SlideShare a Scribd company logo
1 of 5
КАПИТАЛЫН БА ГАЗРЫН ЗАХ ЗЭЭЛ
1. Капиталын зах зээл
Эдийн засгийн онолд капитал хэмээх ойлголтыг юуны өмнө үйлдвэрлэлийн хэрэгсэл, бодит
активууд гэсэн утгаар хэрэглэдэг. Капиталд хамрагддаг бодит активууд нь дараах нийтлэг
шинжүүдтэй. Үүнд:
• Үйлдвэрлэлийн процесст олон удаа ашиглагддаг,
• Эзэндээ ашиг орлого авч ирдэг,
• Үйлдвэрлэлийн үр дүнд бий болоод эргээд үйлдвэрлэлд ашиглагддаг.
Иймд хүний хөдөлмөрөөр бүтээгдээд, үйлдвэрлэлийн процесст удаан ашиглагдан, эзэндээ орлого
авч ирж байдаг үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг капитал гэж тодорхойлж болох юм.
Капиталыг бүтээгдэхүүнд өртгөө шингээх байдлаар нь эргэлтийн болон үндсэн гэж ангилдаг.
Эргэлтийн капитал нь үйлдвэрлэлийн үйл явцад нэг удаа оролцон, хэлбэр дүрсээ бүрэн өөрчилж,
улмаар өөрийн өртгийг эцсийн бүтээгдэхүүнд бүрэн шингээдэг аж. Иймд энэ төрлийн капиталд
түүхий, эд материал хамаарагддаг. Харин үндсэн капитал нь үйлдвэрлэлийн процесст олон удаа
оролцож, өөрийн өртгийг эцсийн бүтээгдэхүүнд хэсэг хэсгээр шингээдэг аж. Үндсэн капиталыг
дотор нь биет ба биет бус гэж ангилдаг. Биет капиталд үйлдвэрлэлийн зориулалттай машин,
тоног төхөөрөмж, барилга, байгууламж, бараа-материалын нөөц зэрэг гарт баригдаж, нүдэнд
харагдах үйлдвэрлэлийн хэрэгслүүд ордог. Харин патент, лиценз, урт хугацаатай үнэт цаас
зэргийг биет бус капиталд тооцдог. Биет капитал нь үйлдвэрлэлийн процесст хэрэглэгдэх явцдаа
биет болон хоцрогдлын элэгдэлд ордог. Биет элэгдэл нь уг капиталын ашиглалттай, харин
хоцрогдлыг элэгдэл нь шинжлэх ухаан, техникийн дэвшилтэй тус тус холбоотойгоор үүсдэг.
Биет үндсэн капиталын элэгдэл нь эцсийн бүтээгдэхүүний өртөгт шингэсэн байдаг бөгөөд
элэгдлийн санд хуримтлагддаг. Эдийн засаг дахь биет капиталын өртөг нь элэгдлийн хэмжээгээр
хорогдож, цэвэр хөрөнгө оруулалтын хэмжээгээр нэмэгддэг билээ.
Капиталын эрэлт. Капиталыг ашиг олох зорилго бүхий пүүсүүд ашиглан бүтээгдэхүүн,
үйлчилгээ үйлдвэрлэдэг. Иймд капиталын эрэлт нь пүүсээс үүдэлтэй гэж үздэг. Гэхдээ пүүсүүдэд
зүгээр нэг капитал биш, харин ашиг орлого авч ирж чадах тийм капитал л хэрэгтэй байдаг.
Ингэхлээр капиталын бүтээмж юуны өмнө капитал дахь пүүсийн эрэлтийг тодорхойлдог байх
нь. Тухайн капиталын бүтээмжийг ахиу бүтээгдэхүүнээр илэрхийлж болдог. Харин ахиу
бүтээгдэхүүний мөнгөн илэрхийллийг ахиу бүтээгдэхүүний орлого гэж нэрлэдэг. Капиталын
ахиу бүтээгдэхүүний орлого хэдий чинээн өндөр байна эрэлт нь мөн төдий чинээн их байдаг аж.
Иймд капиталын ахиу бүтээгдэхүүний орлогын муруй пүүсийн капитал дахь эрэлтийн муруйг
төлөөлдөг.
Капиталын нийлүүлэлт. Хүчин зүйлийн, тэр дундаа капиталын зах зээл дээр нийлүүлэгчийн
үүргийг өрхүүд, харин хэрэглэгчийн үүргийг пүүсүүд тус тус гүйцэтгэдэг билээ. Гэхдээ өрхүүд
капиталыг биет байдлаар нь бус, харин санхүүгийн нөөц хэлбэрээр нийлүүлдэг. Өрхүүд олсон
орлогынхоо нэг хэсгийг хадгаламж болгон хуримтлуулдаг бол банк, банк бус санхүүгийн
байгууллага зэрэг санхүүгийн зуучлагчид эдгээр хадгаламжийг хөрөнгө оруулалтын эх үүсвэр
болгон хувиргадаг. Ер нь хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр нь зээлийн хөрөнгө байдаг. Мөнгөн
хөрөнгийг зээлээр ашигласны төлөөсийг зээлийн хүү гэдэг. Мөнгөн хөрөнгө нь өөрөө шууд
бүтээгч шинж чанаргүй боловч, түүгээр тоног төхөөрөмж, түүхий эд, материал, эрчим хүч,
ажиллах хүч гэх мэтийн үйлдвэрлэлийн процесст нэн шаардлагатай нөөцүүдийг худалдан авч
болдог. Ийм болохоор пүүс бусдаас мөнгө зээлж авснаар үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж
бүрддэг аж . Зээлийн хүүгийн хэмжээ нь зээлийн эрэлтээс хамаардаг ч гэсэн зээлийн эрсдэл,
зээлдэх хугацаа, мөнгөний зах зээл дээрх өрсөлдөөн зэрэг олон хүчин зүйлийн нөлөөллөөс
шалтгаалан ялгавартай байдаг. Тухайлбал, эрсдэл ихтэй зээлийн хүү өндөр байдаг шиг, зээлийн
