SlideShare a Scribd company logo
1 of 14
Download to read offline
Нийгмийн тухай ойлголт, нийгмийн амьдралын хүрээ 
1 Нийгмийн тухай ойлголт 
Нийгэм хэмээх ойлголт олон утгатай. Тодорхой зорилгоор бие биетэйгээ 
харилцах,туслалцах хийгээд хамтын үйл ажиллагаа, харилцамжаар нэгдсэн 
хүмүүсийн тодорхой бүлгийг нийгэм хэмээн ойлгож болно. 
Нийгэм нь маш нарийн нийлмэл бүтэц, зохион байгуулалт, өргөн агуулгатай, 
оршин тогтнол,өөрчлөлт,хөгжил бүхий зүйрлэн хэлбэл,амьд организм лугаа 
өөрөө хөгжигч, хүнийг хөгжүүлэгч том тогтолцоо мөн. 
Нийгмийн үүсэл хувьсал,хөгжил, түүний уг мөн чанар,ирээдүйн төлөв, 
хандлагыг философи, түүх, социологи, улс төр, эрхзүй, эдийн засаг, соёл 
судлал, антропологи, ёсзүй, хэл шинжлэл зэрэг нийгмийн болон хүмүүнлэгийн 
шинжлэх ухаанууд тал бүрээс нь авч үзэж тайлбарладаг. 
”Нийгэм” гэсэн ойлголт, түүний утга, агуулгыг илэрхийлэх олон талт асуудлыг 
“Монголын нийгэм”, ”Америкийн нийгэм”, ”Хүний нийгэм”, ”Нийгэм бол хүмүүс”, 
”Нийгмийн бүлэг”, ”Нийгмийн харилцаа”, ”Нийгмийн хөгжил”, ”Иргэний нийгэм” 
гэх мэт нэр томъёо, ухагдахуунаар тодорхойлон хэлэлцдэг. 
Хүний нийгэм нь хоёр үндсэн шатыг дамжин хөгжжээ. Үүнд: 
* Нийгэм буй болж,бүрэлдэхүйн өмнөх үе буюу хүмүүс байгалийн уг шинжээрээ 
тархай бутархай,нийгмийн зохион байгуулалтанд ороогүй амьдарч байсан үе 
* Нийгмийн оршин тогтнож,хөгжихүйн үе буюу хүмүүс нийгэмд нэгдэн нийлмэл 
нийгмийн зохион байгуулалт,хамтын амьдралаар хөгжсөн үе 
Орчин үеийн оюун ухаант хүн 50мянгаас 40мянган жилийн тэртээ үүссэнээр 
нийгэм бүрэлдэн бий болох үндэс сууриа тавьсан бөгөөд тэр үеийн нийгэм нь 
хүй нэгдлийн овог, аймтийн байгуулалд үндэслэсэн, эд хөрөнгө, анги 
давхрааны ялгарал гараагүй, төр үүсээгүй “энгийн нийгэм” байв. 
Энгийн нийгэм 50000­40000жилийн өмнө үүссэн
овог төрлийн холбоо 
* нийгмийн овгийн зохион байгуулалт 
* нийгэмд эд хөрөнгийн ялгаа гараагүй 
* анги давхраа,төр үүсээгүй 
Нийлмэл нийгэм 10000­6000 жилийн өмнө үүссэн 
* хүмүүсийн хоорондын олог янзын тогтвортой өргөн холбоо 
* нийгмийн ялгарал­давхраажил анги давхраа хөрөнгөтэй ба хөрөнгөгүй, 
удирдагч ба удирдуулагч хүмүүс гэх мэт 
* нийгмийг олон түвшинд удирдах төр засаг, эрх мэдлийн ялгаа бий болсон 
“Нийгэм” гэсэн ойлголтыг тайлбарлах янз бүрийн хандлагууд бий. 
Тухайлбал:германы социологич М.Веберийнхээр нийгэм гэдэг нь бусад хүмүүс 
болон үйл явдалд хандсан нийгмийн бүтээгдэхүүн болдог хүмүүсийн харилцан 
үйлчлэл юм. Америкийн томоохон социологич Т.Парсонс нийгмийг 
тодорхойлохдоо холбогч эхлэлийн цэг хэм хэмжээ ба үнэт зүйлс байдаг 
хүмүүсийн хоорондын харилцааны тогтолцоо хэмээн үзжээ. К. Марксынхаар 
бол нийгэм гэдэг нь хамтын үйл ажиллагааны явцад бүрэлдсэн хүмүүсийн 
хоорондын харилцааны түүхэн ёсоор хөгжигч цогц юм. 
Английн социологч Г.Спенсер боловсруулж, түүнийг нь францын социологч 
Э.Дюрккгейм болон америкийн социологич Р.Мертон, Т.Парсонс нар 
хөгжүүлсэн байна. 
Ингэхлээр нийгэм гэдэг бол өргөн утгаараа хүмүүсийн зохион байгуулалттай, 
чиг зорилготой харилцана, үйл ажиллагааны систем, тэдгээрийн үр дүнд бий 
болсон үнэт зүйлсийн нэгдэл, өөрийгөө байнга нөхөн сэргээж байдаг бие 
даасан тогтолцооны ний 
Нийгмийн харилцаа түүний уг чанар мөн 
Нийгэм  гэж  юу  вэ? Хүн  өөрийнхөө  өвөрмөц орчинг  бий  болгосон    бөгөөд  энэ 
орчин нь  нийгэм  юм. Нийгмийн энэ орчин  нь хэрхэн үүсч, хувирч  өөрчлөгдөж 
ирснийг  та  бүхэн  дэлхийн  түүхийн  хичээлээс  мэдэх  билээ.  Хүний  үүсэл
хөгжлийг  үзэхэд  эхний  үе  нь  асар  улаан  явагдсан  бол  дараа  дараагийн  үе 
шатанд  нь  хурцад  нь  нэмэгдэж  ирсэн  ирсэн  түүхтэй.  Хүний  үүсэл  хөгжлийн 
түүхэн  хурдацыг  нэрт  эрдэмтэн  Г.Эйхлельберг  маш  ухаалгаар  жишин 
өгүүлсэнийг дурьдвал: 
Хүний  хөгжлийг  уралдааны  60  км­н  зйтай  зам  байсан  гэж  үзвэл  58  км­ийн 
дайтай  явахад  нь  чулуун  зэвсгийн  үеийн  хүмүүсийн  орц,  агуй,  хад,  түүнд 
сийлсэн дүрс зургууд үзэгдэх бөгөөд 59 км өнгөрч сүүлийн ганц км хүрэхгүй зай 
үлдэж 700 м­т явахад аняин, малчин, нүүдэлчин аймгуудын зэрэгцээгээр газар 
тариалан  эрхэлж  байсан  хүмүүсийн  гацаа  эртний  элладийн  соёл  тогтнож, 
Грекийн нэрт эрдэмтэд Пифагор Гераклит, Аристотель, нар харагдаж 60­хан м­ 
н зай үлдэхэд сэргэн мандалтын үе эхлэн Флоренц, Венеци, Рафеэль, Боккачио 
нар гайхамшигт бүтээлээ туурвиж, 45 мболоход Магенллан эх дэлхийг тойрон 
йялж, барианд 17 м ойртон очиход уурын машиныг зохион бүтээж, дэлхийд хүн 
