SlideShare a Scribd company logo
1 of 5
Улаанбаатар радиогаар ЕШ-ийн шалгалтанд бэлтгэж байгаа
              сурагчдад заах нийгмийн тухай мэдлэг хичээлийн хөтөлбөр
                                                                            2010.05.10

  Сайн байцгаана уу Хүүхдүүдээ Өнөөдөр багш нь хүүхдүүд та нартаа нийгмийн тухай
мэдлэг хичээлээр ерөнхий эрдмийн шалгалтанд хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө өгөх гэж
байна.

   Энэ удаа би та нарт нийгмийн тухай мэдлэг хичээлийн эдийн засаг, улс төрийн
талаарх бүлэг сэдвүүдийг багцлан хүргэж байна. Та нар боломжтой бол үзэг дэвтэр, сурах
бичгээ аваад радиодоо ойртон суугаарай.Энэ сэдвийг ярихын тулд

Хүүхдүүд та нарт эдийн засаг, улс төр яагаад хэрэгтэй вэ? гэсэн асуулт зайлшгүй
тавигдана.

     Та өөрөөсөө эдийн засаг, улс төр судлах ямар шаардлага надад байна вэ? гэж
асуугаад үз. Тэгвэл танд чухал хэд хэдэн шалтгаан бий. Нэг хэсэг нь танд хувь хүний
хувьд хамаатай байхад нөгөө хэсэг шалтгаан нь та хөдөлмөрлөн мөнгө олж, түүнээ
зарцуулдаг хүний хувьд, бас иргэн хүний хувьд хамаарч болно . Хүүхдүүд та нар амьдарч
буй нийгмийнхээ гишүүний хувьд чи эдийн засаг, улс төрийн мэдлэггүйгээр оршин тогтнож
чадахгүй. Эдийн засаг, улс төрөөс хол байдаг, түүнийг сонирхдоггүй хүн гэж байхгүй.
Ажил хийж байгаа,бараа худалдан авч байгаа бүх хүмүүс эдийн засгийн харилцаанд орж
байдаг. Хүнс тэжээл, орон байр хувцас, зав чөлөөгөө өнгөрүүлэх арга бүгд л ямар нэгэн
байдлаар эдийн засгийн хүчин зүйлээр тодорхойлогдоно. Мөн “та улс төрөөр оролдохгүй
ч улс төр таниар оролдоно” гэсэн үг байдаг. Учир нь хувь хүмүүсийн улс төрийн мэдлэг ,
соѐл, оролцооноос бүхэл нийгмийн хөгжил шалтгаалж байдаг иймээс энэ удаад хүүхдүүд
та бүхэндээ эдийн засаг, эрэлт, нийлүүлэлт, зах зээлийн үнэ, ажил эрхлэлт, инфляци ба
ажилгүйдлийн талаар тайлбарлах болно.

Эхлээд эдийн засгийн асуудлуудаар ярилцъя.

Эдийн засаг нь хүний хэрэгцээ, түүнийг яаж хангахтай холбоотой харилцааг судалдаг
шинжлэх ухаан юм. Гэтэл хүмүүсийн хэрэгцээ хязгааргүй, түүнийг хангах нөөц хязгаартай.
Тиймээс эдийн засгийн үндсэн асуудал нь юуг, яаж, хэнд зориулж үйлдвэрлэх вэ гэсэн
асуудал байдаг.Эдийн засагчид аливаа асуудлыг шийдэхдээ макро ба микро гэсэн 2
түвшинд авч үздэг.Макро эдийн засаг нь бүхэл бүтэн улс орны хэмжээний эдийн засгийн
өсөлт, инфляци, үндэсний нийт бүтээгдэхүүн, төрийн төсөв, зэргийг судалдаг. Макро
эдийн засгийн асуудлаар гол шийдвэрийг засгийн газар гаргана. Микро эдийн засаг нь
хэрэгцээ, эрэлт, нийлүүлэлт зэрэг эдийн засгийн тодорхой хэсгүүдийг судалдаг. Энэ
талаар шийдвэрүүдийг бизнес эрхлэгчид гаргаж байдаг.

