SlideShare a Scribd company logo
1 of 10
ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ
Хөдөлгөөнт машины тэнхим
ХҮН БА АЧАА ТЭЭВЭРЛЭХ
Инженерийн ба бусад мэргэжлийн
ангийн оюутнуудад зориулав.
Гарын авлага бэлтгэсэн: Ч.Алтанцэцэг
Д.Батчимэг
2014 он
1
1. ХҮН ТЭЭВЭРЛЭХ
1.1. Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр
тээвэрлэнэ. Үүнд хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгсэлд суудлын
автомашин, автобус, троллейбус зэргээс гадна хүн тээвэрлэхэд зориулан
тоноглосон ачааны автомашиныг хамааруулан ойлгоно.
Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах
аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино. Жолооч
хөдөлгөөний аюулгүй байдал бүрэн хангагдсаны дараа хөдөлгөөнийг эхлэх ёстой.
21.2. Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг
буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй.
Зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор явган хүний зам тал руу,
ийм зам байхгүй бол хажуугийн шороон хэсэгтэй тал руу буулгаж мөн тэр талаас
суулгана. Хэрэв дээрх байдлаар буулгаж суулгах боломжгүй бол ( шавар, ус
тогтсон, зам дээр засварын ажил гүйцэтгэж байгаа, тээврийн хэрэгсэл зүүн талдаа
хаалгатай г.м ) зорчих хэсэг талаас сууж, мөн тэр тал руу бууж болох боловч
хөдөлгөөнд оролцогчдод саад учруулахгүй байх, аюулгүй байдлыг бүрэн хангасан
байх ёстой. Энэ үйлдлийг жолоочийн хяналтын дор гүйцэтгэх бөгөөд зорчигчийг
ЗХД-ийн шаардлага биелүүлэхээс чөлөөлөхгүй.
21.3. Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны авто-машины
тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд жолооч нь тухайн ангиллын
тээврийн хэрэгслийг дээр жолоочийн ажлыг гурваас дээш жил жолоодож
дадлагажсан байвал зохих бөгөөд тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын
дагуу тоноглосон байна :
а. тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд
суудлын тавцан нь шалнаас 0.3-0.5 метр, хашлаганы дээд ирмэгээс 0.3 метрээс
багагүй байх,
б. хүүхэд тээвэрлэх тохиолдолд хашлаганы өндөр 0.8 метрээс багагүй
байх,
в. тэвшний хойд болон хажуу хашлаганы дагуу зассан суудал нь
түшлэгтэй байх,
г. зорчигчдыг буулгах, суулгах шаттай байх,
Хүн тээвэрлэхэд зориулсан болон тоноглосон тээврийн хэрэгслийн
жолоочид тээврийн хэрэгслээр зорчигч нь амь нас, эрүүл мэндээ “даатгуулсан”
байдаг тул жолоочоос ихээхэн дадлага туршлага, мэдлэг чадвар, хариуцлага
шаарддаг. Хүн тээвэрлэхэд зориулсан болон тоноглосон тээврийн хэрэгслийн
жолооч зорчигчийг буулгах, суулгах, тээврийн хэрэгслээр зорчигчийн тав тухыг
алдагдуулахгүйгээр хурд авахуулах, удаашруулах зэрэг хөдөлгөөний бусад
онцлогийг мэдсэн байх шаардлагатай.
Ачааны автомашинаар хүн тээвэрлэхэд зорчигчдыг буулгах, суулгах,
өөрийн тодорхой онцлогтой байдаг. Иймд ачааны автомашинаар хүн тээвэрлэхэд
тухайн ангиллын тээврийн хэрэгслийг 3-аас дээш жил жолоодсон байх
шаардлагатай бөгөөд энэ хугацааг тухайн ангиллын тээврийн хэрэгслийг
жолоодох эрх авсан өдрөөс эхлэн тооцно.
2
Зорчигчдыг ачааны автомашинаар тээвэрлэх бол тэдний ая тух, аюулгүй
зорчих нөхцлүүд хангагдсан байх шаардлагатай. Ачааны автомашинаар тээвэрлэх
зорчигчдын тоог автомашины даацаас хамааруулан тогтоодог. ЗХД-ээр тээврийн
хэрэгслийн тэвшинд засах суудлын байрлалыг заагаагүй ч тэвшинд хөндлөн
зассан суудал нь хамгийн тохиромжтойд тооцогддог. Зассан суудал нь тэвшний
шалнаас 0.3-0.5 метрээс өндөргүй, тэвшний дээд ирмэгээс 150 мм-ээс багагүй
намхан байх бөгөөд насан хүрсэн нэг хүний суудлын өргөний хэмжээг 40-50 см
байхаар тооцдог. Хэрэв суудлыг тэвшний ирмэгийн дагуу засах бол тэвшний
ирмэгийг өндөрлөх буюу суудлын аравч хийдэг.
Хурд авах, огцом тормослох,эргэх үед зорчигчид бэртэж гэмтэхгүй байх
болон тэдний ая тухтай зорчих нөхцлийг хангахуйцаар суудлын хоорондын зайг
сонгох нь чухал байдаг.
21.4. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдод буух, суух,
зорчих журмын тухай зааварчилж, хөдөлгөөний үед тэвшин дээр зогсож
явахыг хориглох тухай заавал анхааруулбал зохино.
Хүн тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө
зорчигчдод буух, суух, тэвшинд хэрхэн сууж явах тухай зааварчилж ЗХД-д
заагдсан тээврийн хэрэгслээр зорчигчийн үүргийг зорчигчийн тооноос үл
хамааруулан заавал анхааруулна. Хөдөлгөөний үед аюулгүй байдлыг хангах,
жолоочид дохио өгөх зорилгоор зорчигчдын дундаас ахлагч сонгож болох бөгөөд
энэ нь жолоочийг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаас чөлөөлөхгүй.
21.5. Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх үед, түүнчлэн хот
хоорондын буюу аялал жуулчлалын автобусанд болон хүн тээвэрлэхэд
зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд тээвэрлэх зорчигчдын
тоо нь үйлдвэрээс тавьсан буюу зориулан тоноглосон суудлын тооноос
илүүгүй байна.
Ачааны автомашины даац
( тонноор )
Хүний тоо Автомашины марк
1.5 хүртэл ( 1.5 орно ) 9 УАЗ-452
1.5-аас 2 хүртэл ( 2 орно ) 16 ГАЗ-66
2-оос 3 хүртэл ( 3 орно ) 20 ЗИЛ-131
3-аас 5 хүртэл ( 5 орно ) 24 ЗИЛ-130, ГАЗ-53
5-аас 7 хүртэл ( 7 орно ) 30 МАЗ-5ОО
7-гоос дээш 36 Краз-257, Камаз-5320
Тайлбар : Ачааны автомашины тэвшинд тоноглосон суудлын тоог
тогтоохдоо тавцангийн 0.4-0.5 метрийн урттай хэсгийг 1 нэгжид тооцно.
21.6. Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэхдээ автобус буюу
хүн тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Зайлшгүй
тохиолдолд ачааны автомашин (хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон) – аар
тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд ингэхдээ насанд хүрсэн хоёроос доошгүй
хүнийг тэвшний урд болон арын хэсэгт суулгаж харгалзуулан явбал зохино.
Тээврийн хэрэгслээр хүүхэд тээвэрлэх үед ихээхэн анхаарал болгоомж
шаардагддаг. Иймд хүүхдийг гол төлөв зориулалтын ( автобус, троллейбус ) тээв-
рийн хэрэгслээр тээвэрлэдэг бөгөөд зайлшгүй тохиолдолд ачааны автомашиныг
3
ашиглаж болно. Ачааны автомашины тэвшин дээр зассан суудлын өндрийг
тээвэрлэх хүүхдийн наснаас хамааруулан сонгодог. Тэвшин дээр хүүхэд харгалзан
яваа хүмүүс хүүхэд тээвэрлэх явцад хяналт тавьж, сонор сэрэмжтэй байж
хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Хүүхэд тээвэрлэх үед “Хүүхэд
тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” таних тэмдгийг тээврийн хэрэгслийн ард болон
урд байрлуулна. Бусад тээврийн хэрэгслийн жолооч “Хүүхэд тээвэрлэж яваа
тээврийн хэрэгсэл”-ийн хажуугаар өнгөрөхдөө ЗХД-ийн 13.5 - р зүйлийн заалтыг
удирдлага болгоно.
21.7. Хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины
тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг (
тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд ) суулгаж явахыг зөвшөөрнө.
Энэ заалтаар зориулалтын бус тээврийн хэрэгслээр зөвхөн ачсан ачааг
дагалдах болон ачиж буулгах хүмүүсийг хэрхэн тээвэрлэх тухай авч үзэж байна.
Юуны өмнө ачаа ачихад ЗХД-ийн “Ачаа тээвэрлэх” тухай журмын заалтын
шаардлагыг биелүүлсэн байх ёстой.
Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө ЗХД-ийн 21.1, 21.4 - р зүйлийн заалтыг
биелүүлэх бөгөөд ачааг дагалдан явах хүмүүст ачаа ачиж буулгах болон тээврийн
хэрэгслээр зорчигчийн хүлээх үүргийг зааварчлах нь зүйтэй. Ачааг дагалдан явах
буюу хүлээж авах хүмүүсээс бусад хүнийг тээврийн хэрэгслийн тэвшинд
тээвэрлэхийг хориглоно.
21.8. Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол :
а. тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон
тооноос олон хүн,
Тайлбар: Энэ тоонд 12 нас хүрээгүй хүүхдийг тооцохгүй бөгөөд харин уг
тээврийн хэрэгслийн бодит жин нь бүх жингээс хэтрэхгүй байвал зохино.
Ачааны автомашины тэвшинд тээвэрлэх хүний тоог тухайн автомашины
даацаас хамааруулан дүрмээр тогтоодог бөгөөд түүнээс хэтрүүлэхгүйгээр тэв-
шинд зассан суудлын тоо болон боломжийг тоцох нь зүйтэй.
Ачааны болон суудлын автомашин, автобус, троллейбусны бүхээгт
тээвэрлэх хүний тоог тухайн тээврийн хэрэгслийн үйлдвэрээс тогтоож өгсөн
байдаг. Харин суудлын автомашины арын суудалд тээвэрлэсэн 12 хүртэлх насны
хүүхдийг тээвэрлэсэн хүний тоонд оролцуулан тооцдоггүй.
Ачааны болон суудлын автомашины бүхээгт суух хүний тоог жолоочийг
оролцуулан, 8-аас илүү хүний суудалтай автобус, троллейбусны бүхээгт тээвэрлэх
хүний тоог жолоочийг оролцуулахгүйгээр үйлдвэрээс тогтоосон байдаг. Нийтийн
үйлчилгээнд зориулагдсан автобус, троллейбусанд сууж болон зогсож явах хүний
тоо ба зорчигчдын хамгийн их ачаалалтай байх үед тээвэрлэх зөвшөөрөгдөх дээд
хэмжээг техникийн тодорхойлолтоор тогтоосон байдаг.
Хүн тээвэрлэх үед тээврийн хэрэгслийн бодит жингийн хэмжээ бүх
жингийн хэмжээнээс ихгүй байх шаардлагатай. Суудлын автомашинд суух нэг
хүний жинг 70 кг, нэг хүнд ногдох ачааг 10 кг байхаар, ачааны автомашинд суух
хүний (жолооч, кондуктор, жуулчдын тайлбарлагч нарыг оролцуулан ) жинг 75 кг
байхаар тооцно. Автобусанд суух нэг хүний жинг 70 кг, нэг хүнд ногдох ачааг
нийтийн үйлчилгээний автобусанд 5 кг, хот хоорондын болон жуулчлалын
4
автобусанд 25 кг, бага оврын 5 м-ээс бага урттай автобусанд 10 кг байхаар тус тус
тооцдог.
б. тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулагдаагүй хэсэгт,
Дүрмийн энэ заалтаар зөвхөн хүн тээвэрлэхэд зориулагдсан болон тоног-
логдсон тээврийн хэрэгслээр хүн тээвэрлэхийг жолоочоос шаардаж байгаа юм.
в. чиргүүлтэй тээврийн хэрэгслийн тэвшинд,
Дүрмийн энэ заалтаар зөвхөн хүн тээвэрлэхэд зориулагдсан болон тоног-
логдсон тээврийн хэрэгслээр хүн тээвэрлэхийг жолоочоос шаардаж байгаа юм.
г. ачааны мотоциклын тэвшинд,
ЗХД-ийн 1.2-р зүйлээр мотоциклын ангилалд багтах тээврийн хэрэгслийн
тухай авч үзсэн. Ачаа тээвэрлэхэд зориулагдсан мотоциклоор хүн тээвэрлэхийг
хориглоно.
д. 12 нас хүрээгүй хүүхдийг мотоциклын арын суудалд тусгай
бэхэлгээ хийлгүйгээр,
Хөдөлгөөний үед мотоциклын жолооч арын суудалд суусан хүүхдийн
аюулгүй байдалд хяналт тавих боломжгүй, бага насны хүүхэд өөрийн суудлыг ая
тухтай зөв сонгох чадваргүй байдаг тул 12 нас хүрээгүй хүүхдийг тусгай бэхэлгээ-
гүйгээр мотоциклоор тээвэрлэхийг хориглодог.
е. 3 хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд)
зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр,
Тээврийн хэрэгслийн бүхээгт хүүхдийг дангаар нь суулгахдаа хүүхдэд
зориулсан нэмэгдэл суудлаар тоноглох шаардлагатай. Зориулалтын суудал
байхгүй буюу тоноглоогүй тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэхдээ тэвэрч
явах нь зүйтэй. Суудлын автомашины урд суудалд 12 нас хүрээгүй хүүхдийг
нэмэгдэл суудал хийлгүйгээр буюу тэвэрч явах нь аюулгүй байдалд нийцэхгүй
гэдгийг санах хэрэгтэй.
ж. Согтуу хүнийг мотоциклоор буюу тээврийн хэрэгслийн задгай
тэвшинд,
Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хүний анхаарал
суларч, орчны байдал болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үнэлэх чадвар
зэрэг нь алдагддаг. Иймд согтуу хүнийг мотоциклоор болон тээврийн хэрэгслийн
задгай тэвшин дээр ямарч тохиолдолд тээвэрлэхийг хориглоно.
2. АЧАА ТЭЭВЭРЛЭХ
Аливаа эд юмсыг тээвэрлэлтэд хүлээн авсан үеэс буулгах хүртэл хугацаанд
ачаа гэж нэрлэнэ. Ачааг дараах байдлаар ангилна. Үүнд :
1. Гадаад төлөв байдлаар нь :
- овоолгын
- нурмаг
- ширхгийн
- шингэн
- юүлэх
2. Хүндийн жингээр нь :
- ердийн ( 250 кг-аас бага жинтэй, 400 кг хүртэл )
5
- өнхрүүлэх ачаа
- хүнд ачаа
3. Оврын хэмжэгээр нь :
- ердийн овортой
- хүнд ачаа
4. Тээвэрлэлтийн байдлаар нь :
- энгийн буюу ердийн
- түргэн гэмтэх ачаа ( мах, сүү )
- эвгүй хурц үнэртэй ачаа
- бохир ачаа
- тэжээмэл амьтан
5. Хадгалах нөхцлөөр нь :
- задгай талбайд хадгалах
- задгай саравчинд хадгалах
- битүү агуулахад хадгалах
- тусгай агуулахад хадгалах ( мах сүү )
- дулааны нөхцөлд хадгалах
- онцгой нөхцөлд хадгалах
6. Автомашины даац хангах байдлаар нь :
- 1-р зэргийн ачаа ( бүх даацын 100 хувь )
- 2-р зэргийн ачаа ( 80-100 хувь хүртэл )
- 3-р зэргийн ачаа ( 80 хувиас бага )
- тусгай ачаа ( 0.5 хувь хүртэл )
7. Аюулын зэргээс нь хамааруулан :
- аюул багатай
- түргэн авалцах
- тосорхог ба халуун
- түлэмхий шингэн
- баллонтой шахмал хий
- баллонтой шингэрүүлсэн хий
- овор хэмжээгээрээ аюул учруулах ачаа
- хордуулагч радио идэвхт ба тэсэрч дэлбэрэх ачаа гэж тус тус
ангилна.
22.1. Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн
тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс
хэтрэхгүй байвал зохино.
22.2. Ачааг дор дурьдсан шаардлагыг хангахаар байрлуулж, бэхэлсэн
байна.
а. унаж чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод саад, аюул учруулахгүй
байх,
Ачааг тээврийн хэрэгсэлд зөв байрлуулж бэхлэх нь хөдөлгөөний аюулгүй
байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Жолооч ачаа ачиж хөдөлгөөнд оролцох
үедээ тээвэрлэж яваа ачааны байдал болон бэхэлгээг хянаж шалгах хэрэгтэй.
Хэрэв ачиж явсан ачаа зорчих хэсэг дээр нурж унасан, чирэгдсэн тохиолдолд
6
жолооч болон ачааг дагалдаж яваа хүмүүс хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
ажиллагааг (ачааг зорчих хэсгээс чөлөөлөх, бусад хөдөлгөөнд оролцогчдод
анхааруулах гэх мэт ) нэн даруй гүйцэтгэх шаардлагатай. Хэрэв зорчих хэсгийг
чөлөөлөх, ачааг хэвийн байдалд буцааж ачих бололцоогүй бол ЗХД-ийн 2.3 - р
зүйлийн “ж”-д зааснаар аль ойр байгаа цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.
Мөн тээврийн хэрэгслийн задгай тэвшин дээр зорчих хэсгийг бохирдуулах,
тоос босгох, эвгүй үнэр бүхий ачааг тээвэрлэхгүй байх нь зүйтэй. Эдгээр ачааг гол
төлөв тусгай зориулалтын буюу зориулан тоноглосон тээврийн хэрэгслээр
зөөвөрлөдөг.
б. жолоочийн харах боломжийгг хязгаарлахгүй байх,
Ачиж яваа ачаа нь жолоочийн харах талбайг ( орчин ) аль ч хэсгээр
халхлахгүй байх ёстой. Хэрэв арыг харах боломжгүй бол тээврийн хэрэгслийн
гадна ар талаа харах нэмэгдэл толийг жолоочийн талд байрлуулсан байх
шаардлагатай.
в. тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоод- логыг
хүндрүүлэхгүй байх,
Ачааны автомашины тэвшинд ачааг ачихдаа хүндийн төв нь аль болох
