Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Төсөл бичих заавар

117,836 views

Published on

Төсөл бичих заавар

Published in: Business
  • яаж татаж авах вэ
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
  • Хорошая презентация! О нашем последнем разговоре, когда я услышал, что он превратился 10 в 10 000 через 2 месяца, я не мог поверить, что это возможно. Я думал, что это может быть ошибка, но Слово на улице - то, что это реально. Если да, то мы можем оказаться в настоящем удовольствии! Я останусь на деле И позвольте вам узнать больше, как только я поговорю с разработчиками, так или иначе, я поеду за ним, так как у них есть 60-дневная гарантия возврата денег, поэтому, если вы не будете молчать, как сказал Джордан, я попрошу вернуть деньги. Между тем, просмотрите видео, которое я рассказал вам о прошлой неделе: http://bit.ly/secretvideopage
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here

Төсөл бичих заавар

  1. 1. II. Төсөл боловсруулах 2.1 Төслийн тухай ойлголт Төс өл гэдэг үг нь латины “progecere“ гэдэгүйл үгнээс гаралтай урагшлах гэсэн утгатай. Төслийг удирдлагын хүрээнд авч үзвэл өөрчлөлт сайжруулалт хөгжүүлэх үндсэн дээр гаргасан саналуудыг хөдөлгөөнд оруулах агууллагатай болно. Энэ утгаар авчүзвэл төслийг өөрчлөлт хийх (явуулах ) үр ашигтай хэрэгсэл гэж хэлж болно. Жишээлбэл : Төсөл -өөрчлөлт дэвшилтэнд хүрэх арга зам Төсөл – эдийн засагчид , корпорацийн төлөвлөгчид , санхүүгийн шинжээчдийн ирээдүйн үйл ажиллагааны талаарх үнэлгээ тооцоо. Төсөл – тодорхой зорилгоор өгөгдсөн хугацаанд , урьдчилан төлөвлөсөн нөөцөнд үндэслэн , зориуд сонгосон арга барилаар явуулах үйл ажиллгаа юм . Эндээс тодруулбал төсөл биелэгдсэн байх үйлдлүүдийн нэгдэл мөн. Төсөл нь цаг хугацаагаар хязгаарлагдсан бусад үйл ажиллагаанаас тусдаа төлөвлөгдсөн нөөц бололцооны дотор урьдчилан боловсруулсан аргын тусламжтайгаар тодорхой зорилгод хүрэх байнгын бус хугацаат ажлын хэлбэр бөгөөд зорилго, хугацаа, нөөц , ажиллах арга гэсэн 4-н үндсэн шалгууртай байна .Иймээс төсөл нь тодорхой зорилгот үйл ажиллагааг шийдвэрлэхийн тулд хэсэг бүлэг хүмүүс хамтран зохион байгуулагдаж ажлаа эхлэх ,гүйцэтгэх , дуусгавар болгох , татан буулгах үе шаттай хугацаат ажил юм .Нэг онцлог нь төслийг түр хугацаагаар зохион байгуулагдсан төслийн баг буюу төслийн мэргэжлийн хүмүүс , мэргэжлийн байгууллага гүйцэтгэдэг. Төслийн зорилго бол төлөвлөх , хянах зохицуулан , уялдуулахад чиглэгдэнэ. Зохион байгуулалт бол нөөцийн ашиглалтыг зохицуулах үйл ажиллагаа юм . Төслийн захиалагч нь боловсрогдсон төслөө хэрэгжүүлэх арга замаа зөв сонгох хэрэгтэй болдог. Эндээс төсөл боловсруулан тайлан гаргаж захиалагчдад шилжүүлэх нь төслийн багийн үндсэн үүрэг мөн . Тайлан төслөө хүлээж авснаар захиалагч уг төслөө хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Иймээс төслийн баг нь төсөл боловсруулахдаа уг төслийг хэрэгжүүлэх аргачлал , арга зүй зөвлөмжийг сайтар боловсруулж өгөх , төслийг хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулах ,цаашид хамтран ажиллаж ажлынхаа үр дүнг харж байх нь зүйтэй болно. Хэдийгээр төсөл нь тодорхой хугацаанд хийгддэг ажилүйлс боловч үр дүн нь төсөл зохиогч болон захиалагчийн аль алинтай нь холбоотой бөгөөд түүний үр дүнд аль аль нь сонирхолтой байх учиртай. Төслийн ангилал, түүний төрөл Ямар нэгэн тодорхой төсөл нь хэд хэдэн үндсэн хүчин зүйлсээс бүрддэг. Үүнд: o Төслийн нийт хэмжээ o Хэрэгжих хугацаа o Чанар o Хязгаарлагдмал нөөц Эдгээрээс гадна төслийг хэрэгжүүлэх нөхцөл, бололцоо тусгагдсан байна. Дээрх хүчин зүйлсийг багтаасан төслийг / ердийн / төсөл гэж нэрлэдэг. Төслүүд нь үйл ажиллагааны хүрээ, цаг хугацаа, зориулалт, төслийг гүйцэтгэгч зэргээс хамаарч хэд хэдэн төрөлд хуваагдана. 1. Хөрөнгө оруулалтын төсөл. Энэ нь ямар нэгэн объектыг барьж байгууллах өргөтгөх, өөрчлөн байгуулах 2. Бүс нутаг, хот, суурин газруудад үйлдвэрлэл үйлчилгээний иж бүрэн байгууламж тосгон, хороолол барих 3. Шинэ нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зэрэгт зайлшгүй шаардлагатай болдог.
