Хөдөлмөрийн зах зээл

5,728 views

Published on

0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
5,728
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
403
Actions
Shares
0
Downloads
109
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

Хөдөлмөрийн зах зээл

  1. 1. БҮЛЭГ Зах зээл дэх үйл ажиллагаа 6
  2. 2. Энэ бүлгийг судалсаны дараа дараах чадваруудыг эзэмших болно. Орон сууцны зах зээл хэрхэн ажилладаг, үнийн тааз орон сууцны хомсдол, үр ашиггүй байдгийг бий болгохыг тайлбарлах Хөдөлмөрийн зах зээл хэрхэн ажилладаг, хөдөлмөрийн доод хөлсийг хуульчлах нь ажилгүйдэл, үр ашиггүй байдгийг бий болгохыг тайлбарлах Татварын нөлөөг тайлбарлах Фермерийн үнэ ба нийт орлогын хэлбэлзэл, үйлдвэрлэлийн татаас, квотын гарц, зардал, үнэд хэрхэн нөлөөлөхийг тайлбарлах Хууль бус бүтээгдэхүүний зах зээл хэрхэн ажиллахыг тайлбарлах
  3. 3. Хүнд хэцүү үе Олон хүн ховор хомс газрын төлөө өрсөлдөж, орон сууц, түрээсийн үнэ өсчээ. Шинэ технологиуд ур чадвар багатай хөдөлмөрийг халж, ур чадвар багатай хөдөлмөрийн эрэлтийг бууруулсан. Засгийн газар үнэ болон цалинг хянаж чаддаг уу? Татвар бүтээгдэхүүний үнэ ба тоо хэмжээнд хэрхэн нөлөөлдөг вэ?, Түүнийг хэн төлөх үү?: Худалдагч уу? эсвэл худалдан авагч уу? Үр тарианы хураалт хэлбэлзэх нь фемрийн үнэ ба орлогод хэрхэн нөлөөлөх вэ? Худалдаалж байгаа бүтээгдэхүүн нь хууль бус бол зах зээл юу болох вэ?
  4. 4. Орон сууцны зах зээл ба түрээсийн тааз 1906 онд Сан Франциско болсон газар хөдлөлөөр 200,000 хүн хотыг орхиж, хотын хүн амын хагасаас илүү нь орон сууцгүй болсон. Газар хөдөлсөнөөс хойш сарын дараа Сан Францискогийн түүх дахин хэвлэгдэж, орон сууцны хомсдлын талаар нэг их дурьдахаа больсон. Орон сууц, нийтийн байр түрээслүүлэх зар, орон сууц, нийтийн байр түрээслэхийг хүссэн зараас бага байсан. Зах зээл ийм үр дүнд хэрхэн хүрэв?
  5. 5. Орон сууцны зах зээл ба түрээсийн тааз Нийлүүлэлтийн бууралтанд зах зээлийн хариу үйлдэл Зураг 6.1-д газар хөдлөхийн өмнөх Сан Францискогийн орон сууцны зах зээлийг харуулав. D ба SS муруйн огтлолд орон сууцны тоо хэмжээ сарын 100,000 нэгж, сарын түрээс 16 доллар гэж тодорхойлогдоно.
  6. 6. Орон сууцны зах зээл ба түрээсийн тааз Газар хөдлөлт орон сууцны ниййлүүлэлтийг бууруулж нийлүүлэлтийн муруйг SSA муруйд шилжүүлсэн. Сарын түрээс өсч 20 доллар, тоо хэмжээ буурч 72,000 нэгж болсон.
  7. 7. Орон сууцны зах зээл ба түрээсийн тааз Урт хугацааны зохицуулалт Сарын түрээс 16 доллар байхад орон сууцны урт хугацааны нийлүүлэлт төгс мэдрэмжтэй байна. Сарын түрээс 16 доллароос давахад шинэ орон сууц, нийтийн байр баригдана.
  8. 8. Орон сууцны зах зээл ба түрээсийн тааз Орон сууцны хөтөлбөр түүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бөгөөд нийлүүлэлтийн муруй баруун тийш шилжинэ. Бусад хүчин зүйл тогтмол байхад орон сууцны тоо хэмжээ өсч, түрээс газар хөдлөлтийн өмнөх үеийн түвшинд хүртэл буурна.
