SlideShare a Scribd company logo
Хуульчийн ёсзүй хичээлийн лекцийн хураангуй
Боловсруулсан багш: Б.Баттулга  Page 1 
ЛЕКЦ № 1
Сэдэв: Эрх зүй болон ёс суртахууны харилцан шүтэлцээ
Хэлэлцэх асуудал:
1.Эрх зүйн нийгэмд гүйцэтгэх үүрэг
2.Ёс суртахууны хэм, хэмжээ түүний үр нөлөө
3.Эрх зүй, ёс суртахууны харилцан шүтэлцээ
Үдсэн асуудал: 1- Төр анх үүссэн тэр цаг мөчөөс эхлэннийгмийн харилцаа төлөвшин
хөгжиж,боловсронгуй болсоор ирсэн бөгөөд тэрхүү харилцаа нь нийгэм, эдийн засаг,
улс төр, оюун санаа гэх мэтчилэн бүхийл хүрээг хамарч иржээ.
Төрөөс нийгмийн харилцааг зохицуулах үүднээс зан заншил, уламжлал, улс төр,
шашин, эрх зүй гэх зэрэг хүчин зүйлийн нөлөөллийг байнга эрэлхийлсээр ирсэн ба эрх
зүй хэмээх хүчин зүйлийг онцгойлон судалж хөгжүүлснээр эрх зүйн хэм хэмжээгээр
аливаа харилцааг зохицуулах болжээ.
Эрх зүй нь төрөөс зөвшөөрөгдөн тодорхойлогдож, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд
голүүрэг гүйцэтгэх болсон.(Жишээ нь: Их засаг хууль. Мөн эрх зүйт төр нь хүн
төрөлхтөний оюун сэтгэлгээний томоохон ололт юм. )
Аливаа нийгмийн харилцаа нь объект, субъект, агуулга гэсэн тогтолцоонд оршдог ажээ.
Нийгмийн харилцааны үүсэл,хөгжил,төлөвшил түүнд гарч буй өөрчлөлт, цаашдын чиг
хандлага, хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд эрх зүй нь өөрийн хэм
хэмжээгээр байнга нөлөө үзүүлдэг байна.
Эрх зүй нь нийгмийн харилцааг тогтолцооны хувьд төлөвшүүлэх чухал хүчин зүйлийн
үүрэг гүйцэтгэж, бүтээлч шинж чанартай байдаг бөгөөд энэ ч үүднээс нийгмийн
харилцааны мөн чанар, агуулга, шинж нь эрх зүйгээр тодорхойлогдон тогтоогдож,
төлөвшил хөгжилөө олж, тодорхой журам дэглэмд нийцэн хэв загварт орж байдаг нь
эрх зүйн үйлчлэлийн үр дүн юм.
(МУ-ын үндсэн хуулинд”Монголын ард түмэн бид-улсынхаа тусгаар тогтнол,бүрэн
эрхт байдлыг бататган бэхжүүлж,хүний эрх эрх чөлөө,шударга ёс,үндэснийхээ эв
нэгдлийг эрхэмлэн дээдэлж,төрт ёс,түүх,соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,хүн
төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,эх орондоо хүмүүнлэг,иргэний
ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно”гэж заасан байна.)
2- Ёс суртахуун нь эрх зүйн угтал бөгөөд эрх зүйтэй хамт болон дангаараа нийгмийн
харилцааг тохируулах чиг үүрэгтэй юм.
Нэг үгээр хэлэхэд ёс суртахуун нь бичигдээгүй хууль бөгөөд хүмүүсийн хоорондох
адгууснаас ялгарах гол харилцаа болдогоороо онцлог байна.
Ёс суртахуун нь зарим тохиолдолд эрх зүйн зохицуулалтаас ч ихээхэн хүчтэй
зохицуулалтыг бий болгодог нь хүмүүс түүнийг ямар нэгэн албадлагагүйгээр өөрсдөө
шууд тэрхүү зохицуулалтыг тогтоож урт удаан хугацааны туршид зан үйлээрээ
журамлан зохицуулж ирсэнд оршино.
Эрх зүйгээс хүчтэй байх тэрхүү нөлөө нь ёс суртахуунд агуулагдаж байдаг нь
амьдралаас ямагт урган гарч, амьдралыг зохицуулах хэрэгсэл болж ирсэнд оршино.
Зарим тохиолдолд ёс суртахуун, зан заншил нь эрх зүйд тусгалаа олж зохицуулагддаг
байна.
Ёс суртахууны уур амьсгал “зөв, цэвэр” байвал нийгэмд эерэг нөлөө үзүүлж, хөгжин
бэхжихийн нөхцөл болдог бөгөөд тэр нь доройтолд орвол
сөрөг нөлөө үзүүлж, улмаар нийгэм уруудан доошлохын үндэс болдог байна.
3- Хүн, нийгэм нь бүхэлдээ эрх зүй, ёс суртахууны харилцан нөлөөллийн дор оршиж,
түүний үйлчлэлийг хүлээн авч байдаг ба ингэхдээ эрх зүй, ёс суртахуун нь зөв уялдаж,
харилцан үр нөлөөтэй үйлчилж чадвал нийгмийн харилцаа төлөвшил хөгжилөө олж,
батжих нөхцөл бүрддэг байна. Ёс суртахуун нь олон нийтээс тогтоогдон, түүний хүч
нөлөөгөөр дамжин хэрэгжиж, зөрчигдөх тохиолдолд төрийн албадлага бус олон
Хуульчийн ёсзүй хичээлийн лекцийн хураангуй
Боловсруулсан багш: Б.Баттулга  Page 2 
нийтийн цээрлэл хүлээлгэдгээр эрх зүйгээс ялгаатай боловч эрх зүй, ёс суртахуун нь
хамтдаа хэрэгжих нь зөв, эрүүл нийгмийг бүрдүүлэх үндэс болдог байна.
Ёс зүй нь Ethika, Ethes гэсэн грекийн зан заншил, зан суртахуун гэсэн үгнээс гаралтай
юм.
Анх Аристотель этика гэдэг үгээр тэмдэглэжээ. Этик буюу ёс зүй нь тодорхой хүмүүст
тавих ёс суртахуун,зан суртахууны шаардлага юм.
Ёс зүй нь тодорхой зан үйлийн төсөөлөлд үндэслэгдсэн зан төлөвийн журам юм. Ёс
зүй, эрх зүй нь гоо зүйтэй холбоотой учраас соёлтой хүмүүс ёс зүй, эрх зүйг чанд
биелүүлдэг гэж ойлгож болох юм.
Юуг хийж болох, юуг хийж болохгүй, ямар зүйл сайн,ямар нь муу болохыг мөн юманд
хэрхэн яаж хандах тухай анхны төсөөллийг хүн бүр бага байхаасааэхлэн олж авч тэр нь
орчин ахуй гэр бүл, сургууль, ажил, амьдралд өөр хоорондоо харилцахад илрэлээ олж,
төлөвшин улмаар нийгмийн аьдралд заавал мөрдөх шинжтэй зан байдлын журам болж
төлөвшин бэхждэг ажээ.
Эцэст нь дүгнэхэд ёс суртахуун,ёс зүй хэмээх ойлголт нь нийгэм оршин тогтнох гол
үндэс болдог төдийгүй нийгмийн харилцааг зохицуулах арга замыг зөв тодорхойлоход
чухал үүрэг гүйцэтгэдэг юм.
Гэрийн даалгавар-Хуульчийн ёс зүйн дүрэмийн зорилго,үр дүн,хуультай хэрхэн уялдаж
байгаа эсэх.
Ашиглах материал:1.ТАХ-ийн ёс зүй.2000он.Б.Энхбаяр
2.Хуульчийн ёс зүй.1998он.Т.Сэнгэдорж
3.Эрх зүйн онол.1998он.Баярсайхан
Хуульчийн ёсзүй хичээлийн лекцийн хураангуй
Боловсруулсан багш: Б.Баттулга  Page 3 
ЛЕКЦ№2
Сэдэв:Хуульчийн ёс зүйн онцлог,түүний үр нөлөө
Хэлэлцэх асуудал:
1.Ёс зүйн ангилал,онцлог
2.Мэргэжлийн ба мэргэшлийн ёс зүйн ойлголт
Үндсэн асуудал:1.Ёс зүйн тухай асуудал нь мэргэжил бүхэнд байх бөгөөд тэрхүү
мэргэжлээр ажиллах гэж буй хүнд тавигдах гол шаардлага нь болдог байна.Үүний
дотроос хуульчийн мэргэжил нь өндөр ёс суртахуун, стандарт шаардлагыг өөртөө
агуулах бөгөөд төрийг төлөөлж иргэдтэй харьцдаг, төрийн хуулийг хэрэгжүүлж, тэрхүү
хуулийг зөрчигдөх тохиолдолд зохих хариуцлагыг гэм буруутай этгээдэд хүлээлгэж,
хуулийн биелэлтэнд хяналт тавьдаг зэрэг мэргэжлийн онцлогуудаар хуульчийн ёс зүйг
нөхцөлдүүлж байдаг байна.
Хуульчид ёс суртахууны нийтлэг шаардлагын зэрэгцээ мэргэжлийн ёс зүйн өвөрмөц
шаардлагыг мөн адил хангаж байх ёстой.Үүгээрээ хуульч нь ёс зүйн талаар илүү өндөр
үүрэг хариуцлагыг хүлээж байдаг онцлогтой юм.Хуульчийн ёс зүй гэдэг нь
мэргэжлийнхээ үүргийг биелүүлэхтэй холбоотойгоор тавигддаг тусгай шаардлага
юм.Мэргэжлийн ёс зүй нь нийт хуульчдад тавигдах,үйл ажиллагаандаа хэрэгжүүлж
баримтлах ёс суртахууны үндсэн шаардлагууд юм.Хуульч нь зөвхөн хууль сахиулагч
төдийгүй,төрийн албан хаагчийн бүрэлдэхүүнд багтдаг онцгой мэргэжлийн хүмүүс тул
албан тушаалтны хувьд баримтлах ёс зүйн шаардлагуудыг нэгэн адил биелүүлэх
учиртай юм. Хуульчийн мэргэжлийн ёс зүйн нийтлэг шаардлагууд нь эрхлэн гүйцэтгэх
ажил төрлийн онцлогоос хамаарч мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ болж улам
нарийсдаг.Үүнээс үндэслэн шүүгч,прокурор,өмгөөлөгч,мөрдөн байцаагч,цагдаагийн
ажилтан,шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, нотариатчийн ёс зүйн шаардлагууд өвөрмөц
байдлаар илэрдэг юм.
Мэргэжлийн ёс зүй нь нийтлэг хэм хэмжээнүүдийг агуулдаг бол мэргэшлийн ёс зүй нь
тусгайлсан хэм хэмжээнүүдийг агуулж,ажил үүргээ гүйцэтгэхэд өвөрмөц байдлаар
илэрдэг.
Өөрөөр хэлбэл ерөнхий ойлголт болох мэргэжлийн ёс зүй нь тусгай ойлголт болох
мэргэшлийн ёс зүйг өөртөө багтааж,хуульчийн гүйцэтгэх ажил үүргийн дагуу цаашид
улам нарийсдаг гэж үзэж болно.
Хуульчийн ёс зүй гэсэн ойлголт нь тухайн мэргэжлээр ажиллаж буй хуульчдын зан
суртахуунд үнэлгээ өгч болохуйц ёс суртахууны ач холбогдол бүхий хуульчийн үйлдэл
ба эс үйлдэхүйн нийлбэр цогц юм.
Хуульчийн үйл ажиллагааны эрх зүйн үндэс болон зан суртахууны зохицуулалтын
үндэс нь МУ-н үндсэн хууль,олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн
зарчим,хэм хэмжээ,мэргэшлийн дагуу гарсан МУ-н хууль дүрэм журмаас бүрддэг
байна.
Хуульчийн ёс зүйн гол мөн чанар бол хүний эрх,эрх чөлөө,шударга ёсыг
дээдлэх,хуульчийн нэр төрийг ариун байлгах,үндсэн хууль,хууль,хуульчийн ёс зүйн
дүрмийг хэлбэрэлтгүй сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх,хууль дээдлэх
явдлыг биеэр үлгэрлэн үзүүлэх нь хуульчдад тавигдах гол шаардлага бөгөөд ёс зүйн
мөн чанар юм.
Хуульчийн ёсзүй хичээлийн лекцийн хураангуй
Боловсруулсан багш: Б.Баттулга  Page 4 
Лекц №3
Сэдэв:Хуульчийн ёс зүй,түүний эрх зүйн зохицуулалт
Хэлэлцэх асуудал.
1. Хууль тогтоомжинд тусгагдсан ёс зүйн хэм хэмжээ
2. Тусгайлан тогтоосон ёс зүйн хэм хэмжээ
Ёс зүйн хэм хэмжээ,тэр дундаа хуульчийн ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжинд
тусгайлан тодорхойлж өгсөн байдаг бөгөөд ийнхүү тодорхойлж буй нь энэхүү
мэргэжлийн ямар ач холбогдолтой, нарийн дэг журамтай,онцгой утга агуулгатай,чухал
шинж чанартай болохыг харуулж байгаа юм. Ёс зүй хэмээгч ойлголт нь нийгмийн
харилцаанд оролцогч хүн бүрийн зайлшгүй биелүүлэх шаардлага байдаг учир үндэсний
болоод олон улсын түвшинд ч энэхүү асуудлыг өргөнөөр тодорхойлон шийдвэрлэх
ёстой юм.
Тухайлбал: Эцсийн дүндээ ёс зүй нь хүний эрхийг зөрчихгүй гэсэн агуулгаар
илэрхийлэгддэг.
НҮБ-ын1948-12-10-ны өдөр батлан гаргасан ″Хүний эрхийн түгээмэл тунхаглал″
хэмээх баримт бичигт 29-н хоёрт
Хүн бүр эрх,эхр чөлөөгөө эдлэхдээ бусдын эрх,эрх чөлөөг зүйн дагуу зөвшөөрөн
хүндлэх,ёс суртахууны шударга шаардлагыг биелүүлэх,ардчилсан нийгэмд байдаг дэг
журам,бүх нийтийн сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосон зохих
хязгаарлалтад л захирагдана-гэж заажээ.
Монгол улсын хэмжээнд энэхүү тунхаглалын зүйл заалтыг ёсчлон биелүүлэх үүргийг
Үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрчээ.
Хуульчийн ёс зүйг МУ-ын Үндсэн хууль,шүүхийн тухай хууль,прокурорын
байгууллагын тухай хууль,цагдаагийн байгууллагын тухай хууль, өмгөөллийн тухай
хууль,шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, нотариатын тухай хууль зэрэг
