SlideShare a Scribd company logo
1 of 13
S.PМ204 Бизнес төсөл
1
Лекц №7 ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН
ШИНЖИЛГЭЭ
Төслийн шинжилгээний зорилго, төрлийг хураангуйлан авч үзнэ. Хөрөнгө оруулалтын
шинжилгээний аргууд, өнөөгийн болон ирээдүйн мөнгөний үнэ цэнэ, хугарлын цэгийн
шинжилгээ, хэтийн төлөв хандлага тогтоох аргуудыг хэрэглэх тухай энд үзнэ.
7.1. Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт
Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад ямар арга замаар хөрөнгө оруулалт хийвэл
бидэнд хамгийн их үр өгөөжтэй байх болон хамгийн бага зардалтай байх вэ? гэдгийг
тодорхойлно гэсэн үг.
Хөрөнгө оруулалтын боломжтой 2 буюу хэд хэдэн хувилбар байгаа тохиолдолд
хөрөнгө оруулалтын шийдвэрийг “Өнөөгийн цэвэр үнэ цэнийн арга”-ыг ашиглан гаргаж
ирдэг. Өнөөгийн цэвэр үнэ цэнэ гэдэг нь бэлэн мөнгөний орох урсгалын өнөөгийн үнэ
цэнээс хөрөнгө оруулалтын хэмжээг хассан ялгавартай тэнцүү байна.
Өнөөгийн цэвэр үнэ цэнийн арга гэдэг нь хөрөнгө оруулалтын төсөлтэй холбоотой
бүх бэлэн мөнгөний орох урсгалын өнөөгийн үнэ цэнийг бүх бэлэн мөнгөний гарах
урсгалын өнөөгийн үнэ цэнэтэй харьцуулах арга юм.
Хөрөнгө оруулалтын төслийн хэд хэдэн хувилбар байгаа тохиолдолд хөрөнгө
оруулалтын шийдвэрийг цэвэр өнөөгийн үнэ цэнийн аргыг ашиглан дараах нийт
зардлын арга болон ялгаварт аргаар гаргаж болно.
Нийт зардлын арга. Нийт зардлын арга нь өрсөлдөж буй хөрөнгө оруулалтын
төслүүдийн цэвэр өнөөгийн үнэ цэнийн шинжилгээг хийхэд өргөн хэрэглэгддэг, нэлээн уян
хатан арга юм.
Хүснэгт 7.1. Төсөл сонгох нийт зардлын арга
Үзүүлэлт Хувилбар 1 Хувилбар 2
Жилийн орлого
Жилийн бэлэн мөнгөний зардал
Цэвэр бэлэн мөнгөний орох урсгал
Хүснэгт 7.2. Мөнгөний урсгал
Хувилбарууд
Мөнгөний
урсгалын
жил
Мөнгөний
урсгалын дүн
Шилжүүлэх
коэффициент
БМ-ий
урсгалын
өнөөгийн
үнэ цэнэ
1. Хувилбар 1:
Анхны хөрөнгө оруулалт
S.PМ204 Бизнес төсөл
2
Цэвэр бэлэн мөнгөний орох
урсгал
Бэлэн мөнгөний гарах
урсгал
Өнөөгийн цэвэр үнэ цэнэ
2. Хувилбар 2:
Анхны хөрөнгө оруулалт
Цэвэр бэлэн мөнгөний орох
урсгал
Бэлэн мөнгөний гарах
урсгал
Өнөөгийн цэвэр үнэ цэнэ
3. Хувилбар 3:
Өнөөгийн цэвэр үнэ цэнэ
4. Хувилбаруудын
өнөөгийн үнэ цэнийн
харьцуулалт
5. Сонгогдох хөрөнгө
оруулалтын төсөл
Мөнгөний урсгалын жил гэдэг нь шаардагдах хөрөнгө оруулалт болон бэлэн
мөнгөний орох ба гарах урсгал хэдий хугацаанд гарч ирэх вэ? гэдгийг тодорхойлдог.
Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт хийснээс ирээдүйд орох орлого ямар хугацаанд орж ирэх
болон оруулсан хөрөнгө оруулалтынхаа хэдийд нь засвар үйлчилгээ, нэмэлт ажиллагааг
хийх вэ? гэдэг хугацаагаа тодорхойлох юм.
Шилжүүлэх коэффициент гэж тус хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх гэж буй
этгээд уг төслийг хэрэгжүүлснээр орох бэлэн мөнгөний урсгал, гарах бэлэн мөнгөний
урсгалын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход шаардлагатай хувь хэмжээ юм.
Нийт зардлын аргаар хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа цэвэр бэлэн мөнгөний
өнөөгийн үнэ цэнээс анхны хөрөнгө оруулалтыг хасаж гаргасан өнөөгийн цэвэр үнэ
цэнүүдийн хамгийн ихийг нь авах замаар шийднэ.
Өнөөгийн үнэ цэнэ нь хамгийн их байна гэдэг нь бидэнд уг хөрөнгө оруулалтыг хийвэл
хамгийн ашигтай байх болон хамгийн бага зардалтай болохыг илтгэнэ. Энэ нь одоо хийх гэж буй
хөрөнгө оруулалтын өнөөгийн үнэ цэнэ нь санхүүгийн менежерийн хувьд хамгийн чухал,
сонирхол татсан асуудал тул үүнийг аль болох өндөр байлгах төслийг илүүд үзнэ.
7.2. Хөрөнгө оруулалтын шинжилгээний агуулга
Хөрөнгийн төсөвлөлтийн үйл явцыг таван үе шатанд авч үздэг.
1. Төсөл боловсруулах үе шат. Эхний энэ үе шатанд хөрөнгө оруулалтын боломжит
бүх хувилбаруудыг цуглуулж авна. Ажиллагсад болон удирдлагаас гарч буй шинэ
S.PМ204 Бизнес төсөл
3
оновчтой санаануудыг гаргах, нэгж хэлтэсээс санал боловсруулах гэх мэтээр хөрөнгө
оруулалтын олон хувилбаруудыг гаргаж ирнэ.
2. Шинжилгээний үе шат. Төслийн хувилбаруудад эхлээд:
 Компанийн зорилго, зорилт, хэтийн төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэх
 Тэдгээрийн ач холбогдол, эдийн засгийн үнэ цэнийн түвшинг харгалзан үнэлгээ
хийнэ.
 Төслүүдийн орлого ба зардлыг тодорхойлж тэдгээрийг төслийн шинжилгээ
хийхэд тохиромжтой хэлбэрт оруулан, ирээдүйн мөнгөн урсгал ба эрсдэлийн түвшинг
тодорхойлж, үнэлгээ хийх аргачлалаа сонгон, эцсийн үр дүнг тооцож шийдвэр
гаргахад шаардагдах бүх мэдээллүүдийг бэлтгэнэ.
3. Шийдвэр гаргах үе шат. Компаний удирдлага төслүүдээс сонголт хийж,
санхүүжилтийн хэмжээг тодорхойлно.
4. Хэрэгжүүлэх үе шат. Хэрэгжүүлэх төслүүд сонгогдож санхүүжилт хийгдсэн
тохиолдолд хэрэгжүүлэлтийн үйл явц эхэлнэ.
5. Үнэлгээ, хяналтын үе. Төслийн хэрэгжүүлэлтийн явцад байнгын хяналт
шаардагдана. Төсөвлөгдсөн болон бодит үр дүнг байнга хянаж, хэрэв зөрчил гарвал
шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч засаж залруулах ба онцгой тохиолдолд
төслийн хэрэгжүүлэлтийг зогсооход хүрч болно.
Хөрөнгө оруулалт нь дараах гурван харилцан уялдаатай учир шалтгааны улмаас
онцгой чухал ойлголт болдог.
Тэдгээрийн үр дагавар нь урт хугацааны туршид үргэлжилнэ. Хөрөнгө оруулалтын
шийдэл нь тухайн компаний ирээдүйд хийж чадах үйл ажиллагаанд онцгой нөлөө
үзүүлдэг.
Хөрөнгө оруулалтын шийдвэрийг буцаахад маш төвөгтэй байдаг. Хөрөнгө
оруулалтыг авч хэрэгжүүлсэн зах зээл нь учир дутагдалтай буюу мөн компаний
худалдаж авсан тоног төхөөрөмжүүд нь тухайн зах зээлийн явцуу шаардлагад нийцсэн
байдагтай холбоотой юм.
Хөрөнгө оруулалтын шийдвэр нь олон үе шатуудаас тогтдог.
Урт хугацаат хөрөнгө оруулалтад нэлээд их хэмжээний зардал, хөрөнгийн эх үүсвэр
шаардагддаг тул боломжит хувилбаруудыг шинжилж, сонголт хийхэд тусгай аргачлал
хэрэглэдэг. Хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргах нь
санхүүгийн болон материаллаг нөөц, мэргэжилтэй ажиллах хүчний хязгаарлагдмал
нөөцийг хэрхэн өгөөжтэй оновчтой байдлаар хуваарилах тухай асуудлыг өөртөө агуулж
байдаг. Ийм учраас төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргахын өмнө тухайн төслийг
S.PМ204 Бизнес төсөл
4
хэрэгжүүлснээр олох үр өгөөжийг заавал тооцож дүгнэлт гаргах шаардлагатай. Ийнхүү
төслийн шинжилгээ хийх гэдэг нь нөөцийн ашиглалтын янз бүрийн хувилбаруудыг
зэрэгцүүлж дүгнэлт гаргахад оршино. Төслийн тооцооны зэрэгцүүлэх үзүүлэлтүүд нь:
1) Хөрөнгө оруулалтын болон ашиглалтын явцад гарах зардал
2) Төслийг хэрэгжүүлснээр бий болгох бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний орлого
3) Төслийг хэрэгжүүлснээр олох цэвэр орлого, улс үндэстний эдийн засгийг
хөгжүүлэхэд тухайн төслийн гүйцэтгэх үүрэг зэрэг болно.
Төслийн шинжилгээ нь дотоод бүтэц агуулгын хувьд санхүүгийн болон эдийн
засгийн шинжилгээ гэж ангилагдана. Ашиг үр дүнг тодорхойлохын хувьд хоѐулаа
агуулгаараа адилхан мэт боловч санхүүгийн шинжилгээ нь зөвхөн тухайн төслийн хүрээнд
гарах зардал, бий болох орлого, цэвэр ашгийг голдуу тооцдог. Эдийн засгийн шинжилгээ нь уг
төслийг хэрэгжүүлснээр үндэсний орлого, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх болон
нийгмийн дэд бүтцийг бүрэлдүүлэх гэх мэт үндэсний эдийн засагт бүхэлдээ ямар нөлөөлөл
үзүүлэх вэ? гэдгийг тодорхойлоход гол анхаарлаа хандуулдаг.
Хөрөнгө оруулалтын үр ашгийн шалгуур гэхэд л санхүүгийн шинжилгээгээр бол он тус бүрийн
цэвэр орлого, ашгаар нь харин эдийн засгийн шинжилгээний хувьд нийгэмд өгөх үр дүн өгөөжөөр
нь хэмжигдэх жишээтэй.
Төслийн санхүүгийн шинжилгээний үндсэн зорилго нь:
1) Төслийн хувилбаруудад үнэлэлт өгч илүү оновчтойг нь сонгон авахад туслах
2) Төслийг хэрэгжүүлэх үе шатуудад гарах зардлын тооцоо, түүнийг санхүүжүүлэх
эх үүсвэрийг үндэслэлтэй тогтоох
3) Ашиглалтын явцад үүсэх санхүүгийн өр төлбөрийг барагдуулах, шаардлагатай
материал, түүхий эд, үйлчилгээгээр хангахын тулд бэлэн байх санхүүгийн нөөцийн
хэмжээг тодруулах
4) Төслийн хувилбаруудыг хэрэгжүүлэх явцад гарах ирээдүйн тодорхой бус байдал,
аз туршилтыг боломжийн хэрээр урьдчилан тооцож үр ашгийн үзүүлэлтүүдийг (өнөөгийн
цэвэр үнэлэмж, ашгийн түвшин, зардлын нөхөн төлөгдөх хугацаа) тодорхойлох зэрэг
болно.
Төслийн санхүү, эдийн засгийн шинжилгээнд түгээмэл хэрэглэгддэг аргууд:
1) Цаг хугацааны хүчин зүйлийг тооцох арга
2) Өнөөгийн цэвэр үнэ цэнэ тооцох арга
3) Өгөөжийн дотоод хувь тооцох арга
4) Хөрөнгө оруулалтын зардлын нөхөж төлөгдөх хугацааг тооцох арга
7.3. Төслийг цаг хугацааны хүчин зүйлээр шинжлэх
S.PМ204 Бизнес төсөл
5
Зах зээлийн харилцаанд “Цаг хугацаа бол мөнгө” гэсэн ойлголт байдаг. Энэ нь мөнгийг
аль болох богино хугацаанд түргэн эргэлттэй зарцуулбал өгөөж нь төдий чинээ илүү байна
