SlideShare a Scribd company logo
1 of 18
2012 - 2013 оны хичээлийн жилийн бие даалтын сэдэв

                              МИКРО ЭДИЙН ЗАСАГ
              Сэдэв:1 ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ СУДЛАХ ЗҮЙЛ, АРГА
Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу.
  1. Онол нь практикт хэрэглэгдэхийн тулд тэр нь тодорхой тохиолдол бүрт батлагдаж
      байх ѐстой.
  2. Эдийн засагийн ухааныг судлахын үндэс зорилго нь бизнесийн ажиллагаанд амжилт
      олоход оршино.
  3. Хэрэв эдийн засагчид эдийн засгийн үндсэн зарчмуудыг адилхан тайлбарладаг бол
      тэд өөрсдийн улс төрийн үнэлгээгээрэй адил санаатай байх ѐстой.
  4. Эдийн засгийн ухаан нь тодорхой шинжлэх ухаан биш, гэхдээ эдийн засагт олон
      тодорхой асуудлыг судлахад статистикийн аргыг ашигладаг.
  5. Эдийн засагийн ухааны үндэсийг сайн суралцаж эзэмшсэн оюутнууд эзэмшээгүй
      оюутнуудтай харьцуулахад бизнесийн хүрээнд ямар нэгэн амжилтанд хүрдэг.
  6. Эдийг засаг тодорхой шинжлэх ухаан биш тул судалгааны шинжлэх ухааны
      аргуудыг хэрэглэдэггүй.
  7. Эдийн засагийн маргаанд оролцогч хэн боловч хөрүү сэтгэлээр дүгнэлт хийвэл тэр
      нь тусгайгаас ерөнхийд шилжих логик алдаанд хүрнэ.
  8. Нэг нөхцөлд амжилттай хэрэгжүүлсэн эдийн засагийн бодлого нь өөр нөхцөлд
      алдаанд хүргэдэг.
  9. Байгалийн шинжлэх ухаанд харьцуулахад эдийн засаг прагтик үйл ажиллагаатай
      илүү их холбоотой бөгөөд суурь онолд бага тулгуурладаг.
  10. Норматив эдийн засаг нь “юу байх ѐстой” гэсэн асуудалд хариу өгөхөд чиглэгддэг.
      Харин “юу” байна хэмээх асуудалд чиглэгддэггүй.
  11. Макро эдийн засаг нь үндэсний орлого, үнийн болон ажил эрхэлэлтийн түвшин, нийт
      эрэлт, нийлүүлэлт зэрэг асуудлыг судлана.
  12. Дээд математикийн мэдлэггүйгээр эдийн засгийн ухааныг судлах боломжгүй юм.
  13. Хэрэв таамаглал практикаар шалгагдсан байвал түүнд хэрэглэсэн онолын
      үндэслэлүүд ямагт үнэн зөв байна.
  14. Хэрэв эдийн засгийн судалгаанаас гарах дүгнэлтүүд бодитой биш болох нь
      практикаар нотлогдсон байвал түүнд хэрэглэгдсэн онолын үндэслэлүүд ч
      эргэлзээтэй байх болно.

Сэдэв: 2 НИЙГМИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙГУУЛЛЫН ҮНДСЭН АСУУДЛУУД
Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу.

  1. Хүмүүсийн материаллаг хэрэглээ хязгааргүй байдаг тул нөөц ховор байдаг.
  2. Нөөцийн хангалтгүй ашиглалтыг харуулах график дүрслэл нь үйлдвэрлэл,
     үйлдвэрлэлийн боломжын муруйн зүүн талд байрлаж байгааг харуулна.


