SlideShare a Scribd company logo
Луманы эрх зүйн систем
А.Хишигтөгс
1. Т.Парсонс болон Н.Луман нарын эрх зүйн системийн тайлбарлалын ижил төстэй
болон ялгаатай тал шинжүүдийг тайлбарлах
Луман социологидоо дараахыг үзжээ:
- Коммуникац буюу харилцаа бол социал бодит байдал
- Нийгэм нь нарийн төвөгтэй хийгээд коммуникацын систем
- Нээлттэй систем буюу бүхэл бус харин хүрээлэгч орчин
- Дэд системүүд нь функцуудээ гүйцэтгэсээр байдаг ба нэг нь эрх зүй
Луман Парсонсынхоос өөр гол ялгаа нь нийгмийн систем өөрөө хөгжин оршиж
буй утга учир бүхий шинжтэй гэжээ. Цухасхан дүгнэвэл Парсонс илүү бүтцийн хийгээд
макро түвшнийг чухалчилсан бол Луман илүү хүлээлт хийгээд микро түвшнийг
чухалчилжээ. Харилцааны үйл явц өөрөө үргэлж ямар нэг утга учрыг үүсгэдэг бөгөөд
тэгснээрээ системийн оршин тогтнолыг бататгах аж. Гэхдээ феноменологийн хандлага
шиг хувь хүмүүсийг чухалчлаагүй харин систем гэдгээрээ макро түвшны онол
төлөөлөгч хэвээр байдаг.
Луман Парсонстой ижил шинж нь социологийн гол онол болох системийн
онолыг нийгмийн шинжлэх ухаанд бие даасан томоохон онолын байр суурьтай болоход
хоёул адил хүчин зүтгэжээ. Нийгэм өөрийн зүй тогтлоор хөгждөг гэх эволюцын
хандлагатай адил ч улам боловсронгуй бие дааж хөгжихдөө Луманы аутопоэтик гэх
ойлголтоор систем ч өөрөө хөгждөг.
Хэрэв харилцаа үгүй болвол нийгэм задрах ба иймд харилцаа нь нийгмийн
системийн оршин тогтнож буй гол хүчин зүйл болдог.
2. Эрх зүй "Аутопоэтик" систем болох үндсэн шинжүүдийг тайлбарлах
Аутопоэтик систем өөрийгөө бусдаас ялгадаг үндсэн шинжтэй. Эволюцийн онол
болоод позитивизмын парадигмт онолууд гэхэд байгалийн ухааны ойлголтууд дээр
(организм гэх мэт) суурилсан байдаг. Харин Луманы уг систем нь байгалийн шинж дээр
бус нийгмийн шинжтэй. Юугаараа ялгардаг вэ гэхээр харилцаа нь утга учир бүхий ба
энэ нь нийгмийн системийн оршин тогтнол болдог. Байгалийн шинжтэй систем бол утга
учир бүхий харилцаа байхгүй байлаа ч (хэрэв бүхий л амьд организм дэлхий дээр
байхгүй гэвэл) байгаль өөрөө оршсоор байна. Харин нийгэмд харилцаа үгүй болвол
нийгэм өөрөө үгүй болно гэсэн үг. Иймд нийгмийг ялгарлын систем гэх боломжтой.
Эрх зүйн систем ч дэд систем болохын хувьд өөрийгөө ялгаруулах чадвартай. Энэ
дэд систем нь нэгэнлэг ойлголт бүхий харилцааг шаарддаг. Эндээс утга учир илүү
тодорхой болдог тул оршин тогтнол ч батаждаг гэсэн үг болно. Энэ систем нь бусад
бүхий социал системтэйгээ харилцаанд оршоостой байна.
Луман хүлээлт гэх ойлголтыг харилцаанд чухал болохыг шинжилсэн. Түүнчлэн
хүлээлтийн хүлээлт гэсэн ойлголттой холбогдоно. Үүгээр л хүмүүс рационаллаг
харилцан үйлчлэлд орж нийгэм эмх журамлагддаг. Хэм хэмжээ үргэлж субьектийн
хүлээлттэй хамтдаа байна.
Дэд систем бүр өөрсдийн гэсэн кодуудаараа ялгардаг. Нэг бол хуулийн дагуу
байна, нэг бол хууль бус байна. Энэ мэт кодууд хүлээлтэй мөн хүлээлтийн хүлээлттэй
уялдаатай харилцаа өрнөнө. Луман ингэж хэлжээ “Эрх зүй нь хууль тогтоогчийн
үзэгний хошуугаар бүтээгдээгүй. Энэ нь эрх зүйн дүрэм шаардлагууд, олон тооны хэм
хэмжээний хүлээлтүүдээс бүрддэг”.
Тэрээр неопозитив шинжийг социал системтэй холбоотойг өгүүлсэн тул энд хувь
хүний үнэт зүйл биш харин харилцааны явцад үүсдэг хэм хэмжээг эрх зүйн системд авч
үзсэн. Үнэт зүйл нь харилцааны аутопоэтик системийг симболик болгох төдий аж.
Яагаад гэвэл үнэт зүйл релятив шинжтэй тул системийн тогтвортой байдлын эсрэг болох
нь байдаг. Эцсийн эцсийн эрхзүйн социологи нь судлагдахуунаа социал аутопоэтик дэд
системийн байдлаар авч үзэх шаардлагатай аж.

