SlideShare a Scribd company logo
ТА БҮХНИЙ АНХААРАЛД
Дорнод Их Сургуулийн багш оюутнууд курсын, дипломын ажлаа
багаар гүйцэтгэхээр туршиж, төсөлт ажлын баг болон судалгаа
хийхээр шийдвэрлэсэн билээ. Та бүхний судалгаа, шинжилгээний
ажилд тус нэмэр болуужин хэмээн судалгааны санал асуулгыг хэрхэн
боловсруулах нэгэн аргыг орчуулан нийтлэв. Үүнийг тодруулах
болон гүнзгийрүүлэн үзэх бол http://www.wikihow.com/Make-a-
Questionnaire сайтыг ашиглана уу!
Загвар болгон ашиглахад зориулж хоёр санал асуулгын жишээ
хавсаргав.
Та бүхэнд амжилт хүсье!
Г.ЦОГЛХАГВА
САНАЛ АСУУЛГА БОЛОВСРУУЛАХ
How to Make a Questionnaire
Санал асуулга зохиох нь их амархан юм шиг санагдаж
болно. Гэвч энэ нь зорилгоо зөв тодорхойлоогүй бол
үр дүн нь буруу, найдваргүй гарах эрсдэлтэй.
Энэ ажлыг хийхэд дараах гурван
үе шатыг дамжина.
1. Санал асуулгаа
боловсруулах
2. Санал асуулга авах аргаа
боловсруулах
3. Санал асуулгаа засварлах
1.1 САНАЛ АСУУЛГААР ЮУ МЭДЭХИЙГ ХҮСЧ БАЙНА ВЭ?
 Танд ямар мэдээлэл хэрэгтэй байна, түүнийгээ юунд
ашиглах вэ гэдгийг өөрөөсөө асуу. Энэ нь судалгаанд
оролцогчдод ямар асуулт тавих, тэднээс яаж асуух дэс
дарааллаа тогтооход танд тусална.
 Таны зорилгын аль нь чухал, аль нь ач холбогдол багатай
вэ гэдгийг ялгасанаар санал асуулга товч, тодорхой болдог.
1.2 ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛЭЭ ОЛЖ АВАХ АСУУЛТАА ЗОХИО.
 Зорилготойгоо холбоотой асуултыг аль болох олныг
жагсаа.
 Дараа нь зорилгынхоо аль хэсгийг нь ямар асуулт
хангаж байгааг харгалзан асуултаа ялгаж цөөрүүлнэ.
 Хариулт нь товчхон, хариулах хүнд хялбар, энгийн
байх асуултуудыг сонгоорой.
 Нээлттэй, хаалттай асуулгын аргыг алийг нь ч сонгож
болно. Энэ 2 арга хосолсон ч байдаг.
1.3 ХААЛТТАЙ АСУУЛГЫН АРГЫГ АШИГЛАХАД ОНОВЧТОЙ
ХАРИУЛТ ЗОХИОХ ЁСТОЙ
Хариулт нь оролцогчдын байр суурийг илэрхийлэх сонголттой
байдаг. Жишээ нь: тийм/үгүй: зөвшөөрнө/зөвшөөрөхгүй:
үнэн/худал гэх мэт байж болно. Түүнчлэн хариултын сонголт
нь нээлттэй асуулгын арга мэт харагдах хэд хэдэн сонголттой
байх нь ч бий.
Супермаркетийн сэтгэл ханамжийн судалгааг хаалттай санал
асуулгаар авахад дараах маягтай хийж болно.
1. Та хүнсээ байнга эндээс авдаг уу? Тийм/үгүй
2. Ямар хугацаанд авдаг вэ? 7 хоногт 1 удаа/ сард 1 удаа
3. Өнөөдөр таны сэтгэл ханамж ямар байна вэ? маш сайн/маш
муу
4. Та энэ дэлгүүрийг найздаа санал болгох уу? Тийм/үгүй
1.4 НЭЭЛТТЭЙ АСУУЛГЫН АРГА НЬ БУЦАХ ХОЛБОО ҮҮСГЭНЭ.
Тодорхой хариулт шаарддаггүй учраас энэ аргыг хэрэглэхэд таны
хүлээсэн хариулт ирэхгүй байж магадгүй. Энэ аргаар оролцогчдын
дадал зуршил, туршлага, хүлээлтийг мэдэж авах боломжтой.
Супермаркетийн сэтгэл ханамжийн судалгааг нээлттэй санал
асуулгаар авахад дараах маягтай хийж болно.
1. Та авсан бараагаа яаж хэрэглэдэг вэ?
2. Та ихэнхдээ хаанаас худалдаж авдаг вэ?
3. Танд манай дэлгүүрийг хэн санал болгосон бэ?
4. Та яагаад манай дэлгүүрийг сонгосон бэ?
Нээлттэй санал асуулгын сайн тал нь өмнөх хариултыг тодруулах
боломжтой байдаг.
1.5 ГОЛ ЗОРИЛГООСОО ХАЗАЙХ, ОРОЛЦОГЧОО ТӨӨРӨГДҮҮЛЭХЭЭС
БОЛГООМЖИЛ.
Ялангуяа чиглүүлэх асуулт бүү тавиарай. Эхний асуулт дараачийнхаа
асуултыг дагуулах маягтай байвал хариулагч маань таныг хүссэн
хариултаа авахаар санаархаж байна гэж харддаг. Заримдаа санал
асуулгын асуултыг нь өөрчилж хариулах явдал ч гардаг.
• Та ижил утгатай асуултыг олон янзаар тавьж болно. Энэ арга
оролцогчийг үндсэн сэдвээс хазайх эрсдэлээс сэргийлэхэд тустай
бөгөөд тухайн асуудлаар оролцогчийн бодит байр суурийг мэдэх
боломж олгоно.
• Асуултуудаа ойлголтыг улам гүнзгийрүүлэн тодруулах чиглэлээр
дараалалд оруул. Төөрөгдсөн хариулагч таны асуултыг өөрчлөхөөс
болгоомжлоорой. Онц шаардлагагүй асуулт тавих, эсвэл хариулт нь
судлаач болон оролцогчийн харилцаанд тус болохгүй асуулт тавих
гэсэн хоёр алдаа гарахаас сэргийлэх нь чухал шүү.
Танд хэд хэдэн сонголт бий.
 E-mail-аар дамжуулан авах
 Харилцаа холбооны компани, гар утасны оператортой хамтран
авах
 Биечлэн авах буюу сайн дурын хүмүүсээр баг бүрдүүлэн тэднээр
авахуулах
2.1 САНАЛ АСУУЛГАА ЯАЖ ТАРААХ, ЦУГЛУУЛАХ ВЭ?
2. САНАЛ АСУУЛГА АВАХ
АРГА БОЛОВСРУУЛАХ
Аль ч арга нь давуу болон сул талуудтай бөгөөд таны хийх үйлдэл
хязгаартай байдаг. Та ямар мэдээлэл авахыг хүссэн, түүнд энэ арга тань хэр
тохиромжтой байна гэдгийг сайтар тунгаагаад аргаа сонгоорой.
Жишээлбэл:
 Е-мейлээр юм уу шуудангаар авахад маш олон хүнийг хамрах боломжтой
бол биечлэн авахад цагаа хянах, хэнээс авах вэ гэдгээ сонгох зэрэг
боломжтой. /энэ нь ашигтай ч байж болох юм./
 Е-мейлээр,шуудангаар, биечлэн авахад зураг, схем харуулж болдог бол
утсаар авахад ийм боломжгүй.
 Оролцогч маань бүрэг, ичимхий хүн таараад зарим асуултанд шууд
хариулахгүй, эсвэл утсаар хэлэхэд төвөгтэй байж болох юм. Ийм
тохиолдолд та асуултаа тайлбарлах, тодруулах эсэхээ шийдэх хэрэгтэй.
Зөвхөн амьд ярианд л тодруулга хийж болдог.
 Компьютероор хариулт авах нь оролцогчоос чадвар шаарддаг. Таны
асуулга компьютероор хариулахад нийцсэн бол энэ нь давуу тал болно.
2.2 САНАЛ АСУУЛГАА ИЛГЭЭХ АРГАА ТӨЛӨВЛӨХ
Санал асуулгын асуултууд агуулгаа илэрхийлж байх ёстой.
Та асуултуудаа нэг нь нөгөөгөөсөө урган гарсан, хоорондоо логик
холбоотой,хэсэг хэсгээрээ тодорхой ялгарч байхаар дараалалд
оруулаарай. Биеээр санал авах үед нөхцөл байдалд тохируулан
дарааллаа өөрчлөх боломж их байдаг.
Өөр төрлийн асуулт оруулбал оролцогчид сөрөг нөлөө үзүүлэх явдал
гардаг.
 Та оролцогчоос тийм/үгүй гэсэн хариулт авах асуулт оруулсан бол
үгүй гэж хариулсан тохиолдолд дараагийн асуултанд юм уу
дараагийн бүлэгт хариулахгүй гэдгийг тэмдэглэнэ. Энэ нь цагийг
хэмнэдэг.
2.3 АСУУЛТЫН ДАРААЛЛЫГ ТОГТООХ
 Оролцогчдыг тодорхойлох асуултууд бусад асуултад хариулахад
саад болдог учраас ийм асуултыг санал асуулгын эхэнд
байрлуулах нь зүйтэй.
 Хүн ам зүйтэй холбоотой мэдээлэл авах бол эдгээр асуултыг
эхэнд нь оруулдаг. Хүн ам зүйн асуултад боловсрол, угсаа гарал,
шашин шүтлэг, яс үндэс гэх зэрэг асуултууд багтана.
 Хариулахад түвэгтэй асуултууд болон анкетийн асуултыг
асуулгын сүүлд оруулдаг. Хариулагч итгэлтэй, нээлттэй
шударгаар хариулахад энэ байдал тус хүргэнэ.
2.4 САНАЛ АСУУЛГА БӨГЛӨХӨД УРАМШУУЛАЛ ӨГӨХ ЭСЭХ
