SlideShare a Scribd company logo
1 of 13
ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ
Хөдөлгөөнт машины тэнхим
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Инженерийн мэргэжлийн
ангиудад зориулав.
Гарын авлага бэлтгэсэн: Ч.Алтанцэцэг
Д.Батчимэг
2011 он
1
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Монгол улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам
тогтооход энэ дүрмийн зорилго оршино. Замын хөдөлгөөнтэй холбоотой
бусад хэм хэмжээний актууд нь энэ дүрмийн заалт шаардлагууд дээр
үндэслэгдсэн, түүнтэй зөрчилдөхгүй байвал зохино.
Энэ дүрэм нь Монгол улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдвөл зохих
замын хөдөлгөөний дэг журмыг тогтоосон эрхийн акт юм.
Замын хөдөлгөөний дүрмийг Монгол улсын засгийн газар батлах бөгөөд түүнд
тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн ангилал, тухайн ангилал эзэмших насны
хязгаар, замын хөдөлгөөнд оролцогчын үүрэг, гудамж замаар зорчих хөдөлгөөний
журам, замын хөдөлгөөн зохицуулах дохио, тэмдэг, тэмдэглэлийн загвар,
тодорхойлолт, тээврийн хэрэгсэлд техникийн талаар тавих шаардлага, замын
хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн
хүлээх үүргийг тусгана.
1.2. Механикжсан тээврийн хэрэгслийг дор дурдсанаар ангилна :
Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар
эрүүл мэндийн хувьд тогтоосон шаардлагад тэнцсэн, мэргэжлийн зохих бэлтгэл,
сургалт хийсэн, 18 нас хүрсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах мэргэжлийн
шалгалтанд орж тэнцсэн хүнд тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн
үнэмлэх олгодог.
Бүх тээврийн хэрэгслүүдийг зориулалт, нийтлэг хэв шинж, жолоодох онцлог
нөхцлөөр (овор, тогтворжилт, эргэлтийн радиус, суудлын тоо гэх мэт) нь А, В, С, Д, Е,
механизмын гэж ангилна.
“А,,- Мотоцикл;
Мотоциклын удирдлагын механизмууд (жолоо, тоормос, холимогийн
удирдлага, авцуулах холбоо) гар ажиллагаатай байдаг.
“В,,- Жолоочоос гадна 8 – аас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500
кг – аас хэтрэхгүй автомашин ( бүх жин нь 750 кг-аас ихгүй жинтэй
чиргүүлтэй);
Автомашины суудлын тоо нь үйлдвэрээс тогтоосон, чиргүүлийн жин нь
тээврийн хэрэгсэлд чирэгдэж яваа чиргүүлийн бүх жин байна.
“С” – Бүх жин нь 3500 кг-аас их ачааны автомашин (5000 кг- аас ихгүй
даацтай чиргүүлтэй);
“Д” – Жолоочоос гадна 8 – аас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд
зориулсан автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);
Троллейбус нь ажиллах зарчим, бүтэц, зохион байгуулалтаараа өөрийн онцлог
ялгаатай байдаг. Иймд “Д” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх
дээр тусгай тэмдэглэл хийж троллейбус жолоодуулна. Харин хүн тээвэрлэхээр
тоноглосон ачааны автомашиныг “С” ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй
хүн жолоодно.
“Е” – “В”, “Д” ангиллын автомашин 750 кг-аас их жинтэй чиргүүлтэй,
“С” ангиллын автомашин 5000 кг-аас их даацтай чиргүүлтэй бүрэлдэхүүн;
Энэ ангилал нь дангаараа тээврийн хэрэгслийг тодорхойлж чадахгүй, өөрөөр
хэлбэл илүү жинтэй буюу илүү даацтай чиргүүл чирэх эрх гэсэн үг.
“Механизм” – Трактор, өөрөө явдаг машин механизм, тэдгээрийн
чиргүүл буюу ажлын тоног төхөөрөмжтэй бүрэлдэхүүн.
2
Энэ ангилалд гинжит буюу дугуйт трактор, комбайн зэрэг бүх төрлийн өөрөө
явдаг машин механизм, мөн түүнчлэн эдгээр тээврийн хэрэгслүүд ажлын тоног
төхөөрөмж (анжис, тармуур, хадуур, борной гэх мэт) чиргүүлтэй байх ойлголт юм.
Өөрөө явдаг машин механизмыг жолоодож яваа хүмүүсийг механизмын жолооч гэж
үздэг.
1.3. “Д” ангиллын тээврийн хэрэгслийг 21-ээс, бусад ангиллын тээв-
рийн хэрэгслийг 18-аас дээш насны хүн жолоодоно.
1.4. Энэ дүрэмд байгаа дараахь нэр томъёог дор дурдсан утгаар
ойлгоно:
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд 8, 1968 онд батлагдсан
замын хөдөлгөөний тухай Венийн конвенцэд 28 нэр томъёог тодорхойлсон байдаг.
Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд заагдсан нэр томъёонууд нь энэ
конвенцийн агуулгатай нийцсэн байна.
“Аюултай ачаа” – тээвэрлэлтийн үед хүний амь бие эрүүл мэнд,
байгаль орчинд хор нөлөө тарих, эд материалын хохирол учруулж
болзошгүй элдэв бодис, түүгээр хийсэн эд зүйл, үйлдвэрийн хаягдал, аж
ахуйн зориу-лалт бүхий бусад зүйл;
“Бодит жин” – тээврийн хэрэгслийн тухайн үеийн жин. Чирэгдэж яваа
тээврийн хэрэгслийн жинг бодит жинд оролцуулан тооцно.
Тээврийн хэрэгслийн бодит жинг тодорхойлохдоо тухайн агшинд тээврийн
хэрэгсэл нь ямар жинтэй байгаагаар тодорхойлно. Жишээ нь : Зил-130 автомашины
тухайн үеийн өөрийн жин нь 4200 кг, ачсан ачаа нь 2300 кг, зөвхөн жолоочтой гэж
үзвэл ( 84 кг ) тухайн агшинд автомашины бодит жин 6584 кг байна.
БОДИТ ЖИН = Ө/Ж + АЧАА
Өөрөөр хэлбэл ачсан ачаанаас хамаарч бодит жин үргэлж хувьсч байна гэсэн үг.
“Бүх жин” – тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тог-
тоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд
жин. Чиргүүл нь тухайн тээврийн хэрэгслийн бүтцэд хамаарагдах бол бүх
жинг чирэгч, чиргүүл хоёрын бүх жингийн нийлбэрээр тооцно.
Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн жин гэдэг
нь үйлдвэрээс тухайн тээврийн хэрэгслийн шатах, тослох, хөргөх материалаар бүрэн
дүүргэгдсэн, сэлбэг дугуй, багаж хэрэгсэлтэй байхаар тооцож тогтоосон жин юм.
Ачаа зорчигчийн нийт жин гэдэг нь тухайн тээврийн хэрэгсэлд тээвэрлэх ачаа,
зорчигчийн үйлдвэрээс зөвшөөрөгдсөн хамгийн их хэмжээ юм. Иймд тээврийн
хэрэгсэлд үйлд-вэрээс тогтоосон, зөвшөөрөгдөх хамгийн их жинг бүх жин гэж
ойлгоно. БҮХ ЖИН = Ө/Ж + ДААЦ = max
БОДИТ ЖИН = Ө/Ж = min гэж үзвэл
БҮХ ЖИН > БОДИТ ЖИН = Ө/Ж = min буюу энэ үед тээврийн хэрэгсэл
хамгийн тогтвортой байна.
3
“Гарц” – ойролцоох зогсоол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан
байгууллага, хашаа, хороолол зэрэг рүү орох, тэдгээрээс гарахад
зориулагдсан зорчих хэсэг замтай огтлолцсон бэлчир;
Тодорхойлолтод заагдсан обьектуудаас гарах зам ( зорчих хэсэг ) нь өөр
замтай огтлолцсоныг “уулзвар” гэсэн ойлголтод хамааруулан тооцдоггүй, харин гарц
гэсэн тодорхойлолтод хамааруулна.
Хэд хэдэн хориглох тэмдэг ( 2.18, 2.20, 2.22, 2.24, 2.25, 2.26 ) нь тавигдсан
газраасаа дараагийн уулзвар хүртэл хүчинтэй байдаг. Ийм дээрх тэмдэг тавигдсан
замд гарц нийлж байвал тухайн гарцаас цааш тэмдгийн хүчинтэй хүрээ хэвээр
байна.
“Гол зам “ – уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын
хучилт-тай нь буюу энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.1 ( Гол зам ),
3.3.а.б.в. (Туслах зам нийлнэ), 5.1 (Тууш зам) тэмдэг (цаашид зөвхөн тэмдэг,
тэмдэглэлийн дугаарыг зааж бичнэ) бүхий зам.
Хатуу хучилттай замыг элс, шороо, шавар, хайрганаас хамгаалах зорилгоор
хатуу биш хучилттай замд замын эсрэг, хучилтнаас хамааруулан огтлолцолоос 50-
200 метрт хатуу хучилт хийж өгдөг бөгөөд үүнийг адил замын уулзварт тооцохгүй.
“Гүйцэж түрүүлэх” – явж байсан эгнээсээ гарч урдаа яваа нэг буюу хэд
хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх үйлдэл.
4
Гүйцэж түрүүлэх гэдэг нь харилцан адилгүй хурдтай яваа тээврийн
хэрэгслүүдийн хөдөлгөөний тухай ойлголт юм. “Урдаа яваа тээврийн хэрэгсэл” гэдэг
нь гүйцэгдэх гэж байгаа тээврийн хэрэгсэл нь гүйцэх гэж байгаа тээврийн хэрэгслийн
эгц урд байх тухай ойлголт бөгөөд өөрөөр хэлбэл гүйцэж түрүүлэх үйлдэл эхлэх үед
тээврийн хэрэгслүүд нэг эгнээнд байна гэсэн үг.
“Давуу эрх” – бусад замын хөдөлгөөнд оролцогчдоос хөдөлгөөнөө
урьтан хийх эрх.
Давуу эрх, зам тавьж өгөх гэдэг нь харилцан уялдаатай ойлголт юм.
Хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөний чиг нь огтлолцох бол аль нэг нь давуу эрхтэй
байх, эсвэл зам тавьж өгөх үүрэгтэй. Давуу эрхийг 3.1 ( Гол зам ), 3.3.а.б.в ( Туслах
зам нийлнэ ), 3.7 ( Сөрөг хөдөлгөөнд илүү эрхтэй ), 5.1 ( Тууш зам ) тэмдэг, тусгай
дуут болон гэрлэн дохио, гэрэл болон зохицуулагчийн дохио, тээврийн хэрэгслийн
хөдөлгөөний журам гэх мэт заалтуудаар тодорхойлдог.
“Ердийн хөсөг” – уналга, ачилгад ашиглаж байгаа мал, амьтан буюу
түүнд хөллөсөн хэрэгсэл ( хөсөг ).
Ердийн хөсгийг дээрх нэр томъёогоор тоочин заасан
бөгөөд энэ нь зөвхөн замын хөдөлгөөнд оролцох үеийн
