Гэмт хэрэг ба ялын бодлого
А. Хишигтөгс
Өмнөх үеийн нийгмүүдэд ял шийтгэл нь харгис хэрцгий байсан талаар
социологичид олон баримтуудыг дэлгэсэн байдаг. Хүний махыг урж тасдах, тосонд
буцалгах, лав асгах, мориор мөчийг нь салгах зэрэг нь дорнын гэлтгүй өрнөдийн ч ялын
бодлого байсан. Орчин үеийн нийгэмхүртэл иймэрхүү шийтгэл нь онцгой ер бусын зүйл
биш харин энгийн дасал болсон ердийн л зүйл байлаа. Францын социологи Мишел Фуко
Сахилга бат ба гэм шийтгэл бүтээлдээ дараах баримтыг өгүүлжээ:
Алуурчин гав гинжийг буцалж байгаа хор руу дүрээд түүгээрээ шарх болгоныг
шавшив. Дараа нь морь хөллөж гар хөлийг нь уяна. Морьд тал тал тийш хүчтэй
чангаана. 15 минутын дараа үйлдлийг давтаад морьдыг солино. Морьдыг нэлээд
хэдэн удаа сольж үе мөчөөр нь салгана. Хоёр гурван оролдлогын дараа алуурчин
Самсон туслахын хамт хутга авч их биеийг гуяных нь хажуугаар огтлоход морьд
бас татав. Дараа нь гар болон мөрний бараг ясыг нь хүртэл огтолсны эцэст морьд
бүх хүчээрээ зүтгэж эхлээд баруун, дараа нь зүүн гарыг нь тасдав. Их биенээс нь
бүх мөч нь салах хүртэл хохирогчид амьд байв.
Энэ тухай социологич Антони Гидденс ингэж хэлжээ “18 дугаар зууныг хүртэл
зарим оронд байсан практик ёсоор цаазын ялыг олон түмнийг цуглуулж байж
гүйцэтгэдэг байв”. Хүүхэд хөгшидгүй яллагдагчийг мэлмэрэн харахдаа нэг бол алга
ташиж эсхүл шүгэлдэх хариу үйлдлийг үзүүлдэг аж. Тэгэхээр энэхүү уламжлалт
шийтгэх ёс нь олон нийтийн дунд ер бусын биш. Харин өнөөдөр бодитоор цус харах
төдийд л орчин үеийн хүний дотор муухай огьж, бүр сэтгэл зүйн өвчинд ч нэрвэгдэж
болох юм. Тиймээс эдүгээ хүмүүс тэрхүү хэрцгий үзэгдлийг үзэхийн тулд кино филм
зэрэгт л мөнгө төлөх хэрэг гардаг болжээ. Ялшийтгэлийн бодлого уламжлалт байдлыгаа
бодвол эдүгээ илүү хүмүүнлэг болжээ. Энэ утгаараа хүний аль болох зовоон тарчлаахыг
хүсэхгүй ч бүрэн энэ дүгнэлтэд итгэх нь бэрх. Хотжилт, үйлдвэржилтээс өмнө болон
хөдөөгийн талбар дахь бие биеэ сайн мэддэг, гэмт хэрэг цөөн гардаг байсан үеийн ялын
бодлогыг орчин үед хэрэглэх нь хяналтад дүйхгүй болсон болохоос биш, тэр үеийн
хүмүүс хэрцгий гэж дүгнэх ёсгүй аж.
Хүмүүсийг цоожлох болсон шорон нь сахилга баттай холбоотой бөгөөд энэ нь
хаалттай институтэд тооцогддог талаар социологичид судалжээ. Эрвин Гоффман
институтжуулах гэдгээр ялангуяа хаалттай институтууд хүмүүсийн өөрсдийгөө
ухамсарлах байдлыг үгүй хийдэг гэжээ. Хаалттай институтын зорилго нь хувь хүний
амьдралд иж бүрнээр нөлөөлөхөд оршино. Хүмүүсийн өмнөх онцлох шинж болон
өөрийн тухай мэдрэмжийг эвддэг бөгөөд тэднийг институтын зорилгод дасан зохицож,
тохироход, хүчилдэг. Тиймээс хаалттай институтууд нь хүмүүсийн ухамсарлахаас
ангижруулдаг аж. Фуко шоронгуудыг маш хүчирхэг машин гэж үзэж байсан бол
Гоффман институтын хоригдогчид хэрэгцээгээ хангахын тулд амьдралаа өөрчилдөг
гэсэн. Гоффман ингэж хэлжээ “Олон хаалттай институт нь хоригдогчдыг хаядаг агуулах
шиг үүрэгтэй харагдавч олон нийтэд өөрсдийгөө рационал байгууллага гэж
танилцуулдаг”. Хэдий уламжлалт ялыг бодвол орчин үеийн ялын бодлого нь зөөлөрсөн
нь хүмүүнлэг хэрэг ч гэлээ түүнээс ч илүү хүмүүнлэг социологичид ялын бодлогыг
шүүмжилсээр л байна.Яагаад гэвэл өнөөгийн ялын бодлого нь (шорон нь) хүний онцлох
шинжийг нь үгүй хийж тогтолцооны эрэг шургаа болгож байна.