доор байхаар жигд хуваарилан ачих ёстой. Энэ нь эргэлт тойрууд автомашин
онхолдох магадлалыг багасгах үндэстэй. Суудлын автомашинд ачсан ачаа нь
гэрэлтүүлэх хэрэгсэл, ажлын болон зогсолтын тоормос ашиглах, жолооны
хүрдийг эргүүлэхэд хүндрэл учруулахааргүй байх шаардлагатай.
г. Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуур,
эргэх чиг заадаг гэрэл буюу гараар өгөх дохио, улсын дугаар, таних тэмдгийг
халхлахгүй байх,
Ачиж яваа ачаа нь гадна талын аль ч гэрэлтүүлэх хэрэгслийг халхлахгүй
байх ёстой. Хөдөлгөөний үед анхааруулах дохио гэмтсэн тохиолдолд жолооч
анхааруулах дохиог гараар өгдөг. Иймд ачиж яваа ачаа нь жолоочийн гараар
өгсөн дохиог халхлахгүй байх шаардлагатай.
д. их хэмжээний дуу чимээ, эвгүй үнэр гаргахгүй, тоос шороо босгохгүй,
зам ба орчныг бохирдуулахгүй байх,
22.3. Суурин газарт 22 цагаас 06 цагийн хооронд дуу чимээ гаргаж ачих,
буулгахыг хориглоно.
22 цагаас 06 цаг хүртэл хүмүүсийн унтаж амрах үе байдаг учир энэ
хугацаанд суурин газарт дуу чимээ гаргах ачааг ачиж буулгахыг хориглодог.
22.4. Хүнд буюу овор ихтэй мөн аюултай ачаа тээвэрлэх автомашины
жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил
жолоодож дадлагажсан хүн байх бөгөөд хөдөлгөөнд оролцохдоо ойрын гэрлээ
асааж явна.
22.5. Хүнд ачаа тээвэрлэх, мөн тээврийн хэрэгслийн ачаатай буюу
ачаагүй өндөр нь 4 метр, өргөн нь 2.5 метр, урт нь 20 метр, ачаа нь тээврийн
хэрэгслийн овроос арагшаа 2 метрээс илүү түүнчлэн хоёр буюу түүнээс олон
чиргүүлтэй бол хөдөлгөөнд оролцохдоо Замын цагдаагийн албанаас зөвшөөрөл
авна.
7
Тээврийн хэрэгслийн ачаатай болон ачаагүй өндөр нь 4 м, өргөн нь 2.5 м,
мөн тээврийн хэрэгслийн болон чиргүүлийн оврын хэмжээнээс 2 метр илүү гарсан
ачаатай, дангаараа болон нэг чиргүүлтэй тээврийн хэрэгслийн урт нь 20 метр, 2
буюу түүнээс дээш чиргүүл чирсэн бол ерөнхий уртаас үл хамааран, механикжсан
тээврийн хэрэгслийг чирэх үед ерөнхий урт 24-м-ээс илүү байвал овор ихтэй
тээврийн хэрэгсэл гэж үздэг.
ЗХД-ийн энэ заалтаар тээврийн хэрэгслээс урагш илүү гарсан ачааны
хэмжээг заагаагүй байдаг. Гэхдээ ЗХД-ийн 22.2 - р зүйлд зааснаар ачиж яваа ачаа
нь жолоочийн харах орчныг хязгаарлахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй байх
ёстой. Овор ихтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохын өмнө тухайн орон
нутгийн Замын цагдаагийн албанд зөвшөөрлийг бичгээр хүсэх бөгөөд замын
цагдаагийн албаны ажилтан нэвтрэн өнгөрөх зам гүүр, замын байгууламж,
цахилгаан шугам зэргийг судлан зөвшөөрлийг олгоно.
Замын цагдаагийн алба зөвшөөрлийг олгохдоо нэмэлт шаардлага тавьж
болно. Жишээ нь :тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон тээврийн
хэрэг- сэл харгалзан явах, ачсан ачаа болон техникийн байдлыг шалган үзэх гэх
мэт.
Овор ихтэй ачааг хэсэгчлэн ачих бололцоогүй тохиолдолд дээрх байдлаар
тээвэрлэх шаардлагатай юм.
22.6. Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр, өргөөшөө 0.4
метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт “Овор
ихтэй ачаа” таних тэмдэг, харанхуй буюу үзэгдэлд хангалтгүй үед урд нь
цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна.
Тээврийн хэрэгслийн уртын хэмжээг урд болон арын захыг шүргүүлсэн
босоо хавтгайнуудын хоорондын зайгаар, өргөний хэмжээг хоёр хажуугийн захыг
шүргүүлсэн босоо хавтгайнуудын хоорондын зайгаар тодорхойлно. Харин
тээврийн хэрэгсэлд байрлуулан угсрагдсан тоноглолуудын ( чирэх хэрэгсэл, арыг
харах гадна толь гэх мэт ) хэмжээг оврын хэмжэнд оролцуулан тооцохгүй.
Илүү гарсан ачаа нь тээврийн хэрэгсэл эргэх үед эргэлтийн төвөөс гадагш
шилждэг тул бусад хөдөлгөөнд оролцогчдыг аюулд учруулж болох талтай.
Ялангуяа шөнийн харанхуй болон үзэгдэх орчин хязгаарлагдсан үед тээврийн
хэрэгслийн оврын гэрлээс илүү гарсан ачаа нь бусад хөдөлгөөнд оролцогчдод
мэдэгдэхгүй байж болно. Иймд ЗХД-ийн энэ зүйлд заагдсан нөхцөл бүрдсэн
тохиолдолд “Овор ихтэй ачаа” таних тэмдгийг байрлуулах ёстой юм.
22.7. Аюултай ачаа, тэдгээрийн ариутгаагүй сав, баглаа, боодлыг
тумгай журам, стандартын дагуу тээвэрлэх бөгөөд тээврийн хэрэгслийн урд
болон ард “Аюултай ачаа” таних тэмдгийг байрлуулна.
Тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхит, амархан шатах, хордуулах зэрэг боди-
суудын жагсаалт болон тээвэрлэх журмыг “Аюултай ачаа тээвэрлэх заавар”-т
заасан байдаг. Аюултай ачаа тээвэрлэхийн өмнө тухайн орон нутгийн цагдаагийн
байгууллагад зөвшөөрлийг бичгээр хүсэх бөгөөд цагдаагийн байгууллага холбог-
дох хууль эрхийн акт, явах маршрут зэргийг судлан үзэж зөвшөөрлийг олгоно.
Цагдаагийн байгууллага аюултай ачаа тээвэрлэхэд нэмэлт шаардлага тавьж болно.
8
Жишээ нь : тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон тээврийн хэрэгсэл
харгалзан явах, ачсан ачаа болон техникийн байдлыг шалган үзэх гэх мэт.
22.8. Суудлын автомашин, мотоциклоор түүний овроос урт буюу
өргөнөөрөө 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэхийг хориглоно.
Тээврийн хэрэгслийн уртын хэмжээг урд болон арын захыг шүргүүлсэн
босоо хавтгайнуудын хоорондын зайгаар, өргөний хэмжээг хоёр хажуугийн захыг
шүргүүлсэн босоо хавтгайнуудын хоорондын зайгаар тодорхойлно. Харин
тээврийн хэрэгсэлд байрлуулан угсрагдсан тоноглолуудын (чирэх хэрэгсэл, арыг
харах гадна толь гэх мэт ) хэмжээг оврын хэмжэнд оролцуулан тооцохгүй.
Илүү гарсан ачаа нь тээврийн хэрэгсэл эргэх үед эргэлтийн төвөөс гадагш
шилждэг тул бусад хөдөлгөөнд оролцогчдыг аюулд учруулж болох талтай.
Ялангуяа шөнийн харанхуй болон үзэгдэх орчин хязгаарлагдсан үед тээврийн
хэрэгслийн оврын гэрлээс илүү гарсан ачаа нь бусад хөдөлгөөнд оролцогчдод
мэдэгдэхгүй байж болно.
Суудлын автомашин, мотоцикл нь өөрсдөө овор хэмжээний хувьд
харьцангуй бага учир “Овор ихтэй ачаа” таних тэмдгийг тавьдаггүй.
9
Жишээ нь : тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон тээврийн хэрэгсэл
харгалзан явах, ачсан ачаа болон техникийн байдлыг шалган үзэх гэх мэт.
22.8. Суудлын автомашин, мотоциклоор түүний овроос урт буюу
өргөнөөрөө 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэхийг хориглоно.
Тээврийн хэрэгслийн уртын хэмжээг урд болон арын захыг шүргүүлсэн
босоо хавтгайнуудын хоорондын зайгаар, өргөний хэмжээг хоёр хажуугийн захыг
шүргүүлсэн босоо хавтгайнуудын хоорондын зайгаар тодорхойлно. Харин
тээврийн хэрэгсэлд байрлуулан угсрагдсан тоноглолуудын (чирэх хэрэгсэл, арыг
харах гадна толь гэх мэт ) хэмжээг оврын хэмжэнд оролцуулан тооцохгүй.
Илүү гарсан ачаа нь тээврийн хэрэгсэл эргэх үед эргэлтийн төвөөс гадагш
шилждэг тул бусад хөдөлгөөнд оролцогчдыг аюулд учруулж болох талтай.
Ялангуяа шөнийн харанхуй болон үзэгдэх орчин хязгаарлагдсан үед тээврийн
хэрэгслийн оврын гэрлээс илүү гарсан ачаа нь бусад хөдөлгөөнд оролцогчдод
мэдэгдэхгүй байж болно.
Суудлын автомашин, мотоцикл нь өөрсдөө овор хэмжээний хувьд
харьцангуй бага учир “Овор ихтэй ачаа” таних тэмдгийг тавьдаггүй.
9