тухай ойлголт юм.
Морь унаад замын хөдөлгөөнд оролцохыг ердийн хөсөг
унах, морин тэргийг хажууд нь хөтлөөд явах, арал дээр нь
суугаад явахыг ердийн хөсөг хөтлөх гэдэг.
“Жолооч” – тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүн. Жолоодлогын
дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг
жолоочид хамааруулж ойлгоно.
“Зайлшгүй зогсолт” – жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа
ачаа, байгалийн үзэгдэл, зам дээр саад бий болсон зэргээс аюул учирч
болзошгүй үед, түүнчлэн техникийн эвдрэлээс шалтгаалан тээврийн
хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл.
5
Энэ тохиолдолд жолооч аль болохоор хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
тохирсон арга хэмжээ авах ( ослын дохионы гэрэл асаах, тэмдэг тавих, боломжтой
тохиолдолд зорчих хэсгийг чөлөөлөх ) шаардлагатай. Гэрэл болон зохицуулагчийн
дохиогоор зогсох, нягтрал ихтэй үед хөдөлгөөн түр саатах, мөн түүнчлэн зам тавьж
өгөх үйлдлийг зайлшгүй зогсолт гэж үзэхгүй.
“Зам” – тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих
хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам,
тусгаарлах зурвас замд хамаарна.
Суурингийн доторх замд
Суурингийн гаднах замд
А – далангийн өргөн Б – замын өргөн
В – зорчих хэсэг Г – хөвөө
Д – шуудууны өргөн Е – шороон хэсэг
“Зорчих хэсэг” – тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын
хэсэг. Зам нь тусгаарлах зурвасаар зааглагдсан хэд хэдэн зорчих хэсэгтэй
байж болно.
Зорчих хэсгийн хилийг явган хүний зам, тусгаарлах зурвас, замын шороон
зурвас болон хашлагаар зааглана. Хэрэв зам нь дээрх элемент байхгүй бол зорчих
хэсгийн захаар эсвэл зорчих хэсгийн захыг 7.2 /үргэлжилсэн өргөн шугам/
6
тэмдэглэлээр тодорхойлж болно. Харин хатуу биш хучилттай замын зорчих хэсгийн
хилийг дагтаршуулсан зурвасын захаар тодорхойлно.
“Зам тавьж өгөх” – замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий
хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөө-
лөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл.
Зам тавьж өгөх нь 3.4 (Зам тавьж өгнө), 3.5 (Зогсохгүй явах хориотой), 3.6
(Сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгнө) тэмдэг, 7.12, 7.20 тэмдэглэлээр тодорхойлогдоно.
“Зам тээврийн осол” – зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс
үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын
байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах
явдал;
“Замын хөдөлгөөн” – нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон
тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа;
Үйлдвэрийн байран дотор болон нийтийн хэрэгцээний бус замд тогтоосон
маршрутын дагуу тээвэр хийж байгаа авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн
хөдөлгөөнийг замын хөдөлгөөнд тооцохгүй.
“Замын хөдөлгөөнд оролцогч” – замаар яваа жолоч, явган зорчигч
болон тээврийн хэрэгслээр зорчигч;
“Зохицуулагч” – замын хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих эрх,
үүрэг бүхий этгээд;
“Механикжсан тээврийн хэрэгсэл” – мопедоос бусад хөдөлгүүрээр
тоноглогдсон бүх төрлийн тээврийн хэрэгсэл;
Мопед болон түүнтэй төстэй тээврийн хэрэгслээс бусад хөдөлгүүрээр
тоноглогдсон замын хөдөлгөөнд оролцдог бүх тээврийн хэрэгслүүдийг хамааруулан
ойлгоно.
“Мопед” – 50 см3
- ээс илүүгүй ажлын багтаамжтай хөдөлгүүр бүхий 2
буюу 3 дугуйтай, техникийн хурд нь цагт 50 км-ээс ихгүй
тээврийн хэрэгсэл.
Мопедийн төрөлд хөдөлгүүртэй дугуй зэрэг түүнтэй төстэй
техникийн үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг хамааруулна.
Мопед нь унадаг дугуйн нэгэн адил (байрлан явах, уулзвар
нэвтрэх, тоноглол, жолоодлого гэх мэт) бөгөөд мопедийн
жолооч жолоочийн адил хариуцлага хүлээнэ.
“Мотоцикл” – шаахайтай буюу шаахайгүй 2 дугуйтай механикжсан
тээврийн хэрэгсэл. Энд өөрийн жин нь 400 кг-аас хэтрэхгүй 3 буюу 4
дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл мөн хамаарна.
Бага хэмжээний ачаа тээвэрлэхэд зориулагдсан тэвштэй (кузов), жолоодлогын
удирдлага, агрегат, механизм нь мотоциклын адил мототэргэнцрийг мотоциклд
хамааруулна.
“Суурин газар” – 5.3, 5.5 тэмдгээр тэмдэгдэгдсэн, хүн ам төвлөрч
суурьшсан нутаг дэвсгэр.
7
Суурин газрын эхлэлийг 5.3, 5.5 төгсгөлийг 5.4, 5.6 тэмдгүүдээр тэмдэглэдэг.
Замын хөдөлгөөний дүрэмд суурин газарт мөрдөх (хурд, түр ба удаан зогсолт,
гэрэл хэрэглэх, дуут дохио өгөх гэх мэт) хэд хэдэн заалт байдаг. Хэрэв 5.5 (цэнхэр
дэвсгэртэй) тэмдэг байрлуулсан бол тухайн суурингаар нэвтрэн өнгөрөх замд
тээврийн хэрэгслийн жолооч суурин газрын хөдөлгөөний журмыг баримтлахгүй байж
болно. Харин энэ замаас гарч суурин дотор (5.3 цагаан дэвсгэртэй тэмдэгтэй)
хөдөлгөөнд оролцохдоо суурин газрын хөдөлгөөний журмыг баримтлах
шаардлагатай.
“Төмөр замын гарам” – төмөр замтай нэг түвшинд огтлолцсон замын
бэлчир.
Энэ нь дуут буюу гэрэл дохионы хэрэгсэл, хаалтаар тоноглогдсон буюу
тоноглогдоогүй, жижүүртэй буюу жижүүргүй, нэг болон хэд хэдэн төмөр замтай
огтлолцсон замын хэсэг юм.
Хаалттай гарам байвал 2 хаалтны хооронд, хаалтгүй гарам байвал 1,3 / Төмөр
замын гарам / тэмдгийн хооронд төмөр замын гарам байна гэж тооцдог.
“Тусгаарлах зурвас” – зэргэлдээ зорчих хэсгүүдийг зааглахад
зориулагдаж хийгдсэн, зогсоол болон хөдөлгөөнд зориулагдаагүй замын
хэсэг.
Тусгаарлах зурвас нь зорчих хэсгүүдийг хөдөлгөөний эсрэг болон дагуу
урсгалд тусгаарладаг замын элемент юм. Тусгаарлах зурвас нь хөдөлгөөний чиг
өөрчлөхөд зориулагдсан тасархай хэсэгтэй байж (өөрөөр хэлбэл буцаж эргэх) болно.
Тусгаарлах зурвас дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох бөгөөд явган
хүний зориулалтын замгүй бол явган зорчигчийн хөдөлгөөнийг мөн хориглодог.
“Тууш зам” – 5.1 тэмдгээр тэмдэглэсэн зам.
“Тээврийн хэрэгсэл” – хүн ба ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг
замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгсэл.
“Тээврийн хэрэгслээр зорчигч” – тээврийн хэрэгсэл дээр буюу түүний
бүхээг дотор байгаа жолоочоос бусад хүн.
“Түр зогсолт” – тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 5 минутаас
илүүгүй хугацаагаар зогсоох үйлдэл. Зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа
8
ачих, буулгахад үүнээс илүү хугацаагаар зогсоох үйлдэл нь түр зогсолтод
хамаарна.
Хүн буулгаж, суулгаж, ачаа ачиж буулгах тохиолдлыг түр зогсолт гэж ойлгоно.
Гэрлэн дохио буюу зохицуулагчийн дохиогоор зогсох, зам тавьж өгөх, зайлшгүй
зогсолт нь түр зогсолт гэсэн ойлголтод хамаарахгүй.
Түр зогсох үйлдлийг 2.27 (Түр зогсох хориотой) тэмдэг, 7.4 (Түр зогсохыг
хориглосон газар) тэмдэглэлийн хүчинтэй хүрээнд болон Замын хөдөлгөөний
дүрмийн 11.5, 11.6 (Түр ба удаан зогсохыг хориглосон тохиолдолд) зүйлд заасан
замын хэсгүүдэд хориглоно.
“Удаан зогсолт” – зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих,
буулгахаас бусад тохиолдолд 5 минутаас дээш хугацаагаар тээврийн
хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл.
Удаан зогсолт нь түр зогсолтын нэгэн адил жолоочийн зориудаар хийж байгаа
( 5минутаас дээш хугацаагаар ) үйлдэл юм. Удаан зогсох үйлдлийг 2.27 (Түр зогсох
хориотой), 2.28 (Удаан зогсох хориотой ), 7.4 (Түр зогсохыг хориглосон газар)
тэмдэглэлийн хүчинтэй хүрээнд, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-р (Түр
зогсохыг хориглох тохиолдол), 11.6-р (Удаан зогсохыг хориглох тохиолдол)
зүйлүүдэд заагдсан замын хэсэгт хориглох бөгөөд хүн буулгаж суулгах, ачаа ачих
болон буулгах тохиолдолд 5 минутаас дээш хугацаагаар зогссон бол 2.27 тэмдэг,
11.6-р зүйлийн заалтууд хамаарахгүй. Харин хүн буулгаж, суулгах, ачаа ачиж буулгах
үед энэ үйл ажиллагаа нь завсарлах ( ажлын цаг дууссан, ачаа өргөгч кран эвдэрсэн
гэх мэт ) бол энэ үйлдлийг удаан зогсолтод хамааруулан ойлгоно.
“Унадаг дугуй” – унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг (тахир
дутуу хүний тэргэнцрээс бусад) тээврийн хэрэгсэл.
Тахир дутуу хүний тэргэнцрээр зорчигч нь замын хөдөлгөөнд явган зорчигчийн
нэг адил оролцоно.
“Уулзвар” – замууд нэг түвшинд огтлолцсон бэлчир. (Зорчих хэсгийн
захын дугуйрч байгаа эхлэлийг түүний эсрэг тал руу шулуун холбож
хязгаарлахад үүсэх талбай).