Ялын бодлого гарах болсон урьдчилгаа нь өөрөө гэмт хэрэг. Роберт Мертон
“Хүмүүс нийгмийн нөхцөл байдалд хариу болгож гэмт хэрэг үйлддэг” хэмээжээ. Үүнийг
тайлбарлавал, нийгэм хүмүүсийн амьдралын тодорхой зорилготой болгодог. Хүн бүр
эдгээр зорилгодоо хүрэх боломж байдаггүй. Дасан зохицож, амжилт гаргах дарамт нь
гажууд үйлдэлгаргахад хүргэдэг. Тиймээс хүн нийгэмдхариу болгож гэмт хэрэг үйлддэг
гэжээ. Үүний тод жишээ бол Америкийн мөрөөдөл буюу бүхнийг өмчлөх, байр, машин
авах аж. Гэтэл хүн бүрт ийм боломж нь тэгш байдаггүй. Ийм худал үзэл суртал нь
ажилгүйдэл, ядуурал зэргийг үүсгэж үүнээс улбаалан гэмт хэрэг өсдөг. Мөнгө
хүрэлцэхгүй байдлаасаа болоод хэрэгцээт зүйлсээ авах бололцоогүй тул нийгмийн
дарамтад орон тэдгээр нь хүмүүсийг хулгай хийхэд хүргэдэг байна. Тиймээс ялын
бодлого нь гэмт хэргийн уг үндэс рүү чиглэх ёстой. Тэгснээр зорилгоо болох нийгмийн
сайн сайхан байдлыг дэмжих боломжтой.

Гэмт хэрэг ба ялын бодлого

  • 1.
    Гэмт хэрэг баялын бодлого А. Хишигтөгс Өмнөх үеийн нийгмүүдэд ял шийтгэл нь харгис хэрцгий байсан талаар социологичид олон баримтуудыг дэлгэсэн байдаг. Хүний махыг урж тасдах, тосонд буцалгах, лав асгах, мориор мөчийг нь салгах зэрэг нь дорнын гэлтгүй өрнөдийн ч ялын бодлого байсан. Орчин үеийн нийгэмхүртэл иймэрхүү шийтгэл нь онцгой ер бусын зүйл биш харин энгийн дасал болсон ердийн л зүйл байлаа. Францын социологи Мишел Фуко Сахилга бат ба гэм шийтгэл бүтээлдээ дараах баримтыг өгүүлжээ: Алуурчин гав гинжийг буцалж байгаа хор руу дүрээд түүгээрээ шарх болгоныг шавшив. Дараа нь морь хөллөж гар хөлийг нь уяна. Морьд тал тал тийш хүчтэй чангаана. 15 минутын дараа үйлдлийг давтаад морьдыг солино. Морьдыг нэлээд хэдэн удаа сольж үе мөчөөр нь салгана. Хоёр гурван оролдлогын дараа алуурчин Самсон туслахын хамт хутга авч их биеийг гуяных нь хажуугаар огтлоход морьд бас татав. Дараа нь гар болон мөрний бараг ясыг нь хүртэл огтолсны эцэст морьд бүх хүчээрээ зүтгэж эхлээд баруун, дараа нь зүүн гарыг нь тасдав. Их биенээс нь бүх мөч нь салах хүртэл хохирогчид амьд байв. Энэ тухай социологич Антони Гидденс ингэж хэлжээ “18 дугаар зууныг хүртэл зарим оронд байсан практик ёсоор цаазын ялыг олон түмнийг цуглуулж байж гүйцэтгэдэг байв”. Хүүхэд хөгшидгүй яллагдагчийг мэлмэрэн харахдаа нэг бол алга ташиж эсхүл шүгэлдэх хариу үйлдлийг үзүүлдэг аж. Тэгэхээр энэхүү уламжлалт шийтгэх ёс нь олон нийтийн дунд ер бусын биш. Харин өнөөдөр бодитоор цус харах төдийд л орчин үеийн хүний дотор муухай огьж, бүр сэтгэл зүйн өвчинд ч нэрвэгдэж болох юм. Тиймээс эдүгээ хүмүүс тэрхүү хэрцгий