 Та санал асуулга бөглөж цаг зарцуулсаны хариуд урамшуулал санал
болгох нь оролцогчийг татах нэг хөшүүрэг мөн.
 Online, и-мэйл болон утсаар санал асуулга авсаны дараа купон /
хөнгөлөлтийн тасалбар/ явуулж болох юм. Биечлэн авахдаа ямар нэгэн
жижиг бэлэг урамшуулалд өгөх арга байдаг.
 Түүнчлэн урамшууллын жагсаалт гаргаж санал болгох, ямар нэгэн
хөнгөлөлтийн эрх олгох зэрэг нь оролцогчийн анхаарлыг татах сайн арга
юм.
 Өөрийн санал асуулгаа нийтэд тараахын өмнө туршиж үзэх ёстой. Таны
найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс болон гэр бүлийн гишүүд тань сайн
оролцогчийн дүрд тоглож чадна. Санал асуулга боловруулах явцдаа болон
бэлтгэсэн эцсийн хувилбараа ч тэднээр бөглүүлж турших нь зүйтэй.
 Санал асуулгынхаа талаар тэдний сэтгэгдлийг асуу.. Таны анзаараагүй
алдааг тэд илрүүлсэн ч байх магадгүй. Санал асуулгын талаар хэрэглэгчийн
үнэн сэтгэгдэл илүү чухал байдаг.
 Үүний дараа санал асуулгадаа засвар хийж гүйцээнэ. Хэрэгтэй мэдээллээ
олж авах зайлшгүй асуулт нэмэх, ач холбогдол багатайг нь хасах, тодруулга
хийх г.м.
2.5 САНАЛ АСУУЛГАА УРЬДЧИЛАН ТУРШИХ
Энэ санал асуулга таны судалгааны нэг хэсэг гэдгийг сана. Та үндсэн
мэдээллээ олж авахаас гадна хариултын сангаас судалгаандаа дахин ашиглах
боломжтой байвал сайн.
 Жишээлбэл та барилгын зуурмаг худалддаг дэлгүүрийн судалгаанд – Та
энэ дэлгүүрт хэр олон удаа ирдэг вэ? гэж асуух нь таны оролцох хүний
тоог багасгана. Хүмүүс түгээмэл хэрэглэдэггүй барааг судлахдаа интернэт
дэлгүүрийн тухай асууж оролцогчийн хүрээг өргөтгөж болох юм.
 Таны судалгааны арга нь мэдээлийг хязгаарлах тохиолдол бас бий.
Жишээлбэл online судалгаа авахад зөвхөн интернэт сайн ашигладаг
хүмүүс л оролцоно шүү дээ.
3.1 САНАЛ АСУУЛГЫН АГУУЛГЫГ ДАХИН ШАЛГАХ
3. САНАЛ АСУУЛГА ЗАСВАРЛАХ
3.2 САНАЛ АСУУЛГЫН АСУУЛТАА САЙЖРУУЛАХ
Таны асуултуудын зарим нь туршилтын үед боломжийн байвч
судалгаанд тэр бүр таарахгүй байж болно. Асуултууд санал авах тодорхой
бүлэгт чиглэсэн байх учиртай. Оролцогчид таны хүссэн мэдээллийг үнэн
санаанаасаа бодож хариулах эсэхийг мэдэхийн тулд асуултаа өөртөө
тавиад үз.
 Жишээ нь: "Та бараагаа яагаад эндээс авдаг вэ?" гэсэн асуулт
оролцогчийг эргэлзүүлсэн хэтэрхий өргөн хүрээтэй байна. Та худалдан
авагчид дэлгүүрийн нөхцөл хэрхэн нөлөөлж байгааг мэдэхийг хүссэн
бол энэ асуултын оронд дэлгүүрийн нөхцөл байдлын талаар ч юм уу
эсвэл брэнд бүтээгдэхүүний талаар оролцогчийн тайлбарыг авах
асуулт оруулах хэрэгтэй.
3.3 НЭЭЛТТЭЙ АСУУЛГЫН АСУУЛТАА ДАХИН НЭГ ХАР
Энэ нээлттэй асуултууд таны хэрэглэж буй аргад тохирч байна уу?
Нээлттэй асуултууд хэтэрхий дэлгэрэнгүй, нуршуу хариулт шаардсан
дэндүү нээлттэй болсон юм биш биз? Эсвэл танд хэрэгтэй мэдээллийг өгч
чадахааргүй хязгаарлагдмал болсон байна уу?
Нээлттэй асуултууд санал асуулгад ямар үүрэгтэй байгаа болон
оролцогчдод хэр тохирч байгааг сайн тооцоорой.
“-Та манай дэлгүүрийн үйлчилгээг хэрхэн үнэлж байна вэ?” гэсэн нээлттэй
асуултын оронд “- Манай дэлгүүрийн та найздаа санал бологох уу? Тийм
бол яагаад? Үгүй бол яагаад? гэх зэргээр тодруулах нь зүйтэй.
Бүх оролцогч бүх асуултад бүрэн хариулахгүй байх тоиолдол
бий. Энэ нь таны судалгаанд ач холбогдол багатай ч байж магадгүй.
Ямар асуултыг алгассан юм уу ямар асуултад бүрэн
хариулаагүйг ажигла. Асууж байгаа зүйлээс нь зайлсхийж байна уу?,
асуулт тавьсан хэлбэр нь буруу юу?, энэ асуултыг яг энд асуух нь зөв
үү, буруу юу? гэдгийг өөрөөсөө асуу.
Хариулаагүй үлдсэн мэдээллүүд чухал бол асуултаа
илэрхийлэх хэлбэрийг нь өөрчилж оролцогчдод аль болох тодорхой
болгон дөхүүлэхийг хичээх хэрэгтэй.
3.4. ХАРИУЛААГҮЙ АСУУЛТЫН ХАРИУЛТЫГ ХЭРХЭН ОЛОХ ВЭ?
Хүлээн авсан мэдээлэлд санаанд оромгүй хариулт юм уу
хандлага ажиглагдвал, энэ нь бодит байдал уу, эсвэл таны асуулгын алдаа
юу гэдгийг тогтоох ёстой. Жишээлбэл, хаалттай санал асуулгын
хариултын сонголт нь оролцогчийн өгч чадах мэдээллийг хязгаарладаг.
Хаалттай хариултын сонголт нь оролцогчоос нэг бол хэт хатуу байр
суурь шаардсан эсвэл бөөрөнхий хариулт өгөхөд хүргэсэн байх талтай.
Тэр ч бүү хэл ухаалаг хариулт сонголтонд байхгүй байх ч тохиолдол бий.
 Жишээ нь: оролцогчийн туршлагын төвшинг үнэлэх асуулга авахдаа
“сэтгэл маш хангалуун” эсвэл “сэтгэл ханамж маш муу” гэсэн
хариултыг бичихээс гадна энэ хоёр хариултын дунд байж болох хэд
хэдэн сонголтыг олох шаардлагатай.
3.5. ОРОЛЦОГЧИЙН ХАРИУ ҮЙЛДЛИЙГ НЭГТГЭН ДҮГНЭХ
Хавсралт 1
Нэг. Судалгаанд оролцогчдын мэдээлэл
Таны хүйс
 Эр  Эм
Та хэдэн онд төгссөн бэ?
1980-1990 1991-2000  2001-2010 2011-2015
Таны төгссөн мэргэжил
..............................................................................
Та энэ мэргэжлийг яагаад сонгосон бэ?
 Тухайн үед эрэлт ихтэй мэргэжил байсан учраас
 Өөрийн сонирхлын дагуу
 Зөвхөн дээд боловсрол эзэмшихийн тулд
 Бусдын зөвлөгөөг харгалзан
ТӨГСӨГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
Тэмдэглэгээ:  хар эсвэл цэнхэр өнгийн балаар бөглөнө.
Тэмдэглэгээ:  зөвхөн нэг сонголт хийнэ.
• Сайн байна уу! Таныг Хөдөө аж ахуйн
салбарын мэргэжилтэн болсонд баяр хүргэн
манай судалгаанд оролцож байгаад гүнээ
талархаж байна. Энэ судалгаа нь таны сонгосон
мэргэжлийн хөтөлбөрийн агуулга, чанар нь ажил
мэргэжилд тань хэр нийцтэй байгаа талаар
тодруулах судалгаа юм. Эдгээр асуултанд
хариулахдаа чин сэтгэлээсээ үнэн зөвөөр
хариулахыг хичээнгүйлэн хүсч байна. Энэ
судалгаанаас гарсан үр дүнг та бүхний суралцаж
буй сургалт болон сурахад хөндлөнгийн
үнэлгээнд хийх, эрдэм шинжилгээ судалгааны
ажилд ашиглах болно.
⑤ маш сайн ④ сайн ③ дунд ② муу ① маш муу
1.5 Та одоо мэргэжлээрээ ажиллаж байна уу. 1.11 Ажлын байрны мэдээлэлээ хаанаас олж авсан вэ?
 Тийм  Үгүй  Зар мэдээлэлээс  Хамаатан садан
1.6 Та ямар байгууллагад ажилладаг вэ?  хөдөлмөрийн биржээс  Дадлага хийж байсан
 Төрийн захиргааны байгууллага  Сургуулиас  Багшаар дамжуулан
 Хувийн хэвшлийн байгууллага  Найз нөхөд
 Эрдэм шинжилгээний байгууллага
1.12
Таны судалсан хичээлүүдээс нэн шаардлагагүй
гэж үзэж буй хичээлийн нэрсийг бичнэ үү!
 Боловсролын байгууллага
 Бусад ...................................................................
1.7 Та мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байна вэ?
 5 хүр
тэлх
 6-10