More Related Content

Similar to Луман Автопоэтик систем

Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lektsMongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lektsAltangerel Bilguun
 
хаттын зан үйл
хаттын зан үйл хаттын зан үйл
хаттын зан үйл
Buyaka Buugii
 
224. lectures.
224. lectures.224. lectures.
224. lectures.
Baasansuren Naranbaatar
 
Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science
National of University Mongolia
 
Нийгэмшилт
НийгэмшилтНийгэмшилт
Нийгэмшилт
Munkhbaatar S. Uuld
 
Нийгмийн гүн ухаан
Нийгмийн гүн ухаанНийгмийн гүн ухаан
Нийгмийн гүн ухаан
П. Эрдэнэсайхан
 
криминологи 1
криминологи 1криминологи 1
криминологи 1nomiobno
 
нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал.
Tuvshinsanaa Baasanjav
 
криминологи 1
криминологи 1криминологи 1
криминологи 1nomiobno
 
нийгмийн хичээл
нийгмийн хичээлнийгмийн хичээл
нийгмийн хичээлOyunungrakh Oyuka
 
Huulichiin yos zui hicheelin lekts
Huulichiin yos zui hicheelin lektsHuulichiin yos zui hicheelin lekts
Huulichiin yos zui hicheelin lekts
E-Gazarchin Online University
 
гарчиггүй 1
гарчиггүй 1гарчиггүй 1
гарчиггүй 1school14
 
гарчиггүй 1
гарчиггүй 1гарчиггүй 1
гарчиггүй 1school14
 
£+¬-+-à-+-â-+ -í-+-æ-+ -¦-+-à-+-+ -é-ì-+-¦-¦-+-¦-+ -é-+-¦-é-+-+-å-+-+ -¦-+-+...
 £+¬-+-à-+-â-+ -í-+-æ-+ -¦-+-à-+-+ -é-ì-+-¦-¦-+-¦-+ -é-+-¦-é-+-+-å-+-+ -¦-+-+... £+¬-+-à-+-â-+ -í-+-æ-+ -¦-+-à-+-+ -é-ì-+-¦-¦-+-¦-+ -é-+-¦-é-+-+-å-+-+ -¦-+-+...
£+¬-+-à-+-â-+ -í-+-æ-+ -¦-+-à-+-+ -é-ì-+-¦-¦-+-¦-+ -é-+-¦-é-+-+-å-+-+ -¦-+-+...А. Aku
 
Ardchilal
ArdchilalArdchilal
Ardchilal
javzandulamts
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт
Amgaa Amgalan
 

Similar to Луман Автопоэтик систем (20)

схх
сххсхх
схх
 
схх
сххсхх
схх
 
Philo
PhiloPhilo
Philo
 
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lektsMongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
Mongol ulsiin undsen huuliin erh zui.lekts
 
хаттын зан үйл
хаттын зан үйл хаттын зан үйл
хаттын зан үйл
 
224. lectures.
224. lectures.224. lectures.
224. lectures.
 
Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science
 
Нийгэмшилт
НийгэмшилтНийгэмшилт
Нийгэмшилт
 
Нийгмийн гүн ухаан
Нийгмийн гүн ухаанНийгмийн гүн ухаан
Нийгмийн гүн ухаан
 
криминологи 1
криминологи 1криминологи 1
криминологи 1
 
нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал.
 
криминологи 1
криминологи 1криминологи 1
криминологи 1
 
нийгмийн хичээл
нийгмийн хичээлнийгмийн хичээл
нийгмийн хичээл
 
Huulichiin yos zui hicheelin lekts
Huulichiin yos zui hicheelin lektsHuulichiin yos zui hicheelin lekts
Huulichiin yos zui hicheelin lekts
 
гарчиггүй 1
гарчиггүй 1гарчиггүй 1
гарчиггүй 1
 
гарчиггүй 1
гарчиггүй 1гарчиггүй 1
гарчиггүй 1
 
лекц 1
лекц  1лекц  1
лекц 1
 
£+¬-+-à-+-â-+ -í-+-æ-+ -¦-+-à-+-+ -é-ì-+-¦-¦-+-¦-+ -é-+-¦-é-+-+-å-+-+ -¦-+-+...
 £+¬-+-à-+-â-+ -í-+-æ-+ -¦-+-à-+-+ -é-ì-+-¦-¦-+-¦-+ -é-+-¦-é-+-+-å-+-+ -¦-+-+... £+¬-+-à-+-â-+ -í-+-æ-+ -¦-+-à-+-+ -é-ì-+-¦-¦-+-¦-+ -é-+-¦-é-+-+-å-+-+ -¦-+-+...
£+¬-+-à-+-â-+ -í-+-æ-+ -¦-+-à-+-+ -é-ì-+-¦-¦-+-¦-+ -é-+-¦-é-+-+-å-+-+ -¦-+-+...
 
Ardchilal
ArdchilalArdchilal
Ardchilal
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт
 

More from National of University Mongolia

Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
National of University Mongolia
 
Ээнэгшил ба алтруист ген
Ээнэгшил ба алтруист генЭэнэгшил ба алтруист ген
Ээнэгшил ба алтруист ген
National of University Mongolia
 
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онолХэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
National of University Mongolia
 
Нийгмийн гажуудал ба бие хүн
Нийгмийн гажуудал ба бие хүнНийгмийн гажуудал ба бие хүн
Нийгмийн гажуудал ба бие хүн
National of University Mongolia
 
Гэмт хэрэг ба ялын бодлого
Гэмт хэрэг ба ялын бодлого Гэмт хэрэг ба ялын бодлого
Гэмт хэрэг ба ялын бодлого
National of University Mongolia
 
Метафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүйМетафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүй
National of University Mongolia
 
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаНийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
National of University Mongolia
 
Моррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн МонголМоррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн Монгол
National of University Mongolia
 
Different Survey Modes and International Comparisons
Different Survey Modes and International ComparisonsDifferent Survey Modes and International Comparisons
Different Survey Modes and International Comparisons
National of University Mongolia
 
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалтСудалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
National of University Mongolia
 
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх ньДэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь
National of University Mongolia
 
Ковид ба эдийн засаг
Ковид ба эдийн засагКовид ба эдийн засаг
Ковид ба эдийн засаг
National of University Mongolia
 
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилИнституцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
National of University Mongolia
 
Эдийн засгийн алуурчны наминчлал
Эдийн засгийн алуурчны наминчлалЭдийн засгийн алуурчны наминчлал
Эдийн засгийн алуурчны наминчлал
National of University Mongolia
 
Урлагийн социологи
Урлагийн социологиУрлагийн социологи
Урлагийн социологи
National of University Mongolia
 
Сюрреалист урлаг ба психоанализ
 Сюрреалист урлаг ба психоанализ Сюрреалист урлаг ба психоанализ
Сюрреалист урлаг ба психоанализ
National of University Mongolia
 
Цалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгааЦалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгаа
National of University Mongolia
 
