолд эдгээр хөрвөх чадвартай хөрөнгүүдээ хоёрдогч зах зээлд борлуулах замаар бэлэн мөнгөний дутагдлаа нөхөх боломжтой. Энэ нь богино хугацаанд активуудаа борлуулах нь санхүүгийн зуучлагчийн хөрвөх чадварын эрсдэлийг бууруулах нэг арга боловч дансны үнээс доогуур зарсан тохиолдолд ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Борлуулах хугацаа богино байх тусам үнийн эрсдэлд илүү их өртдөг.
  • 43. Хөрвөх чадварын эрсдэлийг бууруулах нь Санхүүгийн байгууллага хөрөнгө оруулалтын хугацаагаа эх үүсвэрийн хугацаатай уялдуулж хийх нь хөрвөх чадварын эрсдэлийг бууруулах гол арга юм. Богино хугацаат эх үүсвэрээр урт хугацаат хөрөнгө оруулалг хийсэн санхүүгийн байгууллага үргэлж хөрвөх чадварын эрсдэлд өртөх болно. Харин урт хугацаат тогтвортой эх үүсвэр бүрдүүлсэн санхүүгийн байгууллагын хувьд хөрвөх чадварын эрсдэлд өртөх нь бага байна.
  • 44. Тиймээс эх үүсвэрүүдийг татан авах магадлалаар ангилан активт хуваарилж болно. Энэ аргыг актив хуваарилалтын арга гэх ба ямар эх үүсвэр ямар активт хуваарилагдсныг мэдэх ба эх үүсвэрийг төлбөрийн чадварыг нь харгалзан хуваарилдаг арга юм. Эх үүсвэрүүдийг татан авах магадлалаар нь дараах байдлаар ангилана.
  • 45. Ангилал тус бүрийг онцлогоос нь шалтгаалан активт байршуулна. Халуун мөнгө - Харилцах, хугацаагүй хадгаламж Тогтворгүй нөөц - Богино хугацаат хадгаламж Тогтвортой нөөц - Урт хугацаат хадгаламж Халуун мөнгө хэзээ ч гарах магадлал өндөр учир дийлэнхи хэсгийг нь мөнгө, хөрвөх чадвартай хөрөнгөд байршуулна. Харин тогтвортой нөөцийг зээлд байршуулах нь тохиромжтой.
  • 46. Хөрвөх чадварын эрсдэлийг удирдахын тулд санхүүгийн байгууллага дараах хүчин зүйлсийг зайлшгүй анхаарч үзэх шаардлагатай. Үүнд: 1.Хөрвөх чадварыг удирдах бодлого, стратегитай байх Санхүүгийн байгууллага нь хөрвөх чадварын эрсдэлийг хэмжих, удирдах, хянах нэгдсэн бодлого, арга хэрэгсэл, хүндрэлийн үед авч хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байвал эрсдэлийг мэдэх, бууруулах хүчин зүйл болно.
  • 47. 2.Хүчтэй санхүүгийн статус Санхүүгийн байгууллага хөрвөх чадварын эрсдэлийг бууруулахын тулд том хэмжээний хадгаламж, депозитын гарах урсгал, гарч болзопгүй эрсдэлийг давж чадах навдвартай санхүүгийн нөөцийг бий болгоно.
  • 48. 3.Тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр Найдвартай эх үүсвэр татсан тогтворгүй эх үүсвэр татсан санхүүгийн байгууллагатай харьцуулахад хөрвөх чадварын эрсдэл багатай байдаг. Иймд санхүүгийн байгууллага хэрэв том дүнтэй, хүү болон санхүүгийн байгууллагын нэр хүндэд мэдрэмжтэй эх үүсвэрээс хамаарч эхэлбэл өөрсдийн эх үүсвэрийг тогтвортой бус гэдгээ ухамсарлан онцгой байдалд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ажиллана.
  • 49. 4.Харилцагчидад хандсан үйлчилгээ Санхүүгийн байгууллага харилцагчидыг том бага гэлтгүй харилцагчидад хандсан үйлчилгээнд төвлөрөх хэрэгтэй. Хэрэв үйлчилгээний чанар буурвал харилцагчид өөрийн хөрөнгийг бусад банкууд руу шилжүүлдэг. 5.Хөрвөх чадварын төлөвлөгөө Санхүүгийн байгууллага тогтвортой эх үүсвэр, тогтворгүй эх үүсвэр сонгосон эсэхээс хамааралгүйгээр хөрвөх чадвараа төлөвлөж ажиллана.
  • 50. 6.Тайлан тэнцлийн бүтэц Санхүүгийн байгууллага тэнцлийн пассив талаас гарах эрсдэлийг актив талд хөрвөх актив барьснаар бууруулна. Активаар хөрвөх чадварыг удирдана гэдэг нь бэлэн мөнгө, үнэт цаас гэх мэт активын зохистой хэмжээг барьж ажиллахыг хэлнэ. Санхүүгийн байгууллагын удирдлага активыг хямралын үед зарахад бодит үнэрээ зарагдахгүй хямдарч зарагддаг гэдгийг анхаарах хэрэгтэй.