More Related Content
PPT
PDF
PDF
PPTX
PDF
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс PPT
лекц № 3 ба 4 Эрэлт, Нийлүүлэлт, Мэдрэмж PDF
PPTX
лекц № 12 Хүчин зүйлийн зах зээл What's hot
PPTX
PDF
PPTX
PDF
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс PPTX
PDF
PDF
PDF
PPTX
ажилгүйдэл, түүний хэлбэр PPT
PDF
PDF
Mie.s3 2020 2021on - hariu PPTX
Микро эдийн засаг - Үйлдвэрлэлийн зардал PDF
PDF
PDF
Эдийн засгийн тогтворгүй байдал /эдийн засгийн мөчлөг, эдийн засгийн хямрал, ... PDF
PDF
Пүүс-1: Зах зээлийн тэнцвэр ба тэнцвэрт татвар нөлөөлөх нь /хураангуй/ PDF
PDF
Монополь пүүсийн үйл ажиллагаа Similar to Mie.s14 hh
PDF
PDF
PDF
PPTX
хөдөлмөрийн төгс өрсөлдөөнт зах зээл PDF
PDF
PDF
PDF
PPT
PDF
PDF
PDF
DOCX
PDF
PDF
PDF
PDF
PDF
PPT
12 markets factors production PDF
More from hicheel2020
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
Seminar 11. 2020 2021on -h PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PDF
PPTX
Mie.s14 hh
- 1.
ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ
I.Үндсэнойлголтууд / Орчуулж бич /
Nominal and real wage - Нэрлэсэн болон бодит цалин
Labor supply - Хөдөлмөрийн нийлүүлэлт
Labor demand - Хөдөлмөрийн эрэлт
Labor market - Хөдөлмөрийн зах зээл
Human capital - Хүмүн капитал
Labor union - Үйлдвэрчний эвлэл
Labor productivity - Хөдөлмөрийн бүтээмж
II. Тест
1. Хөдөлмөрийн эрэлтэд нөлөөлдөг үнийн хүчин зүйлс
a) Бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлт
b) Бусад нөөцийн үнийн өөрчлөлт
c )Хөдөлмөрийн үнэ болох цалингийн өөрчлөлт
d)Цалингийн нийт зардалд эзлэх хувийн өөрчлөлт
2. Нэрлэсэн цалин
a) Байгууллагаас тогтоож буй цалин
b) Татвар болон төрөл бүрийн хураамжуудаа төлөөд авч буй цалингийн нийт дүн
c) Худалдан авч чадах бараа үйлчилгээний тоо хэмжээ
d) Ажилчны ажилласан нэгж цагт ноогдуулан тогтоож буй цалин
3. Хөдөлмөрийн эрэлт
a) Тухайн хугацааны тэнцвэрт цалингийн түвшинд ажилд ороход бэлэн байгаа ажилчдын тоо
b) Тухайн хугацаан тэнцвэртэй цалингийн түвшинд ажил эрхэлж байгаа хүмүүсийн тоо
c) Тухайн хугацааны тэнцвэрт цалинд пүүсийн зүгээс худалдан авахад бэлэн буй ажилчдын
тоо
d) Тухайн хугацааны тэнцвэрт цалингийн түвшинд ажилгүй байгаа нийт хүмүүсийн тоо
4. Дараах хүчин зүйлс хөдөлмөрийн эрэлтийн муруйг шилжүүлдэг
a) Бусад хүчин зүйлийн үнийн өөрчлөлт
b) Хөдөлмөрийн оролцоотойгоор бүтээгддэг бараа үйлчилгээний үнийн өөрчлөлт
c) Бүх хариулт зөв
d) Хөдөлмөрийн бүтээмж буюу ахиу бүтээгдэхүүний өөрчлөлт
5. Хөдөлмөрийн үнэ $5 үед LD
5=25, $6 болоход LD
6=20 болсон бол энэ үед _____
a) Хөдөлмөрийн эрэлтийн өөрчлөлт бий болно.
b) Хөдөлмөрийн муруй шилжилт хийнэ.
c) Хөдөлмөрийн нийлүүлэлтийн тоо хэмжээний өөрчлөлт бий болно.
d) Хөдөлмөрийн эрэлтийн тоо хэмжээний өөрчлөлт бий болно.
