SlideShare a Scribd company logo
1 of 8
ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ
Хөдөлгөөнт машины тэнхим
МОНГОЛ УЛСЫН ХУУЛИАС
Бакалаврын сургалтанд зориулав.
Гарын авлага бэлтгэсэн: Ч.Алтанцэцэг
Д.Батчимэг
2014 он
1
МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ
БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИАС
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөний
аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
4 дүгээр зүйл. Замын хөдөлгөөний дүрэм
1. Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална.
2. Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн ангилал,
тухайн ангилал эзэмших насны хязгаар, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг,
гудамж, замаар зорчих хөдөлгөөний журам, замын хөдөлгөөн зохицуулах дохио,
тэмдэг, тэмдэглэлийн загвар, тодорхойлолт, тээврийн хэрэгсэлд техникийн
талаар тавих шаардлага, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар
иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн хүлээх үүргийг тусгана.
3. Замын хөдөлгөөний дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүх нийтээр
дагаж мөрдөнө.
5 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх
1. Эрүүл мэндийн хувьд тогтоосон шаардлагад тэнцэх, мэргэжлийн зохих бэлтгэл,
сургалт хийсэн, 18 нас хүрсэн хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрх авч болно.
2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах мэргэжлийн шалгалтад орж тэнцсэн хүнд
зохих ангиллын үнэмлэх олгоно.
3. Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журмыг боловсролын болон хууль зүйн
асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран; жолооч бэлтгэх сургалтын
хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн; жолоочийн
мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам, үнэмлэхийн загварыг хууль
зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална. (Энэ хэсгийг
2001 оны 11 дүгээр сарын 8 – ны өдрийн хуулиар нэмсэн)
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Замын хөдөлгөөнд оролцогчид, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг
11 дүгээр зүйл. Тээврийн хэрэгслийн жолоочийн нийтлэг үүрэг
Тээврийн хэрэгслийн жолооч дараахь үүргийг хүлээнэ:
1. Зөвхөн жолоодох эрхийн үнэмлэхэд зөвшөөрөгдсөн ангиллын тээврийн
хэрэгслийг жолоодох;
2. Тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн
хэрэгслийн гэрчилгээг биедээ авч явах;
3. Хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн заалт, шаардлагыг чанд
сахин биелүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явах;
4. Хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй саад замд тохиолдсон үед түүнийг
арилгах, өөрөө арилгах бололцоогүй бол холбогдох байгууллагад нэн даруй
мэдэгдэх;
5. Цагдаагийн алба хаагчийн дохиогоор зогсож жолоодох эрхийн үнэмлэх,
тээврийн хэрэгслийн гэрчилгээг шалгуулах;
Жолооч нь захиргааны хяналтын улсын байцаагчийн шаардлагаар холбогдох
баримт бичгийг шалгуулна;
2
6. Зам, тээврийн осол гарсан үед осолд нэрвэгдсэн хүнд тусламж үзүүлэх арга
хэмжээ авч цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэх;
7. Замын хөдөлгөөн бүрэн хаагдсан, осолд нэрвэгдсэн хүнд яаралтай тусламж
үзүүлэх зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд осол хэргийн газраас
тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байх.
12 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн жолоочид хориглох зүйл
Тээврийн хэрэгслийн жолоочид дараахь зүйлийг хориглоно:
1. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон хөдөлгөөний
аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй болон ядарсан үедээ тээврийн
хэрэгсэл жолоодох;
2. Тээврийн хэрэгслээ гарааш, хоноглох зогсоолд тавиагүй бол замын хөдөлгөөнд
оролцохыг түр завсарлах үедээ ч согтууруулах ундаа хэрэглэх;
3. Стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бүрэн
бус, эсхүл тогтоосон журмын дагуу улсын бүртгэл, техникийн үзлэгт ороогүй,
улсын дугааргүй тээврийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох;
(Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон)
4. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхтэй боловч согтууруулах ундаа,
мансууруулах бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслээ шилжүүлэн
жолоодуулах;
5. Тээврийн хэрэгслээр замын хашлага давах, батлагдсан замаас гарч шинэ зам
гаргах, газрын хөрс, хадлан тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн,
нуур, булгийн усанд тээврийн хэрэгслээ угаах, бохирдуулах;
6. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэх буюу
шалтгаангүйгээр хэт удаан явах, эсхүл огцом зогсох зэргээр хөдөлгөөн
саатуулах;
7. Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио дур мэдэн тавих.
Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх журмыг цагдаагийн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална;
(Энэ заалтад 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон)
8. Энэ хууль болон замын хөдөлгөөний дүрмийг зөрчих.
13 дугаар зүйл. Явганаар болон дугуй, ердийн хөсөг, тээврийн хэрэгслээр
зорчигчдын нийтлэг үүрэг
1. Явганаар болон дугуй, ердийн хөсөг, тээврийн хэрэгслээр зорчигчид нь замын
хөдөлгөөний дүрмийг биелүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
үүрэгтэй.
2. Явганаар болон дугуй, ердийн хөсөг, тээврийн хэрэгслээр зорчигчдод дор
дурдсан зүйлийг хориглоно:
a. замын хөдөлгөөнд саад хийх;
b. согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэж өөрийн үйлдлийг
хянаж жолоодох чадвараа мэдэгдэхүйц алдсан үедээ хөдөлгөөнд оролцох;
c. ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гүйх, зам дээр тоглох,
гарцгүй газраар явах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр
хөдөлгөөнд оролцуулах, тээврийн хэрэгслээс зүүгдэх;
d. тээврийн хэрэгслийн хүн суухад зориулагдаагүй хэсэг, тэвшнээс дээш
гарсан ачаан дээр суух, тэвшин дээр зогсох, хаалга хаах, нээхэд саад
хийх, бүрэн зогсоогүй байхад хаалга онгойлгох, буух;
e. замын хөдөлгөөний дүрмийг зөрчих.
14 дүгээр зүйл. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, аж ахуйн нэгж,
байгууллага дараахь үүргийг хүлээнэ:
1. Техникийн шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулахаар бүрэн бус,
тогтоосон журмын дагуу улсын бүртгэл, техникийн үзлэгт ороогүй, улсын
3
дугааргүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх;
(Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон)
2. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй
байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан, тээврийн хэрэгсэл жолоодох
эрхийн ангилал нь тохирохгүй, эсхүл жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр
тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх;
3. Тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, эзэмшиж
буй тээврийн хэрэгслийн марк, хөдөлгүүрийн болон арлын дугаар өөрчлөгдөх
бүрд замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын албанд ийнхүү
өөрчлөгдсөнөөс хойш долоо хоногийн дотор бүртгүүлэх;
4. Аж ахуйн нэгж, байгууллага нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай
холбогдсон хууль тогтоомжийг ажиллагсад болон суралцагсдад судлуулж,
ослоос урьдчилан сэргийлэх ажил зохиож байх;
5. Замын хөдөлгөөнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахдаа зам, тээврийн
осол гаргах, замын хөдөлгөөний дүрэм зөрчигдөх нөхцөл бүрдүүлэхгүй байх
арга хэмжээ авах;
6. Хотын доторхи болон хот хоорондын гол замын зорчих хэсэгт мал, тэжээвэр
амьтдыг хариулгагүйгээр оруулахгүй байх;
7. Иргэний амьдарч байгаа болон аж ахуйн нэгж, байгууллагын оршин байгаа
газарт хамаарах замын гадаргууг бүрэн бүтэн байлгах талаар зохих байгууллагад
шаардлага тавих, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүйгээр зам эвдэрсэн,
мөстсөн зэргийг нэн даруй засаж, цэвэрлүүлэх;
8. Зам, тээврийн осолд нэрвэгдсэн хүнд тусламж үзүүлэх;
9. Зам дээр засвар, үйлчилгээ хийж байгаа бол уг хэсгийг хашиж тусгаарлах, тойрч
гарах чигийг заах;
10. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба, байцаагчаас
тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж хариу мэдэгдэх.
Дөрөвдүгээр бүлэг
15 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар аймаг, нийслэл, сум,
дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
• Нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг төлөвлөн
хэрэгжүүлэх;
• Иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг
сурталчлах ажлыг зохион байгуулах;
• Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг явуулах ажлыг зохион байгуулах;
• Авто зам, гүүр, түүний хиймэл байгууламжийг шинээр барих, өргөтгөх,
засварлах, тоноглох, гэрэлтүүлэг, тэмдэг, тэмдэглэл хийх ажил нь холбогдох
стандарт, хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхэд
хяналт тавих, зохион байгуулах;
• Нутаг дэвсгэр дээрээ байгаа улсын батлагдсан замын уулзвар бүрт мэдээлэх
тэмдэг, замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй газарт анхааруулах тэмдэг
тавих, тэдгээрийг бүрэн бүтэн байлгах.
16 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын
алба, байцаагчийн бүрэн эрх
• Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба Монгол Улсын
цагдаагийн байгууллагын бүтцэд ажиллах бөгөөд зэвсэгт хүчин болон хилийн
цэргийн техникийн шалгах албыг мэргэжлийн чиг үүргээр харьяална.
• Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтыг ерөнхий байцаагч, ахлах
байцаагч, байцаагч гүйцэтгэнэ
4
• Замын хөдөлгөөнд хяналт тавих, зохицуулах үүрэгтэйгээр цагдаа ажиллуулж
болно.
• Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба дараахь бүрэн
эрхийг хэрэгжүүлнэ:
o Монгол Улсын нутаг дэвсгэрт оршиж байгаа аж ахуйн нэгж, байгууллага,
иргэдээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон
хууль, дүрэм, журам, стандартыг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт
тавих;
o тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авч, жолоодох
эрхийн үнэмлэх олгох;
o зам тээврийн осол, түүнээс учирсан хохирол, замын хөдөлгөөний
дүрмийн зөрчлийн тоо бүртгэлийг хөтлөх.
7. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч
дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм,
журам, стандартыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хэрхэн хэрэгжүүлж байгааг
шалгаж, илэрсэн зөрчлийг арилгах талаар сануулах, амаар болон бичгээр албан
шаардлага тавих;
2. Стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй
бүрэн бус тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох, хөдөлгөөнд
аюул учруулж болохоор эвдэрч гэмтсэн замын хэсгийг түр хаах, зайлшгүй
шаардлагатай тохиолдолд хөдөлгөөний чиглэл, урсгалыг түр өөрчилж, энэ тухай
мэдээлэх;
3. Зам тээврийн осол гаргасан, согтуугаар болон хөдөлгөөнд аюул учруулж
болзошгүй бүрэн бус, улсын дугааргүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй тээврийн
хэрэгсэл жолоодсон жолоочийн үнэмлэх, талон, техникийн бичиг баримтыг түр хурааж,
зөрчлийг шийдвэрлэж дуустал тээврийн хэрэгслийг тусгай хашаа (талбай)-нд байлгах.
Тээврийн хэрэгслийг тусгай хашаа (талбай)-нд байлгасан хугацааны зардлыг
буруутай этгээдээр төлүүлнэ.
Тээврийн хэрэгслийг тусгай хашаа (талбай)-нд түр байлгах журмыг Монгол
Улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн цагдаагийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага батална;
4. Жолооч бэлтгэх сургалтыг хангалтгүй зохион байгуулсан, шаардлага
хангаагүй сургууль, дамжааны сургалт явуулах зөвшөөрлийг хураах, багшлах эрхийг
хасах санал тавих, мэргэжлийн шалгалт авах хугацааг хойшлуулах;
(Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 8 – ны өдрийн хуулиар нэмсэн)
5. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм,
стандарт, журам зөрчсөн албан тушаалтан, иргэдэд хууль тогтоомжид заасан журмын
дагуу захиргааны шийтгэл ногдуулах;
6. Замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын
зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад
учруулсан тээврийн хэрэгслийг тусгай хашаа, талбайд шилжүүлэх.
Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсний болон тусгай хашаа, талбайд байлгасан
хугацааны зардлыг тухайн тээврийн хэрэгслийн жолооч хариуцна.
Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх
журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. (Энэ заалтыг
2003 оны 10 дугаар сарын 16 – ны өдрийн хуулиар нэмсэн)
Замын хөдөлгөөний хяналтын улсын байцаагчаас замын хөдөлгөөн
зохицуулах, хянаж шалгах журмыг цагдаагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага батална.
5
Эрүүгийн хууль
Хорин дөрөвдүгээр бүлэг
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын
журмын эсрэг гэмт хэрэг
215 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон
ашиглалтын журам зөрчих
215.1. Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний
улмаас хүний бие мах бодид хүндэвтэр гэмтэл эсхүл үлэмж хэмжээний хохирол
учирсан бол :
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар
хасах
- Хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
- 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
215.2. Энэ хэргийг согтуугаар үйлдсэн, хүний бие махбодид хүнд гэмтэл, эсхүл
их хэмжээний хохирол учирсан бол :
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил хүртэл
хугацаагаар хасах
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс зуун тавь дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
- 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах
- 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