  9. 9. Орон сууцны зах зээл ба түрээсийн тааз Зохицуулагдсан орон сууцны зах зээл Үнийн тааз гэдэг нь тухайн үнийн түвшнээс давсан үнэ тогтоохыг хууль бус гэж үздэг зохицуулалтыг хэлнэ. Үнийн таазыг орон сууцны зах зээлд хэрэглэсэн тохиолдолд түүнийг түрээсийн тааз гэж нэрлэдэг. Түрээсийн тааз нь тэнцвэрт түвшнээс дээгүүр байвал зах зээлд нөлөөгүй. Зах зээл нь үнийн таазгүй үеийнхтэй ижил ажилладаг. Харин түрээсийн тааз нь тэнцвэрт түвшнээс доогуур бол зах зээл хүчтэй нөлөөлдөг.
  10. 10. Орон сууцны зах зээл ба түрээсийн тааз Зураг 6.2-д тэнцвэрт түвшнээс доогуур тогтоосон түрээсийн таазын нөлөөг харуулав. Тэнцвэрт түрээсийн хэмжээ сарын 20 доллар. Түрээсийн тааз сарын 16 доллар. Иймд тэнцвэрт түвшин хууль бус болж байна.
  11. 11. Орон сууцны зах зээл ба түрээсийн тааз Түрээсийн таазын түвшинд орон сууцны эрэлттэй байгаа тоо хэмжээ нийлүүлэлттэй байгаа тоо хэмжээнээс их учир орон сууцны хомсдол үүснэ.
  12. 12. Орон сууцны зах зээл ба түрээсийн тааз Орон сууцны хомсдолтой үед хүмүүс сарын 24 доллар төлөхөд бэлэн байна. Хууль ѐсны үнэ орон сууцны хомсдлыг арилгаж чадахгүй учир бусад механизм ажиллана. Үүнд:  Хайх үйл ажиллагаа  Хар зах
  13. 13. Орон сууцны зах зээл ба түрээсийн тааз Хайх үйл ажиллагаа Бизнес хийх хэн нэгнийг хайхад зарцуулж буй цаг хугацааг эдийн засагт хайх үйл ажиллагаа гэж нэрлэдэг. Үнийг зохицуулсан үед хомсдол үүсэн учир хайх үйл ажиллагаа өсдөг. Хайх үйл ажиллагаа бол зардалтай ба орон сууцны алдагдсан боломжийн зардал (АБЗ) нь түүний түрээс (зохицуулалттай) дээр хайх үйл ажиллагааны АБЗ (зохицуулалгүй)-ыг нэмсэнтэй тэнцүү. Орон сууцны тоо хэмжээ зах зээл зохицуулагдаагүй үеийн тоо хэмжээнээс бага байх учир орон сууцны АБЗ зохицуулагдаагүй түрээсээс их байна.
  14. 14. Орон сууцны зах зээл ба түрээсийн тааз Хар зах Хар зах гэдэг нь үнийн тааз болон бусад хязгаарлалт тогтоосон хууль ѐсны зах зээлтэй зэрэгцэн үйл ажиллагаа явуулдаг хууль бус зах зээл юм. Орон сууцны хомсдол нь орон сууцны хар захыг бий болгодог. Түрээсийн таазаас дээш түвшинд түрээслэгч ба түрээслүүлэгчийн хоорондох хууль бус тохиролцоо хийгддэг бөгөөд зохицуулагдаагүй зах зээлийн түрээстэй харьцуулахад ерөнхийдөө өндөр байдаг.
  15. 15. Орон сууцны зах зээл ба түрээсийн тааз Түрээсийн таазын үр ашиггүй байдал Түрээсийн тааз нь нөөцийн ашиглалтыг үр ашиггүй болгоход хүргэдэг. Орон сууцны тоо хэмжээ үр ашигтай тоо хэмжээнээс доогуур байх тул нийгмийн алдагдлыг бий болгодог. Зураг 6.3-д үүнийг дүрслэн харуулав.
  16. 16. Орон сууцны зах зээл ба түрээсийн тааз Түрээсийн тааз орон сууцны тоо хэмжээг бууруулна. Хүмүүс хайх ажиллагаанд нөөцөө ашиглаж үйлдвэрлэгч, хэрэглэгчийн хожоог бууруулдаг. Үүнээс болж нийгмийн алдагдал үүсдэг.
