SlideShare a Scribd company logo
1 of 19
Download to read offline
• “ШУВУУНЫ ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙН
СУРГАЛТЫГ      ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ
  ЗОХИОН       САЙЖРУУЛАХ ” ТӨСӨЛ
             • “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ
БАЙГУУЛАГЧ     ТӨВ” ТББ




             • ШУВУУНЫ ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙН
  СЭДЭВ        ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ




             • СУРГАЛТЫН МАТЕРИАЛ
  ТӨРӨЛ

                                                 1
Нэгдүгээр бүлэг. Томуугийн тухай           Хуудасны    Хичээлд
         ерөнхий ойлголт                      дугаар    ногдох цаг


          СЭДЭВ: 4. ТОМУУГИЙН БУСАД ХЭЛБЭР


1. Адууны томуу
2. Гахайн томуу




                                                                     2
1. АДУУНЫ
АДУУНЫ ТОМУУ
                                                        ТОМУУ
Адууны томуу нь дэлхий даяар тархсан вирүсээр
үүсгэгддэг, өндөр халдвартай, амьсгалын замын
цочмог халдварт өвчин юм. Өвчний далд үе 4-10 хоног
, Олон улсын халдвартын товчоо /OIE/-ны B
ангилалын өвчний жагсаалтанд багтдаг


Дэлхийн олон оронд адууны томуу тодорхой
давтамжтайгаар гардаг бөгөөд вирүсийн хэвшинж нь
байнга өөрчлөгдөж байдаг. Өвчтэй адууны хамрын
ялгадсаар хавьтлын замаар, агаар дуслаар адуунд
дамжин халдварладаг.
Адууны томуугаар унага, даага, шүдлэн, насны адуу
хамгийн хүндээр өвчилдөг. Мөн энэхүү вирүсийн
халдвараар урьд нь өвчилж байгаагүй нас гүйцсэн
өвчилөхөд хүнд явцтай байдаг.
2007 онд Япон, Австрали, Казакстан, Киркизстан,
Сингапур, Хятад, Монголд адууны томуу гарсан байна.
Монгол оронд 1974-1975, 1983-1984, 1993-1994,
2007-2008 онуудад адууны
томуу гарчээ. Энэ өвчин нь10-15 жилд давтагдах
хандлагатай.
Дэлхий дээр 2005-2008 онд адууны томуу гарсан
байдлыг доорхи зурагт үзүүлэв.




                                                                  3
АДУУНЫ ТОМУУ
                                                         Манай улсад 2007 онд адууны томуу
Дэлхий дээр 2005-2008 онд адууны томуу                   дэгдсэн байдлыг дараах зурагт
гарсан байдлыг доорхи зурагт үзүүлэв.                    харуулав.


                                                                     Ховд аймгийн Булган, Үенч, Мянгат, Буянт
                        •      адил байжээ.                          сумдад- 8151
                                                                     Баян-Өлгий аймгийн Улаанхус, Булган, Бугат,
                                                                     Цэнгэл 2062




                                                                                   2007.10.26


                                                        2007.10.07


•      2007-2008 онд манай улсад гарсан адууны томуу
нь А (H3N8) хэвшинжийн вирүсийн халдвар болох нь
тогтоогдов.
•      Монголд оношлогдсон адууны томуугийн вирүс нь
Хойд Америк A/equine/California/8560/2002(H3N8),
A/equine/Bari/2005(H3N8) болон Япон Eq/Kanazawa/07,                                    Вакцинжуулалт хийсэн
Eq/Ibaraki/07)-д илэрсэн адууны томуугийн вирүстэй НА
генүүд адил байжээ.

                                                                                                              4
Эмнэлзүйн онцлог :
     Халдварын эхэн үедээ өндөр халуурдаг /38,9 - 40,6 хэм/. Үүний улмаас өвс, тэжээлээ
идэх дурьшил нь буурч, хөдөлгөөн сулрах, улмаар олон хоног халуурснаас ханиалгаж
эхэлнэ. Зарим тохиолдолд ханиалгах нь улам хүндэрч 3 долоо хоног хүртэл үргэлжилж
болно. Ихэвчлэн бага насны адуунд ханиалга хүндэрч хүнд хэлбэрийн уушигны үрэвслийг
бий болгодог. Халдвар авсан мал цаг агаарын хүндрэл, шимэгчлэх өвчин, тэжээлийн
дутагдал зэргээс өвчинд мэдрэмтгий болж бактерийн гаралтай хоёрдогч халдвар болох
уушигны урэвсэлээр амархан хүндэрч эмчилгээг оройтуулбал үхэлд хүргэх аюултай.

     Эмчилгээ:
     Өвчний эхэн үед өвчтэй адууны халууныг бууруулж тэжээл идэх дуршлыг хэвийн
хадгалах нь чухал. Мал эмнэлэгийн туршлагад фенилбутазон эсвэл флуниксинийг халууныг
бууруулах зорилгоор тарьж хэрэглэнэ. Бактерийн гаралтай уушигны үрэвслийн үед 5-10
хоног антибиотик эмчилгээ хийнэ. Сүүлийн үеийн удаан үйлчилгээтэй антибиотик
бэлдмэлүүдийг тарьж хэрэглэхэд үр дүн сайнтай.
     Нороциллинийг 25 кг амьдын жинд 1 мл тунгаар 48-72 цагийн зайтай 1-2 удаа булчинд
тарьж хэрэглэнэ. Өвчний бүхий л хугацаанд цэвэр ус байнга тавьж өгөх хэрэгтэй.


     Урьдчилан сэргийлэх:

     Өвчтэй адууг эрүүл адуунаас 100 метрээс доошгүй зайд байлгаж тусгаарлана. Адууны
тоног хэрэглэлийг /амгай, хазаар, ногт/ хооронд нь сольж хэрэглэж болохгүй. Адуунд
томууны вакцинг хоёр долоо хоногийн зайтай хоёр удаа тарихад сарын дараа биемахбодид
идэвхтэй дархлаа тогтоно. Гэхдээ томуугийн вирүс олон хэвшинжтэй тул вакцин зарим үед
үйлчилгээ үзүүлэхгүй байж болно                                                           5
2. ГАХАЙН ТОМУУ


    Гахайн томуугийн хүний өвчлөлийн түүхээс

    Гахайн томуу гэдэг нь халдвар өндөртэй, амьсгалын замын өвчин бөгөөд
томуугийн А хэвшинжийн вирүсээр үүсгэгддэг.
     Өвчлөл өндөртэй ч, үхэл багатай (1-4%) байдаг. Гахайн сүргийн дунд уг
өвчлөл заримдаа агаар дуслын замаар эсвэл шууд ба шууд бус хавьтлын замаар
шинж тэмдэггүйгээр явагдсанаас, уг гахайцаашдаа вирүс тээгч болж халдварыг
дамжуулна.