хуулиудаар тодорхой болгон заасан нь хуульчийн ёс зүйн эрх зүйн зохицуулалтын
үдсэн эх сурвалж болдог байна.
Монгол улсын Үндсэн хуульд: шүүгч хараат бус байж,гагцхүү хуульд
захирагдана…гэж заасан нь ёс зүйн шинжтэй заалт юм.
Мөн шүүхийн тухай хуульд шүүгч нь шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ, шударга
ёсыг чандлан сахиж тангараг өргөх,шүүх хуралдааны горимыг баримтлах,шүүгчийн
сахилгын хороо байгуулах,сахилгын зөрчил гаргасан шүүгчид шийтгэл
оногдуулах,сахилгын хэрэг үүсгэх,шалгаж шийдвэрлэх,гомдол гаргах журмын тухай
заасан юм.
Монгол улсын прокурорын байгууллагын тухай хуульд:прокурорын байгууллага
гадны нөлөөнд үл автах,хуулийг нэг мөр хэрэглэх,прокурор эрх хэмжээгээ
хэрэгжүүлэх,сахилгын шийтгэл оногдуулах тухай заасан байна.
Өмгөөллийн тухай хуульд: өмгөөллийн үйл ажиллагааг явуулахад хүний эрх,эрх
чөлөө,шударга ёсыг хангах,хууль дээдлэх,өмгөөлөгч нь хуулийн хүрээнд
өмгөөлүүлэгчийнхээ эрх,ашиг сонирхолыг бүрэн,тууштай хамгаалах,өмгөөлөл эрхлэх
эрхийг хасах,өмгөөллийн нууцыг хадгалах тухай заажээ.
Цагдаагийн байгууллагын тухай хуульд:хууль дээдлэх,шударга ёс,тэгш байдлыг
хангах,хүний эрх,эрх чөлөөг хүндэтгэх,сахилгын шийтгэл оногдуулах,цагдаагийн
тангараг өргөх тухай заажээ.
Хуульчийн ёсзүй хичээлийн лекцийн хураангуй
Боловсруулсан багш: Б.Баттулга  Page 5 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд: ШШГБ нь үйл ажиллагаандаа хууль
дээдлэх,хүний эрх,эрх чөлөө,хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх,ялтны эрхийг зөвхөн
хуульд зааснаар хязгаарлах,хорих ялыг дэглэмээр нь ялгамжтай нөхцөлд
эдлүүлэх,шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны тангараг,дүрэмт
хувцасны тухай зааж өгчээ.
Нотариатын тухай хуульд: хууль дээдлэх,хараат бус байх,өөрийн буруутай үйл
ажиллагаанаас учруулсан хохирлыг бүрэн хариуцах,нотариатын үйл ажиллагааны
нууцыг хадгалах тухай заажээ.
Хууль тогтоомжуудаар тусгайлан тодорхойлогдсоныг дүн шинжилгээ хийж үзвэл:
1. Хүний эрх,эрх чөлөөг дээдлэх
2. Хуульд захирагдах
3. Хараат бус байх
4. Шударга ёсыг сахих
5. Хуулийг зөв хэрэглэх
6. Байгууллагын болон бусад нууцыг чанд хадгалах
7. Хүнлэг,энэрэнгүй ёсыг эрхэмлэх
8. Эрх тэгш байдлыг тал бүрээр хангах
гэх зэрэг ерөнхий зарчим дээр тулгуурлан ёс зүйн хэм хэмжээг тодорхойлжээ.
Хууль тогтоомжинд ийнхүү тусгасанаас гадна тодорхой дүрэм,журмуудаар ёс зүйн хэм
хэмжээг тусгайлан тогтоож болдог байна.
Тухайлбал:Шүүгчийн ёс зүйн дүрэм,прокурорын ёс зүйн хэм хэмжээ, өмгөөллийн ёс
зүйн дүрэм,мөрдөн байцаагчийн ёс зүйн дүрэм,цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм
хэмжээ,ШШГБ-ын ажилтны ёс зүйн дүрэм,нотариатчийн ёс зүйн дүрэм зэрэгт
тусгайлан (нарийвчлан)зааж өгсөн байна.
Энэхүү дүрмүүд нь тухайн байгууллагын үйл ажиллагааны хэвийн байдлыг
хангах,албан тушаалтан хуулийн хүрээнд эрх,үүргээ хэрхэн хэрэгжүүлэхэд асар чухал
үр нөлөөтэй.
Эдгээр дүрмүүдийн хэрэгжилтийг хангах үүднээс тусгай мэргэжлийн байгууллагыг
байгуулж болох бөгөөд тэдгээрийн эрх хэмжээ дүрэм,журмаар тогтоосон байдаг.
Хуульчийн ёс зүйн хэм хэмжээг дүрэм,журдуудаар тусгайлан тогтоосон байдалд
задлан шинжилгээ хийж үзвэл:
Ерөнхий зарчмаас гадна
1. Хүний нэр төр,алдар хүндийг гутаан доромжлохгүй байх
2. Албаны байдлаа урвуулахгүй байх
3. Итгэл үнэмшил төрүүлж ажиллах,албаны нэр хүндийг өндөрт өргөж ажиллах
4. Захирах,захирагдах ёсыг сахих
5. Бусадтай соёлч боловсон харьцах
6. Мэдлэг,мэргэшлээ дээшлүүлэх
7. Албан тушаалын үүрэг болон ард түмний ёс заншлыг хүндэтгэлтэй сахих
8. Гэр бүлийн хувьд тогтвортой байж,ёс суртахууны өндөр түвшинд амьдарч
ажиллах
9. Улс төржихгүй байх
10. Ажлын цагаар болон ажлын байранд аррхи уухгүй байх
11. Өөрийн үйл ажиллагааг биечлэн хариуцах чадвартай байх
гэх зэрэг тусгайлсан зарчмуудыг хангаж ажиллах талаар заасан байна.
Хуульчийн ёс зүйн хэм хэмжээг МУ-ын эрүүгийн хуульд мөн адил тодорхойлжээ.
Тухайлбал:Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263-р зүйл.Төрийн албан тушаалтан
албаны эрх мэдэл буюу албан тушаалтан байдлаа урвуулах, 264-р зүйл Төрийн албан
тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, 268-р зүйл Хээл,хахууль авах, 249-р зүйл Хүнийг
хууль бусаар баривчлах, 250-р зүйл Шүүхээс хууль бус шийдвэр гаргах гэх мэт.
Гэрт:Ёс зүйн зөрчил,хариуцлага
Хуульчийн ёсзүй хичээлийн лекцийн хураангуй
Боловсруулсан багш: Б.Баттулга  Page 6 
Лекц№4
Сэдэв: Шүүгчийн ёс зүйн онцлог.
Хэлэлцэх асуудал:
А. Шүүгчийн ёс зүйн үндсэн зарчим
Б. Шүүх засаглалыг хэрэгжүүлэхэд шүүгчийн гүйцэтгэх үүрэг
Монгол улсын үндсэн хуульд зааснаар…Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх
хэрэгжүүлэнэ….Шүүгч хараат бус байж,гагцхүү хуульд захирагдана… гэж заасан нь
аливаа шүүхийн шүүгчийн ёс зүйн өндөр шаардагыг тусгайлан тусгайлан заасны нэг
илэрхийлэл юм.
Монгол улсын шүүхийн тухай хуульд шүүгч нь шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ,шударга
ёсыг чандлан сахиж тангараг өргөх,шүүх хуралдааны горимыг баримтлах,шүүгчийн
сахилгын хороо байгуулах,сахилгын зөрчил гаргасан шүүгчид шийтгэл
оногдуулах,сахилгын хэрэг үүсгэх,шалгаж шийдвэрлэх,гомдол гаргах журмын тухай
заасан юм.
Үүнтэй холбоотойгоор 1997.2.11-нд Монгол улсын шүүхийн ерөнхий зөвлөлөөс
Монгол улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлжээ.
Тэрхүү дүрмийн зорилт нь…Хүний эрх ,эрх чөлөө,шударга ёсны баталгаа болох бие
даасан шүүх,хараат бус шүүгчийн нэр төрийг ариун байлгах,бүх шатны шүүхийн
шүүгчдээс Монгол улсын үндсэн хууль, хуулийг сахин биелүүлж өргөсөн тангарагтаа
үнэнч байх гол нөхцлийг бүрдүүлж өгөхөд…оршиж байдаг юм.
Мөн ёс зүйн дүрэмд…Хараат бус,өндөр нэр хүнд бүхий шүүх,шүүгч нь өнөөгийн
нийгмийн шударга ёсны салшгүй хэсэг…болох талаар зааж шүүгч нь:шүүхийн хараат
бус байдлыг бий болгох,хангах,үйл ажиллагаанд нь оролцон шүүн таслах ажиллагааг
бие дааж хэрэгжүүлэх өндөр ёс суртахуунтай байна…гэж нарийвчлан тодорхойлж
өгсөн.
Тэрхүү ёс зүйн дүрэмд зааснаар шүүгч нь дараахь зарчмыг удирдлага болгон ажиллана.
Үүнд:
1. Шүүгч үйл ажиллагаагаа эрхэмлэн чухалчлах ёстой.
2. Шүүх хуралдаан дэг журамтай,итгэл үнэмшилтэй,бодитой явагдах ёстой.
3. Шүүгч нь аливаа нэг нөлөөнд үл автах
4. Шүүгч нь албан тушаал болон албаны нэр хүндийг сэвтээхгүй байх ёстой.
5. Шүүгч нь бусдын нууцыг чандлан хадгалж,өөрийн үзэл бодлоор аливаа
асуудалд хандах ёсгүй.
6. Бусдын нэр төр,алдар хүндийг гутаан доромжлохгүй байх
7. Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ “шударга шүүхийн”мөн чанарыг илтгэж
итгэл үнэмшил төрүүлж ажиллах
8. Ямагт соёлч,боловсон харьцааг эрхэмлэх
9. Шүүгч эрх зүйн өндөр соёлыг эзэмшиж,мэдлэг ур чадвараа байнга
дээшлүүлж байх
10. Шүүгч хувийн зохион байгуулалттай байж,биеэ авч явах соёлд суралцсан
байх ёстой.
11. Шүүгч,түүний үйл,ажиллагаа,орлого нь ямагт бүртгэлтэй байх зэрэг
зарчмууд байна.
Шүүгч нь эрх зүйн хүчин чадлыг илтгэн харуулах,итгүүлэн үнэмшүүлэх өндөр ур
чадварыг эзэмшсэн байх ёстой юм.
Шүүгчийн ёс зүйн дүрэмд үааснаар:
1. Шүүгчийн биеэ авч явах ёс зүй
2. Улс төрийн хүрээн дэх ёс зүй
3. Санхүүгийн үйл ажилланаан дах ёс зүй
гэсэн үндсэн 3 асуудлыг тусгайлан тогтоожээ.
Хуульчийн ёсзүй хичээлийн лекцийн хураангуй
Боловсруулсан багш: Б.Баттулга  Page 7 
Ардчилсан нийгмийн гол шинж бол бие даасан шүүх эрх мэдэл төлөвшсөн байх явдал
юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд зааснаар (ИБУТЭТОУП)шүүх нь:
1. Эрх мэдэл бүхий байх
2. Бусдын тэгш эрхийг хангах
3. Бусдын нөлөөнд автахгүй байх
4. Гагцхүү хуульд захирагдах
5. Шударга ёсны бүх шаардлагыг хангах
6. Ил тод байх бөгөөд үүний илрэл нь гагцхүү түүний үйл ажиллагааг
хэрэгжүүлэгч шүүгчээс хамааралтай байх учиртай юм.
Шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулж болох нөлөөлөлд түүнийг албан
тушаалын,ёс суртахууны,эд хөрөнгийн байдлаар татах зэрэг байна.
Гэрт:Шүүх эрх мэдэл түүний хүний эрхийн баталгаа болох нь.
Хуульчийн ёсзүй хичээлийн лекцийн хураангуй
Боловсруулсан багш: Б.Баттулга  Page 8 
Лекц№5
Прокурорын ёс зүй
Ёс зүй хэмээх нэр томъёо сүүлийн үед нилээд яригдах болсон байна.Ялангуяа ёс зүйн
шинжлэх ухааны нэг салбар нь болох хуульчийн мэргэжлийн ёс зүйн тухай асуудал
ерээд оны эхэн үеэс хууль тогтоомж, ном зохиолуудад тусгалаа олж эхэлсэн байна.
Энэхүү хуульчийн мэргэжлийн ёс зүй гэдэг нь тухайн мэргэжлийн үйл ажиллагааг
хэрэгжүүлэхэд тавигдах ёс суртахууны өвөрмөц хэм хэмжээг шаардахаас гадна
хүнлэг,энэрэнгүй ёс,өндөр ур чадвартай байхыг бас давхар шаарддаг билээ. Өөрөөр
хэлбэл хуульчийн үйл ажиллагаа нь ямагт хүний эрх,эрх чөлөө,хууль ёсны ашиг
сонирхол,нэр төр,алдар хүндийг хөндөж байдаг тул түүний хийсэн үйлдэл бүхэн зөвхөн
хуулийн хүрээнд хийгдэх шаардлага нийгмийн болон хуулийн хүрээндхийгдэх
шаардлага нийгмийн болон эрх зүйн хүрээнд тавигддаг. Энэ шаардлага прокурорт ч
нэгэн адил хамааралтай юм. Үүнийг зөвхөн ажил үүргээ гүйцэтгэж яваа прокурортой
хамааралтай гэж явцуу ойлгож болохгүй бөгөөд шинээр прокуророор томилогдож
байгаа хуульчдад ч гэсэн хамааралтай.
Тухайлбал Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “хууль
зүйн баклаврын боловсролтой,мэргэшлийн түвшин ажил хэргийн чадвараар шаардлага
хангасан,хуульчийн мэргэжлээр гурваас доошгүй,эсхүл прокурорын туслах ажилтнаар
хоёроос доошгүй жил ажилласан,ял шийтгүүлж байгаагүй,хорин гурван нас хүрсэн
Монгол улсын иргэнийг прокуророор томилно” гэж зааснаас харахад прокурор хэмээх
энэ нэр хүндтэй албан тушаалд томилогдохын тулд зөвхөн хуульчийн дипломтой байх
нь хангалтгүй юм байна гэсэн дүгнэлт өгөхөөр байна. Мэргэшлийн түвшин гэдэг нь
прокурорын албан тушаалыг хаших тодорхой шалгуурыг давж,албан тушаал эрхлэх