гэсэн хэрэг юм. Үүнийг цаг хугацааны хүчин зүйл гзж нэрлэдэг бөгөөд төслийн үр
ашгийг үнэлэхдээ ирээдүйд орж ирэх цэвэр орлогын өнөөгийн үнэ цэнийг заавал
харгалзаж үздэг.
Мөнгөний эргэлттэй холбоотойгоор ирээдүйн орлогын өнөөгийн үнэ цэнийг эсрэг
тохиолдолд өнөөдрийн мөнгөний ирээдүйн үнэ цэнийг тодорхойлох арга зүйг цаг
хугацааны хүчин зүйлийг тооцох арга гэж нэрлэдэг.
a) Өнөөдрийн хөрөнгө оруулалтын зардлын ирээдүйн үнэ цэнэ:
Ирээдүйн үнэ цэнэ
Өнөөгийн үнэ цэнэ
Хүүгийн хувь хэмжээ
Хугацаа, хүү төлөх тоо
буюу нь ирээдүйн үнэ цэнийн хүүгийн хүчин зүйл буюу өнөөдрийн
мөнгөний ирээдүйн үнэ цэнийг тодорхойлох коэффициент юм.
Хэрэв он тус бүрийн цэвэр орлого тогтмол байвал А гэж тэмдэглээд түүний
ирээдүйн үнэ цэнийг дараах байдлаар тодорхойлно.
Үүнд буюу нь хүүгийн хүчин зүйл.
b) Ирээдүйн мөнгөний өнөөдрийн үнэ цэнэ:
Үүнд буюу нь өнөөдрийн үнэ цэнийн хүүгийн хүчин зүйл буюу
ирээдүйн мөнгөний өнөөдрийн үнэ цэнийг тодорхойлох коэффициент юм. Ирээдүйд
орж ирэх цэвэр орлогын өнөөгийн үнэ цэнийг дараах томьѐогоор тооцно.
буюу нь хорогдуулж байгаа хүүгийн хүчин зүйл буюу дискаунт
болно.
7.4. Үр ашгийн үзүүлэлтүүдийг тодорхойлж үнэлэх
Хөрөнгө оруулалтын төслийг цаг хугацааны хүчин зүйлээр шинжлэх ажлын төгсгөлийн
хэсэг буюу хамгийн хариуцлагатай үе шат нь уг төслийн үр ашгийн үзүүлэлтүүдийг
S.PМ204 Бизнес төсөл
6
тодорхойлж үнэлэлт өгөх явдал байдаг. Хэрэв судалгаагаар төслийг хэрэгжүүлсний үр дүнд
олох цэвэр орлого нь өнөөдрийн хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж чадахгүй гэсэн тооцоо
гарвал төслийг хэрэгжүүлэх нь үр ашиггүй тул илүү өгөөжтэй өөр хувилбарыг сонгон авах
шаардлага тавигдана. Хөрөнгө оруулалтын төслийн үр ашгийг үнэлэх үзүүлэлтүүд нь:
1) Өнөөгийн цэвэр үнэ цэнэ
2) Өгөөжийн дотоод хувь тооцох
3) Хөрөнгө оруулалтын зардлын нөхөж төлөгдөх хугацаа зэрэг болно.
1) Өнөөгийн цэвэр үнэ цэнэ
Өнөөгийн цэвэр үнэ цэнэ гэдэг нь хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлсний үр дүнд
орох мөнгөний урсгал нь цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан тооцоход зардлаа хэрхэн
нөхөж байгааг харуулна. Төслийн өнөөгийн цэвэр үнэ цэнийг тооцохдоо төслийн ирээдүйн
орох мөнгөний урсгалуудын өнөөгийн үнэ цэнээс анхны хөрөнгө оруулалтыг хасна.
Өсөн нэмэгдэж буй мөнгөний урсгалуудын өнөөгийн цэвэр үнэ цэнэ
t жилд орж ирэх мөнгөний урсгалын дүн
Төслийн хөрөнгө оруулалтаар гарсан мөнгөний урсгалын дүн
Төслийн амьдрах хугацаа
Жилийн индекс
Өнөөгийн цэвэр үнэ цэнийг тооцоход орох ба гарах урсгалуудын өнөөгийн үнэ цэнийг
олох шаардлагатай. Хэрэв анхны хөрөнгө оруулалт нь өнөөдрөөс тодорхой хугацааны дараа
хийгдэх бол анхны хөрөнгө оруулалтын өнөөгийн үнэ цэнийг мөн тооцох хэрэгтэй болно.
Цэвэр өнөөгийн үнэ цэнэ нь 0-ээс их байгаа тохиолдолд төсөл ашигтай байна.
Ашигт байдлын индекс. Өнөөгийн үнэ цэнийн тодорхойлолт дээр үндэслэн төслийн
шинжилгээ хийх нэг аргачлал нь ашигт байдлын индөкс байдаг. Ашигт байдлын индөксийг
тооцохдоо төслийн орох мөнгөн урсгалуудын өнөөгийн үнэ цэнийг гарах мөнгөн
урсгалын өнөөгийн үнэ цэнэд харьцуулна.
Ашигт байдлын индекс (АБИ) өндөртэй төсөл нь илүү оновчтойд тооцогдоно. АБИ-ийг
өөр өөр буюу харилцан адилгүй хэмжээтэй хөрөнгө оруулалтыг харьцуулахын тулд
тэдгээрийг нэг стандартад оруулах зорилгоор хэрэглэнэ.
2) Өгөөжийн дотоод хувь тооцох арга
S.PМ204 Бизнес төсөл
7
Өгөөжийн дотоод хувь бол орох мөнгөн урсгалуудын өнөөгийн үнэ цэнийг анхны
хөрөнгө оруулалттай тэнцүүлж байгаа хорогдуулалтын хувь хэмжээ юм. Өөрөөр хэлбэл
төслийн өнөөгийн цэвэр үнэ цэнийг 0-тэй тэнцүүлж буй хорогдуулалтын хувь хэмжээг
өгөөжийн дотоод хувь гэж нэрлэдэг. Өгөөжийн дотоод хувь нь (IRR) нь:
Төслийн өгөөжийн дотоод хувийг тооцож гаргасны дараа түүнийг компаний капиталын
өртөгтэй харьцуулна. Өгөөжийн дотоод хувь нь капиталын өртгөөс өндөр бол хөрөнгө
оруулалтын төслийг хэрэгжүүлэх боломжтой. Өгөөжийн дотоод хувь нь капиталын өртөгөөс
бага байвал хөрөнгө оруулалтаас олж буй өгөөж нь түүнийг санхүүжүүлж буй эх үүсвэрийн
зардлаас бага учир хэрэгжүүлэх нь ашиггүй байна. Өгөөжийн дотоод хувийг таамаглал
дэвшүүлэх замаар тооцно. Үе тутмын төлбөрийн хэмжээ тэнцүү байгаа үед өгөөжийн
дотоод хувийг тооцоход хялбар байдаг. Харин тэнцүү биш мөнгөн урсгалтай үед нэлээд их
тооцоо хийх хэрэгтэй болно.
Хөрөнгө оруулалтын төслийг цаг хугацааны хүчин зүйлээр шинжлэх бодит шаардлагууд
үүсдэг. Үүнд:
1. Мөнгийг эргэлтэд оруулах олон хувилбар боломж нэмэгдэж байгаа нөхцөлд аль
оновчтойг сонгон авах замаар мөнгөний эргэлтийг түргэсгэн ашиг орлогоо нэмэгдүүлэх
хэрэгцээ сонирхол үүснэ.
2. Өрсөлдөөнт зах зээл нь эрсдэлийг агуулдаг бөгөөд манай орны эдийн засагт үнэ
тогтворгүй байгаа зэргээс аз туршилт буюу эрсдэл улам бүр нэмэгдэж байна.
3. Мөнгөний ханш унаж байгаа тохиолдолд орлогын ирээдүйн үнэ цэнэ ямар байхыг
заавал тооцон үзэх шаардлагатай.
4. Хөрөнгө оруулалтын эх үүсвэр харьцангуй бага хүрэлцэхүйц бус байгаа нөхцөлд
бизнесийн үйл ажиллагаагаа аль болох богино хугацаанд тогтворжуулж өөрийгөө
санхүүжүүлэх чадвартай болохын тулд өнөөдөр байгаа мөнгөө чухам юунд зарцуулбал
илүү өгөөжтэй вэ? гэдгийг шийдэх хэрэгтэй.
5. Хамтарсан үйлдвэр байгуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулж дэмжих
бодлого явуулахын тулд санал болгож буй төслүүдийн үр ашгийг микро ба макро
түвшинд ирээдүйн тодорхой бус байдлыг зохих хэмжээгээр харгалзах
6. Цаг хугацааны хүчин зүйлээр тооцдог төслийн шинжилгээний тогтсон арга зүйг
зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагууд үүсдэг.
7.5. Шинжилгээний бусад үзүүлэлтүүд
1) Ашгийн хамгийн бага түвшин. Энэ нь ямар ч аз туршилт риск гаргахгүйгээр
S.PМ204 Бизнес төсөл
8
олж болох ашгийн /хүү/ доод хэмжээг хувиар илэрхийлсэн үзүүлэлт юм. Хөрөнгө
оруулалтын аливаа төслийн урьдчилсан тооцоог хийхдээ ашгийн нормативыг ашгийн
хамгийн бага түвшингээр авч тооцдог.
2) Боломжийн өртөг. Боломжийн өртөг нь ашгийн хамгийн бага хэмжээг үнийн
дүнгээр буюу туйлын хэмжигдэхүүнээр илэрхийлсэн ойлголт юм. Тухайлбал 10000
төгрөгийг жтлд 20%-ийн хүүтэй зээлдүүлбэл жилд 2000 төгрөгийн хүү хожих бөгөөд
энэ нь 10000 төгрөгийн ашгийн хамгийн бага түвшин буюу өнөөгийн боломжит үнэ цэнэ
юм.
3) Шилжсэн зардал. Шилжсэн зардал гэдэг нь нэгэнт ашиглагдаж байсан
барилга байгууламж тоног төхөөрөмжийн хуучин үнэ буюу үлдэгдэл өртөг юм. Жишээ
нь: үйлдвэрийн хуучин барилга, тоног төхөөрөмжийг үнэлээд түүн дээрээ өнөөдөр
зохих хэмжээний хөрөнгө нэмж оруулан ашиг орлогоо нэмэгдүүлье гэвэл тэр хуучин
барилга тоног төхөөрөмжийн шинээр тогтоосон үнэлгээ нь өнөөдрийн хөрөнгө оруулалт
биш тул шилжсэн зардалд тооцогдоно. Ийм учраас хуучин ашиглагдаж байсан шилжсэн
зардалтай барилга обьөктийн худалдан авах өнөөгийн үнэлгээг тогтоохдоо ирээдүйд олох
орлогын /ашгийн/ хэмжээг гол үндэслэл болгодог. Энэ утгаар шилжсэн зардлыг
“шатсан өртөг” гэж нэрлэх нь бий.
4) Зээл төлбөрийн хүүг тооцох. Зээл төлбөрийн хүүг тооцох аргын хувьд энгийн ба
нийлмэл хүү гэж ангилдаг бөгөөд цаг хугацааны хүчин зүйлийг тооцохдоо нийлмэл
хүүг ашиглана.
a) Энгийн хүү. Энэ нь жил тутам анх олгосон зээлийн суурь дүнгээс хүүг бодох
арга юм. Эргүүлж төлөх өрийн дүнг /ирээдүйд/ дараах томьѐогоор тооцно.
Жишээ нь: 10000 төгрөгийг 2 жилийн хугацаатай 15 хувийн энгийн хүүтэйгээр
зээлсэн гэвэл 2 жилийн дараа эргүүлж төлөх хүү нь:
Энэ нь зээлийн үндсэн төлбөрөөс гадна жил тутам төгрөгийн
хүү төлөхийг илтгэж байна.
b) Нийлмэл хүү. Энэ нь өмнөх жилүүдийн хүүг тооцсон дүнгээс тухайн жилийн
хүүг бодох арга юм. Дээрх жишээн дээр үндэслэн тооцвол 2 жилийн дараа төлөх өрийн
нийт дүн нь:
Хүүнд бүгд төг төлөх юм.
S.PМ204 Бизнес төсөл
9
Эндээс энгийн хүүгээс нийлмэл хүү нь их байна. Цаг хугацааны хүчин зүйлийг
нийлмэл хүүгийн зарчмаар тооцдог. Нийлмэл хүүг зөвхөн жилийн дүнгээр төдийгүй
улирал, сар, өдөрт ногдох хэмжээг нь тооцох шаардлагатай. Үүнтэй холбогдуулан
үзэхэд улирал тутам 5%-ийн хүүтэй гэвэл жилийн дүнгээр ямар хувийн нийлмэл хүү
төлөх вэ? гэдгийг дараах томьѐогоор боддог.
Жилийн дүнгээр төлөх нийлмэл хүүгийн коэффициент
Улирал тутам төлөх хүү
Үеүдийн тоо /4 улирал/
7.6. Хөрөнгө оруулалтын эдийн засгийн шинжилгээ
Хөрөнгө оруулалтын төслийг шинжлэхдээ олох цэвэр ашиг түүний харьцангуй
үзүүлэлтийг тооцохын хамт анхны хөрөнгө оруулалтын зардлын нөхөн төлөгдөх
хугацаа, түүний харьцангуй үр ашгийг тодорхойлж улс орны болон салбарын дундаж
нормативтай зэрэгцүүлж үнэлэлт өгөх шаардлага тавигддаг. Энэ бол төслийн
шинжилгээний чухал үе шат, эцсийн нэгдсэн үнэлэлт дүгнэлт гаргах үндэс болдог.