Улс орны хэмжээнд хүмүүүсийн хэрэгцээг хангахын тулд хязгаарлагдмал нөөцийг
хувиарлахад ашиглаж байгаа зохион байгуулалтын уялдааг эдийн засгийн тогтолцоо
гэдэг. Хүн төрөлхтний түүхэн дэх эдийн засгийн тогтолцоонууд нь :
       Чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоо
       Захиргаадалтын үеийн эдийн засгийн тогтолцоо
Холимог эдийн засгийн тогтолцоо
       Уламжлалт эдийн засгийн тогтолцоо гэсэн хэв маягуудад хуваагддаг.
 Зах зээлийн эдийн засаг нь
    1. Чөлөөт өрсөлдөөний зах зээл
    2. Төгс бус өрсөлдөөний зах зээл гэсэн хэлбэртэй бөгөөд энэ нь дотроо
              Олигополь
              Монопольт өрсөлдөөний
              Монополь зах зээл гэсэн төрлүүдтэй.
Зах зээлийн нэг үндсэн шинж нь өрсөлдөөн. Өрсөлдөөн гэдэг нь зах зээлд оролцогчдын
хооронд үйлдвэрлэл болон таваарыг худалдах, худалдан авах талаар бусдаас давуутай
нөхцлийг олж авахын төлөөх тэмцэлдээнт харилцааг хэлдэг.
Бизнесийн байгууллагууд хоорондоо борлуулалт, үнэ, технологи, эрэлт бий болгох чадвар
зэргээрээ өрсөлддөг. Энэ нь эргээд үйлдвэрлэл үйлчилгээгээ нэмэгдүүлэх, өртгөө
багасгах, үнээ хямдруулах, үр ашгаа дээшлүүлэх хөшүүрэг болдог.
      Гэтэл төгс бус өрсөлдөөний зах зээлийн үед монополь үүснэ. Монополь гэж ихэнх
үйлдвэрүүдийг хяналтандаа аваад, бараа үйлчилгээний үнэнд нөлөөлж байх боломжийг
олсон зах зээлийн бүтцийг хэлдэг. Засгийн газар аль нэг бараа үйлчилгээнд онцгой эрх
олгох, патент өгөх, нэг салбарын жижиг компаниуд хоорондоо нэгдэж нийлэн том пүүс
болох замаар монополь үүсдэг. Тухайлбал нэг сорил ажиллаж үзье. Телевизийн
“Тэнгисийн цаг” нэвтрүүлгээр хоол хийх арга технологийн талаар заадаг. Тэгвэл Тэнгис
энэ ажлаа ном болгон хэвлүүлбэл монополийн тухай жишээнд орох уу? Монополийн
тухай жишээ мөн, тэр дотроо хуулиар зөвшөөрөгдсөн хууль ѐсны монополь болно. Микро
эдийн засгийн үндсэн асуудлуудад эрэлт, нийлүүлэлт, зах зээлийн үнэ ордог тухай
хичээлийнхээ өмнө багш нь дурдсан . Одоо энэ тухай ярилцъя.
     Хүмүүсийн хангагдаагүй хүслийг хэрэгцээ гэнэ.Харин худалдан авах чадвараар
баталгаажсан хэрэгцээг эрэлт гэдэг: Өөрөөр хэлбэл хүмүүсийн авахыг хүсч байгаа
зүйлийг биш авч чадах зүйлс нь эрэлт болно. Барааны үнэ буурвал эрэлт нь их болж, үнэ
өсвөл эрэлт бага болно.Энэ зүй тогтлыг эрэлтийн хууль гэдэг.
Эрэлтийн хэмжээнд үнийн өөрчлөлт ямар хэмжээгээр өөрчлөгдөх зүй тогтлыг эрэлтийн
мэдрэмж гэнэ. Үнэ нь өөрчлөгдөхөд борлуулалт нь мөн өөрчлөгдөж байвал эрэлтийн
мэдрэмж сайтай бараа, өөрчлөгдөхгүй байвал мэдрэмж муутай бараа гэдэг. Хүүхдүүд
та нартаа үүнийг ойлгуулахын тулд нэгэн жишээ авъя. Цагаан сар болох ойртоод сүүний
үнэ1200 төгрөгнөөс 50 хувиар өсчээ. Үүний нэг адил лаазтай коко кола-гийн үнийг 600
төгрөгнөөс мөн 50 хувиар өсгөвөл Сүүний үнэ 2100 төгрөг болох ба кока кола ийн үнэ
900 төгрөг болж өсөв. Хүмүүс сүүний үнэ асар их өссөнийг гайхах мөртөө сүүг худалдан
авсаар байв. Харин кока кола-ийн үнэ өссөнийг мэдээд хүмүүс бараг худалдан авахаа
болино. Оронд нь өөр төрлийн хямд кока кола худалдаж авах болно. Үнэ нь өсөөд байхад
эрэлт нь буурдаггүй барааг эрэлтийн мэдрэмж муутай бараа гэдэг, харин бага зэрэг үнийн
өөрчлөлтөөс болоод эрэлт нь буурдаг барааг эрэлтийн мэдрэмжгүй бараа гэдэг.Тэгэхээр
сүү бол эрэлтийн мэдрэмжгүй бараа, кока кола бол эрэлтийн мэдрэмж тэй бараа болж
байна. Эрэлтэнд худалдан авагчдын тоо, тэдний орлого,хүсэл таашаал,мөн тухайн
бараатай хослох болон орлох барааны үнэ, тоо хэмжээ, бүтээгдэхүүний хүлээлт зэрэг
үнийн бус хүчин зүйл нөлөөлнө.
Тодорхой хугацааны турш үйлдвэрлэгчдийн зүгээс борлуулахыг санал болгосон
бөгөөд хангаж чадах барааны тоо хэмжээг нийлүүлэлт гэдэг. Үнэ болон нийлүүлэлтийн
тоо хэмжээ 2 ын харилцан уялдааг нийлүүлэлтийн хууль гэдэг.Нийлүүлэлтэнд нөөцийн
үнэ, технологийн дэвшил, татвар, хослох болон орлох барааны үнэ, хүлээлт нөлөөлнө.
Эрэлт болон нийлүүлэлт 2 тэнцсэн үед зах зээлд тэнцвэрт үнэ тогтдог. Өөрөөр хэлбэл
барааны илүүдэл юм уу хомсдол үүсээгүй үед тухайн барааны бодит үнэ тогтдог.
      Чөлөөт зах зээлийн амин сүнс нь өрсөлдөөн, өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүдийн
эдийн засгийн орчин дахь шалгарал юм. Тийм ч учраас эдийн засгийн онолыг үндэслэгч
А.Смит     Өрсөлдөөн бол зах зээлийн системийг удирдан зохицуулдаг ’’үл үзэгдэх гар’’
гэж тодорхойлсон. Өрсөлдөөн гэдэг нь зах зээлд оролцогчдын хооронд үйлдвэрлэл
болон таваарыгхудалдах, худалдан авах талаар бусдаас давуутай нөхцөлийг олж авахын
төлөө явагдаж байгаа тэмцэлдээнт харилцаа г хэлдэг.
    Өрсөлдөөний хэлбэрүүдийг дараах байдлаар ангилж болно.
   1. Борлуулалтын өрсөлдөөн        / Зах зээлд эзлэх хувийн жингээ нэмэгдүүлэх /
   2. Үнийн өрсөлдөөн               / өөрийн бүтээгдэхүүнээ хэрэглэх хэрэглэгчтэй
       болохын тулд хямд үнэтэй чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх /
   3. Технологийн өрсөлдөөн         / бага зардлаар үр ашигтай үйлдвэрлэл явуулахын
       тулд техник технологи олж авах /
   4. Эрэлтийг бий болгох чяадварын өрсөлдөөн / зар сурталчилгаагаар /
Зах зээлийг
       Төгс өрсөлдөөний
       Төгс бус өрсөлдөөний зах зээл гэж 2 хуваана.
       Чөлөөт өрсөлдөөний зах зээл гэдэг бол бараа үйлчилгээг борлуулагч өрсөлдөн
       худалдаж байгаа зах зээл юм. Ийм зах зээл олон борлуулагч, худалдан авагчтай
       тул аль нэг барааны эрэлт, нийлүүлэлт, үнийг нэг борлуулагч тогтоож чадахгүй,
       барааны үнэ эрэлт нийлүүлэлтээр тогтоно.
       Төгс бус өрсөлдөөний зах зээл гэдэг бол цөөн тооны том борлуулагч өрсөлддөг зах
       зээл юм.
     Монополь өрсөлдөөний эсрэг ойлголт. Монополь нь бизнесийн үйл ажиллагаанд
төрийн, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн эдэлж байгаа онцгой эрх юм.
Бизнесийн хүрээн дэх эдгээр субъектүүд нь өөрийн онцгой эрхээ ашиглан аятай нөхцөл
олж авах улмаар зах зээл дэх нөлөөний хүрээгээ тэлэх бодлого явуулдаг. Ийм бодлого
явуулахдаа өөр хоорондоо нэгдэн нийлэх зохион байгуулалтын тодорхой хэлбэрийг бий
болгодог. Үүний тодорхой жишээ нь Олигополь юм. Олигополь гэдэг нь үйлдвэрлэл
үйлчилгээний тодорхой салбарыг цөөн тооны компани пүүс тодорхойлдог тийм зах зээл
юм. Ийм зах зээлд үнийн бус өрсөлдөөн, барааны ялгамж их, үйлдвэрлэгч цөөн, шинэ
нэгжүүд нэвтрэн ороход бэрхшээлтэй байдаг.
       Ажил эрхлэлт Хөдөлмөр ажиллах хүч арилжагдах орон зай нь хөдөлмөрийн зах
зээл юм.
Ажил эрхлэлтийн түвшин нь хөдөлмөрийн чадвартай хүн амаас хэдэн хувь нь ажил
эрхэлж байна гэдгийг харуулдаг үзүүлэлт. Ажил эрхлэлтийн эсрэг ойлголт нь ажилгүйдэл .
Ажилгүйдэл гэдэг нь хөдөлмөрийн захад өөрийн ажиллах хүчнээ худалдахыг санал
болгосон, ажил идэвхтэй хайж байгаа хүмүүсийн тоо хэмжээ юм.
Ажилгүйдлийн хэлбэрүүдийг :
1. Завсрын
  2. Бүтцийн
  3. Мөчлөгийн гэж хуваадаг.




