SlideShare a Scribd company logo
1 of 52
МОНОПОЛЬТ ӨРСӨЛДӨӨНТ ЗАХ ЗЭЭЛ.
1.Монопольт өрсөлдөөнт зах зээлийн үндсэн шинж
2. МӨЗЗ үеийн пүүсийн эрэлт, ахиу орлого болон
нийт орлогын муруй
3. МӨЗЗ – ийн үеийн пүүсийн ашгийн шинжилгээ
4.Монопольт өрсөлдөөнт зах зээлийн урт хугацааны
тэнцвэр
1.Монопольт өрсөлдөөнт зах зээлийн үндсэн шинж
Монопольт өрсөлдөөнт зах зээл нь төгс өрсөлдөөн
рүү хамгийн их ойртсон төгс бус өрсөлдөөнт зах
зээлийн хэлбэр юм.
Монопольт өрсөлдөөнт зах зээл нь тодорхой
шинжүүдийг агуулсан байх бөгөөд түүнийг тус бүрд
нь авч үзье.
МӨЗЗ - ийн үндсэн шинжүүд :
1.Олон тооны пүүс үйл ажиллагаа явуулна.
МӨЗЗ нь ТБӨЗЗ -ийн бусад хэлбэрүүдтэй
харьцуулахад харьцангуй олон боловч ТӨЗЗ -тэй
харьцуулахад цөөн тооны пүүс үйлдвэрлэл явуулдаг.
Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг харьцангуй олон
пүүс үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх тул пүүс тус
бүрийн зах зээлд эзлэх хувь харьцангуй бага байдаг.
2.МӨЗЗ- ийн пүүсийн бүтээгдэхүүнүүд ялгаатай
байдаг нь уг зах зээлийн гол онцлог болдог.
Бүтээгдэхүүний ялгаатай байдалд нөлөөлдөг зүйлс:
а. Бүтээгдэхүүний чанар
б. Сав баглаа, боодол, хаяг, шошго
в. Борлуулалтын дараах урамшуулал үйлчилгээ
г. Баталгаат засварын хугацаа, баталгаажуулалт
д.Зах зээлийн байршил
3.Үнийн бус өрсөлдөөн хүчтэй.
Пүүсүүдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ
нь өөр хоорондоо ялгаатай байдал нь үнийн бус
өрсөлдөөн хүчтэй явагдах үндсэн шалтгаан болдог.
Пүүсүүд бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгаатай
байдлаа хэрэглэгчдэд таниулж, эрэлтээ нэмэгдүүлж,
зах зээлээ тэлж, ашгаа өсгөхийн тулд реклам,
сурталчилгаа, баталгаа гэх мэт үнийн бус хүчин
зүйлсүүдээр хүчтэй өрсөлддөг.
4.Мэдээлэл төгс бус
МӨЗЗ дээр ажиллаж буй пүүсүүд бүтээгдэхүүн,
үйлчилгээнийхээ чанар, эрүүл мэндэд тустай байдал
зэргийн талаар хийж буй реклам, сурталчилгаа,
мэдээлэл нь үнэн бодит эсэхийг хэрэглэгчид бүрэн
мэдэх боломж хязгаарлагдмал байдаг.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний талаархи хэрэглэгчдийн
мэдээлэл төгс бус байдаг.
5.Зах зээлийн үнэд нөлөө үзүүлэх боломжтой.
МӨЗЗ дээр ажиллаж буй пүүсүүд нь ТӨЗЗ
пүүсүүдтэй харьцуулахад зах зээлийн тэнцвэрт үнэд
нөлөө үзүүлэх харьцангуй боломжтой байдаг.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгаатай байдал,
үнийн бус хүчин зүйлсийн өрсөлдөөн нь монопольт
өрсөлдөөний пүүсүүд зах зээлийн үнэд нөлөөлөх
боломжийг олгодог.
6.Зах зээлд нэвтрэх нь харьцангуй хялбар.
МӨЗЗ рүү шинэ өрсөлдөгч пүүс нэвтрэх нь
ТБӨЗЗ - ийн бусад хэлбэрүүдтэй харьцуулахад
хялбар боловч, ТӨЗЗ харьцуулахад бага зэрэг
төвөгтэй байдаг.
Монопольт өрсөлдөөний пүүсүүд нь харьцангуй
жижиг пүүсүүд байдаг учраас зах зээлд орох, гарах
ерөнхийдөө хялбар байдаг.
МӨЗЗ ба МЗЗ ба ТӨЗЗ
Сонирхолтой нь уг МӨЗЗ нь ТӨЗЗ болон МЗЗ-ийн
шинжийг агуулсан байдаг
МӨЗЗ ба МЗЗ
Бүтээгдэхүүний ялгаатай байдал нь тухайн
үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийхээ хувьд МӨЗЗ - ийн
пүүс монополь байдалтай болоход хүргэдэг
МӨЗЗ ба ТӨЗЗ
Олон пүүстэй байдаг нь МӨЗЗ-ийн пүүсийн богино
болон урт хугацаанд хамгийн их ашигтай ажиллах
нөхцлийг ТӨЗЗ-ийн пүүсийхтэй адилхан болгодог.
Тиймээс МӨЗЗ - ийн пүүс богино хугацаанд эдийн
засгийн ашигтай болон алдагдалтай ажиллаж болно
Энэ байдал нь ТӨЗЗ-ийн нэгэн адил урт хугацаанд
МӨЗЗ дээр пүүс эдийн засгийн ашиггүй болох
нөхцөлд хүргэнэ
2.МӨЗЗ үеийн пүүсийн эрэлт, ахиу орлого болон
нийт орлогын муруй
МӨЗЗ дээр харьцангуй олон өрсөлдөгч пүүсүүд