6. Ажилчдын тоо 5 үед TP5=20 Kхөдөлмөрийн тоо өөрчлөгдөөгүй байхад TP6=25 болсон бол энэ
үед_____
a) Хөдөлмөрийн тоо хэмжээний эрэлтийн тоо хэмжээний өөрчлөлт бий болно.
b) Хөдөлмөрийн муруй шилжилт хийнэ.
c) MХөдөлтөрийн эрэлт нийлүүлэлтийн өөрчлөлт бий болно
d) Дээрх хариултууд бүгд буруу байна.
7. Төрөөс цалингын доод түвшинг тогтооно энэ үед_____ бий болно
a) Хөдөлмөрийн хомсдол_____ b) Ажилгүйдэл_____
c )Хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэр_____ d)Дээрх нөхцөлөөр тодорхойлох боломжгүй_____
8. Хөдөлмөрийн зах зээлийн загварууд
a) ХЗЗ-ийн Төгс өрсөлдөөнт загвар
b) Хөдөлмөрийн зах зээлийн үйлдвэрчний эвлэлийн оролцоотой загвар
- 2.
c) Хөдөлмөрийн захзээлийн монопсони загвар d) Дээрх бүх загвар хариулт бүгд зөв
9. Монопсони пүүс
a) ХЗЗ дээр тухайн мэргэжлийн хөдөлмөрийг ганцаараа хөлслүүлдэг пүүс
b) ХЗЗ-д тухайн мэргэжлийн хөдөлмөрийг ганцаараа хөлсөлдөг пүүс
c) Бараа үйлчилгээг ганцаараа худалдан авдаг пүүс
d) Бараа үйлчилгээг ганцаараа худалддаг пүүс
10. Төгс өрсөлдөөнт хөдөлмөрийн зах зээл дээрх хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний орлого
монопсони пүүсийн хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний орлогоос
a) Бага байна b) Тэнцүү байна c) Ямарч байж болно d) Их байна
11. Төгс өрсөлдөөнт ХЗЗ дээр ашиг хамгийн их байх нөхцөл
a) MR∙ MPL= w ∙ (1 +
1
𝜋 𝐿
) b) P∙ MPL= w c) MR∙w= p d)Дээрх хариултууд бүгд буруу
12. Үйлдвэрчний эвлэлийн хаалттай бодлого
a) Хөдөлмөрийн нийлүүлэлтийг багасгахад чиглэдэг
b) Хөдөлмөрийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэдэг
c) Хөдөлмөрийн эрэлтийг багасгахад чиглэгддэг
d) Хөдөлмөрийн эрэлтийг нэмэгдүүлэхэд чиглэгддэг
13. Үйлдвэрчний эвлэл ТӨЗЗ дээр хөдөлмөрийн эрэлтийн дараах аргаар урамшуулдаг
a) Цагаач иргэдийн тоонд хязгаарлалт тавих
b) Орлох нөөцүүдийн үнийг нэмэгдүүлэх
c) Насанд хүрээгүй хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэлтийг хориглох
d) Хөдөлмөрийн ажилын цагийг бууруулах
14. Орлогын нөлөө дараах нөхцөлд бий болдог
a) Чөлөөт цагаа багасган ажлын цагаа нэмэгдүүлэхэд b)Зөвхөн чөлөөт цагаа бууруулах үед
c) Ажлын цагаа багасгаж чөлөөт цагаа нэмэгдүүлэх үед d)Зөвхөн илүү цагаар ажиллах үед
15. Ямар үед хөдөлмөрийн нийлүүлэлтийн муруй эргэж нумарсан хэлбэртэй байдаг вэ?