ам  1миллиардад  хүрч  байсныг  харснаар  жишин  өгүүлжээ.  Тэр  эрдэмтэн 
нийгмийн  хөгжлийн  үзэгдэгүй  эрчимжилсэн  сүүлийн  мөчийг  үзсэнсэн  бол 
дэлхийн  1,2­р  дайн  хүн  төрөлхтөн  социолизм,  капитализм  хэмээн  хуваагдсан 
“хүйтэн дайн” –ы үе, хүн сансарт аялж бас нийлэг эдлэл, телевизор, гар утас, 
интернет зохион байгуулж компьютержүүлэх эрин үе болж байгаа зэргийг харах 
байсан  байхаа.  Ингэж  хүний  нийгэм  үүссэн  энэ  үе    нь  өмнөх  үеүдтэй 
харьцуулахад тун богинохон хугацаа хэдий ч хүн   төрөлхтөн  их  зүйлийг хийж 
бүтээсэн үе юм. 
үүнээс гадна нийгэм нь хүний амьдралын зайлшгүй хэрэгцээт материалаг болон 
оюуны  үнэт  зүйлсээ  үйлдвэрлэн  бүтээж,  хэрэглэж,  амь  нас  эрүүл  мэндээ 
хамгаалж  үр  удмаа  үлдээн    амьдрах  зайлшгүй  орчин  юм.  Нийгэм  бол  хүн 
төрөлхтний  амьдралын  эрхэм  үнэт  ололт  болж,  түүний  тогтвортой  байдал 
хөгжил цэцэглэлт аюулгүй байдлын  баталгаа болж байдаг. 
Тэрчилэн  нийгэм  нь  хүмүүсийн    ухамсартайгаар  бүтээж,  хувирган  өөрчилж 
байгаа  бодит  байдал,  орчлон  ертөнцийн  юмс  үзэгдлийн  дээд хэлбэр,  түвшин 
юм.  Бас  нийгэм  нь  хэлцэл,  хэм  хэмжээ,  нэгэн  хүсэл  сонирхол  зэргээр 
зохицуулагдаж байдаг. 
Ингэхлээр  нийгэм гэдэг бол өргөн утгаараа хүмүүсийн зохион байгуулалттай, 
чиг  зорилготой  харилцаа,  үйл  ажиллагааны  систем,  тэдгээрийн  үр  дүнд  бий
болсон  үнэт  зүйлсинй  нэгдэл,  өөрийгөө  байнга  нөхөн  сэргээж  байдаг  бие 
дааасан  тогтолцооны  нийлбэр  юм.  Харин  явцуу  утгаараа  нийгэм  гэдэг  бол 
байнгын  нутаг  дэвсгэртэй,  улс  төр  эдийн  засгийн  бүрэн  тусгаар  тогтнолттой, 
бие  даасан  соёлтой,  нийгмийг  бүрдүүлэгч  олон  түмэн  нь  сэтгэл  зүйн  хувьд 
нэгдмэл шинжтэй байх хүмүүсийн том нийтлэгийг хэлдэг. 
Энэ утгаар нь манай нийгэм, францын нийгэм, монголын нийгэм гэж 
ярьдаг. Үүнийг задлан шинжилж америкийн социологич Р.М.Марш 1967 онд 
ямар үед нийгэм болох нийгмийн нэгдлийн нөхцөлийг тодорхойлохыг оролдсон 
байна. үүнд: 
1. Нутаг дэвсгэр­ жишээ нь Монголын улс гэхэд л өөрийн улсын нутаг  дэвсгэр 
хил хязгаартай. 
2.Нийгмээ төрөлтөөр нөхөн сэлбэж байх ёстой. Гэвч цагаачлан ирэх нь зохих 
үүрэгтэй. 
3.Соёлын хөгжил. Нийгмийн амьдралын төрөл бүрийн хэрэгцээг хангах соёлын 
загвар олон янз байдаг. 
4. Улс төрийн бие даасан байдал.Нийгэм бол бусад системийн жижиг хэсэг 
байц болохгүй. 
Нийгэм гэсэн ойлголтонд өөр явцуу утгач байж болно. Жишээ нь тодорхой 
хүрээ газар нутаг хүмүүсийн мэргэжил эвсэл­холбооотой холбоо бүхий “жижиг 
нийгмүүд” бий. Спортын марк сонирхогчдын, багш нарын холбоо нийгэмлэг гэх 
мэт. 
Нийгмийн харилцааны тухай ойлголт 
Нийгэм нь системлэг шинжтэй бөгөөд улс төр социол, эдийн  засаг оюун 
санааны амьдралын хүрээнд хуваагдаж, байгууллага, хүмүүс, бүлэг, давхраа 
үнэт чанар үйл ажиллагаа, хэм хэмжээ холбоо харилцаа зэрэг олон бүрэлдхүүн 
хэсгээс тогтсон, янз бүрийн хэлбэртэй, маш нарийн нийлмэл тогтолцоо юм. 
Нийгмийн  тогтолцоо гэдэг нь үндсэн элемент нь хүмүүс, тэдгээрийн харилцаа 
холбоо харилцан үйлчлэл, харилцаа болдог бүхэл бүтэн байгууламж юм. 
Нийгмийг  олон түвшинт тогтолцоо хэмээн тодорхойлж болно. Эхний түвшин нь 
социол харилцан үйлчлэлийн бүтцийг тодорхойлдог хувь хүмүүс. Хув хүмүүс нь
янз бүрийн институт болон нийтлэгүүдийг хэлбэрээр зохион байгуулагдаж 
нийгмийн хоёрдугаар түвшинг үүсгэдэг. Институт, нийтлэг бүр  өвөрмөц 
тогтолцоотой тогтвортой өөрийгөө нөхөн үйлдвэрлэгч гэсэн зохион 
байгуулалтын тогтолцоот түвшинг шаарддаг.  Энэхүү түвшин нь соёлын  болон 
улс төрийн засаглалын тогтолцоогоор хэрэгждэг. 
Нийгмийн амьдралын хүрээ 
Нийгэм  бүр  тодорхой  бүтэцтэй.  Нийгмийн  бүтцийг  хүмүүсийн  нийгмийн 
эрхт  байдал,нийгэмд  эзлэх  байр  суурь  үүсгэн  бүрдүүлнэ. 
Иймээс нийгмийн бүтэц гэдэг нь ердийн механик цогц биш, хүмүүсийн нийгмийн 
байр  суур,  үйл  ажиллагаануудын  чиг  үүрэг,  үйлдлүүдийн  харилцан 
холбогдол,хэлхээ холбоо юм.нийгмийн эд эсийн нэг хувь хүний нийгэмд эзлэх 
байр  суурь,  байдал  гь  зөвхөн  түүний  үйл  ажиллагаа,  эрх  үүрэг  хийгээд 
харилцаа,  харилцамжаар  тодорхойлогдоно. 
Хүмүүсийн нийгмийн статус нь нийгмийн харилцаатай шууд холбоотой бөгөөд 
хувь  хүний  статус  бол  тэдний  хоорондын  харилцамжаар  тодорхойлогдоно. 
Хүний  нийгэмд  эзлэх  байр  суурь  ба  үүрэг  роль  нь  ялгаатай. 
Үүрэг  роль  гэдэг  нь  хүмүүсийн  эрх  ба  үүргүүдийн  цогц  юм.  Нийгмийн  үүрэг 
ролийг гүйцэтгэгч бие хүмүүс нь өөр хоорондоо нийгмийн харилцан үйлчлэлд 
