SlideShare a Scribd company logo
1 of 113
Download to read offline
ТӨГС БУС ӨРСӨЛДӨӨНИЙ ЗАХ ЗЭЭЛ
1. Монополь зах зээл
2. Монопольт өрсөлдөөний зах зээл
3. Олигополь зах зээл
1.Монополь зах зээл
1.Нэг үйлдвэрлэгчтэй
Тухайн зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг л пүүс
үйлдвэрлэж, нийлүүлэх бөгөөд тухайн пүүсийн
үйлдвэрлэл, нийлүүлэлтээр салбарын нийлүүлэлт
тодорхойлогдоно.
2.Тэнцвэрт үнэнд нөлөөлөх бүрэн боломжтой
Тухайн пүүс бүтээгдэхүүн, үйлчилгээний зах
зээлийн нийт нийлүүлэлтийг тодорхойлж байгаа тул
нийлүүлэлгийг өсгөх, бууруулах замаар тэнцвэрт үнэд
нөлөө үзүүлэх боломжтой
3.Үнийн бус өрсөлдөөн сул
Монополь пүүс үнийн бус өрсөлдөөнийг бусад
пүүсээс өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгаатай
байдлыг таниулахьш тулд биш харин өмнө нь
хэрэглэдэггүй байсан хэрэглэгчиийг татах, өөрийн
бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү их хэмжээгээр
хэрэглүүлэх зорилгоор хийдэг.
4.Зах зээлд нэвтрэх боломж маш бага
Нэгэнт монопольчилогдсон зах зээл рүү шинээр
пүүсүүд нэвтрэх боломж маш бага байдаг.
Тухайн зах зээл рүү өрсөлдөгч пүүс нэвтрэхэд маш
хүнд бөгөөд маш их саад учирдаг. Үүнд:
а. Хууль, эрх зүйн хязгаарлалт
б. Дарамт, шахалт
в. Монополь пүүсийн өргөжилтийн үр өгөөж
г. Салбарын зардал
д. Бүтээгдэхүүний ялгаатай байдал ба зар
сурталчилгаа
5.Орлуулах боломж багатай бутээгдэхүүн, үйлчилгээ
Монополь пүүс нь орлуулах боломж багатай онцгой
төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэнэ.
Жишээлбэл, дулааны шугам, сүлжээ, цэвэр усны
шугам, төмөр зам гэх мэт салбаруудыг нэрлэж болно.
Монополийн хэлбэрүүд
1.Хаалттай монополь
Төрөөс зарим нэг пүүсүүдэд тодорхой төрлийн
бүтээгдэхүүн,үйлчилгээг үйлдвэрлэх, борлуулах
эрхийг патент, лицензээр олгож, шинэ өрсөлдөгч пүүс
нэвтрэх боломжийг хууль, эрх зүйн актууд болон
патент, лицензээр хаасан байдаг.
Ийм замаар үүсч, оршин тогтнож буй монополийг
хаалттай буюу хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн ил
монополь гэдэг.
2. Нээлттэй монополь
Нээлттэй монополь нь ихэнх тохиолдолд түр
зуурын шинжтэй бөгеөд энэ хэлбэрийн монополиуд
нь бизнесийн шинэ санаа, шинэ технологийн үндсэн
дээр бий болж, дараагийн шинэ санаа, дэшилтэд
технологиор монополь байдлаа алддаг.
Энэ хэлбэрийн монопольд төрөөс зөвшөөрөл
өгсөн боловч өрсөлдөөнөөс хамгаалдаггүй бөгөөд
шинэ өрсөлдөгч нэвтрэх боломж нээлттэй байдаг.
3.Аргагүй монополь
Үйлдвэрлэлийн түүхий эд, материал түүний нөөц,
олдоц, эдийн засгийн үр ашиг, зах зээлийн багтаамж
зэрэг хүчин зүйлүүдтэй холбогдон үүссэн
монополийг аргагүй монополь гэж үздэг.
Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлд
ашиглагдах түүхий эд, түүний нөөц, олдоцийг
монопольчилох үед энэ төрлийн монополь үүсдэг
4. Зүй ёсны монополь
Хэрэглэгчдэд хамгийн ашигтай хувилбараар буюу
нийгмийн хувьд зардал багатай байх нөхцлөөр тухайн
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж нийлүүлж байгаа
монополь үйлдвэрлэгч
5.Энгийн монополь
Хэрэглэгчдэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний ижил
үнээр борлуулж байгаа монополь үйлдвэрлэгч
6.Үнийн ялгаварлал бүхий монополь
Хэрэглэгчдэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ
харилцан адилгүй үнээр нийлүүлж байгаа монополь
үйлдвэрлэгч . Үүнд:
 Орон зай : хот, хөдөө
 Цаг хугацаа : өдөр, орой
 Хэрэглэгчдийн худалдан авах чадвар буюу орлогын
түвшин : чинээлэг, ядуу
 Хэрэглээ, худалдан авалтын хэмжээ : бөөний,
жижиглэнгийн
 Хэрэглэгчдийн нийгмийн статус : ажиллагсад,
суралцагсад
Монополь үйлдвэрлэгчийн эрэлт ба орлого
Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, тоо хэмжээ
Монополь пүүс үйлдвэрлэх бүтээгдэхүүн,
үйлчилгээнийхээ тоо, хэмжээг ашгаа хамгийн их
байлгахаар тогтооно.
Тухайн тоо, хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээг
хэрэглэгчид худалдан авч чадах үнийг тогтооно.
Монополь пүүс эрэлтийн хуульд захирагдах бөгөөд
нэмэгдэл нэгж бүгээгдэхүүн, үйлчилгээг зах зээл дээр
борлуулахын тулд эрэлтийн хуулийн дагуу үнээ
буулгах шаардлагатай.
Учир нь тухайн үнийн түвшинд уг нэмэгдэл нэгж
бүтээгдэхүүн, үйлчилгээ нь бусад хүчин зүйл тогтмол
үед үнээ бууруулахгүй бол борлогдох боломжгүй юм.
Монополь үйлдвэрлэгч тухайн бүтээгдэхүүний
зах зээлийн эрэлтийг дангаараа хангах тул олж байгаа
орлогоо хамгийн их байлгахын тулд ямагт эрэлтийн
муруйн мэдрэмжтэй хэсэгт үйл ажиллагаа явуулна.
Пүүсийн ахиу орлого, нийт орлого
Монополь пүүс зах зээл дээр бүтээгдэхүүн,
үйлчилгээг нэмж борлуулахын тулд үнээ буулгадагтай
уялдан пүүсийн ахиу орлогын муруй нь үнээсээ ямагт
бага байдаг ( P> MR)
Монополь пүүсийн ахиу орлого нь түүний
борлуулсан бүтээгдэхүүний нэгжийн үнээс бага
байдаг учир монополь пүүсийн ахиу орлогын муруй
нь түүний эрэлтийн муруйн доогуур байрлана.
Дээрх зургаас үндэслэндарааххэдхэдэндүгнэлтийг
хийжболно.
Үүнд:
1.P > MR
2. Ed >1 → MR > 0 → Q ↑→ TR ↑
3. Ed = 1 → MR = 0 → TR max
4. Ed <1 → MR <0 → Q ↑→ TR ↓
4.Монополь пүүсийн ашгийн шинжилгээ
Ашгийг хамгийн их байлгах 2 хандлага
1. π=TR–TC→max
2. MR=MC
Энэ 2 хандлага аль ч зах зээл дээр хүчинтэй
1. Монополь пүүсийн ашиг:
𝜋 = 𝑇𝑅 − 𝑇𝐶
𝜋 – пүүсийн ашиг
𝑇𝑅 – пүүсийн нийт орлого
𝑇𝐶 – пүүсийн нийт зардал
Дээрх зургыг завсар тус бүрээр нь тайлбарлъя.
1. (0 ; QA) → TR - TC = -
2. (QA; QB)→ TR - TC = +
3. (QB; +∞) → TR - TC = -
4. QAба Q B – ийг хугарлын цэг,TR - TC = 0
5. Q*→ TR - TC = 𝜋 max
Монополь үйлдвэрлэгч хамгийн их ашиг олохын
тулд MR = MC байх хэмжээний бүтээгдэхүүн
үйлдвэрлэж, түүнийгээ зах зээлийн эрэлтийн муруйд
тохирох үнээр борлуулна.
 АТС = Р
бол пүүсийн нийт орлого нийт зардалтай тэнцүү
бөгөөд пүүс ашиг ч үгүй алдагдал ч үгүй ажиллана.
Үүнээс өөр үйлдвэрлэлийн түвшинд пүүс
алдагдалтай ажиллах тул энэ нь пүүсийн хувьд
хамгийн оновчтой сонголт юм.
 АТС>Р
Хэрвээ монополь пүүсийн үйлдвэрлэлийн дундаж
зардал нь бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн
үнээс их бол пүүсийн нийт орлого нийт зардлаас бага
бөгөөд пүүс ашиггүй ажиллаж байнa
Монополь пүүсийн эрэлт, ахиу орлого, ахиу зардал, нийг
орлого, зардал, ашгийн шинжилгээг тодорхой жишээн дээр
тайлбарлая.
Тоо
хэмжээ
q
Үнэ
P
Нийт
орлого
TR
Нийт
зардал
TC
Ахиу
орлого
MR
Ахиу
зардал
MC
0 400 0 290 -290 - -
1 360 360 350 10 360 60
2 320 640 400 240 280 50
3 280 840 440 400 200 40
4 240 960 500 460 120 60
5 200 1000 600 400 40 100
6 160 960 740 220 -40 140
7 120 840 920 -80 -120 180
8 80 640 1140 -500 -200 220
Монополь зах зээл дээр үйлдвэрлэлийн болон
хуваарилалтын үр ашиг хангагддаггүй.
Хуваарилалтын үр ашиг хангагддаггүйн улмаас
нийгмийн сайн сайхан байдал хамгийн их байж
чадахгүй бөгөөд нийгмийн алдагдал үүсдэг.
Төрийн зохицуулалт бүхий монополь
• МЗЗ-ийн пүүсийн тэр дундаа аргагүй монополь
пүүсийн үнийг төрөөс зохицуулж байдаг
• Зохицуулахдаа P=MC байхаар үнэ тогтоовол пүүс
алдагдал хүлээж ажиллах боломжгүй болно
• Тиймээс P=ATC байхаар үнийг зохицуулдаг
ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ БА
МОНОПОЛИЙН ТЭНЦВЭР
[F] ба [A] – монополийн үеийн
үндсэн тэнцвэр
[E] – өрсөлдөөний үеийн тэнцвэр
[B]  монополийн дундаж нийт
зардал
𝑸 𝒎 ба 𝑷 𝒎 – монополийн үеийн үнэ
ба үйлдвэрлэлийн хэмжээ
𝑸 𝑬 ба 𝑷 𝑬 – өрсөлдөөний үеийн үнэ
ба үйлдвэрлэлийн хэмжээ
𝑸 𝑮 ба 𝑷 𝑮 – төрийн зохицуулалт
буюу монополийн олох
ашиг тэг байх үеийн үнэ
ба үйлдвэрлэлийн
хэмжээ
Аргагүй монополийг үнээр нь зохицуулах хоёр арга
байдаг.
Үүнд:
Нэгдүгээрт, нийгмийн хувьд хамгийн оновчтой
түвшин болох үнийг ахиу зардалтай. тэнцүүлэх зарчим
Хоёрдугаарт, үнийг дундаж зардалтай тэнцүүлэх
зарчмаар зохицуулна.
2.Монопольт өрсөлдөөний зах зээл
Монопольт өрсөлдөөнт зах зээл нь төгс өрсөлдөөн
рүү хамгийн их ойртсон төгс бус өрсөлдөөнт зах
зээлийн хэлбэр юм.
Монопольт өрсөлдөөнт зах зээл нь тодорхой
шинжүүдийг агуулсан байх бөгөөд түүнийг тус бүрд нь
авч үзье.
МӨЗЗ - ийн үндсэн шинжүүд :
1.Олон тооны пүүс үйл ажиллагаа явуулна.
МӨЗЗ нь ТБӨЗЗ -ийн бусад хэлбэрүүдтэй
харьцуулахад харьцангуй олон боловч ТӨЗЗ -тэй
харьцуулахад цөөн тооны пүүс үйлдвэрлэл явуулдаг.
Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг харьцангуй олон
пүүс үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх тул пүүс тус
бүрийн зах зээлд эзлэх хувь харьцангуй бага байдаг.
2.МӨЗЗ- ийн пүүсийн бүтээгдэхүүнүүд ялгаатай
байдаг нь уг зах зээлийн гол онцлог болдог.
Бүтээгдэхүүний ялгаатай байдалд нөлөөлдөг зүйлс:
а. Бүтээгдэхүүний чанар
б. Сав баглаа, боодол, хаяг, шошго
в. Борлуулалтын дараах урамшуулал үйлчилгээ
г. Баталгаат засварын хугацаа, баталгаажуулалт
д.Зах зээлийн байршил
3.Үнийн бус өрсөлдөөн хүчтэй.
Пүүсүүдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ
нь өөр хоорондоо ялгаатай байдал нь үнийн бус
өрсөлдөөн хүчтэй явагдах үндсэн шалтгаан болдог.
Пүүсүүд бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгаатай
байдлаа хэрэглэгчдэд таниулж, эрэлтээ нэмэгдүүлж, зах
зээлээ тэлж, ашгаа өсгөхийн тулд реклам,
сурталчилгаа, баталгаа гэх мэт үнийн бус хүчин
зүйлсүүдээр хүчтэй өрсөлддөг.
4.Мэдээлэл төгс бус
МӨЗЗ дээр ажиллаж буй пүүсүүд бүтээгдэхүүн,
үйлчилгээнийхээ чанар, эрүүл мэндэд тустай байдал
зэргийн талаар хийж буй реклам, сурталчилгаа,
мэдээлэл нь үнэн бодит эсэхийг хэрэглэгчид бүрэн
мэдэх боломж хязгаарлагдмал байдаг.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний талаархи хэрэглэгчдийн
мэдээлэл төгс бус байдаг.
5.Зах зээлийн үнэд нөлөө үзүүлэх боломжтой.
МӨЗЗ дээр ажиллаж буй пүүсүүд нь ТӨЗЗ
пүүсүүдтэй харьцуулахад зах зээлийн тэнцвэрт үнэд
нөлөө үзүүлэх харьцангуй боломжтой байдаг.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгаатай байдал, үнийн
бус хүчин зүйлсийн өрсөлдөөн нь монопольт
өрсөлдөөний пүүсүүд зах зээлийн үнэд нөлөөлөх
боломжийг олгодог.
6.Зах зээлд нэвтрэх нь харьцангуй хялбар.
МӨЗЗ рүү шинэ өрсөлдөгч пүүс нэвтрэх нь
ТБӨЗЗ - ийн бусад хэлбэрүүдтэй харьцуулахад хялбар
боловч, ТӨЗЗ харьцуулахад бага зэрэг төвөгтэй
байдаг.
Монопольт өрсөлдөөний пүүсүүд нь харьцангуй
жижиг пүүсүүд байдаг учраас зах зээлд орох, гарах
ерөнхийдөө хялбар байдаг.
МӨЗЗ ба МЗЗ ба ТӨЗЗ
Сонирхолтой нь уг МӨЗЗ нь ТӨЗЗ болон МЗЗ-ийн
шинжийг агуулсан байдаг
МӨЗЗ ба МЗЗ
Бүтээгдэхүүний ялгаатай байдал нь тухайн
үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийхээ хувьд МӨЗЗ - ийн
пүүс монополь байдалтай болоход хүргэдэг
МӨЗЗ ба ТӨЗЗ
Олон пүүстэй байдаг нь МӨЗЗ-ийн пүүсийн богино
болон урт хугацаанд хамгийн их ашигтай ажиллах
нөхцлийг ТӨЗЗ-ийн пүүсийхтэй адилхан болгодог.
Тиймээс МӨЗЗ - ийн пүүс богино хугацаанд эдийн
засгийн ашигтай болон алдагдалтай ажиллаж болно
Энэ байдал нь ТӨЗЗ-ийн нэгэн адил урт хугацаанд
МӨЗЗ дээр пүүс эдийн засгийн ашиггүй болох
нөхцөлд хүргэнэ
МӨЗЗ үеийн пүүсийн эрэлт, ахиу орлого болон
нийт орлогын муруй
МӨЗЗ дээр харьцангуй олон өрсөлдөгч пүүсүүд
байх тул тухайн пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний
эрэлт нь үнийн өөрчлөлтийг нэлээд хүчтэй мэдрэх
буюу ТБӨЗЗ - ийн бусад хэлбэрүүдтэй харьцуулахад
мэдрэмж сайтай байдаг.
МӨЗЗ дээр ажиллаж буй пүүсийн эрэлтийн муруй нь
төгс бус өрсөлдөөнт зах зээлийн бусад хэлбэрүүдтэй
харьцуулахад хэвтээдүү байрлалтай байна.
Гэхдээ эрэлтийн муруй шулуун үед цэг бүр дээрхи
мэдрэмж нь өөр, харин гиперболлог үед цэг бүр дээрээ
ижил мэдрэмжтэй гэдгийг санах хэрэгтэй.
Дээрх хоёр тохиолдлыг зурагаас харж болно.
МӨЗЗ дээр ажиллаж буй пүүс нь ашгийг хамгийн их
байлгахыг зорих бөгөөд зах зээлийн бусад
хэлбэрүүдийн адил MR = MC нөхцлийг баримтлана.
Пүүсийн хувьд төгс өрөлдөөнт зах зээлийн адил
бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтээсээ хамааран
ашгийн 5 боломжит тохиолдол байна.
1.P>ATC
Пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгжийн үнэ
нь нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн
дундаж зардлаасаа их тул пүүс ашигтай ажиллана.
Пүүс бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгж тутмаас (P -
ATC) хэмжээний ашиг олох бөгөөд нийт дүндээ (P-
ATC)*Q хэмжээний ашиг олох болно.
Монопольт өрсөлдөөнт пүүсийн богино хугацаан дахь
үнэ ба гарцын хэмжээ
2.P=ATC
Пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгжийн үнэ
нь нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн
дундаж зардалтайгаа тэнцүү тул пүүс
ашиггүй,алдагдалгүй ажиллана.
Гэвч пүүс үйлдвэрлэл явуулсны үр дүнд хувьсах
болон тогтмол зардлаа орлогоороо бүрэн нөхөж
байгаа тул пүүсийн хувьд үйлдвэрлэл явуулах нь
үйлдвэрлэлээ зогсоохоос ашигтай юм.
3.ATC>P>AVC
Пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгжийн үнэ
нь нэгж бүтээгдэхүүний, үйлчилгээний үйлдвэрлэлийн
дундаж зардлаасаа бага тул пүүс алдагдалтай
ажиллана.
Пүүс бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгж тутмаас (ATC
- P) хэмжээний алдагдал хүлээх бөгөөд нийт дүндээ
(ATC - P)*Q хэмжээний алдагдалтай ажиллана.
Гэвч пүүс үйлдвэрлэл явуулсны үр дүнд хувьсах
зардлаасаа гадна тогтмол зардлынхаа тодорхой
хэсгийг нөхөж байгаа тул пүүсийн хувьд үйлдвэрлэл
явуулах нь үйлдвэрлэлээ зогсоохоос ашигтай юм.
Иймээс пүүс алдагдалтай боловч бүтээгдэхүүн,
үйлчилгээг үйлдвэрлэсээр байх болно.
MR = MC үйлдвэрлэлийн хэмжээ нь алдагдалыг
хамгийн бага түвшинд хүргэнэ
4. P = AVC
Пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгжийн
үнэ нь нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээний
үйлдвэрлэлийн дундаж хувьсах зардалтай тэнцүү тул
алдагдалтай ажиллана.
Энэ тохиолдолд пүүс бүтээгдэхүүн, үйлчилгээний
үйлдвэрлэлийн нийт орлогоороо хувьсах зардлаа
нөхөж,тогтмол зардлаа нөхөж чадахгүй байгаа тул
пүүсийн тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний
үйлдвэрлэлээ зогсоох болно.
5. P < AVC
Пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгжийн үнэ нь
нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн
дундаж хувьсах зардлаасаа бага тул алдагдалтай
ажиллана.
Энэ тохиолдолд пүүс бүтээгдэхүүн, үйлчилгээний
үйлдвэрлэлийн нийт орлогоороо хувьсах зардлаа
нөхөж ч чадахгүй байгаа тул пүүсийн тухайн
бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлээ зогсоох
болно
Монопольт өрсөлдөөнт зах зээлийн урт хугацааны
тэнцвэр
Монопольт өрсөлдөөнт зах зээлийн урт хугацааны
тэнцвэр нь төгс өрсөлдөөнт зах зээлтэй нэлээд төстэй
байдаг
Учир нь зах зээлийн энэ хоёр хэлбэрийн хувьд шинэ
өрсөлдөгч пүүсүүд зах зээлд нэвтэрч, зах зээлээс гарах
нь хялбар, чөлөөтэй бөгөөд зардал бага байдагтай
холбоотой.
Хэрэв монопольт өрсөлдөөнт хэлбэрийн пүүсийн
бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл нь ашигтай буюу
P > ATC бол шинээр пүүсүүд уг зах зээлд нэвтэрч ,
өрсөлдөгч пүүсүүдийн тоо нэмэгдсэнээр тухайн нэг
пүүст ноогдох хэрэглэгчдийн тоо буурч, бүтээгдэхүүн,
үйлчилгээний эрэлт буурах болно.
Энэ үйл явц бүтээгдэхүүн, үйлчилгээний зах
зээлийн тэнцвэрт үнэ буурсаар P = ATC нөхцөл
хангагдтал буюу уг бүтээгдэхүүн, үйлчилгээний зах
зээл пүүст эдийн засгийн ашиггүй болтол үргэлжилнэ.
Харин тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл
ашиггүй буюу P < ATC бол зах зээлээс пүүсүүд гарч,
өрсөлдөгч пүүсүүдийн тоо нэмэгдэж, бүтээгдэхүүн,
үйлчилгээний эрэлт өсөх болно.
Энэ үйл явц бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн
үнэ өссөөр P = ATC нөхцөл хангагдтал буюу уг
бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл пүүст
алдагдалгүй болтол үргэлжилнэ.
Урт хугацаанд монопольт өрсөлдөөнт зах зээл дээр
хэрвээ ашигтай бол пүүсүүдийн тоо нэмэгдсэнээр, зах
зээлийн үнэ буурч, хэрвээ ашиггүй бол пүүсүүдийн
тоо буурч зах зээлийн үнэ өссөний үр дүнд P=ATC
нөхцөл хангагдах буюу пүүсүүд хэвийн ашигтай
ажиллах болно.
Энэ тохиолдлыг дараах зургаас харж болно. Үүнийг
монопольт өрсөлдөөнт зах зээлийн урт хугацааны
тэнцвэр гэж нэрлэдэг.
Пүүсүүдийн монопольт өрсөлдөөнт зах зээлд чөлөөтэй
орох болон гарах нөхцөл нь урт хугацаанд пүүс тэг
эдийн засгийн ашигтай, илүүдэл хүчин чадалтай
ажиллах үр дүнг бий болгоно.
Монопольт өрсөлдөөнд ажиллаж байгаа пүүс
бүтээгдэхүүнээ шинэчилж, шинэ бүтээгдэхүүнийг
хөгжүүлдэг.
3. Олигополь зах зээл
Олигополь зах зээл нь төгс бус өрсөлдөөний нэг
хэлбэр юм.
Төгс өрсөлдөөнт зах зээл болон огт өрсөлдөөнгүй