эрхээ олж авсан байхыг ойлговол зохино. Ажил хэргийн чадвараар шаардлага хангасан
гэдэгт илүү хувийн байдал талаас нь ойлгох нь дээр бөгөөд тухайлбал архидан
согтуурах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэггүй байх,хамт олны дунд биеэ зөв авч
явах чадвартай,харьцааны соёлтой байх гэх мэт олон зүйлсийг багтааж болно.
Түүнчлэн мөн хуулийн 40дүгээр зүйлийн 40.1-д “Монгол Улсын Үндсэн хууль болон
бусад хуулийг чанд сахиж , прокурорын байгууллагын нэгдмэл төвлөрсөн удирдлагатай
байх,гадны нөлөөнд үл автах,хуулийг нэг мөр хэрэглэх зарчмыг гүнээ хүндэтгэн,
албаны үүргээ үнэнч шударгаар биелүүлж,прокурорын ёс зүй,нэр хүндийг өндөр өргөж
явахаа тангаргалая. Хэрэвээ миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуульд заасан
хариуцлагыг хүлээнэ” гэж прокуророор томилогдохдоо тангараг өргөж байхаар заажээ.
Эндээс дүгнэхэд прокурорын ёс зүй гэдгийг товчхондоо прокурор хүний биеэ авч явах
байдал хэмээн тодорхойлж болохоор байна.Нөгөөтэйгүүр прокурор гэдэг нь эрүүгийн
хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн үүрэг бүхий,үйл ажиллагаа
төрийн нэрийн өмнөөс явуулдаг,бие даасан,хараат бус,шүүх эрх мэдлийг
хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагын албан тушаалтан учраас өөрт хуулиар олгогдсон
энэ эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын эрх,эрх чөлөөг хууль бусаар хязгаарлахгүй байх,нэр
төр алдар,хүндийг нь гутаахгүй байх,хувийн эрх ашигаа дээдлэхгүй байх ёстой. Хэрвээ
өөрт олгогдсон эрх,үүргээ хэтрүүлбэл цаана нь шууд хүний эрх зөрчигддөг. Ийм их
хохирол учирч болох тул прокурор хүн бол ажил,үүргээ гүйцэтгэх болон хувь хүний
хувьд биеэ авч явахдаа ёс зүйн хэм хэмжээг чанд сахих хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл
прокурор нь хувь хүмүүс болоод нийгмийн зөрчилдөөний хүрээнд ажилладаг учраас
хөндлөнгийн аливаа нөлөөллөөс өөрийгөө чөлөөлөх чадвартай байж,гагцхүү хуульд
захирагдаж,шударга ажиллах нь тэдний мэргэжлийн чадвараас нь илүү ёс зүйн
төлөвшлөөс нь ихээхэн хамаардаг. Прокурорын ёс зүйг дагаж мөрдсөнөөр тухайн
прокурорын төдийгүй прокурорын байгууллагын нэр хүнд өснө,прокурорын
байгууллагын нэр хүнд өссөнөөр хуулийн байгууллагад итгэх итгэл нэмэгдэнэ,хуулийн
байгууллагын нэр хүнд өссөнөөр эцэст нь нийгэм эрүүлшиж,жинхэнэ утгаар шударга
Хуульчийн ёсзүй хичээлийн лекцийн хураангуй
Боловсруулсан багш: Б.Баттулга  Page 9 
ардчилсан нийгэм бий болно. Иймээс хувь хүний зүгээс төдийгүй нийгмийн зүгээс
тэдэнд ёс зүйн тодорхой шалгууруудыг бий болгож өгдөг байна.
Нийгмийн зүгээс прокурорын ёс зүйд тавигдах шаардлага:
1. Мэргэшлийн өндөр мэдлэг,ур чадвартай байх
2. Прокурорын байгууллагад хандсан иргэд,гэмт хэрэг үйлдсэн этгээдтэй эрх тэгш
хүнлэг харьцах,эрх,эрх чөлөө,нэр төр,алдар хүндийг нь хүндэтгэж соёлтой
харьцах
3. Шударга байх
4. Нөлөөнд үл автах
5. Албан тушаал,эрх мэдлээ үл ашиглах
6. Асуудалд бодитой,хууль зүйн үүднээс хандах
7. Нууц үл задруулах
8. Биеэ авч яваа бүхий л байдлаараа прокурорын ёс зүйг сахиж, бусдад үлгэрлэн
дуурайл үзүүлэх гэх мэт олон шаардлагуудыг тавьдаг байна.
Төрийн зүгээс прокурорын ёс зүйдтавигдах шаардлага:
Үүнийг прокурорын дагаж мөрдлөг болговол зохих хэм хэмжээнүүдийг
хууль тогтоомжуудаар зохицуулсан бөгөөд зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох
үндэслэл бий болно гэж товчоор тодорхойлж болно. Прокурорын байгууллага бол шүүх
эрх мэдлийн байгууллага тул Олон улсын гэрээ,конвенциудад тусгасан хуульчийн ёс
зүйтэй холбоотой заалтууд ч мөн нэгэн адил хамаарна. Тухайлбал:
• Хуульчдийн гүйцэтгэх үүргийн үндсэн зарчмууд
• Шүүхийн байгууллагын хараат бус байдлын үндсэн зарчмууд
• Хууль хэрэгжүүлэх албан тушаалтнуудын зан үйлийн тухай хууль
• Яллагчдын үүргийн удирдах зарчмууд
• Хүний эрхийн түгээмэл тунхаглал
• Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт гэх мэт олон гэрээ
конвенциудыг дурьдаж болно.
Хуульчийн ёсзүй хичээлийн лекцийн хураангуй
Боловсруулсан багш: Б.Баттулга  Page 10 
Лекц№6
Хэлэлцэх асуудал.
1. Өмгөөллийн эрх зүйн ойлголт.
2. Өмгөөлөгчийн ёс зүйн үндсэн зарчим.
3. Хэрэг хянан шийдвэрлэхэд өмгөөлөгчийн гүйцэтгэх үүрэг.
Өмгөөлөгч нт хууль,шүүхийн өмнө тодорхой этгээдийн эрх ашиг сонирхолыг
хамгаалж,аливаа асуудлыг хууль ёсны төлөөлөгчийн байр сууринаас,цагаатгах талаас
нь хандаж,шүүхийн мэтгэлцээний нэг тал болдогоороо онцлог юм. Өмгөөлөгчийн
энэхүү ажил,үүргийг өмгөөллийн тухай хууль,тогтоомж болон өмгөөлөгчийн
мэргэжлийн ёс зүйн дүрэмд тусгайлан тодорхойлж,зохицуулсан байна. Өмгөөлөгч нь
хувь хүн болон хуулийн этгээдэд – хууль зүйн асуудлаар зөвөлгөө,тайлбар өгөх,амаар
болон бичгээр лавлагаа гаргах,өргөдөл,гомдол,нэхэмжлэл,гэрээслэл болон эрх зүйн ач
холбогдол бүхий баримт бичиг зохиож өгөх,хувь хүн хуулийн этгээдийн эрх,хууль
ёсны ашиг сонирхолыг Үндсэн хууль.арбитрын,захиргааны,иргэний,ЭБША-нд
намгаалж хангах,эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актын төслийг хэлэлцэхэд оролцох
болон эрх зүйн акт Монгол улсын холбогдох хууль тогтоомжинд нийцэж байгаа эсэх
талаар хууль зүйн шинжилгээ хийх зэрэг өмгөөллийн үйл ажиллагаа явуулна. Хууль
ёсны төлөөлөл гэдэг нь:туйлын чухал зүйл бөгөөд ийнхүү төлөөлөх,төлөөлүүлэх
харилцааг өмгөөллийн эрх зүйгээр зохицуулдаг.
Өмгөөллийн эрх зүйн зарчим нь:
1. Хууль дээдлэх зарчим
2. Шударга байх зарчим
3. Хүнлэг,энэрэнгүй ёсны зарчим
4. Хүний зовлон шаналгааг ойлгох зарчим
5. Хүнийг өрөвдөн хайрлаж өмгөөлөх зарчим
Өмгөөлөгч нь эдгээр зарчмуудыг өөрийн үйл ажиллагаандаа нэг мөр баримтлах ёстой.
Өмгөөлөгчийн ёс зүйн онцлог нь гэрээт тал болох харилцан тохиролцож төлөөлүүлж
байгаа этгээдтэйгээ итгэлцэж,тууштай ажиллах шаардлагатай болдог бөгөөд өөрийн
төлөөлж буй тал түүний эсрэг талын этгээдтэй аль алинтай нь хүндэтгэлтэй хандах
хэрэгтэй юм.
Өмгөөлөгчийн ёс зүйн дүрэмд,өмгөөлөгчийн ёс зүйг дараахь байдлаар тусгаж өгчээ.
1. Өмгөөлөгч үйлчлүүлэгч ба мэргэжил нэгтэнтэйгээ харилцах зан үйлийн асуудал
2. Өмгөөлөгч хэрэг бүртгэлт,мөрдөн байцаах ба албадан саатуулах, уртдчилан
хорих байгуулагатай харилцах зан үйлийн асуудал
3. Өшүүх болон байцаан шийтгэх ажиллагааны оролцогчидтой харилцах зан
үйлийн асуудал гэсэн 3 хэсэгт авч үзнэ.
Гэрт: Хэрэг бүртгэгч Мөрдөн байцаагчийн үйл ажиллагаа нь хжжльчийн ёс зүйн
шаардлагатай хэрхэн нийцэх вэ?
Хуульчийн ёсзүй хичээлийн лекцийн хураангуй
Боловсруулсан багш: Б.Баттулга  Page 11 
Лекц№7
Сэдэв:Хууль хамгаалах бусад байгууллагын ажилтан,албан хаагчийн ёс зүй.
Хэлэлцэх асуудал.
- Хэрэг бүртгэх,мөрдөн байцаах ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээ
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд баримтлах ёсзүйн хэм хэмжээ
- Хууль хэрэгжүүлэх бусад үйл ажиллагаан дахь ёс зүйн хэм хэмжээ
Хуульчид нь дараахь нийтлэг хариуцлагыг зөрчил гаргасан тохиолдолд хүлээнэ. Үүнд:
1. Зөрчлийн байдлыг харгалзан сануулах
2. Бусдын өмнө буруушаан зэмлэх
3. Албан тушаал,зэрэглэл бууруулах
4. Цолны мөнгийг 3 сар хүртэл хугацаагаар хасах
5. Сарын үндсэн цалинг 3 хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах
6. Албан тушаалаас тодорхой хугацаагаар халах
7. Ажлаас бүр мөсөн халах
8. Тусгай үйл ажиллагаа явуулах эрхийг “зөвшөөрлийг” хүчингүй болгох
9. Хөдөлмөрийн хууль тогтоомжинд зааснаар эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх
10. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэх мэт хариуцлага хүлээлгэнэ.
Хуульчид бол төр,нийгэм,ард түмэндээ мэргэжилээрээ хүчин зүтгэж ажилладаг,алдар
хүндтэй,хариуцлагатай хүмүүс байдаг бөгөөд үйл ажиллагааны үндсэн чиглэл нь
хуулийн дагуу,зөв зохистой тодорхойлогдох учиртай юм.
Аль нэг хуулийн байгууллагад сахилгын хороо буюу зөвлөл байгуулагдан сахилгын
дүрмийг баримтлан ажиллана.
Энэхүү дүрмийг ёсчлон биелүүлэх нь хуульчийн ариун үүрэг,нэр төрийн хэрэг
төдийгүй мэргэжлийн үүргээ шударг, үр нөлөөтэй,чадварлаг хэрэгжүүлэхэд тус дөхөм
үзүүлж хуулийн байгууллага түүний албан хаагчдийн нэр хүндийг дээшлүүлэх болно.
Гэрт: дот,итгэл, ХХША
Хуульчийн ёсзүй хичээлийн лекцийн хураангуй
Боловсруулсан багш: Б.Баттулга  Page 12 
Лекц№8
Сэдэв:Хуульчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчихөд хүлээлгэх сахилгын сахилгын арга
хэмжээ.
Хуульчдад хүлээлгэх хариуцлага нь:
• Сахилгын арга хэмжээ
• Зан суртахууны нөлөөллийн арга хэмжээ
• Онцгой тохиолдолд ажлаас халах буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг
Хуульчид нь дараахь нийтлэг хариуцлагыг зөрчил гаргасан тохиолдолд хүлээнэ. Үүнд:
11. Зөрчлийн байдлыг харгалзан сануулах
12. Бусдын өмнө буруушаан зэмлэх
13. Албан тушаал,зэрэглэл бууруулах
14. Цолны мөнгийг 3 сар хүртэл хугацаагаар хасах
15. Сарын үндсэн цалинг 3 хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах
16. Албан тушаалаас тодорхой хугацаагаар халах
17. Ажлаас бүр мөсөн халах
18. Тусгай үйл ажиллагаа явуулах эрхийг “зөвшөөрлийг” хүчингүй болгох
19. Хөдөлмөрийн хууль тогтоомжинд зааснаар эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх
20. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэх мэт хариуцлага хүлээлгэнэ.
Хуульчид бол төр,нийгэм,ард түмэндээ мэргэжилээрээ хүчин зүтгэж ажилладаг,алдар
хүндтэй,хариуцлагатай хүмүүс байдаг бөгөөд үйл ажиллагааны үндсэн чиглэл нь
хуулийн дагуу,зөв зохистой тодорхойлогдох учиртай юм.
Аль нэг хуулийн байгууллагад сахилгын хороо буюу зөвлөл байгуулагдан сахилгын
дүрмийг баримтлан ажиллана.
Энэхүү дүрмийг ёсчлон биелүүлэх нь хуульчийн ариун үүрэг,нэр төрийн хэрэг
төдийгүй мэргэжлийн үүргээ шударг, үр нөлөөтэй,чадварлаг хэрэгжүүлэхэд тус дөхөм
үзүүлж хуулийн байгууллага түүний албан хаагчдийн нэр хүндийг дээшлүүлэх болно.
Гэрт: дот,итгэл, ХХША