хугацаа уртсах тусам зээлийн хүүгийн хэмжээ мөн өсдөг аж. Капиталын зах зээлийн тухай
ярихдаа инфляцийг бодолцох шаардлага зүй ёсоор үүсдэг. Үүнтэй холбоотойгоор зээлийн хүүг
нэрлэсэн ба бодит гэж ангилан авч үздэг. Зээлийн нэрлэсэн хүү нь зээл авахад анх тохирсон
зээлийн хүү юм. Харин зээлийн нэрлэсэн хүүг инфляцийн хэмжээгээр засварлавал зээлийн бодит
хүү гарч ирдэг. Зээлийн бодит хүү нь зээлийн бодит зардлыг илэрхийлдэг учраас зээл авахдаа
пүүс зээлийн бодит хүүг л анхааран үздэг. Пүүс хөрөнгө оруулалт хийж биет капиталын
хэмжээгээ нэмэгдүүлэх, эсэх тухай шийдвэр гаргахдаа мөн л ашгаа хамгийн их болгохыг
зорьдог. Энэ нь хөрөнгө оруулалт хийгээд олох ашиг орлогоо тооцно гэсэн үг юм. Энэхүү
тооцооны шалгуур нь хөрөнгө оруулалтын нэг төгрөгт ногдох орлогын хэмжээ юм. Өөрөөр
хэлбэл, оруулсан нэг төгрөгийн хөрөнгө нь эзэндээ хэдэн төгрөгийн орлого авч ирэх нь вэ?
гэдгийг тооцно гэсэн үг. Энэхүү үзүүлэлтийг эдийн засгийн онолд капиталын орлогын норм
гэж нэрлэдэг.
Капиталын орлогын нормыг гол төлөв сар, жилээр тооцдог бөгөөд хөрөнгө оруулалтын
хэмжээнд үндэслэн хувиар илэрхийлдэг. Энэхүү үзүүлэлт өндөр байх тусмаа л сайн байх нь
мэдээж. Гэхдээ хөрөнгө оруулалтын оновчтой хувилбарыг сонгохдоо капиталын орлогын нормыг
зах зээл дээр байнга хэлбэлзэж байдаг зээлийн хүүтэй харьцуулан үздэг. Хэрэв капиталын
орлогын норм зээлийн хүүгээс бага байвал тухайн хөрөнгө оруулалтыг хийх нь пүүст ашиггүй
байх нь тодорхой. Иймд дээрх харьцаа эерэг тохиолдолд л хөрөнгө оруулалтыг хийх нь
ойлгомжтой. Зээлийн хүү нь капиталын нөөцийг үр ашигтай хуваарилах хөшүүрэг болдогоос
гадна бас пүүс, байгууллага, иргэд мөнгөн орлогоосоо тодорхой хэсгийг нь хэмнэж хөрөнгө
оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэхэд оролцох боломж олгодог. Зээлийн хүү зохих түвшинд
байхад сул, чөлөөтэй мөнгөн хөрөнгийн хуримтлал үүсч хөрөнгө оруулалт хийх боломж өргөжин,
улмаар эдийн засгийн өсөлт хангагддаг. Бусад нөхцөл хэвээр байхад капиталын хэрэглээг
нэмэгдүүлэхэд бүтээмж буурах хуулийн дагуу ахиу орлого нь буурдаг учраас капиталын ахиу
бүтээгдэхүүний орлого нь сөрөг налалт бүхий, зугуухан доошилсон муруйгаар илэрхийлэгддэг.
Капиталын зах зээлийн богино хугацааны тэнцвэрийг Зураг 1- д үзүүлэв. Богино хугацаанд
капиталын нийлүүлэлт тогтмол байх учир босоо шулуунаар дүрслэв. Харин эрэлтийг капиталын
ахиу бүтээгдэхүүний орлогын муруйгаар дүрслэн харууллаа. Босоо тэнхлэг дээр капиталын
орлогын норм (r), зээлийн хүү(i)- г давхар тэмдэглэсэн болохоор капиталын тэнцвэр хангагдаж
байгаа Е цэг дээр r = i болж хөрөнгө оруулалтын хэмжээ оновчлогдож, ашиг хамгийн их болно.
Зураг 1. Богино хугацаан дахь капиталын зах зээл
Урт хугацаанд эрсдэл багасан инфляцийн хурдац саарч , хүмүүсийн хуримтлал хийх сонирхол
нэмэгдвэл мөнгөний зах зээл дээрх нийлүүлэлт нэмэгдэж, улмаар зээлийн хүү буурч болох юм.
Энэ нөхцөлд капиталын нийлүүлэлт алгуурхан нэмэгддэг. Иймд урт хугацааны тэнцвэр
хангагдсанаар шинээр хадгаламж үүсэх үйл явц зогсдог (Зураг 2) .
Зураг 2. Урт хугацаан дахь капиталын зах зээл
Капитал нь дангаараа эзэндээ ашиг, орлого авч ирж чаддаггүй. Энэ боломж нь овсгоо, самбаа
буюу удирдах ур чадвар гэдэг өвөрмөц хүчин зүйлтэй холбогдож гэмээ нь хангагддаг байна.
Бизнес эрхлэгч тухайн салбарт хөрөнгөө оруулж, бүх эрсдэлийг үүрэн хүчээ сорьж байгаагийн
хувьд тодорхой хэмжээний урамшуулал авах учиртай. Энэхүү урамшуулал нь бизнес эрхлэгчийн
эдийн засгийн сонирхол хэрэгжиж байгаагийн мөнгөн хэлбэр нь болдог бөгөөд пүүсийн дотоод
буюу далд зардалд хамаарч хэвийн ашиг гэж нэрлэгддэг.Тэгэхлээр хэвийн ашиг нь тухайн хүнийг
өөр хаана ч биш, чухамхүү тус салбарт барьж тогтоож байгаагийн төлөөс нь юм. Иймч учраас
пүүсийн далд зардалд тооцогддог аж. Капитал нь олон жилийн турш үйлдвэрлэлийн процесст