Корона вирус ба дэлхийн засгийн газар
Корона вирус ба дэлхийн засгийн газарКорона вирус ба дэлхийн засгийн газар
Корона вирус ба дэлхийн засгийн газар
National of University Mongolia
 
Молор-Эрдэнэ С. Лекц
Молор-Эрдэнэ С. ЛекцМолор-Эрдэнэ С. Лекц
Молор-Эрдэнэ С. Лекц
National of University Mongolia
 
Кант : Соён гэгээрэл гэж юу вэ?
Кант : Соён гэгээрэл гэж юу вэ?Кант : Соён гэгээрэл гэж юу вэ?
Кант : Соён гэгээрэл гэж юу вэ?
National of University Mongolia
 

More from National of University Mongolia (20)

Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
 
Ээнэгшил ба алтруист ген
Ээнэгшил ба алтруист генЭэнэгшил ба алтруист ген
Ээнэгшил ба алтруист ген
 
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онолХэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
 
Нийгмийн гажуудал ба бие хүн
Нийгмийн гажуудал ба бие хүнНийгмийн гажуудал ба бие хүн
Нийгмийн гажуудал ба бие хүн
 
Гэмт хэрэг ба ялын бодлого
Гэмт хэрэг ба ялын бодлого Гэмт хэрэг ба ялын бодлого
Гэмт хэрэг ба ялын бодлого
 
Метафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүйМетафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүй
 
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаНийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
 
Моррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн МонголМоррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн Монгол
 
Different Survey Modes and International Comparisons
Different Survey Modes and International ComparisonsDifferent Survey Modes and International Comparisons
Different Survey Modes and International Comparisons
 
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалтСудалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
 
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх ньДэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь
 
Ковид ба эдийн засаг
Ковид ба эдийн засагКовид ба эдийн засаг
Ковид ба эдийн засаг
 
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилИнституцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
 
Эдийн засгийн алуурчны наминчлал
Эдийн засгийн алуурчны наминчлалЭдийн засгийн алуурчны наминчлал
Эдийн засгийн алуурчны наминчлал
 
Урлагийн социологи
Урлагийн социологиУрлагийн социологи
Урлагийн социологи
 
Сюрреалист урлаг ба психоанализ
 Сюрреалист урлаг ба психоанализ Сюрреалист урлаг ба психоанализ
Сюрреалист урлаг ба психоанализ
 
Цалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгааЦалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгаа
 
Корона вирус ба дэлхийн засгийн газар
Корона вирус ба дэлхийн засгийн газарКорона вирус ба дэлхийн засгийн газар
Корона вирус ба дэлхийн засгийн газар
 
Молор-Эрдэнэ С. Лекц
Молор-Эрдэнэ С. ЛекцМолор-Эрдэнэ С. Лекц
Молор-Эрдэнэ С. Лекц
 
Кант : Соён гэгээрэл гэж юу вэ?
Кант : Соён гэгээрэл гэж юу вэ?Кант : Соён гэгээрэл гэж юу вэ?
Кант : Соён гэгээрэл гэж юу вэ?
 