     Гахайн дунд уг өвчний дэгдэлт жилийн бүх улиралд гарч, намар, өвлийн
улиралд зарим бүс нутагт ихэсдэг байна. Дэлхийн олон улс оронд уг өвчнөөс
сэргийлэх зорилгоор гахайг, гахайн томуугийн вакцинаар тогтмол вакцинжуулдаг.
     Гахайн томуу нь ихэвчлэн H1N1 вирүсийн дэд хэвшинжээр үүсгэгддэг. Гэхдээ
бусад дэд хэвшинжүүд гахайн дунд эргэлтэнд байдаг (ж.нь, H1N2, H3N1, H3N2).
Гахай нь шувууны болон хүний улирлын томуугийн вирүсээр халдварлаж болно.
Гахайн H3N2 вирүсийг анх хүнээс гахайнд халдварласан гэж үздэг.

                                                                                6
Гахайн томуугийн хүний өвчлөлийн түүхээс

                                                                      үргэлжлэл
     Зарим тохиолдолд гахай нэг зэрэг нэгээс олон төрлийн вирүсийн халдвар
авч болох бөгөөд эдгээр вирүсийн генүүд холилдох боломжтой. Үүний улмаас
томуугийн "reassortant" вирүс үүсч болно. Хэдийгээр гахайн томуугийн вирүс
ердийн үед зөвхөн гахайг өвчлүүлэх боловч заримдаа тэдгээр нь төрөл зүйлийн
саадыг давж хүнийг өвчлүүлж болно.




    ТОДРУУЛГА: Үүний шалтгаан нь гахай ба хүний амьсгалын замын салст
бүрхүүлийн эпител эсэнд томуугийн вирусийн НА наалдах чадвартай мэдрэг
эсүүд  рецептор эсүүд аль алинд байдагтай холбоотой юм.
    Гахайн томуу өвчний вирүсийг анх 1930 онд гахайнаас ялгаж авсан. Гахайн
томуугийн хүний өвчлөлийн тохиолдол анх 1976 онд АНУ-д 200 гаруй хүн
өвчлүүлж, 1 хүн нас барсан, 1988 онд 1 тохиолдол бүртгэгдэн, нас барсан байна.
2005 оны 12 дугаар сараас 2009 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 12
тохиолдол бүртгэгдэж, нас баралт гараагүй байна.


                                                                                  7
ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

     Гахайн томуугаар хүн халдварлах, хүний өвчлөлийн дэгдэлт гарах явдал
зарим үед бүртгэгдэж, эмнэлзүйн шинж тэмдэг нь улирлын томуугийн шинж
тэмдэгтэй ерөнхийдөө төстэй боловч шинж тэмдэггүй хэлбэрээс нас баралтаар
төгсөх, хатгалгаагаар хүндэрч болно.

    Хүмүүс гахайн томуугийн халдвар авахад хүний томуу, амьсгалын дээд
замын бусад халдвартай адил эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг учир ихэнх
тохиолдлуудыг улирлын томуугийн тандалтаар санамсаргүй илрүүлсэн байдаг.
Хөнгөн, шинж тэмдэггүй тохиолдлуудыг мэдэхгүй өнгөрөх нь их тул уг халдварын
хүний өвчлөлийн бодит тоог мэдэх боломжгүй .



    ШИНЖ ТЭМДЭГ
    Гахайн томуугийн шинж тэмдэг нь энгийн томуутэй адил шинж
тэмдэгтэй. Халуурах, ханиалгах, хоолой өвдөж хуурайших, бие
өвдөх, толгой өвдөх, чичрэх болон сульдах зэрэг шинж тэмдэг
илэрнэ. Зарим тохиолдолд дотор муухайрч, бөөлжинө.
    Уг өвчин насанд хүрэгсдэд анхны шинж тэмдэг илэрснээс хойш 7
хоног, хүүхдэд 10 хүртэл хоногийн хугацаанд бусдад халдвар тараах
магадлалтай.                                                                   8
Гахайн томуугийн хүний өвчлөлийн өнөөгийн байдал
2009 оны 6 сарын 9-ний өдрийн 10 цаг 00 минутын байдлаар дэлхийн 73 улсад Томуугийн A(H1N1)swl
вирүсийн шинэ хувилбарын лабораториор батлагдсан 25288 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс нас
баралт 139 болжээ.




                                                                                                 9
Гахайн томуу дэлхий дахинд
       Гахайн мах, гахайн махан бусад бүтээгдэхүүнийг хэрэглэхэд аюултай
эсэх
     Зөв боловсруулж, чанаж болгосон гахайн мах, бусад бүтээгдэхүүнийг хэрэглэхэд
гахайн томуу халдварласан тохиолдол гараагүй. Гахай болон бусад амьтны махыг
боловсруулах удирдамжид заасан 160°F/70°C-т махыг болгоход гахайн томуугийн вирүс
идэвхгүйждэг.

       Цартахлын аюул байгаа эсэх
      Ихэнхи хүмүүст ялангуяа гахайтай ойр харьцдаггүй хүмүүст гахайн томуугийн вирүсээс хамгаалах
дархлаа огт байдаггүй. Хэрэв гахайн вирүс хүнээс хүнд идэвхтэй дамжих тохиолдолд цартахал гарах
магадлалтай юм. Гахайн томуугийн вирүсээр үүсгэгдсэн цартахлын хор нөлөөг урьдчилж хэлэхэд хэцүү. Энэ нь
тухайн вирүсийн хоруу чанар, хүн амын дархлааны түвшин, улирлын томуугаас үүссэн эсрэгбие болон тухайн
хувь хүний өвчин эсэргүүцэх чадвар зэргээс шалтгаална.



     Одоогоор ДЭМБ томуугийн цартахлын түгшүүрийн үе шатнаа шилжсэн гэж үзэж байгаагаа
саяхан зарлалаа. Учир нь:
1)   АНУ, Мексикт дэгдсэн гахайн томуугийн хүний өвчлөлийн үед ялгасан вирүс нь урьд нь
гахайн ч, хүний ч популяцид эргэлтэнд орж байгаагүй,
2)    энэ шинэ вирүс хүнээс хүнд дамжин тархаж байгаа нь нотлогдлоо гэж ДЭМБ-ын ОУЭМД-
ийн Онц байдлын хороо үзжээ.
3)   Иймээс ДЭМБ гахай томуу гэж нэрлээд байх нь магадгүй гахайн аж ахуй бага хөгжсөн
орнуудын анхаарлыг сулруулж, өөрийн оронд хамаагүй мэт ойлголтонд хүргэж болох юм гэдэг
үүднээс хүний томуугийн болзошгүй тахалт дэгдэлт гэж үзэх болоод байна. Энэ утгаараа уг
өвчлөл нь магадгүй шувууны томуугийн өвчлөлөөс ч аюултай байж магадгүй байгааг
анхааруулсаар байна.                                                                   10
Гахайн томуугийн хүний өвчлөлөөс сэргийлэх вакцин

    Одоогоор өвөрмөц вакцин байхгүй. Томуугийн вирүс нь маш хурдан
хувьсан өөрчлөгдөж байдаг тул жил бүр томуугийн эсрэг вакцины найрлага
өөрчлөгддөг билээ.