Одоо хүүхдүүд та бүхэндээ сорил дээр ажиллахад анхаарах зүйлүүдийг зөвлөж
байна.

  1. Сорилоо сайн хийнэ, сайн ажиллана гэсэн эрмэлзлэлтэй байх
  2. Сорилын зүй тогтлыг ажиглаж, гярхай ажигламтгай байх
  3. Сорил буюу тестийн даалгаваруудыг тэвчээртэй, уйгагүй сайн сууж ажиллах
  4. Өдөр бүр тодорхой хэмжээний сорилыг ажиллаж бай. Сорилыг ажиллах чиний
      хувьд байнгын дадал байх ѐстой
  5. Асуултынхаа утгыг ойлголгүй хариултыг харах хэрэггүй
  6. Хариултын бүх хувилбарыг уншилгүй зөв гэж бодож байгаа хариултаа бөглөж
      болохгүй. Учир нь зарим асуулт дандаа зөв хариулттай байх бөгөөд тэр дундаас
      хамгийн зөв хариултыг олохыг чамаас шоаардаж байдаг.
  7. Эргэлзсэн асуулт байвал тэр асуултыг тэр дор нь биш хэд хэдэн сорил
      ажилласаны дараа дахиж унш.
  8. Урт өгүүлбэртэй асуултыг уншилгүй алгасч болохгүй. Урт өгүүлбэртэй тестийн
      асуултын хариулт нь тэр урт өгүүлбэрүүд дотроо байдаг.
  9. Зөв хариултыг богино хугацаанд олохын тулд буруу гэж бодож байгаа хариултын
      хувилбаруудыг хас. Үлдсэн хувилбаруудыг дахин бод.
  10. Сорилоо маш сайн уншиж , утга агуулга болон асуусан асуултаа сайтар ялгаж
      ойлгох хэрэгтэй