оролцож эзэндээ ашиг орлого авч ирдэг. Ийм учраас түүнийг бүрмөсөн зарж борлуулан өгч,
авалцах үнэд ирээдүйд өгөх бүх орлогыг нь харгалзан үзэх шаардлагатай болдог. Үүний тулд
ирээдүйн орлогын өнөөдрийн үнэ цэнийг тодорхойлох шаардлагатай болдог. Капиталын ирээдүйн
үнэ цэнийг тооцохдоо дараах томъёог ашигладаг:
𝑃𝑉 =
𝑁1
1+𝑖
+
𝑁2
(1+𝑖)2
+ ⋯ +
𝑁𝑡
(1+𝑖) 𝑡
𝑃𝑉 - Капиталын өнөөгийн үнэ цэнэ,
𝑁1, 𝑁2, ⋯ , 𝑁𝑡- Капиталын 1,2,..., t дэх жилд оруулах орлого
𝑖 – Коэффициентээр илэрхийлсэн зээлийн хүү
t - жилийн тоо
2. Газрын зах зээл
Үйлдвэрлэл явуулахад шаардагддаг хамгийн чухал хүчин зүйлийн нэг нь ямагт газар байсан.
Эдийн засгийн онолд газар гэсэн ойлголтод газрыг өөрийг нь төдийгүй, түүний дээрх болон доорх
байгалий баялагийг мөн хамаатуулан ойлгодог. Хэмжээ хязгаартай байж барагтай бол нөхөн
сэргээгддэггүй нь энэхүү нөөцийн гол онцлог нь юм. Нэг талаас хэмжээ, хязгаартай байдаг, нөгөө
талаас бүх төрлийн үйл ажиллагаа явуулах анхдагч нөхцөл нь болдог учраас газрын өмч нь эзэндээ
хамгийн их орлого авч ирдэг өмчийн төрөл юм. Иймд газрын төлөөх тэмцэл улс орнуудын
хооронд ч, улсын дотоодод ч байнга өрнөж байдаг аж. Газар өмчлөгч нь түүнийг зарж
борлуулахаасаа илүүтэйгээр бусдад түрээслүүлэн рент хэлбэрээр ашиг орлого олох замаар өмчийн
эрхээ хэрэгжүүлэхийг эрмэлздэг. Эдийн засгийн рент гэдэг нь хязгаарлагдмал нөөцийг, тэр
дундаа газрыг бусдад түр хугацаагаар ашиглуулсны төлөө авдаг төлбөр юм. Газрын зах зээл
хийгээд рентийн онцлогийг Зураг 3. дээр дүрслэн харууллаа. Зураг дээр DD- ээр газрын эрэлтийг,
SS- ээр газрын нийлүүлэлтийг тус тус дүрслэн үзүүллээ.
Зураг 3. Газрын зах зээл
Газрын тоо хэмжээ хязгаартай учраас нийлүүлэлтийн муруй нь үнийн мэдрэмжгүй , босоо шулуун
байна. Ийм учраас газрын эрэлт л рентийн хэмжээг тодорхойлогч цорын ганц хүчин зүйл нь
болдог. Газрын эрэлт нь тухайн газрын тусламжтайгаар үйлдвэрлэгдэж байгаа эцсийн
бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ болон газрын чанараас хамаардаг. Газрын чанар хэмээх
ойлголтын агуулга нь тухайн хэсэг газрыг ямар зориулалтаар ашиглаж байгаагаас хамаарна.
Тухайлбал, тариалалтын зориулалтаар ашиглаж байгаа бол хөрсний үржил шим, нэмэгдэл
зардалгүйгээр бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх боломж зэрэг нь чанарыг тодорхойлох гол
хүчин зүйлс болдог. Өндөр үржил шимтэй, давуу байрлал бүхий газар эзэндээ бусдаас илүү их
орлого авч ирдэг. Ашиглаж, эзэмшиж байгаа газрын тоо хэмжээг нэмэгдүүлэх тусам ахиу орлого
нь буурах учраас газрын эрэлтийг Зураг 3.д үзүүлсэн шиг зугуухан уруудах муруйгаар дүрсэлдэг
юм. Газрын эрэлтийн муруй, нийлүүлэлтийн муруйтай огтлолцрх цэгийн байршил нь рентийн
хэмжээг тодорхойлдог. Эрэлт хэвийн, DD муруйгаар тодорхойлогдож байхад рентийн хэмжээ 𝑅2
цэг дээр 2- тай тэнцүү байснаа эрэлт нэмэгдэж, эрэлтийн муруйн байршил 𝐷1 𝐷1 болж баруун дээш
шилжихэд 𝑅1 цэг дээр 3.0 болон нэмэгдэж байгаа бол, харин эрэлтийн хэмжээ буурч, улмаар
муруйн байршил нь нь 𝐷2 𝐷2 болж өөрчлөгдөхөд рент 𝑅2 цэг дээр 1.0 болон хорогдож байгаа нь
зургаас харагдаж байна. Бидний авч үзэж байгаа хийсвэр жишээнээс харахад, газрын рентийн
хэмжээ өөрчлөгдөхөд газрын нийлүүлэлтэд ямарч өөрчлөлт гарахгүй байгаа нь анзаарагдаж
байгаа байх. Энэ нь газрын рент нийлүүлэлтийг урамшуулагч үүргийг гүйцэтгэдэггүйн тод жишээ
юм. Газрыг тодорхой субъектэд өмчлүүлэн эзэмшүүлдэг нь өнөөдөр нэгэнт хэвшил болжээ.
Манай орны хувьд ч гэсэн газар хувьчлалын асуудал ид өрнөж байна. Нэгэнт газрыг бусад бараа,
үйлчилгээний нэгэн адил худалдан борлуулж болдог болохоор үнийн асуудал босч ирэх нь
гарцаагүй. Газрын үнэ нь тухайн газраас нэг жилд олох орлогыг мөнгөний хүүд харьцуулсан
харьцаагаар тодорхойлогддог. Үүнийг томъёолон харуулбал:
𝑃𝐿 = 𝑁/𝑖
𝑃𝐿- Газрын үнэ,
𝑁 - Жил бүр тухайн газраас олох орлогын хэмжээ,
𝑖 - Хүүгийн жилийн хэмжээ.