байх тул тухайн пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний
эрэлт нь үнийн өөрчлөлтийг нэлээд хүчтэй мэдрэх
буюу ТБӨЗЗ - ийн бусад хэлбэрүүдтэй харьцуулахад
мэдрэмж сайтай байдаг.
МӨЗЗ дээр ажиллаж буй пүүсийн эрэлтийн муруй
нь төгс бус өрсөлдөөнт зах зээлийн бусад хэлбэрүүдтэй
харьцуулахад хэвтээдүү байрлалтай байна.
Гэхдээ эрэлтийн муруй шулуун үед цэг бүр дээрхи
мэдрэмж нь өөр, харин гиперболлог үед цэг бүр дээрээ
ижил мэдрэмжтэй гэдгийг санах хэрэгтэй.
Дээрх хоёр тохиолдлыг зураг 1 ба 2-оос харж болно.
Пүүс нэмж бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулахын
тулд үнээ буулгах ёстой гэсэн нөхцөл хангагдах тул
пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ахиу орлого нь
үнээсээ бага байна. /Зураг 1/
Зураг 1-д шугаман эрэлтийн функцтэй үеийн ахиу
орлого болон нийт орлогын муруйг харууллаа.
Энэ тохиолдолд нийт орлогын муруй нь хамгийн
их утгандаа хүрээд буурч эхэлнэ.
Харин Зураг 2-д эрэлтийн функц нь гипербол үеийн
ахиу орлого болон нийт орлогын муруйг харууллаа.
Энэ тохиолдолд нийт орлогын муруй нь хамгийн их
утгандаа хязгааргүй дөхдөг, ханадаггүй функц байна.
/ Зураг 2/
3. МӨЗЗ – ийн үеийн пүүсийн ашгийн шинжилгээ
Ашгийг хамгийн их байлгах 2 хандлага
1. π=TR–TC→max
2. MR=MC
Дээрх 2 хандлагаас MR=MC дэлгэрүүлж авч үзье.
Монопольт өрсөлдөөнт зах зээл дээр ажиллаж буй
пүүсийн нийт ашгийн тэгшитгэлийг бичье.
π = TR − TC = P ∗ Q − ATC ∗ Q =
= (P − ATC) ∗ Q = ( P – AFC – AVC ) ∗ Q
МӨЗЗ дээр ажиллаж буй пүүс нь ашгийг хамгийн
их байлгахыг зорих бөгөөд зах зээлийн бусад
хэлбэрүүдийн адил MR = MC нөхцлийг баримтлана.
Пүүсийн хувьд төгс өрөлдөөнт зах зээлийн адил
бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтээсээ хамааран
ашгийн 5 боломжит тохиолдол байна.
1.P>ATC
Пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгжийн үнэ
нь нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн
дундаж зардлаасаа их тул пүүс ашигтай ажиллана.
Пүүс бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгж тутмаас (P -
ATC) хэмжээний ашиг олох бөгөөд нийт дүндээ (P-
ATC)*Q хэмжээний ашиг олох болно.
Монопольт өрсөлдөөнт пүүсийн богино хугацаан дахь үнэ
ба гарцын хэмжээ
2.P=ATC
Пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгжийн үнэ
нь нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн
дундаж зардалтайгаа тэнцүү тул пүүс
ашиггүй,алдагдалгүй ажиллана.
Гэвч пүүс үйлдвэрлэл явуулсны үр дүнд хувьсах
болон тогтмол зардлаа орлогоороо бүрэн нөхөж
байгаа тул пүүсийн хувьд үйлдвэрлэл явуулах нь
үйлдвэрлэлээ зогсоохоос ашигтай юм.
3.ATC>P>AVC
Пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгжийн үнэ
нь нэгж бүтээгдэхүүний, үйлчилгээний үйлдвэрлэлийн
дундаж зардлаасаа бага тул пүүс алдагдалтай
ажиллана.
Пүүс бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгж тутмаас
(ATC - P) хэмжээний алдагдал хүлээх бөгөөд нийт
дүндээ (ATC - P)*Q хэмжээний алдагдалтай ажиллана.
Гэвч пүүс үйлдвэрлэл явуулсны үр дүнд хувьсах
зардлаасаа гадна тогтмол зардлынхаа тодорхой
хэсгийг нөхөж байгаа тул пүүсийн хувьд үйлдвэрлэл
явуулах нь үйлдвэрлэлээ зогсоохоос ашигтай юм.
Иймээс пүүс алдагдалтай боловч бүтээгдэхүүн,
үйлчилгээг үйлдвэрлэсээр байх болно.
MR = MC үйлдвэрлэлийн хэмжээ нь алдагдалыг
хамгийн бага түвшинд хүргэнэ /Зураг 5/
4. P = AVC
Пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгжийн
үнэ нь нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээний
үйлдвэрлэлийн дундаж хувьсах зардалтай тэнцүү тул
алдагдалтай ажиллана.
Пүүс бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэхэд гаргасан