      Гахайн томуугийн хүний өвчлөлийн эмчилгээнд хэрэглэх
 эм

      Үндсэн 2 бүлгийн эмийг хэрэглэж байна. 1. Адамантадины бүлэг (amantadine,
 remantadine)2. Нейраминидазийн бүлэг (oseltamivir, zanamivir).
      Өмнө мэдээлэгдэж байсан гахайн томуугийн хүний өвчлөлийн тохиолдлуудад
 вирүсийн эсрэг эм хэрэглээгүй байна. Зарим томуугийн вирүс нь вирүсийн эсрэг
 эмэнд тэсвэртэй байдаг нь эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг байна. АНУ-д
 гахайн томуугаар өвдсөн хүнээс авсан вирүс нь oselatmivir, zanamivir –т мэдрэг,
 amantadine, remantadine-д тэсвэртэй байсан байна. Эмч нар эмнэлзүй, тархвар
 судлалын судалгаа, өвчтөнүүдийн эмчилгээний үр дүн зэрэгт үндэслэж
 эмчилгээний тактикийг зөв боловсруулах хэрэгтэй болдог. Одоогоор вирүсийн
 мэдрэмтгий чанарыг үндэслэн Мексикд гарсан дэгдэлтэнд ажиллаж буй
 мэргэжилтнүүд oseltamivir, zanamivir хэрэглэхийг зөвлөж байна.

                                                                               11
Гахайтай байнга харьцдаг ажилтай бол юу хийх ёстой вэ?
     Хэдийгээр одоогийн гахайн томуугийн хүний өвчлөл гахайн дунд байгаа томуутай
шууд холбоотой гэдгийг бүрэн тогтоогоогүй байгаа ч гэсэн өвчтэй, өвчний сэжигтэй
гахайтай харьцаж ажиллахгүй байх, өвчний шинж тэмдэг илэрсэн бол мал эмнэлгийн
газарт яаралтай мэдээлэх хэрэгтэй.
     Ихэнх хүмүүс өвчтэй гахайтай удаан хугацаанд ойрхон ажилласнаас халдвар авсан
байдаг. Мал төхөөрөх болон маханд боловсруулалт хийх үйл ажиллагааны үед эрүүл ахуйн,
ариун цэврийн дэглэмийг чанд сайн сахих нь халдвараас сэргийлэхэд маш чухал юм.
     Гахайн томуугийн вирүс нь гахайн мах болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнээр дамжсан
тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна.

     Вирүс нь спиртийн төрлийн халдваргүйжүүлэх бодисууд, хлорт нэгдлүүд,
альдегидүүд, нарны хэт ягаан туяа зэрэгт мэдрэг, хатаах буцалгахад амархан идэвхээ
алдаж үхдэг.


      Хэрхэн өөрийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг өвчлөхөөс сэргийлэх

     Өмнө нь гарч байсан гахайн томуугийн хүний өвчлөлийн тохиолдлын эмнэлзүй нь
хөнгөн хэдий ч зарим тохиолдолд уушгины хатгаа болж хүндэрч байсан байна. Одоогийн
Мексик болон бусад улсад гарч байгаа хүний өвчлөлийн эмнэлзүйн хэлбэр янз бүр байна.
     Хүн бүр өвчтэй мал амьтнаас зайлсхийх, ханиад томуу тусвал эмчид яаралтай хандах,
гахайн томуугийн хүний өвчлөл бүртгэгдсэн орнуудад зорчих бол амьсгалын замаар халдвар
авч болох эрсдлээс зайлсхийх, амны хаалт хэрэглэх хэрэгтэй юм.


                                                                                         12
ЕРӨНХИЙ ЗӨВЛӨМЖ:

•   Халуурсан, ханиаж байгаа хүнтэй харьцах, хавьтал болохоос
аль болох зайлсхийх.
•   Гараа тогтмол маш сайн савандаж угаах.
•   Сайн унтаж амрах, тэжээллэг хоол хүнс хэрэглэх, биеэ
чийрэгжүүлэх.



    Түүнчлэн:
•   Олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх.
•   Шингэн зүйл аль болох их уух.
•   Ханиаж, найтаахдаа амны хаалт, алчуур, салфетка хэрэглэх,
хэрэглэсэн салфетка цаасыг хогийн саванд хийх.
•   Өөрийн биеийн байдлыг гэр бүл найз нөхөддөө хэлэх.
•   Өөрийн харъяа өрхийн эмч юмуу эрүүл мэндийн байгууллагад
хандаж үзүүлэх
•   Хэрэв та эрүүл мэндийн тусламж авах боломжгүй газар байгаа бол
нэн даруй эрүүл мэндийн тусламж авах боломжтой газарт очих.
•   Амны хаалт хэрэглэх

                                                                     13
Хэрвээ ойрын хэн нэг нь өвдсөн бол:
•    Гэртээ аль болох тусад нь байлгах. Хэрэв энэ нь боломжгүй бол бусад хүмүүсээс
хамгийн багадаа 1м-ийн зайд байлгах.
•    Өвчтэй хүн асрахдаа амны хаалт хэрэглэх. Маск байхгүй бол цэвэрлэхэд хялбар
материалаар хийж ашиглаж болно.
•    Өвчтэй хүнтэй харьцсан тохиолдол бүрийн дараа гараа сайн савандаж угаах.
•    Өвчтөн байгаа өрөө, тасалгааны агаарыг байнга цэвэршүүлж хаалга, цонхыг нээж
агаарын солилцоо хийх.
•    Гэр орон, орчны ариун цэврийг сайн сахих.
•    Мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг дагах.



     Хэрэв өөрийгөө халдвар авсан гэж үзвэл яах вэ?
     Хэрэв таны бие тавгүйрхэж өндөр халуурч, ханиалгаж, хоолой өвдөх шинж
тэмдэг илэрч, та сүүлийн 14 хоногийн дотор гахайн томуугийн хүний өвчлөл
бүртгэгдсэн улс оронд зочилсон, эсвэл танайд зочин ирсэн, та өвчтэй гахайтай
ойр байсан бол ХӨСҮТ -ийн 100, 454921 утсанд мэдээлэх, зөвлөмж авахыг
зөвлөж байна.
     Дэлхий даяар санхүүгийн хямрал дэгдэж, хүмүүсийн сэтгэл санааг үймэрч
байгаатай зэрэгцэн гахайн томуугийн хүний өвчлөл сэтгэл түгшээсэн асуудал
болоод байна.
     АНУ, Мексикт энэ өвчний улмаас нас баралтын тоо нэмэгдэх болсон
тул америкийн мэргэжилтнүүд өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөмж
гаргажээ.
                                                                                 14
Хэрхэн халдварлах
     Гахайн томуу хүнд хоёр замаар халдварлана: өвчтэй гахайтай ойртох буюу
томууны вирүстэй орчноос; гахайн томуугаар өвчилсөн хүнээр дамжин. Өвчилсөн хүн
найтаалгах буюу ханиалгах үед амьсгалын замаар вирус дамждаг хэмээн одоогоор
үзэж байгаа.
     Харин тус халдварт өвчний гол шинж тэмдэг, халдварлах зам болон эмчилгээ
одоогоор илрээгүй байна. Ямартай ч халдвар авсан хүнд дээрх шинж тэмдэг илэрч
байгаа үе болон дараах долоо хоногийн хугацаанд вирус халдах боломжтой гэгдэж
буй бөгөөд бага насны хүүхэд өвчлөх магадлал өндөртэй аж.