  Өнөөдөр хүүхдүүд та бүхэнд нийгмийн тухай мэдлэг хичээлээр эдийн засаг, улс төрийн
  талаарх бүлэг сэдвүүдийг хэрхэн уншиж сорил ажиллах талаар зөвлөмж зөвлөгөөг
  өглөө.

  Анхаарал тавьсанд баярлалаа.
Сорил даалгаварын бүтэц хэв маягийг ажиглах хэрхэн эхэлж , өрнөж. төгссөн байна вэ?
Анхааралтай жишиж ажигла

   11. Үгийн үнэ цэнэ ганц үгээр ямар их агуулгыг илэрхийлж байна вэ ямар үгтэй
       холбогдож ямар утга санааг илэрхийлж байна, гаргаж байгаа санаатайгаа хэрхэн
       холбогдож байна вэ гэдгийг ухаж ойлгох
   12. Уншиж байгаа зүйлээ ойлгож , ажиглалт дүгнэлт хийх хэрэгтэй
   13. Тэвчээртэй хөдөлмөрлөх
   14. Сорилын асуулт болон өгөгдлүүдээ ажиллах хэрэгтэй

More Related Content

What's hot

Micro l2.2019 2020
Micro l2.2019   2020Micro l2.2019   2020
Micro l2.2019 2020hicheel2020
 
эдий засгийн сонгох тест
эдий засгийн сонгох тестэдий засгийн сонгох тест
эдий засгийн сонгох тестediinzasag
 
Micro l13.2020 2021
Micro l13.2020 2021Micro l13.2020 2021
Micro l13.2020 2021hicheel2020
 
б.нэргүй
б.нэргүйб.нэргүй
б.нэргүйnergvi
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргаГончигжавын Болдбаатар
 
Micro l16.2019 2020on
Micro l16.2019 2020onMicro l16.2019 2020on
Micro l16.2019 2020onhicheel2020
 
хөдөлмөрийн төгс өрсөлдөөнт зах зээл
хөдөлмөрийн төгс өрсөлдөөнт зах зээлхөдөлмөрийн төгс өрсөлдөөнт зах зээл
хөдөлмөрийн төгс өрсөлдөөнт зах зээлsuvdaa chimedregzen
 
Macro L4.2019-2020
Macro L4.2019-2020Macro L4.2019-2020
Macro L4.2019-2020hicheel2020
 
Micro l12.2019 2020
Micro l12.2019 2020Micro l12.2019 2020
Micro l12.2019 2020hicheel2020
 
Micro l1.2019 2020
Micro l1.2019 2020Micro l1.2019 2020
Micro l1.2019 2020hicheel2020
 
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлхөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлZaya G
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагErdenee Chimed
 

What's hot (20)

Micro l2.2019 2020
Micro l2.2019   2020Micro l2.2019   2020
Micro l2.2019 2020
 
Amar1
Amar1Amar1
Amar1
 
Micro2
Micro2Micro2
Micro2
 
эдий засгийн сонгох тест
эдий засгийн сонгох тестэдий засгийн сонгох тест
эдий засгийн сонгох тест
 
Seminar 1
Seminar  1Seminar  1
Seminar 1
 
Online lecture 8
Online lecture 8Online lecture 8
Online lecture 8
 
Micro l13.2020 2021
Micro l13.2020 2021Micro l13.2020 2021
Micro l13.2020 2021
 
Micro lecture 1
Micro lecture 1Micro lecture 1
Micro lecture 1
 
Ediin zasgiin-onol-1.2
Ediin zasgiin-onol-1.2Ediin zasgiin-onol-1.2
Ediin zasgiin-onol-1.2
 
б.нэргүй
б.нэргүйб.нэргүй
б.нэргүй
 
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
 
Econ l10 a.2020
Econ l10 a.2020Econ l10 a.2020
Econ l10 a.2020
 
Micro l16.2019 2020on
Micro l16.2019 2020onMicro l16.2019 2020on
Micro l16.2019 2020on
 
хөдөлмөрийн төгс өрсөлдөөнт зах зээл
хөдөлмөрийн төгс өрсөлдөөнт зах зээлхөдөлмөрийн төгс өрсөлдөөнт зах зээл
хөдөлмөрийн төгс өрсөлдөөнт зах зээл
 
Macro L4.2019-2020
Macro L4.2019-2020Macro L4.2019-2020
Macro L4.2019-2020
 
Micro l12.2019 2020
Micro l12.2019 2020Micro l12.2019 2020
Micro l12.2019 2020
 
Micro l1.2019 2020
Micro l1.2019 2020Micro l1.2019 2020
Micro l1.2019 2020
 
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлхөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
 