                                         1
3. Үйлдвэрлэлийн цаашид хөгжүүлэх нөөцийг бүрдүүлэхийн тулд эдийн засагчид
      ажилгүйдлийн өсөлтийг урамшуулах хэрэгтэй гэж үздэг.
  4. Хэрэв эдийн засаг нь үр ашигтай байвал тэнд үйлдвэрлэлийн хүчин зүйлийн
      бүтээмж буурах хууль үйлчилдэггүй.
  5. Хэрэв бүх хагалсан газар үржил шимтэй байдагсан бол Хөдөө аж ахуйд хүчин
      зүйлийн бүтээмж буурах хууль үйлчлэхгүй байх байсан.
  6. Үйлдвэрлэлийн боломжыг муруй нь хомсдол, алдагдсан боломжын өртөг, алдагдсан
      сонголтыг илэрхийлнэ.
  7. Хэрэв эдийн засаг үйлдвэрлэлийн боломжын хязгаарын дагуу өөрчлөгдвөл
      алдагдсан боломжын өртөг тогтмол байна.
  8. Чөлөөт өрсөлдөөний зарчим дээр үндэслэсэн бодлого нь эдийн засагт, засгийн
      газрын зүгээс бага оролцож байгааг харуулдаг.
  9. Эдийн засгийн өсөлт нь үйлдвэрлсэн баялаг болон үйлчилгээний хэмжээ нэмэгдэж,
      үйлдвэрлэлийн боломжын хязгаар баруун тийш шилжихийг харуулна.
  10. “Юуг, яаж, хэнд зориулж үйлдвэрлэх” гэдэг асуудал захиран тушаах эдийн засагт
      аяндаа шийдэгдэнэ.
  11. Хөрөнгө оруулалтын түвшин өндөр байх нь хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж,
      шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи эзэмших асуудлыг урамшуулдаг.
  12. Хэрэв үйлдвэрлэлийн боломжын хязгаар дээшээ шилжвэл хүн амын өсөлтөөс
      болгоомжлох хэрэггүй.
  13. Хэрэв 2 орны үйлдэрвэлийн боломжууд адилхан, тэдгээр нь үйлдвэрлэлийн
      хэрэгсэл ба хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хооронд сонголт хийх үндэс
      болж байвал үйлдвэрлэлийн хэрэгсэлийн үйлдвэрлэлийг өргөтгөхөөр сонголт
      хийсэн орны ирээдүй үйлдвэрлэлийн боломжын шугам нь нөгөө орныхтой
      харьцуулахад баруун тийш хурдан шилжинэ.

   Сэдэв:3 АЖ АХУЙГ ХӨТЛӨХ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОГТОЛЦОО, ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН
                           ЗАСАГ ДАХЬ ТӨРИЙН ҮҮРЭГ.
Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу.

  1.   Зах зээлийн эдийн засагт хэн мөнгөтэй нь их бараа худалдан авч чадна.
  2.   Холимог эдийн засаг нь төрийн болон хувийн шийдвэрийн үндсэн дээр хөгждөг.
  3.   Холимог эдийн засагт төгс ба төгс бус өрсөлдөөний аль, аль нь байдаг.
  4.   Төгс бус өрсөлдөгч нь өөрөө үйлдвэрлэдэг, өөрөө худалдан авдаг бүтээгдэхүүний
       үнэд нөлөөлж чадахгүй.
  5.   Английн эдийн засагч А.Смит “ Үл үзэгдэгч гар ” хэмээх нэр томъѐог хэрэглэж, эдийн
       засгийг төр нь удирдаж, харин нийгэм нь үүнийг ухаардаггүй гэдгээр тайлбарласан.
  6.   Нөөцийн үйлдвэрлэлийн үнэ нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн аргыг тодорхойлно.
  7.   Эдийнзасгийн хөгжилд хэсэг бүлэг хүмүүсийн сонирхол нөлөөлөх явдлаар           “ Үл
       үзэгдэх гар ” гэдгийг А.Смит тайлбарлажээ.
  8.   Төрийн оролцоогүйгээр “ Хэнд зориулж үйлдвэрлэх вэ” гэдэг асуудлыг шийдвэрлэж
       чадахгүй.