    Халдвар авсан тохиолдолд
    Доорх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж авах
шаардлагатай.
    Хүүхэд: Амьсгаа түргэсэх, амьсгалах хүндрэл, арьс хөхрөх, шингэн зүйл бага уух,
сэрэхгүйгээр их унтах, идэвхигүй болох, уур уцаартай болох. Өвчин даамжирвал
халуурах, ханиад хүндрэх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд.
    Насанд хүрсэн хүн: Амьсгалах хүндрэл, богинохон, хурдан амьсгалах, цээж
болон гэдэс өвдөх, бачуурах, гэнэт толгой эргэх, бөөлжих, байнга огиудас хүрэх зэрэг
тохиолдолд.


                                                                                  15
Урьдчилан сэргийлэлт:


    Одоогоор өвөрмөц вакцин байхгүй. Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн
дэглэмийг сайтар сахих шаардлагатай.
    Үүнд:

- Ханиаж найтаах үед ам, хамрыг таглах;
- Гараа сайтар савандаж угаах;
- Өвчтэй хүнтэй хавьтал болохоос зайлсхийх;
- Нүд, хамар, амандаа бохир гараар хүрэхгүй байх;
- Аминдэмээр баялаг хоол, хүнс хэрэглэх;
- Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх;
- Бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг 1% хлорамины
уусмалаар халдваргүйтгэж байх.
- Эмнэлүйн шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай
хандах.
- Онцын шаардлагагүй бол өвчлөл гарсан оронд зорчихгүй байх.
- Олон хүн цугларсан газраар сэлгүүцэхгүй байх зэрэг болно.



                                                                                 16
Фоксньюс агентлагийн сайтад эмч Клиффорд Бассетын
                   өгсөн 10 зөвлөгөө

    1.Бид гараа угаа гэдэг үгийг хэн нэгэнд тэр бүр хэлдэггүй ч та
ямар нэг зүйлд хүрсний дараа наад зах нь 20 секундийн турш гараа
савандаж угаа.
    2.Усгүй тохиолдолд спиртлэг шингэнээр гараа халдваргүйжүүл.
Гэхдээ нян устгах шингэн бүр вирүсийг устгаж чадахгүй гэдгийг
анхаараарай.
    3.Та ханиаж, найтаахдаа ам, хамраа алчуураар тагла. Ханиад
томуу нь гараар дамжин халдварладаг тул нүд, хамраа гараараа
нухахгүй байхаас гадна нүүрэндээ тэр бүр хүрэхгүй байх хэрэгтэй.
Найтаахад ам, хамраа гараараа тагласан бол гараа угаахаа бүү
март.
    4.Хэрвээ та халдварын тархалттай газар нутагт байгаа бол
гадуур сэлгүүцэхгүй байх.



                                                                     17
5.Томуугийн ямар нэг шинж тэмдэг илэрвэл гэртээ байх.
    6.С витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх.
    7.Өөрт тохирсон хоол идэж, сайн амрах. Унтаж амрах нь
дархлаа сайжруулах хамгийн сайн аргын нэг юм. Хэрэв та
сайн амарч чадсан бол өвчний эсрэг сайн бэлтгэлтэй байна
гэсэн үг.
    8.Бага насны хүүхдүүдээ цэвэр орчинд байлга. Гар болон
амыг угаалгаж заншуулах.
    9.Гэр орноо ариутгалын бодистой уусмалаар цэвэрлэх.
Ариутгалын бодис зөвхөн аливаа зүйлийн гадна хэсгийг
цэвэрлээд зогсохгүй нянг устгах гол зэвсэг гэдгийг сайн
санах.
    10.Эцэст нь хэлэхэд гахайн томуугийн хүний өвчлөлийн
шинж тэмдэг илэрсэн бол эмчид яаралтай ханд!!!


                                                             18
АНХААРАЛ ТАВЬСАНД
    БАЯРЛАЛАА




                    19

More Related Content

What's hot

лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,batsuuri nantsag
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsbatsuuri nantsag
 
Tomuu, tomuu tost owchin
Tomuu, tomuu tost owchinTomuu, tomuu tost owchin
Tomuu, tomuu tost owchinuuree_247
 
Томуугийн дархлаажуулалт
Томуугийн дархлаажуулалтТомуугийн дархлаажуулалт
Томуугийн дархлаажуулалтOyunsaikhan Tsagaankhuu
 
Presentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйл
Presentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйлPresentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйл
Presentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйлbatsuuri nantsag
 
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/Tuvshinsanaa Baasanjav
 
Галзуу өвчин
Галзуу өвчинГалзуу өвчин
Галзуу өвчинUchral Kh
 
Animal disease etiology
Animal disease etiologyAnimal disease etiology
Animal disease etiologytamiraa88
 
вакцин
вакцинвакцин
вакцинtuya0507
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesbatsuuri nantsag
 

What's hot (20)

лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,лекц 10. сүрьеэ, актиномикоз,
лекц 10. сүрьеэ, актиномикоз,
 
Presentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahsPresentation 3 bcpp and ahs
Presentation 3 bcpp and ahs
 
Хүний томуу
Хүний томууХүний томуу
Хүний томуу
 
Ppth7
Ppth7Ppth7
Ppth7
 
боом
боомбоом
боом
 
тарваган тахал
тарваган тахалтарваган тахал
тарваган тахал
 
Tomuu, tomuu tost owchin
Tomuu, tomuu tost owchinTomuu, tomuu tost owchin
Tomuu, tomuu tost owchin
 
Боом өвчин Boom
Боом өвчин BoomБоом өвчин Boom
Боом өвчин Boom
 
Томуугийн цар тахал
Томуугийн цар тахалТомуугийн цар тахал
Томуугийн цар тахал
 
Томуугийн дархлаажуулалт
Томуугийн дархлаажуулалтТомуугийн дархлаажуулалт
Томуугийн дархлаажуулалт
 
Presentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйл
Presentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйлPresentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйл
Presentation 1. эпизоотологийн шу ны судлах зүйл
 
сүрьеэ өвчин
сүрьеэ өвчин сүрьеэ өвчин
сүрьеэ өвчин
 
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
Мал амьтны гоц халдварт өвчин /Animal infectious diseases/
 
Галзуу өвчин
Галзуу өвчинГалзуу өвчин
Галзуу өвчин
 
Haldvart uvchin
Haldvart uvchinHaldvart uvchin
Haldvart uvchin
 
Animal disease etiology
Animal disease etiologyAnimal disease etiology
Animal disease etiology
 
Boom
BoomBoom
Boom
 
вакцин
вакцинвакцин
вакцин
 
Mb l6
Mb l6Mb l6
Mb l6
 
Presentation 11 horses diseases
Presentation 11 horses diseasesPresentation 11 horses diseases
Presentation 11 horses diseases
 

Similar to Адуу, гахайны томуу

лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2batsuuri nantsag
 
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэллекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэлbatsuuri nantsag
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfbatsuuri nantsag
 
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаалекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглааbatsuuri nantsag
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтbatsuuri nantsag
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcbatsuuri nantsag
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesbatsuuri nantsag
 
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин batsuuri nantsag
 
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга batsuuri nantsag
 
халдварт саа
халдварт саахалдварт саа
халдварт сааHongoroo Zayts
 
Эбола вирусын өвчин- Ebola virus disease
Эбола вирусын өвчин- Ebola virus disease Эбола вирусын өвчин- Ebola virus disease
Эбола вирусын өвчин- Ebola virus disease Ariunbayar Bazarvaani
 