Төслийн эдийн засгийн үр ашгийг үнэлэх үндсэн үзүүлэлт нь зардлын нөхөн төлөгдөх
хугацаа байдаг.
3) Зардлын нөхөн төлөгдөх хугацааг тооцох
Хөрөнгө оруулалтын зардлын нөхөн төлөгдөх хугацааны шинжилгээг практикт дараах
байдлаар тодорхойлдог. Үүнд:
1. Цаг хугацааны хүчин зүйлийг тооцохгүйгээр хөрөнгө оруулалтын нөхөн төлөгдөх
хугацааг тодорхойлох
2. Цаг хугацааны хүчин зүйлээр хөрөнгө оруулалтын нөхөн төлөгдөх хугацааг
тодорхойлох зэрэг аргууд байдаг.
Хөрөнгө оруулалтын нөхөн төлөгдөх хугацаа, түүний үр ашгийг тооцох нь зөвхөн
арга зүйн хувьд төдийгүй агуулгаараа зардлын өгөөж буюу ашгийн түвшингээс ялгаатай
ойлголт юм. Хөрөнгө оруулалтын зардлын нөхөн төлөгдөх хугацааг энгийн аргаар
тооцохдоо дараах томьѐог ашигладаг.
Зардлаа бүрэн нөхөх хугацааны өмнөх жил
Анхны хөрөнгө оруулалт
Жилд орсон цэвэр орлогын нийлбэр
Дараагийн жилд орох цэвэр орлого
S.PМ204 Бизнес төсөл
10
Анхны хөрөнгө оруулалтын нөхөн төлөгдөх хугацааг цаг хугацааны хүчин зүйлээр
тодорхойлохдоо он тус бүрийн орлогын абсолют дүнгээр биш харин өнөөгийн үнэ
цэнийн нийлбэрээр тооцдогт гол ялгаа нь байдаг. Энэ нь ирээдүйн орлогын үнэ цэнийг
тооцож анхны хөрөнгө оруулалтын зардалтай нь ижил үнэлгээтэй болгосноороо зардлын
нөхөн төлөгдөх хугацааг илүү бодитой үнэн зөв тодорхойлох боломжийг олгодог.
Анхны хөрөнгө оруулалтын зардлын өгөөжийн тооцоо
Хөрөнгө оруулалтын төслийг шинжилж үнэлэлт өгөхдөө зөвхөн зардлын нөхөн
төлөгдөх хугацаагаар төдийгүй түүний үр ашгийг нэг гол үзүүлэлт болгодог. Үүний тулд
зах зээлийн орнуудад анхны хөрөнгө оруулалтын дундаж өгөөж буюу норм гэсэн
үзүүлэлтийг дараах аргачлалаар тооцож түгээмэл хэрэглэдэг.
Анхны хөрөнгө оруулалтын өгөөж /коэффициент/
Он тус бүрийн цэвэр орлогын нийлбэр
n-Төслийн хэрэгжих хугацаа /жилээр/
Анхны хөрөнгө оруулалтын зардал
Ингэж анхны хөрөнгө оруулалтын нөхөн төлөгдөх хугацаа болон үр ашгийг цаг
хугацааны хүчин зүйлээр тооцоход энгийн аргаар (цаг хугацааны хүчин зүйлийг
тооцохгүйгээр) тодорхойлсноос ямагт доогуур гарч байдгийг анхаарах хэрэгтэй. Энэ нь
ирээдүйн мөнгөний өнөөгийн үнэ цэнэ нь цаг хугацаанаас хамаарч заавал харьцангуй
бага байдаггай холбоотой. Судалж байгаа хөрөнгө оруулалтын өгөөж болон зардлын нөхөн
төлөгдөх хугацааг улсын, бүс нутаг, салбарын хэмжээнд тогтоосон норматив, дэлхийн
жишиг, төслийн өөр хувилбаруудын холбогдох үзүүлэлттэй зэрэгцүүлэх үндсэн дээр уг
төслийн талаар эцсийн үнэлэлт дүгнэлтийг гаргана.
Хөрөнгө оруулалтын үр ашигт нөлөөлөх өөр нэг хүчин зүйл бол ашиглалтад өгөх
/зардлаа нөхөж эхлэх/ хугацаа байдаг. Аль болох ойрын хугацаанд ахиу өгөөж /орлого/ өгч
чадах төслийг сонирхох нь мэдээж юм. Төслийг хэрэгжүүлэх хугацаа хойшлох,
удаашрах тутам үр ашиг нь улам буурдаг. Зах зээлийн орнуудын “Цаг хугацаа бол
мөнгө” гэж ярьдаг нь санамсаргүй биш юм. Төслийн хэрэгжих хугацаа хойшлох тутам
нэг талаар ирээдүйн тодорхой бус байдал, аз туршилтууд нэмэгдэж, нөгөө талаар
мөнгөний эргэлт удааширч тэр хэмжээгээр ирээдүйн орлогын өнөөгийн үнэ цэнэ
төдийгүй, төслийн эдийн засгийн үр ашиг буурч байдагт утга учир нь байгаа юм. Ийм
учраас хөрөнгө оруулалтын төслийн үр ашгийг цаг хугацааны хүчин зүйлээр шинжлэх
S.PМ204 Бизнес төсөл
11
арга зүйг зах зээл өндөр хөгжсөн орнуудад түгээмэл хэрэглэдэг бөгөөд энэ ажилд ихээхэн
ач холбогдол өгдөг байна.
Хөрөнгө оруулалтын өгөөжийг үнэлэхэд хэрэглэгддэг өөр нэг үзүүлэлт нь дансаар
байгаа хөрөнгийн өгөөж юм. Энэ үзүүлэлт нь тухайн жилд бэлэн ашиглагдаж байгаа
бодит хөрөнгийн өгөөж буюу ашиглалтын байдлыг он тус бүрээр тодорхойлж дүгнэлт
өгөх боломжийг олгодог. Төслийг хэрэгжүүлж эхэлсний үр дүнд тухайн онд бий болгосон
цэвэр орлогыг дансаар байгаа хөрөнгийн бодит өртөгт хувааж хөрөнгийн өгөөжийг он тус
бүрээр тодорхойлно. Дансаар байгаа хөрөнгийн өгөөж гэдэг нь өнөөдөр хэдий хэмжээний
хөрөнгийг гүйлгээнд оруулж чухам юу бүтээснийг буюу өөрөөр хэлбэл дансаар байгаа
хөрөнгийн ашиглалтын түвшинг он тус бүрээр харуулдаг тул анхны хөрөнгө оруулалтын
зардлын өгөөжөөс зарчмын ялгаатай.
7.7. Эрсдэлийн шинжилгээ
Хөрөнгө оруулалтын төслийн үр дүн нь шууд өнөөдөр гарахгүй, цаг хугацааны хувьд
түүний хэрэгжих хугацаа, тэр хугацаанд гарч болох аз туршилтуудаас хамаарна. Иймд
төслийн эцсийн жинхэнэ үр ашиг нь ирээдүйд гарч болох аз туршилтууд янз бүрийн
тодорхой бус нөхцөл байдал, төслийн хэрэгжих магадлал зэргийг урьдчилан хэр зэрэг
харгалзан үзэж төслийн тооцоонд тусгасан байдлаас шалтгаалах болно.
Ирээдүйд тодорхой бус байдлыг төсөлд урьдчилан 100% тусгах боломж бага боловч
улс орны болон дэлхийн зах зээлийн ерөнхий хандлага, үнийн болон мөнгөний ханшны
хэлбэлзэл бусад хүчин зүйлүүдийг ямар нэг хэмжээгээр урьдчилан тооцож төсөлд
тусгах ѐстой. Энэ хэмжээгээр төслийн үр ашгийн үзүүлэлтүүдийн бодит чанар
дээшилнэ. Ингэж тодорхой бус байдлыг урьдчилан тооцож төсөлд тусгах замаар үр
ашгийн үзүүлэлтүүдийг тодорхойлох арга зүйг ирээдүйн тодорхой бус байдал аз туршилтын
шинжилгээ гэж нэрлэдэг. Ирээдүйн тодорхой бус байдлыг урьдчилан тооцож төсөлд тусгах
үйл ажиллагааг:
 Төслийн тооцоог тогтмол мөнгөөр гаргах
 Тандах шинжилгээ хийх
 Магадлалын шинжилгээ хийх замаар хэрэгжүүлдэг.
Төслийн тооцоог тогтмол мөнгөөр гаргах
Тухайн улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч бараа таваарын үнэ мөнгөний
ханш хэлбэлзэж байдаг. Ялангуяа эдийн засгийн үндсэн тэнцвэрүүд алдагдсан, зах
зээлийн нөхцөл эрс өөрчлөгдсөн тохиолдолд энэ хэлбэлзэл улам ихэсдэг. Үүнтэй
холбогдуулан үнийн хэлбэлзлийг илэрхийлсэн гурван үндсэн ойлголт байдаг.
 Бараа таваар үйлчилгээний үнэ нэмэгдэж өсөх
S.PМ204 Бизнес төсөл
12
 Үнэ буурах буюу дээрхийн эсрэг тохиолдол
 Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс үнийн өсөлт давамгайлж энэ нь мөнгөний
худалдан авах чадварыг бууруулах
Эндээс үзвэл мөнгөний худалдан авах чадвар буюу ханш буурах нь бараа таваарын
үнийн хэлбэлзлийн өрөнхий дүнд нөлөөлөх нэг гол хүчин зүйл юм. Тухайлбал өнөөдөр
бараа таваарын үнийн индекс 50% байна гэвэл энэ нь зөвхөн барааны нийлүүлэлт буурч
хомсдол бий болсонтой холбоотой төдийгүй мөнгөний ханшны уналтын нөлөөлөл байгаа
гэж ойлговол зохино. Энэ үнийн хэлбэлзэл мөнгөний ханшны өөрчлөлттэй холбогдуулан
өнөөдөр оруулсан хөрөнгийн ирээдүйн өгөөжийг өнөөдрийн үнэлэмжээр гаргахдаа зөвхөн
цаг хугацааны хүчин зүйлээр төдийгүй бас үнэ ба мөнгөний ханшны өөрчлөлтийг
харгалзаж үзэх хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл зөвхөн үнийн өсөлт /бууралт/ мөнгөний
ханшны хэлбэлзлээс хамаарч он тус бүрийн бэлэн мөнгөний эргэлтийн хэмжээ нь
өнөөдрийн үнэ ханшаар төдийгүй тухайн оныхоо үнэ ханшаар хэдий хэмжээтэй байхыг
урьдчилан тооцож гаргана. Энэ шаардлагын улмаас хөрөнгө оруулалтын төслийн
тооцоонд:
 Өнөөдрийн үндэсний мөнгөн нэгж /дүн/
 Өссөн мөнгө /үнийн өсөлтийн нөлөөллийг тооцсон/
 Тогтмол мөнгө /инфляцийн нөлөөллийн тооцоо/
Үүнтэй холбогдуулан хөрөнгө оруулалтаас төслийн тооцоог аль болох тогтмол
мөнгөөр хийж байх нь зохимжтой гэж үздэг. Үүний тулд өнөөдрийн мөнгөө эхлээд өссөн
мөнгөнд, дараа нь түүнийгээ тогтмол мөнгөнд шилжүүлж тооцдог.
Шинжилгээний тандах арга
Ирээдүйн тодорхой бус байдал, аз туршилтууд болон бусад хүчин зүйлүүдийг
төслийн тооцоонд тусгах үйл ажиллагаа нь зөвхөн үнийн болон мөнгөний ханшны
хэлбэлзлийг тооцсоноор хязгаарлагдахгүй.
Ялангуяа тухайн улс орны эдийн засгийн байдал тогтвортой бус байгаа нөхцөлд гарч
болох аз туршилтуудыг урьдчилан боломжийн хирээр тооцож төсөлд тусгах зорилгоор
хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн зардал, орлогын хэмжээг олон хувилбараар авч
үзэхэд төслийн үр ашгийн үндсэн үзүүлэлтүүд хэрхэн хэлбэлзэж байгааг тодорхойлж
дүгнэлт өгөх нь ихээхэн ач холбогдолтой байдаг. Ийнхүү үнэ болон мөнгөний ханш
анхны хөрөнгө оруулалтын хэмжээ янз бүр байх тохиолдолд олох үр ашгийн хэмжээг
урьдчилан тооцож дүгнэлт өгөх аргыг тандах анализ гэдэг.
S.PМ204 Бизнес төсөл
13
Тухайлбал төслийн үндсэн өгөгдлүүдийг үнийн хэлбэлзэл инфляцийн өсөлт бусад
хүчин зүйлүүдээс хамааруулан тодорхой хэмжээгээр өөрчилж тооцоход үр ашиг нь
хэрхэн өөрчлөгдөхийг тодорхойлох арга юм.
Магадлалын аргаар шинжлэх
Энэ нь ирээдүйн хүлээгдэж буй үр дүнг тооцохдоо түүний хэрэгжих магадлалыг
харгалзан үзэх арга юм. Ирээдүйн хүлээгдэж буй ашиг ба төслийг зогсоохдоо холбогдсон
зардлын зөрүүг хүлээгдэж буй үнэ цэнэ гэж нэрлэнэ.
Хүлээгдэж буй үнэлгээ
Байж болох магадлал /коэффициент/
Он тус бүрийн орлого ба ашиглалтын зардлын зөрүү буюу хүлээгдэж
буй ашиг
Төслийг хэрэгжих боломжгүй гэж үзвэл зогсоохтой холбогдон гарах
хүлээгдэж буй нэмэгдэл зардал