More Related Content

What's hot

Lecture 15,16
Lecture 15,16Lecture 15,16
Lecture 15,16Bbujee
 
Lecture 13,14
Lecture 13,14Lecture 13,14
Lecture 13,14Bbujee
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбNomin-Erdene Gantur
 
Lecture 4, 5
Lecture 4, 5Lecture 4, 5
Lecture 4, 5Bbujee
 
Investment analysis capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ...
Investment analysis   capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ...Investment analysis   capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ...
Investment analysis capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ...Sharav Namnan
 
Санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгө
Санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгөСанхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгө
Санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгөDOtgontsetseg
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9Bbujee
 
Lecture 8,9
Lecture 8,9Lecture 8,9
Lecture 8,9Bbujee
 
бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2Uka Shuree
 
Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7Tj Crew
 

What's hot (16)

Lecture 15,16
Lecture 15,16Lecture 15,16
Lecture 15,16
 
сэдэв 6-хотш
сэдэв 6-хотшсэдэв 6-хотш
сэдэв 6-хотш
 
Lecture 13,14
Lecture 13,14Lecture 13,14
Lecture 13,14
 
санхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсбсанхүүгийн зах зээл, ббсб
санхүүгийн зах зээл, ббсб
 
сэдэв 2-хотш
сэдэв 2-хотшсэдэв 2-хотш
сэдэв 2-хотш
 
Sm3 1
Sm3 1Sm3 1
Sm3 1
 
Lecture 4, 5
Lecture 4, 5Lecture 4, 5
Lecture 4, 5
 
Mungun hurungiin udirdlaga
Mungun hurungiin udirdlagaMungun hurungiin udirdlaga
Mungun hurungiin udirdlaga
 
Investment analysis capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ...
Investment analysis   capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ...Investment analysis   capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ...
Investment analysis capital budgeting хөрөнгө оруулалтын шинжилгээ капитал ...
 
Санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгө
Санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгөСанхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгө
Санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгө
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
лекц №3
лекц №3лекц №3
лекц №3
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
 
Lecture 8,9
Lecture 8,9Lecture 8,9
Lecture 8,9
 
бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2бодит сектор буюу үтс лекц 2
бодит сектор буюу үтс лекц 2
 
Lecture.7
Lecture.7Lecture.7
Lecture.7
 

Similar to Miel15

Микро эдийн засаг-6
Микро эдийн засаг-6Микро эдийн засаг-6
Микро эдийн засаг-6Ikhzasag SEZS
 
Micro l15.2019 2020on
Micro l15.2019   2020onMicro l15.2019   2020on
Micro l15.2019 2020onhicheel2020
 
