SlideShare a Scribd company logo
1 of 70
ВИРТУАЛ ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ, 
Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
Мэдээллийн Технологийн 
www.emust.edu.mn 
хэрэглээ - I 
Код: U.IT101 
1
IT101- Мэдээллийн Технологийн хэрэглээ - I 
Сэдэв: ТӨСЛИЙН УДИРДЛАГА 
Лекц - 11 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn
Агуулга: 
07 Төслийн зардлын удирдлага 
Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ 
www.emust.edu.mn 
01 
08 Төслийн эрсдлийн удирдлага 
09 Төслийн чанарын удирдлага 
10 Төслийн худалдан авалтын удирдлага 
Төслийн хэрэгжилтийн үйл явц дахь харилцаа хамтын 
ажиллагааны удирдлага 
11
7.ТӨСЛИЙН ЗАРДЛЫН УДИРДЛАГА-PROJECT COST 
MANAGMENT 
4 
 Төслийн зардлын удирдлагын зорилго, үндсэн зарчим 
 Төслийн зардлын удирдлагын үйл явц 
 Нийтлэг эрсдэл, дүн шинжилгээ хийх аргуудыг тодорхойлох арга болон эрсдэлд 
хариу арга хэмжээ авах
Төслийн зардлын удирдлага 
Төслийн санхүүгийн буюу зардлын удирдлага нь үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай 
батлагдсан төсөвт багтаан төслийг иж бүрэн хэрэгжүүлэхэд чиглэгддэг. Төсөн нь төслийн би 
болгож буй бүтээгдхүүн, үйлчилгээ, үр дүнд шууд нөлөөлж төслийн удирдагч, багийн шийдвэрт 
тусгалаа олж байдаг. 
Төслийн санхүүгийн удирдлага нь тухайн төслийн хувьд хөрөнгийн хуваарилалт, ашиглалтад 
хяналт тавихад онцгой ач холбогдолтой. Төслийн санхүүгийн менежментийг амжилттай 
хэрэгжүүлснээр мөнгөн хөрөнгийг удирдан оновчтой шийдвэр гаргах боломж бүрддэг. 
Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь ямагт түүний санхүүжилт буюу мөнгөн хөрөнгийн эх 
үүсвэр шаардаж байдаг. Иймээс мөнгөн хөрөнгийг төслийн ажлын бүтцийн задаргаатай 
уялдуулан зөв зохистой байршуулах асуудал нь төслийн санхүүгийн менежментийн үүрэг гэж 
ойлгож болно. Төслийн санхүүгийн менежментийг хэрэгжүүлэхэд активын менежментийг 
ашиглах ёстой. Активын менежмент гэдэг нь хөрөнгийн зохистой харьцааг тогтооын тулд түүнтэй 
холбоотой асуудлууд болох бараа материалын зохистой харьцаа, ноогдол ашгийн бодлого, 
үндсэн ба эргэлтийн хөрөнгийн харьцаа, ажлын капитал ашиглалт зэргийг зөв оновчтой 
хуваарилах үйл ажиллагаа юм. 
5
Төслийн санхүүгийн удирдлагын ерөнхий хандлагыг өртөг зардлын амьдралын 
мөчлөг гэж нэрлэж болно. 
Төсвийн ирээдүйн хандлагыг урьдаас төсөөлсөн судалгаа, шинжилгээний үндсэн 
дээр тодорхойлдог. Төслийн санхүүгийн удирдлагад оролцогч бүлгүүдийн хэрэгцээ 
шаардлагын талаархи мэдээлэл чухал үүрэгтэй. 
Төслийн өртөг зардлын удирдлага нь батлагдсан төсөвт багтаан төслийг иж бүрэн 
хэрэгжүүлэхэд чиглэгддэг. Ингэхдээ дараахь үйл явцыг дамжиж хэрэгжинэ. 
1. Нөөцийг төлөвлөх явц 
2. Төсөв тодорхойлох явц 
3. Төсвийг тооцоолох үйл явц 
4. Төсвийн зардлын хяналт 
5. Хөрөнгө оруулалт зэрэг болно. 
Дээрх үйл ажиллагаанууд нь хоорондоо болон бусад үйл ажиллагаатай уялдаа 
холбоотой бөгөөд тус бүр нь төслийн хэрэгцээнээс хамааран нэг ба түүнээс дээш 
хүний оролцоотой буюу магадгүй багийн ажиллагаатай байж болно. Үйл ажиллагаа 
тус бүр нь төслийн үе шат бүрт хамгийн багадаа 1 удаа тохиолдоно. 
6
8.ТӨСЛИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА 
 Төслийн эрсдэлийн удирдлагын тухай ойлголт 
 Эрсдэлийг илрүүлэх, үнэлэх 
 Эрсдэлийн хариу үйлдлийн хөтөлбөр боловсруулах 
7
Төслийн эрсдэлийн удирдлагын тухай ойлголт 
Төслийн эрсдлийн удирдлага нь тухайн төслийн учирч болзошгүй эрсдлийг илрүүлэх, шинжилгээ 
хийх, хариу нөлөө үзүүлэх зорилгыг агуулдаг. Энэ нь нааштай хандлагыг хамгийн дээд түвшинд 
байлгаж, харин сөрөг хандлагыг хамгийн доод түвшинд барих үйл явц юм. 
Эрсдлийг удирдах ойлголт нь дээр дурдсан төслийн системийн удирдлагатай шууд холбоотой 
ойлголт юм. Өөрөөр хэлбэл эрсдэл нь гадаад, дотоод орчноос бий болохоос гадна орц буюу нөөцийн 
хувьд, хувиргалт буюу үйл ажиллагааны хувьд, гарц буюу бүтээгдэхүүний чанар, үр ашиг зэрэгтэй 
холбоотойгоор үүсч бий болно. Энэ тохиолдолд эргэх холбоо буюу удирдлагын шийдвэр гаргалтыг 
системийн бүрэн хяналттай уялдуулах шаардлагатай. 
Эрсдлийн удирдлага нь дараахь үе шатаар хэрэгжинэ. Үүнд: 
• Эрсдэлийг илрүүлэх, 
• Эрсдэлийг үнэлэх, 
• Эрсдэлийн хариу үйлдлийг боловсруулах, 
• Эрсдэлийн хариу үйлдлийн хяналт гэсэн үе шатуудаар хэрэгждэг. 
• Эрсдэлийг ерөнхийд нь дараахь байдлаар ангилна. Үүнд: 
• Үйлдвэрлэлийн эрсдэл, 
• Санхүүгийн эрсдэл, 
• Хөрөнгө оруулалтын эрсдэл, 
• Зах зээлийн эрсдэл. 8
Үйлдвэрлэлийн эрсдэл нь төслийн бараа, үйлчилгээний системийг зохион байгуулах үйл ажиллагаа 
явуулах үед гарах сул зогсолт болон хамтран ажиллагч талууд гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагаа 
биелүүлээгүй тохиолдолд гарч ирдэг. 
Санхуүгийн эрсдэл нь тодорхой бус хүчин зүйлүүдийн нөлөөгөөр бий болох ба хөрөнгө оруулагчийн 
өмнө хүлээсэн санхүүгийн үүрэг хариуцлагаа зөрчихөд хүрэх эрсдэлийг хэлнэ. 
Хөрөнгө оруулалтын эрсдэл нь улс төр, эдийн засаг, нийгмийн үйл явцын нөлөөгөөр хөрөнгө 
оруулалтын үр ашиг буурч, санхүүгийн баримт үнэгүй болох үед үүснэ. 
Зах зээлийн эрсдэл нь зах зээлийн боломжит хэлбэлзэлтэй холбоотой бөгөөд энэ нь мөнгөний нэгж, 
үнэт цаас, хувьцаа зэргийн хувь хэмжээ өөрчлөгдөхөд үүсэх эрсдэл юм. Энэ төрлийн эрсдэлийг 
системчлэгдсэн эрсдэл, системчлэгдээгүй эрсдэл гэж ангилна. 
Эрсдэлийг тодорхойлогдох байдлаар нь субьектив ба обьектив гэж хоёр ангилдаг. Обьектив эрсдэлд 
нь гол төлөв бодит эрсдэл болон таамаглагдаж буй эрсдэлийн өөрчлөлт, элдэв гамшигт нэрвэгдэлтээс 
үүсэх хохирлууд хамаарагдана. Субьектив эрсдэл гэдэг нь өгөгдсөн үйл явдлын дүнд сэтгэл зовох, 
эргэлзээ төрөх өөрөөр хэлбэл, хувь хүний сэтгэл, оюун санаатай холбогдож гарах эрсдэлүүд юм. 
• А.Ганзориг “Эрсдэлийн удирдлага" лекц.,2007 
• Эрсдэлийг илрүүлэх нь нэг удаагийн үйлдэл биш бөгөөд төслийн турш хэрэгжиж байх учиртай. 
Эрсдэлийг гадаад, дотоод орчны эрсдэл гэж хоёр хувааж болох юм. 
• Дотоод эрсдэл нь төсвийн үнэлгээ, ажилтнуудын томилгоо зэрэг төслийн багийн хяналт тавьж, 
нөлөөлж чадахуйц эрсдэлийн орчин юм. 
• Гадаад эрсдэл нь төслийн багийн хяналт, нөлөөллөөс гадуур засгийн газрын 
9
Эрсдлийг үйлчлэх байдлаар нь : 
 Статик эрсдэл, 
 Динамик эрсдэл 
Эрсдэлийг илрүүлэх нь нэг удаагийн үйлдэл биш бөгөөд төслийн турш хэрэгжиж 
байх учиртай. Эрсдэлийг гадаад, дотоод орчны эрсдэл гэж хоёр хувааж болох юм. 
Дотоод эрсдэл нь төсвийн үнэлгээ, ажилтнуудын томилгоо зэрэг төслийн багийн 
хяналт тавьж, нөлөөлж чадахуйц эрсдэлийн орчин юм. 
Гадаад эрсдэл нь төслийн багийн хяналт, нөлөөллөөс гадуур засгийн газрын 
Цэвэр эрсдэл, 
• Наймааны эрсдэл, 
• Тээвэрлэлтийн эрсдэл гэж ангилдаг. 
Статик эрсдэл гэдэг нь нийгмийн өөрчлөлтгүй байнгын тэнцвэрт түвшний эрсдэлийг 
хэлнэ. Жишээ нь, байгалийн гамшгаас бий болох хохирол гэх мэт. 
10
 Динамик эрсдэл гэдэг нь нийгмийн өөрчлөлтийн үр дүнд бий болдог, мөн нийгмийн 
өөрчлөлтийг бий болгодог эрсдэл. Жишээ нь, инфляци, технологийн шинэчлэлт, үймээн 
самуун, бослого гэх мэт. 
 Цэвэр эрсдэл гэдэг нь зөвхөн бараа бүтээгдэхүүнд хохирол учруулах эрсдэл. Жишээ нь, 
барааны хадгалалт, хамгаалалт, гэмтэл, стандартын шаардлага зөрчих гэх мэт. 
Түүнчлэн тодорхой төслийн хувьд эрсдлийг даван туулах боломжоос нь хамааруулж дараахь 
давагдашгүй хүчин зүйлсийн эрсдэл, ашиг олох, алдагдал хүлээх нь тодорхой бус эрсдэл гэж 
ангилж болно. 
Шинж чанараас нь хамааруулж даатгах боломжтой эрсдэл, даатгах боломжгүй эрсдэл гэж хоёр 
ангилдаг. Даатгах боломжтой эрсдэлд амь нас, ашиг, сонирхол, эд хөрөнгө, тухайн хүний 
хариуцлагатай холбоо бүхий эрсдэлүүд орно. Харин даатгах боломжгүй эрсдэлд улс төрийн 
болон дэлхийн зах зээлийн эрсдэл багтана. 
11
Эрсдлийг илрүүлэх, үнэлэх 
Эрсдэл бол зөвхөн хор хөнөөл, гарз хохирол бөгөөд түүнийг илрүүлснээр шийдвэрлэх арга зам 
нь тодорхой байдаг. Эрсдлийг илрүүлэх гэдэг нь асуудал бэрхшээл, түүний шалтгаан, үр 
дагаврыг судлах үйл явц юм. 
Эрсдлийг илрүүлэх гэдэг нь төсөлд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй ямар хүчин зүйл байгааг 
тодорхойлж, тэдгээрийн нэг бүрийн онцлог шинж чанарыг зураглах үйл явц юм. 
бодлого, зах зээлийн өөрчлөлттэй холбоотой эрсдэлийн орчин юм. Эрсдэлийн шинжилгээг хоёр 
бүлэг аргаар хийдэг. Үүнд: 
1. Чанарын шинжилгээ: эрсдэлийн болзолт мужийг тогтоох, эрсдэлийн хүчин зүйлс, ажлын үе 
шат болон тэдгээрийн хоорондын хамаарлын шинжилгээ юм. Чанарын шинжилгээнд дараахь 
аргуудыг хэрэглэнэ. Үүнд: 
 Эрсдэлийн магадлал болон үр нөлөөний үнэлэлт: тодорхойлогдсон эрсдэлийн үүсэх 
магадлалыг нь үр нөлөөгөөр үржүүлэн тооцно. 
 Магадлал болон үр нөлөөний матриц: эрсдэл тус бүрийг тохиолдох магадлал болон үр 
нөлөөгөөр нь үнэлж өндөр, дундаж, бага талбар буюу өндөр, дундаж, харьцангуй бага 
эрсдлийн талбаруудад хуваарилдаг. 
12
Зураг. Төслийн эрсдэлийн магадлал болон үр нөлөө 
2. Тоон шинжилгээ: Энэ шинжилгээгээр үйл ажиллагааны шат бүрт болон 
бүхэлд нь гарч болох эрсдэлийн хэмжээ зэргийг тодорхойлно. 
13 
Хүснэгт. Эрсдэлийн тоон шинжилгээний аргууд 
№ Арга Онцлог 
1 Статик 
аргууд 
Алдагдал үүсч болох магадлалтай эрсдэлийн мужийг тодорхойлох, хөрөнгө оруулалтын хангалттай байдал, 
эрсдэлийн коэффициент (байгууллагын дүрмийн сан буюу нийт хөрөнгийн активын нийлбэрт харьцуулсан 
харьцаа) зэрэг ирээдүйн статистик өгөгдлүүдээр тодорхойлогдоно. 
2 Аналитик 
аргууд 
Алдагдал гарч болох магадлалыг математик загварын үндсэн дээр тодорхойлох ба тэдгээрийн 
тусламжтайгаар эрсдэлийн мужийг тогтооно. Ийм аргууд хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа, өгөөжийн 
дотоод норм , ирээдүйн цэвэр ашиг, ашигт чанар, загварын мэдрэмжтэй байдал, санхүүгийн тогтвортой 
байдлын балансын загвар гэх мэтийг тогтооход ашиглагдана. 
3 Туршилтын 
аргууд 
Төслийн үйл ажиллагааг эрсдэлийн шат бүрээр үнэлнэ 
4 Адилтгалын 
аргууд 
Тухайн төсөлтэй ойролцоо төслийн хэрэгжилтийн өгөгдлүүдийн санг ашиглан үр ашгийг тодорхойлж уг 
төсөлд шилжүүлэн шинжилнэ. Төслийн гадаад болон дотоод нөхцөл байдал, гол үзүүлэлтүүдээрээ ойролцоо 
тохиолдолд ашиглана. 
Энэ нь төслийн эрсдлийг үнэлэх, боломжит үр дүн бүхий хувилбар, түүнд үзүүлэх нөлөөг 
тодорхойлох үйл явц бөгөөд тулгамдсан эсвэл тулгамдаж болох асуудлыг тодорхойлж хүчин 
зүйлсүүдийг илрүүлэхэд чиглэгдэнэ
Мэдээллийн шинж чанараас нь хамааруулж эрсдэлийн үнэлгээг дараахь байдлаар ангилна 
14 
Зураг . Monte Carlo Simulation арга 
 Абсолют үзүулэлт нь эрсдэлийн 
хэмжээ материал болон өртөгөөр 
илэрхийлэгдэх бөгөөд тэнцлийн 
үзүүлэлтүүдийг ашиглан төлбөр 
гүйцэтгэх чадвар зэрэг 
үзүүлэлтүүдийг тогтоох үед 
илэрнэ. 
 Харьцангуй узуулэлтийг суурь 
үзүүлэлттэй харьцуулж гаргана. 
Жишээ нь, үндсэн хөрөнгө, 
эргэлтийн хөрөнгө гэх мэт. 
 Тодорхой бус нөхцөлийн 
магадлалт шинж нь эрсдэл үүсэх 
магадлалтай холбоотой. 
 Статистик үзуүлэлт нь тухайн 
үзүүлэлт боломжит түвшнөөс 
зөрөх хэмжээг харуулдаг.
Экспертийн арга нь тухайн асуудлаар мэдлэгтэй хүмүүсээс асуулт асууж, хариулт авах ба 
тухай бүрт нь асуулгын хуудсыг нэгтгэн шинэчилж буцаан явуулах замаар тэднээс аль болох сайн 
чанартай мэдээлэл авч асуудлын талаар нэгдмэл саналд хүрэх арга юм. 
15 
Зураг . Экспертийн унэлгээний арга 
Зурагт дурдсан дельфи арга 
нь гурван элементээс бүрддэг. 
Үүнд: 
 Бүтэцчлэгдсэн мэдээлэл, 
 Оролцогчдод өгөх санал 
асуулга, 
 Оролцогчдын үнэлгээ 
багтана.
Тодорхой зорилго бүхий төслийн багийн гишүүдэд даалгавар өгч, тухайн материал болон 
зорилгод үл хамаарах хяналтын бүлгүүд хяналт тавих замаар хэрэгжүүлнэ. Дельфи аргыг 
дараахь 10 алхамаар хэрэгжүүлдэг байна.Үүнд: 
1. Өгөгдсөн асуудалд хянагч болон үнэлэгчийн багийг бүрдүүлнэ. 
2. Оролцогчид нэг болон түүнээс олон байж болно. 
3. Нэгдүгээр үеийн санал асуулгыг боловсруулна. 
4. Санал асуулгыг хянана. 
5. Оролцогчдод эхний санал асуулгыг дамжуулна. 
6. Эхний үеийг шинжлэн дүгнэнэ. 
7. Хоёрдугаар үеийн санал асуулгад бэлтгэнэ. 
8. Оролцогчдод хоёрдугаар үеийн санал асуулгыг тараана. 
9. Хоёрдугаар үеийн үр дүнг шинжилнэ. 
/үр дүнгийн тогтвортой байдалд хүрэхийн тулд, мөн шаардлагатай тохиолдолд 7,8 алхамыг 
давтана. / 
10. Уг дельфи аргаар хийсэн судалгааны үр дүнг танилцуулах гэсэн үе шатуудыг дамжина. 
16
Эрсдэлийн хариу үйлдлийн хөтөлбөр боловсруулах 
Эрсдлийг шийдвэрлэх арга зам бол хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох үйл явц юм. 
Төслийн баг нь бүх эрсдэлийг арилгах боломжгүй бөгөөд зарим нэг онцгой эрсдэлүүдийг 
арилгаж, зайлсхийх боломжтой. Эрсдэл, аюул бэрхшээлд хариу нөлөөлөх 3 үндсэн арга бий. 
 Зайлсхийх - онцгой эрсдэлүүдийг шалтгаанаар нь арилгах арга. 
 Бууруулах - мөнгөний үнэ цэнэ тооцохгүйгээр тохиолдлын чанартай эрсдэлийг бууруулах 
арга. Энэ нь эрсдэлээс шалтгаалсан ажил зогсолтыг бууруулах магадлал бүхий хүчин 
зүйлсийг ашиглаж болно. Жишээлбэл, ээлжээр ажиллах, гэрээгээр ажил гүйцэтгүүлэх гэх 
мэт. 
 Хүлээн зөвшөөрөх - Үр дагаврыг хүлээн зөвшөөрөх. Хүлээн зөвшөөрөх нь идэвхтэй болон 
идэвхгүй гэж 2 ангилагддаг. Идэвхтэй хүлээн зөвшөөрөлт нь эрсдэлийн тохиолдолд 
гүйцэтгэх нөөц төлөвлөгөөний дагуу байдаг бол идэвхгүй хүлээн зөвшөөрөлт нь үйл 
ажиллагаагаа хумих замаар ашгаа бууруулах арга юм. 
Төсөлд нөлөөлж буй эрсдэл, түүнд үзүүлэх хариу нөлөөллийг удирдах үйл явц нь 
тодорхойлох, үнэлэх зэрэг бүхий л өөрчлөлтийн шатанд хэрэгжиж байх ёстой. 
17
9.ТӨСЛИЙН ЧАНАРЫН УДИРДЛАГА 
PROJECT QUALITY MANAGEMENT 
 Төслийн чанарын удирдлагын тухай ойлголт 
 Төслийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааны чанарын төлөвлөлт 
 Төслийн бүтээгдэхүүний чанарын баталгаа 
 Төслийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааны чанарын хяналт 
18
Төслийн чанарын удирдлага нь тухайн төслийн хувьд хэрэгцээ шаардлагыг хангасан баталгаатай 
бүтээгдэхүүн, үйлчилгээ, үр дүн бий болгоход чиглэгддэг. 
Төслийн чанарын удирдлага нь чанарын төлөвлөлт, чанарын баталгаа, чанарын сайжруулалт, 
чанарын хяналт зэрэг ойлголттой уялдаж чанарын бодлого, зорилтууд болон хариуцлагыг 
тодорхой болгох зорилготой. Чанарын удирдлага нь Олон Улсын Стандартчлалын байгууллагын 
(International Organization for Standartization) ISO 9000 ба 10000-22000 бүлэг стандартуудад 
үндэслэгдсэн ТQМ буюу “Чанарын Нэгдсэн Удирдлагыг” баримталдаг. Олон Улсын 
Стандарчлалын Байгууллага нь дэлхийн 100 гаруй улсын Үндэсний стандартын төлөөлөгчдөөс 
бүрддэг. Зорилго нь дэлхий дахинаа бүтээгдэхүүн, үйлчилгээний олон улсын солилцоог хөхүүлэн 
дэмжих, оюуны, шинжлэх ухаан, технологийн болон эдийн засгийн хамтын ажиллагаанд дэмжпэг 
үзүүлэхэд оршино. 
Төслийн чанарын удирдлага нь төслийн бүтээгдэхүүн болон төслийн менежментийн аль алинтай 
нь холбоотой байдаг. Чанарын хэрэгцээ шаардлага нь сонирхлын бүлгийн эрх ашгийн 
илэрхийлэл бөгөөд нэгдмэл байх шаардлагатай. Жишээлбэл: Хэрэглэгчдийн хэрэгцээ болон 
төслийн багийн сонирхолд түшиглэн ажилтануудыг хэт их ачааллаар ажиллуулах нь чанарт 
нөлөө үзүүлдэг. Түүнчлэн төслийн зорилго, зорилтуудыг тодорхойлж, төлөвлөсний дараа 
чанарын мэргэжилтнүүдийг төсөлд оролцуулах нь алдааг илрүүлсэн ч төлөвлөгөөнд тусгах 
боломжгүй болгодог. 
19 
Төслийн чанарын удирдлагын тухай ойлголт
Зураг - Төслийн чанарын удирдлагын арга зүй 
Чанарын удирдлага нь дараахь үйл явцуудыг дамжин хэрэгждэг. Эдгээр нь: 
 Чанарын төлөвлөлт 
 Чанарын баталгаа 
 Чанарын хяналт 
20
Төслийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааны чанарын төлөвлөлт 
Чанарын төлөвлөлт нь хэрэгцээг хэрхэн хангах, төсөлд хамааралтай чанарын стандартуудыг 
хэрхэн бий болгох зэрэг үйл явцыг тодорхойлдог.Энэ нь төслийн ерөнхий агуулгыг төлөвлөхөд 
тус дөхөм болохоос гадна бусад төлөвлөлтийн үйл явцуудыг ижил түвшинд гүйцэтгэхэд чухал 
нөлөө үзүүлдэг. Жишээлбэл: Чанарын удирдлага нь төсөв болон бусад хуваарилалтыг 
шаардлагын дагуу байлгахыг эрхэмлэхээс гадна тулгамдсан болон тулгамдаж болох эрсдэлийн 
шинжилгээг нарийвчлан боловсруулах боломжийг олгодог. ISO 9000 бүлэг стандартаар авч 
үзэхийн өмнө нэгж хэсэг бүрийн шаардлагатай гэж үзсэн чанарын асуудлуудыг төлөвлөх нь 
зүйтэй. Чанар нь зөвхөн төлөвлөлтөд дурдагдах асуудал биш юм. Төслийн бүхий л шатанд 
чанарын асуудлыг хэлэлцэж дүгнэж байх нь зүйтэй. Чанарын хэмжүүрүүд нь зөвхөн хянаж 
шалгах зорилгыг агуулдаггүй бөгөөд төслийн үндсэн зарчим болдогоороо онцлогтой. Төслийн 
чанарын удирдлагын төлөвлөлтөд дараахь арга хэрэгслийг ашиглана. Үүнд: 
 Зардал, ашгийн шинжилгээ хийх, 
 Бусад төслүүдийн ижил үзүүлэлтүүдийг харьцуулах замаар төслийн чанарын үзүүлэлтүүдийн 
түвшинг (хүлцэх дээд, доод түвшин ба хэвийн буюу дундаж) тодорхойлох, 
 Шалтгаан, үр дагаврын зураглал /Fish bone буюу Ишикавагийн диаграмм/ хийх, 
 Системийн болон үйл явцын бүрэлдэхүүн хэсгүүд хоорондоо ямар шүтэлцээнд оршиж байгааг 
илэрхийлэх блок схемийг боловсруулах 
 Сорил, туршилт хийх 
21
Төслийн бүтээгдэхүүний чанарын баталгаа 
Чанарын баталгаа нь чанарын стандартчилал, түүнийгтөсөл хэрхэн хангахтай холбоотой 
ойлголт, системчилсэн төлөвлөлт бүхий үйл ажиллагаа юм. “Баталгаажуулалт” гэж бүтээгдэхүүн, 
тогтолцоо нь тогтоосон шаардлагад нийцэж буйг хөндлөнгийн этгээд бичгээр нотлох ажиллагааг 
хэлнэ. 
Баталгаа нь төслийн дотоод орчин буюу төслийн баг, төслийн менежер болон төслийг гүйцэтгэх 
байгууллагын хувьд /дотоод ажлын чанарын баталгаа/, хэрэглэгч болон бусад ажлын орчинтой 
холбоотой /гадаад чанарын баталгаа/ баталгааг хангахад чиглэгддэг. Чанар нь төслийн үндсэн 
суурь бүрэлдэхүүн болдог. Чанарыг бодитойгоор дээшлүүлэхийн тулд шинэ дэвшилтэт 
технологийг ашиглах шаардлагатай. Төслийн чанарын удирдлагад тухайн төслийн агуулга, 
бүтээгдэхүүн, үйлчилгээний шинж чанартай уялдаатай төлөвлөх нь баталгаажуулалтын чухал 
нөхцөл болдог. Олон Улсын Стандартчиллын Байгууллагаас боловсруулсан ISO 9000 нь дэлхий 
дахины олон стандартуудыг өөртөө нэгтгэн “Чанарын баталгаа” хэмээх тогтолцоог тодорхойлдог 
бөгөөд үүнийг дэлхийн 90 улсад хүлээн зөвшөөрсөн байдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь өөрөө 
бус чанарын баталгааны систем нь бүртгэгдэнэ. ISO 9000 бүртгэл нь худалдан авагч нарт 
“Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь чанарын олон улсын стандартын шаардлагыг хангаж байхыг 
баталгаажуулсан зохих тогтолцоотой” гэдгийг илэрхийлдэг. 
22
ISO9001 ба ISO9002 стандартууд хоорондоо төстэйч ISO 9001 ньбүтээгдэхүүн ' эсвэл үйлчилгээний 
дизайн болон үйлдвэрлэлт, суурилуулалт, гүйцэтгэлийг хамардаг. Харин ISO 9002 нь дизайны хэсгийг 
хамардаггүй.Жишээлбэл, Автомашины сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэгчийн чанарын баталгааны стандартыг 
QS 9000 сери хамардаг. Байгаль орчны удирдлагын системийн чанарын баталгаа ISO 14000 
стандарттай байдаг. 
ISO 9000 бүртгэл, баталгаажуулалтад ерөнхий нөхцөл нь ISO 9001, ISO 9002, QS 9000, ISO 14000 
стандартуудын шаардлагыг хангасан чанарын системийг зохион бүтээж хэрэгжүүлэхийг шаарддаг. 
Үүний тулд дараахь үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Үүнд: 
 Чанарын системийг тодорхойлсон чанарын зааварчилгаа бичих; 
 Ажлыг хэрхэн гүйцэтгэх талаар баримтжуулах; 
 Бэрхшээл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх системийг боловсруулж хэрэгжүүлэх; 
 Ажиллагсдыг сургалтад хамруулах шаардлагыг тодорхойлох; 
 Хэмжүүр болон туршилтын тоног төхөөрөмжүүдийг тохируулах; 