More Related Content

What's hot

Шүүгчийн ёс зүй ба хуульчийн ёс зүй
Шүүгчийн ёс зүй ба хуульчийн ёс зүйШүүгчийн ёс зүй ба хуульчийн ёс зүй
Шүүгчийн ёс зүй ба хуульчийн ёс зүй
Galbaatar Lkhagvasuren
 
Haritsyylsan erh zui tsend ayush
Haritsyylsan erh zui  tsend  ayushHaritsyylsan erh zui  tsend  ayush
Haritsyylsan erh zui tsend ayush
E-Gazarchin Online University
 
Copy of кейстэй ажиллах
Copy of кейстэй ажиллахCopy of кейстэй ажиллах
Copy of кейстэй ажиллахSukhochirxna
 
бнхау н төр эрх зүй
бнхау н төр эрх зүйбнхау н төр эрх зүй
бнхау н төр эрх зүйZulaa Bold
 
ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...
ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...
ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...
Galbaatar Lkhagvasuren
 
НОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА
НОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГАНОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА
НОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА
Umguullin Mongol Umguulugch
 
криминологи
криминологикриминологи
криминологиnomiobno
 
ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ 1
ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ 1ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ 1
ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ 1
Ганцоож Цэрэннадмид
 
Tatwariin erhzui lekts
Tatwariin erhzui lektsTatwariin erhzui lekts
Tatwariin erhzui lekts
E-Gazarchin Online University
 
Heltsel, gereenii erh zui
Heltsel, gereenii erh zuiHeltsel, gereenii erh zui
Heltsel, gereenii erh zui
Manibazar Amarnasaa
 
нийгмийн ажилтны ёс зүй - 3
нийгмийн ажилтны ёс зүй - 3нийгмийн ажилтны ёс зүй - 3
нийгмийн ажилтны ёс зүй - 3
E-Gazarchin Online University
 
эрх зүйн үйлчлэл
эрх зүйн үйлчлэлэрх зүйн үйлчлэл
эрх зүйн үйлчлэл
Sakura Duri
 
бизнесийн эрх зүй лекц № 2
бизнесийн эрх зүй лекц № 2бизнесийн эрх зүй лекц № 2
бизнесийн эрх зүй лекц № 2
E-Gazarchin Online University
 
криминологи 1
криминологи 1криминологи 1
криминологи 1nomiobno
 
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Х...
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Х...ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Х...
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Х...
Umguullin Mongol Umguulugch
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4giimaabn
 
Гэрээ байгуулахад анхаарах зарим асуудал
Гэрээ байгуулахад анхаарах зарим асуудалГэрээ байгуулахад анхаарах зарим асуудал
Гэрээ байгуулахад анхаарах зарим асуудал
Ulaanbaatar partners LLP
 
бэахшхгү хугацааны зохицуулалт
бэахшхгү хугацааны зохицуулалтбэахшхгү хугацааны зохицуулалт
бэахшхгү хугацааны зохицуулалт
Umguullin Mongol Umguulugch
 

What's hot (20)

Шүүгчийн ёс зүй ба хуульчийн ёс зүй
Шүүгчийн ёс зүй ба хуульчийн ёс зүйШүүгчийн ёс зүй ба хуульчийн ёс зүй
Шүүгчийн ёс зүй ба хуульчийн ёс зүй
 
Haritsyylsan erh zui tsend ayush
Haritsyylsan erh zui  tsend  ayushHaritsyylsan erh zui  tsend  ayush
Haritsyylsan erh zui tsend ayush
 
Copy of кейстэй ажиллах
Copy of кейстэй ажиллахCopy of кейстэй ажиллах
Copy of кейстэй ажиллах
 
бнхау н төр эрх зүй
бнхау н төр эрх зүйбнхау н төр эрх зүй
бнхау н төр эрх зүй
 
ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...
ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...
ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧМЫГ ТОДОТГОХ НЬ: Хууль тогтоогч хуулиар дамжуулан хөндлөнг...
 
төрийн байгууламжийн хэлбэр нь
төрийн байгууламжийн хэлбэр ньтөрийн байгууламжийн хэлбэр нь
төрийн байгууламжийн хэлбэр нь
 
НОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА
НОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГАНОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА
НОТАРИАТЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРМИЙН ТАНИЛЦУУЛГА
 
криминологи
криминологикриминологи
криминологи
 
ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ 1
ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ 1ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ 1
ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ 1
 
Tatwariin erhzui lekts
Tatwariin erhzui lektsTatwariin erhzui lekts
Tatwariin erhzui lekts
 
Heltsel, gereenii erh zui
Heltsel, gereenii erh zuiHeltsel, gereenii erh zui
Heltsel, gereenii erh zui
 
нийгмийн ажилтны ёс зүй - 3
нийгмийн ажилтны ёс зүй - 3нийгмийн ажилтны ёс зүй - 3
нийгмийн ажилтны ёс зүй - 3
 
эрх зүйн үйлчлэл
эрх зүйн үйлчлэлэрх зүйн үйлчлэл
эрх зүйн үйлчлэл
 
бизнесийн эрх зүй лекц № 2
бизнесийн эрх зүй лекц № 2бизнесийн эрх зүй лекц № 2
бизнесийн эрх зүй лекц № 2
 
криминологи 1
криминологи 1криминологи 1
криминологи 1
 
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Х...
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Х...ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Х...
ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ Х...
 