More Related Content

What's hot

Lecture 13,14
Lecture 13,14Lecture 13,14
Lecture 13,14Bbujee
 
төсөл бичих аргачлал
төсөл бичих аргачлалтөсөл бичих аргачлал
төсөл бичих аргачлалCh Tulgaa
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11Bbujee
 
Lekts 13
Lekts 13Lekts 13
Lekts 13Pmunkh
 
Tusul bichih argachlal
Tusul bichih argachlalTusul bichih argachlal
Tusul bichih argachlalCopy Mn
 
Бизнес төсөл хичээлийн гарын авлага
Бизнес төсөл хичээлийн гарын авлагаБизнес төсөл хичээлийн гарын авлага
Бизнес төсөл хичээлийн гарын авлагаTungalag Sergelen
 
Төсөл бичих заавар
Төсөл бичих зааварТөсөл бичих заавар
Төсөл бичих зааварgalsan Lkhanaa
 
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?Бизнес төсөл хэрхэн бичих вэ?
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?Nael Narantsengel
 
ЖДҮ-г хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах төслийн зээл
ЖДҮ-г хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах төслийн зээлЖДҮ-г хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах төслийн зээл
ЖДҮ-г хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах төслийн зээлBayarlkham Byambaa
 

What's hot (18)

сэдэв 6-хотш
сэдэв 6-хотшсэдэв 6-хотш
сэдэв 6-хотш
 
сэдэв 2-хотш
сэдэв 2-хотшсэдэв 2-хотш
сэдэв 2-хотш
 
лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
Lecture 13,14
Lecture 13,14Lecture 13,14
Lecture 13,14
 
төсөл бичих аргачлал
төсөл бичих аргачлалтөсөл бичих аргачлал
төсөл бичих аргачлал
 
Lecture11
Lecture11Lecture11
Lecture11
 
Lekts 13
Lekts 13Lekts 13
Lekts 13
 
Tusul bichih argachlal
Tusul bichih argachlalTusul bichih argachlal
Tusul bichih argachlal
 
лекц №2
лекц №2лекц №2
лекц №2
 
Бизнес төсөл
Бизнес төсөлБизнес төсөл
Бизнес төсөл
 
Бизнес төсөл хичээлийн гарын авлага
Бизнес төсөл хичээлийн гарын авлагаБизнес төсөл хичээлийн гарын авлага
Бизнес төсөл хичээлийн гарын авлага
 
Төсөл бичих заавар
Төсөл бичих зааварТөсөл бичих заавар
Төсөл бичих заавар
 
лекц 1
лекц 1лекц 1
лекц 1
 
лекц №3
лекц №3лекц №3
лекц №3
 
төсөл 2017он
төсөл 2017онтөсөл 2017он
төсөл 2017он
 
лекц №6
лекц №6лекц №6
лекц №6
 
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?Бизнес төсөл хэрхэн бичих вэ?
Бизнес төсөл хэрхэн бичих вэ?
 
