SlideShare a Scribd company logo
1 of 16
ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ
Хөдөлгөөнт машины тэнхим
АНХААРУУЛАХ БА ХОРИГЛОХ
ТЭМДГҮҮД
Инженерийн мэргэжлийн
ангиудад зориулав.
Гарын авлага бэлтгэсэн: Ч.Алтанцэцэг
Д.Батчимэг
2014 он
1
НЭГ. АНХААРУУЛАХ ТЭМДЭГ
26 төрлийн 38 ширхэг анхааруулах тэмдэг байдаг. Анхааруулах тэмдгүүд нь гурвалжин
хэлбэртэй, цагаан дэвсгэртэй, улаан хүрээтэй (1.3.а,б, 1.4.а-1.4.е, 1.26.а – 1.26.в –ээс бусад )
байна.
Анхааруулах тэмдэг нь замын аюул бүхий хэсэгт ойртож байгааг болон түүнд зохицсон арга
хэмжээ авахыг жолоочид урьдчилан анхааруулна.
Анхааруулах тэмдэг нь хөдөлгөөнд ямар нэг хориглолт тогтоодоггүй бөгөөд хөдөлгөөнд
оролцогчдод замын аюултай хэсгийн шинж байдал болон байрлалыг мэдээлж түүнд зохицсон арга
хэмжээ авахыг урьдчилан анхааруулдаг.
1.26.а,б,в тэмдгийг аюул бүхий газар дээр байрлуулна.
Бусад анхааруулах тэмдгийг хөдөлгөнд аюул учруулж болзошгүй замын хэсэг эхлэх
газраас суурин газрын доторхи замд 50 – 100 метр, суурин газрын гаднах замд 150 – 300 метрийн
зайд байрлуулна.
Хэрэв анхааруулах тэмдгүүдийг дээрхи зайд байрлуулах боломжгүй бол тэдгээрийг нэмэлт
тэмдгүүдийн хамт өөр зайд байрлуулж болно. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс чухал
шаардлагатай үед тэмдгийг давтан тавьдаг.
Нэмэлт тэмдэгтэй давтан тавигдаж байгаа тэмдгийг аюул бүхий газраас 50 метрээс
доошгүй зайд байрлуулдаг. Харин 1.20 тэмдгийг засварын ажил богино хугацаанд хийгдэж байгаа
үед засварын тухайн хэсгээс 10 – 15 метр зайд түр байрлуулдаг. Ийм зайд байрлуулах боломжгүй
(зай бага) нөхцөлд буюу суурин газарт 1.20 тэмдгийг зам дээр ажил хийж байгаа хэсгийн шууд
өмнө байрлуулж болно.
1.3.а,б тэмдгийг төмөр замын гармаас 20 метрийн зайд буюу гармын дэргэд гэрэл дохио
байвал түүнтэй хамт байрлуулна.
Төмөр замаас хамгийн алслагдсан 1.1, 1.2 тэмдгийн доор 1.4.а, 1.4.г тэмдгийг, хамгийн ойр
байрласан 1.1, 1.2 тэмдгийн доор 1.4.в, 1.4.е тэмдгийг тэдгээрийн хооронд ижил зайд 1.4.б, 1.4.д
тэмдгийг тус тус байрлуулна.
1.10, 1.11 тэмдгүүдийг хэрэв эгц уруу, огцом өгсүүр замын хэсгүүд ойр ойрхон давтагдаж
байвал, мөн суурин газарт 50 – 100 метрт, суурингийн гаднах замд 150 – 300 метрт байрлуулах
боломжгүй бол дангаар нь өгсүүр буюу уруу хэсгийн шууд өмнө байрлуулдаг.
1.8.а.б, 1.12, 1.13, 1.14, 1.18, 1.20, 1.21, 1.22, 1.23, 1.25 тэмдгүүдийг 6.2.а (үйлчлэх хүрээ )
нэмэлт тэмдэгтэй хамт тавьж тухайн анхааруулж байгаа аюул бүхий газар хэдий хэмжээний зайд
үргэлжлэхийг анхааруулдаг.
1.1. Төмөр замын хаалтгүй гарам
Энэ тэмдэг нь төмөр замын хаалтгүй гарамд ойртон ирж байгааг
анхааруулах бөгөөд хэрэв галт тэрэг ойртон ирж байвал төмөр замаас 10
метрийн зайд зогсож галт тэргийг өнгөрүүлсний дараа хөдөлгөөнөө
үргэлжлүүлнэ.
Энэ тэмдгийг суурин газарт төмөр замын хаалтгүй гармаас 50-100 метрт,
суурин газрын гаднах замд 150-300 метрийн зайд байрлуулна.
Төмөр замаас хамгийн их алслагдсан 1.1 тэмдгийн доор 1.4.а, 1.4.г тэмдгийг, хамгийн ойр
байрласан 1.1 тэмдгийн доор 1.4в, 1.4.е тэмдгийг тус тус байрлуулдаг. Өөр бусад тэмдэгтэй хамт
тавигдахгүй.
1.2. Төмөр замын хаалттай гарам
Энэ тэмдгийг хагас буюу бүтэн хаалттай, гар буюу автомат
ажиллагаатай гармын ойролцоо тавина.
Жолооч энэ гарамд ойртон ирэхэд хаалт нь хаалттай байвал хаалтнаас 5
метрийн зайд зогсож галт тэргийг өнгөрүүлнэ.
Жолооч 1.1, 1.2 тэмдгүүдийн үйлчлэх хүрээнд төмөр замын гарам нэвтрэх,
гүйцэж түрүүлэх, буцаж эргэх, түр буву удаан зогсох зэрэг дүрмийн
шаардлагуудыг биелүүлэх үүрэгтэй. Мөн төмөр замын жижүүр хөдөлгөөн
зохицуулах дохио өгвөл түүний тавьсан шаардлагыг хөдөлгөөнд оролцогч нар биелүүлэх ёстой.
Төмөр замд ойртож ирэх үед тэмдгүүдийн үзэгдэлт ямар нэг байдлаар хязгаарлагдаж
байвал 1.1,1.2 тэмдгүүдийг зэрэгцээгээр байрлуулдаг. Төмөр замын гармуудын хоорондын зай нь
2
50 метрээс бага бол 1.1 буюу 1.2 тэмдгийг эхний гармын өмнө байрлуулах бөгөөд бусад
тохиолдолд гарам бүрийн өмнө байрлуулна.
Уг тэмдгийг суурин газарт хаалттай гармаас 50-100 метрт, суурингийн гадна 150-300
метрийн зайд байрлуулдаг.
Төмөр замаас хамгийн их алслагдсан 1.2 тэмдгийн доор 1.4.а, 1.4.г тэмдгийг, хамгийн ойр
байрласан 1.2 тэмдгийн доор 1.4.в, 1.4.е тэмдгийг, тэдгээрийн хооронд ижил зайд 1.4.б, 1.4.д
тэмдгийг тус тус байрлуулна.
1.2 тэмдгийг өөр бусад тэмдэгтэй хамт тавьдаггүй.
1.3.а,б. Төмөр замын гарам
1.3.а тэмдэг нь 1 төмөр замтай, 1.3.б тэмдэг нь 2 буюу
түүнээс илүү төмөр замтай гарам ойртож байгааг жолоочид
анхааруулна.
1.3.а,б тэмдгүүдийг төмөр замын гэрэл дохио байвал түүний
хамт, харин гэрэл дохио байхгүй бол хамгийн ойр байгаа төмөр
замаас 20 метрээс багагүй зайд байрлуулна. Өөр бусад тэмдэгтэй
1.3.а 1.3.б хамт тавигдахгүй.
1.4. Төмөр замын гарамд ойртоно
1.4.а 1.4.б 1.4.в 1.4.г 1.4.д 1.4.е,1.4.а,б,в,г,д,е тэмдгүүдээр
суурин газраас гаднах замд төмөр замын гарамд ойртож байгааг нэмэлт
болгон анхааруулдаг.
1.4.а.б.в тэмдгүүдийг замын баруун талд, 1.4.г.д.е тэмдгүүдийг
замын зүүн гар талд байрлуулдаг. Харин суурин газарт эдгээр тэмдгийг
байрлуулахгүй.
Хэрэв зам нь төмөр замтай ойр ойрхон 50 метрээс ихгүй зайд
огтлолцож байвал 1.2, 1.1 тэмдгүүдийг хамгийн эхний төмөр замын гармын
өмнө, харин түүнээс илүү буюу алслагдсан хол зайд огтлолцож байвал
төмөр замын гарам бүрийн өмнө байрлуулна.
Нэг зураастай тэмдгийг гарамд хамгийн ойр, 3 зураастай тэмдгийг гармаас хамгийн хол
зайд тавьдаг. Эдгээр тэмдгүүд нь суурингийн гаднах замд 150-300 метрт тавигдана. Хаалтны
байдлаас хамааран эхний болон эцсийн шон дээр 1.1, 1.2 тэмдэг тавигдана.
1.5. Адил замын уулзвар
Энэ тэмдэг нь зохицуулдаггүй уулзвар нэвтрэх дүрэм баримтлан
явахыг жолоочид анхааруулна.
Энэ тэмдэг тавигдсан уулзварыг огтлолцож байгаа замууд ямар байхаас үл
хамааран ( хучилттай, хучилтгүй ) адил замын уулзварт тоцогдоно. Уулзварын
үзэгдэлт суурингаас гадагш замд 150 метрээс бага, суурин газарт 50 метрээс
бага бол түүний өмнө 1.5 тэмдгийг байрлуулдаг. Энэ тэмдэг тавигдсан уулзварт
жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
Энэ тэмдгийг суурин газарт 50-100 метрт, суурингийн гаднах замд 150-300
метрт байрлуулдаг.
3
Энэ тэмдгийг 6.1.а (объект хүртэлх зай) нэмэлт тэмдэгтэй хамт тавьж суурингийн гаднах
замд адил замын уулзвар хүртэл хичнээн зай байгааг анхааруулж болно.
1.6. Тойрох хөдөлгөөнтэй замд нийлнэ
Энэ тэмдэг нь тэмдэгт заасан чигээр тойрч гарах хөдөлгөөнтэй замд
нийлэхийг жолоочид анхааруулна.
Энэ тэмдгийг суурингаас гадагш замд 4.3 (тойрох хөдөлгөөн) заах тэмдэг
байрлуулсан уулзвар бүрийн өмнө, суурин газарт тойрох хөдөлгөөнтэй нийлэх
хэсгийн үзэгдэлт 150 метрээс бага зайд, мөн тойрох хөдөлгөөнтэй хийлэх хэсэг
байнгын гэрэлтүүлэггүй тохиолдолд байрлуулдаг.
Энэ тэмдгийг суурин газарт 50-100 метрт, суурингийн гаднах замд 150-300
метрт байрлуулдаг.
1.7. Гэрэл дохионы зохицуулга
Энэ тэмдгийг суурин газар эхлэх хамгийн эхний зохицуулдаг уулзвар,
явган хүний гарцын өмнө байрлуулж анхааруулдаг.
1.7 тэмдгийг гэрлэн дохиогоор зохицуулдаг уулзвар, явган хүний гарцтай
замын хэсэгт гэрлэн дохио нь 100 метрийн дотор үзэгдэхгүй тохиолдолд
байрлуулна.
Энэ тэмдгийг суурингаас гаднах замд байрлуулдаггүй, харин суурин газарт 50-
100 метрт байрлуулна. Энэ тэмдэг бусад тэмдэгтэй хамт тавигдахгүй.
1.8.а,б. Огцом эргэлт
Эдгээр тэмдгүүд нь эргэх радиус багатай буюу үзэгдэлт
хязгаарлагдсан замын тахир хэсэгт эргэх чиг ойртож байгааг
анхааруулна.
1.8.а тэмдэг нь баруун гар тийш, 1.8.б тэмдэг нь зүүн гар
тийш огцом эргэх чиг ойртож байгааг тус тус анхааруулдаг.
Аюултай эргэлтийг туулж өнгөрүүлэх хурд, эргэлтийн үеийн
өмнөх хурдны харьцаа нь (аюулгүйн коэф-т) 0.6-аас бага болон
өөдөөс ирж яваа автомашины үзэгдэлтийн зай нь эргэлтийн
үеийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж яваа хурдны үзэгдэлтийн зайнаас бага бол эдгээр
тэмдгүүдийг байрлуулдаг.
Хөдөлгөөний хурд (км/цаг) 30 40 50 60 80 100 120
Тухайн хурдтай яваа үед хөдөлгөөний
аюулгүй байдлыг хангах хамгийн бага
үзэгдэлтийн зай, метр
80 100 120 150 200 280 350
Эдгээр тэмдгийг суурингаас гаднах замд 150-300 метрт, суурин газарт 50-100 метрт
байрлуулна.
Энэ тэмдгүүд нь эхэлж дангаараа тавигдах ба тэмдэгт заагдсан аюултай эргэлт хэдий
хэмжээний зайд үргэлжлэхийг 6.2.а (үйлчлэх хүрээ) нэмэлт тэмдэгтэй хамт тавьж анхааруулдаг.
Огцом эргэлттэй замын хэсэгт хурд ихтэй явах нь аюултай байдаг тул 2.22 (хурдны дээд
хязгаарлал), 5.18 (тохиромжтой хурд) тэмдгүүдийг хамт байрлуулж болно.
Замын эргэлт ойртох үед жолооч хурдаа зөв сонгож тээврийн хэрэгслийн тогтвортой байх
нөхцлийг ханган өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс болгоомжилж гүйцэж түрүүлэх,
буцаж эргэх гэх мэт үйлдэл нь аюултай гэдгийг санах хэрэгтэй.
4
1.9.а,б. Тахир зам
Энэ тэмдгүүдийг огцом тахирласан замын хэсгийн
ойролцоо тавьж зам баруун, зүүн гар тал руу тахирласан байна
гэдгийг жолоочид анхааруулна.
1.8.а,б тэмдгээр анхааруулсан огцом эргэлт ойр ойрхон
давтагдахаар байвал түүнийг 1.9.а,б тэмдгээр анхааруулна.
Эдгээр тэмдгийг суурингаас гаднах замд 150-300 метрт,
суурин газарт 50-100 метрт байрлуулна.
Хэрэв 3 буюу түүнээс дээш огцом эргэлт байвал 6.2.а
( үйлчлэх хүрээ ) нэмэлт тэмдэгтэй хамт байрлуулж тахир зам хичнээн метр зайд
үргэлжлэхийг анхааруулдаг.
1.10. Эгц уруу. 1.11. Огцом өгсүүр
1.10, 1.11 Эдгээр тэмдгүүд нь замын аюултай эгц уруу, огцом
өгсүүр эхлэхийг анхааруулна. Эгц уруу, огцом өгсүүрийн
хэмжээг хувиар илэрхийлэн тэмдэгт зааж өгдөг.
Эдгээр тэмдгийг суурингаас гаднах замд 150-300 метрт,
суурин газарт 50-100 метрт байрлуулна. Мөн аюул бүхий
хэсгийн шууд өмнө байрлуулж болно.
Налуу замын хэсгийн урт нь тодорхой хэмжээтэй байх үед
налуу нь хүснэгтэд зааснаас илүү байвал уруу болон өгсүүр замын эхэнд тэмдгийг байрлуулна.
Налуу , % 0 Налуу замын урт, метр
40 600
50 450
60 350
70 300
80 ба түүнээс дээш 270
Хэрэв замын эгц уруу, огцом өгсүүр хэсгийн зайн хэмжээ харагдахгүй, мөн түүний урт 500
метрээс илүү байвал 6.2.а нэмэлт тэмдэгтэй хамт байрлуулдаг.
Жолооч эгц уруу замын хэсэгт бага хурдтай, араа болон авцуулах холбоог салгахгүй, огцом өгсүүр
замын хэсэгт тээврийн хэрэгслийн хүчийг зөв сонгож явах нь зүйтэй.
1.12. Хальтиргаатай зам
Замын хэсэг нь хальтиргаатай бөгөөд зам дугуй хоёрын барьцалдалтын
коэфицент 0.3-аас бага ( нойтон, цастай, мөстэй үед ) байгааг анхааруулна.
Хуурай үедээ хучилттай буюу сайжруулсан замын зам дугуй хоёрын
барьцалдалтын коэфицент харьцангуй их байдаг. Харин чулуун буюу бетон
хучилттай зам нь нойтон үедээ, мөн намар навч унах, цастай, мөстсөн замд
хальтиргаа гулгаа их байна. Жолооч замын энэ хэсэгт огцом тоормозлохгүй,
хурдыг огцом нэмж хасахгүй, жолооны хүрдийг огцом эргүүлэхгүй байх
шаардлагатай.
5
Энэ тэмдгийг суурин газарт 50-100 метрт, суурингаас гаднах замд 150-300 метрт
байрлуулдаг.