монополь зах зээл гэсэн өрсөлдөөний хоёр эсрэг
туйлын хооронд орших дараагийн нэг өрсөлдөөний
хэлбэр нь олигополь зах зээл юм.
Олигополийг тодорхойлох үндсэн шинжүүд :
1.Цөөн тооны пүүсүүд ажиллана.
Монопольт зах зээлтэй харьцуулахад олон боловч
бусад зах зээлийн хэлбэрүүдтэй харьцуулахад
харьцангуй цөөн тооны пүүсүүд олигополь зах зээл
дээр ажиллана.
Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн нийт
эрэлтийг цөөн тооны харьцангуй том пүүсүүд
нийлүүлэлтээрээ хангадаг.
Цөөн учраас хүчин чадлын хувьд том, зах зээлд
нөлөөлөх хүч ихтэй том пүүсүүд байна.
Зах зээлийг цөөхөн, харьцангуй том пүүсүүд эзлэсэн
байх тул тэдгээрийн гаргасан шийдвэр, үйл хөдлөл нь
бие биенээсээ маш хүчтэй хамаарах бөгөөд харилцан
нэг нэгэндээ маш хүчтэй нөлөө үзүүлдэг.
2.Үнийн ба үнийн бус өрсөлдөөн маш хүчтэй.
Өрсөлдөөний явцад олигополь зах зээл дээр
ажиллаж буй пүүсүүдийн зах зээл дээр эзлэх хувь нь
өөрчлөгдөж, зарим тохиолдолд зах зээлээс шахагдах
тохиолдолд ч байдаг.
Иймээс эдгээр пүүсүүд зах зээлийн хувь хэмжээгээ
бууруулалгүй, нэмэгдүүлэхийн тулд техник,
технологио шинэчилж, зардлаа бууруулахаас гадна
үнийн ба үнийн бус хүчин зүйлсээр маш хүчтэй
өрсөлдөөнд ордог.
5.Нэгэн төрлийн, эсвэл ялгаатай бүтээгдэхүүн,
үйлчилгээ үйлдвэрлэх
Олигополь зах зээл дээрх пүүсүүд нь
стандартчилагдсан нэгэн төрлийн бүтээгдэхүүн,
жишээ нь, цахилгаан эрчим хүч, эсвэл хоорондоо
ялгаатай бүтээгдэхүүн, зөөврийн компьютер
үйлдвэрлэж байж болно.
Ашигт малтмал ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг
салбарууд, жишээ нь, зэс, төмөр, хөнгөн цагаан, болон
цемент, нэгэн төрлийн олигополь шинж чанартай
байна.
6.Зах зээлд нэвтрэхэд хэцүү
Олигополь зах зээл дээр ажиллаж буй пүүсүүд
тухайн зах зээл рүү шинэ өрсөлдөгч пүүс нэвтрэх үед
маш хүчтэй саад учруулна.
Зах зээлийн төвлөрлийг хэмжих: Олигополийг
тодорхойлох нь
Олигополь зах зээл нь цөөхөн хэдэн том
пүүсүүдийн гарт төвлөрч байдгийг хэмжих хоёр
үндсэн аргачлал байдаг.
Үүнд:
1. Төвлөрлийн харьцаа (Concentration Ratio-CR):
Зах зээлд давамгайлж байгаа том пүүсүүдийн эзэмшиж
байгаа зах зээлийн хувиудын нийлбэрээр
тодорхойлогддог.
Олигополь зах зээлийг дээрх байдлаар ангилахаас
гадна:
Олон улсын: автомашины дугуйн зах зээл,
компьютерийн программ хангамжийн зах зээл гэх мэт
Үндэсний: манай улсын хувьд арилжааны банкны зах
зээл
Орон нутгийн: хотод гурилан бүтээгдэхүүний зах зээл
монопольт өрсөлдөөнт байхад орон нутаг, хөдөөд цөөн
тооны үйлдвэрлэгчтэй олигополь зах зээл гэж
ангилдаг.
Олигополийн үйл хөдлөл
Тоглоомын онол
Энэ хэсэгт олигополь зах зээл дээр пүүсүүд хэрхэн
оновчтой шийдвэр гаргадгийг үзнэ.
Өрсөлдөөний бусад хэлбэрүүд төгс өрсөлдөөн,
монополь болон монопольт өрсөлдөөний нөхцөлд
пүүс бүр бусад өрсөлдөгч пүүсүүдийн хариу үйлдлээс
үл хамаарсан, бие даасан шийдвэр гаргадаг.
Эдгээр пүүсийн шийдвэр гаргах зарчим нь маш
энгийн, MR=MC зарчмаар ашиг хамгийн их байх
үйлдвэрлэлийн түвшинг сонгодог.
Дээрх арга нь олигополийн нөхцөл пүүсийн шийдвэр
гаргах зарчим болж чаддаггүй.
Олигополийн гол шинж чанар нь бүр пүүс бүр
шийдвэр гаргахдаа өрсөлдөгчийнхөө хариу үйлдлийг
урьдчилан тооцох шаардлагатай стратегийн харилцан
хамааралтай байдаг
Олигополийн үнэ, үйлдвэрлэлийн хэмжээ болон
маркетингийн шийдвэр нь бусад пүүсүүдийн
шийдвэртэй харилцан хамааралтай байдаг нь хөзөр,
шатар гэх мэт стратегийн тоглоомын мөн чанартай
адилхан байдаг.
Ийм төрлийн тоглоомыг тоглох хамгийн шилдэг
арга нь өрсөлдөгч тоглогчийн тоглох арга, нүүдлээс
хамааруулан өөрийн шийдвэрийг гаргах явдал юм.
Тоглогчид нь (олигополь пүүсүүд) өөрсдийн үйл
хөдлөлийг өрсөлдөгчдийнхөө үйл хөдлөл болон
хүлээгдэж буй хариу үйлдэлд тохируулан төлөвлөх
ёстой болно.
Ийм стратеги шаардсан нөхцөл байдалд хүмүүс
хэрхэн үйл хөдлөлөө хийхийг судалдаг салбарыг
тоглоомын онол гэдэг.
Энгийн тоглоомын онолын загварыг ашиглан
олигополийн үйл хөдлөлийг авч үзье
Олигополь зах зээл дээр зөвхөн хоёр - пүүс (“Кока
Кола” болон “Пепси Кола”) үйл ажиллагаа явуулдаг
буюу дуополь зах зээл, пүүсүүд нь нэгэн төрлийн
бүтээгдэхүүн (ундаа) үйлдвэрлэдэг гэж үзье
Пүүс бүр “өндөр үнийн” болон “бага үнийн” гэсэн
хоёр боломжит стратегиас сонголт хийнэ.
Пүүс бүрийн олох ашиг өөрийнх нь сонгосон болон
өрсөлдөгчийнх нь сонгосон стратегиас хамаарна.
/Зураг /
Зураг. Дуополь зах зээлийн хожлын матриц
Кока Кола
Өндөр үнийн Бага үнийн
Пепси Кола
Өндөр
үнийн
А (22;22) В (25;16)
Бага үнийн
C (16;25) D (18;18)
Пүүс бүр хоёр боломжит стратегитай байна.
Хаалтанд байгаа тооны эхнийх нь Кока Кола-гийн
ашгийг илэрхийлэх бол арынх нь Пепси Кола-гийн
ашгийг илэрхийлнэ.
Үсгээр тэмдэглэсэн хожлын матрицын нүд бүр нь хоёр
пүүсийн нэг, нэг стратегийн хослолыг илэрхийлж уг
хослолын үеийн пүүсүүдийн олж авах ашгийн
хэмжээг харуулна.
Стратегийн харилцан хамааралтай байдал.
Зурагт өгөгдсөн тоон мэдээлэл нь хэдийгээр
хийсвэр боловч тэдгээрийн хоорондын харилцан
хамаарал бодит байдлыг илэрхийлж чадна.
Өөрөөр хэлбэл, олигополь пүүс өөрийн үнийн
стратегиа өөрчлөх замаар өөрийнхөө ашгийг
нэмэгдүүлэн, өрсөлдөгч пүүсийнхээ ашгийн
хэмжээнд нөлөөлж чадна гэсэн стратегийн харилцан
хамааралтай байдлыг харуулж байна
Хуйвалдах хандлага.
Зураг 1 нь олигополь пүүс нь өрсөлдөгч пүүстэйгээ
хамтын ажиллагаа буюу хуйвалдаан хийх замаар илүү
хожоо олж чадна гэдгийг мөн харуулдаг.
Дээрх жишээний хувьд хоёр пүүс зэрэг өндөр үнийн
стратегиа ашиглана гэж тохирсноор ашгаа тус бүрдээ
18 саяас (“D” нүд) 22 сая ам.доллар (“А” нүд) болгон
өсгөж чадна.
Хуурах.
Хожлын матриц нь яагаад хуйвалдааны гэрээгээ
зөрчих, хуурах үйлдлийг хийх хандлага
олигополиудад хүчтэй байдгийг тайлбарлана.
Хоёр пүүс хоёулаа хуйвалдсан үнийн тохиролцоогоо
зөрчин, бие биенээ хуурахыг хүсэж эхэлнэ.
Учир нь аль ч пүүс бага үнийг сонгон стратегиа
өөрчилснөөр олж авах ашгаа 25 сая ам.доллар болтол
нэмэгдүүлж чадна
1.Хугарсан эрэлтийн муруйн загвар
A, В болон С гэсэн гурван ижил хэмжээний пүүс
ялгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэн ажилладаг нэгэн
хийсвэр олигополь зах зээлийг авч үзье.
Үүнд:
1.Пүүсүүд нь бие даасан байдлаар, хуйвалдааны бус
замаар үнээ тогтоодог
2. А пүүсийн тогтоосон үнэ болон үйлдвэрлэх
бүтээгдэхүүний тоо хэмжээ нь Зураг 2.-д үзүүлснээр,
харгалзан, Р0 ба Q0 байна
Пүүсүүд хоорондын харилцан хамааралтай байдал
болон өрсөлдөгчийнх нь хариу үйлдлийн тухай
тодорхой бус байдал зэргээс шалтгаалан олигополь
пүүсийн эрэлтийн муруй ямар байх нь
тодорхойлогдоно.
Аль нэг пүүсийн үнийн өөрчлөлтөнд үзүүлэх
өрсөлдөгчдийнх нь хариу үйлдлийг үндсэнд нь, үнийн
өөрчлөлтийг дагах болон үнийн өөрчлөлтийг
тооцохгүй байх гэж ялгаж авч үзнэ.
Хугарсан эрэлтийн муруй
[A] Хуйвалдааны бус олигополь пүүсийн эрэлт
болон ахиу орлогын муруйнуудын налалт нь
өрсөлдөгч пүүсүүдүүд өгөгдсөн үнэ Р0-ээс эхлэх
үнийн ямар нэгэн өөрчлөлтийг дагах (D1 ба МR1)
эсвэл тооцохгүй байхаас (D2 ба MR2) хамаарна.
[Б] Ерөнхийдөө, олигополийн өрсөлдөгчид нь үнийн
өсөлтийг тооцохгүй, харин үнийн бууралтыг
дагадаг.
2.Хуйвалдааны зарчмаар үнэ тогтоох загвар
Хэрвээ олигополь пүүсүүд ижил эрэлтийн болон
зардлын нөхцөлтэй байвал тэдгээр нь нийт гарцын
хэмжээгээ хязгаарлаж, нэг ерөнхий үнэ тогтоохоор
хуйвалдаж болно.
Үр дүнд нь, пүүс бүр монополь пүүс байсан бол
тогтоох байсан Q0 ба Р0 хослолыг тогтооно.
Энэ үнэ болон гарцын хэмжээний хослол нь
олигополь пүүс бүрийн ашгийг хамгийн их
байлгаснаар (тэмдэглэсэн талбай) тэдгээрийн
хамтарсан ашгийг мөн хамгийн их түвшинд хүргэнэ.
3.Үнээр хошуучлагчийн загвар
Үнээр хошуулагчийн загвар нь бодит байдал дээр
олигополиуд үнээ тогтоохдоо ашигладаг, хуйвалдааны
бус зарчим юм.
Гол агуулга нь олигополь зах зээл дээрх
“давамгайлагч”- хамгийн том, эсвэл хамгийн үр
ашигтай пүүс нь үнийн өөрчлөлтийг эхэлж хийхэд
бусад бүх пүүс уг өөрчлөлтийг их, бага ямар нэг
хэмжээгээр шууд дагаж өөрчилдөг үйл ажиллагааг
хэлдэг.
Үнэ
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Micro l4.2019 2020
Micro l4.2019 2020Micro l4.2019 2020
Micro l4.2019 2020hicheel2020
 