  17. 17. Орон сууцны зах зээл ба түрээсийн тааз Түрээсийн тааз нь шударга уу? Шударга байх дүрмийн үзэл баримтлалаар түрээсийн тааз нь сайн дурын солилцоог хязгаарладаг учир шударга бус. Шударга байх үр дүнгийн үзэл баримтлалаар түрээсийн тааз нь ядууст үр өгөөжийг бий болгодоггүй учир мөн л шударга бус. Түрээсийн тааз нь орон сууцны тоо хэмжээг бууруулах ба дараах арга замаар цөөн орон сууцыг хуваарилдаг:  Сугалаа  Дараалал  Ялгаварлал
  18. 18. Орон сууцны зах зээл ба түрээсийн тааз Сугалаа нь цөөн орон сууцыг аз хэлбээр өгдөг. Дараалал нь хамгийн эхэнд нэр нь бичигдсэн хүмүүст цөөн орон сууцыг өгдөг. Ялгаварлал нь найз нөхөд, өрх гэрийн гишүүд, нас, хүйсээр цөөн орон сууцыг өгдөг. Эдгээр аргуудын аль ч шударга байдлын үр дүнд хүргэхгүй.
  19. 19. Орон сууцны зах зээл ба түрээсийн тааз Практик дахь түрээсийн тааз Нью-Йорк, Сан Франциско, Лондон, Парис, Востон хотууд бүгд түрээсийн таазтай байдаг, мөн одоо ч байгаа. Гэтэл Атланта, Бальтимор, Чикаго, Даллас, Филадельфи, Фонекс, Сеатлид түрээсийн тааз байгаагүй. Бид түрээсийн таазтай, таазгүй хотуудыг харьцуулснаар дараах зүйлийг олж мэднэ: 1. Түрээсийн тааз нь хомсдолыг үүсгэх гарцаагүй. 2. Түрээсийн тааз азтай цөөн тооны түрээлэгчдэд түрээсийг бууруулдаг бол бусадынх нь хувьд өсгөдөг. Ялагчид нь урт хугацааны оршин суугчид, ялагдагчид нь шинээр нүүн ирэгсэд байдаг.
  20. 20. Хөдөлмөрийн зах зээл ба хөдөлмөрийн доод хөлс Ур чадвар багатай хөдөлмөрийг орлох шинэ технологиудыг жилээс жилд ашигладаг болжээ. Ур чадвар багатай хөдөлмөрийн эрэлт байнга буурч байгаа нь эдгээр ажилчдын цалингийн түвшинг бууруулах уу? Эдгээр технологийн дэвшлийн богино хугацаанд үзүүлэх нөлөө нь ур чадвар багатай хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлт, цалингийн түвшинг бууруулдаг. Дараагийн слайдын зураг 6.4-д уг богино хугацааны нөлөөг дүрслэн харуулав.
  21. 21. Хөдөлмөрийн зах зээл ба хөдөлмөрийн доод хөлс Ур чадвар багатай хөдөлмөрийн эрэлтийн бууралтыг эрэлтийн муруйн зүүн тийш шилжсэн шилжилт харуулна. Хөдөлмөрийн зах зээлийн шинэ тэнцвэрт цалингийн түвшин болон хөдөлмөрийн тоо хэмжээ буурна.
  22. 22. Хөдөлмөрийн зах зээл ба хөдөлмөрийн доод хөлс Урт хугацаанд хүмүүс өндөр мэргэшил шаардсан ажлыг хийх туршлагатай болдог. Ур чадвар багатай хөдөлмөрийн нийлүүлэлт буурч богино хугацааны нийлүүлэлтийн муруй зүүн тийш шилжинэ. Бусад хүчин зүйл тогтмол байхад урт хугацааны нийлүүлэлт төгс мэдрэмжтэй бол тэнцвэрт цалингийн түвшин эргэн анхны тэнцвэртээ ирнэ.
  23. 23. Хөдөлмөрийн зах зээл ба хөдөлмөрийн доод хөлс Хөдөлмөрийн доод хөлс Үнийн шал гэдэг нь тухайн үнийн түвшнээс доогуур үнэ тогтоохыг хууль бус гэж үздэг зохицуулалтыг хэлнэ. Үнийн шалыг хөдөлмөрийн зах зээлд ашиглах үед үүнийг хөдөлмөрийн доод хөлс гэж нэрлэдэг. Хөдөлмөрийн доод хөлс тэнцвэрт цалингийн түвшнээс доогуур бол энэ нь нөлөөгүй. Зах зээл хөдөлмөрийн доод хөлс тогтоогоогүй үетэй ижил ажиллах болно. Хөдөлмөрийн доод хөлс тэнцвэрт цалингийн түвшнээс дээгүүр тогтвол нөлөө ихтэй.