1
1-
1
5
 16-аас дээш
1.8
Хэрэв та мэргэжлээрээ ажилахгүй байгаа бол гол
шалтгаан нь юу байна вэ?
1.13
Таны судалсан хичээлүүдээс нэн шаардлагатай
гэж үзэж буй хичээлийн нэрсийг бичнэ үү!
 Мэргэжлийн ажлын байр олдохгүйгээс
 Эзэмшсэн мэргэжилдээ сонирхолгүйгээс
 Мэргэжлийн ур чадвар дутсанаас
 Цалин бага байснаас
1.9
Та энэ мэргэжлээр төгсөөд, ажиллаж байгаадаа
сэтгэл хангалуун байж чаддаг уу?
1.14
Та мэргэжлийн сургалтын төлөвлөгөө(дипломын хавсралтан
д байх хичээлүүд)-д нэмж
оруулах шаардлагатай гэж үзэж буй
хичээлүүдийг санал болгоно уу!
 ма
ш их
 сайн  дунд  муу  маш муу
1.10
Таны бодлоор сайн мэргэжилтэн бэлтгэхэд аль
нь илүү их чухал гэж үзэж байна вэ?
 Онол, практикийн мэдлэгийг тэнцүү олгох
 Багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх
1.15
Мэргэжлийн сургалтын төлөвлөгөө (дипломын хавсралтанд б
айх хичээлүүд)-г боловсруулахад хэн заавал оролцох шаардлагат
ай вэ?
 Сургалтын орчин, материаллаг баазыг
сайжруулах
 Төгсөгчид  Багш,
судлаачид
 Ажил
олгогчид
 Мэргэжлийн сургалтын төлөвлөгөө (дипломын хавс
ралтанд байх хичээлүүд)-г шинэчлэн
сайжруулах
 Сургуулийн уди
рдлага
 Мэргэжлийн бай
гууллагууд, яам
 Оюутан
 Бусад: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
 Бусад. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
ХОЁР. ТӨГСӨГЧИЙН ХӨТӨЛБӨРТ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ
Хичээлийн агуулга, сургалтын талаар: Үйлдвэрлэлийн болон сургалтын дадлагын талаар:
Үнэлгээ 5 4 3 2 1 Үнэлгээ 5 4 3 2 1
Лекцийн хичээлээр олж авсан мэдлэг
тань хэр зэрэг хэрэглэгдэж байна вэ?
    