Micro l12.2019 2020
Micro l12.2019 2020Micro l12.2019 2020
Micro l12.2019 2020hicheel2020
 
Micro l3.2019 2020
Micro l3.2019 2020Micro l3.2019 2020
Micro l3.2019 2020hicheel2020
 
Micro l13.2020 2021
Micro l13.2020 2021Micro l13.2020 2021
Micro l13.2020 2021hicheel2020
 
Micro l11.2020 2021
Micro l11.2020 2021Micro l11.2020 2021
Micro l11.2020 2021hicheel2020
 
Econ l6.2020 2021
Econ l6.2020  2021Econ l6.2020  2021
Econ l6.2020 2021hicheel2020
 
EconL2.2020-2021 on
EconL2.2020-2021 onEconL2.2020-2021 on
EconL2.2020-2021 onhicheel2020
 
Micro.lecture.9
Micro.lecture.9Micro.lecture.9
Micro.lecture.9Tj Crew
 
Монополь пүүсийн үйл ажиллагаа
Монополь пүүсийн үйл ажиллагааМонополь пүүсийн үйл ажиллагаа
Монополь пүүсийн үйл ажиллагааJust Burnee
 
Micro l16.2019 2020on
Micro l16.2019 2020onMicro l16.2019 2020on
Micro l16.2019 2020onhicheel2020
 
зах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэр
зах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэрзах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэр
зах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэрBat-Ochir
 
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсҮйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсJust Burnee
 
Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн зах зээлХөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн зах зээлJust Burnee
 

What's hot (20)

Micro l4.2019 2020
Micro l4.2019 2020Micro l4.2019 2020
Micro l4.2019 2020
 
Micro l12.2019 2020
Micro l12.2019 2020Micro l12.2019 2020
Micro l12.2019 2020
 
Micro l3.2019 2020
Micro l3.2019 2020Micro l3.2019 2020
Micro l3.2019 2020
 
Bagts sad
Bagts sadBagts sad
Bagts sad
 
Online lecture 4
Online lecture 4Online lecture 4
Online lecture 4
 
Micro l13.2020 2021
Micro l13.2020 2021Micro l13.2020 2021
Micro l13.2020 2021
 
Lekts 4
Lekts 4Lekts 4
Lekts 4
 
Micro l11.2020 2021
Micro l11.2020 2021Micro l11.2020 2021
Micro l11.2020 2021
 
Econ l10 a.2020
Econ l10 a.2020Econ l10 a.2020
Econ l10 a.2020
 
Econ l6.2020 2021
Econ l6.2020  2021Econ l6.2020  2021
Econ l6.2020 2021
 
EconL2.2020-2021 on
EconL2.2020-2021 onEconL2.2020-2021 on
EconL2.2020-2021 on
 
Micro.lecture.9
Micro.lecture.9Micro.lecture.9
Micro.lecture.9
 
Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2
 
Монополь пүүсийн үйл ажиллагаа
Монополь пүүсийн үйл ажиллагааМонополь пүүсийн үйл ажиллагаа
Монополь пүүсийн үйл ажиллагаа
 
Micro l16.2019 2020on
Micro l16.2019 2020onMicro l16.2019 2020on
Micro l16.2019 2020on
 
зах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэр
зах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэрзах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэр
зах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэр
 
Ulsiin shalgalt test ezusm
Ulsiin shalgalt test ezusmUlsiin shalgalt test ezusm
Ulsiin shalgalt test ezusm
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсҮйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
 
Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн зах зээлХөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн зах зээл
 

Similar to Econ L7.2019-2020on

Micro l10.2020 2021
Micro l10.2020 2021Micro l10.2020 2021
Micro l10.2020 2021hicheel2020
 
lecture12.2022-2023.pdf
lecture12.2022-2023.pdflecture12.2022-2023.pdf
lecture12.2022-2023.pdfssuserca5598
 
Mie.s10 2020 2021on
Mie.s10 2020 2021onMie.s10 2020 2021on
Mie.s10 2020 2021onhicheel2020
 
менежментийн экономикс
менежментийн экономиксменежментийн экономикс
менежментийн экономиксMunkhtur Davaanyam
 
Mie.s10 2020 2021on -h
Mie.s10 2020 2021on -hMie.s10 2020 2021on -h
Mie.s10 2020 2021on -hhicheel2020
 
Micro l9. 2020 2021on
Micro l9. 2020 2021onMicro l9. 2020 2021on
Micro l9. 2020 2021onhicheel2020
 
Lecture 11. 2022-2023on.pdf
Lecture 11. 2022-2023on.pdfLecture 11. 2022-2023on.pdf
Lecture 11. 2022-2023on.pdfssuserca5598
 