  24. 24. Хөдөлмөрийн зах зээл ба хөдөлмөрийн доод хөлс Хөдөлмөрийн доод хөлс тэнцвэрт цалингийн түвшнээс дээгүүр бол ажилчдын хөдөлмөрийн нийлүүлэлтийн тоо хэмжээ ажил олгогчдын эрэлтийн тоо хэмжээнээс их байна. Улмаар хөдөлмөрийн зах зээлд илүүдэл үүснэ. Ажил олгогчид тэдний хүсч байгаа тоо хэмжээг хөлслөж чадахгүй учир зохицуулалтгүй хөдөлмөрийн зах зээлтэй харьцуулахад бага хөдөлмөрийн тоо хэмжээг хөдөлмөрийн доод хөлсөөр ажиллуулна. Хууль ѐсны цалингийн түвшин нь илүүдлийг арилгаж чадахгүй учир хөдөлмөрийн доод хөлс ажилгүйдлийг бий болгодог. Дараагийн слайдын зураг 6.5-д эдгээрийг харуулав.
  25. 25. Хөдөлмөрийн зах зээл ба хөдөлмөрийн доод хөлс Тэнцвэрт цалингийн түвшин цагийн 4 доллар. Хөдөлмөрийн доод хөлс цагийн 5 доллар гэж тогтоосон. Тэнцвэрт цалингийн түвшин хууль бус болно. Ажил эрхэлж буй хөдөлмөрийн тоо хэмжээ нь эрэлттэй байгаа тоо хэмжээ юм.
  26. 26. Хөдөлмөрийн зах зээл ба хөдөлмөрийн доод хөлс Нийлүүлэлтийн тоо хэмжээ нь эрэлтийн тоо хэмжээнээс их. Ажилгүйдэл нь эрэлтийн тоо хэмжээ ба нийлүүлэлтийн тоо хэмжээ хоѐрын зөрүү юм. Зөвхөн 20 сая цагийн эрэлт байгаа тул зарим ажилчид сүүлийн нэг цагийн эрэлтэд 3 доллароор нийлүүлэлт хийхэд бэлэн байна.
  27. 27. Хөдөлмөрийн зах зээл ба хөдөлмөрийн доод хөлс Хөдөлмөрийн доод хөлсийн үр ашиггүй байдал Хөдөлмөрийн доод хөлс нь нөөцийн ашиглалтыг үр ашиггүй болгоход хүргэдэг. Ажил эрхэлж буй хөдөлмөрийн тоо хэмжээ үр ашигтай тоо хэмжээтэй харьцуулбал бага учраас нийгмийн алдагдлыг бий болгодог. Зураг 6.6-д энэ алдагдлыг дүрслэн харуулав.
  28. 28. Хөдөлмөрийн зах зээл ба хөдөлмөрийн доод хөлс Хөдөлмөрийн доод хөлс нь ажил эрхэлж буй хөдөлмөрийн тоо хэмжээг бууруулна. Нөөцүүд нь ажил хайх үйл ажиллагаанд ашиглагддаг бол ажилчдын илүүдэл, пүүсийн хожоо буурна. Ингэснээр нийгмийн алдагдлыг бий болгоно.
  29. 29. Хөдөлмөрийн зах зээл ба хөдөлмөрийн доод хөлс Холбооны засгийн газрын хөдөлмөрийн доод хөлс ба түүний нөлөө АНУ-д хөдөлмөрийн доод хөлсийг Холбооны засгийн газрын Шудрага хөдөлмөрийн стандарт хуулиар зохицуулдаг. 2007 онд холбооны засгийн газраас хөдөлмөрийн доод хөлсийг цагийн 5.15 доллар байхаар тогтоосон. Зарим муж холбооны засгийн газрын тогтоосон хөдөлмөрийн доод хөлсөөс дээгүүр тогтоодог. Ихэнх эдийн засагчид хөдөлмөрийн доод хөлсийг хуульчлах нь ур чадвар багатай залуу ажилчдын ажилгүйдлийн түвшин нэмэгдүүлдэг гэдэгт итгэдэг.