  2. 2. Хөрөнгө оруулалт нь иж бүрэн буюу үе шатны байж болно. Хөрөнгө оруулалт нь төслийн нийт үйл ажиллагааг хамарсан төслийн үндсэн чиглэл, шуурхай, нийгмийн гэх мэт. Хөрөнгө оруулалтын орлого төрийн оролцоотой гэх мэт ангилдаг. Хөрөнгө оруулах хэлбэрийн хувьд o Мөнгөн хөрөнгө o Газрын o Байшин барилга байгууламж o Техник технологийн гэх мэт Хөрөнгө оруулалт нь хэмжээний хувьд жижиг ба иж бүрэн төсөл гэж ангилдаг. Жижиг төсөл бол туршилт үйлдвэрлэлийн чанартай болон ашиглалтанд байгаа үйлдвэрлэлийг шинэчлэх хэмжээний төсөл юм. АНУ-д 10-15 сая долларын хөрөнгө оруулалт 1000 хүн/цагийн хөдөлмөрийн зардал шаардагдах төслийг жижиг төсөлд тооцдог байна. Энэ нь улс орон өөр өөрсдийн бодит боломж бодит байдал, бололцоо, нөхцөл байдал мөрдөгдөж байгаа дүрэм журмаас хамаарах нь тодорхой. Жижиг төсөл нь хялбаршуулсан үйл ажиллагаатай нь хамт оюуны хүн хүчний материалын нөөцийг богино хугацаанд хувиарлах боломжтой буюу давуутай юм. Онцлог нь o Нэгдмэл нэг удирдлагатай o Иж бүрнээр зохион байгуулагдсан o Төслийг зохиох, хэрэгжүүлэх график төлөвлөгөө нь энгийн o Гүйцэтгэлийг зөвхөн нэг бригад анх томилогдсон талбайн инженер буюу менежер зохион байгуулж гүйцэтгэх бололцоотой Иж бүрэн төсөл нь : Тодорхой хэмжээний зорилтот программыг хэрэгжүүлэхийн тулд өөр хоорондоо уялдаа холбоотой олон төслүүдийг нэгтгэсэн олон улсын, улсын, бүс, нутгийн салбарын хэмжээний төсөл юм. Энэ төсөл нь o Өртөг өндөртөй 1 милард доллараас дээш өртөгтэй o Хөрөнгө оруулалтын багтаамж ихтэй o Хөдөлмөр зарцуулалт нь 2 сая хүн/цагаас дээш o Төсөл хэрэгжих хугацаа нь 5-7, түүнээс дээш o Дэд бүтэц шаардагдах /байгууллага/ Хугацааны хувьд төслийг богино ба урт хугацааны гэж ангилдаг. Богино хугацааны төслийг тодорхой үйлдвэрлэл аж ахуйн нэгжийн хэмжээнд бага зэргийн хөрөнгө зардал гаргаж гүйцэтгэх боломжтой төсөл юм. Энэ нь o Удирдлага нь матриц бүтэцтэй o Төсөл боловсруулахаас эхлээд хэрэгжүүлэх ажилллагааг нэг л байгууллага хариуцан гүйцэтгэх o Зохион байгуулалт , бүртгэл тооцоо, урамшуулах систем нь нэг гарт төвлөрсөн, хялбар o Гадны цөөн байгууллагатай харилцдаг зэрэг онцлогуудтай болно. Дээрхээс гадна төслийг чанартай болон элдэв согоггүй болон мульт төсөл гэж ангилж болно. Чанартай согоггүй төсөл Энэ нь атомын станц барьж байгуулахад аюулгүй ажиллагааг хангах дээд зэргийн шаардлага тавигддаг үйл ажиллагаатай хамааралтай төсөл болно. Мульт төсөл o Нэг ажил гүйцэтгэгч үйл ажиллагааг нь иж бүрнээр гүйцэтгэх Хэд хэдэн захиалагчдын захиалгыг нэгтгэсэн төсөл юм. Онцлог нь o Эсвэл хэд хэдэн байгууллагатай тус тусдаа хэлцэл байгуулж төслийг хэрэгжүүлэх Эдгээрээс гадна нэг төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн болон олон улсын төсөл гэх мэтээр төслийг ангилдаг практик бий. Тэгэхдээ төслийг барилга байгуулалт, хөрөнгө оруулалтын төслөөс гадна үйл ажиллагааны төсөл гэж ангилах шаардлага практикаар дэвшигдэн тавигдаж байгаа болно.
