SlideShare a Scribd company logo
1 of 51
САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРСДЭЛ
1. Санхүүгийн байгууллагын эрсдэлийн ангилал
2. Санхүүгийн байгууллагын эрсдэлүүд, харилцан
хамаарал
3. Санхүүгийн байгууллагын эрсдэлийн менежмент
1. Санхүүгийн байгууллагын эрсдэлийн ангилал
Санхүүгийн байгууллагууд нь өрх гэрүүдийн хувьд
шууд хөрөнгө оруулалт хйихэд тулгараад байсан
эрсдэлүүдийг үйл ажиллагааны хүрээнд өөртөө
хүлээдэг учир санхүүгийн байгууллагуудад олон
төрлийн эрсдэл учирдаг.
Эдгээр эрсдлийг судлаачид өөр өөрийнхөөрөө
ангилж болох боловч ерөнхийд нь санхүүгийн,
бизнесийн үйл ажиллагааны, тохиолдлын гэж
ангилдаг.
Санхүүгийн байгууллагууд дараах төрлийн
эрсдэлүүдтэй учирдаг. Үүнд:
1.Хүүний эрсдэл /Interest rate risk/
2.Гадаад валютын ханшийн эрсдэл /Foreing exchange
risk/
3.Зах зээлийн эрсдэл / Market risk/
4.Зээлийн эрсдэл /Credit risk/
5.Тэнцлийн гадуурх эрсдэл /Off - balance – sheet risk/
6.Үйл ажиллагааны эрсдэл /Operational risk/
7.Улс орны эрсдэл / Country risk/
8.Хөрвөх чадварын эрсдэл / Liduidity risk/
9.Төлбөрийн чадварын эрсдэл /Insolvency risk/
Эрсдэлийг маш олон төрөлд хувааж үзэх боловч зээл,
зах зээл, үйл ажиллагааны эрсдэлийг гол гэж үздэг.
Санхүүгийн байгууллагын хувьд зээлийн эрсдэл нь
хамгийн их нөлөө үзүүлэх боловч үйл ажиллагааны
болон зах зээлийн эрсдэл нь бусад эрсдэлтэй
харьцуулахад их хэмжээний алдагдал хүлээлгэх
магадалал ихтэй тул тэдгээрийн эрсдэлийг хэмжиж,
хянах нь банкинд чухал ач холбогдолтой юм.
Санхүүгийн байгуулага нь бизнесийн байгууллага
боловч бусад байгууллагааас ялгаатай нь мөнгөн
хөрөнгийг зуучлах үйл ажиллагаа явуулдаг, илгэлцэл
дээр тогтдог учир гадаад орчны буюу санхүүгийн
эрсдэлд илүү их өртөмтгий байдаг.
Алдагдал хүлээж байсан, дампуурсан тохиолдлуудыг
судлахад арилжааны банкинд зээлийн, зах зээлийн, үйл
ажиллагааны эрсдэл их тохиолджээ.
Базелийн хорооноос (Basel commitee) банкны
эрсдэлийг илүү өргөн хүрээнд буюу санхүүгийн,
бизнесийн, үйл ажиллагааны, тохиолдлын эрсдэл
хэмээн ангилжээ.
Бизнесийн
шийдвэр гаргалт
•Муу удирдлага
• Өрсөлдөөн
• Шинэ технологи
Зээлийн
Зах зээлийн
Хүүний
Хөрвөх чадварын
Актив, пассивын
Системийн
Үйл ажиллагаа
Гамшиг
Луйвар
Терроризм
Төслийн
Гэрээний
Зохицуулалт
Нэр хүнд
Нийтийн
Хууль
Орчин
Засгийн газар
Мөн эрсдлийг гадаад болон дотоод гэж ерөнхий
байдлаар ялгаж дараах байдлаар ангилж болно.
Гадаад эрсдэл гэдэгт өөрийн үйл ажиллагаанаас шууд
хамаардаггүй эрсдэлүүдийг хамааруулна.
Үүнд: Улс төр, эдийн засаг, газар зүйн байршил,
нийгмийн байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.
Харин дотоод хүчин зүйл гэдэгт нь тухайн санхүүгийн
байгууллагын өөрийн үйл ажиллагаанаас болон
харилцагчаас үүдэж учирсан эрсдэлийг багтаадаг.
Энэхүү ангилалд хөрвөх чадварын эрсдэлийг дотоод
эрсдэлд хамааруулсан байгаа бөгөөд актив, пассивын
үйл ажиллагааны аль алинаас нь хамааран үүсэх
эрсдэлд тооцдог байна.
Санхүүгийн байгуулагын үйл ажиллагаанд голлон
нөлөөлдөг эрсдэл бол санхүүгийн болон үйл
ажиллагааны эрсдэл юм.
Санхүүгийн эрсдэлд зээл, зах зээл, хөрвөх чадварын
эрсдэлүүд багтах ба эдгээр нь өдөр тутмын үйл
ажиллагаанд байнга тохиолдож байдаг.
Санхүүгийн ийм төрлийн эрсдэлийг зах зээлийн болон
харилцагчийн мэдээлэлд үндэслэн тооцож,
тодорхойлох боломжтой
Үйл ажилагааны эрсдэлд санхүүгийн байгууллагын
удирдлага, ажилчин албан хаагчид, программ
хангамж, байгалийн давагдашгүй хүчин зүйл, гадаад
нөлөөллийн зэрэг эрсдэл багтах ба энэ төрлийн
эрсдэлүүд нь тооцож үнэлэхэд хүндрэлтэй байдаг.
Харин стратегийн болон бусад эрсдэлүүдийг тоон
шинжилгээний аргаар үнэлэх боломжгүй тул чанарын
үнэлгээ хийж, үйл ажиллагаанд нөлөөлөх талуудыг
тодорхойлж, шийдвэр гаргалтлаа ашиглах боломжтой.
2.Санхүүгийн байгууллагын эрсдэлүүд
Хүүний эрсдэл
Актив болон пассивын хугацаа зөрүүтэй байгаа
нөхцөлд зах зээл дээр хүүний түвшин өөрчлөгдөхөд
санхүүгийн байгууллагын хүлээх ашиг, алдагдлыг
хүүний эрсдэл гэнэ.
Хүүний түвшин өөрчлөгдөх бүрд хүүд мэдрэмжтэй
хөрөнгүүдийн зөрүүгээр өөрийн хөрөнгөд өөрчлөлт
орж байдаг.
Учир нь зээл, хадгаламжийн хүү нь зах зээлийн
хүүтэй уялдан байнга хувьсан өөрчлөгдөж байдаг.
Зах зээл дээр хүүний түвшин өөрчлөгдөхөд Төв
банкны бодлогын хүү, банкуудын өрсөлдөөн зэрэг нь
нөлөөлдөг.
Санхүүгийн зуучлагч нь ихэвчлэн богино хугацаат эх
үүсвэрээр урт хугацаат хөрөнгө оруулалт хийдэг.
Жишээ1. 1 жилийн хугацаатай хадгаламжаар ( хүү жилийн 9%) 2 жилийн хугацаатай зээл ( хүү
жилийн 10%) олгосон. Энэ үед эхний жил хүүний зөрүүнээс 10% - 9% = 1% ашиг олно. Гэвч 2
дахь жилийн ашиг тодорхой бус болно. Учир нь эх үүсвэрийн зардал ямар байх нь тодорхой бус .
Хэрэв хүүний түвшин тогтвортой байвал банк тооцологдсон ашгаа хэвээр олж чадна.
Дахин санхүүжилтийн эрсдэл
Хэрэв хүүний түвшин өсөж дахин эх үүсвэр татах
зардал 11% болж өсөвөл банкны 2 дахь жилийн ашиг
10% -11% = 1 буюу алдагдалтай ажиллана.
Санхүүгийн зуучлагч нь урт хугацаат активыг богино
хугацаат эх үүсвэрээр санхүүжүүлсэн тохиолдолд
хүүний түвшин өсвөл дахин санхүүжилтийн эрсдэл
үүснэ.
Өөрөөр хэлбэл, дахин санхүүжилтийн зардал нь
хөрөнгө оруулалтын өгөөжөөс илүү гарах эрсдэл юм.
Дахин хөрөнгө оруулалтын эрсдэл
Өмнөхөөс эерэг тохиолдол буюу урт хугацаат эх
үүсвэрээр богино хугацаат хөрөнгө оруулалт хийвэл
зах зээл дээр хүүний түвшин буурвал дахин хөрөнгө
оруулалтын эрсдэл үүснэ.
Өөрөөр хэлбэл, дахин хөрөнгө оруулалтаас олох
орлого санхүүжилтийн зардлаас бага байхыг хэлнэ.
Жишээ нь : 2 жилийн хугацаатай хадгаламжаар (хүү жилийн 9%) 1 жилийн
хугацаатай зээл (хүү жилийн 10%) олгосон . Энэ үед банк эхний жил хүүний
зөрүүнээс 10 % - 9% =1% ашиг олно. Гэвч 2 дахь жилийн ашиг тодорхой бус байна.
Хэрэв хүүний түвшин тогтвортой байвал банк тооцоологдсон ашгаа хэвээр олж
чадна. Харин хүүгийн түвшин буурч 8% болвол банкны 2 дахь жилийн ашиг 8% -
9% = - 1% буюу алдагдалтай байна.
Үнийн эрсдэл
Мөн зах зээл хүүний түвшин өөрчлөгдсөнөөр актив,
пассивын зах зээлийн үнэ өөрчлөгдөх бөгөөд
санхүүгийн зуучлагч үнийн эрсдэлд өртдөг.
Актив, пассивын зах зээлийн үнэ нь ирээдүйд орж
ирэх мөнгөн урсгалаар тодорхойлогдох бөгөөд зах
зээл дээр хүүний түвшин өсөх нь тухайн хөрөнгийн зах
зээлийн үнийг бууруулдаг
