онч мэргэн үгс

7,427 views

Published on

Эртний мэргэдийн онч мэргэн үгс

Published in: Education
0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
7,427
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
4
Actions
Shares
0
Downloads
53
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

онч мэргэн үгс

  1. 1. Эртний мэргэдийн “Онч мэргэн үгсийн сан”­аасХүн хэдий цэцэн төрөвч сургаалгүй үл болох.     В. Инжинаш Сургаал үг хатууч бол нянтай өвчинд догшин эм мэт.    Д. Равжаа Хашийг цоолборлохгүй болбоос Сав болон бүтэхгүй Хүнийг сургахгүй болбоос Ёсыг мэдэхгүй.  Эртний сургаал үг  Муу, тэр тусмаа өөрт хор уршигтай зүйлийг хийх амархан. Сайн, ашигтай хийх харин даанч хэцүү.    БуддаСайн сайхан зүйл маш их чармайлтын үр дүнд бий болдог. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг.  ДемокритОйр орчныхоо хүмүүст учирсан золгүй явдалд баярладаг хүн хувь заяаны өөрчлөлт хэн бүхэнд нүүрлэдгийг ойлгоогүй мунхаг байна даа. ДемокритОнч үгсийг хэрэглэвэл үг цөөн, утга агуу болно. Марк Твен Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх буюу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй.  В. Гёте Ардын зан үйл, сэтгэл оюун, суу ухаан нь тэдний зүйр үгээр илэрдэг.  Ф. Бэкон Бусдын үгийг сонсоод байгаа хэрнээ тусгаж ойлгодоггүй хүн таг дүлийтэй ижил.”Байгаа мөртлөө байхгүй “ хүмүүс гэгдэгчид чухамдаа тэд л болой.  ХераклитНэн чухал ажил хэрэгт яаран дүгнэлт өгөх хэрэггүй. Хераклит Алтан зоосоор аадар орсон ч, хүний шунал ханадаггүй. Шунал гэдэг өвчин. Түүнээс хэзээ ч жаргал төрдөггүй таньсан хүн л мэргэн болой.  Будда Дээвэр муутай байшинд дусаал амархан нэвтэрдэг шиг тэлэгдэж гэгээрээгүй ухаан бусдын эрхшээлд автах нь хялбар.  Будда Хүнийг үлгэрлэж хүмүүжүүлэх нь үглэж хүмүүжүүлэхээс амар.   Сенека Хүнийг бүх талаар нь хүмүүжүүлэх гэвэл түүнийг тал бүрээс нь судалж үзэх хэрэгтэй.  К.Д. Ушинский 
  2. 2. Хэн эелдэг аргаар эс хүмүүжүүлж чадвал чандлах аргаар бүр ч чадахгүй.  А. П. Чехов Хэрэв өмнөө баясч бадрах юу ч байхгүй бол тэр хүн ертөнц дээр амьдарч чадахгүй юм. Хүний амьдралыг өөд татах жинхэнэ түлхээс бол баяр баясгалан юм. Хүнийг хүмүүжүүлэх гэдэг бол түүний маргаашийн баяр баясгалант замыг түүнд ойлгуулахыг хэлж байгаа хэрэг юм.    А. С. МакаренкоСайн сайхан зүйл маш их чармайлтын үр дүнд бий болдог. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг.     ДемокритГай зовлон амсахгүй гэвэл ухаантныг түш! Лай болдог хар санаатнаас холхон яв! Ухаантан мэргэд хор өгсөн ч хүртэж болгоо! Угаас муу хүн эм өгсөн ч бүү хуурт!   Омар хайяамБуруу замаар олз олсноос гарз гарсан нь дээр. Гарз гарахад хүн нэг л удаа халаглаад өнгөрнө, харин нөгөөгөөс нь болж насан туршаа гаслах вий.   Хилон“Ихийг сонсож , бага ярь” хэмээн бидэнд хоёр чих, нэг ам заяасан.  ЗенонЭмч хүнд гурван зэвсэг бий. Өвс, мэс, үг.   Ибн синаХэн ч мөнгөө бусдад тараагаад өгчихдөггүй . Тэгсэн атлаа цаг зав, амьдралаа бүгд л цацаж үрж явах юм даа. Уг нь үүндээ л хямгатай , харам байдаг сан бол бидэнд илүү ашиг тустай, бид өөрсдөө ч хавьгүй нэр хүндтэй байхгүй юу.   МонтэньБайнга хэрэглэдэг түлхүүр ямагт гялалзаж байдаг.   ФранклинЗалхуу зан, зэв хоёр адилхан. Төмөр эдлэл элж эвдрэхээсээ илүү зэвэнд идэгдэн хэрэгцээгүй болдог.    ФранклинЖаргалтай амьдрахын тулд баян байх хангалттай биш, эд баялгаа ашиглаж чаддаг байх хэрэгтэй.  ХольбахШинийг олж харахын тулд, зайлшгүй ямар нэгэн шинэ юм хийх хэрэгтэй.    ЛихтенбергАливааг олж үзэх амархан, урьдчилж харах л хэцүү.   ФранклинЦорын ганц тэнэг алдаа бол урьдын алдаагаа засч залруулахгүй байх явдал.   Күнз

×