тогтмол  орж  байдаг.  Нийгэм  хэмээх  том  тогтолцооны  дэд  тогтолцоо  буюу 
институтууд нь улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, оюун санаа,гадаад харилцаа 
зэрэг  түүний  амьдрал,харилцааны  чухал  хүрээнүүд  юм. 
Уг  хүрээнүүд  нь  тодорхой  ялгаатайн  сацуу  өөр  хоорондоо  харилцан 
шүтэлцээтэй,нийгмийн  нийтлэг  хэрэгцээ  болон  бүхэллэг,  хөгжимтгий  шинжийг 
хангагч  дэд  системийн  чиг  үүргийг  гүйцэтгэнэ. 
* Нийгмийн улс төрийн хүрээ нь төр, засаглалынхэрэгслүүдээр дамжуулан ард 
нийтийн  хэрэгцээ,  ашиг  сонирхлыг  хэрэгжүүлэх  явц  дахь  хүмүүс  хоорондын 
харилцан  үйлдэл  ба  харилцааг  тохируулна.  Улс  төрийн  харилцааны  субьект 
бол нийгмийн удирдлагын буюу төр,засгийн байгууллагууд, мөн нам, хөдөлгөөн 
зэрэг  улс  төрийн  байгууллага,  нийт  иргэд  юм. 
*  Эдийн  засгийн  амьдралын  хүрээнд  хүн  ардын  хязгааргүй  өсөх  хэрэгцээ  ба 
хязгаарлагдмал  нөөцийн  сонголт  дахь  болон  баялагийн  үйлдвэрлэл 
хуваарилалт хэрэглээ, солилцооны явц дахь хүмүүс хоорондын эдийн засгийн
харилцааг  зохицуулна.  Өөрөөр  хэлбэл,  нийгэм  дэхь  ялгарал,  давхраажил 
үүсэхийн нэг шалтгаан, хэмжигдэхүүн нь баялаг,орлоготой холбоотой байдгийг 
нийгмийн  эдийн  засгийг  судлах  явцад  танин  мэднэ. 
*  Нийгмийн  тэгш  биш  байдал буюу  давхраажил  болон социаль хүрээг судлах 
явцад хүмүүсийг  нийгмийн  давхраа,  анги  бүлэг,  нийтлэг,  угсаатны,  хүн  амын, 
үндэстний,  мэргэжлийн,нутагшилтийн  нийтлэгүүдэд  ялгаруулж  буй  болон 
нийгмийн  хэвтээ,  босоо  шилжилтэд  оруулж  буй  социаль  шалтгаан,  холбоо, 
харилцаануудыг  судална 
* Соёл бол нийгмийг төлөөлөхүйц үнэт зүйлс бөгөөд түүгээр хүний оюуны болон 
материалаг  үнэт  зүйл,  бүтээлүүд,  тэдгээрийн  чиг  үүрэг,  хэлбэрүүд,  соёлын 
зохицуулах  хэм  хэмжээ,  өөрчлөлт,  хөгжилтийг  нь  авч  үзнэ. 
*  Даяаршилын  нөхцөл  дэхь  нийгмийн  амьдралын  дотоод  төдийгүй  гадаад 
үйлчлэл,  нөлөөлөл  нь  монголын  нийгмийн  гадаад  харилцаа,  тус  улсын  олон 
улсын  хамтын  нийгэмлэгт  эзлэх  байр  суурь,  оролцооны  асуудалыг  нийгмийн 
амьдралын бусад хүрээнүүддээ харилцан холбоотойгоор судлах хэрэгцээг бий 
болгов. 
Хөгжиж байгаа нийгэм дэх хөгжөөгүй сэтгэл зүй 
1990­ээд  оноос  хойш  манай  орчлон  ертөнцөд  олон  зүйл  байр  сууринаасаа 
хөдөлж  нийтлэг  нэг хэв  шинж  рүү  орсон  нь  эдүгээ  яриад  байгаа  зах  зээлийн 
харилцаат  хүмүүнлэг  ардчилсан  тогтолцоо  юм.  Иймээс  өнөө  үед  манай 
нийгмийн харилцааны бүхий л тал зүйлийг хамаарсан эрс өөрчлөлтүүд гаднаас 
хүч  түрэн  орж  ирж  байгаа  даяарчилалын  давалгаа,  дэлхийн  нэгдсэн  зах 
зээлийн гүнзгийрэлт нь нийгмийн бүх салбарт өөрийн нөлөөгөө үзүүлж байгаа. 
Өнөөдөр  бид  үндэсний  үйлдвэрлэлээ  техник  технологи  хоцрогдсон  гэж  үзээд 
түүхий эдийг нь хил давуулан гаргаж элгээр нь хэвтүүлчихээд эргээд сэргээнэ 
гэж ярьсаар байгаа ч эдийн засаг маань ганзгын наймаанд тулгуурласан хэвээр 
л  байна.  Ганзагын  наймаагаар  дэлхий  дээр  хөгжсөн  ганц  ч  орон 
байхгүй.Үндэсний  язгуур  эрх  ашгийн  жинхэнэ  тулгуур  хөдөлгөгч  хүч  нь  эдийн 
засгийн  хөгжил  мөн.Нэгэн  цаг  үед  бусдыг  чичрүүлэн  нүднийхээ  харцаар 
хөдөлгөж явсан Монголын ард түмэн өнөөдөр бусдыг царайчлан гуйлга гуйх нь
холгүй тэрбум тэрбумаар нь зээл авч байгаа мөртлөө улс эх орон хөгжиж ард 
түмний  аж  амьдрал  дээшилсэн  зүйлгүй  бахь  байдгаараа  эргэлдээд  байна. 
Эдийн засгийн хямрал, мөнгөний ханш уналт улс орныг, ард иргэдийн амьдрал 
өдрөөс өдөрт доройтож байгаад нөлөөлж байна. Тиймээс манай өнөөгийн улс 
төр,  нийгмийн  нөхцөл  эдийн  засгийн  байдлын  хувьд  эх  орондоо  хүн  шиг 
амьдрах  боломж  хязгаарлагдмал  гэж  боддог  нийгмийн  давхарга  бий  болжээ. 
Эдгээр хүмүүс одоо  айдас хүйдэс  горьдлого,  итгэлийн  аль алийг нь  дагуулан 
алс  холыг  зорьж  байна.  Гадны  оронд  очиж  чадвал  баян  чинээлэг  амьдрана 
гэдэг бодол байж болох ч өнөөгийн нийгмийн сэтгэл зүйд бий болсон мөнгөний 
энэ  шунал  нь  Монгол  угсаатныг  глобалчилалын  хөлд  дарагдуулж  болзошгүй. 
Цаг уурын бэрхшээл гачаал дутагдлын эрхээр харийн нутагт цагаачлах явдал 
дэлхийн  аль  ч  улсад  тохиолдоно.  Гэвч  эдгээр  гадаадад  гарч  амьдарлаа 
сайжруулахаар явсан иргэдийн маань ихэнх нь нутаг руугаа буцах маш дургүй 
түүгээр ч  барахгүй  Монгол  орноо муучилж  үглэх хүмүүс ч  тааралддаг  болсон 
байна.  Тэдний  гоморхолыг  эх  орондоо  биш  төр  засгийн  байгууллага 