“Үзэгдэлт хангалтгүй үе” – байгалийн үзэгдэл (манан, шуурга гэх мэт)
болон замд тоос боссоноос буюу бүрэнхий үед 300 метрийн дотор зам
харагдахгүй болсон үе.
Энэ нь цаг уур байгалийн нөхцлөөс шалтгаалан ( бороо, цас орох, манан,
шуурга, бүрэнхий үе г.м ) үзэгдэх орчин түр буюу тодорхой хугацаагаар муудах тухай
ойлголт юм.
Дүрмээр тогтоосон 300 метр гэдэг нь зам дугуй хоёрын барьцалдалтын
итгэлцүүр 0.30-0.35 байх тохиолдолд 90 км/цагийн хурдтай өөд өөдөөсөө яваа
тээврийн хэрэгслүүд мөргөлдөхгүйгээр зогсох боломжтой зай юм.
Бүрэнхий үе нь нар мандахын өмнө болон нар жаргасны дараа хэсэгхэн
хугацаанд үргэлжилдэг. Газар зүйн байршил, агаар мандлын байдал, цаг улирлаас
хамааран энэ үеийн үргэлжлэх хугацаа 30-60 минут байдаг. Үзэгдэх орчин
9
хязгаарлагдсан үед Замын хөдөлгөөний дүрмийн “Гадна талын гэрэлтүүлэх
хэрэгслийг хэрэглэх” гэсэн хэсэгт заасан заалтыг мөрдлөгө болгоно.
“Харанхуй үе” - үдшийн бүрийгээс үүрийн гэгээ орох хүртэлх хугацаа.
“Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх” – сургуулийн болон
сургуулийн өмнөх насны хоёр буюу түүнээс олон хүүхдийг механикжсан
тээврийн хэрэгслээр тусгайлан тээвэрлэх үйл ажиллагаа. Үүнд чиглэлийн
тээврийн хэрэгслээр хүүхэд тээвэрлэхийг хамааруулахгүй.
“Цуваа” – ойрын гэрлээ асааж зохион байгуулалттай цуварч яваа
гурав буюу түүнээс олон механикжсан тээврийн хэрэгсэл. Цувааг тусгай
дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон тээврийн хэрэгсэл хамгаалан явж
болно.
“Чиглэлийн тээврийн хэрэгсэл” – тогтоосон буудал бүхий чиглэлийн
дагуу хүн тээвэрлэх зориулаптаар нийтийн үйлчилгээнд ашиглагдаж
байгаа тээврийн хэрэгсэл. / автобус, тролейбус, чиглэлийн такси /
Чиглэлийн тээврийн хэрэгслийн явах чиглэлийг хүн амын төвлөрөл, аж ахуйн
нэгж, үйлдвэр, үйлчилгээний байгууллага зэргийн байршлаас хамааруулан тухайн
орон нутгийн Засаг даргын тамгын газар, Замын цагдаагийн албатай хамтран
тогтоодог.
Суудлын таксийн чиглэл болон зогсоолыг тогтоодоггүй тул чиглэлийн
тээврийн хэрэгсэлд хамааруулдаггүй.
2.2 ( Хөдөлгөөн хориотой ), 2.3 ( Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн
хориотой ), 2.18.а ( Баруун гар тийш эргэх хориотой ), 2.18.б ( Зүүн гар тийш эргэх
хориотой ), 2.19 ( Буцаж эргэх хориотой ), 2.27 ( Түр зогсох хориотой ) тэмдгүүд
нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд хамаардаггүй.
“Чиргүүл” – механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулсан
тээврийн хэрэгсэл.
А – ердийн
Б – нэг голтой
В – суудлын автомашины
Г – хагас чиргүүл
“Эгнээ” – автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж
бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуух
зурвас.
Хөдөлгөөний эгнээний өргөнийг БН б Д-ийн ( Барилгын норм ба дүрэм)
шаардлагын дагуу тогтоох бөгөөд замын ангиллаас хамааран 3.0–3.75м байна.
Зөвхөн суудлын автомашины хөдөлгөөнд зориулагдсан замд хөдөлгөөний
горимд зохих хязгаарлал тогтоосон үед замын өргөнийг 2.75 м хүртэл багасгаж
болно. Хөдөлгөөний эрчим их, мөн шаардлагатай тохиолдолд эгнээний
тэмдэглэлийн хамт 5.10.а,б (Эгнээгээр явах хөдөлгөөний чиг), 5.12.а,б (Эгнээний
эхлэл), 5.13.а,б (Эгнээний төгсгөл) тэмдгүүдийг хэрэглэдэг. Энэ нь замын тэмдэглэл
харагдахгүй үед (үзэгдэх орчин хязгаарлагдах, зам дээр цас орсон гэх мэт) эгнээний
тоог тодорхойлоход чухал ач холбогдолтой.
Тэмдэг, тэмдэглэлгүй үед автомашины жолооч өөрийн тээврийн хэрэгслийн
өргөнөөс хамааруулан бусад тээврийн хэрэгслийг мөргөхгүй, шүргэхгүй байх хажуу
ба хоорондын зайг сонгож, хөдөлгөөний эгнээг автомашины өргөнөөр тодорхойлох
хэрэгтэй.
10
БН б Д-д зааснаар улсын чанартай засмал замд овор хэмжээний хувьд 20 м
хүртэл урттай, 2.5 м-ээс илүүгүй өргөнтэй, 4 м хүртэл өндөртэй тээврийн хэрэгслийг
нэвтрүүлэхээр тооцдог.
“Явган зорчигч” – замаар явган яваа (зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж
байгаагаас бусад) хүн. Жагсаалаар яваа болон тахир дутуу хүний
тэргэнцэртэй, мөн тэрэг түрж, чарга чирч, мотоцикл, мопед, унадаг дугуйг
хөтөлж замаар яваа хүмүүсийг явган зорчигчид хамааруулна.
“Явган хүний гарц” – явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан,
5.16.а,б тэмдэг буюу 7.13.а,б тэмдэглэлтэй, зорчих хэсгийн хөндлөн зурвас.
Тэмдэглэлгүй гарцын өргөнийг 5.16.а ба 5.16.б тэмдгүүдийн хоорондох
зайгаар тодорхойлно.
Зохицуулдаг явган хүний гарц Зохицуулдаггүй явган хүний гарц
Явган зорчигчдыг зорчих хэсгээр нэвтрэн гарахад зориулсан зорчих хэсгийг
тэмдэглэхэд 5.16 тэмдэг, 7.13.а,б тэмдэглэлийг хэрэглэдэг. Хэрэв зорчих хэсэг дээр
7.13.а,б тэмдэглэл байхгүй бол 5.16.а,б тэмдгийг байрлуулах бөгөөд тэмдгүүдийн
хоорондын зайгаар явган хүний гарцыг тодорхойлдог. Тэмдгүүдийн хоорондын зай нь
4метрээс багагүй байх шаардлагатай.
“Явган хүний гарам” – зорчих хэсэгтэй нэг түвшинд огтлолцоогүй,
5.17.а,б,в,г тэмдэг тавигдсан, явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан
гарц.
Гармын эхлэл, төгсгөл дээр 5.16.а,б,в,
тэмдгийг явган зорчигчдод хандуулан
байрлуулна
“Явган хүний зам” – зорчих хэсэгтэй хиллэсэн буюу түүнээс таримал
зүлэг, хөвөөгөөр зааглагдсан явган зорчигчийн хөдөлгөөнд зориулсан замын
хэсэг.
Авто замын засвар, арчлалтын ажил гүйцэтгэхдээ гүйцэтгэх байгууллага нь
хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор суурин газарт явган хүний зам, гарц,
дугуйн зам гэх мэт элементүүдийг байгуулдаг. Суурин газрыг дайран өнгөрч байгаа
замын дагуу болон том хотод ойртох хэсэгт хоногт 4000-аас илүү хүн явдаг бол явган
хүний замын төсөл хийдэг.
Явган хүний зам нь зорчих хэсгээс өндөр түвшинд байх, мөн 15 – 20 см
хашлагааар (зорчих хэсэгтэй хиллэсэн бол) буюу шороон зурвасаар тусгаарлагдсан
байх ёстой. Явган хүний замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглодог.
11
1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй,
хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
1.6. Замын тэмдэг, хөдөлгөөн зохицуулах зориулалт бүхий техник
хэрэгслийг эвдэж гэмтээх, халхлах, байрлалыг дур мэдэн өөрчлөх,
байрлуулах, авч хаях, хөдөлгөөнд саад болох зүйл зам дээр тавих, орхих,
замын хучилтыг бохирдуулах, эвдэхийг хориглоно.
Замын тэмдэг, гэрлэн дохиог байрлуулахдаа тэдгээрээс өгч байгаа мэдээлэл нь
зөвхөн тухайн хөдөлгөөнд оролцогчдод хандсан байх шаардлагыг хангасан байна.
Хөдөлгөөн зохион байгуулахад үл хамаарах зурагт самбар, үзүүлэн чимэглэлийн зүйл
зам дээр зөвшөөрөлгүй байрлуулахыг хориглоно.
Түр зуурын шалтгаанаас болж ( хальтиргаа, гулгаа, зам засвар г.м ) хөдөлгөөн
зохион байгуулах техник хэрэгслүүдийг хаах, эсвэл түр тавигдсан техник хэрэгслээр
утгыг нь өөрчилж болно. Түр тавигдсан техник хэрэгсэл, хаалтыг шаардлагагүй
болмогц шууд авах ёстой.
1.7. Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт,
шаөардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино.
1.8. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдэд холбогдох хууль
тогтомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байдал (санаатай, санамсаргүй), учирсан
буюу учирч болох үр дагавар зэргээс хамааруулан хөдөлгөөнд оролцогчдод сахилгын,
захиргааны, эрүүгийн, иргэний шийтгэл ногдуулна.
Жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчдоос гадна Замын хөдөл-
гөөний дүрмийн заалт, шаардлагуудыг зөрчсөн бааз, байгууллагын ажилтнууд
хариуцлага хүлээх субъект болдог.
Сахилгын шийтгэлийг байгууллага болон үйлдвэрийн дотор тогтоосон хөдөл-
гөөнд оролцох дотоод журам зөрчсөн үед ногдуулна. Иймд сахилгын шийтгэлийг
төрийн байгууллагаас биш харин байгууллагын дотоод дүрмээр ногдуулна.
Захиргааны хариуцлагын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын
тухай хууль зөрчигдсөн үед эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны
шийтгэл ногдуулна. ( торгох,тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах )
Эрүүгийн шийтгэл нь захиргааны шийтгэлээс ногдуулах шийтгэлийнхээ хувьд
хатуу, чанга байдаг бөгөөд эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн
шийтгэлийг зөвхөн шүүхээр ногдуулна.
Иргэн, аж ахуйн нэгж бусдад гарз хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх,
хохирлыг барагдуулах зэрэг иргэний хариуцлага хүлээх ёстой
12
13