  30. 30. Хөдөлмөрийн зах зээл ба хөдөлмөрийн доод хөлс Баталгаажих цалин Баталгаажих цалин гэдэг нь 7 хоногт 40 цаг ажиллаж, олсон нийт орлогынхоо 30-аас доошгүй хувийг орон сууцны түрээсэнд өгч чадах цагийн цалинг хэлнэ. Баталгаажих цалингийн хуулийг Ст.Льюс, Бостон, Чикаго, Нью-Йорк гэх мэт олон хотуудад аль хэдийн хэрэгжүүлсэн. Баталгаажих цалингийн үзүүлэх нөлөө нь хөдөлмөрийн доод хөлстэй ижил юм.
  31. 31. Татвар Та орлого олох, худалдан авсан юм бүртээ татвар төлдөг. Хэн эдгээр татварыг бодитойгоор төлдөг вэ? Орлогын татвар, ажил эрхлэлтийн даатгалын татвар нь таны төлбөрөөс хамаарч буурдаг ба орон нутгийн борлуулалтын татвар болон НӨАТ нь таны худалдан авч буй зүйлийн үнэд нэмэгддэг тул эдгээр татваруудыг та төлж байгаа нь хэт их биш үү? Ажил эхлэлтийн даатгалын татварт ажил олгогчийн төлж байгаа хэмжээ ялгаатай гэдэг нь ил юм биш үү? Та одоо хэн татвар төлөх нь тодорхой биш буюу хууль гаргагчид хэн татвар төлөхийг шийддэггүй гэдгийг олж мэдэх болно.
  32. 32. Татвар Татварын ачаалал Taтварын ачаалал гэдэг нь худалдан авагч болон худалдагчийн хоорондох татварын дарамтын хуваарилалт юм. Ямар нэг зүйлд татвар оногдуулбал, түүний үнэ татварын хэмжээгээр, эсвэл түүнээс бага хэмжээгээр өсч болох ба эсвэл огт өсөхгүй байж болох юм. Хэрэв татварын нийт хэмжээгээр үнэ өсвөл худалдан авагч татварыг төлдөг. Үнэ татварын хэмжээнээс багаар өсвөл худалдагч болон худалдан авагч хоѐул татварын ачааллыг хувааж үүрнэ. Үнэ нь тэр хэмжээгээр өөрчлөгдөхгүй бол худалдагч татварыг төлнө.
  33. 33. Татвар Татварын ачаалал татварын хуулиас хамаарахгүй! Татварын хууль нь худалдагч, худалдан авагчдад оногдуулсан татвар байж болох ч ачаалал нь ижил. Яагаад гэдгийг харахын тулд Нью-Йорк хотын захиргааны тамхинд оногдуулсан татварыг авч үзье. 2002 оны 7 сард Нью-Йорк хотын захиргаа боодол тамхины борлуулалт татваргүй байсныг 1.5 доллар болгон тогтоосон юм. Энэ татвар ямар нөлөөтэй вэ?
  34. 34. Tатвар Борлуулагчид оногдуулсан татвар Зураг 6.7-д уг татварын нөлөөг харуулав. Татваргүй үед 1 боодол тамхины тэнцвэрт үнэ 3 доллар байв. Борлуулагчид татварыг боодол бүрт 1.5 доллароор тогтоосон. Нийлүүлэлт (S + татвар) хэмжээгээр буурч шинэ нийлүүлэлтийн муруй бий болно.
  35. 35. Татвар Худалдан авагчийн төлөх зах зээлийн үнэ өсч 4 доллар болж, худалдан авсан тоо хэмжээ буурна. Борлуулагчийн хүлээн авах үнэ 2.5 доллар болж буурна. Татвар 1.5 доллар тул худалдан авагч 1 доллар илүү төлж, борлуулагч 0.5 доллароор багыг хүлээн авна.
  36. 36. Tатвар Худалдан авагчид оногдуулсан татвар Татваргүй үед тэнцвэрт үнэ дахин 3 доллар байв. Худалдан авагчид 1.5 долларын татвар оногдуулжээ. Эрэлт буурч, (Dтатвар) гэсэн шинэ эрэлтийн муруй үүснэ.