удирдлагуудад  гомдол  бухимдлаа  тайлж  буй  хэмээн  ойлговол  зохилтой. 
Бидэнд  бахархах  юм  зөндөө  бий.  Бид  одоо  өөрсдөө  Монгол  орноо  ядуу 
буурайгаар нь цоллохоо больё. Өнөөдөр бид үндэсний нийт бүтээгдэхүүний хүн 
ам тутамд оногдох хэмжээгээр дэлхийн орнуудын  дунд сүүл барьдаг нь үнэн. 
Өрнөдийн  хөгжилтэй  орнуудын  түвшинтэй  зэрэгцүүлбэл  манай  орон  мэдээж 
баян чинээлэг улс биш. Миний бодлоор бол, манай улсын өрх бүрийн орлого, 
зарлагыг бүрэн тооцох гайхамшигтай хэмжүүр одоохондоо бий болоогүй байна. 
Манай Монгол өрхийн мал аж ахуйгаас олох орлого нь өрхийн зарлагыг засгийн 
газрын  аль  ч  алба  нарийн  хэмжиж  тооцож  чадахгүй.  Тийм  бололцоо  ч  алга. 
Гэтэл  бүх  Монголчуудын  амьжиргаа  Мал  аж  ахуйтай  холбоотой.  Хотод  алба 
хашиж тохилог орон сууцанд амьдардаг төрийн албан хаагчид хүртэл өвлийн 
идэш  зуны  айраг  цагаагаа  үнэ  төлбөргүйгээр  хөдөөнөөс  зөөсөөр  байгаа. 
Манай  статистикийн  алба  малчин  өрх  бүрийн  далд  орлого,  нэргүй  зардал 
байтугай  хотын  албан  хаагчдын  орлого  зарлагыг  бүрэн  тооцох  арга  зам 
аргачлалыг  олохгүй  зөвхөн  цалин  тэтгэвэрээр  бүх  зүйлийг  хэмжсээр  байна. 
Гудамжны гутал тослогч, сонин зарагч, цэцэрлэг талбайд мэрэглэгч, олны хөлд
дарагдсан их бага бууз, халуун цай худалдагч гээд жижиг бизнесээс эхлээд улс 
дамнан  наймаа  хийдэг  наймаачид,  гадаадын  банканд  мөнгөө  нуусан  төрөөс 
төрсөн  тэрбумтанууд,  банкны  гадуур  эргэж  буй  мөнгө,  валют  зэрэг  нуугдмал 
далд орлогыг тооцоолсон хүн байсан гэж үү. Ер нь бидэнд ядуу буурай  гэдэг 
харьцангуй  ойлголт. 
Орчин үеийн техник технологи суурин амьдралын соёл энэ тэрийг эс тооцвол 
идэх  хоол  өмсөх  хувцас  унах  мориор  дутаагүй  хүнийг  Монголчууд  угаасаа 
ядууд  тооцохүй.  Сүүлийн үед  гадаадын зээл  тусламж  хүртэх гэсэн  бэлэнчлэх 
сэтгэлгээний  үүднээс  өөрсдийгөө  ядуу  буурай  хэмээн  тунхаглах  явдал  гарах 
болсон  байна.  Өөрийгөө  голох бусдыг  сохроор  дууриалан  бишрэх  дадлаасаа 
салж төрийн сүлдээ дээдлэн, улс орноороо бахархаж өөрийн хүчинд итгэе. 
НИЙГМИЙН НИЙТЛЭГ ГЭЖ ЮУ ВЭ? 
Нийгэм нь бүхэллэг, нийгэмшсэн соёлын тогтолцоо боолохынхоо хувьд олон 
тооны бүрэлдэхүүн үүсгэгч, нэгдмэл чанаруудын дэд тогтолцооноос тогтдог. 
Ийм төрлийн нийгмийн тогтолцооны чухал хув маяг бол нийгмийн нийтлэг юм. 
Нийгмийн нийтлэг амьдралын нөхцөл, хэв маяг, ухамсар, нийгмийн хэм хэмжээ, 
үнэлэмж, сонирхол зэргээр ямар нэг хэмжээнд адил төстэй хүмүүсийн 
харьцангуй тогтвортой цогц нэгдэл юм. 
Нийгмийн нийтлэгийг хүмүүс зориудаар үүсгэн бий болгодоггүй бөгөөд харин 
түүхэн хөгжлийн явцад өөрөө аяндаа үүсэн төлөвшдөг юм. Янз бүрийн нөхцөл 
байдал, цаг үед, янз бүрийн хөрс сууринд олон төрлийн нийтлэг төрж бий 
болжээ. 
Энэ нь – нийгмийн үйлдвэрлэлийн нөлөөгөөр (үйлдвэрлэлийн хамт олон, 
нийгмийн бүлгүүд, анги, давхраа, мэргэжил боловсрол гэх мэт), ­ угсаа гарал, 
үүслийн шинжээр (ард түмэн, үндэстэн угсаатан), ­ хүн ам зүй, жам ёсны хүчин 
зүйлээр (нас, хүйс, суурьшил, нутаг дэвсгэр, гэр бүл), ­ санамсаргүй нэгдсэн 
бүлгийн хобоогоор (хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчид гэх мэт) гэх зэргээр
нэгдсэн нийтлэгүүд байна. 
УГСААТНЫ НИЙТЛЭГ, ТҮҮНИЙ ХЭЛБЭРҮҮД 
Угсаатны нийтлэгийн хэлбэрүүд. Угсаатан гэдэг ойлголт нь өөртөө хүмүүсийн 
анхны нийтлэг болох ураг, овог, аймаг, ястан болон сүүлд бүрэлдэн бий болсон 
үндэстэн гэсэн ойлголтыг өөртөө багтаасан өргөн хүрээтэй ойлголт юм. 
Овог нь гарал үүслийн нийтлэг, нэг хэл яриа, нийтлэг заншил, шүтлэг, соёл аж 
байдлын шинжийг эзэмшсэн, цусан төрлийн холбоо бүхий бүлэг юм. Хүний 
сүрэглэн амьдрах ёсыг халж гарч ирсэн, хүмүүсийн нийтлэгийн анхны хэлбэр нь 
бүдүүлгээр тэгшитгэн хуваарлах үндсэн дээр хамтын аж ахуйгаа хөтөлж, бие 
биенээ тэтгэх нэгдмэл зохион байгуулалт үүсэж байгаад аажмаар задарчээ. 
Аймаг нь овгийг бодвол хэдэн зуугаас хэдэн мянган хүмүүс, хэд хэдэн овгоос 
бүрдсэн хүмүүсийн үлэмж томоохон нийтлэг мөн. Аймаг нь овгийн дээрх 
шинжүүдийг хадгалсан байхаас гадна овгоос ялгагдах гол зүйл нь тодорхой 
харъяалсан нутаг дэвсгэртэй байв. Өмчийн ялгаа гарсан үеэс овогтой нэгэн 
адил задарсан байв. 
Овог, аймгийн нийтлэг нь аж ахуй үйл ажиллагааг өрнүүлэх, хүй нэгдлийн 
соёлыг хөгжүүлэхэд өргөн бололцоо гаргаж, хүмүүсийг нягтруулахад тус дөхөм 
болжээ. Овог, аймаг нь нийгмийн үүргийн зөвхөн заримыг биелүүлж байснаас 
ястны нийтлэг онцгойрон гарах эхлэлт бий болжээ. 
Цусан төрлийн холбоог халж гарч ирсэн ястан нь нийтлэг хэл, сэтгэл зүйн 