лекц №4
лекц №4лекц №4
лекц №4
 
эрүүгийн эрх зүй
эрүүгийн эрх зүйэрүүгийн эрх зүй
эрүүгийн эрх зүй
 
Гэрээ байгуулахад анхаарах зарим асуудал
Гэрээ байгуулахад анхаарах зарим асуудалГэрээ байгуулахад анхаарах зарим асуудал
Гэрээ байгуулахад анхаарах зарим асуудал
 
бэахшхгү хугацааны зохицуулалт
бэахшхгү хугацааны зохицуулалтбэахшхгү хугацааны зохицуулалт
бэахшхгү хугацааны зохицуулалт
 

Similar to Huulichiin yos zui hicheelin lekts

"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ
"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ
"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ
Гантулга Содномдаш
 
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptxҮндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
Murun10a
 
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...lbatochir
 
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...lbatochir
 
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...lbatochir
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйBachkana Enhbat
 
нийгмийн ажилтны ёс зүй
нийгмийн ажилтны ёс зүйнийгмийн ажилтны ёс зүй
нийгмийн ажилтны ёс зүй
eeneepeace
 
лекц оунэз
лекц оунэзлекц оунэз
лекц оунэзanhmabn
 
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
lectureofblog
 
Yos zui ulamjlal
Yos zui ulamjlalYos zui ulamjlal
Yos zui ulamjlal
yivo1004
 
ёс суртахуун
ёс суртахуунёс суртахуун
ёс суртахуун
Munkhtur Davaanyam
 
Turiin onol
Turiin onolTuriin onol
ёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлагаёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлага
Munkhtur Davaanyam
 
нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал.
Tuvshinsanaa Baasanjav
 
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Unuruu Dear
 
нхх лекц №5
нхх лекц №5нхх лекц №5
нхх лекц №5
E-Gazarchin Online University
 

Similar to Huulichiin yos zui hicheelin lekts (20)

"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ
"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ
"Хуульийн стандартаас илүү ёс зүйн хэм хэмжээг дагах нь зүйтэй" эссэ
 
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptxҮндсэн-хуулийн    -эрүүгийн-эрх-зүй.pptx
Үндсэн-хуулийн -эрүүгийн-эрх-зүй.pptx
 
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
 
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
 
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
1. mu iin eez-n tusgai angiin oilgolt, sudlah zuil, zorilt, togtolcoo, uchir ...
 
Erx zyi
Erx zyiErx zyi
Erx zyi
 
Ez
EzEz
Ez
 
төрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүйтөрийн албан хаагчийн ёс зүй
төрийн албан хаагчийн ёс зүй
 
нийгмийн ажилтны ёс зүй
нийгмийн ажилтны ёс зүйнийгмийн ажилтны ёс зүй
нийгмийн ажилтны ёс зүй
 
лекц оунэз
лекц оунэзлекц оунэз
лекц оунэз
 
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин
 
Yos zui ulamjlal
Yos zui ulamjlalYos zui ulamjlal
Yos zui ulamjlal
 
ёс суртахуун
ёс суртахуунёс суртахуун
ёс суртахуун
 
Turiin onol
Turiin onolTuriin onol
Turiin onol
 
ёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлагаёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлага
 
Эмхэтгэл
ЭмхэтгэлЭмхэтгэл
Эмхэтгэл
 
нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал. нийгмийн улс төрийн амьдрал.
нийгмийн улс төрийн амьдрал.
 
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
Ц.Цолмон "Хууль зүйн бодлого ба шүүхийн салбарын боловсон хүчний өөрчлөлт, үр...
 
нхх лекц №5
нхх лекц №5нхх лекц №5
нхх лекц №5
 
Hunii erh
Hunii erhHunii erh
Hunii erh
 

More from E-Gazarchin Online University

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
E-Gazarchin Online University
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
E-Gazarchin Online University
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
E-Gazarchin Online University
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
E-Gazarchin Online University
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
E-Gazarchin Online University
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
E-Gazarchin Online University
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
E-Gazarchin Online University
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
E-Gazarchin Online University
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
E-Gazarchin Online University
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
E-Gazarchin Online University
 

More from E-Gazarchin Online University (20)

ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/ESON101-Хичээл 11 /20190325/
ESON101-Хичээл 11 /20190325/
 
ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/ECON302-хичээл 10 /20190319/
ECON302-хичээл 10 /20190319/
 
ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/ECON302-хичээл 9 /20190312/
ECON302-хичээл 9 /20190312/
 
ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/ESON101-Хичээл 8 /20190306/
ESON101-Хичээл 8 /20190306/
 
ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/ESON101-Хичээл 9 /20190313/
ESON101-Хичээл 9 /20190313/
 
ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/ECON303-Хичээл 9 /20190311/
ECON303-Хичээл 9 /20190311/
 
ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/ECON303-Хичээл 8 /20190304/
ECON303-Хичээл 8 /20190304/
 
ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/ ECON303-Хичээл 6 /20190218/
ECON303-Хичээл 6 /20190218/
 
ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/ECON303-Хичээл 10 /20190318/
ECON303-Хичээл 10 /20190318/
 
ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/ESON101-Хичээл 7 /20190227/
ESON101-Хичээл 7 /20190227/
 
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 ESON101-Хичээл 6-1 /20190220/ ESON101-Хичээл 6-1 /20190220/
ESON101-Хичээл 6-1 /20190220/
 
ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/ECON303-Хичээл 7 /20190225/
ECON303-Хичээл 7 /20190225/
 
ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/ESON101-Хичээл 5 /20190213/
ESON101-Хичээл 5 /20190213/
 
KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/KLON103-Хичээл-2 /20190125/
KLON103-Хичээл-2 /20190125/
 
ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/ECON302-хичээл 4 /20190129/
ECON302-хичээл 4 /20190129/
 
ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/ESON101-Хичээл 4 /20190130/
ESON101-Хичээл 4 /20190130/
 
KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/KLON102-Хичээл 3/20190122/
KLON102-Хичээл 3/20190122/
 
ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/ ESON101-Хичээл 3 /20190123/
ESON101-Хичээл 3 /20190123/
 
CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/ CPON411-Хичээл-2-1 /20190122/
CPON411-Хичээл-2-1 /20190122/
 
KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/ KLON102-Хичээл 2 /2019015/
KLON102-Хичээл 2 /2019015/
 