  3. 3. Төсөл боловсруулах стандарт Аливаа төсөл нь төсөлд оролцох арга зүй, түүний удирдлагын чиглэлээр явагддаг. Төслийн шалгаруулалт, түүний санхүүжилтийг хийхэд зайлшгүй нэг ижил загварууд байх шаардлагатай боловч тэр нь төслүүдийн үйл ажиллагааны онцлог, чиглэлээс хамаарч янз бүр байж болно. Тухайлбал манай улсын хэмжээнд төсө л боловсруулахдаа олон улсын жишиг, шаардлагад зохицсон стандарт болвсруулан мөрдөж байна. Энэ нь төсөл боловсруулах, техник эдийн засгийн үндэслэлийг хангахад ашиглагддаг. Мөн төслүүдийг харьцуулахад стандарт чухал ач холбогдолтой. Төсөл боловсруулах олон янзын стандарт байдаг ба жишээ болгон дараах стандартыг авч үзье. Жижиг, дундүйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалт хийдэг банк, санхүүгийн байгууллагууд болон бусад хөрөнгө оруулагчид ихэнх тохиолдолд энэ стандартаар төслийн эдийн засгийн үр а шиг, зээл төлөлтийн тооцоог хийж ирэхийг шаардаж байна. Стандарт : / Хийсвэр төслөөр жишээ авав. Хийсвэр Төсөл ХТ/ 1.1. Төслийн нүүр Төслийн нүүрэнд дараах мэдээллийг тусгасан байна. Үүнд: • Төслийг баталсан хүний албан тушаал, гарын үсэг, тамга, тэмдэг • Төслийн нэр • Төслийн зорилго, зориулалт • Төслийн байршил, хаяг, утас, факсын дугаар • Төслийн удирдагч буюу төсөл боловсруулсан хүний нэр, албан тушаал, гарын үсэг • Төсөл боловсруулсан хугацаа ХТ : Батлав. Захирал /Э. Анар-Эрдэнэ/ “ТЭҮ” ХХК Төслийн нэр: “Итали хоолны зоогийн газар” Төслийн зорилго: Итали хоолны шинэ технологи нэвтрүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх Төслийн байршил: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг X хороо, 6-р байр Утас: + 34-99-99 Факс: +976-34-99-99 Төсөл боловсруулсан эдийн засагч: Т. Туяа Хянан нягталсан: З. Удвал Төсөл боловсруулсан огноо: 2005-09-09
  4. 4. Төслийн нүүрэнд бичсэн мэдээлэл нь цэвэр үзэмжтэй, ойлгомжтой, өнгө хэлбэр, дүрс байршлын хувьд зөв зохицолдсон байх хэрэгтэй. 1.2. Танилцуулга Төслийн танилцуулгыг товч хэлбэрээр бичих бөгөөд дараах мэдээллүүдийг оруулж өгөх нь зүйтэй. ХТ : Төслийн нэр Итали хоолны зоогийн газар Төслийн зорилго Ажлын байр нэмэгдүүлж, үйлчилгээний хүрээг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулахад оршино. Итали үндэсний хоол 20 төрлийн пицца болон бусад хоолыг сүүлийн үеийн техник, технологи ашиглан иргэдэд үйлчлэх үйлчилгээ эрхэлнэ. Төслийн байршил Улаанбаатар хот, Баянгол дүүрэг Төсөлд хамтран оролцогч Байхгүй Төслийн үргэлжлэх хугацаа Төслийн үргэлжлэх хугацааг зээлийг эргүүлэн төлөх хугацаа буюу 1 жил байна гэж тооцов. Төслийг хэрэгжүүлж эхлэх хугацаа Зээлийн санхүүжилт хийгдэх банкны шийдвэр гарсан тухайн цаг үеэс уг төсөл хэрэгжиж эхэлнэ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 63619100 төг Үүнээс : өөрийн хөрөнгө 53619100 төг Банкны зээл 10000000 төг Төслийн хүчин чадал Төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллахад 72000 хүнд 54000 ширхэг пицца, 18000 порц итали хоолоорүйлчилж, 212.4 сая төгрөгийн борлуулалт хийнэ. 2. Төслийн үндэслэл 2.1. Төслийн тодорхойлолт Төслийн тодорхойлолт нь төслийн баримт бичгийн чухал хэсэг бөгөөд уг төслийг хүлээн авсан банкны ажилтан хамгийн түрүүнд энэ хэсэгтэй танилцаж төслийн тухай анхны ойлголт авдаг. Иймээс энэ хэсэгт тухайн төслийн хамгийн сайн талууд, хэрэгжих боломжуудыг танилцуулах нь зүйтэй юм. Харин тодорхойлолт нь эмх цэгцтэй, сэдвийн агуулга нь нэгээс нөгөөд үндэслэсэн, утгын хувьд харилцан уялдаатай, ойлгомжтой байх нь чухал. Үүнийг дараах байдлаар хийж болно. • Таны үйл ажиллагаа эрхлэх гэж буй салбарын Монгол улс дахь буюу бүс нутаг дахьөнөөгийн нөхцөл байдлыг улс орны эдийн засгийн бодит байдалтай уялдуулан тодорхойлон бичих. • Тухайн салбарыг дэмжин хөгжүүлэх талаар Засгийн газар, худ алдаа үйлдвэрлэлийг дэмжих холбогдох байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, баримталж буй бодлого, түүнтэй холбогдох эрх зүйн баримтуудаас ишлэл авах. • Таны сонгосон ажил хэрэгч санаа тань хэрэгжих бодит ямар боломж байна вэ. 2.2. Төслийн үр дүн, ач холбогдол Төслийн энэ хэсэг нь төслийн тодорхойлолтын чухал хэсгүүдийн нэг бөгөөд төслийн санхүү, эдийн засгийн болон нийгмийн үр ашиг буюу төслийн ач холбогдлыг илүү таниулах үүднээс тусад нь нэг сэдэв болгон бичиж болдог. Үүнд дарах мэдээллүүд зайлшгүй тусгагдах ёстой. • Тухайн төсөл хэрэгжиж эхэлсэнээр манай улсын болон бүс нутгийн, орон нутгийн хөгжил, эмзэг асуудалд үзүүлэх эерэг нөлөө.