онцлог, заншил, зан төрх уламжлалаар бэхжсэн, аж төрөх ёс, соёлын 
онцлогоор хэлхэлдэж холбогдсон бөгөөд нэг газар нутаг дээр оршин амьдрагч 
хүмүүсийн нийтлэг юм. Ястан бүрэлдэн бий болсон нь үйлдвэрлэлийг 
хөгжүүлэх, үйлдвэрлэлийн туршлага, соёлын ололтыг хуримтлуулах, солилцох 
хэл яриа болон хэдэн арван зуун мянган хүний оршин суудаг уудам нутаг 
дэвсгэр дээр хүмүүсийн хоорондын харилцааны бүх хэлбэрийг боловсронгуй 
болгоход тус дөхөм үзүүлжээ. Гэвч энэхүү нийтлэг нь арилжаа солилцоо болон 
таваарын үйлдвэрлэлд саад болж байв. 
Олон ястны хооронд эдийн засгийн холбоо харилцаа хөгжиж, үндэстний дотоод 
зах зээл үүсэн хөгжих явцад ястнууд нэгдэн нийлж хүмүүсийн нийтлэгийн шинэ 
хэлбэр болох үндэстэн бий болжээ. 
Үндэстэн гэдэг бол хэл, газар нутаг, эдийн засаг, сэтгэл зүй, соёлын нийтлэгийн
үндсэн дээр түүхийн ёсоор бүрэлдэн тогтсон хүмүүсийн нийтлэг юм. 
Үндэстэн гэсэн ойлголтонд тодорхой нутаг дэвсгэрт амьдарч байгаа нэг 
үндэстнүүдийн угсаатны шинж чанарууд төдийгүй тухайн үндэстэн угсаатнаас 
өөр үндэстэн угсаатны газар нутагт амьдарч байгаа бүх төлөөлөгчид багтана. 
* үндэстэн бүр бие даан хөгжих хандлага, 
* үндэстнүүд ойртох, үндэстнүүдийн тусгаарлагдмал байдал арилгах 
үндэстнүүдийн эдийн засаг нэгдэх замаар аж ахуй нь нэгдсэн зах зээл бий 
болох хандлага юм. 
Энэ хоёр хандлага нь зүй ёсоор гарч ирсэн дэвшилтэт хандлага юм. 
Үндэстний асуудалд эерэг хандлага байхын хамт сөрөг, туйлширсан хандлага 
байсаар байгаа нь аливаа үндэстэн угсаатны харилцаанд ноцтой үр дагаврыг 
бий болгож байна. Ийм сөрөг хандлагууд гэвэл: 
* өөрийн үндэстнийг бусад үндэстнээс дээгүүр тавих үзэл (национализм) 
* нэг үндэстэн нөгөөгөө дарлаж мөлжих (колонизм) 
* энэ 2 үзлийг өөртөө агуулсан, өөрийн үндэстэнг дэлхийд ноёрхуулах буюу их 
гүрний дээрэнгүй үзэл (фашизм) 
* арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл (апертейд) 
* аймаглан устгах (геноцид) 
* нэг анги, тухайлбал ажилчин ангийн диктатур тогтоох үзэл (пролетарийн 
интернационализм) зэрэг гажуудсан олон хувилбарыг дотроо агуулсан байдаг. 
УГСААТАН ГЭЖ ЮУ ВЭ? Угсаатан гэдэг нь тодорхой газар нутгийн хүрээнд 
түүхэн ёсоор тогтсон соёл, сэтгэл зүйн ерөнхий шинж онцлогийг хадгалсан, урт 
удаан хугацааны холбоотой том бүлэг хүмүүсийн тогтвортой цогц юм. Угсаатны 
илрэх гадаад хэлбэр нь этноним буюу өөрсдийгөө нэрлэсэн байдал (оросууд, 
немцүүд г.м) байдаг. Нэг угсаатан нь нөгөөгөөсөө өөрийн уг гарвалын шинж, хэл 
ба соёлоороо ялгагдана. 
УГСААТАН БҮРЭЛДЭХ НӨХЦӨЛ. Аливаа нэгэн угсаатан төлөвших байгалийн 
урьдчилсан нөхцөл нь нутаг дэвсгэрийн харъяалал юм. Учир нь нутаг дэвсгэр л
хүмүүсийг бие биетэйгээ нягтарч, нэгдэх нөхцлийг олгож байдаг. Харин 
угсаатан төлөвшсөний дараа энэ шинж чанар нь хоёрдугаар зэргийн ач 
холбогдолтой болдог. 
Тухайлбайл. Еврей үндэстэн гэхэд л тараан цацагдсан нөхцөлд ч өөрийн адил 
төстэй шинжээ дэлхийн өнцөг булан бүрт хадгалсаар байдаг. 
Угсаатан бүрэлдэх хоёр дахь гол нөхцөл нь тэдний хэл ярианы нийлэг байдаг 
юм. Гэхдээ энэ шинж ч гэсэн туйлын ач холбогдлыг ауулдаггүй. Жишээ нь. АНУ­ 
д америк утсаатан юуны өмнө аж ахуй, улс төр болон бусад холбоо хамаарлын 
явцад бүрэлдсэн бөгөөд тэдний хэлний нийтлэг байдал нь энэ үйл явцын үр дүн 
байсан юм. 
Угсаатны нийтлэг чухал нөлөөг зан байдлын үнэт зүйлс, хэм хэмжээ зэрэг 
оюуны соёлын нэгдлүүд, тэдэнтэй холбоо бүхий хүмүүсийн ухамсар, зан 
байдлын нийгэм, сэтгэл зүйн шинжүүд үзүүлдэг. 
Угсаатны нийтлэг төлөвшихөд арьс өнгө, шашины зэрэг нийтлэгийн бусад 
төрлүүдтэй давхцах давхцал чухал үүргийг гүйцэтгэнэ. Арьс өнгөөр ялгагдах 
угсаатын жишээ гэвэл негр үндэстэн байх жишээтэй. 
Социологийн судалгааны дүнгээс харахад Африк ба АНУ дахь хар арьстнууд 
өөрсдийгөө нэгдмэл нийтлэгийн хэлбэр гэж үздэг байна. Харин соёл ба оюун 
санааны цогцолбор бүтэц болох шашин нь угсаатан бүрэлдэхэд асар том нөлөө 
үзүүлдэг. 
Түүгээр ч үл барам шашин угсаатын гэж хэлж болохуйц бүрэлдлийн томоохон 
тогтолцоо маягаар илэрч болдог байна. Үүний тод жишээ нь хойт Ирланд дахь 
католик ба протестант шашинтнууд, Босний Герцеговин дахь лалын 
шашинтнуудыг нэрлэж болно. 
Төлөвшиж тогтсон угсаатны нийтлэгийн нэгтгэгч үзүүлэлт нь угсаатны өөрийгөө 
ухамсарлахуй буюу тодорхой угсаатны харъяалагдах мэдрэмж юм. Угсаатны 
өөрийгөө ухамсарлахуйд голлох үүргийг тухайн угсаатанд ордог хүмүүсийн 
түүхэн хувь заяаны нэгдмэл үүсэл гүйцэтгэдэг 
Байгалийн  Нийгмийн 