 Чанарын систем хэрхэн ажилладаг талаар ажиллагчиддаа сургалт явуулах; 
 Чанарын дотоод шалгалт эсвэл аудитыг төлөвлөх, нэвтрүүлэх; 
 Хэрэгцээний дагуу Стандартын бусад шаардлагуудыг дагаж мөрдөх зэрэг болно. 
ISO9000 стандартыг дагаж мөрддөг гэсэн сертификатыг зөвхөн итгэмжлэгдсэн, гуравдагч бүртгэлийн 
байгууллага гаргадаг. ISO 9000 бүртгэлийн сертификат гурван жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд 
бүртгэлийн байгууллага компани стандартыг дагаж мөрдөж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд 
зургаан сар тутам аудит хийх эрхтэй. 23
Төслийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааны чанарын хяналт 
Төслийн чанарын хяналт нь чанарын стандарт, түүний удирдамжийг тодорхойлж төлөвлөх, 
хянахтай холбоотой ойлголт бөгөөд хангалттай бус үр дүнг засаж залруулах зорилготой үйл явц 
юм.Чанарыг дээшлүүлэхэд явцыг хянах нь үр дүн буюу гарцад тавигдах хяналтаас илүү үр ашигтай 
байдаг. Энэ нь төсөл боловсруулах болон хэрэгжүүлэх бүхий л үе шатуудтай холбоотой ойлголт 
бөгөөд нийт оролцогчдын хүчин чармайлтаар хэрэгждэг. Өөрөөр хэлбэл чанарын хяналтыг төсөл 
боловсруулах, хэрэгжүүлэх цаг хугацааны турш хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. 
Чанарын хяналтыг дараахь байдлаар хэрэгжүүлнэ. 
Үүнд: 
• Урьдчилан сэргийлэх /үйл явцаас гадна буй болох сөрөг нөлөөллөөс/ ба хянаж шалгах 
/хэрэглэгчийн хэрэглээний хандлагаас үүссэн сөрөг үр дагавар, нөлөөлөл/, 
• Сайжруулах загварчлал бий болгох ба загварын хувилбаруудыг санал болгох. 
• Хяналтын хязгаарлалтыг тогтоох зэрэг ойлголтуудыг хамарна. 
24
Төслийн удирдлагын баг нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанартай холбоотой статистик 
мэдээллүүдийг ашиглах мэдлэг, ур чадвартай байж, таамаглал дэвшүүлэх замаар чанарын 
хяналтын гарц, байнгын сайжруулалтад чиглэгдсэн үйл ажиллагааг явуулж байх 
шаардлагатай. Чанар, стандартчиллын хяналтын үйл ажиллагааны зарчмыг дараахь 
байдлаар тодорхойлсон байдаг. Үүнд: 
 төр, үйлдвэрлэгч, хэрэглэгч тэгш эрхтэйгээр оролцох; 
 нийгмийн эрх ашигт нийцэх; 
 бие даасан, хараат бус байх; 
 стандарт нь шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн түвшин, практикийн ололтод 
тулгуурласан, товч тодорхой агуулгатай байх; 
 олон улсын стандартыг үндэсний стандарт боловсруулахад үндэс суурь болгох; 
 стандарт нь үйлдвэрлэл, худалдаанд үндэслэлгүйгээр саад учруулахгүй байх; 
 стандарт нь бүтээгдэхүүний хэрэглээний болон ашиглалтын шинж чанарт үндэслэх; 
 хууль тогтоомжид харшилсан үзүүлэлт, шаардлагыг стандартад тусгахгүй байх зэрэг 
болно. 
25
Төсөл боловсруулж албан ёсны баримт бичиг болгон захиалагчдад шилжүүлэх нь боловсруулагч 
багийн үндсэн үүрэг мөн. Төслийн албан ёсны баримт бичгийг хүлээж авснаар захиалагч уг төслөө 
хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Баг нь төсөл боловсруулахдаа уг төслийг хэрэгжүүлэх аргачлал, арга зүй, 
зөвлөмжийг сайтар боловсруулж өгөх, төслийг хэрэгжүүлэх явцад сургалт зохион байгуулах, цаашид 
хамтран ажиллаж, ажлынхаа үр дүнг байнга эргэн харж, хянаж байх үүрэг хүлээнэ. Хэдийгээр төсөл нь 
тодорхой хугацаанд хийгддэг ажил боловч үр дүн нь төсөл зохиогч болон захиалагчийн аль алинтай нь 
холбоотой бөгөөд түүний үр дүнг оролцогч талууд сонирхож, гарах үр дүнгийн төлөө санаа нэгдэж 
байх учиртай. 
Энэхүү сонирхлын нэгдлийг бий болгосноор цаашдын хамтын ажиллагааг хангаж болох бөгөөд төсөлд 
оролцогч талуудын төслийн бодит үр дүнд оруулах хувь нэмрээс хамаарч оролцох оролцооны хувь 
хэмжээ тодорхойлогдоно. Энэ нь нэг талаас оюуны хөдөлмөрийн үнэлгээ, нөгөө талаас төслийн эрх 
зүйн баталгааг бүрдүүлж байдаг. 
Төслийн байгууллагын хүний нөөцийн удирдлага нь дараахь үндсэн ойлголтыг агуулна. Үүнд: 
 Хүний нөөцийн төлөвлөлт - судлах, бичиг баримтжуулах, төслийн ажилтнуудын чиг үүрэг, 
хариуцлагыг хуваарилах, харилцан хамаарлын талаар мэдээлэх; 
 Ажилтан элсүүлэх, сонгон шалгаруулах - төсөлд ажиллах шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх, 
чиглүүлэх, хуваарилах; 
 Багийн хөгжил - Төслийн гүйцэтгэлд чиглэгдсэн ур чадварыг багийн гишүүдэд болон хамт олонд 
эзэмшүүлэх, хамтран ажиллахад багийн гишүүдийн идэвх санаачлагыг өрнүүлэх, дэмжих, 
урамшуулах, манлайллын орчин бий болгон ажиллах зэрэг юм. 
26
10.ТӨСЛИЙН ХУДАЛДАН АВАЛТЫН УДИРДЛАГА 
 Төслийн худалдан авалт, бэлтгэн нийлүүлэлтийн удирдлагын тухай ойлголт 
 Худалдан авах ажлыг төлөвлөх 
 Гэрээ, хэлцэл төлөвлөх 
 Бараа, материалын гарал үүсэл, эх үүсвэрийн сонголт 
 Гэрээний удирдлага 
 Гэрээг дуусгавар болгох, төслийн хаалт 
27
Төслийн худалдан авалт, бэлтгэн 
нийлүүлэлтийн удирдлагын тухай ойлголт 
Төслийн худалдан авалт, бэлтгэн нийлүүлэлтийн удирдлага нь гүйцэтгэгч байгууллагаас бараа, 
үйлчилгээг худалдан авахад шаардлагатай үйл явцыг хамруулсан ойлголт юм. 
Өөрөөр хэлбэл, бэлтгэн нийлүүлэлтийн удирдлага нь худалдан авагч ба худалдагчийн харилцаан 
дахь худалдан авагч бараа, үйлчилгээ, зөвлөх үйлчилгээг “бүтээгдэхүүн” -д шилжүүлэн худалдан 
авах тухай асуудал юм. Худалдан авагч ба худалдагчийн харилцаа төслийн хувьд олон зүйл дээр 
хамтран ажиллахад чиглэсэн, харилцан ашигтай байх зарчмыг агуулдаг. 
Төслийн бэлтгэн нийлүүлэлтийн удирдлага нь дараахь үйл явцуудаар дамжиж хэрэгжинэ. Үүнд: 
1. Худалдан авах ажпыг төлөвлөх, 
2. Хэлцэл төлөвлөх, 
3. Хэлцэл хийх, 
4. Эх үүсвэрийг сонгох, 
5. Гэрээг удирдах, 
6. Гэрээг дуусгавар болгох зэрэг болно. 
28
Худалдан авах ажлыг төлөвлөх 
Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны төлөвлөлтийн үйл явц нь дараахь үе 
шатаас бүрдэнэ: 
 худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах; 
 худалдан авах ажиллагааны төлөвлөгөө буюу тухайн жилд худалдан авах бараа, ажил, 
үйлчилгээний жагсаалтыг нийтэд зарлан мэдээлэх; 
 зохих босго үнээс давсан өртөгтэй худалдан авах ажиллагааг зохион байгуулах 
үнэлгээний хороог байгуулах; 
 худалдан авах ажиллагааны журмыг сонгох. Хэрэв хязгаарлагдмал тендер шалгаруулалт 
болон шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэх бол үндэслэлийг гаргах; 
 тендерийн баримт бичгийг бэлтгэх; 
 тендерийн урилга бэлтгэх, зарлан мэдээлэх; 
 тендерийг хүлээн авах, нээх; 
 тендерийг үнэлэх; 
 гэрээ байгуулах эрх олгох; 
 гэрээний хэлэлцээ явуулах, гэрээ байгуулах; 
 гэрээг хэрэгжүүлэх /гэрээний эхлэх, дуусах хугацаа болон хэрэгжилтийн гол үе шатыг 
тодорхойлно/. 
29
Жишээ11. Монгол Улсын худалдан авах үйл ажиллагааны төлөвлөлт 
 Төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжиж байгаа төслийн Захиалагч худалдан авах бараа. 
ажил. үйлчилгээний төлөвлөгөөг тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан боловсруулж 
улсын төсөв батлагдсанаас хойш хуульд заагдсан хугацаанд харъяалах төсвийн ерөнхийлөн 
захирагчид хүргүүлнэ. 
 Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн төсвийн хүрээнд худалдан авах бараа, ажил, 
үйлчилгээний төлөвлөгөөг эцэслэн боловсруулж улсын төсөв батлагдсанаас хойш 45 
хоногийн дотор төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. 
Захиалагчийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг төсвийн ерөнхийлөн захирагч 
баталж. хэрэгжилтэд нь хяналт тавина. Төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах 
ажиллагааны төлөвлөгөө. түүний хэрэгжилтэд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны 
төв байгууллага хяналт тавьж. үнэлгээ хийнэ. Захиалагч худалдан авах ажиллагааны 
төлөвлөгөөг тухайн жилийн эхний сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан 
мэдээлнэ. 
30
Гэрээ, хэлцэл төлөвлөх 
 Гэрээ, хэлцэл, контракт-Хоёр болон түүнээс дээш талуудын хооронд хуулийн заалтуудыг 
иш үндэс болгон нэг буюу хэд хэдэн тал нь хэд хэдэн үйлдлийг хийж гүйцэтгэх, эсвэл 
гуравдагч талыг уг үйлдлийг хийхийг хориглох талаар тохиролцсон эрх зүйн хэлцэл юм. 
 Хүчин төгөлдөр контракт байгуулахад ямар нэгэн онцгой зүйл шаардагдахгүй. Гэрээ нь аман 
болон бичгэн хэлбэртэй байж болно. Гэхдээ, зарим гэрээ гарын үсэг зурж, тамга дарсны 
дараа л хүчин төгөлдөр болдог бол заримдаа өөрөө угаасаа хүчин төгөлдөр учраас бичгээр 
илэрхийлсэн гэрчийн нотолгоог л шаардах нь хангалттай байдаг. 
 Ажлын гэрээ-Захиалагч талын хүсэлт, захиалгаар барилгын компани тодорхой ажил 
гүйцэтгэж, үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх, харин захиалагч тал түүнийг хүлээн авснаар 
төлбөр тооцоог барагдуулах үүргийг тус тус хүлээж байгуулдаг гэрээ. 
 Гэрээнд эхлэх, дуусах хугацаа, эрх үүргийн шилжилтийг ажлын шинж чанар, ач холбогдлоос 
хамааруулан тодорхой заана. Мөн түүнчлэн үнэ, өртөг, зардлыг тооцох аргачлалын хамт 
заадаг нийтлэг туршлага бий. Өртөг өсөх, материалын үнийн инфляцаас хамаарах хамаарлыг 
ч тооцож, тохиролцоно. Тооцооны үнэ, үнийн санал, саналын маягт зэргийг хэлэлцэж 
батлана. 
31
Худалдан авах гэрээнд дараахь нөхцлийг заавал тусгана. Үүнд: 
 гэрээний үнэ; 
 төлбөр хийх нөхцөл, хэлбэр; 
 урьдчилгаа төлбөр хийх бол урьдчилгаа төлбөрийн баталгааны дүн, хэлбэр; 
 захиалагчийн хяналт болон бусад нөхцөл; гүйцэтгэлийн баталгаа шаардах бол түүний дүн, 
хэлбэр; худалдааны нөхцлүүд; 
 бараа нийлүүлэх, ажил, үйлчилгээ гүйцэтгэх хуваарь; гэрээний үнэд тохируулга хийх бол 
тохируулга хийх. нөхцөл, аргачлал. 
Гэрээ нь худалдан авалтын үндсэн, зайлшгүй хэсэг бөгөөд дараахь 4 бүрэлдэхүүнтэй. Үүнд: 
 Оршил буюу Ерөнхий хэсэг, 
 Гэрээний үндсэн асуудал, агуулга, 
 Гэрээний нэмэлт нөхцөл, 
 Бусад. 
Гэрээг төслийн санхүүжилтын шийдвэр гарсаны дараагаас бэлтгэл ажлыг ханган ТЭЗҮ-ийн үе 
шатанд ажлын зураг, мэргэжлийн шаардлыг үндэслэн боловсруулж, хоёр ба түүнээс дээш талууд 
тохиролцон гүйцэтгэнэ. Тохиролцох явцад чадавхи бүхий гүйцэтгэгч, нийлүүлэгчийг сонгон 
шалгаруулалтанд урьж экспертийн баг дүгнэлт гарган санал дэвшүүлэх, үнэлгээ өгөх байдлаар 
идэвхтэй ажиллана. 
32
Бараа материал, гарал үүслийн эх үүсвэрийг сонгох 
Бүтээгдэхүүний гарал үүсэл, эх үүсвэрийг сонгохдоо худалдагч талуудын боломж, чадамжийг 
харгалзан сонголт хийнэ. Энэ нь бараа, ажил, үйлчилгээнд нэгэн адил чухал асуудал мөн. 
Тендер шалгаруулалтад оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцлийг 
бүрдүүлэх зорилгоор сонирхсон бүх этгээдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон 
туршлагыг хянан үзэж магадлана. Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч 
ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ. Үүнд: 
 Төлбөрийн чадваргүй болсон, татан буугдаж байгаа, дампуурлаас зайлсхийх зорилгоор 
зээлдүүлэгчтэй тохиролцсон, бизнесийн үйл ажиллагааг нь зогсоосон, эсхүл үүсгэн 
байгуулагдсан улсын хуулийн дагуу дээр дурдсантай адилтгах нөхцөлд байгаа; 
 Хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй; 
 Худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, 
эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, эрх бүхий байгууллага 
тогтоосон; 
 Тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт 
болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх 
үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой; 
 Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий байгууллага тогтоосон; 
 Авлигын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон. 
33
Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхитайгаа 
баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно. 
Санхүүгийн чадавхийг дараахи баримт бичгээр нотолж болно. Үүнд: 
 харилцагч банкны мэдэгдэл; 
 тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол аудитын 
дүгнэлтийн хамт; 
 зөвлөхийн орон тоо, цалин, бусад зардлын тооцооны хүснэгт; 
 тендерт оролцогчийн сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил 
төстэй бараа, ажил, үйлчилгээний жилийн борлуулалтын талаархи мэдээлэл. 
Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо 
хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно. 
34
Үүнд: 
1. Тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтны 
боловсрол, мэргэжлийн ур чадвар; 
2. Сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн 
ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх 
үйлчлүүлэгчийн тодорхойлолт; 
3. Сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үйлчилгээ, тэдгээрийн үнийн дүн, 
хугацаа болон худалдан авагчдын жагсаалт, шаардлагатай бол бараа, үйлчилгээний 
гүйцэтгэлийн талаархи өмнөх худалдан авагчдын тодорхойлолт; 
4. Тендерт оролцогчийн багаж, техник хэрэгслийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн байр, тоног 
төхөөрөмжийн жагсаалт; 
5. Чанарын хяналтыг шууд, эсхүл туслан гүйцэтгэх гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэх чанарын 
хяналтын арга хэмжээ; 
6. Нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт, эсхүл гэрэл зураг, тэдгээрийн үнэн болохыг 
гэрчилсэн баримт бичиг; 
7. Барааны хувьд эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ, үйлдвэрлэгчийн 
итгэмжлэл. 
35
Гэрээний удирдлага 
Тендерт оролцогч талтай гэрээ хийж хамтын ажиллагааг удирдан зохион байгуулна. Үүрэг, 
хариуцлагын тэнцвэрийг хангахад гэрээний удирдлагын цөм оршино. 
Жишээ 12. Худалдан авах үйл ажиллагаа нь өнө эртний түүхтэй 
Тендерийн хэлбэрээр худалдан авалт хийх ажиллагаа эртний түүхтэй. Петр I хаан хөлөг онгоц 
зохион бүтээх түүхэн бүтээн байгуулалтын ажлын явцдаа “регламент об управлений 
адмиралтейством и верфью" гэдэг бараа, материал худалдан авах тухай захиалгын талаархи 
захирамжийг гаргасан байдаг. Энэ үеэс худалдан авалтын зарчмуудыг тогтоож ирсэн байна. 
Худалдагч буюу тендерт оролцогч нь гэрээлэгч, борлуулагч, бэлтгэн нийлүүлэгчийн байр сууринаас 
ханддаг. Үүнд: 
• Үр ашигт байдал, 
• Өрсөлдөөнийг хангах, 
• Оролцогдод тэгш боломж олгох, 
• Ил тод байдал, 
• Оролцогчдын шударга хандлага. 
Засгийн газрын худалдан авах ажиллагаа буюу олон улсын хэмжээнд хэрэглэдэг “Public 
procurement” гэдэг нь төрийн худалдан авалт гэсэн утгатай юм. Гэхдээ зөвхөн засгийн газрын 
байгууллага худалдан авагч болж байгаа тохиолдолд энэ нэр томьёог ашигл3а6даг.
Засгийн газрын худалдан авах ажиллагаа гэдэгт дэд бүтэц, сургууль эмнэлгийг байгуулах, 
мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, бараа материал бэлтгэн нийлүүлэх зэрэг том төслүүдэд их 
хэмжээний хөрөнгө оруулалт хийх, түүнийг захиран зарцуулах асуудлыг агуулсан үйл явцыг ойлгох 
бөгөөд энэ нь төрийн үйлчилгээг олон нийтэд хүргэх ажлын гол цөм төдийгүй засгийн газрыг үр 
ашиггүй зардал гаргах, авилгаас сэргийлэх үндсэн арга зам болно. 
Худалдан авах ажиллагаа нь үндсэндээ: 
1. Төвлөрсөн, 
2. Холимог, 
3. Төвлөрсөн бус гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй байдаг. 
 Төвлөрсөн тогтолцоо-ны үед төрийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах 
ажиллагааг улсын хэмжээнд нэгэн байгууллага хариуцан эрхэлж, захиалгын дагуу нэгдмэл 
байдлаар ханган нийлүүлэлтийг хийдэг байна. Энэхүү тогтолцооны сонгодог жишээ бол 1990 
оноос өмнө Монгол улсад үйлчилж байсан төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоо юм. 
 Холимог тогтолцоо гэдэг нь хэдийгээр улсын хэмжээнд нэгдсэн байдлаар худалдан авах 
ажиллагаа хийдэг төвлөрсөн байгууллага үгүй ч гэсэн тодорхой 
салбарын хүрээнд тухайлбал, боловсролын, эрүүл мэндийн гэх мэт, тодорхой нэг байгууллага 
төвлөрсөн худалдан авах ажиллагааг хэрэгжүүлдэг тохиолдлыг хэлнэ. 
37
Төвлөрсөн бус тогтолцоо-нъ үед төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн шат шатны 
менежерүүд хэрэгцээт бараа, үйлчилгээ, ажлыг төрийн хөрөнгөөр худалдан авах үйл ажиллагааг 
бие даан хариуцан эрхэлдэг бөгөөд эдүгээ Монгол улсад чухам энэ тогтолцоо үйлчилж байгаа юм. 
Уг тогтолцоо нь төвлөрлийг сааруулж, бараа, ажил, үйлчилгээг хэрэглэгчид нь ойртуулдгаараа ил 
тод, нээлттэй байдал, хэрэглэгчдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх боломжийг олгодог. Гэвч 
боломж олгоно гэдэг нь заавал тийм байдаг гэсэн үг биш нь харамсалтай. 
Зураг . Монголын Улсын төслийн худалдан авах, бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаа 
38
Орчин үед худалдан авалтыг дараахь чиглэлд ашиглан хэрэгжүүлж байна.Үүнд: 
 Улсын захиалгат бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад, 
 Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийн бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад (энэ 
тохиолдолд тодорхой нөхцлийн дагуу улсын хөрөнгөөр төсөл хэрэгжүүлэгч худалдан авалтыг 
зохион байгуулна), 
 Азийн Хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк зэрэг санхүүгийн байгууллагын 
санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүдийн худалдан авалт, 
 Хөрөнгө оруулалтын төслүүдийн төслийн санхүүжилтын хүрээнд хийгдэх худалдан авалт зэрэг 
болно. 
Уг хөрөнгө хэрхэн зарцуулагдах нь Засгийн газрын захиалагчаас хамаарах Засгийн газрын худалдан 
авах ажиллагаанд дараахь байдлаар сонирхлын зөрчлүүд илэрдэг нь нийтлэг шинжтэй. Үүнд: 
Нэгдугээрт: Захиалагч засгийн газрын байгууллагын хувьд төсөв, эрх мэдлээ нэмэгдүүлэхийн тулд 
хөрөнгийг хэмнэх биш, аль болох ихээр зарах сонирхолтой байдаг. Энэ нь нэг талаас тухайн онд 
төлөвлөсөн төсвөөсөө бага зардал гаргасан бол дараа оны төсөв буурахад буюу худалдан авах үйл 
ажиллагааг үр ашигтай, хэмнэлттэй явуулбал дараа оны төсөв нь хэмнэгдсэн хэмжээгээрээ багасахад 
нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, ихээхэн мөнгө зарцуулсан төсөв нь уг арга хэмжээнд хангалтгүй байсан 
тохиолдолд “төсөв хүрэлцэхгүй” байсан шалтгаанаар дараа оныхоо төсвийг нэмэгдүүлж авах боломж 
бүрддэгээс үүдэлтэй юм. Нөгөө талаас их мөнгийг дагаж улам их хүч чадал, эрх мэдэл ирдэг тул 
тэдгээр байгууллагууд улсын мөнгийг үрэлгэн зарах хандлага, сонирхолтой байдаг. Үүнээс харахад 
улсын салбарт бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг гүйцэтгэж буй захиалагчийн сонирхол 
ард түмний болон Засгийн газрын сонирхолтой тэр бүр нийцдэггүй байна. 39
Худалдан авах ажиллагааг зориулалтаар нь : 
 Барилгын ажил- гүүр, барилга, онгоцны буудал, хурдны зам барих 
 Бараа- тоног төхөөрөмж, материал, өргөн хэрэглээний бараа, ном сурах бичиг, эм, эмнэлгийн 
хэрэгсэл, 
 Зөвлөх уйлчилгээ- шинжээчийн зөвлөгөө, сургалт, техниктуслалцааны төслүүд гэх мэтээр 
ангилдаг. 
Хоёрдугаарт: Асуудлын гол нь тухайн төрийн байгууллагад хамгийн үнэтэй, хамгийн дээд зэргийн 
зүйл заавал хэрэгтэй байх албагүй байж болох талтай. Гэтэл ажилтнууд зориулалтынхаа үндсэн 
хэрэгцээ шаардлагыг хангасан барааг л нийлүүлэгчээс худалдан авахын оронд хамгийн чанартай 
бөгөөд өндөр үнэтэйг нь сонгох тохиолдол элбэг байдаг. 
Гуравдугаарт: Худалдан авах ажиллагааг хэрэгжүүлж буй тухайн ажилтны хувийн ашиг сонирхлоос 
зөрчил гарч ирдэг бөгөөд энд л хээл хахуулийн асуудал 
яригддаг. Тэрээр ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа, өөрөөр хэлбэл, Засгийн газарт бараа, ажил 
үйлчилгээ худалдан авахдаа өөртөө ашиг гаргаж, нэмэлт орлого олохыг эрмэлздэг. Зах зээлийн 
хуулиар тэр хүний авсан хахууль нь тухайн бүтээгдэхүүний өртөгт шингэж үнийг өсгөж байдаг. 
40
Жишээ 13. Худалдан авах үйл ажиллагааны сонирхлын зөрчлийн үр дагавар 
Үнийн дүнгийн 10%-тай тэнцэх хэмжээний хахууль өгсөн тохиолдолд нийлүүлэгч нь хахуульд өгсөн 
мөнгөө нөхөхийн тулд бүтээгдэхүүний өртөгт шингээн унээ мөн л 10%-иар өсгөдөг учраас эцсийн 