  5. 5. • Төсөл хэрэгжиж үйлдвэрлэл, үйлчилгээ хэвийн хүчин чадлаар ажиллахад дотоод, гадаадын зах зээлд чанарын ямарүзүүлэл т бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж, хэрэглэгчдийн ямар бүлгийг хангах. • Борлуулалтын хэмжээ, улс орон нутгийн төсвийн орлогод төлөх татварын хэмжээ, жилийн цэвэр ашиг, шинээр бий болгож буй ажлын байр гэх мэт төслийн нийгмийн үр ашиг, санхүүгийн үр дү нг товч танилцуулах. 3. Зах зээлийн судалгаа 3.1. Бүтээгдэхүүн, үйлчилгээний судалгаа Бүтээгдэхүүн ажил үйлчилгээний хэрэглээний түүх, гарал, үүсэл, хэлбэр дүрс, өнгө амт, хатуу зөөлөн гм физик химийн чанар, найрлага, бүтцийн онцлог, манай орны нөхцөлд ашиглах боломж гм–ээр тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар бүрэн ойлголт өгөхүйц хэмжээний танилцуулга материал бэлтгэсэн байх хэрэгтэй. 3.2. Түүхий эдийн судалгаа Түүхий эдийн бэлтгэлийн чанар, нөөц, үнэ, үнийн өөрчлөлтийн прогноз, гадаад, дотоодын зах зээл дэх тухайн түүхий эдийн бэлтгэл, нөөцийн өөрчлөлтийн тухай мэдээллийг судлаж тусгана. 3.3. Хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийн судалгаа Хэрэглэгчдийн зүгээс тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээнд өгч буй үнэлэлт, дүгнэлт, тавьж байгаа шаардлага, хэрэглээнийөсөлт, бууралт, хэрэглэгчид,үйлчлүүлэгчдэд ямар аргаар нөлөөлөх боломжтой гэх зэргээр бүтээгдэхүүн болон үйлчилгээний эрэлт, нийлүүлэлт, хэрэглэгчдийн болон үйлчлүүлэгчдийн нөхцөл байдлаас хэрхэн хамаарч байгаа болохыг судалгаа, баримт, хүснэгтэн /график, диагр амм гм/ мэдээллээр үзүүлсэн байвал зохино. Мөн хэрэглэгчдийн эрх, ашиг, эрүүл ахуйн шаардлагыг өндөр хэмжээнд хангасан, чанартай бүтээгдэхүүн болохыг нотлох хэрэгтэй. 3.4. Өрсөлдөгчийн судалгаа Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон түүнийг орлох бүтээгд эхүүн үйлдвэрлэгчид, тэдний ашиглаж буй технологи, хүчин чадал, ашиглалт, бүтээгдэхүүний шинж чанар, борлуулалтын суваг, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт зэрэг бүх мэдээллийг өөрийн үйлдвэрлэлтэй харьцуулан өөрсдийн боломжийг дөвийлгөсөн мэдээллийг оруулж өгөх хэрэгтэй. 3.5. Зах зээлийн багтаамж Энэ хэсэгт тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний дотоодыг үйлдвэрлэлийн болон импортын нийт хэмжээ, хэрэглэгчдийн зардлын бүтцэд тухайн төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний эзлэх хувийн жингийн өөрчлөлт, хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийн орлогын буюу эсвэл хэрэглэгчдийн авир төрх зэрэг хэрэглэгчидтэй холбогдох төрөл бүрийн мэдээллээс үндэслэн тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний бодит эрэлт, хэрэгцээ, боломжит хэрэглээг тодорхойлох юм. 4. Хөрөнгө оруулалт Банк нь хөрөнгийг чухам ямар зориулалтаар, юунд ашиглах нь вэ гэдгийг сонирхох нь зүй ёсны асуудал юм.Иймд энэ хэсэгт төслийн нийт хөрөнгө оруулалтыг дурьдахаас г адна түүний ашиглалт, зарцуулалтын тухай таны санал, хугацаа, хүү, буцааж төлөх нө хцөл, хөрөнгө оруулалтын хэлбэр зэрэг асуудлыг зайлшгүй тусгаж өгөх хэрэгтэй. Үүнээс гадна өөрөөсөө боломжийн хэрээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулахыг хичээх ёстой бөгөөд энэн тухайгаа тайлбарлах нь чухал. Учир нь төслийн нийт хөрөнгө оруулалтын бүтцийг банк ихэд чухалчилдаг. Хэдийгээр энэ нь төслийн үр дүнд чухал нөлөө үзүүлэхгүй ч гэсэн хөрөнгө зээлийн харьцаа буюу эрсдлийг даах чадварыг үнэлэхэд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлдэг. Дараах мэдээллүүдийг заавал тусгах ёстой. Үүнд :