Нийгмийн  философийн онол сургаалийг 
ерөнхийд нь :
1.  Тухайн улс үндэстний хөгжилд                                                  1. Нийгмийн 
хөгжил оршин тогтнолыг гол төлөв 
газар зүйн орчин ,уур амьсгал ,хөрс,                                                  нийгмийн 
олон түмний сэтгэл санааны зүй  тогтлоор 
усан мандал чухал үүрэгтэй гэж үздэг. 
тайлбарладаг.Г.Лебон, Г.Гард  сэтгэл  зүйн 
Л.Н.Гумилев, Г.Гегель, А.И.Мечников,  сургаальтнууд 
Монтеське, Демокрит, Гоппократ  2.  Нийгмийн хөгжилд 
шалгарсан шилмэл суут 
гэх мэт газар зүйн үзэлтнүүд  хүмүүс чухал үүрэгтэй . тэр 
хүмүүс нийгмийг авч 
2.  Нийгмийг амьтны физилогийн  явдаг 
тухай В.Парето, Г.Москва элитийн онол 
бүтэцтэй адилтган интераци,  3.   Нийгмийн хөгжилд 
үйлдвэрлэл ,эдийн засаг 
дифференцийн зарчмаар тайлбарлах                                                  чухал 
үүрэгтэй  болох тухай  Э.Бернштейн, 
Г.Спенсер, Дарвины хуулиар  К.Каутский, К.Маркс, Ф.Энгельс 
эдийн 
Нийгмийн хөгжлийг авч үзэн  засгийн онолтнууд 
тайлбарлах У.Беджгот, Л.Гумлович, 
Ж.Говино зэрэг биологийн 
сургаальтнууд
3.  Нийгмийн хөгжилд хүн амын тоо, 
хүнс тэжээл нөөц чухал үүрэгтэй тухай 
Мальтус нь хүн амын зүйн сургаалууд багтсан байдаг. 
Нийгмийг үзэх олон ургальч үзэл, нийгэм, байгалийн харилцан хамаарал 
Нийгмийн философчид нийгмийн хэрхэн оршин тогтнож хөгжиж байдгийг : 
­Байгалийн 
­ Нийгмийн хүчин зүйлээр тайлбарладаг. 
1.  Нийгмийн хүчин зүйлийг байгалийн хүчин зүйлээр тайлбарлах үзлүүд 
Тухайн  улс  үндэсний  хөгжилд  газар  зүйн  орчин,  уур  амьсгал,  хөрс  чухал 
үүрэгтэй гэж үздэг. Тухайлбал: Л. Н. Гумилев, Г. Гегель, Мечников, Монтесько, 
Демокрит, Гиппократ нар юм. 
Малтус­ Нийгмийн хөгжилд хүн амын тоо, хүнс тэжээлийг нөөц чухал үүрэгтэй 
гэж үздэг. 
2.  Нийгмийг зөвхөн нийгмийн хүчин зүйлээр тайлбарлах үзлүүд 
Энд нийгмийн хөгжилд байгалийн хүчин зүйл чухал үүрэггүй гэж үздэг бөгөөд 
өөр  өөрийг  онолоор  тайлбарласан  байдаг.  Тухайлбал:  Элитийн  онолоор 
нийгмийн хөгжилд шалгарсан суут хүмүүс чухал үүрэгтэй гэж үздэг бол эдийн 
засгийн онолчид үйлдвэрлэл, эдийн засаг чухал үүрэгтэй гэж үздэг. 
Нийгмийн бүлэг ба нийгмийн институт 
Нийгмийн бүлэг гэдэг нь ижил хэм хэмжээ, үнэт зүйлс бүхий, хоорондоо 
ухамсартайгаа харилцдаг, тухайн бүлэгт багтаж байгаагаа ухамсарладаг, бусад 
хүмүүс ч тэднийг тус бүлгийн гишүүн гэж үздэг хүмүүсийн цогцыг хэлнэ. 
Нийгэм  нь  олон    бүлгээс  бүрддэг    бөгөөд  тэр  бүлэгт  нь  олон  төрлийн 
харилцаа  байдаг.  Бид  хүнтэй  нөхөрлөх,  найз  нөхдийн  холбоо  тогтоох,  ямар
нэгэн  зорилгоо  биелүүлэх,  өөрийнхөө  олж  авсан  нийгмийнхээ  үүргийг 
гүйцэтгэхийн  тулд  янз  бүрийн  бүлгийг  эрж  хайж  байдаг.      Бүлгүүдийн  эхний 
шинж нь гишүүдийн хоорондын
· Харилцан үйлдэл  ­  Гишүүнчлэл 
БҮЛГИЙГ ДОТОР НЬ:  анхдагч  ба хоёрдогч бүлэг гэж байдаг. 
Хувь  хүний  онцлогт  тулгуурласан  шууд  болон  шууд  бус  харилцан  үйлчилэлд 
орж байгаа цөөн тооны хүмүүсээс анхдагч бүлэг үүснэ.    Жишээ нь: Гэр бүл, 
найз  нөхөд,    Анхдагч  бүлгийг  бүлгийг  дамжин    бодгаль  нйигэмших  үйл  явц 
өрнөн, тэд зан төрхийн шинж, нийгмийн хэм хэмжээ, үнэт зүйлс, итгэл үнэмшлээ 
олж авдаг. 
Хоёрдогч  бүлэг  нь:  Сэтгэл  хөдлөлийн  хэврэг  харилцаа  тогтсон,  харилцан 
үйлчилэл  нь  тодорхой  зорилгод  хүрэхэд  захирагдаж  байгаа  бүлэг  юм.  Харин 
бие хүний давдагдашгүй шинж нь  хоёрдогч бүлэг оршин тогтноход төдий л ач 
холбогдол  өгдөггүй. Харин тодорхой үүрэг  хүлээх  чадвар  нь илүү үнэлэгдэнэ. 
Нийгмийн  хоёрдогч  бүлгийн  хэв  маяг    гэвэл  тодорхой  нэгэн  зорилгыг 
хэрэгжүүлэхийн  тулд  бүрэлдсэн  нйигмийн  бүлэг  болох  байгууллага  /  улс 
төрийн, үйлдвэрлэл, шашин гэх мэт/. 
БҮЛГИЙН  ЧИГ  ҮҮРЭГ:    Бүлэг  хүнийг  оролцуулан  хамгийн  сайн  зохион 
байгуулагдсан  хүн  төрөлхтний  амьд  үлдэх  үндэс  юм.  Бүлэг  нь  хувь  хүнийг 
нийгэмшүүлэхээс  гадна  –гүйцэтгэгч,  ­илэрхийлэгч  чиг  үүрэг  гүйцэтгэнэ. 
Гүйцэтгэгч бүлэг нь тодорхой ажил хэрэг бүтээхийн төлөө үүсдэг нэг хүн хийж 
чадахгүй  юм  уу  хийхэд  төвөгтэй  ажлыг  хийхэл  тус  болдог.  Олонх  бүлэг  ийм 
зориулалтаар байгуулагдана. 
Илэрхийлэгч бүлэг: Гишүүдийн сэтгэл хөдлөлийн хэрэгцээг хангахын тулд бий 
болдог.  Тэд  нийгмийн  сайшаал,  хүндэтгэл,  итгэлийг  олохыг  эрмэлзсэн 
гишүүдийнхээ  хүслийг  хангах  зорилготой  байдаг.  Жишээ  нь:  Хамтран  тоглох, 
спортоор хичээллэх,үдэшлэг шоунд орохыг хүссэн найз нөхөд, өсвөр үеийнхэн 
байж болно.

