Даалгавар 6. Ээнэгшихүйн онол: Нийгэмшлийн гажуудал, хүүхдийг бага насанд нь ээнэгшсэн хүн ба
орчиноос салгахад хүүхдийн сэтгэхүй, танин мэдэхүй, харилцаан ямар өөрчлөлтүүдгардаг тухай тодорхой
жишээн дээр тайлбарлана уу.
Маш гоё онол явуулсанд танд маш их баярлалаа. Уншина уу
А. Хишигтөгс
Хайр бол социологийн хамгийн гол судлах зүйлсийн нэг гэж би боддог. Өөрөөр
хэлбэл хайр бидний судлагдахууны гадна биш. Хүн нэгэнт байгалийн амьтадтай адил
гентэй. Тиймээс бид амьтан дээр туршилт хийгээд түүнийг хүн дээр хэрэглэдэг. Яг энэ
замаар олон амьтад туршилтаар үхсэн ба түүний үндсэн дээр хүмүүс өвчний эсрэг эмийг
гаргаж авдаг. Хүн, амьтан хоёр нэгэнт адил тул хайр ч гэсэн хүн болон амьтанд адил.
Амьтад ялангуяа зулзагын хувьд хэрвээ эх нь хайрладаггүй гэвэл эх нь амьд байлаа ч
харин түүний оронд эх нь хиймэл байлаа ч зулзагыг хайрлаж чадахуйц жишээ нь
хооллох чадвартай бол зулзага хиймэл эхийгээ хайрласан туршилтуудыг баталсан.
Ээнэгшихүйн онол нь социо-биологийн хандлагатай. Социобиологичид генийн
удамшилд алтруист ген агуулагддаг гэдгийг баталсан. Ямар ч амьтны хувьд зулзагаа
амьдруулахын тулд эх нь араатанд өөрийгөө идүүлж хамгаалдаг. Тэгвэл энэ ген ч гэсэн
хүнд байдаг. Амьтад зулзагаа амьдруулахын тулд араатанд өөрийгөө идүүлж
золиосолдог. Амьтны хувьд өөрийн үргэлжлэлийг үр удмаа хэмээн үзэж нэг үгээр бол
өөрийгөө үргэжлүүлэн үлдээхийн тулд өөрийгөө зольж байдаг. Хүн ч бас алтруист
гентэй ба өөрийгөө “амьдруулах”-ын тулд өөрийгөө зольдог. Энэбол хүн угаас алтруист
шинжтэй гэсэн үг.
Яг үнэндээ эцэг-ээс илүү эх нь үртэйгээ тасраагүй холбоо бүхий байдаг. Тиймээс
бяцхан хүүхдийн хувьд ээждээ илүү хайртай байх нь бий. Яагаад хайртай вэ гэхээр
хамгаалдаг учраас. Өлсөхөд, даарахад гэх мэт комплекс буюу дутуунуудаас эхүүд л
хамгаалдаг тул эхдээ хайртай. Аль болох ээжээсээ хол байсан, ээжийн хайрыг мэдрээгүй
өссөн хүүхдүүд цаашид хүнийг хайрлах чадвар сул болдог. Энэ талаар Эрих Фромм
“Хайрлах урлаг”, “Бий эсвэл Байх”, “Эрх чөлөөнөөс оргох нь” бүтээлүүддээ нэгэнтээ
өгүүлсэн. Тиймээс эхийн хайр эцгийн хайраас илүү хүүхдэд хэрэгтэй гэсэн үг.
Хүүхдэд орчин гэдэг юунаас ч чухал ба тэрхүү орчин аюулгүй буюу
хамгаалалттай байх ёстой. Хүүхэд цааш бие хүн болж чадахад аюулгүй орчинд эсэн
мэнд аж төрөх шаардлага зайлшгүй. Энэ орчны аюулгүй байдлын хамгаалалтыг “ээж”-
үүд гүйцэтгэх ба хүүхэд эхийн дор л аажмаар юмсыг танин мэддэг. Хэрэв тэрхүү
хамгаалалт бүхий орчин байхгүй гэвэл хүүхэд танин мэдэх явц гацаж, тоглохоос ч айж
аюулд орчинд шууд автана.