  6. 6. 1. Хөрөнгө оруулалтын нийт шаардагдах хэмжээ 2. Уг төсөлд оруулж буй өөрийн хөрөнгийн хэмжээ 3. Банкны зээлээр санхүүжих хөрөнгийн хэмжээ 4. Тоног төхөөрөмжийн жагсаалт 5. Эргэлтийн хөрөнгийн хэмжээ 6. Зээлээр авах хөрөнгийн зарцуулалт • тоног төхөөрөмж • тээвэрлэлтийн зардал, гаалийн татвар • тоног төхөөрмж суурилуулах зардал • сургалт, томилолтын зардал • эргэлтийн хөрөнгө • үйлдвэрлэлийн өмнөх зардал г.м-ээр үйлдвэрлэлийн өмнөх үе шатанд гарах захиргааны болон аж ахуйн бүх зардлуудыг тооцох болно. 7. Хэрэв хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хийх шаардлагатай бол хөрөнгө оруулалт хийгдэх графикыг гаргаж өгөх хэрэгтэй. 4.1. Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулах барилга байгууламжийн талаарх мэдээллийг тайлбарлана. ХТ : Үйлчилгээний зориулалтаар Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах “ДБН” ХХК-ийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 1-р давхарын 700 м2 талбайтай байрыг 10 сая төгрөгөөр худалдан авсанаар өөрийн эзэмшлийн хөрөнгө болгон ашиглана. Байрны ашиглалтын байдал дунд зэрэг, цахилгааны болон сантехникийн шугмыг солих шаардлагатай. Байршлын хувьд хотын төвд ойрхон, нийтийн тээврийн төв замын хажууд өндөр зэрэглэлийн зоогийн газруудаас нэлээд зайдуу байрласан ньүйлчилгээний менежментийн, маркетингийн асуудалд эерэг нөлөөтэй. 4.2. Тоног, төхөөрөмж ХТ : Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж Солонгос улсын “Safe Motors” компанийн бүтээгдэхүүн шарах шүүгээ, 4 ширэмтэй хийн плитка АО-36 болон бусад зориулалтын тоног төхөөрөмжүүд юм. Тоног төхөөрөмжийн нийт үнэ нь 6990$ буюу 7619100 төг болно. / 6990*1090=7619100Ґ/ Хүснэгт №1 Тоног төхөөрөмжийн жагсаалт № Үндсэн тоног төхөөрөмж Тоо хэмжээ Нийт үнэ 1 Шарах шүүгээ 1 ком 1000 $ 2 4 ширэмтэй хийн плитка АО-36 2 ш 240 $ 3 Микроволновый печь SHARP-500 1 ш 150 $ 4 Хөлдөөгч 2 ш 400 $ 5 Хөргөгч /400-600л/ 2 ш 1400 $ 6 Кислород 60 ш 1800 $ 7 Бусад 2000 $ Дүн 6990 $ Дүн /төгрөгөөр/ 7619100 Ґ 4.3. Тоног, төхөөрөмж суурилуулах зардал ХТ :Үйлдвэрлэлийн байрны инжинерийн засвар /цахилгаан, сантехникийн гм/ үйлчилгээ болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, туршилтын ажлын зардалд нийт 10 сая төг зарцуулах юм. 4.4. Эргэлтийн хөрөнгө Үйл ажиллагааны эхэн үед төсөлд санхүүгийн хүндрэл учруулдаг хамгийн түгээмэл шалтгааны нэг нь эргэлтийн хөрөнгө хүрэлцэхгүй байх явдал юм. Хэвийн нөхцөлд төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгөн хөрөнгө, дансны авлага, бэлэн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн процесс дахь дуусаагүй үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн түүхий
  7. 7. эдийн материалын нөөцийг эргэлтийн хөрөнгө гэнэ. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулахад 36 сая эргэлтийн хөрөнгө шаардагдсан. 4.5. Нийт хөрөнгө оруулалт Төслийн нийт хөрөнгө оруулалтыг тооцвол : 1. Үйлдвэрлэлийн байр 10 000000 төг 2. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж 7 619100 төг 3. Тоног төхөөрөмж суурилуулах зардал 10 000000 төг 4. Эргэлтийн хөрөнгө 36 000000 төг Нийт дүн 63 619100 төг Эх үүсвэр: Хөрөнгө оруулалтын 84.2% буюу 53.6 сая төг -ийг компаниөөрөөсөө, 15.8% буюу үлдэх 10 сая төг-ийг банкны зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх юм. 5. Үйлдвэрлэл, үйлчилгээний хүчин чадал Үйлдвэрлэлийн хүчин чадал гэдэг нь үйлдвэрлэл, үйлчилгээний газрын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчлэх техникийн дээд /100%/ боломж юм. Уг хүчин чадал нь тоног төхөөрөмж тус бүрээр, мөн нийт үйлдвэрлэлийн хүчин чадлаар нь каталог танилцуулганд бичиж танилцуулсан байдаг. Үйлдвэрлэх бүтээгдэхүүн, үйлчилгээ тус бүрээр нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг дарах хүснэгтээр үзүүлэв. ХТ : Хүснэгт №2 Үйлдвэрлэлийн хүчин чадал № Бүтээгдэхүүний нэр Хэмжих нэгж Нэг өдөрт бэлтгэх Жилд ажиллах Жилийн хүчин чадал 1 20 төрлийн пицца Ш 150 360 54 000 2 Бусад хоол /Итали/ Ш 50 360 18 000 1. Үйлдвэрлэл, үйлчилгээний программ Төсөл хэрэгжих хугацаанд үйлдвэрлэлийн хүчин чадлыг хэрхэн ашиглах, зээлийн санхүүжилтийн шийдвэр гарсан үеэс үйлдвэрлэлийн үе шат хүртэл, эсвэл төслийн сүүлийн жил хүртэл хугацаанд хийгдэх гол, гол ажлын төлөвлөлтийг хураангуйлан үзүүлэх юм. Түүнчлэн төслийн жилүүдэд үйлдвэрлэлийн борлуулалтын орлогын урьдчилсан тооцоог товчхон дурьдана. Ийнхүү үйлдвэрлэл, үйлчилгээний төлөвлөлт хийснээр үйл ажиллагааны биелэлтэнд хяналт тавих үндсийг бүрдүүлж байгаа болно. 6.1. Үйлдвэрлэл, үйлчилгээний программ, хүчин чадал, ашиглалт ХТ : Хүснэгт №3 Үйлчилгээний хүчин чадал ашиглалт Жил 2005 2006 2007 Үйлдвэрлэлийн программ 64% 90% 100% Итали хоолны зоогийн газар 1 20 төрлийн пицца Ш 34560 48600 54000 2 Бусад хоол /Итали/ Ш 11520 16200 18000 Тайлбар: тус үйлчилгээний газрын программ буюу тоног төхөөрөмжийн хүчин чадлыг тооцохдоо тухайн жилийн байгалийн болон бусад хүчин зүйлсээс шалтгаалан Монголд ирэх жуулчдын тоо өсөх, буурах хандлагыг харгалзан үзэж тооцов. 6.2. Үйл ажиллагааны төлөвлөлт Хүснэгт №4 № Хийгдэх ажлууд Улирал
  8. 8. I II III IV 1 Тоног төхөөрөмж худалдан авах, нийлүүлэх гэрээ хийх = 2 Үйлчилгээний байранд засвар хийлгэх = 3 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авах = 4 Барилгын засварын ажил хийлгэж гүйцэтгэх = = 5 Тоног төхөөрмж суурилуулах = = 6 Үйлдвэрийг ашиглалтанд өгөх, туршилтын үйлдвэрлэл = 7 Боловсон хүчний асуудлыг шийдэх, сургалтанд хамруулах = = 8 Үйлдвэрийн түүхий эд материал нөөцлөн бэлтгэх ажил = = = = 2. Үйлдвэрлэл, үйлчилгээний технологи Тухайн бүлэгт тус үйлдвэр, үйлчилгээний газрын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, хүчин чадал болон байршил, ажлын талбайн ашиглалт зэрэг үйлдвэр, үйлчилгээний газрын инжинерийн зохион байгуулалтын тухай ерөнхий м эдээллийг танилцуулна. Түүнчлэн төв суурин газраас үндсэн түүхий эд, түүний орд газраас хэрэхн алслагдсан тухай, мөн тээврийн гол зам, төмөр замын станц, цахилгаан эрчим хүч, дулаан, цэвэр бохир усны шугам, харилцаа холбоо гэх мэт дэд бүтцийн суурь нөхцөл хэрхэн бүрэлдсэн тухай мэдээллийг тусгасан байх шаардлагатай. А.. Үйлдвэр, үйлчилгээний газрын байршил Үйлдвэрлэл, үйлчилгээний ашиглаж буй технологи, түүний онцлог, давуу тал болон үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн дамжлагын ерөнхий бүдүүвч танилцуулга, дамжлага бүр дэх боловсруулалтын тухай товчхон дурьдана. Б. Үйлдвэр, үйлчилгээний технологи ажиллагаа Тоног төхөөрөмжүүдийн зориулалт, марк, овор хэмжээ, жин, хүчин чадал, цахилгаан хэрэглээ болон тэдгээрийн ашиглалтын байдал, ажиллах зарчим, тоног төхөө рөмж нийлүүлэх нөхцөл /тээвэрлэлтийн болон төлбөрийн нөхцөл/, дагалдах үйлчилгээ /сургалт, сэлбэг хэрэгслийн хнгамж, баталгаа гм/ тоног төхөөрөмж суурилуулах, ашиглалтанд өгөх зэрэг үйл ажиллагаатай холбогдсон мэдээллүүдийг өгнө. В. Үйлдвэр, үйлчилгээний тоног төхөөрөмж Бүтээгдэхүүний найрлагын болон чанарын шинжилгээний бичиг, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангасан байдал, патент, сав баглаа боодлын загвар, савлах хэмжээ, сав баглаан дээр тавигдах тэмдэг, орцын