SlideShare a Scribd company logo
1 of 17
ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ
Хөдөлгөөнт машины тэнхим
ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАХ ДОХИО,
ЗОХИЦУУЛДАГ УУЛЗВАР НЭВТРЭХ
Инженерийн ба бусад мэргэжлийн
ангийн оюутнуудад зориулав.
Гарын авлага бэлтгэсэн: Ч.Алтанцэцэг
Д.Батчимэг
2014 он
1
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАХ ДОХИО
/ Зохицуулдаг уулзвар нэвтрэх/
5.1. Хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” тэмдэглэл буюу 5.29
/зогс шугам/ тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол
тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган
хүний гарцын өмнө зогсоно.
5.2. Энэ дүрмийн 5.1-д заасан зогсох газрыг зөвшөөрсөн дохиогоор нэвтрэн орсон
жолооч уг дохио өөрчлөгдвөл аюулгүй байдлыг хангаж, явж байгаа чигтээ хөдөлгөөнөө
үргэлжлүүлнэ. Харин уулзвар дээр жолоочийн явах чигийн өмнө “Зогс- шугам” тэмдэглэл
буюу 5.29 тэмдэг бүхий гэрлэн дохио байвал түүнийг удирдлага болгоно.
Зөвшөөрсөн дохиогоор явган хүний гарц руу орсон
явган зорчигч дохио өөрчлөгдвөл аюулгүйн зурвас дээр
зогсож дараагийн зөвшөөрөх дохиог хүлээх ба хэрэв
аюулгүйн зурвасыг өнгөрсөн эсвэл тэр нь байхгүй бол
зорчих хэсгийг нэвтрэн гарахыг зөвшөөрнө.
Тайлбар : Дээрх тохиолдолд явган зорчигч аюулгүй байдлыг хангах үүднээс
хөдөлгөөний эсрэг урсгалын зааг дээр зогсож зөвшөөрөх дохиог хүлээж болно.
5.3. Зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөн
зохицуулж байгаа уулзварт гэрэл дохио болон
дарааллын тэмдгийн заалтыг, гэрлэн дохиогоор
зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг
мөрдөхгүй.
Гэрлэн дохио
Хөдөлгөөн ихтэй замын уулзварт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний дарааллыг
тогтоох болон замын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, зам тээврийн осол хэргийн тоог
бууруулах, явган зорчигчийн зам хөндлөн гарах боломжийг хангадаг үндсэн хэрэгсэл нь
гэрлэн дохио юм.
Гэрлэн дохионы төрөл, загвар, байрлал нь замын тэмдэг, дохионы тухай олон
улсын конвенцын шаардлагатай нийцсэн байх ёстой.
5.4. Замын хөдөлгөөн зохицуулахад улаан, шар, ногоон өнгийн гэрэл бүхий босоо
буюу хэвтээ байрлалтай дохио хэрэглэнэ. Босоо байрлалтай дохионы гэрэл нь улаан,
шар, ногоон өнгийн дарааллаар дээрээс доош, хэвтээ байрлалтай дохионы гэрэл нь
мөн дарааллаар зүүн гар талаас баруун гар тийш байрлана.
Монгол улсын гэрлэн дохионы төрөл, загвар, байрлалыг “Замын хөдөлгөөний
зохион байгуулалтын техник хэрэгсэл хэрэглэх дүрэм” MNS 4596-98 –ээр тодорхойлсон
байдаг.
2
Замын гэрлэн дохионы байрлал нь дохио үйлчилж байгаа замын аль ч эгнээнээс
100 метрээс багагүй зайнаас харагдахуйц байна. Ийм нөхцөл хангаагүй тохиолдолд гэрлэн
дохионы өмнө 1.7 /гэрэл дохионы зохицуулга/ тэмдгийг байр-луулна. 1 ба 2-р төрлийн 300
мм диаметр бүхий гэрэлтэй дохио нь зөвшөөрөгдсөн дээд хурд 60 км/ цагаас илүү замд,
үзэгдэх нөхцөл муутай замд, тууш замд тус тус хэрэглэгддэг. Үүнээс бага хэмжээтэй
гэрлэн дохиог бусад нөхцолд байрлуулна.
Явган зорчигчийн хөдөлгөөнийг зохицуулахад явган хүний дүрс бүхий дээд
талдаа улаан, доод талдаа ногоон өнгийн гэрэлтэй дохио хэрэглэнэ.
Явган зорчигчийн гэрэл дохио нь зам хөндлөн гарч буй явган зорчигчдод зорчих
хэсгийн эсрэг талаас харагдахуйц байхаар нөхцлийг хангасан байх шаардлагатай.
5.5. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио нь ногоон сум бүхий
нэг буюу хоёр нэмэгдэл дохиотой, мөн ногоон гэрэл нь чиг заасан сумтай байж болно.
Тээврийн хэрэгслийн урсгалыг уулзварын нэг чигээс тодорхой чигүүдэд салгаж
нэвтрүүлэх зорилгоор гэрлэн дохиог чиг заасан сумтай хийх буюу нэмэгдэл гэрэл дохиог
байрлуулдаг.
5.6. Гэрэл дохио нь дор дурьдсан утгатай байна:
а/ Ногоон гэрэл дохио нь хөдөлгөөнийг зөвшөөрнө. Ногоон гэрэл анивчих нь
түүний зөвшөөрсөн утгыг өөрчлөхгүй бөгөөд хориглох гэрэл асах гэж байгааг
анхааруулна.
Гэрлэн дохио нь улаан-шар, -улаантай хамт –ногоон-шар-улаан…, мөн түүнчлэн
улаан-ногоон-шар-улаан…, буюу улаан-шар-ногоон-шар-улаан… гэсэн дарааллаар
ажилладаг. Гэрлэн дохионы 1,2-р төрөл явган зорчигчийн гэрэл дохионы ногоон гэрэл
унтрахынхаа өмнө 3 секундын хугацаанд анивчих горимоор ажилладаг. Ийм горимоор
ажиллах техникийн боломжгүй гэрлэн дохионы ногоон гэрэл анивчихгүй байж болно.
Суурин газарт 60 км/ цагийн хурдтай яваа тээврийн хэрэгсэл 3 секундын хугацаанд
ойролцоогоор 50 метр зайд явах боломжтой. Үүнээс үзэхэд жолооч ногоон гэрэл анивчих
үед өөрийн тээврийн хэрэгслээс уулзвар хүртэлх зай, хурд, хөдөлгөөний нягтрал, замын
гадаргуугийн байдал, зам дугуйн барьцалт зэргээс хамааруулан хөдөлгөөний хурдыг
хэвээр хадгалах, нэмэх, хасах, тээврийн хэрэгслийг зогсоох үйлдлүүдийн аль оновчтойг нь
сонгох хэрэгтэй.
Зам хальтиргаатай, мөн хөдөлгөөний бусад бэрхшээлтэй тохиолдолд ногоон гэрэл
анивчих үед тээврийн хэрэгслийг зогсоох нь хамгийн оновчтой үйлдэл болдог.
б/ Шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулах бөгөөд 5.2-т
зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно.
Зогсох газрыг ногоон гэрлээр явган хүний гарц буюу уулзварт орсон жолооч уг
дохио өөрчлөгдвөл аюулгүй байдлыг хангаж, явж байгаа чигтээ хөдөлгөөнөө
үргэлжлүүлнэ. Мөн тохиолдолд зорчих хэсэг дээр явж байгаа явган зорчигч нь
3
хөдөлгөөнөө үргэлжлүүлэх буюу аюулгүйн зурвас дээр зогсож дараагийн зөвшөөрөх
дохиог хүлээнэ.
Анивчдаггүй шар гэрэл дохио нь жолооч, явган зорчигчдод цаашид гүйцэтгэх
үйлдлийг анхааруулдаг завсрын дохио учир хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.
в/ Анивчсан шар гэрэл дохио нь хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд тухайн уулзвар
буюу явган хүний гарц зохицуулгагүй болсныг мэдээлж болгоомжтой явахыг
анхааруулна.
Анивчсан шар гэрэл нь зохицуулдаггүй явган хүний гарц, уулзвар байгааг
хөдөлгөөнд оролцогчдод анхааруулна. Энэ үед тухайн гэрэл дохиог байрлуулсан
уулзварыг зохицуулдаггүй уулзвар гэж тооцох бөгөөд уулзварт ойртон ирсэн жолооч
зохицуулдаггүй уулзвар нэвтрэх журам баримтална.
Хэрэв уулзварын өмнө хөдөлгөөний дараалал тогтоосон тэмдэг байрлуулсан бол
тэмдгийн заалтыг удирдлага болгоно.
г/ Улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан
гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд
ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна.
Хөдөлгөөн зохицуулдаг гэрэл дохионы улаан гэрэл нь анивчихгүй бөгөөд явган
зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.
Гэрэл дохио нь нэмэгдэл гэрэл дохиогоор тоноглогдоогүй бол улаан гэрэл нь
тухайн зорчих хэсгээр яваа бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг, 2-р төрлийн гэрлэн
дохионы улаан гэрлээр зөвхөн сум заасан чигт, явган зорчигчийн улаан гэрэл нь зам
хөндлөн гарах явган зорчигчийн хөдөлгөөнийг тус тус хориглоно.
Гэрлэн дохио нь 6.14 / эгнээ / тэмдэгтэй хамт тавигдсан бол зөвхөн тухайн
эгнээгээр яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулна.
5.7. Нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулна.
Зүүн гар тийш чиг заасан сум бүхий гэрэл дохио нь зүүн гар тийш болон буцаж эргэх
хөдөлгөөнийг зохицуулна. Улаан гэрэлтэй хамт асаж байгаа нэмэгдэл дохиогоор явж
буй жолооч бусад чиглэлээс ногоон гэрлээр яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
Нэмэгдэл гэрэл дохио асаж байвал сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрөх
бөгөөд асаагүй / гэрлэн дохионы зохицуулгатай үед / бол уг чигт хөдөлгөөнийг
хориглоно. Энэ тохиолдолд үндсэн гэрэл дохио нь нэмэгдэл дохионы сум зааснаас бусад
чигийн хөдөлгөөнийг зохицуулна.
Уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд бусад чигээс ногоон гэрлээр
явж байгаа тээврийн хэрэгсэлтэй зэрэг нэмэгдэл гэрэл дохиогоор тээврийн хэрэгслийн
хөдөлгөөнийг зөвшөөрөхөөр зохион байгуулдаг. Энэ үед хөдөлгөөний чиг огтлолцох бол
нэмэгдэл гэрлээр явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нь зам тавьж өгөх
шаардлагатай.
Гэрлэн дохиогоор зохицуулдаг уулзварын өмнө 3.1, 3.2, 3.3.а-в, 3.4, 3.5 гэсэн
дарааллын тэмдэг байрлуулсан бол эдгээр тэмдгүүд нь хөдөлгөөний дараалал тогтоохгүй
бөгөөд зөвхөн гэрлэн дохио ажиллахгүй болсон, эсвэл уулзварт шар гэрэл анивчих
тохиолдолд хүчинтэй байна.
Зохицуулагчийн дохио
4
5.8. Зохицуулагч биеийн байрлал, дохиурын заалтаар дохио өгнө.
Замын гэрлэн дохио ажиллахгүй болсон, хөдөлгөөний эрчим багассан, нягтрал
ихэссэн, мөн түүнчлэн тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглосон тээврийн хэрэгсэл,
хамгаалалт бүхий цувааг түргэн шуурхай нэвтрүүлэх зэрэг хөдөлгөөний аюулгүй байдлыг
хангах зорилгоор зохицуулагч биеийн байрлал, дохиурын заалтаар дохио өгнө.
Зохицуулагчийн биеийн байрлал нь уулзвар болон замын бусад хэсэгт тээврийн
хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөний дарааллыг тогтооход чухал үүрэгтэй. Харин
зохицуулагч хөдөлгөөнд оролцогчдод харагдах бусад газарт ( тусгаарлах зурвас, зорчих
хэсгийн гадна гэх мэт) зогсож эгнээ байр зөв эзлэх, анхаарал болгоомжтой явах зэрэг
дохиог ойлгогдохуйцаар өгч болно. Энэ үед биеийн байрлал ямар байгааг үл харгалзан
зохицуулагчийн шаардлагыг биелүүлэх ёстой.
5.9. Зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохио нь дор дурдсан утгатай байна:
а/ дохиурыг өргөсөн байвал энэ дүрмийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд
хөдөлгөөнийг хориглоно.
Зогсох газрыг зөвшөөрсөн дохиогоор
нэвтрэн орсон жолооч уг дохио
өөрчлөгдвөл аюулгүй байдлыг хангаж,
явж байгаа чигтээ хөдөлгөөнөө
үргэлжлүүлнэ.
Үүнээс гадна зохицуулагч тусгай
дуут болон гэрэл дохиогоор
тоноглогдсон, хамгаалалт бүхий тээврийн
хэрэгсэл, цувааг саадгүй нэвтрүүлэхийн
тулд дохиурыг дээш өргөж бусад
тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн
хөдөлгөөнийг бүх чигт хориглодог.
б/ дохиурыг цээжиндээ авсан буюу гараа алдалсан байвал зохицуулагчийн зүүн
болон баруун гар талаас яваа тээврийн хэрэгсэл чигээрээ буюу баруун гар тийш
нэвтрэх, явган зорчигч зам хөндлөн гарахыг зөвшөөрөх бөгөөд зохицуулагчийн ар, өвөр
талаас яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно.
Зохицуулагчийн энэ дохиог
тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг
зохицуулдаг гэрлэн дохиотой адилтган
үзэж болно.
Зохицуулагчийн баруун, зүүн гар
талаас зам хөндлөн гарах явган
зорчигчийн хувьд ногоон гэрлийн
утгатай адил юм.
Харин зохицуулагчийн баруун,
зүүн гар талаас уулзвар нэвтрэх
жолоочийн хувьд зөвхөн зүүн гар
тийшээ эргэх нэмэгдэл гэрэл дохио нь
асаагүй ногоон гэрлийн утгатай ижил
байна.
5
Зохицуулагчийн энэ дохио нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсолтгүй болон
огтлолцуулахгүй нэвтрүүлж, уулзвар нэвтрүүлэх чадварыг сайжруулж хөдөлгөөний
нягтралыг багасгадаг.
в/ дохиурыг урагш заасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн
хэрэгсэл бүх чигт, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш
эргэхийг зөвшөөрөх бөгөөд бусад талаас / баруун гар буюу ар талаас / яваа тээврийн
хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Явган зорчигч зохицуулагчийн зөвхөн ар талаар
зам хөндлөн гарахыг зөвшөөрнө.
Зохицуулагчийн энэ дохиогоор
явган зорчигчийг зохицуулагчийн ар,
өвөр талаас мөн урдуур зам хөндлөн
гарахыг хориглоно. Энэ нь явган
зорчигчийн хөдөлгөөн тээврийн
хэрэгслийн хөдөлгөөнтэй огтлолцох
магадлалыг багасгаж байгаа юм.
Зохицуулагчийн зүүн гар талаас
баруун гар тийш эргэж байгаа
тээврийн хэрэгсэл зам хөндлөн гарч
байгаа явган зорчигчид, мөн зүүн гар
талаас буцаж эргэж байгаа тээврийн
хэрэгсэл зохицуулагчийн өөдөөс
баруун гар тийш эргэж байгаа
тээврийн хэрэгсэлд тус тус зам тавьж
өгнө.
5.10. Зохицуулагч нь жолооч, явган зорчигчдод хөдөлгөөний чигийг өөрчлөх,
байр эзлэх, хөдөлгөөний хурдаа хасах буюу нэмэх, тойрон гарах, зогсох үйлдэл хийхийг
заасан ойлгогдохуйц дохио өгч болно.
Жишээ нь: саадыг тойрч гарах чигийг заах, зорчих хэсгийн баруун ба зүүн гар
талын эгнээгээр явах гэх мэт. Мөн хөдөлгөөнд оролцогчдод ойлгогдохуйц дохиог
цагдаагийн автомашины чанга яригч хэрэгслээр өгч болно.
Харин хөдөлгөөний дараалал тогтоодог зохицуулагчийн дохиог дүрэмд зааснаас
өөрөөр өгч болохгүй.
5.11. Зохицуулагч дохиураа тээврийн хэрэгсэл рүү чиглүүлэн зааж дохих буюу
чанга яригч хэрэгслээр шаардвал уг тээврийн хэрэгслийн жолооч заасан газарт зогсох
үүрэгтэй.
Зохицуулагч энэ дохиог тухайн тээврийн хэрэгслийн жолоочид ойлгогдохуйцаар
дохиураа хандуулсан байх бөгөөд жолоочид харагдахуйцаар зам дээр болон замын
хажуугаас, мөн түүнчлэн автомашины цонхоор дохиурыг гаргаж дээш доош нь дохих
байдлаар өгч болно.
Тээврийн хэрэгслийн жолооч замын зогсохыг хориглосон хэсэгт ч зохицуулагчийн
дохиогоор зорчих хэсгийг чөлөөлж зогсох үүрэгтэй.
5.12. Зохицуулагчийн шүглийн дохио буюу бүсний анивчсан шар гэрэл нь
хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг өндөржүүлэх зорилготой.
Зохицуулагчийн бүсний шар гэрэл, шүгэл нь хөдөлгөөн зохицуулах туслах
хэрэгсэл болдог. Гэрлэн дохио, зохицуулагчийн биеийн байрлал, дохиурын заалт
өөрчлөгдөхөд хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг өндөржүүлэх зорилгоор зохицуулагч
шүглээр дохио өгч болно. Шөнийн харанхуй үед зохицуулагчийн бүсний шар гэрэл,
6
гэрэлтэй дохиурыг хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг өндөржүүлэх зорилгоор хэрэглэж
болно.
5.13. Зохицуулагчийн ойлгогдохуйц дохио нь гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэл
түүнчлэн энэ дүрмийн бусад заалтуудаас давуу байна. .
Замын тодорхой хэсэгт хөдөлгөөний нягтрал үүссэн, зам тээврийн осол гарсан
зэрэг шалтгаанаар зохицуулагч тээврийн хэрэгсэл, явган зохицуулагчийн хөдөлгөөнийг
зохицуулах зорилгоор гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэлээс эсрэг утгатай дохио өгч болно.
Жишээ нь: тээврийн хэрэгслийн явж байгаа чигт ногоон гэрэл асаж байсан ч тээврийн
хэрэгслийн хөдөлгөөнийг хаах, улаан гэрэл асаж байсан ч тээврийн хэрэгслийн
хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, баруун гар талын эгнээнээс зүүн гар тийш эргүүлэх,
хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон тэмдэг байсан ч тухайн тохиолдолд түүнийг
зөрчүүлэх, явган зорчигчдыг явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гаргах гэх мэт.
Харин зохицуулагчийн дохио нь хөдөлгөөний дараалал тогтоож байвал зөвхөн
гэрлэн дохио, дарааллын тэмдгүүдийн заалт шаардлагуудыг мөрдөхгүй.
Уулзвар нэвтрэх
Уулзвар нь хэлбэр, хэмжээ, огтлолцож байгаа замын тоо, гадаргуугийн тогтоц
зэргээр ялгаатай байж болно. Иймд жолооч тухайн уулзвар дээр явагдах хөдөлгөөний
онцлогоос гадна тухайн уулзвар зохицуулагддаг эсэхийг сайтар мэдэх нь чухал.
ЗХД-ийн энэ хэсгийн заалтууд нь тухайн уулзвар нь зохицуулагддаг эсэхийг үл
харгалзан хөдөлгөөний журмыг тодорхойлж өгдөг.
12.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар
зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж
өгнө.
Энэ зүйлийн заалтаар уулзвар дээр эргэх үйлдэл хийх үед явган хүний гарцаар зам
хөндлөн гарч байгаа явган зорчигч, унадаг дугуйн замаар явж байгаа унадаг дугуйгаар
зорчигчдын давуу эрхийг тодорхойлж байгаа юм.
Явган зорчигчийн хөдөлгөөнийг тусгайлан зохицуулах гэрэл дохио байхгүй бол
явган зорчигч тээврийн хэрэгсэлд зориулсан гэрлэн дохиог удирдлага болгох бөгөөд явган
зорчигч зохицуулагчийн болон гэрлэн дохионы зөвшөөрсөн дохиогоор зам хөндлөн гарах
ёстой. Энэ үед баруун буюу зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн
зөвшөөрсөн дохиогоор зам хөндлөн гарах явган зорчигчийн болон унадаг дугуйн замаар
яваа унадаг дугуйгаар зорчигчийн хөдөлгөөнтэй огтлолцох тул явган зорчигч, унадаг
дугуйнд давуу эрх олгоно. Мөн үүнээс гадна зөвшөөрөгдсөн дохиогоор уулзварт орсон
жолооч уулзвараас гарах үед гэрэл болон зохицуулагчийн дохиог үл харгалзан явж байгаа
чигтээ хөдөлгөөнөө үргэлжлүүлж болох бөгөөд зөвшөөрөгдсөн дохиогоор зам хөндлөн
гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгнө.
7
Уулзварт баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тухайн зорчих хэсэгтэй зэрэгцээ
байрлах унадаг дугуйн замаар явж байгаа унадаг дугуйгаар зорчигчдод зам тавьж өгнө.
Харин хөдөлгөөн нь зохицуулагдаагүй замын хэсэгт чигээрээ явах үед хөндлөн огтолсон
унадаг дугуйн замаар яваа унадаг дугуйгаар зорчигч нь зам тавьж өгнө.
12.2. Хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан
тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал бий болсон үед уулзвар руу
орохыг хориглоно.
Зам тээврийн осол гарсан, замын ажил хийгдэж байгаа, замын нэвтрүүлэх чадвар
муудсан зэргээс шалтгаалан саад үүсч болдог. Жолооч энэ үед хөдөл-гөөний зөвшөөрсөн
дохио ассан байсан ч саад бий болсон чигт явахыг хориглох бөгөөд чөлөөтэй байгаа өөр
чигт хөдөлгөөнийг сонгож болно. Ингэхдээ эгнээ байр эзлэх журам, тэмдэг, тэмдэглэл,
гэрлэн болон зохицуулагчийн дохио заалтыг дагаж мөрдөх шаардлагатай.
12.3. Гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөний дараалал тогтоож
байгаа уулзварыг зохицуулдаг уулзвар гэнэ.
Уулзвар нь зохицуулдаг эсэхийг гэрлэн дохио, зохицуулагч байна уу гэдгээр биш
харин гэрлэн буюу зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөний дарааллыг тогтоож байна уу,
үгүй юу гэдгээр тодорхойлдог.
4. Зохицуулдаг уулзвар нэвтрэх
12.4. Жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт
ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам
тавьж өгнө.
ЗХД-ийн энэ зүйлийн заалтаар зүүн гар тийш болон буцаж эргэх үед түүний
өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийшээ эргэж байгаа тээврийн хэрэгсэл нь давуу
эрхтэй байх зарчмыг тогтоож байна. Харин зохицуулдаг уулзвар нэвтрэх үед гэрлэн дохио
нь нэмэгдэл дохиогоор тоноглогдсон бол ЗХД-ийн 5.7-р зүйлийн (Нэмэгдэл гэрэл дохио нь
зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулна. Зүүн гар тийш чиг заасан сум бүхий
гэрэл дохио нь зүүн гар тийш болон буцаж эргэх хөдөлгөөнийг зохицуулна. Улаан
гэрэлтэй хамт асаж байгаа нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс ногоон
гэрлээр яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Нэмэгдэл гэрэл дохио асаж байвал сум
заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд асаагүй / гэрлэн дохионы зохицуулгатай үед /
бол уг чигт хөдөлгөөнийг хориглоно. Энэ тохиолдолд үндсэн гэрэл дохио нь нэмэгдэл
дохионы сум зааснаас бусад чигийн хөдөлгөөнийг зохицуулна ) заалтыг, мөн гол зам чигээ
өөрчилж байвал ЗХД-ийн 12.9-р зүйлийн ( Гол, туслах замын уулзварт туслах замаар
яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө ) заалтыг тус тус
баримтална.
12.5. Улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл дохиогоор явж буй жолооч
бусад чиглэлээс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
Тээврийн хэрэгслийн урсгалыг уулзварын 1 чиглэлээс тодорхой чигүүдэд салгаж
нэвтрүүлэх зорилгоор нэмэгдэл гэрлэн дохио хэрэглэдэг.
Нэмэгдэл гэрлэн дохио нь чиг заасан сумтай байх бөгөөд энэ нь тээврийн
хэрэгслийн зөвшөөрөгдөх чигийг заадаг.
Уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд бусад чигээс ногоон гэрлээр
явж байгаа тээврийн хэрэгсэлтэй зэрэг нэмэгдэл гэрлэн дохиогоор тээврийн хэрэгслийн
хөдөлгөөнийг зөвшөөрөхөөр зохион байгуулдаг. Энэ үед хөдөлгөөний чиг огтлолцох бол
8
нэмэгдэл гэрлээр явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нь зам тавьж өгөх
шаардлагатай.