215.3. Энэ хэргийн улмаас хүний амь хохирсон, эсхүл онц их хэмжээний
хохирол учирсан бол :
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл
хугацаагаар хасах
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун
тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
- 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
215.4. Энэ хэргийн улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирсон бол :
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил хүртэл хугацаагаар
хасах
- Таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар : Энэ зүйлд заасан “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа
жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээд, “тээврийн хэрэгсэл” гэдэгт
хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө
явагч бусад машин, цахилгаан тээврийн хэрэгсэл, түүнчлэн бусад механикжсан
тээврийн хэрэгслийг тус тус ойлгоно.
216 дугаар зүйл. Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх,
зугтаах
216.1. Жолооч осол гаргасныхаа дараа хохирсон хүнд яаралтай тусламж
үзүүлээгүй, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ
биелүүлээгүй бол:
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар
хасах
- Хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
- 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
216.2. Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан бол
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар
хасах
6
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
- 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах
- 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
220 дугаар зүйл. Бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргах, жолоодох
эрхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулах
220.1. Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын
аюулгүй ажиллагааг албаны хувьд хариуцсан ажилтан илт бүрэн биш тээврийн
хэрэгслийг ажилд гаргасан, жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээдээр машин
жолоодуулсны улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл их хэмжээний
хохирол учруулсан бол :
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
- 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
220.2. Энэ хэргийн улмаас хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан, хүний амь
нас хохирсон, түүнчлэн онц их хэмжээний хохирол учирсан бол :
- Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван
жил хүртэл хугацаагаар хасах
- Хасахгүйгээр 2-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
221 дүгээр зүйл. Согтуурсан буюу мансуурсан хүнээр тээврийн хэрэгсэл
жолоодуулах
221.1. Тээврийн байгууллагын ашиглалт хариуцсан ажилтан согтуурсан буюу
мансуурсан этгээд гэдгийг мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодуулсны улмаас
хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол :
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь
дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
- Гураваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял
шийтгэнэ.
221.2. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хүний бие махбодид хүнд
гэмтэл, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол :
- Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр
жил хүртэл хугацаагаар хасах
- 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
222 дугаар зүйл. Жолоогоо бусдад ши лжүүлэх
222.1. Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд согтуурсан, мансуурсан, эсхүл
тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний
бие мах бодид хүндэвтэр гэмтэл, их хэмжээний хохирол учирсан бол :
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
- 1-3 сар баривчлах ял шийтгэнэ.
222.2. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хүний бие махбодид хүнд
гэмтэл, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол :
- Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван
жил хүртэл хугацаагаар хасах
- 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах
- 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
223 дугаар зүйл. Авто тээврийн хэрэгслийг авч зугтаах
223.1. Авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч
зугтаасан бол :
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
- 1-6 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
7
223.2. Энэ хэргийг давтан буюу урьдчилан үгсэж тохиролцсон этгээд үйлдсэн,
түүнчлэн хохирогчийн амь бие, эрүүл мэндэд аюулгүйгээр хүч хэрэглэж буюу хүч
хэрэглэхээр заналхийлж үйлдсэн бол :
- 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах
- 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
223.3. Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, эсхүл хохирогчийн улмаас
хүний амь нас хохирсон, хүний бие махбодид хүнд гэмтэл, эсхүл онц их хэмжээний
хохирол учирсан бол:
- 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Захиргааны хариуцлагын тухай хууль
Хоёрдугаар бүлэг
Захиргааны зарим зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлага
25 дугаар зүйл. Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих
1. Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан,
эсхүл согтууруулах ундааны зүйл уусан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас
зайлсхийсэн бол :
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хасах
2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, эсхүл тээврийн хэрэгсэл
жолоодох эрхгүй этгээд жолоодсон бол :
- 25ООО-5ОООО төгрөгөөр торгох
3. Ашиглахыг хориглосон, гэмтэлтэй буюу зохих зөвшөөрөлгүйгээр өөрчлөн
тоноглосон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, эсхүл дээрх
тээврийн хэрэгслийг замд гаргах зөвшөөрөл олгосон, түүнчлэн тогтоосон журмын
дагуу бүртгүүлээгүй, техникийн улсын үзлэгт хүндэтгэх шалтгаангүйгээр оруулаагүй,
зам тээврийн осолд орсон тээврийн хэрэгслийг зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр
засварт оруулсан бол:
- 5ООО-25ООО төгрөгөөр торгох
4. Явган болон унадаг дугуй, ердийн хөсгөөр зорчигч этгээд хөдөлгөөний
аюулгүй байдлын журам зөрчсөн бол :
- 1ОО-8ООО төгрөгөөр торгох
5. Жолооч болон тээврийн байгууллагын ажилтан хөдөлгөөний аюулгүй
байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол :
- 1ООО-1ОООО төгрөгөөр торгох эсхүл 2 жил эрх хасах
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар
хасах
6. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар т/х жолоодсон
тохиолдолд
- 7-3О хоног баривчлах
7. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хөдөлгөөний аюулгүй байдлын журам
зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол :
- Иргэнийг 5ООО-3ОООО төгрөгөөр торгох
- Аж ахуйн нэгж, байгууллагыг 5ОООО-2ООООО төгрөгөөр торгох
8