Huulichiin yos zui hicheelin lekts

  • 1. Хуульчийн ёсзүй хичээлийн лекцийн хураангуй Боловсруулсан багш: Б.Баттулга  Page 1  ЛЕКЦ № 1 Сэдэв: Эрх зүй болон ёс суртахууны харилцан шүтэлцээ Хэлэлцэх асуудал: 1.Эрх зүйн нийгэмд гүйцэтгэх үүрэг 2.Ёс суртахууны хэм, хэмжээ түүний үр нөлөө 3.Эрх зүй, ёс суртахууны харилцан шүтэлцээ Үдсэн асуудал: 1- Төр анх үүссэн тэр цаг мөчөөс эхлэннийгмийн харилцаа төлөвшин хөгжиж,боловсронгуй болсоор ирсэн бөгөөд тэрхүү харилцаа нь нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санаа гэх мэтчилэн бүхийл хүрээг хамарч иржээ. Төрөөс нийгмийн харилцааг зохицуулах үүднээс зан заншил, уламжлал, улс төр, шашин, эрх зүй гэх зэрэг хүчин зүйлийн нөлөөллийг байнга эрэлхийлсээр ирсэн ба эрх зүй хэмээх хүчин зүйлийг онцгойлон судалж хөгжүүлснээр эрх зүйн хэм хэмжээгээр аливаа харилцааг зохицуулах болжээ. Эрх зүй нь төрөөс зөвшөөрөгдөн тодорхойлогдож, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд голүүрэг гүйцэтгэх болсон.(Жишээ нь: Их засаг хууль. Мөн эрх зүйт төр нь хүн төрөлхтөний оюун сэтгэлгээний томоохон ололт юм. ) Аливаа нийгмийн харилцаа нь объект, субъект, агуулга гэсэн тогтолцоонд оршдог ажээ. Нийгмийн харилцааны үүсэл,хөгжил,төлөвшил түүнд гарч буй өөрчлөлт, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд эрх зүй нь өөрийн хэм хэмжээгээр байнга нөлөө үзүүлдэг байна. Эрх зүй нь нийгмийн харилцааг тогтолцооны хувьд төлөвшүүлэх чухал хүчин зүйлийн үүрэг гүйцэтгэж, бүтээлч шинж чанартай байдаг бөгөөд энэ ч үүднээс нийгмийн харилцааны мөн чанар, агуулга, шинж нь эрх зүйгээр тодорхойлогдон тогтоогдож, төлөвшил хөгжилөө олж, тодорхой журам дэглэмд нийцэн хэв загварт орж байдаг нь эрх зүйн үйлчлэлийн үр дүн юм. (МУ-ын үндсэн хуулинд”Монголын ард түмэн бид-улсынхаа тусгаар тогтнол,бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,хүний эрх эрх чөлөө,шударга ёс,үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,төрт ёс,түүх,соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,эх орондоо хүмүүнлэг,иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно”гэж заасан байна.) 2- Ёс суртахуун нь эрх зүйн угтал бөгөөд эрх зүйтэй хамт болон дангаараа нийгмийн харилцааг тохируулах чиг үүрэгтэй юм. Нэг үгээр хэлэхэд ёс суртахуун нь бичигдээгүй хууль бөгөөд хүмүүсийн хоорондох адгууснаас ялгарах гол харилцаа болдогоороо онцлог байна. Ёс суртахуун нь зарим тохиолдолд эрх зүйн зохицуулалтаас ч ихээхэн хүчтэй зохицуулалтыг бий болгодог нь хүмүүс түүнийг ямар нэгэн албадлагагүйгээр өөрсдөө шууд тэрхүү зохицуулалтыг тогтоож урт удаан хугацааны туршид зан үйлээрээ журамлан зохицуулж ирсэнд оршино. Эрх зүйгээс хүчтэй байх тэрхүү нөлөө нь ёс суртахуунд агуулагдаж байдаг нь амьдралаас ямагт урган гарч, амьдралыг зохицуулах хэрэгсэл болж ирсэнд оршино. Зарим тохиолдолд ёс суртахуун, зан заншил нь эрх зүйд тусгалаа олж зохицуулагддаг байна. Ёс суртахууны уур амьсгал “зөв, цэвэр” байвал нийгэмд эерэг нөлөө үзүүлж, хөгжин бэхжихийн нөхцөл болдог бөгөөд тэр нь доройтолд орвол сөрөг нөлөө үзүүлж, улмаар нийгэм уруудан доошлохын үндэс болдог байна. 3- Хүн, нийгэм нь бүхэлдээ эрх зүй, ёс суртахууны харилцан нөлөөллийн дор оршиж, түүний үйлчлэлийг хүлээн авч байдаг ба ингэхдээ эрх зүй, ёс суртахуун нь зөв уялдаж, харилцан үр нөлөөтэй үйлчилж чадвал нийгмийн харилцаа төлөвшил хөгжилөө олж, батжих нөхцөл бүрддэг байна. Ёс суртахуун нь олон нийтээс тогтоогдон, түүний хүч нөлөөгөөр дамжин хэрэгжиж, зөрчигдөх тохиолдолд төрийн албадлага бус олон
  • 2. Хуульчийн ёсзүй хичээлийн лекцийн хураангуй Боловсруулсан багш: Б.Баттулга  Page 2  нийтийн цээрлэл хүлээлгэдгээр эрх зүйгээс ялгаатай боловч эрх зүй, ёс суртахуун нь хамтдаа хэрэгжих нь зөв, эрүүл нийгмийг бүрдүүлэх үндэс болдог байна. Ёс зүй нь Ethika, Ethes гэсэн грекийн зан заншил, зан суртахуун гэсэн үгнээс гаралтай юм. Анх Аристотель этика гэдэг үгээр тэмдэглэжээ. Этик буюу ёс зүй нь тодорхой хүмүүст тавих ёс суртахуун,зан суртахууны шаардлага юм. Ёс зүй нь тодорхой зан үйлийн төсөөлөлд үндэслэгдсэн зан төлөвийн журам юм. Ёс зүй, эрх зүй нь гоо зүйтэй холбоотой учраас соёлтой хүмүүс ёс зүй, эрх зүйг чанд биелүүлдэг гэж ойлгож болох юм. Юуг хийж болох, юуг хийж болохгүй, ямар зүйл сайн,ямар нь муу болохыг мөн юманд хэрхэн яаж хандах тухай анхны төсөөллийг хүн бүр бага байхаасааэхлэн олж авч тэр нь орчин ахуй гэр бүл, сургууль, ажил, амьдралд өөр хоорондоо харилцахад илрэлээ олж, төлөвшин улмаар нийгмийн аьдралд заавал мөрдөх шинжтэй зан байдлын журам болж төлөвшин бэхждэг ажээ. Эцэст нь дүгнэхэд ёс суртахуун,ёс зүй хэмээх ойлголт нь нийгэм оршин тогтнох гол үндэс болдог төдийгүй нийгмийн харилцааг зохицуулах арга замыг зөв тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Гэрийн даалгавар-Хуульчийн ёс зүйн дүрэмийн зорилго,үр дүн,хуультай хэрхэн уялдаж байгаа эсэх. Ашиглах материал:1.ТАХ-ийн ёс зүй.2000он.Б.Энхбаяр 2.Хуульчийн ёс зүй.1998он.Т.Сэнгэдорж 3.Эрх зүйн онол.1998он.Баярсайхан
  • 3. Хуульчийн ёсзүй хичээлийн лекцийн хураангуй Боловсруулсан багш: Б.Баттулга  Page 3  ЛЕКЦ№2 Сэдэв:Хуульчийн ёс зүйн онцлог,түүний үр нөлөө Хэлэлцэх асуудал: 1.Ёс зүйн ангилал,онцлог 2.Мэргэжлийн ба мэргэшлийн ёс зүйн ойлголт Үндсэн асуудал:1.Ёс зүйн тухай асуудал нь мэргэжил бүхэнд байх бөгөөд тэрхүү мэргэжлээр ажиллах гэж буй хүнд тавигдах гол шаардлага нь болдог байна.Үүний дотроос хуульчийн мэргэжил нь өндөр ёс суртахуун, стандарт шаардлагыг өөртөө агуулах бөгөөд төрийг төлөөлж иргэдтэй харьцдаг, төрийн хуулийг хэрэгжүүлж, тэрхүү хуулийг зөрчигдөх тохиолдолд зохих хариуцлагыг гэм буруутай этгээдэд хүлээлгэж, хуулийн биелэлтэнд хяналт тавьдаг зэрэг мэргэжлийн онцлогуудаар хуульчийн ёс зүйг нөхцөлдүүлж байдаг байна. Хуульчид ёс суртахууны нийтлэг шаардлагын зэрэгцээ мэргэжлийн ёс зүйн өвөрмөц шаардлагыг мөн адил хангаж байх ёстой.Үүгээрээ хуульч нь ёс зүйн талаар илүү өндөр үүрэг хариуцлагыг хүлээж байдаг онцлогтой юм.Хуульчийн ёс зүй гэдэг нь мэргэжлийнхээ үүргийг биелүүлэхтэй холбоотойгоор тавигддаг тусгай шаардлага юм.Мэргэжлийн ёс зүй нь нийт хуульчдад тавигдах,үйл ажиллагаандаа хэрэгжүүлж баримтлах ёс суртахууны үндсэн шаардлагууд юм.Хуульч нь зөвхөн хууль сахиулагч төдийгүй,төрийн албан хаагчийн бүрэлдэхүүнд багтдаг онцгой мэргэжлийн хүмүүс тул албан тушаалтны хувьд баримтлах ёс зүйн шаардлагуудыг нэгэн адил биелүүлэх учиртай юм. Хуульчийн мэргэжлийн ёс зүйн нийтлэг шаардлагууд нь эрхлэн гүйцэтгэх ажил төрлийн онцлогоос хамаарч мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ болж улам нарийсдаг.Үүнээс үндэслэн шүүгч,прокурор,өмгөөлөгч,мөрдөн байцаагч,цагдаагийн ажилтан,шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, нотариатчийн ёс зүйн шаардлагууд өвөрмөц байдлаар илэрдэг юм. Мэргэжлийн ёс зүй нь нийтлэг хэм хэмжээнүүдийг агуулдаг бол мэргэшлийн ёс зүй нь тусгайлсан хэм хэмжээнүүдийг агуулж,ажил үүргээ гүйцэтгэхэд өвөрмөц байдлаар илэрдэг. Өөрөөр хэлбэл ерөнхий ойлголт болох мэргэжлийн ёс зүй нь тусгай ойлголт болох мэргэшлийн ёс зүйг өөртөө багтааж,хуульчийн гүйцэтгэх ажил үүргийн дагуу цаашид улам нарийсдаг гэж үзэж болно. Хуульчийн ёс зүй гэсэн ойлголт нь тухайн мэргэжлээр ажиллаж буй хуульчдын зан суртахуунд үнэлгээ өгч болохуйц ёс суртахууны ач холбогдол бүхий хуульчийн үйлдэл ба эс үйлдэхүйн нийлбэр цогц юм. Хуульчийн үйл ажиллагааны эрх зүйн үндэс болон зан суртахууны зохицуулалтын үндэс нь МУ-н үндсэн хууль,олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим,хэм хэмжээ,мэргэшлийн дагуу гарсан МУ-н хууль дүрэм журмаас бүрддэг байна. Хуульчийн ёс зүйн гол мөн чанар бол хүний эрх,эрх чөлөө,шударга ёсыг дээдлэх,хуульчийн нэр төрийг ариун байлгах,үндсэн хууль,хууль,хуульчийн ёс зүйн дүрмийг хэлбэрэлтгүй сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх,хууль дээдлэх явдлыг биеэр үлгэрлэн үзүүлэх нь хуульчдад тавигдах гол шаардлага бөгөөд ёс зүйн мөн чанар юм.
  • 4. Хуульчийн ёсзүй хичээлийн лекцийн хураангуй Боловсруулсан багш: Б.Баттулга  Page 4  Лекц №3 Сэдэв:Хуульчийн ёс зүй,түүний эрх зүйн зохицуулалт Хэлэлцэх асуудал. 1. Хууль тогтоомжинд тусгагдсан ёс зүйн хэм хэмжээ 2. Тусгайлан тогтоосон ёс зүйн хэм хэмжээ Ёс зүйн хэм хэмжээ,тэр дундаа хуульчийн ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжинд тусгайлан тодорхойлж өгсөн байдаг бөгөөд ийнхүү тодорхойлж буй нь энэхүү мэргэжлийн ямар ач холбогдолтой, нарийн дэг журамтай,онцгой утга агуулгатай,чухал шинж чанартай болохыг харуулж байгаа юм. Ёс зүй хэмээгч ойлголт нь нийгмийн харилцаанд оролцогч хүн бүрийн зайлшгүй биелүүлэх шаардлага байдаг учир үндэсний болоод олон улсын түвшинд ч энэхүү асуудлыг өргөнөөр тодорхойлон шийдвэрлэх ёстой юм. Тухайлбал: Эцсийн дүндээ ёс зүй нь хүний эрхийг зөрчихгүй гэсэн агуулгаар илэрхийлэгддэг. НҮБ-ын1948-12-10-ны өдөр батлан гаргасан ″Хүний эрхийн түгээмэл тунхаглал″ хэмээх баримт бичигт 29-н хоёрт Хүн бүр эрх,эхр чөлөөгөө эдлэхдээ бусдын эрх,эрх чөлөөг зүйн дагуу зөвшөөрөн хүндлэх,ёс суртахууны шударга шаардлагыг биелүүлэх,ардчилсан нийгэмд байдаг дэг журам,бүх нийтийн сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосон зохих хязгаарлалтад л захирагдана-гэж заажээ. Монгол улсын хэмжээнд энэхүү тунхаглалын зүйл заалтыг ёсчлон биелүүлэх үүргийг Үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрчээ. Хуульчийн ёс зүйг МУ-ын Үндсэн хууль,шүүхийн тухай хууль,прокурорын байгууллагын тухай хууль,цагдаагийн байгууллагын тухай хууль, өмгөөллийн тухай хууль,шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, нотариатын тухай хууль зэрэг хуулиудаар тодорхой болгон заасан нь хуульчийн ёс зүйн эрх зүйн зохицуулалтын үдсэн эх сурвалж болдог байна. Монгол улсын Үндсэн хуульд: шүүгч хараат бус байж,гагцхүү хуульд захирагдана…гэж заасан нь ёс зүйн шинжтэй заалт юм. Мөн шүүхийн тухай хуульд шүүгч нь шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ, шударга ёсыг чандлан сахиж тангараг өргөх,шүүх хуралдааны горимыг баримтлах,шүүгчийн сахилгын хороо байгуулах,сахилгын зөрчил гаргасан шүүгчид шийтгэл оногдуулах,сахилгын хэрэг үүсгэх,шалгаж шийдвэрлэх,гомдол гаргах журмын тухай заасан юм. Монгол улсын прокурорын байгууллагын тухай хуульд:прокурорын байгууллага гадны нөлөөнд үл автах,хуулийг нэг мөр хэрэглэх,прокурор эрх хэмжээгээ хэрэгжүүлэх,сахилгын шийтгэл оногдуулах тухай заасан байна. Өмгөөллийн тухай хуульд: өмгөөллийн үйл ажиллагааг явуулахад хүний эрх,эрх чөлөө,шударга ёсыг хангах,хууль дээдлэх,өмгөөлөгч нь хуулийн хүрээнд өмгөөлүүлэгчийнхээ эрх,ашиг сонирхолыг бүрэн,тууштай хамгаалах,өмгөөлөл эрхлэх эрхийг хасах,өмгөөллийн нууцыг хадгалах тухай заажээ. Цагдаагийн байгууллагын тухай хуульд:хууль дээдлэх,шударга ёс,тэгш байдлыг хангах,хүний эрх,эрх чөлөөг хүндэтгэх,сахилгын шийтгэл оногдуулах,цагдаагийн тангараг өргөх тухай заажээ.