Байгаль өөрөө хүүхдийг айлгаж байдаг наад захын жишээ. Хүчтэй дуугарч,
шуурч, харанхуйд автуулах зэргээр байгалийн сүрдэм гэнэтийн үзэгдлүүд хүүхдийг
айдаст живүүлнэ. Цаашид эдгээр үл таних үзэгдлүүд бага багаар танил болж ээнэгшдэг.
Эдгээр айдас байгалиасаа амьд амьтанд ерөөсөө л “эсэн мэнд үлдэх” гэсэн команд дор
бүтэцчилэгдсэн. Эсэн мэнд үлдэх шаардлага нь нэг нь бусадтайгаа буюу социалдаж
хамтын амьдралыг үүсгэхэд хүрдэг. Ганцаараа байснаас хамтаар байсан нь айдсыг даван
туулж, эсэн мэнд аж төрөхөд маш их нөлөөтэй хүний арга зам юм. Өөрийгөө үлдээх
буюу үржих чадвар ч хамтын амьдралд давуу тал болно.
Хүүхдийг эхээс салгахад ээнэгшилт дагаад сална. Хүн хамтын амьдралаас
салахад ээнэгшилт бас сална. Жишээ нь, 9 сартай хүүхдийг ах нь болон ээж нь харж
асарч байлаа. Ээж түрхэн зуур гарахад хүүхэд уйлж эхлэх ба хэрэв ах гарч ээж үлдсэн
бол хүүхэд уйлахгүй. Өөрөөр хэлбэл хэдий орчин аюулгүй хамгаалалттай хэвээр байгаа
хэдий ч хүүхдийн хувьд ялгаатай тусч байна. Тэгэхээр энд зөвхөн эсэн мэндийн төлөөх
зан авир зонхилохгүй. Харин ээнэгшин дасаж, ижилссэн тэрхүү үйл явц хүнд чухал.
Бяцхан байх тусмаа гэр бүлдээ ээнэгших их байдаг. Томрох тусам гэр бүл биш
болж сургууль, найзууд гэх мэтээс ээнэгших зан авир бүрэлддэг. Жишээ нь 9 сарын 1нд
1 дүгээр ангид элсэн суралцагч хүүхдүүд уйлж бахирч “Гэртээ харьмаар байна”
гэцгээдэг. Тэдний ээнэгшилт гэр бүлдээ илүү гэсэн үг. Харин ахлах ангийн хүүхэд
дуртайяа, бүр яаравчлан сургууль дээрээ очно. Тэдний ээнэгшилт гэр бүлээсээ илүү найз
нөхдөд байна гэсэн үг.
Салалт эсхүл санамсаргүй эндэгдлээс үүдэж хүүхэд өнчрөх тохиолдол олон. Тэд
бүтэн гэр бүлд өссөнөөс хүүхдүүдээс доогуур нийгэмшлийг авдаг. Хэрэв бүр асрамжийн
газар, хүмүүнлэг болоод нийгмийн бодлогын байгууллагууд байхгүй гэвэл энэ үр дүн
бүр ч доошлох болно. Тиймээс тэдгээр институцууд байж болох хамгийн сайн
хувилбарыг хэрэгжүүлж байдаг. Хэдий ч бүрэн дүүрэн биш буюу алдаа дутагдалтай.
Ээжийн дүр үүрэггүй өссөн хүүхдүүд хайр энэрэлийгбагаар мэдэрсэндээ цаашид бусдад
багаар гаргадаг. Сэтгэл, халамж гэх мэт симпатигаас илүү чихэр, тоглоом, эд юмс гэх
мэт материаллаг хэрэгцээг чухалчилдаг болдог. Ээнэгшилт бага байх тусам илүү хүнээ
алдах мэт. Фроммын хэлснээр байх-д биш бий-д илүү төвлөрнө. Фромм ингэж хэлжээ:
“Надад юу “бий” вэ, хэрэв би түүгээрээ “байх” гэвэл надад баталгаа байхгүй”.