More Related Content

What's hot

авлигын эсрэг хууль
авлигын эсрэг хуульавлигын эсрэг хууль
авлигын эсрэг хуульTumuruu Shiileg
 
Hulgailah gemt hergiig Mashin mehanizm ashiglaj uildsen tohioldold herhen shi...
Hulgailah gemt hergiig Mashin mehanizm ashiglaj uildsen tohioldold herhen shi...Hulgailah gemt hergiig Mashin mehanizm ashiglaj uildsen tohioldold herhen shi...
Hulgailah gemt hergiig Mashin mehanizm ashiglaj uildsen tohioldold herhen shi...Umguullin Mongol Umguulugch
 
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухайМонгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухайGEC Mongolia
 
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль /Ерөнхий анги/
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль /Ерөнхий анги/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль /Ерөнхий анги/
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль /Ерөнхий анги/Galbaatar Lkhagvasuren
 
Togt 15-observer журам
Togt 15-observer журамTogt 15-observer журам
Togt 15-observer журамGEC Mongolia
 
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 2713.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27naranhuu
 
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгХүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгGanzorig Myagmarsuren
 

What's hot (7)

авлигын эсрэг хууль
авлигын эсрэг хуульавлигын эсрэг хууль
авлигын эсрэг хууль
 
Hulgailah gemt hergiig Mashin mehanizm ashiglaj uildsen tohioldold herhen shi...
Hulgailah gemt hergiig Mashin mehanizm ashiglaj uildsen tohioldold herhen shi...Hulgailah gemt hergiig Mashin mehanizm ashiglaj uildsen tohioldold herhen shi...
Hulgailah gemt hergiig Mashin mehanizm ashiglaj uildsen tohioldold herhen shi...
 
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухайМонгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах,  сурвалжлах тухай журам батлах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах тухай журам батлах тухай
 
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль /Ерөнхий анги/
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль /Ерөнхий анги/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль /Ерөнхий анги/
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль /Ерөнхий анги/
 
Togt 15-observer журам
Togt 15-observer журамTogt 15-observer журам
Togt 15-observer журам
 
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 2713.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
13.үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журам 20140111 27
 
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгХүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг
 

Similar to ÌÓ-ûí õóóëèàñ

Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөлХууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөлUmguullin Mongol Umguulugch
 
замын хөдөлгөөний шинэчилсэн мониторинг 14.05.16
замын хөдөлгөөний шинэчилсэн мониторинг 14.05.16замын хөдөлгөөний шинэчилсэн мониторинг 14.05.16
замын хөдөлгөөний шинэчилсэн мониторинг 14.05.16davaadorj altangerel
 
Дархан-Уул аймагт ухаалаг авто зогсоол байгуулах загвар
Дархан-Уул аймагт ухаалаг авто зогсоол байгуулах загварДархан-Уул аймагт ухаалаг авто зогсоол байгуулах загвар
Дархан-Уул аймагт ухаалаг авто зогсоол байгуулах загварAnkhbileg Luvsan
 
Хөдөлгөөний онцлог нөхцөл
Хөдөлгөөний онцлог нөхцөлХөдөлгөөний онцлог нөхцөл
Хөдөлгөөний онцлог нөхцөлChimeg DB
 
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1Chimeg DB
 
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА Umguullin Mongol Umguulugch
 