Мөн 6.2.а нэмэлт тэмдэгтэй хамт тавьж хальтиргаатай зам зам хэдий хэмжээний
зайд үргэлжлэхийг жолоочид анхааруулна.
1.13. Тэгш биш зам
Энэ тэмдэг нь замын хэсэг тэгш биш ( дэржигнүүр, овон товон г.м )
байгааг анхааруулна. Замын энэ хэсэг нь ялангуяа хоёр дугуйт тээврийн
хэрэгсэл, суудлын автомашины хөдөлгөөнд илүү аюултай байдаг. Иймд
жолооч тээврийн хэрэгслийн тогтвортой жигд хөдөлгөөнийг хангахын тулд аль
болох хурдыг багасгаж явах шаардлагатай.
Энэ тэмдгийг суурин газарт 50-100 метрт, суурингаас гаднах замд 150-300
метрт байрлуулдаг.
Мөн 6.2.а нэмэлт тэмдэгтэй хамт тавьж тэгш биш зам хэдий
хэмжээний зайд үргэлжлэхийг жолоочид анхааруулна.
1.14. Хайрга үсэрнэ
Тээврийн хэрэгсэл явахад дугуйн доороос нь хайрга, чулуу үсэрч
болзошгүй замын хэсэг байгааг жолоочид анхааруулна.
Жолоочид замын засвар хийгдэж байгаа болон бусад хэсэгт тээврийн
хэрэгсэл явахад дугуйн доороос нь хайрга чулуу үсэрч болзошгүй гэдгийг
анхааруулна. Замын энэ хэсэгт хурдыг багасгаж, урдаа яваа тэээврийн
хэрэгслээс аль болох хол зай барьж шил болон гэрэлтүүлэх хэрэгсэл хагарч
гэмтэхээс болгооомжилж явах шаардлагатай. Мөн энэ хэсэгт зам дээр хүмүүс
ажиллаж болох тул жолооч аюул тулгарах үед зогсооох арга хэмжээг авах
бололцоотой хурдыг сонгож явах нь зүйтэй.
Энэ тэмдгийг суурин газарт 50-100 метрт, суурингаас гаднах замд 150-300 метрт
байрлуулдаг.
Мөн 6.2.а нэмэлт тэмдэгтэй хамт тавьж тэгш биш зам хэдий хэмжээний зайд
үргэлжлэхийг жолоочид анхааруулна.
1.15. Зам нарийсна.
1.15.а – Зам хоёр талаасаа нарийсна.
1.15.б – Зам баруун гар талаасаа нарийсна.
1.15.в – Зам зүүн гар талаасаа нарийсна.
Эдгээр тэмдгүүдээр суурин газарт зорчих хэсэг нь нэг буюу
түүнээс дээш эгнээгээр, суурингийн гаднах замд зорчих хэсэг 0.5
метрээс их хэмжээгээр нарийсч байгаа замын хэсгийг, мөн нарийн
зорчих хэсэгтэй нийлмэл байгууламж байгааг анхааруулна.
Замын энэ хэсэгт жолооч хурдаа хасч явах ёстой.
Энэ тэмдгийг суурин газарт 100-50 метрт, суурингаас гаднах
замд 300-150 метрт байрлуулдаг.
1.16. Эсрэг хөдөлгөөн
Нэг чигийн хөдөлгөөнтэй зам буюу зорчих хэсгээс сөрөг хөдөлгөөнтэй
замд шилжих, тусгаарлах зурвастай зам нь тусгаарлах зурвасгүй сөрөг
хөдөлгөөнд шилжих, засварын ажлын үед замын нэг зорчих хэсэг сөрөг
хөдөлгөөнтэйгөөр түр зохион байгуулагдсан байвал энэ тэмдгээр анхааруулна.
Тэмдэг нь жолоочид өөдөөс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй байгааг
болон замын баруун гар талд аль болох
ойр явахыг анхааруулна.
6
1.16 тэмдэг нь нэг чигийн хөдөлгөөнтэй замын ( зорчих хэсэг ) төгсгөл ойртож байгааг анхааруулна.
1.17. Явган хүний гарц
Энэ тэмдгээр суурин газарт явган хүний гарц 150 метрээс бага зайд
харагдах замын хэсэгт, суурингийн гаднах замд тэмдэг, тэмдэглэлээр заагдсан
явган хүний гарц бүрийн ойртож байгааг анхааруулна.
Уулзварын дэргэдэх явган хүний гарцын өмнө энэ тэмдгийг байрлуулахгүй
байж болно.
1.17 тэмдгийг 6.15 (хараагүй хүмүүс) нэмэлт тэмдэгтэй хамт тавьж
хараагүй хүмүүс зам хөндлөн гарах гарц, газар ойртож байгааг анхааруулна.
1.18. Хүүхэд
Зорчих хэсэг дээр хүүхэд гэнэт гарч ирж болзошгүй хэсэг (сургууль,
цэцэрлэгийн орчим г.м) ойртож байгааг анхааруулна.
Тэмдгийг сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай зэрэг хүүхэд гэнэт гарч ирж
болзошгүй газрын орчим замын хэсэгт байрлуулна. Замын энэ хэсэгт жолоооч
нэн анхаарал болгоомжтой явах шаардлагатай.
Энэ тэмдгийг суурин газарт 100-50 метрт, суурингаас гаднах замд 300-150
метрт байрлуулдаг.
1.19. Унадаг дугуйн зам нийлнэ
Энэ тэмдгээр унадаг дугуйн зам уулзвараас бусад газарт зорчих хэсэгтэй
огтлолцож байгааг анхааруулна.
Унадаг дугуйн замыг ихэнх тохиолдолд гол замын 1 буюу 2 талаар зэрэгцээ
байгуулдаг. Унадаг дугуйн замууд замтай нийлж байвал 4.5 (Унадаг дугуй явна)
заах тэмдэг, мөн 7.18 тэмдэглэлээр тэмдэглэнэ.
Жолооч 4.5 тэмдэг, 7.18
тэмдэглэлэээр тэмдэглэгдсэн
замд
зүүн буюу баруун гар тийш эргэхдээ унадаг дугуйгаар зорчигчдод зам тавьж өгнө.
1.20. Засварын ажил
Хүмүүс зорчих хэсэг дээр ажил хийж байгааг анхааруулна. Тэмдгээр
зорчих хэсэг, замын хажуугийн зурвас, тусгаарлах зурвас, явган хүний зам дээр
замын ажил хийгдэж байгааг анхааруулна. Ажил хийж буй хэсгийн эхлэлийг
хөдөлгөөний чигийн дагуу эхний хайс хаалтнаас тооцно. Зам засварын ажил
зорчих хэсэг дээр хийгдэхээс гадна, тусгаарлах зурвас, замын хажуугийн хэсэг,
явган хүний зам дээр хийгддэг. Засварын ажил богино хугацаанд хийгдэж байгаа
үед засварын тухайн хэсгээс 10 – 15 метр зайд түр байрлуулна. Иймд зайд
байрлуулах боломжгүй бага нөхцөлд буюу суурин газарт 1.20 тэмдгийг зам
дээр ажил хийж байгаа хэсгийн шууд өмнө байрлуулж болно. Ялангуяа шөнийн цагт зам дээр
7
машин механизм, хүмүүс ажиллаж байгаа тул анхаарал
болгоомжтой аль болох хурд багатай явах
шаардлагатай.
1.21. Мал тууж гарах газар
Энэ тэмдгээр замын дагуу билчээрийн мал, малын хашаа, ферм
байгаа, мөн мал тууж зам хөндлөн гарах газар ойртож байгааг анхааруулна.
1.22. Ан амьтан
Мал, ан амьтан гарч ирж болзошгүй замын хэсэг байгааг анхааруулна.
Тэмдгээр зам дээр зэрлэг ан амьтан (буга, гөрөөс г.м), мал гарч ирж болзошгүй
замын хэсгийг анхааруулна.
Мал амьтантай мөргөлдөх нь байгаль орчин, хөдөлгөөний аюулгүй байдалд
сөрөг үр дагавартай тул тухайн замаар мал амьтан гарч ирэхэд зогсоох арга
хэмжээ авах боломж бүхий хурдтай явах шаардлагатай.
1.23. Чулууны нурангитай
Замын хэсэгт шорооо чулуу, мөн бөөн цас, мөс нурж болзошгүй
газрыг анхааруулна. Хэрэв замын зорчих хэсэгт шороо болон чулуу, цас
нураагүй үед тухайн зорчих хэсгийг аль болох түргэн хугацаанд аюулгүй
байдлыг хангаж туулах шаардлагатай.
1.24. Хажуугийн салхитай
Энэ тэмдгээр хүчтэй салхи гарсны улмаас жолооч болон тээврийн
хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй замын хэсэгт ойртож байгааг
анхааруулна.
1.25 Онгоц доогуур ниснэ
Тэмдгээр онгоц болон нисдэг тэрэг доогуур нисч огцом их чимээ гарсны
улмаас жолоочийг цочоож ямар нэг аюул учруулж болзошгүй замын хэсэг
ойртож байгааг анхааруулна.
1.25. Бусад аюултай газар
Дүрэмд заасан бусад тэмдгээр анхааруулах боломжгүй аюул бүхий
замын хэсэг ( замын тасархай хэсэг, хадан цохио, манантай г.м ) байгааг
анхааруулна. Тэмдгийн утгыг замын нөхцөл байдлыг зурж болон бичиж нэмэлт
тэмдгээр тодруулж болно.
Жолооч энэ хэсэгт анхаарал болгоомжтой, чиг болон хурдыг өөрчлөх
боломжтой хурдыг сонгож явах хэрэгтэй.
8
1.26. Эргэх чиг
Үзэгдэлт хязгаарлагдмал замын хэсэг болон огцом эргэх чигийг
анхааруулна.
Тэмдгүүдийг жолоочид хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, эргэх чигт
баримжаа авахад туслах зорилгоор замын огцом эргэлт мөн тойрох
хөдөлгөөнтэй, замын хөдөлгөөнд зориулагдаагүй хэсэг (арал), зам
салж байгаа хэсэг дээр байрлуулдаг.
1.26.в тэмдгийг явж байгаа чигийн эсрэг талд уулзварын цаана
өөдөөс харуулан байрлуулж тухайн зам тэмдгээр заасан чигт
үргэлжилнэ гэдгийг анхааруулна.
Мөн тэмдэг нь замын засвар хийгдэж байгаа замын хэсгийг
тойрч гарах чигийг зааж болно.
Замын тэмдгүүдээр анхааруулсан хэсэгт үзэгдэлт хязгаарлагдмал
огцом эргэлттэй байх тул жолооч хурдыг хасч тээврийн хэрэгслийн тогтвортой байдлыг хангаж
явах нь чухал юм.
9
ХОЁР. ХОРИГЛОХ ТЭМДЭГ
Хориглох тэмдгүүд нь дугуй хэлбэрийн цагаан ( 2.27 /түр зогсох хориотой/, 2.28 /удаан
зогсох хориотой/ тэмдгүүд цэнхэр ) дэвсгэртэй, улаан хүрээтэй ( 2.21 /гүйцэж түрүүлэх хорионы
төгсгөл/, 2.23 / ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл/, 2.25 / хурдны дээд
хязгаарлалын төгсгөл/, 2.29 / бүх хорионы төгсгөл/ тэмдгүүд хар ) байна.
Хориглох тэмдэг нь 29 төрлийн 30 ширхэг тэмдэг байдаг.
Хориглох тэмдэг нь замын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тогтоохоос гадна
хязгаарлалтыг өөрчилнө.
Энэ бүлгийн тэмдгүүд нь замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох болон захирах утгыг
агуулсан байдаг.
Хориглох тэмдгүүдийг замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон, хязгаарлалтыг өөрчилсөн
мөн түүнчлэн хязгаарлалтын хэсэг дуусаж байгаа замын хэсгийн шууд өмнө байрлуулдаг.
2.1 Орох хориотой
Тээврийн хэрэгсэл тэмдгээс цааш орохыг хориглоно. Тэмдгийг нэг
чигийн хөдөлгөөнтэй замын төгсгөлд эсрэг тийш нь харуулан орохыг хориглосон
хэсэгт байрлуулж жолоочид өөдөөс нэг чигийн хөдөлгөөнтэй зам байгааг мэдэгдэх
зорилготой. Хэрвээ нэг чигийн хөдөлгөөнтэй зам нь хэд хэдэн зорчих хэсэгтэй бол
зорчих хэсэг бүрийн өмнө 2.1 тэмдгийг байрлуулна. Мөн тэмдгийг тээврийн
хэрэгслийн хөдөлгөөнийг зайлшгүй
хориглох бусад обьектын өмнө , түүнчлэн зогсоолын
талбай, хашаа, шатахуун түгээгүүр зэргээс гарч зам
руу нийлэх хөдөлгөөнийг тэдгээр лүү орох
хөдөлгөөнөөс тусгаарлах зорилгоор байрлуулж
болно. 2.1 тэмдгийг уулзваруудын хоорондох замын
хэсэгт байрлуулахаар бол замын хэсгийн эхэнд 2.1
тэмдгийг 6.3 (үйлчлэх чиг), 6.4 (тээврийн хэрэгслийн
төрөл) тэмдгүүдийн хамт хэрэглэдэггүй.
2.2 Хөдөлгөөн хориотой
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.
Энэ тэмдгийг уулзвар гарцын өмнө, мөн цаана байрлуулах ба бүх төрлийн
тээврийн хэрэгсэлд хамаарагдана.
Тодорхой зам, явган хүн
зорчиход зориулагдсан
талбайгаар тээврийн хэрэгслийн
хөдөлгөөнийг хориглоход энэ
тэмдгийг хэрэглэнэ. Энэ тэмдэг
6.3 (үйлчлэх чиг), 6.4 (тээврийн хэрэгслийн төрөл)
тэмдгүүдтэй хамт тавигдаж болно.
2.3 Механикжсан тээврийн хэрэгсэл явах хориотой
Энэ тэмдгээр зөвхөн механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг
хориглох ба уг тэмдгийг уулзвар, гарцын
өмнө мөн цаана байрлуулна.
Энэ тэмдгийг 6.3 (үйлчлэх чиг), мөн
6.11 (бүх жингийн хязгаарлал) нэмэлт
тэмдэгтэй хамт тавигдаж болно.
10
2.4 Ачааны автомашин явах хориотой
Бүх жин нь 3,5 тонноос илүү (тэмдэгт бүх жинг заасан бол түүнээс илүү)
ачааны автомашин, мөн трактор, өөрөө явагч машин механизмын хөдөлгөөнийг
хориглоно. Энэ тэмдэг нь хүн тээвэрлэхэд
тоноглосон ачааны автомашинд
хамаарахгүй.
Энэ тэмдгийг 6.3 (үйлчлэх чиг), мөн
6.5 (үйлчлэх хугацаа), 6.11 (бүх жингийн
хязгаарлал) нэмэлт тэмдэгтэй хамт тавьж
болно.
2.5 Мотоциклын хөдөлгөөн хориотой
Тэмдгээр хөдөлгүүр бүхий (шаахайтай буюу шаахайгүй) 2 дугуйтай
механикжсан тээврийн хэрэгсэл, бүх жин нь 400 кг-аас хэтрэхгүй 3 буюу 4
дугуйтай механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Энэ
тэмдгийг уулзвар буюу гарцын өмнө мөн цаана тавьдаг.
Энэ тэмдгийг 6.3 (үйлчлэх чиг) нэмэлт тэмдэгтэй хамт тавьж болно.
2.6 Тракторын хөдөлгөөн хориотой
Энэ тэмдгээр бүх төрлийн трактор, өөрөө явдаг машин механизм явахыг
хориглоно. Трактор, өөрөө явагч машин механизм нь бусад механикжсан
тээврийн хэрэгслүүдээс техникийн нөхцлөөр хөдөлгөөний боломжит хурд нь
харьцангуй бага байдаг. Иймд
тэдгээрийг бусад төрлийн
тээврийн хэрэгслүүдээс
тусгаарлах зорилготойгоор тавьдаг.
Мөн уулзвар гарцын өмнө ба цаана
тавьдаг. Энэ тэмдгийг 6.3 (үйлчлэх чиг), мөн 6.5
(үйлчлэх хугацаа), 6.11 (бүх жингийн хязгаарлал)
нэмэлт тэмдэгтэй хамт тавьж болно.