More Related Content

What's hot

социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудNandia Nandia Ganbold
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварШинэбаяр Найдан
 
нийгмийн нийтлэг
нийгмийн нийтлэгнийгмийн нийтлэг
нийгмийн нийтлэгtulgaa14
 
Улс төрийн тухай ойлголт
Улс төрийн тухай ойлголт Улс төрийн тухай ойлголт
Улс төрийн тухай ойлголт Shine Naran school
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт Amgaa Amgalan
 
Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?yanjika
 
философи 1
философи 1философи 1
философи 1Жак М.У
 
соёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүрсоёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүрjavzandulamts
 
Хүний эрх, эрх чөлөө ба хөгжил
Хүний эрх, эрх чөлөө ба хөгжилХүний эрх, эрх чөлөө ба хөгжил
Хүний эрх, эрх чөлөө ба хөгжилAnkhbileg Luvsan
 
сэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаансэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаанThistle Khongorzul
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтAriunbayar Bazarvaani
 
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлМанжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлП. Эрдэнэсайхан
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэрsodko27
 
Сэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиСэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиBaasansuren Naranbaatar
 
иргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinheneиргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй JinheneAnaro Nyamdorj
 

What's hot (20)

социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргууд
 
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих зааварэрдэм шинжилгээний ажил бичих заавар
эрдэм шинжилгээний ажил бичих заавар
 
төрийн засаглал
төрийн  засаглалтөрийн  засаглал
төрийн засаглал
 
нийгмийн нийтлэг
нийгмийн нийтлэгнийгмийн нийтлэг
нийгмийн нийтлэг
 
Улс төрийн тухай ойлголт
Улс төрийн тухай ойлголт Улс төрийн тухай ойлголт
Улс төрийн тухай ойлголт
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт
 
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimegMongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
Mongolin tur erh zuin tuuh lekts.unenchimeg
 
Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?Капитал гэж вэ?
Капитал гэж вэ?
 
төр гэж юу вэ
төр гэж юу вэтөр гэж юу вэ
төр гэж юу вэ
 
философи 1
философи 1философи 1
философи 1
 
соёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүрсоёлын бүтэц бүр
соёлын бүтэц бүр
 
Хүний эрх, эрх чөлөө ба хөгжил
Хүний эрх, эрх чөлөө ба хөгжилХүний эрх, эрх чөлөө ба хөгжил
Хүний эрх, эрх чөлөө ба хөгжил
 
XX зууны соёлын философи
XX зууны соёлын философиXX зууны соёлын философи
XX зууны соёлын философи
 
сэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаансэтгэл судлалын шинжлэх ухаан
сэтгэл судлалын шинжлэх ухаан
 
Орчин үеийн философи
Орчин үеийн философиОрчин үеийн философи
Орчин үеийн философи
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
 
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёлМанжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
Манжийн эрхшээлийн үеийн Монголын нийгэм, соёл
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэр
 
Сэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын ФилософиСэргэн мандалтын Философи
Сэргэн мандалтын Философи
 
иргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinheneиргэний эрх зүй Jinhene
иргэний эрх зүй Jinhene
 

Similar to Нийгмийн тухай мэдлэг On social science

Niigmiin tuxai oilgolt 1
Niigmiin tuxai oilgolt 1Niigmiin tuxai oilgolt 1
Niigmiin tuxai oilgolt 1tushigjargal
 
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15E-Gazarchin Online University
 
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-22
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-22Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-22
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-22E-Gazarchin Online University
 
Нийгмийн-өөрчлөлт 11.pptx
Нийгмийн-өөрчлөлт 11.pptxНийгмийн-өөрчлөлт 11.pptx
Нийгмийн-өөрчлөлт 11.pptxmagical247247
 
нийгмийн тухай мэдлэг хичээл 1
нийгмийн тухай мэдлэг хичээл 1нийгмийн тухай мэдлэг хичээл 1
нийгмийн тухай мэдлэг хичээл 1Nergui Oyunchinmeg
 
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанаролон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанарBayarmaa Anu
 
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанаролон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанарBayarmaa Anu
 
иргэний нийгэм
иргэний нийгэм иргэний нийгэм
иргэний нийгэм chimgee_7965
 
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгааБоловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгааХишигтөгс А.
 