дундаж хувьсах зардлаа нөхөж байгаа бөгөөд
бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгж тутмаас (ATC- P)
хэмжээний алдагдал хүлэээх бөгөөд нийт дүндээ (ATC
- P) * Q хэмжээний алдагдалтай ажиллана.
Энэ тохиолдолд пүүс бүтээгдэхүүн, үйлчилгээний
үйлдвэрлэлийн нийт орлогоороо хувьсах зардлаа
нөхөж,тогтмол зардлаа нөхөж чадахгүй байгаа тул
пүүсийн тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний
үйлдвэрлэлээ зогсоох болно.
5. P < AVC
Пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгжийн үнэ нь
нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн
дундаж хувьсах зардлаасаа бага тул алдагдалтай
ажиллана.
Энэ тохиолдолд пүүс бүтээгдэхүүн, үйлчилгээний
үйлдвэрлэлийн нийт орлогоороо хувьсах зардлаа
нөхөж ч чадахгүй байгаа тул пүүсийн тухайн
бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлээ зогсоох
болно
Дээрх ашиггүй тохиолдлуудад пүүс ашигтай
ажиллахын тулд эрэлтээ нэмэгдүүлэх эсвэл зардлаа
бууруулах бодлого баримтлах ёстой.
Гэхдээ МӨЗЗ дээр ажиллаж буй пүүс нь зардлаа
бууруулах бодлого нэлээд бэрхшээлтэй байна.
Харин бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтээ
нэмэгдүүлэх бодлого нь харьцангуй хялбар бөгөөд
боломжтой байх талтай.
4.Монопольт өрсөлдөөнт зах зээлийн урт хугацааны
тэнцвэр
Монопольт өрсөлдөөнт зах зээлийн урт хугацааны
тэнцвэр нь төгс өрсөлдөөнт зах зээлтэй нэлээд төстэй
байдаг
Учир нь зах зээлийн энэ хоёр хэлбэрийн хувьд шинэ
өрсөлдөгч пүүсүүд зах зээлд нэвтэрч, зах зээлээс гарах
нь хялбар, чөлөөтэй бөгөөд зардал бага байдагтай
холбоотой.
Хэрэв монопольт өрсөлдөөнт хэлбэрийн
пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл нь
ашигтай буюу P > ATC бол шинээр пүүсүүд уг зах
зээлд нэвтэрч , өрсөлдөгч пүүсүүдийн тоо
нэмэгдсэнээр тухайн нэг пүүст ноогдох
хэрэглэгчдийн тоо буурч, бүтээгдэхүүн,
үйлчилгээний эрэлт буурах болно.
Энэ үйл явц бүтээгдэхүүн, үйлчилгээний зах
зээлийн тэнцвэрт үнэ буурсаар P = ATC нөхцөл
хангагдтал буюу уг бүтээгдэхүүн, үйлчилгээний зах
зээл пүүст эдийн засгийн ашиггүй болтол
үргэлжилнэ.
Харин тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах
зээл ашиггүй буюу P < ATC бол зах зээлээс пүүсүүд
гарч, өрсөлдөгч пүүсүүдийн тоо нэмэгдэж,
бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт өсөх болно.
Энэ үйл явц бүтээгдэхүүн, үйлчилгээний зах
зээлийн үнэ өссөөр P = ATC нөхцөл хангагдтал
буюу уг бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл пүүст
алдагдалгүй болтол үргэлжилнэ.
Урт хугацаанд монопольт өрсөлдөөнт зах зээл
дээр хэрвээ ашигтай бол пүүсүүдийн тоо
нэмэгдсэнээр, зах зээлийн үнэ буурч, хэрвээ ашиггүй
бол пүүсүүдийн тоо буурч зах зээлийн үнэ өссөний
үр дүнд P=ATC нөхцөл хангагдах буюу пүүсүүд
хэвийн ашигтай ажиллах болно.
Энэ тохиолдлыг дараах зургаас харж болно. Үүнийг
монопольт өрсөлдөөнт зах зээлийн урт хугацааны
тэнцвэр гэж нэрлэдэг.
Пүүсүүдийн монопольт өрсөлдөөнт зах зээлд
чөлөөтэй орох болон гарах нөхцөл нь урт хугацаанд
пүүс тэг эдийн засгийн ашигтай, илүүдэл хүчин
чадалтай ажиллах үр дүнг бий болгоно.
Монопольт өрсөлдөөнд ажиллаж байгаа пүүс
бүтээгдэхүүнээ шинэчилж, шинэ бүтээгдэхүүнийг
хөгжүүлдэг.
Зар сурталчилгааны зардал нь нийт зардлыг
нэмэгдүүлэх боловч, хэрвээ борлуулалтын хэмжээг
хангалттайгаар нэмэгдүүлж чадвал дундаж нийт
зардлыг бууруулах боломжтой.
Зар сурталчилгааны зардал нь бүтээгдэхүүний
эрэлтийг нэмэгдүүлэх хандлагатай ч бас эрэлтийг
бууруулах тохиолдол байна.
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

