SlideShare a Scribd company logo
1 of 5
Нийт эрэлт
Нийт эрэлт гэдэг нь үнийн түвшин бүрт өрх гэр гэрүүд, аж ахуй эрхлэгчид, засгийн газар ба
гадаад секторын дотоод эдийн засгаас худалдан авахаар төлөвлөсөн бүтээгдэхүүн,
үйлчилгээний нийт хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, эдийн засагт оролцогчдын худалдан авахаар
төлөвлөж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт хэмжээ үнийн ерөнхий түвшнээс хамаарна.
Харин бид эдийн засаг дахь нийт үйлдвэрлэлийн хэмжээ нь бодит ДНБ гэдгийг мэдэх билээ.
Бид "Микроэкономиксийн үндэс" хичээлд үздэг бусад хүчин зүйл тогтмол хэмээх таамаглалыг
макроэкономике судлахдаа мөн ашиглана. Бусад хүчин зүйлс тогтмол гэж үзвэл үнийн ерөнхий
түвшин өндөр байхад эдийн засаг дахь агентуудын худалдан авах бүтээгдэхүүн, үйлчилгээний
хэмжээ бага, харин үнийн ерөнхий түвшин бага байхад агентуудын худалдан авах
бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ их байдаг. Энэхүү үнийн ерөнхий түвшин ба бодит ДНБ
хамаарлыг нийт эрэлтийн муруйгаар дүрсэлдэг. Нийт эрэлтийн муруй нь бусад хүчин зүйлс
тогтмол байх үеийн үнийн түвшин болон бодит ДНБ хоорондын урвуу хамаарлыг харуулдаг.
Нийт эрэлтийн муруйг Зураг 1-д дүрсэллээ.
Зураг 1. Нийт эрэлтийн муруй
Микроэкономика үзсэнтэй адилаар нийт эрэлтийн өөрчлөлтийг муруйн дагуух шилжилт ба
муруйн шилжилт гэж хоёр ялгана. Үнийн түвшний өөрчлөлтөөс шалтгаалж буй нийт эрэлтийн
өөрчлөлт нь муруйн дагуух шилжилтийг бий болгох бол үнийн түвшнээс бусад хүчин зүйлсийн
өөрчлөлт нь муруйн шилжилтийг бий болгоно.
Үнийн ерөнхий түвшин ба бодит ДНБ-ий урвуу хамаарал дараах нөлөөгөөр тайлбарлагддаг.
Баялгийн нөлөө. Хүмүүс ашиг олох гадна хуримтлал үүсгэх зорилгоор төрөл бүрийн
хөрөнгө, тухайлбал санхүүгийн хөрөнгүүдийг эзэмшиж байдаг. Бусад хүчин зүйлс тогтмол
байхад үнэ өсөх нь санхүүгийн хөрөнгийн бодит өртөг буюу худалдан авах чадварыг
бууруулдаг. Харин бодит худалдан авах чадвар буурах нь нийт эрэлтийг бууруулах ба энэхүү
нөлөөг эдийн засагчид баялгийн нөлөө гэдэг. Жишээ нь, Оюунаа энэ жил Тоёота Витз маркийн
суудлын автомашин авахөөр төлөвлөсөн гэе. Тэрээр санхүүгийн хөрөнгө болох дөрвөн сая
таван зуун мянган төгрөгийн хадгаламж эзэмшдэг. Үнийн ерөнхий түвшний өсөлтийн
нөлөөгөөр хадгаламжийн бодит худалдан авах чадвар буурах тул Оюунаа зарцуулахаар
төлөвлөж байсан хэрэглээгээ бууруулна. Энэ нь үнийн түвшин өссөнөөр эдийн засаг дахь
төлөвлөсөн хэрэглээний зарлага буурч нийт эрэлт буурахыг харуулж байна.
Орлуулалтын нөлөө. Мөнгөний нийлүүлэлт тогтмол байгаа үед үнийн түвшин өсөх нь
мөнгөний эрэлтийг нэмэгдүүлснээр бодит хүүгийн түвшин өсөхөд хүргэдэг. Үүний улмаас аж
ахуй эрхлэгчид хөрөнгө оруулалтынхаа хэмжээг бууруулна. Өөрөөр хэлбэл аж ахуй
эрхлэгчдийн хийж буй хөрөнгө оруулалтын алдагдсан боломжийн өртөг ихсэж байна. Мөн
түүнчлэн үнийн түвшний өсөлт нь бодит хүүгийн түвшнийг өсгөснөөр өрх гэрүүдийн хувьд
хадгаламж хийх тохиолдолд ирээдүйд илүү орлого олох боломжийг нэмэгдүүлнэ. Иймээс өрх
гэрүүдэд өнөөгийн ба ирээдүйн хэрэглээний хооронд сонголт хийх шаардлага тулгарч байна.
Улмаар хөрөнгө оруулалтын болон өнөөгийн хэрэглээний зарлагын бууралт нь нийт эрэлтийг
бууруулна. Ийнхүү үүсч буй нөлөөллийг орлуулалтын нөлөө гэнэ. Зарим сурах бичигт үүнийг
хүүгийн нөлөөлөл ч гэдэг. Орлуулалтын нөлөө нь эдийн засгийн агентуудын тодорхой цаг
хугацааны үед гаргах зардлын шийдвэрт нөлөөлснөөр үүсэх бөгөөд үүнийг хугацаа хоорондын
орлуулалтын нөлөө ч гэж нэрлэдэг.