Online lecture 1
Online lecture 1Online lecture 1
Online lecture 1
 

Similar to Radio hicheel

Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1Etugen
 
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptГазарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptEnkh Tseba
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагErdenee Chimed
 
Газарзүй 9 Зах зээлийн тухай.pptx
Газарзүй 9 Зах зээлийн тухай.pptxГазарзүй 9 Зах зээлийн тухай.pptx
Газарзүй 9 Зах зээлийн тухай.pptxEnkh Tseba
 
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх ньО.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх ньbatnasanb
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekctboldmaa
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekctboldmaa
 
Report food rigth consumer
Report food rigth consumerReport food rigth consumer
Report food rigth consumerub_old
 
Econ l11. 2020 2021on
Econ l11. 2020  2021onEcon l11. 2020  2021on
Econ l11. 2020 2021onhicheel2020
 
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...batnasanb
 
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практикМаркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практикE-Gazarchin Online University
 

Similar to Radio hicheel (20)

Miel16.2020
Miel16.2020Miel16.2020
Miel16.2020
 
эдийн засгийн онол -1
эдийн засгийн онол -1эдийн засгийн онол -1
эдийн засгийн онол -1
 
Лекц 1
Лекц 1Лекц 1
Лекц 1
 
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptГазарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
 
Газарзүй 9 Зах зээлийн тухай.pptx
Газарзүй 9 Зах зээлийн тухай.pptxГазарзүй 9 Зах зээлийн тухай.pptx
Газарзүй 9 Зах зээлийн тухай.pptx
 
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх ньО.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
О.Нямхүү - Латерал маркетингийг хэрэгжүүлэх нь
 
лекц №1
лекц №1лекц №1
лекц №1
 
Nu 12 r angi
Nu 12 r angiNu 12 r angi
Nu 12 r angi
 
Ковид ба эдийн засаг
Ковид ба эдийн засагКовид ба эдийн засаг
Ковид ба эдийн засаг
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1
 
Lecture 6 10
Lecture 6 10Lecture 6 10
Lecture 6 10
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekct
 
Pdf tekct
Pdf tekctPdf tekct
Pdf tekct
 
Seminar 1,2
Seminar  1,2Seminar  1,2
Seminar 1,2
 
Report food rigth consumer
Report food rigth consumerReport food rigth consumer
Report food rigth consumer
 
Econ l11. 2020 2021on
Econ l11. 2020  2021onEcon l11. 2020  2021on
Econ l11. 2020 2021on
 
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
С. Мараа - Монгол дахь компаниудын трансакцийн зардал, түүнийг бууруулах боло...
 
Маркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практикМаркетингийн судалгаа онол практик
Маркетингийн судалгаа онол практик
 

More from Myagaa_1963

хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилMyagaa_1963
 
хүмүүнлэгийн төлөв 1
хүмүүнлэгийн төлөв 1хүмүүнлэгийн төлөв 1
хүмүүнлэгийн төлөв 1Myagaa_1963
 
хүмүүнлэгийн үйлдэл
хүмүүнлэгийн үйлдэлхүмүүнлэгийн үйлдэл
хүмүүнлэгийн үйлдэлMyagaa_1963
 
анги даасан багш миний сэтгэлийн үг
анги даасан багш миний сэтгэлийн үганги даасан багш миний сэтгэлийн үг
анги даасан багш миний сэтгэлийн үгMyagaa_1963
 

More from Myagaa_1963 (6)

Presentation1
Presentation1Presentation1
Presentation1
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
хайр 1
хайр 1хайр 1
хайр 1
 
хүмүүнлэгийн төлөв 1
хүмүүнлэгийн төлөв 1хүмүүнлэгийн төлөв 1
хүмүүнлэгийн төлөв 1
 
хүмүүнлэгийн үйлдэл
хүмүүнлэгийн үйлдэлхүмүүнлэгийн үйлдэл
хүмүүнлэгийн үйлдэл
 
анги даасан багш миний сэтгэлийн үг
анги даасан багш миний сэтгэлийн үганги даасан багш миний сэтгэлийн үг
анги даасан багш миний сэтгэлийн үг
 