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайланzoloo99064717
 
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАUmguullin Mongol Umguulugch
 
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайланzoloo99064717
 
Тээвэр авто замын газар 2013 онд
Тээвэр авто замын газар 2013 ондТээвэр авто замын газар 2013 онд
Тээвэр авто замын газар 2013 ондMunkhbat Ganzorig
 
Avilgiin tuhai huuli
Avilgiin tuhai huuliAvilgiin tuhai huuli
Avilgiin tuhai huulinaraa sun
 
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажил
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажилБаянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажил
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажилJargalsaikhan t
 
Тээвэр, авто замын газар 2013 онд
Тээвэр, авто замын газар 2013 ондТээвэр, авто замын газар 2013 онд
Тээвэр, авто замын газар 2013 ондMunkhbat Ganzorig
 
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
15.12.2014, Discussions on permit law, Government of MongoliaThe Business Council of Mongolia
 
тазг н биелэлтийн тайлан
тазг н биелэлтийн тайлантазг н биелэлтийн тайлан
тазг н биелэлтийн тайланTuvshintugs Ragchaasuren
 
3.цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль
3.цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль3.цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль
3.цөмийн зэвсгээс ангид байх тухай хуульMonatom Mgl
 
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайланzoloo99064717
 

Similar to ÌÓ-ûí õóóëèàñ (18)

Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөлХууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
 
Tovchoo
TovchooTovchoo
Tovchoo
 
замын хөдөлгөөний шинэчилсэн мониторинг 14.05.16
замын хөдөлгөөний шинэчилсэн мониторинг 14.05.16замын хөдөлгөөний шинэчилсэн мониторинг 14.05.16
замын хөдөлгөөний шинэчилсэн мониторинг 14.05.16
 
Дархан-Уул аймагт ухаалаг авто зогсоол байгуулах загвар
Дархан-Уул аймагт ухаалаг авто зогсоол байгуулах загварДархан-Уул аймагт ухаалаг авто зогсоол байгуулах загвар
Дархан-Уул аймагт ухаалаг авто зогсоол байгуулах загвар
 
Хөдөлгөөний онцлог нөхцөл
Хөдөлгөөний онцлог нөхцөлХөдөлгөөний онцлог нөхцөл
Хөдөлгөөний онцлог нөхцөл
 
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1
 
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
 
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГАТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
 
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
 
Тээвэр авто замын газар 2013 онд
Тээвэр авто замын газар 2013 ондТээвэр авто замын газар 2013 онд
Тээвэр авто замын газар 2013 онд
 
Avilgiin tuhai huuli
Avilgiin tuhai huuliAvilgiin tuhai huuli
Avilgiin tuhai huuli
 
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажил
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажилБаянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажил
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 2014 онд хийсэн онцлох ажил
 
Тээвэр, авто замын газар 2013 онд
Тээвэр, авто замын газар 2013 ондТээвэр, авто замын газар 2013 онд
Тээвэр, авто замын газар 2013 онд
 
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
15.12.2014, Discussions on permit law, Government of Mongolia
 
тазг н биелэлтийн тайлан
тазг н биелэлтийн тайлантазг н биелэлтийн тайлан
тазг н биелэлтийн тайлан
 
3.цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль
3.цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль3.цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль
3.цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль
 
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
2013 оны тээврийн үйл ажиллагааны тайлан
 

More from Chimeg DB

Трактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглолТрактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглолChimeg DB
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæChimeg DB
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæChimeg DB
 
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэгТээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэгChimeg DB
 
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагаТээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагаChimeg DB
 
Хүн ба ачаа тээвэрлэх
Хүн ба ачаа тээвэрлэхХүн ба ачаа тээвэрлэх
Хүн ба ачаа тээвэрлэхChimeg DB
 
Гарц, гарам нэвтрэх
Гарц, гарам нэвтрэхГарц, гарам нэвтрэх
Гарц, гарам нэвтрэхChimeg DB
 
Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх
Зохицуулдаггүй уулзвар нэвтрэхЗохицуулдаггүй уулзвар нэвтрэх
Зохицуулдаггүй уулзвар нэвтрэхChimeg DB
 
Хөдөлгөөн зохицуулах дохио ба зохицуулдаг уулзвар нэвтрэх
Хөдөлгөөн зохицуулах дохио ба зохицуулдаг уулзвар нэвтрэхХөдөлгөөн зохицуулах дохио ба зохицуулдаг уулзвар нэвтрэх
Хөдөлгөөн зохицуулах дохио ба зохицуулдаг уулзвар нэвтрэхChimeg DB
 
Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг
Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэгДуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг
Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэгChimeg DB
 

More from Chimeg DB (20)

Shassi L 9
Shassi L 9Shassi L 9
Shassi L 9
 
Shassi L 8
Shassi L 8Shassi L 8
Shassi L 8
 
Shassi L 7
Shassi L 7Shassi L 7
Shassi L 7
 
Shassi L 6
Shassi L 6Shassi L 6
Shassi L 6
 
Shassi L 5
Shassi L 5Shassi L 5
Shassi L 5
 
Shassi L-4
Shassi L-4Shassi L-4
Shassi L-4
 
Shassi L-3
Shassi L-3Shassi L-3
Shassi L-3
 
shassi L-2
shassi L-2shassi L-2
shassi L-2
 
shassi L-2
shassi L-2shassi L-2
shassi L-2
 
Shassi L-1
Shassi L-1Shassi L-1
Shassi L-1
 
Трактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглолТрактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглол
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
 