Өөр нэг орлуулалтын нөлөө нь дотоодын үнэ өөрчлөгдсөнөөр дотоодын үнийг гадаадын үнэд
харьцуулсан харьцангуй үнэ өөрчлөх үед үүсдэг. Энэ нөлөөг импортын цнийн нөлөө гэж
нэрлэдэг. Үнийн түвшин нэмэгдэхэд харьцангуй үнэ өсч дотоодын барааны эрэлт буурах ба
улмаар гадаадын барааны эрэлт өснө. Энэ нь хүмүүсийн худалдан авахыг хүссэн бодит ДНБ-
ий хэмжээг бууруулна.
Зурагт үзүүлснээр үнийн түвшин Р1-ээс Р3 болж өсөхөд баялгийн бодит худалдан авах чадвар
буурах тул төлөвлөсөн хэрэглээ буурч өнөөгийн нийт эрэлт буурахын зэрэгцээ орлуулалтын
нөлөөгөөр хүмүүсийн худалдан авалт багассанаар бодит ДНБ-ий хэмжээ Ү -ээс Y3 болж буурч
байна. Харин үнийн түвшин Р1-ээс Р9 болж буурахад, нэгдүгээрт баялгийн нөлөөгөөр хүмүүс
төлөвлөсөн хэрэглээгээ нэмэгдүүлнэ. Нөгөө талаар харьцангуй үнэ буурснаар хүмүүс ирээдүйн
үнэтэй хэрэглээг өнөөгийн хямд хэрэглээгээр, гадаадын үнэтэй бүтээгдэхүүнийг дотоодын
хямд бүтээгдэхүүнээр орлуулах сонирхолтой тул бодит ДНБ-ий хэмжээ Ү -ээс Ү2 болж өснө.
Энэ нь макро эдийн засагт үнийн түвшин өөрчлөгдөхөд баялгийн болон орлуулалтын
нөлөөгөөр нийт эрэлтийн хэмжээ өөрчлөгдөж буйг илэрхийлж байна.
Үнийн түвшин тогтмол байхад бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр нийт эрэлтийн муруй
бүхлээрээ шилжилт хийдэг. Нийт эрэлт нь худалдан авахаар төлөвлөсөн бүтээгдэхүүн,
үйлчилгээний хэмжээ ба энэ нь өрх гэрүүдийн хэрэглээндээ төлөвлөсөн зарлагаар, аж ахуй
эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын төлөвлөсөн зарлагаар, төрийн хувьд засгийн газрын
төлөвлөсөн худалдан авалтаар, гадаад секторын манай эдийн засгаас худалдан авахаар
төлөвлөсөн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийн нийлбэрээр тодорхойлогддог болохыг бид
мэднэ. Иймд нийт эрэлт (AD) нь дараах зарлагуудын нийлбэрээр илэрхийлэгдэнэ.
AD = C + I + G + NX
Бидний өмнө үзсэнээр үнийн түвшнээс хамаарсан нийт эрэлтийн өөрчлөлт нь нийт эрэлтийн
муруйн дагуух цэгэн шилжилтээр дүрслэгдэж байсан. Харин үнийн түвшин тогтмол байхад
нийт эрэлтийн бүрэлдэхүүн хэсгүүд өөрчлөгдсөнөөр нийт эрэлтийн муруй баруун эсвэл зүүн
тийш шилждэг. Нийт эрэлтийн муруй баруун тийш шилжихэд тухайн үнийн түвшин дэх
хүмүүсийн худалдан авахыг хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ ихсэх тул нийт эрэлт
өссөн, харин нийт эрэлтийн муруй зүүн тийш шилжихэд хүмүүсийн худалдан авахыг хүссэн
бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ багасах тул нийт эрэлт буурсан гэж үзнэ. Зураг 5.2-т үнийн
түвшин Р1 байхад орлого буурснаар хүмүүсийн худалдан авахыг хүссэн бодит ДНБ-ий хэмжээ
Y1-ээс Ү2 болж буурах ба энэ нь нийт эрэлтийн муруй зүүн тийш шилжих шилжилтээр
дүрслэгдэнэ. Эдийн засаг дахь үнийн түвшин хэвээр байхад бодит хүүгийн түвшин буурах нь
хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ба улмаар нийт эрэлтийн хэмжээ Y1-ээс Ү3 болж өснө. Энэ нь
зураг 2-т нийт эрэлтийн муруй баруун тийш шилжсэнийг харуулна.
Зураг 2. Нийт эрэлтийн муруйн шилжилт
Нийт эрэлтийн муруйг шилжүүлдэг дараах хүчин зүйлс байдаг.
• Хэрэглээнд нөлөөлдөг хүчин зүйлс
Хүмүүсийн орлого. Өрх гэрүүдийн эзэмшиж буй баялгийн хэмжээ их байвал хэрэглээний
зарлага өндөр байна. Иймд өрх гэрүүдийн бодит орлого өсөх нь хэрэглээг нэмэгдүүлдэг бол
бодит орлого буурахад өрх гэрүүдийн хэрэглээний зарлага буурна. г Хэрэглэгчийн хүлээлт. Өрх
гэрүүд эдийн засагт инфляци бий болно (р1
-н өсөлт) гэж таамаглаж байгаа үед нийт эрэлт өснө.
Учир нь хүмүүс мөнгөний үнэ цэнэ унана гэсэн хүлээлтээр өнөөгийн хэрэглээний зарлагаа
өсгөнө. Эсрэг тохиолдолд хэрэглээний зарлага буурснаар нийт эрэлт буурна. Мөн өрх