                                            2
9. Капиталын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд цаг үеийн хэрэглээг түр зуур бууруулах
      шаардлагатай болно.
   10. Зах зээлийн эдийн засаг дахь төрийн чухал үүрэг нь эдийн засгийн субьектийн
      байдлыг зохицуулах хуулиудыг бий болгоход оршино.
   11. Орчин үеийн зах зээлийн эдийн засагт хэдийгээр ажилчдыг орлого байнга өсөж
      байгаа боловч урьдын адил үйлдвэрлэлийн хэрэгслээсээ хол хөндий байна.
   12. Үр ашигтай өсөлт, эрх тэгш байдлыг баримжаалсан улс төрийн бодлого нь амархан
      биелэгддэг бөгөөд санхүүгийн их хэмжээний зардал шаардахгүй.
   13. Зах зээл дэхь хүсэл сонирхол давхцах нь хоѐр хүн ижил бараа, үйлчилгээг
      худалдаж авах байдлаар тодорхойлогдоно.
   14. Өрсөлдөөнт зах зээлийн эдийн засагт тухайн үйлдвэрлэгч (худалдагч) үйлдвэрлэл
      болон борлуулах бараагаа багасган түүний үнийг өөрчлөхгүй байж болно.
   15. Зах зээлийн эдийн засагт ямар бараа, үйлчилгээг үйлдвэрлэх асуудлыг эцсийн
      эцэст хэрэглэгчид шийддэг.
   16. Бараа, үйлчилгээ, нөөцийн орчлын эдийн засгийн загварт өрхийн аж ахуй нь
      нөөцийн эрэлтийг тодорхойлдог.
   17. Хэрэв үйлдвэрлэгчид үйлдвэрлэлтэй холбоотой бүх зардлыг тооцвол
      үйлдвэрлэлийн нөөцийг үр ашигтай хувиарлах боломжтой.
   18. Ажилтнуудын хувийн чадварт ихээхэн ялгаа байлаа ч мэргэшүүлэх явдал байж
      болно.
   19. Шатахуун түгээх станц нь зах зээлийн жишээ мөн.
      Сэдэв:4 ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ШИНЭЖИЛГЭЭНИЙ ҮНДСҮҮД

Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу.

   1. Үнэ буурахад эрэлтийн тоо хэмжээ өсдгийг эрэлтийн муруй харуулна.
   2. Эрэлтийн өсөлт гэдэг нь худалдан авч буй барааны хэмжээний өсөлтийг харуулах
      эрэлтийн муруйн дагуух шилжилт юм.
   3. Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн өгөөж буурах зүй тогтол гэдэг нь барааны үнийн
      бууралт нь энэ барааны эрэлтийн тоо хэмжээг өсгөдөг гэсэн үг юм.
   4. Нийлүүлэлтийн муруй баруун тийш шилжих нь үйлдвэрлэгчид илүү их тоо
      хэмжээтэй бараа үнийн түвшин бүрт нийлүүлж буйг илэрхийлнэ.
   5. Хэрвээ засгийн газар үнийн өсөлтийн дээд хязгаарыг тогтоож байвал эрэлт,
      нийлүүлэлт үргэлж тэнцүү байна.
   6. Хэрэглэгчийн хүсэл таашаалын өөрчлөлт нь эрэлтийн муруйн дагуу цэгэн
      шилжилтэнд хүргэж, орлогын өсөлт нь муруйг бүхэлд нь шилжүүлдэг.
   7. Зах зээлийн механизм нь үнийн хуваарилалтыг зохицуулагч хэрэгсэл болгон
      ашигладаг.
   8. Ямар нэгэн барааны үнэ тогтвортой байвал тэр нь эрэлт ба нийлүүлэлтийн муруйн
      огтолцол дээр тогтсон гэсэн үг.
   9. Нийлүүлэлтийн өсөлтийг дагуулсан эрэлтийн өсөлт нь үйлдвэрлэлийн тэнцвэрт тоо
      хэмжээг нэмэгдүүлдгээс биш тэнцвэрт үнийг өсгөдөггүй.