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэгТээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
 
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагаТээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
 
Хүн ба ачаа тээвэрлэх
Хүн ба ачаа тээвэрлэхХүн ба ачаа тээвэрлэх
Хүн ба ачаа тээвэрлэх
 
Гарц, гарам нэвтрэх
Гарц, гарам нэвтрэхГарц, гарам нэвтрэх
Гарц, гарам нэвтрэх
 
Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх
Зохицуулдаггүй уулзвар нэвтрэхЗохицуулдаггүй уулзвар нэвтрэх
Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх
 
Хөдөлгөөн зохицуулах дохио ба зохицуулдаг уулзвар нэвтрэх
Хөдөлгөөн зохицуулах дохио ба зохицуулдаг уулзвар нэвтрэхХөдөлгөөн зохицуулах дохио ба зохицуулдаг уулзвар нэвтрэх
Хөдөлгөөн зохицуулах дохио ба зохицуулдаг уулзвар нэвтрэх
 
Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг
Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэгДуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг
Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг
 

ÌÓ-ûí õóóëèàñ

  • 1. ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ Хөдөлгөөнт машины тэнхим МОНГОЛ УЛСЫН ХУУЛИАС Бакалаврын сургалтанд зориулав. Гарын авлага бэлтгэсэн: Ч.Алтанцэцэг Д.Батчимэг 2014 он 1
  • 2. МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИАС НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт Энэ хуулийн зорилт нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 4 дүгээр зүйл. Замын хөдөлгөөний дүрэм 1. Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална. 2. Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн ангилал, тухайн ангилал эзэмших насны хязгаар, замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, гудамж, замаар зорчих хөдөлгөөний журам, замын хөдөлгөөн зохицуулах дохио, тэмдэг, тэмдэглэлийн загвар, тодорхойлолт, тээврийн хэрэгсэлд техникийн талаар тавих шаардлага, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн хүлээх үүргийг тусгана. 3. Замын хөдөлгөөний дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бүх нийтээр дагаж мөрдөнө. 5 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх 1. Эрүүл мэндийн хувьд тогтоосон шаардлагад тэнцэх, мэргэжлийн зохих бэлтгэл, сургалт хийсэн, 18 нас хүрсэн хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрх авч болно. 2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах мэргэжлийн шалгалтад орж тэнцсэн хүнд зохих ангиллын үнэмлэх олгоно. 3. Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журмыг боловсролын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран; жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн; жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам, үнэмлэхийн загварыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална. (Энэ хэсгийг 2001 оны 11 дүгээр сарын 8 – ны өдрийн хуулиар нэмсэн) ГУРАВДУГААР БҮЛЭГ Замын хөдөлгөөнд оролцогчид, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг 11 дүгээр зүйл. Тээврийн хэрэгслийн жолоочийн нийтлэг үүрэг Тээврийн хэрэгслийн жолооч дараахь үүргийг хүлээнэ: 1. Зөвхөн жолоодох эрхийн үнэмлэхэд зөвшөөрөгдсөн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох; 2. Тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг биедээ авч явах; 3. Хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийн заалт, шаардлагыг чанд сахин биелүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явах; 4. Хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй саад замд тохиолдсон үед түүнийг арилгах, өөрөө арилгах бололцоогүй бол холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэх; 5. Цагдаагийн алба хаагчийн дохиогоор зогсож жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шалгуулах; Жолооч нь захиргааны хяналтын улсын байцаагчийн шаардлагаар холбогдох баримт бичгийг шалгуулна; 2
  • 3. 6. Зам, тээврийн осол гарсан үед осолд нэрвэгдсэн хүнд тусламж үзүүлэх арга хэмжээ авч цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэх; 7. Замын хөдөлгөөн бүрэн хаагдсан, осолд нэрвэгдсэн хүнд яаралтай тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд осол хэргийн газраас тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байх. 12 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн жолоочид хориглох зүйл Тээврийн хэрэгслийн жолоочид дараахь зүйлийг хориглоно: 1. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 2. Тээврийн хэрэгслээ гарааш, хоноглох зогсоолд тавиагүй бол замын хөдөлгөөнд оролцохыг түр завсарлах үедээ ч согтууруулах ундаа хэрэглэх; 3. Стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бүрэн бус, эсхүл тогтоосон журмын дагуу улсын бүртгэл, техникийн үзлэгт ороогүй, улсын дугааргүй тээврийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох; (Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон) 4. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхтэй боловч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслээ шилжүүлэн жолоодуулах; 5. Тээврийн хэрэгслээр замын хашлага давах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, газрын хөрс, хадлан тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булгийн усанд тээврийн хэрэгслээ угаах, бохирдуулах; 6. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэх буюу шалтгаангүйгээр хэт удаан явах, эсхүл огцом зогсох зэргээр хөдөлгөөн саатуулах; 7. Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио дур мэдэн тавих. Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх журмыг цагдаагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална; (Энэ заалтад 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон) 8. Энэ хууль болон замын хөдөлгөөний дүрмийг зөрчих. 13 дугаар зүйл. Явганаар болон дугуй, ердийн хөсөг, тээврийн хэрэгслээр зорчигчдын нийтлэг үүрэг 1. Явганаар болон дугуй, ердийн хөсөг, тээврийн хэрэгслээр зорчигчид нь замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. 2. Явганаар болон дугуй, ердийн хөсөг, тээврийн хэрэгслээр зорчигчдод дор дурдсан зүйлийг хориглоно: a. замын хөдөлгөөнд саад хийх; b. согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэж өөрийн үйлдлийг хянаж жолоодох чадвараа мэдэгдэхүйц алдсан үедээ хөдөлгөөнд оролцох; c. ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гүйх, зам дээр тоглох, гарцгүй газраар явах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулах, тээврийн хэрэгслээс зүүгдэх; d. тээврийн хэрэгслийн хүн суухад зориулагдаагүй хэсэг, тэвшнээс дээш гарсан ачаан дээр суух, тэвшин дээр зогсох, хаалга хаах, нээхэд саад хийх, бүрэн зогсоогүй байхад хаалга онгойлгох, буух; e. замын хөдөлгөөний дүрмийг зөрчих. 14 дүгээр зүйл. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүргийг хүлээнэ: 1. Техникийн шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулахаар бүрэн бус, тогтоосон журмын дагуу улсын бүртгэл, техникийн үзлэгт ороогүй, улсын 3