More Related Content

What's hot

лекц №4
лекц №4лекц №4
лекц №4giimaabn
 
нийгмийн сэтгэл зүй
нийгмийн сэтгэл зүйнийгмийн сэтгэл зүй
нийгмийн сэтгэл зүйazora14
 
зар сурталчилгааны талаар
зар сурталчилгааны талаарзар сурталчилгааны талаар
зар сурталчилгааны талаарBattsetseg Sh
 
Агаарын бохирдлын тухай хууль тогтомжийн танилцуулга
Агаарын бохирдлын тухай хууль тогтомжийн танилцуулгаАгаарын бохирдлын тухай хууль тогтомжийн танилцуулга
Агаарын бохирдлын тухай хууль тогтомжийн танилцуулгаUmguullin Mongol Umguulugch
 
8000 тест-хариутай(5)
8000 тест-хариутай(5)8000 тест-хариутай(5)
8000 тест-хариутай(5)Zaya Zaya
 
Б.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
Б.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдалБ.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
Б.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдалbatnasanb
 
сургаал үг
сургаал үгсургаал үг
сургаал үгgganchimeg
 
нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал
нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдалнөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал
нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдалE-Gazarchin Online University
 
Бизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгаа
Бизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгааБизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгаа
Бизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгааГончигжавын Болдбаатар
 
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээХишигтөгс А.
 