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptГазарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptEnkh Tseba
 
Competative market
Competative marketCompetative market
Competative marketJust Burnee
 
Олигополь пүүсийн шийдвэр
Олигополь пүүсийн шийдвэрОлигополь пүүсийн шийдвэр
Олигополь пүүсийн шийдвэрJust Burnee
 
Төгсөлтийн шалгалтанд бэлтгэх материал
Төгсөлтийн шалгалтанд бэлтгэх материал Төгсөлтийн шалгалтанд бэлтгэх материал
Төгсөлтийн шалгалтанд бэлтгэх материал Tserendolgor Chinchuluun
 
Mie.s11.2020 2021on
Mie.s11.2020  2021onMie.s11.2020  2021on
Mie.s11.2020 2021onhicheel2020
 
ð£ð©ð¦ðçð¥ ðìð¦ð©ð¦ð¢ ðàð¦ðüð¦ð©ð¦ð¢ ð¦ð©ðá ð¦ð¦ð¦ð+ðéðïð¢ ðüðìð¦ð¦ê»ê»ð¦
ð£ð©ð¦ðçð¥ ðìð¦ð©ð¦ð¢ ðàð¦ðüð¦ð©ð¦ð¢ ð¦ð©ðá ð¦ð¦ð¦ð+ðéðïð¢ ðüðìð¦ð¦ê»ê»ð¦ð£ð©ð¦ðçð¥ ðìð¦ð©ð¦ð¢ ðàð¦ðüð¦ð©ð¦ð¢ ð¦ð©ðá ð¦ð¦ð¦ð+ðéðïð¢ ðüðìð¦ð¦ê»ê»ð¦
ð£ð©ð¦ðçð¥ ðìð¦ð©ð¦ð¢ ðàð¦ðüð¦ð©ð¦ð¢ ð¦ð©ðá ð¦ð¦ð¦ð+ðéðïð¢ ðüðìð¦ð¦ê»ê»ð¦Onobold Odgerel
 
Mie.s11.2020 2021on
Mie.s11.2020  2021onMie.s11.2020  2021on
Mie.s11.2020 2021onhicheel2020
 

Similar to Econ L7.2019-2020on (20)

Micro l10.2020 2021
Micro l10.2020 2021Micro l10.2020 2021
Micro l10.2020 2021
 
lecture12.2022-2023.pdf
lecture12.2022-2023.pdflecture12.2022-2023.pdf
lecture12.2022-2023.pdf
 
Mie.s10 2020 2021on
Mie.s10 2020 2021onMie.s10 2020 2021on
Mie.s10 2020 2021on
 
ECON121
ECON121ECON121
ECON121
 
менежментийн экономикс
менежментийн экономиксменежментийн экономикс
менежментийн экономикс
 
Lekts 9 monopoli zah zeel
Lekts 9 monopoli zah zeelLekts 9 monopoli zah zeel
Lekts 9 monopoli zah zeel
 
ECON121-20160624
ECON121-20160624ECON121-20160624
ECON121-20160624
 
Seminar 3,4
Seminar  3,4Seminar  3,4
Seminar 3,4
 
Mie.s10 2020 2021on -h
Mie.s10 2020 2021on -hMie.s10 2020 2021on -h
Mie.s10 2020 2021on -h
 
11 monopolistic competition
11 monopolistic competition11 monopolistic competition
11 monopolistic competition
 
Micro l9. 2020 2021on
Micro l9. 2020 2021onMicro l9. 2020 2021on
Micro l9. 2020 2021on
 
Lecture 11. 2022-2023on.pdf
Lecture 11. 2022-2023on.pdfLecture 11. 2022-2023on.pdf
Lecture 11. 2022-2023on.pdf
 
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptГазарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
 
Competative market
Competative marketCompetative market
Competative market
 
Олигополь пүүсийн шийдвэр
Олигополь пүүсийн шийдвэрОлигополь пүүсийн шийдвэр
Олигополь пүүсийн шийдвэр
 
Төгсөлтийн шалгалтанд бэлтгэх материал
Төгсөлтийн шалгалтанд бэлтгэх материал Төгсөлтийн шалгалтанд бэлтгэх материал
Төгсөлтийн шалгалтанд бэлтгэх материал
 
Mie.s11.2020 2021on
Mie.s11.2020  2021onMie.s11.2020  2021on
Mie.s11.2020 2021on
 
9 monopoly
9 monopoly9 monopoly
9 monopoly
 
ð£ð©ð¦ðçð¥ ðìð¦ð©ð¦ð¢ ðàð¦ðüð¦ð©ð¦ð¢ ð¦ð©ðá ð¦ð¦ð¦ð+ðéðïð¢ ðüðìð¦ð¦ê»ê»ð¦
ð£ð©ð¦ðçð¥ ðìð¦ð©ð¦ð¢ ðàð¦ðüð¦ð©ð¦ð¢ ð¦ð©ðá ð¦ð¦ð¦ð+ðéðïð¢ ðüðìð¦ð¦ê»ê»ð¦ð£ð©ð¦ðçð¥ ðìð¦ð©ð¦ð¢ ðàð¦ðüð¦ð©ð¦ð¢ ð¦ð©ðá ð¦ð¦ð¦ð+ðéðïð¢ ðüðìð¦ð¦ê»ê»ð¦
ð£ð©ð¦ðçð¥ ðìð¦ð©ð¦ð¢ ðàð¦ðüð¦ð©ð¦ð¢ ð¦ð©ðá ð¦ð¦ð¦ð+ðéðïð¢ ðüðìð¦ð¦ê»ê»ð¦
 
Mie.s11.2020 2021on
Mie.s11.2020  2021onMie.s11.2020  2021on
Mie.s11.2020 2021on
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Econ L7.2019-2020on