Micro.lecture.10
Micro.lecture.10Micro.lecture.10
Micro.lecture.10Tj Crew
 
Micro.lecture.11
Micro.lecture.11Micro.lecture.11
Micro.lecture.11Tj Crew
 
Micro l13.2020 2021
Micro l13.2020 2021Micro l13.2020 2021
Micro l13.2020 2021hicheel2020
 
Econ L7.2019-2020on
Econ L7.2019-2020onEcon L7.2019-2020on
Econ L7.2019-2020onhicheel2020
 
Micro l3.2019 2020
Micro l3.2019 2020Micro l3.2019 2020
Micro l3.2019 2020hicheel2020
 
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалтүнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалтJust Burnee
 
EconL8.2020-2021on
EconL8.2020-2021onEconL8.2020-2021on
EconL8.2020-2021onhicheel2020
 
зах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэр
зах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэрзах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэр
зах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэрBat-Ochir
 
Micro.lecture.9
Micro.lecture.9Micro.lecture.9
Micro.lecture.9Tj Crew
 
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны аргаЛекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны аргаJust Burnee
 
Micro l10.2020 2021
Micro l10.2020 2021Micro l10.2020 2021
Micro l10.2020 2021hicheel2020
 
Competative market
Competative marketCompetative market
Competative marketJust Burnee
 

What's hot (20)

Online lecture 4
Online lecture 4Online lecture 4
Online lecture 4
 
Micro.lecture.10
Micro.lecture.10Micro.lecture.10
Micro.lecture.10
 
Micro.lecture.11
Micro.lecture.11Micro.lecture.11
Micro.lecture.11
 
Online lecture 2
Online lecture 2Online lecture 2
Online lecture 2
 
Micro l13.2020 2021
Micro l13.2020 2021Micro l13.2020 2021
Micro l13.2020 2021
 
Econ L7.2019-2020on
Econ L7.2019-2020onEcon L7.2019-2020on
Econ L7.2019-2020on
 
Micro l3.2019 2020
Micro l3.2019 2020Micro l3.2019 2020
Micro l3.2019 2020
 
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалтүнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт
үнэ ба бүтээгдэхүүний шийдвэр гаргалт
 
EconL8.2020-2021on
EconL8.2020-2021onEconL8.2020-2021on
EconL8.2020-2021on
 
Bagts sad
Bagts sadBagts sad
Bagts sad
 
зах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэр
зах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэрзах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэр
зах зээл - өрсөлдөөн - зах зээлийн бүтэц - зах зээлийн хэлбэр
 
Micro.lecture.9
Micro.lecture.9Micro.lecture.9
Micro.lecture.9
 
Ulsiin shalgalt test ezusm
Ulsiin shalgalt test ezusmUlsiin shalgalt test ezusm
Ulsiin shalgalt test ezusm
 