12.6. Зохицуулагчийн дохиогоор буцаж эргэхдээ зүүн гар талын замаас баруун
гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
Зохицуулагчийн зүүн гар талаас баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэл
зам хөндлөн гарч байгаа явган зорчигчид, мөн зүүн гар талаас буцаж эргэж байгаа
тээврийн хэрэгсэл зохицуулагчийн өөдөөс баруун гар тийш эргэж байгаа тээврийн
хэрэгсэлд тус тус зам тавьж өгнө.
12.7. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ
дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй / аюулгүйн
зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа / явган
зорчигчид зам тавьж өгнө.
Хориглосон дохио нь зөвшөөрөгдсөн дохионд шилжихэд зөвшөөрөгдсөн гэрлээр
уулзварт орсон тээврийн хэрэгсэл ( овор ихтэй, техникийн боломжтой хурд багатай )
болон зөвшөөрөгдсөн дохио дуусахын өмнө орсон тээврийн хэрэгслүүд уулзвар нэвтэрч
амжаагүй байх, мөн явган зорчигч зам хөндлөн гарч амжихгүй байх явдал ихээхэн
тохиолддог. Иймд жолооч уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл,
зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө.
9
СЭДВИЙН ТЕСТ
1. Хориглосон дохиогоор та хаана зогсох үүрэгтэй вэ.
a. “Зогс-шугам” тэмдэглэлийн өмнө
b. Хөндлөн замаар яваа тээврийн хэрэгслийн
хөдөлгөөнд саад болохооргүйгээр уулзварын
өмнө
2. Хориглосон дохиогоор та хаана зогсох үүрэгтэй вэ.
a. Явган зорчигчийн хөдөлгөөнд саад
болохгүйгээр гарцын өмнө
b. “Зогс-шугам” тэмдгийн өмнө
c. Гэрлэн дохионы өмнө
3. Хориглосон дохиогоор та хаана зогсох үүрэгтэй вэ.
a. “Зогсохгүй явах хортойтой” тэмдгийн өмнө
b. Уулзварын өмнө
4. Зөвшөөрсөн дохиогоор “Зогс шугам” тэмдэглэлийг давах үед дохио өөрчлөгдсөн
бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрөх үү.
a. Зөвшөөрнө
b. Уулзварт орж амжаагүй байгаа энэ
тохиолдолд хориглоно.
5. Энэ тохиолдолд жолооч А гэрэл дохионы заалтыг мөрдөх шаардлагатай юу.
a. Шаардлагатай
b. Шаардлагагүй
6. Энэ тохиолдолд жолооч А гэрэл дохионы заалтыг мөрдөх шаардлагатай юу.
a. Шаардлагатай
b. Шаардлагагүй
7. Гэрлэн дохиогор хөдөлгөөн зохицуулагдаж байгаа уулзварт жолооч аль
тэмдгийн заалтыг мөрдөхгүй вэ.
a. Хориглох тэмдэг
b. Дарааллын тэмдэг
c. Заах тэмдэг
d. Мэдээлэх тэмдэг
e. Дээрх бүгд
8. Зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөний дараалал тогтоогдож байгаа энэ
уулзварт жолооч
a. Зөвхөн дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй
b. Зөвхөн гэрэд дохионы заалтыг мөрдөхгүй
c. Гэрэл дохио болон дараалын тэмдгийн заалтыг мөрдөхгүй
10
9. Энэ тохиолдолд та уулзвар нэвтрэхдээ
a. Зөвхөн зохицуулагчийн дохионы утгыг
баримтлана
b. Зөвхөн гэрэл дохионы утгыг баримтлана.
c. Зохицуулагчийн дохио болон заах
тэмдгийн утгыг баримтлана.
10. Суудлын автомашины жолооч уулзвар нэвтрэхдээ
a. Гэрэл дохионы утгыг баримтлаж дурын
чигт хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.
b. Гэрэл дохио болон заах тэмдгийн утгыг
баримталж зөвхөн баруун гар тийш эргэнэ.
c. Гэрэл дохио болон заах тэмдгийн утгыг
баримтлан баруун гар тийш эргэхдээ дарааллын тэмдгийн заалтыг мөрдөж ачааны
автомашинд зам тавьж өгнө.
11. Хөдөлгөөн зохицуулагдаж байгаа шар гэрэл дохио ямар утгатай вэ.
a. Уулзвар буюу явган хүний гарц руу орохыг хориглоно.
b. Зөвшөөрсөн дохиогоор уулзвар буюу явган хүний гарц руу орсон жолоочийг
хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө.
c. Гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулна.
d. Дээрх бүх утгыг агуулна.
12. Анивчсан шар гэрэл дохио ямар утгатай вэ.
a. Хөдөлгөөнийг бүх чигт хориглоно.
b. Хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд болгоомжтой явахыг анхааруулна.
c. Гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулна.
13. Шар гэрэл дохио анивчиж байгаа үед уулзварыг хэрхэн нэвтрэх вэ.
a. Зохицуулдаг уулзвар нэвтрэх журмыг баримтлана.
b. Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх журмыг баримтлана.
c. Уулзвар нэвтрэхийг хориглоно.
14. Шар гэрэл дохио анивчиж байгаа энэ тохиолдолд та уулзвар нэвтрэхдээ
дарааллын тэмдгийн заалтыг мөрдөх шаардлагатай юу.
a. Шаардлагатай
b. Шаардлагагүй
15. Шар гэрэл дохио анивчиж байгаа бол баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх үү.
a. Зөвшөөрнө
b. Нэмэгдэл гэрэл дохио асаагүй байгаа тул
хориглоно.
16. Гэрэл дохио ямар утгатай вэ.
a. Хөдөлгөөнийг бүх чигт зөвшөөрнө.
b. Зөвхөн чигээрээ болон буцаж эргэхийг зөвшөөрнө.
c. Баруун гар тийш эргэхийг хориглоно.
17. Зурагт үзүүлснээр хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрөх үү.
a. Зөвшөөрнө
b. Хориглоно
11
18. Аль тээврийн хэрэгсэл уулзварт орохыг зөвшөөрөх вэ.
a. Зөвхөн Б
b. Зөвхөн Б В
c. Зөвхөн А Б
d. Бүгд
19. Зохицуулагчийн энэ дохиогоор аль явган зорчигч зам хөндлөн гарахыг зөвшөөрөх
вэ.
a. Зөвхөн А
b. Зөвхөн Б
c. Зөвхөн А В
d. Б Г
e. А Б
20. Зохицуулагчийн энэ дохиогоор аль явган зорчигч зам хөндлөн гарахыг зөвшөөрөх
вэ.
a. Зөвхөн А
b. Зөвхөн Б
c. Зөвхөн А В
d. Б Г
e. А Б
21. Аль чигт явахыг зөвшөөрөх вэ.
a. Зөвхөн А
b. Зөвхөн Б
c. Зөвхөн В Г
d. Зөвхөн Б В Г
e. Бүх чигт
22. Энэ тохиолдолд та хөдөлгөөнөө хэрхэн үргэлжлүүлэх вэ.
a. Баруун гар тийш эргэнэ.
b. Чигээрээ явна
c. Зохицуулагчийн дараагийн зөвшөөрөгдөх
дохиогоор зөвхөн чигээрээ явна.
23. Аль тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрөх вэ.
a. А В
b. Б В
c. Зөвхөн В
d. Бүгд
24. Аль тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох вэ.
a. А Б
b. А В
c. Зөвхөн В
d. Б В
25. Зохицуулагчийн ойлгогдохуйц дохиог баримтлан тэмдгийн заалт зөрчихийг
зөвшөөрөх үү.
a. Зөвшөөрнө
b. Хориглоно
12
26. Таныг аль чигт явахыг хориглох вэ.
a. Бүх чигт
b. Зөвхөн зүүн гар тийш болонбуцаж эргэх
чигт
c. Баруун гар тийш эргэхээс бусад чигт
27. Аль тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрөх вэ.
a. А Б
b. Зөвхөн Б
c. Б В
d. Бүгд
28. Аль чигт явахыг зөвшөөрөх вэ.
a. А Б
b. Зөвхөн Б
c. Б В
d. А Б В
29. Та зүүн гар тийш эргэхдээ явган зорчигчийг урьдчилан өнгөрүүлэх үүрэгтэй юу.
a. Тийм
b. Явган зорчигч аюулгүйн зурвас дээр байгаа
тохиолдолд урьчилан өнгөрүүлэх үүрэг
хүлээхгүй.
30. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед та баруун гар тийш эргэхдээ аль явган
зорчигчид зам тавьж өгөх вэ.
a. Зөвхөн А
b. Зөвхөн Б
c. Хоёуланд нь
31. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед та баруун гар тийш эргэхдээ аль явган
зорчигчид зам тавьж өгөх вэ.
a. Зөвхөн А
b. Зөвхөн Б
c. Хоёуланд нь
32. Уулзварын цаана хөдөлгөөний түгжрэл бий болсон энэ тохиолдолд та чигээрээ
явахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ.
a. Зөвшөөрсөн гэрэл дохио ассан тул уулзвар
руу орно.
b. Уулзвар луу оролгүйгээр хөдөлгөөний
түгжрэл арилахыг хүлээнэ.
33. Энэ тохиолдолд ачааны автомашин уулзвар луу орохыг зөвшөөрөх үү.
a. Зөвшөөрнө
b. Хориглоно
13
34. Энэ тохиолдолд та зүүн гар тийш эргэх бол уулзварт орохыг зөвшөөрөх үү.
a. Зөвшөөрнө
b. Хориглоно
c. Зөвхөн суудлын автомашиныг уулзвар
нэвтэрсний дараа орохыг зөвшөөрнө.
35. Уулзварт нийлсэн зорчих хэсгүүдийн гадаргуугийн байдлыг тодорхойлж
чадахгүй энэ тохиолдолд та уулзварыг хэрхэн нэвтрэх вэ.
a. Өөрийгөө туслах замаар яваад тооцож зам
тавьж өгнө.
b. Баруун гар талаас ойртон ирж яваа
тээврийн хэрэгсэлгүй үед түрүүлж
нэвтэрнэ.
36. Та зүүн гар тийш эргэхдээ суудлын автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юу.
a. Тийм
b. Үгүй
37. Та зүүн гар тийш эргэхдээ ачааны автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юу.
a. Тийм
b. Үгүй
38. Та чигээрээ явахдаа автобусанд зам тавьж өгөх үүрэгтэй юу.
a. Тийм
b. Үгүй
39. Та баруун гар тийш эргэхдээ ачааны автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юу.
a. Тийм
b. Үгүй
40. Та баруун гар тийш эргэхдээ суудлын автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй
юу.
a. Тийм
b. Үгүй
14
41. Та баруун гар тийш эргэхдээ суудлын автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй
юу.
a. Тийм
b. Үгүй
42. Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ.
a. Зөвхөн ачааны автомашинд
b. Зөвхөн суудлын автомашинд
c. Хоёуланд нь
43. Та зүүн гар тийш эргэхдээ тракторт зам тавьж өгөх шаардлагатай юу.
a. Тийм
b. Үгүй
44. Та баруун гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй
вэ.
a. Зөвхөн мотоциклд
b. Зөвхөн суудлын машинд
c. Хоёуланд нь
45. Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ.
a. Зөвхөн ачааны автомашинд
b. Зөвхөн тусгай дуут болон гэрэл дохио
ажиллуулсан цагдаагийн автомашинд
c. Хоёуланд нь
46. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед та уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж
амжаагүй байгаа автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юу.
a. Тийм
b. Үгүй
47. Та баруун гар тийш эргэхдээ ачааны автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юу.
a. Тийм
b. Үгүй
15
48. Та буцаж эргэхдээ суудлын автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юу.
a. Тийм
b. Үгүй
49. Та баруун гар тийш эргэхдээ суудлын автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй
юу.
a. Тийм
b. Үгүй
50. Та буцаж эргэхдээ
a. Гол замаас яваа тул түрүүлж нэвтэрнэ
b. Суудлын автамашинд зам тавьж өгнө.
51. Суудлын автомашины жолооч баруун гар тийш эргэхдээ явган зорчигчид зам
тавьж өгөх үүрэг хүлээх үү.
a. Хүлээнэ
b. Хүлээхгүй
52. Аль суудлын автомашины жолооч явган зорчигчийг урьдчилан өнгөрүүлэх
үүрэгтэй вэ.
a. Зөвхөн А
b. Зөвхөн Б
c. А Б
ТЕСТИЙН ХАРИУ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
а b b a a b b c c b d b b a a
16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
c b d b c d c c c a a b b a C
31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45
b b b a a a b b b a a c a c c
46 47 48 49 50 51 52
a b a b b a b
16
17