дүндээ уг бутээгдэхуунийг энэ үнээр авч байгаа Засгийн газар буюу татвар төлөгчид л хахуулийг 
төлж байна гэсэн үг юм. Энэ байдалд Засгийн газар бараа, ажил, үйлчилгээний жинхэнэ буюу зах 
зээлийн үнэ, өртгийг мэддэггуй, унийн судалгаагуй байх явдал ч нөлөөлдөг. Тухайн барааг 
үйлдвэрлэгч компани, үйлчилгээ үзүүлж буй байгууллага л бүтээгдэхуунийхээ туүхий эдийн орц, 
технологи, өртгийн талаар бүрэн зөв мэдээлэлтэй байдаг. Гэвч энэ нь тухайн компанийн нууцад 
хамаарах асуудал юм. 
Иймээс ямар ч худалдан авагч буюу захиалагч нь бодит үнийг тэр болгон мэдэж чаддаггуй. Бараа. 
ажил, уйлчилгээгээ борлуулж буй компани нь худалдан авагчид аль болох бага мэдээлэл өгч, аль 
болох өндөр үнэ хэлдэг. Захиалагч ердөө ганц компаниас үнийн санал аваад шууд гэрээ 
байгуулбал энэ нь хамгийн өндөр үнэтэй байх магадлалтай. Харин хамгийн сайн унийн саналыг 
олж авахын тулд аль болох олон компанийг өрсөлдүүлэх хэрэгтэй. Ингэхдээ үнийн санал өгч буй 
компаниудын өрсөлдөөн буюу тендер шалгаруулалт хамгийн зөв, шударга явагдах нөхцлийг л 
Засгийн газар хууль, журам, заавраар дамжуулан тэдэнд хангаж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, 
сонирхлын эдгээр зөрчлүүдийг үүсэх нөхцлийг хаахын тулд олон улсын нийтлэг стандартаас гадна 
өөрийн орны нөхцөлд тохируулан боловсруулж баталсан худалдан авах ажиллагааны хууль, журам 
зайлшгүй шаардлагатай. Ингэснээр худалдан авах ажиллагааг явуулдаг төрийн албан хаагчдын 
үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн орчин бүрдэх нь тодорхой юм. 
41
2005 оны 12 дугаар сард УИХ-аар баталсан "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр 
бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн 
өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион 
байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг 
зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад орших бөгөөд 
Монгол Улсын Үндсэн хууль , Иргэний хууль00, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан 
хууль тогтоомжийн бусад актаас бүрддэг. Энэ хуульд Монгол Улсын олон улсын гэрээнд энэ 
хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөхөөр тусгасан 
байна. Уг хууль нь нийт 7 бүлэг, 58 зүйлтэй. Хуулийн 1 дүгээр бүлэгт тухайн хуулийн зорилт, 
үйлчлэх хүрээ, хуулийн нэр томьёо, худалдан авах ажиллагааны зарчим, журам гэх мэт нийтлэг 
үндэслэлүүдийг тусгасан байна. 
Монгол Улсын Үндсэн хууль. Төрийн мэдээлэл. 1992, №1 
Иргэний хууль. Төрийн мэдээлэл. 2002, №7 
42
• Худалдан авах ажиллагааны зарчим: 
• Ил тод байх, 
• Өрсөлдөх тэгш боломжтой байх, 
• Үр ашигтай байх, 
• Хэмнэлттэй байх, 
• Хариуцлагатай байх. 
Дээр дурдсан зарчмууд нь хоёр талын харилцан итгэлцлэлийг төрүүлдэг. Нэг талаас, худалдан 
авах ажиллагааг явуулж буй захиалагч өөрийн үйл ажиллагаанд итгэлтэй байж, Засгийн газар ч 
түүний эрх олгосон захиалагч зөв үйл ажиллагаа явуулж буйд итгэлтэй байна. Нөгөө талаас, 
гүйцэтгэгч буюу төсөл боловсруулан хэрэгжүүлэгч, олон нийт нь Засгийн газар, түүний 
байгууллагуудын үйл ажиллагаа зөв, шударга, ил тод байна гэдэгт итгэлтэй байна. Ийнхүү 
гүйцэтгэгч нь засгийн газрын байгууллага худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа зөв 
дүрэм, журмыг мөрдөж, шударга өрсөлдөөний нөхцлийг баталгаатай хангаж байна гэсэн 
итгэлтэй үед хамгийн сайн мэдээлэл бүхий төсөл боловсруулдаг. Энэхүү бүрэн, зөв мэдээлэл нь 
худалдан авах ажиллагааны эцсийн үр дүнг сайжруулж, захиалагч хүссэн бүтээгдэхүүн, 
үйлчилгээ хамгийн сайн үнээр олж авах боломжийг бүрдүүлдэг. 
Худалдан авах ажиллагааны хамгийн зөв тогтолцоо нь зорилгоо оновчтой 
43
тодорхойлсон, чадвартай гүйцэтгэгчдийн итгэлийг бий болгож, өрсөлдөх хүсэл сонирхлыг 
өрнүүлэхүйц, захиалагч, гүйцэтгэгч, нийлүүлэгч, санхүүжүүлэгч байгууллагууд зэрэг бүх 
оролцогчдод ашигтай байхад оршдог гэж үздэг. Худалдан авах ажиллагааны зөв тогтолцоотой 
үед буюу худалдан авсан зүйлийн чанар, хугацаа, дотоодын шаардлагад нийцсэн боломжийн 
үнэтэй байхаас улсын хөрөнгө оруулалтын үр өгөөж хамаарна. Худалдан авах ажиллагааг 
төлөвлөх, гэрээ байгуулахаас илүүтэйгээр гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажил ихээхэн цаг 
хугацааг шаарддаг. Худалдан авах ажиллагааны зөв тогтолцоо байхгүй бол өрсөлдөхөөс 
зайлсхийх, үнийг зохиомлоор өсгөсөн, эсвэл бууруулсан тендер өгөх, ингэснээр төслийн хугацаа 
алдах, үр дүнгүй болоход хүргэдэг. Бусад шууд гарах үр дагавар нь оролцогчид айж 
болгоомжлох, захиалагч хээл хахуульд өртсөнөөс тэдгээр байгууллагын эрх ашиг хохирох, олон 
нийтийн итгэлийг хувийн ашиг сонирхолд урвуулан ашиглах зэрэг болно. Энэ нь худалдан авах 
ажиллагааны буруу тогтолцоо юм. 
Засгийн газрын худалдан авах ажиллагаанд: 
 Татвартөлөгчдийн мөнгийгхэмнэлттэй, хамгийн үрашигтайхэлбэрээр зарцуулах; 
 Засгийн газрын хөрөнгө мөнгө зарцуулах, гэрээ байгуулах үйл ажиллагаанд нийтлэг журмыг 
мөрдөн, эргэж тайлагнах, хариуцлага тооцох, ил тод байдлыг хангах; 
 Засгийн газраас хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих; зах зээлд нээлттэй, шударга 
өрсөлдөөнийг бий болгох; 
 Дотоодын үйлдвэрлэгч, гүйцэтгэгчдийг илүүтэй хөхүүлэн дэмжих; Хээл хахууль гарах орчин 
нөхцлийг хумих бодлогыг баримталдаг. 
44
Буруу тогтолцоог өөрчлөн, худалдан авах ажиллагааны бодлогыгтодорхойлдог үндсэн 4 арга зам 
байдаг. Үүнд: 
 Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах бараа, үйлчилгээг хэмнэлттэй, үр ашигтай худалдан авах 
нөхцлийг хангах; 
 Төслийн эх үүсвэр нь зөвхөн уг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах бараа, үйлчилгээг худалдан 
авахад зарцуулагдах; 
 Засгийн газрын санхүүжилттэй гэрээ олж авахаар өрсөлдөх ижил тэгш нөхцлийг шаардлагад 
нийцсэн бүх тендерт оролцогчдод олгох; 
 Худалдан авах ажиллагааны явцад ил тод байдлыг хангах. 
Зарим оронд худалдан авах ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх шинэчлэлийн үр дүнд 10 хувийн 
хэмнэлт гаргадаг байна. 
Худалдан авах ажиллагаа нь ядуурлыг бууруулах, төвлөрлийг сааруулах, хувийн салбарыг хөгжүүлэх 
зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн асуудлуудтай харилцан хамааралтай байх бөгөөд олон 
улсын худалдаа, шууд хөрөнгө оруулалт, дунд хугацааны зарлагын удирдлагатай нягт уялдаатай байна. 
Нээлттэй тендер шалгаруулалт 
 Шаардлагатай бараа, ажил, үйлчилгээг хамгийн боломжит, бодит үнээр худалдан авах; 
 Тендерт оролцогчдод өрсөлдөх тэгш боломж олгох; 
 Талуудад урьдчилан тодорхойлж мэдэгдсэн шалгуурын дагуу ил тод 
 байдлаар гүйцэтгэгч сонгох ажиллагааг явуулах; 
 Авилга гарах нөхцлийг бууруулах зорилготой. 45
Тендер шалгаруулалтыг онцгой журмаар явуулахдаа дараахь аргыг хэрэглэнэ: 
• хязгаарлагдмал тендер шалгаруулалт, 
• харьцуулалт, 
• гэрээ шууд байгуулах. 
Техникийн болон бусад нөхцөл шаардлагыг хангаж байгаа хамгийн бага үнэ Хязгаарлагдмал 
тендер шалгаруулалт 
Мэргэжпийн өндөр ур чадвар, туршлага, техник, технологи шаардсан нарийн төвөгтэй бараа, 
ажил, үйлчилгээ гүйцэтгэх чадвартай этгээдийн тоо хязгаарлагдмал, нээлттэй тендер 
шалгаруулалт амжилтгүй болсон бол хязгаарлагдмал тендер шалгаруулалтыг явуулна. 
Харьцуулалт: 
• X Төсөвт өртөг зохих босго үнээс хэтрээгүй тохиолдолд энэ аргыг хэрэглэнэ. Техникийн 
тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хангаж байгаа 3 болон түүнээс дээш этгээдэд 
үнийн санал ирүүлэхийг мэдэгдэнэ. 
46
санал болгосон тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгодог. 
Гэрээ шууд байгуулахад дараахь нөхцөлуүдийг харгалзана. Үүнд: 
 Нээлттэй болон хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулсан боловч бүх этгээд тендерээс 
татгалзах нөхцөл үүссэн бол; 
 Харьцуулалт амжилтгүй болсноос гэрээ байгуулах эрх олгоогүй бол; 
 Оюуны өмчийн эрхийн улмаас гэрээг зөвхөн нэг этгээд хэрэгжүүлэх боломжтой бол; 
 Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн бол; 
 Өмнөх гэрээгээр нийлүүлсэн тоног төхөөрөмжийн заримыг солих, давтан захиалахад /анхны 
гэрээний үнийн 20 хувь хүртэл/ техникийн хүндрэлтэй, үргүй зардал гарахаар бол; 
Нэмэлт, эсвэл ижил ажил давтан хийх /анхны гэрээний үнийн 15 хувь хүртэл/ бол гэрээ шууд 
байгуулах аргыг хэрэглэж болно. 
Бага үнийн дүнтэй энгийн худалдан авалтад худалдан авах ажиллагааны журмыг мөрдөхгүй байж 
болдог. 
47
Захиалагч нь худалдан авах бараа, ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, 
зориулалт, хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн үзүүлэлт зэргийг нь стандарт, норм 
нормативын дагуу тодорхойлсон техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ тендер шалгаруулалтад 
оролцох сонирхолтой этгээдээс өрсөлдөөнийг хязгаарлахад хүргэж болох зөвлөгөө авахыг хуулиар 
хориглосон бөгөөд үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй 
байхыг онцолсон нь тендерийн ажиллагаанд шударгаар өрсөлдөх боломжийг бүх этгээдэд нээлттэй 
байлгахад чиглэгддэг. 
Жишээ 13. Улсын төсвөөр санхүүжигдэх төслийн захиалагч 
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжигдэх бараа, ажил, уйлчилгээг худалдан 
авахад дор дурдсан этгээд захиалагч байна: 
 Төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний 
агентлаг, байгууллагын хэрэгцээнд худалдан авах 50 саяас дээш төгрөгийн өртөг бүхий бараа, 
үйлчилгээ, 150 саяас дээш төгрөгийн өртөг бухий ажлын хувьд; 
 Агентлаг, байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь 20- 50 сая хүртэл 
төгрөгийн өртөг бүхий бараа, үйлчилгээ, 50-150 сая хуртэл төгрөгийн өртөг бухий ажлын хувьд; 
 Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 5 сая төгрөгөөс дээш өртөг бүхий бараа, 
үйлчилгээ, 15 сая төгрөгөөс дээш өртөг бүхий ажлын хувьд 
 Сум, дүургийн Засаг даргын Тамгын газар, эсхүл орон нутгийн төсөвт байгууллага 5 сая хуртэл 
төгрөгийн өртөг бүхий бараа, уйлчилгээ, 15 сая хүртэл төгрөгийн өртөг бүхий ажлын хувьд 
удирдлагаар хангаж болно. 
48
Монгол улсын хууль тогтоомжуудад бараа, ажил, зөвлөх үйлчилгээний тухай тодорхойлолтууд нь 
олон улсын жишиг тодорхойлолтуудтай ихээхэн төстэй томьёологдсон. Тухайлбал 
 Нээлттэй тендер шалгаруулалт, 
 Хязгаарлагдмал тендер шалгаруулалт, 
 Харьцуулалтын арга, 
 Шууд гэрээ, 
 Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох гэх зэрэг нэр томьёог дараахь байдлаар тодорхойлж 
болно. 
Нээлттэй тендер шалгаруулалт: Энэ нь худалдан авах ажиллагааг зохион байгуулах ундсэн 
журам бөгөөд бусад журмуудыг хэрэглэх бодит үндэслэл байхгүй бол худалдан авах ажиллагааг 
зайлшгүй уг журмын дагуу явуулахыг шаардана. Хуулиар төсөвт өртөгийг үндэслэлгүйгээр хуваан 
хэд хэдэн тендер зарлахыг хориглосон хэдий ч хэд хэдэн багц бүхий тендер шалгаруулалтыг 
зөвшөөрсөн бөгөөд ингэхдээ багцуудын төсөвт өртөгийн нийлбэр дээр үндэслэн холбогдох журмыг 
сонгохыг заасан. Хоёр үе шаттай нээлттэй тендер шалгаруулалтын аргыг төсөвт өртөг өндөртэй 
болон цогцолбор хэд хэдэн бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэх гэрээ байгуулах шаардлагатай 
бөгөөд техникийн тэгш бус санал ирэх магадлалтай, эсхүл зах зээл дээр хэд хэдэн боломжит 
техникийн шийдлүүд байгаа, мөн захиалагч техникийн тодорхойлолтыг урьдчилан тогтоох 
боломжгүй бөгөөд туршлагатай гүйцэтгэгч, нийлүүлэгчээс туслалцаа авах шаардлагатай 
тохиолдолд хэрэглэнэ. 
49
Хязгаарлагдмал тендер шалгаруулалт: Бараа, ажил, үйлчилгээний цогц, онцгой шинж чанараас 
хамааран гүйцэтгэх чадвартай этгээдийн тоо хязгаарлагдмал үед болон бараа, ажил, үйлчилгээний 
тоо хэмжээ, цар хүрээтэй холбоотойгоор нээлттэй тендер шалгаруулалт амжилтгүй болсон бол 
холбогдох өөрчлөлтийг тендерийн баримт бичигт оруулж, хязгаарлагдмал тендер шалгаруулалтыг 
явуулна. 
Харьцуулалтын арга: Энэхүү аргыг бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг хуульд заасан босго 
үнээс хэтрээгүй тохиолдолд хэрэглэж болох бөгөөд техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, 
шаардлагыг хангаж байгаа гурав болон түүнээс дээш этгээдэд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэнэ. 
Гэрээ байгуулах эрх олгох үйл явц бусад журмын нэгэн адил явагдана. 
Гэрээ шууд байгуулах арга: Энэ аргыг хуулинд заасан нөхцөл үүссэн үед хэрэглэнэ. Ингэхдээ 
чадавхи бүхий нэг эсхүл түүнээс дээш тооны оролцогчоос тендерийн санал ирүүлэхийг хүсэх ба 
гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас харилцан тохиролцож 
хугацааг тогтооно. Тендерт оролцогчийн саналыг техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, 
шаардлагуудтай хэр зэрэг нийцэж буйгаар нь үнэлэх бөгөөд гэрээ байгуулах эрхийг жишиг 
шалгуурын дагуу олгоно. 
Зөвлөх үйлчилгээ: Сонгон шалгаруулах журмыг худалдан авах ажиллагааны тухай хуулиар 
хуульчилсан. Энэ нь хандивлагч байгууллагуудын заавар, удирдамжуудыг харьцуулсаны үндсэн дээр 
хийгдсэн байна. Уг журмын дагуу янз бүрийн эх сурвалж /зар сурталчилгаанаас, зөвлөх үйлчилгээ 
үзүүлэгчдийн бүртгэлээс, эсвэл хандивлагч байгууллагуудын санал болгосноор г.м/-д үндэслэн 
хамгийн багадаа гурван зөвлөхийг хамруулсан жагсаалт гаргана. 
50
Энэхүү журам нь ихээхэн уян хатан зохицуулалтыг агуулсан бөгөөд зөвлөх үйлчилгээний цогц 
байдал, шинж чанараас хамааран үнэлгээний дараахь гурван аргаас сонгон хэрэглэх 
боломжтой. Үүнд: 
 Энгийн арга буюу зөвлөхүүдээс боломжит хамгийн бага техникийн оноог хангасан байхыг 
шаардах ба гэрээ байгуулах эрхийг дээрх шалгуурыг хангасан бөгөөд хамгийн бага үнэ 
санал болгосон зөвлөхөд олгодог арга 
 Цогцолбор буюу өндөр түвшний техникийн ур чадвар, туршлага шаардсан үйлчилгээг 
гүйцэтгүүлэх гэрээний үед хэрэглэх чанарын үнэлгээ буюу /техникийн болоод санхүүгийн 
саналыг ирүүлж/ техникийн хамгийн өндөр оноог авсан этгээдтэй захиалагч гэрээний 
санхүүгийн болон бусад нөхцлийг хэлэлцэн тохиролцох арга 
 Зөвлөх үйлчилгээний бусад төрөлд хэрэглэгддэг хосолмол үнэлгээний арга буюу 
/техникийн болон үнийн саналаа тусдаа дугтуйнд ирүүлсэн/ тендерт оролцогчдын 
саналуудыг үнэлж, техникийн саналд авбал зохих доод буюу түүнээс дээш оноог авсан 
зөвлөхүүдээс хосолмол хамгийн өндөр оноог авсан оролцогчийг шалгаруулах арга бөгөөд 
цар хүрээний талаар талууд хэлэлцэн тохиролцож болно. 
51
Жишээ 14. Монгол Улсын худалдан авах үйл ажиллагааны тойм 
Манай улс 2000 он хүртэл төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа. ажил, үйлчилгээ 
худалдан ажиллагааг зохицуулах бие даасан эрх зуйн актгуй байв. Ардчилсан нийгэм байгуулагдаж, 
нэг намын үзэл суртлаас ангижирч зах зээлийн харилцаанд шилжсэн 1990 оны үеэс төрийн хөрөнгөөр 
бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, тэдгээрийг нийлуулэх гүйцэтгэгчийг оновчтой, шударгаар 
сонгох эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага бий болсон юм. Монгол улсын Засгийн газрын 1995 оны 
35 дугаар тогтоолын “1в"-д “Төсвийн хөрөнгө оруулалт болон банкны зээл, гадаадын зээл, тусламж, 
өөрийн хөрөнгөөр санхүүжигдэн баригдах томоохон барилга байгууламжийн техник эдийн засгийн 
үндэслэл, зураг төсөл боловсруулах, барьж байгуулах гүйцэтгэгчийг тендер зарласны үндсэн дээр 
сонгон шалгаруулж байх”-аар анх заасан байдаг. Монгол улсад худалдан авах ажиллагааны 
тогтолцоог хөгжүүлэх алхмыг 1999 онд Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар эхэлж, “Төрийн болон 
орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын 
тухай” хууль 2000 он 5 дугаар сард дээрх хууль хүчин төгөлдөр болсноор мөн оны 6 дугаар сард 
Засгийн газрын 30 дугаар тогтоолоор Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дэргэд худалдан авах 
ажиллагааны хяналт, шинжилгээний хэлтэс байгуулагдан улмаар Худалдан Авах Ажиллагааны 
Бодлого, Зохицуулалтын Газар болж эрх мэдэл нь өргөжсөн байна. 2005 оны 12-р сард уг хуулийг үзэл 
баримтлалын хувьд өөрчилсөн шинэ хууль батлагдаж, Захиалагч талд эрх мэдлийг шилжүүлсэн нь 
шинэлэг, дэвшилттэй болсон. 
52
Энэхүү шинэ хууль буюу “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, 
үйлчилгээ худалдан авах журмын тухай хууль” нь: Худалдах авах ажиллагаанд оролцож буй 
төрийн болон орон нутгийн өмчит болон 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн 
өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хамаарна. Хуулийн 1 дүгээр зүйлд зорилгыг тодорхойлохдоо 
төрийн болон орон нутгийн өмчийн хийгдэх худалдан авалтад болоод төрийн захиргааны төв болон 
орон нутгийн байгууллагуудад нэгэн адил үйлчилнэ гэжээ. Үндэсний батлан хамгаалах салбар болон 
аюулгүй байдалтай холбоотой. түүнчлэн хандивлагч байгууллагын санхүүжилтээр хийгдэх худалдан 
авах ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй ба 3.2-р зүйлд гадаадын зээл. тусламжийн хөрөнгөөр 
хийгдэх худалдан авалтын хувьд хандивлагчийн тусгай журмыг хэрэглэхээр зааснаас бусад 
тохиолдолд тус хуулийг дагаж мөрдөхийг заасан. 3.4-р зүйлд холбогдох эрхийн дагуу төрийн өмчит 
хуулийн этгээдийн гүйцэтгэх улсын чанартай авто замын засвар. арчилгаатай холбоотой ажил, 
үйлчилгээг худалдан авах ажиллагааг тус хуулиар зохицуулахгүй хэмээн заасан нь нилээд 
хэмжээний худалдан авалт хуулийн үйлчлэлийн хүрээнээс гадуур хийгдэж байна гэсэн үг. 
53
Тендер зарлах журам болон хугацаа 
Нээлттэй тендер шалгаруулалтын журмын дагуу явагдах бүх тендер шалгаруулалтыг үндэсний 
хэмжээний буюу өргөн цар хүрээг хамарсан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан 
мэдээлнэ. Түүнчлэн бараа, үйлчилгээний хувьд 50 сая, ажлын хувьд 100 сая төгрөгөөс дээш 
төсөвт өртөг бүхий ажлын тендерийн зар болон үр дүнг Худалдан авах ажиллагааны бодлого, 
зохицуулалтын газрын цахим хуудсаар дамжуулан мэдээлэх шаардлагатай. Босго үнээс дээш 
үнийн дүн бүхий нээлттэй тендер шалгаруулалт журмын дагуу явуулахын тулд бүхий л 
тендерийн урилгыг олон улсын худалдааны практикт өргөн хэрэглэдэг хэлээр хэвлэгдцэг, 
томоохон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлана. 
Дээрх босго үнээс дээш төсөвт өртөг бүхий тендерийн хувьд гадаадын этгээд оролцохыг 
хориглож болохгүй бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын этгээд аливаа /дээрх 
босго үнээс доош төсөвт өртөг бүхий тендерийн тухайд мөн адил/ тендер шалгаруулалтад 
оролцох боломжтой. Босго үнийг шинэчлэх журмаар түүнийг хэрэглээний үнийн индекс 10-аас 
дээш хувиар өөрчлөгдсөн үед төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн 
газар шинэчлэн тогтоодог. 
54
Тендер ирүүлэх хамгийн бага хугацаа: 
 Нээлттэй тендер шалгаруулалт 30 өдөр, 
 Хязгаарлагдмал тендер шалгаруулалт 15 өдөр, 
 Харьцуулалтын арга 15 өдөр, 
 Шууд гэрээ 10 өдөр (гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын 
үндсэн дээр талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр) 
 Зөвлөх үйлчилгээ 30 өдөр. 
Олон улсын тендер шалгаруулалтын зарыг Худалдан авах ажиллагааны Бодлогын газрын цахим 
хуудаст зарлах шаардлагатай тул хангалттай хүрэлцэхүйц хамгийн бага хугацааг олгож байна. 
Худалдан авах ажиллагааны үр нөлөө бүхий мэдээллийн тогтолцоо байхгүй тохиолдолд тендерт 
шалгарсан оролцогчид гэрээ байгуулах эрхийг баталгаажуулах тухай мэдэгдэхдээ бусад бүх 
оролцогчдод нэгэн зэрэг мэдээлэх ёстой. Тийнхүү мэдэгдсэнээс хойш ажпын 5-аас доошгүй 
хоногийн дараа гэрээг албан ёсоор байгуулна. 
55
U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11