Актив пассивын хугацааг уялдуулж чадаагүй бол
дахин хөрөнгө оруулалтын, дахин санхүүжилтийн
эсвэл зах зээлийг үнийн эрсдэлд өртөнө.
Санхүүгийн зуучлагч актив, пассивын хугацааг
уялдуулах замаар хүүний өөрчлөлтөөс хамгаалж ,
алдагдлыг багасгаж чадна.
Гадаад валютын ханшийн эрсдэл
Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалтай холбоотой
бий болох эрсдэл.
Санхүүгийн зах зээл глобалчлагдахын хирээр
валютын эх үүсвэр татах, валютаар хөрөнгө оруулалт
хийх, гадаад төлбөр тооцоог биелүүлэх үүднээс валют
арилжаанд оролцох зэргээр ханшийн эрсдэлд өртөх
магадлал нэмэгдсээр байна.
Зөвхөн ганц орны корпорацийн үнэт цаас худалдаж
авахад л хүүний эрсдэл, үүргээ биелүүлэхгүй байх
эрсдэл дээр нэмж гадаад валютын эрсдэл үүсдэг.
Тухайн валютаарх актив, пассивын хэмжээ, хугацааг
хоёуланг нь тэнцүүлж чадвал гадаад валютын ханшийн
болон хүүний эрсдэлээс хамгаалж чадна.
Өөр, өөр валютаар бүрдүүлсэн актив,пассивын багцын
хэмжээ, хугацааг буруу уялдуулбал хүүний болон
ханшийн эрсдэл хоёулаа учирна.
Жишээ нь: 80 долларын эх үүсвэрээр 100 долларын зээл олгосон гэж үзвэл
долларын төгрөгтэй харьцах ханш буурвал алдагдал хүлээнэ.
Зах зээлийн эрсдэл
Зах зээлийн эрсдэлд хүү, валютын ханш, барааны үнэ,
үнэт цаасны үнийн хэлбэлзлийг авч үзнэ.
Хүүний эрсдэлийг актив, пассивын эргэн төлөгдөх
хугацаа болон жигнэсэн дундаж хугацааны зөрүүгээр
тодорхойлон хэмжиж, хэрэв хугацааны зөрүү их болж
хүү хэлбэлзэх тохиолдолд хүүний эрсдэлд өртдөг.
Тиймээс хүүний эрсдэлийг бууруулахын тулд
хугацааны зөрүүг багасган, тэг болгох шаардлагатай.
Харин валютын ханшийн эрсдэлийн хэмжээг гадаад
валютын актив, пассивын хугацааны зөрүүгээр
хэмжих ба зөрүү их үед ханшийн өөрчлөлтөөс хүлээх
ашиг, алдагдал ихсэнэ.
Хэрэв валютын ханш хэлбэлзэл ихтэй байгаа бол
гадаад валютын нээлтэй позицийн хэмжээг багасгана.
Санхүүгийн зуучлагч урт хугацаат хөрөнгө оруулалт
хийх, санхүүжилт авах, алдагдалаас хамгаалахаас илүү
актив, пассиваа идэвхтэй худалдах, мөн уламжлагдсан
зах зээлд оролцох үйл ажиллагааны үед зах зээлийн
эрсдэл үүсдэг.
Зах зээлиин эрсдлийг тооцох арга зүй нь 1990-ээд оны
дундуур эрчимтэй хөгжсөн ба зах зээлийн эрсдэлийг
тооцоолж чадаагүйгээс санхүүгийн олон байгууллага
алдагдалд орж байв.
Зах зээлийн эрсдэлийг зах зээлийн хэвийн нөхцөлд
хамгийн их эрсдэл буюу VaR аргаар тооцох ба уг арга
нь хэвийн тархалтад суурилан зах зээлийн эрсдэлээс
хамгийн ихдээ хүлээх алдагдлын дээд хэмжээг
магадлалын тодорхой түвшинд тооцох арга юм.
Зээлийн эрсдэл
Хөрөнгө оруулалт, авлага, зээлийн үндсэн болон
хүүний төлбөр хугацаандаа бүрэн орж ирэхгүй
тохиолдлыг зээлийн эрсдэл гэдэг.
Зээлийн эрсдэл нь тухайн зээлдэгчээс, эсвэл эдийн
засгийн нөхцөл байдлаас шалтгаалан үүснэ.
Зээлийн эрсдэлийг тооцох аргууд нь тухайн
зээлдэгчийн эрсдэлийг үнэлэх, зээлийн багцыг үнэлэх
гэсэн үндсэн хоёр чиглэлээр хөгжиж байна.
Зээлдэгчийн зээлийн эрсдэлийг үнэлэхдээ зээлийн
онооны загварыг ашиглах ба санхүүгийн байгууллага
дотооддоо онооны шалгуур тогтоож , түүнийг давсан
зээлдэгчидэд зээл олгох замаар эрсдэлээ бууруулна.
Харин багцын эрсдэл гэдэгт тухайн салбарт зээлийн
багцын хэдэн хувийг байршуулбал зохистой эсэх
талаарх хөрөнгө оруулалтын бодлогыг авч үздэг.
Зээлийн багцын эрсдэлийг бууруулахын тулд
салбарын тараан байршуулалт хийх, мөн хоорондоо
төгс эерэг хамааралтай бус салбаруудыг сонгох замаар
эрсдэлээ бууруулна.
Тиймээс санхүүгийн зуучлагч багцаас олох ашгаа
нэмэгдүүлэхийн тулд эрсдэлийг тараан байршуулж
багцад учрах сөрөг үр дагаврыг хязгаарлах
боломжтой.
Диверсификацийн нөлөөгөөр тухайн бизнесийн
байгууллагын (иргэд) зээлийн эрсдэлийг бууруулдаг
Санхүүгийн зуучлагчдад тухайн нэг пүүсийн үйл
ажиллагаанаас шалтгаалахгүйгээр эдийн засгийн
нөхцөл байдлаас үүдэн системийн зээлийн эрсдэл
учирдаг.
Тухайн санхүүгийн байгууллага ямар төрлийн зээлийг
ямар хэмжээтэй олгох, ямар хугацаатайгаар олгох зэрэг
нь зээлийн бодлогоор зохицуулагддаг бөгөөд энэ
баримт бичгийг зөв тодоройлох нь нэн чухал асуудал
юм.
Тэнцлийн гадуурх эрсдэл
Орчин үеийн санхүүгийн зуучлагчийн тэнцлийн
гадуурх үйл ажиллагаа жил ирэх тусам өсөн нэмэгдэж
байна.
Үүнтэй холбогдон санхүүгийн зуучлагчид тэнцлийн
гадуурх эрсэлд ихээр өртөх болсон.
Тэнцийл гадуурх үйл ажиллагаанд тайлан тэнцэлд
тусгагддаггүй үйл ажиллагаанууд болох аккредигив,
баталгаа, батлан даалт, зээлийн шугам, санхүүгийн
дериватив хэлцлүүд багтдаг.
Эдгээр үйл ажиллагаанууд нь санхүүгийн
зуучлагчийн ашгийг тодорхой хэмжээгээр
нэмэгдүүлж байдаг.
Санхүүгийн зуучлагчийн өнөөдрийн болон ирээдүйн
тайлан тэнцэлд энэ талаар тусгагдахгүй.
Гэвч тэнцлийн гадуурх эдгээр үйл ажиллагаанууд нь
дандаа ашиг авчирдаггүй бөгөөд алдагдал хүлээх
тохиолдлууд байдаг.
Жишээ нь: Санхүүгийн зуучлагч баталгаа гаргасан тохиолдолд
тодорхой хэмжээний шимтгэлийн орлого олох боловч баталгаа гаргасан
компани нь үүргээ биелүүлэхгүй тохиолдолд санхүүгийн зуучлагч нь
өмнөөс нь үүргийг хүлээж төлбөрийг төлнө.
Үйл ажиллагааны эрсдэл
Мэдээллийн технологи, дотоод хяналтын алдаанаас
хамаарч санхүүгийн байгууллагын хүлээж болзошгүй
алдагдлыг хэлнэ.
Эрсдэл үүсгэгч хүчин зүйл нь санхүүгийн
байгууллагын ажилтан, албан хаагч зэрэг хүний
хүчин зүйлүүд, техник тоног төхөөрөмжийн алдаа,
гэмтэл саатал, хяналт шалгалтын дутмаг байдлаас
үүснэ.
Технологийн дэвшил хөгжихийн хирээр санхүүгийн
зуучлагчид шинэ төрлийн эрсдэлтэй учирч байдаг.
Жишээ нь: бэлэн мөнгөний автомат машин (ATM) – ын
сүлжээ, автомат клирингийн төв, банк хоорондын төлбөрийн
смстемийн клирингийн төв зэрэг юм.
Технологийн тэлэлт нь санхүүгийн зуучлагчийн үйл
ажиллагааны зардлыг бууруулах, ашгийг өсгөх, зах
зээлийг нэмэгдүүлэхэд тусална.
Машстабын хэмнэлт гэдэг нь санхүүгийн зуучлагч
үйлчилгээнийхээ гарцыг нэмэгдүүлэх замаар үйл
ажиллагааныхаа дундаж зардлыг бууруулахыг хэлнэ.
Далайцын хэмнэлт нь үйлчилгээний давталтаар
дундаж зардлыг бууруулахыг хэлнэ.
Жишээ нь: Мэдээллийн баазыг бий болгосноор зээл, даатгалын
үйлчилгээ үзүүлэхдээ ашиглах байдлаар гарах зардлаа бууруулж
болно.
Технологийн эрсдэл нь хөрөнгө оруулалтын машстаб
ба далайцын зардлын хэмнэлтийг бий болгож чадахгүй
тохиолдолд үүснэ.
Машстабын хэтрэлтийн жишээ нь: илүүдэл хүчин
