Хүний томуу

1,733 views

Published on

Published in: Education
0 Comments
2 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
1,733
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
41
Comments
0
Likes
2
Embeds 0
No embeds

No notes for slide

Хүний томуу

  1. 1. СУРГАЛТЫГ • “ШУВУУНЫ ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙН ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ ЗОХИОН САЙЖРУУЛАХ ” ТӨСӨЛ • “ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ТӨВ”БАЙГУУЛАГЧ ТББ • ШУВУУНЫ ТОМУУ, ХҮНИЙ ТОМУУГИЙН СЭДЭВ ЦАРТАХАЛТАЙ ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ ТӨРӨЛ • СУРГАЛТЫН МАТЕРИАЛ
  2. 2. СЭДЭВ: 2. ХҮНИЙ ТОМУУ Хуудасны ХичээлдНэгдүгээр бүлэг. Томуугийн тухай ерөнхий ойлголт дугаар ногдох цаг СЭДЭВ: 2. Хүний томуу1. Хүний томуугийн вирүс2.Томуугийн вирүс дамжин тархах.3.Хүний томуугийн эмнэлзүйн төрх4. Хүний томуугийн эмчилгээ, сэргийлэлт 2
  3. 3. 1. ХҮНИЙ ТОМУУГИЙН ВИРҮС Хүний томуугийн вирүс нь, ортомиксовирүсийн овогт хамаарна. . Энэ овогт томуугийн А, В, С хэвшинжийн вирүс, Thogovirus (хачгийн) вирүс багтдаг байна. Эдгээрээс хүний томуугийн А, В хэвшинжийн вирүсүүд халдвар судлалын хувьд сонирхолтой болно. Томуугийн А,В хэвшинжийн вирүсийн эсрэгтөрөгчийн төрхийг тодорхойлогч нь вирионы гадна бүрхүүлийн хемагглютинин (HA буюу H), нейраминидаз (NA буюу N) гэсэн 2 төрлийн уураг сэртэн байна. Эдгээр уургийн эсрэг төрөгчийн шинж дээр үндэслэн томуугийн А хэвшинжийн вирүсийг : хемагглютининий 16 (H1-H16), нейраминидазийн 9 (N1-N9) эд хэв шинжид хуваадаг. Томуугийн вирүсийн омгийн бүтэн нэршил нь вирүсийн хэв шинж (А эсвэл В), ялгасан эзний төрөл зүйл (хүнээсялгасан вирүст бол заахгүй), газар нутаг, лабораторийн дугаар, ялгасан он, HA ба NA-ийн хувилбарыг бичсэн байна. Жишээ нь: А/Ulaanbaatar/1806/05(H3N2). Томуугийн вирүс нь агаар дуслын замаар тархаж, амьсгалын замын салст бүрхэвчээр дамжинхалдварладаг бөгөөд амьсгалын замын салстын мүцин давхраа ба эпител (хучуур) эсүүдийг нэвтрэхчадвартай юм. Гагнаас уураг (fusion peptide), NS2 бүтцийн бус уураг нь томуугийн вирусийн үржлийг дэмжигч хорын үүрэг гүйцэтгэнэ. Томуугийн вирүс нь 120 нм хөндлөн огтлолтой, нэг мушгиа РНХ агуулсан, гадуураа липидэн бүрхүүлтэй. Вирионы гадаргуу нь хемагглютинин ба нейраминидазийн уураг сэртэнгээр бүрхэгдсэн байна. Томуугийн А, В хэвшинжийн вирүсийн геном нь 8 тусгаар сегментээс бүтдэг ба гадуураа нуклеокапсид уураг бүрхүүлтэй. Эдгээр сегментүүд нь рибонүклеопротейн (RNP)-ийг бүрдүүлдэг ба сегмент бүр нь тодорхой уургийн нийлэгшлий хариуцдаг. 3