түүхийн тест
түүхийн тесттүүхийн тест
түүхийн тестerdenesuren06
 
менежментийн бие даалтын стандарт
менежментийн бие даалтын стандартменежментийн бие даалтын стандарт
менежментийн бие даалтын стандартAdilbishiin Gelegjamts
 
агентын гэрээ
агентын гэрээагентын гэрээ
агентын гэрээulkosmos
 
Ж.Чойндонням - ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН ЗАГВАРЧЛАЛ
Ж.Чойндонням - ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН ЗАГВАРЧЛАЛЖ.Чойндонням - ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН ЗАГВАРЧЛАЛ
Ж.Чойндонням - ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН ЗАГВАРЧЛАЛbatnasanb
 

What's hot (20)

лекц №4
лекц №4лекц №4
лекц №4
 
Makro l 3
Makro l 3Makro l 3
Makro l 3
 
нийгмийн сэтгэл зүй
нийгмийн сэтгэл зүйнийгмийн сэтгэл зүй
нийгмийн сэтгэл зүй
 
зар сурталчилгааны талаар
зар сурталчилгааны талаарзар сурталчилгааны талаар
зар сурталчилгааны талаар
 
Агаарын бохирдлын тухай хууль тогтомжийн танилцуулга
Агаарын бохирдлын тухай хууль тогтомжийн танилцуулгаАгаарын бохирдлын тухай хууль тогтомжийн танилцуулга
Агаарын бохирдлын тухай хууль тогтомжийн танилцуулга
 
World religion
World religionWorld religion
World religion
 
Nu
NuNu
Nu
 
8000 тест-хариутай(5)
8000 тест-хариутай(5)8000 тест-хариутай(5)
8000 тест-хариутай(5)
 
хөгжлийн ялгаа
хөгжлийн ялгаахөгжлийн ялгаа
хөгжлийн ялгаа
 
Б.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
Б.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдалБ.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
Б.Золзаяа Б.Нандин - Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
 
сургаал үг
сургаал үгсургаал үг
сургаал үг
 
нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал
нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдалнөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал
нөхөрлөл, хоршоо түүний эрх зүй байдал
 
Бизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгаа
Бизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгааБизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгаа
Бизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгаа
 
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
 
эдийн засгийн онол -1
эдийн засгийн онол -1эдийн засгийн онол -1
эдийн засгийн онол -1
 
түүхийн тест
түүхийн тесттүүхийн тест
түүхийн тест
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
менежментийн бие даалтын стандарт
менежментийн бие даалтын стандартменежментийн бие даалтын стандарт
менежментийн бие даалтын стандарт
 
агентын гэрээ
агентын гэрээагентын гэрээ
агентын гэрээ
 
Ж.Чойндонням - ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН ЗАГВАРЧЛАЛ
Ж.Чойндонням - ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН ЗАГВАРЧЛАЛЖ.Чойндонням - ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН ЗАГВАРЧЛАЛ
Ж.Чойндонням - ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫН ЗАГВАРЧЛАЛ
 

More from Chimeg DB

Трактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглолТрактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглолChimeg DB
 
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайLegalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайChimeg DB
 
ÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñChimeg DB
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæChimeg DB
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæChimeg DB
 
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагаТээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагаChimeg DB
 
Гарц, гарам нэвтрэх
Гарц, гарам нэвтрэхГарц, гарам нэвтрэх
Гарц, гарам нэвтрэхChimeg DB
 
Хөдөлгөөний онцлог нөхцөл
Хөдөлгөөний онцлог нөхцөлХөдөлгөөний онцлог нөхцөл
Хөдөлгөөний онцлог нөхцөлChimeg DB
 
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2Chimeg DB
 
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1Chimeg DB
 

More from Chimeg DB (20)

Shassi L 9
Shassi L 9Shassi L 9
Shassi L 9
 
Shassi L 8
Shassi L 8Shassi L 8
Shassi L 8
 
Shassi L 7
Shassi L 7Shassi L 7
Shassi L 7
 
Shassi L 6
Shassi L 6Shassi L 6
Shassi L 6
 
Shassi L 5
Shassi L 5Shassi L 5
Shassi L 5
 
Shassi L-4
Shassi L-4Shassi L-4
Shassi L-4
 
Shassi L-3
Shassi L-3Shassi L-3
Shassi L-3
 
shassi L-2
shassi L-2shassi L-2
shassi L-2
 
shassi L-2
shassi L-2shassi L-2
shassi L-2
 
Shassi L-1
Shassi L-1Shassi L-1
Shassi L-1
 
Трактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглолТрактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглол
 
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайLegalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
 
ÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñ
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
 
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагаТээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
 
Гарц, гарам нэвтрэх
Гарц, гарам нэвтрэхГарц, гарам нэвтрэх
Гарц, гарам нэвтрэх
 
Хөдөлгөөний онцлог нөхцөл
Хөдөлгөөний онцлог нөхцөлХөдөлгөөний онцлог нөхцөл
Хөдөлгөөний онцлог нөхцөл
 