  • 5. Хуульчийн ёсзүй хичээлийн лекцийн хураангуй Боловсруулсан багш: Б.Баттулга  Page 5  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд: ШШГБ нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх,хүний эрх,эрх чөлөө,хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх,ялтны эрхийг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах,хорих ялыг дэглэмээр нь ялгамжтай нөхцөлд эдлүүлэх,шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны тангараг,дүрэмт хувцасны тухай зааж өгчээ. Нотариатын тухай хуульд: хууль дээдлэх,хараат бус байх,өөрийн буруутай үйл ажиллагаанаас учруулсан хохирлыг бүрэн хариуцах,нотариатын үйл ажиллагааны нууцыг хадгалах тухай заажээ. Хууль тогтоомжуудаар тусгайлан тодорхойлогдсоныг дүн шинжилгээ хийж үзвэл: 1. Хүний эрх,эрх чөлөөг дээдлэх 2. Хуульд захирагдах 3. Хараат бус байх 4. Шударга ёсыг сахих 5. Хуулийг зөв хэрэглэх 6. Байгууллагын болон бусад нууцыг чанд хадгалах 7. Хүнлэг,энэрэнгүй ёсыг эрхэмлэх 8. Эрх тэгш байдлыг тал бүрээр хангах гэх зэрэг ерөнхий зарчим дээр тулгуурлан ёс зүйн хэм хэмжээг тодорхойлжээ. Хууль тогтоомжинд ийнхүү тусгасанаас гадна тодорхой дүрэм,журмуудаар ёс зүйн хэм хэмжээг тусгайлан тогтоож болдог байна. Тухайлбал:Шүүгчийн ёс зүйн дүрэм,прокурорын ёс зүйн хэм хэмжээ, өмгөөллийн ёс зүйн дүрэм,мөрдөн байцаагчийн ёс зүйн дүрэм,цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ,ШШГБ-ын ажилтны ёс зүйн дүрэм,нотариатчийн ёс зүйн дүрэм зэрэгт тусгайлан (нарийвчлан)зааж өгсөн байна. Энэхүү дүрмүүд нь тухайн байгууллагын үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах,албан тушаалтан хуулийн хүрээнд эрх,үүргээ хэрхэн хэрэгжүүлэхэд асар чухал үр нөлөөтэй. Эдгээр дүрмүүдийн хэрэгжилтийг хангах үүднээс тусгай мэргэжлийн байгууллагыг байгуулж болох бөгөөд тэдгээрийн эрх хэмжээ дүрэм,журмаар тогтоосон байдаг. Хуульчийн ёс зүйн хэм хэмжээг дүрэм,журдуудаар тусгайлан тогтоосон байдалд задлан шинжилгээ хийж үзвэл: Ерөнхий зарчмаас гадна 1. Хүний нэр төр,алдар хүндийг гутаан доромжлохгүй байх 2. Албаны байдлаа урвуулахгүй байх 3. Итгэл үнэмшил төрүүлж ажиллах,албаны нэр хүндийг өндөрт өргөж ажиллах 4. Захирах,захирагдах ёсыг сахих 5. Бусадтай соёлч боловсон харьцах 6. Мэдлэг,мэргэшлээ дээшлүүлэх 7. Албан тушаалын үүрэг болон ард түмний ёс заншлыг хүндэтгэлтэй сахих 8. Гэр бүлийн хувьд тогтвортой байж,ёс суртахууны өндөр түвшинд амьдарч ажиллах 9. Улс төржихгүй байх 10. Ажлын цагаар болон ажлын байранд аррхи уухгүй байх 11. Өөрийн үйл ажиллагааг биечлэн хариуцах чадвартай байх гэх зэрэг тусгайлсан зарчмуудыг хангаж ажиллах талаар заасан байна. Хуульчийн ёс зүйн хэм хэмжээг МУ-ын эрүүгийн хуульд мөн адил тодорхойлжээ. Тухайлбал:Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263-р зүйл.Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалтан байдлаа урвуулах, 264-р зүйл Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, 268-р зүйл Хээл,хахууль авах, 249-р зүйл Хүнийг хууль бусаар баривчлах, 250-р зүйл Шүүхээс хууль бус шийдвэр гаргах гэх мэт. Гэрт:Ёс зүйн зөрчил,хариуцлага
  • 6. Хуульчийн ёсзүй хичээлийн лекцийн хураангуй Боловсруулсан багш: Б.Баттулга  Page 6  Лекц№4 Сэдэв: Шүүгчийн ёс зүйн онцлог. Хэлэлцэх асуудал: А. Шүүгчийн ёс зүйн үндсэн зарчим Б. Шүүх засаглалыг хэрэгжүүлэхэд шүүгчийн гүйцэтгэх үүрэг Монгол улсын үндсэн хуульд зааснаар…Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэнэ….Шүүгч хараат бус байж,гагцхүү хуульд захирагдана… гэж заасан нь аливаа шүүхийн шүүгчийн ёс зүйн өндөр шаардагыг тусгайлан тусгайлан заасны нэг илэрхийлэл юм. Монгол улсын шүүхийн тухай хуульд шүүгч нь шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ,шударга ёсыг чандлан сахиж тангараг өргөх,шүүх хуралдааны горимыг баримтлах,шүүгчийн сахилгын хороо байгуулах,сахилгын зөрчил гаргасан шүүгчид шийтгэл оногдуулах,сахилгын хэрэг үүсгэх,шалгаж шийдвэрлэх,гомдол гаргах журмын тухай заасан юм. Үүнтэй холбоотойгоор 1997.2.11-нд Монгол улсын шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийг батлан мөрдүүлжээ. Тэрхүү дүрмийн зорилт нь…Хүний эрх ,эрх чөлөө,шударга ёсны баталгаа болох бие даасан шүүх,хараат бус шүүгчийн нэр төрийг ариун байлгах,бүх шатны шүүхийн шүүгчдээс Монгол улсын үндсэн хууль, хуулийг сахин биелүүлж өргөсөн тангарагтаа үнэнч байх гол нөхцлийг бүрдүүлж өгөхөд…оршиж байдаг юм. Мөн ёс зүйн дүрэмд…Хараат бус,өндөр нэр хүнд бүхий шүүх,шүүгч нь өнөөгийн нийгмийн шударга ёсны салшгүй хэсэг…болох талаар зааж шүүгч нь:шүүхийн хараат бус байдлыг бий болгох,хангах,үйл ажиллагаанд нь оролцон шүүн таслах ажиллагааг бие дааж хэрэгжүүлэх өндөр ёс суртахуунтай байна…гэж нарийвчлан тодорхойлж өгсөн. Тэрхүү ёс зүйн дүрэмд зааснаар шүүгч нь дараахь зарчмыг удирдлага болгон ажиллана. Үүнд: 1. Шүүгч үйл ажиллагаагаа эрхэмлэн чухалчлах ёстой. 2. Шүүх хуралдаан дэг журамтай,итгэл үнэмшилтэй,бодитой явагдах ёстой. 3. Шүүгч нь аливаа нэг нөлөөнд үл автах 4. Шүүгч нь албан тушаал болон албаны нэр хүндийг сэвтээхгүй байх ёстой. 5. Шүүгч нь бусдын нууцыг чандлан хадгалж,өөрийн үзэл бодлоор аливаа асуудалд хандах ёсгүй. 6. Бусдын нэр төр,алдар хүндийг гутаан доромжлохгүй байх 7. Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ “шударга шүүхийн”мөн чанарыг илтгэж итгэл үнэмшил төрүүлж ажиллах 8. Ямагт соёлч,боловсон харьцааг эрхэмлэх 9. Шүүгч эрх зүйн өндөр соёлыг эзэмшиж,мэдлэг ур чадвараа байнга дээшлүүлж байх 10. Шүүгч хувийн зохион байгуулалттай байж,биеэ авч явах соёлд суралцсан байх ёстой. 11. Шүүгч,түүний үйл,ажиллагаа,орлого нь ямагт бүртгэлтэй байх зэрэг зарчмууд байна. Шүүгч нь эрх зүйн хүчин чадлыг илтгэн харуулах,итгүүлэн үнэмшүүлэх өндөр ур чадварыг эзэмшсэн байх ёстой юм. Шүүгчийн ёс зүйн дүрэмд үааснаар: 1. Шүүгчийн биеэ авч явах ёс зүй 2. Улс төрийн хүрээн дэх ёс зүй 3. Санхүүгийн үйл ажилланаан дах ёс зүй гэсэн үндсэн 3 асуудлыг тусгайлан тогтоожээ.
  • 7. Хуульчийн ёсзүй хичээлийн лекцийн хураангуй Боловсруулсан багш: Б.Баттулга  Page 7  Ардчилсан нийгмийн гол шинж бол бие даасан шүүх эрх мэдэл төлөвшсөн байх явдал юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд зааснаар (ИБУТЭТОУП)шүүх нь: 1. Эрх мэдэл бүхий байх 2. Бусдын тэгш эрхийг хангах 3. Бусдын нөлөөнд автахгүй байх 4. Гагцхүү хуульд захирагдах 5. Шударга ёсны бүх шаардлагыг хангах 6. Ил тод байх бөгөөд үүний илрэл нь гагцхүү түүний үйл ажиллагааг хэрэгжүүлэгч шүүгчээс хамааралтай байх учиртай юм. Шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулж болох нөлөөлөлд түүнийг албан тушаалын,ёс суртахууны,эд хөрөнгийн байдлаар татах зэрэг байна. Гэрт:Шүүх эрх мэдэл түүний хүний эрхийн баталгаа болох нь.
  • 8. Хуульчийн ёсзүй хичээлийн лекцийн хураангуй Боловсруулсан багш: Б.Баттулга  Page 8  Лекц№5 Прокурорын ёс зүй Ёс зүй хэмээх нэр томъёо сүүлийн үед нилээд яригдах болсон байна.Ялангуяа ёс зүйн шинжлэх ухааны нэг салбар нь болох хуульчийн мэргэжлийн ёс зүйн тухай асуудал ерээд оны эхэн үеэс хууль тогтоомж, ном зохиолуудад тусгалаа олж эхэлсэн байна. Энэхүү хуульчийн мэргэжлийн ёс зүй гэдэг нь тухайн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тавигдах ёс суртахууны өвөрмөц хэм хэмжээг шаардахаас гадна хүнлэг,энэрэнгүй ёс,өндөр ур чадвартай байхыг бас давхар шаарддаг билээ. Өөрөөр хэлбэл хуульчийн үйл ажиллагаа нь ямагт хүний эрх,эрх чөлөө,хууль ёсны ашиг сонирхол,нэр төр,алдар хүндийг хөндөж байдаг тул түүний хийсэн үйлдэл бүхэн зөвхөн хуулийн хүрээнд хийгдэх шаардлага нийгмийн болон хуулийн хүрээндхийгдэх шаардлага нийгмийн болон эрх зүйн хүрээнд тавигддаг. Энэ шаардлага прокурорт ч нэгэн адил хамааралтай юм. Үүнийг зөвхөн ажил үүргээ гүйцэтгэж яваа прокурортой хамааралтай гэж явцуу ойлгож болохгүй бөгөөд шинээр прокуророор томилогдож байгаа хуульчдад ч гэсэн хамааралтай. Тухайлбал Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “хууль зүйн баклаврын боловсролтой,мэргэшлийн түвшин ажил хэргийн чадвараар шаардлага хангасан,хуульчийн мэргэжлээр гурваас доошгүй,эсхүл прокурорын туслах ажилтнаар хоёроос доошгүй жил ажилласан,ял шийтгүүлж байгаагүй,хорин гурван нас хүрсэн Монгол улсын иргэнийг прокуророор томилно” гэж зааснаас харахад прокурор хэмээх энэ нэр хүндтэй албан тушаалд томилогдохын тулд зөвхөн хуульчийн дипломтой байх нь хангалтгүй юм байна гэсэн дүгнэлт өгөхөөр байна. Мэргэшлийн түвшин гэдэг нь прокурорын албан тушаалыг хаших тодорхой шалгуурыг давж,албан тушаал эрхлэх эрхээ олж авсан байхыг ойлговол зохино. Ажил хэргийн чадвараар шаардлага хангасан гэдэгт илүү хувийн байдал талаас нь ойлгох нь дээр бөгөөд тухайлбал архидан согтуурах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэггүй байх,хамт олны дунд биеэ зөв авч явах чадвартай,харьцааны соёлтой байх гэх мэт олон зүйлсийг багтааж болно. Түүнчлэн мөн хуулийн 40дүгээр зүйлийн 40.1-д “Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чанд сахиж , прокурорын байгууллагын нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх,гадны нөлөөнд үл автах,хуулийг нэг мөр хэрэглэх зарчмыг гүнээ хүндэтгэн, албаны үүргээ үнэнч шударгаар биелүүлж,прокурорын ёс зүй,нэр хүндийг өндөр өргөж явахаа тангаргалая. Хэрэвээ миний бие өргөсөн тангаргаасаа няцвал хуульд заасан хариуцлагыг хүлээнэ” гэж прокуророор томилогдохдоо тангараг өргөж байхаар заажээ. Эндээс дүгнэхэд прокурорын ёс зүй гэдгийг товчхондоо прокурор хүний биеэ авч явах байдал хэмээн тодорхойлж болохоор байна.