  4. 4. PB2, PB1, PA уургуудаас бүрдэл болдог РНХ-хамаат-РНХ полимераз нь вирүсийн репликац,транскрипцийг зохицуулдаг. NS1, NS2 уургууд нь халдварлагдсан эсийн дотор вирүсийн бүтцийн хэсгүүд шинээр бийболохыг зохицуулдаг. Вирүсийн гадар бүрхүүл болох хоёр үе липид мембран нь эсийн мембраны гаралтай бөгөөдэнэ бүрхүүлд HA, NA, M1 уургууд шигдэн суусан байдаг. М1 уургийн молекулууд нь липидэнбүрхүүлийг доороос бүрхэн байрлаж вирионыг хэлбэржүүлдэг. Томуугийн С вирүс нь 7 сегментэт геном, гадаргуугийн 1 уурагтай, хүнд эмгэгтөрөх чадварсул байна. Томуугийн А хэвшинжийн вирүсийн бүтэц. (en.wikipedia.org/wiki/Avian_infl uenza‐89k) РВ2‐ полимераз В2, РВ1‐ полимераз В1, РА ‐полимераз А, HA буюу H –хемагглютинин, NP‐ нүклеокапсид, NA буюу N – нейраминидаз, М‐матрикс уураг. (М1 –вирионыг хэлбэржүүлэгч уураг. Энэ нь А хэв шинжийн вирүст байна. М2‐ ионы сувгийн шахуургийн үүрэг гүйцэтгэж, эндосомд хүчил шүлтийн тэнцвэрийг хангана.), NS‐бүтцийн бус уураг. 4
  5. 5. 2. ТОМУУГИЙН ВИРҮС ДАМЖИН ТАРХАХ Өвчтэй хүн ханиаж, найтаах үед хамар хоолойноос агаарт цацагдсан дуслаар дамжин томуу хүнээсхүнд дамжин халдварладаг. Дуслын жижиг хэсгүүд агаарт удаан тогтохгүй бөгөөд 3-6 м зайд байсан хүмүүст халдварлана. Халдвар шууд дамжин халдварлахаас гадна амьсгалын замын шүүрлээр бохирдсон зүйлээр бусзамаар дамжин халдварлана. Халдвартай хүн томуугийн вирүсийг өвчний шинж тэмдэг эхэлсэн 2 дахь хоногоос 5 хоногийндотор , харин вирүсийг 10, түүнээс дээш хоногт тараах боломжтой. Íàéòààõàä íÿí àãóóëñàí 2-5 мянган дусал агаарт цацагддаг. 5
  6. 6. 3. ХҮНИЙ ТОМУУГИЙН ЭМНЭЛЗҮЙН ТӨРХ Хүний томуугийн хүндрэлгүй хэлбэр Халдвар авснаас хойш 1-2 өдрийн нууц үеийн дараа томуу өвчин эхлэх ба ингэхдээ ихэвчлэн цочмогшинж тэмдгүүдээр илэрнэ. Үүнд: огцом өндөр халуурах, дагжих, бие эвгүйрхэх, ядарч сульдах, толгой болон булчингаар өвдөх,хоолой торох, ханиалгах, хамраас ус гоожих гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ. Хүүхдэд дунд чихний үрэвсэл,дотор муухайрах, бөөлжих шинж тэмдгүүд түгээмэл илэрдэг. Ховор тохиолдолд гаж (халуурч татах, Ryan-Poirier 1995: нянгийн үжил, Dagan 1984) хэлбэр тохиолддог. Хүндрэлгүй хэлбэрийн томуу өвчний түгээмэл шинж тэмдгүүд: Ерөнхий шинж тэмдгүүд: Халуурах, толгой өвдөх, булчин өвдөх: (Үүнд: нурууны урт булчин, нүдний булчин болон бүх булчинхамарна, Хүүхдэд хөлийн эрээн булчингийн өвдөлт илэрнэ.), бие эвгүйрхэх болон бие сульдах шинж тэмдгүүдилэрнэ. Амьсгалын замын шинж тэмдгүүд: хуурай ханиалгах, нус гоожих, настай хүмүүст ядрах болон толгой эргэх шинж тэмдгүүд илэрнэ. Мөн хоолой сөөх, хоолой торох ба хатах зэрэг ерөнхий шинж тэмдгүүд илэрнэ. Хүүхдэд хоолой бачуурах шинж тэмдэг олонт тохиолддог. 6