More Related Content

What's hot

Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжХичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжСэтгэмж Цогцолбор Сургууль
 
ёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааchuluunbaatargankhuu
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйBachkana Enhbat
 
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1Chimeg DB
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтЭнхтамир Ш
 
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТ
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТАЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТ
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТOyuntsetseg Temuujin
 
ёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлагаёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлагаMunkhtur Davaanyam
 
Би чадна (4-5нас) дасгал ажлын дэвтэр
Би чадна (4-5нас) дасгал ажлын дэвтэрБи чадна (4-5нас) дасгал ажлын дэвтэр
Би чадна (4-5нас) дасгал ажлын дэвтэрYondonsambuu Buyanbileg
 
7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslogDelger Nasan
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгGuntulga
 
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлагаМ.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлагаbatnasanb
 
ажлын тайлан
ажлын тайланажлын тайлан
ажлын тайланnaraa_0714
 
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛБАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛmngntsetseg_bsndorj2014
 
хөгжмийн хичээлийн даалгавар
хөгжмийн хичээлийн даалгавархөгжмийн хичээлийн даалгавар
хөгжмийн хичээлийн даалгаварdelgermoron
 
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольхүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольbadmaa0614
 

What's hot (20)

Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжХичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
Хичээлээс гадуурх үйл ажиллагааны удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмж
 
Management
ManagementManagement
Management
 
ёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцааёс суртахуун ба харилцаа
ёс суртахуун ба харилцаа
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүй
 
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -1
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлт
 
Бүтээлч уншлага
Бүтээлч уншлагаБүтээлч уншлага
Бүтээлч уншлага
 
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТ
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТАЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТ
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТ
 
ёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлагаёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлага
 
Би чадна (4-5нас) дасгал ажлын дэвтэр
Би чадна (4-5нас) дасгал ажлын дэвтэрБи чадна (4-5нас) дасгал ажлын дэвтэр
Би чадна (4-5нас) дасгал ажлын дэвтэр
 
7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog
 
Huur
HuurHuur
Huur
 
Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэг
 
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлагаМ.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
М.Даариймаа - Ажлын гүйцэтгэлийн удирдлага
 
Лекц 2
Лекц  2Лекц  2
Лекц 2
 
ажлын тайлан
ажлын тайланажлын тайлан
ажлын тайлан
 
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛБАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ: НИЙГМИЙН ШААРДЛАГА БА БОДИТ БАЙДАЛ
 
хөгжмийн хичээлийн даалгавар
хөгжмийн хичээлийн даалгавархөгжмийн хичээлийн даалгавар
хөгжмийн хичээлийн даалгавар
 
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүйБагшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
Багшийн сэтгэлгээний шинэчлэл ба ёс зүй
 
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольхүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
 

Viewers also liked

Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэл
Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэлНэмэлт тэмдэг ба замын тэмдэглэл
Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэлChimeg DB
 
замын хөдөлгөөн
замын хөдөлгөөнзамын хөдөлгөөн
замын хөдөлгөөнmunkhgerel_0318
 
Gerlen dohio 2
Gerlen dohio 2Gerlen dohio 2
Gerlen dohio 2jiguurten
 
Анхааруулах ба хориглох тэмдгүүд
Анхааруулах ба хориглох тэмдгүүдАнхааруулах ба хориглох тэмдгүүд
Анхааруулах ба хориглох тэмдгүүдChimeg DB
 