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгалекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгаbatsuuri nantsag
 
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэглекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэгbatsuuri nantsag
 
Presentation1 introduction
Presentation1 introductionPresentation1 introduction
Presentation1 introductionbatsuuri nantsag
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesbatsuuri nantsag
 
Tomuu dugnelt-04-doloo-honog
Tomuu dugnelt-04-doloo-honogTomuu dugnelt-04-doloo-honog
Tomuu dugnelt-04-doloo-honogrtumur
 

Similar to Адуу, гахайны томуу (20)

лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
лекц 2. бруцеллез, цусан халдварт 2
 
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэллекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
лекц 5. шүлхий, адууны хцб, лейкоз, хөх хэл
 
Presentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asfPresentation 2 ppr and asf
Presentation 2 ppr and asf
 
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаалекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
лекц 14. адууны сахуу, хар дэлэн, тэмээний буглаа
 
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалтлекц 9. дхх, брадзот, хиамдалт
лекц 9. дхх, брадзот, хиамдалт
 
Presentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etcPresentation 5 erd lsd bt_etc
Presentation 5 erd lsd bt_etc
 
Presentation 13 pig diseases
Presentation 13 pig diseasesPresentation 13 pig diseases
Presentation 13 pig diseases
 
Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2Presentation 8 zoonosis 2
Presentation 8 zoonosis 2
 
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
лекц 15. ауескийн өвчин,хорт салст халуурал, марекийн өвчин
 
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
лекц 13. листериоз, ёлом, цусан суулга
 
халдварт саа
халдварт саахалдварт саа
халдварт саа
 
Эбола вирусын өвчин- Ebola virus disease
Эбола вирусын өвчин- Ebola virus disease Эбола вирусын өвчин- Ebola virus disease
Эбола вирусын өвчин- Ebola virus disease
 
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударгалекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
лекц 12. үхэр, гахай, бог малын мялзан, нохойн гударга
 
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэглекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
лекц 6. цэцэг, шөвөг яр, эфимер чичрэг
 
Sheep
SheepSheep
Sheep
 
Presentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp spPresentation 4 tbd gsp sp
Presentation 4 tbd gsp sp
 
Presentation1 introduction
Presentation1 introductionPresentation1 introduction
Presentation1 introduction
 
Presentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseasesPresentation 9 factoral diseases
Presentation 9 factoral diseases
 
Garin avlaga
Garin avlagaGarin avlaga
Garin avlaga
 
Tomuu dugnelt-04-doloo-honog
Tomuu dugnelt-04-doloo-honogTomuu dugnelt-04-doloo-honog
Tomuu dugnelt-04-doloo-honog
 

More from Oyunsaikhan Tsagaankhuu

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ
Урьдчилан сэргийлэх арга хэмжээУрьдчилан сэргийлэх арга хэмжээ
Урьдчилан сэргийлэх арга хэмжээOyunsaikhan Tsagaankhuu
 
Лабораторийн шинжилгээ
Лабораторийн шинжилгээЛабораторийн шинжилгээ
Лабораторийн шинжилгээOyunsaikhan Tsagaankhuu
 
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагааХорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагааOyunsaikhan Tsagaankhuu
 
хүндийн хэмжүүр бататгал
хүндийн хэмжүүр бататгалхүндийн хэмжүүр бататгал
хүндийн хэмжүүр бататгалOyunsaikhan Tsagaankhuu
 
уртын хэмжүүр бататгал
уртын хэмжүүр бататгалуртын хэмжүүр бататгал
уртын хэмжүүр бататгалOyunsaikhan Tsagaankhuu
 

More from Oyunsaikhan Tsagaankhuu (8)

Гал унтраагуур
Гал унтраагуурГал унтраагуур
Гал унтраагуур
 
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ
Урьдчилан сэргийлэх арга хэмжээУрьдчилан сэргийлэх арга хэмжээ
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ
 
Лабораторийн шинжилгээ
Лабораторийн шинжилгээЛабораторийн шинжилгээ
Лабораторийн шинжилгээ
 
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагааХорио цээр тогтоох үйл ажиллагаа
Хорио цээр тогтоох үйл ажиллагаа
 
уртын хэмжүүр
уртын хэмжүүруртын хэмжүүр
уртын хэмжүүр
 
хүндийн хэмжүүр бататгал
хүндийн хэмжүүр бататгалхүндийн хэмжүүр бататгал
хүндийн хэмжүүр бататгал
 
хүндийн хэмжүүр
хүндийн хэмжүүрхүндийн хэмжүүр
хүндийн хэмжүүр
 
уртын хэмжүүр бататгал
уртын хэмжүүр бататгалуртын хэмжүүр бататгал
уртын хэмжүүр бататгал
 