Radio hicheel

  • 1. Улаанбаатар радиогаар ЕШ-ийн шалгалтанд бэлтгэж байгаа сурагчдад заах нийгмийн тухай мэдлэг хичээлийн хөтөлбөр 2010.05.10 Сайн байцгаана уу Хүүхдүүдээ Өнөөдөр багш нь хүүхдүүд та нартаа нийгмийн тухай мэдлэг хичээлээр ерөнхий эрдмийн шалгалтанд хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө өгөх гэж байна. Энэ удаа би та нарт нийгмийн тухай мэдлэг хичээлийн эдийн засаг, улс төрийн талаарх бүлэг сэдвүүдийг багцлан хүргэж байна. Та нар боломжтой бол үзэг дэвтэр, сурах бичгээ аваад радиодоо ойртон суугаарай.Энэ сэдвийг ярихын тулд Хүүхдүүд та нарт эдийн засаг, улс төр яагаад хэрэгтэй вэ? гэсэн асуулт зайлшгүй тавигдана. Та өөрөөсөө эдийн засаг, улс төр судлах ямар шаардлага надад байна вэ? гэж асуугаад үз. Тэгвэл танд чухал хэд хэдэн шалтгаан бий. Нэг хэсэг нь танд хувь хүний хувьд хамаатай байхад нөгөө хэсэг шалтгаан нь та хөдөлмөрлөн мөнгө олж, түүнээ зарцуулдаг хүний хувьд, бас иргэн хүний хувьд хамаарч болно . Хүүхдүүд та нар амьдарч буй нийгмийнхээ гишүүний хувьд чи эдийн засаг, улс төрийн мэдлэггүйгээр оршин тогтнож чадахгүй. Эдийн засаг, улс төрөөс хол байдаг, түүнийг сонирхдоггүй хүн гэж байхгүй. Ажил хийж байгаа,бараа худалдан авч байгаа бүх хүмүүс эдийн засгийн харилцаанд орж байдаг. Хүнс тэжээл, орон байр хувцас, зав чөлөөгөө өнгөрүүлэх арга бүгд л ямар нэгэн байдлаар эдийн засгийн хүчин зүйлээр тодорхойлогдоно. Мөн “та улс төрөөр оролдохгүй ч улс төр таниар оролдоно” гэсэн үг байдаг. Учир нь хувь хүмүүсийн улс төрийн мэдлэг , соѐл, оролцооноос бүхэл нийгмийн хөгжил шалтгаалж байдаг иймээс энэ удаад хүүхдүүд та бүхэндээ эдийн засаг, эрэлт, нийлүүлэлт, зах зээлийн үнэ, ажил эрхлэлт, инфляци ба ажилгүйдлийн талаар тайлбарлах болно. Эхлээд эдийн засгийн асуудлуудаар ярилцъя. Эдийн засаг нь хүний хэрэгцээ, түүнийг яаж хангахтай холбоотой харилцааг судалдаг шинжлэх ухаан юм. Гэтэл хүмүүсийн хэрэгцээ хязгааргүй, түүнийг хангах нөөц хязгаартай. Тиймээс эдийн засгийн үндсэн асуудал нь юуг, яаж, хэнд зориулж үйлдвэрлэх вэ гэсэн асуудал байдаг.Эдийн засагчид аливаа асуудлыг шийдэхдээ макро ба микро гэсэн 2 түвшинд авч үздэг.Макро эдийн засаг нь бүхэл бүтэн улс орны хэмжээний эдийн засгийн өсөлт, инфляци, үндэсний нийт бүтээгдэхүүн, төрийн төсөв, зэргийг судалдаг. Макро эдийн засгийн асуудлаар гол шийдвэрийг засгийн газар гаргана. Микро эдийн засаг нь хэрэгцээ, эрэлт, нийлүүлэлт зэрэг эдийн засгийн тодорхой хэсгүүдийг судалдаг. Энэ талаар шийдвэрүүдийг бизнес эрхлэгчид гаргаж байдаг. Улс орны хэмжээнд хүмүүүсийн хэрэгцээг хангахын тулд хязгаарлагдмал нөөцийг хувиарлахад ашиглаж байгаа зохион байгуулалтын уялдааг эдийн засгийн тогтолцоо гэдэг. Хүн төрөлхтний түүхэн дэх эдийн засгийн тогтолцоонууд нь : Чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоо Захиргаадалтын үеийн эдийн засгийн тогтолцоо
  • 2. Холимог эдийн засгийн тогтолцоо Уламжлалт эдийн засгийн тогтолцоо гэсэн хэв маягуудад хуваагддаг. Зах зээлийн эдийн засаг нь 1. Чөлөөт өрсөлдөөний зах зээл 2. Төгс бус өрсөлдөөний зах зээл гэсэн хэлбэртэй бөгөөд энэ нь дотроо Олигополь Монопольт өрсөлдөөний Монополь зах зээл гэсэн төрлүүдтэй. Зах зээлийн нэг үндсэн шинж нь өрсөлдөөн. Өрсөлдөөн гэдэг нь зах зээлд оролцогчдын хооронд үйлдвэрлэл болон таваарыг худалдах, худалдан авах талаар бусдаас давуутай нөхцлийг олж авахын төлөөх тэмцэлдээнт харилцааг хэлдэг. Бизнесийн байгууллагууд хоорондоо борлуулалт, үнэ, технологи, эрэлт бий болгох чадвар зэргээрээ өрсөлддөг. Энэ нь эргээд үйлдвэрлэл үйлчилгээгээ нэмэгдүүлэх, өртгөө багасгах, үнээ хямдруулах, үр ашгаа дээшлүүлэх