Нийтлэг үндэслэл
Нийтлэг үндэслэлНийтлэг үндэслэл
Нийтлэг үндэслэлChimeg DB
 
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2Chimeg DB
 
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагаТээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагаChimeg DB
 
Техник ашиглалтын пасспорт
Техник ашиглалтын пасспортТехник ашиглалтын пасспорт
Техник ашиглалтын пасспортBatnyam Maidarjav
 
145 tushaal
145 tushaal145 tushaal
145 tushaalrtumur
 
Gerlen dohio
Gerlen dohioGerlen dohio
Gerlen dohiojiguurten
 
Цахилгаан гэрэлтүүлгийн төхөөрөмж
Цахилгаан гэрэлтүүлгийн төхөөрөмжЦахилгаан гэрэлтүүлгийн төхөөрөмж
Цахилгаан гэрэлтүүлгийн төхөөрөмжzaluu_medleg
 

Viewers also liked (15)

замын хөдөлгөөн
замын хөдөлгөөн замын хөдөлгөөн
замын хөдөлгөөн
 
Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэл
Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэлНэмэлт тэмдэг ба замын тэмдэглэл
Нэмэлт тэмдэг ба замын тэмдэглэл
 
замын хөдөлгөөн
замын хөдөлгөөнзамын хөдөлгөөн
замын хөдөлгөөн
 
Hereglegd
HereglegdHereglegd
Hereglegd
 
Gerlen dohio 2
Gerlen dohio 2Gerlen dohio 2
Gerlen dohio 2
 
Анхааруулах ба хориглох тэмдгүүд
Анхааруулах ба хориглох тэмдгүүдАнхааруулах ба хориглох тэмдгүүд
Анхааруулах ба хориглох тэмдгүүд
 
Нийтлэг үндэслэл
Нийтлэг үндэслэлНийтлэг үндэслэл
Нийтлэг үндэслэл
 
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний журам -2
 
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлагаТээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
Тээврийн хэрэгсэлд тавих техникийн шаардлага
 
Техник ашиглалтын пасспорт
Техник ашиглалтын пасспортТехник ашиглалтын пасспорт
Техник ашиглалтын пасспорт
 
145 tushaal
145 tushaal145 tushaal
145 tushaal
 
гэрлэн дохио
гэрлэн дохиогэрлэн дохио
гэрлэн дохио
 
Gerlen dohio
Gerlen dohioGerlen dohio
Gerlen dohio
 
Цахилгаан гэрэлтүүлгийн төхөөрөмж
Цахилгаан гэрэлтүүлгийн төхөөрөмжЦахилгаан гэрэлтүүлгийн төхөөрөмж
Цахилгаан гэрэлтүүлгийн төхөөрөмж
 
Bk setguul
Bk setguulBk setguul
Bk setguul
 

More from Chimeg DB

Трактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглолТрактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглолChimeg DB
 
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайLegalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайChimeg DB
 
ÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñChimeg DB
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæChimeg DB
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæChimeg DB
 
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэгТээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэгChimeg DB
 
Хүн ба ачаа тээвэрлэх
Хүн ба ачаа тээвэрлэхХүн ба ачаа тээвэрлэх
Хүн ба ачаа тээвэрлэхChimeg DB
 
Гарц, гарам нэвтрэх
Гарц, гарам нэвтрэхГарц, гарам нэвтрэх
Гарц, гарам нэвтрэхChimeg DB
 
Хөдөлгөөний онцлог нөхцөл
Хөдөлгөөний онцлог нөхцөлХөдөлгөөний онцлог нөхцөл
Хөдөлгөөний онцлог нөхцөлChimeg DB
 
Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг
Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэгДуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг
Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэгChimeg DB
 

More from Chimeg DB (20)

Shassi L 9
Shassi L 9Shassi L 9
Shassi L 9
 
Shassi L 8
Shassi L 8Shassi L 8
Shassi L 8
 
Shassi L 7
Shassi L 7Shassi L 7
Shassi L 7
 
Shassi L 6
Shassi L 6Shassi L 6
Shassi L 6
 
Shassi L 5
Shassi L 5Shassi L 5
Shassi L 5
 
Shassi L-4
Shassi L-4Shassi L-4
Shassi L-4
 
Shassi L-3
Shassi L-3Shassi L-3
Shassi L-3
 
shassi L-2
shassi L-2shassi L-2
shassi L-2
 
shassi L-2
shassi L-2shassi L-2
shassi L-2
 
Shassi L-1
Shassi L-1Shassi L-1
Shassi L-1
 
Трактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглолТрактор автомашины цахилгаан тоноглол
Трактор автомашины цахилгаан тоноглол
 
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайLegalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Legalinfo.mn замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
 
ÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñÌÓ-ûí õóóëèàñ
ÌÓ-ûí õóóëèàñ
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
 
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæÝìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
Ýìíýëýãèéí àíõíû òóñëàìæ
 
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэгТээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
Тээврийн хэрэгслийн улсын дугаар, таних тэмдэг, бичлэг
 
Хүн ба ачаа тээвэрлэх
Хүн ба ачаа тээвэрлэхХүн ба ачаа тээвэрлэх
Хүн ба ачаа тээвэрлэх
 
Гарц, гарам нэвтрэх
Гарц, гарам нэвтрэхГарц, гарам нэвтрэх
Гарц, гарам нэвтрэх
 
Хөдөлгөөний онцлог нөхцөл
Хөдөлгөөний онцлог нөхцөлХөдөлгөөний онцлог нөхцөл
Хөдөлгөөний онцлог нөхцөл
 
Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг
Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэгДуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг
Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг
 

