SlideShare a Scribd company logo
Номын шүүмж
Жозеф Стиглиц
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь
Жозеф Стиглиц нь АНУ-ын Колумбын ихсургуулийн профессор бөгөөд Дэлхийн
банкны ахлах дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлага дээрээ үндэслэж энэ номоо
бичжээ. Дэлхийчлэл гэдгээр Стиглиц нэг газар хэлсэн зүйл тэр дороо дэлхий дахинд
тархахыг, нэг оронд явуулсан бодлого бусад оронд ч мөн тусахыг хэлнэ гэжээ. Ингэхдээ
хэрэглээд огтхон ч амжилт олоогүй “цочролын эмчилгээ” гэх мэт хэтэрхий туйлширсан
бодлогыг ул суурьтайгаар хатуу шүүмжилсэн. Уг нь эдийн засгийн зөв бодлого ядуу
хүмүүсийн амьдралыг өөрчлөх чадавхтай байдаг ч Олон Улсын Валютын Сан (цаашид
ОУВС) зэрэг дэлхийчлэлд уриалагч байгууллагууд үүнийг эсрэгээр нь хийдэг.
ОУВС-ийн явуулдаг бодлого нь зах зээл нь үр ашигтай эцсийн үр дүнд өөрөө
хүрдэг гэсэн хоцрогдсон төсөөлөл дээр үндэслэсэн байдаг ба засгийн газруудад
хүссэнээр нь зах зээлд хөндлөнгөөс оролцохыг, эдийн засгийн өсөлтийг жолоодож хүн
бүрийг илүү чинээлэг болгоход чиглэсэн арга хэмжээ авахыг зөвшөөрдөггүй.
Дэлхийчлэл нь Африк, Латин Америк болон Азийн буурай орнуудын тогтвортой
байдлыг ч авчирсангүй харин ч баян орнуудад улам баяжих, ядуу орнуудыг улам
ядуурах бололцоог нь олгосоор байна. Ялангуяа коммунизмаас зах зээлд шилжиж буй
орнуудад амласан үр дүнгээ авчирсангүй. Стиглиц үүний нэг шалтгааныг тодруулахдаа,
өрнөдийн орнууд ядуу орнуудыг худалдааны хориг саад үгүй хийхийг хүчээр тулгадаг
мөртлөө өөрсдийнхөө хориг саадыг хэвээр хадгалж протекционист бодлого барьдаг.
Уг нь ОУВС анх зах зээлийг байнга муу ажилладаг учраас эдийн засгийн
тогтвортой байдлыг бий болгоход хамтын ажиллагаа шаардлагатай гэдэгт үндэслэж
байгуулагдсан ч одоо эсрэгээр зах зээлийн давуу талыг улайран дэмжигч болон
хувирчээ. 1985 оноос эхлэн өнөөг хүртэл эрчимтэй ажиллаж буй Дэлхийн банк, ОУВС
зэрэг байгууллагууд хүйтэн дайныг дуусахтай зэрэгцэн зах зээл рүү шилжиж буй бүхий
улс оронд заавар зөвлөгөөг өгч, мөн бүтцийн өөрчлөлтийг дэмжих нэрийдлээр зээлийг
тухайн улсын засгийн газарт өгөх ба тэрхүү зээлийг авахын тулд эдгээр
байгууллагуудын болзолыг хангах ёстой болдог. ОУВС нь “бүгдэд нэг л хэмжүүр
таарна” гэсэн хандлага баримталдаг ба ДБ, ОУВС-ийн заавар зөвлөгөөг авч
хэрэгжүүлээгүй буюу яг эсрэгээр нь бодлого хэрэгжүүлсэн улс орнууд хөгжиж харин
тэдний заавар зөвлөгөөнд орсон улс орнууд уруудан доройтсон тухай олон жишээг
Стиглиц нарийвчлан тоочжээ.
Вашингтоны Зөвшилцлийн дагуу санхүүгийн хатуу бодлого, өмч хувьчлал, зах
зээлийг чөлөөлөх гэсэн зарчмууд нь өнөөдрийн энэ их өрийн дөнгөнд орсон шалтгаан
болно. ДБ, ОУВС нь аль болох хурдан хувьчлалыг хийх хэрэгтэй гэсэн явцуу үзэл
суртлаар буурай орнуудад ханддаг. Түргэн хувьчлал гэдэг ямар ч үнээр хамаагүй
хувьчлал хийх шаардлага. Тэдний дараагийн дөнгөнд хийх арга нь либералчлах буюу
чөлөөлөх. Худалдааг чөлөөлж засгийн газрын оролцоог хумих ба тэгснээр мөнгөний
хатуу бодлого баримтлан улмаар хүүгийн хэмжээ ихэсдэг нь зээлээс зээлийн хооронд
шилжсэн үргэлжийн өртэй болгодог. Өөр нэгэн арга нь гадаадын хөрөнгө оруулалтыг
ихэсгэх. Дэлхийчлэл хийгээд зах зээлийг сул тавьж чөлөөлснөөр гадаадын томоохон
корпорациуд тархах ба гадаадын хөрөнгө оруулалт нэрийдлээр тухайн орны баялгийг
хувьчлан авах суурь эрх нээгддэг. Үүний жишээ бол Оюу Толгой ба Рио Тинто гэх
үндэстэн дамнасан корпорацийн өнөөгийн үйл ажиллагаа мөн.
Тухайн улс үндэстэн өөрсдийн засгийн газраа хумиж, татварыг буулгаж,
гадаадын бизнес эрхлэгчдийг урьж ирүүлэх зэргийг нэг үгээр хэлбэл колонийн
сэтгэлгээний илэрхийлэл болж байгааг зохиогч дурджээ. Өөрөөр хэлбэл неоколончлол
бол эдийн засгийн аргаар хөгжингүй орны хэсэг бүлгийнхэн хөгжиж буй нэртэй буурай
орнуудаа тонон мөлжих бодлого болоод бодит байдал болов.Стиглиц энэ номондалдарт
үг болох “Үл үзэгдэх гарыг яагаад үл үзэгдэх гар гэж нэрлэсэн бэ гэхээр, яагаад гэвэл
тийм гар гэж байхгүй учраас” гэдгээ томьёолжээ. Үнэхээр ч аль ч улс оронд үл үзэгдэх
гар ажиллаагүй юм.
А. Хишигтөгс