More Related Content

What's hot

SCRUM арга
SCRUM аргаSCRUM арга
SCRUM аргаUndram J
 
Төслийн Хүний Нөөцийн Удирдлага
Төслийн Хүний Нөөцийн УдирдлагаТөслийн Хүний Нөөцийн Удирдлага
Төслийн Хүний Нөөцийн УдирдлагаByambadalai Lkhaajav
 
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Adilbishiin Gelegjamts
 
хөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтхөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтAska Ashka
 
Investment lecture 6
Investment lecture 6Investment lecture 6
Investment lecture 6Gunjargal
 
Стратегийн удирдлагын онолын урсгал чиглэл хандлага
Стратегийн удирдлагын онолын урсгал чиглэл хандлагаСтратегийн удирдлагын онолын урсгал чиглэл хандлага
Стратегийн удирдлагын онолын урсгал чиглэл хандлагаИЗ-СЭЗС багш Д.Заяамөнх
 
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Adilbishiin Gelegjamts
 
Spss дээр судалгаа хийх
Spss дээр судалгаа хийхSpss дээр судалгаа хийх
Spss дээр судалгаа хийхMunkhbayar Tumurbat
 
Байршил ба байршилтын сонголт-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/
Байршил ба байршилтын сонголт-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/Байршил ба байршилтын сонголт-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/
Байршил ба байршилтын сонголт-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/Adilbishiin Gelegjamts
 

What's hot (20)

Lecture №6
Lecture №6Lecture №6
Lecture №6
 
SCRUM арга
SCRUM аргаSCRUM арга
SCRUM арга
 
төлөвлөлт
төлөвлөлттөлөвлөлт
төлөвлөлт
 
Төслийн Хүний Нөөцийн Удирдлага
Төслийн Хүний Нөөцийн УдирдлагаТөслийн Хүний Нөөцийн Удирдлага
Төслийн Хүний Нөөцийн Удирдлага
 
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
Удирдлагын шийдвэр гаргалт, шийдвэрийн төрөл, ангилал, түвшин, шийдвэр гаргал...
 
Management7 8
Management7 8Management7 8
Management7 8
 
хөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтхөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлт
 
сэдэв 4-хотш
сэдэв 4-хотшсэдэв 4-хотш
сэдэв 4-хотш
 
лекц №8
лекц №8лекц №8
лекц №8
 
Investment lecture 6
Investment lecture 6Investment lecture 6
Investment lecture 6
 
It101 lk-10
It101 lk-10It101 lk-10
It101 lk-10
 
Лекц №9 Яг цагт нь систем
Лекц №9 Яг цагт нь системЛекц №9 Яг цагт нь систем
Лекц №9 Яг цагт нь систем
 
Стратегийн удирдлагын онолын урсгал чиглэл хандлага
Стратегийн удирдлагын онолын урсгал чиглэл хандлагаСтратегийн удирдлагын онолын урсгал чиглэл хандлага
Стратегийн удирдлагын онолын урсгал чиглэл хандлага
 
Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага Тѳсвийн Удирдлага
Тѳсвийн Удирдлага
 
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
Байгууллага дахь төлөвлөлт, төлөвлөлтийн түвшин, төлөвлөгөөний ангилал, төлөл...
 