  • 4. дугааргүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх; (Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон) 2. Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ангилал нь тохирохгүй, эсхүл жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх; 3. Тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, эзэмшиж буй тээврийн хэрэгслийн марк, хөдөлгүүрийн болон арлын дугаар өөрчлөгдөх бүрд замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын албанд ийнхүү өөрчлөгдсөнөөс хойш долоо хоногийн дотор бүртгүүлэх; 4. Аж ахуйн нэгж, байгууллага нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг ажиллагсад болон суралцагсдад судлуулж, ослоос урьдчилан сэргийлэх ажил зохиож байх; 5. Замын хөдөлгөөнтэй холбоотой аливаа үйл ажиллагаа явуулахдаа зам, тээврийн осол гаргах, замын хөдөлгөөний дүрэм зөрчигдөх нөхцөл бүрдүүлэхгүй байх арга хэмжээ авах; 6. Хотын доторхи болон хот хоорондын гол замын зорчих хэсэгт мал, тэжээвэр амьтдыг хариулгагүйгээр оруулахгүй байх; 7. Иргэний амьдарч байгаа болон аж ахуйн нэгж, байгууллагын оршин байгаа газарт хамаарах замын гадаргууг бүрэн бүтэн байлгах талаар зохих байгууллагад шаардлага тавих, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүйгээр зам эвдэрсэн, мөстсөн зэргийг нэн даруй засаж, цэвэрлүүлэх; 8. Зам, тээврийн осолд нэрвэгдсэн хүнд тусламж үзүүлэх; 9. Зам дээр засвар, үйлчилгээ хийж байгаа бол уг хэсгийг хашиж тусгаарлах, тойрч гарах чигийг заах; 10. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба, байцаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж хариу мэдэгдэх. Дөрөвдүгээр бүлэг 15 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: • Нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх; • Иргэдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах; • Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг явуулах ажлыг зохион байгуулах; • Авто зам, гүүр, түүний хиймэл байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засварлах, тоноглох, гэрэлтүүлэг, тэмдэг, тэмдэглэл хийх ажил нь холбогдох стандарт, хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих, зохион байгуулах; • Нутаг дэвсгэр дээрээ байгаа улсын батлагдсан замын уулзвар бүрт мэдээлэх тэмдэг, замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй газарт анхааруулах тэмдэг тавих, тэдгээрийг бүрэн бүтэн байлгах. 16 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба, байцаагчийн бүрэн эрх • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба Монгол Улсын цагдаагийн байгууллагын бүтцэд ажиллах бөгөөд зэвсэгт хүчин болон хилийн цэргийн техникийн шалгах албыг мэргэжлийн чиг үүргээр харьяална. • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтыг ерөнхий байцаагч, ахлах байцаагч, байцаагч гүйцэтгэнэ 4
  • 5. • Замын хөдөлгөөнд хяналт тавих, зохицуулах үүрэгтэйгээр цагдаа ажиллуулж болно. • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын алба дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: o Монгол Улсын нутаг дэвсгэрт оршиж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм, журам, стандартыг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих; o тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авч, жолоодох эрхийн үнэмлэх олгох; o зам тээврийн осол, түүнээс учирсан хохирол, замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн тоо бүртгэлийг хөтлөх. 7. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм, журам, стандартыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгах талаар сануулах, амаар болон бичгээр албан шаардлага тавих; 2. Стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бүрэн бус тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох, хөдөлгөөнд аюул учруулж болохоор эвдэрч гэмтсэн замын хэсгийг түр хаах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хөдөлгөөний чиглэл, урсгалыг түр өөрчилж, энэ тухай мэдээлэх; 3. Зам тээврийн осол гаргасан, согтуугаар болон хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бүрэн бус, улсын дугааргүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн үнэмлэх, талон, техникийн бичиг баримтыг түр хурааж, зөрчлийг шийдвэрлэж дуустал тээврийн хэрэгслийг тусгай хашаа (талбай)-нд байлгах. Тээврийн хэрэгслийг тусгай хашаа (талбай)-нд байлгасан хугацааны зардлыг буруутай этгээдээр төлүүлнэ. Тээврийн хэрэгслийг тусгай хашаа (талбай)-нд түр байлгах журмыг Монгол Улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн цагдаагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална; 4. Жолооч бэлтгэх сургалтыг хангалтгүй зохион байгуулсан, шаардлага хангаагүй сургууль, дамжааны сургалт явуулах зөвшөөрлийг хураах, багшлах эрхийг хасах санал тавих, мэргэжлийн шалгалт авах хугацааг хойшлуулах; (Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 8 – ны өдрийн хуулиар нэмсэн) 5. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм, стандарт, журам зөрчсөн албан тушаалтан, иргэдэд хууль тогтоомжид заасан журмын дагуу захиргааны шийтгэл ногдуулах; 6. Замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай хашаа, талбайд шилжүүлэх. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсний болон тусгай хашаа, талбайд байлгасан хугацааны зардлыг тухайн тээврийн хэрэгслийн жолооч хариуцна. Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. (Энэ заалтыг 2003 оны 10 дугаар сарын 16 – ны өдрийн хуулиар нэмсэн) Замын хөдөлгөөний хяналтын улсын байцаагчаас замын хөдөлгөөн зохицуулах, хянаж шалгах журмыг цагдаагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. 5