ЖДҮ-г хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах төслийн зээл
ЖДҮ-г хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах төслийн зээлЖДҮ-г хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах төслийн зээл
ЖДҮ-г хөгжүүлэх, Байгаль орчныг хамгаалах төслийн зээл
 

Similar to Hurungu oruulaltiin tusliin vnelgee (20)

лекц №7
лекц №7лекц №7
лекц №7
 
мишээл
мишээлмишээл
мишээл
 
Pm5 1
Pm5 1Pm5 1
Pm5 1
 
Project management tools and techniques
Project management tools and techniquesProject management tools and techniques
Project management tools and techniques
 
Strategic Management - Lecture 8
Strategic Management - Lecture 8Strategic Management - Lecture 8
Strategic Management - Lecture 8
 
Project selection ppt
Project selection pptProject selection ppt
Project selection ppt
 
Audit 4 5
Audit 4 5Audit 4 5
Audit 4 5
 
оаам л7
оаам л7оаам л7
оаам л7
 
Микро эдийн засаг-6
Микро эдийн засаг-6Микро эдийн засаг-6
Микро эдийн засаг-6
 
лекц 2
лекц 2лекц 2
лекц 2
 
Sm3
Sm3Sm3
Sm3
 
It101 lk-11
It101 lk-11It101 lk-11
It101 lk-11
 
U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11
 
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргуудЛекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
 
TBON207-Хичээл 4
TBON207-Хичээл 4TBON207-Хичээл 4
TBON207-Хичээл 4
 
Lecture4,5
Lecture4,5Lecture4,5
Lecture4,5
 
Sedev 12 nemelt material 2
Sedev 12 nemelt material 2Sedev 12 nemelt material 2
Sedev 12 nemelt material 2
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
2
22
2
 
Lecture 11,12
Lecture 11,12Lecture 11,12
Lecture 11,12
 

More from Баянтөр Дэлгэр (20)

Sul ajliin bair
Sul ajliin bairSul ajliin bair
Sul ajliin bair
 
Sedev 11-financial-statements-toim
Sedev 11-financial-statements-toimSedev 11-financial-statements-toim
Sedev 11-financial-statements-toim
 
Sedev 10 trail balance toim
Sedev 10 trail balance toimSedev 10 trail balance toim
Sedev 10 trail balance toim
 
Sedev 9 jurnal, ledjer toim
Sedev 9 jurnal, ledjer toimSedev 9 jurnal, ledjer toim
Sedev 9 jurnal, ledjer toim
 
Sedev 8 barimt, toologo toim
Sedev 8 barimt, toologo toimSedev 8 barimt, toologo toim
Sedev 8 barimt, toologo toim
 
11.2 st n hugatsaa batlagdsan
11.2 st n hugatsaa batlagdsan11.2 st n hugatsaa batlagdsan
11.2 st n hugatsaa batlagdsan
 
11.1 st n butets
11.1 st n butets11.1 st n butets
11.1 st n butets
 
10.6 ax balans ij buren ax
10.6 ax balans ij buren ax10.6 ax balans ij buren ax
10.6 ax balans ij buren ax
 
10.5 ax haaltiin bichilt orlogiin tailan
10.5 ax haaltiin bichilt orlogiin tailan10.5 ax haaltiin bichilt orlogiin tailan
10.5 ax haaltiin bichilt orlogiin tailan
 
10.4 ax dtshb
10.4 ax dtshb10.4 ax dtshb
10.4 ax dtshb
 
10.3 ax mohiruulan bichih
10.3 ax mohiruulan bichih10.3 ax mohiruulan bichih
10.3 ax mohiruulan bichih
 
10.2 ax shalgah balans
10.2 ax shalgah balans10.2 ax shalgah balans
10.2 ax shalgah balans
 
10.1 guilgeenii balans
10.1 guilgeenii balans10.1 guilgeenii balans
10.1 guilgeenii balans
 
9.4 dewter t dans
9.4 dewter t dans9.4 dewter t dans
9.4 dewter t dans
 
9.5 dansnii code
9.5 dansnii code9.5 dansnii code
9.5 dansnii code
 
9.3 dewter
9.3 dewter9.3 dewter
9.3 dewter
 
9.2 jurnal
9.2 jurnal9.2 jurnal
9.2 jurnal
 
9.1 ugugdul
9.1 ugugdul9.1 ugugdul
9.1 ugugdul
 
Sedev 7 unshih
Sedev 7 unshihSedev 7 unshih
Sedev 7 unshih
 
Sankhvvgiin tuhai oilgolt
Sankhvvgiin tuhai oilgoltSankhvvgiin tuhai oilgolt
Sankhvvgiin tuhai oilgolt
 