Lecture №10
Lecture №10Lecture №10
Lecture №10
 
Project management
Project managementProject management
Project management
 
Spss дээр судалгаа хийх
Spss дээр судалгаа хийхSpss дээр судалгаа хийх
Spss дээр судалгаа хийх
 
Байршил ба байршилтын сонголт-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/
Байршил ба байршилтын сонголт-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/Байршил ба байршилтын сонголт-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/
Байршил ба байршилтын сонголт-Үйл ажиллагааны менежмент /Хураангуй/
 
сэдэв 2-хотш
сэдэв 2-хотшсэдэв 2-хотш
сэдэв 2-хотш
 

Viewers also liked

It101-lecture-9
It101-lecture-9It101-lecture-9
It101-lecture-9taivna
 
Lab 12 (1)
Lab 12 (1)Lab 12 (1)
Lab 12 (1)taivna
 
U.it101 lab13
U.it101 lab13U.it101 lab13
U.it101 lab13taivna
 
Lab6 db
Lab6 dbLab6 db
Lab6 dbtaivna
 
бие даалт энхтайван
бие даалт энхтайванбие даалт энхтайван
бие даалт энхтайванtaivna
 
U.It101-lecture-12
U.It101-lecture-12U.It101-lecture-12
U.It101-lecture-12taivna
 
It101 lab2 (1)
It101 lab2 (1)It101 lab2 (1)
It101 lab2 (1)taivna
 
Cs101 lecture6
Cs101 lecture6Cs101 lecture6
Cs101 lecture6taivna
 
2015 hawar-bie-daalt.1
2015 hawar-bie-daalt.12015 hawar-bie-daalt.1
2015 hawar-bie-daalt.1taivna
 
2015 hawar-bie-daalt.1
2015 hawar-bie-daalt.12015 hawar-bie-daalt.1
2015 hawar-bie-daalt.1taivna
 
U.IT101 lecture-10
U.IT101 lecture-10U.IT101 lecture-10
U.IT101 lecture-10taivna
 
S.CS101 Лекц-03
S.CS101 Лекц-03S.CS101 Лекц-03
S.CS101 Лекц-03taivna
 
бие даалт энхтайван
бие даалт энхтайванбие даалт энхтайван
бие даалт энхтайванtaivna
 
It101 lab 4
It101 lab 4It101 lab 4
It101 lab 4taivna
 
U.it101-lecture-13
U.it101-lecture-13U.it101-lecture-13
U.it101-lecture-13taivna
 
Bie daalt 2-enkhtaivan
Bie daalt 2-enkhtaivanBie daalt 2-enkhtaivan
Bie daalt 2-enkhtaivantaivna
 
Biedaalt 2-enkhtaivan
Biedaalt 2-enkhtaivanBiedaalt 2-enkhtaivan
Biedaalt 2-enkhtaivantaivna
 
U.It101-Лекц- 8
U.It101-Лекц- 8U.It101-Лекц- 8
U.It101-Лекц- 8taivna
 
2015 hawar-bie-daalt.1
2015 hawar-bie-daalt.12015 hawar-bie-daalt.1
2015 hawar-bie-daalt.1taivna
 

Viewers also liked (20)

It101-lecture-9
It101-lecture-9It101-lecture-9
It101-lecture-9
 
Lab5
Lab5Lab5
Lab5
 
Lab 12 (1)
Lab 12 (1)Lab 12 (1)
Lab 12 (1)
 
U.it101 lab13
U.it101 lab13U.it101 lab13
U.it101 lab13
 
Lab6 db
Lab6 dbLab6 db
Lab6 db
 
бие даалт энхтайван
бие даалт энхтайванбие даалт энхтайван
бие даалт энхтайван
 
U.It101-lecture-12
U.It101-lecture-12U.It101-lecture-12
U.It101-lecture-12
 
It101 lab2 (1)
It101 lab2 (1)It101 lab2 (1)
It101 lab2 (1)
 
Cs101 lecture6
Cs101 lecture6Cs101 lecture6
Cs101 lecture6
 
2015 hawar-bie-daalt.1
2015 hawar-bie-daalt.12015 hawar-bie-daalt.1
2015 hawar-bie-daalt.1
 
2015 hawar-bie-daalt.1
2015 hawar-bie-daalt.12015 hawar-bie-daalt.1
2015 hawar-bie-daalt.1
 
U.IT101 lecture-10
U.IT101 lecture-10U.IT101 lecture-10
U.IT101 lecture-10
 
S.CS101 Лекц-03
S.CS101 Лекц-03S.CS101 Лекц-03
S.CS101 Лекц-03
 
бие даалт энхтайван
бие даалт энхтайванбие даалт энхтайван
бие даалт энхтайван
 
It101 lab 4
It101 lab 4It101 lab 4
It101 lab 4
 
U.it101-lecture-13
U.it101-lecture-13U.it101-lecture-13
U.it101-lecture-13
 
Bie daalt 2-enkhtaivan
Bie daalt 2-enkhtaivanBie daalt 2-enkhtaivan
Bie daalt 2-enkhtaivan
 
Biedaalt 2-enkhtaivan
Biedaalt 2-enkhtaivanBiedaalt 2-enkhtaivan
Biedaalt 2-enkhtaivan
 
U.It101-Лекц- 8
U.It101-Лекц- 8U.It101-Лекц- 8
U.It101-Лекц- 8
 
2015 hawar-bie-daalt.1
2015 hawar-bie-daalt.12015 hawar-bie-daalt.1
2015 hawar-bie-daalt.1
 

Similar to U.IT101-lecture-11

Эрдсэлийн үнэлгээ хийх аргачлал,,,,,,,,.pptx
Эрдсэлийн үнэлгээ хийх аргачлал,,,,,,,,.pptxЭрдсэлийн үнэлгээ хийх аргачлал,,,,,,,,.pptx
Эрдсэлийн үнэлгээ хийх аргачлал,,,,,,,,.pptxkhurdniizam
 
Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...
Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...
Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...batnasanb
 
Sbeul7.2020 2021on
Sbeul7.2020  2021onSbeul7.2020  2021on
Sbeul7.2020 2021onhicheel2020
 
Project management tools and techniques
Project management tools and techniquesProject management tools and techniques
Project management tools and techniquesGantsetseg Byambadorj
 
Sanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 onSanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 onhicheel2020
 
Sbeul7.2019 2020 on
Sbeul7.2019  2020 onSbeul7.2019  2020 on
Sbeul7.2019 2020 onhicheel2020
 
Sbeul1.2020 2021 on
Sbeul1.2020 2021 onSbeul1.2020 2021 on
Sbeul1.2020 2021 onhicheel2020
 
Зээлийн шинжилгээ power point-6
Зээлийн шинжилгээ power point-6Зээлийн шинжилгээ power point-6
Зээлийн шинжилгээ power point-6Ikhzasag SEZS
 
Lecture 4-Risk _ Return.ppsx
Lecture 4-Risk _ Return.ppsxLecture 4-Risk _ Return.ppsx
Lecture 4-Risk _ Return.ppsxanujinmunkhbat3
 
Hunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх нь
Hunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх ньHunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх нь
Hunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх ньbatnasanb
 

Similar to U.IT101-lecture-11 (20)

Эрдсэлийн үнэлгээ хийх аргачлал,,,,,,,,.pptx
Эрдсэлийн үнэлгээ хийх аргачлал,,,,,,,,.pptxЭрдсэлийн үнэлгээ хийх аргачлал,,,,,,,,.pptx
Эрдсэлийн үнэлгээ хийх аргачлал,,,,,,,,.pptx
 
Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...
Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...
Э.Хийморь Д.Солонго Б.Алтангэрэл А.Ахмарал - Байгууллагын мэдээллийн аюулгүй ...
 
Hurungu oruulaltiin tusliin vnelgee
Hurungu oruulaltiin tusliin vnelgeeHurungu oruulaltiin tusliin vnelgee
Hurungu oruulaltiin tusliin vnelgee
 
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргуудЛекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
 
Sbeul7.2020 2021on
Sbeul7.2020  2021onSbeul7.2020  2021on
Sbeul7.2020 2021on
 
Project management tools and techniques
Project management tools and techniquesProject management tools and techniques
Project management tools and techniques
 
Sanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 onSanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 on
 
Sbeul7.2019 2020 on
Sbeul7.2019  2020 onSbeul7.2019  2020 on
Sbeul7.2019 2020 on
 
Менежментийн үндэс лекц №5,6
Менежментийн үндэс лекц №5,6Менежментийн үндэс лекц №5,6
Менежментийн үндэс лекц №5,6
 
Audit 4 5
Audit 4 5Audit 4 5
Audit 4 5
 
Sbeul1.2020 2021 on
Sbeul1.2020 2021 onSbeul1.2020 2021 on
Sbeul1.2020 2021 on
 
It101 10
It101 10It101 10
It101 10
 
Зээлийн шинжилгээ power point-6
Зээлийн шинжилгээ power point-6Зээлийн шинжилгээ power point-6
Зээлийн шинжилгээ power point-6
 
Lecture 4-Risk _ Return.ppsx
Lecture 4-Risk _ Return.ppsxLecture 4-Risk _ Return.ppsx
Lecture 4-Risk _ Return.ppsx
 
Hunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх нь
Hunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх ньHunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх нь
Hunshagai - Банкны зээлийн эрсдэлийг логистик регрессийн загвараар үнэлэх нь
 
лекц 7
лекц 7лекц 7
лекц 7
 
лекц №5
лекц №5лекц №5
лекц №5
 
мишээл
мишээлмишээл
мишээл
 
лекц 2
лекц 2лекц 2
лекц 2
 
лекц 8
лекц 8лекц 8
лекц 8
 

More from taivna

U.IT101-бие-даалт-2
U.IT101-бие-даалт-2U.IT101-бие-даалт-2
U.IT101-бие-даалт-2taivna
 
Лаб-10-11
Лаб-10-11Лаб-10-11
Лаб-10-11taivna
 
U.IT101-Лекц-7
U.IT101-Лекц-7U.IT101-Лекц-7
U.IT101-Лекц-7taivna
 
Лекц-6
Лекц-6Лекц-6
Лекц-6taivna
 
Лаборатор-8
Лаборатор-8Лаборатор-8
Лаборатор-8taivna
 
бие даалт 2014 намар реферат
бие даалт 2014 намар рефератбие даалт 2014 намар реферат
бие даалт 2014 намар рефератtaivna
 
лабораторийн ажил 7
лабораторийн ажил 7лабораторийн ажил 7
лабораторийн ажил 7taivna
 
C.CS101 Лекц-5
C.CS101 Лекц-5C.CS101 Лекц-5
C.CS101 Лекц-5taivna
 
Бие даалтын сэдэв
Бие даалтын сэдэвБие даалтын сэдэв
Бие даалтын сэдэвtaivna
 

More from taivna (9)

U.IT101-бие-даалт-2
U.IT101-бие-даалт-2U.IT101-бие-даалт-2
U.IT101-бие-даалт-2
 
Лаб-10-11
Лаб-10-11Лаб-10-11
Лаб-10-11
 
U.IT101-Лекц-7
U.IT101-Лекц-7U.IT101-Лекц-7
U.IT101-Лекц-7
 
Лекц-6
Лекц-6Лекц-6
Лекц-6
 
Лаборатор-8
Лаборатор-8Лаборатор-8
Лаборатор-8
 
бие даалт 2014 намар реферат
бие даалт 2014 намар рефератбие даалт 2014 намар реферат
бие даалт 2014 намар реферат
 