  37. 37. Tатвар Борлуулагчийн хүлээж авах үнэ буурч 2.5 доллар, тоо хэмжээ мөн буурна. Худалдан авагчийн төлж буй үнэ өсч 4 доллар болно. Татвар 1.5 доллар үед худалдан авагч 1 доллар илүү төлж, борлуулагч 0.5 доллар багыг хүлээн авна.
  38. 38. Tатвар Өмнөх борлуулагчид татвар оногдуулахтай ижил үр дүнд хүрч байна: Худалдан авагчийн төлөх татвар 1 доллар. Борлуулагч татварын үлдсэн 0.5 доллар төлнө. Татварын ачаалал нь хуулинд татварыг борлуулагч, худалдан авагч төлөхийг зааснаас хамаарахгүй ижил юм.
  39. 39. Tатвар Taтварын хуваарилалт ба эрэлтийн мэдрэмж Худалдагч, худалдан авагчдын хоорондох татварын хуваарилалт нь эрэлт болон нийлүүлэлтийн мэдрэмжээс хамаардаг. Үүнийг харахын тулд туйлын хоѐр тохиолдолд юу болохыг авч үзье.  Төгс мэдрэмжгүй эрэлт: Худалдан авагч татварыг дангаар төлнө.  Төгс мэдрэмжтэй эрэлт: Борлуулагч татварыг дангаар төлнө. Эрэлтийн мэдрэмж бага байх тусам борлуулагчид оногдох татвар ихэснэ.
  40. 40. Tатвар Төгс мэдрэмжгүй эрэлттэй бүтээгдэхүүний эрэлтийн муруй босоо тэнхлэгтэй параллель байна. Ийм бүтээгдэхүүнд татвар оногдуулбал худалдан авагч татварыг дангаар төлнө.
  41. 41. Tатвар Төгс мэдрэмжтэй бүтээгдэхүүний эрэлтийн муруй хэвтээ тэнхлэгтэй параллель байна. Ийм бүтээгдэхүүнд татвар оногдуулбал борлуулагч татварыг дангаар төлнө.
  42. 42. Tатвар Татварын хуваарилалт ба нийлүүлэлтийн мэдрэмж Татварын хуваарилалтад нийлүүлэлтийн мэдрэмжийн нөлөөг харахын тулд туйлын хоѐр тохиолдлыг авч үзье.  Төгс мэдрэмжгүй нийлүүлэлт: Борлуулагч татварыг дангаар төлдөг.  Төгс мэдрэмжтэй нийлүүлэлт: Худалдан авагч татварыг дангаар төлнө. Нийлүүлэлт илүү мэдрэмжтэй байх тусам татварын ачааллын борлуулагчид оногдох хувь өндөр байна.
  43. 43. Tатвар Төгс мэдрэмжгүй нийлүүлэлттэй бүтээгдэхүүний нийлүүлэлтийн муруй босоо байна. Ийм бүтээгдэхүүнд татвар оногдуулбал борлуулагч татварыг дангаар төлнө.
  44. 44. Tатвар Бүтээгдэхүүний нийлүүлэлт төгс мэдрэмжтэй бол нийлүүлэлтийн муруй хэвтээ тэнхлэгтэй параллель байна. Ийм бүтээгдэхүүнд татвар оногдуулбал худалдан авагч татварыг дангаар төлнө.
  45. 45. Tатвар Практик дахь татвар Татварыг ихэвчлэн эрэлт нь мэдрэмжгүй, эсвэл нийлүүлэлт нь мэдрэмжгүй бүтээгдэхүүнд оногдуулдаг. Архи, тамхи, бензин гэх мэт бүтээгдэхүүний эрэлт мэдрэмжгүй. Тиймээс эдгээрийн худалдан авагчид татварыг төлдөг. Хөдөлмөрийн нийлүүлэлт мэдрэмж муутай байдаг. Тиймээс борлуулагч буюу ажилчид орлогын татвар болон нийгмийн хамгааллын татварын ихэнхийг төлдөг.
  46. 46. Tатвар Татвар ба үр ашиг Төгс мэдрэмжгүй эрэлт, төгс мэдрэмжгүй нийлүүлэлт гэсэн туйлын тохиолдлуудад татвар оногдуулахад тоо хэмжээ хэвээр үлддэг бол бусад тохиолдолд үр ашиггүй байдлыг бий болгодог. Зураг 6.11-д СD тоглуулагчийн нэгжид 10 долларын татвар оногдуулсан нь үр ашиггүй байдал бий болж байгааг харуулав.