гэрүүдийн ирээдүйд орлого өснө, эсвэл буурна гэсэн хүлээлт нь нийт эрэлтэд нөлөөлнө
• Хөрөнгө оруулалтад нөлөөлдөг хүчин зүйлс
Бодит хүүгийн түвшин. Үнийн түвшин өөрчлөгдөөгүй үед бодит хүүгийн түвшин өсөхөд
хөрөнгө оруулалтын зардал буурдаг. Учир нь хүүгийн түвшин өссөнөөр хөрөнгө оруулалтын
бодит өртөг нэмэгдэнэ. Ингэснээр нийт эрэлт буурах буюу зүүн тийш шилжинэ.
Хөрөнгө оруулалтын хүлээгдэж буй ашиг (хувь норм). Аж ахуй эрхлэгчдийн олох ашгийн
хэмжээ нэмэгдэх хүлээлттэй байгаа бол үйлдвэрлэлээ өргөжүүлэх ба хөрөнгө оруулалтын эрэлт
нэмэгдэж улмаар нийт эрэлт өснө. Харин аж ахуй эрхлэгчид ашгийн түвшин багасна гэж
таамаглаж байгаа бол хөрөнгө оруулалт буурснаар нийт эрэлт буурна.
Технологийн шинэчлэл. Технологийн шинэчлэл нь хөрөнгө оруулалтын өгөөжийг өсгөдөг тул
хөрөнгө оруулалт илүү их хийх хөшүүрэг болж өгдөг байна. Иймд технологийн нөхцөл
сайжрах тусам хөрөнгө оруулалт нэмэгддэг.
Бизнесийн татвар. Бизнесийн татвар нь аж ахуй эрхлэгчдэд зардал болдог тул ашгийг
бууруулдаг. Иймд татвар болон бусад зохицуулалтын дарамт бага байх тусам хөрөнгө оруулалт
всех ба нийт эрэлт нэмэгдэнэ.
• Засгийн газрын худалдан авалт. Засгийн газрын худалдан авалт нь макро эдийн засгийн
загварын хувьд гадаад хувьсагч болдог. Өөрөөр хэлбэл, засгийн газрын зарлагыг макро эдийн
засгийн гол үзүүлэлтүүдээс хамаарч өөрчлөгдөнө гэж үздэггүй. Иймд засгийн газрын зарлага
өсөхөд нийт эрэлт өсөх ба нийт эрэлтийн муруй баруун тийш шилжиж, засгийн газрын зарлага
буурахад нийт эрэлтийн муруй зүүн тийш шилжинэ.
• Цэвэр экспортод нөлөөлдөг хүчин зүйлс
Гадаадынхны орлогын түвшин. Аливаа улс орны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний
зарим хэсэг дотооддоо хэрэглэгдэх ба зарим хэсгийг гадаад улс орнууд хэрэглэдэг. Тиймээс
гадаад улс орны иргэдийн орлого өсөхөд тэд импортын хэрэглээгээ нэмэгдүүлнэ. Иймд манай
улсын экспорт, улмаар цэвэр экспорт өсөх ба нийт эрэлтийн муруй баруун тийш шилжинэ.
Харин гадаадынхны орлого буурвал цэвэр экспорт буурч нийт эрэлтийн муруй зүүн тийш
шилжинэ. Валютын ханш. Аливаа улсын мөнгөн тэмдэгтийн бусад орны мөнгөн тэмдэгтээр
илэрхийлэх үнийг валютын ханш гэнэ. Жишээлбэл, доллар, евро, юань зэрэг гадаадын мөнгөн
тэмдэгтийн төгрөгөөр илэрхийлэгдсэн үнийг валютын ханш гэж нэрлэж болно. Төгрөгийн
ханш өсөхөд экспортын бүтээгдэхүүн үнэтэй болж импортын бүтээгдэхүүн хямд болдог.
Ингэснээр экспортын эрэлт буурч, импортын эрэлт өснө. Энэ өөрчлөлт нь цэвэр экспортыг
бууруулдаг. Жишээ нь, нэг доллар 1400 төгрөгөөс 1200 төгрөг болж буурах нь төгрөгийн ханш
өссөн гэсэн үг. Ханш өөрчлөгдөхөөс өмнө нэг долларын үнэтэй бүтээгдэхүүнийг 1400
төгрөгөөр худалдан авдаг байсан бол одоо 1200 төгрөгөөр худалдан авах тул импортын
бүтээгдэхүүн хямд болж байна. Харин гадаадын иргэд 14000 төгрөгийн үнэтэй
бүтээгдэхүүнийг арван доллараар худалдан авдаг байсан бол одоо 11.67 доллароор худалдан
авах тул манай экспортын бүтээгдэхүүний эрэлт буурна. Ингэж экспорт буурч, импорт
өссөнөөр цэвэр экспорт буурах тул нийт эрэлтийн муруй зүүн тийш шилжинэ. Эсрэг
тохиолдолд цэвэр экспорт нэмэгдэх ба нийт эрэлтийн муруй баруун тийш шилжинэ.
Худалдааны хязгаарлалт ба хоригууд. Ихэнх улсуудын гадаад худалдааны бодлого нь
экспортыг дэмжиж, импортыг хязгаарлахад чиглэгддэг. Импортын хязгаарлалт их байх нь
импортын хэмжээг бууруулдаг тул цэвэр экспортыг нэмэгдүүлэх боломжтой. Үүнтэй адилаар
экспортыг дэмжих нь цэвэр экспортыг нэмэгдүүлж нийт эрэлтийг өсгөх шалтгаан болно.