Адуу, гахайны томуу

  • 1. • “ШУВУУНЫ ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙН СУРГАЛТЫГ ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ ЗОХИОН САЙЖРУУЛАХ ” ТӨСӨЛ • “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ БАЙГУУЛАГЧ ТӨВ” ТББ • ШУВУУНЫ ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙН СЭДЭВ ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ • СУРГАЛТЫН МАТЕРИАЛ ТӨРӨЛ 1
  • 2. Нэгдүгээр бүлэг. Томуугийн тухай Хуудасны Хичээлд ерөнхий ойлголт дугаар ногдох цаг СЭДЭВ: 4. ТОМУУГИЙН БУСАД ХЭЛБЭР 1. Адууны томуу 2. Гахайн томуу 2
  • 3. 1. АДУУНЫ АДУУНЫ ТОМУУ ТОМУУ Адууны томуу нь дэлхий даяар тархсан вирүсээр үүсгэгддэг, өндөр халдвартай, амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Өвчний далд үе 4-10 хоног , Олон улсын халдвартын товчоо /OIE/-ны B ангилалын өвчний жагсаалтанд багтдаг Дэлхийн олон оронд адууны томуу тодорхой давтамжтайгаар гардаг бөгөөд вирүсийн хэвшинж нь байнга өөрчлөгдөж байдаг. Өвчтэй адууны хамрын ялгадсаар хавьтлын замаар, агаар дуслаар адуунд дамжин халдварладаг. Адууны томуугаар унага, даага, шүдлэн, насны адуу хамгийн хүндээр өвчилдөг. Мөн энэхүү вирүсийн халдвараар урьд нь өвчилж байгаагүй нас гүйцсэн өвчилөхөд хүнд явцтай байдаг. 2007 онд Япон, Австрали, Казакстан, Киркизстан, Сингапур, Хятад, Монголд адууны томуу гарсан байна. Монгол оронд 1974-1975, 1983-1984, 1993-1994, 2007-2008 онуудад адууны томуу гарчээ. Энэ өвчин нь10-15 жилд давтагдах хандлагатай. Дэлхий дээр 2005-2008 онд адууны томуу гарсан байдлыг доорхи зурагт үзүүлэв. 3
  • 4. АДУУНЫ ТОМУУ Манай улсад 2007 онд адууны томуу Дэлхий дээр 2005-2008 онд адууны томуу дэгдсэн байдлыг дараах зурагт гарсан байдлыг доорхи зурагт үзүүлэв. харуулав. Ховд аймгийн Булган, Үенч, Мянгат, Буянт • адил байжээ. сумдад- 8151 Баян-Өлгий аймгийн Улаанхус, Булган, Бугат, Цэнгэл 2062 2007.10.26 2007.10.07 • 2007-2008 онд манай улсад гарсан адууны томуу нь А (H3N8) хэвшинжийн вирүсийн халдвар болох нь тогтоогдов. • Монголд оношлогдсон адууны томуугийн вирүс нь Хойд Америк A/equine/California/8560/2002(H3N8), A/equine/Bari/2005(H3N8) болон Япон Eq/Kanazawa/07, Вакцинжуулалт хийсэн Eq/Ibaraki/07)-д илэрсэн адууны томуугийн вирүстэй НА генүүд адил байжээ. 4
  • 5. Эмнэлзүйн онцлог : Халдварын эхэн үедээ өндөр халуурдаг /38,9 - 40,6 хэм/. Үүний улмаас өвс, тэжээлээ идэх дурьшил нь буурч, хөдөлгөөн сулрах, улмаар олон хоног халуурснаас ханиалгаж эхэлнэ. Зарим тохиолдолд ханиалгах нь улам хүндэрч 3 долоо хоног хүртэл үргэлжилж болно. Ихэвчлэн бага насны адуунд ханиалга хүндэрч хүнд хэлбэрийн уушигны үрэвслийг бий болгодог. Халдвар авсан мал цаг агаарын хүндрэл, шимэгчлэх өвчин, тэжээлийн дутагдал зэргээс өвчинд мэдрэмтгий болж бактерийн гаралтай хоёрдогч халдвар болох уушигны урэвсэлээр амархан хүндэрч эмчилгээг оройтуулбал үхэлд хүргэх аюултай. Эмчилгээ: Өвчний эхэн үед өвчтэй адууны халууныг бууруулж тэжээл идэх дуршлыг хэвийн хадгалах нь чухал. Мал эмнэлэгийн туршлагад фенилбутазон эсвэл флуниксинийг халууныг бууруулах зорилгоор тарьж хэрэглэнэ. Бактерийн гаралтай уушигны үрэвслийн үед 5-10 хоног антибиотик эмчилгээ хийнэ. Сүүлийн үеийн удаан үйлчилгээтэй антибиотик бэлдмэлүүдийг тарьж хэрэглэхэд үр дүн сайнтай. Нороциллинийг 25 кг амьдын жинд 1 мл тунгаар 48-72 цагийн зайтай 1-2 удаа булчинд тарьж хэрэглэнэ. Өвчний бүхий л хугацаанд цэвэр ус байнга тавьж өгөх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх: Өвчтэй адууг эрүүл адуунаас 100 метрээс доошгүй зайд байлгаж тусгаарлана. Адууны тоног хэрэглэлийг /амгай, хазаар, ногт/ хооронд нь сольж хэрэглэж болохгүй. Адуунд томууны вакцинг хоёр долоо хоногийн зайтай хоёр удаа тарихад сарын дараа биемахбодид идэвхтэй дархлаа тогтоно. Гэхдээ томуугийн вирүс олон хэвшинжтэй тул вакцин зарим үед үйлчилгээ үзүүлэхгүй байж болно 5
  • 6. 2. ГАХАЙН ТОМУУ Гахайн томуугийн хүний өвчлөлийн түүхээс Гахайн томуу гэдэг нь халдвар өндөртэй, амьсгалын замын өвчин бөгөөд томуугийн А хэвшинжийн вирүсээр үүсгэгддэг. Өвчлөл өндөртэй ч, үхэл багатай (1-4%) байдаг. Гахайн сүргийн дунд уг өвчлөл заримдаа агаар дуслын замаар эсвэл шууд ба шууд бус хавьтлын замаар шинж тэмдэггүйгээр явагдсанаас, уг гахайцаашдаа вирүс тээгч болж халдварыг дамжуулна. Гахайн дунд уг өвчний дэгдэлт жилийн бүх улиралд гарч, намар, өвлийн улиралд зарим бүс нутагт ихэсдэг байна. Дэлхийн олон улс оронд уг өвчнөөс сэргийлэх зорилгоор гахайг, гахайн томуугийн вакцинаар тогтмол вакцинжуулдаг. Гахайн томуу нь ихэвчлэн H1N1 вирүсийн дэд хэвшинжээр үүсгэгддэг. Гэхдээ бусад дэд хэвшинжүүд гахайн дунд эргэлтэнд байдаг (ж.нь, H1N2, H3N1, H3N2). Гахай нь шувууны болон хүний улирлын томуугийн вирүсээр халдварлаж болно. Гахайн H3N2 вирүсийг анх хүнээс гахайнд халдварласан гэж үздэг. 6
  • 7. Гахайн томуугийн хүний өвчлөлийн түүхээс үргэлжлэл Зарим тохиолдолд гахай нэг зэрэг нэгээс олон төрлийн вирүсийн халдвар авч болох бөгөөд эдгээр вирүсийн генүүд холилдох боломжтой. Үүний улмаас томуугийн "reassortant" вирүс үүсч болно. Хэдийгээр гахайн томуугийн вирүс ердийн үед зөвхөн гахайг өвчлүүлэх боловч заримдаа тэдгээр нь төрөл зүйлийн саадыг давж хүнийг өвчлүүлж болно. ТОДРУУЛГА: Үүний шалтгаан нь гахай ба хүний амьсгалын замын салст бүрхүүлийн эпител эсэнд томуугийн вирусийн НА наалдах чадвартай мэдрэг эсүүд рецептор эсүүд аль алинд байдагтай холбоотой юм. Гахайн томуу өвчний вирүсийг анх 1930 онд гахайнаас ялгаж авсан. Гахайн томуугийн хүний өвчлөлийн тохиолдол анх 1976 онд АНУ-д 200 гаруй хүн өвчлүүлж, 1 хүн нас барсан, 1988 онд 1 тохиолдол бүртгэгдэн, нас барсан байна. 2005 оны 12 дугаар сараас 2009 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 12 тохиолдол бүртгэгдэж, нас баралт гараагүй байна. 7