үзэгдлийг үзэхийн тулд кино филм зэрэгт л мөнгө төлөх хэрэг гардаг болжээ. Ялшийтгэлийн бодлого уламжлалт байдлыгаа бодвол эдүгээ илүү хүмүүнлэг болжээ. Энэ утгаараа хүний аль болох зовоон тарчлаахыг хүсэхгүй ч бүрэн энэ дүгнэлтэд итгэх нь бэрх. Хотжилт, үйлдвэржилтээс өмнө болон хөдөөгийн талбар дахь бие биеэ сайн мэддэг, гэмт хэрэг цөөн гардаг байсан үеийн ялын бодлогыг орчин үед хэрэглэх нь хяналтад дүйхгүй болсон болохоос биш, тэр үеийн хүмүүс хэрцгий гэж дүгнэх ёсгүй аж. Хүмүүсийг цоожлох болсон шорон нь сахилга баттай холбоотой бөгөөд энэ нь хаалттай институтэд тооцогддог талаар социологичид судалжээ. Эрвин Гоффман
  • 2.
    институтжуулах гэдгээр ялангуяахаалттай институтууд хүмүүсийн өөрсдийгөө ухамсарлах байдлыг үгүй хийдэг гэжээ. Хаалттай институтын зорилго нь хувь хүний амьдралд иж бүрнээр нөлөөлөхөд оршино. Хүмүүсийн өмнөх онцлох шинж болон өөрийн тухай мэдрэмжийг эвддэг бөгөөд тэднийг институтын зорилгод дасан зохицож, тохироход, хүчилдэг. Тиймээс хаалттай институтууд нь хүмүүсийн ухамсарлахаас ангижруулдаг аж. Фуко шоронгуудыг маш хүчирхэг машин гэж үзэж байсан бол Гоффман институтын хоригдогчид хэрэгцээгээ хангахын тулд амьдралаа өөрчилдөг гэсэн. Гоффман ингэж хэлжээ “Олон хаалттай институт нь хоригдогчдыг хаядаг агуулах шиг үүрэгтэй харагдавч олон нийтэд өөрсдийгөө рационал байгууллага гэж танилцуулдаг”. Хэдий уламжлалт ялыг бодвол орчин үеийн ялын бодлого нь зөөлөрсөн нь хүмүүнлэг хэрэг ч гэлээ түүнээс ч илүү хүмүүнлэг социологичид ялын бодлогыг шүүмжилсээр л байна.Яагаад гэвэл өнөөгийн ялын бодлого нь (шорон нь) хүний онцлох шинжийг нь үгүй хийж тогтолцооны эрэг шургаа болгож байна. Ялын бодлого гарах болсон урьдчилгаа нь өөрөө гэмт хэрэг. Роберт Мертон “Хүмүүс нийгмийн нөхцөл байдалд хариу болгож гэмт хэрэг үйлддэг” хэмээжээ. Үүнийг тайлбарлавал, нийгэм хүмүүсийн амьдралын тодорхой зорилготой болгодог. Хүн бүр эдгээр зорилгодоо хүрэх боломж байдаггүй. Дасан зохицож, амжилт гаргах дарамт нь гажууд үйлдэлгаргахад хүргэдэг. Тиймээс хүн нийгэмдхариу болгож гэмт хэрэг үйлддэг гэжээ. Үүний тод жишээ бол Америкийн мөрөөдөл буюу бүхнийг өмчлөх, байр, машин авах аж. Гэтэл хүн бүрт ийм боломж нь тэгш байдаггүй. Ийм худал үзэл суртал нь ажилгүйдэл, ядуурал зэргийг үүсгэж үүнээс улбаалан гэмт хэрэг өсдөг. Мөнгө хүрэлцэхгүй байдлаасаа болоод хэрэгцээт зүйлсээ авах бололцоогүй тул нийгмийн дарамтад орон тэдгээр нь хүмүүсийг хулгай хийхэд хүргэдэг байна. Тиймээс ялын бодлого нь гэмт хэргийн уг үндэс рүү чиглэх ёстой. Тэгснээр зорилгоо болох нийгмийн сайн сайхан байдлыг дэмжих боломжтой.