More Related Content

What's hot

уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-10
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-10уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-10
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-10nominbyambadorj
 
Анхааруулах ба хориглох тэмдгүүд
Анхааруулах ба хориглох тэмдгүүдАнхааруулах ба хориглох тэмдгүүд
Анхааруулах ба хориглох тэмдгүүдChimeg DB
 
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагаТээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагаChimeg DB
 
далд аргаар нээх тухай
далд аргаар нээх тухайдалд аргаар нээх тухай
далд аргаар нээх тухайBatjargal Batbaatar
 
Belcheer zagwar 3
Belcheer zagwar 3Belcheer zagwar 3
Belcheer zagwar 3hi_bmb
 
ил уурхайн автотээврийн автотээврийн аюулгүй ажиллагаа
ил уурхайн автотээврийн автотээврийн аюулгүй ажиллагааил уурхайн автотээврийн автотээврийн аюулгүй ажиллагаа
ил уурхайн автотээврийн автотээврийн аюулгүй ажиллагааbatbold113o
 
ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨНИЙ ТАРХАЛТ БА ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН САНД ТУЛГУУРЛАСАН ДҮН ШИН...
ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨНИЙ ТАРХАЛТ БА ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН САНД ТУЛГУУРЛАСАН ДҮН ШИН...ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨНИЙ ТАРХАЛТ БА ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН САНД ТУЛГУУРЛАСАН ДҮН ШИН...
ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨНИЙ ТАРХАЛТ БА ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН САНД ТУЛГУУРЛАСАН ДҮН ШИН...BatzorigO Batzorig
 
Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэл
Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэлНэмэлт тэмдэг ба замын тэмдэглэл
Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэлChimeg DB
 
Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс
Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэсУул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс
Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэсE-Gazarchin Online University
 
ут лекц 12
ут лекц 12ут лекц 12
ут лекц 12baljka311
 
лекц 2 унб
лекц 2 унблекц 2 унб
лекц 2 унбbaljka311
 
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-6
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-6уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-6
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-6nominbyambadorj
 
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1Chimeg DB
 

What's hot (20)

уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-10
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-10уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-10
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-10
 
Анхааруулах ба хориглох тэмдгүүд
Анхааруулах ба хориглох тэмдгүүдАнхааруулах ба хориглох тэмдгүүд
Анхааруулах ба хориглох тэмдгүүд
 
Lecture 2
Lecture   2Lecture   2
Lecture 2
 
MBON206-2015-11-20
MBON206-2015-11-20MBON206-2015-11-20
MBON206-2015-11-20
 
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагаТээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
 
далд аргаар нээх тухай
далд аргаар нээх тухайдалд аргаар нээх тухай
далд аргаар нээх тухай
 
Belcheer zagwar 3
Belcheer zagwar 3Belcheer zagwar 3
Belcheer zagwar 3
 
ил уурхайн автотээврийн автотээврийн аюулгүй ажиллагаа
ил уурхайн автотээврийн автотээврийн аюулгүй ажиллагааил уурхайн автотээврийн автотээврийн аюулгүй ажиллагаа
ил уурхайн автотээврийн автотээврийн аюулгүй ажиллагаа
 
лекц 11
лекц 11лекц 11
лекц 11
 
ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨНИЙ ТАРХАЛТ БА ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН САНД ТУЛГУУРЛАСАН ДҮН ШИН...
ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨНИЙ ТАРХАЛТ БА ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН САНД ТУЛГУУРЛАСАН ДҮН ШИН...ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨНИЙ ТАРХАЛТ БА ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН САНД ТУЛГУУРЛАСАН ДҮН ШИН...
ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨНИЙ ТАРХАЛТ БА ГАЗАРЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН САНД ТУЛГУУРЛАСАН ДҮН ШИН...
 
Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэл
Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэлНэмэлт тэмдэг ба замын тэмдэглэл
Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэл
 
Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс
Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэсУул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс
Уул уурхайн үйлдвэрлэлийн технологийн үндэс
 
ут лекц 12
ут лекц 12ут лекц 12
ут лекц 12
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
лекц 2 унб
лекц 2 унблекц 2 унб
лекц 2 унб
 
лекц 7
лекц 7лекц 7
лекц 7
 
Сүргийн бүтэц
Сүргийн бүтэцСүргийн бүтэц
Сүргийн бүтэц
 
лекц 2
лекц 2лекц 2
лекц 2
 
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-6
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-6уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-6
уулын үйлдвэрийн технологийн үндэс лк-6
 
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1
 

Similar to Нийтлэг үндэслэл

Хөдөлгөөний онцлог нөхцөл
Хөдөлгөөний онцлог нөхцөлХөдөлгөөний онцлог нөхцөл
Хөдөлгөөний онцлог нөхцөлChimeg DB
 
4 сем ил уурхайн автотээврийн аа-ны
4 сем   ил уурхайн автотээврийн аа-ны4 сем   ил уурхайн автотээврийн аа-ны
4 сем ил уурхайн автотээврийн аа-ныbatbold113o
 
4 сем ил уурхайн автотээврийн аа-ны
4 сем   ил уурхайн автотээврийн аа-ны4 сем   ил уурхайн автотээврийн аа-ны
4 сем ил уурхайн автотээврийн аа-ныbatbold113o
 
Хүн ба ачаа тээвэрлэх
Хүн ба ачаа тээвэрлэхХүн ба ачаа тээвэрлэх
Хүн ба ачаа тээвэрлэхChimeg DB
 
Mongolian traffic research institute
Mongolian traffic research instituteMongolian traffic research institute
Mongolian traffic research instituteBayar Be
 
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2Chimeg DB
 
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэгТээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэгChimeg DB
 
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайLegalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайChimeg DB
 
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА Umguullin Mongol Umguulugch
 
Legalinfo.mn -____________________________________
Legalinfo.mn  -____________________________________Legalinfo.mn  -____________________________________
Legalinfo.mn -____________________________________Jargalmaa Gantomor
 
ÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñChimeg DB
 
G.t hedelgeenii udirgaliin zuram
G.t hedelgeenii udirgaliin zuramG.t hedelgeenii udirgaliin zuram
G.t hedelgeenii udirgaliin zuramBayar Ch
 
Заах, дараалал, мэдээлэх тэмдгүүд
Заах, дараалал, мэдээлэх тэмдгүүдЗаах, дараалал, мэдээлэх тэмдгүүд
Заах, дараалал, мэдээлэх тэмдгүүдChimeg DB
 
Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх
Зохицуулдаггүй уулзвар нэвтрэхЗохицуулдаггүй уулзвар нэвтрэх
Зохицуулдаггүй уулзвар нэвтрэхChimeg DB
 

Similar to Нийтлэг үндэслэл (17)

Хөдөлгөөний онцлог нөхцөл
Хөдөлгөөний онцлог нөхцөлХөдөлгөөний онцлог нөхцөл
Хөдөлгөөний онцлог нөхцөл
 
4 сем ил уурхайн автотээврийн аа-ны
4 сем   ил уурхайн автотээврийн аа-ны4 сем   ил уурхайн автотээврийн аа-ны
4 сем ил уурхайн автотээврийн аа-ны
 
4 сем ил уурхайн автотээврийн аа-ны
4 сем   ил уурхайн автотээврийн аа-ны4 сем   ил уурхайн автотээврийн аа-ны
4 сем ил уурхайн автотээврийн аа-ны
 
Хүн ба ачаа тээвэрлэх
Хүн ба ачаа тээвэрлэхХүн ба ачаа тээвэрлэх
Хүн ба ачаа тээвэрлэх
 
Mongolian traffic research institute
Mongolian traffic research instituteMongolian traffic research institute
Mongolian traffic research institute
 
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2
 
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэгТээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
 
Tad
TadTad
Tad
 
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайLegalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
 
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
Legalinfo.mn -____________________________________
Legalinfo.mn  -____________________________________Legalinfo.mn  -____________________________________
Legalinfo.mn -____________________________________
 
ÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñ
 
G.t hedelgeenii udirgaliin zuram
G.t hedelgeenii udirgaliin zuramG.t hedelgeenii udirgaliin zuram
G.t hedelgeenii udirgaliin zuram
 
Lecture 3
Lecture   3Lecture   3
Lecture 3
 
Заах, дараалал, мэдээлэх тэмдгүүд
Заах, дараалал, мэдээлэх тэмдгүүдЗаах, дараалал, мэдээлэх тэмдгүүд
Заах, дараалал, мэдээлэх тэмдгүүд
 
Lecture 5
Lecture   5Lecture   5
Lecture 5
 
Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх
Зохицуулдаггүй уулзвар нэвтрэхЗохицуулдаггүй уулзвар нэвтрэх
Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх
 

More from Chimeg DB

Трактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглолТрактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглолChimeg DB
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæChimeg DB
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæChimeg DB
 
Гарц, гарам нэвтрэх
Гарц, гарам нэвтрэхГарц, гарам нэвтрэх
Гарц, гарам нэвтрэхChimeg DB
 
Хөдөлгөөн зохицуулах дохио ба зохицуулдаг уулзвар нэвтрэх
Хөдөлгөөн зохицуулах дохио ба зохицуулдаг уулзвар нэвтрэхХөдөлгөөн зохицуулах дохио ба зохицуулдаг уулзвар нэвтрэх
Хөдөлгөөн зохицуулах дохио ба зохицуулдаг уулзвар нэвтрэхChimeg DB
 
Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг
Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэгДуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг
Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэгChimeg DB
 

More from Chimeg DB (18)

Shassi L 9
Shassi L 9Shassi L 9
Shassi L 9
 
Shassi L 8
Shassi L 8Shassi L 8
Shassi L 8
 
Shassi L 7
Shassi L 7Shassi L 7
Shassi L 7
 
Shassi L 6
Shassi L 6Shassi L 6
Shassi L 6
 
Shassi L 5
Shassi L 5Shassi L 5
Shassi L 5
 
Shassi L-4
Shassi L-4Shassi L-4
Shassi L-4
 
Shassi L-3
Shassi L-3Shassi L-3
Shassi L-3
 
shassi L-2
shassi L-2shassi L-2
shassi L-2
 
shassi L-2
shassi L-2shassi L-2
shassi L-2
 
Shassi L-1
Shassi L-1Shassi L-1
Shassi L-1
 
Трактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглолТрактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглол
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
 
Гарц, гарам нэвтрэх
Гарц, гарам нэвтрэхГарц, гарам нэвтрэх
Гарц, гарам нэвтрэх
 
Хөдөлгөөн зохицуулах дохио ба зохицуулдаг уулзвар нэвтрэх
Хөдөлгөөн зохицуулах дохио ба зохицуулдаг уулзвар нэвтрэхХөдөлгөөн зохицуулах дохио ба зохицуулдаг уулзвар нэвтрэх
Хөдөлгөөн зохицуулах дохио ба зохицуулдаг уулзвар нэвтрэх
 
Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг
Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэгДуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг
Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг
 