  7. 7. Үндсэн шинж тэмдгүүдийн давтамж * Шинж тэмдэг % 37,8 хэм ба түүнээс дээш халуурах 68 Чичрүүдэс хүрэх (халуурч дагжих) ** 90 Ханиалгах 93 Хамар битүүрэх 91 Сульдах 94 Хоолны дуршил буурах 92 Хоолой торох 84 Толгой өвдөх 91 Булчингаар өвдөх 94 * 2470 өвчтөнд лабораториор баталсан томуугийн үед хийсэн ажиглалт (Monto 2000). ** Өгүүлэлд нь халууралт, чичрэлт илэрсэн өвчтөнүүд Эмнэлзүйн төрх нь: халууралтгүй, ханиадны үеийнх шиг амьсгалын замын шинжүүд илрэхбайдлаар, эсвэл амьсгалын замын шинж илрэхгүйгээр туйлдал, ядарлаар илэрч болдог бөгөөд настайхүмүүст сүүлчийн хэлбэр элбэг ажиглагддаг. Шинж тэмдгүүдийн хүнд илрэл халууралтаас шууд хамааралтай. Халууралт болон ерөнхий шинжтэмдгүүд нь голдуу 3 хоног үргэлжилдэг ба заримдаа 4-8 хоног үргэлжилж аажмаар эрчим нь багасна.Гэвч ханиалгах ба бие эвгүйрхэх шинжүүд 2 долоо хоногоос ч илүү хугацаанд үргэлжилж болно. Давтанхалууралт ховор байдаг. Бүрэн эдгэртэл 1-2 долоо хоногийн хугацаа шаардлагатай байдаг ба насанд хүрэгчдэд энэ хугацааурт байна 7
  8. 8. Халууралт: огцом 38-40 хэмд хүрнэ (ялангуяа хүүхэд 41 хэм хүртэл халуурдаг), ихэвчлэн 3 хоногүргэлжилдэг (4-8 хоног ч хүрэх нь бий) ба аажмаар буурна. Давтан халууралт ховор тохиолдоно. Хүндрэлгүй хэлбэрийн томуугийн үзлэгийн илрэлүүд Нүүр царай: мэнчийж улайсан Арьс: халуун ба чийглэг Нүд: нулимс гүйлгэнэсэн, улайсан Хамар: нус гоожсон Чих: үрэвссэн Салст бүрхэвчүүд: улайсан Хүзүүний тунгалагийн зангилаанууд: тэмтрэгдэнэ ( ялангуяа хүүхдэд) Насанд хүрсэн хүмүүс өвчний шинж тэмдэг эхлэхийн өмнөх 24 цагаас хамгийн иххалдвартай, ер нь өмнөх 7 өдрийн туршид халдвартай байдаг. Хүүхэд илүү халдвар тараах эрсдэлтэй байдаг. Ялангуяа хүүхдийн нас бага байхтусмаа өвчин эхлэхээс олон өдрийн өмнөөс вирүсийг гадагш ялгаруулдаг (Frank 1981) ба10 хүртэл хоног үргэлжилж (Frank 1981) болдог. Дархлаа дарангуйлагдсан зарим хүмүүст томуугийн вирүс долоо хоногоор, эсвэлсарын туршид ч гадагш ялгарч болдог (Klimov 1995, Boivin 2002). Дэгдэлтийн бус үед,томуугийн шалтгаант амьсгалын замын шинж тэмдгүүдийг бусад шалтгаант амьсгалынзамын эмгэгүүдээс ялгахад хэцүү (лабораторийн шинжилгээ эцсийн хариуг хэлнэ). Гэсэн ч томуугийн гэнэт эхлэх байдал, халууралт, бие эвгүйрхэх болон бие сульдахшинж тэмдгүүд нь ердийн ханиадаас ялгаат ай 8