чадал, технологийн илүүдэл, үр ашиггүй хүнд суртал
зохион байгуулалтаас шалтгаалж санхүүгийн
зуучлагчийн өсөлт муудах явдал юм.
Далайцын хэтрэлт нь шинэ технологийн хөрөнгө
оруулалтаас их хэмжээний зардал хуримтлуулж,
санхүүгийн зуучлагч доройтох эрсдэл юм.
Үйл ажиллагааны эрсдэл нь технологийн эрсдэлтэй
зарим талаараа холбоотой бөгөөд техник, технологийг
буруу ашиглах, эсвэл арын албаны үйл ажиллагааны
систем алдагдахад үүсдэг эрсдэл.
Жишээ нь: программ хангамж буруу ажиллах, гацах
гэх мэт.
Улс орны эрсдэл
Улс орны улс төрийн бодлого болон эдийн засгийн
нөхцөл байдлын өөрчлөлтөөс шалтгаалан санхүүгийн
байгууллагын гадаад валютын позицийн үнэлгээнд
орох өөрчлөлтөөс хүлээж болзошгүй алдагдал юм.
Санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа
өргөжихийн хирээр гадаад зах зээл рүү үйл
ажиллагаагаа тэлж байна.
Энэ үед санхүүгийн зуучлагч хүү болон ханшийн
эрсдэлд өртөх бөгөөд давхар улс орны буюу тусгаар
байдлын эрсдэлд өртдөг.
Гадаадын засгийн газрын бодлогын шийдвэрийн
улмаас гадаадын зээлдэгч зээлийн төлбөрөө зогсоох
эрсдэл үүсэж болно.
Жишээ нь: Аргентин, Перу, Бразилийн засгийн газрууд
дотоодын компани засгийн газрын агентлагуудад тогтвортой
хатуу валютаар тэр дундаа долларын гадаад хөрөнгө оруулалтын
өрийг эргэж төлөхөд хязгаарлалт, хориг саад тавьж байсан.
Хөрвөх чадварын эрсдэл
Энэ нь санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгийн
хүрэлцээ алдагдаагүй боловч харилцагчийн өмнө
хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх чадваргүй
болох, эсвэл тухайн үүргийг биелүүлэхэд ихээхэн
хэмжээний зардал гаргах нөхцөл байдал үүсэхийг
хэлнэ.
Хөрвөх чадварын эрсдэлийн хувьд тухай нарийн
аргачлалыг төдийлөн ашигладаггүй байсан ба эргэн
төлөх хугацааны энгийн загваруудаар хөрвөх чадварын
эрсдлийг хэмжиж иржээ
Хамгийн хөрвөх чадвар өндөртэй актив нь бэлэн
мөнгө юм.
Санхүүгийн зуучлагч бэлэн мөнгийг активаа хамгийн
бага түвшинд байршуулах сонирхолтой.
Учир нь энэ актив нь ямар нэгэн хүндрэл багатай
боловч ямар ч хүүний орлого өгдөггүй.
Шаардлагатай тохиолдолд санхүүгийн зуучлагч
мөнгөний болон санхүүгийн зах зээлээс бэлэн
мөнгөний богино хугацаат дутагдлаа нөхөх
боломжтой.
Гэсэн хэдий ч санхүүгийн зуучлагчид хөрвөх
чадварын хүндрэл олонтаа тохиолддог.
Төлбөрийн чадварын эрсдэл
Төлбөрийн чадварын эрсдэлд хүүний, зах зээлийн,
зээлийн тэнцлийн гадуурх, технологийн, гадаад
валютын арилжаа, тогтвортой байдлын, хөрвөх
чадварын эрсдлүүдийн төвлөрлийн үр дагавар их
нөлөөтэй.
Нэг эсвэл хэд хэдэн эрсдлийн улмаас үүссэн
алдагдлыг санхүүгийн зуучлагчийн өөрийн хөрөнгө
буюу хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн нөөц хангаж
чадахгүй болоход төлбөрийн чадварын эрсдэл бий
болдог.
Нэр хүндийн эрсдэл
Хувь нийлүүлэгчдийн хооронд үүссэн асуудал,
байгууллагын үйл ажиллагааны талаар таагүй мэдээлэл
цацагдсанаас харилцагчдын тоо цөөрч итгэл буурах,
бизнесийн түншүүдээ алдлах байдлаар илэрнэ.
Хэрэв банкны нэр хүнд нь ямар нэгэн нөлөөллөөс
үүссэн цуу үгнээс шалтгаалан өсөх болон буурах
тохиолдолд хэвийн үйл ажиллагаанд ямар нөлөөтэй
байх бол гэдэг нь чухал асуудал юм.
Эрсдэлүүдийн харилцан хамаарал
Зах зээл дээр хүүний түвшин өсөхөд хүү болон зээлийн
эрсдэл нэмэгддэг.
Хүү өссөнөөр зээлдэгчид төлбөр төлөхөд хүндрэл
учирч, эргэн төлөх хуваарь алдагдана.
Зах зээлийн эрсдэлийн улмаас байгууллагуудыг
судалж үзэхэд үйл ажиллааны эрсдэл ч мөн давхар
учирсан байдаг.
Мөн урьдчилан тооцоолох боломжгүй
тохиолдлын эрсдэлүүд , тухайлбал дайн, хувьсгал,
санхүүгийн хямрал зэрэг бусад тохиолдлын
чанартай эрсдэл байдаг.
Эрсдэл үүсгэгч гол хүчин зүйл нь макро эдийн
засгийн үзүүлэлтүүд байдаг.
Жишээ нь: Инфляци нэмэгдсэнээр хүүний түвшин өснө
,хүүний эрсдэл нэмэгдэнэ. Ажилгүйдэл нэмэгдсэнээр зээлийн
эрсдэл нэмэгдэнэ.
Санхүүгийн гол эрсдэлүүдийн харилцан хамаарал
Зэх зээлийн хэвийн нөхцөлд зээл, үйл ажиллагаа, зах
зээлийн эрсдэл түгээмэл тохиолдох бөгөөд эрсдэл
үүсгэгч нь дотоод ба гадаад гол хүчин зүйлс болно.
Харин зах зээлийн хэвийн бус буюу хямралын нөхцөлд
хөрвөх чадварын эрсдэл чухал эрсдлийн нэг болдог
Жишээ нь. 2007-2008 оны санхүүгийн хямралын үеэр
санхүүгийн байгууллага хөрвөх чадварын эрсдэлд өртөж, эдийн
засгийн нөхцөл муудсанааар зээл, зах зээлийн эрсдэл хавсран,
ашигт ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, зарим нь үйл
ажиллагаагаа зогсоож, дампуурсан.
3.Санхүүгийн байгууллагын эрсдэлийн менежмент
Санхүүгийн байгууллагын эрсдэлийн менежмент
гэдэг нь хүлээж болзошгүй алдагдлыг тодорхойлох,
хянах үйл явц юм.
Үйл явц нь эрсдэлийг таньж мэдэх, үнэлэх, удирдах,
мониторинг хийх гэсэн үе шатуудаас бүрдэнэ.
Эрсдлийг удирдахдаа татгалзах, бууруулах,
шилжүүлэх, хүлээн зөвшөөрөх гэсэн хувилбаруудаас
боломжит сонголт хийхийг хэлнэ.
1960 оны эхээр шинжлэх ухааны хэлбэрээр хөгжиж
эхэлсэн ба 1990-аад оноос хэрэглэгдэж эхэлсэн байна.
Манай улсын хувьд 2000 оноос хойш банк салбарт
түлхүү хөгжиж байна.
Санхүүгийн байгууллагын эрсдэлийг маш олон
төрөлд хуваан авч үзэх боловч зээлийн эрсдэл нь
хамгийн өндөр хувийг эзэлж байдаг
Мөн үйл ажиллагааны болон зах зээлийн эрсдэл нь
бусад эрсдэлтэй харьцуулахад их хэмжээний алдагдал
хүлээлгэх магадлал ихтэй тул эдгээр эрсдлийг хэмжиж,
хянах нь чухал ач холбогдолтой.
Сүүлийн үеийн гадны санхүүгийн байгууллагын
эрсдэлийн удирдлагын ном, сурах бичгүүдэд зээл, зах
зээл, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын талаар
түлхүү оруулж өгсөн байна.
Эрсдэлийн удирдлага гэдэг нь үндсэндээ энэ гурван
эрсдлийг удирдах асуудал гэсэн чиг хандлага
ажиглагдаж байна.
Тухайлбал Америкийн кембрижийн их сургуулийн
доктор Reto R.Gallati – ийн эрсдэлийн удирдлагын
тадаар бичсэн сурах бичигт зөвхөн энэ 3 эрсдэлийн
талаар л авч үзсэн.
Санхүүгийн байгууллагын эрсдэлийн менежментийн тулгуур
Зах зээлийн эрсдэл
Үйл ажиллагааны эрсдэлЗээлийн эрсдэл
Үйл ажиллагаанд учрах гол эрсдэлийг тодорхойлох нь
удирдлагын шийдвэр гаргалтыг хялбаршуулна.
Эрсдэлийн менежментийг амжилттай хэрэгжүүлэх
эсэх нь байгууллагын соёлын орчин, бодлого, журмын
хэрэгжилт, технологийн үр ашигтай хэрэглээ,
эрсдэлийн удирдлагын хараат бус байдал зэргээс
шалтгаална.
АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА

More Related Content

What's hot

E-Views програм
E-Views програмE-Views програм
E-Views програм
oz
 
лекц1
лекц1лекц1
лекц1
Pmunkh
 
лекц 9.10 pptx
лекц 9.10 pptxлекц 9.10 pptx
лекц 9.10 pptx
oyunsuren84
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
Bbujee
 
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээМөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Byambadrj Myagmar
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
batnasanb
 
Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?
2011_2013
 

What's hot (20)

SbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020onSbeuL15.2019- 2020on
SbeuL15.2019- 2020on
 
Нягтлан бодох бүртгэлийн тухай ойлголт
Нягтлан бодох бүртгэлийн тухай ойлголтНягтлан бодох бүртгэлийн тухай ойлголт
Нягтлан бодох бүртгэлийн тухай ойлголт
 
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэлХөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
Хөрөнгө оруулалтын өгөөж ба эрсдэл
 
Зардлын бүртгэл Лекц 8,9
Зардлын бүртгэл Лекц 8,9Зардлын бүртгэл Лекц 8,9
Зардлын бүртгэл Лекц 8,9
 
E-Views програм
E-Views програмE-Views програм
E-Views програм
 
лекц1
лекц1лекц1
лекц1
 
Investment lecture 8,9
Investment lecture 8,9Investment lecture 8,9
Investment lecture 8,9
 
банкны байгууллага
банкны байгууллагабанкны байгууллага
банкны байгууллага
 
Зардлын бүртгэл Лекц 15, 16
Зардлын бүртгэл Лекц 15, 16Зардлын бүртгэл Лекц 15, 16
Зардлын бүртгэл Лекц 15, 16
 
лекц 9.10 pptx
лекц 9.10 pptxлекц 9.10 pptx
лекц 9.10 pptx
 
MacroL12.2019-2020
MacroL12.2019-2020MacroL12.2019-2020
MacroL12.2019-2020
 
Sbeul8.2019 2020on
Sbeul8.2019  2020onSbeul8.2019  2020on
Sbeul8.2019 2020on
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
Sbeul12.2019 2020on
Sbeul12.2019  2020onSbeul12.2019  2020on
Sbeul12.2019 2020on
 
SbeuL14.2019- 2020on
SbeuL14.2019- 2020onSbeuL14.2019- 2020on
SbeuL14.2019- 2020on
 
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээМөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
 
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛГ.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
Г.Мөнгөнцэцэг - CAPM ЗАГВАР ба ӨРГӨТГӨЛ
 
Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2Зардлын бүртгэл Лекц 2
Зардлын бүртгэл Лекц 2
 
Seminar 7,8
Seminar 7,8Seminar 7,8
Seminar 7,8
 
Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк гэж юу вэ?
 