Asm106165
Asm106165Asm106165
Asm106165
 
Bd
BdBd
Bd
 

Нийтлэг үндэслэл

  • 1. ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ Хөдөлгөөнт машины тэнхим НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ Инженерийн мэргэжлийн ангиудад зориулав. Гарын авлага бэлтгэсэн: Ч.Алтанцэцэг Д.Батчимэг 2011 он 1
  • 2. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1.1. Монгол улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход энэ дүрмийн зорилго оршино. Замын хөдөлгөөнтэй холбоотой бусад хэм хэмжээний актууд нь энэ дүрмийн заалт шаардлагууд дээр үндэслэгдсэн, түүнтэй зөрчилдөхгүй байвал зохино. Энэ дүрэм нь Монгол улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдвөл зохих замын хөдөлгөөний дэг журмыг тогтоосон эрхийн акт юм. Замын хөдөлгөөний дүрмийг Монгол улсын засгийн газар батлах бөгөөд түүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн ангилал, тухайн ангилал эзэмших насны хязгаар, замын хөдөлгөөнд оролцогчын үүрэг, гудамж замаар зорчих хөдөлгөөний журам, замын хөдөлгөөн зохицуулах дохио, тэмдэг, тэмдэглэлийн загвар, тодорхойлолт, тээврийн хэрэгсэлд техникийн талаар тавих шаардлага, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн хүлээх үүргийг тусгана. 1.2. Механикжсан тээврийн хэрэгслийг дор дурдсанаар ангилна : Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар эрүүл мэндийн хувьд тогтоосон шаардлагад тэнцсэн, мэргэжлийн зохих бэлтгэл, сургалт хийсэн, 18 нас хүрсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах мэргэжлийн шалгалтанд орж тэнцсэн хүнд тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгодог. Бүх тээврийн хэрэгслүүдийг зориулалт, нийтлэг хэв шинж, жолоодох онцлог нөхцлөөр (овор, тогтворжилт, эргэлтийн радиус, суудлын тоо гэх мэт) нь А, В, С, Д, Е, механизмын гэж ангилна. “А,,- Мотоцикл; Мотоциклын удирдлагын механизмууд (жолоо, тоормос, холимогийн удирдлага, авцуулах холбоо) гар ажиллагаатай байдаг. “В,,- Жолоочоос гадна 8 – аас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг – аас хэтрэхгүй автомашин ( бүх жин нь 750 кг-аас ихгүй жинтэй чиргүүлтэй); Автомашины суудлын тоо нь үйлдвэрээс тогтоосон, чиргүүлийн жин нь тээврийн хэрэгсэлд чирэгдэж яваа чиргүүлийн бүх жин байна. “С” – Бүх жин нь 3500 кг-аас их ачааны автомашин (5000 кг- аас ихгүй даацтай чиргүүлтэй); “Д” – Жолоочоос гадна 8 – аас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй); Троллейбус нь ажиллах зарчим, бүтэц, зохион байгуулалтаараа өөрийн онцлог ялгаатай байдаг. Иймд “Д” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх дээр тусгай тэмдэглэл хийж троллейбус жолоодуулна. Харин хүн тээвэрлэхээр тоноглосон ачааны автомашиныг “С” ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй хүн жолоодно. “Е” – “В”, “Д” ангиллын автомашин 750 кг-аас их жинтэй чиргүүлтэй, “С” ангиллын автомашин 5000 кг-аас их даацтай чиргүүлтэй бүрэлдэхүүн; Энэ ангилал нь дангаараа тээврийн хэрэгслийг тодорхойлж чадахгүй, өөрөөр хэлбэл илүү жинтэй буюу илүү даацтай чиргүүл чирэх эрх гэсэн үг. “Механизм” – Трактор, өөрөө явдаг машин механизм, тэдгээрийн чиргүүл буюу ажлын тоног төхөөрөмжтэй бүрэлдэхүүн. 2
  • 3. Энэ ангилалд гинжит буюу дугуйт трактор, комбайн зэрэг бүх төрлийн өөрөө явдаг машин механизм, мөн түүнчлэн эдгээр тээврийн хэрэгслүүд ажлын тоног төхөөрөмж (анжис, тармуур, хадуур, борной гэх мэт) чиргүүлтэй байх ойлголт юм. Өөрөө явдаг машин механизмыг жолоодож яваа хүмүүсийг механизмын жолооч гэж үздэг. 1.3. “Д” ангиллын тээврийн хэрэгслийг 21-ээс, бусад ангиллын тээв- рийн хэрэгслийг 18-аас дээш насны хүн жолоодоно. 1.4. Энэ дүрэмд байгаа дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд 8, 1968 онд батлагдсан замын хөдөлгөөний тухай Венийн конвенцэд 28 нэр томъёог тодорхойлсон байдаг. Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд заагдсан нэр томъёонууд нь энэ конвенцийн агуулгатай нийцсэн байна. “Аюултай ачаа” – тээвэрлэлтийн үед хүний амь бие эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөө тарих, эд материалын хохирол учруулж болзошгүй элдэв бодис, түүгээр хийсэн эд зүйл, үйлдвэрийн хаягдал, аж ахуйн зориу-лалт бүхий бусад зүйл; “Бодит жин” – тээврийн хэрэгслийн тухайн үеийн жин. Чирэгдэж яваа тээврийн хэрэгслийн жинг бодит жинд оролцуулан тооцно. Тээврийн хэрэгслийн бодит жинг тодорхойлохдоо тухайн агшинд тээврийн хэрэгсэл нь ямар жинтэй байгаагаар тодорхойлно. Жишээ нь : Зил-130 автомашины тухайн үеийн өөрийн жин нь 4200 кг, ачсан ачаа нь 2300 кг, зөвхөн жолоочтой гэж үзвэл ( 84 кг ) тухайн агшинд автомашины бодит жин 6584 кг байна. БОДИТ ЖИН = Ө/Ж + АЧАА Өөрөөр хэлбэл ачсан ачаанаас хамаарч бодит жин үргэлж хувьсч байна гэсэн үг. “Бүх жин” – тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тог- тоосон өөрийн болон ачаа, жолооч, зорчигчийн нийт зөвшөөрөгдөх дээд жин. Чиргүүл нь тухайн тээврийн хэрэгслийн бүтцэд хамаарагдах бол бүх жинг чирэгч, чиргүүл хоёрын бүх жингийн нийлбэрээр тооцно. Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон өөрийн жин гэдэг нь үйлдвэрээс тухайн тээврийн хэрэгслийн шатах, тослох, хөргөх материалаар бүрэн дүүргэгдсэн, сэлбэг дугуй, багаж хэрэгсэлтэй байхаар тооцож тогтоосон жин юм. Ачаа зорчигчийн нийт жин гэдэг нь тухайн тээврийн хэрэгсэлд тээвэрлэх ачаа, зорчигчийн үйлдвэрээс зөвшөөрөгдсөн хамгийн их хэмжээ юм. Иймд тээврийн хэрэгсэлд үйлд-вэрээс тогтоосон, зөвшөөрөгдөх хамгийн их жинг бүх жин гэж ойлгоно. БҮХ ЖИН = Ө/Ж + ДААЦ = max БОДИТ ЖИН = Ө/Ж = min гэж үзвэл БҮХ ЖИН > БОДИТ ЖИН = Ө/Ж = min буюу энэ үед тээврийн хэрэгсэл хамгийн тогтвортой байна. 3
  • 4. “Гарц” – ойролцоох зогсоол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага, хашаа, хороолол зэрэг рүү орох, тэдгээрээс гарахад зориулагдсан зорчих хэсэг замтай огтлолцсон бэлчир; Тодорхойлолтод заагдсан обьектуудаас гарах зам ( зорчих хэсэг ) нь өөр замтай огтлолцсоныг “уулзвар” гэсэн ойлголтод хамааруулан тооцдоггүй, харин гарц гэсэн тодорхойлолтод хамааруулна. Хэд хэдэн хориглох тэмдэг ( 2.18, 2.20, 2.22, 2.24, 2.25, 2.26 ) нь тавигдсан газраасаа дараагийн уулзвар хүртэл хүчинтэй байдаг. Ийм дээрх тэмдэг тавигдсан замд гарц нийлж байвал тухайн гарцаас цааш тэмдгийн хүчинтэй хүрээ хэвээр байна. “Гол зам “ – уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилт-тай нь буюу энэ дүрмийн 1 дүгээр хавсралтын 3.1 ( Гол зам ), 3.3.а.б.в. (Туслах зам нийлнэ), 5.1 (Тууш зам) тэмдэг (цаашид зөвхөн тэмдэг, тэмдэглэлийн дугаарыг зааж бичнэ) бүхий зам. Хатуу хучилттай замыг элс, шороо, шавар, хайрганаас хамгаалах зорилгоор хатуу биш хучилттай замд замын эсрэг, хучилтнаас хамааруулан огтлолцолоос 50- 200 метрт хатуу хучилт хийж өгдөг бөгөөд үүнийг адил замын уулзварт тооцохгүй. “Гүйцэж түрүүлэх” – явж байсан эгнээсээ гарч урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх үйлдэл. 4
  • 5. Гүйцэж түрүүлэх гэдэг нь харилцан адилгүй хурдтай яваа тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний тухай ойлголт юм. “Урдаа яваа тээврийн хэрэгсэл” гэдэг нь гүйцэгдэх гэж байгаа тээврийн хэрэгсэл нь гүйцэх гэж байгаа тээврийн хэрэгслийн эгц урд байх тухай ойлголт бөгөөд өөрөөр хэлбэл гүйцэж түрүүлэх үйлдэл эхлэх үед тээврийн хэрэгслүүд нэг эгнээнд байна гэсэн үг. “Давуу эрх” – бусад замын хөдөлгөөнд оролцогчдоос хөдөлгөөнөө урьтан хийх эрх. Давуу эрх, зам тавьж өгөх гэдэг нь харилцан уялдаатай ойлголт юм. Хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөний чиг нь огтлолцох бол аль нэг нь давуу эрхтэй байх, эсвэл зам тавьж өгөх үүрэгтэй. Давуу эрхийг 3.1 ( Гол зам ), 3.3.а.б.в ( Туслах зам нийлнэ ), 3.7 ( Сөрөг хөдөлгөөнд илүү эрхтэй ), 5.1 ( Тууш зам ) тэмдэг, тусгай дуут болон гэрлэн дохио, гэрэл болон зохицуулагчийн дохио, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам гэх мэт заалтуудаар тодорхойлдог. “Ердийн хөсөг” – уналга, ачилгад ашиглаж байгаа мал, амьтан буюу түүнд хөллөсөн хэрэгсэл ( хөсөг ). Ердийн хөсгийг дээрх нэр томъёогоор тоочин заасан бөгөөд энэ нь зөвхөн замын хөдөлгөөнд оролцох үеийн тухай ойлголт юм. Морь унаад замын хөдөлгөөнд оролцохыг ердийн хөсөг унах, морин тэргийг хажууд нь хөтлөөд явах, арал дээр нь суугаад явахыг ердийн хөсөг хөтлөх гэдэг. “Жолооч” – тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүн. Жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулж ойлгоно. “Зайлшгүй зогсолт” – жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдэл, зам дээр саад бий болсон зэргээс аюул учирч болзошгүй үед, түүнчлэн техникийн эвдрэлээс шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл. 5