Хөдөлгөөн зохицуулах дохио ба зохицуулдаг уулзвар нэвтрэх

  • 1. ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛЬ Хөдөлгөөнт машины тэнхим ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАХ ДОХИО, ЗОХИЦУУЛДАГ УУЛЗВАР НЭВТРЭХ Инженерийн ба бусад мэргэжлийн ангийн оюутнуудад зориулав. Гарын авлага бэлтгэсэн: Ч.Алтанцэцэг Д.Батчимэг 2014 он 1
  • 2. ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАХ ДОХИО / Зохицуулдаг уулзвар нэвтрэх/ 5.1. Хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” тэмдэглэл буюу 5.29 /зогс шугам/ тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно. 5.2. Энэ дүрмийн 5.1-д заасан зогсох газрыг зөвшөөрсөн дохиогоор нэвтрэн орсон жолооч уг дохио өөрчлөгдвөл аюулгүй байдлыг хангаж, явж байгаа чигтээ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Харин уулзвар дээр жолоочийн явах чигийн өмнө “Зогс- шугам” тэмдэглэл буюу 5.29 тэмдэг бүхий гэрлэн дохио байвал түүнийг удирдлага болгоно. Зөвшөөрсөн дохиогоор явган хүний гарц руу орсон явган зорчигч дохио өөрчлөгдвөл аюулгүйн зурвас дээр зогсож дараагийн зөвшөөрөх дохиог хүлээх ба хэрэв аюулгүйн зурвасыг өнгөрсөн эсвэл тэр нь байхгүй бол зорчих хэсгийг нэвтрэн гарахыг зөвшөөрнө. Тайлбар : Дээрх тохиолдолд явган зорчигч аюулгүй байдлыг хангах үүднээс хөдөлгөөний эсрэг урсгалын зааг дээр зогсож зөвшөөрөх дохиог хүлээж болно. 5.3. Зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа уулзварт гэрэл дохио болон дарааллын тэмдгийн заалтыг, гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй. Гэрлэн дохио Хөдөлгөөн ихтэй замын уулзварт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний дарааллыг тогтоох болон замын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, зам тээврийн осол хэргийн тоог бууруулах, явган зорчигчийн зам хөндлөн гарах боломжийг хангадаг үндсэн хэрэгсэл нь гэрлэн дохио юм. Гэрлэн дохионы төрөл, загвар, байрлал нь замын тэмдэг, дохионы тухай олон улсын конвенцын шаардлагатай нийцсэн байх ёстой. 5.4. Замын хөдөлгөөн зохицуулахад улаан, шар, ногоон өнгийн гэрэл бүхий босоо буюу хэвтээ байрлалтай дохио хэрэглэнэ. Босоо байрлалтай дохионы гэрэл нь улаан, шар, ногоон өнгийн дарааллаар дээрээс доош, хэвтээ байрлалтай дохионы гэрэл нь мөн дарааллаар зүүн гар талаас баруун гар тийш байрлана. Монгол улсын гэрлэн дохионы төрөл, загвар, байрлалыг “Замын хөдөлгөөний зохион байгуулалтын техник хэрэгсэл хэрэглэх дүрэм” MNS 4596-98 –ээр тодорхойлсон байдаг. 2
  • 3. Замын гэрлэн дохионы байрлал нь дохио үйлчилж байгаа замын аль ч эгнээнээс 100 метрээс багагүй зайнаас харагдахуйц байна. Ийм нөхцөл хангаагүй тохиолдолд гэрлэн дохионы өмнө 1.7 /гэрэл дохионы зохицуулга/ тэмдгийг байр-луулна. 1 ба 2-р төрлийн 300 мм диаметр бүхий гэрэлтэй дохио нь зөвшөөрөгдсөн дээд хурд 60 км/ цагаас илүү замд, үзэгдэх нөхцөл муутай замд, тууш замд тус тус хэрэглэгддэг. Үүнээс бага хэмжээтэй гэрлэн дохиог бусад нөхцолд байрлуулна. Явган зорчигчийн хөдөлгөөнийг зохицуулахад явган хүний дүрс бүхий дээд талдаа улаан, доод талдаа ногоон өнгийн гэрэлтэй дохио хэрэглэнэ. Явган зорчигчийн гэрэл дохио нь зам хөндлөн гарч буй явган зорчигчдод зорчих хэсгийн эсрэг талаас харагдахуйц байхаар нөхцлийг хангасан байх шаардлагатай. 5.5. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио нь ногоон сум бүхий нэг буюу хоёр нэмэгдэл дохиотой, мөн ногоон гэрэл нь чиг заасан сумтай байж болно. Тээврийн хэрэгслийн урсгалыг уулзварын нэг чигээс тодорхой чигүүдэд салгаж нэвтрүүлэх зорилгоор гэрлэн дохиог чиг заасан сумтай хийх буюу нэмэгдэл гэрэл дохиог байрлуулдаг. 5.6. Гэрэл дохио нь дор дурьдсан утгатай байна: а/ Ногоон гэрэл дохио нь хөдөлгөөнийг зөвшөөрнө. Ногоон гэрэл анивчих нь түүний зөвшөөрсөн утгыг өөрчлөхгүй бөгөөд хориглох гэрэл асах гэж байгааг анхааруулна. Гэрлэн дохио нь улаан-шар, -улаантай хамт –ногоон-шар-улаан…, мөн түүнчлэн улаан-ногоон-шар-улаан…, буюу улаан-шар-ногоон-шар-улаан… гэсэн дарааллаар ажилладаг. Гэрлэн дохионы 1,2-р төрөл явган зорчигчийн гэрэл дохионы ногоон гэрэл унтрахынхаа өмнө 3 секундын хугацаанд анивчих горимоор ажилладаг. Ийм горимоор ажиллах техникийн боломжгүй гэрлэн дохионы ногоон гэрэл анивчихгүй байж болно. Суурин газарт 60 км/ цагийн хурдтай яваа тээврийн хэрэгсэл 3 секундын хугацаанд ойролцоогоор 50 метр зайд явах боломжтой. Үүнээс үзэхэд жолооч ногоон гэрэл анивчих үед өөрийн тээврийн хэрэгслээс уулзвар хүртэлх зай, хурд, хөдөлгөөний нягтрал, замын гадаргуугийн байдал, зам дугуйн барьцалт зэргээс хамааруулан хөдөлгөөний хурдыг хэвээр хадгалах, нэмэх, хасах, тээврийн хэрэгслийг зогсоох үйлдлүүдийн аль оновчтойг нь сонгох хэрэгтэй. Зам хальтиргаатай, мөн хөдөлгөөний бусад бэрхшээлтэй тохиолдолд ногоон гэрэл анивчих үед тээврийн хэрэгслийг зогсоох нь хамгийн оновчтой үйлдэл болдог. б/ Шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулах бөгөөд 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно. Зогсох газрыг ногоон гэрлээр явган хүний гарц буюу уулзварт орсон жолооч уг дохио өөрчлөгдвөл аюулгүй байдлыг хангаж, явж байгаа чигтээ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Мөн тохиолдолд зорчих хэсэг дээр явж байгаа явган зорчигч нь 3
  • 4. хөдөлгөөнөө үргэлжлүүлэх буюу аюулгүйн зурвас дээр зогсож дараагийн зөвшөөрөх дохиог хүлээнэ. Анивчдаггүй шар гэрэл дохио нь жолооч, явган зорчигчдод цаашид гүйцэтгэх үйлдлийг анхааруулдаг завсрын дохио учир хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. в/ Анивчсан шар гэрэл дохио нь хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд тухайн уулзвар буюу явган хүний гарц зохицуулгагүй болсныг мэдээлж болгоомжтой явахыг анхааруулна. Анивчсан шар гэрэл нь зохицуулдаггүй явган хүний гарц, уулзвар байгааг хөдөлгөөнд оролцогчдод анхааруулна. Энэ үед тухайн гэрэл дохиог байрлуулсан уулзварыг зохицуулдаггүй уулзвар гэж тооцох бөгөөд уулзварт ойртон ирсэн жолооч зохицуулдаггүй уулзвар нэвтрэх журам баримтална. Хэрэв уулзварын өмнө хөдөлгөөний дараалал тогтоосон тэмдэг байрлуулсан бол тэмдгийн заалтыг удирдлага болгоно. г/ Улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна. Хөдөлгөөн зохицуулдаг гэрэл дохионы улаан гэрэл нь анивчихгүй бөгөөд явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Гэрэл дохио нь нэмэгдэл гэрэл дохиогоор тоноглогдоогүй бол улаан гэрэл нь тухайн зорчих хэсгээр яваа бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг, 2-р төрлийн гэрлэн дохионы улаан гэрлээр зөвхөн сум заасан чигт, явган зорчигчийн улаан гэрэл нь зам хөндлөн гарах явган зорчигчийн хөдөлгөөнийг тус тус хориглоно. Гэрлэн дохио нь 6.14 / эгнээ / тэмдэгтэй хамт тавигдсан бол зөвхөн тухайн эгнээгээр яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулна. 5.7. Нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулна. Зүүн гар тийш чиг заасан сум бүхий гэрэл дохио нь зүүн гар тийш болон буцаж эргэх хөдөлгөөнийг зохицуулна. Улаан гэрэлтэй хамт асаж байгаа нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс ногоон гэрлээр яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Нэмэгдэл гэрэл дохио асаж байвал сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд асаагүй / гэрлэн дохионы зохицуулгатай үед / бол уг чигт хөдөлгөөнийг хориглоно. Энэ тохиолдолд үндсэн гэрэл дохио нь нэмэгдэл дохионы сум зааснаас бусад чигийн хөдөлгөөнийг зохицуулна. Уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд бусад чигээс ногоон гэрлээр явж байгаа тээврийн хэрэгсэлтэй зэрэг нэмэгдэл гэрэл дохиогоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрөхөөр зохион байгуулдаг. Энэ үед хөдөлгөөний чиг огтлолцох бол нэмэгдэл гэрлээр явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нь зам тавьж өгөх шаардлагатай. Гэрлэн дохиогоор зохицуулдаг уулзварын өмнө 3.1, 3.2, 3.3.а-в, 3.4, 3.5 гэсэн дарааллын тэмдэг байрлуулсан бол эдгээр тэмдгүүд нь хөдөлгөөний дараалал тогтоохгүй бөгөөд зөвхөн гэрлэн дохио ажиллахгүй болсон, эсвэл уулзварт шар гэрэл анивчих тохиолдолд хүчинтэй байна. Зохицуулагчийн дохио 4
  • 5. 5.8. Зохицуулагч биеийн байрлал, дохиурын заалтаар дохио өгнө. Замын гэрлэн дохио ажиллахгүй болсон, хөдөлгөөний эрчим багассан, нягтрал ихэссэн, мөн түүнчлэн тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглосон тээврийн хэрэгсэл, хамгаалалт бүхий цувааг түргэн шуурхай нэвтрүүлэх зэрэг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор зохицуулагч биеийн байрлал, дохиурын заалтаар дохио өгнө. Зохицуулагчийн биеийн байрлал нь уулзвар болон замын бусад хэсэгт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөний дарааллыг тогтооход чухал үүрэгтэй. Харин зохицуулагч хөдөлгөөнд оролцогчдод харагдах бусад газарт ( тусгаарлах зурвас, зорчих хэсгийн гадна гэх мэт) зогсож эгнээ байр зөв эзлэх, анхаарал болгоомжтой явах зэрэг дохиог ойлгогдохуйцаар өгч болно. Энэ үед биеийн байрлал ямар байгааг үл харгалзан зохицуулагчийн шаардлагыг биелүүлэх ёстой. 5.9. Зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохио нь дор дурдсан утгатай байна: а/ дохиурыг өргөсөн байвал энэ дүрмийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно. Зогсох газрыг зөвшөөрсөн дохиогоор нэвтрэн орсон жолооч уг дохио өөрчлөгдвөл аюулгүй байдлыг хангаж, явж байгаа чигтээ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Үүнээс гадна зохицуулагч тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хамгаалалт бүхий тээврийн хэрэгсэл, цувааг саадгүй нэвтрүүлэхийн тулд дохиурыг дээш өргөж бусад тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг бүх чигт хориглодог. б/ дохиурыг цээжиндээ авсан буюу гараа алдалсан байвал зохицуулагчийн зүүн болон баруун гар талаас яваа тээврийн хэрэгсэл чигээрээ буюу баруун гар тийш нэвтрэх, явган зорчигч зам хөндлөн гарахыг зөвшөөрөх бөгөөд зохицуулагчийн ар, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно. Зохицуулагчийн энэ дохиог тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулдаг гэрлэн дохиотой адилтган үзэж болно. Зохицуулагчийн баруун, зүүн гар талаас зам хөндлөн гарах явган зорчигчийн хувьд ногоон гэрлийн утгатай адил юм. Харин зохицуулагчийн баруун, зүүн гар талаас уулзвар нэвтрэх жолоочийн хувьд зөвхөн зүүн гар тийшээ эргэх нэмэгдэл гэрэл дохио нь асаагүй ногоон гэрлийн утгатай ижил байна. 5