лабораторийн ажил 7
лабораторийн ажил 7лабораторийн ажил 7
лабораторийн ажил 7
 
C.CS101 Лекц-5
C.CS101 Лекц-5C.CS101 Лекц-5
C.CS101 Лекц-5
 
Бие даалтын сэдэв
Бие даалтын сэдэвБие даалтын сэдэв
Бие даалтын сэдэв
 

U.IT101-lecture-11

  • 1. ВИРТУАЛ ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ Мэдээллийн Технологийн www.emust.edu.mn хэрэглээ - I Код: U.IT101 1
  • 2. IT101- Мэдээллийн Технологийн хэрэглээ - I Сэдэв: ТӨСЛИЙН УДИРДЛАГА Лекц - 11 Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn
  • 3. Агуулга: 07 Төслийн зардлын удирдлага Виртуал Технологийн Тэнхим, Е-НЭЭЛТТЭЙ ИНСТИТУТ www.emust.edu.mn 01 08 Төслийн эрсдлийн удирдлага 09 Төслийн чанарын удирдлага 10 Төслийн худалдан авалтын удирдлага Төслийн хэрэгжилтийн үйл явц дахь харилцаа хамтын ажиллагааны удирдлага 11
  • 4. 7.ТӨСЛИЙН ЗАРДЛЫН УДИРДЛАГА-PROJECT COST MANAGMENT 4  Төслийн зардлын удирдлагын зорилго, үндсэн зарчим  Төслийн зардлын удирдлагын үйл явц  Нийтлэг эрсдэл, дүн шинжилгээ хийх аргуудыг тодорхойлох арга болон эрсдэлд хариу арга хэмжээ авах
  • 5. Төслийн зардлын удирдлага Төслийн санхүүгийн буюу зардлын удирдлага нь үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай батлагдсан төсөвт багтаан төслийг иж бүрэн хэрэгжүүлэхэд чиглэгддэг. Төсөн нь төслийн би болгож буй бүтээгдхүүн, үйлчилгээ, үр дүнд шууд нөлөөлж төслийн удирдагч, багийн шийдвэрт тусгалаа олж байдаг. Төслийн санхүүгийн удирдлага нь тухайн төслийн хувьд хөрөнгийн хуваарилалт, ашиглалтад хяналт тавихад онцгой ач холбогдолтой. Төслийн санхүүгийн менежментийг амжилттай хэрэгжүүлснээр мөнгөн хөрөнгийг удирдан оновчтой шийдвэр гаргах боломж бүрддэг. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь ямагт түүний санхүүжилт буюу мөнгөн хөрөнгийн эх үүсвэр шаардаж байдаг. Иймээс мөнгөн хөрөнгийг төслийн ажлын бүтцийн задаргаатай уялдуулан зөв зохистой байршуулах асуудал нь төслийн санхүүгийн менежментийн үүрэг гэж ойлгож болно. Төслийн санхүүгийн менежментийг хэрэгжүүлэхэд активын менежментийг ашиглах ёстой. Активын менежмент гэдэг нь хөрөнгийн зохистой харьцааг тогтооын тулд түүнтэй холбоотой асуудлууд болох бараа материалын зохистой харьцаа, ноогдол ашгийн бодлого, үндсэн ба эргэлтийн хөрөнгийн харьцаа, ажлын капитал ашиглалт зэргийг зөв оновчтой хуваарилах үйл ажиллагаа юм. 5
  • 6. Төслийн санхүүгийн удирдлагын ерөнхий хандлагыг өртөг зардлын амьдралын мөчлөг гэж нэрлэж болно. Төсвийн ирээдүйн хандлагыг урьдаас төсөөлсөн судалгаа, шинжилгээний үндсэн дээр тодорхойлдог. Төслийн санхүүгийн удирдлагад оролцогч бүлгүүдийн хэрэгцээ шаардлагын талаархи мэдээлэл чухал үүрэгтэй. Төслийн өртөг зардлын удирдлага нь батлагдсан төсөвт багтаан төслийг иж бүрэн хэрэгжүүлэхэд чиглэгддэг. Ингэхдээ дараахь үйл явцыг дамжиж хэрэгжинэ. 1. Нөөцийг төлөвлөх явц 2. Төсөв тодорхойлох явц 3. Төсвийг тооцоолох үйл явц 4. Төсвийн зардлын хяналт 5. Хөрөнгө оруулалт зэрэг болно. Дээрх үйл ажиллагаанууд нь хоорондоо болон бусад үйл ажиллагаатай уялдаа холбоотой бөгөөд тус бүр нь төслийн хэрэгцээнээс хамааран нэг ба түүнээс дээш хүний оролцоотой буюу магадгүй багийн ажиллагаатай байж болно. Үйл ажиллагаа тус бүр нь төслийн үе шат бүрт хамгийн багадаа 1 удаа тохиолдоно. 6
  • 7. 8.ТӨСЛИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА  Төслийн эрсдэлийн удирдлагын тухай ойлголт  Эрсдэлийг илрүүлэх, үнэлэх  Эрсдэлийн хариу үйлдлийн хөтөлбөр боловсруулах 7
  • 8. Төслийн эрсдэлийн удирдлагын тухай ойлголт Төслийн эрсдлийн удирдлага нь тухайн төслийн учирч болзошгүй эрсдлийг илрүүлэх, шинжилгээ хийх, хариу нөлөө үзүүлэх зорилгыг агуулдаг. Энэ нь нааштай хандлагыг хамгийн дээд түвшинд байлгаж, харин сөрөг хандлагыг хамгийн доод түвшинд барих үйл явц юм. Эрсдлийг удирдах ойлголт нь дээр дурдсан төслийн системийн удирдлагатай шууд холбоотой ойлголт юм. Өөрөөр хэлбэл эрсдэл нь гадаад, дотоод орчноос бий болохоос гадна орц буюу нөөцийн хувьд, хувиргалт буюу үйл ажиллагааны хувьд, гарц буюу бүтээгдэхүүний чанар, үр ашиг зэрэгтэй холбоотойгоор үүсч бий болно. Энэ тохиолдолд эргэх холбоо буюу удирдлагын шийдвэр гаргалтыг системийн бүрэн хяналттай уялдуулах шаардлагатай. Эрсдлийн удирдлага нь дараахь үе шатаар хэрэгжинэ. Үүнд: • Эрсдэлийг илрүүлэх, • Эрсдэлийг үнэлэх, • Эрсдэлийн хариу үйлдлийг боловсруулах, • Эрсдэлийн хариу үйлдлийн хяналт гэсэн үе шатуудаар хэрэгждэг. • Эрсдэлийг ерөнхийд нь дараахь байдлаар ангилна. Үүнд: • Үйлдвэрлэлийн эрсдэл, • Санхүүгийн эрсдэл, • Хөрөнгө оруулалтын эрсдэл, • Зах зээлийн эрсдэл. 8
  • 9. Үйлдвэрлэлийн эрсдэл нь төслийн бараа, үйлчилгээний системийг зохион байгуулах үйл ажиллагаа явуулах үед гарах сул зогсолт болон хамтран ажиллагч талууд гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлээгүй тохиолдолд гарч ирдэг. Санхуүгийн эрсдэл нь тодорхой бус хүчин зүйлүүдийн нөлөөгөөр бий болох ба хөрөнгө оруулагчийн өмнө хүлээсэн санхүүгийн үүрэг хариуцлагаа зөрчихөд хүрэх эрсдэлийг хэлнэ. Хөрөнгө оруулалтын эрсдэл нь улс төр, эдийн засаг, нийгмийн үйл явцын нөлөөгөөр хөрөнгө оруулалтын үр ашиг буурч, санхүүгийн баримт үнэгүй болох үед үүснэ. Зах зээлийн эрсдэл нь зах зээлийн боломжит хэлбэлзэлтэй холбоотой бөгөөд энэ нь мөнгөний нэгж, үнэт цаас, хувьцаа зэргийн хувь хэмжээ өөрчлөгдөхөд үүсэх эрсдэл юм. Энэ төрлийн эрсдэлийг системчлэгдсэн эрсдэл, системчлэгдээгүй эрсдэл гэж ангилна. Эрсдэлийг тодорхойлогдох байдлаар нь субьектив ба обьектив гэж хоёр ангилдаг. Обьектив эрсдэлд нь гол төлөв бодит эрсдэл болон таамаглагдаж буй эрсдэлийн өөрчлөлт, элдэв гамшигт нэрвэгдэлтээс үүсэх хохирлууд хамаарагдана. Субьектив эрсдэл гэдэг нь өгөгдсөн үйл явдлын дүнд сэтгэл зовох, эргэлзээ төрөх өөрөөр хэлбэл, хувь хүний сэтгэл, оюун санаатай холбогдож гарах эрсдэлүүд юм. • А.Ганзориг “Эрсдэлийн удирдлага" лекц.,2007 • Эрсдэлийг илрүүлэх нь нэг удаагийн үйлдэл биш бөгөөд төслийн турш хэрэгжиж байх учиртай. Эрсдэлийг гадаад, дотоод орчны эрсдэл гэж хоёр хувааж болох юм. • Дотоод эрсдэл нь төсвийн үнэлгээ, ажилтнуудын томилгоо зэрэг төслийн багийн хяналт тавьж, нөлөөлж чадахуйц эрсдэлийн орчин юм. • Гадаад эрсдэл нь төслийн багийн хяналт, нөлөөллөөс гадуур засгийн газрын 9
  • 10. Эрсдлийг үйлчлэх байдлаар нь :  Статик эрсдэл,  Динамик эрсдэл Эрсдэлийг илрүүлэх нь нэг удаагийн үйлдэл биш бөгөөд төслийн турш хэрэгжиж байх учиртай. Эрсдэлийг гадаад, дотоод орчны эрсдэл гэж хоёр хувааж болох юм. Дотоод эрсдэл нь төсвийн үнэлгээ, ажилтнуудын томилгоо зэрэг төслийн багийн хяналт тавьж, нөлөөлж чадахуйц эрсдэлийн орчин юм. Гадаад эрсдэл нь төслийн багийн хяналт, нөлөөллөөс гадуур засгийн газрын Цэвэр эрсдэл, • Наймааны эрсдэл, • Тээвэрлэлтийн эрсдэл гэж ангилдаг. Статик эрсдэл гэдэг нь нийгмийн өөрчлөлтгүй байнгын тэнцвэрт түвшний эрсдэлийг хэлнэ. Жишээ нь, байгалийн гамшгаас бий болох хохирол гэх мэт. 10
  • 11.  Динамик эрсдэл гэдэг нь нийгмийн өөрчлөлтийн үр дүнд бий болдог, мөн нийгмийн өөрчлөлтийг бий болгодог эрсдэл. Жишээ нь, инфляци, технологийн шинэчлэлт, үймээн самуун, бослого гэх мэт.  Цэвэр эрсдэл гэдэг нь зөвхөн бараа бүтээгдэхүүнд хохирол учруулах эрсдэл. Жишээ нь, барааны хадгалалт, хамгаалалт, гэмтэл, стандартын шаардлага зөрчих гэх мэт. Түүнчлэн тодорхой төслийн хувьд эрсдлийг даван туулах боломжоос нь хамааруулж дараахь давагдашгүй хүчин зүйлсийн эрсдэл, ашиг олох, алдагдал хүлээх нь тодорхой бус эрсдэл гэж ангилж болно. Шинж чанараас нь хамааруулж даатгах боломжтой эрсдэл, даатгах боломжгүй эрсдэл гэж хоёр ангилдаг. Даатгах боломжтой эрсдэлд амь нас, ашиг, сонирхол, эд хөрөнгө, тухайн хүний хариуцлагатай холбоо бүхий эрсдэлүүд орно. Харин даатгах боломжгүй эрсдэлд улс төрийн болон дэлхийн зах зээлийн эрсдэл багтана. 11
  • 12. Эрсдлийг илрүүлэх, үнэлэх Эрсдэл бол зөвхөн хор хөнөөл, гарз хохирол бөгөөд түүнийг илрүүлснээр шийдвэрлэх арга зам нь тодорхой байдаг. Эрсдлийг илрүүлэх гэдэг нь асуудал бэрхшээл, түүний шалтгаан, үр дагаврыг судлах үйл явц юм. Эрсдлийг илрүүлэх гэдэг нь төсөлд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй ямар хүчин зүйл байгааг тодорхойлж, тэдгээрийн нэг бүрийн онцлог шинж чанарыг зураглах үйл явц юм. бодлого, зах зээлийн өөрчлөлттэй холбоотой эрсдэлийн орчин юм. Эрсдэлийн шинжилгээг хоёр бүлэг аргаар хийдэг. Үүнд: 1. Чанарын шинжилгээ: эрсдэлийн болзолт мужийг тогтоох, эрсдэлийн хүчин зүйлс, ажлын үе шат болон тэдгээрийн хоорондын хамаарлын шинжилгээ юм. Чанарын шинжилгээнд дараахь аргуудыг хэрэглэнэ. Үүнд:  Эрсдэлийн магадлал болон үр нөлөөний үнэлэлт: тодорхойлогдсон эрсдэлийн үүсэх магадлалыг нь үр нөлөөгөөр үржүүлэн тооцно.  Магадлал болон үр нөлөөний матриц: эрсдэл тус бүрийг тохиолдох магадлал болон үр нөлөөгөөр нь үнэлж өндөр, дундаж, бага талбар буюу өндөр, дундаж, харьцангуй бага эрсдлийн талбаруудад хуваарилдаг. 12
  • 13. Зураг. Төслийн эрсдэлийн магадлал болон үр нөлөө 2. Тоон шинжилгээ: Энэ шинжилгээгээр үйл ажиллагааны шат бүрт болон бүхэлд нь гарч болох эрсдэлийн хэмжээ зэргийг тодорхойлно. 13 Хүснэгт. Эрсдэлийн тоон шинжилгээний аргууд № Арга Онцлог 1 Статик аргууд Алдагдал үүсч болох магадлалтай эрсдэлийн мужийг тодорхойлох, хөрөнгө оруулалтын хангалттай байдал, эрсдэлийн коэффициент (байгууллагын дүрмийн сан буюу нийт хөрөнгийн активын нийлбэрт харьцуулсан харьцаа) зэрэг ирээдүйн статистик өгөгдлүүдээр тодорхойлогдоно. 2 Аналитик аргууд Алдагдал гарч болох магадлалыг математик загварын үндсэн дээр тодорхойлох ба тэдгээрийн тусламжтайгаар эрсдэлийн мужийг тогтооно. Ийм аргууд хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа, өгөөжийн дотоод норм , ирээдүйн цэвэр ашиг, ашигт чанар, загварын мэдрэмжтэй байдал, санхүүгийн тогтвортой байдлын балансын загвар гэх мэтийг тогтооход ашиглагдана. 3 Туршилтын аргууд Төслийн үйл ажиллагааг эрсдэлийн шат бүрээр үнэлнэ 4 Адилтгалын аргууд Тухайн төсөлтэй ойролцоо төслийн хэрэгжилтийн өгөгдлүүдийн санг ашиглан үр ашгийг тодорхойлж уг төсөлд шилжүүлэн шинжилнэ. Төслийн гадаад болон дотоод нөхцөл байдал, гол үзүүлэлтүүдээрээ ойролцоо тохиолдолд ашиглана. Энэ нь төслийн эрсдлийг үнэлэх, боломжит үр дүн бүхий хувилбар, түүнд үзүүлэх нөлөөг тодорхойлох үйл явц бөгөөд тулгамдсан эсвэл тулгамдаж болох асуудлыг тодорхойлж хүчин зүйлсүүдийг илрүүлэхэд чиглэгдэнэ
  • 14. Мэдээллийн шинж чанараас нь хамааруулж эрсдэлийн үнэлгээг дараахь байдлаар ангилна 14 Зураг . Monte Carlo Simulation арга  Абсолют үзүулэлт нь эрсдэлийн хэмжээ материал болон өртөгөөр илэрхийлэгдэх бөгөөд тэнцлийн үзүүлэлтүүдийг ашиглан төлбөр гүйцэтгэх чадвар зэрэг үзүүлэлтүүдийг тогтоох үед илэрнэ.  Харьцангуй узуулэлтийг суурь үзүүлэлттэй харьцуулж гаргана. Жишээ нь, үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгө гэх мэт.  Тодорхой бус нөхцөлийн магадлалт шинж нь эрсдэл үүсэх магадлалтай холбоотой.  Статистик үзуүлэлт нь тухайн үзүүлэлт боломжит түвшнөөс зөрөх хэмжээг харуулдаг.
  • 15. Экспертийн арга нь тухайн асуудлаар мэдлэгтэй хүмүүсээс асуулт асууж, хариулт авах ба тухай бүрт нь асуулгын хуудсыг нэгтгэн шинэчилж буцаан явуулах замаар тэднээс аль болох сайн чанартай мэдээлэл авч асуудлын талаар нэгдмэл саналд хүрэх арга юм. 15 Зураг . Экспертийн унэлгээний арга Зурагт дурдсан дельфи арга нь гурван элементээс бүрддэг. Үүнд:  Бүтэцчлэгдсэн мэдээлэл,  Оролцогчдод өгөх санал асуулга,  Оролцогчдын үнэлгээ багтана.
  • 16. Тодорхой зорилго бүхий төслийн багийн гишүүдэд даалгавар өгч, тухайн материал болон зорилгод үл хамаарах хяналтын бүлгүүд хяналт тавих замаар хэрэгжүүлнэ. Дельфи аргыг дараахь 10 алхамаар хэрэгжүүлдэг байна.Үүнд: 1. Өгөгдсөн асуудалд хянагч болон үнэлэгчийн багийг бүрдүүлнэ. 2. Оролцогчид нэг болон түүнээс олон байж болно. 3. Нэгдүгээр үеийн санал асуулгыг боловсруулна. 4. Санал асуулгыг хянана. 5. Оролцогчдод эхний санал асуулгыг дамжуулна. 6. Эхний үеийг шинжлэн дүгнэнэ. 7. Хоёрдугаар үеийн санал асуулгад бэлтгэнэ. 8. Оролцогчдод хоёрдугаар үеийн санал асуулгыг тараана. 9. Хоёрдугаар үеийн үр дүнг шинжилнэ. /үр дүнгийн тогтвортой байдалд хүрэхийн тулд, мөн шаардлагатай тохиолдолд 7,8 алхамыг давтана. / 10. Уг дельфи аргаар хийсэн судалгааны үр дүнг танилцуулах гэсэн үе шатуудыг дамжина. 16
  • 17. Эрсдэлийн хариу үйлдлийн хөтөлбөр боловсруулах Эрсдлийг шийдвэрлэх арга зам бол хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох үйл явц юм. Төслийн баг нь бүх эрсдэлийг арилгах боломжгүй бөгөөд зарим нэг онцгой эрсдэлүүдийг арилгаж, зайлсхийх боломжтой. Эрсдэл, аюул бэрхшээлд хариу нөлөөлөх 3 үндсэн арга бий.  Зайлсхийх - онцгой эрсдэлүүдийг шалтгаанаар нь арилгах арга.  Бууруулах - мөнгөний үнэ цэнэ тооцохгүйгээр тохиолдлын чанартай эрсдэлийг бууруулах арга. Энэ нь эрсдэлээс шалтгаалсан ажил зогсолтыг бууруулах магадлал бүхий хүчин зүйлсийг ашиглаж болно. Жишээлбэл, ээлжээр ажиллах, гэрээгээр ажил гүйцэтгүүлэх гэх мэт.  Хүлээн зөвшөөрөх - Үр дагаврыг хүлээн зөвшөөрөх. Хүлээн зөвшөөрөх нь идэвхтэй болон идэвхгүй гэж 2 ангилагддаг. Идэвхтэй хүлээн зөвшөөрөлт нь эрсдэлийн тохиолдолд гүйцэтгэх нөөц төлөвлөгөөний дагуу байдаг бол идэвхгүй хүлээн зөвшөөрөлт нь үйл ажиллагаагаа хумих замаар ашгаа бууруулах арга юм. Төсөлд нөлөөлж буй эрсдэл, түүнд үзүүлэх хариу нөлөөллийг удирдах үйл явц нь тодорхойлох, үнэлэх зэрэг бүхий л өөрчлөлтийн шатанд хэрэгжиж байх ёстой. 17
  • 18. 9.ТӨСЛИЙН ЧАНАРЫН УДИРДЛАГА PROJECT QUALITY MANAGEMENT  Төслийн чанарын удирдлагын тухай ойлголт  Төслийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааны чанарын төлөвлөлт  Төслийн бүтээгдэхүүний чанарын баталгаа  Төслийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааны чанарын хяналт 18
  • 19. Төслийн чанарын удирдлага нь тухайн төслийн хувьд хэрэгцээ шаардлагыг хангасан баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээ, үр дүн бий болгоход чиглэгддэг. Төслийн чанарын удирдлага нь чанарын төлөвлөлт, чанарын баталгаа, чанарын сайжруулалт, чанарын хяналт зэрэг ойлголттой уялдаж чанарын бодлого, зорилтууд болон хариуцлагыг тодорхой болгох зорилготой. Чанарын удирдлага нь Олон Улсын Стандартчлалын байгууллагын (International Organization for Standartization) ISO 9000 ба 10000-22000 бүлэг стандартуудад үндэслэгдсэн ТQМ буюу “Чанарын Нэгдсэн Удирдлагыг” баримталдаг. Олон Улсын Стандарчлалын Байгууллага нь дэлхийн 100 гаруй улсын Үндэсний стандартын төлөөлөгчдөөс бүрддэг. Зорилго нь дэлхий дахинаа бүтээгдэхүүн, үйлчилгээний олон улсын солилцоог хөхүүлэн дэмжих, оюуны, шинжлэх ухаан, технологийн болон эдийн засгийн хамтын ажиллагаанд дэмжпэг үзүүлэхэд оршино. Төслийн чанарын удирдлага нь төслийн бүтээгдэхүүн болон төслийн менежментийн аль алинтай нь холбоотой байдаг. Чанарын хэрэгцээ шаардлага нь сонирхлын бүлгийн эрх ашгийн илэрхийлэл бөгөөд нэгдмэл байх шаардлагатай. Жишээлбэл: Хэрэглэгчдийн хэрэгцээ болон төслийн багийн сонирхолд түшиглэн ажилтануудыг хэт их ачааллаар ажиллуулах нь чанарт нөлөө үзүүлдэг. Түүнчлэн төслийн зорилго, зорилтуудыг тодорхойлж, төлөвлөсний дараа чанарын мэргэжилтнүүдийг төсөлд оролцуулах нь алдааг илрүүлсэн ч төлөвлөгөөнд тусгах боломжгүй болгодог. 19 Төслийн чанарын удирдлагын тухай ойлголт
  • 20. Зураг - Төслийн чанарын удирдлагын арга зүй Чанарын удирдлага нь дараахь үйл явцуудыг дамжин хэрэгждэг. Эдгээр нь:  Чанарын төлөвлөлт  Чанарын баталгаа  Чанарын хяналт 20
  • 21. Төслийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааны чанарын төлөвлөлт Чанарын төлөвлөлт нь хэрэгцээг хэрхэн хангах, төсөлд хамааралтай чанарын стандартуудыг хэрхэн бий болгох зэрэг үйл явцыг тодорхойлдог.Энэ нь төслийн ерөнхий агуулгыг төлөвлөхөд тус дөхөм болохоос гадна бусад төлөвлөлтийн үйл явцуудыг ижил түвшинд гүйцэтгэхэд чухал нөлөө үзүүлдэг. Жишээлбэл: Чанарын удирдлага нь төсөв болон бусад хуваарилалтыг шаардлагын дагуу байлгахыг эрхэмлэхээс гадна тулгамдсан болон тулгамдаж болох эрсдэлийн шинжилгээг нарийвчлан боловсруулах боломжийг олгодог. ISO 9000 бүлэг стандартаар авч үзэхийн өмнө нэгж хэсэг бүрийн шаардлагатай гэж үзсэн чанарын асуудлуудыг төлөвлөх нь зүйтэй. Чанар нь зөвхөн төлөвлөлтөд дурдагдах асуудал биш юм. Төслийн бүхий л шатанд чанарын асуудлыг хэлэлцэж дүгнэж байх нь зүйтэй. Чанарын хэмжүүрүүд нь зөвхөн хянаж шалгах зорилгыг агуулдаггүй бөгөөд төслийн үндсэн зарчим болдогоороо онцлогтой. Төслийн чанарын удирдлагын төлөвлөлтөд дараахь арга хэрэгслийг ашиглана. Үүнд:  Зардал, ашгийн шинжилгээ хийх,  Бусад төслүүдийн ижил үзүүлэлтүүдийг харьцуулах замаар төслийн чанарын үзүүлэлтүүдийн түвшинг (хүлцэх дээд, доод түвшин ба хэвийн буюу дундаж) тодорхойлох,  Шалтгаан, үр дагаврын зураглал /Fish bone буюу Ишикавагийн диаграмм/ хийх,  Системийн болон үйл явцын бүрэлдэхүүн хэсгүүд хоорондоо ямар шүтэлцээнд оршиж байгааг илэрхийлэх блок схемийг боловсруулах  Сорил, туршилт хийх 21
  • 22. Төслийн бүтээгдэхүүний чанарын баталгаа Чанарын баталгаа нь чанарын стандартчилал, түүнийгтөсөл хэрхэн хангахтай холбоотой ойлголт, системчилсэн төлөвлөлт бүхий үйл ажиллагаа юм. “Баталгаажуулалт” гэж бүтээгдэхүүн, тогтолцоо нь тогтоосон шаардлагад нийцэж буйг хөндлөнгийн этгээд бичгээр нотлох ажиллагааг хэлнэ. Баталгаа нь төслийн дотоод орчин буюу төслийн баг, төслийн менежер болон төслийг гүйцэтгэх байгууллагын хувьд /дотоод ажлын чанарын баталгаа/, хэрэглэгч болон бусад ажлын орчинтой холбоотой /гадаад чанарын баталгаа/ баталгааг хангахад чиглэгддэг. Чанар нь төслийн үндсэн суурь бүрэлдэхүүн болдог. Чанарыг бодитойгоор дээшлүүлэхийн тулд шинэ дэвшилтэт технологийг ашиглах шаардлагатай. Төслийн чанарын удирдлагад тухайн төслийн агуулга, бүтээгдэхүүн, үйлчилгээний шинж чанартай уялдаатай төлөвлөх нь баталгаажуулалтын чухал нөхцөл болдог. Олон Улсын Стандартчиллын Байгууллагаас боловсруулсан ISO 9000 нь дэлхий дахины олон стандартуудыг өөртөө нэгтгэн “Чанарын баталгаа” хэмээх тогтолцоог тодорхойлдог бөгөөд үүнийг дэлхийн 90 улсад хүлээн зөвшөөрсөн байдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь өөрөө бус чанарын баталгааны систем нь бүртгэгдэнэ. ISO 9000 бүртгэл нь худалдан авагч нарт “Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь чанарын олон улсын стандартын шаардлагыг хангаж байхыг баталгаажуулсан зохих тогтолцоотой” гэдгийг илэрхийлдэг. 22