  • 6. Энэ тохиолдолд жолооч аль болохоор хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тохирсон арга хэмжээ авах ( ослын дохионы гэрэл асаах, тэмдэг тавих, боломжтой тохиолдолд зорчих хэсгийг чөлөөлөх ) шаардлагатай. Гэрэл болон зохицуулагчийн дохиогоор зогсох, нягтрал ихтэй үед хөдөлгөөн түр саатах, мөн түүнчлэн зам тавьж өгөх үйлдлийг зайлшгүй зогсолт гэж үзэхгүй. “Зам” – тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна. Суурингийн доторх замд Суурингийн гаднах замд А – далангийн өргөн Б – замын өргөн В – зорчих хэсэг Г – хөвөө Д – шуудууны өргөн Е – шороон хэсэг “Зорчих хэсэг” – тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг. Зам нь тусгаарлах зурвасаар зааглагдсан хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно. Зорчих хэсгийн хилийг явган хүний зам, тусгаарлах зурвас, замын шороон зурвас болон хашлагаар зааглана. Хэрэв зам нь дээрх элемент байхгүй бол зорчих хэсгийн захаар эсвэл зорчих хэсгийн захыг 7.2 /үргэлжилсэн өргөн шугам/ 6
  • 7. тэмдэглэлээр тодорхойлж болно. Харин хатуу биш хучилттай замын зорчих хэсгийн хилийг дагтаршуулсан зурвасын захаар тодорхойлно. “Зам тавьж өгөх” – замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөө- лөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл. Зам тавьж өгөх нь 3.4 (Зам тавьж өгнө), 3.5 (Зогсохгүй явах хориотой), 3.6 (Сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгнө) тэмдэг, 7.12, 7.20 тэмдэглэлээр тодорхойлогдоно. “Зам тээврийн осол” – зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал; “Замын хөдөлгөөн” – нийтийн хэрэгцээний зам дээрх явганаар болон тээврийн хэрэгслээр хүн ба ачаа шилжих үйл ажиллагаа; Үйлдвэрийн байран дотор болон нийтийн хэрэгцээний бус замд тогтоосон маршрутын дагуу тээвэр хийж байгаа авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн хөдөлгөөнийг замын хөдөлгөөнд тооцохгүй. “Замын хөдөлгөөнд оролцогч” – замаар яваа жолоч, явган зорчигч болон тээврийн хэрэгслээр зорчигч; “Зохицуулагч” – замын хөдөлгөөнийг зохицуулах, хяналт тавих эрх, үүрэг бүхий этгээд; “Механикжсан тээврийн хэрэгсэл” – мопедоос бусад хөдөлгүүрээр тоноглогдсон бүх төрлийн тээврийн хэрэгсэл; Мопед болон түүнтэй төстэй тээврийн хэрэгслээс бусад хөдөлгүүрээр тоноглогдсон замын хөдөлгөөнд оролцдог бүх тээврийн хэрэгслүүдийг хамааруулан ойлгоно. “Мопед” – 50 см3 - ээс илүүгүй ажлын багтаамжтай хөдөлгүүр бүхий 2 буюу 3 дугуйтай, техникийн хурд нь цагт 50 км-ээс ихгүй тээврийн хэрэгсэл. Мопедийн төрөлд хөдөлгүүртэй дугуй зэрэг түүнтэй төстэй техникийн үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг хамааруулна. Мопед нь унадаг дугуйн нэгэн адил (байрлан явах, уулзвар нэвтрэх, тоноглол, жолоодлого гэх мэт) бөгөөд мопедийн жолооч жолоочийн адил хариуцлага хүлээнэ. “Мотоцикл” – шаахайтай буюу шаахайгүй 2 дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл. Энд өөрийн жин нь 400 кг-аас хэтрэхгүй 3 буюу 4 дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл мөн хамаарна. Бага хэмжээний ачаа тээвэрлэхэд зориулагдсан тэвштэй (кузов), жолоодлогын удирдлага, агрегат, механизм нь мотоциклын адил мототэргэнцрийг мотоциклд хамааруулна. “Суурин газар” – 5.3, 5.5 тэмдгээр тэмдэгдэгдсэн, хүн ам төвлөрч суурьшсан нутаг дэвсгэр. 7
  • 8. Суурин газрын эхлэлийг 5.3, 5.5 төгсгөлийг 5.4, 5.6 тэмдгүүдээр тэмдэглэдэг. Замын хөдөлгөөний дүрэмд суурин газарт мөрдөх (хурд, түр ба удаан зогсолт, гэрэл хэрэглэх, дуут дохио өгөх гэх мэт) хэд хэдэн заалт байдаг. Хэрэв 5.5 (цэнхэр дэвсгэртэй) тэмдэг байрлуулсан бол тухайн суурингаар нэвтрэн өнгөрөх замд тээврийн хэрэгслийн жолооч суурин газрын хөдөлгөөний журмыг баримтлахгүй байж болно. Харин энэ замаас гарч суурин дотор (5.3 цагаан дэвсгэртэй тэмдэгтэй) хөдөлгөөнд оролцохдоо суурин газрын хөдөлгөөний журмыг баримтлах шаардлагатай. “Төмөр замын гарам” – төмөр замтай нэг түвшинд огтлолцсон замын бэлчир. Энэ нь дуут буюу гэрэл дохионы хэрэгсэл, хаалтаар тоноглогдсон буюу тоноглогдоогүй, жижүүртэй буюу жижүүргүй, нэг болон хэд хэдэн төмөр замтай огтлолцсон замын хэсэг юм. Хаалттай гарам байвал 2 хаалтны хооронд, хаалтгүй гарам байвал 1,3 / Төмөр замын гарам / тэмдгийн хооронд төмөр замын гарам байна гэж тооцдог. “Тусгаарлах зурвас” – зэргэлдээ зорчих хэсгүүдийг зааглахад зориулагдаж хийгдсэн, зогсоол болон хөдөлгөөнд зориулагдаагүй замын хэсэг. Тусгаарлах зурвас нь зорчих хэсгүүдийг хөдөлгөөний эсрэг болон дагуу урсгалд тусгаарладаг замын элемент юм. Тусгаарлах зурвас нь хөдөлгөөний чиг өөрчлөхөд зориулагдсан тасархай хэсэгтэй байж (өөрөөр хэлбэл буцаж эргэх) болно. Тусгаарлах зурвас дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох бөгөөд явган хүний зориулалтын замгүй бол явган зорчигчийн хөдөлгөөнийг мөн хориглодог. “Тууш зам” – 5.1 тэмдгээр тэмдэглэсэн зам. “Тээврийн хэрэгсэл” – хүн ба ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгсэл. “Тээврийн хэрэгслээр зорчигч” – тээврийн хэрэгсэл дээр буюу түүний бүхээг дотор байгаа жолоочоос бусад хүн. “Түр зогсолт” – тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 5 минутаас илүүгүй хугацаагаар зогсоох үйлдэл. Зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа 8
  • 9. ачих, буулгахад үүнээс илүү хугацаагаар зогсоох үйлдэл нь түр зогсолтод хамаарна. Хүн буулгаж, суулгаж, ачаа ачиж буулгах тохиолдлыг түр зогсолт гэж ойлгоно. Гэрлэн дохио буюу зохицуулагчийн дохиогоор зогсох, зам тавьж өгөх, зайлшгүй зогсолт нь түр зогсолт гэсэн ойлголтод хамаарахгүй. Түр зогсох үйлдлийг 2.27 (Түр зогсох хориотой) тэмдэг, 7.4 (Түр зогсохыг хориглосон газар) тэмдэглэлийн хүчинтэй хүрээнд болон Замын хөдөлгөөний дүрмийн 11.5, 11.6 (Түр ба удаан зогсохыг хориглосон тохиолдолд) зүйлд заасан замын хэсгүүдэд хориглоно. “Удаан зогсолт” – зорчигчдыг буулгах, суулгах буюу ачаа ачих, буулгахаас бусад тохиолдолд 5 минутаас дээш хугацаагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл. Удаан зогсолт нь түр зогсолтын нэгэн адил жолоочийн зориудаар хийж байгаа ( 5минутаас дээш хугацаагаар ) үйлдэл юм. Удаан зогсох үйлдлийг 2.27 (Түр зогсох хориотой), 2.28 (Удаан зогсох хориотой ), 7.4 (Түр зогсохыг хориглосон газар) тэмдэглэлийн хүчинтэй хүрээнд, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-р (Түр зогсохыг хориглох тохиолдол), 11.6-р (Удаан зогсохыг хориглох тохиолдол) зүйлүүдэд заагдсан замын хэсэгт хориглох бөгөөд хүн буулгаж суулгах, ачаа ачих болон буулгах тохиолдолд 5 минутаас дээш хугацаагаар зогссон бол 2.27 тэмдэг, 11.6-р зүйлийн заалтууд хамаарахгүй. Харин хүн буулгаж, суулгах, ачаа ачиж буулгах үед энэ үйл ажиллагаа нь завсарлах ( ажлын цаг дууссан, ачаа өргөгч кран эвдэрсэн гэх мэт ) бол энэ үйлдлийг удаан зогсолтод хамааруулан ойлгоно. “Унадаг дугуй” – унаж яваа хүний булчингийн хүчээр явдаг (тахир дутуу хүний тэргэнцрээс бусад) тээврийн хэрэгсэл. Тахир дутуу хүний тэргэнцрээр зорчигч нь замын хөдөлгөөнд явган зорчигчийн нэг адил оролцоно. “Уулзвар” – замууд нэг түвшинд огтлолцсон бэлчир. (Зорчих хэсгийн захын дугуйрч байгаа эхлэлийг түүний эсрэг тал руу шулуун холбож хязгаарлахад үүсэх талбай). “Үзэгдэлт хангалтгүй үе” – байгалийн үзэгдэл (манан, шуурга гэх мэт) болон замд тоос боссоноос буюу бүрэнхий үед 300 метрийн дотор зам харагдахгүй болсон үе. Энэ нь цаг уур байгалийн нөхцлөөс шалтгаалан ( бороо, цас орох, манан, шуурга, бүрэнхий үе г.м ) үзэгдэх орчин түр буюу тодорхой хугацаагаар муудах тухай ойлголт юм. Дүрмээр тогтоосон 300 метр гэдэг нь зам дугуй хоёрын барьцалдалтын итгэлцүүр 0.30-0.35 байх тохиолдолд 90 км/цагийн хурдтай өөд өөдөөсөө яваа тээврийн хэрэгслүүд мөргөлдөхгүйгээр зогсох боломжтой зай юм. Бүрэнхий үе нь нар мандахын өмнө болон нар жаргасны дараа хэсэгхэн хугацаанд үргэлжилдэг. Газар зүйн байршил, агаар мандлын байдал, цаг улирлаас хамааран энэ үеийн үргэлжлэх хугацаа 30-60 минут байдаг. Үзэгдэх орчин 9