Similar to Sbeul7.2020 2021on

Similar to Sbeul7.2020 2021on (20)

Sanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 onSanhuugiin undes L3.2019 - 2020 on
Sanhuugiin undes L3.2019 - 2020 on
 
Sbeul7.2019 2020 on
Sbeul7.2019  2020 onSbeul7.2019  2020 on
Sbeul7.2019 2020 on
 
Sbeul17.2020
Sbeul17.2020Sbeul17.2020
Sbeul17.2020
 
Sbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020onSbeul16.2019 2020on
Sbeul16.2019 2020on
 
Sbeul9.2019 2020on
Sbeul9.2019  2020onSbeul9.2019  2020on
Sbeul9.2019 2020on
 
Sbeul9.2019 2020on
Sbeul9.2019  2020onSbeul9.2019  2020on
Sbeul9.2019 2020on
 
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020onSanhuugiin undes L2.2019 - 2020on
Sanhuugiin undes L2.2019 - 2020on
 
Sbeul13. 2019 2020 on
Sbeul13. 2019 2020 onSbeul13. 2019 2020 on
Sbeul13. 2019 2020 on
 
Sbeul15
Sbeul15Sbeul15
Sbeul15
 
Seminar5а.2020-2022onDoc.pdf
Seminar5а.2020-2022onDoc.pdfSeminar5а.2020-2022onDoc.pdf
Seminar5а.2020-2022onDoc.pdf
 
Sbeul10.2019 2020on
Sbeul10.2019  2020onSbeul10.2019  2020on
Sbeul10.2019 2020on
 
Sbeul10.2019 2020on
Sbeul10.2019  2020onSbeul10.2019  2020on
Sbeul10.2019 2020on
 
Sbeul9.2020 2021on
Sbeul9.2020  2021onSbeul9.2020  2021on
Sbeul9.2020 2021on
 
Sbeul18.2020
Sbeul18.2020Sbeul18.2020
Sbeul18.2020
 
Sbeul8.2020 2021on
Sbeul8.2020  2021onSbeul8.2020  2021on
Sbeul8.2020 2021on
 
Sbeul11.2019 2020on
Sbeul11.2019  2020onSbeul11.2019  2020on
Sbeul11.2019 2020on
 
It101 11
It101 11It101 11
It101 11
 
Г.Өсөхбаяр-Макро эдийн засагт учирч болзошгүй эрсдлийг Crisis Risk загвараар ...
Г.Өсөхбаяр-Макро эдийн засагт учирч болзошгүй эрсдлийг Crisis Risk загвараар ...Г.Өсөхбаяр-Макро эдийн засагт учирч болзошгүй эрсдлийг Crisis Risk загвараар ...
Г.Өсөхбаяр-Макро эдийн засагт учирч болзошгүй эрсдлийг Crisis Risk загвараар ...
 
Seminar 3. 2020-2021on
Seminar  3. 2020-2021onSeminar  3. 2020-2021on
Seminar 3. 2020-2021on
 
U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11U.IT101-lecture-11
U.IT101-lecture-11
 