Луман Автопоэтик систем

  • 1. Луманы эрх зүйн систем А.Хишигтөгс 1. Т.Парсонс болон Н.Луман нарын эрх зүйн системийн тайлбарлалын ижил төстэй болон ялгаатай тал шинжүүдийг тайлбарлах Луман социологидоо дараахыг үзжээ: - Коммуникац буюу харилцаа бол социал бодит байдал - Нийгэм нь нарийн төвөгтэй хийгээд коммуникацын систем - Нээлттэй систем буюу бүхэл бус харин хүрээлэгч орчин - Дэд системүүд нь функцуудээ гүйцэтгэсээр байдаг ба нэг нь эрх зүй Луман Парсонсынхоос өөр гол ялгаа нь нийгмийн систем өөрөө хөгжин оршиж буй утга учир бүхий шинжтэй гэжээ. Цухасхан дүгнэвэл Парсонс илүү бүтцийн хийгээд макро түвшнийг чухалчилсан бол Луман илүү хүлээлт хийгээд микро түвшнийг чухалчилжээ. Харилцааны үйл явц өөрөө үргэлж ямар нэг утга учрыг үүсгэдэг бөгөөд тэгснээрээ системийн оршин тогтнолыг бататгах аж. Гэхдээ феноменологийн хандлага шиг хувь хүмүүсийг чухалчлаагүй харин систем гэдгээрээ макро түвшны онол төлөөлөгч хэвээр байдаг. Луман Парсонстой ижил шинж нь социологийн гол онол болох системийн онолыг нийгмийн шинжлэх ухаанд бие даасан томоохон онолын байр суурьтай болоход хоёул адил хүчин зүтгэжээ. Нийгэм өөрийн зүй тогтлоор хөгждөг гэх эволюцын хандлагатай адил ч улам боловсронгуй бие дааж хөгжихдөө Луманы аутопоэтик гэх ойлголтоор систем ч өөрөө хөгждөг. Хэрэв харилцаа үгүй болвол нийгэм задрах ба иймд харилцаа нь нийгмийн системийн оршин тогтнож буй гол хүчин зүйл болдог. 2. Эрх зүй "Аутопоэтик" систем болох үндсэн шинжүүдийг тайлбарлах Аутопоэтик систем өөрийгөө бусдаас ялгадаг үндсэн шинжтэй. Эволюцийн онол болоод позитивизмын парадигмт онолууд гэхэд байгалийн ухааны ойлголтууд дээр (организм гэх мэт) суурилсан байдаг. Харин Луманы уг систем нь байгалийн шинж дээр бус нийгмийн шинжтэй. Юугаараа ялгардаг вэ гэхээр харилцаа нь утга учир бүхий ба энэ нь нийгмийн системийн оршин тогтнол болдог. Байгалийн шинжтэй систем бол утга учир бүхий харилцаа байхгүй байлаа ч (хэрэв бүхий л амьд организм дэлхий дээр байхгүй гэвэл) байгаль өөрөө оршсоор байна. Харин нийгэмд харилцаа үгүй болвол нийгэм өөрөө үгүй болно гэсэн үг. Иймд нийгмийг ялгарлын систем гэх боломжтой. Эрх зүйн систем ч дэд систем болохын хувьд өөрийгөө ялгаруулах чадвартай. Энэ дэд систем нь нэгэнлэг ойлголт бүхий харилцааг шаарддаг. Эндээс утга учир илүү тодорхой болдог тул оршин тогтнол ч батаждаг гэсэн үг болно. Энэ систем нь бусад бүхий социал системтэйгээ харилцаанд оршоостой байна.
  • 2. Луман хүлээлт гэх ойлголтыг харилцаанд чухал болохыг шинжилсэн. Түүнчлэн хүлээлтийн хүлээлт гэсэн ойлголттой холбогдоно. Үүгээр л хүмүүс рационаллаг харилцан үйлчлэлд орж нийгэм эмх журамлагддаг. Хэм хэмжээ үргэлж субьектийн хүлээлттэй хамтдаа байна. Дэд систем бүр өөрсдийн гэсэн кодуудаараа ялгардаг. Нэг бол хуулийн дагуу байна, нэг бол хууль бус байна. Энэ мэт кодууд хүлээлтэй мөн хүлээлтийн хүлээлттэй уялдаатай харилцаа өрнөнө. Луман ингэж хэлжээ “Эрх зүй нь хууль тогтоогчийн үзэгний хошуугаар бүтээгдээгүй. Энэ нь эрх зүйн дүрэм шаардлагууд, олон тооны хэм хэмжээний хүлээлтүүдээс бүрддэг”. Тэрээр неопозитив шинжийг социал системтэй холбоотойг өгүүлсэн тул энд хувь хүний үнэт зүйл биш харин харилцааны явцад үүсдэг хэм хэмжээг эрх зүйн системд авч үзсэн. Үнэт зүйл нь харилцааны аутопоэтик системийг симболик болгох төдий аж. Яагаад гэвэл үнэт зүйл релятив шинжтэй тул системийн тогтвортой байдлын эсрэг болох нь байдаг. Эцсийн эцсийн эрхзүйн социологи нь судлагдахуунаа социал аутопоэтик дэд системийн байдлаар авч үзэх шаардлагатай аж.