  9. 9. Томуу , ердийн ханиадыг жишиж үзвэл: Шинж тэмдэг Томуу Ханиад Шинж тэмдэг Томуу Ханиад Халууралт Ихэвчлэн өндөр, 3-4 хоног үргэлжилнэ Ховор Толгой өвдөлт Түгээмэл Ховор Сульдал 2-3 долоо хоног үргэлжилж болно Ховор Өвдөлт (булчин) Ихэвчлэн байдаг ба хүчтэй Ховор Тамирдалт Эрт илэрдэг ба заримдаа хүнд байна. Үгүй Хамар битүүрэх Ховор Түгээмэл Хоолой торох Ховор Түгээмэл Ханиалгах Түгээмэл Ховор Цээж хөндүүрлэх Түгээмэл, заримдаа хүчтэй Ховордуу Хүндрэлүүд Гуурсан хоолойн үрэвсэл, Хамрын дагавар Уушгины үрэвсэл, хүнд үед хөндийнүүдийн амь насанд аюултай байж болно үрэвсэл Хүний томуугийн хүндрэлүүд Томуугийн үед хамгийн түгээмэл тохиолддог хүндрэл бол уушгины үрэвсэл. Уушгины үрэвсэл ньхоёрдогч хэлбэрээр, нянгаар сэдээгдэх нь элбэг бөгөөд томуугийн уушгины анхдагч үрэвсэл тохиолдволилүү хүнд явагддаг. Вирүс болон нянгаар үүсгэгдсэн хавсарсан хэлбэрийн уушгины үрэвсэл зонхилон томуугийндэгдэлтийн үед тохиолддог. Томуу нь зүрх, уушгины болон бусад архаг өвчнүүдийг хүндрүүлж, сэдрээжболдог. Томуугийн халдвар нь голдуу энцефалопати (McCullers1999, Morishima 2002), түр зуурын миелит,миозит, миокардит, перикардит, ба Рейн хамшинжээр хүндрэх хандлагатай болно. 9
  10. 10. Бактерийн гаралтай уушгины хоёрдогч үрэвсэл Бактерийн шалтгаант уушгины хоёрдогч үрэвсэл нь ихэвчлэн Streptococcus pneumoniae,Staphylococcus aureus ба Haemophilus influenzae-ээр сэдээгддэг. Голдуу, өвчтөнд эдгэрэх шинжүүд гарч байснаа дахин халуун нэмэгдэх нь хавсарсан халдварындохио болдог. Эмнэл зүйн илрэл ба шинж тэмдгүүдийн хувьд бактерийн шалтгаант уушгины үрэвслийнсонгомол шинжүүд: ханиалгах, ногоон цэр гарах болон бодит үзлэг ба рентгенээр илрэх шинжүүд байна.Граммын будалт, цэрнээс өсгөвөрлөх шинжилгээнүүдээр үүсгэгчийг тодорхойлж болно. Уушги ба зүрхний архаг өвчин нь настай хүмүүст бактерийн шалтгаант уушгины үрэвсэл үүсэхшалтаг болдог. Зохистой, оносон антибиотик эмчилгээг хэрэглэснээр эмчилгээний хангалттай үр дүндтүргэн хүрдэг. Уушгины анхдагч вирүст үрэвсэл Эмнэл зүйн хувьд анхдагч, вирүсийн шалтгаант уушгины үрэвсэл нь өөрөө эдгэрдэггүй, цочмогтомуугийн нэг үе шат маягаар явагддаг. Эмнэл зүйн байдал нь дордож байнгын халууралт, амьсгаадалт ба хөхрөлтөөр илэрдэг. Эхэн үедээбодит үзлэгт гарах өөрчлөлтүүд тод бус байх бөгөөд хүнд тохиолдлуудад тархмал өөрчлөлт гардаг. Энэ үешатандаа рентгенд завсрын эдийн тархмал нэвчдэст сүүдэр гарч, гипокси ихтэй, амьсгалын цочмог дутлынхамшинж илэрнэ. Уушгины эд эс, амьсгалын замын шүүрлээс авсан сорьцонд вирүсийн таньц өндөр байна. Уушигныцус алдалттай, вирүсийн шалтгаант уушгины анхдагч үрэвсэл нь 1918 оны цартахлын онцлог шинж байсан.Мөн 1957 оны томуугийн цартахлын үед жирэмсэн эмэгтэй, зүрх судасны өвчтэй (хавхлагийн нарийсал),уушгины архаг эмгэгтэй хүмүүс илүү өртөж байжээ. 10