Hurungu oruulaltiin tusliin vnelgee

  • 1. S.PМ204 Бизнес төсөл 1 Лекц №7 ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИНЖИЛГЭЭ Төслийн шинжилгээний зорилго, төрлийг хураангуйлан авч үзнэ. Хөрөнгө оруулалтын шинжилгээний аргууд, өнөөгийн болон ирээдүйн мөнгөний үнэ цэнэ, хугарлын цэгийн шинжилгээ, хэтийн төлөв хандлага тогтоох аргуудыг хэрэглэх тухай энд үзнэ. 7.1. Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад ямар арга замаар хөрөнгө оруулалт хийвэл бидэнд хамгийн их үр өгөөжтэй байх болон хамгийн бага зардалтай байх вэ? гэдгийг тодорхойлно гэсэн үг. Хөрөнгө оруулалтын боломжтой 2 буюу хэд хэдэн хувилбар байгаа тохиолдолд хөрөнгө оруулалтын шийдвэрийг “Өнөөгийн цэвэр үнэ цэнийн арга”-ыг ашиглан гаргаж ирдэг. Өнөөгийн цэвэр үнэ цэнэ гэдэг нь бэлэн мөнгөний орох урсгалын өнөөгийн үнэ цэнээс хөрөнгө оруулалтын хэмжээг хассан ялгавартай тэнцүү байна. Өнөөгийн цэвэр үнэ цэнийн арга гэдэг нь хөрөнгө оруулалтын төсөлтэй холбоотой бүх бэлэн мөнгөний орох урсгалын өнөөгийн үнэ цэнийг бүх бэлэн мөнгөний гарах урсгалын өнөөгийн үнэ цэнэтэй харьцуулах арга юм. Хөрөнгө оруулалтын төслийн хэд хэдэн хувилбар байгаа тохиолдолд хөрөнгө оруулалтын шийдвэрийг цэвэр өнөөгийн үнэ цэнийн аргыг ашиглан дараах нийт зардлын арга болон ялгаварт аргаар гаргаж болно. Нийт зардлын арга. Нийт зардлын арга нь өрсөлдөж буй хөрөнгө оруулалтын төслүүдийн цэвэр өнөөгийн үнэ цэнийн шинжилгээг хийхэд өргөн хэрэглэгддэг, нэлээн уян хатан арга юм. Хүснэгт 7.1. Төсөл сонгох нийт зардлын арга Үзүүлэлт Хувилбар 1 Хувилбар 2 Жилийн орлого Жилийн бэлэн мөнгөний зардал Цэвэр бэлэн мөнгөний орох урсгал Хүснэгт 7.2. Мөнгөний урсгал Хувилбарууд Мөнгөний урсгалын жил Мөнгөний урсгалын дүн Шилжүүлэх коэффициент БМ-ий урсгалын өнөөгийн үнэ цэнэ 1. Хувилбар 1: Анхны хөрөнгө оруулалт
  • 2. S.PМ204 Бизнес төсөл 2 Цэвэр бэлэн мөнгөний орох урсгал Бэлэн мөнгөний гарах урсгал Өнөөгийн цэвэр үнэ цэнэ 2. Хувилбар 2: Анхны хөрөнгө оруулалт Цэвэр бэлэн мөнгөний орох урсгал Бэлэн мөнгөний гарах урсгал Өнөөгийн цэвэр үнэ цэнэ 3. Хувилбар 3: Өнөөгийн цэвэр үнэ цэнэ 4. Хувилбаруудын өнөөгийн үнэ цэнийн харьцуулалт 5. Сонгогдох хөрөнгө оруулалтын төсөл Мөнгөний урсгалын жил гэдэг нь шаардагдах хөрөнгө оруулалт болон бэлэн мөнгөний орох ба гарах урсгал хэдий хугацаанд гарч ирэх вэ? гэдгийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт хийснээс ирээдүйд орох орлого ямар хугацаанд орж ирэх болон оруулсан хөрөнгө оруулалтынхаа хэдийд нь засвар үйлчилгээ, нэмэлт ажиллагааг хийх вэ? гэдэг хугацаагаа тодорхойлох юм. Шилжүүлэх коэффициент гэж тус хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх гэж буй этгээд уг төслийг хэрэгжүүлснээр орох бэлэн мөнгөний урсгал, гарах бэлэн мөнгөний урсгалын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход шаардлагатай хувь хэмжээ юм. Нийт зардлын аргаар хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа цэвэр бэлэн мөнгөний өнөөгийн үнэ цэнээс анхны хөрөнгө оруулалтыг хасаж гаргасан өнөөгийн цэвэр үнэ цэнүүдийн хамгийн ихийг нь авах замаар шийднэ. Өнөөгийн үнэ цэнэ нь хамгийн их байна гэдэг нь бидэнд уг хөрөнгө оруулалтыг хийвэл хамгийн ашигтай байх болон хамгийн бага зардалтай болохыг илтгэнэ. Энэ нь одоо хийх гэж буй хөрөнгө оруулалтын өнөөгийн үнэ цэнэ нь санхүүгийн менежерийн хувьд хамгийн чухал, сонирхол татсан асуудал тул үүнийг аль болох өндөр байлгах төслийг илүүд үзнэ. 7.2. Хөрөнгө оруулалтын шинжилгээний агуулга Хөрөнгийн төсөвлөлтийн үйл явцыг таван үе шатанд авч үздэг. 1. Төсөл боловсруулах үе шат. Эхний энэ үе шатанд хөрөнгө оруулалтын боломжит бүх хувилбаруудыг цуглуулж авна. Ажиллагсад болон удирдлагаас гарч буй шинэ
  • 3. S.PМ204 Бизнес төсөл 3 оновчтой санаануудыг гаргах, нэгж хэлтэсээс санал боловсруулах гэх мэтээр хөрөнгө оруулалтын олон хувилбаруудыг гаргаж ирнэ. 2. Шинжилгээний үе шат. Төслийн хувилбаруудад эхлээд:  Компанийн зорилго, зорилт, хэтийн төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэх  Тэдгээрийн ач холбогдол, эдийн засгийн үнэ цэнийн түвшинг харгалзан үнэлгээ хийнэ.  Төслүүдийн орлого ба зардлыг тодорхойлж тэдгээрийг төслийн шинжилгээ хийхэд тохиромжтой хэлбэрт оруулан, ирээдүйн мөнгөн урсгал ба эрсдэлийн түвшинг тодорхойлж, үнэлгээ хийх аргачлалаа сонгон, эцсийн үр дүнг тооцож шийдвэр гаргахад шаардагдах бүх мэдээллүүдийг бэлтгэнэ. 3. Шийдвэр гаргах үе шат. Компаний удирдлага төслүүдээс сонголт хийж, санхүүжилтийн хэмжээг тодорхойлно. 4. Хэрэгжүүлэх үе шат. Хэрэгжүүлэх төслүүд сонгогдож санхүүжилт хийгдсэн тохиолдолд хэрэгжүүлэлтийн үйл явц эхэлнэ. 5. Үнэлгээ, хяналтын үе. Төслийн хэрэгжүүлэлтийн явцад байнгын хяналт шаардагдана. Төсөвлөгдсөн болон бодит үр дүнг байнга хянаж, хэрэв зөрчил гарвал шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч засаж залруулах ба онцгой тохиолдолд төслийн хэрэгжүүлэлтийг зогсооход хүрч болно. Хөрөнгө оруулалт нь дараах гурван харилцан уялдаатай учир шалтгааны улмаас онцгой чухал ойлголт болдог. Тэдгээрийн үр дагавар нь урт хугацааны туршид үргэлжилнэ. Хөрөнгө оруулалтын шийдэл нь тухайн компаний ирээдүйд хийж чадах үйл ажиллагаанд онцгой нөлөө үзүүлдэг. Хөрөнгө оруулалтын шийдвэрийг буцаахад маш төвөгтэй байдаг. Хөрөнгө оруулалтыг авч хэрэгжүүлсэн зах зээл нь учир дутагдалтай буюу мөн компаний худалдаж авсан тоног төхөөрөмжүүд нь тухайн зах зээлийн явцуу шаардлагад нийцсэн байдагтай холбоотой юм. Хөрөнгө оруулалтын шийдвэр нь олон үе шатуудаас тогтдог. Урт хугацаат хөрөнгө оруулалтад нэлээд их хэмжээний зардал, хөрөнгийн эх үүсвэр шаардагддаг тул боломжит хувилбаруудыг шинжилж, сонголт хийхэд тусгай аргачлал хэрэглэдэг. Хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргах нь санхүүгийн болон материаллаг нөөц, мэргэжилтэй ажиллах хүчний хязгаарлагдмал нөөцийг хэрхэн өгөөжтэй оновчтой байдлаар хуваарилах тухай асуудлыг өөртөө агуулж байдаг. Ийм учраас төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргахын өмнө тухайн төслийг
  • 4. S.PМ204 Бизнес төсөл 4 хэрэгжүүлснээр олох үр өгөөжийг заавал тооцож дүгнэлт гаргах шаардлагатай. Ийнхүү төслийн шинжилгээ хийх гэдэг нь нөөцийн ашиглалтын янз бүрийн хувилбаруудыг зэрэгцүүлж дүгнэлт гаргахад оршино. Төслийн тооцооны зэрэгцүүлэх үзүүлэлтүүд нь: 1) Хөрөнгө оруулалтын болон ашиглалтын явцад гарах зардал 2) Төслийг хэрэгжүүлснээр бий болгох бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний орлого 3) Төслийг хэрэгжүүлснээр олох цэвэр орлого, улс үндэстний эдийн засгийг хөгжүүлэхэд тухайн төслийн гүйцэтгэх үүрэг зэрэг болно. Төслийн шинжилгээ нь дотоод бүтэц агуулгын хувьд санхүүгийн болон эдийн засгийн шинжилгээ гэж ангилагдана. Ашиг үр дүнг тодорхойлохын хувьд хоѐулаа агуулгаараа адилхан мэт боловч санхүүгийн шинжилгээ нь зөвхөн тухайн төслийн хүрээнд гарах зардал, бий болох орлого, цэвэр ашгийг голдуу тооцдог. Эдийн засгийн шинжилгээ нь уг төслийг хэрэгжүүлснээр үндэсний орлого, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх болон нийгмийн дэд бүтцийг бүрэлдүүлэх гэх мэт үндэсний эдийн засагт бүхэлдээ ямар нөлөөлөл үзүүлэх вэ? гэдгийг тодорхойлоход гол анхаарлаа хандуулдаг. Хөрөнгө оруулалтын үр ашгийн шалгуур гэхэд л санхүүгийн шинжилгээгээр бол он тус бүрийн цэвэр орлого, ашгаар нь харин эдийн засгийн шинжилгээний хувьд нийгэмд өгөх үр дүн өгөөжөөр нь хэмжигдэх жишээтэй. Төслийн санхүүгийн шинжилгээний үндсэн зорилго нь: 1) Төслийн хувилбаруудад үнэлэлт өгч илүү оновчтойг нь сонгон авахад туслах 2) Төслийг хэрэгжүүлэх үе шатуудад гарах зардлын тооцоо, түүнийг санхүүжүүлэх эх үүсвэрийг үндэслэлтэй тогтоох 3) Ашиглалтын явцад үүсэх санхүүгийн өр төлбөрийг барагдуулах, шаардлагатай материал, түүхий эд, үйлчилгээгээр хангахын тулд бэлэн байх санхүүгийн нөөцийн хэмжээг тодруулах 4) Төслийн хувилбаруудыг хэрэгжүүлэх явцад гарах ирээдүйн тодорхой бус байдал, аз туршилтыг боломжийн хэрээр урьдчилан тооцож үр ашгийн үзүүлэлтүүдийг (өнөөгийн цэвэр үнэлэмж, ашгийн түвшин, зардлын нөхөн төлөгдөх хугацаа) тодорхойлох зэрэг болно. Төслийн санхүү, эдийн засгийн шинжилгээнд түгээмэл хэрэглэгддэг аргууд: 1) Цаг хугацааны хүчин зүйлийг тооцох арга 2) Өнөөгийн цэвэр үнэ цэнэ тооцох арга 3) Өгөөжийн дотоод хувь тооцох арга 4) Хөрөнгө оруулалтын зардлын нөхөж төлөгдөх хугацааг тооцох арга 7.3. Төслийг цаг хугацааны хүчин зүйлээр шинжлэх