Econom.s7
Econom.s7Econom.s7
Econom.s7
 
Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2
 
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны аргаЛекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
Лекц-2 Эдийн засгийн судлах зүйл, судлагааны арга
 
Lekts 9 monopoli zah zeel
Lekts 9 monopoli zah zeelLekts 9 monopoli zah zeel
Lekts 9 monopoli zah zeel
 
Курногийн тэнцвэр 2
Курногийн тэнцвэр 2Курногийн тэнцвэр 2
Курногийн тэнцвэр 2
 
Micro l10.2020 2021
Micro l10.2020 2021Micro l10.2020 2021
Micro l10.2020 2021
 
Competative market
Competative marketCompetative market
Competative market
 

Similar to Micro l11.2020 2021 (20)

lecture12.2022-2023.pdf
lecture12.2022-2023.pdflecture12.2022-2023.pdf
lecture12.2022-2023.pdf
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
Олигополь пүүсийн шийдвэр
Олигополь пүүсийн шийдвэрОлигополь пүүсийн шийдвэр
Олигополь пүүсийн шийдвэр
 
Micro l9. 2020 2021on
Micro l9. 2020 2021onMicro l9. 2020 2021on
Micro l9. 2020 2021on
 
Econ l6.2020 2021
Econ l6.2020  2021Econ l6.2020  2021
Econ l6.2020 2021
 
Lecture 11. 2022-2023on.pdf
Lecture 11. 2022-2023on.pdfLecture 11. 2022-2023on.pdf
Lecture 11. 2022-2023on.pdf
 
ECON121
ECON121ECON121
ECON121
 
ECON121-20160624
ECON121-20160624ECON121-20160624
ECON121-20160624
 
Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9
 
Lecture 10.2019 2020
Lecture 10.2019 2020Lecture 10.2019 2020
Lecture 10.2019 2020
 
Econom.s6
Econom.s6Econom.s6
Econom.s6
 
lecture10.2022- 2023.pdf
lecture10.2022- 2023.pdflecture10.2022- 2023.pdf
lecture10.2022- 2023.pdf
 
ECON101
ECON101ECON101
ECON101
 
ECON121-20160610
ECON121-20160610ECON121-20160610
ECON121-20160610
 
Lekts 6 7 bvteegdehvvn vilchilgeenii zah zeel, togs orsoldoont zah zeel
Lekts 6 7 bvteegdehvvn vilchilgeenii zah zeel, togs orsoldoont zah zeelLekts 6 7 bvteegdehvvn vilchilgeenii zah zeel, togs orsoldoont zah zeel
Lekts 6 7 bvteegdehvvn vilchilgeenii zah zeel, togs orsoldoont zah zeel
 
менежментийн экономикс
менежментийн экономиксменежментийн экономикс
менежментийн экономикс
 
Mie.s9 2020 -2021on
Mie.s9 2020 -2021onMie.s9 2020 -2021on
Mie.s9 2020 -2021on
 
Uildverlel ba zardal
Uildverlel ba zardalUildverlel ba zardal
Uildverlel ba zardal
 
Mie.s9 2020 -2021on -h
Mie.s9  2020 -2021on -hMie.s9  2020 -2021on -h
Mie.s9 2020 -2021on -h
 