Сургалтын дадлага хэр
үр дүнтэй байсан вэ?
    
Дадлага, семинараар олж авсан
мэдлэг тань хэр зэрэг хэрэглэгдэж
байна вэ?
    
Дадлагаар ур чадвар мэдлэгээ сайжруул
ж чаддаг уу?
    
Үйлдвэрлэлийн болон сургалтын
дадлагаар олж авсан мэдлэг хэр зэрэг
хэрэглэгдэж байна вэ?
    
Дадлага хийх хугацаа хүрэлцдэг үү?
    
Суралцаж байх хугацаандаа олж авсан
гадаад хэлний мэдлэг тань хангалттай
байна уу?
    
Судалж байсан хичээлүүдийнн дотор
сэдэв, агуулгын давхардал
хэр зэрэг байсан вэ?
    
Суралцаж байх хугацаандаа нийгмийн
харилцааны чадварууд (багаар
ажиллах, мэдээлэл солилцох, гадаад
хэлээр харилцах) зэрэг мэдлэгийг хэр
олж авсан вэ?     
Сургалтын материаллаг бааз, лаборатор
ийн тоног төхөөрөм-жийн хангамж яма
р байсан
бэ?
    
ХОЁР. ТӨГСӨГЧИЙН ХӨТӨЛБӨРТ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ
№ Ур чадварууд ⑤ маш сайн ④ сайн ③ дунд ② муу ① маш муу
1 Системтэй бодох, логик сэтгэлгээтэй байх     
2 Шинэ мэдлэг, ур чадвар олж авах чадвар     
3
Өөрийн мэдлэгийг ашиглан хэтийн шинэ санаа, стратеги
боловсруулах чадвар
    
4 Албан бичгийн болон аман харилцааны ур чадвар     
5
Бодит байдалд үндэслэн шийдвэр гаргах,
асуудлыг шийдвэрлэх ур чадвар
    
6
Олон улсын болон үндэстэний харилцааны соёл, ёс зүйг ойлгох
чадвар
    
7
Эдийн засаг, улс төрийн байр суурийг ойлгох, зөв дүгнэлт өгөх
чадвар
    
8 Урлагийг ойлгох чадвар     
9 Багийн гишүүн болж ажиллах ур чадвар     
9 Бусдыг удирдан ажиллах ур чадвар     
10 Илтгэл тавих, бэлтгэх ур чадвар     
11 Цагийн менежменттэй байх чадвар     
12 Мэргэжлийн програм ашиглах ур чадвар     
13
Нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгсэл ашиглах чадвар
    
14 Гадаад хэлний мэдлэг ур чадвар     
15 Шинэ технологи, шинэ санааг гаргах ур чадвар     
ГУРАВ. ТӨГСӨГЧИЙН ХӨТӨЛБӨРӨӨР ЭЗЭМШСЭН УР ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ
Төгсөгч та бакалаврын оюутан байхдаа дараах ур чадваруудыг хэр эзэмшсэн гэж үзэж байна вэ?
Дээр дурьдсан асуултын хариултуудаас гадна нэмж хэлэх санал, зөвлөгөөгөө бичнэ үү! . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Төгсөгч таны ажил хөдөлмөрт амжилт хүсье.
Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

More Related Content

What's hot

ёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлагаёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлага
Munkhtur Davaanyam
 
хөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтхөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлт
Aska Ashka
 
Сэтгэл зүйн тест
Сэтгэл зүйн тестСэтгэл зүйн тест
Сэтгэл зүйн тест
Bayasaa Хөгжилтэй амьдрал
 
социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргууд
Nandia Nandia Ganbold
 
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3Tywshin
 
гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ
гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэгэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ
гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэBaterdene Tserendash
 
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын аргаАсуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
Davaasuren Davaadorj
 
эрх мэдэл гэж юуг хэлэх вэ
эрх мэдэл гэж юуг хэлэх вээрх мэдэл гэж юуг хэлэх вэ
эрх мэдэл гэж юуг хэлэх вэ
Shine Naran school
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудNergui Oyunchinmeg
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагErdenee Chimed
 
Нойрны тухай
Нойрны тухайНойрны тухай
Нойрны тухай
Oyuka Oyu
 
Нийгэмшилт
НийгэмшилтНийгэмшилт
Нийгэмшилт
Munkhbaatar S. Uuld
 
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
Энхтамир Ш
 
ардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдNergui Oyunchinmeg
 
7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog
Delger Nasan
 

What's hot (20)

лекц
лекцлекц
лекц
 
ёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлагаёс зүй нийгмийн хариуцлага
ёс зүй нийгмийн хариуцлага
 
хөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтхөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлт
 
Сэтгэл зүйн тест
Сэтгэл зүйн тестСэтгэл зүйн тест
Сэтгэл зүйн тест
 
социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргууд
 
Харилцаа гэж юу вэ?
Харилцаа гэж юу вэ?Харилцаа гэж юу вэ?
Харилцаа гэж юу вэ?
 
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
гэр бүлийн харилцааны үндсэн ойлголт 3
 
гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ
гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэгэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ
гэр бүл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх вэ
 
Leg8
Leg8Leg8
Leg8
 
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын аргаАсуудпал шийдвэрлэх сургалтын арга
Асуудпал шийдвэрлэх сургалтын арга
 
эрх мэдэл гэж юуг хэлэх вэ
эрх мэдэл гэж юуг хэлэх вээрх мэдэл гэж юуг хэлэх вэ
эрх мэдэл гэж юуг хэлэх вэ
 
ардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолуудардчиллын хэлбэр ба онолууд
ардчиллын хэлбэр ба онолууд
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
 
Нойрны тухай
Нойрны тухайНойрны тухай
Нойрны тухай
 
Нийгэмшилт
НийгэмшилтНийгэмшилт
Нийгэмшилт
 
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГААОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
ОЮУТНЫ СУРЛАГЫН АМЖИЛТАНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
 
ардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүдардчиллын үнэт зүйлүүд
ардчиллын үнэт зүйлүүд
 
7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog7 10, 13-14,16-18 nastni ontslog
7 10, 13-14,16-18 nastni ontslog
 
илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
 
Leg9
Leg9Leg9
Leg9
 

Viewers also liked

Нийгмийн ажлын онол арга зүй 2015-09-23
Нийгмийн ажлын онол арга зүй 2015-09-23Нийгмийн ажлын онол арга зүй 2015-09-23
Нийгмийн ажлын онол арга зүй 2015-09-23
E-Gazarchin Online University
 
Tailan 04 15
Tailan 04 15Tailan 04 15
Tailan 04 15ehero
 
хорт зуршил хичээл н.гэрэлтуяа
хорт зуршил хичээл н.гэрэлтуяахорт зуршил хичээл н.гэрэлтуяа
хорт зуршил хичээл н.гэрэлтуяаsmilemunkhuu
 
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдсургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдbayja
 
ЭМНЭЛЗҮЙН ТУРШИЛТ СУДАЛГАА Clinical trail
ЭМНЭЛЗҮЙН ТУРШИЛТ СУДАЛГАА Clinical trailЭМНЭЛЗҮЙН ТУРШИЛТ СУДАЛГАА Clinical trail
ЭМНЭЛЗҮЙН ТУРШИЛТ СУДАЛГАА Clinical trail
Батхүү Батдорж
 
тамхи гэж юу вэ
тамхи гэж юу вэтамхи гэж юу вэ
тамхи гэж юу вэDorjhandB
 
архи тамхи таны эрүүл мэндэд
архи тамхи  таны эрүүл мэндэдархи тамхи  таны эрүүл мэндэд
архи тамхи таны эрүүл мэндэд
Tuul Tula
 
Tamhinii hor hunuul
Tamhinii hor hunuulTamhinii hor hunuul
Tamhinii hor hunuul
Munguuzb
 
тамхины хор уршиг
тамхины хор уршигтамхины хор уршиг
тамхины хор уршигtuya0507
 
Л.Дамдинсүрэн Л.Янжин Ц.Сувд-Эрдэнэ - Бизнес процессын загварчлалын зарим суд...
Л.Дамдинсүрэн Л.Янжин Ц.Сувд-Эрдэнэ - Бизнес процессын загварчлалын зарим суд...Л.Дамдинсүрэн Л.Янжин Ц.Сувд-Эрдэнэ - Бизнес процессын загварчлалын зарим суд...
Л.Дамдинсүрэн Л.Янжин Ц.Сувд-Эрдэнэ - Бизнес процессын загварчлалын зарим суд...batnasanb
 
сурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нас
сурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нассурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нас
сурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 насEnkhbold Myagmarsuren
 

Viewers also liked (12)

тамхи хорт зуршил
тамхи хорт зуршилтамхи хорт зуршил
тамхи хорт зуршил
 
Нийгмийн ажлын онол арга зүй 2015-09-23
Нийгмийн ажлын онол арга зүй 2015-09-23Нийгмийн ажлын онол арга зүй 2015-09-23
Нийгмийн ажлын онол арга зүй 2015-09-23
 
Tailan 04 15
Tailan 04 15Tailan 04 15
Tailan 04 15
 
хорт зуршил хичээл н.гэрэлтуяа
хорт зуршил хичээл н.гэрэлтуяахорт зуршил хичээл н.гэрэлтуяа
хорт зуршил хичээл н.гэрэлтуяа
 
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилдсургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
сургалтын хүүхдийн хөгжил төлөвшилд
 
ЭМНЭЛЗҮЙН ТУРШИЛТ СУДАЛГАА Clinical trail
ЭМНЭЛЗҮЙН ТУРШИЛТ СУДАЛГАА Clinical trailЭМНЭЛЗҮЙН ТУРШИЛТ СУДАЛГАА Clinical trail
ЭМНЭЛЗҮЙН ТУРШИЛТ СУДАЛГАА Clinical trail
 
тамхи гэж юу вэ
тамхи гэж юу вэтамхи гэж юу вэ
тамхи гэж юу вэ
 
архи тамхи таны эрүүл мэндэд
архи тамхи  таны эрүүл мэндэдархи тамхи  таны эрүүл мэндэд
архи тамхи таны эрүүл мэндэд
 
Tamhinii hor hunuul
Tamhinii hor hunuulTamhinii hor hunuul
Tamhinii hor hunuul
 
тамхины хор уршиг
тамхины хор уршигтамхины хор уршиг
тамхины хор уршиг
 
Л.Дамдинсүрэн Л.Янжин Ц.Сувд-Эрдэнэ - Бизнес процессын загварчлалын зарим суд...
Л.Дамдинсүрэн Л.Янжин Ц.Сувд-Эрдэнэ - Бизнес процессын загварчлалын зарим суд...Л.Дамдинсүрэн Л.Янжин Ц.Сувд-Эрдэнэ - Бизнес процессын загварчлалын зарим суд...
Л.Дамдинсүрэн Л.Янжин Ц.Сувд-Эрдэнэ - Бизнес процессын загварчлалын зарим суд...
 
сурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нас
сурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нассурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нас
сурагчдын хорт зуршлаас сэргийлэхзөвлөгөө 15 нас
 

Similar to Questionnaire

dasdas123
dasdas123dasdas123
Presentation2
Presentation2Presentation2
Presentation2
Bayarmaa Anu
 
Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
 Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
NooyoJamgan
 
идэвхитэй суралцах 10 арга
идэвхитэй суралцах 10 арга идэвхитэй суралцах 10 арга
идэвхитэй суралцах 10 арга Haliun53
 
Б.Өлзийжаргал - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗАН ТӨЛӨВТ СУУРИЛСАН ЯР...
Б.Өлзийжаргал - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗАН ТӨЛӨВТ  СУУРИЛСАН ЯР...Б.Өлзийжаргал - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗАН ТӨЛӨВТ  СУУРИЛСАН ЯР...
Б.Өлзийжаргал - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗАН ТӨЛӨВТ СУУРИЛСАН ЯР...batnasanb
 
Iltgeliin onol
Iltgeliin onolIltgeliin onol
Iltgeliin onol
Batbold Uugantsetseg
 
цаг баримтлал 2014
цаг баримтлал 2014цаг баримтлал 2014
цаг баримтлал 2014
Zulaa Zulaa
 
нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулах
нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулахнийгмийн ажлын үйлчилгээг боловсруулах
нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулах
nina_miigaa
 
цэцгийн бүтэц загварчлах
цэцгийн бүтэц загварчлах цэцгийн бүтэц загварчлах
цэцгийн бүтэц загварчлах
gerelchimeg88
 
Tools parent
Tools parentTools parent
Tools parentDarkhijav
 
Маркетингийн чанарын судалгаа
Маркетингийн чанарын судалгааМаркетингийн чанарын судалгаа
Маркетингийн чанарын судалгаа
Гончигжавын Болдбаатар
 
Тодруулах судалгаа
Тодруулах судалгааТодруулах судалгаа
Тодруулах судалгаа
Гончигжавын Болдбаатар
 
PDON101-Хичээл-11
PDON101-Хичээл-11PDON101-Хичээл-11
PDON101-Хичээл-11
E-Gazarchin Online University
 
бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь
бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх ньбүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь
бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь
Азжаргал Нинжбадгар
 
клуб кжбкнбнб,бн нб.жквхнм
клуб кжбкнбнб,бн нб.жквхнмклуб кжбкнбнб,бн нб.жквхнм
клуб кжбкнбнб,бн нб.жквхнмBayarmaa Anu
 
Competency dicionary
Competency dicionaryCompetency dicionary
Competency dicionaryUlzii ganbat
 
хэрэглэгчийн шийдвэр гаргалтын үйл явц
хэрэглэгчийн шийдвэр гаргалтын үйл явцхэрэглэгчийн шийдвэр гаргалтын үйл явц
хэрэглэгчийн шийдвэр гаргалтын үйл явц
Б. Ганчулуун
 
бйыбйыбыdas
бйыбйыбыdasбйыбйыбыdas
бйыбйыбыdas
Oyuntsetseg Temuujin
 
Э.Болоршагай - ХААН БАНКНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШИНЖИ...
Э.Болоршагай - ХААН БАНКНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШИНЖИ...Э.Болоршагай - ХААН БАНКНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШИНЖИ...
Э.Болоршагай - ХААН БАНКНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШИНЖИ...batnasanb
 

Similar to Questionnaire (20)

dasdas123
dasdas123dasdas123
dasdas123
 
Presentation2
Presentation2Presentation2
Presentation2
 
Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
 Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
Ажлын ярилцлагад хэрэг болох 11 зөвлөгөө
 
идэвхитэй суралцах 10 арга
идэвхитэй суралцах 10 арга идэвхитэй суралцах 10 арга
идэвхитэй суралцах 10 арга
 
Б.Өлзийжаргал - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗАН ТӨЛӨВТ СУУРИЛСАН ЯР...
Б.Өлзийжаргал - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗАН ТӨЛӨВТ  СУУРИЛСАН ЯР...Б.Өлзийжаргал - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗАН ТӨЛӨВТ  СУУРИЛСАН ЯР...
Б.Өлзийжаргал - ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ЗАН ТӨЛӨВТ СУУРИЛСАН ЯР...
 
Iltgeliin onol
Iltgeliin onolIltgeliin onol
Iltgeliin onol
 
цаг баримтлал 2014
цаг баримтлал 2014цаг баримтлал 2014
цаг баримтлал 2014
 
нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулах
нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулахнийгмийн ажлын үйлчилгээг боловсруулах
нийгмийн ажлын үйлчилгээг боловсруулах
 
цэцгийн бүтэц загварчлах
цэцгийн бүтэц загварчлах цэцгийн бүтэц загварчлах
цэцгийн бүтэц загварчлах
 
Tools parent
Tools parentTools parent
Tools parent
 
Маркетингийн чанарын судалгаа
Маркетингийн чанарын судалгааМаркетингийн чанарын судалгаа
Маркетингийн чанарын судалгаа
 
Marketing management 5 2010 her zah zeel
Marketing management 5 2010 her zah zeelMarketing management 5 2010 her zah zeel
Marketing management 5 2010 her zah zeel
 
Тодруулах судалгаа
Тодруулах судалгааТодруулах судалгаа
Тодруулах судалгаа
 
PDON101-Хичээл-11
PDON101-Хичээл-11PDON101-Хичээл-11
PDON101-Хичээл-11
 
бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь
бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх ньбүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь
бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь
 
клуб кжбкнбнб,бн нб.жквхнм
клуб кжбкнбнб,бн нб.жквхнмклуб кжбкнбнб,бн нб.жквхнм
клуб кжбкнбнб,бн нб.жквхнм
 
Competency dicionary
Competency dicionaryCompetency dicionary
Competency dicionary
 
хэрэглэгчийн шийдвэр гаргалтын үйл явц
хэрэглэгчийн шийдвэр гаргалтын үйл явцхэрэглэгчийн шийдвэр гаргалтын үйл явц
хэрэглэгчийн шийдвэр гаргалтын үйл явц
 
бйыбйыбыdas
бйыбйыбыdasбйыбйыбыdas
бйыбйыбыdas
 
Э.Болоршагай - ХААН БАНКНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШИНЖИ...
Э.Болоршагай - ХААН БАНКНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШИНЖИ...Э.Болоршагай - ХААН БАНКНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШИНЖИ...
Э.Болоршагай - ХААН БАНКНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ШИНЖИ...
 