More Related Content

Similar to Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь

эдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооэдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооSilkroad10
 
Олон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцааОлон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцаа
E-Gazarchin Online University
 
162070522уул уурхайн барьцаалалт буюу эз ийн давамгайлал нь му-ын аюулгүй бай...
162070522уул уурхайн барьцаалалт буюу эз ийн давамгайлал нь му-ын аюулгүй бай...162070522уул уурхайн барьцаалалт буюу эз ийн давамгайлал нь му-ын аюулгүй бай...
162070522уул уурхайн барьцаалалт буюу эз ийн давамгайлал нь му-ын аюулгүй бай...
Gantumur Uran
 
S.ss702. l 14. даяарчлал
S.ss702. l 14. даяарчлалS.ss702. l 14. даяарчлал
S.ss702. l 14. даяарчлал
Baasansuren Naranbaatar
 
Эдийн засгийн алуурчны наминчлал
Эдийн засгийн алуурчны наминчлалЭдийн засгийн алуурчны наминчлал
Эдийн засгийн алуурчны наминчлал
National of University Mongolia
 
Ковид ба эдийн засаг
Ковид ба эдийн засагКовид ба эдийн засаг
Ковид ба эдийн засаг
National of University Mongolia
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
hicheel2020
 
ediin zasag
ediin zasagediin zasag
What the new government can do to save the economic crisis
What the new government can do to save the economic crisisWhat the new government can do to save the economic crisis
What the new government can do to save the economic crisis
The Business Council of Mongolia
 

Similar to Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь (9)

эдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцооэдийн засаг дахь төрийн оролцоо
эдийн засаг дахь төрийн оролцоо
 
Олон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцааОлон улсын эдийн засгийн харилцаа
Олон улсын эдийн засгийн харилцаа
 
162070522уул уурхайн барьцаалалт буюу эз ийн давамгайлал нь му-ын аюулгүй бай...
162070522уул уурхайн барьцаалалт буюу эз ийн давамгайлал нь му-ын аюулгүй бай...162070522уул уурхайн барьцаалалт буюу эз ийн давамгайлал нь му-ын аюулгүй бай...
162070522уул уурхайн барьцаалалт буюу эз ийн давамгайлал нь му-ын аюулгүй бай...
 