                                          3
10. Бэлэн бүтээгдэхүүний эрэлтийн муруйн сөрөг налууг үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн
      өгөөж буурах хууль тайлбарладаг.
  11. Нөөц баялгийн үнийн дурын өөрчлөлт нь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийн цэгийг
      эрэлтийн муруйн дагуу дээш нь юм уу доош нь шилжүүлдэг.
  12. Хэрэглэгчийн орлогын өсөлт нь бүх барааны эрэлтийг өргөжүүлдэг.
  13. Бусад нөхцөлд тогтмол байхад төмсний муу ургац нь шарсан төмсний үнийг өсгөдөг.
  14. Муу хийгдсэн бүтээгдэхүүн нь чанаргүй бараанд тооцогдоно.
  15. Бусад нөхцөлд тогтмол үед хэрэглэгчийн орлогын өсөлтөөс үүдсэн барааны
      эрэлтийн өсөлт гарвал тэр барааг хэвийн бараанд тооцно.
  16. Y барааны өсөлт Х барааны эрэлтийг бууруулж буй нөхцөлд Х ба Y бараануудыг
      харилцан бие биенээ нөхөх бараанууд гэнэ.
  17. Нэг барааны үнийн бууралт нь түүний орлуулагч барааны эрэлтийг өсгөдөг.
  18. Үнийн хувиргагч функц нь барааны илүүдэл ба хомсдолыг арилгадагт оршино.
  19. Хэрэв зах зээлийн үнэ тэнцвэрт цэгээс доогуур байвал уг үнэ буурна. Учир нь ийм
      нөхцөлд эрэлт нь багасаж, нийлүүлэлт нь өсөх ѐстой.
  20. Хэрэв барааны нийлүүлэлт болон хэрэглэгчийн орлого нэгэн зэрэг өсвөл үнэ нь
      өөрчлөгдөхгүй байж болно.

                   Сэдэв:5 ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН МЭДРЭМЖ
Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу.

  1. Нэгж мэдрэмжтэй эрэлтийн цэг нь эрэлтийн муруйн гол дунд оршдог.
  2. Нийт орлогын хэмжээ нь борлуулах барааны үнээс хамаарах эрэлтийн мэдрэмжийн
      коэффициентээс шалтгаална.
  3. Харилцан бие биенээ орлох бүтээгдэхүүнүүдийн хувьд нэгнийх нь үнэ нөгөөдэхийн
      эрэлттэй шууд хамааралтай байна.
  4. Үнээс хамаарах эрэлтийн мэдрэмжийн коэффициентийг тодорхойлохдоо хувиар
      илэрхийлсэн эрэлтийн хэмжээний өөрчлөлтийг үнийн өөрчлөлтөд хуваана
  5. Хэрэв үнэ 1 хувь өөрчлөгдөх үед эрэлтийн хэмжээ нь 5 хувь өөрчлөгдөж байвал энэ
      эрэлт нь мэдрэмжгүй байна.
  6. Хэрэв сурах бичгийн үнийг 10 доллараас 5 доллар болтол хямдруулахад түүний
      борлуулалтын хэмжээ өөрчлөгдөхгүй байвал сурах бичгийн эрэлт төгс мэдрэмжгүй
      байна.
  7. Тухайн бүтээгдэхүүн аль болох орлох бүтээгдэхүүн багатай байвал түүний эрэлт
      илүү мэдрэмжтэй байна.
  8. Хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахдаа өөрийнхөө төсвөөс хэр зэрэг
      бага хувь зарцуулна, тэр хэмжээгээр уг бүтээгдэхүүний эрэлт мэдрэмжтэй байна.
  9. Төгс мэдрэмжгүй эрэлтийн муруй нь босоо тэнхлэгтэй праллель байна.
  10. Тансаг эдлэлийн эрэлт нь нэн тэргүүний хэрэглээний зүйлийн эрэлттэй
      харьцуулахад илүү мэдрэмжтэй.
  11. Хэрэв тухайн барааны үнэ өсөхөд орлого буурч байвал уг барааны эрэлт
      мэдрэмжтэй байна.