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Sbeul7.2020 2021on

  • 1. САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРСДЭЛ 1. Санхүүгийн байгууллагын эрсдэлийн ангилал 2. Санхүүгийн байгууллагын эрсдэлүүд, харилцан хамаарал 3. Санхүүгийн байгууллагын эрсдэлийн менежмент
  • 2. 1. Санхүүгийн байгууллагын эрсдэлийн ангилал Санхүүгийн байгууллагууд нь өрх гэрүүдийн хувьд шууд хөрөнгө оруулалт хйихэд тулгараад байсан эрсдэлүүдийг үйл ажиллагааны хүрээнд өөртөө хүлээдэг учир санхүүгийн байгууллагуудад олон төрлийн эрсдэл учирдаг. Эдгээр эрсдлийг судлаачид өөр өөрийнхөөрөө ангилж болох боловч ерөнхийд нь санхүүгийн, бизнесийн үйл ажиллагааны, тохиолдлын гэж ангилдаг.
  • 3. Санхүүгийн байгууллагууд дараах төрлийн эрсдэлүүдтэй учирдаг. Үүнд: 1.Хүүний эрсдэл /Interest rate risk/ 2.Гадаад валютын ханшийн эрсдэл /Foreing exchange risk/ 3.Зах зээлийн эрсдэл / Market risk/ 4.Зээлийн эрсдэл /Credit risk/ 5.Тэнцлийн гадуурх эрсдэл /Off - balance – sheet risk/ 6.Үйл ажиллагааны эрсдэл /Operational risk/ 7.Улс орны эрсдэл / Country risk/ 8.Хөрвөх чадварын эрсдэл / Liduidity risk/ 9.Төлбөрийн чадварын эрсдэл /Insolvency risk/
  • 4. Эрсдэлийг маш олон төрөлд хувааж үзэх боловч зээл, зах зээл, үйл ажиллагааны эрсдэлийг гол гэж үздэг. Санхүүгийн байгууллагын хувьд зээлийн эрсдэл нь хамгийн их нөлөө үзүүлэх боловч үйл ажиллагааны болон зах зээлийн эрсдэл нь бусад эрсдэлтэй харьцуулахад их хэмжээний алдагдал хүлээлгэх магадалал ихтэй тул тэдгээрийн эрсдэлийг хэмжиж, хянах нь банкинд чухал ач холбогдолтой юм.
  • 5. Санхүүгийн байгуулага нь бизнесийн байгууллага боловч бусад байгууллагааас ялгаатай нь мөнгөн хөрөнгийг зуучлах үйл ажиллагаа явуулдаг, илгэлцэл дээр тогтдог учир гадаад орчны буюу санхүүгийн эрсдэлд илүү их өртөмтгий байдаг. Алдагдал хүлээж байсан, дампуурсан тохиолдлуудыг судлахад арилжааны банкинд зээлийн, зах зээлийн, үйл ажиллагааны эрсдэл их тохиолджээ. Базелийн хорооноос (Basel commitee) банкны эрсдэлийг илүү өргөн хүрээнд буюу санхүүгийн, бизнесийн, үйл ажиллагааны, тохиолдлын эрсдэл хэмээн ангилжээ.
  • 6. Бизнесийн шийдвэр гаргалт •Муу удирдлага • Өрсөлдөөн • Шинэ технологи Зээлийн Зах зээлийн Хүүний Хөрвөх чадварын Актив, пассивын Системийн Үйл ажиллагаа Гамшиг Луйвар Терроризм Төслийн Гэрээний Зохицуулалт Нэр хүнд Нийтийн Хууль Орчин Засгийн газар
  • 7. Мөн эрсдлийг гадаад болон дотоод гэж ерөнхий байдлаар ялгаж дараах байдлаар ангилж болно. Гадаад эрсдэл гэдэгт өөрийн үйл ажиллагаанаас шууд хамаардаггүй эрсдэлүүдийг хамааруулна. Үүнд: Улс төр, эдийн засаг, газар зүйн байршил, нийгмийн байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.
  • 8. Харин дотоод хүчин зүйл гэдэгт нь тухайн санхүүгийн байгууллагын өөрийн үйл ажиллагаанаас болон харилцагчаас үүдэж учирсан эрсдэлийг багтаадаг. Энэхүү ангилалд хөрвөх чадварын эрсдэлийг дотоод эрсдэлд хамааруулсан байгаа бөгөөд актив, пассивын үйл ажиллагааны аль алинаас нь хамааран үүсэх эрсдэлд тооцдог байна.
  • 9. Санхүүгийн байгуулагын үйл ажиллагаанд голлон нөлөөлдөг эрсдэл бол санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэл юм. Санхүүгийн эрсдэлд зээл, зах зээл, хөрвөх чадварын эрсдэлүүд багтах ба эдгээр нь өдөр тутмын үйл ажиллагаанд байнга тохиолдож байдаг. Санхүүгийн ийм төрлийн эрсдэлийг зах зээлийн болон харилцагчийн мэдээлэлд үндэслэн тооцож, тодорхойлох боломжтой
  • 10. Үйл ажилагааны эрсдэлд санхүүгийн байгууллагын удирдлага, ажилчин албан хаагчид, программ хангамж, байгалийн давагдашгүй хүчин зүйл, гадаад нөлөөллийн зэрэг эрсдэл багтах ба энэ төрлийн эрсдэлүүд нь тооцож үнэлэхэд хүндрэлтэй байдаг. Харин стратегийн болон бусад эрсдэлүүдийг тоон шинжилгээний аргаар үнэлэх боломжгүй тул чанарын үнэлгээ хийж, үйл ажиллагаанд нөлөөлөх талуудыг тодорхойлж, шийдвэр гаргалтлаа ашиглах боломжтой.
  • 11. 2.Санхүүгийн байгууллагын эрсдэлүүд Хүүний эрсдэл Актив болон пассивын хугацаа зөрүүтэй байгаа нөхцөлд зах зээл дээр хүүний түвшин өөрчлөгдөхөд санхүүгийн байгууллагын хүлээх ашиг, алдагдлыг хүүний эрсдэл гэнэ. Хүүний түвшин өөрчлөгдөх бүрд хүүд мэдрэмжтэй хөрөнгүүдийн зөрүүгээр өөрийн хөрөнгөд өөрчлөлт орж байдаг. Учир нь зээл, хадгаламжийн хүү нь зах зээлийн хүүтэй уялдан байнга хувьсан өөрчлөгдөж байдаг.
  • 12. Зах зээл дээр хүүний түвшин өөрчлөгдөхөд Төв банкны бодлогын хүү, банкуудын өрсөлдөөн зэрэг нь нөлөөлдөг. Санхүүгийн зуучлагч нь ихэвчлэн богино хугацаат эх үүсвэрээр урт хугацаат хөрөнгө оруулалт хийдэг. Жишээ1. 1 жилийн хугацаатай хадгаламжаар ( хүү жилийн 9%) 2 жилийн хугацаатай зээл ( хүү жилийн 10%) олгосон. Энэ үед эхний жил хүүний зөрүүнээс 10% - 9% = 1% ашиг олно. Гэвч 2 дахь жилийн ашиг тодорхой бус болно. Учир нь эх үүсвэрийн зардал ямар байх нь тодорхой бус . Хэрэв хүүний түвшин тогтвортой байвал банк тооцологдсон ашгаа хэвээр олж чадна.
  • 13. Дахин санхүүжилтийн эрсдэл Хэрэв хүүний түвшин өсөж дахин эх үүсвэр татах зардал 11% болж өсөвөл банкны 2 дахь жилийн ашиг 10% -11% = 1 буюу алдагдалтай ажиллана. Санхүүгийн зуучлагч нь урт хугацаат активыг богино хугацаат эх үүсвэрээр санхүүжүүлсэн тохиолдолд хүүний түвшин өсвөл дахин санхүүжилтийн эрсдэл үүснэ. Өөрөөр хэлбэл, дахин санхүүжилтийн зардал нь хөрөнгө оруулалтын өгөөжөөс илүү гарах эрсдэл юм.
  • 14. Дахин хөрөнгө оруулалтын эрсдэл Өмнөхөөс эерэг тохиолдол буюу урт хугацаат эх үүсвэрээр богино хугацаат хөрөнгө оруулалт хийвэл зах зээл дээр хүүний түвшин буурвал дахин хөрөнгө оруулалтын эрсдэл үүснэ. Өөрөөр хэлбэл, дахин хөрөнгө оруулалтаас олох орлого санхүүжилтийн зардлаас бага байхыг хэлнэ. Жишээ нь : 2 жилийн хугацаатай хадгаламжаар (хүү жилийн 9%) 1 жилийн хугацаатай зээл (хүү жилийн 10%) олгосон . Энэ үед банк эхний жил хүүний зөрүүнээс 10 % - 9% =1% ашиг олно. Гэвч 2 дахь жилийн ашиг тодорхой бус байна. Хэрэв хүүний түвшин тогтвортой байвал банк тооцоологдсон ашгаа хэвээр олж чадна. Харин хүүгийн түвшин буурч 8% болвол банкны 2 дахь жилийн ашиг 8% - 9% = - 1% буюу алдагдалтай байна.
  • 15. Үнийн эрсдэл Мөн зах зээл хүүний түвшин өөрчлөгдсөнөөр актив, пассивын зах зээлийн үнэ өөрчлөгдөх бөгөөд санхүүгийн зуучлагч үнийн эрсдэлд өртдөг. Актив, пассивын зах зээлийн үнэ нь ирээдүйд орж ирэх мөнгөн урсгалаар тодорхойлогдох бөгөөд зах зээл дээр хүүний түвшин өсөх нь тухайн хөрөнгийн зах зээлийн үнийг бууруулдаг