S.ss702. l 14. даяарчлал
S.ss702. l 14. даяарчлалS.ss702. l 14. даяарчлал
S.ss702. l 14. даяарчлал
 
Эдийн засгийн алуурчны наминчлал
Эдийн засгийн алуурчны наминчлалЭдийн засгийн алуурчны наминчлал
Эдийн засгийн алуурчны наминчлал
 
Ковид ба эдийн засаг
Ковид ба эдийн засагКовид ба эдийн засаг
Ковид ба эдийн засаг
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
ediin zasag
ediin zasagediin zasag
ediin zasag
 
What the new government can do to save the economic crisis
What the new government can do to save the economic crisisWhat the new government can do to save the economic crisis
What the new government can do to save the economic crisis
 

More from National of University Mongolia

Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
National of University Mongolia
 
Ээнэгшил ба алтруист ген
Ээнэгшил ба алтруист генЭэнэгшил ба алтруист ген
Ээнэгшил ба алтруист ген
National of University Mongolia
 
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онолХэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
National of University Mongolia
 
Луман Автопоэтик систем
Луман Автопоэтик системЛуман Автопоэтик систем
Луман Автопоэтик систем
National of University Mongolia
 
Нийгмийн гажуудал ба бие хүн
Нийгмийн гажуудал ба бие хүнНийгмийн гажуудал ба бие хүн
Нийгмийн гажуудал ба бие хүн
National of University Mongolia
 
Гэмт хэрэг ба ялын бодлого
Гэмт хэрэг ба ялын бодлого Гэмт хэрэг ба ялын бодлого
Гэмт хэрэг ба ялын бодлого
National of University Mongolia
 
Метафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүйМетафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүй
National of University Mongolia
 
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаНийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
National of University Mongolia
 
Моррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн МонголМоррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн Монгол
National of University Mongolia
 
Different Survey Modes and International Comparisons
Different Survey Modes and International ComparisonsDifferent Survey Modes and International Comparisons
Different Survey Modes and International Comparisons
National of University Mongolia
 
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалтСудалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
National of University Mongolia
 
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилИнституцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
National of University Mongolia
 
Урлагийн социологи
Урлагийн социологиУрлагийн социологи
Урлагийн социологи
National of University Mongolia
 
Сюрреалист урлаг ба психоанализ
 Сюрреалист урлаг ба психоанализ Сюрреалист урлаг ба психоанализ
Сюрреалист урлаг ба психоанализ
National of University Mongolia
 
Цалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгааЦалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгаа
National of University Mongolia
 
Корона вирус ба дэлхийн засгийн газар
Корона вирус ба дэлхийн засгийн газарКорона вирус ба дэлхийн засгийн газар
Корона вирус ба дэлхийн засгийн газар
National of University Mongolia
 
Молор-Эрдэнэ С. Лекц
Молор-Эрдэнэ С. ЛекцМолор-Эрдэнэ С. Лекц
Молор-Эрдэнэ С. Лекц
National of University Mongolia
 
Кант : Соён гэгээрэл гэж юу вэ?
Кант : Соён гэгээрэл гэж юу вэ?Кант : Соён гэгээрэл гэж юу вэ?
Кант : Соён гэгээрэл гэж юу вэ?
National of University Mongolia
 
Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science
National of University Mongolia
 
Жан Жак Руссо Нийгмийн гэрээ
Жан Жак Руссо Нийгмийн гэрээ Жан Жак Руссо Нийгмийн гэрээ
Жан Жак Руссо Нийгмийн гэрээ
National of University Mongolia
 

More from National of University Mongolia (20)

Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
 
Ээнэгшил ба алтруист ген
Ээнэгшил ба алтруист генЭэнэгшил ба алтруист ген
Ээнэгшил ба алтруист ген
 
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онолХэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
 
Луман Автопоэтик систем
Луман Автопоэтик системЛуман Автопоэтик систем
Луман Автопоэтик систем
 