  47. 47. Tатвар Татваргүй үед зах зээлийн нийт хожоо (хэрэглэгчийн хожоо ба үйлдвэрлэгчийн хожооны нийлбэр) хамгийн их учир зах зээл үр ашигтай байна. Татвар нийлүүлэлтийн муруйг зүүн тийш шилжүүлж тэнцвэрт тоо хэмжээ буурч, худалдан авагчийн төлөх үнийг өгсөж, худалдагчийн хүлээн авах үнийг бууруулна.
  48. 48. Tатвар Хэрэглэгч, үйлдвэрлэгчийн алдсан хожооны зарим л татварын орлого болж шилжинэ. Тоо хэмжээний бууралт нь нийгмийн алдагдлыг бий болгоно.
  49. 49. Татаас ба квот Цаг агаарын өөрчлөлтөд фермерийн үйлдвэрлэл ихээр хэлбэлздэг. Фермерийн үйлдэрлэл хэлбэлзэх нь тэдний бүтээгдэхүүний үнэ болон нийт орлогод хэрхэн нөлөөлөх вэ? Фермерийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг арилжаалах зах зээлд төрөөс оролцох замаар тэдэнд хэрхэн тусалж болох вэ?
  50. 50. Татаас ба квот Ургацын хэлбэлзэл Зураг 6.12(a)-д ердийн үеийн үр тарианы зах зээлийг харуулав. Үр тарианы тариалалт төлөвлөгдсөн байдаг тул нийлүүлэлт нь төгс мэдрэмжгүй бөгөөд MS0 гэсэн нийлүүлэлтийн муруйтай байна. Бушель үр тарианы үнэ 4 доллар, фермерийн нийт орлого 80 тэрбум доллар
  51. 51. Татаас ба квот Ургац алдах Нийлүүлэлт буурна. Фермерүүд тоо хэмжээний бууралтаас 20 тэрбум долларын орлого алдана. Гэхдээ өндөр үнээс 30 тэрбум доллар хожино. Үр тарианы эрэлт мэдрэмж муутай учраас нийт орлого 90 тэрбум доллар болж өснө.
  52. 52. Татаас ба квот Арвин их ургац хураах Нийлүүлэлт өснө. Фермерүүд үнэ бууралтаас анхны тоо хэмжээнд 40 тэрбум долларын орлого алдана. Тэд тоо хэмжээний өсөлтөөс зөвхөн 10 тэрбумын орлого олох болно. Үр тарианы эрэлт мэдрэмж муутай учраас нийт орлого 50 тэрбум доллар болж буурна.
  53. 53. Татаас ба квот Фермерийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зах зээл дэх төрийн оролцоо хоѐр үндсэн хэлбэртэй.  Татаас  Үйлдвэрлэлийн квот Татаас гэдэг нь үйлдвэрлэгчдэд засгийн газраас өгч буй төлбөр юм. Үйлдвэрлэлийн квот гэдэг нь тодорхой хугацаанд үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээний дээд хязгаар юм.
  54. 54. Татаас ба квот Татаас Татаасгүй үед 1 тн үр тарианы үнэ 40 доллар ба жилд 40 сая тн үйлдвэрлэнэ. 20 долларын татаастай үед ахиу зардлаас татаасыг хассантай тэнцүү буюу 20 доллараар буурах ба татаас өгсөн үеийн нийлүүлэлтийн муруй нь (S-татаас) болно.
  55. 55. Татаас ба квот Зах зээлийн үнэ 30 доллар болж буурахад фермерүүдийн үйлдвэрлэл жилийн 60 сая тн болж өснө. Харин фермерүүдийн ахиу зардал тн нь 50 долларт хүрч нэмэгдэнэ. Татаастай үед фермерүүд тн бүрээс 30 долларын үнээс давсан 30+20 (татаас) буюу 50 доллар хүлээн авна.
  56. 56. Татаас ба квот Үйлдвэрлэлийн квот Квотгүй үед үр тарианы үнэ тн нь 30 доллар, жилд 60 сая тн үйлдвэрлэнэ. Квоттой үед нийт үйлдвэрлэл жилд 40 сая тн болж буурна. Зах зээлийн үнэ өсч 50 доллар болох ба ахиу зардал 20 доллар болж буурах болно.