Ээнэгшил ба алтруист ген

  • 1.
    Даалгавар 6. Ээнэгшихүйнонол: Нийгэмшлийн гажуудал, хүүхдийг бага насанд нь ээнэгшсэн хүн ба орчиноос салгахад хүүхдийн сэтгэхүй, танин мэдэхүй, харилцаан ямар өөрчлөлтүүдгардаг тухай тодорхой жишээн дээр тайлбарлана уу. Маш гоё онол явуулсанд танд маш их баярлалаа. Уншина уу А. Хишигтөгс Хайр бол социологийн хамгийн гол судлах зүйлсийн нэг гэж би боддог. Өөрөөр хэлбэл хайр бидний судлагдахууны гадна биш. Хүн нэгэнт байгалийн амьтадтай адил гентэй. Тиймээс бид амьтан дээр туршилт хийгээд түүнийг хүн дээр хэрэглэдэг. Яг энэ замаар олон амьтад туршилтаар үхсэн ба түүний үндсэн дээр хүмүүс өвчний эсрэг эмийг гаргаж авдаг. Хүн, амьтан хоёр нэгэнт адил тул хайр ч гэсэн хүн болон амьтанд адил. Амьтад ялангуяа зулзагын хувьд хэрвээ эх нь хайрладаггүй гэвэл эх нь амьд байлаа ч харин түүний оронд эх нь хиймэл байлаа ч зулзагыг хайрлаж чадахуйц жишээ нь хооллох чадвартай бол зулзага хиймэл эхийгээ хайрласан туршилтуудыг баталсан. Ээнэгшихүйн онол нь социо-биологийн хандлагатай. Социобиологичид генийн удамшилд алтруист ген агуулагддаг гэдгийг баталсан. Ямар ч амьтны хувьд зулзагаа амьдруулахын тулд эх нь араатанд өөрийгөө идүүлж хамгаалдаг. Тэгвэл энэ ген ч гэсэн хүнд байдаг. Амьтад зулзагаа амьдруулахын тулд араатанд өөрийгөө идүүлж золиосолдог. Амьтны хувьд өөрийн үргэлжлэлийг үр удмаа хэмээн үзэж нэг үгээр бол өөрийгөө үргэжлүүлэн үлдээхийн тулд өөрийгөө зольж байдаг. Хүн ч бас алтруист гентэй ба өөрийгөө “амьдруулах”-ын тулд өөрийгөө зольдог. Энэбол хүн угаас алтруист шинжтэй гэсэн үг. Яг үнэндээ эцэг-ээс илүү эх нь үртэйгээ тасраагүй холбоо бүхий байдаг. Тиймээс бяцхан хүүхдийн хувьд ээждээ илүү хайртай байх нь бий. Яагаад хайртай вэ гэхээр хамгаалдаг учраас. Өлсөхөд, даарахад гэх мэт комплекс буюу дутуунуудаас эхүүд л хамгаалдаг тул эхдээ хайртай. Аль болох ээжээсээ хол байсан, ээжийн хайрыг мэдрээгүй өссөн хүүхдүүд цаашид хүнийг хайрлах чадвар сул болдог. Энэ талаар Эрих Фромм “Хайрлах урлаг”, “Бий эсвэл Байх”, “Эрх чөлөөнөөс оргох нь” бүтээлүүддээ нэгэнтээ өгүүлсэн. Тиймээс эхийн хайр эцгийн хайраас илүү хүүхдэд хэрэгтэй гэсэн үг. Хүүхдэд орчин гэдэг юунаас ч чухал ба тэрхүү орчин аюулгүй буюу хамгаалалттай байх ёстой. Хүүхэд цааш бие хүн болж чадахад аюулгүй орчинд эсэн мэнд аж төрөх шаардлага зайлшгүй. Энэ орчны аюулгүй байдлын хамгаалалтыг “ээж”- үүд гүйцэтгэх ба хүүхэд эхийн дор л аажмаар юмсыг танин мэддэг. Хэрэв тэрхүү хамгаалалт бүхий