Б.Мөнхөө - Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх шинэ боломж-REITs
Б.Мөнхөө - Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх шинэ боломж-REITsБ.Мөнхөө - Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх шинэ боломж-REITs
Б.Мөнхөө - Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх шинэ боломж-REITsbatnasanb
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10Bbujee
 
Micro l7.2019-2020on
Micro l7.2019-2020onMicro l7.2019-2020on
Micro l7.2019-2020onhicheel2020
 
Micro.lecture.12
Micro.lecture.12Micro.lecture.12
Micro.lecture.12Tj Crew
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfssuserca5598
 
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээМөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээByambadrj Myagmar
 
Ц.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ
Ц.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭЦ.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ
Ц.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭbatnasanb
 
менежментийн эдийн засаг лекц №1
менежментийн эдийн засаг лекц №1менежментийн эдийн засаг лекц №1
менежментийн эдийн засаг лекц №1byambadorjdarinchuluun
 
нбб д тусгагдах зүйлс.2
нбб д тусгагдах зүйлс.2нбб д тусгагдах зүйлс.2
нбб д тусгагдах зүйлс.2uugii4411
 

Similar to Miel15 (20)

Микро эдийн засаг-6
Микро эдийн засаг-6Микро эдийн засаг-6
Микро эдийн засаг-6
 
Micro l15.2019 2020on
Micro l15.2019   2020onMicro l15.2019   2020on
Micro l15.2019 2020on
 
Lecture1
Lecture1Lecture1
Lecture1
 
Lekts 9
Lekts 9Lekts 9
Lekts 9
 
Б.Мөнхөө - Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх шинэ боломж-REITs
Б.Мөнхөө - Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх шинэ боломж-REITsБ.Мөнхөө - Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх шинэ боломж-REITs
Б.Мөнхөө - Үл хөдлөх хөрөнгийг санхүүжүүлэх шинэ боломж-REITs
 
Macro l 7
Macro l 7Macro l 7
Macro l 7
 
Glossary 1
Glossary 1Glossary 1
Glossary 1
 
Glossary 1
Glossary 1Glossary 1
Glossary 1
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
Sedev 12 nemelt material 2
Sedev 12 nemelt material 2Sedev 12 nemelt material 2
Sedev 12 nemelt material 2
 
ECON121-Хичээл-2
ECON121-Хичээл-2ECON121-Хичээл-2
ECON121-Хичээл-2
 
Micro l7.2019-2020on
Micro l7.2019-2020onMicro l7.2019-2020on
Micro l7.2019-2020on
 
Micro.lecture.12
Micro.lecture.12Micro.lecture.12
Micro.lecture.12
 
Huvi hun buleg4
Huvi hun buleg4Huvi hun buleg4
Huvi hun buleg4
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdf
 
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээМөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
 
Rate
RateRate
Rate
 
Ц.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ
Ц.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭЦ.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ
Ц.Баярмагнай Г.Халиунаа - ХУВЬЦААНЫ ХАНШИЙН ТААМАГЛАЛЫН ШИНЖИЛГЭЭ
 
менежментийн эдийн засаг лекц №1
менежментийн эдийн засаг лекц №1менежментийн эдийн засаг лекц №1
менежментийн эдийн засаг лекц №1
 
нбб д тусгагдах зүйлс.2
нбб д тусгагдах зүйлс.2нбб д тусгагдах зүйлс.2
нбб д тусгагдах зүйлс.2
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Miel15