  11. 11. Вирүс ба бактер хавсарсан шалтгаант уушгины үрэвсэл Анхдагч ба хоёрдогч уушгины үрэвслийн эмнэл зүйн онцлог томуугийн хавсарсан шалтгаант уушгиныүрэвслийн үед харагддаг. Энэ байдал голдуу уушги ба зүрхний архаг өвчтэй өвчтнүүдэд тохиолддог. Заримөвчтнүүдэд явц нь аажим давшингуй, бусдад нь түр зуурын сайжрал өгөөд эргээд хүндрэх тохиолдол байдаг.Эмчилгээний зорилго нь нянгийн эмгэг үйлчлэлийг арилгахад чиглэнэ. Уушгины архаг өвчнүүд сэдрэх Халдвар үүсгэгч нь амьсгалын замын архаг өвчин сэдрээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг нь батлагдсан(Monto 1978). Томуугийн халдвар нь гуурсан хоолойн архаг үрэвсэлтэй өвчтнүүдэд уушгины үйл ажиллагааалдагдахад хүргэдэг. Хүүхдэд, томуу нь өвчний эхний 2 өдөрт уушгины багтрааг идэвхжүүлснээс эдгэрэлт ньердийнхээс удааширдаг (7–оос дээш хоног) байна (Kondo1991). Хоолой бачуурах Хоолой бачуурах нь хүүхдэд түгээмэл тохиолддог томуугийн хүндрэл юм. Томуугийн үеийн хоолойбачуурах нь томуу-төст вирүсийн үеийнхээс илүү хүнд байдаг (Peltola 2002). Эндэгдэл Томуугийн дэгдэлтэнд хөгшид илүү өртөмтгий байдаг. Уушгины үрэвсэл ба томуугийн нас баралтынтүвшин нь 100000 хүн амд 10-600 болон дээш тохиолдол хүртэл хэлбэлздэг. Нэгэн судалгаанд, зүрх судасны болон уушгины хавсарсан эмгэгтэй хүмүүст нас баралтын түвшинхамгийн өндөр (870/1000000) байсан байна (Barker 1982). Томуугийн хүндрэлийн улмаас нас барах нь долоохоногийн дараагаас эхлэх нь элбэг байдаг. Зарим хүмүүс томуугийн хүндрэлээс гарч чадахгүйгээр уушги, зүрх судас, бөөрний үйл ажиллагааны дутлын улмаас нас бардаг. 11
  12. 12. Миозит Миозит нь томуугийн В вирүсийн үед цөөвтөр тохиолддог бөгөөд А томуугийн үед бараг тохиолддоггүй.Эрэгтэй хүүхэд миозитоор өвдөх нь эмэгтэй хүүхдээс илүү . Томуугийн улмаас хүүхдийн цочмог миозитоорөвдөх дундаж хугацаа 3 хоног байна (Agyeman 2004). Ретроспектив судалгаагаар тохиолдлуудын 69%- д нь эрээн булчин дангаараа, 31%-д бусад булчингуудхавсарч байсан байна. Цусан дахь креатинфосфокиназын хэмжээ ихэвчлэн ихэсдэг (Hu 2004). Миозитын шинжтэмдгүүд 3 хоногийн дотор арилдаг боловч заримдаа хэдэн долоо хоног үргэлжлэх нь бий. Зүрх-судасны хүндрэлүүд Миокардит томуугийн халдварын үед ховор тохиолддог хүндрэл юм. Ийлдэс судлалын аргаарбаталгаажсан цочмог томуутай хүмүүст (n=152) хийсэн сонголтгүй когорт судалгаагаар креатининкиназынтүвшин нэмэгдэх нь судалгаанд хамрагдагсадын 12%-д илэрчээ. Харин зүрхний тропонин