найрлага гм бүтээгдэхүүний талаарх мэдээллүүд байна. Г. Бүтээгдэхүүний тодорхойлолт 3. Удирдлага, зохион байгуулалт Судалгаагаар бизнес эрхлэгчид болон үйлдвэрлэгчдийн дампуурлын шалтгааны 98% нь удирдлагын ур чадвар дутсанаас болсон гэсэн дүгнэлт байдаг. Гэхдээ энэ үзүүлэлт дотроос удирдах ажилтны туршлага дутах, өрсөлдөх чадвар хангалтгүй гэсэн үзүүлэлт 72% эзэлдэг байна. Төслийг хэрэгжүүлэхэд удирдлагын ур чадвар зохион байгуулалт, боловсон хүчний дадлага, туршлага онцгой хамааралтай. Төсөлтэй танилцагч нь уг төслийг удирдлагын ямар туршлагатай хүмүүс хэрэгжүүлэх гэж байна гэдгийг зүй ёсоор сонирхоно. Удирдлагад ажиллах хүчний сонголт, тэдний туршлага, чадварын талаар товчхон өгүүлсэн байх ба мөн удирдлагын үйл ажиллагааны стратегиа танилцуулж болно. 4. Үйлдвэрлэл, үйлчилгээний бусад үйл ажиллагаа Үйлдвэрлэлтэй холбоотой бусад үйл ажиллагааг хэрхэн зохицуулах тухай энэ хэсэгт танилцуулж болно. Тухайлбал:
  9. 9. • Бүтээгдэхүүний тээвэрлэлт, хувиарлалтыг хэрхэн хийх • Түүхий эдийн нийлүүлэлтийг яаж зохион байгуулах • Бүтээгдэхүүний зар сурталчилгааг ямар шугмаар хийх гм асуудлууд багтана. ХТ : Үйлдвэрлэл, үйлчилгээний бусад үйл ажиллагаа Тус Итали хоолны зоогийн газрын түүхий эд, материал, бэлэн бүтээгдэхүүн /пицца болон бусад бүтээгдэхүүн/-ий тээвэрлэлтийг “Грейс” маркийн микроавтобус, “Соната” маркийн суудлын автомашинаар хотын нутаг дэвсгэрт 11-23 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ. 5000Ґ-өөс дээш захиалгыг утсаар авснаас хойш 30-40 минутын дотор захиалагчдад халуунаар хүргэж өгөх ба зайнаас хамаарч тээврийн хөлс 500 -1500 Ґ байна. А.. Бүтээгдэхүүний тээвэрлэлт Бэлэн бүтээгдэхүүн хэмжээнээсээ ахмаарч гялгар дотортой цаасан хайрцганд савлагдсан, ачиж буулгах, зөөвөрлөхөд амар, дотроо гэмтэх аюулгүй болно. Үндсэн түүхий эд болох гурилыг “Алтан тариа” ХК-ий бөөний худалдааны цэгээс сар бүр худалдан авна. Олдоц багатай туслах түүхий эд болон хүнсний ногоог БНХАУ - аас төмөр замаар, эсвэл хөргүүртэй чингэлэг бүхий ачааны машинаар татаж авна. Б. Түүхий эдийн нийлүүлэлт Манай бүтээгдэхүүн амт, чанар, сайтай, үйлчилгээний соёл нь Монголд ажиллаж буй гадаадын иргэд, дунд давхаргынханы дунд аль хэдийн танил болж өөрийн гэсэн орон зай эзэлсэн гэж бодож байна. Зар сурталчилгаанд гарах зардлыг тооцоно. В. Зарлал сурталчилгаа 5. Төслийн санхүүгийн тооцоо, үр ашиг 10.1. Борлуулалтын орлогын урьдчилсан тооцоо ХТ : Хүснэгт №5 № Бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр Хэмжих нэгж Нэгжийн үнэ /Ґ/ Төслийн эхний жил : /х.ч-64% Төслийн хоёр дахь жил : /х.ч-90% Гарц Борлуулалт Ґ Гарц Борлуулалт Ґ 1 20 төрлийн пицца ш 2600 34560 89856000 48600 126360000 2 Бусад хоол ш 4000 11520 46080000 16200 64800000 Нийт дүн 135936000 191160000 Жич: Зууш болон ундааны төрлийн орлогыг оруулаагүй болно. 10.2. Зардлын урьдчилсан тооцоо 10.2.1. Түүхий эд, материалын зардлын тооцоо Хүснэгт №6 № Түүхий эдийн нэр Хэмжих нэгж Нэгжийн үнэ /Ґ/ Төслийн эхний жил : /х.ч-64% Төслийн хоёр дахь жил : /х.ч-90% Хэрэгцээ Зардал Ґ Хэрэгцээ Зардал Ґ 1 Гурил кг 500 10000 5000000 14000 7000000