Нөгөөтэйгүүр прокурор гэдэг нь эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн үүрэг бүхий,үйл ажиллагаа төрийн нэрийн өмнөөс явуулдаг,бие даасан,хараат бус,шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагын албан тушаалтан учраас өөрт хуулиар олгогдсон энэ эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын эрх,эрх чөлөөг хууль бусаар хязгаарлахгүй байх,нэр төр алдар,хүндийг нь гутаахгүй байх,хувийн эрх ашигаа дээдлэхгүй байх ёстой. Хэрвээ өөрт олгогдсон эрх,үүргээ хэтрүүлбэл цаана нь шууд хүний эрх зөрчигддөг. Ийм их хохирол учирч болох тул прокурор хүн бол ажил,үүргээ гүйцэтгэх болон хувь хүний хувьд биеэ авч явахдаа ёс зүйн хэм хэмжээг чанд сахих хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл прокурор нь хувь хүмүүс болоод нийгмийн зөрчилдөөний хүрээнд ажилладаг учраас хөндлөнгийн аливаа нөлөөллөөс өөрийгөө чөлөөлөх чадвартай байж,гагцхүү хуульд захирагдаж,шударга ажиллах нь тэдний мэргэжлийн чадвараас нь илүү ёс зүйн төлөвшлөөс нь ихээхэн хамаардаг. Прокурорын ёс зүйг дагаж мөрдсөнөөр тухайн прокурорын төдийгүй прокурорын байгууллагын нэр хүнд өснө,прокурорын байгууллагын нэр хүнд өссөнөөр хуулийн байгууллагад итгэх итгэл нэмэгдэнэ,хуулийн байгууллагын нэр хүнд өссөнөөр эцэст нь нийгэм эрүүлшиж,жинхэнэ утгаар шударга
  • 9. Хуульчийн ёсзүй хичээлийн лекцийн хураангуй Боловсруулсан багш: Б.Баттулга  Page 9  ардчилсан нийгэм бий болно. Иймээс хувь хүний зүгээс төдийгүй нийгмийн зүгээс тэдэнд ёс зүйн тодорхой шалгууруудыг бий болгож өгдөг байна. Нийгмийн зүгээс прокурорын ёс зүйд тавигдах шаардлага: 1. Мэргэшлийн өндөр мэдлэг,ур чадвартай байх 2. Прокурорын байгууллагад хандсан иргэд,гэмт хэрэг үйлдсэн этгээдтэй эрх тэгш хүнлэг харьцах,эрх,эрх чөлөө,нэр төр,алдар хүндийг нь хүндэтгэж соёлтой харьцах 3. Шударга байх 4. Нөлөөнд үл автах 5. Албан тушаал,эрх мэдлээ үл ашиглах 6. Асуудалд бодитой,хууль зүйн үүднээс хандах 7. Нууц үл задруулах 8. Биеэ авч яваа бүхий л байдлаараа прокурорын ёс зүйг сахиж, бусдад үлгэрлэн дуурайл үзүүлэх гэх мэт олон шаардлагуудыг тавьдаг байна. Төрийн зүгээс прокурорын ёс зүйдтавигдах шаардлага: Үүнийг прокурорын дагаж мөрдлөг болговол зохих хэм хэмжээнүүдийг хууль тогтоомжуудаар зохицуулсан бөгөөд зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох үндэслэл бий болно гэж товчоор тодорхойлж болно. Прокурорын байгууллага бол шүүх эрх мэдлийн байгууллага тул Олон улсын гэрээ,конвенциудад тусгасан хуульчийн ёс зүйтэй холбоотой заалтууд ч мөн нэгэн адил хамаарна. Тухайлбал: • Хуульчдийн гүйцэтгэх үүргийн үндсэн зарчмууд • Шүүхийн байгууллагын хараат бус байдлын үндсэн зарчмууд • Хууль хэрэгжүүлэх албан тушаалтнуудын зан үйлийн тухай хууль • Яллагчдын үүргийн удирдах зарчмууд • Хүний эрхийн түгээмэл тунхаглал • Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт гэх мэт олон гэрээ конвенциудыг дурьдаж болно.
  • 10. Хуульчийн ёсзүй хичээлийн лекцийн хураангуй Боловсруулсан багш: Б.Баттулга  Page 10  Лекц№6 Хэлэлцэх асуудал. 1. Өмгөөллийн эрх зүйн ойлголт. 2. Өмгөөлөгчийн ёс зүйн үндсэн зарчим. 3. Хэрэг хянан шийдвэрлэхэд өмгөөлөгчийн гүйцэтгэх үүрэг. Өмгөөлөгч нт хууль,шүүхийн өмнө тодорхой этгээдийн эрх ашиг сонирхолыг хамгаалж,аливаа асуудлыг хууль ёсны төлөөлөгчийн байр сууринаас,цагаатгах талаас нь хандаж,шүүхийн мэтгэлцээний нэг тал болдогоороо онцлог юм. Өмгөөлөгчийн энэхүү ажил,үүргийг өмгөөллийн тухай хууль,тогтоомж болон өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэмд тусгайлан тодорхойлж,зохицуулсан байна. Өмгөөлөгч нь хувь хүн болон хуулийн этгээдэд – хууль зүйн асуудлаар зөвөлгөө,тайлбар өгөх,амаар болон бичгээр лавлагаа гаргах,өргөдөл,гомдол,нэхэмжлэл,гэрээслэл болон эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичиг зохиож өгөх,хувь хүн хуулийн этгээдийн эрх,хууль ёсны ашиг сонирхолыг Үндсэн хууль.арбитрын,захиргааны,иргэний,ЭБША-нд намгаалж хангах,эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актын төслийг хэлэлцэхэд оролцох болон эрх зүйн акт Монгол улсын холбогдох хууль тогтоомжинд нийцэж байгаа эсэх талаар хууль зүйн шинжилгээ хийх зэрэг өмгөөллийн үйл ажиллагаа явуулна. Хууль ёсны төлөөлөл гэдэг нь:туйлын чухал зүйл бөгөөд ийнхүү төлөөлөх,төлөөлүүлэх харилцааг өмгөөллийн эрх зүйгээр зохицуулдаг. Өмгөөллийн эрх зүйн зарчим нь: 1. Хууль дээдлэх зарчим 2. Шударга байх зарчим 3. Хүнлэг,энэрэнгүй ёсны зарчим 4. Хүний зовлон шаналгааг ойлгох зарчим 5. Хүнийг өрөвдөн хайрлаж өмгөөлөх зарчим Өмгөөлөгч нь эдгээр зарчмуудыг өөрийн үйл ажиллагаандаа нэг мөр баримтлах ёстой. Өмгөөлөгчийн ёс зүйн онцлог нь гэрээт тал болох харилцан тохиролцож төлөөлүүлж байгаа этгээдтэйгээ итгэлцэж,тууштай ажиллах шаардлагатай болдог бөгөөд өөрийн төлөөлж буй тал түүний эсрэг талын этгээдтэй аль алинтай нь хүндэтгэлтэй хандах хэрэгтэй юм. Өмгөөлөгчийн ёс зүйн дүрэмд,өмгөөлөгчийн ёс зүйг дараахь байдлаар тусгаж өгчээ. 1. Өмгөөлөгч үйлчлүүлэгч ба мэргэжил нэгтэнтэйгээ харилцах зан үйлийн асуудал 2. Өмгөөлөгч хэрэг бүртгэлт,мөрдөн байцаах ба албадан саатуулах, уртдчилан хорих байгуулагатай харилцах зан үйлийн асуудал 3. Өшүүх болон байцаан шийтгэх ажиллагааны оролцогчидтой харилцах зан үйлийн асуудал гэсэн 3 хэсэгт авч үзнэ. Гэрт: Хэрэг бүртгэгч Мөрдөн байцаагчийн үйл ажиллагаа нь хжжльчийн ёс зүйн шаардлагатай хэрхэн нийцэх вэ?
  • 11. Хуульчийн ёсзүй хичээлийн лекцийн хураангуй Боловсруулсан багш: Б.Баттулга  Page 11  Лекц№7 Сэдэв:Хууль хамгаалах бусад байгууллагын ажилтан,албан хаагчийн ёс зүй. Хэлэлцэх асуудал. - Хэрэг бүртгэх,мөрдөн байцаах ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээ - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд баримтлах ёсзүйн хэм хэмжээ - Хууль хэрэгжүүлэх бусад үйл ажиллагаан дахь ёс зүйн хэм хэмжээ Хуульчид нь дараахь нийтлэг хариуцлагыг зөрчил гаргасан тохиолдолд хүлээнэ. Үүнд: 1. Зөрчлийн байдлыг харгалзан сануулах 2. Бусдын өмнө буруушаан зэмлэх 3. Албан тушаал,зэрэглэл бууруулах 4. Цолны мөнгийг 3 сар хүртэл хугацаагаар хасах 5. Сарын үндсэн цалинг 3 хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах 6. Албан тушаалаас тодорхой хугацаагаар халах 7. Ажлаас бүр мөсөн халах 8. Тусгай үйл ажиллагаа явуулах эрхийг “зөвшөөрлийг” хүчингүй болгох 9. Хөдөлмөрийн хууль тогтоомжинд зааснаар эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх 10. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэх мэт хариуцлага хүлээлгэнэ. Хуульчид бол төр,нийгэм,ард түмэндээ мэргэжилээрээ хүчин зүтгэж ажилладаг,алдар хүндтэй,хариуцлагатай хүмүүс байдаг бөгөөд үйл ажиллагааны үндсэн чиглэл нь хуулийн дагуу,зөв зохистой тодорхойлогдох учиртай юм. Аль нэг хуулийн байгууллагад сахилгын хороо буюу зөвлөл байгуулагдан сахилгын дүрмийг баримтлан ажиллана. Энэхүү дүрмийг ёсчлон биелүүлэх нь хуульчийн ариун үүрэг,нэр төрийн хэрэг төдийгүй мэргэжлийн үүргээ шударг, үр нөлөөтэй,чадварлаг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлж хуулийн байгууллага түүний албан хаагчдийн нэр хүндийг дээшлүүлэх болно. Гэрт: дот,итгэл, ХХША
  • 12. Хуульчийн ёсзүй хичээлийн лекцийн хураангуй Боловсруулсан багш: Б.Баттулга  Page 12  Лекц№8 Сэдэв:Хуульчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчихөд хүлээлгэх сахилгын сахилгын арга хэмжээ. Хуульчдад хүлээлгэх хариуцлага нь: • Сахилгын арга хэмжээ • Зан суртахууны нөлөөллийн арга хэмжээ • Онцгой тохиолдолд ажлаас халах буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг Хуульчид нь дараахь нийтлэг хариуцлагыг зөрчил гаргасан тохиолдолд хүлээнэ. Үүнд: 11. Зөрчлийн байдлыг харгалзан сануулах 12. Бусдын өмнө буруушаан зэмлэх 13. Албан тушаал,зэрэглэл бууруулах 14. Цолны мөнгийг 3 сар хүртэл хугацаагаар хасах 15. Сарын үндсэн цалинг 3 хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах 16. Албан тушаалаас тодорхой хугацаагаар халах 17. Ажлаас бүр мөсөн халах 18. Тусгай үйл ажиллагаа явуулах эрхийг “зөвшөөрлийг” хүчингүй болгох 19. Хөдөлмөрийн хууль тогтоомжинд зааснаар эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх 20. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэх мэт хариуцлага хүлээлгэнэ. Хуульчид бол төр,нийгэм,ард түмэндээ мэргэжилээрээ хүчин зүтгэж ажилладаг,алдар хүндтэй,хариуцлагатай хүмүүс байдаг бөгөөд үйл ажиллагааны үндсэн чиглэл нь хуулийн дагуу,зөв зохистой тодорхойлогдох учиртай юм. Аль нэг хуулийн байгууллагад сахилгын хороо буюу зөвлөл байгуулагдан сахилгын дүрмийг баримтлан ажиллана. Энэхүү дүрмийг ёсчлон биелүүлэх нь хуульчийн ариун үүрэг,нэр төрийн хэрэг төдийгүй мэргэжлийн үүргээ шударг, үр нөлөөтэй,чадварлаг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлж хуулийн байгууллага түүний албан хаагчдийн нэр хүндийг дээшлүүлэх болно. Гэрт: дот,итгэл, ХХША