  • 1. КАПИТАЛЫН БА ГАЗРЫН ЗАХ ЗЭЭЛ 1. Капиталын зах зээл Эдийн засгийн онолд капитал хэмээх ойлголтыг юуны өмнө үйлдвэрлэлийн хэрэгсэл, бодит активууд гэсэн утгаар хэрэглэдэг. Капиталд хамрагддаг бодит активууд нь дараах нийтлэг шинжүүдтэй. Үүнд: • Үйлдвэрлэлийн процесст олон удаа ашиглагддаг, • Эзэндээ ашиг орлого авч ирдэг, • Үйлдвэрлэлийн үр дүнд бий болоод эргээд үйлдвэрлэлд ашиглагддаг. Иймд хүний хөдөлмөрөөр бүтээгдээд, үйлдвэрлэлийн процесст удаан ашиглагдан, эзэндээ орлого авч ирж байдаг үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг капитал гэж тодорхойлж болох юм. Капиталыг бүтээгдэхүүнд өртгөө шингээх байдлаар нь эргэлтийн болон үндсэн гэж ангилдаг. Эргэлтийн капитал нь үйлдвэрлэлийн үйл явцад нэг удаа оролцон, хэлбэр дүрсээ бүрэн өөрчилж, улмаар өөрийн өртгийг эцсийн бүтээгдэхүүнд бүрэн шингээдэг аж. Иймд энэ төрлийн капиталд түүхий, эд материал хамаарагддаг. Харин үндсэн капитал нь үйлдвэрлэлийн процесст олон удаа оролцож, өөрийн өртгийг эцсийн бүтээгдэхүүнд хэсэг хэсгээр шингээдэг аж. Үндсэн капиталыг дотор нь биет ба биет бус гэж ангилдаг. Биет капиталд үйлдвэрлэлийн зориулалттай машин, тоног төхөөрөмж, барилга, байгууламж, бараа-материалын нөөц зэрэг гарт баригдаж, нүдэнд харагдах үйлдвэрлэлийн хэрэгслүүд ордог. Харин патент, лиценз, урт хугацаатай үнэт цаас зэргийг биет бус капиталд тооцдог. Биет капитал нь үйлдвэрлэлийн процесст хэрэглэгдэх явцдаа биет болон хоцрогдлын элэгдэлд ордог. Биет элэгдэл нь уг капиталын ашиглалттай, харин хоцрогдлыг элэгдэл нь шинжлэх ухаан, техникийн дэвшилтэй тус тус холбоотойгоор үүсдэг. Биет үндсэн капиталын элэгдэл нь эцсийн бүтээгдэхүүний өртөгт шингэсэн байдаг бөгөөд элэгдлийн санд хуримтлагддаг. Эдийн засаг дахь биет капиталын өртөг нь элэгдлийн хэмжээгээр хорогдож, цэвэр хөрөнгө оруулалтын хэмжээгээр нэмэгддэг билээ. Капиталын эрэлт. Капиталыг ашиг олох зорилго бүхий пүүсүүд ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэдэг. Иймд капиталын эрэлт нь пүүсээс үүдэлтэй гэж үздэг. Гэхдээ пүүсүүдэд зүгээр нэг капитал биш, харин ашиг орлого авч ирж чадах тийм капитал л хэрэгтэй байдаг. Ингэхлээр капиталын бүтээмж юуны өмнө капитал дахь пүүсийн эрэлтийг тодорхойлдог байх нь. Тухайн капиталын бүтээмжийг ахиу бүтээгдэхүүнээр илэрхийлж болдог. Харин ахиу бүтээгдэхүүний мөнгөн илэрхийллийг ахиу бүтээгдэхүүний орлого гэж нэрлэдэг. Капиталын ахиу бүтээгдэхүүний орлого хэдий чинээн өндөр байна эрэлт нь мөн төдий чинээн их байдаг аж. Иймд капиталын ахиу бүтээгдэхүүний орлогын муруй пүүсийн капитал дахь эрэлтийн муруйг төлөөлдөг.
  • 2. Капиталын нийлүүлэлт. Хүчин зүйлийн, тэр дундаа капиталын зах зээл дээр нийлүүлэгчийн үүргийг өрхүүд, харин хэрэглэгчийн үүргийг пүүсүүд тус тус гүйцэтгэдэг билээ. Гэхдээ өрхүүд капиталыг биет байдлаар нь бус, харин санхүүгийн нөөц хэлбэрээр нийлүүлдэг. Өрхүүд олсон орлогынхоо нэг хэсгийг хадгаламж болгон хуримтлуулдаг бол банк, банк бус санхүүгийн байгууллага зэрэг санхүүгийн зуучлагчид эдгээр хадгаламжийг хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгон хувиргадаг. Ер нь хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр нь зээлийн хөрөнгө байдаг. Мөнгөн хөрөнгийг зээлээр ашигласны төлөөсийг зээлийн хүү гэдэг. Мөнгөн хөрөнгө нь өөрөө шууд бүтээгч шинж чанаргүй боловч, түүгээр тоног төхөөрөмж, түүхий эд, материал, эрчим хүч, ажиллах хүч гэх мэтийн үйлдвэрлэлийн процесст нэн шаардлагатай нөөцүүдийг худалдан авч болдог. Ийм болохоор пүүс бусдаас мөнгө зээлж авснаар үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж бүрддэг аж . Зээлийн хүүгийн хэмжээ нь зээлийн эрэлтээс хамаардаг ч гэсэн зээлийн эрсдэл, зээлдэх хугацаа, мөнгөний зах зээл дээрх өрсөлдөөн зэрэг олон хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан ялгавартай байдаг. Тухайлбал, эрсдэл ихтэй зээлийн хүү өндөр байдаг