Questionnaire

  • 1. ТА БҮХНИЙ АНХААРАЛД Дорнод Их Сургуулийн багш оюутнууд курсын, дипломын ажлаа багаар гүйцэтгэхээр туршиж, төсөлт ажлын баг болон судалгаа хийхээр шийдвэрлэсэн билээ. Та бүхний судалгаа, шинжилгээний ажилд тус нэмэр болуужин хэмээн судалгааны санал асуулгыг хэрхэн боловсруулах нэгэн аргыг орчуулан нийтлэв. Үүнийг тодруулах болон гүнзгийрүүлэн үзэх бол http://www.wikihow.com/Make-a- Questionnaire сайтыг ашиглана уу! Загвар болгон ашиглахад зориулж хоёр санал асуулгын жишээ хавсаргав. Та бүхэнд амжилт хүсье! Г.ЦОГЛХАГВА
  • 2. САНАЛ АСУУЛГА БОЛОВСРУУЛАХ How to Make a Questionnaire Санал асуулга зохиох нь их амархан юм шиг санагдаж болно. Гэвч энэ нь зорилгоо зөв тодорхойлоогүй бол үр дүн нь буруу, найдваргүй гарах эрсдэлтэй.
  • 3. Энэ ажлыг хийхэд дараах гурван үе шатыг дамжина. 1. Санал асуулгаа боловсруулах 2. Санал асуулга авах аргаа боловсруулах 3. Санал асуулгаа засварлах
  • 4. 1.1 САНАЛ АСУУЛГААР ЮУ МЭДЭХИЙГ ХҮСЧ БАЙНА ВЭ?  Танд ямар мэдээлэл хэрэгтэй байна, түүнийгээ юунд ашиглах вэ гэдгийг өөрөөсөө асуу. Энэ нь судалгаанд оролцогчдод ямар асуулт тавих, тэднээс яаж асуух дэс дарааллаа тогтооход танд тусална.  Таны зорилгын аль нь чухал, аль нь ач холбогдол багатай вэ гэдгийг ялгасанаар санал асуулга товч, тодорхой болдог.
  • 5. 1.2 ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛЭЭ ОЛЖ АВАХ АСУУЛТАА ЗОХИО.  Зорилготойгоо холбоотой асуултыг аль болох олныг жагсаа.  Дараа нь зорилгынхоо аль хэсгийг нь ямар асуулт хангаж байгааг харгалзан асуултаа ялгаж цөөрүүлнэ.  Хариулт нь товчхон, хариулах хүнд хялбар, энгийн байх асуултуудыг сонгоорой.  Нээлттэй, хаалттай асуулгын аргыг алийг нь ч сонгож болно. Энэ 2 арга хосолсон ч байдаг.
  • 6. 1.3 ХААЛТТАЙ АСУУЛГЫН АРГЫГ АШИГЛАХАД ОНОВЧТОЙ ХАРИУЛТ ЗОХИОХ ЁСТОЙ Хариулт нь оролцогчдын байр суурийг илэрхийлэх сонголттой байдаг. Жишээ нь: тийм/үгүй: зөвшөөрнө/зөвшөөрөхгүй: үнэн/худал гэх мэт байж болно. Түүнчлэн хариултын сонголт нь нээлттэй асуулгын арга мэт харагдах хэд хэдэн сонголттой байх нь ч бий. Супермаркетийн сэтгэл ханамжийн судалгааг хаалттай санал асуулгаар авахад дараах маягтай хийж болно. 1. Та хүнсээ байнга эндээс авдаг уу? Тийм/үгүй 2. Ямар хугацаанд авдаг вэ? 7 хоногт 1 удаа/ сард 1 удаа 3. Өнөөдөр таны сэтгэл ханамж ямар байна вэ? маш сайн/маш муу 4. Та энэ дэлгүүрийг найздаа санал болгох уу? Тийм/үгүй
  • 7. 1.4 НЭЭЛТТЭЙ АСУУЛГЫН АРГА НЬ БУЦАХ ХОЛБОО ҮҮСГЭНЭ. Тодорхой хариулт шаарддаггүй учраас энэ аргыг хэрэглэхэд таны хүлээсэн хариулт ирэхгүй байж магадгүй. Энэ аргаар оролцогчдын дадал зуршил, туршлага, хүлээлтийг мэдэж авах боломжтой. Супермаркетийн сэтгэл ханамжийн судалгааг нээлттэй санал асуулгаар авахад дараах маягтай хийж болно. 1. Та авсан бараагаа яаж хэрэглэдэг вэ? 2. Та ихэнхдээ хаанаас худалдаж авдаг вэ? 3. Танд манай дэлгүүрийг хэн санал болгосон бэ? 4. Та яагаад манай дэлгүүрийг сонгосон бэ? Нээлттэй санал асуулгын сайн тал нь өмнөх хариултыг тодруулах боломжтой байдаг.
  • 8. 1.5 ГОЛ ЗОРИЛГООСОО ХАЗАЙХ, ОРОЛЦОГЧОО ТӨӨРӨГДҮҮЛЭХЭЭС БОЛГООМЖИЛ. Ялангуяа чиглүүлэх асуулт бүү тавиарай. Эхний асуулт дараачийнхаа асуултыг дагуулах маягтай байвал хариулагч маань таныг хүссэн хариултаа авахаар санаархаж байна гэж харддаг. Заримдаа санал асуулгын асуултыг нь өөрчилж хариулах явдал ч гардаг. • Та ижил утгатай асуултыг олон янзаар тавьж болно. Энэ арга оролцогчийг үндсэн сэдвээс хазайх эрсдэлээс сэргийлэхэд тустай бөгөөд тухайн асуудлаар оролцогчийн бодит байр суурийг мэдэх боломж олгоно. • Асуултуудаа ойлголтыг улам гүнзгийрүүлэн тодруулах чиглэлээр дараалалд оруул. Төөрөгдсөн хариулагч таны асуултыг өөрчлөхөөс болгоомжлоорой. Онц шаардлагагүй асуулт тавих, эсвэл хариулт нь судлаач болон оролцогчийн харилцаанд тус болохгүй асуулт тавих гэсэн хоёр алдаа гарахаас сэргийлэх нь чухал шүү.
  • 9. Танд хэд хэдэн сонголт бий.  E-mail-аар дамжуулан авах  Харилцаа холбооны компани, гар утасны оператортой хамтран авах  Биечлэн авах буюу сайн дурын хүмүүсээр баг бүрдүүлэн тэднээр авахуулах 2.1 САНАЛ АСУУЛГАА ЯАЖ ТАРААХ, ЦУГЛУУЛАХ ВЭ? 2. САНАЛ АСУУЛГА АВАХ АРГА БОЛОВСРУУЛАХ
  • 10. Аль ч арга нь давуу болон сул талуудтай бөгөөд таны хийх үйлдэл хязгаартай байдаг. Та ямар мэдээлэл авахыг хүссэн, түүнд энэ арга тань хэр тохиромжтой байна гэдгийг сайтар тунгаагаад аргаа сонгоорой. Жишээлбэл:  Е-мейлээр юм уу шуудангаар авахад маш олон хүнийг хамрах боломжтой бол биечлэн авахад цагаа хянах, хэнээс авах вэ гэдгээ сонгох зэрэг боломжтой. /энэ нь ашигтай ч байж болох юм./  Е-мейлээр,шуудангаар, биечлэн авахад зураг, схем харуулж болдог бол утсаар авахад ийм боломжгүй.  Оролцогч маань бүрэг, ичимхий хүн таараад зарим асуултанд шууд хариулахгүй, эсвэл утсаар хэлэхэд төвөгтэй байж болох юм. Ийм тохиолдолд та асуултаа тайлбарлах, тодруулах эсэхээ шийдэх хэрэгтэй. Зөвхөн амьд ярианд л тодруулга хийж болдог.  Компьютероор хариулт авах нь оролцогчоос чадвар шаарддаг. Таны асуулга компьютероор хариулахад нийцсэн бол энэ нь давуу тал болно. 2.2 САНАЛ АСУУЛГАА ИЛГЭЭХ АРГАА ТӨЛӨВЛӨХ
  • 11. Санал асуулгын асуултууд агуулгаа илэрхийлж байх ёстой. Та асуултуудаа нэг нь нөгөөгөөсөө урган гарсан, хоорондоо логик холбоотой,хэсэг хэсгээрээ тодорхой ялгарч байхаар дараалалд оруулаарай. Биеээр санал авах үед нөхцөл байдалд тохируулан дарааллаа өөрчлөх боломж их байдаг. Өөр төрлийн асуулт оруулбал оролцогчид сөрөг нөлөө үзүүлэх явдал гардаг.  Та оролцогчоос тийм/үгүй гэсэн хариулт авах асуулт оруулсан бол үгүй гэж хариулсан тохиолдолд дараагийн асуултанд юм уу дараагийн бүлэгт хариулахгүй гэдгийг тэмдэглэнэ. Энэ нь цагийг хэмнэдэг. 2.3 АСУУЛТЫН ДАРААЛЛЫГ ТОГТООХ