  • 6. Зохицуулагчийн энэ дохио нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсолтгүй болон огтлолцуулахгүй нэвтрүүлж, уулзвар нэвтрүүлэх чадварыг сайжруулж хөдөлгөөний нягтралыг багасгадаг. в/ дохиурыг урагш заасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх бөгөөд бусад талаас / баруун гар буюу ар талаас / яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Явган зорчигч зохицуулагчийн зөвхөн ар талаар зам хөндлөн гарахыг зөвшөөрнө. Зохицуулагчийн энэ дохиогоор явган зорчигчийг зохицуулагчийн ар, өвөр талаас мөн урдуур зам хөндлөн гарахыг хориглоно. Энэ нь явган зорчигчийн хөдөлгөөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй огтлолцох магадлалыг багасгаж байгаа юм. Зохицуулагчийн зүүн гар талаас баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэл зам хөндлөн гарч байгаа явган зорчигчид, мөн зүүн гар талаас буцаж эргэж байгаа тээврийн хэрэгсэл зохицуулагчийн өөдөөс баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэлд тус тус зам тавьж өгнө. 5.10. Зохицуулагч нь жолооч, явган зорчигчдод хөдөлгөөний чигийг өөрчлөх, байр эзлэх, хөдөлгөөний хурдаа хасах буюу нэмэх, тойрон гарах, зогсох үйлдэл хийхийг заасан ойлгогдохуйц дохио өгч болно. Жишээ нь: саадыг тойрч гарах чигийг заах, зорчих хэсгийн баруун ба зүүн гар талын эгнээгээр явах гэх мэт. Мөн хөдөлгөөнд оролцогчдод ойлгогдохуйц дохиог цагдаагийн автомашины чанга яригч хэрэгслээр өгч болно. Харин хөдөлгөөний дараалал тогтоодог зохицуулагчийн дохиог дүрэмд зааснаас өөрөөр өгч болохгүй. 5.11. Зохицуулагч дохиураа тээврийн хэрэгсэл рүү чиглүүлэн зааж дохих буюу чанга яригч хэрэгслээр шаардвал уг тээврийн хэрэгслийн жолооч заасан газарт зогсох үүрэгтэй. Зохицуулагч энэ дохиог тухайн тээврийн хэрэгслийн жолоочид ойлгогдохуйцаар дохиураа хандуулсан байх бөгөөд жолоочид харагдахуйцаар зам дээр болон замын хажуугаас, мөн түүнчлэн автомашины цонхоор дохиурыг гаргаж дээш доош нь дохих байдлаар өгч болно. Тээврийн хэрэгслийн жолооч замын зогсохыг хориглосон хэсэгт ч зохицуулагчийн дохиогоор зорчих хэсгийг чөлөөлж зогсох үүрэгтэй. 5.12. Зохицуулагчийн шүглийн дохио буюу бүсний анивчсан шар гэрэл нь хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг өндөржүүлэх зорилготой. Зохицуулагчийн бүсний шар гэрэл, шүгэл нь хөдөлгөөн зохицуулах туслах хэрэгсэл болдог. Гэрлэн дохио, зохицуулагчийн биеийн байрлал, дохиурын заалт өөрчлөгдөхөд хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг өндөржүүлэх зорилгоор зохицуулагч шүглээр дохио өгч болно. Шөнийн харанхуй үед зохицуулагчийн бүсний шар гэрэл, 6
  • 7. гэрэлтэй дохиурыг хөдөлгөөнд оролцогчдын анхаарлыг өндөржүүлэх зорилгоор хэрэглэж болно. 5.13. Зохицуулагчийн ойлгогдохуйц дохио нь гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэл түүнчлэн энэ дүрмийн бусад заалтуудаас давуу байна. . Замын тодорхой хэсэгт хөдөлгөөний нягтрал үүссэн, зам тээврийн осол гарсан зэрэг шалтгаанаар зохицуулагч тээврийн хэрэгсэл, явган зохицуулагчийн хөдөлгөөнийг зохицуулах зорилгоор гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэлээс эсрэг утгатай дохио өгч болно. Жишээ нь: тээврийн хэрэгслийн явж байгаа чигт ногоон гэрэл асаж байсан ч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах, улаан гэрэл асаж байсан ч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, баруун гар талын эгнээнээс зүүн гар тийш эргүүлэх, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон тэмдэг байсан ч тухайн тохиолдолд түүнийг зөрчүүлэх, явган зорчигчдыг явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гаргах гэх мэт. Харин зохицуулагчийн дохио нь хөдөлгөөний дараалал тогтоож байвал зөвхөн гэрлэн дохио, дарааллын тэмдгүүдийн заалт шаардлагуудыг мөрдөхгүй. Уулзвар нэвтрэх Уулзвар нь хэлбэр, хэмжээ, огтлолцож байгаа замын тоо, гадаргуугийн тогтоц зэргээр ялгаатай байж болно. Иймд жолооч тухайн уулзвар дээр явагдах хөдөлгөөний онцлогоос гадна тухайн уулзвар зохицуулагддаг эсэхийг сайтар мэдэх нь чухал. ЗХД-ийн энэ хэсгийн заалтууд нь тухайн уулзвар нь зохицуулагддаг эсэхийг үл харгалзан хөдөлгөөний журмыг тодорхойлж өгдөг. 12.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө. Энэ зүйлийн заалтаар уулзвар дээр эргэх үйлдэл хийх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаа явган зорчигч, унадаг дугуйн замаар явж байгаа унадаг дугуйгаар зорчигчдын давуу эрхийг тодорхойлж байгаа юм. Явган зорчигчийн хөдөлгөөнийг тусгайлан зохицуулах гэрэл дохио байхгүй бол явган зорчигч тээврийн хэрэгсэлд зориулсан гэрлэн дохиог удирдлага болгох бөгөөд явган зорчигч зохицуулагчийн болон гэрлэн дохионы зөвшөөрсөн дохиогоор зам хөндлөн гарах ёстой. Энэ үед баруун буюу зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зөвшөөрсөн дохиогоор зам хөндлөн гарах явган зорчигчийн болон унадаг дугуйн замаар яваа унадаг дугуйгаар зорчигчийн хөдөлгөөнтэй огтлолцох тул явган зорчигч, унадаг дугуйнд давуу эрх олгоно. Мөн үүнээс гадна зөвшөөрөгдсөн дохиогоор уулзварт орсон жолооч уулзвараас гарах үед гэрэл болон зохицуулагчийн дохиог үл харгалзан явж байгаа чигтээ хөдөлгөөнөө үргэлжлүүлж болох бөгөөд зөвшөөрөгдсөн дохиогоор зам хөндлөн гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгнө. 7
  • 8. Уулзварт баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тухайн зорчих хэсэгтэй зэрэгцээ байрлах унадаг дугуйн замаар явж байгаа унадаг дугуйгаар зорчигчдод зам тавьж өгнө. Харин хөдөлгөөн нь зохицуулагдаагүй замын хэсэгт чигээрээ явах үед хөндлөн огтолсон унадаг дугуйн замаар яваа унадаг дугуйгаар зорчигч нь зам тавьж өгнө. 12.2. Хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал бий болсон үед уулзвар руу орохыг хориглоно. Зам тээврийн осол гарсан, замын ажил хийгдэж байгаа, замын нэвтрүүлэх чадвар муудсан зэргээс шалтгаалан саад үүсч болдог. Жолооч энэ үед хөдөл-гөөний зөвшөөрсөн дохио ассан байсан ч саад бий болсон чигт явахыг хориглох бөгөөд чөлөөтэй байгаа өөр чигт хөдөлгөөнийг сонгож болно. Ингэхдээ эгнээ байр эзлэх журам, тэмдэг, тэмдэглэл, гэрлэн болон зохицуулагчийн дохио заалтыг дагаж мөрдөх шаардлагатай. 12.3. Гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөний дараалал тогтоож байгаа уулзварыг зохицуулдаг уулзвар гэнэ. Уулзвар нь зохицуулдаг эсэхийг гэрлэн дохио, зохицуулагч байна уу гэдгээр биш харин гэрлэн буюу зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөний дарааллыг тогтоож байна уу, үгүй юу гэдгээр тодорхойлдог. 4. Зохицуулдаг уулзвар нэвтрэх 12.4. Жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. ЗХД-ийн энэ зүйлийн заалтаар зүүн гар тийш болон буцаж эргэх үед түүний өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийшээ эргэж байгаа тээврийн хэрэгсэл нь давуу эрхтэй байх зарчмыг тогтоож байна. Харин зохицуулдаг уулзвар нэвтрэх үед гэрлэн дохио нь нэмэгдэл дохиогоор тоноглогдсон бол ЗХД-ийн 5.7-р зүйлийн (Нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулна. Зүүн гар тийш чиг заасан сум бүхий гэрэл дохио нь зүүн гар тийш болон буцаж эргэх хөдөлгөөнийг зохицуулна. Улаан гэрэлтэй хамт асаж байгаа нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс ногоон гэрлээр яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Нэмэгдэл гэрэл дохио асаж байвал сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд асаагүй / гэрлэн дохионы зохицуулгатай үед / бол уг чигт хөдөлгөөнийг хориглоно. Энэ тохиолдолд үндсэн гэрэл дохио нь нэмэгдэл дохионы сум зааснаас бусад чигийн хөдөлгөөнийг зохицуулна ) заалтыг, мөн гол зам чигээ өөрчилж байвал ЗХД-ийн 12.9-р зүйлийн ( Гол, туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө ) заалтыг тус тус баримтална. 12.5. Улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Тээврийн хэрэгслийн урсгалыг уулзварын 1 чиглэлээс тодорхой чигүүдэд салгаж нэвтрүүлэх зорилгоор нэмэгдэл гэрлэн дохио хэрэглэдэг. Нэмэгдэл гэрлэн дохио нь чиг заасан сумтай байх бөгөөд энэ нь тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх чигийг заадаг. Уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд бусад чигээс ногоон гэрлээр явж байгаа тээврийн хэрэгсэлтэй зэрэг нэмэгдэл гэрлэн дохиогоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрөхөөр зохион байгуулдаг. Энэ үед хөдөлгөөний чиг огтлолцох бол 8