a) Ажлын цаг ажилчдын тоогоор хөдөлмөрийн нийлүүлэлтийг хэмжих үед
b) Зөвхөн хөдөлмөрийн тоо хэмжээгээр хөдөлмөрийн нийлүүлэлтийг хэмжих үед
c) Зөвхөн ажлын цагаар хөдөлмөрийн нийлүүлэлтийг хэмжих үед
d) Ажлын цаг ажлын тоогоор хөдөлмөрийн нийлүүлэлтийг хэмжих үед
16. ТӨХЗЗ дээр пүүсийн хөдөлмөрийн нийлүүлэлтийн муруй байдаг
a) Эсрэг налалттай b) Сөрөг налалттай c) Төгс мэдрэмжгүй d) Төгс мэдрэмжтэй
17. ТӨХЗЗ дээр ашиг хамгийн их байх үед
a) MRPX=MFCX=PX b) MRPL=MFCL=W c) MR∙MPL=W d) MPL=W
18. Бодит цалин
a) Байгууллагаас тогтоож буй цалин
b) Ажилчдын ажилласан цагт ноогдуулан тогтоож буй цалин
c) Нэрлэсэн цалингаараа худалдан авч буй бараа үйлчилгээний тоо хэмжээ
d) Дээрх хариултууд бүгд буруу байна
19. 2006 нэрлэсэн цалин 100000 төгрөг,бараа, үйлчилгээнийүнэ1200 төгрөг,2007 онд нэрлэсэн
цалин 120000 төгрөг,бараа үйлчилгээний үнэ 1500 төгрөг бол бодит цалингийн өөрчлөлт
a) Бодит цалин 5 хувиар өссөн байна. b) Бодит цалин 5 хувиар буурсан байна.
c ) Бодит цалин 2,5 хувиар өссөн байна. d) Бодит цалин 2,5 хувиар буурсан байна.
20. Цалингийн ялгаатай байдал
a) Хүмүн капиталтай холбоотой байдаг.
b) Тухайн улс орны газар зүйн байрлалтай холбоотой байдаг.
c) Хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлттэй холбоотой байдаг. d)Дээрхи хариултууд бүгд зөвбайна.
21.Үйлдвэрчний эвлэлээс хөдөлмөрийн нийлүүлэлтийг бууруулах аргууд
a) Ажлын цагийг бууруулах,тэтгэврийн насны хүн амыг албан ёсоор тэтгэвэрт хамруулах
b) Бүх хариултууд зөв байна
- 3.
c) Хөдөлмөрийн насандхүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг хориглох
d) Цагаач иргэдийн тоонд хязгаарлалт тогтоох
22. Хөдөлмөртэй орлодог нөөцийн үнэ өссөн үед үйлдвэрлэлийн хэмжээний нөлөөнөөс
орлуулалтын нөлөө давамгайлж байсан бол дараах өөрчлөлт бий болно.
a) Хөдөлмөрийн эрэлт буурна b) Хөдөлмөрийн эрэлт өснө.
c) Хөдөлмөрийн нийлүүлэлт өснө. d)Дээрх хариултууд бүгд зөв байна.
23. ХЗЗ тэнцвэрт үед Үйлдвэрчний эвлэл хөдөлмөрийн эрэлтийг урамшуулах бодлого явуулбал
a) Тэнцвэрт цалин өсч, ажил эрхлэлтийн түвшин буурна.
b) Тэнцвэрт цалин буурч, ажил эрхлэлтийн түвшин өснө.
c) Тэнцвэрт цалин болон хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний орлого хоёул буурна.
d) Тэнцвэрт цалин болон хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний орлого хоёул өснө
24. Пүүсийн хөдөлмөрийн эрэлтийн муруйтай пүүсийн_____ижил байдаг
a) Ахиу бүтээгдэхүүний орлогын муруй
b) Хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний орлогын муруй
c) Ахиу орлогын муруй d)Хөдөлмөрийн ахиу зардлын муруй
25. Хөдөлмөрийн эрэлтийн мэдрэмж_____хамаардаг
a) Үйлдвэрлэлийн процессод оролцож буй хөдөлмөрийн нийт зардалд эзлэх хувиас
b) Бараа бүтээгдэхүүний эрэлтийн мэдрэмжээс
c) Хөдөлмөрийг капиталаар орлуулах орлуулалтын зэргээс
d) Дээрхи хариултууд бүгд зөв байна.
26. Дараахь өгүүлбэрүүдээс аль нь хөдөлмөрийн эрэлт болон ахиу бүтээгдэхүүний муруйн
хоорондох хамаарлыг зөв илэрхийлэх вэ?
a) Муруйнуудын огтлолцлоор хөдөлмөрийн тоо хэмжээ тодорхойлогддог.
b) Ахиу бүтээгдэхүүний орлогын муруй эрэлтийн муруйн дээр болон баруун талд байрладаг.
c) Эдгээр муруйнууд адил байдаг.
d) Ахиу бүтээгдэхүүний орлогын муруй эрэлтийн муруйн зүүн талд байдаг.