  • 12.  Оролцогчдыг тодорхойлох асуултууд бусад асуултад хариулахад саад болдог учраас ийм асуултыг санал асуулгын эхэнд байрлуулах нь зүйтэй.  Хүн ам зүйтэй холбоотой мэдээлэл авах бол эдгээр асуултыг эхэнд нь оруулдаг. Хүн ам зүйн асуултад боловсрол, угсаа гарал, шашин шүтлэг, яс үндэс гэх зэрэг асуултууд багтана.  Хариулахад түвэгтэй асуултууд болон анкетийн асуултыг асуулгын сүүлд оруулдаг. Хариулагч итгэлтэй, нээлттэй шударгаар хариулахад энэ байдал тус хүргэнэ.
  • 13. 2.4 САНАЛ АСУУЛГА БӨГЛӨХӨД УРАМШУУЛАЛ ӨГӨХ ЭСЭХ  Та санал асуулга бөглөж цаг зарцуулсаны хариуд урамшуулал санал болгох нь оролцогчийг татах нэг хөшүүрэг мөн.  Online, и-мэйл болон утсаар санал асуулга авсаны дараа купон / хөнгөлөлтийн тасалбар/ явуулж болох юм. Биечлэн авахдаа ямар нэгэн жижиг бэлэг урамшуулалд өгөх арга байдаг.  Түүнчлэн урамшууллын жагсаалт гаргаж санал болгох, ямар нэгэн хөнгөлөлтийн эрх олгох зэрэг нь оролцогчийн анхаарлыг татах сайн арга юм.
  • 14.  Өөрийн санал асуулгаа нийтэд тараахын өмнө туршиж үзэх ёстой. Таны найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс болон гэр бүлийн гишүүд тань сайн оролцогчийн дүрд тоглож чадна. Санал асуулга боловруулах явцдаа болон бэлтгэсэн эцсийн хувилбараа ч тэднээр бөглүүлж турших нь зүйтэй.  Санал асуулгынхаа талаар тэдний сэтгэгдлийг асуу.. Таны анзаараагүй алдааг тэд илрүүлсэн ч байх магадгүй. Санал асуулгын талаар хэрэглэгчийн үнэн сэтгэгдэл илүү чухал байдаг.  Үүний дараа санал асуулгадаа засвар хийж гүйцээнэ. Хэрэгтэй мэдээллээ олж авах зайлшгүй асуулт нэмэх, ач холбогдол багатайг нь хасах, тодруулга хийх г.м. 2.5 САНАЛ АСУУЛГАА УРЬДЧИЛАН ТУРШИХ
  • 15. Энэ санал асуулга таны судалгааны нэг хэсэг гэдгийг сана. Та үндсэн мэдээллээ олж авахаас гадна хариултын сангаас судалгаандаа дахин ашиглах боломжтой байвал сайн.  Жишээлбэл та барилгын зуурмаг худалддаг дэлгүүрийн судалгаанд – Та энэ дэлгүүрт хэр олон удаа ирдэг вэ? гэж асуух нь таны оролцох хүний тоог багасгана. Хүмүүс түгээмэл хэрэглэдэггүй барааг судлахдаа интернэт дэлгүүрийн тухай асууж оролцогчийн хүрээг өргөтгөж болох юм.  Таны судалгааны арга нь мэдээлийг хязгаарлах тохиолдол бас бий. Жишээлбэл online судалгаа авахад зөвхөн интернэт сайн ашигладаг хүмүүс л оролцоно шүү дээ. 3.1 САНАЛ АСУУЛГЫН АГУУЛГЫГ ДАХИН ШАЛГАХ 3. САНАЛ АСУУЛГА ЗАСВАРЛАХ
  • 16. 3.2 САНАЛ АСУУЛГЫН АСУУЛТАА САЙЖРУУЛАХ Таны асуултуудын зарим нь туршилтын үед боломжийн байвч судалгаанд тэр бүр таарахгүй байж болно. Асуултууд санал авах тодорхой бүлэгт чиглэсэн байх учиртай. Оролцогчид таны хүссэн мэдээллийг үнэн санаанаасаа бодож хариулах эсэхийг мэдэхийн тулд асуултаа өөртөө тавиад үз.  Жишээ нь: "Та бараагаа яагаад эндээс авдаг вэ?" гэсэн асуулт оролцогчийг эргэлзүүлсэн хэтэрхий өргөн хүрээтэй байна. Та худалдан авагчид дэлгүүрийн нөхцөл хэрхэн нөлөөлж байгааг мэдэхийг хүссэн бол энэ асуултын оронд дэлгүүрийн нөхцөл байдлын талаар ч юм уу эсвэл брэнд бүтээгдэхүүний талаар оролцогчийн тайлбарыг авах асуулт оруулах хэрэгтэй.
  • 17. 3.3 НЭЭЛТТЭЙ АСУУЛГЫН АСУУЛТАА ДАХИН НЭГ ХАР Энэ нээлттэй асуултууд таны хэрэглэж буй аргад тохирч байна уу? Нээлттэй асуултууд хэтэрхий дэлгэрэнгүй, нуршуу хариулт шаардсан дэндүү нээлттэй болсон юм биш биз? Эсвэл танд хэрэгтэй мэдээллийг өгч чадахааргүй хязгаарлагдмал болсон байна уу? Нээлттэй асуултууд санал асуулгад ямар үүрэгтэй байгаа болон оролцогчдод хэр тохирч байгааг сайн тооцоорой. “-Та манай дэлгүүрийн үйлчилгээг хэрхэн үнэлж байна вэ?” гэсэн нээлттэй асуултын оронд “- Манай дэлгүүрийн та найздаа санал бологох уу? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад? гэх зэргээр тодруулах нь зүйтэй.
  • 18. Бүх оролцогч бүх асуултад бүрэн хариулахгүй байх тоиолдол бий. Энэ нь таны судалгаанд ач холбогдол багатай ч байж магадгүй. Ямар асуултыг алгассан юм уу ямар асуултад бүрэн хариулаагүйг ажигла. Асууж байгаа зүйлээс нь зайлсхийж байна уу?, асуулт тавьсан хэлбэр нь буруу юу?, энэ асуултыг яг энд асуух нь зөв үү, буруу юу? гэдгийг өөрөөсөө асуу. Хариулаагүй үлдсэн мэдээллүүд чухал бол асуултаа илэрхийлэх хэлбэрийг нь өөрчилж оролцогчдод аль болох тодорхой болгон дөхүүлэхийг хичээх хэрэгтэй. 3.4. ХАРИУЛААГҮЙ АСУУЛТЫН ХАРИУЛТЫГ ХЭРХЭН ОЛОХ ВЭ?
  • 19. Хүлээн авсан мэдээлэлд санаанд оромгүй хариулт юм уу хандлага ажиглагдвал, энэ нь бодит байдал уу, эсвэл таны асуулгын алдаа юу гэдгийг тогтоох ёстой. Жишээлбэл, хаалттай санал асуулгын хариултын сонголт нь оролцогчийн өгч чадах мэдээллийг хязгаарладаг. Хаалттай хариултын сонголт нь оролцогчоос нэг бол хэт хатуу байр суурь шаардсан эсвэл бөөрөнхий хариулт өгөхөд хүргэсэн байх талтай. Тэр ч бүү хэл ухаалаг хариулт сонголтонд байхгүй байх ч тохиолдол бий.  Жишээ нь: оролцогчийн туршлагын төвшинг үнэлэх асуулга авахдаа “сэтгэл маш хангалуун” эсвэл “сэтгэл ханамж маш муу” гэсэн хариултыг бичихээс гадна энэ хоёр хариултын дунд байж болох хэд хэдэн сонголтыг олох шаардлагатай. 3.5. ОРОЛЦОГЧИЙН ХАРИУ ҮЙЛДЛИЙГ НЭГТГЭН ДҮГНЭХ