  • 16. Актив пассивын хугацааг уялдуулж чадаагүй бол дахин хөрөнгө оруулалтын, дахин санхүүжилтийн эсвэл зах зээлийг үнийн эрсдэлд өртөнө. Санхүүгийн зуучлагч актив, пассивын хугацааг уялдуулах замаар хүүний өөрчлөлтөөс хамгаалж , алдагдлыг багасгаж чадна.
  • 17. Гадаад валютын ханшийн эрсдэл Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалтай холбоотой бий болох эрсдэл. Санхүүгийн зах зээл глобалчлагдахын хирээр валютын эх үүсвэр татах, валютаар хөрөнгө оруулалт хийх, гадаад төлбөр тооцоог биелүүлэх үүднээс валют арилжаанд оролцох зэргээр ханшийн эрсдэлд өртөх магадлал нэмэгдсээр байна.
  • 18. Зөвхөн ганц орны корпорацийн үнэт цаас худалдаж авахад л хүүний эрсдэл, үүргээ биелүүлэхгүй байх эрсдэл дээр нэмж гадаад валютын эрсдэл үүсдэг. Тухайн валютаарх актив, пассивын хэмжээ, хугацааг хоёуланг нь тэнцүүлж чадвал гадаад валютын ханшийн болон хүүний эрсдэлээс хамгаалж чадна. Өөр, өөр валютаар бүрдүүлсэн актив,пассивын багцын хэмжээ, хугацааг буруу уялдуулбал хүүний болон ханшийн эрсдэл хоёулаа учирна. Жишээ нь: 80 долларын эх үүсвэрээр 100 долларын зээл олгосон гэж үзвэл долларын төгрөгтэй харьцах ханш буурвал алдагдал хүлээнэ.
  • 19. Зах зээлийн эрсдэл Зах зээлийн эрсдэлд хүү, валютын ханш, барааны үнэ, үнэт цаасны үнийн хэлбэлзлийг авч үзнэ. Хүүний эрсдэлийг актив, пассивын эргэн төлөгдөх хугацаа болон жигнэсэн дундаж хугацааны зөрүүгээр тодорхойлон хэмжиж, хэрэв хугацааны зөрүү их болж хүү хэлбэлзэх тохиолдолд хүүний эрсдэлд өртдөг. Тиймээс хүүний эрсдэлийг бууруулахын тулд хугацааны зөрүүг багасган, тэг болгох шаардлагатай.
  • 20. Харин валютын ханшийн эрсдэлийн хэмжээг гадаад валютын актив, пассивын хугацааны зөрүүгээр хэмжих ба зөрүү их үед ханшийн өөрчлөлтөөс хүлээх ашиг, алдагдал ихсэнэ. Хэрэв валютын ханш хэлбэлзэл ихтэй байгаа бол гадаад валютын нээлтэй позицийн хэмжээг багасгана.
  • 21. Санхүүгийн зуучлагч урт хугацаат хөрөнгө оруулалт хийх, санхүүжилт авах, алдагдалаас хамгаалахаас илүү актив, пассиваа идэвхтэй худалдах, мөн уламжлагдсан зах зээлд оролцох үйл ажиллагааны үед зах зээлийн эрсдэл үүсдэг. Зах зээлиин эрсдлийг тооцох арга зүй нь 1990-ээд оны дундуур эрчимтэй хөгжсөн ба зах зээлийн эрсдэлийг тооцоолж чадаагүйгээс санхүүгийн олон байгууллага алдагдалд орж байв.
  • 22. Зах зээлийн эрсдэлийг зах зээлийн хэвийн нөхцөлд хамгийн их эрсдэл буюу VaR аргаар тооцох ба уг арга нь хэвийн тархалтад суурилан зах зээлийн эрсдэлээс хамгийн ихдээ хүлээх алдагдлын дээд хэмжээг магадлалын тодорхой түвшинд тооцох арга юм.
  • 23. Зээлийн эрсдэл Хөрөнгө оруулалт, авлага, зээлийн үндсэн болон хүүний төлбөр хугацаандаа бүрэн орж ирэхгүй тохиолдлыг зээлийн эрсдэл гэдэг. Зээлийн эрсдэл нь тухайн зээлдэгчээс, эсвэл эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан үүснэ. Зээлийн эрсдэлийг тооцох аргууд нь тухайн зээлдэгчийн эрсдэлийг үнэлэх, зээлийн багцыг үнэлэх гэсэн үндсэн хоёр чиглэлээр хөгжиж байна.
  • 24. Зээлдэгчийн зээлийн эрсдэлийг үнэлэхдээ зээлийн онооны загварыг ашиглах ба санхүүгийн байгууллага дотооддоо онооны шалгуур тогтоож , түүнийг давсан зээлдэгчидэд зээл олгох замаар эрсдэлээ бууруулна. Харин багцын эрсдэл гэдэгт тухайн салбарт зээлийн багцын хэдэн хувийг байршуулбал зохистой эсэх талаарх хөрөнгө оруулалтын бодлогыг авч үздэг.
  • 25. Зээлийн багцын эрсдэлийг бууруулахын тулд салбарын тараан байршуулалт хийх, мөн хоорондоо төгс эерэг хамааралтай бус салбаруудыг сонгох замаар эрсдэлээ бууруулна. Тиймээс санхүүгийн зуучлагч багцаас олох ашгаа нэмэгдүүлэхийн тулд эрсдэлийг тараан байршуулж багцад учрах сөрөг үр дагаврыг хязгаарлах боломжтой. Диверсификацийн нөлөөгөөр тухайн бизнесийн байгууллагын (иргэд) зээлийн эрсдэлийг бууруулдаг
  • 26. Санхүүгийн зуучлагчдад тухайн нэг пүүсийн үйл ажиллагаанаас шалтгаалахгүйгээр эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн системийн зээлийн эрсдэл учирдаг. Тухайн санхүүгийн байгууллага ямар төрлийн зээлийг ямар хэмжээтэй олгох, ямар хугацаатайгаар олгох зэрэг нь зээлийн бодлогоор зохицуулагддаг бөгөөд энэ баримт бичгийг зөв тодоройлох нь нэн чухал асуудал юм.
  • 27. Тэнцлийн гадуурх эрсдэл Орчин үеийн санхүүгийн зуучлагчийн тэнцлийн гадуурх үйл ажиллагаа жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Үүнтэй холбогдон санхүүгийн зуучлагчид тэнцлийн гадуурх эрсэлд ихээр өртөх болсон. Тэнцийл гадуурх үйл ажиллагаанд тайлан тэнцэлд тусгагддаггүй үйл ажиллагаанууд болох аккредигив, баталгаа, батлан даалт, зээлийн шугам, санхүүгийн дериватив хэлцлүүд багтдаг.
  • 28. Эдгээр үйл ажиллагаанууд нь санхүүгийн зуучлагчийн ашгийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байдаг. Санхүүгийн зуучлагчийн өнөөдрийн болон ирээдүйн тайлан тэнцэлд энэ талаар тусгагдахгүй. Гэвч тэнцлийн гадуурх эдгээр үйл ажиллагаанууд нь дандаа ашиг авчирдаггүй бөгөөд алдагдал хүлээх тохиолдлууд байдаг. Жишээ нь: Санхүүгийн зуучлагч баталгаа гаргасан тохиолдолд тодорхой хэмжээний шимтгэлийн орлого олох боловч баталгаа гаргасан компани нь үүргээ биелүүлэхгүй тохиолдолд санхүүгийн зуучлагч нь өмнөөс нь үүргийг хүлээж төлбөрийг төлнө.
  • 29. Үйл ажиллагааны эрсдэл Мэдээллийн технологи, дотоод хяналтын алдаанаас хамаарч санхүүгийн байгууллагын хүлээж болзошгүй алдагдлыг хэлнэ. Эрсдэл үүсгэгч хүчин зүйл нь санхүүгийн байгууллагын ажилтан, албан хаагч зэрэг хүний хүчин зүйлүүд, техник тоног төхөөрөмжийн алдаа, гэмтэл саатал, хяналт шалгалтын дутмаг байдлаас үүснэ.
  • 30. Технологийн дэвшил хөгжихийн хирээр санхүүгийн зуучлагчид шинэ төрлийн эрсдэлтэй учирч байдаг. Жишээ нь: бэлэн мөнгөний автомат машин (ATM) – ын сүлжээ, автомат клирингийн төв, банк хоорондын төлбөрийн смстемийн клирингийн төв зэрэг юм. Технологийн тэлэлт нь санхүүгийн зуучлагчийн үйл ажиллагааны зардлыг бууруулах, ашгийг өсгөх, зах зээлийг нэмэгдүүлэхэд тусална.
  • 31. Машстабын хэмнэлт гэдэг нь санхүүгийн зуучлагч үйлчилгээнийхээ гарцыг нэмэгдүүлэх замаар үйл ажиллагааныхаа дундаж зардлыг бууруулахыг хэлнэ. Далайцын хэмнэлт нь үйлчилгээний давталтаар дундаж зардлыг бууруулахыг хэлнэ. Жишээ нь: Мэдээллийн баазыг бий болгосноор зээл, даатгалын үйлчилгээ үзүүлэхдээ ашиглах байдлаар гарах зардлаа бууруулж болно.