27.Пүүсийн хөдөлмөрийн эрэлтийн муруй
a) Ялгаатай цалингийн түвшинд хэдэн хөдөлмөр хөлсөлж байгааг харуулдаг
b) Хүчин зүйлийн ахиу орлогын муруйгаас илүү мэдрэмжтэй байдаг
c) Хүчин зүйлийн ахиу орлогын муруйгаас мэдрэмж муутай байдаг.
d) Эерэг налалттай байдаг.
28.Пүүсийн хөдөлмөрийн эрэлтийн муруй
a) Хөдөлмөрийн нийлүүлэлтээс үүсдэг.
b) Хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний орлогын муруйгаар тодорхойлогддог.
c) Хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүний орлогын муруйнаас дээгүүр байрладаг.
d) Тэнцвэрт цалингийн түвшинд төгс мэдрэмжтэй байдаг.
29. Цалингийн түвшин буурвал
a) Хөдөлмөрийн эрэлтийн муруй баруун тийш шилжилт хийнэ.
b) Хөдөлмөрийн эрэлтийн муруй зүүн тийш шилжилт хийнэ.
c) Хөдөлмөрийн эрэлтийн дагуух цэгэн өөрчлөлт бий болох ба харин муруй шилжилт
хийхгүй.
d) Дээрхи хариултууд бүгд зөв байна.
30. Пүүс ашгаа хамгийн их байлгадаг бол дараахь нөхцөл хангагдах ёстой.
a) W>MRPL b)W=MRPL c)W<MRPL d)W=MPL
31. Төгс өрсөлдөөнт пүүс ашгаа хамгийн их байлгадаг бол----------- байна.
a) MPL=
𝑤
𝑝
b) MRPL=w c) MR=MC d)Дээрхи хариултууд бүгд зөв байна.
32.Дараах нөхцлөөр хөдөлмөрийн тоо хэмжээг сонговол ашиг хамгийн их байна.
a) Бүх хариулт зөв байна. b)Ахиу бүтээгдэхүүний орлого цалинтай тэнцүү бол
b) Ахиу орлогыг ахиу бүтээгдэхүүнээр үржүүлсэн үржвэр цалинтай тэнцүү бол
c) Цалин болон бараа, үйлчилгээний үнийн харьцаатай ахиу бүтээгдэхүүн тэнцүү бол
- 4.
33.Пүүсийн бүтээгдэхүүн,үнийн өсөлт
a)Хөдөлмөрийн нэгж бүрийн ахиу бүтээгдэхүүний орлогыг өсгөнө.
b) Хөдөлмөрийн эрэлтийн муруйг баруун дээш шилжүүлнэ.
c) Дээрхи хариултууд бүгд зөв d)Дээрх хариултууд бүгд буруу байна.
34. Бараа, үйлчилгээний үнэ өссөн бол
a) Хөдөлмөрийн ахиу бүтээгдэхүүн өснө. b)Ахиу бүтээгдэхүүний орлого өснө.
c) Хөдөлмөрийн эрэлт өснө. d)Хөдөлмөрийн эрэлт буурна.
35. Бараа,үйлчилгээний үнэ болон ахиу орлого өссөн бол хөлсөлж буй ажилчдын тоо
a) Буурна b) Өснө. c) Өөрчлөгдөхгүй тогтмол байна.
d) Дээрх хариултуудын аль нь байх боломжтой.
36. Монопсони пүүс бөгөөд пүүсийн ахиу орлого буурвал
a) Пүүсийн хөдөлмөрийн эрэлт өснө. b) Пүүсийн хөдөлмөрийн эрэлт буурна.
c )Пүүсийн хөдөлмөрийн эрэлт өөрчлөгдөхгүй. d) Пүүсийн хөдөлмөрийн нийлүүлэлт өснө.
37. Урт хугацаанд хөдөлмөрийн эрэлтийн мэдрэмж
a) Богино хугацааны мэдрэмжээс бага байна. b)Богино хугацааны мэдрэмжтэй адил байна.
c) Богино хугацааны мэдрэмжээс их байна. d) Тэгтэй тэнцүү байна.