  • 1. ТӨГС БУС ӨРСӨЛДӨӨНИЙ ЗАХ ЗЭЭЛ 1. Монополь зах зээл 2. Монопольт өрсөлдөөний зах зээл 3. Олигополь зах зээл
  • 2. 1.Монополь зах зээл 1.Нэг үйлдвэрлэгчтэй Тухайн зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг л пүүс үйлдвэрлэж, нийлүүлэх бөгөөд тухайн пүүсийн үйлдвэрлэл, нийлүүлэлтээр салбарын нийлүүлэлт тодорхойлогдоно. 2.Тэнцвэрт үнэнд нөлөөлөх бүрэн боломжтой Тухайн пүүс бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн нийт нийлүүлэлтийг тодорхойлж байгаа тул нийлүүлэлгийг өсгөх, бууруулах замаар тэнцвэрт үнэд нөлөө үзүүлэх боломжтой
  • 3. 3.Үнийн бус өрсөлдөөн сул Монополь пүүс үнийн бус өрсөлдөөнийг бусад пүүсээс өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгаатай байдлыг таниулахьш тулд биш харин өмнө нь хэрэглэдэггүй байсан хэрэглэгчиийг татах, өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү их хэмжээгээр хэрэглүүлэх зорилгоор хийдэг.
  • 4. 4.Зах зээлд нэвтрэх боломж маш бага Нэгэнт монопольчилогдсон зах зээл рүү шинээр пүүсүүд нэвтрэх боломж маш бага байдаг. Тухайн зах зээл рүү өрсөлдөгч пүүс нэвтрэхэд маш хүнд бөгөөд маш их саад учирдаг. Үүнд: а. Хууль, эрх зүйн хязгаарлалт б. Дарамт, шахалт в. Монополь пүүсийн өргөжилтийн үр өгөөж г. Салбарын зардал д. Бүтээгдэхүүний ялгаатай байдал ба зар сурталчилгаа
  • 5. 5.Орлуулах боломж багатай бутээгдэхүүн, үйлчилгээ Монополь пүүс нь орлуулах боломж багатай онцгой төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэнэ. Жишээлбэл, дулааны шугам, сүлжээ, цэвэр усны шугам, төмөр зам гэх мэт салбаруудыг нэрлэж болно.
  • 6.
  • 7. Монополийн хэлбэрүүд 1.Хаалттай монополь Төрөөс зарим нэг пүүсүүдэд тодорхой төрлийн бүтээгдэхүүн,үйлчилгээг үйлдвэрлэх, борлуулах эрхийг патент, лицензээр олгож, шинэ өрсөлдөгч пүүс нэвтрэх боломжийг хууль, эрх зүйн актууд болон патент, лицензээр хаасан байдаг. Ийм замаар үүсч, оршин тогтнож буй монополийг хаалттай буюу хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн ил монополь гэдэг.
  • 8. 2. Нээлттэй монополь Нээлттэй монополь нь ихэнх тохиолдолд түр зуурын шинжтэй бөгеөд энэ хэлбэрийн монополиуд нь бизнесийн шинэ санаа, шинэ технологийн үндсэн дээр бий болж, дараагийн шинэ санаа, дэшилтэд технологиор монополь байдлаа алддаг. Энэ хэлбэрийн монопольд төрөөс зөвшөөрөл өгсөн боловч өрсөлдөөнөөс хамгаалдаггүй бөгөөд шинэ өрсөлдөгч нэвтрэх боломж нээлттэй байдаг.
  • 9. 3.Аргагүй монополь Үйлдвэрлэлийн түүхий эд, материал түүний нөөц, олдоц, эдийн засгийн үр ашиг, зах зээлийн багтаамж зэрэг хүчин зүйлүүдтэй холбогдон үүссэн монополийг аргагүй монополь гэж үздэг. Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлд ашиглагдах түүхий эд, түүний нөөц, олдоцийг монопольчилох үед энэ төрлийн монополь үүсдэг
  • 10. 4. Зүй ёсны монополь Хэрэглэгчдэд хамгийн ашигтай хувилбараар буюу нийгмийн хувьд зардал багатай байх нөхцлөөр тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж нийлүүлж байгаа монополь үйлдвэрлэгч 5.Энгийн монополь Хэрэглэгчдэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний ижил үнээр борлуулж байгаа монополь үйлдвэрлэгч
  • 11. 6.Үнийн ялгаварлал бүхий монополь Хэрэглэгчдэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ харилцан адилгүй үнээр нийлүүлж байгаа монополь үйлдвэрлэгч . Үүнд:  Орон зай : хот, хөдөө  Цаг хугацаа : өдөр, орой  Хэрэглэгчдийн худалдан авах чадвар буюу орлогын түвшин : чинээлэг, ядуу  Хэрэглээ, худалдан авалтын хэмжээ : бөөний, жижиглэнгийн  Хэрэглэгчдийн нийгмийн статус : ажиллагсад, суралцагсад
  • 12.
  • 13. Монополь үйлдвэрлэгчийн эрэлт ба орлого Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, тоо хэмжээ Монополь пүүс үйлдвэрлэх бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ тоо, хэмжээг ашгаа хамгийн их байлгахаар тогтооно. Тухайн тоо, хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид худалдан авч чадах үнийг тогтооно.
  • 14. Монополь пүүс эрэлтийн хуульд захирагдах бөгөөд нэмэгдэл нэгж бүгээгдэхүүн, үйлчилгээг зах зээл дээр борлуулахын тулд эрэлтийн хуулийн дагуу үнээ буулгах шаардлагатай. Учир нь тухайн үнийн түвшинд уг нэмэгдэл нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээ нь бусад хүчин зүйл тогтмол үед үнээ бууруулахгүй бол борлогдох боломжгүй юм.
  • 15. Монополь үйлдвэрлэгч тухайн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлтийг дангаараа хангах тул олж байгаа орлогоо хамгийн их байлгахын тулд ямагт эрэлтийн муруйн мэдрэмжтэй хэсэгт үйл ажиллагаа явуулна. Пүүсийн ахиу орлого, нийт орлого Монополь пүүс зах зээл дээр бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмж борлуулахын тулд үнээ буулгадагтай уялдан пүүсийн ахиу орлогын муруй нь үнээсээ ямагт бага байдаг ( P> MR)
  • 16. Монополь пүүсийн ахиу орлого нь түүний борлуулсан бүтээгдэхүүний нэгжийн үнээс бага байдаг учир монополь пүүсийн ахиу орлогын муруй нь түүний эрэлтийн муруйн доогуур байрлана.
  • 17.
  • 18. Дээрх зургаас үндэслэндарааххэдхэдэндүгнэлтийг хийжболно. Үүнд: 1.P > MR 2. Ed >1 → MR > 0 → Q ↑→ TR ↑ 3. Ed = 1 → MR = 0 → TR max 4. Ed <1 → MR <0 → Q ↑→ TR ↓
  • 19. 4.Монополь пүүсийн ашгийн шинжилгээ Ашгийг хамгийн их байлгах 2 хандлага 1. π=TR–TC→max 2. MR=MC Энэ 2 хандлага аль ч зах зээл дээр хүчинтэй 1. Монополь пүүсийн ашиг: 𝜋 = 𝑇𝑅 − 𝑇𝐶 𝜋 – пүүсийн ашиг 𝑇𝑅 – пүүсийн нийт орлого 𝑇𝐶 – пүүсийн нийт зардал
  • 20.
  • 21.
  • 22.
  • 23.
  • 24.
  • 25. Дээрх зургыг завсар тус бүрээр нь тайлбарлъя. 1. (0 ; QA) → TR - TC = - 2. (QA; QB)→ TR - TC = + 3. (QB; +∞) → TR - TC = - 4. QAба Q B – ийг хугарлын цэг,TR - TC = 0 5. Q*→ TR - TC = 𝜋 max
  • 26. Монополь үйлдвэрлэгч хамгийн их ашиг олохын тулд MR = MC байх хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ зах зээлийн эрэлтийн муруйд тохирох үнээр борлуулна.
  • 27.
  • 28.  АТС = Р бол пүүсийн нийт орлого нийт зардалтай тэнцүү бөгөөд пүүс ашиг ч үгүй алдагдал ч үгүй ажиллана. Үүнээс өөр үйлдвэрлэлийн түвшинд пүүс алдагдалтай ажиллах тул энэ нь пүүсийн хувьд хамгийн оновчтой сонголт юм.
  • 29.
  • 30.  АТС>Р Хэрвээ монополь пүүсийн үйлдвэрлэлийн дундаж зардал нь бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнээс их бол пүүсийн нийт орлого нийт зардлаас бага бөгөөд пүүс ашиггүй ажиллаж байнa
  • 31.
  • 32.
  • 33. Монополь пүүсийн эрэлт, ахиу орлого, ахиу зардал, нийг орлого, зардал, ашгийн шинжилгээг тодорхой жишээн дээр тайлбарлая. Тоо хэмжээ q Үнэ P Нийт орлого TR Нийт зардал TC Ахиу орлого MR Ахиу зардал MC 0 400 0 290 -290 - - 1 360 360 350 10 360 60 2 320 640 400 240 280 50 3 280 840 440 400 200 40 4 240 960 500 460 120 60 5 200 1000 600 400 40 100 6 160 960 740 220 -40 140 7 120 840 920 -80 -120 180 8 80 640 1140 -500 -200 220
  • 34.
  • 35. Монополь зах зээл дээр үйлдвэрлэлийн болон хуваарилалтын үр ашиг хангагддаггүй. Хуваарилалтын үр ашиг хангагддаггүйн улмаас нийгмийн сайн сайхан байдал хамгийн их байж чадахгүй бөгөөд нийгмийн алдагдал үүсдэг.
  • 36.
  • 37. Төрийн зохицуулалт бүхий монополь • МЗЗ-ийн пүүсийн тэр дундаа аргагүй монополь пүүсийн үнийг төрөөс зохицуулж байдаг • Зохицуулахдаа P=MC байхаар үнэ тогтоовол пүүс алдагдал хүлээж ажиллах боломжгүй болно • Тиймээс P=ATC байхаар үнийг зохицуулдаг
  • 38. ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ БА МОНОПОЛИЙН ТЭНЦВЭР [F] ба [A] – монополийн үеийн үндсэн тэнцвэр [E] – өрсөлдөөний үеийн тэнцвэр [B]  монополийн дундаж нийт зардал 𝑸 𝒎 ба 𝑷 𝒎 – монополийн үеийн үнэ ба үйлдвэрлэлийн хэмжээ 𝑸 𝑬 ба 𝑷 𝑬 – өрсөлдөөний үеийн үнэ ба үйлдвэрлэлийн хэмжээ 𝑸 𝑮 ба 𝑷 𝑮 – төрийн зохицуулалт буюу монополийн олох ашиг тэг байх үеийн үнэ ба үйлдвэрлэлийн хэмжээ
  • 39.
  • 40. Аргагүй монополийг үнээр нь зохицуулах хоёр арга байдаг. Үүнд: Нэгдүгээрт, нийгмийн хувьд хамгийн оновчтой түвшин болох үнийг ахиу зардалтай. тэнцүүлэх зарчим Хоёрдугаарт, үнийг дундаж зардалтай тэнцүүлэх зарчмаар зохицуулна.
  • 41. 2.Монопольт өрсөлдөөний зах зээл Монопольт өрсөлдөөнт зах зээл нь төгс өрсөлдөөн рүү хамгийн их ойртсон төгс бус өрсөлдөөнт зах зээлийн хэлбэр юм. Монопольт өрсөлдөөнт зах зээл нь тодорхой шинжүүдийг агуулсан байх бөгөөд түүнийг тус бүрд нь авч үзье. МӨЗЗ - ийн үндсэн шинжүүд :