  • 8. ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ Гахайн томуугаар хүн халдварлах, хүний өвчлөлийн дэгдэлт гарах явдал зарим үед бүртгэгдэж, эмнэлзүйн шинж тэмдэг нь улирлын томуугийн шинж тэмдэгтэй ерөнхийдөө төстэй боловч шинж тэмдэггүй хэлбэрээс нас баралтаар төгсөх, хатгалгаагаар хүндэрч болно. Хүмүүс гахайн томуугийн халдвар авахад хүний томуу, амьсгалын дээд замын бусад халдвартай адил эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг учир ихэнх тохиолдлуудыг улирлын томуугийн тандалтаар санамсаргүй илрүүлсэн байдаг. Хөнгөн, шинж тэмдэггүй тохиолдлуудыг мэдэхгүй өнгөрөх нь их тул уг халдварын хүний өвчлөлийн бодит тоог мэдэх боломжгүй . ШИНЖ ТЭМДЭГ Гахайн томуугийн шинж тэмдэг нь энгийн томуутэй адил шинж тэмдэгтэй. Халуурах, ханиалгах, хоолой өвдөж хуурайших, бие өвдөх, толгой өвдөх, чичрэх болон сульдах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Зарим тохиолдолд дотор муухайрч, бөөлжинө. Уг өвчин насанд хүрэгсдэд анхны шинж тэмдэг илэрснээс хойш 7 хоног, хүүхдэд 10 хүртэл хоногийн хугацаанд бусдад халдвар тараах магадлалтай. 8
  • 9. Гахайн томуугийн хүний өвчлөлийн өнөөгийн байдал 2009 оны 6 сарын 9-ний өдрийн 10 цаг 00 минутын байдлаар дэлхийн 73 улсад Томуугийн A(H1N1)swl вирүсийн шинэ хувилбарын лабораториор батлагдсан 25288 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс нас баралт 139 болжээ. 9
  • 10. Гахайн томуу дэлхий дахинд Гахайн мах, гахайн махан бусад бүтээгдэхүүнийг хэрэглэхэд аюултай эсэх Зөв боловсруулж, чанаж болгосон гахайн мах, бусад бүтээгдэхүүнийг хэрэглэхэд гахайн томуу халдварласан тохиолдол гараагүй. Гахай болон бусад амьтны махыг боловсруулах удирдамжид заасан 160°F/70°C-т махыг болгоход гахайн томуугийн вирүс идэвхгүйждэг. Цартахлын аюул байгаа эсэх Ихэнхи хүмүүст ялангуяа гахайтай ойр харьцдаггүй хүмүүст гахайн томуугийн вирүсээс хамгаалах дархлаа огт байдаггүй. Хэрэв гахайн вирүс хүнээс хүнд идэвхтэй дамжих тохиолдолд цартахал гарах магадлалтай юм. Гахайн томуугийн вирүсээр үүсгэгдсэн цартахлын хор нөлөөг урьдчилж хэлэхэд хэцүү. Энэ нь тухайн вирүсийн хоруу чанар, хүн амын дархлааны түвшин, улирлын томуугаас үүссэн эсрэгбие болон тухайн хувь хүний өвчин эсэргүүцэх чадвар зэргээс шалтгаална. Одоогоор ДЭМБ томуугийн цартахлын түгшүүрийн үе шатнаа шилжсэн гэж үзэж байгаагаа саяхан зарлалаа. Учир нь: 1) АНУ, Мексикт дэгдсэн гахайн томуугийн хүний өвчлөлийн үед ялгасан вирүс нь урьд нь гахайн ч, хүний ч популяцид эргэлтэнд орж байгаагүй, 2) энэ шинэ вирүс хүнээс хүнд дамжин тархаж байгаа нь нотлогдлоо гэж ДЭМБ-ын ОУЭМД- ийн Онц байдлын хороо үзжээ. 3) Иймээс ДЭМБ гахай томуу гэж нэрлээд байх нь магадгүй гахайн аж ахуй бага хөгжсөн орнуудын анхаарлыг сулруулж, өөрийн оронд хамаагүй мэт ойлголтонд хүргэж болох юм гэдэг үүднээс хүний томуугийн болзошгүй тахалт дэгдэлт гэж үзэх болоод байна. Энэ утгаараа уг өвчлөл нь магадгүй шувууны томуугийн өвчлөлөөс ч аюултай байж магадгүй байгааг анхааруулсаар байна. 10
  • 11. Гахайн томуугийн хүний өвчлөлөөс сэргийлэх вакцин Одоогоор өвөрмөц вакцин байхгүй. Томуугийн вирүс нь маш хурдан хувьсан өөрчлөгдөж байдаг тул жил бүр томуугийн эсрэг вакцины найрлага өөрчлөгддөг билээ. Гахайн томуугийн хүний өвчлөлийн эмчилгээнд хэрэглэх эм Үндсэн 2 бүлгийн эмийг хэрэглэж байна. 1. Адамантадины бүлэг (amantadine, remantadine)2. Нейраминидазийн бүлэг (oseltamivir, zanamivir). Өмнө мэдээлэгдэж байсан гахайн томуугийн хүний өвчлөлийн тохиолдлуудад вирүсийн эсрэг эм хэрэглээгүй байна. Зарим томуугийн вирүс нь вирүсийн эсрэг эмэнд тэсвэртэй байдаг нь эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг байна. АНУ-д гахайн томуугаар өвдсөн хүнээс авсан вирүс нь oselatmivir, zanamivir –т мэдрэг, amantadine, remantadine-д тэсвэртэй байсан байна. Эмч нар эмнэлзүй, тархвар судлалын судалгаа, өвчтөнүүдийн эмчилгээний үр дүн зэрэгт үндэслэж эмчилгээний тактикийг зөв боловсруулах хэрэгтэй болдог. Одоогоор вирүсийн мэдрэмтгий чанарыг үндэслэн Мексикд гарсан дэгдэлтэнд ажиллаж буй мэргэжилтнүүд oseltamivir, zanamivir хэрэглэхийг зөвлөж байна. 11
  • 12. Гахайтай байнга харьцдаг ажилтай бол юу хийх ёстой вэ? Хэдийгээр одоогийн гахайн томуугийн хүний өвчлөл гахайн дунд байгаа томуутай шууд холбоотой гэдгийг бүрэн тогтоогоогүй байгаа ч гэсэн өвчтэй, өвчний сэжигтэй гахайтай харьцаж ажиллахгүй байх, өвчний шинж тэмдэг илэрсэн бол мал эмнэлгийн газарт яаралтай мэдээлэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс өвчтэй гахайтай удаан хугацаанд ойрхон ажилласнаас халдвар авсан байдаг. Мал төхөөрөх болон маханд боловсруулалт хийх үйл ажиллагааны үед эрүүл ахуйн, ариун цэврийн дэглэмийг чанд сайн сахих нь халдвараас сэргийлэхэд маш чухал юм. Гахайн томуугийн вирүс нь гахайн мах болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнээр дамжсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. Вирүс нь спиртийн төрлийн халдваргүйжүүлэх бодисууд, хлорт нэгдлүүд, альдегидүүд, нарны хэт ягаан туяа зэрэгт мэдрэг, хатаах буцалгахад амархан идэвхээ алдаж үхдэг. Хэрхэн өөрийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг өвчлөхөөс сэргийлэх Өмнө нь гарч байсан гахайн томуугийн хүний өвчлөлийн тохиолдлын эмнэлзүй нь хөнгөн хэдий ч зарим тохиолдолд уушгины хатгаа болж хүндэрч байсан байна. Одоогийн Мексик болон бусад улсад гарч байгаа хүний өвчлөлийн эмнэлзүйн хэлбэр янз бүр байна. Хүн бүр өвчтэй мал амьтнаас зайлсхийх, ханиад томуу тусвал эмчид яаралтай хандах, гахайн томуугийн хүний өвчлөл бүртгэгдсэн орнуудад зорчих бол амьсгалын замаар халдвар авч болох эрсдлээс зайлсхийх, амны хаалт хэрэглэх хэрэгтэй юм. 12