2.7 Чиргүүлтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой
Чиргүүл чирч яваа автомашин буюу трактор, мөн механикжсан тээврийн
хэрэгсэл чирч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Энэ тэмдгээр
суудлын автомашин болон бүх жин нь 3,5
тонноос бага ачааны автомашин чиргүүл
чирсэн үед тэдгээрийн хөдөлгөөнийг
зөвшөөрдөг.
Энэ тэмдгийг уулзвар гарцын өмнө
буюу цаана тавих ба 6.3 (үйлчлэх чиг), 6.11 (бүх жингийн
хязгаарлал) нэмэлт тэмдэгтэй хамт тавьж болно.
2.8 Ердийн хөсгийн хөдөлгөөн хориотой
11
Энэ тэмдгээр ердийн хөсгөөр явах, мал туух буюу хөтөлж явахыг
хориглоно. Тэмдгийг мал болон ердийн хөсөг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд
саад учруулах, хөдөлгөөний нягтралыг ихэсгэж болох замын хэсгүүдийн өмнө
байрлуулдаг.
Энэ тэмдгийг уулзвар гарцын өмнө буюу цаана тавих ба 6.3 (үйлчлэх чиг)
нэмэлт тэмдэгтэй хамт тавьж болно.
2.9 Унадаг дугуйн хөдөлгөөн хориотой
Унадаг дугуй ба мопедын хөдөлгөөнийг хорино.
2.10 Явган зорчигчийн хөдөлгөөн хориотой
Энэ тэмдэг нь зам дээр ажил хийж байгаа хүмүүсээс бусад хүмүүс тухайн
замаар явахыг хориглоно. Тэмдгийг гүүрэн
гарц, хонгил зэрэг хиймэл байгууламж бүхий
замын хэсэгт, мөн явган зорчигчийн
хүндрэлтэй тохиолдолд тухайн замын
хэсгийн эхлэлийн өмнө байрлуулдаг.
Тэмдгийг замын аль нэг талд
байрлуулсан бол тавьсан талдаа хүчинтэй.
2.11 Жингийн хязгаарлал
Тээврийн хэрэгслийн бодит жин нь тэмдэгт заасан болон түүнээс илүү байвал
замын тухайн хэсгээр явахыг хориглоно.
Тэмдгийг гүүр, усны суваг болон, хоолой дээгүүр явсан зам гэх мэт хиймэл
байгууламжтай замын хэсгийн өмнө байрлуулна. Хиймэл байгууламжтай замын
хэсгийн эвдрэл нь түүний дээгүүр явж өнгөрөх тээврийн хэрэгслийн тухайн үеийн
жинтэй холбоотойбайдаг учир тэмдэгт бодит жинг зааж өгдөг.
2.12 Тэнхлэгийн ачааллын хязгаарлал
Тээврийн хэрэгслийн аль нэг тэнхлэгт ногдож буй ачааллын хэмжээ нь
тэмдэгт заасанаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.
Цаг улирлын байдлаас хамаарч, замын хучилтын даах чадвараар
тодорхойлогдож байгаа нэг тэнхлэгт ноогдох зөвшөөрөгдөх ачааллын хэмжээг
тэмдэгт хүндийн жингээр илэрхийлнэ. Тэнхлэгийн ачаалал нь тухайн тээврийн
хэрэгслийн бодит жин тэнхлэгийн тооноос хамаарна. Ачаалагдсан автомашины
тэнхлэгийн ачааллыг техникийн паспортод тодорхойлсон байдаг. Бүрэн
ачаалагдсан 2 тэнхлэгтэй автомашины бодит жингийн 2/3 нь хойд, 1/3 нь урд тэнхлэгтэй, 3 буюу
түүнээс дээш тэнхлэгтэй автомашинд бүх тэнхлэгүүдэд тэнцүү хэмжээгээр ачаалагдана гэж үздэг.
Харин ачсан ачаа нь түүний байрлалаас шалтгаалан тэнхлэгийн ачаалал нь өөр өөр байж болно.
2.13 Өндрийн хязгаарлал
Тээврийн хэрэгслийн ачаатай буюу ачаагүй өндрийн хэмжээ тэмдэгт заасан
болон түүнээс илүү байвал замын тухайн хэсгээр явахыг хориглоно. Өндрийн
хэмжээг зорчих хэсгээс тээврийн
хэрэгслийн буюу ачсан ачааны хамгийн
дээд зах хүртэл хэмжээгээр тооцно.
Тэмдэгт заасан өндрийн хэмжээ нь
замын байгууламжын бодит өндрийн
хэмжээнээс 0,2-0,4 метрээр бага байх ёстой. Харин
замын тэгш биш байдлаас хамааруулан энэ хэмжээ нь их
байж болно.
12
2.14 Өргөний хязгаарлал
Тээврийн хэрэгслийн ачаатай ба ачаагүй өргөний хэмжээ тэмдэгт заасан
болон түүнээс илүү байвал замын тухайн хэсгээр явахыг хориглоно. Тэмдэгт заасан
өргөний хэмжээ нь хиймэл байгууламжийн бодит өргөний хэмжээнээс 0,2 м-ээр бага
байх ёстой.
2.15 Уртын хязгаарлал
Ачаатай буюу ачаагүй нийт бүрэлдэхүүний уртын хэмжээ тэмдэгт
зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.
2.16 Хоорондын зайн доод хязгаар
Тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь тэмдэгт зааснаас бага байхаар
явахыг хориглоно.
2.17 Гааль
Гаалийн хяналтын бүсээр хяналт шалгалтанд орохгүйгээр нэвтрэхийг
хориглоно. Тэмдэг нь бүх хөдөлгөөнд оролцогчдод хамааралтай.
2.18 а Баруун гар тийш эргэх хориотой
2.18 б Зүүн гар тийш эргэх хориотой
2.19 Буцаж эргэх хориотой. Энэ буцаж эргэх хориотой тэмдгээр
тээврийн хэрэгсэл зүүн гар тийш эргэхийг зөвшөөрнө.
Эдгээр тэмдгүүдийг уулзвар гарц талбайн өмнө байрлуулж
тухайн чигт явахыг хориглоно.
Уулзвар гарцын өмнө 4.1 а,е (хөдөлгөөний зөвшөөрсөн чиг) заах тэмдгүүдээр хөдөлгөөний
журмыг хангах боломжгүй үед 2.18 а, б тэмдгүүдийг хэрэглэдэг.
Эдгээр тэмдгүүд уулзварын өмнө тавигдсан бол эхний зорчих хэсэгт хамаарна.
2.19 тэмдгийг уулзваруудын хоорондох замын тусгаарлах зурвасын тасархай хэсэг дээр
буцаж эргэхийг хориглоход хэрэглэхгүй. Мөн эдгээр тэмдгүүдийг 6.4 (тээврийн хэрэгслийн төрөл)
нээлт тэмдэгтэй хамт тавьж болно.
Энэ 3 тэмдэг нь нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд хамаарагдахгүй.
2.20 Гүйцэж түрүүлэх хориотой
2.21 Гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл
Цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг
гүйцэж түрүүлэхийг хориглоно.
13
2.21 тэмдэг нь 2.20 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана.
2.22 Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хориотой
Бүх жин нь 3,5 тонноос их ачааны автомашинаар цагт 30 км-ээс бага хурдтай
яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно. Мөн трактороор
унадаг дугуй, ердийн хөсгөөс бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг
хориглоно.
2.23 Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл
2.22 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана. 2.20 ба 2.22 тэмдгүүдийг орчны
үзэгдэлт, зорчих хэсгийн байдал болон өргөн, тээврийн хэрэгслийн нягтрал зэргээс
хамааран бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх, хөдөлгөөнд саад учруулж болох, 3
хүртэлх эгнээтэй замын хэсгийн өмнө байрлуулдаг. Харин сөрөг хөдөлгөөнтэй буюу
4 буюу түүнээс дээш эгнээтэй замд 2.20 ба 2.22 тэмдгийн замд цас мөс тогтож, зам
нарийссанаас бусад тохиолдолд байрлуулах шаардлагагүй. Шаардлагатай үед 2.20
тэмдгийг замын үзэгдэлт хангагдаагүй замын хэсэгт хэрэглэх ба энэ тохиолдолд тэмдгийн хүчинтэй
байх хүрээ нь аюултай хэсгийн үргэлжлэх зайгаар тодорхойлогдоно.
2.20 тэмдэг нь бүх төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарагдана. Харин 2.22 тэмдэг нь бүх
жин нь 3.5 тонноос дээш ачааны автомашин болон өөрөө явдаг машин механизмд хамаарагдана.
2.20 ба 2.22 тэмдгийг 6.1 а (обьект хүртэлх зай), 6.2 а (үйлчлэх хүрээ) нэмэлт тэмдэгтэй хамт тавьж
үйлчлэх хүрээг тодруулж болно.
2.24 Хурдны дээд хязгаарлал
Хөдөлгөөний хурдыг тэмдэгт (км.ц) заасан болон түүнээс хэтрүүлэхийг
хориглоно. Тэмдгийг үзэгдэх орчин хязгаарлагдмал, зам нарийссан, эргэлтийн
радиус багатай замын хэсэг зэрэг өндөр хурдтай явахад аюултай замын хэсгийн
өмнө, мөн суурин газрын дотор болон гадагш замд дүрмээр тогтоосон хурднаас бага
явах шаардлагатай замын хэсгийн өмнө байрлуулдаг.
Тэмдгийг 6.14 (тээврийн хэрэгслийн төрөл) нэмэлт тэмдэгтэй хамт тавьж тээврийн
хэрэгслийн төрлийн явах хурдны хязгаарыг тодруулж болно.
2.25 Хурдны дээд хязгаарлалын төгсгөл
2.24 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана.
2.26 Дуут дохио өгөх
Зөвхөн зам тээврийн осол гарч болзошгүй үед дуут дохиог хэрэглэж болно.
Тэмдгийг суурин газрын гаднах замд мөн 5.5 (цэнхэр дэвсгэртэй) тэмдгээр
тэмдэглэгдсэн суурин газрын амралт, сувилал, эмнэлэг зэрэг байгууллагын орчим
байрлуулна.
2.27 Түр зогсох хориотой
Тээврийн хэрэгсэл түр буюу удаан зогсохыг хориглоно. Тэмдгийг зорчих
хэсгийн нарийн замд тээврийн хэрэгсэл зогссоноор бусдын хөдөлгөөнд саад аюул
учруулахаар бол байрлуулна. Тэмдэг нь тавьсан талдаа хүчинтэй.
14
Тэмдгийг 6.1 а (обьект хүртэлх зай), 6.2 а (үйлчлэх хүрээ) нэмэлт тэмдэгтэй хамт тавьж
болно. Ийм тэмдэгтэй газар зайлшгүй зогсолт хийсэн бол ослын дохионы гэрлээ асаана. Энэ
тэмдэг нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд хамаарагүй.
2.28 Удаан зогсох хориотой
Тээврийн хэрэгсэл удаан зогсохыг хориглоно. Ийм тэмдэгтэй газар түр зогсож болно.
2.29 Бүх хорионы төгсгөл
2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26, 2.27, 2.28 тэмдгүүдийн хүчинтэй хүрээ дууссаныг заана.
2.2 – 2.9 тэмдгүүд нь уулзвар, гарцын өмнө байрласан бол тэдгээрийн хүчинтэй чигийг
6.3.а.б.в / үйлчлэх чиг / нэмэлт тэмдгээр тодорхойлно.
Өөрөөр хэлбэл хөндлөн замаар явахыг хориглож, чигээрээ буюу буцаж явахыг зөвшөөрнө.
Харин тэмдгийг уулзвар гарцын цаана байрлуулсан байвал тухайн зам / зорчих хэсэг /-д
хамаарна.
2.2, 2.3, 2.18.а,б, 2.19, 2.27 тэмдгүүд нь чиглэлийн тээврийн хэрэгсэлд хамаарахгүй.
Чиглэлийн тээврийн хэрэгслийн ( ЧТХ ) явах чиглэлийг хүн амын төвлөрөл, аж ахуйн нэгж,
үйлдвэр, үйлчилгээний байгууллага зэргийн байршлаас хамааран тухайн орон нутгийн Засаг
даргын тамгын газар, ЗЦА-тай хамтран тогтоож
өгдөг. ЧТХ нь тогтоосноос бусад чиглэлээр явахыг
хориглох бөгөөд батлагдаж тогтоогдсон чиглэлээр
явах үед 2.2, 2.3, 2.18.а,б, 2.19, 2.27 тэмдгүүдийн
заалтыг дагаж мөрдөх шаардлагагүй.
2.18.а,б / Баруун гар тийш эргэх хориотой/,
/Зүүн гар тийш эргэх хориотой/ тэмдэг нь зорчих
хэсгүүдийн зөвхөн эхний огтлолцолд хамаарна.
15
2.16 /хоорондын зайн доод хязгаарлал/, 2.20, 2.22, 2.24, 2.26-2.28 тэмдгүүдийн үйлчлэх
хүрээ нь байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй замд суурин газраас
гарах хүртэл хүчинтэй байна.
2.20 /гүйцэж түрүүлэх хориотой/, 2.22 /ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хориотой/,
2.24 /хурдны дээд хязгаарлал/ тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 2.21 /гүйцэж түрүүлэх хорионы
төгсгөл/, 2.23 /ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл/, 2.25 / хурдны дээд
хязгаарлалын төгсгөл/ харгалзах тэмдгүүдээр, 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26 /дуут дохио хориотой/
тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 6.2.а тэмдгийг хамт хэрэглэснээр, 2.24 тэмдгийн үйлчлэх
хүрээг хурдны өөр хязгаарлал бүхий 2.24 тэмдгээр тус тус багасгаж болно. Мөн 2.27, 2.28
тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 6.2.б,д,е тэмдгийг хамт хэрэглэснээр буюу 6.2.в тэмдгийн
хамт тавигдсан 2.27, 2.28 харгалзах тэмдгүүдээр, 2.27, 2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг
7.4, 7.9 харгалзах тэмдэглэлүүдтэй хамт хамт хэрэглэснээр /энэ тохиолдолд тэмдгийн
үйлчлэх хүрээ нь тэмдэглэлийн уртаар тодорхойлогдоно/, 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26-2.28
тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 2.29 /бүх хорионы төгсгөл/ тэмдгээр тус тус багасгаж болно.
2.10, 2.27, 2.28 тэмдгүүд нь замын байрласан талдаа хүчинтэй.
Талбай барилгын нүүрэн тал г.м газрын аль нэг талынх нь дагуу түр ба удаан зогсохыг
хориглоход 2.27, 2.28 тэмдгүүдийн тогтоож буй хязгаарлалыг бүх жолоочид мэдээлэхээр
байрлуулах боломжгүй бол эдгээр тэмдгийг 6.2.д буюу 6.2.е тэмдэгтэй эсвэл хоёулантай нь зэрэг
хэрэглэж болно.
Суурин газрын төгсгөл болон уулзвараас цааш өмнө нь тогтоосон хязгаарлалыг
үргэлжлүүлэх шаардлагатай бол дээрх тэмдгүүдийг давтан тавина.
16