  • 42. 1.Олон тооны пүүс үйл ажиллагаа явуулна. МӨЗЗ нь ТБӨЗЗ -ийн бусад хэлбэрүүдтэй харьцуулахад харьцангуй олон боловч ТӨЗЗ -тэй харьцуулахад цөөн тооны пүүс үйлдвэрлэл явуулдаг. Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг харьцангуй олон пүүс үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх тул пүүс тус бүрийн зах зээлд эзлэх хувь харьцангуй бага байдаг.
  • 43. 2.МӨЗЗ- ийн пүүсийн бүтээгдэхүүнүүд ялгаатай байдаг нь уг зах зээлийн гол онцлог болдог. Бүтээгдэхүүний ялгаатай байдалд нөлөөлдөг зүйлс: а. Бүтээгдэхүүний чанар б. Сав баглаа, боодол, хаяг, шошго в. Борлуулалтын дараах урамшуулал үйлчилгээ г. Баталгаат засварын хугацаа, баталгаажуулалт д.Зах зээлийн байршил
  • 44. 3.Үнийн бус өрсөлдөөн хүчтэй. Пүүсүүдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ нь өөр хоорондоо ялгаатай байдал нь үнийн бус өрсөлдөөн хүчтэй явагдах үндсэн шалтгаан болдог. Пүүсүүд бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгаатай байдлаа хэрэглэгчдэд таниулж, эрэлтээ нэмэгдүүлж, зах зээлээ тэлж, ашгаа өсгөхийн тулд реклам, сурталчилгаа, баталгаа гэх мэт үнийн бус хүчин зүйлсүүдээр хүчтэй өрсөлддөг.
  • 45. 4.Мэдээлэл төгс бус МӨЗЗ дээр ажиллаж буй пүүсүүд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, эрүүл мэндэд тустай байдал зэргийн талаар хийж буй реклам, сурталчилгаа, мэдээлэл нь үнэн бодит эсэхийг хэрэглэгчид бүрэн мэдэх боломж хязгаарлагдмал байдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээний талаархи хэрэглэгчдийн мэдээлэл төгс бус байдаг.
  • 46. 5.Зах зээлийн үнэд нөлөө үзүүлэх боломжтой. МӨЗЗ дээр ажиллаж буй пүүсүүд нь ТӨЗЗ пүүсүүдтэй харьцуулахад зах зээлийн тэнцвэрт үнэд нөлөө үзүүлэх харьцангуй боломжтой байдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгаатай байдал, үнийн бус хүчин зүйлсийн өрсөлдөөн нь монопольт өрсөлдөөний пүүсүүд зах зээлийн үнэд нөлөөлөх боломжийг олгодог.
  • 47. 6.Зах зээлд нэвтрэх нь харьцангуй хялбар. МӨЗЗ рүү шинэ өрсөлдөгч пүүс нэвтрэх нь ТБӨЗЗ - ийн бусад хэлбэрүүдтэй харьцуулахад хялбар боловч, ТӨЗЗ харьцуулахад бага зэрэг төвөгтэй байдаг. Монопольт өрсөлдөөний пүүсүүд нь харьцангуй жижиг пүүсүүд байдаг учраас зах зээлд орох, гарах ерөнхийдөө хялбар байдаг.
  • 48.
  • 49. МӨЗЗ ба МЗЗ ба ТӨЗЗ Сонирхолтой нь уг МӨЗЗ нь ТӨЗЗ болон МЗЗ-ийн шинжийг агуулсан байдаг МӨЗЗ ба МЗЗ Бүтээгдэхүүний ялгаатай байдал нь тухайн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийхээ хувьд МӨЗЗ - ийн пүүс монополь байдалтай болоход хүргэдэг МӨЗЗ ба ТӨЗЗ Олон пүүстэй байдаг нь МӨЗЗ-ийн пүүсийн богино болон урт хугацаанд хамгийн их ашигтай ажиллах нөхцлийг ТӨЗЗ-ийн пүүсийхтэй адилхан болгодог.
  • 50.
  • 51. Тиймээс МӨЗЗ - ийн пүүс богино хугацаанд эдийн засгийн ашигтай болон алдагдалтай ажиллаж болно Энэ байдал нь ТӨЗЗ-ийн нэгэн адил урт хугацаанд МӨЗЗ дээр пүүс эдийн засгийн ашиггүй болох нөхцөлд хүргэнэ
  • 52. МӨЗЗ үеийн пүүсийн эрэлт, ахиу орлого болон нийт орлогын муруй МӨЗЗ дээр харьцангуй олон өрсөлдөгч пүүсүүд байх тул тухайн пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нь үнийн өөрчлөлтийг нэлээд хүчтэй мэдрэх буюу ТБӨЗЗ - ийн бусад хэлбэрүүдтэй харьцуулахад мэдрэмж сайтай байдаг.
  • 53.
  • 54. МӨЗЗ дээр ажиллаж буй пүүсийн эрэлтийн муруй нь төгс бус өрсөлдөөнт зах зээлийн бусад хэлбэрүүдтэй харьцуулахад хэвтээдүү байрлалтай байна. Гэхдээ эрэлтийн муруй шулуун үед цэг бүр дээрхи мэдрэмж нь өөр, харин гиперболлог үед цэг бүр дээрээ ижил мэдрэмжтэй гэдгийг санах хэрэгтэй. Дээрх хоёр тохиолдлыг зурагаас харж болно.
  • 55.
  • 56.
  • 57. МӨЗЗ дээр ажиллаж буй пүүс нь ашгийг хамгийн их байлгахыг зорих бөгөөд зах зээлийн бусад хэлбэрүүдийн адил MR = MC нөхцлийг баримтлана. Пүүсийн хувьд төгс өрөлдөөнт зах зээлийн адил бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтээсээ хамааран ашгийн 5 боломжит тохиолдол байна.
  • 58. 1.P>ATC Пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгжийн үнэ нь нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн дундаж зардлаасаа их тул пүүс ашигтай ажиллана. Пүүс бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгж тутмаас (P - ATC) хэмжээний ашиг олох бөгөөд нийт дүндээ (P- ATC)*Q хэмжээний ашиг олох болно.
  • 59. Монопольт өрсөлдөөнт пүүсийн богино хугацаан дахь үнэ ба гарцын хэмжээ
  • 60.
  • 61. 2.P=ATC Пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгжийн үнэ нь нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн дундаж зардалтайгаа тэнцүү тул пүүс ашиггүй,алдагдалгүй ажиллана. Гэвч пүүс үйлдвэрлэл явуулсны үр дүнд хувьсах болон тогтмол зардлаа орлогоороо бүрэн нөхөж байгаа тул пүүсийн хувьд үйлдвэрлэл явуулах нь үйлдвэрлэлээ зогсоохоос ашигтай юм.
  • 62.
  • 63.
  • 64. 3.ATC>P>AVC Пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгжийн үнэ нь нэгж бүтээгдэхүүний, үйлчилгээний үйлдвэрлэлийн дундаж зардлаасаа бага тул пүүс алдагдалтай ажиллана. Пүүс бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгж тутмаас (ATC - P) хэмжээний алдагдал хүлээх бөгөөд нийт дүндээ (ATC - P)*Q хэмжээний алдагдалтай ажиллана.
  • 65. Гэвч пүүс үйлдвэрлэл явуулсны үр дүнд хувьсах зардлаасаа гадна тогтмол зардлынхаа тодорхой хэсгийг нөхөж байгаа тул пүүсийн хувьд үйлдвэрлэл явуулах нь үйлдвэрлэлээ зогсоохоос ашигтай юм. Иймээс пүүс алдагдалтай боловч бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэсээр байх болно. MR = MC үйлдвэрлэлийн хэмжээ нь алдагдалыг хамгийн бага түвшинд хүргэнэ
  • 66.
  • 67.
  • 68. 4. P = AVC Пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгжийн үнэ нь нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн дундаж хувьсах зардалтай тэнцүү тул алдагдалтай ажиллана. Энэ тохиолдолд пүүс бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн нийт орлогоороо хувьсах зардлаа нөхөж,тогтмол зардлаа нөхөж чадахгүй байгаа тул пүүсийн тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлээ зогсоох болно.
  • 69.
  • 70. 5. P < AVC Пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгжийн үнэ нь нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн дундаж хувьсах зардлаасаа бага тул алдагдалтай ажиллана. Энэ тохиолдолд пүүс бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн нийт орлогоороо хувьсах зардлаа нөхөж ч чадахгүй байгаа тул пүүсийн тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлээ зогсоох болно
  • 71. Монопольт өрсөлдөөнт зах зээлийн урт хугацааны тэнцвэр Монопольт өрсөлдөөнт зах зээлийн урт хугацааны тэнцвэр нь төгс өрсөлдөөнт зах зээлтэй нэлээд төстэй байдаг Учир нь зах зээлийн энэ хоёр хэлбэрийн хувьд шинэ өрсөлдөгч пүүсүүд зах зээлд нэвтэрч, зах зээлээс гарах нь хялбар, чөлөөтэй бөгөөд зардал бага байдагтай холбоотой.
  • 72. Хэрэв монопольт өрсөлдөөнт хэлбэрийн пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл нь ашигтай буюу P > ATC бол шинээр пүүсүүд уг зах зээлд нэвтэрч , өрсөлдөгч пүүсүүдийн тоо нэмэгдсэнээр тухайн нэг пүүст ноогдох хэрэглэгчдийн тоо буурч, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт буурах болно. Энэ үйл явц бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн тэнцвэрт үнэ буурсаар P = ATC нөхцөл хангагдтал буюу уг бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл пүүст эдийн засгийн ашиггүй болтол үргэлжилнэ.
  • 73. Харин тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл ашиггүй буюу P < ATC бол зах зээлээс пүүсүүд гарч, өрсөлдөгч пүүсүүдийн тоо нэмэгдэж, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт өсөх болно. Энэ үйл явц бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнэ өссөөр P = ATC нөхцөл хангагдтал буюу уг бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл пүүст алдагдалгүй болтол үргэлжилнэ.
  • 74. Урт хугацаанд монопольт өрсөлдөөнт зах зээл дээр хэрвээ ашигтай бол пүүсүүдийн тоо нэмэгдсэнээр, зах зээлийн үнэ буурч, хэрвээ ашиггүй бол пүүсүүдийн тоо буурч зах зээлийн үнэ өссөний үр дүнд P=ATC нөхцөл хангагдах буюу пүүсүүд хэвийн ашигтай ажиллах болно. Энэ тохиолдлыг дараах зургаас харж болно. Үүнийг монопольт өрсөлдөөнт зах зээлийн урт хугацааны тэнцвэр гэж нэрлэдэг.
  • 75.
  • 76.
  • 77.
  • 78.
  • 79. Пүүсүүдийн монопольт өрсөлдөөнт зах зээлд чөлөөтэй орох болон гарах нөхцөл нь урт хугацаанд пүүс тэг эдийн засгийн ашигтай, илүүдэл хүчин чадалтай ажиллах үр дүнг бий болгоно. Монопольт өрсөлдөөнд ажиллаж байгаа пүүс бүтээгдэхүүнээ шинэчилж, шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлдэг.