хөшүүрэг болдог. Гэтэл төгс бус өрсөлдөөний зах зээлийн үед монополь үүснэ. Монополь гэж ихэнх үйлдвэрүүдийг хяналтандаа аваад, бараа үйлчилгээний үнэнд нөлөөлж байх боломжийг олсон зах зээлийн бүтцийг хэлдэг. Засгийн газар аль нэг бараа үйлчилгээнд онцгой эрх олгох, патент өгөх, нэг салбарын жижиг компаниуд хоорондоо нэгдэж нийлэн том пүүс болох замаар монополь үүсдэг. Тухайлбал нэг сорил ажиллаж үзье. Телевизийн “Тэнгисийн цаг” нэвтрүүлгээр хоол хийх арга технологийн талаар заадаг. Тэгвэл Тэнгис энэ ажлаа ном болгон хэвлүүлбэл монополийн тухай жишээнд орох уу? Монополийн тухай жишээ мөн, тэр дотроо хуулиар зөвшөөрөгдсөн хууль ѐсны монополь болно. Микро эдийн засгийн үндсэн асуудлуудад эрэлт, нийлүүлэлт, зах зээлийн үнэ ордог тухай хичээлийнхээ өмнө багш нь дурдсан . Одоо энэ тухай ярилцъя. Хүмүүсийн хангагдаагүй хүслийг хэрэгцээ гэнэ.Харин худалдан авах чадвараар баталгаажсан хэрэгцээг эрэлт гэдэг: Өөрөөр хэлбэл хүмүүсийн авахыг хүсч байгаа зүйлийг биш авч чадах зүйлс нь эрэлт болно. Барааны үнэ буурвал эрэлт нь их болж, үнэ өсвөл эрэлт бага болно.Энэ зүй тогтлыг эрэлтийн хууль гэдэг. Эрэлтийн хэмжээнд үнийн өөрчлөлт ямар хэмжээгээр өөрчлөгдөх зүй тогтлыг эрэлтийн мэдрэмж гэнэ. Үнэ нь өөрчлөгдөхөд борлуулалт нь мөн өөрчлөгдөж байвал эрэлтийн мэдрэмж сайтай бараа, өөрчлөгдөхгүй байвал мэдрэмж муутай бараа гэдэг. Хүүхдүүд та нартаа үүнийг ойлгуулахын тулд нэгэн жишээ авъя. Цагаан сар болох ойртоод сүүний үнэ1200 төгрөгнөөс 50 хувиар өсчээ. Үүний нэг адил лаазтай коко кола-гийн үнийг 600 төгрөгнөөс мөн 50 хувиар өсгөвөл Сүүний үнэ 2100 төгрөг болох ба кока кола ийн үнэ 900 төгрөг болж өсөв. Хүмүүс сүүний үнэ асар их өссөнийг гайхах мөртөө сүүг худалдан авсаар байв. Харин кока кола-ийн үнэ өссөнийг мэдээд хүмүүс бараг худалдан авахаа болино. Оронд нь өөр төрлийн хямд кока кола худалдаж авах болно. Үнэ нь өсөөд байхад эрэлт нь буурдаггүй барааг эрэлтийн мэдрэмж муутай бараа гэдэг, харин бага зэрэг үнийн өөрчлөлтөөс болоод эрэлт нь буурдаг барааг эрэлтийн мэдрэмжгүй бараа гэдэг.Тэгэхээр сүү бол эрэлтийн мэдрэмжгүй бараа, кока кола бол эрэлтийн мэдрэмж тэй бараа болж байна. Эрэлтэнд худалдан авагчдын тоо, тэдний орлого,хүсэл таашаал,мөн тухайн бараатай хослох болон орлох барааны үнэ, тоо хэмжээ, бүтээгдэхүүний хүлээлт зэрэг үнийн бус хүчин зүйл нөлөөлнө.
  • 3. Тодорхой хугацааны турш үйлдвэрлэгчдийн зүгээс борлуулахыг санал болгосон бөгөөд хангаж чадах барааны тоо хэмжээг нийлүүлэлт гэдэг. Үнэ болон нийлүүлэлтийн тоо хэмжээ 2 ын харилцан уялдааг нийлүүлэлтийн хууль гэдэг.Нийлүүлэлтэнд нөөцийн үнэ, технологийн дэвшил, татвар, хослох болон орлох барааны үнэ, хүлээлт нөлөөлнө. Эрэлт болон нийлүүлэлт 2 тэнцсэн үед зах зээлд тэнцвэрт үнэ тогтдог. Өөрөөр хэлбэл барааны илүүдэл юм уу хомсдол үүсээгүй үед тухайн барааны бодит үнэ тогтдог. Чөлөөт зах зээлийн амин сүнс нь өрсөлдөөн, өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн орчин дахь шалгарал юм. Тийм ч учраас эдийн засгийн онолыг үндэслэгч А.Смит Өрсөлдөөн бол зах зээлийн системийг удирдан зохицуулдаг ’’үл үзэгдэх гар’’ гэж тодорхойлсон. Өрсөлдөөн гэдэг нь зах зээлд оролцогчдын хооронд үйлдвэрлэл болон таваарыгхудалдах, худалдан авах талаар бусдаас давуутай нөхцөлийг олж авахын төлөө явагдаж байгаа тэмцэлдээнт харилцаа г хэлдэг. Өрсөлдөөний хэлбэрүүдийг дараах байдлаар ангилж болно. 