More Related Content

What's hot

Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэл
Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэлНэмэлт тэмдэг ба замын тэмдэглэл
Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэл
Chimeg DB
 
Газарзүйн зургийн масштаб
Газарзүйн зургийн масштабГазарзүйн зургийн масштаб
Газарзүйн зургийн масштаб
Naraa Naranhvv
 
монгол ардын дуу
монгол ардын дуумонгол ардын дуу
монгол ардын дуу
vbayalag
 
хувь хүний соёл
хувь хүний соёлхувь хүний соёл
хувь хүний соёл
Yadmaa Vic
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
Oyuhai1127
 
боловсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэболовсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэ
Turu Turuu
 
балархай эгшиг
балархай эгшигбалархай эгшиг
балархай эгшиг
ariunch
 

What's hot (20)

Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэл
Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэлНэмэлт тэмдэг ба замын тэмдэглэл
Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэл
 
уаа.лекц 8
уаа.лекц 8уаа.лекц 8
уаа.лекц 8
 
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үрбагш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
 
товч намтар
товч намтартовч намтар
товч намтар
 
ут лекц 5
ут лекц 5ут лекц 5
ут лекц 5
 
Газарзүйн зургийн масштаб
Газарзүйн зургийн масштабГазарзүйн зургийн масштаб
Газарзүйн зургийн масштаб
 
л үсэг
л үсэгл үсэг
л үсэг
 
монгол ардын дуу
монгол ардын дуумонгол ардын дуу
монгол ардын дуу
 
багшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэмбагшийн ёс зүйн дүрэм
багшийн ёс зүйн дүрэм
 
Чингис хичээл
Чингис хичээлЧингис хичээл
Чингис хичээл
 
хүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэлхүүхэд хамгаалал, эрсдэл
хүүхэд хамгаалал, эрсдэл
 