  • 32. Технологийн эрсдэл нь хөрөнгө оруулалтын машстаб ба далайцын зардлын хэмнэлтийг бий болгож чадахгүй тохиолдолд үүснэ. Машстабын хэтрэлтийн жишээ нь: илүүдэл хүчин чадал, технологийн илүүдэл, үр ашиггүй хүнд суртал зохион байгуулалтаас шалтгаалж санхүүгийн зуучлагчийн өсөлт муудах явдал юм.
  • 33. Далайцын хэтрэлт нь шинэ технологийн хөрөнгө оруулалтаас их хэмжээний зардал хуримтлуулж, санхүүгийн зуучлагч доройтох эрсдэл юм. Үйл ажиллагааны эрсдэл нь технологийн эрсдэлтэй зарим талаараа холбоотой бөгөөд техник, технологийг буруу ашиглах, эсвэл арын албаны үйл ажиллагааны систем алдагдахад үүсдэг эрсдэл. Жишээ нь: программ хангамж буруу ажиллах, гацах гэх мэт.
  • 34. Улс орны эрсдэл Улс орны улс төрийн бодлого болон эдийн засгийн нөхцөл байдлын өөрчлөлтөөс шалтгаалан санхүүгийн байгууллагын гадаад валютын позицийн үнэлгээнд орох өөрчлөлтөөс хүлээж болзошгүй алдагдал юм. Санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа өргөжихийн хирээр гадаад зах зээл рүү үйл ажиллагаагаа тэлж байна.
  • 35. Энэ үед санхүүгийн зуучлагч хүү болон ханшийн эрсдэлд өртөх бөгөөд давхар улс орны буюу тусгаар байдлын эрсдэлд өртдөг. Гадаадын засгийн газрын бодлогын шийдвэрийн улмаас гадаадын зээлдэгч зээлийн төлбөрөө зогсоох эрсдэл үүсэж болно. Жишээ нь: Аргентин, Перу, Бразилийн засгийн газрууд дотоодын компани засгийн газрын агентлагуудад тогтвортой хатуу валютаар тэр дундаа долларын гадаад хөрөнгө оруулалтын өрийг эргэж төлөхөд хязгаарлалт, хориг саад тавьж байсан.
  • 36. Хөрвөх чадварын эрсдэл Энэ нь санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгийн хүрэлцээ алдагдаагүй боловч харилцагчийн өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх чадваргүй болох, эсвэл тухайн үүргийг биелүүлэхэд ихээхэн хэмжээний зардал гаргах нөхцөл байдал үүсэхийг хэлнэ. Хөрвөх чадварын эрсдэлийн хувьд тухай нарийн аргачлалыг төдийлөн ашигладаггүй байсан ба эргэн төлөх хугацааны энгийн загваруудаар хөрвөх чадварын эрсдлийг хэмжиж иржээ
  • 37. Хамгийн хөрвөх чадвар өндөртэй актив нь бэлэн мөнгө юм. Санхүүгийн зуучлагч бэлэн мөнгийг активаа хамгийн бага түвшинд байршуулах сонирхолтой. Учир нь энэ актив нь ямар нэгэн хүндрэл багатай боловч ямар ч хүүний орлого өгдөггүй.
  • 38. Шаардлагатай тохиолдолд санхүүгийн зуучлагч мөнгөний болон санхүүгийн зах зээлээс бэлэн мөнгөний богино хугацаат дутагдлаа нөхөх боломжтой. Гэсэн хэдий ч санхүүгийн зуучлагчид хөрвөх чадварын хүндрэл олонтаа тохиолддог.
  • 39. Төлбөрийн чадварын эрсдэл Төлбөрийн чадварын эрсдэлд хүүний, зах зээлийн, зээлийн тэнцлийн гадуурх, технологийн, гадаад валютын арилжаа, тогтвортой байдлын, хөрвөх чадварын эрсдлүүдийн төвлөрлийн үр дагавар их нөлөөтэй. Нэг эсвэл хэд хэдэн эрсдлийн улмаас үүссэн алдагдлыг санхүүгийн зуучлагчийн өөрийн хөрөнгө буюу хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн нөөц хангаж чадахгүй болоход төлбөрийн чадварын эрсдэл бий болдог.
  • 40. Нэр хүндийн эрсдэл Хувь нийлүүлэгчдийн хооронд үүссэн асуудал, байгууллагын үйл ажиллагааны талаар таагүй мэдээлэл цацагдсанаас харилцагчдын тоо цөөрч итгэл буурах, бизнесийн түншүүдээ алдлах байдлаар илэрнэ. Хэрэв банкны нэр хүнд нь ямар нэгэн нөлөөллөөс үүссэн цуу үгнээс шалтгаалан өсөх болон буурах тохиолдолд хэвийн үйл ажиллагаанд ямар нөлөөтэй байх бол гэдэг нь чухал асуудал юм.
  • 41. Эрсдэлүүдийн харилцан хамаарал Зах зээл дээр хүүний түвшин өсөхөд хүү болон зээлийн эрсдэл нэмэгддэг. Хүү өссөнөөр зээлдэгчид төлбөр төлөхөд хүндрэл учирч, эргэн төлөх хуваарь алдагдана. Зах зээлийн эрсдэлийн улмаас байгууллагуудыг судалж үзэхэд үйл ажиллааны эрсдэл ч мөн давхар учирсан байдаг.
  • 42. Мөн урьдчилан тооцоолох боломжгүй тохиолдлын эрсдэлүүд , тухайлбал дайн, хувьсгал, санхүүгийн хямрал зэрэг бусад тохиолдлын чанартай эрсдэл байдаг. Эрсдэл үүсгэгч гол хүчин зүйл нь макро эдийн засгийн үзүүлэлтүүд байдаг. Жишээ нь: Инфляци нэмэгдсэнээр хүүний түвшин өснө ,хүүний эрсдэл нэмэгдэнэ. Ажилгүйдэл нэмэгдсэнээр зээлийн эрсдэл нэмэгдэнэ.
  • 43. Санхүүгийн гол эрсдэлүүдийн харилцан хамаарал
  • 44. Зэх зээлийн хэвийн нөхцөлд зээл, үйл ажиллагаа, зах зээлийн эрсдэл түгээмэл тохиолдох бөгөөд эрсдэл үүсгэгч нь дотоод ба гадаад гол хүчин зүйлс болно. Харин зах зээлийн хэвийн бус буюу хямралын нөхцөлд хөрвөх чадварын эрсдэл чухал эрсдлийн нэг болдог Жишээ нь. 2007-2008 оны санхүүгийн хямралын үеэр санхүүгийн байгууллага хөрвөх чадварын эрсдэлд өртөж, эдийн засгийн нөхцөл муудсанааар зээл, зах зээлийн эрсдэл хавсран, ашигт ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, зарим нь үйл ажиллагаагаа зогсоож, дампуурсан.
  • 45. 3.Санхүүгийн байгууллагын эрсдэлийн менежмент Санхүүгийн байгууллагын эрсдэлийн менежмент гэдэг нь хүлээж болзошгүй алдагдлыг тодорхойлох, хянах үйл явц юм. Үйл явц нь эрсдэлийг таньж мэдэх, үнэлэх, удирдах, мониторинг хийх гэсэн үе шатуудаас бүрдэнэ. Эрсдлийг удирдахдаа татгалзах, бууруулах, шилжүүлэх, хүлээн зөвшөөрөх гэсэн хувилбаруудаас боломжит сонголт хийхийг хэлнэ.
  • 46. 1960 оны эхээр шинжлэх ухааны хэлбэрээр хөгжиж эхэлсэн ба 1990-аад оноос хэрэглэгдэж эхэлсэн байна. Манай улсын хувьд 2000 оноос хойш банк салбарт түлхүү хөгжиж байна. Санхүүгийн байгууллагын эрсдэлийг маш олон төрөлд хуваан авч үзэх боловч зээлийн эрсдэл нь хамгийн өндөр хувийг эзэлж байдаг
  • 47. Мөн үйл ажиллагааны болон зах зээлийн эрсдэл нь бусад эрсдэлтэй харьцуулахад их хэмжээний алдагдал хүлээлгэх магадлал ихтэй тул эдгээр эрсдлийг хэмжиж, хянах нь чухал ач холбогдолтой. Сүүлийн үеийн гадны санхүүгийн байгууллагын эрсдэлийн удирдлагын ном, сурах бичгүүдэд зээл, зах зээл, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын талаар түлхүү оруулж өгсөн байна.
  • 48. Эрсдэлийн удирдлага гэдэг нь үндсэндээ энэ гурван эрсдлийг удирдах асуудал гэсэн чиг хандлага ажиглагдаж байна. Тухайлбал Америкийн кембрижийн их сургуулийн доктор Reto R.Gallati – ийн эрсдэлийн удирдлагын тадаар бичсэн сурах бичигт зөвхөн энэ 3 эрсдэлийн талаар л авч үзсэн.
  • 49. Санхүүгийн байгууллагын эрсдэлийн менежментийн тулгуур Зах зээлийн эрсдэл Үйл ажиллагааны эрсдэлЗээлийн эрсдэл
  • 50. Үйл ажиллагаанд учрах гол эрсдэлийг тодорхойлох нь удирдлагын шийдвэр гаргалтыг хялбаршуулна. Эрсдэлийн менежментийг амжилттай хэрэгжүүлэх эсэх нь байгууллагын соёлын орчин, бодлого, журмын хэрэгжилт, технологийн үр ашигтай хэрэглээ, эрсдэлийн удирдлагын хараат бус байдал зэргээс шалтгаална.