Mie.s10 2020 2021on
Mie.s10 2020 2021onMie.s10 2020 2021on
Mie.s10 2020 2021on
 

More from hicheel2020

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Micro l11.2020 2021

  • 1. МОНОПОЛЬТ ӨРСӨЛДӨӨНТ ЗАХ ЗЭЭЛ. 1.Монопольт өрсөлдөөнт зах зээлийн үндсэн шинж 2. МӨЗЗ үеийн пүүсийн эрэлт, ахиу орлого болон нийт орлогын муруй 3. МӨЗЗ – ийн үеийн пүүсийн ашгийн шинжилгээ 4.Монопольт өрсөлдөөнт зах зээлийн урт хугацааны тэнцвэр
  • 2. 1.Монопольт өрсөлдөөнт зах зээлийн үндсэн шинж Монопольт өрсөлдөөнт зах зээл нь төгс өрсөлдөөн рүү хамгийн их ойртсон төгс бус өрсөлдөөнт зах зээлийн хэлбэр юм. Монопольт өрсөлдөөнт зах зээл нь тодорхой шинжүүдийг агуулсан байх бөгөөд түүнийг тус бүрд нь авч үзье. МӨЗЗ - ийн үндсэн шинжүүд :
  • 3. 1.Олон тооны пүүс үйл ажиллагаа явуулна. МӨЗЗ нь ТБӨЗЗ -ийн бусад хэлбэрүүдтэй харьцуулахад харьцангуй олон боловч ТӨЗЗ -тэй харьцуулахад цөөн тооны пүүс үйлдвэрлэл явуулдаг. Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг харьцангуй олон пүүс үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх тул пүүс тус бүрийн зах зээлд эзлэх хувь харьцангуй бага байдаг.
  • 4. 2.МӨЗЗ- ийн пүүсийн бүтээгдэхүүнүүд ялгаатай байдаг нь уг зах зээлийн гол онцлог болдог. Бүтээгдэхүүний ялгаатай байдалд нөлөөлдөг зүйлс: а. Бүтээгдэхүүний чанар б. Сав баглаа, боодол, хаяг, шошго в. Борлуулалтын дараах урамшуулал үйлчилгээ г. Баталгаат засварын хугацаа, баталгаажуулалт д.Зах зээлийн байршил
  • 5. 3.Үнийн бус өрсөлдөөн хүчтэй. Пүүсүүдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ нь өөр хоорондоо ялгаатай байдал нь үнийн бус өрсөлдөөн хүчтэй явагдах үндсэн шалтгаан болдог. Пүүсүүд бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгаатай байдлаа хэрэглэгчдэд таниулж, эрэлтээ нэмэгдүүлж, зах зээлээ тэлж, ашгаа өсгөхийн тулд реклам, сурталчилгаа, баталгаа гэх мэт үнийн бус хүчин зүйлсүүдээр хүчтэй өрсөлддөг.
  • 6. 4.Мэдээлэл төгс бус МӨЗЗ дээр ажиллаж буй пүүсүүд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, эрүүл мэндэд тустай байдал зэргийн талаар хийж буй реклам, сурталчилгаа, мэдээлэл нь үнэн бодит эсэхийг хэрэглэгчид бүрэн мэдэх боломж хязгаарлагдмал байдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээний талаархи хэрэглэгчдийн мэдээлэл төгс бус байдаг.
  • 7. 5.Зах зээлийн үнэд нөлөө үзүүлэх боломжтой. МӨЗЗ дээр ажиллаж буй пүүсүүд нь ТӨЗЗ пүүсүүдтэй харьцуулахад зах зээлийн тэнцвэрт үнэд нөлөө үзүүлэх харьцангуй боломжтой байдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгаатай байдал, үнийн бус хүчин зүйлсийн өрсөлдөөн нь монопольт өрсөлдөөний пүүсүүд зах зээлийн үнэд нөлөөлөх боломжийг олгодог.
  • 8. 6.Зах зээлд нэвтрэх нь харьцангуй хялбар. МӨЗЗ рүү шинэ өрсөлдөгч пүүс нэвтрэх нь ТБӨЗЗ - ийн бусад хэлбэрүүдтэй харьцуулахад хялбар боловч, ТӨЗЗ харьцуулахад бага зэрэг төвөгтэй байдаг. Монопольт өрсөлдөөний пүүсүүд нь харьцангуй жижиг пүүсүүд байдаг учраас зах зээлд орох, гарах ерөнхийдөө хялбар байдаг.
  • 9.
  • 10.
  • 11. МӨЗЗ ба МЗЗ ба ТӨЗЗ Сонирхолтой нь уг МӨЗЗ нь ТӨЗЗ болон МЗЗ-ийн шинжийг агуулсан байдаг МӨЗЗ ба МЗЗ Бүтээгдэхүүний ялгаатай байдал нь тухайн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийхээ хувьд МӨЗЗ - ийн пүүс монополь байдалтай болоход хүргэдэг МӨЗЗ ба ТӨЗЗ Олон пүүстэй байдаг нь МӨЗЗ-ийн пүүсийн богино болон урт хугацаанд хамгийн их ашигтай ажиллах нөхцлийг ТӨЗЗ-ийн пүүсийхтэй адилхан болгодог.
  • 12.
  • 13.
  • 14.
  • 15. Тиймээс МӨЗЗ - ийн пүүс богино хугацаанд эдийн засгийн ашигтай болон алдагдалтай ажиллаж болно Энэ байдал нь ТӨЗЗ-ийн нэгэн адил урт хугацаанд МӨЗЗ дээр пүүс эдийн засгийн ашиггүй болох нөхцөлд хүргэнэ