  • 5. S.PМ204 Бизнес төсөл 5 Зах зээлийн харилцаанд “Цаг хугацаа бол мөнгө” гэсэн ойлголт байдаг. Энэ нь мөнгийг аль болох богино хугацаанд түргэн эргэлттэй зарцуулбал өгөөж нь төдий чинээ илүү байна гэсэн хэрэг юм. Үүнийг цаг хугацааны хүчин зүйл гзж нэрлэдэг бөгөөд төслийн үр ашгийг үнэлэхдээ ирээдүйд орж ирэх цэвэр орлогын өнөөгийн үнэ цэнийг заавал харгалзаж үздэг. Мөнгөний эргэлттэй холбоотойгоор ирээдүйн орлогын өнөөгийн үнэ цэнийг эсрэг тохиолдолд өнөөдрийн мөнгөний ирээдүйн үнэ цэнийг тодорхойлох арга зүйг цаг хугацааны хүчин зүйлийг тооцох арга гэж нэрлэдэг. a) Өнөөдрийн хөрөнгө оруулалтын зардлын ирээдүйн үнэ цэнэ: Ирээдүйн үнэ цэнэ Өнөөгийн үнэ цэнэ Хүүгийн хувь хэмжээ Хугацаа, хүү төлөх тоо буюу нь ирээдүйн үнэ цэнийн хүүгийн хүчин зүйл буюу өнөөдрийн мөнгөний ирээдүйн үнэ цэнийг тодорхойлох коэффициент юм. Хэрэв он тус бүрийн цэвэр орлого тогтмол байвал А гэж тэмдэглээд түүний ирээдүйн үнэ цэнийг дараах байдлаар тодорхойлно. Үүнд буюу нь хүүгийн хүчин зүйл. b) Ирээдүйн мөнгөний өнөөдрийн үнэ цэнэ: Үүнд буюу нь өнөөдрийн үнэ цэнийн хүүгийн хүчин зүйл буюу ирээдүйн мөнгөний өнөөдрийн үнэ цэнийг тодорхойлох коэффициент юм. Ирээдүйд орж ирэх цэвэр орлогын өнөөгийн үнэ цэнийг дараах томьѐогоор тооцно. буюу нь хорогдуулж байгаа хүүгийн хүчин зүйл буюу дискаунт болно. 7.4. Үр ашгийн үзүүлэлтүүдийг тодорхойлж үнэлэх Хөрөнгө оруулалтын төслийг цаг хугацааны хүчин зүйлээр шинжлэх ажлын төгсгөлийн хэсэг буюу хамгийн хариуцлагатай үе шат нь уг төслийн үр ашгийн үзүүлэлтүүдийг
  • 6. S.PМ204 Бизнес төсөл 6 тодорхойлж үнэлэлт өгөх явдал байдаг. Хэрэв судалгаагаар төслийг хэрэгжүүлсний үр дүнд олох цэвэр орлого нь өнөөдрийн хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж чадахгүй гэсэн тооцоо гарвал төслийг хэрэгжүүлэх нь үр ашиггүй тул илүү өгөөжтэй өөр хувилбарыг сонгон авах шаардлага тавигдана. Хөрөнгө оруулалтын төслийн үр ашгийг үнэлэх үзүүлэлтүүд нь: 1) Өнөөгийн цэвэр үнэ цэнэ 2) Өгөөжийн дотоод хувь тооцох 3) Хөрөнгө оруулалтын зардлын нөхөж төлөгдөх хугацаа зэрэг болно. 1) Өнөөгийн цэвэр үнэ цэнэ Өнөөгийн цэвэр үнэ цэнэ гэдэг нь хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлсний үр дүнд орох мөнгөний урсгал нь цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан тооцоход зардлаа хэрхэн нөхөж байгааг харуулна. Төслийн өнөөгийн цэвэр үнэ цэнийг тооцохдоо төслийн ирээдүйн орох мөнгөний урсгалуудын өнөөгийн үнэ цэнээс анхны хөрөнгө оруулалтыг хасна. Өсөн нэмэгдэж буй мөнгөний урсгалуудын өнөөгийн цэвэр үнэ цэнэ t жилд орж ирэх мөнгөний урсгалын дүн Төслийн хөрөнгө оруулалтаар гарсан мөнгөний урсгалын дүн Төслийн амьдрах хугацаа Жилийн индекс Өнөөгийн цэвэр үнэ цэнийг тооцоход орох ба гарах урсгалуудын өнөөгийн үнэ цэнийг олох шаардлагатай. Хэрэв анхны хөрөнгө оруулалт нь өнөөдрөөс тодорхой хугацааны дараа хийгдэх бол анхны хөрөнгө оруулалтын өнөөгийн үнэ цэнийг мөн тооцох хэрэгтэй болно. Цэвэр өнөөгийн үнэ цэнэ нь 0-ээс их байгаа тохиолдолд төсөл ашигтай байна. Ашигт байдлын индекс. Өнөөгийн үнэ цэнийн тодорхойлолт дээр үндэслэн төслийн шинжилгээ хийх нэг аргачлал нь ашигт байдлын индөкс байдаг. Ашигт байдлын индөксийг тооцохдоо төслийн орох мөнгөн урсгалуудын өнөөгийн үнэ цэнийг гарах мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнэд харьцуулна. Ашигт байдлын индекс (АБИ) өндөртэй төсөл нь илүү оновчтойд тооцогдоно. АБИ-ийг өөр өөр буюу харилцан адилгүй хэмжээтэй хөрөнгө оруулалтыг харьцуулахын тулд тэдгээрийг нэг стандартад оруулах зорилгоор хэрэглэнэ. 2) Өгөөжийн дотоод хувь тооцох арга
  • 7. S.PМ204 Бизнес төсөл 7 Өгөөжийн дотоод хувь бол орох мөнгөн урсгалуудын өнөөгийн үнэ цэнийг анхны хөрөнгө оруулалттай тэнцүүлж байгаа хорогдуулалтын хувь хэмжээ юм. Өөрөөр хэлбэл төслийн өнөөгийн цэвэр үнэ цэнийг 0-тэй тэнцүүлж буй хорогдуулалтын хувь хэмжээг өгөөжийн дотоод хувь гэж нэрлэдэг. Өгөөжийн дотоод хувь нь (IRR) нь: Төслийн өгөөжийн дотоод хувийг тооцож гаргасны дараа түүнийг компаний капиталын өртөгтэй харьцуулна. Өгөөжийн дотоод хувь нь капиталын өртгөөс өндөр бол хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэх боломжтой. Өгөөжийн дотоод хувь нь капиталын өртөгөөс бага байвал хөрөнгө оруулалтаас олж буй өгөөж нь түүнийг санхүүжүүлж буй эх үүсвэрийн зардлаас бага учир хэрэгжүүлэх нь ашиггүй байна. Өгөөжийн дотоод хувийг таамаглал дэвшүүлэх замаар тооцно. Үе тутмын төлбөрийн хэмжээ тэнцүү байгаа үед өгөөжийн дотоод хувийг тооцоход хялбар байдаг. Харин тэнцүү биш мөнгөн урсгалтай үед нэлээд их тооцоо хийх хэрэгтэй болно. Хөрөнгө оруулалтын төслийг цаг хугацааны хүчин зүйлээр шинжлэх бодит шаардлагууд үүсдэг. Үүнд: 1. Мөнгийг эргэлтэд оруулах олон хувилбар боломж нэмэгдэж байгаа нөхцөлд аль оновчтойг сонгон авах замаар мөнгөний эргэлтийг түргэсгэн ашиг орлогоо нэмэгдүүлэх хэрэгцээ сонирхол үүснэ. 2. Өрсөлдөөнт зах зээл нь эрсдэлийг агуулдаг бөгөөд манай орны эдийн засагт үнэ тогтворгүй байгаа зэргээс аз туршилт буюу эрсдэл улам бүр нэмэгдэж байна. 3. Мөнгөний ханш унаж байгаа тохиолдолд орлогын ирээдүйн үнэ цэнэ ямар байхыг заавал тооцон үзэх шаардлагатай. 4. Хөрөнгө оруулалтын эх үүсвэр харьцангуй бага хүрэлцэхүйц бус байгаа нөхцөлд бизнесийн үйл ажиллагаагаа аль болох богино хугацаанд тогтворжуулж өөрийгөө санхүүжүүлэх чадвартай болохын тулд өнөөдөр байгаа мөнгөө чухам юунд зарцуулбал илүү өгөөжтэй вэ? гэдгийг шийдэх хэрэгтэй. 5. Хамтарсан үйлдвэр байгуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулж дэмжих бодлого явуулахын тулд санал болгож буй төслүүдийн үр ашгийг микро ба макро түвшинд ирээдүйн тодорхой бус байдлыг зохих хэмжээгээр харгалзах 6. Цаг хугацааны хүчин зүйлээр тооцдог төслийн шинжилгээний тогтсон арга зүйг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагууд үүсдэг. 7.5. Шинжилгээний бусад үзүүлэлтүүд 1) Ашгийн хамгийн бага түвшин. Энэ нь ямар ч аз туршилт риск гаргахгүйгээр
  • 8. S.PМ204 Бизнес төсөл 8 олж болох ашгийн /хүү/ доод хэмжээг хувиар илэрхийлсэн үзүүлэлт юм. Хөрөнгө оруулалтын аливаа төслийн урьдчилсан тооцоог хийхдээ ашгийн нормативыг ашгийн хамгийн бага түвшингээр авч тооцдог. 2) Боломжийн өртөг. Боломжийн өртөг нь ашгийн хамгийн бага хэмжээг үнийн дүнгээр буюу туйлын хэмжигдэхүүнээр илэрхийлсэн ойлголт юм. Тухайлбал 10000 төгрөгийг жтлд 20%-ийн хүүтэй зээлдүүлбэл жилд 2000 төгрөгийн хүү хожих бөгөөд энэ нь 10000 төгрөгийн ашгийн хамгийн бага түвшин буюу өнөөгийн боломжит үнэ цэнэ юм. 3) Шилжсэн зардал. Шилжсэн зардал гэдэг нь нэгэнт ашиглагдаж байсан барилга байгууламж тоног төхөөрөмжийн хуучин үнэ буюу үлдэгдэл өртөг юм. Жишээ нь: үйлдвэрийн хуучин барилга, тоног төхөөрөмжийг үнэлээд түүн дээрээ өнөөдөр зохих хэмжээний хөрөнгө нэмж оруулан ашиг орлогоо нэмэгдүүлье гэвэл тэр хуучин барилга тоног төхөөрөмжийн шинээр тогтоосон үнэлгээ нь өнөөдрийн хөрөнгө оруулалт биш тул шилжсэн зардалд тооцогдоно. Ийм учраас хуучин ашиглагдаж байсан шилжсэн зардалтай барилга обьөктийн худалдан авах өнөөгийн үнэлгээг тогтоохдоо ирээдүйд олох орлогын /ашгийн/ хэмжээг гол үндэслэл болгодог. Энэ утгаар шилжсэн зардлыг “шатсан өртөг” гэж нэрлэх нь бий. 4) Зээл төлбөрийн хүүг тооцох. Зээл төлбөрийн хүүг тооцох аргын хувьд энгийн ба нийлмэл хүү гэж ангилдаг бөгөөд цаг хугацааны хүчин зүйлийг тооцохдоо нийлмэл хүүг ашиглана. a) Энгийн хүү. Энэ нь жил тутам анх олгосон зээлийн суурь дүнгээс хүүг бодох арга юм. Эргүүлж төлөх өрийн дүнг /ирээдүйд/ дараах томьѐогоор тооцно. Жишээ нь: 10000 төгрөгийг 2 жилийн хугацаатай 15 хувийн энгийн хүүтэйгээр зээлсэн гэвэл 2 жилийн дараа эргүүлж төлөх хүү нь: Энэ нь зээлийн үндсэн төлбөрөөс гадна жил тутам төгрөгийн хүү төлөхийг илтгэж байна. b) Нийлмэл хүү. Энэ нь өмнөх жилүүдийн хүүг тооцсон дүнгээс тухайн жилийн хүүг бодох арга юм. Дээрх жишээн дээр үндэслэн тооцвол 2 жилийн дараа төлөх өрийн нийт дүн нь: Хүүнд бүгд төг төлөх юм.
  • 9. S.PМ204 Бизнес төсөл 9 Эндээс энгийн хүүгээс нийлмэл хүү нь их байна. Цаг хугацааны хүчин зүйлийг нийлмэл хүүгийн зарчмаар тооцдог. Нийлмэл хүүг зөвхөн жилийн дүнгээр төдийгүй улирал, сар, өдөрт ногдох хэмжээг нь тооцох шаардлагатай. Үүнтэй холбогдуулан үзэхэд улирал тутам 5%-ийн хүүтэй гэвэл жилийн дүнгээр ямар хувийн нийлмэл хүү төлөх вэ? гэдгийг дараах томьѐогоор боддог. Жилийн дүнгээр төлөх нийлмэл хүүгийн коэффициент Улирал тутам төлөх хүү Үеүдийн тоо /4 улирал/ 7.6. Хөрөнгө оруулалтын эдийн засгийн шинжилгээ Хөрөнгө оруулалтын төслийг шинжлэхдээ олох цэвэр ашиг түүний харьцангуй үзүүлэлтийг тооцохын хамт анхны хөрөнгө оруулалтын зардлын нөхөн төлөгдөх хугацаа, түүний харьцангуй үр ашгийг тодорхойлж улс орны болон салбарын дундаж нормативтай зэрэгцүүлж үнэлэлт өгөх шаардлага тавигддаг. Энэ бол төслийн шинжилгээний чухал үе шат, эцсийн нэгдсэн үнэлэлт дүгнэлт гаргах үндэс болдог. Төслийн эдийн засгийн үр ашгийг үнэлэх үндсэн үзүүлэлт нь зардлын нөхөн төлөгдөх хугацаа байдаг. 3) Зардлын нөхөн төлөгдөх хугацааг тооцох Хөрөнгө оруулалтын зардлын нөхөн төлөгдөх хугацааны шинжилгээг практикт дараах байдлаар тодорхойлдог. Үүнд: 1. Цаг хугацааны хүчин зүйлийг тооцохгүйгээр хөрөнгө оруулалтын нөхөн төлөгдөх хугацааг тодорхойлох 2. Цаг хугацааны хүчин зүйлээр хөрөнгө оруулалтын нөхөн төлөгдөх хугацааг тодорхойлох зэрэг аргууд байдаг. Хөрөнгө оруулалтын нөхөн төлөгдөх хугацаа, түүний үр ашгийг тооцох нь зөвхөн арга зүйн хувьд төдийгүй агуулгаараа зардлын өгөөж буюу ашгийн түвшингээс ялгаатай ойлголт юм. Хөрөнгө оруулалтын зардлын нөхөн төлөгдөх хугацааг энгийн аргаар тооцохдоо дараах томьѐог ашигладаг. Зардлаа бүрэн нөхөх хугацааны өмнөх жил Анхны хөрөнгө оруулалт Жилд орсон цэвэр орлогын нийлбэр Дараагийн жилд орох цэвэр орлого