2011.11.30 Гамшиг, гамшигын удирдлагын тухай, С. Хүрэлсүх
2011.11.30 Гамшиг, гамшигын удирдлагын тухай, С. Хүрэлсүх 2011.11.30 Гамшиг, гамшигын удирдлагын тухай, С. Хүрэлсүх
2011.11.30 Гамшиг, гамшигын удирдлагын тухай, С. Хүрэлсүх
 
хувь хүний соёл
хувь хүний соёлхувь хүний соёл
хувь хүний соёл
 
үнэт чулуу
үнэт чулууүнэт чулуу
үнэт чулуу
 
Байгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлтБайгууллагын стратеги төлөвлөлт
Байгууллагын стратеги төлөвлөлт
 
гэрлэн дохио
гэрлэн дохиогэрлэн дохио
гэрлэн дохио
 
чингис задлал
чингис задлалчингис задлал
чингис задлал
 
боловсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэболовсрол гэж юу вэ
боловсрол гэж юу вэ
 
Хотын соёл танаас эхлэнэ
Хотын соёл танаас эхлэнэХотын соёл танаас эхлэнэ
Хотын соёл танаас эхлэнэ
 
балархай эгшиг
балархай эгшигбалархай эгшиг
балархай эгшиг
 

More from Chimeg DB

Трактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглолТрактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглол
Chimeg DB
 
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайLegalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Chimeg DB
 
ÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñ
Chimeg DB
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Chimeg DB
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Chimeg DB
 
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэгТээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Chimeg DB
 
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагаТээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Chimeg DB
 
Хүн ба ачаа тээвэрлэх
Хүн ба ачаа тээвэрлэхХүн ба ачаа тээвэрлэх
Хүн ба ачаа тээвэрлэх
Chimeg DB
 
Гарц, гарам нэвтрэх
Гарц, гарам нэвтрэхГарц, гарам нэвтрэх
Гарц, гарам нэвтрэх
Chimeg DB
 
Хөдөлгөөний онцлог нөхцөл
Хөдөлгөөний онцлог нөхцөлХөдөлгөөний онцлог нөхцөл
Хөдөлгөөний онцлог нөхцөл
Chimeg DB
 

More from Chimeg DB (20)

Shassi L 9
Shassi L 9Shassi L 9
Shassi L 9
 
Shassi L 8
Shassi L 8Shassi L 8
Shassi L 8
 
Shassi L 7
Shassi L 7Shassi L 7
Shassi L 7
 
Shassi L 6
Shassi L 6Shassi L 6
Shassi L 6
 
Shassi L 5
Shassi L 5Shassi L 5
Shassi L 5
 
Shassi L-4
Shassi L-4Shassi L-4
Shassi L-4
 
Shassi L-3
Shassi L-3Shassi L-3
Shassi L-3
 
shassi L-2
shassi L-2shassi L-2
shassi L-2
 
shassi L-2
shassi L-2shassi L-2
shassi L-2
 
Shassi L-1
Shassi L-1Shassi L-1
Shassi L-1
 
Трактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглолТрактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглол
 
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайLegalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
 
ÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñ
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
 
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэгТээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
 
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагаТээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
 
Хүн ба ачаа тээвэрлэх
Хүн ба ачаа тээвэрлэхХүн ба ачаа тээвэрлэх
Хүн ба ачаа тээвэрлэх
 
Гарц, гарам нэвтрэх
Гарц, гарам нэвтрэхГарц, гарам нэвтрэх
Гарц, гарам нэвтрэх
 
Хөдөлгөөний онцлог нөхцөл
Хөдөлгөөний онцлог нөхцөлХөдөлгөөний онцлог нөхцөл
Хөдөлгөөний онцлог нөхцөл
 