1. Борлуулалтын өрсөлдөөн / Зах зээлд эзлэх хувийн жингээ нэмэгдүүлэх / 2. Үнийн өрсөлдөөн / өөрийн бүтээгдэхүүнээ хэрэглэх хэрэглэгчтэй болохын тулд хямд үнэтэй чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх / 3. Технологийн өрсөлдөөн / бага зардлаар үр ашигтай үйлдвэрлэл явуулахын тулд техник технологи олж авах / 4. Эрэлтийг бий болгох чяадварын өрсөлдөөн / зар сурталчилгаагаар / Зах зээлийг Төгс өрсөлдөөний Төгс бус өрсөлдөөний зах зээл гэж 2 хуваана. Чөлөөт өрсөлдөөний зах зээл гэдэг бол бараа үйлчилгээг борлуулагч өрсөлдөн худалдаж байгаа зах зээл юм. Ийм зах зээл олон борлуулагч, худалдан авагчтай тул аль нэг барааны эрэлт, нийлүүлэлт, үнийг нэг борлуулагч тогтоож чадахгүй, барааны үнэ эрэлт нийлүүлэлтээр тогтоно. Төгс бус өрсөлдөөний зах зээл гэдэг бол цөөн тооны том борлуулагч өрсөлддөг зах зээл юм. Монополь өрсөлдөөний эсрэг ойлголт. Монополь нь бизнесийн үйл ажиллагаанд төрийн, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн эдэлж байгаа онцгой эрх юм. Бизнесийн хүрээн дэх эдгээр субъектүүд нь өөрийн онцгой эрхээ ашиглан аятай нөхцөл олж авах улмаар зах зээл дэх нөлөөний хүрээгээ тэлэх бодлого явуулдаг. Ийм бодлого явуулахдаа өөр хоорондоо нэгдэн нийлэх зохион байгуулалтын тодорхой хэлбэрийг бий болгодог. Үүний тодорхой жишээ нь Олигополь юм. Олигополь гэдэг нь үйлдвэрлэл үйлчилгээний тодорхой салбарыг цөөн тооны компани пүүс тодорхойлдог тийм зах зээл юм. Ийм зах зээлд үнийн бус өрсөлдөөн, барааны ялгамж их, үйлдвэрлэгч цөөн, шинэ нэгжүүд нэвтрэн ороход бэрхшээлтэй байдаг. Ажил эрхлэлт Хөдөлмөр ажиллах хүч арилжагдах орон зай нь хөдөлмөрийн зах зээл юм. Ажил эрхлэлтийн түвшин нь хөдөлмөрийн чадвартай хүн амаас хэдэн хувь нь ажил эрхэлж байна гэдгийг харуулдаг үзүүлэлт. Ажил эрхлэлтийн эсрэг ойлголт нь ажилгүйдэл . Ажилгүйдэл гэдэг нь хөдөлмөрийн захад өөрийн ажиллах хүчнээ худалдахыг санал болгосон, ажил идэвхтэй хайж байгаа хүмүүсийн тоо хэмжээ юм. Ажилгүйдлийн хэлбэрүүдийг :
  • 4. 1. Завсрын 2. Бүтцийн 3. Мөчлөгийн гэж хуваадаг. Одоо хүүхдүүд та бүхэндээ сорил дээр ажиллахад анхаарах зүйлүүдийг зөвлөж байна. 1. Сорилоо сайн хийнэ, сайн ажиллана гэсэн эрмэлзлэлтэй байх 2. Сорилын зүй тогтлыг ажиглаж, гярхай ажигламтгай байх 3. Сорил буюу тестийн даалгаваруудыг тэвчээртэй, уйгагүй сайн сууж ажиллах 4. Өдөр бүр тодорхой хэмжээний сорилыг ажиллаж бай. Сорилыг ажиллах чиний хувьд байнгын дадал байх ѐстой 5. Асуултынхаа утгыг ойлголгүй хариултыг харах хэрэггүй 6. Хариултын бүх хувилбарыг уншилгүй зөв гэж бодож байгаа хариултаа бөглөж болохгүй. Учир нь зарим асуулт дандаа зөв хариулттай байх бөгөөд тэр дундаас хамгийн зөв хариултыг олохыг чамаас шоаардаж байдаг. 7. Эргэлзсэн асуулт байвал тэр асуултыг тэр дор нь биш хэд хэдэн сорил ажилласаны дараа дахиж унш. 8. Урт өгүүлбэртэй асуултыг уншилгүй алгасч болохгүй. Урт өгүүлбэртэй тестийн асуултын хариулт нь тэр урт өгүүлбэрүүд дотроо байдаг. 9. Зөв хариултыг богино хугацаанд олохын тулд буруу гэж бодож байгаа хариултын хувилбаруудыг хас. Үлдсэн хувилбаруудыг дахин бод. 10. Сорилоо маш сайн уншиж , утга агуулга болон асуусан асуултаа сайтар ялгаж ойлгох хэрэгтэй Өнөөдөр хүүхдүүд та бүхэнд нийгмийн тухай мэдлэг хичээлээр эдийн засаг, улс төрийн талаарх бүлэг сэдвүүдийг хэрхэн уншиж сорил ажиллах талаар зөвлөмж зөвлөгөөг өглөө. Анхаарал тавьсанд баярлалаа.
  • 5. Сорил даалгаварын бүтэц хэв маягийг ажиглах хэрхэн эхэлж , өрнөж. төгссөн байна вэ? Анхааралтай жишиж ажигла 11. Үгийн үнэ цэнэ ганц үгээр ямар их агуулгыг илэрхийлж байна вэ ямар үгтэй холбогдож ямар утга санааг илэрхийлж байна, гаргаж байгаа санаатайгаа хэрхэн холбогдож байна вэ гэдгийг ухаж ойлгох 12. Уншиж байгаа зүйлээ ойлгож , ажиглалт дүгнэлт хийх хэрэгтэй 13. Тэвчээртэй хөдөлмөрлөх 14. Сорилын асуулт болон өгөгдлүүдээ ажиллах хэрэгтэй