  • 23. ISO9001 ба ISO9002 стандартууд хоорондоо төстэйч ISO 9001 ньбүтээгдэхүүн ' эсвэл үйлчилгээний дизайн болон үйлдвэрлэлт, суурилуулалт, гүйцэтгэлийг хамардаг. Харин ISO 9002 нь дизайны хэсгийг хамардаггүй.Жишээлбэл, Автомашины сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэгчийн чанарын баталгааны стандартыг QS 9000 сери хамардаг. Байгаль орчны удирдлагын системийн чанарын баталгаа ISO 14000 стандарттай байдаг. ISO 9000 бүртгэл, баталгаажуулалтад ерөнхий нөхцөл нь ISO 9001, ISO 9002, QS 9000, ISO 14000 стандартуудын шаардлагыг хангасан чанарын системийг зохион бүтээж хэрэгжүүлэхийг шаарддаг. Үүний тулд дараахь үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Үүнд:  Чанарын системийг тодорхойлсон чанарын зааварчилгаа бичих;  Ажлыг хэрхэн гүйцэтгэх талаар баримтжуулах;  Бэрхшээл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх системийг боловсруулж хэрэгжүүлэх;  Ажиллагсдыг сургалтад хамруулах шаардлагыг тодорхойлох;  Хэмжүүр болон туршилтын тоног төхөөрөмжүүдийг тохируулах;  Чанарын систем хэрхэн ажилладаг талаар ажиллагчиддаа сургалт явуулах;  Чанарын дотоод шалгалт эсвэл аудитыг төлөвлөх, нэвтрүүлэх;  Хэрэгцээний дагуу Стандартын бусад шаардлагуудыг дагаж мөрдөх зэрэг болно. ISO9000 стандартыг дагаж мөрддөг гэсэн сертификатыг зөвхөн итгэмжлэгдсэн, гуравдагч бүртгэлийн байгууллага гаргадаг. ISO 9000 бүртгэлийн сертификат гурван жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд бүртгэлийн байгууллага компани стандартыг дагаж мөрдөж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд зургаан сар тутам аудит хийх эрхтэй. 23
  • 24. Төслийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааны чанарын хяналт Төслийн чанарын хяналт нь чанарын стандарт, түүний удирдамжийг тодорхойлж төлөвлөх, хянахтай холбоотой ойлголт бөгөөд хангалттай бус үр дүнг засаж залруулах зорилготой үйл явц юм.Чанарыг дээшлүүлэхэд явцыг хянах нь үр дүн буюу гарцад тавигдах хяналтаас илүү үр ашигтай байдаг. Энэ нь төсөл боловсруулах болон хэрэгжүүлэх бүхий л үе шатуудтай холбоотой ойлголт бөгөөд нийт оролцогчдын хүчин чармайлтаар хэрэгждэг. Өөрөөр хэлбэл чанарын хяналтыг төсөл боловсруулах, хэрэгжүүлэх цаг хугацааны турш хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. Чанарын хяналтыг дараахь байдлаар хэрэгжүүлнэ. Үүнд: • Урьдчилан сэргийлэх /үйл явцаас гадна буй болох сөрөг нөлөөллөөс/ ба хянаж шалгах /хэрэглэгчийн хэрэглээний хандлагаас үүссэн сөрөг үр дагавар, нөлөөлөл/, • Сайжруулах загварчлал бий болгох ба загварын хувилбаруудыг санал болгох. • Хяналтын хязгаарлалтыг тогтоох зэрэг ойлголтуудыг хамарна. 24
  • 25. Төслийн удирдлагын баг нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанартай холбоотой статистик мэдээллүүдийг ашиглах мэдлэг, ур чадвартай байж, таамаглал дэвшүүлэх замаар чанарын хяналтын гарц, байнгын сайжруулалтад чиглэгдсэн үйл ажиллагааг явуулж байх шаардлагатай. Чанар, стандартчиллын хяналтын үйл ажиллагааны зарчмыг дараахь байдлаар тодорхойлсон байдаг. Үүнд:  төр, үйлдвэрлэгч, хэрэглэгч тэгш эрхтэйгээр оролцох;  нийгмийн эрх ашигт нийцэх;  бие даасан, хараат бус байх;  стандарт нь шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн түвшин, практикийн ололтод тулгуурласан, товч тодорхой агуулгатай байх;  олон улсын стандартыг үндэсний стандарт боловсруулахад үндэс суурь болгох;  стандарт нь үйлдвэрлэл, худалдаанд үндэслэлгүйгээр саад учруулахгүй байх;  стандарт нь бүтээгдэхүүний хэрэглээний болон ашиглалтын шинж чанарт үндэслэх;  хууль тогтоомжид харшилсан үзүүлэлт, шаардлагыг стандартад тусгахгүй байх зэрэг болно. 25
  • 26. Төсөл боловсруулж албан ёсны баримт бичиг болгон захиалагчдад шилжүүлэх нь боловсруулагч багийн үндсэн үүрэг мөн. Төслийн албан ёсны баримт бичгийг хүлээж авснаар захиалагч уг төслөө хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Баг нь төсөл боловсруулахдаа уг төслийг хэрэгжүүлэх аргачлал, арга зүй, зөвлөмжийг сайтар боловсруулж өгөх, төслийг хэрэгжүүлэх явцад сургалт зохион байгуулах, цаашид хамтран ажиллаж, ажлынхаа үр дүнг байнга эргэн харж, хянаж байх үүрэг хүлээнэ. Хэдийгээр төсөл нь тодорхой хугацаанд хийгддэг ажил боловч үр дүн нь төсөл зохиогч болон захиалагчийн аль алинтай нь холбоотой бөгөөд түүний үр дүнг оролцогч талууд сонирхож, гарах үр дүнгийн төлөө санаа нэгдэж байх учиртай. Энэхүү сонирхлын нэгдлийг бий болгосноор цаашдын хамтын ажиллагааг хангаж болох бөгөөд төсөлд оролцогч талуудын төслийн бодит үр дүнд оруулах хувь нэмрээс хамаарч оролцох оролцооны хувь хэмжээ тодорхойлогдоно. Энэ нь нэг талаас оюуны хөдөлмөрийн үнэлгээ, нөгөө талаас төслийн эрх зүйн баталгааг бүрдүүлж байдаг. Төслийн байгууллагын хүний нөөцийн удирдлага нь дараахь үндсэн ойлголтыг агуулна. Үүнд:  Хүний нөөцийн төлөвлөлт - судлах, бичиг баримтжуулах, төслийн ажилтнуудын чиг үүрэг, хариуцлагыг хуваарилах, харилцан хамаарлын талаар мэдээлэх;  Ажилтан элсүүлэх, сонгон шалгаруулах - төсөлд ажиллах шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх, чиглүүлэх, хуваарилах;  Багийн хөгжил - Төслийн гүйцэтгэлд чиглэгдсэн ур чадварыг багийн гишүүдэд болон хамт олонд эзэмшүүлэх, хамтран ажиллахад багийн гишүүдийн идэвх санаачлагыг өрнүүлэх, дэмжих, урамшуулах, манлайллын орчин бий болгон ажиллах зэрэг юм. 26
  • 27. 10.ТӨСЛИЙН ХУДАЛДАН АВАЛТЫН УДИРДЛАГА  Төслийн худалдан авалт, бэлтгэн нийлүүлэлтийн удирдлагын тухай ойлголт  Худалдан авах ажлыг төлөвлөх  Гэрээ, хэлцэл төлөвлөх  Бараа, материалын гарал үүсэл, эх үүсвэрийн сонголт  Гэрээний удирдлага  Гэрээг дуусгавар болгох, төслийн хаалт 27
  • 28. Төслийн худалдан авалт, бэлтгэн нийлүүлэлтийн удирдлагын тухай ойлголт Төслийн худалдан авалт, бэлтгэн нийлүүлэлтийн удирдлага нь гүйцэтгэгч байгууллагаас бараа, үйлчилгээг худалдан авахад шаардлагатай үйл явцыг хамруулсан ойлголт юм. Өөрөөр хэлбэл, бэлтгэн нийлүүлэлтийн удирдлага нь худалдан авагч ба худалдагчийн харилцаан дахь худалдан авагч бараа, үйлчилгээ, зөвлөх үйлчилгээг “бүтээгдэхүүн” -д шилжүүлэн худалдан авах тухай асуудал юм. Худалдан авагч ба худалдагчийн харилцаа төслийн хувьд олон зүйл дээр хамтран ажиллахад чиглэсэн, харилцан ашигтай байх зарчмыг агуулдаг. Төслийн бэлтгэн нийлүүлэлтийн удирдлага нь дараахь үйл явцуудаар дамжиж хэрэгжинэ. Үүнд: 1. Худалдан авах ажпыг төлөвлөх, 2. Хэлцэл төлөвлөх, 3. Хэлцэл хийх, 4. Эх үүсвэрийг сонгох, 5. Гэрээг удирдах, 6. Гэрээг дуусгавар болгох зэрэг болно. 28
  • 29. Худалдан авах ажлыг төлөвлөх Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны төлөвлөлтийн үйл явц нь дараахь үе шатаас бүрдэнэ:  худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах;  худалдан авах ажиллагааны төлөвлөгөө буюу тухайн жилд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний жагсаалтыг нийтэд зарлан мэдээлэх;  зохих босго үнээс давсан өртөгтэй худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулах;  худалдан авах ажиллагааны журмыг сонгох. Хэрэв хязгаарлагдмал тендер шалгаруулалт болон шууд гэрээ байгуулах аргыг хэрэглэх бол үндэслэлийг гаргах;  тендерийн баримт бичгийг бэлтгэх;  тендерийн урилга бэлтгэх, зарлан мэдээлэх;  тендерийг хүлээн авах, нээх;  тендерийг үнэлэх;  гэрээ байгуулах эрх олгох;  гэрээний хэлэлцээ явуулах, гэрээ байгуулах;  гэрээг хэрэгжүүлэх /гэрээний эхлэх, дуусах хугацаа болон хэрэгжилтийн гол үе шатыг тодорхойлно/. 29
  • 30. Жишээ11. Монгол Улсын худалдан авах үйл ажиллагааны төлөвлөлт  Төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжиж байгаа төслийн Захиалагч худалдан авах бараа. ажил. үйлчилгээний төлөвлөгөөг тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан боловсруулж улсын төсөв батлагдсанаас хойш хуульд заагдсан хугацаанд харъяалах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.  Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн төсвийн хүрээнд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөг эцэслэн боловсруулж улсын төсөв батлагдсанаас хойш 45 хоногийн дотор төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Захиалагчийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг төсвийн ерөнхийлөн захирагч баталж. хэрэгжилтэд нь хяналт тавина. Төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөө. түүний хэрэгжилтэд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж. үнэлгээ хийнэ. Захиалагч худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг тухайн жилийн эхний сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ. 30
  • 31. Гэрээ, хэлцэл төлөвлөх  Гэрээ, хэлцэл, контракт-Хоёр болон түүнээс дээш талуудын хооронд хуулийн заалтуудыг иш үндэс болгон нэг буюу хэд хэдэн тал нь хэд хэдэн үйлдлийг хийж гүйцэтгэх, эсвэл гуравдагч талыг уг үйлдлийг хийхийг хориглох талаар тохиролцсон эрх зүйн хэлцэл юм.  Хүчин төгөлдөр контракт байгуулахад ямар нэгэн онцгой зүйл шаардагдахгүй. Гэрээ нь аман болон бичгэн хэлбэртэй байж болно. Гэхдээ, зарим гэрээ гарын үсэг зурж, тамга дарсны дараа л хүчин төгөлдөр болдог бол заримдаа өөрөө угаасаа хүчин төгөлдөр учраас бичгээр илэрхийлсэн гэрчийн нотолгоог л шаардах нь хангалттай байдаг.  Ажлын гэрээ-Захиалагч талын хүсэлт, захиалгаар барилгын компани тодорхой ажил гүйцэтгэж, үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх, харин захиалагч тал түүнийг хүлээн авснаар төлбөр тооцоог барагдуулах үүргийг тус тус хүлээж байгуулдаг гэрээ.  Гэрээнд эхлэх, дуусах хугацаа, эрх үүргийн шилжилтийг ажлын шинж чанар, ач холбогдлоос хамааруулан тодорхой заана. Мөн түүнчлэн үнэ, өртөг, зардлыг тооцох аргачлалын хамт заадаг нийтлэг туршлага бий. Өртөг өсөх, материалын үнийн инфляцаас хамаарах хамаарлыг ч тооцож, тохиролцоно. Тооцооны үнэ, үнийн санал, саналын маягт зэргийг хэлэлцэж батлана. 31
  • 32. Худалдан авах гэрээнд дараахь нөхцлийг заавал тусгана. Үүнд:  гэрээний үнэ;  төлбөр хийх нөхцөл, хэлбэр;  урьдчилгаа төлбөр хийх бол урьдчилгаа төлбөрийн баталгааны дүн, хэлбэр;  захиалагчийн хяналт болон бусад нөхцөл; гүйцэтгэлийн баталгаа шаардах бол түүний дүн, хэлбэр; худалдааны нөхцлүүд;  бараа нийлүүлэх, ажил, үйлчилгээ гүйцэтгэх хуваарь; гэрээний үнэд тохируулга хийх бол тохируулга хийх. нөхцөл, аргачлал. Гэрээ нь худалдан авалтын үндсэн, зайлшгүй хэсэг бөгөөд дараахь 4 бүрэлдэхүүнтэй. Үүнд:  Оршил буюу Ерөнхий хэсэг,  Гэрээний үндсэн асуудал, агуулга,  Гэрээний нэмэлт нөхцөл,  Бусад. Гэрээг төслийн санхүүжилтын шийдвэр гарсаны дараагаас бэлтгэл ажлыг ханган ТЭЗҮ-ийн үе шатанд ажлын зураг, мэргэжлийн шаардлыг үндэслэн боловсруулж, хоёр ба түүнээс дээш талууд тохиролцон гүйцэтгэнэ. Тохиролцох явцад чадавхи бүхий гүйцэтгэгч, нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтанд урьж экспертийн баг дүгнэлт гарган санал дэвшүүлэх, үнэлгээ өгөх байдлаар идэвхтэй ажиллана. 32
  • 33. Бараа материал, гарал үүслийн эх үүсвэрийг сонгох Бүтээгдэхүүний гарал үүсэл, эх үүсвэрийг сонгохдоо худалдагч талуудын боломж, чадамжийг харгалзан сонголт хийнэ. Энэ нь бараа, ажил, үйлчилгээнд нэгэн адил чухал асуудал мөн. Тендер шалгаруулалтад оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор сонирхсон бүх этгээдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг хянан үзэж магадлана. Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ. Үүнд:  Төлбөрийн чадваргүй болсон, татан буугдаж байгаа, дампуурлаас зайлсхийх зорилгоор зээлдүүлэгчтэй тохиролцсон, бизнесийн үйл ажиллагааг нь зогсоосон, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу дээр дурдсантай адилтгах нөхцөлд байгаа;  Хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй;  Худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, эрх бүхий байгууллага тогтоосон;  Тендерт оролцогч нь бараа, ажил, үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн, эсхүл гэрээний хэрэгжилтийг хянах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр нэр нь дэвшигдсэн этгээдтэй нэгдмэл сонирхолтой;  Илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий байгууллага тогтоосон;  Авлигын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон. 33
  • 34. Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхитайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно. Санхүүгийн чадавхийг дараахи баримт бичгээр нотолж болно. Үүнд:  харилцагч банкны мэдэгдэл;  тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол аудитын дүгнэлтийн хамт;  зөвлөхийн орон тоо, цалин, бусад зардлын тооцооны хүснэгт;  тендерт оролцогчийн сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээний жилийн борлуулалтын талаархи мэдээлэл. Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно. 34
  • 35. Үүнд: 1. Тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтны боловсрол, мэргэжлийн ур чадвар; 2. Сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт; 3. Сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд нийлүүлсэн бараа, үйлчилгээ, тэдгээрийн үнийн дүн, хугацаа болон худалдан авагчдын жагсаалт, шаардлагатай бол бараа, үйлчилгээний гүйцэтгэлийн талаархи өмнөх худалдан авагчдын тодорхойлолт; 4. Тендерт оролцогчийн багаж, техник хэрэгслийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийн жагсаалт; 5. Чанарын хяналтыг шууд, эсхүл туслан гүйцэтгэх гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэх чанарын хяналтын арга хэмжээ; 6. Нийлүүлэх барааны загвар, тодорхойлолт, эсхүл гэрэл зураг, тэдгээрийн үнэн болохыг гэрчилсэн баримт бичиг; 7. Барааны хувьд эрх бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээ, үйлдвэрлэгчийн итгэмжлэл. 35
  • 36. Гэрээний удирдлага Тендерт оролцогч талтай гэрээ хийж хамтын ажиллагааг удирдан зохион байгуулна. Үүрэг, хариуцлагын тэнцвэрийг хангахад гэрээний удирдлагын цөм оршино. Жишээ 12. Худалдан авах үйл ажиллагаа нь өнө эртний түүхтэй Тендерийн хэлбэрээр худалдан авалт хийх ажиллагаа эртний түүхтэй. Петр I хаан хөлөг онгоц зохион бүтээх түүхэн бүтээн байгуулалтын ажлын явцдаа “регламент об управлений адмиралтейством и верфью" гэдэг бараа, материал худалдан авах тухай захиалгын талаархи захирамжийг гаргасан байдаг. Энэ үеэс худалдан авалтын зарчмуудыг тогтоож ирсэн байна. Худалдагч буюу тендерт оролцогч нь гэрээлэгч, борлуулагч, бэлтгэн нийлүүлэгчийн байр сууринаас ханддаг. Үүнд: • Үр ашигт байдал, • Өрсөлдөөнийг хангах, • Оролцогдод тэгш боломж олгох, • Ил тод байдал, • Оролцогчдын шударга хандлага. Засгийн газрын худалдан авах ажиллагаа буюу олон улсын хэмжээнд хэрэглэдэг “Public procurement” гэдэг нь төрийн худалдан авалт гэсэн утгатай юм. Гэхдээ зөвхөн засгийн газрын байгууллага худалдан авагч болж байгаа тохиолдолд энэ нэр томьёог ашигл3а6даг.
  • 37. Засгийн газрын худалдан авах ажиллагаа гэдэгт дэд бүтэц, сургууль эмнэлгийг байгуулах, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, бараа материал бэлтгэн нийлүүлэх зэрэг том төслүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх, түүнийг захиран зарцуулах асуудлыг агуулсан үйл явцыг ойлгох бөгөөд энэ нь төрийн үйлчилгээг олон нийтэд хүргэх ажлын гол цөм төдийгүй засгийн газрыг үр ашиггүй зардал гаргах, авилгаас сэргийлэх үндсэн арга зам болно. Худалдан авах ажиллагаа нь үндсэндээ: 1. Төвлөрсөн, 2. Холимог, 3. Төвлөрсөн бус гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй байдаг.  Төвлөрсөн тогтолцоо-ны үед төрийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг улсын хэмжээнд нэгэн байгууллага хариуцан эрхэлж, захиалгын дагуу нэгдмэл байдлаар ханган нийлүүлэлтийг хийдэг байна. Энэхүү тогтолцооны сонгодог жишээ бол 1990 оноос өмнө Монгол улсад үйлчилж байсан төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоо юм.  Холимог тогтолцоо гэдэг нь хэдийгээр улсын хэмжээнд нэгдсэн байдлаар худалдан авах ажиллагаа хийдэг төвлөрсөн байгууллага үгүй ч гэсэн тодорхой салбарын хүрээнд тухайлбал, боловсролын, эрүүл мэндийн гэх мэт, тодорхой нэг байгууллага төвлөрсөн худалдан авах ажиллагааг хэрэгжүүлдэг тохиолдлыг хэлнэ. 37
  • 38. Төвлөрсөн бус тогтолцоо-нъ үед төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн шат шатны менежерүүд хэрэгцээт бараа, үйлчилгээ, ажлыг төрийн хөрөнгөөр худалдан авах үйл ажиллагааг бие даан хариуцан эрхэлдэг бөгөөд эдүгээ Монгол улсад чухам энэ тогтолцоо үйлчилж байгаа юм. Уг тогтолцоо нь төвлөрлийг сааруулж, бараа, ажил, үйлчилгээг хэрэглэгчид нь ойртуулдгаараа ил тод, нээлттэй байдал, хэрэглэгчдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх боломжийг олгодог. Гэвч боломж олгоно гэдэг нь заавал тийм байдаг гэсэн үг биш нь харамсалтай. Зураг . Монголын Улсын төслийн худалдан авах, бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаа 38
  • 39. Орчин үед худалдан авалтыг дараахь чиглэлд ашиглан хэрэгжүүлж байна.Үүнд:  Улсын захиалгат бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад,  Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийн бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад (энэ тохиолдолд тодорхой нөхцлийн дагуу улсын хөрөнгөөр төсөл хэрэгжүүлэгч худалдан авалтыг зохион байгуулна),  Азийн Хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк зэрэг санхүүгийн байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүдийн худалдан авалт,  Хөрөнгө оруулалтын төслүүдийн төслийн санхүүжилтын хүрээнд хийгдэх худалдан авалт зэрэг болно. Уг хөрөнгө хэрхэн зарцуулагдах нь Засгийн газрын захиалагчаас хамаарах Засгийн газрын худалдан авах ажиллагаанд дараахь байдлаар сонирхлын зөрчлүүд илэрдэг нь нийтлэг шинжтэй. Үүнд: Нэгдугээрт: Захиалагч засгийн газрын байгууллагын хувьд төсөв, эрх мэдлээ нэмэгдүүлэхийн тулд хөрөнгийг хэмнэх биш, аль болох ихээр зарах сонирхолтой байдаг. Энэ нь нэг талаас тухайн онд төлөвлөсөн төсвөөсөө бага зардал гаргасан бол дараа оны төсөв буурахад буюу худалдан авах үйл ажиллагааг үр ашигтай, хэмнэлттэй явуулбал дараа оны төсөв нь хэмнэгдсэн хэмжээгээрээ багасахад нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, ихээхэн мөнгө зарцуулсан төсөв нь уг арга хэмжээнд хангалтгүй байсан тохиолдолд “төсөв хүрэлцэхгүй” байсан шалтгаанаар дараа оныхоо төсвийг нэмэгдүүлж авах боломж бүрддэгээс үүдэлтэй юм. Нөгөө талаас их мөнгийг дагаж улам их хүч чадал, эрх мэдэл ирдэг тул тэдгээр байгууллагууд улсын мөнгийг үрэлгэн зарах хандлага, сонирхолтой байдаг. Үүнээс харахад улсын салбарт бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг гүйцэтгэж буй захиалагчийн сонирхол ард түмний болон Засгийн газрын сонирхолтой тэр бүр нийцдэггүй байна. 39
  • 40. Худалдан авах ажиллагааг зориулалтаар нь :  Барилгын ажил- гүүр, барилга, онгоцны буудал, хурдны зам барих  Бараа- тоног төхөөрөмж, материал, өргөн хэрэглээний бараа, ном сурах бичиг, эм, эмнэлгийн хэрэгсэл,  Зөвлөх уйлчилгээ- шинжээчийн зөвлөгөө, сургалт, техниктуслалцааны төслүүд гэх мэтээр ангилдаг. Хоёрдугаарт: Асуудлын гол нь тухайн төрийн байгууллагад хамгийн үнэтэй, хамгийн дээд зэргийн зүйл заавал хэрэгтэй байх албагүй байж болох талтай. Гэтэл ажилтнууд зориулалтынхаа үндсэн хэрэгцээ шаардлагыг хангасан барааг л нийлүүлэгчээс худалдан авахын оронд хамгийн чанартай бөгөөд өндөр үнэтэйг нь сонгох тохиолдол элбэг байдаг. Гуравдугаарт: Худалдан авах ажиллагааг хэрэгжүүлж буй тухайн ажилтны хувийн ашиг сонирхлоос зөрчил гарч ирдэг бөгөөд энд л хээл хахуулийн асуудал яригддаг. Тэрээр ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа, өөрөөр хэлбэл, Засгийн газарт бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа өөртөө ашиг гаргаж, нэмэлт орлого олохыг эрмэлздэг. Зах зээлийн хуулиар тэр хүний авсан хахууль нь тухайн бүтээгдэхүүний өртөгт шингэж үнийг өсгөж байдаг. 40