  57. 57. Хууль бус бүтээгдэхүүний зах зээл АНУ-ын Засгийн газар мансууруулах бодис гэх мэт зарим бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглодог. Гэтэл хууль бус бараа, үйлчилгээний зах зээл оршдог. Хууль бус бүтээгдэхүүний зах зээл хэрхэн ажилладаг вэ? Бид хууль бус бүтээгдэхүүний зах зээл хэрхэн ажиллаж байгааг харахын тулд эхэлж зах зээл нь чөлөөтэй, үйлдвэрлэл нь хууль бус үед гарах өөрчлөлтийг авч үзнэ.
  58. 58. Хууль бус бүтээгдэхүүний зах зээл Мансууруулах бодисын чөлөөт зах зээл Зураг 6.15-д хар тамхи гэх мэт мансууруулах бодисын зах зээлийг харуулав. Зах зээлийн тэнцвэр E цэгт тогтоно. Тэнцвэрт үнэ болон тоо хэмжээ PC ба QC.
  59. 59. Хууль бус бүтээгдэхүүний зах зээл Хууль бус мансууруулах бодисын зах зээл Бараа, үйлчилгээний зах зээлийг хориглох нь худалдааны зардлыг өсгөдөг. Хэрэв хууль бус мансууруулах бодис худалдагч, эсвэл худалдан авагчид торгууль оногдуулбал мансууруулах бодис худалдах зардал өснө. Зураг 6.15-д торгуулийн нөлөөг харуулав.
  60. 60. Хууль бус бүтээгдэхүүний зах зээл Худалдагч оногдуулсан торгууль Хэрэв худалдагчид HK хэмжээний торгууль оногдуулбал зах зээлийн үнэ PC үед нийлүүлэлтийн хэмжээ QP болно. Мансууруулах бодисын нийлүүлэлт буурч S + CBL болно. Шинэ тэнцвэр F цэгт тогтоно. Үнэ өсч, тоо хэмжээ буурна.
  61. 61. Хууль бус бүтээгдэхүүний зах зээл Худалдан авагчид оногдуулсан торгууль Хэрэв худалдан авагчид JH хэмжээний торгууль оногдуулбал зах зээлийн үнэ PC үед эрэлттэй тоо хэмжээ QP болно. Мансууруулах бодисын эрэлт буурч D – CBL болно. Шинэ тэнцвэр G цэгт тогтоно. Зах зээлийн үнэ, тоо хэмжээ зэрэг буурна.
  62. 62. Хууль бус бүтээгдэхүүний зах зээл Худалдан авагчид зах зээлийн үнэ дээр хууль зөрчсөний торгуулийн зардлыг нэмж төлөх учир хууль бус бүтээгдэхүүний худалдан авагчийн алдагдсан боломжийн зардал PC –ээс дээгүүр болдог.
  63. 63. Хууль бус бүтээгдэхүүний зах зээл Худалдагч, худалдан авагчид зэрэг шийтгэл оногдуулах Одоо хууль бус мансууруулах бодисын худалдаа хийсэн худалдагч, худалдан авагчид аль алинд нь торгууль оногдуулсан гэж үзье. Мансууруулах бодисын эрэлт болон нийлүүлэлт зэрэг буурна.
  64. 64. Хууль бус бүтээгдэхүүний зах зээл Шинэ тэнцвэр H цэгт тогтоно. Тоо хэмжээ QP хүртэл буурна. Зах зээлийн үнэ бол PC. Худалдан авагч PB үнэ төлөх бол худалдагч PS үнийг хүлээн авна.
  65. 65. Хууль бус бүтээгдэхүүний зах зээл Мансууруулах бодисыг хууль ёсны болгох болон түүнд татвар оногдуулах нь Хууль бус бүтээгдэхүүнийг хууль ѐсны болгож, түүнд татвар оногдуулж болно. Татварын түвшин хангалттай өндөр байхад хууль бус худалдаатай үед байсан хэрэглээний түвшинг бууруулна. Эдийн засагчид уг сонголтын хүрээг өргөтгөх хэрэгтэй гэсэн баталгааг өгдөг.
  66. 66. ЛЕКЦ ДУУСАВ.

×