Анхааруулах ба хориглох тэмдгүүд

  • 1. ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ Хөдөлгөөнт машины тэнхим АНХААРУУЛАХ БА ХОРИГЛОХ ТЭМДГҮҮД Инженерийн мэргэжлийн ангиудад зориулав. Гарын авлага бэлтгэсэн: Ч.Алтанцэцэг Д.Батчимэг 2014 он 1
  • 2. НЭГ. АНХААРУУЛАХ ТЭМДЭГ 26 төрлийн 38 ширхэг анхааруулах тэмдэг байдаг. Анхааруулах тэмдгүүд нь гурвалжин хэлбэртэй, цагаан дэвсгэртэй, улаан хүрээтэй (1.3.а,б, 1.4.а-1.4.е, 1.26.а – 1.26.в –ээс бусад ) байна. Анхааруулах тэмдэг нь замын аюул бүхий хэсэгт ойртож байгааг болон түүнд зохицсон арга хэмжээ авахыг жолоочид урьдчилан анхааруулна. Анхааруулах тэмдэг нь хөдөлгөөнд ямар нэг хориглолт тогтоодоггүй бөгөөд хөдөлгөөнд оролцогчдод замын аюултай хэсгийн шинж байдал болон байрлалыг мэдээлж түүнд зохицсон арга хэмжээ авахыг урьдчилан анхааруулдаг. 1.26.а,б,в тэмдгийг аюул бүхий газар дээр байрлуулна. Бусад анхааруулах тэмдгийг хөдөлгөнд аюул учруулж болзошгүй замын хэсэг эхлэх газраас суурин газрын доторхи замд 50 – 100 метр, суурин газрын гаднах замд 150 – 300 метрийн зайд байрлуулна. Хэрэв анхааруулах тэмдгүүдийг дээрхи зайд байрлуулах боломжгүй бол тэдгээрийг нэмэлт тэмдгүүдийн хамт өөр зайд байрлуулж болно. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс чухал шаардлагатай үед тэмдгийг давтан тавьдаг. Нэмэлт тэмдэгтэй давтан тавигдаж байгаа тэмдгийг аюул бүхий газраас 50 метрээс доошгүй зайд байрлуулдаг. Харин 1.20 тэмдгийг засварын ажил богино хугацаанд хийгдэж байгаа үед засварын тухайн хэсгээс 10 – 15 метр зайд түр байрлуулдаг. Ийм зайд байрлуулах боломжгүй (зай бага) нөхцөлд буюу суурин газарт 1.20 тэмдгийг зам дээр ажил хийж байгаа хэсгийн шууд өмнө байрлуулж болно. 1.3.а,б тэмдгийг төмөр замын гармаас 20 метрийн зайд буюу гармын дэргэд гэрэл дохио байвал түүнтэй хамт байрлуулна. Төмөр замаас хамгийн алслагдсан 1.1, 1.2 тэмдгийн доор 1.4.а, 1.4.г тэмдгийг, хамгийн ойр байрласан 1.1, 1.2 тэмдгийн доор 1.4.в, 1.4.е тэмдгийг тэдгээрийн хооронд ижил зайд 1.4.б, 1.4.д тэмдгийг тус тус байрлуулна. 1.10, 1.11 тэмдгүүдийг хэрэв эгц уруу, огцом өгсүүр замын хэсгүүд ойр ойрхон давтагдаж байвал, мөн суурин газарт 50 – 100 метрт, суурингийн гаднах замд 150 – 300 метрт байрлуулах боломжгүй бол дангаар нь өгсүүр буюу уруу хэсгийн шууд өмнө байрлуулдаг. 1.8.а.б, 1.12, 1.13, 1.14, 1.18, 1.20, 1.21, 1.22, 1.23, 1.25 тэмдгүүдийг 6.2.а (үйлчлэх хүрээ ) нэмэлт тэмдэгтэй хамт тавьж тухайн анхааруулж байгаа аюул бүхий газар хэдий хэмжээний зайд үргэлжлэхийг анхааруулдаг. 1.1. Төмөр замын хаалтгүй гарам Энэ тэмдэг нь төмөр замын хаалтгүй гарамд ойртон ирж байгааг анхааруулах бөгөөд хэрэв галт тэрэг ойртон ирж байвал төмөр замаас 10 метрийн зайд зогсож галт тэргийг өнгөрүүлсний дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Энэ тэмдгийг суурин газарт төмөр замын хаалтгүй гармаас 50-100 метрт, суурин газрын гаднах замд 150-300 метрийн зайд байрлуулна. Төмөр замаас хамгийн их алслагдсан 1.1 тэмдгийн доор 1.4.а, 1.4.г тэмдгийг, хамгийн ойр байрласан 1.1 тэмдгийн доор 1.4в, 1.4.е тэмдгийг тус тус байрлуулдаг. Өөр бусад тэмдэгтэй хамт тавигдахгүй. 1.2. Төмөр замын хаалттай гарам Энэ тэмдгийг хагас буюу бүтэн хаалттай, гар буюу автомат ажиллагаатай гармын ойролцоо тавина. Жолооч энэ гарамд ойртон ирэхэд хаалт нь хаалттай байвал хаалтнаас 5 метрийн зайд зогсож галт тэргийг өнгөрүүлнэ. Жолооч 1.1, 1.2 тэмдгүүдийн үйлчлэх хүрээнд төмөр замын гарам нэвтрэх, гүйцэж түрүүлэх, буцаж эргэх, түр буву удаан зогсох зэрэг дүрмийн шаардлагуудыг биелүүлэх үүрэгтэй. Мөн төмөр замын жижүүр хөдөлгөөн зохицуулах дохио өгвөл түүний тавьсан шаардлагыг хөдөлгөөнд оролцогч нар биелүүлэх ёстой. Төмөр замд ойртож ирэх үед тэмдгүүдийн үзэгдэлт ямар нэг байдлаар хязгаарлагдаж байвал 1.1,1.2 тэмдгүүдийг зэрэгцээгээр байрлуулдаг. Төмөр замын гармуудын хоорондын зай нь 2
  • 3. 50 метрээс бага бол 1.1 буюу 1.2 тэмдгийг эхний гармын өмнө байрлуулах бөгөөд бусад тохиолдолд гарам бүрийн өмнө байрлуулна. Уг тэмдгийг суурин газарт хаалттай гармаас 50-100 метрт, суурингийн гадна 150-300 метрийн зайд байрлуулдаг. Төмөр замаас хамгийн их алслагдсан 1.2 тэмдгийн доор 1.4.а, 1.4.г тэмдгийг, хамгийн ойр байрласан 1.2 тэмдгийн доор 1.4.в, 1.4.е тэмдгийг, тэдгээрийн хооронд ижил зайд 1.4.б, 1.4.д тэмдгийг тус тус байрлуулна. 1.2 тэмдгийг өөр бусад тэмдэгтэй хамт тавьдаггүй. 1.3.а,б. Төмөр замын гарам 1.3.а тэмдэг нь 1 төмөр замтай, 1.3.б тэмдэг нь 2 буюу түүнээс илүү төмөр замтай гарам ойртож байгааг жолоочид анхааруулна. 1.3.а,б тэмдгүүдийг төмөр замын гэрэл дохио байвал түүний хамт, харин гэрэл дохио байхгүй бол хамгийн ойр байгаа төмөр замаас 20 метрээс багагүй зайд байрлуулна. Өөр бусад тэмдэгтэй 1.3.а 1.3.б хамт тавигдахгүй. 1.4. Төмөр замын гарамд ойртоно 1.4.а 1.4.б 1.4.в 1.4.г 1.4.д 1.4.е,1.4.а,б,в,г,д,е тэмдгүүдээр суурин газраас гаднах замд төмөр замын гарамд ойртож байгааг нэмэлт болгон анхааруулдаг. 1.4.а.б.в тэмдгүүдийг замын баруун талд, 1.4.г.д.е тэмдгүүдийг замын зүүн гар талд байрлуулдаг. Харин суурин газарт эдгээр тэмдгийг байрлуулахгүй. Хэрэв зам нь төмөр замтай ойр ойрхон 50 метрээс ихгүй зайд огтлолцож байвал 1.2, 1.1 тэмдгүүдийг хамгийн эхний төмөр замын гармын өмнө, харин түүнээс илүү буюу алслагдсан хол зайд огтлолцож байвал төмөр замын гарам бүрийн өмнө байрлуулна. Нэг зураастай тэмдгийг гарамд хамгийн ойр, 3 зураастай тэмдгийг гармаас хамгийн хол зайд тавьдаг. Эдгээр тэмдгүүд нь суурингийн гаднах замд 150-300 метрт тавигдана. Хаалтны байдлаас хамааран эхний болон эцсийн шон дээр 1.1, 1.2 тэмдэг тавигдана. 1.5. Адил замын уулзвар Энэ тэмдэг нь зохицуулдаггүй уулзвар нэвтрэх дүрэм баримтлан явахыг жолоочид анхааруулна. Энэ тэмдэг тавигдсан уулзварыг огтлолцож байгаа замууд ямар байхаас үл хамааран ( хучилттай, хучилтгүй ) адил замын уулзварт тоцогдоно. Уулзварын үзэгдэлт суурингаас гадагш замд 150 метрээс бага, суурин газарт 50 метрээс бага бол түүний өмнө 1.5 тэмдгийг байрлуулдаг. Энэ тэмдэг тавигдсан уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Энэ тэмдгийг суурин газарт 50-100 метрт, суурингийн гаднах замд 150-300 метрт байрлуулдаг. 3
  • 4. Энэ тэмдгийг 6.1.а (объект хүртэлх зай) нэмэлт тэмдэгтэй хамт тавьж суурингийн гаднах замд адил замын уулзвар хүртэл хичнээн зай байгааг анхааруулж болно. 1.6. Тойрох хөдөлгөөнтэй замд нийлнэ Энэ тэмдэг нь тэмдэгт заасан чигээр тойрч гарах хөдөлгөөнтэй замд нийлэхийг жолоочид анхааруулна. Энэ тэмдгийг суурингаас гадагш замд 4.3 (тойрох хөдөлгөөн) заах тэмдэг байрлуулсан уулзвар бүрийн өмнө, суурин газарт тойрох хөдөлгөөнтэй нийлэх хэсгийн үзэгдэлт 150 метрээс бага зайд, мөн тойрох хөдөлгөөнтэй хийлэх хэсэг байнгын гэрэлтүүлэггүй тохиолдолд байрлуулдаг. Энэ тэмдгийг суурин газарт 50-100 метрт, суурингийн гаднах замд 150-300 метрт байрлуулдаг. 1.7. Гэрэл дохионы зохицуулга Энэ тэмдгийг суурин газар эхлэх хамгийн эхний зохицуулдаг уулзвар, явган хүний гарцын өмнө байрлуулж анхааруулдаг. 1.7 тэмдгийг гэрлэн дохиогоор зохицуулдаг уулзвар, явган хүний гарцтай замын хэсэгт гэрлэн дохио нь 100 метрийн дотор үзэгдэхгүй тохиолдолд байрлуулна. Энэ тэмдгийг суурингаас гаднах замд байрлуулдаггүй, харин суурин газарт 50- 100 метрт байрлуулна. Энэ тэмдэг бусад тэмдэгтэй хамт тавигдахгүй. 1.8.а,б. Огцом эргэлт Эдгээр тэмдгүүд нь эргэх радиус багатай буюу үзэгдэлт хязгаарлагдсан замын тахир хэсэгт эргэх чиг ойртож байгааг анхааруулна. 1.8.а тэмдэг нь баруун гар тийш, 1.8.б тэмдэг нь зүүн гар тийш огцом эргэх чиг ойртож байгааг тус тус анхааруулдаг. Аюултай эргэлтийг туулж өнгөрүүлэх хурд, эргэлтийн үеийн өмнөх хурдны харьцаа нь (аюулгүйн коэф-т) 0.6-аас бага болон өөдөөс ирж яваа автомашины үзэгдэлтийн зай нь эргэлтийн үеийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж яваа хурдны үзэгдэлтийн зайнаас бага бол эдгээр тэмдгүүдийг байрлуулдаг. Хөдөлгөөний хурд (км/цаг) 30 40 50 60 80 100 120 Тухайн хурдтай яваа үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хамгийн бага үзэгдэлтийн зай, метр 80 100 120 150 200 280 350 Эдгээр тэмдгийг суурингаас гаднах замд 150-300 метрт, суурин газарт 50-100 метрт байрлуулна. Энэ тэмдгүүд нь эхэлж дангаараа тавигдах ба тэмдэгт заагдсан аюултай эргэлт хэдий хэмжээний зайд үргэлжлэхийг 6.2.а (үйлчлэх хүрээ) нэмэлт тэмдэгтэй хамт тавьж анхааруулдаг. Огцом эргэлттэй замын хэсэгт хурд ихтэй явах нь аюултай байдаг тул 2.22 (хурдны дээд хязгаарлал), 5.18 (тохиромжтой хурд) тэмдгүүдийг хамт байрлуулж болно. Замын эргэлт ойртох үед жолооч хурдаа зөв сонгож тээврийн хэрэгслийн тогтвортой байх нөхцлийг ханган өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс болгоомжилж гүйцэж түрүүлэх, буцаж эргэх гэх мэт үйлдэл нь аюултай гэдгийг санах хэрэгтэй. 4
  • 5. 1.9.а,б. Тахир зам Энэ тэмдгүүдийг огцом тахирласан замын хэсгийн ойролцоо тавьж зам баруун, зүүн гар тал руу тахирласан байна гэдгийг жолоочид анхааруулна. 1.8.а,б тэмдгээр анхааруулсан огцом эргэлт ойр ойрхон давтагдахаар байвал түүнийг 1.9.а,б тэмдгээр анхааруулна. Эдгээр тэмдгийг суурингаас гаднах замд 150-300 метрт, суурин газарт 50-100 метрт байрлуулна. Хэрэв 3 буюу түүнээс дээш огцом эргэлт байвал 6.2.а ( үйлчлэх хүрээ ) нэмэлт тэмдэгтэй хамт байрлуулж тахир зам хичнээн метр зайд үргэлжлэхийг анхааруулдаг. 1.10. Эгц уруу. 1.11. Огцом өгсүүр 1.10, 1.11 Эдгээр тэмдгүүд нь замын аюултай эгц уруу, огцом өгсүүр эхлэхийг анхааруулна. Эгц уруу, огцом өгсүүрийн хэмжээг хувиар илэрхийлэн тэмдэгт зааж өгдөг. Эдгээр тэмдгийг суурингаас гаднах замд 150-300 метрт, суурин газарт 50-100 метрт байрлуулна. Мөн аюул бүхий хэсгийн шууд өмнө байрлуулж болно. Налуу замын хэсгийн урт нь тодорхой хэмжээтэй байх үед налуу нь хүснэгтэд зааснаас илүү байвал уруу болон өгсүүр замын эхэнд тэмдгийг байрлуулна. Налуу , % 0 Налуу замын урт, метр 40 600 50 450 60 350 70 300 80 ба түүнээс дээш 270 Хэрэв замын эгц уруу, огцом өгсүүр хэсгийн зайн хэмжээ харагдахгүй, мөн түүний урт 500 метрээс илүү байвал 6.2.а нэмэлт тэмдэгтэй хамт байрлуулдаг. Жолооч эгц уруу замын хэсэгт бага хурдтай, араа болон авцуулах холбоог салгахгүй, огцом өгсүүр замын хэсэгт тээврийн хэрэгслийн хүчийг зөв сонгож явах нь зүйтэй. 1.12. Хальтиргаатай зам Замын хэсэг нь хальтиргаатай бөгөөд зам дугуй хоёрын барьцалдалтын коэфицент 0.3-аас бага ( нойтон, цастай, мөстэй үед ) байгааг анхааруулна. Хуурай үедээ хучилттай буюу сайжруулсан замын зам дугуй хоёрын барьцалдалтын коэфицент харьцангуй их байдаг. Харин чулуун буюу бетон хучилттай зам нь нойтон үедээ, мөн намар навч унах, цастай, мөстсөн замд хальтиргаа гулгаа их байна. Жолооч замын энэ хэсэгт огцом тоормозлохгүй, хурдыг огцом нэмж хасахгүй, жолооны хүрдийг огцом эргүүлэхгүй байх шаардлагатай. 5