  • 13. ЕРӨНХИЙ ЗӨВЛӨМЖ: • Халуурсан, ханиаж байгаа хүнтэй харьцах, хавьтал болохоос аль болох зайлсхийх. • Гараа тогтмол маш сайн савандаж угаах. • Сайн унтаж амрах, тэжээллэг хоол хүнс хэрэглэх, биеэ чийрэгжүүлэх. Түүнчлэн: • Олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх. • Шингэн зүйл аль болох их уух. • Ханиаж, найтаахдаа амны хаалт, алчуур, салфетка хэрэглэх, хэрэглэсэн салфетка цаасыг хогийн саванд хийх. • Өөрийн биеийн байдлыг гэр бүл найз нөхөддөө хэлэх. • Өөрийн харъяа өрхийн эмч юмуу эрүүл мэндийн байгууллагад хандаж үзүүлэх • Хэрэв та эрүүл мэндийн тусламж авах боломжгүй газар байгаа бол нэн даруй эрүүл мэндийн тусламж авах боломжтой газарт очих. • Амны хаалт хэрэглэх 13
  • 14. Хэрвээ ойрын хэн нэг нь өвдсөн бол: • Гэртээ аль болох тусад нь байлгах. Хэрэв энэ нь боломжгүй бол бусад хүмүүсээс хамгийн багадаа 1м-ийн зайд байлгах. • Өвчтэй хүн асрахдаа амны хаалт хэрэглэх. Маск байхгүй бол цэвэрлэхэд хялбар материалаар хийж ашиглаж болно. • Өвчтэй хүнтэй харьцсан тохиолдол бүрийн дараа гараа сайн савандаж угаах. • Өвчтөн байгаа өрөө, тасалгааны агаарыг байнга цэвэршүүлж хаалга, цонхыг нээж агаарын солилцоо хийх. • Гэр орон, орчны ариун цэврийг сайн сахих. • Мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг дагах. Хэрэв өөрийгөө халдвар авсан гэж үзвэл яах вэ? Хэрэв таны бие тавгүйрхэж өндөр халуурч, ханиалгаж, хоолой өвдөх шинж тэмдэг илэрч, та сүүлийн 14 хоногийн дотор гахайн томуугийн хүний өвчлөл бүртгэгдсэн улс оронд зочилсон, эсвэл танайд зочин ирсэн, та өвчтэй гахайтай ойр байсан бол ХӨСҮТ -ийн 100, 454921 утсанд мэдээлэх, зөвлөмж авахыг зөвлөж байна. Дэлхий даяар санхүүгийн хямрал дэгдэж, хүмүүсийн сэтгэл санааг үймэрч байгаатай зэрэгцэн гахайн томуугийн хүний өвчлөл сэтгэл түгшээсэн асуудал болоод байна. АНУ, Мексикт энэ өвчний улмаас нас баралтын тоо нэмэгдэх болсон тул америкийн мэргэжилтнүүд өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөмж гаргажээ. 14
  • 15. Хэрхэн халдварлах Гахайн томуу хүнд хоёр замаар халдварлана: өвчтэй гахайтай ойртох буюу томууны вирүстэй орчноос; гахайн томуугаар өвчилсөн хүнээр дамжин. Өвчилсөн хүн найтаалгах буюу ханиалгах үед амьсгалын замаар вирус дамждаг хэмээн одоогоор үзэж байгаа. Харин тус халдварт өвчний гол шинж тэмдэг, халдварлах зам болон эмчилгээ одоогоор илрээгүй байна. Ямартай ч халдвар авсан хүнд дээрх шинж тэмдэг илэрч байгаа үе болон дараах долоо хоногийн хугацаанд вирус халдах боломжтой гэгдэж буй бөгөөд бага насны хүүхэд өвчлөх магадлал өндөртэй аж. Халдвар авсан тохиолдолд Доорх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай. Хүүхэд: Амьсгаа түргэсэх, амьсгалах хүндрэл, арьс хөхрөх, шингэн зүйл бага уух, сэрэхгүйгээр их унтах, идэвхигүй болох, уур уцаартай болох. Өвчин даамжирвал халуурах, ханиад хүндрэх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд. Насанд хүрсэн хүн: Амьсгалах хүндрэл, богинохон, хурдан амьсгалах, цээж болон гэдэс өвдөх, бачуурах, гэнэт толгой эргэх, бөөлжих, байнга огиудас хүрэх зэрэг тохиолдолд. 15
  • 16. Урьдчилан сэргийлэлт: Одоогоор өвөрмөц вакцин байхгүй. Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардлагатай. Үүнд: - Ханиаж найтаах үед ам, хамрыг таглах; - Гараа сайтар савандаж угаах; - Өвчтэй хүнтэй хавьтал болохоос зайлсхийх; - Нүд, хамар, амандаа бохир гараар хүрэхгүй байх; - Аминдэмээр баялаг хоол, хүнс хэрэглэх; - Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх; - Бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг 1% хлорамины уусмалаар халдваргүйтгэж байх. - Эмнэлүйн шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах. - Онцын шаардлагагүй бол өвчлөл гарсан оронд зорчихгүй байх. - Олон хүн цугларсан газраар сэлгүүцэхгүй байх зэрэг болно. 16
  • 17. Фоксньюс агентлагийн сайтад эмч Клиффорд Бассетын өгсөн 10 зөвлөгөө 1.Бид гараа угаа гэдэг үгийг хэн нэгэнд тэр бүр хэлдэггүй ч та ямар нэг зүйлд хүрсний дараа наад зах нь 20 секундийн турш гараа савандаж угаа. 2.Усгүй тохиолдолд спиртлэг шингэнээр гараа халдваргүйжүүл. Гэхдээ нян устгах шингэн бүр вирүсийг устгаж чадахгүй гэдгийг анхаараарай. 3.Та ханиаж, найтаахдаа ам, хамраа алчуураар тагла. Ханиад томуу нь гараар дамжин халдварладаг тул нүд, хамраа гараараа нухахгүй байхаас гадна нүүрэндээ тэр бүр хүрэхгүй байх хэрэгтэй. Найтаахад ам, хамраа гараараа тагласан бол гараа угаахаа бүү март. 4.Хэрвээ та халдварын тархалттай газар нутагт байгаа бол гадуур сэлгүүцэхгүй байх. 17
  • 18. 5.Томуугийн ямар нэг шинж тэмдэг илэрвэл гэртээ байх. 6.С витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх. 7.Өөрт тохирсон хоол идэж, сайн амрах. Унтаж амрах нь дархлаа сайжруулах хамгийн сайн аргын нэг юм. Хэрэв та сайн амарч чадсан бол өвчний эсрэг сайн бэлтгэлтэй байна гэсэн үг. 8.Бага насны хүүхдүүдээ цэвэр орчинд байлга. Гар болон амыг угаалгаж заншуулах. 9.Гэр орноо ариутгалын бодистой уусмалаар цэвэрлэх. Ариутгалын бодис зөвхөн аливаа зүйлийн гадна хэсгийг цэвэрлээд зогсохгүй нянг устгах гол зэвсэг гэдгийг сайн санах. 10.Эцэст нь хэлэхэд гахайн томуугийн хүний өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн бол эмчид яаралтай ханд!!! 18
  • 19. АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА 19