  • 41. Жишээ 13. Худалдан авах үйл ажиллагааны сонирхлын зөрчлийн үр дагавар Үнийн дүнгийн 10%-тай тэнцэх хэмжээний хахууль өгсөн тохиолдолд нийлүүлэгч нь хахуульд өгсөн мөнгөө нөхөхийн тулд бүтээгдэхүүний өртөгт шингээн унээ мөн л 10%-иар өсгөдөг учраас эцсийн дүндээ уг бутээгдэхуунийг энэ үнээр авч байгаа Засгийн газар буюу татвар төлөгчид л хахуулийг төлж байна гэсэн үг юм. Энэ байдалд Засгийн газар бараа, ажил, үйлчилгээний жинхэнэ буюу зах зээлийн үнэ, өртгийг мэддэггуй, унийн судалгаагуй байх явдал ч нөлөөлдөг. Тухайн барааг үйлдвэрлэгч компани, үйлчилгээ үзүүлж буй байгууллага л бүтээгдэхуунийхээ туүхий эдийн орц, технологи, өртгийн талаар бүрэн зөв мэдээлэлтэй байдаг. Гэвч энэ нь тухайн компанийн нууцад хамаарах асуудал юм. Иймээс ямар ч худалдан авагч буюу захиалагч нь бодит үнийг тэр болгон мэдэж чаддаггуй. Бараа. ажил, уйлчилгээгээ борлуулж буй компани нь худалдан авагчид аль болох бага мэдээлэл өгч, аль болох өндөр үнэ хэлдэг. Захиалагч ердөө ганц компаниас үнийн санал аваад шууд гэрээ байгуулбал энэ нь хамгийн өндөр үнэтэй байх магадлалтай. Харин хамгийн сайн унийн саналыг олж авахын тулд аль болох олон компанийг өрсөлдүүлэх хэрэгтэй. Ингэхдээ үнийн санал өгч буй компаниудын өрсөлдөөн буюу тендер шалгаруулалт хамгийн зөв, шударга явагдах нөхцлийг л Засгийн газар хууль, журам, заавраар дамжуулан тэдэнд хангаж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, сонирхлын эдгээр зөрчлүүдийг үүсэх нөхцлийг хаахын тулд олон улсын нийтлэг стандартаас гадна өөрийн орны нөхцөлд тохируулан боловсруулж баталсан худалдан авах ажиллагааны хууль, журам зайлшгүй шаардлагатай. Ингэснээр худалдан авах ажиллагааг явуулдаг төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн орчин бүрдэх нь тодорхой юм. 41
  • 42. 2005 оны 12 дугаар сард УИХ-аар баталсан "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад орших бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль , Иргэний хууль00, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрддэг. Энэ хуульд Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөхөөр тусгасан байна. Уг хууль нь нийт 7 бүлэг, 58 зүйлтэй. Хуулийн 1 дүгээр бүлэгт тухайн хуулийн зорилт, үйлчлэх хүрээ, хуулийн нэр томьёо, худалдан авах ажиллагааны зарчим, журам гэх мэт нийтлэг үндэслэлүүдийг тусгасан байна. Монгол Улсын Үндсэн хууль. Төрийн мэдээлэл. 1992, №1 Иргэний хууль. Төрийн мэдээлэл. 2002, №7 42
  • 43. • Худалдан авах ажиллагааны зарчим: • Ил тод байх, • Өрсөлдөх тэгш боломжтой байх, • Үр ашигтай байх, • Хэмнэлттэй байх, • Хариуцлагатай байх. Дээр дурдсан зарчмууд нь хоёр талын харилцан итгэлцлэлийг төрүүлдэг. Нэг талаас, худалдан авах ажиллагааг явуулж буй захиалагч өөрийн үйл ажиллагаанд итгэлтэй байж, Засгийн газар ч түүний эрх олгосон захиалагч зөв үйл ажиллагаа явуулж буйд итгэлтэй байна. Нөгөө талаас, гүйцэтгэгч буюу төсөл боловсруулан хэрэгжүүлэгч, олон нийт нь Засгийн газар, түүний байгууллагуудын үйл ажиллагаа зөв, шударга, ил тод байна гэдэгт итгэлтэй байна. Ийнхүү гүйцэтгэгч нь засгийн газрын байгууллага худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа зөв дүрэм, журмыг мөрдөж, шударга өрсөлдөөний нөхцлийг баталгаатай хангаж байна гэсэн итгэлтэй үед хамгийн сайн мэдээлэл бүхий төсөл боловсруулдаг. Энэхүү бүрэн, зөв мэдээлэл нь худалдан авах ажиллагааны эцсийн үр дүнг сайжруулж, захиалагч хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээ хамгийн сайн үнээр олж авах боломжийг бүрдүүлдэг. Худалдан авах ажиллагааны хамгийн зөв тогтолцоо нь зорилгоо оновчтой 43
  • 44. тодорхойлсон, чадвартай гүйцэтгэгчдийн итгэлийг бий болгож, өрсөлдөх хүсэл сонирхлыг өрнүүлэхүйц, захиалагч, гүйцэтгэгч, нийлүүлэгч, санхүүжүүлэгч байгууллагууд зэрэг бүх оролцогчдод ашигтай байхад оршдог гэж үздэг. Худалдан авах ажиллагааны зөв тогтолцоотой үед буюу худалдан авсан зүйлийн чанар, хугацаа, дотоодын шаардлагад нийцсэн боломжийн үнэтэй байхаас улсын хөрөнгө оруулалтын үр өгөөж хамаарна. Худалдан авах ажиллагааг төлөвлөх, гэрээ байгуулахаас илүүтэйгээр гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажил ихээхэн цаг хугацааг шаарддаг. Худалдан авах ажиллагааны зөв тогтолцоо байхгүй бол өрсөлдөхөөс зайлсхийх, үнийг зохиомлоор өсгөсөн, эсвэл бууруулсан тендер өгөх, ингэснээр төслийн хугацаа алдах, үр дүнгүй болоход хүргэдэг. Бусад шууд гарах үр дагавар нь оролцогчид айж болгоомжлох, захиалагч хээл хахуульд өртсөнөөс тэдгээр байгууллагын эрх ашиг хохирох, олон нийтийн итгэлийг хувийн ашиг сонирхолд урвуулан ашиглах зэрэг болно. Энэ нь худалдан авах ажиллагааны буруу тогтолцоо юм. Засгийн газрын худалдан авах ажиллагаанд:  Татвартөлөгчдийн мөнгийгхэмнэлттэй, хамгийн үрашигтайхэлбэрээр зарцуулах;  Засгийн газрын хөрөнгө мөнгө зарцуулах, гэрээ байгуулах үйл ажиллагаанд нийтлэг журмыг мөрдөн, эргэж тайлагнах, хариуцлага тооцох, ил тод байдлыг хангах;  Засгийн газраас хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих; зах зээлд нээлттэй, шударга өрсөлдөөнийг бий болгох;  Дотоодын үйлдвэрлэгч, гүйцэтгэгчдийг илүүтэй хөхүүлэн дэмжих; Хээл хахууль гарах орчин нөхцлийг хумих бодлогыг баримталдаг. 44
  • 45. Буруу тогтолцоог өөрчлөн, худалдан авах ажиллагааны бодлогыгтодорхойлдог үндсэн 4 арга зам байдаг. Үүнд:  Төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах бараа, үйлчилгээг хэмнэлттэй, үр ашигтай худалдан авах нөхцлийг хангах;  Төслийн эх үүсвэр нь зөвхөн уг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах бараа, үйлчилгээг худалдан авахад зарцуулагдах;  Засгийн газрын санхүүжилттэй гэрээ олж авахаар өрсөлдөх ижил тэгш нөхцлийг шаардлагад нийцсэн бүх тендерт оролцогчдод олгох;  Худалдан авах ажиллагааны явцад ил тод байдлыг хангах. Зарим оронд худалдан авах ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх шинэчлэлийн үр дүнд 10 хувийн хэмнэлт гаргадаг байна. Худалдан авах ажиллагаа нь ядуурлыг бууруулах, төвлөрлийг сааруулах, хувийн салбарыг хөгжүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн асуудлуудтай харилцан хамааралтай байх бөгөөд олон улсын худалдаа, шууд хөрөнгө оруулалт, дунд хугацааны зарлагын удирдлагатай нягт уялдаатай байна. Нээлттэй тендер шалгаруулалт  Шаардлагатай бараа, ажил, үйлчилгээг хамгийн боломжит, бодит үнээр худалдан авах;  Тендерт оролцогчдод өрсөлдөх тэгш боломж олгох;  Талуудад урьдчилан тодорхойлж мэдэгдсэн шалгуурын дагуу ил тод  байдлаар гүйцэтгэгч сонгох ажиллагааг явуулах;  Авилга гарах нөхцлийг бууруулах зорилготой. 45
  • 46. Тендер шалгаруулалтыг онцгой журмаар явуулахдаа дараахь аргыг хэрэглэнэ: • хязгаарлагдмал тендер шалгаруулалт, • харьцуулалт, • гэрээ шууд байгуулах. Техникийн болон бусад нөхцөл шаардлагыг хангаж байгаа хамгийн бага үнэ Хязгаарлагдмал тендер шалгаруулалт Мэргэжпийн өндөр ур чадвар, туршлага, техник, технологи шаардсан нарийн төвөгтэй бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх чадвартай этгээдийн тоо хязгаарлагдмал, нээлттэй тендер шалгаруулалт амжилтгүй болсон бол хязгаарлагдмал тендер шалгаруулалтыг явуулна. Харьцуулалт: • X Төсөвт өртөг зохих босго үнээс хэтрээгүй тохиолдолд энэ аргыг хэрэглэнэ. Техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хангаж байгаа 3 болон түүнээс дээш этгээдэд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэнэ. 46
  • 47. санал болгосон тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгодог. Гэрээ шууд байгуулахад дараахь нөхцөлуүдийг харгалзана. Үүнд:  Нээлттэй болон хязгаарлагдмал тендер шалгаруулалт явуулсан боловч бүх этгээд тендерээс татгалзах нөхцөл үүссэн бол;  Харьцуулалт амжилтгүй болсноос гэрээ байгуулах эрх олгоогүй бол;  Оюуны өмчийн эрхийн улмаас гэрээг зөвхөн нэг этгээд хэрэгжүүлэх боломжтой бол;  Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн бол;  Өмнөх гэрээгээр нийлүүлсэн тоног төхөөрөмжийн заримыг солих, давтан захиалахад /анхны гэрээний үнийн 20 хувь хүртэл/ техникийн хүндрэлтэй, үргүй зардал гарахаар бол; Нэмэлт, эсвэл ижил ажил давтан хийх /анхны гэрээний үнийн 15 хувь хүртэл/ бол гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж болно. Бага үнийн дүнтэй энгийн худалдан авалтад худалдан авах ажиллагааны журмыг мөрдөхгүй байж болдог. 47
  • 48. Захиалагч нь худалдан авах бараа, ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн үзүүлэлт зэргийг нь стандарт, норм нормативын дагуу тодорхойлсон техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ тендер шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдээс өрсөлдөөнийг хязгаарлахад хүргэж болох зөвлөгөө авахыг хуулиар хориглосон бөгөөд үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй байхыг онцолсон нь тендерийн ажиллагаанд шударгаар өрсөлдөх боломжийг бүх этгээдэд нээлттэй байлгахад чиглэгддэг. Жишээ 13. Улсын төсвөөр санхүүжигдэх төслийн захиалагч Улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжигдэх бараа, ажил, уйлчилгээг худалдан авахад дор дурдсан этгээд захиалагч байна:  Төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хэрэгцээнд худалдан авах 50 саяас дээш төгрөгийн өртөг бүхий бараа, үйлчилгээ, 150 саяас дээш төгрөгийн өртөг бухий ажлын хувьд;  Агентлаг, байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь 20- 50 сая хүртэл төгрөгийн өртөг бүхий бараа, үйлчилгээ, 50-150 сая хуртэл төгрөгийн өртөг бухий ажлын хувьд;  Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 5 сая төгрөгөөс дээш өртөг бүхий бараа, үйлчилгээ, 15 сая төгрөгөөс дээш өртөг бүхий ажлын хувьд  Сум, дүургийн Засаг даргын Тамгын газар, эсхүл орон нутгийн төсөвт байгууллага 5 сая хуртэл төгрөгийн өртөг бүхий бараа, уйлчилгээ, 15 сая хүртэл төгрөгийн өртөг бүхий ажлын хувьд удирдлагаар хангаж болно. 48
  • 49. Монгол улсын хууль тогтоомжуудад бараа, ажил, зөвлөх үйлчилгээний тухай тодорхойлолтууд нь олон улсын жишиг тодорхойлолтуудтай ихээхэн төстэй томьёологдсон. Тухайлбал  Нээлттэй тендер шалгаруулалт,  Хязгаарлагдмал тендер шалгаруулалт,  Харьцуулалтын арга,  Шууд гэрээ,  Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох гэх зэрэг нэр томьёог дараахь байдлаар тодорхойлж болно. Нээлттэй тендер шалгаруулалт: Энэ нь худалдан авах ажиллагааг зохион байгуулах ундсэн журам бөгөөд бусад журмуудыг хэрэглэх бодит үндэслэл байхгүй бол худалдан авах ажиллагааг зайлшгүй уг журмын дагуу явуулахыг шаардана. Хуулиар төсөвт өртөгийг үндэслэлгүйгээр хуваан хэд хэдэн тендер зарлахыг хориглосон хэдий ч хэд хэдэн багц бүхий тендер шалгаруулалтыг зөвшөөрсөн бөгөөд ингэхдээ багцуудын төсөвт өртөгийн нийлбэр дээр үндэслэн холбогдох журмыг сонгохыг заасан. Хоёр үе шаттай нээлттэй тендер шалгаруулалтын аргыг төсөвт өртөг өндөртэй болон цогцолбор хэд хэдэн бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэх гэрээ байгуулах шаардлагатай бөгөөд техникийн тэгш бус санал ирэх магадлалтай, эсхүл зах зээл дээр хэд хэдэн боломжит техникийн шийдлүүд байгаа, мөн захиалагч техникийн тодорхойлолтыг урьдчилан тогтоох боломжгүй бөгөөд туршлагатай гүйцэтгэгч, нийлүүлэгчээс туслалцаа авах шаардлагатай тохиолдолд хэрэглэнэ. 49
  • 50. Хязгаарлагдмал тендер шалгаруулалт: Бараа, ажил, үйлчилгээний цогц, онцгой шинж чанараас хамааран гүйцэтгэх чадвартай этгээдийн тоо хязгаарлагдмал үед болон бараа, ажил, үйлчилгээний тоо хэмжээ, цар хүрээтэй холбоотойгоор нээлттэй тендер шалгаруулалт амжилтгүй болсон бол холбогдох өөрчлөлтийг тендерийн баримт бичигт оруулж, хязгаарлагдмал тендер шалгаруулалтыг явуулна. Харьцуулалтын арга: Энэхүү аргыг бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг хуульд заасан босго үнээс хэтрээгүй тохиолдолд хэрэглэж болох бөгөөд техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хангаж байгаа гурав болон түүнээс дээш этгээдэд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэнэ. Гэрээ байгуулах эрх олгох үйл явц бусад журмын нэгэн адил явагдана. Гэрээ шууд байгуулах арга: Энэ аргыг хуулинд заасан нөхцөл үүссэн үед хэрэглэнэ. Ингэхдээ чадавхи бүхий нэг эсхүл түүнээс дээш тооны оролцогчоос тендерийн санал ирүүлэхийг хүсэх ба гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас харилцан тохиролцож хугацааг тогтооно. Тендерт оролцогчийн саналыг техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагуудтай хэр зэрэг нийцэж буйгаар нь үнэлэх бөгөөд гэрээ байгуулах эрхийг жишиг шалгуурын дагуу олгоно. Зөвлөх үйлчилгээ: Сонгон шалгаруулах журмыг худалдан авах ажиллагааны тухай хуулиар хуульчилсан. Энэ нь хандивлагч байгууллагуудын заавар, удирдамжуудыг харьцуулсаны үндсэн дээр хийгдсэн байна. Уг журмын дагуу янз бүрийн эх сурвалж /зар сурталчилгаанаас, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчдийн бүртгэлээс, эсвэл хандивлагч байгууллагуудын санал болгосноор г.м/-д үндэслэн хамгийн багадаа гурван зөвлөхийг хамруулсан жагсаалт гаргана. 50
  • 51. Энэхүү журам нь ихээхэн уян хатан зохицуулалтыг агуулсан бөгөөд зөвлөх үйлчилгээний цогц байдал, шинж чанараас хамааран үнэлгээний дараахь гурван аргаас сонгон хэрэглэх боломжтой. Үүнд:  Энгийн арга буюу зөвлөхүүдээс боломжит хамгийн бага техникийн оноог хангасан байхыг шаардах ба гэрээ байгуулах эрхийг дээрх шалгуурыг хангасан бөгөөд хамгийн бага үнэ санал болгосон зөвлөхөд олгодог арга  Цогцолбор буюу өндөр түвшний техникийн ур чадвар, туршлага шаардсан үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээний үед хэрэглэх чанарын үнэлгээ буюу /техникийн болоод санхүүгийн саналыг ирүүлж/ техникийн хамгийн өндөр оноог авсан этгээдтэй захиалагч гэрээний санхүүгийн болон бусад нөхцлийг хэлэлцэн тохиролцох арга  Зөвлөх үйлчилгээний бусад төрөлд хэрэглэгддэг хосолмол үнэлгээний арга буюу /техникийн болон үнийн саналаа тусдаа дугтуйнд ирүүлсэн/ тендерт оролцогчдын саналуудыг үнэлж, техникийн саналд авбал зохих доод буюу түүнээс дээш оноог авсан зөвлөхүүдээс хосолмол хамгийн өндөр оноог авсан оролцогчийг шалгаруулах арга бөгөөд цар хүрээний талаар талууд хэлэлцэн тохиролцож болно. 51
  • 52. Жишээ 14. Монгол Улсын худалдан авах үйл ажиллагааны тойм Манай улс 2000 он хүртэл төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа. ажил, үйлчилгээ худалдан ажиллагааг зохицуулах бие даасан эрх зуйн актгуй байв. Ардчилсан нийгэм байгуулагдаж, нэг намын үзэл суртлаас ангижирч зах зээлийн харилцаанд шилжсэн 1990 оны үеэс төрийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, тэдгээрийг нийлуулэх гүйцэтгэгчийг оновчтой, шударгаар сонгох эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага бий болсон юм. Монгол улсын Засгийн газрын 1995 оны 35 дугаар тогтоолын “1в"-д “Төсвийн хөрөнгө оруулалт болон банкны зээл, гадаадын зээл, тусламж, өөрийн хөрөнгөөр санхүүжигдэн баригдах томоохон барилга байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барьж байгуулах гүйцэтгэгчийг тендер зарласны үндсэн дээр сонгон шалгаруулж байх”-аар анх заасан байдаг. Монгол улсад худалдан авах ажиллагааны тогтолцоог хөгжүүлэх алхмыг 1999 онд Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар эхэлж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай” хууль 2000 он 5 дугаар сард дээрх хууль хүчин төгөлдөр болсноор мөн оны 6 дугаар сард Засгийн газрын 30 дугаар тогтоолоор Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дэргэд худалдан авах ажиллагааны хяналт, шинжилгээний хэлтэс байгуулагдан улмаар Худалдан Авах Ажиллагааны Бодлого, Зохицуулалтын Газар болж эрх мэдэл нь өргөжсөн байна. 2005 оны 12-р сард уг хуулийг үзэл баримтлалын хувьд өөрчилсөн шинэ хууль батлагдаж, Захиалагч талд эрх мэдлийг шилжүүлсэн нь шинэлэг, дэвшилттэй болсон. 52
  • 53. Энэхүү шинэ хууль буюу “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмын тухай хууль” нь: Худалдах авах ажиллагаанд оролцож буй төрийн болон орон нутгийн өмчит болон 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хамаарна. Хуулийн 1 дүгээр зүйлд зорилгыг тодорхойлохдоо төрийн болон орон нутгийн өмчийн хийгдэх худалдан авалтад болоод төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагуудад нэгэн адил үйлчилнэ гэжээ. Үндэсний батлан хамгаалах салбар болон аюулгүй байдалтай холбоотой. түүнчлэн хандивлагч байгууллагын санхүүжилтээр хийгдэх худалдан авах ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй ба 3.2-р зүйлд гадаадын зээл. тусламжийн хөрөнгөөр хийгдэх худалдан авалтын хувьд хандивлагчийн тусгай журмыг хэрэглэхээр зааснаас бусад тохиолдолд тус хуулийг дагаж мөрдөхийг заасан. 3.4-р зүйлд холбогдох эрхийн дагуу төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх улсын чанартай авто замын засвар. арчилгаатай холбоотой ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг тус хуулиар зохицуулахгүй хэмээн заасан нь нилээд хэмжээний худалдан авалт хуулийн үйлчлэлийн хүрээнээс гадуур хийгдэж байна гэсэн үг. 53
  • 54. Тендер зарлах журам болон хугацаа Нээлттэй тендер шалгаруулалтын журмын дагуу явагдах бүх тендер шалгаруулалтыг үндэсний хэмжээний буюу өргөн цар хүрээг хамарсан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ. Түүнчлэн бараа, үйлчилгээний хувьд 50 сая, ажлын хувьд 100 сая төгрөгөөс дээш төсөвт өртөг бүхий ажлын тендерийн зар болон үр дүнг Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалтын газрын цахим хуудсаар дамжуулан мэдээлэх шаардлагатай. Босго үнээс дээш үнийн дүн бүхий нээлттэй тендер шалгаруулалт журмын дагуу явуулахын тулд бүхий л тендерийн урилгыг олон улсын худалдааны практикт өргөн хэрэглэдэг хэлээр хэвлэгдцэг, томоохон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлана. Дээрх босго үнээс дээш төсөвт өртөг бүхий тендерийн хувьд гадаадын этгээд оролцохыг хориглож болохгүй бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын этгээд аливаа /дээрх босго үнээс доош төсөвт өртөг бүхий тендерийн тухайд мөн адил/ тендер шалгаруулалтад оролцох боломжтой. Босго үнийг шинэчлэх журмаар түүнийг хэрэглээний үнийн индекс 10-аас дээш хувиар өөрчлөгдсөн үед төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шинэчлэн тогтоодог. 54
  • 55. Тендер ирүүлэх хамгийн бага хугацаа:  Нээлттэй тендер шалгаруулалт 30 өдөр,  Хязгаарлагдмал тендер шалгаруулалт 15 өдөр,  Харьцуулалтын арга 15 өдөр,  Шууд гэрээ 10 өдөр (гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үндсэн дээр талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр)  Зөвлөх үйлчилгээ 30 өдөр. Олон улсын тендер шалгаруулалтын зарыг Худалдан авах ажиллагааны Бодлогын газрын цахим хуудаст зарлах шаардлагатай тул хангалттай хүрэлцэхүйц хамгийн бага хугацааг олгож байна. Худалдан авах ажиллагааны үр нөлөө бүхий мэдээллийн тогтолцоо байхгүй тохиолдолд тендерт шалгарсан оролцогчид гэрээ байгуулах эрхийг баталгаажуулах тухай мэдэгдэхдээ бусад бүх оролцогчдод нэгэн зэрэг мэдээлэх ёстой. Тийнхүү мэдэгдсэнээс хойш ажпын 5-аас доошгүй хоногийн дараа гэрээг албан ёсоор байгуулна. 55