More Related Content

What's hot

Econl10.2020 2021on
Econl10.2020  2021onEconl10.2020  2021on
Econl10.2020 2021onhicheel2020
 
Econl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onEconl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onhicheel2020
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтTuru Turuu
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрJust Burnee
 
Econ.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onEcon.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onhicheel2020
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7Etugen
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...batnasanb
 
Econ.l14.2020 2021on
Econ.l14.2020   2021onEcon.l14.2020   2021on
Econ.l14.2020 2021onhicheel2020
 
Econl13.2020 2021on
Econl13.2020  2021onEconl13.2020  2021on
Econl13.2020 2021onhicheel2020
 

What's hot (20)

Econl10.2020 2021on
Econl10.2020  2021onEconl10.2020  2021on
Econl10.2020 2021on
 
Econl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onEconl12. 2020 2021on
Econl12. 2020 2021on
 
Mac ecs3.2021
Mac ecs3.2021Mac ecs3.2021
Mac ecs3.2021
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
 
Macrol7.2020 2021
Macrol7.2020 2021Macrol7.2020 2021
Macrol7.2020 2021
 
Makro l 3
Makro l 3Makro l 3
Makro l 3
 
Makro l 2
Makro l 2Makro l 2
Makro l 2
 
Niit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit ereltNiit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit erelt
 
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэрНийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
Нийт эрэлт ба нийт нийлүүлэлт, макро эдийн засгийн тэнцвэр
 
Econ.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onEcon.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021on
 
Лекц 7
Лекц 7Лекц 7
Лекц 7
 
ECON121-20160513
ECON121-20160513ECON121-20160513
ECON121-20160513
 
Macrol3.2021 2022
Macrol3.2021  2022Macrol3.2021  2022
Macrol3.2021 2022
 
Mac ecs5.2021
Mac ecs5.2021Mac ecs5.2021
Mac ecs5.2021
 
Macro l 6
Macro l 6Macro l 6
Macro l 6
 
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
Нямдаваа - МОНГОЛ ОРНЫ ИНФЛЯЦИЙН ТҮВШИН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ ИНФЛЯЦИД НӨЛӨӨЛӨГЧ ХҮ...
 
Mac ecs7.2021
Mac ecs7.2021Mac ecs7.2021
Mac ecs7.2021
 
Mac ecs4.2021
Mac ecs4.2021Mac ecs4.2021
Mac ecs4.2021
 
Econ.l14.2020 2021on
Econ.l14.2020   2021onEcon.l14.2020   2021on
Econ.l14.2020 2021on
 
Econl13.2020 2021on
Econl13.2020  2021onEconl13.2020  2021on
Econl13.2020 2021on
 

Similar to Maceconl5

Maco l10.2019 2020
Maco l10.2019 2020Maco l10.2019 2020
Maco l10.2019 2020hicheel2020
 
Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020hicheel2020
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltbatsuda
 
Lecture.4
Lecture.4Lecture.4
Lecture.4Tj Crew
 
MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020hicheel2020
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замуудTj Crew
 
гадаад сектор ба худалдааны тэнцэл
гадаад сектор ба худалдааны тэнцэлгадаад сектор ба худалдааны тэнцэл
гадаад сектор ба худалдааны тэнцэлUka Shuree
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замуудTj Crew
 
Микро эдийн засаг-3
Микро эдийн засаг-3Микро эдийн засаг-3
Микро эдийн засаг-3Ikhzasag SEZS
 

Similar to Maceconl5 (20)

Maco l10.2019 2020
Maco l10.2019 2020Maco l10.2019 2020
Maco l10.2019 2020
 
Macro l 3
Macro l 3Macro l 3
Macro l 3
 
Macro l 5
Macro l 5Macro l 5
Macro l 5
 
Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020Macro L5. 2019 -2020
Macro L5. 2019 -2020
 