  • 20. Хавсралт 1 Нэг. Судалгаанд оролцогчдын мэдээлэл Таны хүйс  Эр  Эм Та хэдэн онд төгссөн бэ? 1980-1990 1991-2000  2001-2010 2011-2015 Таны төгссөн мэргэжил .............................................................................. Та энэ мэргэжлийг яагаад сонгосон бэ?  Тухайн үед эрэлт ихтэй мэргэжил байсан учраас  Өөрийн сонирхлын дагуу  Зөвхөн дээд боловсрол эзэмшихийн тулд  Бусдын зөвлөгөөг харгалзан ТӨГСӨГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА Тэмдэглэгээ:  хар эсвэл цэнхэр өнгийн балаар бөглөнө. Тэмдэглэгээ:  зөвхөн нэг сонголт хийнэ. • Сайн байна уу! Таныг Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн болсонд баяр хүргэн манай судалгаанд оролцож байгаад гүнээ талархаж байна. Энэ судалгаа нь таны сонгосон мэргэжлийн хөтөлбөрийн агуулга, чанар нь ажил мэргэжилд тань хэр нийцтэй байгаа талаар тодруулах судалгаа юм. Эдгээр асуултанд хариулахдаа чин сэтгэлээсээ үнэн зөвөөр хариулахыг хичээнгүйлэн хүсч байна. Энэ судалгаанаас гарсан үр дүнг та бүхний суралцаж буй сургалт болон сурахад хөндлөнгийн үнэлгээнд хийх, эрдэм шинжилгээ судалгааны ажилд ашиглах болно. ⑤ маш сайн ④ сайн ③ дунд ② муу ① маш муу
  • 21. 1.5 Та одоо мэргэжлээрээ ажиллаж байна уу. 1.11 Ажлын байрны мэдээлэлээ хаанаас олж авсан вэ?  Тийм  Үгүй  Зар мэдээлэлээс  Хамаатан садан 1.6 Та ямар байгууллагад ажилладаг вэ?  хөдөлмөрийн биржээс  Дадлага хийж байсан  Төрийн захиргааны байгууллага  Сургуулиас  Багшаар дамжуулан  Хувийн хэвшлийн байгууллага  Найз нөхөд  Эрдэм шинжилгээний байгууллага 1.12 Таны судалсан хичээлүүдээс нэн шаардлагагүй гэж үзэж буй хичээлийн нэрсийг бичнэ үү!  Боловсролын байгууллага  Бусад ................................................................... 1.7 Та мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байна вэ?  5 хүр тэлх  6-10  1 1- 1 5  16-аас дээш 1.8 Хэрэв та мэргэжлээрээ ажилахгүй байгаа бол гол шалтгаан нь юу байна вэ? 1.13 Таны судалсан хичээлүүдээс нэн шаардлагатай гэж үзэж буй хичээлийн нэрсийг бичнэ үү!  Мэргэжлийн ажлын байр олдохгүйгээс  Эзэмшсэн мэргэжилдээ сонирхолгүйгээс  Мэргэжлийн ур чадвар дутсанаас  Цалин бага байснаас
  • 22. 1.9 Та энэ мэргэжлээр төгсөөд, ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байж чаддаг уу? 1.14 Та мэргэжлийн сургалтын төлөвлөгөө(дипломын хавсралтан д байх хичээлүүд)-д нэмж оруулах шаардлагатай гэж үзэж буй хичээлүүдийг санал болгоно уу!  ма ш их  сайн  дунд  муу  маш муу 1.10 Таны бодлоор сайн мэргэжилтэн бэлтгэхэд аль нь илүү их чухал гэж үзэж байна вэ?  Онол, практикийн мэдлэгийг тэнцүү олгох  Багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 1.15 Мэргэжлийн сургалтын төлөвлөгөө (дипломын хавсралтанд б айх хичээлүүд)-г боловсруулахад хэн заавал оролцох шаардлагат ай вэ?  Сургалтын орчин, материаллаг баазыг сайжруулах  Төгсөгчид  Багш, судлаачид  Ажил олгогчид  Мэргэжлийн сургалтын төлөвлөгөө (дипломын хавс ралтанд байх хичээлүүд)-г шинэчлэн сайжруулах  Сургуулийн уди рдлага  Мэргэжлийн бай гууллагууд, яам  Оюутан  Бусад: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  Бусад. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ХОЁР. ТӨГСӨГЧИЙН ХӨТӨЛБӨРТ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ
  • 23. Хичээлийн агуулга, сургалтын талаар: Үйлдвэрлэлийн болон сургалтын дадлагын талаар: Үнэлгээ 5 4 3 2 1 Үнэлгээ 5 4 3 2 1 Лекцийн хичээлээр олж авсан мэдлэг тань хэр зэрэг хэрэглэгдэж байна вэ?      Сургалтын дадлага хэр үр дүнтэй байсан вэ?      Дадлага, семинараар олж авсан мэдлэг тань хэр зэрэг хэрэглэгдэж байна вэ?      Дадлагаар ур чадвар мэдлэгээ сайжруул ж чаддаг уу?      Үйлдвэрлэлийн болон сургалтын дадлагаар олж авсан мэдлэг хэр зэрэг хэрэглэгдэж байна вэ?      Дадлага хийх хугацаа хүрэлцдэг үү?      Суралцаж байх хугацаандаа олж авсан гадаад хэлний мэдлэг тань хангалттай байна уу?      Судалж байсан хичээлүүдийнн дотор сэдэв, агуулгын давхардал хэр зэрэг байсан вэ?      Суралцаж байх хугацаандаа нийгмийн харилцааны чадварууд (багаар ажиллах, мэдээлэл солилцох, гадаад хэлээр харилцах) зэрэг мэдлэгийг хэр олж авсан вэ?      Сургалтын материаллаг бааз, лаборатор ийн тоног төхөөрөм-жийн хангамж яма р байсан бэ?      ХОЁР. ТӨГСӨГЧИЙН ХӨТӨЛБӨРТ ӨГӨХ ҮНЭЛГЭЭ
  • 24. № Ур чадварууд ⑤ маш сайн ④ сайн ③ дунд ② муу ① маш муу 1 Системтэй бодох, логик сэтгэлгээтэй байх      2 Шинэ мэдлэг, ур чадвар олж авах чадвар      3 Өөрийн мэдлэгийг ашиглан хэтийн шинэ санаа, стратеги боловсруулах чадвар      4 Албан бичгийн болон аман харилцааны ур чадвар      5 Бодит байдалд үндэслэн шийдвэр гаргах, асуудлыг шийдвэрлэх ур чадвар      6 Олон улсын болон үндэстэний харилцааны соёл, ёс зүйг ойлгох чадвар      7 Эдийн засаг, улс төрийн байр суурийг ойлгох, зөв дүгнэлт өгөх чадвар      8 Урлагийг ойлгох чадвар      9 Багийн гишүүн болж ажиллах ур чадвар      9 Бусдыг удирдан ажиллах ур чадвар      10 Илтгэл тавих, бэлтгэх ур чадвар      11 Цагийн менежменттэй байх чадвар      12 Мэргэжлийн програм ашиглах ур чадвар      13 Нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгсэл ашиглах чадвар      14 Гадаад хэлний мэдлэг ур чадвар      15 Шинэ технологи, шинэ санааг гаргах ур чадвар      ГУРАВ. ТӨГСӨГЧИЙН ХӨТӨЛБӨРӨӨР ЭЗЭМШСЭН УР ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ Төгсөгч та бакалаврын оюутан байхдаа дараах ур чадваруудыг хэр эзэмшсэн гэж үзэж байна вэ? Дээр дурьдсан асуултын хариултуудаас гадна нэмж хэлэх санал, зөвлөгөөгөө бичнэ үү! . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Төгсөгч таны ажил хөдөлмөрт амжилт хүсье. Хөдөө Аж Ахуйн Их Сургууль