I ба T-ийн түвшин альч өвчтөнд нэмэгдээгүй байна. Өмнө нь эрүүл байсан насанд хүргэгчдэд зүрхний булчингийн үйл ажиллагааны хямрал, давтамж цархүрээг нь тодорхойлох судалгаагаар зүрхний цахилгаан бичлэгийн хэвийн бус үзүүлэлтүүд 1, 4, 11 ба 28 дахьхоногуудад 53%, 33%, 27% ба 23%-тай байсан байна. Гэвч эдгээр шинжүүд нь эмнэлзүйн хувьд ач холбогдолөгөхөөр шинжүүд биш байжээ. Хордлогот шокийн хам шинж Õîðäëîãûí øîêèéí õàì øèíæ (ÕØÕ) íü òîìóóãèéí õ¿íäðýë áàéäëààð òîõèîëääîã (CDC 1986,MacDonald 1987, Tolan 1993). Óæèã öóñíû äàðàëò áàãàñàëò íü çàðèìäàà øîêîíä àìàðõàí îðóóëäàã (Chesney 1981).ÕØÕ íü òîäîðõîé ýìíýëç¿é äýýð ñóóðèëæ îíîøëîãääîã (Reingold 1981) áà õîð ÿëãàðóóëàãч Staphylococcus aures-ûãöýðíèé ñîðüöîíä òîäîðõîéëæ áîëíî. Ãýíýò òîõèîëäîæ áàéãàà øîêèéã ýìíýëç¿éãýýð íü ìèîêàðäèò áà ¿æëýýñ ÿëãàí îíîøëîõ øààðäëàãàòàé. ªâчнèé ýíýÿëãàí îíîøëîãîî õ¿íä áºãººä öóñíû ýðãýëòèéí õÿíàëò, èéëäýñ ñóäëàëûí øèíæèëãýý, ºñãºâºðèéí øèíæèëãýýøààðäëàãàòàé áàéäàã (CDC1986). 12
  13. 13. Рейн хамшинж Ðåéí õàìøèíæ (Reye’s syndrome) íü ýëýãíèé ¿éë àæèëëàãààíû àëäàãäàë, òàðõèíû ýäèéí¿ðýâñëèéí áóñ ýìãýã ººðчëºëòèéí õîñëîëîîð òîäîðõîéëîãäîíî. Иõýâчëýí âèð¿ñò õàëäâàð, ÿëàíãóÿà òîìóó, õàíèàä, ñàëõèí öýöýãòýé õàâñðàí èëýðäýã.Ýíöåôàëèò, ìåíèíãèò, äèàáåò, ýì õýòð¿¿ëýí õýðýãëýõ, õîðäëîãî, ñýòãýöèéí ºâчíººñ ÿëãàí îíîøëîõøààðäëàãàòàé. Òîìóóãèéí ¿å äýõ Ðåéí õàìøèíæ íü  âèð¿ñèéí õàëäâàðòàé õ¿¿õäýä ãîëäóó èëýðäýã. Àñïèðèíèé õýðýãëýý Ðåéí õàìøèíæèéí õîîðîíä ñòàòèñòèê ìàãàäëàëòàé õîëáîî áàéãààãñóäëààчèä àæèãëàæýý (Starkî1980, Waldman 1982, Íàlpin 1983). Ýíý õàìààðàë íü ýäãýðýëò ìóóòàéáàéñàí àìüñãàëûí çàìûí âèð¿ñèéí öîчìîã õàëäâàðûí ¿åä ñàëèöèëàò õýðýãëýñýí òîõèîëäëîîðáàòëàãäñàí þì. Õ¿¿õäèéí òîìóóãèéí ¿åä àñïèðèí õýðýãëýõèéã çîãñîîñíîîð ÀÍÓ-ä Ðåéí õàìøèíæ èëýðõèéáóóðñàí (Barrett 1986). Хүний дархлал хомсдлын вирүс (ХДХВ)-ийн халдвартай өвчтөнд тохиолдох хүндрэлүүд Òîìóóãèéí ýìíýëç¿éí òºðõ íü ÕÄÕÂ(HIV)-ýýð õàëäâàð àâñàí ºâчòөí¿¿äýä áóñàä á¿ëãèéí ºâчòí¿¿äèéíõýýñÿëãààòàé áèø (Skiest 2001). Çàðèìäàà ýìíýëç¿éí èëýðõèé õýëáýð õîâîð áà óóøãèíû òàëààñ ãàðàõ õ¿íäðýë HIV-ñºðºã ºâчтíèéõòýé èæèë äàâòàìæòàé òîõèîëääîã. Çàðèì ñóäàëãààãààð HIV-òýé ºâчòºíèé òîìóóãèéí óëìààñ ýìíýëýãò õýâòýõ õóâü HIV- ñºðºãõ¿ì¿¿ñèéíõýýñ ºíäºð áàéæýý (Skiest 2001, Fina 2001). ÄÎÕ-òîé õ¿ì¿¿ñò äàðõëàà äàðàíãóéëàãäñàíáàéõ òóë òîìóóгийн íàñ áàðàëòûã íýìýãä¿¿ëäýã (Lin 2001). 13