Macro l 9
Macro l 9Macro l 9
Macro l 9
 
Niit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluuleltNiit erel ba niit niiluulelt
Niit erel ba niit niiluulelt
 
Lecture.4
Lecture.4Lecture.4
Lecture.4
 
New microsoft word document
New microsoft word documentNew microsoft word document
New microsoft word document
 
валютын зах зээл
валютын зах зээлвалютын зах зээл
валютын зах зээл
 
ECON121-20160520
ECON121-20160520ECON121-20160520
ECON121-20160520
 
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaan
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaanLekts 14 inflytsi tvvnii shaltgaan
Lekts 14 inflytsi tvvnii shaltgaan
 
Macro_lecture.pdf
Macro_lecture.pdfMacro_lecture.pdf
Macro_lecture.pdf
 
Huvi hun buleg4
Huvi hun buleg4Huvi hun buleg4
Huvi hun buleg4
 
MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020MacroLl3.2019 - 2020
MacroLl3.2019 - 2020
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
 
Zax zeel
Zax zeelZax zeel
Zax zeel
 
гадаад сектор ба худалдааны тэнцэл
гадаад сектор ба худалдааны тэнцэлгадаад сектор ба худалдааны тэнцэл
гадаад сектор ба худалдааны тэнцэл
 
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замуудинфляцийн хурдыг багасгах оновчтой  арга замууд
инфляцийн хурдыг багасгах оновчтой арга замууд
 
Микро эдийн засаг-3
Микро эдийн засаг-3Микро эдийн засаг-3
Микро эдийн засаг-3
 
Macro economics diagram
Macro economics diagramMacro economics diagram
Macro economics diagram
 

More from ssuserca5598

MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfssuserca5598
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfssuserca5598
 
MICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfMICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfssuserca5598
 
MIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfMIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfssuserca5598
 
MIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfMIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfssuserca5598
 
MIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfMIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfssuserca5598
 
MICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfMICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfssuserca5598
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfssuserca5598
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfssuserca5598
 
Lecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfLecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfssuserca5598
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfssuserca5598
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdfssuserca5598
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdfssuserca5598
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdfssuserca5598
 

More from ssuserca5598 (20)

MICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdfMICRO L6.2022 -2023 on.pdf
MICRO L6.2022 -2023 on.pdf
 
MICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdfMICRO L5.2022-2023on.pdf
MICRO L5.2022-2023on.pdf
 
MICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdfMICRO L4.2022 -2023on.pdf
MICRO L4.2022 -2023on.pdf
 
Seminar14.pdf
Seminar14.pdfSeminar14.pdf
Seminar14.pdf
 
Seminar 13.pdf
Seminar 13.pdfSeminar 13.pdf
Seminar 13.pdf
 
MIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdfMIE.S3.2022 -2023.pdf
MIE.S3.2022 -2023.pdf
 
MIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdfMIE.S2 2022-2023on.pdf
MIE.S2 2022-2023on.pdf
 
MIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdfMIE.S1.2022-2023on.pdf
MIE.S1.2022-2023on.pdf
 
MICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdfMICRO L3.2022-2023.pdf
MICRO L3.2022-2023.pdf
 
MICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdfMICRO L2.2022-2023 on.pdf
MICRO L2.2022-2023 on.pdf
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdf
 
Unelgee.pdf
Unelgee.pdfUnelgee.pdf
Unelgee.pdf
 
Lecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdfLecture 19.2022- 2023.pdf
Lecture 19.2022- 2023.pdf
 
Lecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdfLecture 18.2022 - 2023.pdf
Lecture 18.2022 - 2023.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
Seminar 12.pdf
Seminar 12.pdfSeminar 12.pdf
Seminar 12.pdf
 
Seminar 11.pdf
Seminar 11.pdfSeminar 11.pdf
Seminar 11.pdf
 
lecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdflecture17.2022-2023.pdf
lecture17.2022-2023.pdf
 
lecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdflecture15.2022- 2023.pdf
lecture15.2022- 2023.pdf
 