шиг, зээлийн хугацаа уртсах тусам зээлийн хүүгийн хэмжээ мөн өсдөг аж. Капиталын зах зээлийн тухай ярихдаа инфляцийг бодолцох шаардлага зүй ёсоор үүсдэг. Үүнтэй холбоотойгоор зээлийн хүүг нэрлэсэн ба бодит гэж ангилан авч үздэг. Зээлийн нэрлэсэн хүү нь зээл авахад анх тохирсон зээлийн хүү юм. Харин зээлийн нэрлэсэн хүүг инфляцийн хэмжээгээр засварлавал зээлийн бодит хүү гарч ирдэг. Зээлийн бодит хүү нь зээлийн бодит зардлыг илэрхийлдэг учраас зээл авахдаа пүүс зээлийн бодит хүүг л анхааран үздэг. Пүүс хөрөнгө оруулалт хийж биет капиталын хэмжээгээ нэмэгдүүлэх, эсэх тухай шийдвэр гаргахдаа мөн л ашгаа хамгийн их болгохыг зорьдог. Энэ нь хөрөнгө оруулалт хийгээд олох ашиг орлогоо тооцно гэсэн үг юм. Энэхүү тооцооны шалгуур нь хөрөнгө оруулалтын нэг төгрөгт ногдох орлогын хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, оруулсан нэг төгрөгийн хөрөнгө нь эзэндээ хэдэн төгрөгийн орлого авч ирэх нь вэ? гэдгийг тооцно гэсэн үг. Энэхүү үзүүлэлтийг эдийн засгийн онолд капиталын орлогын норм гэж нэрлэдэг. Капиталын орлогын нормыг гол төлөв сар, жилээр тооцдог бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээнд үндэслэн хувиар илэрхийлдэг. Энэхүү үзүүлэлт өндөр байх тусмаа л сайн байх нь мэдээж. Гэхдээ хөрөнгө оруулалтын оновчтой хувилбарыг сонгохдоо капиталын орлогын нормыг зах зээл дээр байнга хэлбэлзэж байдаг зээлийн хүүтэй харьцуулан үздэг. Хэрэв капиталын орлогын норм зээлийн хүүгээс бага байвал тухайн хөрөнгө оруулалтыг хийх нь пүүст ашиггүй байх нь тодорхой. Иймд дээрх харьцаа эерэг тохиолдолд л хөрөнгө оруулалтыг хийх нь ойлгомжтой. Зээлийн хүү нь капиталын нөөцийг үр ашигтай хуваарилах хөшүүрэг болдогоос гадна бас пүүс, байгууллага, иргэд мөнгөн орлогоосоо тодорхой хэсгийг нь хэмнэж хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлэхэд оролцох боломж олгодог. Зээлийн хүү зохих түвшинд байхад сул, чөлөөтэй мөнгөн хөрөнгийн хуримтлал үүсч хөрөнгө оруулалт хийх боломж өргөжин,
  • 3. улмаар эдийн засгийн өсөлт хангагддаг. Бусад нөхцөл хэвээр байхад капиталын хэрэглээг нэмэгдүүлэхэд бүтээмж буурах хуулийн дагуу ахиу орлого нь буурдаг учраас капиталын ахиу бүтээгдэхүүний орлого нь сөрөг налалт бүхий, зугуухан доошилсон муруйгаар илэрхийлэгддэг. Капиталын зах зээлийн богино хугацааны тэнцвэрийг Зураг 1- д үзүүлэв. Богино хугацаанд капиталын нийлүүлэлт тогтмол байх учир босоо шулуунаар дүрслэв. Харин эрэлтийг капиталын ахиу бүтээгдэхүүний орлогын муруйгаар дүрслэн харууллаа. Босоо тэнхлэг дээр капиталын орлогын норм (r), зээлийн хүү(i)- г давхар тэмдэглэсэн болохоор капиталын тэнцвэр хангагдаж байгаа Е цэг дээр r = i болж хөрөнгө оруулалтын хэмжээ оновчлогдож, ашиг хамгийн их болно. Зураг 1. Богино хугацаан дахь капиталын зах зээл Урт хугацаанд эрсдэл багасан инфляцийн хурдац саарч , хүмүүсийн хуримтлал хийх сонирхол нэмэгдвэл мөнгөний зах зээл дээрх нийлүүлэлт нэмэгдэж, улмаар зээлийн хүү буурч болох юм. Энэ нөхцөлд капиталын нийлүүлэлт алгуурхан нэмэгддэг. Иймд урт хугацааны тэнцвэр хангагдсанаар шинээр хадгаламж үүсэх үйл явц зогсдог (Зураг 2) . Зураг 2. Урт хугацаан дахь капиталын зах зээл Капитал нь дангаараа эзэндээ ашиг, орлого авч ирж чаддаггүй. Энэ боломж нь овсгоо, самбаа буюу удирдах ур чадвар гэдэг өвөрмөц хүчин зүйлтэй холбогдож гэмээ нь хангагддаг байна. Бизнес эрхлэгч тухайн салбарт хөрөнгөө оруулж, бүх эрсдэлийг үүрэн хүчээ сорьж байгаагийн