  10. 10. 2 Ургамлын тос л 1000 2000 2000000 2800 2800000 3 Томат ш 800 5000 4000000 7000 5600000 4 Нарийн ногоо кг 400 4000 1600000 5600 2240000 5 Махан бүтээгдэхүүн кг 2200 2000 4400000 2800 6160000 6 Бусад 300 800 240000 1200 360000 Нийт дүн 17240000 24160000 10.2.2. Ажиллагсдын орон тоо, цалингийн тооцоо Хүснэгт №7 № Албан тушаал Орон тоо Сарын цалин Ґ Жилийн цалин Ґ 1 Удирдах ажилтан 1 80000 960000 2 Үйлдвэрийн ажилчид 16 50000 9600000 Дүн 880000 10560000 Шимтгэлүүд % Сард Жилд 1 Нийгмийн даатгал 13,5 118800 1425600 2 Тэтгэвэр, тэтгэмж 1,5 13200 158400 3 ЭМД 3 26400 316800 4 Ажилгүйдэл 0,5 44000 528000 5 Гэнэтийн осол 0,5 44000 528000 Дүн 19 167200 2006400 Нийт зардал 1047200 Ґ 12566400 Ґ 10.2.3. Үндсэн хөрөнгийн нийт элэгдэл Хүснэгт №8 Нэр Тоо хэмжээ Анхны өртөг Ґ Элэгдэл тооцох хувь Нийт элэгдэл Ґ Барилга 1 60000000 2,5 1500000 Тоног төхөөрөмж ком 17619100 10 1761910 Техник 2 10000000 10 1000000 Нийт дүн 4261910 Тайлбар: 50 сая төгрөгийн барилгыг төслөөс өмнө худалдаж авсан байв. 10 сая төгрөг тоног төхөөрөмж суурилуулах зардал болно. 10.2.4. Цахилгаан, дулааны зардлын тооцоо 1. Хэрэвүйлдвэрлэл, үйлчил гээний газар нь төвийн эрчим хүчний шугамтай холбогдсон бол үйлдвэрлэлийн байрны дулаан авах талбайг м3 -ээр тооцно. а. Халаалт 2. Өөрийн халаалттай бол жилд хэрэглэх түлшний зардлаар тооцно. 1 м3 талбайн дулааны төлбөр 352 төгрөг. Халаалтыг 7.5 сар авна гэж үзвэл 2100 м3 – т 5544000Ґ төлөх болно. Ашигласан цахилгааны хэмжээгээр тооцно. Бусад жижиг хэрэглээг угүндсэн хэрэглээний тодорхой хувиар нь: 10%-аар нэмж тооцно. 1квт цахилгаан эрчим хүчийг 52 Ґ-өөр тооцов. б. Цахилгаан
  11. 11. Хүснэгт №9 Тоног төхөөрөмж Хоногт кв/цаг Хоногт ажиллах цаг Жилд ажиллах хоног Жилд хэрэглэх цахилгаан кв/цаг Жилд хэрэглэх цахилгаан үнэ,Ґ Шарах шүүгээ 70 8 360 25200 1310400 Микро печь 12 6 360 4320 224640 Хөлдөөгч 8 24 360 2880 149760 Бусад 50 12 360 18000 936000 Нийт дүн 140 360 50400 2620800 Тээвэрлэлтийн зардлын тооцоо Хүснэгт №10 Тоног төхөөрөмж Тээврийн зам,км /өдөрт/ 100 км-т зарцуулах шатахуун Нэгж шатахууны үнэ Ґ Жилд ажиллах хоног Нийт зардал Ґ Соната 150 12 л 850 360 5508000 Грейс 150 15 л 900 360 7290000 Нийт дүн 12798000 Хөдөлмөр хамгааллын зардал Хүснэгт №11 Нэр Хэмжих нэгж Нэгжийн үнэ Ґ Жилийн хэрэглээ Нийт зардал Ґ Халаад ш 10000 5 50000 Хормогч ш 3000 10 30000 Бээлий ш 1200 12 14400 Бусад 40000 Нийт дүн 134400 Эдэлбэр газрын төлбөр Эдэлбэр газрын 1м2 талбайн сарын төлбөр /195.5/ Ґ болно. 700 м 2 талбайн сарын төлбөр 136850 Ґ, жилийнх 1642200 Ґ болно. Захиргаа, аж ахуйн зардал Хүснэгт №12 Зардлын төрөл Сард Ґ Жилд Ґ Албан маягт бланк 300000 3600000 Харилцаа холбоо 200000 2400000 Хэвлэл захиалга 10000 120000 Зар сурталчилгаа 200000 2400000 Нийт дүн 8520000 Зээл, зээлийн хүүгийн төлбөр Хүснэгт №12 Улирал Төлөх үндсэн өр Хүү Бүгд төлөх дүн Ґ I улирал 2500000 800000 3300000 II улирал 2500000 600000 3100000 III улирал 2500000 400000 2900000 IV улирал 2500000 200000 2700000 Нийт дүн 10000000 2000000 12000000
  12. 12. Тайлбар: Үндсэн зээл 10000000 Ґ , хүү 2000000 Ґ -ийг /8%-ийн хүүтэй/ улирал бүр тэнцүү хэмжээгээр төлж дуусгахаар банктай тохиролцсон. Үйлдвэрлэлийн ашигт ажиллагааны тооцоо /Ґ/ Хүснэгт №13 № Үзүүлэлтүүд 2005 он 2006 он 1 Борлуулалтын орлого 135936000 191160000 2 Үйлдвэрийн нийт зардал 62343710 70097590 Үүнээс : түүхий эд 17240000 24160000 Ажиллагсдын цалин 10560000 10560000 ЭМД болон НД-ын шимтгэл 2006400 2006400 Үндсэн хөрөнгийн элэгдэл 4261910 4261910 Цахилгаан эрчим хүч 2620800 2882880 Тээврийн зардал 12798000 14077800 Хөдөлмөр хамгааллын зардал 134400 134400 Эдэлбэр газрын төлбөр 1642200 1642200 Захиргаа аж ахуйн зардал 8520000 9372000 Бусад зардал 560000 1000000 3 Зээлийн хүүгийн төлбөр 2000000 4 Татвар төлөхийн өмнөх ашиг 73592290 121062410 5 Татвар 15% 11038844 18159362 6 Цэвэр ашиг 62553447 102903049 7 Хуримтлагдсан ашиг 165456495 8 Зээлийн төлбөр 10000000

×