seminar10.pdf
seminar10.pdfseminar10.pdf
seminar10.pdf
 

Maceconl5

  • 1. Нийт эрэлт Нийт эрэлт гэдэг нь үнийн түвшин бүрт өрх гэр гэрүүд, аж ахуй эрхлэгчид, засгийн газар ба гадаад секторын дотоод эдийн засгаас худалдан авахаар төлөвлөсөн бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, эдийн засагт оролцогчдын худалдан авахаар төлөвлөж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт хэмжээ үнийн ерөнхий түвшнээс хамаарна. Харин бид эдийн засаг дахь нийт үйлдвэрлэлийн хэмжээ нь бодит ДНБ гэдгийг мэдэх билээ. Бид "Микроэкономиксийн үндэс" хичээлд үздэг бусад хүчин зүйл тогтмол хэмээх таамаглалыг макроэкономике судлахдаа мөн ашиглана. Бусад хүчин зүйлс тогтмол гэж үзвэл үнийн ерөнхий түвшин өндөр байхад эдийн засаг дахь агентуудын худалдан авах бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ бага, харин үнийн ерөнхий түвшин бага байхад агентуудын худалдан авах бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ их байдаг. Энэхүү үнийн ерөнхий түвшин ба бодит ДНБ хамаарлыг нийт эрэлтийн муруйгаар дүрсэлдэг. Нийт эрэлтийн муруй нь бусад хүчин зүйлс тогтмол байх үеийн үнийн түвшин болон бодит ДНБ хоорондын урвуу хамаарлыг харуулдаг. Нийт эрэлтийн муруйг Зураг 1-д дүрсэллээ. Зураг 1. Нийт эрэлтийн муруй Микроэкономика үзсэнтэй адилаар нийт эрэлтийн өөрчлөлтийг муруйн дагуух шилжилт ба муруйн шилжилт гэж хоёр ялгана. Үнийн түвшний өөрчлөлтөөс шалтгаалж буй нийт эрэлтийн өөрчлөлт нь муруйн дагуух шилжилтийг бий болгох бол үнийн түвшнээс бусад хүчин зүйлсийн өөрчлөлт нь муруйн шилжилтийг бий болгоно. Үнийн ерөнхий түвшин ба бодит ДНБ-ий урвуу хамаарал дараах нөлөөгөөр тайлбарлагддаг. Баялгийн нөлөө. Хүмүүс ашиг олох гадна хуримтлал үүсгэх зорилгоор төрөл бүрийн хөрөнгө, тухайлбал санхүүгийн хөрөнгүүдийг эзэмшиж байдаг. Бусад хүчин зүйлс тогтмол байхад үнэ өсөх нь санхүүгийн хөрөнгийн бодит өртөг буюу худалдан авах чадварыг бууруулдаг. Харин бодит худалдан авах чадвар буурах нь нийт эрэлтийг бууруулах ба энэхүү
  • 2. нөлөөг эдийн засагчид баялгийн нөлөө гэдэг. Жишээ нь, Оюунаа энэ жил Тоёота Витз маркийн суудлын автомашин авахөөр төлөвлөсөн гэе. Тэрээр санхүүгийн хөрөнгө болох дөрвөн сая таван зуун мянган төгрөгийн хадгаламж эзэмшдэг. Үнийн ерөнхий түвшний өсөлтийн нөлөөгөөр хадгаламжийн бодит худалдан авах чадвар буурах тул Оюунаа зарцуулахаар төлөвлөж байсан хэрэглээгээ бууруулна. Энэ нь үнийн түвшин өссөнөөр эдийн засаг дахь төлөвлөсөн хэрэглээний зарлага буурч нийт эрэлт буурахыг харуулж байна. Орлуулалтын нөлөө. Мөнгөний нийлүүлэлт тогтмол байгаа үед үнийн түвшин өсөх нь мөнгөний эрэлтийг нэмэгдүүлснээр бодит хүүгийн түвшин өсөхөд хүргэдэг. Үүний улмаас аж ахуй эрхлэгчид хөрөнгө оруулалтынхаа хэмжээг бууруулна. Өөрөөр хэлбэл аж ахуй эрхлэгчдийн хийж буй хөрөнгө оруулалтын алдагдсан боломжийн өртөг ихсэж байна. Мөн түүнчлэн үнийн түвшний өсөлт нь бодит хүүгийн түвшнийг өсгөснөөр өрх гэрүүдийн хувьд хадгаламж хийх тохиолдолд ирээдүйд илүү орлого олох боломжийг нэмэгдүүлнэ. Иймээс өрх гэрүүдэд өнөөгийн ба ирээдүйн хэрэглээний хооронд сонголт хийх шаардлага тулгарч байна. Улмаар хөрөнгө оруулалтын болон өнөөгийн хэрэглээний зарлагын бууралт нь нийт эрэлтийг бууруулна. Ийнхүү үүсч буй нөлөөллийг орлуулалтын нөлөө гэнэ. Зарим сурах бичигт үүнийг хүүгийн нөлөөлөл ч гэдэг. Орлуулалтын нөлөө нь эдийн засгийн агентуудын тодорхой цаг хугацааны үед гаргах зардлын шийдвэрт нөлөөлснөөр үүсэх бөгөөд үүнийг хугацаа хоорондын орлуулалтын нөлөө ч гэж нэрлэдэг. Өөр нэг орлуулалтын нөлөө нь дотоодын үнэ өөрчлөгдсөнөөр дотоодын үнийг гадаадын үнэд харьцуулсан харьцангуй үнэ өөрчлөх үед үүсдэг. Энэ нөлөөг импортын цнийн нөлөө гэж нэрлэдэг. Үнийн түвшин нэмэгдэхэд харьцангуй үнэ өсч дотоодын барааны эрэлт буурах ба улмаар гадаадын барааны эрэлт өснө. Энэ нь хүмүүсийн худалдан авахыг хүссэн бодит ДНБ- ий хэмжээг бууруулна. Зурагт үзүүлснээр үнийн түвшин Р1-ээс Р3 болж өсөхөд баялгийн бодит худалдан авах чадвар буурах тул төлөвлөсөн хэрэглээ буурч өнөөгийн нийт эрэлт буурахын зэрэгцээ орлуулалтын нөлөөгөөр хүмүүсийн худалдан авалт багассанаар бодит ДНБ-ий хэмжээ Ү -ээс Y3 болж буурч байна. Харин үнийн түвшин Р1-ээс Р9 болж буурахад, нэгдүгээрт баялгийн нөлөөгөөр хүмүүс төлөвлөсөн хэрэглээгээ нэмэгдүүлнэ. Нөгөө талаар харьцангуй үнэ буурснаар хүмүүс ирээдүйн үнэтэй хэрэглээг өнөөгийн хямд хэрэглээгээр, гадаадын үнэтэй бүтээгдэхүүнийг дотоодын хямд бүтээгдэхүүнээр орлуулах сонирхолтой тул бодит ДНБ-ий хэмжээ Ү -ээс Ү2 болж өснө. Энэ нь макро эдийн засагт үнийн түвшин өөрчлөгдөхөд баялгийн болон орлуулалтын нөлөөгөөр нийт эрэлтийн хэмжээ өөрчлөгдөж буйг илэрхийлж байна. Үнийн түвшин тогтмол байхад бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр нийт эрэлтийн муруй бүхлээрээ шилжилт хийдэг. Нийт эрэлт нь худалдан авахаар төлөвлөсөн бүтээгдэхүүн,
  • 3. үйлчилгээний хэмжээ ба энэ нь өрх гэрүүдийн хэрэглээндээ төлөвлөсөн зарлагаар, аж ахуй эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын төлөвлөсөн зарлагаар, төрийн хувьд засгийн газрын төлөвлөсөн худалдан авалтаар, гадаад секторын манай эдийн засгаас худалдан авахаар төлөвлөсөн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийн нийлбэрээр тодорхойлогддог болохыг бид мэднэ. Иймд нийт эрэлт (AD) нь дараах зарлагуудын нийлбэрээр илэрхийлэгдэнэ. AD = C + I + G + NX Бидний өмнө үзсэнээр үнийн түвшнээс хамаарсан нийт эрэлтийн өөрчлөлт нь нийт эрэлтийн муруйн дагуух цэгэн шилжилтээр дүрслэгдэж байсан. Харин үнийн түвшин тогтмол байхад нийт эрэлтийн бүрэлдэхүүн хэсгүүд өөрчлөгдсөнөөр нийт эрэлтийн муруй баруун эсвэл зүүн тийш шилждэг. Нийт эрэлтийн муруй баруун тийш шилжихэд тухайн үнийн түвшин дэх хүмүүсийн худалдан авахыг хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ ихсэх тул нийт эрэлт өссөн, харин нийт эрэлтийн муруй зүүн тийш шилжихэд хүмүүсийн худалдан авахыг хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ багасах тул нийт эрэлт буурсан гэж үзнэ. Зураг 5.2-т үнийн түвшин Р1 байхад орлого буурснаар хүмүүсийн худалдан авахыг хүссэн бодит ДНБ-ий хэмжээ Y1-ээс Ү2 болж буурах ба энэ нь нийт эрэлтийн муруй зүүн тийш шилжих шилжилтээр дүрслэгдэнэ. Эдийн засаг дахь үнийн түвшин хэвээр байхад бодит хүүгийн түвшин буурах нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ба улмаар нийт эрэлтийн хэмжээ Y1-ээс Ү3 болж өснө. Энэ нь зураг 2-т нийт эрэлтийн муруй баруун тийш шилжсэнийг харуулна. Зураг 2. Нийт эрэлтийн муруйн шилжилт Нийт эрэлтийн муруйг шилжүүлдэг дараах хүчин зүйлс байдаг. • Хэрэглээнд нөлөөлдөг хүчин зүйлс Хүмүүсийн орлого. Өрх гэрүүдийн эзэмшиж буй баялгийн хэмжээ их байвал хэрэглээний зарлага өндөр байна. Иймд өрх гэрүүдийн бодит орлого өсөх нь хэрэглээг нэмэгдүүлдэг бол бодит орлого буурахад өрх гэрүүдийн хэрэглээний зарлага буурна. г Хэрэглэгчийн хүлээлт. Өрх