  • 4. хувьд тодорхой хэмжээний урамшуулал авах учиртай. Энэхүү урамшуулал нь бизнес эрхлэгчийн эдийн засгийн сонирхол хэрэгжиж байгаагийн мөнгөн хэлбэр нь болдог бөгөөд пүүсийн дотоод буюу далд зардалд хамаарч хэвийн ашиг гэж нэрлэгддэг.Тэгэхлээр хэвийн ашиг нь тухайн хүнийг өөр хаана ч биш, чухамхүү тус салбарт барьж тогтоож байгаагийн төлөөс нь юм. Иймч учраас пүүсийн далд зардалд тооцогддог аж. Капитал нь олон жилийн турш үйлдвэрлэлийн процесст оролцож эзэндээ ашиг орлого авч ирдэг. Ийм учраас түүнийг бүрмөсөн зарж борлуулан өгч, авалцах үнэд ирээдүйд өгөх бүх орлогыг нь харгалзан үзэх шаардлагатай болдог. Үүний тулд ирээдүйн орлогын өнөөдрийн үнэ цэнийг тодорхойлох шаардлагатай болдог. Капиталын ирээдүйн үнэ цэнийг тооцохдоо дараах томъёог ашигладаг: 𝑃𝑉 = 𝑁1 1+𝑖 + 𝑁2 (1+𝑖)2 + ⋯ + 𝑁𝑡 (1+𝑖) 𝑡 𝑃𝑉 - Капиталын өнөөгийн үнэ цэнэ, 𝑁1, 𝑁2, ⋯ , 𝑁𝑡- Капиталын 1,2,..., t дэх жилд оруулах орлого 𝑖 – Коэффициентээр илэрхийлсэн зээлийн хүү t - жилийн тоо 2. Газрын зах зээл Үйлдвэрлэл явуулахад шаардагддаг хамгийн чухал хүчин зүйлийн нэг нь ямагт газар байсан. Эдийн засгийн онолд газар гэсэн ойлголтод газрыг өөрийг нь төдийгүй, түүний дээрх болон доорх байгалий баялагийг мөн хамаатуулан ойлгодог. Хэмжээ хязгаартай байж барагтай бол нөхөн сэргээгддэггүй нь энэхүү нөөцийн гол онцлог нь юм. Нэг талаас хэмжээ, хязгаартай байдаг, нөгөө талаас бүх төрлийн үйл ажиллагаа явуулах анхдагч нөхцөл нь болдог учраас газрын өмч нь эзэндээ хамгийн их орлого авч ирдэг өмчийн төрөл юм. Иймд газрын төлөөх тэмцэл улс орнуудын хооронд ч, улсын дотоодод ч байнга өрнөж байдаг аж. Газар өмчлөгч нь түүнийг зарж борлуулахаасаа илүүтэйгээр бусдад түрээслүүлэн рент хэлбэрээр ашиг орлого олох замаар өмчийн эрхээ хэрэгжүүлэхийг эрмэлздэг. Эдийн засгийн рент гэдэг нь хязгаарлагдмал нөөцийг, тэр дундаа газрыг бусдад түр хугацаагаар ашиглуулсны төлөө авдаг төлбөр юм. Газрын зах зээл хийгээд рентийн онцлогийг Зураг 3. дээр дүрслэн харууллаа. Зураг дээр DD- ээр газрын эрэлтийг, SS- ээр газрын нийлүүлэлтийг тус тус дүрслэн үзүүллээ.
  • 5. Зураг 3. Газрын зах зээл Газрын тоо хэмжээ хязгаартай учраас нийлүүлэлтийн муруй нь үнийн мэдрэмжгүй , босоо шулуун байна. Ийм учраас газрын эрэлт л рентийн хэмжээг тодорхойлогч цорын ганц хүчин зүйл нь болдог. Газрын эрэлт нь тухайн газрын тусламжтайгаар үйлдвэрлэгдэж байгаа эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ болон газрын чанараас хамаардаг. Газрын чанар хэмээх ойлголтын агуулга нь тухайн хэсэг газрыг ямар зориулалтаар ашиглаж байгаагаас хамаарна. Тухайлбал, тариалалтын зориулалтаар ашиглаж байгаа бол хөрсний үржил шим, нэмэгдэл зардалгүйгээр бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх боломж зэрэг нь чанарыг тодорхойлох гол хүчин зүйлс болдог. Өндөр үржил шимтэй, давуу байрлал бүхий газар эзэндээ бусдаас илүү их орлого авч ирдэг. Ашиглаж, эзэмшиж байгаа газрын тоо хэмжээг нэмэгдүүлэх тусам ахиу орлого нь буурах учраас газрын эрэлтийг Зураг 3.д үзүүлсэн шиг зугуухан уруудах муруйгаар дүрсэлдэг юм. Газрын эрэлтийн муруй, нийлүүлэлтийн муруйтай огтлолцрх цэгийн байршил нь рентийн хэмжээг тодорхойлдог. Эрэлт хэвийн, DD муруйгаар тодорхойлогдож байхад рентийн хэмжээ 𝑅2 цэг дээр 2- тай тэнцүү байснаа эрэлт нэмэгдэж, эрэлтийн муруйн байршил 𝐷1 𝐷1 болж баруун дээш шилжихэд 𝑅1 цэг дээр 3.0 болон нэмэгдэж байгаа бол, харин эрэлтийн хэмжээ буурч, улмаар муруйн байршил нь нь 𝐷2 𝐷2 болж өөрчлөгдөхөд рент 𝑅2 цэг дээр 1.0 болон хорогдож байгаа нь зургаас харагдаж байна. Бидний авч үзэж байгаа хийсвэр жишээнээс харахад, газрын рентийн хэмжээ өөрчлөгдөхөд газрын нийлүүлэлтэд ямарч өөрчлөлт гарахгүй байгаа нь анзаарагдаж байгаа байх. Энэ нь газрын рент нийлүүлэлтийг урамшуулагч үүргийг гүйцэтгэдэггүйн тод жишээ юм. Газрыг тодорхой субъектэд өмчлүүлэн эзэмшүүлдэг нь өнөөдөр нэгэнт хэвшил болжээ. Манай орны хувьд ч гэсэн газар хувьчлалын асуудал ид өрнөж байна. Нэгэнт газрыг бусад бараа, үйлчилгээний нэгэн адил худалдан борлуулж болдог болохоор үнийн асуудал босч ирэх нь гарцаагүй. Газрын үнэ нь тухайн газраас нэг жилд олох орлогыг мөнгөний хүүд харьцуулсан харьцаагаар тодорхойлогддог. Үүнийг томъёолон харуулбал: 𝑃𝐿 = 𝑁/𝑖 𝑃𝐿- Газрын үнэ, 𝑁 - Жил бүр тухайн газраас олох орлогын хэмжээ, 𝑖 - Хүүгийн жилийн хэмжээ.