  • 16. 2.МӨЗЗ үеийн пүүсийн эрэлт, ахиу орлого болон нийт орлогын муруй МӨЗЗ дээр харьцангуй олон өрсөлдөгч пүүсүүд байх тул тухайн пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт нь үнийн өөрчлөлтийг нэлээд хүчтэй мэдрэх буюу ТБӨЗЗ - ийн бусад хэлбэрүүдтэй харьцуулахад мэдрэмж сайтай байдаг.
  • 17.
  • 18. МӨЗЗ дээр ажиллаж буй пүүсийн эрэлтийн муруй нь төгс бус өрсөлдөөнт зах зээлийн бусад хэлбэрүүдтэй харьцуулахад хэвтээдүү байрлалтай байна. Гэхдээ эрэлтийн муруй шулуун үед цэг бүр дээрхи мэдрэмж нь өөр, харин гиперболлог үед цэг бүр дээрээ ижил мэдрэмжтэй гэдгийг санах хэрэгтэй. Дээрх хоёр тохиолдлыг зураг 1 ба 2-оос харж болно.
  • 19. Пүүс нэмж бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулахын тулд үнээ буулгах ёстой гэсэн нөхцөл хангагдах тул пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ахиу орлого нь үнээсээ бага байна. /Зураг 1/
  • 20. Зураг 1-д шугаман эрэлтийн функцтэй үеийн ахиу орлого болон нийт орлогын муруйг харууллаа. Энэ тохиолдолд нийт орлогын муруй нь хамгийн их утгандаа хүрээд буурч эхэлнэ. Харин Зураг 2-д эрэлтийн функц нь гипербол үеийн ахиу орлого болон нийт орлогын муруйг харууллаа.
  • 21. Энэ тохиолдолд нийт орлогын муруй нь хамгийн их утгандаа хязгааргүй дөхдөг, ханадаггүй функц байна. / Зураг 2/
  • 22. 3. МӨЗЗ – ийн үеийн пүүсийн ашгийн шинжилгээ Ашгийг хамгийн их байлгах 2 хандлага 1. π=TR–TC→max 2. MR=MC Дээрх 2 хандлагаас MR=MC дэлгэрүүлж авч үзье. Монопольт өрсөлдөөнт зах зээл дээр ажиллаж буй пүүсийн нийт ашгийн тэгшитгэлийг бичье. π = TR − TC = P ∗ Q − ATC ∗ Q = = (P − ATC) ∗ Q = ( P – AFC – AVC ) ∗ Q
  • 23. МӨЗЗ дээр ажиллаж буй пүүс нь ашгийг хамгийн их байлгахыг зорих бөгөөд зах зээлийн бусад хэлбэрүүдийн адил MR = MC нөхцлийг баримтлана. Пүүсийн хувьд төгс өрөлдөөнт зах зээлийн адил бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтээсээ хамааран ашгийн 5 боломжит тохиолдол байна.
  • 24. 1.P>ATC Пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгжийн үнэ нь нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн дундаж зардлаасаа их тул пүүс ашигтай ажиллана. Пүүс бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгж тутмаас (P - ATC) хэмжээний ашиг олох бөгөөд нийт дүндээ (P- ATC)*Q хэмжээний ашиг олох болно.
  • 25. Монопольт өрсөлдөөнт пүүсийн богино хугацаан дахь үнэ ба гарцын хэмжээ
  • 26.
  • 27.
  • 28. 2.P=ATC Пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгжийн үнэ нь нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн дундаж зардалтайгаа тэнцүү тул пүүс ашиггүй,алдагдалгүй ажиллана. Гэвч пүүс үйлдвэрлэл явуулсны үр дүнд хувьсах болон тогтмол зардлаа орлогоороо бүрэн нөхөж байгаа тул пүүсийн хувьд үйлдвэрлэл явуулах нь үйлдвэрлэлээ зогсоохоос ашигтай юм.
  • 29.
  • 30.
  • 31.
  • 32. 3.ATC>P>AVC Пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгжийн үнэ нь нэгж бүтээгдэхүүний, үйлчилгээний үйлдвэрлэлийн дундаж зардлаасаа бага тул пүүс алдагдалтай ажиллана. Пүүс бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгж тутмаас (ATC - P) хэмжээний алдагдал хүлээх бөгөөд нийт дүндээ (ATC - P)*Q хэмжээний алдагдалтай ажиллана.
  • 33. Гэвч пүүс үйлдвэрлэл явуулсны үр дүнд хувьсах зардлаасаа гадна тогтмол зардлынхаа тодорхой хэсгийг нөхөж байгаа тул пүүсийн хувьд үйлдвэрлэл явуулах нь үйлдвэрлэлээ зогсоохоос ашигтай юм. Иймээс пүүс алдагдалтай боловч бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэсээр байх болно. MR = MC үйлдвэрлэлийн хэмжээ нь алдагдалыг хамгийн бага түвшинд хүргэнэ /Зураг 5/
  • 34.
  • 35.
  • 36.