  • 4. гэрүүд эдийн засагт инфляци бий болно (р1 -н өсөлт) гэж таамаглаж байгаа үед нийт эрэлт өснө. Учир нь хүмүүс мөнгөний үнэ цэнэ унана гэсэн хүлээлтээр өнөөгийн хэрэглээний зарлагаа өсгөнө. Эсрэг тохиолдолд хэрэглээний зарлага буурснаар нийт эрэлт буурна. Мөн өрх гэрүүдийн ирээдүйд орлого өснө, эсвэл буурна гэсэн хүлээлт нь нийт эрэлтэд нөлөөлнө • Хөрөнгө оруулалтад нөлөөлдөг хүчин зүйлс Бодит хүүгийн түвшин. Үнийн түвшин өөрчлөгдөөгүй үед бодит хүүгийн түвшин өсөхөд хөрөнгө оруулалтын зардал буурдаг. Учир нь хүүгийн түвшин өссөнөөр хөрөнгө оруулалтын бодит өртөг нэмэгдэнэ. Ингэснээр нийт эрэлт буурах буюу зүүн тийш шилжинэ. Хөрөнгө оруулалтын хүлээгдэж буй ашиг (хувь норм). Аж ахуй эрхлэгчдийн олох ашгийн хэмжээ нэмэгдэх хүлээлттэй байгаа бол үйлдвэрлэлээ өргөжүүлэх ба хөрөнгө оруулалтын эрэлт нэмэгдэж улмаар нийт эрэлт өснө. Харин аж ахуй эрхлэгчид ашгийн түвшин багасна гэж таамаглаж байгаа бол хөрөнгө оруулалт буурснаар нийт эрэлт буурна. Технологийн шинэчлэл. Технологийн шинэчлэл нь хөрөнгө оруулалтын өгөөжийг өсгөдөг тул хөрөнгө оруулалт илүү их хийх хөшүүрэг болж өгдөг байна. Иймд технологийн нөхцөл сайжрах тусам хөрөнгө оруулалт нэмэгддэг. Бизнесийн татвар. Бизнесийн татвар нь аж ахуй эрхлэгчдэд зардал болдог тул ашгийг бууруулдаг. Иймд татвар болон бусад зохицуулалтын дарамт бага байх тусам хөрөнгө оруулалт всех ба нийт эрэлт нэмэгдэнэ. • Засгийн газрын худалдан авалт. Засгийн газрын худалдан авалт нь макро эдийн засгийн загварын хувьд гадаад хувьсагч болдог. Өөрөөр хэлбэл, засгийн газрын зарлагыг макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдээс хамаарч өөрчлөгдөнө гэж үздэггүй. Иймд засгийн газрын зарлага өсөхөд нийт эрэлт өсөх ба нийт эрэлтийн муруй баруун тийш шилжиж, засгийн газрын зарлага буурахад нийт эрэлтийн муруй зүүн тийш шилжинэ. • Цэвэр экспортод нөлөөлдөг хүчин зүйлс Гадаадынхны орлогын түвшин. Аливаа улс орны үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний зарим хэсэг дотооддоо хэрэглэгдэх ба зарим хэсгийг гадаад улс орнууд хэрэглэдэг. Тиймээс гадаад улс орны иргэдийн орлого өсөхөд тэд импортын хэрэглээгээ нэмэгдүүлнэ. Иймд манай улсын экспорт, улмаар цэвэр экспорт өсөх ба нийт эрэлтийн муруй баруун тийш шилжинэ. Харин гадаадынхны орлого буурвал цэвэр экспорт буурч нийт эрэлтийн муруй зүүн тийш шилжинэ. Валютын ханш. Аливаа улсын мөнгөн тэмдэгтийн бусад орны мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх үнийг валютын ханш гэнэ. Жишээлбэл, доллар, евро, юань зэрэг гадаадын мөнгөн тэмдэгтийн төгрөгөөр илэрхийлэгдсэн үнийг валютын ханш гэж нэрлэж болно. Төгрөгийн ханш өсөхөд экспортын бүтээгдэхүүн үнэтэй болж импортын бүтээгдэхүүн хямд болдог. Ингэснээр экспортын эрэлт буурч, импортын эрэлт өснө. Энэ өөрчлөлт нь цэвэр экспортыг
  • 5. бууруулдаг. Жишээ нь, нэг доллар 1400 төгрөгөөс 1200 төгрөг болж буурах нь төгрөгийн ханш өссөн гэсэн үг. Ханш өөрчлөгдөхөөс өмнө нэг долларын үнэтэй бүтээгдэхүүнийг 1400 төгрөгөөр худалдан авдаг байсан бол одоо 1200 төгрөгөөр худалдан авах тул импортын бүтээгдэхүүн хямд болж байна. Харин гадаадын иргэд 14000 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүнийг арван доллараар худалдан авдаг байсан бол одоо 11.67 доллароор худалдан авах тул манай экспортын бүтээгдэхүүний эрэлт буурна. Ингэж экспорт буурч, импорт өссөнөөр цэвэр экспорт буурах тул нийт эрэлтийн муруй зүүн тийш шилжинэ. Эсрэг тохиолдолд цэвэр экспорт нэмэгдэх ба нийт эрэлтийн муруй баруун тийш шилжинэ. Худалдааны хязгаарлалт ба хоригууд. Ихэнх улсуудын гадаад худалдааны бодлого нь экспортыг дэмжиж, импортыг хязгаарлахад чиглэгддэг. Импортын хязгаарлалт их байх нь импортын хэмжээг бууруулдаг тул цэвэр экспортыг нэмэгдүүлэх боломжтой. Үүнтэй адилаар экспортыг дэмжих нь цэвэр экспортыг нэмэгдүүлж нийт эрэлтийг өсгөх шалтгаан болно.