  • 10. хязгаарлагдсан үед Замын хөдөлгөөний дүрмийн “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх” гэсэн хэсэгт заасан заалтыг мөрдлөгө болгоно. “Харанхуй үе” - үдшийн бүрийгээс үүрийн гэгээ орох хүртэлх хугацаа. “Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх” – сургуулийн болон сургуулийн өмнөх насны хоёр буюу түүнээс олон хүүхдийг механикжсан тээврийн хэрэгслээр тусгайлан тээвэрлэх үйл ажиллагаа. Үүнд чиглэлийн тээврийн хэрэгслээр хүүхэд тээвэрлэхийг хамааруулахгүй. “Цуваа” – ойрын гэрлээ асааж зохион байгуулалттай цуварч яваа гурав буюу түүнээс олон механикжсан тээврийн хэрэгсэл. Цувааг тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон тээврийн хэрэгсэл хамгаалан явж болно. “Чиглэлийн тээврийн хэрэгсэл” – тогтоосон буудал бүхий чиглэлийн дагуу хүн тээвэрлэх зориулаптаар нийтийн үйлчилгээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгсэл. / автобус, тролейбус, чиглэлийн такси / Чиглэлийн тээврийн хэрэгслийн явах чиглэлийг хүн амын төвлөрөл, аж ахуйн нэгж, үйлдвэр, үйлчилгээний байгууллага зэргийн байршлаас хамааруулан тухайн орон нутгийн Засаг даргын тамгын газар, Замын цагдаагийн албатай хамтран тогтоодог. Суудлын таксийн чиглэл болон зогсоолыг тогтоодоггүй тул чиглэлийн тээврийн хэрэгсэлд хамааруулдаггүй. 2.2 ( Хөдөлгөөн хориотой ), 2.3 ( Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой ), 2.18.а ( Баруун гар тийш эргэх хориотой ), 2.18.б ( Зүүн гар тийш эргэх хориотой ), 2.19 ( Буцаж эргэх хориотой ), 2.27 ( Түр зогсох хориотой ) тэмдгүүд нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд хамаардаггүй. “Чиргүүл” – механикжсан тээврийн хэрэгслээр чирэхэд зориулсан тээврийн хэрэгсэл. А – ердийн Б – нэг голтой В – суудлын автомашины Г – хагас чиргүүл “Эгнээ” – автомашины хөдөлгөөнийг нэг эгнээгээр явуулах боломж бүхий өргөнтэй, тэмдэглэлтэй буюу тэмдэглэлгүй зорчих хэсгийн дагуух зурвас. Хөдөлгөөний эгнээний өргөнийг БН б Д-ийн ( Барилгын норм ба дүрэм) шаардлагын дагуу тогтоох бөгөөд замын ангиллаас хамааран 3.0–3.75м байна. Зөвхөн суудлын автомашины хөдөлгөөнд зориулагдсан замд хөдөлгөөний горимд зохих хязгаарлал тогтоосон үед замын өргөнийг 2.75 м хүртэл багасгаж болно. Хөдөлгөөний эрчим их, мөн шаардлагатай тохиолдолд эгнээний тэмдэглэлийн хамт 5.10.а,б (Эгнээгээр явах хөдөлгөөний чиг), 5.12.а,б (Эгнээний эхлэл), 5.13.а,б (Эгнээний төгсгөл) тэмдгүүдийг хэрэглэдэг. Энэ нь замын тэмдэглэл харагдахгүй үед (үзэгдэх орчин хязгаарлагдах, зам дээр цас орсон гэх мэт) эгнээний тоог тодорхойлоход чухал ач холбогдолтой. Тэмдэг, тэмдэглэлгүй үед автомашины жолооч өөрийн тээврийн хэрэгслийн өргөнөөс хамааруулан бусад тээврийн хэрэгслийг мөргөхгүй, шүргэхгүй байх хажуу ба хоорондын зайг сонгож, хөдөлгөөний эгнээг автомашины өргөнөөр тодорхойлох хэрэгтэй. 10
  • 11. БН б Д-д зааснаар улсын чанартай засмал замд овор хэмжээний хувьд 20 м хүртэл урттай, 2.5 м-ээс илүүгүй өргөнтэй, 4 м хүртэл өндөртэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр тооцдог. “Явган зорчигч” – замаар явган яваа (зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаагаас бусад) хүн. Жагсаалаар яваа болон тахир дутуу хүний тэргэнцэртэй, мөн тэрэг түрж, чарга чирч, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж замаар яваа хүмүүсийг явган зорчигчид хамааруулна. “Явган хүний гарц” – явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан, 5.16.а,б тэмдэг буюу 7.13.а,б тэмдэглэлтэй, зорчих хэсгийн хөндлөн зурвас. Тэмдэглэлгүй гарцын өргөнийг 5.16.а ба 5.16.б тэмдгүүдийн хоорондох зайгаар тодорхойлно. Зохицуулдаг явган хүний гарц Зохицуулдаггүй явган хүний гарц Явган зорчигчдыг зорчих хэсгээр нэвтрэн гарахад зориулсан зорчих хэсгийг тэмдэглэхэд 5.16 тэмдэг, 7.13.а,б тэмдэглэлийг хэрэглэдэг. Хэрэв зорчих хэсэг дээр 7.13.а,б тэмдэглэл байхгүй бол 5.16.а,б тэмдгийг байрлуулах бөгөөд тэмдгүүдийн хоорондын зайгаар явган хүний гарцыг тодорхойлдог. Тэмдгүүдийн хоорондын зай нь 4метрээс багагүй байх шаардлагатай. “Явган хүний гарам” – зорчих хэсэгтэй нэг түвшинд огтлолцоогүй, 5.17.а,б,в,г тэмдэг тавигдсан, явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан гарц. Гармын эхлэл, төгсгөл дээр 5.16.а,б,в, тэмдгийг явган зорчигчдод хандуулан байрлуулна “Явган хүний зам” – зорчих хэсэгтэй хиллэсэн буюу түүнээс таримал зүлэг, хөвөөгөөр зааглагдсан явган зорчигчийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг. Авто замын засвар, арчлалтын ажил гүйцэтгэхдээ гүйцэтгэх байгууллага нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор суурин газарт явган хүний зам, гарц, дугуйн зам гэх мэт элементүүдийг байгуулдаг. Суурин газрыг дайран өнгөрч байгаа замын дагуу болон том хотод ойртох хэсэгт хоногт 4000-аас илүү хүн явдаг бол явган хүний замын төсөл хийдэг. Явган хүний зам нь зорчих хэсгээс өндөр түвшинд байх, мөн 15 – 20 см хашлагааар (зорчих хэсэгтэй хиллэсэн бол) буюу шороон зурвасаар тусгаарлагдсан байх ёстой. Явган хүний замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглодог. 11
  • 12. 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.6. Замын тэмдэг, хөдөлгөөн зохицуулах зориулалт бүхий техник хэрэгслийг эвдэж гэмтээх, халхлах, байрлалыг дур мэдэн өөрчлөх, байрлуулах, авч хаях, хөдөлгөөнд саад болох зүйл зам дээр тавих, орхих, замын хучилтыг бохирдуулах, эвдэхийг хориглоно. Замын тэмдэг, гэрлэн дохиог байрлуулахдаа тэдгээрээс өгч байгаа мэдээлэл нь зөвхөн тухайн хөдөлгөөнд оролцогчдод хандсан байх шаардлагыг хангасан байна. Хөдөлгөөн зохион байгуулахад үл хамаарах зурагт самбар, үзүүлэн чимэглэлийн зүйл зам дээр зөвшөөрөлгүй байрлуулахыг хориглоно. Түр зуурын шалтгаанаас болж ( хальтиргаа, гулгаа, зам засвар г.м ) хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгслүүдийг хаах, эсвэл түр тавигдсан техник хэрэгслээр утгыг нь өөрчилж болно. Түр тавигдсан техник хэрэгсэл, хаалтыг шаардлагагүй болмогц шууд авах ёстой. 1.7. Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаөардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино. 1.8. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байдал (санаатай, санамсаргүй), учирсан буюу учирч болох үр дагавар зэргээс хамааруулан хөдөлгөөнд оролцогчдод сахилгын, захиргааны, эрүүгийн, иргэний шийтгэл ногдуулна. Жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчдоос гадна Замын хөдөл- гөөний дүрмийн заалт, шаардлагуудыг зөрчсөн бааз, байгууллагын ажилтнууд хариуцлага хүлээх субъект болдог. Сахилгын шийтгэлийг байгууллага болон үйлдвэрийн дотор тогтоосон хөдөл- гөөнд оролцох дотоод журам зөрчсөн үед ногдуулна. Иймд сахилгын шийтгэлийг төрийн байгууллагаас биш харин байгууллагын дотоод дүрмээр ногдуулна. Захиргааны хариуцлагын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчигдсөн үед эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны шийтгэл ногдуулна. ( торгох,тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ) Эрүүгийн шийтгэл нь захиргааны шийтгэлээс ногдуулах шийтгэлийнхээ хувьд хатуу, чанга байдаг бөгөөд эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн шийтгэлийг зөвхөн шүүхээр ногдуулна. Иргэн, аж ахуйн нэгж бусдад гарз хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх, хохирлыг барагдуулах зэрэг иргэний хариуцлага хүлээх ёстой 12
  • 13. 13