  • 10. S.PМ204 Бизнес төсөл 10 Анхны хөрөнгө оруулалтын нөхөн төлөгдөх хугацааг цаг хугацааны хүчин зүйлээр тодорхойлохдоо он тус бүрийн орлогын абсолют дүнгээр биш харин өнөөгийн үнэ цэнийн нийлбэрээр тооцдогт гол ялгаа нь байдаг. Энэ нь ирээдүйн орлогын үнэ цэнийг тооцож анхны хөрөнгө оруулалтын зардалтай нь ижил үнэлгээтэй болгосноороо зардлын нөхөн төлөгдөх хугацааг илүү бодитой үнэн зөв тодорхойлох боломжийг олгодог. Анхны хөрөнгө оруулалтын зардлын өгөөжийн тооцоо Хөрөнгө оруулалтын төслийг шинжилж үнэлэлт өгөхдөө зөвхөн зардлын нөхөн төлөгдөх хугацаагаар төдийгүй түүний үр ашгийг нэг гол үзүүлэлт болгодог. Үүний тулд зах зээлийн орнуудад анхны хөрөнгө оруулалтын дундаж өгөөж буюу норм гэсэн үзүүлэлтийг дараах аргачлалаар тооцож түгээмэл хэрэглэдэг. Анхны хөрөнгө оруулалтын өгөөж /коэффициент/ Он тус бүрийн цэвэр орлогын нийлбэр n-Төслийн хэрэгжих хугацаа /жилээр/ Анхны хөрөнгө оруулалтын зардал Ингэж анхны хөрөнгө оруулалтын нөхөн төлөгдөх хугацаа болон үр ашгийг цаг хугацааны хүчин зүйлээр тооцоход энгийн аргаар (цаг хугацааны хүчин зүйлийг тооцохгүйгээр) тодорхойлсноос ямагт доогуур гарч байдгийг анхаарах хэрэгтэй. Энэ нь ирээдүйн мөнгөний өнөөгийн үнэ цэнэ нь цаг хугацаанаас хамаарч заавал харьцангуй бага байдаггай холбоотой. Судалж байгаа хөрөнгө оруулалтын өгөөж болон зардлын нөхөн төлөгдөх хугацааг улсын, бүс нутаг, салбарын хэмжээнд тогтоосон норматив, дэлхийн жишиг, төслийн өөр хувилбаруудын холбогдох үзүүлэлттэй зэрэгцүүлэх үндсэн дээр уг төслийн талаар эцсийн үнэлэлт дүгнэлтийг гаргана. Хөрөнгө оруулалтын үр ашигт нөлөөлөх өөр нэг хүчин зүйл бол ашиглалтад өгөх /зардлаа нөхөж эхлэх/ хугацаа байдаг. Аль болох ойрын хугацаанд ахиу өгөөж /орлого/ өгч чадах төслийг сонирхох нь мэдээж юм. Төслийг хэрэгжүүлэх хугацаа хойшлох, удаашрах тутам үр ашиг нь улам буурдаг. Зах зээлийн орнуудын “Цаг хугацаа бол мөнгө” гэж ярьдаг нь санамсаргүй биш юм. Төслийн хэрэгжих хугацаа хойшлох тутам нэг талаар ирээдүйн тодорхой бус байдал, аз туршилтууд нэмэгдэж, нөгөө талаар мөнгөний эргэлт удааширч тэр хэмжээгээр ирээдүйн орлогын өнөөгийн үнэ цэнэ төдийгүй, төслийн эдийн засгийн үр ашиг буурч байдагт утга учир нь байгаа юм. Ийм учраас хөрөнгө оруулалтын төслийн үр ашгийг цаг хугацааны хүчин зүйлээр шинжлэх
  • 11. S.PМ204 Бизнес төсөл 11 арга зүйг зах зээл өндөр хөгжсөн орнуудад түгээмэл хэрэглэдэг бөгөөд энэ ажилд ихээхэн ач холбогдол өгдөг байна. Хөрөнгө оруулалтын өгөөжийг үнэлэхэд хэрэглэгддэг өөр нэг үзүүлэлт нь дансаар байгаа хөрөнгийн өгөөж юм. Энэ үзүүлэлт нь тухайн жилд бэлэн ашиглагдаж байгаа бодит хөрөнгийн өгөөж буюу ашиглалтын байдлыг он тус бүрээр тодорхойлж дүгнэлт өгөх боломжийг олгодог. Төслийг хэрэгжүүлж эхэлсний үр дүнд тухайн онд бий болгосон цэвэр орлогыг дансаар байгаа хөрөнгийн бодит өртөгт хувааж хөрөнгийн өгөөжийг он тус бүрээр тодорхойлно. Дансаар байгаа хөрөнгийн өгөөж гэдэг нь өнөөдөр хэдий хэмжээний хөрөнгийг гүйлгээнд оруулж чухам юу бүтээснийг буюу өөрөөр хэлбэл дансаар байгаа хөрөнгийн ашиглалтын түвшинг он тус бүрээр харуулдаг тул анхны хөрөнгө оруулалтын зардлын өгөөжөөс зарчмын ялгаатай. 7.7. Эрсдэлийн шинжилгээ Хөрөнгө оруулалтын төслийн үр дүн нь шууд өнөөдөр гарахгүй, цаг хугацааны хувьд түүний хэрэгжих хугацаа, тэр хугацаанд гарч болох аз туршилтуудаас хамаарна. Иймд төслийн эцсийн жинхэнэ үр ашиг нь ирээдүйд гарч болох аз туршилтууд янз бүрийн тодорхой бус нөхцөл байдал, төслийн хэрэгжих магадлал зэргийг урьдчилан хэр зэрэг харгалзан үзэж төслийн тооцоонд тусгасан байдлаас шалтгаалах болно. Ирээдүйд тодорхой бус байдлыг төсөлд урьдчилан 100% тусгах боломж бага боловч улс орны болон дэлхийн зах зээлийн ерөнхий хандлага, үнийн болон мөнгөний ханшны хэлбэлзэл бусад хүчин зүйлүүдийг ямар нэг хэмжээгээр урьдчилан тооцож төсөлд тусгах ѐстой. Энэ хэмжээгээр төслийн үр ашгийн үзүүлэлтүүдийн бодит чанар дээшилнэ. Ингэж тодорхой бус байдлыг урьдчилан тооцож төсөлд тусгах замаар үр ашгийн үзүүлэлтүүдийг тодорхойлох арга зүйг ирээдүйн тодорхой бус байдал аз туршилтын шинжилгээ гэж нэрлэдэг. Ирээдүйн тодорхой бус байдлыг урьдчилан тооцож төсөлд тусгах үйл ажиллагааг:  Төслийн тооцоог тогтмол мөнгөөр гаргах  Тандах шинжилгээ хийх  Магадлалын шинжилгээ хийх замаар хэрэгжүүлдэг. Төслийн тооцоог тогтмол мөнгөөр гаргах Тухайн улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч бараа таваарын үнэ мөнгөний ханш хэлбэлзэж байдаг. Ялангуяа эдийн засгийн үндсэн тэнцвэрүүд алдагдсан, зах зээлийн нөхцөл эрс өөрчлөгдсөн тохиолдолд энэ хэлбэлзэл улам ихэсдэг. Үүнтэй холбогдуулан үнийн хэлбэлзлийг илэрхийлсэн гурван үндсэн ойлголт байдаг.  Бараа таваар үйлчилгээний үнэ нэмэгдэж өсөх
  • 12. S.PМ204 Бизнес төсөл 12  Үнэ буурах буюу дээрхийн эсрэг тохиолдол  Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөөс үнийн өсөлт давамгайлж энэ нь мөнгөний худалдан авах чадварыг бууруулах Эндээс үзвэл мөнгөний худалдан авах чадвар буюу ханш буурах нь бараа таваарын үнийн хэлбэлзлийн өрөнхий дүнд нөлөөлөх нэг гол хүчин зүйл юм. Тухайлбал өнөөдөр бараа таваарын үнийн индекс 50% байна гэвэл энэ нь зөвхөн барааны нийлүүлэлт буурч хомсдол бий болсонтой холбоотой төдийгүй мөнгөний ханшны уналтын нөлөөлөл байгаа гэж ойлговол зохино. Энэ үнийн хэлбэлзэл мөнгөний ханшны өөрчлөлттэй холбогдуулан өнөөдөр оруулсан хөрөнгийн ирээдүйн өгөөжийг өнөөдрийн үнэлэмжээр гаргахдаа зөвхөн цаг хугацааны хүчин зүйлээр төдийгүй бас үнэ ба мөнгөний ханшны өөрчлөлтийг харгалзаж үзэх хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл зөвхөн үнийн өсөлт /бууралт/ мөнгөний ханшны хэлбэлзлээс хамаарч он тус бүрийн бэлэн мөнгөний эргэлтийн хэмжээ нь өнөөдрийн үнэ ханшаар төдийгүй тухайн оныхоо үнэ ханшаар хэдий хэмжээтэй байхыг урьдчилан тооцож гаргана. Энэ шаардлагын улмаас хөрөнгө оруулалтын төслийн тооцоонд:  Өнөөдрийн үндэсний мөнгөн нэгж /дүн/  Өссөн мөнгө /үнийн өсөлтийн нөлөөллийг тооцсон/  Тогтмол мөнгө /инфляцийн нөлөөллийн тооцоо/ Үүнтэй холбогдуулан хөрөнгө оруулалтаас төслийн тооцоог аль болох тогтмол мөнгөөр хийж байх нь зохимжтой гэж үздэг. Үүний тулд өнөөдрийн мөнгөө эхлээд өссөн мөнгөнд, дараа нь түүнийгээ тогтмол мөнгөнд шилжүүлж тооцдог. Шинжилгээний тандах арга Ирээдүйн тодорхой бус байдал, аз туршилтууд болон бусад хүчин зүйлүүдийг төслийн тооцоонд тусгах үйл ажиллагаа нь зөвхөн үнийн болон мөнгөний ханшны хэлбэлзлийг тооцсоноор хязгаарлагдахгүй. Ялангуяа тухайн улс орны эдийн засгийн байдал тогтвортой бус байгаа нөхцөлд гарч болох аз туршилтуудыг урьдчилан боломжийн хирээр тооцож төсөлд тусгах зорилгоор хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн зардал, орлогын хэмжээг олон хувилбараар авч үзэхэд төслийн үр ашгийн үндсэн үзүүлэлтүүд хэрхэн хэлбэлзэж байгааг тодорхойлж дүгнэлт өгөх нь ихээхэн ач холбогдолтой байдаг. Ийнхүү үнэ болон мөнгөний ханш анхны хөрөнгө оруулалтын хэмжээ янз бүр байх тохиолдолд олох үр ашгийн хэмжээг урьдчилан тооцож дүгнэлт өгөх аргыг тандах анализ гэдэг.
  • 13. S.PМ204 Бизнес төсөл 13 Тухайлбал төслийн үндсэн өгөгдлүүдийг үнийн хэлбэлзэл инфляцийн өсөлт бусад хүчин зүйлүүдээс хамааруулан тодорхой хэмжээгээр өөрчилж тооцоход үр ашиг нь хэрхэн өөрчлөгдөхийг тодорхойлох арга юм. Магадлалын аргаар шинжлэх Энэ нь ирээдүйн хүлээгдэж буй үр дүнг тооцохдоо түүний хэрэгжих магадлалыг харгалзан үзэх арга юм. Ирээдүйн хүлээгдэж буй ашиг ба төслийг зогсоохдоо холбогдсон зардлын зөрүүг хүлээгдэж буй үнэ цэнэ гэж нэрлэнэ. Хүлээгдэж буй үнэлгээ Байж болох магадлал /коэффициент/ Он тус бүрийн орлого ба ашиглалтын зардлын зөрүү буюу хүлээгдэж буй ашиг Төслийг хэрэгжих боломжгүй гэж үзвэл зогсоохтой холбогдон гарах хүлээгдэж буй нэмэгдэл зардал