  • 6. Энэ тэмдгийг суурин газарт 50-100 метрт, суурингаас гаднах замд 150-300 метрт байрлуулдаг. Мөн 6.2.а нэмэлт тэмдэгтэй хамт тавьж хальтиргаатай зам зам хэдий хэмжээний зайд үргэлжлэхийг жолоочид анхааруулна. 1.13. Тэгш биш зам Энэ тэмдэг нь замын хэсэг тэгш биш ( дэржигнүүр, овон товон г.м ) байгааг анхааруулна. Замын энэ хэсэг нь ялангуяа хоёр дугуйт тээврийн хэрэгсэл, суудлын автомашины хөдөлгөөнд илүү аюултай байдаг. Иймд жолооч тээврийн хэрэгслийн тогтвортой жигд хөдөлгөөнийг хангахын тулд аль болох хурдыг багасгаж явах шаардлагатай. Энэ тэмдгийг суурин газарт 50-100 метрт, суурингаас гаднах замд 150-300 метрт байрлуулдаг. Мөн 6.2.а нэмэлт тэмдэгтэй хамт тавьж тэгш биш зам хэдий хэмжээний зайд үргэлжлэхийг жолоочид анхааруулна. 1.14. Хайрга үсэрнэ Тээврийн хэрэгсэл явахад дугуйн доороос нь хайрга, чулуу үсэрч болзошгүй замын хэсэг байгааг жолоочид анхааруулна. Жолоочид замын засвар хийгдэж байгаа болон бусад хэсэгт тээврийн хэрэгсэл явахад дугуйн доороос нь хайрга чулуу үсэрч болзошгүй гэдгийг анхааруулна. Замын энэ хэсэгт хурдыг багасгаж, урдаа яваа тэээврийн хэрэгслээс аль болох хол зай барьж шил болон гэрэлтүүлэх хэрэгсэл хагарч гэмтэхээс болгооомжилж явах шаардлагатай. Мөн энэ хэсэгт зам дээр хүмүүс ажиллаж болох тул жолооч аюул тулгарах үед зогсооох арга хэмжээг авах бололцоотой хурдыг сонгож явах нь зүйтэй. Энэ тэмдгийг суурин газарт 50-100 метрт, суурингаас гаднах замд 150-300 метрт байрлуулдаг. Мөн 6.2.а нэмэлт тэмдэгтэй хамт тавьж тэгш биш зам хэдий хэмжээний зайд үргэлжлэхийг жолоочид анхааруулна. 1.15. Зам нарийсна. 1.15.а – Зам хоёр талаасаа нарийсна. 1.15.б – Зам баруун гар талаасаа нарийсна. 1.15.в – Зам зүүн гар талаасаа нарийсна. Эдгээр тэмдгүүдээр суурин газарт зорчих хэсэг нь нэг буюу түүнээс дээш эгнээгээр, суурингийн гаднах замд зорчих хэсэг 0.5 метрээс их хэмжээгээр нарийсч байгаа замын хэсгийг, мөн нарийн зорчих хэсэгтэй нийлмэл байгууламж байгааг анхааруулна. Замын энэ хэсэгт жолооч хурдаа хасч явах ёстой. Энэ тэмдгийг суурин газарт 100-50 метрт, суурингаас гаднах замд 300-150 метрт байрлуулдаг. 1.16. Эсрэг хөдөлгөөн Нэг чигийн хөдөлгөөнтэй зам буюу зорчих хэсгээс сөрөг хөдөлгөөнтэй замд шилжих, тусгаарлах зурвастай зам нь тусгаарлах зурвасгүй сөрөг хөдөлгөөнд шилжих, засварын ажлын үед замын нэг зорчих хэсэг сөрөг хөдөлгөөнтэйгөөр түр зохион байгуулагдсан байвал энэ тэмдгээр анхааруулна. Тэмдэг нь жолоочид өөдөөс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй байгааг болон замын баруун гар талд аль болох ойр явахыг анхааруулна. 6
  • 7. 1.16 тэмдэг нь нэг чигийн хөдөлгөөнтэй замын ( зорчих хэсэг ) төгсгөл ойртож байгааг анхааруулна. 1.17. Явган хүний гарц Энэ тэмдгээр суурин газарт явган хүний гарц 150 метрээс бага зайд харагдах замын хэсэгт, суурингийн гаднах замд тэмдэг, тэмдэглэлээр заагдсан явган хүний гарц бүрийн ойртож байгааг анхааруулна. Уулзварын дэргэдэх явган хүний гарцын өмнө энэ тэмдгийг байрлуулахгүй байж болно. 1.17 тэмдгийг 6.15 (хараагүй хүмүүс) нэмэлт тэмдэгтэй хамт тавьж хараагүй хүмүүс зам хөндлөн гарах гарц, газар ойртож байгааг анхааруулна. 1.18. Хүүхэд Зорчих хэсэг дээр хүүхэд гэнэт гарч ирж болзошгүй хэсэг (сургууль, цэцэрлэгийн орчим г.м) ойртож байгааг анхааруулна. Тэмдгийг сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай зэрэг хүүхэд гэнэт гарч ирж болзошгүй газрын орчим замын хэсэгт байрлуулна. Замын энэ хэсэгт жолоооч нэн анхаарал болгоомжтой явах шаардлагатай. Энэ тэмдгийг суурин газарт 100-50 метрт, суурингаас гаднах замд 300-150 метрт байрлуулдаг. 1.19. Унадаг дугуйн зам нийлнэ Энэ тэмдгээр унадаг дугуйн зам уулзвараас бусад газарт зорчих хэсэгтэй огтлолцож байгааг анхааруулна. Унадаг дугуйн замыг ихэнх тохиолдолд гол замын 1 буюу 2 талаар зэрэгцээ байгуулдаг. Унадаг дугуйн замууд замтай нийлж байвал 4.5 (Унадаг дугуй явна) заах тэмдэг, мөн 7.18 тэмдэглэлээр тэмдэглэнэ. Жолооч 4.5 тэмдэг, 7.18 тэмдэглэлэээр тэмдэглэгдсэн замд зүүн буюу баруун гар тийш эргэхдээ унадаг дугуйгаар зорчигчдод зам тавьж өгнө. 1.20. Засварын ажил Хүмүүс зорчих хэсэг дээр ажил хийж байгааг анхааруулна. Тэмдгээр зорчих хэсэг, замын хажуугийн зурвас, тусгаарлах зурвас, явган хүний зам дээр замын ажил хийгдэж байгааг анхааруулна. Ажил хийж буй хэсгийн эхлэлийг хөдөлгөөний чигийн дагуу эхний хайс хаалтнаас тооцно. Зам засварын ажил зорчих хэсэг дээр хийгдэхээс гадна, тусгаарлах зурвас, замын хажуугийн хэсэг, явган хүний зам дээр хийгддэг. Засварын ажил богино хугацаанд хийгдэж байгаа үед засварын тухайн хэсгээс 10 – 15 метр зайд түр байрлуулна. Иймд зайд байрлуулах боломжгүй бага нөхцөлд буюу суурин газарт 1.20 тэмдгийг зам дээр ажил хийж байгаа хэсгийн шууд өмнө байрлуулж болно. Ялангуяа шөнийн цагт зам дээр 7
  • 8. машин механизм, хүмүүс ажиллаж байгаа тул анхаарал болгоомжтой аль болох хурд багатай явах шаардлагатай. 1.21. Мал тууж гарах газар Энэ тэмдгээр замын дагуу билчээрийн мал, малын хашаа, ферм байгаа, мөн мал тууж зам хөндлөн гарах газар ойртож байгааг анхааруулна. 1.22. Ан амьтан Мал, ан амьтан гарч ирж болзошгүй замын хэсэг байгааг анхааруулна. Тэмдгээр зам дээр зэрлэг ан амьтан (буга, гөрөөс г.м), мал гарч ирж болзошгүй замын хэсгийг анхааруулна. Мал амьтантай мөргөлдөх нь байгаль орчин, хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөг үр дагавартай тул тухайн замаар мал амьтан гарч ирэхэд зогсоох арга хэмжээ авах боломж бүхий хурдтай явах шаардлагатай. 1.23. Чулууны нурангитай Замын хэсэгт шорооо чулуу, мөн бөөн цас, мөс нурж болзошгүй газрыг анхааруулна. Хэрэв замын зорчих хэсэгт шороо болон чулуу, цас нураагүй үед тухайн зорчих хэсгийг аль болох түргэн хугацаанд аюулгүй байдлыг хангаж туулах шаардлагатай. 1.24. Хажуугийн салхитай Энэ тэмдгээр хүчтэй салхи гарсны улмаас жолооч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй замын хэсэгт ойртож байгааг анхааруулна. 1.25 Онгоц доогуур ниснэ Тэмдгээр онгоц болон нисдэг тэрэг доогуур нисч огцом их чимээ гарсны улмаас жолоочийг цочоож ямар нэг аюул учруулж болзошгүй замын хэсэг ойртож байгааг анхааруулна. 1.25. Бусад аюултай газар Дүрэмд заасан бусад тэмдгээр анхааруулах боломжгүй аюул бүхий замын хэсэг ( замын тасархай хэсэг, хадан цохио, манантай г.м ) байгааг анхааруулна. Тэмдгийн утгыг замын нөхцөл байдлыг зурж болон бичиж нэмэлт тэмдгээр тодруулж болно. Жолооч энэ хэсэгт анхаарал болгоомжтой, чиг болон хурдыг өөрчлөх боломжтой хурдыг сонгож явах хэрэгтэй. 8
  • 9. 1.26. Эргэх чиг Үзэгдэлт хязгаарлагдмал замын хэсэг болон огцом эргэх чигийг анхааруулна. Тэмдгүүдийг жолоочид хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, эргэх чигт баримжаа авахад туслах зорилгоор замын огцом эргэлт мөн тойрох хөдөлгөөнтэй, замын хөдөлгөөнд зориулагдаагүй хэсэг (арал), зам салж байгаа хэсэг дээр байрлуулдаг. 1.26.в тэмдгийг явж байгаа чигийн эсрэг талд уулзварын цаана өөдөөс харуулан байрлуулж тухайн зам тэмдгээр заасан чигт үргэлжилнэ гэдгийг анхааруулна. Мөн тэмдэг нь замын засвар хийгдэж байгаа замын хэсгийг тойрч гарах чигийг зааж болно. Замын тэмдгүүдээр анхааруулсан хэсэгт үзэгдэлт хязгаарлагдмал огцом эргэлттэй байх тул жолооч хурдыг хасч тээврийн хэрэгслийн тогтвортой байдлыг хангаж явах нь чухал юм. 9
  • 10. ХОЁР. ХОРИГЛОХ ТЭМДЭГ Хориглох тэмдгүүд нь дугуй хэлбэрийн цагаан ( 2.27 /түр зогсох хориотой/, 2.28 /удаан зогсох хориотой/ тэмдгүүд цэнхэр ) дэвсгэртэй, улаан хүрээтэй ( 2.21 /гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл/, 2.23 / ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл/, 2.25 / хурдны дээд хязгаарлалын төгсгөл/, 2.29 / бүх хорионы төгсгөл/ тэмдгүүд хар ) байна. Хориглох тэмдэг нь 29 төрлийн 30 ширхэг тэмдэг байдаг. Хориглох тэмдэг нь замын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тогтоохоос гадна хязгаарлалтыг өөрчилнө. Энэ бүлгийн тэмдгүүд нь замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох болон захирах утгыг агуулсан байдаг. Хориглох тэмдгүүдийг замын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон, хязгаарлалтыг өөрчилсөн мөн түүнчлэн хязгаарлалтын хэсэг дуусаж байгаа замын хэсгийн шууд өмнө байрлуулдаг. 2.1 Орох хориотой Тээврийн хэрэгсэл тэмдгээс цааш орохыг хориглоно. Тэмдгийг нэг чигийн хөдөлгөөнтэй замын төгсгөлд эсрэг тийш нь харуулан орохыг хориглосон хэсэгт байрлуулж жолоочид өөдөөс нэг чигийн хөдөлгөөнтэй зам байгааг мэдэгдэх зорилготой. Хэрвээ нэг чигийн хөдөлгөөнтэй зам нь хэд хэдэн зорчих хэсэгтэй бол зорчих хэсэг бүрийн өмнө 2.1 тэмдгийг байрлуулна. Мөн тэмдгийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зайлшгүй хориглох бусад обьектын өмнө , түүнчлэн зогсоолын талбай, хашаа, шатахуун түгээгүүр зэргээс гарч зам руу нийлэх хөдөлгөөнийг тэдгээр лүү орох хөдөлгөөнөөс тусгаарлах зорилгоор байрлуулж болно. 2.1 тэмдгийг уулзваруудын хоорондох замын хэсэгт байрлуулахаар бол замын хэсгийн эхэнд 2.1 тэмдгийг 6.3 (үйлчлэх чиг), 6.4 (тээврийн хэрэгслийн төрөл) тэмдгүүдийн хамт хэрэглэдэггүй. 2.2 Хөдөлгөөн хориотой Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Энэ тэмдгийг уулзвар гарцын өмнө, мөн цаана байрлуулах ба бүх төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарагдана. Тодорхой зам, явган хүн зорчиход зориулагдсан талбайгаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоход энэ тэмдгийг хэрэглэнэ. Энэ тэмдэг 6.3 (үйлчлэх чиг), 6.4 (тээврийн хэрэгслийн төрөл) тэмдгүүдтэй хамт тавигдаж болно. 2.3 Механикжсан тээврийн хэрэгсэл явах хориотой Энэ тэмдгээр зөвхөн механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох ба уг тэмдгийг уулзвар, гарцын өмнө мөн цаана байрлуулна. Энэ тэмдгийг 6.3 (үйлчлэх чиг), мөн 6.11 (бүх жингийн хязгаарлал) нэмэлт тэмдэгтэй хамт тавигдаж болно. 10
  • 11. 2.4 Ачааны автомашин явах хориотой Бүх жин нь 3,5 тонноос илүү (тэмдэгт бүх жинг заасан бол түүнээс илүү) ачааны автомашин, мөн трактор, өөрөө явагч машин механизмын хөдөлгөөнийг хориглоно. Энэ тэмдэг нь хүн тээвэрлэхэд тоноглосон ачааны автомашинд хамаарахгүй. Энэ тэмдгийг 6.3 (үйлчлэх чиг), мөн 6.5 (үйлчлэх хугацаа), 6.11 (бүх жингийн хязгаарлал) нэмэлт тэмдэгтэй хамт тавьж болно. 2.5 Мотоциклын хөдөлгөөн хориотой Тэмдгээр хөдөлгүүр бүхий (шаахайтай буюу шаахайгүй) 2 дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл, бүх жин нь 400 кг-аас хэтрэхгүй 3 буюу 4 дугуйтай механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Энэ тэмдгийг уулзвар буюу гарцын өмнө мөн цаана тавьдаг. Энэ тэмдгийг 6.3 (үйлчлэх чиг) нэмэлт тэмдэгтэй хамт тавьж болно. 2.6 Тракторын хөдөлгөөн хориотой Энэ тэмдгээр бүх төрлийн трактор, өөрөө явдаг машин механизм явахыг хориглоно. Трактор, өөрөө явагч машин механизм нь бусад механикжсан тээврийн хэрэгслүүдээс техникийн нөхцлөөр хөдөлгөөний боломжит хурд нь харьцангуй бага байдаг. Иймд тэдгээрийг бусад төрлийн тээврийн хэрэгслүүдээс тусгаарлах зорилготойгоор тавьдаг. Мөн уулзвар гарцын өмнө ба цаана тавьдаг. Энэ тэмдгийг 6.3 (үйлчлэх чиг), мөн 6.5 (үйлчлэх хугацаа), 6.11 (бүх жингийн хязгаарлал) нэмэлт тэмдэгтэй хамт тавьж болно. 2.7 Чиргүүлтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой Чиргүүл чирч яваа автомашин буюу трактор, мөн механикжсан тээврийн хэрэгсэл чирч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Энэ тэмдгээр суудлын автомашин болон бүх жин нь 3,5 тонноос бага ачааны автомашин чиргүүл чирсэн үед тэдгээрийн хөдөлгөөнийг зөвшөөрдөг. Энэ тэмдгийг уулзвар гарцын өмнө буюу цаана тавих ба 6.3 (үйлчлэх чиг), 6.11 (бүх жингийн хязгаарлал) нэмэлт тэмдэгтэй хамт тавьж болно. 2.8 Ердийн хөсгийн хөдөлгөөн хориотой 11