  • 37. 4. P = AVC Пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгжийн үнэ нь нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн дундаж хувьсах зардалтай тэнцүү тул алдагдалтай ажиллана. Пүүс бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэхэд гаргасан дундаж хувьсах зардлаа нөхөж байгаа бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгж тутмаас (ATC- P) хэмжээний алдагдал хүлэээх бөгөөд нийт дүндээ (ATC - P) * Q хэмжээний алдагдалтай ажиллана.
  • 38. Энэ тохиолдолд пүүс бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн нийт орлогоороо хувьсах зардлаа нөхөж,тогтмол зардлаа нөхөж чадахгүй байгаа тул пүүсийн тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлээ зогсоох болно.
  • 39.
  • 40. 5. P < AVC Пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгжийн үнэ нь нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн дундаж хувьсах зардлаасаа бага тул алдагдалтай ажиллана. Энэ тохиолдолд пүүс бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн нийт орлогоороо хувьсах зардлаа нөхөж ч чадахгүй байгаа тул пүүсийн тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлээ зогсоох болно
  • 41. Дээрх ашиггүй тохиолдлуудад пүүс ашигтай ажиллахын тулд эрэлтээ нэмэгдүүлэх эсвэл зардлаа бууруулах бодлого баримтлах ёстой. Гэхдээ МӨЗЗ дээр ажиллаж буй пүүс нь зардлаа бууруулах бодлого нэлээд бэрхшээлтэй байна. Харин бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтээ нэмэгдүүлэх бодлого нь харьцангуй хялбар бөгөөд боломжтой байх талтай.
  • 42. 4.Монопольт өрсөлдөөнт зах зээлийн урт хугацааны тэнцвэр Монопольт өрсөлдөөнт зах зээлийн урт хугацааны тэнцвэр нь төгс өрсөлдөөнт зах зээлтэй нэлээд төстэй байдаг Учир нь зах зээлийн энэ хоёр хэлбэрийн хувьд шинэ өрсөлдөгч пүүсүүд зах зээлд нэвтэрч, зах зээлээс гарах нь хялбар, чөлөөтэй бөгөөд зардал бага байдагтай холбоотой.
  • 43. Хэрэв монопольт өрсөлдөөнт хэлбэрийн пүүсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл нь ашигтай буюу P > ATC бол шинээр пүүсүүд уг зах зээлд нэвтэрч , өрсөлдөгч пүүсүүдийн тоо нэмэгдсэнээр тухайн нэг пүүст ноогдох хэрэглэгчдийн тоо буурч, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт буурах болно. Энэ үйл явц бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн тэнцвэрт үнэ буурсаар P = ATC нөхцөл хангагдтал буюу уг бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл пүүст эдийн засгийн ашиггүй болтол үргэлжилнэ.
  • 44. Харин тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл ашиггүй буюу P < ATC бол зах зээлээс пүүсүүд гарч, өрсөлдөгч пүүсүүдийн тоо нэмэгдэж, бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт өсөх болно. Энэ үйл явц бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнэ өссөөр P = ATC нөхцөл хангагдтал буюу уг бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл пүүст алдагдалгүй болтол үргэлжилнэ.
  • 45. Урт хугацаанд монопольт өрсөлдөөнт зах зээл дээр хэрвээ ашигтай бол пүүсүүдийн тоо нэмэгдсэнээр, зах зээлийн үнэ буурч, хэрвээ ашиггүй бол пүүсүүдийн тоо буурч зах зээлийн үнэ өссөний үр дүнд P=ATC нөхцөл хангагдах буюу пүүсүүд хэвийн ашигтай ажиллах болно. Энэ тохиолдлыг дараах зургаас харж болно. Үүнийг монопольт өрсөлдөөнт зах зээлийн урт хугацааны тэнцвэр гэж нэрлэдэг.
  • 46.
  • 47.
  • 48.
  • 49.
  • 50. Пүүсүүдийн монопольт өрсөлдөөнт зах зээлд чөлөөтэй орох болон гарах нөхцөл нь урт хугацаанд пүүс тэг эдийн засгийн ашигтай, илүүдэл хүчин чадалтай ажиллах үр дүнг бий болгоно. Монопольт өрсөлдөөнд ажиллаж байгаа пүүс бүтээгдэхүүнээ шинэчилж, шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлдэг.
  • 51. Зар сурталчилгааны зардал нь нийт зардлыг нэмэгдүүлэх боловч, хэрвээ борлуулалтын хэмжээг хангалттайгаар нэмэгдүүлж чадвал дундаж нийт зардлыг бууруулах боломжтой. Зар сурталчилгааны зардал нь бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлэх хандлагатай ч бас эрэлтийг бууруулах тохиолдол байна.