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2
 
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1
 

Хүн ба ачаа тээвэрлэх

  • 1. ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ Хөдөлгөөнт машины тэнхим ХҮН БА АЧАА ТЭЭВЭРЛЭХ Инженерийн ба бусад мэргэжлийн ангийн оюутнуудад зориулав. Гарын авлага бэлтгэсэн: Ч.Алтанцэцэг Д.Батчимэг 2014 он 1
  • 2. 1. ХҮН ТЭЭВЭРЛЭХ 1.1. Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Үүнд хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгсэлд суудлын автомашин, автобус, троллейбус зэргээс гадна хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашиныг хамааруулан ойлгоно. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино. Жолооч хөдөлгөөний аюулгүй байдал бүрэн хангагдсаны дараа хөдөлгөөнийг эхлэх ёстой. 21.2. Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор явган хүний зам тал руу, ийм зам байхгүй бол хажуугийн шороон хэсэгтэй тал руу буулгаж мөн тэр талаас суулгана. Хэрэв дээрх байдлаар буулгаж суулгах боломжгүй бол ( шавар, ус тогтсон, зам дээр засварын ажил гүйцэтгэж байгаа, тээврийн хэрэгсэл зүүн талдаа хаалгатай г.м ) зорчих хэсэг талаас сууж, мөн тэр тал руу бууж болох боловч хөдөлгөөнд оролцогчдод саад учруулахгүй байх, аюулгүй байдлыг бүрэн хангасан байх ёстой. Энэ үйлдлийг жолоочийн хяналтын дор гүйцэтгэх бөгөөд зорчигчийг ЗХД-ийн шаардлага биелүүлэхээс чөлөөлөхгүй. 21.3. Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны авто-машины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг дээр жолоочийн ажлыг гурваас дээш жил жолоодож дадлагажсан байвал зохих бөгөөд тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын дагуу тоноглосон байна : а. тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 0.3-0.5 метр, хашлаганы дээд ирмэгээс 0.3 метрээс багагүй байх, б. хүүхэд тээвэрлэх тохиолдолд хашлаганы өндөр 0.8 метрээс багагүй байх, в. тэвшний хойд болон хажуу хашлаганы дагуу зассан суудал нь түшлэгтэй байх, г. зорчигчдыг буулгах, суулгах шаттай байх, Хүн тээвэрлэхэд зориулсан болон тоноглосон тээврийн хэрэгслийн жолоочид тээврийн хэрэгслээр зорчигч нь амь нас, эрүүл мэндээ “даатгуулсан” байдаг тул жолоочоос ихээхэн дадлага туршлага, мэдлэг чадвар, хариуцлага шаарддаг. Хүн тээвэрлэхэд зориулсан болон тоноглосон тээврийн хэрэгслийн жолооч зорчигчийг буулгах, суулгах, тээврийн хэрэгслээр зорчигчийн тав тухыг алдагдуулахгүйгээр хурд авахуулах, удаашруулах зэрэг хөдөлгөөний бусад онцлогийг мэдсэн байх шаардлагатай. Ачааны автомашинаар хүн тээвэрлэхэд зорчигчдыг буулгах, суулгах, өөрийн тодорхой онцлогтой байдаг. Иймд ачааны автомашинаар хүн тээвэрлэхэд тухайн ангиллын тээврийн хэрэгслийг 3-аас дээш жил жолоодсон байх шаардлагатай бөгөөд энэ хугацааг тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрх авсан өдрөөс эхлэн тооцно. 2
  • 3. Зорчигчдыг ачааны автомашинаар тээвэрлэх бол тэдний ая тух, аюулгүй зорчих нөхцлүүд хангагдсан байх шаардлагатай. Ачааны автомашинаар тээвэрлэх зорчигчдын тоог автомашины даацаас хамааруулан тогтоодог. ЗХД-ээр тээврийн хэрэгслийн тэвшинд засах суудлын байрлалыг заагаагүй ч тэвшинд хөндлөн зассан суудал нь хамгийн тохиромжтойд тооцогддог. Зассан суудал нь тэвшний шалнаас 0.3-0.5 метрээс өндөргүй, тэвшний дээд ирмэгээс 150 мм-ээс багагүй намхан байх бөгөөд насан хүрсэн нэг хүний суудлын өргөний хэмжээг 40-50 см байхаар тооцдог. Хэрэв суудлыг тэвшний ирмэгийн дагуу засах бол тэвшний ирмэгийг өндөрлөх буюу суудлын аравч хийдэг. Хурд авах, огцом тормослох,эргэх үед зорчигчид бэртэж гэмтэхгүй байх болон тэдний ая тухтай зорчих нөхцлийг хангахуйцаар суудлын хоорондын зайг сонгох нь чухал байдаг. 21.4. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдод буух, суух, зорчих журмын тухай зааварчилж, хөдөлгөөний үед тэвшин дээр зогсож явахыг хориглох тухай заавал анхааруулбал зохино. Хүн тээвэрлэж яваа тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдод буух, суух, тэвшинд хэрхэн сууж явах тухай зааварчилж ЗХД-д заагдсан тээврийн хэрэгслээр зорчигчийн үүргийг зорчигчийн тооноос үл хамааруулан заавал анхааруулна. Хөдөлгөөний үед аюулгүй байдлыг хангах, жолоочид дохио өгөх зорилгоор зорчигчдын дундаас ахлагч сонгож болох бөгөөд энэ нь жолоочийг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаас чөлөөлөхгүй. 21.5. Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх үед, түүнчлэн хот хоорондын буюу аялал жуулчлалын автобусанд болон хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд тээвэрлэх зорчигчдын тоо нь үйлдвэрээс тавьсан буюу зориулан тоноглосон суудлын тооноос илүүгүй байна. Ачааны автомашины даац ( тонноор ) Хүний тоо Автомашины марк 1.5 хүртэл ( 1.5 орно ) 9 УАЗ-452 1.5-аас 2 хүртэл ( 2 орно ) 16 ГАЗ-66 2-оос 3 хүртэл ( 3 орно ) 20 ЗИЛ-131 3-аас 5 хүртэл ( 5 орно ) 24 ЗИЛ-130, ГАЗ-53 5-аас 7 хүртэл ( 7 орно ) 30 МАЗ-5ОО 7-гоос дээш 36 Краз-257, Камаз-5320 Тайлбар : Ачааны автомашины тэвшинд тоноглосон суудлын тоог тогтоохдоо тавцангийн 0.4-0.5 метрийн урттай хэсгийг 1 нэгжид тооцно. 21.6. Хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэхдээ автобус буюу хүн тээвэрлэхэд зориулсан тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Зайлшгүй тохиолдолд ачааны автомашин (хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон) – аар тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд ингэхдээ насанд хүрсэн хоёроос доошгүй хүнийг тэвшний урд болон арын хэсэгт суулгаж харгалзуулан явбал зохино. Тээврийн хэрэгслээр хүүхэд тээвэрлэх үед ихээхэн анхаарал болгоомж шаардагддаг. Иймд хүүхдийг гол төлөв зориулалтын ( автобус, троллейбус ) тээв- рийн хэрэгслээр тээвэрлэдэг бөгөөд зайлшгүй тохиолдолд ачааны автомашиныг 3
  • 4. ашиглаж болно. Ачааны автомашины тэвшин дээр зассан суудлын өндрийг тээвэрлэх хүүхдийн наснаас хамааруулан сонгодог. Тэвшин дээр хүүхэд харгалзан яваа хүмүүс хүүхэд тээвэрлэх явцад хяналт тавьж, сонор сэрэмжтэй байж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Хүүхэд тээвэрлэх үед “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” таних тэмдгийг тээврийн хэрэгслийн ард болон урд байрлуулна. Бусад тээврийн хэрэгслийн жолооч “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл”-ийн хажуугаар өнгөрөхдөө ЗХД-ийн 13.5 - р зүйлийн заалтыг удирдлага болгоно. 21.7. Хүн тээвэрлэхэд зориулан тоноглоогүй ачааны автомашины тэвшинд зөвхөн тухайн ачааг дагалдан буюу хүлээж авахаар яваа хүмүүсийг ( тэвшний дээд ирмэгээс нам зассан суудалд ) суулгаж явахыг зөвшөөрнө. Энэ заалтаар зориулалтын бус тээврийн хэрэгслээр зөвхөн ачсан ачааг дагалдах болон ачиж буулгах хүмүүсийг хэрхэн тээвэрлэх тухай авч үзэж байна. Юуны өмнө ачаа ачихад ЗХД-ийн “Ачаа тээвэрлэх” тухай журмын заалтын шаардлагыг биелүүлсэн байх ёстой. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө ЗХД-ийн 21.1, 21.4 - р зүйлийн заалтыг биелүүлэх бөгөөд ачааг дагалдан явах хүмүүст ачаа ачиж буулгах болон тээврийн хэрэгслээр зорчигчийн хүлээх үүргийг зааварчлах нь зүйтэй. Ачааг дагалдан явах буюу хүлээж авах хүмүүсээс бусад хүнийг тээврийн хэрэгслийн тэвшинд тээвэрлэхийг хориглоно. 21.8. Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол : а. тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн, Тайлбар: Энэ тоонд 12 нас хүрээгүй хүүхдийг тооцохгүй бөгөөд харин уг тээврийн хэрэгслийн бодит жин нь бүх жингээс хэтрэхгүй байвал зохино. Ачааны автомашины тэвшинд тээвэрлэх хүний тоог тухайн автомашины даацаас хамааруулан дүрмээр тогтоодог бөгөөд түүнээс хэтрүүлэхгүйгээр тэв- шинд зассан суудлын тоо болон боломжийг тоцох нь зүйтэй. Ачааны болон суудлын автомашин, автобус, троллейбусны бүхээгт тээвэрлэх хүний тоог тухайн тээврийн хэрэгслийн үйлдвэрээс тогтоож өгсөн байдаг. Харин суудлын автомашины арын суудалд тээвэрлэсэн 12 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэсэн хүний тоонд оролцуулан тооцдоггүй. Ачааны болон суудлын автомашины бүхээгт суух хүний тоог жолоочийг оролцуулан, 8-аас илүү хүний суудалтай автобус, троллейбусны бүхээгт тээвэрлэх хүний тоог жолоочийг оролцуулахгүйгээр үйлдвэрээс тогтоосон байдаг. Нийтийн үйлчилгээнд зориулагдсан автобус, троллейбусанд сууж болон зогсож явах хүний тоо ба зорчигчдын хамгийн их ачаалалтай байх үед тээвэрлэх зөвшөөрөгдөх дээд хэмжээг техникийн тодорхойлолтоор тогтоосон байдаг. Хүн тээвэрлэх үед тээврийн хэрэгслийн бодит жингийн хэмжээ бүх жингийн хэмжээнээс ихгүй байх шаардлагатай. Суудлын автомашинд суух нэг хүний жинг 70 кг, нэг хүнд ногдох ачааг 10 кг байхаар, ачааны автомашинд суух хүний (жолооч, кондуктор, жуулчдын тайлбарлагч нарыг оролцуулан ) жинг 75 кг байхаар тооцно. Автобусанд суух нэг хүний жинг 70 кг, нэг хүнд ногдох ачааг нийтийн үйлчилгээний автобусанд 5 кг, хот хоорондын болон жуулчлалын 4
  • 5. автобусанд 25 кг, бага оврын 5 м-ээс бага урттай автобусанд 10 кг байхаар тус тус тооцдог. б. тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулагдаагүй хэсэгт, Дүрмийн энэ заалтаар зөвхөн хүн тээвэрлэхэд зориулагдсан болон тоног- логдсон тээврийн хэрэгслээр хүн тээвэрлэхийг жолоочоос шаардаж байгаа юм. в. чиргүүлтэй тээврийн хэрэгслийн тэвшинд, Дүрмийн энэ заалтаар зөвхөн хүн тээвэрлэхэд зориулагдсан болон тоног- логдсон тээврийн хэрэгслээр хүн тээвэрлэхийг жолоочоос шаардаж байгаа юм. г. ачааны мотоциклын тэвшинд, ЗХД-ийн 1.2-р зүйлээр мотоциклын ангилалд багтах тээврийн хэрэгслийн тухай авч үзсэн. Ачаа тээвэрлэхэд зориулагдсан мотоциклоор хүн тээвэрлэхийг хориглоно. д. 12 нас хүрээгүй хүүхдийг мотоциклын арын суудалд тусгай бэхэлгээ хийлгүйгээр, Хөдөлгөөний үед мотоциклын жолооч арын суудалд суусан хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих боломжгүй, бага насны хүүхэд өөрийн суудлыг ая тухтай зөв сонгох чадваргүй байдаг тул 12 нас хүрээгүй хүүхдийг тусгай бэхэлгээ- гүйгээр мотоциклоор тээвэрлэхийг хориглодог. е. 3 хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр, Тээврийн хэрэгслийн бүхээгт хүүхдийг дангаар нь суулгахдаа хүүхдэд зориулсан нэмэгдэл суудлаар тоноглох шаардлагатай. Зориулалтын суудал байхгүй буюу тоноглоогүй тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэхдээ тэвэрч явах нь зүйтэй. Суудлын автомашины урд суудалд 12 нас хүрээгүй хүүхдийг нэмэгдэл суудал хийлгүйгээр буюу тэвэрч явах нь аюулгүй байдалд нийцэхгүй гэдгийг санах хэрэгтэй. ж. Согтуу хүнийг мотоциклоор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд, Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хүний анхаарал суларч, орчны байдал болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үнэлэх чадвар зэрэг нь алдагддаг. Иймд согтуу хүнийг мотоциклоор болон тээврийн хэрэгслийн задгай тэвшин дээр ямарч тохиолдолд тээвэрлэхийг хориглоно. 2. АЧАА ТЭЭВЭРЛЭХ Аливаа эд юмсыг тээвэрлэлтэд хүлээн авсан үеэс буулгах хүртэл хугацаанд ачаа гэж нэрлэнэ. Ачааг дараах байдлаар ангилна. Үүнд : 1. Гадаад төлөв байдлаар нь : - овоолгын - нурмаг - ширхгийн - шингэн - юүлэх 2. Хүндийн жингээр нь : - ердийн ( 250 кг-аас бага жинтэй, 400 кг хүртэл ) 5
  • 6. - өнхрүүлэх ачаа - хүнд ачаа 3. Оврын хэмжэгээр нь : - ердийн овортой - хүнд ачаа 4. Тээвэрлэлтийн байдлаар нь : - энгийн буюу ердийн - түргэн гэмтэх ачаа ( мах, сүү ) - эвгүй хурц үнэртэй ачаа - бохир ачаа - тэжээмэл амьтан 5. Хадгалах нөхцлөөр нь : - задгай талбайд хадгалах - задгай саравчинд хадгалах - битүү агуулахад хадгалах - тусгай агуулахад хадгалах ( мах сүү ) - дулааны нөхцөлд хадгалах - онцгой нөхцөлд хадгалах 6. Автомашины даац хангах байдлаар нь : - 1-р зэргийн ачаа ( бүх даацын 100 хувь ) - 2-р зэргийн ачаа ( 80-100 хувь хүртэл ) - 3-р зэргийн ачаа ( 80 хувиас бага ) - тусгай ачаа ( 0.5 хувь хүртэл ) 7. Аюулын зэргээс нь хамааруулан : - аюул багатай - түргэн авалцах - тосорхог ба халуун - түлэмхий шингэн - баллонтой шахмал хий - баллонтой шингэрүүлсэн хий - овор хэмжээгээрээ аюул учруулах ачаа - хордуулагч радио идэвхт ба тэсэрч дэлбэрэх ачаа гэж тус тус ангилна. 22.1. Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино. 22.2. Ачааг дор дурьдсан шаардлагыг хангахаар байрлуулж, бэхэлсэн байна. а. унаж чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод саад, аюул учруулахгүй байх, Ачааг тээврийн хэрэгсэлд зөв байрлуулж бэхлэх нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Жолооч ачаа ачиж хөдөлгөөнд оролцох үедээ тээвэрлэж яваа ачааны байдал болон бэхэлгээг хянаж шалгах хэрэгтэй. Хэрэв ачиж явсан ачаа зорчих хэсэг дээр нурж унасан, чирэгдсэн тохиолдолд 6
  • 7. жолооч болон ачааг дагалдаж яваа хүмүүс хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажиллагааг (ачааг зорчих хэсгээс чөлөөлөх, бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах гэх мэт ) нэн даруй гүйцэтгэх шаардлагатай. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх, ачааг хэвийн байдалд буцааж ачих бололцоогүй бол ЗХД-ийн 2.3 - р зүйлийн “ж”-д зааснаар аль ойр байгаа цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ. Мөн тээврийн хэрэгслийн задгай тэвшин дээр зорчих хэсгийг бохирдуулах, тоос босгох, эвгүй үнэр бүхий ачааг тээвэрлэхгүй байх нь зүйтэй. Эдгээр ачааг гол төлөв тусгай зориулалтын буюу зориулан тоноглосон тээврийн хэрэгслээр зөөвөрлөдөг. б. жолоочийн харах боломжийгг хязгаарлахгүй байх, Ачиж яваа ачаа нь жолоочийн харах талбайг ( орчин ) аль ч хэсгээр халхлахгүй байх ёстой. Хэрэв арыг харах боломжгүй бол тээврийн хэрэгслийн гадна ар талаа харах нэмэгдэл толийг жолоочийн талд байрлуулсан байх шаардлагатай. в. тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоод- логыг хүндрүүлэхгүй байх, Ачааны автомашины тэвшинд ачааг ачихдаа хүндийн төв нь аль болох доор байхаар жигд хуваарилан ачих ёстой. Энэ нь эргэлт тойрууд автомашин онхолдох магадлалыг багасгах үндэстэй. Суудлын автомашинд ачсан ачаа нь гэрэлтүүлэх хэрэгсэл, ажлын болон зогсолтын тоормос ашиглах, жолооны хүрдийг эргүүлэхэд хүндрэл учруулахааргүй байх шаардлагатай. г. Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуур, эргэх чиг заадаг гэрэл буюу гараар өгөх дохио, улсын дугаар, таних тэмдгийг халхлахгүй байх, Ачиж яваа ачаа нь гадна талын аль ч гэрэлтүүлэх хэрэгслийг халхлахгүй байх ёстой. Хөдөлгөөний үед анхааруулах дохио гэмтсэн тохиолдолд жолооч анхааруулах дохиог гараар өгдөг. Иймд ачиж яваа ачаа нь жолоочийн гараар өгсөн дохиог халхлахгүй байх шаардлагатай. д. их хэмжээний дуу чимээ, эвгүй үнэр гаргахгүй, тоос шороо босгохгүй, зам ба орчныг бохирдуулахгүй байх, 22.3. Суурин газарт 22 цагаас 06 цагийн хооронд дуу чимээ гаргаж ачих, буулгахыг хориглоно. 22 цагаас 06 цаг хүртэл хүмүүсийн унтаж амрах үе байдаг учир энэ хугацаанд суурин газарт дуу чимээ гаргах ачааг ачиж буулгахыг хориглодог. 22.4. Хүнд буюу овор ихтэй мөн аюултай ачаа тээвэрлэх автомашины жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан хүн байх бөгөөд хөдөлгөөнд оролцохдоо ойрын гэрлээ асааж явна. 22.5. Хүнд ачаа тээвэрлэх, мөн тээврийн хэрэгслийн ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 метр, өргөн нь 2.5 метр, урт нь 20 метр, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 метрээс илүү түүнчлэн хоёр буюу түүнээс олон чиргүүлтэй бол хөдөлгөөнд оролцохдоо Замын цагдаагийн албанаас зөвшөөрөл авна. 7
  • 8. Тээврийн хэрэгслийн ачаатай болон ачаагүй өндөр нь 4 м, өргөн нь 2.5 м, мөн тээврийн хэрэгслийн болон чиргүүлийн оврын хэмжээнээс 2 метр илүү гарсан ачаатай, дангаараа болон нэг чиргүүлтэй тээврийн хэрэгслийн урт нь 20 метр, 2 буюу түүнээс дээш чиргүүл чирсэн бол ерөнхий уртаас үл хамааран, механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед ерөнхий урт 24-м-ээс илүү байвал овор ихтэй тээврийн хэрэгсэл гэж үздэг. ЗХД-ийн энэ заалтаар тээврийн хэрэгслээс урагш илүү гарсан ачааны хэмжээг заагаагүй байдаг. Гэхдээ ЗХД-ийн 22.2 - р зүйлд зааснаар ачиж яваа ачаа нь жолоочийн харах орчныг хязгаарлахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй байх ёстой. Овор ихтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохын өмнө тухайн орон нутгийн Замын цагдаагийн албанд зөвшөөрлийг бичгээр хүсэх бөгөөд замын цагдаагийн албаны ажилтан нэвтрэн өнгөрөх зам гүүр, замын байгууламж, цахилгаан шугам зэргийг судлан зөвшөөрлийг олгоно. Замын цагдаагийн алба зөвшөөрлийг олгохдоо нэмэлт шаардлага тавьж болно. Жишээ нь :тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон тээврийн хэрэг- сэл харгалзан явах, ачсан ачаа болон техникийн байдлыг шалган үзэх гэх мэт. Овор ихтэй ачааг хэсэгчлэн ачих бололцоогүй тохиолдолд дээрх байдлаар тээвэрлэх шаардлагатай юм. 22.6. Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр, өргөөшөө 0.4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт “Овор ихтэй ачаа” таних тэмдэг, харанхуй буюу үзэгдэлд хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна. Тээврийн хэрэгслийн уртын хэмжээг урд болон арын захыг шүргүүлсэн босоо хавтгайнуудын хоорондын зайгаар, өргөний хэмжээг хоёр хажуугийн захыг шүргүүлсэн босоо хавтгайнуудын хоорондын зайгаар тодорхойлно. Харин тээврийн хэрэгсэлд байрлуулан угсрагдсан тоноглолуудын ( чирэх хэрэгсэл, арыг харах гадна толь гэх мэт ) хэмжээг оврын хэмжэнд оролцуулан тооцохгүй. Илүү гарсан ачаа нь тээврийн хэрэгсэл эргэх үед эргэлтийн төвөөс гадагш шилждэг тул бусад хөдөлгөөнд оролцогчдыг аюулд учруулж болох талтай. Ялангуяа шөнийн харанхуй болон үзэгдэх орчин хязгаарлагдсан үед тээврийн хэрэгслийн оврын гэрлээс илүү гарсан ачаа нь бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэхгүй байж болно. Иймд ЗХД-ийн энэ зүйлд заагдсан нөхцөл бүрдсэн тохиолдолд “Овор ихтэй ачаа” таних тэмдгийг байрлуулах ёстой юм. 22.7. Аюултай ачаа, тэдгээрийн ариутгаагүй сав, баглаа, боодлыг тумгай журам, стандартын дагуу тээвэрлэх бөгөөд тээврийн хэрэгслийн урд болон ард “Аюултай ачаа” таних тэмдгийг байрлуулна. Тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхит, амархан шатах, хордуулах зэрэг боди- суудын жагсаалт болон тээвэрлэх журмыг “Аюултай ачаа тээвэрлэх заавар”-т заасан байдаг. Аюултай ачаа тээвэрлэхийн өмнө тухайн орон нутгийн цагдаагийн байгууллагад зөвшөөрлийг бичгээр хүсэх бөгөөд цагдаагийн байгууллага холбог- дох хууль эрхийн акт, явах маршрут зэргийг судлан үзэж зөвшөөрлийг олгоно. Цагдаагийн байгууллага аюултай ачаа тээвэрлэхэд нэмэлт шаардлага тавьж болно. 8
  • 9. Жишээ нь : тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон тээврийн хэрэгсэл харгалзан явах, ачсан ачаа болон техникийн байдлыг шалган үзэх гэх мэт. 22.8. Суудлын автомашин, мотоциклоор түүний овроос урт буюу өргөнөөрөө 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэхийг хориглоно. Тээврийн хэрэгслийн уртын хэмжээг урд болон арын захыг шүргүүлсэн босоо хавтгайнуудын хоорондын зайгаар, өргөний хэмжээг хоёр хажуугийн захыг шүргүүлсэн босоо хавтгайнуудын хоорондын зайгаар тодорхойлно. Харин тээврийн хэрэгсэлд байрлуулан угсрагдсан тоноглолуудын (чирэх хэрэгсэл, арыг харах гадна толь гэх мэт ) хэмжээг оврын хэмжэнд оролцуулан тооцохгүй. Илүү гарсан ачаа нь тээврийн хэрэгсэл эргэх үед эргэлтийн төвөөс гадагш шилждэг тул бусад хөдөлгөөнд оролцогчдыг аюулд учруулж болох талтай. Ялангуяа шөнийн харанхуй болон үзэгдэх орчин хязгаарлагдсан үед тээврийн хэрэгслийн оврын гэрлээс илүү гарсан ачаа нь бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэхгүй байж болно. Суудлын автомашин, мотоцикл нь өөрсдөө овор хэмжээний хувьд харьцангуй бага учир “Овор ихтэй ачаа” таних тэмдгийг тавьдаггүй. 9
  • 10. Жишээ нь : тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон тээврийн хэрэгсэл харгалзан явах, ачсан ачаа болон техникийн байдлыг шалган үзэх гэх мэт. 22.8. Суудлын автомашин, мотоциклоор түүний овроос урт буюу өргөнөөрөө 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэхийг хориглоно. Тээврийн хэрэгслийн уртын хэмжээг урд болон арын захыг шүргүүлсэн босоо хавтгайнуудын хоорондын зайгаар, өргөний хэмжээг хоёр хажуугийн захыг шүргүүлсэн босоо хавтгайнуудын хоорондын зайгаар тодорхойлно. Харин тээврийн хэрэгсэлд байрлуулан угсрагдсан тоноглолуудын (чирэх хэрэгсэл, арыг харах гадна толь гэх мэт ) хэмжээг оврын хэмжэнд оролцуулан тооцохгүй. Илүү гарсан ачаа нь тээврийн хэрэгсэл эргэх үед эргэлтийн төвөөс гадагш шилждэг тул бусад хөдөлгөөнд оролцогчдыг аюулд учруулж болох талтай. Ялангуяа шөнийн харанхуй болон үзэгдэх орчин хязгаарлагдсан үед тээврийн хэрэгслийн оврын гэрлээс илүү гарсан ачаа нь бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэхгүй байж болно. Суудлын автомашин, мотоцикл нь өөрсдөө овор хэмжээний хувьд харьцангуй бага учир “Овор ихтэй ачаа” таних тэмдгийг тавьдаггүй. 9