  14. 14. 4. ХҮНИЙ ТОМУУГИЙН ЭМЧИЛГЭЭ, СЭРГИЙЛЭЛТ Өсвөр насныхан, залуучуудад томуу нь зонхилон хүндрэлгүй,хөнгөн тусах тул шинж тэмдгийн эмчилгээ хийхэд л хангалттай .Харин ахимаг насны хүмүүс, онцгой зарим нөхцөл байдал, эрүүлмэндийн хувьд хэвийн биш хүмүүст вирүсийн эсрэг эмчилгээхэрэгтэй. ТОДРУУЛГА: Нейраминадазыг саатуулагч эмүүд (НАС) нь хүний томуу өвчний аль ч хэвшинжийнвирүсийн (1918 оны цартахал үүсгэгч вирүсийг оруулан) эсрэг сайн үйлчилдэг. Томуугийн А/H5N1/ дэд хэвшинжээр үүсгэгдсэн вирүсийн хүний өвчлөлд оселтамивирзэрэг НАС эмүүдийг хэрэглэхэд үр дүн сайн, гэхдээ зарим тохиолдолд учир дутагдалтай,эмэнд тэсвэржил үүсч байна. Шинэ омгийн вирүсийн эсрэг вакцин бэлхэн биш, түүний үйлдвэрлэлт удаашралтай,вакцин хангамж дутмаг байгаа, цартахалын босгон дээр байгаа үед вирүсийн эсрэг эмүүдийг лцаг алдалгүй хэрэглэх нь эмнэлзүйн хувьд гол арга болох төлөвтэй байна. 14
  15. 15. ВИРҮСИЙН ЭСРЭГ БЭЛДМЭЛ Томуугийн А вирүсийн халдварын эмчилгээнд хоёр НАС, хоёр М2ионы сувгийг саатуулагч эм буюу үндсэн 4 эмийг л хэрэглэдэг. НАС(осетамивир, занамивир) нь томуугийн В хүрээний вирүст ч мөннөлөөлдэг. Өвчний эхний шинж тэмдэг илрээд удаагүй (48 цаг дотор) энэ эмнүүдбүгд сайн үйлчилж чадна. Эмчилгээний үр дүн нь өвчний шинж тэмдэг эхэлсэн, вирүсийн эсрэгэмчилгээ эхэлсэн хугацаанаас шууд хамаарна. Эмчилгээ хэдийчинээ эрт эхэлнэ, үр дүн нь төдий чинээ сайн байх болно. М2ионы сувгийг саатуулагч (МСС) римантадин, амантадин хоёрыг бодоходНАС (оселтамивир, занамивир) нь гаж нөлөө багатай тэсвэржилт үүсэх ньцөөн болно. НАС оселтамивир (Tamiflu®)-г эдүгээ томуугийн А/H5N1/ дэдхэвшинжийн вирүсийн хүний өвчлөлийг эмчлэхэд хэрэглэхгол эм гэж үздэг байна. 15
  16. 16. А/H5N1/ ДЭД ХЭВШИНЖИЙН ВИРҮСИЙН ХАЛДВАРТАЙ ХҮНИЙ ТОМУУГИЙН ЭМЧИЛГЭЭ Шувууны томуугийн H5N1 вирүсээр сэдээгдсэн хүний өвчнийг эмчилсэн туршлага тунхязгаарлагдмал, тэдний эмнэлзүйн талаар цөөн хэдэн өвчтөнг хамарсан ажиглалтууд л хэвлэлднийтлэгдсэн. Эдүгээ эргэлтэнд буй H5N1 вирүсийн өвчнийг эмчлэхэд томуугийн “сонгодог” хэлбэрийгэмчлэхээс зарим нэг ялгаа байж болох ажээ . Дараах аргачлал нь түр зуурын бөгөөд шинэ дүгнэлтүүд гарч ирэхэдзохицуулан өөрчлөх юм. • Томуугийн H5N1-ийн сэжигтэй өвчтөнд лаборатори шинжилгээний хариу гартал нэняаралтай НАС эмүүдийг өгөх . • Оселтамивир (Tamiflu®) нэн түрүүнд сонгох . • Өвчний хүнд тохиолдолд оселтамивирийн тунг ихэсгэн (насанд хүрэгчдэд 150 мг-аар хоногт2 удаа), удаан хугацаагаар (7-10 хоног мөн илүү) хэрэглэх . • Эмэнд тэсвэртэй вирүс байсны улмаас эмнэлзүйн явц хурдан зуур хүндэрч болно • Вирүсийн репликаци үргэлжилж буй нь нотлогдох юм бол өвчин эхлээд 8 хоног өнгөрсөнбайсан ч оселтамивир эмчилгээ нь үр дүн өгч болно . 16
  17. 17. 17

×