  • 12. Энэ тэмдгээр ердийн хөсгөөр явах, мал туух буюу хөтөлж явахыг хориглоно. Тэмдгийг мал болон ердийн хөсөг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах, хөдөлгөөний нягтралыг ихэсгэж болох замын хэсгүүдийн өмнө байрлуулдаг. Энэ тэмдгийг уулзвар гарцын өмнө буюу цаана тавих ба 6.3 (үйлчлэх чиг) нэмэлт тэмдэгтэй хамт тавьж болно. 2.9 Унадаг дугуйн хөдөлгөөн хориотой Унадаг дугуй ба мопедын хөдөлгөөнийг хорино. 2.10 Явган зорчигчийн хөдөлгөөн хориотой Энэ тэмдэг нь зам дээр ажил хийж байгаа хүмүүсээс бусад хүмүүс тухайн замаар явахыг хориглоно. Тэмдгийг гүүрэн гарц, хонгил зэрэг хиймэл байгууламж бүхий замын хэсэгт, мөн явган зорчигчийн хүндрэлтэй тохиолдолд тухайн замын хэсгийн эхлэлийн өмнө байрлуулдаг. Тэмдгийг замын аль нэг талд байрлуулсан бол тавьсан талдаа хүчинтэй. 2.11 Жингийн хязгаарлал Тээврийн хэрэгслийн бодит жин нь тэмдэгт заасан болон түүнээс илүү байвал замын тухайн хэсгээр явахыг хориглоно. Тэмдгийг гүүр, усны суваг болон, хоолой дээгүүр явсан зам гэх мэт хиймэл байгууламжтай замын хэсгийн өмнө байрлуулна. Хиймэл байгууламжтай замын хэсгийн эвдрэл нь түүний дээгүүр явж өнгөрөх тээврийн хэрэгслийн тухайн үеийн жинтэй холбоотойбайдаг учир тэмдэгт бодит жинг зааж өгдөг. 2.12 Тэнхлэгийн ачааллын хязгаарлал Тээврийн хэрэгслийн аль нэг тэнхлэгт ногдож буй ачааллын хэмжээ нь тэмдэгт заасанаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Цаг улирлын байдлаас хамаарч, замын хучилтын даах чадвараар тодорхойлогдож байгаа нэг тэнхлэгт ноогдох зөвшөөрөгдөх ачааллын хэмжээг тэмдэгт хүндийн жингээр илэрхийлнэ. Тэнхлэгийн ачаалал нь тухайн тээврийн хэрэгслийн бодит жин тэнхлэгийн тооноос хамаарна. Ачаалагдсан автомашины тэнхлэгийн ачааллыг техникийн паспортод тодорхойлсон байдаг. Бүрэн ачаалагдсан 2 тэнхлэгтэй автомашины бодит жингийн 2/3 нь хойд, 1/3 нь урд тэнхлэгтэй, 3 буюу түүнээс дээш тэнхлэгтэй автомашинд бүх тэнхлэгүүдэд тэнцүү хэмжээгээр ачаалагдана гэж үздэг. Харин ачсан ачаа нь түүний байрлалаас шалтгаалан тэнхлэгийн ачаалал нь өөр өөр байж болно. 2.13 Өндрийн хязгаарлал Тээврийн хэрэгслийн ачаатай буюу ачаагүй өндрийн хэмжээ тэмдэгт заасан болон түүнээс илүү байвал замын тухайн хэсгээр явахыг хориглоно. Өндрийн хэмжээг зорчих хэсгээс тээврийн хэрэгслийн буюу ачсан ачааны хамгийн дээд зах хүртэл хэмжээгээр тооцно. Тэмдэгт заасан өндрийн хэмжээ нь замын байгууламжын бодит өндрийн хэмжээнээс 0,2-0,4 метрээр бага байх ёстой. Харин замын тэгш биш байдлаас хамааруулан энэ хэмжээ нь их байж болно. 12
  • 13. 2.14 Өргөний хязгаарлал Тээврийн хэрэгслийн ачаатай ба ачаагүй өргөний хэмжээ тэмдэгт заасан болон түүнээс илүү байвал замын тухайн хэсгээр явахыг хориглоно. Тэмдэгт заасан өргөний хэмжээ нь хиймэл байгууламжийн бодит өргөний хэмжээнээс 0,2 м-ээр бага байх ёстой. 2.15 Уртын хязгаарлал Ачаатай буюу ачаагүй нийт бүрэлдэхүүний уртын хэмжээ тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. 2.16 Хоорондын зайн доод хязгаар Тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь тэмдэгт зааснаас бага байхаар явахыг хориглоно. 2.17 Гааль Гаалийн хяналтын бүсээр хяналт шалгалтанд орохгүйгээр нэвтрэхийг хориглоно. Тэмдэг нь бүх хөдөлгөөнд оролцогчдод хамааралтай. 2.18 а Баруун гар тийш эргэх хориотой 2.18 б Зүүн гар тийш эргэх хориотой 2.19 Буцаж эргэх хориотой. Энэ буцаж эргэх хориотой тэмдгээр тээврийн хэрэгсэл зүүн гар тийш эргэхийг зөвшөөрнө. Эдгээр тэмдгүүдийг уулзвар гарц талбайн өмнө байрлуулж тухайн чигт явахыг хориглоно. Уулзвар гарцын өмнө 4.1 а,е (хөдөлгөөний зөвшөөрсөн чиг) заах тэмдгүүдээр хөдөлгөөний журмыг хангах боломжгүй үед 2.18 а, б тэмдгүүдийг хэрэглэдэг. Эдгээр тэмдгүүд уулзварын өмнө тавигдсан бол эхний зорчих хэсэгт хамаарна. 2.19 тэмдгийг уулзваруудын хоорондох замын тусгаарлах зурвасын тасархай хэсэг дээр буцаж эргэхийг хориглоход хэрэглэхгүй. Мөн эдгээр тэмдгүүдийг 6.4 (тээврийн хэрэгслийн төрөл) нээлт тэмдэгтэй хамт тавьж болно. Энэ 3 тэмдэг нь нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд хамаарагдахгүй. 2.20 Гүйцэж түрүүлэх хориотой 2.21 Гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл Цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно. 13
  • 14. 2.21 тэмдэг нь 2.20 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана. 2.22 Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хориотой Бүх жин нь 3,5 тонноос их ачааны автомашинаар цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно. Мөн трактороор унадаг дугуй, ердийн хөсгөөс бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно. 2.23 Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл 2.22 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана. 2.20 ба 2.22 тэмдгүүдийг орчны үзэгдэлт, зорчих хэсгийн байдал болон өргөн, тээврийн хэрэгслийн нягтрал зэргээс хамааран бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх, хөдөлгөөнд саад учруулж болох, 3 хүртэлх эгнээтэй замын хэсгийн өмнө байрлуулдаг. Харин сөрөг хөдөлгөөнтэй буюу 4 буюу түүнээс дээш эгнээтэй замд 2.20 ба 2.22 тэмдгийн замд цас мөс тогтож, зам нарийссанаас бусад тохиолдолд байрлуулах шаардлагагүй. Шаардлагатай үед 2.20 тэмдгийг замын үзэгдэлт хангагдаагүй замын хэсэгт хэрэглэх ба энэ тохиолдолд тэмдгийн хүчинтэй байх хүрээ нь аюултай хэсгийн үргэлжлэх зайгаар тодорхойлогдоно. 2.20 тэмдэг нь бүх төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарагдана. Харин 2.22 тэмдэг нь бүх жин нь 3.5 тонноос дээш ачааны автомашин болон өөрөө явдаг машин механизмд хамаарагдана. 2.20 ба 2.22 тэмдгийг 6.1 а (обьект хүртэлх зай), 6.2 а (үйлчлэх хүрээ) нэмэлт тэмдэгтэй хамт тавьж үйлчлэх хүрээг тодруулж болно. 2.24 Хурдны дээд хязгаарлал Хөдөлгөөний хурдыг тэмдэгт (км.ц) заасан болон түүнээс хэтрүүлэхийг хориглоно. Тэмдгийг үзэгдэх орчин хязгаарлагдмал, зам нарийссан, эргэлтийн радиус багатай замын хэсэг зэрэг өндөр хурдтай явахад аюултай замын хэсгийн өмнө, мөн суурин газрын дотор болон гадагш замд дүрмээр тогтоосон хурднаас бага явах шаардлагатай замын хэсгийн өмнө байрлуулдаг. Тэмдгийг 6.14 (тээврийн хэрэгслийн төрөл) нэмэлт тэмдэгтэй хамт тавьж тээврийн хэрэгслийн төрлийн явах хурдны хязгаарыг тодруулж болно. 2.25 Хурдны дээд хязгаарлалын төгсгөл 2.24 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана. 2.26 Дуут дохио өгөх Зөвхөн зам тээврийн осол гарч болзошгүй үед дуут дохиог хэрэглэж болно. Тэмдгийг суурин газрын гаднах замд мөн 5.5 (цэнхэр дэвсгэртэй) тэмдгээр тэмдэглэгдсэн суурин газрын амралт, сувилал, эмнэлэг зэрэг байгууллагын орчим байрлуулна. 2.27 Түр зогсох хориотой Тээврийн хэрэгсэл түр буюу удаан зогсохыг хориглоно. Тэмдгийг зорчих хэсгийн нарийн замд тээврийн хэрэгсэл зогссоноор бусдын хөдөлгөөнд саад аюул учруулахаар бол байрлуулна. Тэмдэг нь тавьсан талдаа хүчинтэй. 14
  • 15. Тэмдгийг 6.1 а (обьект хүртэлх зай), 6.2 а (үйлчлэх хүрээ) нэмэлт тэмдэгтэй хамт тавьж болно. Ийм тэмдэгтэй газар зайлшгүй зогсолт хийсэн бол ослын дохионы гэрлээ асаана. Энэ тэмдэг нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд хамаарагүй. 2.28 Удаан зогсох хориотой Тээврийн хэрэгсэл удаан зогсохыг хориглоно. Ийм тэмдэгтэй газар түр зогсож болно. 2.29 Бүх хорионы төгсгөл 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26, 2.27, 2.28 тэмдгүүдийн хүчинтэй хүрээ дууссаныг заана. 2.2 – 2.9 тэмдгүүд нь уулзвар, гарцын өмнө байрласан бол тэдгээрийн хүчинтэй чигийг 6.3.а.б.в / үйлчлэх чиг / нэмэлт тэмдгээр тодорхойлно. Өөрөөр хэлбэл хөндлөн замаар явахыг хориглож, чигээрээ буюу буцаж явахыг зөвшөөрнө. Харин тэмдгийг уулзвар гарцын цаана байрлуулсан байвал тухайн зам / зорчих хэсэг /-д хамаарна. 2.2, 2.3, 2.18.а,б, 2.19, 2.27 тэмдгүүд нь чиглэлийн тээврийн хэрэгсэлд хамаарахгүй. Чиглэлийн тээврийн хэрэгслийн ( ЧТХ ) явах чиглэлийг хүн амын төвлөрөл, аж ахуйн нэгж, үйлдвэр, үйлчилгээний байгууллага зэргийн байршлаас хамааран тухайн орон нутгийн Засаг даргын тамгын газар, ЗЦА-тай хамтран тогтоож өгдөг. ЧТХ нь тогтоосноос бусад чиглэлээр явахыг хориглох бөгөөд батлагдаж тогтоогдсон чиглэлээр явах үед 2.2, 2.3, 2.18.а,б, 2.19, 2.27 тэмдгүүдийн заалтыг дагаж мөрдөх шаардлагагүй. 2.18.а,б / Баруун гар тийш эргэх хориотой/, /Зүүн гар тийш эргэх хориотой/ тэмдэг нь зорчих хэсгүүдийн зөвхөн эхний огтлолцолд хамаарна. 15
  • 16. 2.16 /хоорондын зайн доод хязгаарлал/, 2.20, 2.22, 2.24, 2.26-2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээ нь байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй байна. 2.20 /гүйцэж түрүүлэх хориотой/, 2.22 /ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хориотой/, 2.24 /хурдны дээд хязгаарлал/ тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 2.21 /гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл/, 2.23 /ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл/, 2.25 / хурдны дээд хязгаарлалын төгсгөл/ харгалзах тэмдгүүдээр, 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26 /дуут дохио хориотой/ тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 6.2.а тэмдгийг хамт хэрэглэснээр, 2.24 тэмдгийн үйлчлэх хүрээг хурдны өөр хязгаарлал бүхий 2.24 тэмдгээр тус тус багасгаж болно. Мөн 2.27, 2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 6.2.б,д,е тэмдгийг хамт хэрэглэснээр буюу 6.2.в тэмдгийн хамт тавигдсан 2.27, 2.28 харгалзах тэмдгүүдээр, 2.27, 2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 7.4, 7.9 харгалзах тэмдэглэлүүдтэй хамт хамт хэрэглэснээр /энэ тохиолдолд тэмдгийн үйлчлэх хүрээ нь тэмдэглэлийн уртаар тодорхойлогдоно/, 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26-2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 2.29 /бүх хорионы төгсгөл/ тэмдгээр тус тус багасгаж болно. 2.10, 2.27, 2.28 тэмдгүүд нь замын байрласан талдаа хүчинтэй. Талбай барилгын нүүрэн тал г.м газрын аль нэг талынх нь дагуу түр ба удаан зогсохыг хориглоход 2.27, 2.28 тэмдгүүдийн тогтоож буй хязгаарлалыг бүх жолоочид мэдээлэхээр байрлуулах боломжгүй бол эдгээр тэмдгийг 6.2.д буюу 6.2.е тэмдэгтэй эсвэл хоёулантай нь зэрэг хэрэглэж болно. Суурин газрын төгсгөл болон уулзвараас цааш өмнө нь тогтоосон хязгаарлалыг үргэлжлүүлэх шаардлагатай бол дээрх тэмдгүүдийг давтан тавина. 16