Communism vs democracy
Communism vs democracyCommunism vs democracy
Communism vs democracyTuru Turuu
 
Хүнийсэл номын Эхлэл хэсэг
Хүнийсэл номын Эхлэл хэсэгХүнийсэл номын Эхлэл хэсэг
Хүнийсэл номын Эхлэл хэсэгХишигтөгс А.
 
Soyol hoorondin hariltsaani asuudal
Soyol hoorondin hariltsaani asuudalSoyol hoorondin hariltsaani asuudal
Soyol hoorondin hariltsaani asuudalMijiddorj Ganjargal
 

Similar to Нийгмийн тухай мэдлэг On social science (20)

Sem
SemSem
Sem
 
Niigmiin tuxai oilgolt 1
Niigmiin tuxai oilgolt 1Niigmiin tuxai oilgolt 1
Niigmiin tuxai oilgolt 1
 
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-15
 
224. lectures.
224. lectures.224. lectures.
224. lectures.
 
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-22
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-22Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-22
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-22
 
Нийгмийн-өөрчлөлт 11.pptx
Нийгмийн-өөрчлөлт 11.pptxНийгмийн-өөрчлөлт 11.pptx
Нийгмийн-өөрчлөлт 11.pptx
 
Нийгмийн гүн ухаан
Нийгмийн гүн ухаанНийгмийн гүн ухаан
Нийгмийн гүн ухаан
 
Naraa3.
Naraa3.Naraa3.
Naraa3.
 
нийгмийн тухай мэдлэг хичээл 1
нийгмийн тухай мэдлэг хичээл 1нийгмийн тухай мэдлэг хичээл 1
нийгмийн тухай мэдлэг хичээл 1
 
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанаролон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
 
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанаролон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
 
иргэний нийгэм
иргэний нийгэм иргэний нийгэм
иргэний нийгэм
 
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгааБоловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
 
хөтөлбөр
хөтөлбөрхөтөлбөр
хөтөлбөр
 
хөтөлбөр
хөтөлбөрхөтөлбөр
хөтөлбөр
 
хөтөлбөр
хөтөлбөрхөтөлбөр
хөтөлбөр
 
отгоо илтгэл
отгоо илтгэлотгоо илтгэл
отгоо илтгэл
 
Communism vs democracy
Communism vs democracyCommunism vs democracy
Communism vs democracy
 
Хүнийсэл номын Эхлэл хэсэг
Хүнийсэл номын Эхлэл хэсэгХүнийсэл номын Эхлэл хэсэг
Хүнийсэл номын Эхлэл хэсэг
 
Soyol hoorondin hariltsaani asuudal
Soyol hoorondin hariltsaani asuudalSoyol hoorondin hariltsaani asuudal
Soyol hoorondin hariltsaani asuudal
 

More from National of University Mongolia

Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/National of University Mongolia
 
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онолХэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онолNational of University Mongolia
 
Метафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүйМетафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүйNational of University Mongolia
 
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаНийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаNational of University Mongolia
 
Моррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн МонголМоррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн МонголNational of University Mongolia
 
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалтСудалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалтNational of University Mongolia
 
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх ньДэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх ньNational of University Mongolia
 
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилИнституцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилNational of University Mongolia
 
Эдийн засгийн алуурчны наминчлал
Эдийн засгийн алуурчны наминчлалЭдийн засгийн алуурчны наминчлал
Эдийн засгийн алуурчны наминчлалNational of University Mongolia
 
Сюрреалист урлаг ба психоанализ
 Сюрреалист урлаг ба психоанализ Сюрреалист урлаг ба психоанализ
Сюрреалист урлаг ба психоанализNational of University Mongolia
 
Цалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгааЦалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгааNational of University Mongolia
 
Корона вирус ба дэлхийн засгийн газар
Корона вирус ба дэлхийн засгийн газарКорона вирус ба дэлхийн засгийн газар
Корона вирус ба дэлхийн засгийн газарNational of University Mongolia
 

More from National of University Mongolia (20)

Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
Шашин ба иргэнлэгжихүй /Монгол оронд/
 
Ээнэгшил ба алтруист ген
Ээнэгшил ба алтруист генЭэнэгшил ба алтруист ген
Ээнэгшил ба алтруист ген
 
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онолХэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
Хэрэгцээний шатлалын онол ба Ээнэгших онол
 
Луман Автопоэтик систем
Луман Автопоэтик системЛуман Автопоэтик систем
Луман Автопоэтик систем
 
Нийгмийн гажуудал ба бие хүн
Нийгмийн гажуудал ба бие хүнНийгмийн гажуудал ба бие хүн
Нийгмийн гажуудал ба бие хүн
 
Гэмт хэрэг ба ялын бодлого
Гэмт хэрэг ба ялын бодлого Гэмт хэрэг ба ялын бодлого
Гэмт хэрэг ба ялын бодлого
 
Метафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүйМетафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүй
 
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын аргаНийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
Нийгмийн судалгааны арга: Тоон ба чанарын арга
 
Моррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн МонголМоррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн Монгол
 
Different Survey Modes and International Comparisons
Different Survey Modes and International ComparisonsDifferent Survey Modes and International Comparisons
Different Survey Modes and International Comparisons
 
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалтСудалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
Судалгааны ялгаатай загварууд ба олон улсын харьцуулалт
 
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх ньДэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь
Дэлхийчлэл ба түүний сэтгэлд эс нийцэх нь
 
Ковид ба эдийн засаг
Ковид ба эдийн засагКовид ба эдийн засаг
Ковид ба эдийн засаг
 
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжилИнституцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
Институцийн эдийн засгийн сэтгэлгээний хөгжил
 
Эдийн засгийн алуурчны наминчлал
Эдийн засгийн алуурчны наминчлалЭдийн засгийн алуурчны наминчлал
Эдийн засгийн алуурчны наминчлал
 
Урлагийн социологи
Урлагийн социологиУрлагийн социологи
Урлагийн социологи
 
Сюрреалист урлаг ба психоанализ
 Сюрреалист урлаг ба психоанализ Сюрреалист урлаг ба психоанализ
Сюрреалист урлаг ба психоанализ
 
Цалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгааЦалин хөлсний бүтцийн судалгаа
Цалин хөлсний бүтцийн судалгаа
 
Корона вирус ба дэлхийн засгийн газар
Корона вирус ба дэлхийн засгийн газарКорона вирус ба дэлхийн засгийн газар
Корона вирус ба дэлхийн засгийн газар
 
Молор-Эрдэнэ С. Лекц
Молор-Эрдэнэ С. ЛекцМолор-Эрдэнэ С. Лекц
Молор-Эрдэнэ С. Лекц
 

Нийгмийн тухай мэдлэг On social science