Нийгмийн гажуудал ба бие хүн
Нийгмийн гажуудал ба бие хүнНийгмийн гажуудал ба бие хүн
Нийгмийн гажуудал ба бие хүн
 
Гэмт хэрэг ба ялын бодлого
Гэмт хэрэг ба ялын бодлого Гэмт хэрэг ба ялын бодлого
Гэмт хэрэг ба ялын бодлого
 
Метафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүйМетафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүй
 
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаНийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
 
Моррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн МонголМоррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн Монгол
 
Different Survey Modes and International Comparisons
Different Survey Modes and International ComparisonsDifferent Survey Modes and International Comparisons
Different Survey Modes and International Comparisons
 
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалтСудалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
 
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилИнституцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
 
Урлагийн социологи
Урлагийн социологиУрлагийн социологи
Урлагийн социологи
 
Сюрреалист урлаг ба психоанализ
 Сюрреалист урлаг ба психоанализ Сюрреалист урлаг ба психоанализ
Сюрреалист урлаг ба психоанализ
 
Цалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгааЦалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгаа
 
Корона вирус ба дэлхийн засгийн газар
Корона вирус ба дэлхийн засгийн газарКорона вирус ба дэлхийн засгийн газар
Корона вирус ба дэлхийн засгийн газар
 
Молор-Эрдэнэ С. Лекц
Молор-Эрдэнэ С. ЛекцМолор-Эрдэнэ С. Лекц
Молор-Эрдэнэ С. Лекц
 
Кант : Соён гэгээрэл гэж юу вэ?
Кант : Соён гэгээрэл гэж юу вэ?Кант : Соён гэгээрэл гэж юу вэ?
Кант : Соён гэгээрэл гэж юу вэ?
 
Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science Нийгмийн тухай мэдлэг On social science
Нийгмийн тухай мэдлэг On social science
 
Жан Жак Руссо Нийгмийн гэрээ
Жан Жак Руссо Нийгмийн гэрээ Жан Жак Руссо Нийгмийн гэрээ
Жан Жак Руссо Нийгмийн гэрээ
 

Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь

  • 1. Номын шүүмж Жозеф Стиглиц Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь Жозеф Стиглиц нь АНУ-ын Колумбын ихсургуулийн профессор бөгөөд Дэлхийн банкны ахлах дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлага дээрээ үндэслэж энэ номоо бичжээ. Дэлхийчлэл гэдгээр Стиглиц нэг газар хэлсэн зүйл тэр дороо дэлхий дахинд тархахыг, нэг оронд явуулсан бодлого бусад оронд ч мөн тусахыг хэлнэ гэжээ. Ингэхдээ хэрэглээд огтхон ч амжилт олоогүй “цочролын эмчилгээ” гэх мэт хэтэрхий туйлширсан бодлогыг ул суурьтайгаар хатуу шүүмжилсэн. Уг нь эдийн засгийн зөв бодлого ядуу хүмүүсийн амьдралыг өөрчлөх чадавхтай байдаг ч Олон Улсын Валютын Сан (цаашид ОУВС) зэрэг дэлхийчлэлд уриалагч байгууллагууд үүнийг эсрэгээр нь хийдэг. ОУВС-ийн явуулдаг бодлого нь зах зээл нь үр ашигтай эцсийн үр дүнд өөрөө хүрдэг гэсэн хоцрогдсон төсөөлөл дээр үндэслэсэн байдаг ба засгийн газруудад хүссэнээр нь зах зээлд хөндлөнгөөс оролцохыг, эдийн засгийн өсөлтийг жолоодож хүн бүрийг илүү чинээлэг болгоход чиглэсэн арга хэмжээ авахыг зөвшөөрдөггүй. Дэлхийчлэл нь Африк, Латин Америк болон Азийн буурай орнуудын тогтвортой байдлыг ч авчирсангүй харин ч баян орнуудад улам баяжих, ядуу орнуудыг улам ядуурах бололцоог нь олгосоор байна. Ялангуяа коммунизмаас зах зээлд шилжиж буй орнуудад амласан үр дүнгээ авчирсангүй. Стиглиц үүний нэг шалтгааныг тодруулахдаа, өрнөдийн орнууд ядуу орнуудыг худалдааны хориг саад үгүй хийхийг хүчээр тулгадаг мөртлөө өөрсдийнхөө хориг саадыг хэвээр хадгалж протекционист бодлого барьдаг. Уг нь ОУВС анх зах зээлийг байнга муу ажилладаг учраас эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгоход хамтын ажиллагаа шаардлагатай гэдэгт үндэслэж байгуулагдсан ч одоо эсрэгээр зах зээлийн давуу талыг улайран дэмжигч болон хувирчээ. 1985 оноос эхлэн өнөөг хүртэл эрчимтэй ажиллаж буй Дэлхийн банк, ОУВС зэрэг байгууллагууд хүйтэн дайныг дуусахтай зэрэгцэн зах зээл рүү шилжиж буй бүхий улс оронд заавар зөвлөгөөг өгч, мөн бүтцийн өөрчлөлтийг дэмжих нэрийдлээр зээлийг тухайн улсын засгийн газарт өгөх ба тэрхүү зээлийг авахын тулд эдгээр байгууллагуудын болзолыг хангах ёстой болдог. ОУВС нь “бүгдэд нэг л хэмжүүр таарна” гэсэн хандлага баримталдаг ба ДБ, ОУВС-ийн заавар зөвлөгөөг авч
  • 2. хэрэгжүүлээгүй буюу яг эсрэгээр нь бодлого хэрэгжүүлсэн улс орнууд хөгжиж харин тэдний заавар зөвлөгөөнд орсон улс орнууд уруудан доройтсон тухай олон жишээг Стиглиц нарийвчлан тоочжээ. Вашингтоны Зөвшилцлийн дагуу санхүүгийн хатуу бодлого, өмч хувьчлал, зах зээлийг чөлөөлөх гэсэн зарчмууд нь өнөөдрийн энэ их өрийн дөнгөнд орсон шалтгаан болно. ДБ, ОУВС нь аль болох хурдан хувьчлалыг хийх хэрэгтэй гэсэн явцуу үзэл суртлаар буурай орнуудад ханддаг. Түргэн хувьчлал гэдэг ямар ч үнээр хамаагүй хувьчлал хийх шаардлага. Тэдний дараагийн дөнгөнд хийх арга нь либералчлах буюу чөлөөлөх. Худалдааг чөлөөлж засгийн газрын оролцоог хумих ба тэгснээр мөнгөний хатуу бодлого баримтлан улмаар хүүгийн хэмжээ ихэсдэг нь зээлээс зээлийн хооронд шилжсэн үргэлжийн өртэй болгодог. Өөр нэгэн арга нь гадаадын хөрөнгө оруулалтыг ихэсгэх. Дэлхийчлэл хийгээд зах зээлийг сул тавьж чөлөөлснөөр гадаадын томоохон корпорациуд тархах ба гадаадын хөрөнгө оруулалт нэрийдлээр тухайн орны баялгийг хувьчлан авах суурь эрх нээгддэг. Үүний жишээ бол Оюу Толгой ба Рио Тинто гэх үндэстэн дамнасан корпорацийн өнөөгийн үйл ажиллагаа мөн. Тухайн улс үндэстэн өөрсдийн засгийн газраа хумиж, татварыг буулгаж, гадаадын бизнес эрхлэгчдийг урьж ирүүлэх зэргийг нэг үгээр хэлбэл колонийн сэтгэлгээний илэрхийлэл болж байгааг зохиогч дурджээ. Өөрөөр хэлбэл неоколончлол бол эдийн засгийн аргаар хөгжингүй орны хэсэг бүлгийнхэн хөгжиж буй нэртэй буурай орнуудаа тонон мөлжих бодлого болоод бодит байдал болов.Стиглиц энэ номондалдарт үг болох “Үл үзэгдэх гарыг яагаад үл үзэгдэх гар гэж нэрлэсэн бэ гэхээр, яагаад гэвэл тийм гар гэж байхгүй учраас” гэдгээ томьёолжээ. Үнэхээр ч аль ч улс оронд үл үзэгдэх гар ажиллаагүй юм. А. Хишигтөгс