  • 6. Эрүүгийн хууль Хорин дөрөвдүгээр бүлэг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 215 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих 215.1. Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний бие мах бодид хүндэвтэр гэмтэл эсхүл үлэмж хэмжээний хохирол учирсан бол : - Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах - Хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох - 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 215.2. Энэ хэргийг согтуугаар үйлдсэн, хүний бие махбодид хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол : - Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах - Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох - 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах - 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 215.3. Энэ хэргийн улмаас хүний амь хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол : - Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасах - Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох - 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 215.4. Энэ хэргийн улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирсон бол : - Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасах - Таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тайлбар : Энэ зүйлд заасан “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээд, “тээврийн хэрэгсэл” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин, цахилгаан тээврийн хэрэгсэл, түүнчлэн бусад механикжсан тээврийн хэрэгслийг тус тус ойлгоно. 216 дугаар зүйл. Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах 216.1. Жолооч осол гаргасныхаа дараа хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлээгүй, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол: - Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах - Хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох - 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 216.2. Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан бол - Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах 6
  • 7. - Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох - 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах - 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 220 дугаар зүйл. Бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргах, жолоодох эрхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулах 220.1. Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг албаны хувьд хариуцсан ажилтан илт бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасан, жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээдээр машин жолоодуулсны улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол : - Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох - 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 220.2. Энэ хэргийн улмаас хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан, хүний амь нас хохирсон, түүнчлэн онц их хэмжээний хохирол учирсан бол : - Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах - Хасахгүйгээр 2-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 221 дүгээр зүйл. Согтуурсан буюу мансуурсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулах 221.1. Тээврийн байгууллагын ашиглалт хариуцсан ажилтан согтуурсан буюу мансуурсан этгээд гэдгийг мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодуулсны улмаас хүний бие махбодид хүндэвтэр гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол : - Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох - Гураваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 221.2. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хүний бие махбодид хүнд гэмтэл, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол : - Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах - 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 222 дугаар зүйл. Жолоогоо бусдад ши лжүүлэх 222.1. Тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээд согтуурсан, мансуурсан, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний бие мах бодид хүндэвтэр гэмтэл, их хэмжээний хохирол учирсан бол : - Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох - 1-3 сар баривчлах ял шийтгэнэ. 222.2. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хүний бие махбодид хүнд гэмтэл, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол : - Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах - 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах - 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 223 дугаар зүйл. Авто тээврийн хэрэгслийг авч зугтаах 223.1. Авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан бол : - Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох - 1-6 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 7
  • 8. 223.2. Энэ хэргийг давтан буюу урьдчилан үгсэж тохиролцсон этгээд үйлдсэн, түүнчлэн хохирогчийн амь бие, эрүүл мэндэд аюулгүйгээр хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн бол : - 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах - 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 223.3. Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, эсхүл хохирогчийн улмаас хүний амь нас хохирсон, хүний бие махбодид хүнд гэмтэл, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол: - 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Захиргааны хариуцлагын тухай хууль Хоёрдугаар бүлэг Захиргааны зарим зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлага 25 дугаар зүйл. Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих 1. Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан, эсхүл согтууруулах ундааны зүйл уусан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол : - Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэл хасах 2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд жолоодсон бол : - 25ООО-5ОООО төгрөгөөр торгох 3. Ашиглахыг хориглосон, гэмтэлтэй буюу зохих зөвшөөрөлгүйгээр өөрчлөн тоноглосон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, эсхүл дээрх тээврийн хэрэгслийг замд гаргах зөвшөөрөл олгосон, түүнчлэн тогтоосон журмын дагуу бүртгүүлээгүй, техникийн улсын үзлэгт хүндэтгэх шалтгаангүйгээр оруулаагүй, зам тээврийн осолд орсон тээврийн хэрэгслийг зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр засварт оруулсан бол: - 5ООО-25ООО төгрөгөөр торгох 4. Явган болон унадаг дугуй, ердийн хөсгөөр зорчигч этгээд хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн бол : - 1ОО-8ООО төгрөгөөр торгох 5. Жолооч болон тээврийн байгууллагын ажилтан хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол : - 1ООО-1ОООО төгрөгөөр торгох эсхүл 2 жил эрх хасах - Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах 6. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар т/х жолоодсон тохиолдолд - 7-3О хоног баривчлах 7. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол : - Иргэнийг 5ООО-3ОООО төгрөгөөр торгох - Аж ахуйн нэгж, байгууллагыг 5ОООО-2ООООО төгрөгөөр торгох 8