орчин байхгүй гэвэл хүүхэд танин мэдэх явц гацаж, тоглохоос ч айж аюулд орчинд шууд автана. Байгаль өөрөө хүүхдийг айлгаж байдаг наад захын жишээ. Хүчтэй дуугарч, шуурч, харанхуйд автуулах зэргээр байгалийн сүрдэм гэнэтийн үзэгдлүүд хүүхдийг айдаст живүүлнэ. Цаашид эдгээр үл таних үзэгдлүүд бага багаар танил болж ээнэгшдэг. Эдгээр айдас байгалиасаа амьд амьтанд ерөөсөө л “эсэн мэнд үлдэх” гэсэн команд дор бүтэцчилэгдсэн. Эсэн мэнд үлдэх шаардлага нь нэг нь бусадтайгаа буюу социалдаж хамтын амьдралыг үүсгэхэд хүрдэг. Ганцаараа байснаас хамтаар байсан нь айдсыг даван туулж, эсэн мэнд аж төрөхөд маш их нөлөөтэй хүний арга зам юм. Өөрийгөө үлдээх буюу үржих чадвар ч хамтын амьдралд давуу тал болно. Хүүхдийг эхээс салгахад ээнэгшилт дагаад сална. Хүн хамтын амьдралаас салахад ээнэгшилт бас сална. Жишээ нь, 9 сартай хүүхдийг ах нь болон ээж нь харж асарч байлаа. Ээж түрхэн зуур гарахад хүүхэд уйлж эхлэх ба хэрэв ах гарч ээж үлдсэн бол хүүхэд уйлахгүй. Өөрөөр хэлбэл хэдий орчин аюулгүй хамгаалалттай хэвээр байгаа
  • 2.
    хэдий ч хүүхдийнхувьд ялгаатай тусч байна. Тэгэхээр энд зөвхөн эсэн мэндийн төлөөх зан авир зонхилохгүй. Харин ээнэгшин дасаж, ижилссэн тэрхүү үйл явц хүнд чухал. Бяцхан байх тусмаа гэр бүлдээ ээнэгших их байдаг. Томрох тусам гэр бүл биш болж сургууль, найзууд гэх мэтээс ээнэгших зан авир бүрэлддэг. Жишээ нь 9 сарын 1нд 1 дүгээр ангид элсэн суралцагч хүүхдүүд уйлж бахирч “Гэртээ харьмаар байна” гэцгээдэг. Тэдний ээнэгшилт гэр бүлдээ илүү гэсэн үг. Харин ахлах ангийн хүүхэд дуртайяа, бүр яаравчлан сургууль дээрээ очно. Тэдний ээнэгшилт гэр бүлээсээ илүү найз нөхдөд байна гэсэн үг. Салалт эсхүл санамсаргүй эндэгдлээс үүдэж хүүхэд өнчрөх тохиолдол олон. Тэд бүтэн гэр бүлд өссөнөөс хүүхдүүдээс доогуур нийгэмшлийг авдаг. Хэрэв бүр асрамжийн газар, хүмүүнлэг болоод нийгмийн бодлогын байгууллагууд байхгүй гэвэл энэ үр дүн бүр ч доошлох болно. Тиймээс тэдгээр институцууд байж болох хамгийн сайн хувилбарыг хэрэгжүүлж байдаг. Хэдий ч бүрэн дүүрэн биш буюу алдаа дутагдалтай. Ээжийн дүр үүрэггүй өссөн хүүхдүүд хайр энэрэлийгбагаар мэдэрсэндээ цаашид бусдад багаар гаргадаг. Сэтгэл, халамж гэх мэт симпатигаас илүү чихэр, тоглоом, эд юмс гэх мэт материаллаг хэрэгцээг чухалчилдаг болдог. Ээнэгшилт бага байх тусам илүү хүнээ алдах мэт. Фроммын хэлснээр байх-д биш бий-д илүү төвлөрнө. Фромм ингэж хэлжээ: “Надад юу “бий” вэ, хэрэв би түүгээрээ “байх” гэвэл надад баталгаа байхгүй”.