  • 9. нэмэгдэл гэрлээр явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нь зам тавьж өгөх шаардлагатай. 12.6. Зохицуулагчийн дохиогоор буцаж эргэхдээ зүүн гар талын замаас баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Зохицуулагчийн зүүн гар талаас баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэл зам хөндлөн гарч байгаа явган зорчигчид, мөн зүүн гар талаас буцаж эргэж байгаа тээврийн хэрэгсэл зохицуулагчийн өөдөөс баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэлд тус тус зам тавьж өгнө. 12.7. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй / аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа / явган зорчигчид зам тавьж өгнө. Хориглосон дохио нь зөвшөөрөгдсөн дохионд шилжихэд зөвшөөрөгдсөн гэрлээр уулзварт орсон тээврийн хэрэгсэл ( овор ихтэй, техникийн боломжтой хурд багатай ) болон зөвшөөрөгдсөн дохио дуусахын өмнө орсон тээврийн хэрэгслүүд уулзвар нэвтэрч амжаагүй байх, мөн явган зорчигч зам хөндлөн гарч амжихгүй байх явдал ихээхэн тохиолддог. Иймд жолооч уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө. 9
  • 10. СЭДВИЙН ТЕСТ 1. Хориглосон дохиогоор та хаана зогсох үүрэгтэй вэ. a. “Зогс-шугам” тэмдэглэлийн өмнө b. Хөндлөн замаар яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохооргүйгээр уулзварын өмнө 2. Хориглосон дохиогоор та хаана зогсох үүрэгтэй вэ. a. Явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гарцын өмнө b. “Зогс-шугам” тэмдгийн өмнө c. Гэрлэн дохионы өмнө 3. Хориглосон дохиогоор та хаана зогсох үүрэгтэй вэ. a. “Зогсохгүй явах хортойтой” тэмдгийн өмнө b. Уулзварын өмнө 4. Зөвшөөрсөн дохиогоор “Зогс шугам” тэмдэглэлийг давах үед дохио өөрчлөгдсөн бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрөх үү. a. Зөвшөөрнө b. Уулзварт орж амжаагүй байгаа энэ тохиолдолд хориглоно. 5. Энэ тохиолдолд жолооч А гэрэл дохионы заалтыг мөрдөх шаардлагатай юу. a. Шаардлагатай b. Шаардлагагүй 6. Энэ тохиолдолд жолооч А гэрэл дохионы заалтыг мөрдөх шаардлагатай юу. a. Шаардлагатай b. Шаардлагагүй 7. Гэрлэн дохиогор хөдөлгөөн зохицуулагдаж байгаа уулзварт жолооч аль тэмдгийн заалтыг мөрдөхгүй вэ. a. Хориглох тэмдэг b. Дарааллын тэмдэг c. Заах тэмдэг d. Мэдээлэх тэмдэг e. Дээрх бүгд 8. Зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөний дараалал тогтоогдож байгаа энэ уулзварт жолооч a. Зөвхөн дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй b. Зөвхөн гэрэд дохионы заалтыг мөрдөхгүй c. Гэрэл дохио болон дараалын тэмдгийн заалтыг мөрдөхгүй 10
  • 11. 9. Энэ тохиолдолд та уулзвар нэвтрэхдээ a. Зөвхөн зохицуулагчийн дохионы утгыг баримтлана b. Зөвхөн гэрэл дохионы утгыг баримтлана. c. Зохицуулагчийн дохио болон заах тэмдгийн утгыг баримтлана. 10. Суудлын автомашины жолооч уулзвар нэвтрэхдээ a. Гэрэл дохионы утгыг баримтлаж дурын чигт хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. b. Гэрэл дохио болон заах тэмдгийн утгыг баримталж зөвхөн баруун гар тийш эргэнэ. c. Гэрэл дохио болон заах тэмдгийн утгыг баримтлан баруун гар тийш эргэхдээ дарааллын тэмдгийн заалтыг мөрдөж ачааны автомашинд зам тавьж өгнө. 11. Хөдөлгөөн зохицуулагдаж байгаа шар гэрэл дохио ямар утгатай вэ. a. Уулзвар буюу явган хүний гарц руу орохыг хориглоно. b. Зөвшөөрсөн дохиогоор уулзвар буюу явган хүний гарц руу орсон жолоочийг хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө. c. Гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулна. d. Дээрх бүх утгыг агуулна. 12. Анивчсан шар гэрэл дохио ямар утгатай вэ. a. Хөдөлгөөнийг бүх чигт хориглоно. b. Хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд болгоомжтой явахыг анхааруулна. c. Гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулна. 13. Шар гэрэл дохио анивчиж байгаа үед уулзварыг хэрхэн нэвтрэх вэ. a. Зохицуулдаг уулзвар нэвтрэх журмыг баримтлана. b. Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх журмыг баримтлана. c. Уулзвар нэвтрэхийг хориглоно. 14. Шар гэрэл дохио анивчиж байгаа энэ тохиолдолд та уулзвар нэвтрэхдээ дарааллын тэмдгийн заалтыг мөрдөх шаардлагатай юу. a. Шаардлагатай b. Шаардлагагүй 15. Шар гэрэл дохио анивчиж байгаа бол баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх үү. a. Зөвшөөрнө b. Нэмэгдэл гэрэл дохио асаагүй байгаа тул хориглоно. 16. Гэрэл дохио ямар утгатай вэ. a. Хөдөлгөөнийг бүх чигт зөвшөөрнө. b. Зөвхөн чигээрээ болон буцаж эргэхийг зөвшөөрнө. c. Баруун гар тийш эргэхийг хориглоно. 17. Зурагт үзүүлснээр хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрөх үү. a. Зөвшөөрнө b. Хориглоно 11
  • 12. 18. Аль тээврийн хэрэгсэл уулзварт орохыг зөвшөөрөх вэ. a. Зөвхөн Б b. Зөвхөн Б В c. Зөвхөн А Б d. Бүгд 19. Зохицуулагчийн энэ дохиогоор аль явган зорчигч зам хөндлөн гарахыг зөвшөөрөх вэ. a. Зөвхөн А b. Зөвхөн Б c. Зөвхөн А В d. Б Г e. А Б 20. Зохицуулагчийн энэ дохиогоор аль явган зорчигч зам хөндлөн гарахыг зөвшөөрөх вэ. a. Зөвхөн А b. Зөвхөн Б c. Зөвхөн А В d. Б Г e. А Б 21. Аль чигт явахыг зөвшөөрөх вэ. a. Зөвхөн А b. Зөвхөн Б c. Зөвхөн В Г d. Зөвхөн Б В Г e. Бүх чигт 22. Энэ тохиолдолд та хөдөлгөөнөө хэрхэн үргэлжлүүлэх вэ. a. Баруун гар тийш эргэнэ. b. Чигээрээ явна c. Зохицуулагчийн дараагийн зөвшөөрөгдөх дохиогоор зөвхөн чигээрээ явна. 23. Аль тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрөх вэ. a. А В b. Б В c. Зөвхөн В d. Бүгд 24. Аль тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох вэ. a. А Б b. А В c. Зөвхөн В d. Б В 25. Зохицуулагчийн ойлгогдохуйц дохиог баримтлан тэмдгийн заалт зөрчихийг зөвшөөрөх үү. a. Зөвшөөрнө b. Хориглоно 12
  • 13. 26. Таныг аль чигт явахыг хориглох вэ. a. Бүх чигт b. Зөвхөн зүүн гар тийш болонбуцаж эргэх чигт c. Баруун гар тийш эргэхээс бусад чигт 27. Аль тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрөх вэ. a. А Б b. Зөвхөн Б c. Б В d. Бүгд 28. Аль чигт явахыг зөвшөөрөх вэ. a. А Б b. Зөвхөн Б c. Б В d. А Б В 29. Та зүүн гар тийш эргэхдээ явган зорчигчийг урьдчилан өнгөрүүлэх үүрэгтэй юу. a. Тийм b. Явган зорчигч аюулгүйн зурвас дээр байгаа тохиолдолд урьчилан өнгөрүүлэх үүрэг хүлээхгүй. 30. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед та баруун гар тийш эргэхдээ аль явган зорчигчид зам тавьж өгөх вэ. a. Зөвхөн А b. Зөвхөн Б c. Хоёуланд нь 31. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед та баруун гар тийш эргэхдээ аль явган зорчигчид зам тавьж өгөх вэ. a. Зөвхөн А b. Зөвхөн Б c. Хоёуланд нь 32. Уулзварын цаана хөдөлгөөний түгжрэл бий болсон энэ тохиолдолд та чигээрээ явахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ. a. Зөвшөөрсөн гэрэл дохио ассан тул уулзвар руу орно. b. Уулзвар луу оролгүйгээр хөдөлгөөний түгжрэл арилахыг хүлээнэ. 33. Энэ тохиолдолд ачааны автомашин уулзвар луу орохыг зөвшөөрөх үү. a. Зөвшөөрнө b. Хориглоно 13
  • 14. 34. Энэ тохиолдолд та зүүн гар тийш эргэх бол уулзварт орохыг зөвшөөрөх үү. a. Зөвшөөрнө b. Хориглоно c. Зөвхөн суудлын автомашиныг уулзвар нэвтэрсний дараа орохыг зөвшөөрнө. 35. Уулзварт нийлсэн зорчих хэсгүүдийн гадаргуугийн байдлыг тодорхойлж чадахгүй энэ тохиолдолд та уулзварыг хэрхэн нэвтрэх вэ. a. Өөрийгөө туслах замаар яваад тооцож зам тавьж өгнө. b. Баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлгүй үед түрүүлж нэвтэрнэ. 36. Та зүүн гар тийш эргэхдээ суудлын автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юу. a. Тийм b. Үгүй 37. Та зүүн гар тийш эргэхдээ ачааны автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юу. a. Тийм b. Үгүй 38. Та чигээрээ явахдаа автобусанд зам тавьж өгөх үүрэгтэй юу. a. Тийм b. Үгүй 39. Та баруун гар тийш эргэхдээ ачааны автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юу. a. Тийм b. Үгүй 40. Та баруун гар тийш эргэхдээ суудлын автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юу. a. Тийм b. Үгүй 14
  • 15. 41. Та баруун гар тийш эргэхдээ суудлын автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юу. a. Тийм b. Үгүй 42. Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ. a. Зөвхөн ачааны автомашинд b. Зөвхөн суудлын автомашинд c. Хоёуланд нь 43. Та зүүн гар тийш эргэхдээ тракторт зам тавьж өгөх шаардлагатай юу. a. Тийм b. Үгүй 44. Та баруун гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй вэ. a. Зөвхөн мотоциклд b. Зөвхөн суудлын машинд c. Хоёуланд нь 45. Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ. a. Зөвхөн ачааны автомашинд b. Зөвхөн тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан цагдаагийн автомашинд c. Хоёуланд нь 46. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед та уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж амжаагүй байгаа автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юу. a. Тийм b. Үгүй 47. Та баруун гар тийш эргэхдээ ачааны автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юу. a. Тийм b. Үгүй 15
  • 16. 48. Та буцаж эргэхдээ суудлын автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юу. a. Тийм b. Үгүй 49. Та баруун гар тийш эргэхдээ суудлын автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юу. a. Тийм b. Үгүй 50. Та буцаж эргэхдээ a. Гол замаас яваа тул түрүүлж нэвтэрнэ b. Суудлын автамашинд зам тавьж өгнө. 51. Суудлын автомашины жолооч баруун гар тийш эргэхдээ явган зорчигчид зам тавьж өгөх үүрэг хүлээх үү. a. Хүлээнэ b. Хүлээхгүй 52. Аль суудлын автомашины жолооч явган зорчигчийг урьдчилан өнгөрүүлэх үүрэгтэй вэ. a. Зөвхөн А b. Зөвхөн Б c. А Б ТЕСТИЙН ХАРИУ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 а b b a a b b c c b d b b a a 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 c b d b c d c c c a a b b a C 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 b b b a a a b b b a a c a c c 46 47 48 49 50 51 52 a b a b b a b 16
  • 17. 17