  • 80. 3. Олигополь зах зээл Олигополь зах зээл нь төгс бус өрсөлдөөний нэг хэлбэр юм. Төгс өрсөлдөөнт зах зээл болон огт өрсөлдөөнгүй монополь зах зээл гэсэн өрсөлдөөний хоёр эсрэг туйлын хооронд орших дараагийн нэг өрсөлдөөний хэлбэр нь олигополь зах зээл юм.
  • 81.
  • 82.
  • 83. Олигополийг тодорхойлох үндсэн шинжүүд : 1.Цөөн тооны пүүсүүд ажиллана. Монопольт зах зээлтэй харьцуулахад олон боловч бусад зах зээлийн хэлбэрүүдтэй харьцуулахад харьцангуй цөөн тооны пүүсүүд олигополь зах зээл дээр ажиллана. Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн нийт эрэлтийг цөөн тооны харьцангуй том пүүсүүд нийлүүлэлтээрээ хангадаг.
  • 84. Цөөн учраас хүчин чадлын хувьд том, зах зээлд нөлөөлөх хүч ихтэй том пүүсүүд байна. Зах зээлийг цөөхөн, харьцангуй том пүүсүүд эзлэсэн байх тул тэдгээрийн гаргасан шийдвэр, үйл хөдлөл нь бие биенээсээ маш хүчтэй хамаарах бөгөөд харилцан нэг нэгэндээ маш хүчтэй нөлөө үзүүлдэг.
  • 85. 2.Үнийн ба үнийн бус өрсөлдөөн маш хүчтэй. Өрсөлдөөний явцад олигополь зах зээл дээр ажиллаж буй пүүсүүдийн зах зээл дээр эзлэх хувь нь өөрчлөгдөж, зарим тохиолдолд зах зээлээс шахагдах тохиолдолд ч байдаг. Иймээс эдгээр пүүсүүд зах зээлийн хувь хэмжээгээ бууруулалгүй, нэмэгдүүлэхийн тулд техник, технологио шинэчилж, зардлаа бууруулахаас гадна үнийн ба үнийн бус хүчин зүйлсээр маш хүчтэй өрсөлдөөнд ордог.
  • 86. 5.Нэгэн төрлийн, эсвэл ялгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэх Олигополь зах зээл дээрх пүүсүүд нь стандартчилагдсан нэгэн төрлийн бүтээгдэхүүн, жишээ нь, цахилгаан эрчим хүч, эсвэл хоорондоо ялгаатай бүтээгдэхүүн, зөөврийн компьютер үйлдвэрлэж байж болно. Ашигт малтмал ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбарууд, жишээ нь, зэс, төмөр, хөнгөн цагаан, болон цемент, нэгэн төрлийн олигополь шинж чанартай байна.
  • 87. 6.Зах зээлд нэвтрэхэд хэцүү Олигополь зах зээл дээр ажиллаж буй пүүсүүд тухайн зах зээл рүү шинэ өрсөлдөгч пүүс нэвтрэх үед маш хүчтэй саад учруулна.
  • 88. Зах зээлийн төвлөрлийг хэмжих: Олигополийг тодорхойлох нь Олигополь зах зээл нь цөөхөн хэдэн том пүүсүүдийн гарт төвлөрч байдгийг хэмжих хоёр үндсэн аргачлал байдаг. Үүнд: 1. Төвлөрлийн харьцаа (Concentration Ratio-CR): Зах зээлд давамгайлж байгаа том пүүсүүдийн эзэмшиж байгаа зах зээлийн хувиудын нийлбэрээр тодорхойлогддог.
  • 89. Олигополь зах зээлийг дээрх байдлаар ангилахаас гадна: Олон улсын: автомашины дугуйн зах зээл, компьютерийн программ хангамжийн зах зээл гэх мэт Үндэсний: манай улсын хувьд арилжааны банкны зах зээл Орон нутгийн: хотод гурилан бүтээгдэхүүний зах зээл монопольт өрсөлдөөнт байхад орон нутаг, хөдөөд цөөн тооны үйлдвэрлэгчтэй олигополь зах зээл гэж ангилдаг.
  • 90.
  • 91.
  • 92. Олигополийн үйл хөдлөл Тоглоомын онол Энэ хэсэгт олигополь зах зээл дээр пүүсүүд хэрхэн оновчтой шийдвэр гаргадгийг үзнэ. Өрсөлдөөний бусад хэлбэрүүд төгс өрсөлдөөн, монополь болон монопольт өрсөлдөөний нөхцөлд пүүс бүр бусад өрсөлдөгч пүүсүүдийн хариу үйлдлээс үл хамаарсан, бие даасан шийдвэр гаргадаг.
  • 93. Эдгээр пүүсийн шийдвэр гаргах зарчим нь маш энгийн, MR=MC зарчмаар ашиг хамгийн их байх үйлдвэрлэлийн түвшинг сонгодог. Дээрх арга нь олигополийн нөхцөл пүүсийн шийдвэр гаргах зарчим болж чаддаггүй. Олигополийн гол шинж чанар нь бүр пүүс бүр шийдвэр гаргахдаа өрсөлдөгчийнхөө хариу үйлдлийг урьдчилан тооцох шаардлагатай стратегийн харилцан хамааралтай байдаг
  • 94. Олигополийн үнэ, үйлдвэрлэлийн хэмжээ болон маркетингийн шийдвэр нь бусад пүүсүүдийн шийдвэртэй харилцан хамааралтай байдаг нь хөзөр, шатар гэх мэт стратегийн тоглоомын мөн чанартай адилхан байдаг. Ийм төрлийн тоглоомыг тоглох хамгийн шилдэг арга нь өрсөлдөгч тоглогчийн тоглох арга, нүүдлээс хамааруулан өөрийн шийдвэрийг гаргах явдал юм.
  • 95.
  • 96. Тоглогчид нь (олигополь пүүсүүд) өөрсдийн үйл хөдлөлийг өрсөлдөгчдийнхөө үйл хөдлөл болон хүлээгдэж буй хариу үйлдэлд тохируулан төлөвлөх ёстой болно. Ийм стратеги шаардсан нөхцөл байдалд хүмүүс хэрхэн үйл хөдлөлөө хийхийг судалдаг салбарыг тоглоомын онол гэдэг. Энгийн тоглоомын онолын загварыг ашиглан олигополийн үйл хөдлөлийг авч үзье
  • 97. Олигополь зах зээл дээр зөвхөн хоёр - пүүс (“Кока Кола” болон “Пепси Кола”) үйл ажиллагаа явуулдаг буюу дуополь зах зээл, пүүсүүд нь нэгэн төрлийн бүтээгдэхүүн (ундаа) үйлдвэрлэдэг гэж үзье Пүүс бүр “өндөр үнийн” болон “бага үнийн” гэсэн хоёр боломжит стратегиас сонголт хийнэ. Пүүс бүрийн олох ашиг өөрийнх нь сонгосон болон өрсөлдөгчийнх нь сонгосон стратегиас хамаарна. /Зураг /
  • 98. Зураг. Дуополь зах зээлийн хожлын матриц Кока Кола Өндөр үнийн Бага үнийн Пепси Кола Өндөр үнийн А (22;22) В (25;16) Бага үнийн C (16;25) D (18;18)
  • 99. Пүүс бүр хоёр боломжит стратегитай байна. Хаалтанд байгаа тооны эхнийх нь Кока Кола-гийн ашгийг илэрхийлэх бол арынх нь Пепси Кола-гийн ашгийг илэрхийлнэ. Үсгээр тэмдэглэсэн хожлын матрицын нүд бүр нь хоёр пүүсийн нэг, нэг стратегийн хослолыг илэрхийлж уг хослолын үеийн пүүсүүдийн олж авах ашгийн хэмжээг харуулна.
  • 100. Стратегийн харилцан хамааралтай байдал. Зурагт өгөгдсөн тоон мэдээлэл нь хэдийгээр хийсвэр боловч тэдгээрийн хоорондын харилцан хамаарал бодит байдлыг илэрхийлж чадна. Өөрөөр хэлбэл, олигополь пүүс өөрийн үнийн стратегиа өөрчлөх замаар өөрийнхөө ашгийг нэмэгдүүлэн, өрсөлдөгч пүүсийнхээ ашгийн хэмжээнд нөлөөлж чадна гэсэн стратегийн харилцан хамааралтай байдлыг харуулж байна
  • 101. Хуйвалдах хандлага. Зураг 1 нь олигополь пүүс нь өрсөлдөгч пүүстэйгээ хамтын ажиллагаа буюу хуйвалдаан хийх замаар илүү хожоо олж чадна гэдгийг мөн харуулдаг. Дээрх жишээний хувьд хоёр пүүс зэрэг өндөр үнийн стратегиа ашиглана гэж тохирсноор ашгаа тус бүрдээ 18 саяас (“D” нүд) 22 сая ам.доллар (“А” нүд) болгон өсгөж чадна.
  • 102. Хуурах. Хожлын матриц нь яагаад хуйвалдааны гэрээгээ зөрчих, хуурах үйлдлийг хийх хандлага олигополиудад хүчтэй байдгийг тайлбарлана. Хоёр пүүс хоёулаа хуйвалдсан үнийн тохиролцоогоо зөрчин, бие биенээ хуурахыг хүсэж эхэлнэ. Учир нь аль ч пүүс бага үнийг сонгон стратегиа өөрчилснөөр олж авах ашгаа 25 сая ам.доллар болтол нэмэгдүүлж чадна
  • 103.
  • 104. 1.Хугарсан эрэлтийн муруйн загвар A, В болон С гэсэн гурван ижил хэмжээний пүүс ялгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэн ажилладаг нэгэн хийсвэр олигополь зах зээлийг авч үзье. Үүнд: 1.Пүүсүүд нь бие даасан байдлаар, хуйвалдааны бус замаар үнээ тогтоодог 2. А пүүсийн тогтоосон үнэ болон үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ нь Зураг 2.-д үзүүлснээр, харгалзан, Р0 ба Q0 байна
  • 105. Пүүсүүд хоорондын харилцан хамааралтай байдал болон өрсөлдөгчийнх нь хариу үйлдлийн тухай тодорхой бус байдал зэргээс шалтгаалан олигополь пүүсийн эрэлтийн муруй ямар байх нь тодорхойлогдоно. Аль нэг пүүсийн үнийн өөрчлөлтөнд үзүүлэх өрсөлдөгчдийнх нь хариу үйлдлийг үндсэнд нь, үнийн өөрчлөлтийг дагах болон үнийн өөрчлөлтийг тооцохгүй байх гэж ялгаж авч үзнэ.
  • 107. [A] Хуйвалдааны бус олигополь пүүсийн эрэлт болон ахиу орлогын муруйнуудын налалт нь өрсөлдөгч пүүсүүдүүд өгөгдсөн үнэ Р0-ээс эхлэх үнийн ямар нэгэн өөрчлөлтийг дагах (D1 ба МR1) эсвэл тооцохгүй байхаас (D2 ба MR2) хамаарна. [Б] Ерөнхийдөө, олигополийн өрсөлдөгчид нь үнийн өсөлтийг тооцохгүй, харин үнийн бууралтыг дагадаг.
  • 108. 2.Хуйвалдааны зарчмаар үнэ тогтоох загвар
  • 109. Хэрвээ олигополь пүүсүүд ижил эрэлтийн болон зардлын нөхцөлтэй байвал тэдгээр нь нийт гарцын хэмжээгээ хязгаарлаж, нэг ерөнхий үнэ тогтоохоор хуйвалдаж болно. Үр дүнд нь, пүүс бүр монополь пүүс байсан бол тогтоох байсан Q0 ба Р0 хослолыг тогтооно. Энэ үнэ болон гарцын хэмжээний хослол нь олигополь пүүс бүрийн ашгийг хамгийн их байлгаснаар (тэмдэглэсэн талбай) тэдгээрийн хамтарсан ашгийг мөн хамгийн их түвшинд хүргэнэ.
  • 110. 3.Үнээр хошуучлагчийн загвар Үнээр хошуулагчийн загвар нь бодит байдал дээр олигополиуд үнээ тогтоохдоо ашигладаг, хуйвалдааны бус зарчим юм. Гол агуулга нь олигополь зах зээл дээрх “давамгайлагч”- хамгийн том, эсвэл хамгийн үр ашигтай пүүс нь үнийн өөрчлөлтийг эхэлж хийхэд бусад бүх пүүс уг өөрчлөлтийг их, бага ямар нэг хэмжээгээр шууд дагаж өөрчилдөг үйл ажиллагааг хэлдэг.
  • 111. Үнэ