                                         4
12. Хэрэв тухайн барааны үнээс хамаарах эрэлтийн мэдрэмжийн коэффициент нь 0.75-
      тай тэнцүү бол эрэлт мэдрэмжтэй байна.
  13. Хоѐр барааны солбилзох мэдрэмжийн коэффициент нь эерэг утгатай байвал эдгээр
      бараа нь харилцан орлох шинжтэй байна.
  14. Хэрэв нэн тэргүүний хэрэглээний барааны үнэ нь хямдарвал түүний борлуулалтын
      хэсжээ нь эрс өснө.
  15. Эрэлтийн муруйн дагуух бүх цэгт үнээс хамаарах эрэлтийн мэдрэмж өөрчлөгдөхгүй.
  16. Барааны үнийн өөрчлөлтийн хэмжээг үйлдвэрлэгчийн орлогын өөрчлөлтийн
      хэмжээнд хувааж үнээс хамаарах эрэлтийн мэдрэмжийн коэффициентийг
      тодорхойлно.
  17. Алтан цагийн орлогоос хамаарах эрэлтийн мэдрэмж нь өндөр байна.
  18. Түлшнийхээс нүүрсний эрэлт нь илүү мэдрэмжтэй байна.
  19. Үнээс хамаарах эрэлтийн мэдрэмж нь хэрэглэгчдэд шаардлагатай бусад барааны
      эрэлтээс хамаарна.
  20. Хэрэв худалдан авагчдын орлого өсвөл талхны хэрэглээ өснө.

               Сэдэв:6 ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖЫН ОНОЛ
Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу.

  1. Ялгаанүйн муруй хэзээч огтолцохгүй
  2. Төсвийн шугамын налалт 2 барааны үнийн харьцаанаас шалтгаална.
  3. Төсвийн шугам ялгаагүйн муруйг огтолсон нөхцөлд хэрэглэгч хамгийн их ханамжтай
      байна.
  4. Орлогын хэмжээн дэхь өөрчлөлт нь төсвийн шугамын налалтыг өөрчлөхөд хүргэдэг.
  5. Хэрэв тухайн 2 бараа жирийн бараа бол “Орлого-хэрэгээ” шугам баруун дээшээ
      налсан хэлбэртэй байна.
  6. Барааны үнэ нэмэгдэх үед орлуулалтын үр ашиг нь уг барааны эрэлтийг багасахад
      хүргэдэг.
  7. Хэрэглэний түвшин нэмэгдэхэд нийт ханамж өсдөг.
  8. А барааны нийт ханамж В барааны нийт ханамжтай тэнцсэн үед хэрэглэгчийн
      тэнцвэрт байдлын нөхцөл биелэгдэнэ.
  9. Хэрэглэгчийн тэнцвэрт байдал хангагдсан үед барааны ахуйц ханамж В барааны
      ахуйц ханамжтай тэнцдэг.
  10. Хэрэв та ямар нэгэн барааг илүү нэгжээр худалдаж авбал таны ахуйц ханамж өснө.
  11. Ялгаагүйн муруйн налалт нь 2 барааны харьцангуй ахуйц ханамжыг хэмждэг.
  12. Хэрэв хэрэглэгчийн орлого өсвөл төсвийн шугам зүүн тийшээ өмнөхтэйгээ праллель
      байрлалтай болно.
  13. Хэрэглэгчийн орлого хэдий чинээ бага байна тэр хэмжээгээр төсвийн шугам их
      байна.
  14. Хэрэв ахуйц ханамж буурвал, нийт ханамж мөн адил багасна.
  15. Хэрэгцээний ханамжын түвшингийн өөрчлөлтөөс шалтгаалж төсвийн шугам
      шилждэг.

                                         5
16. “Үнэ-хэрэглээ” муруйн эрэлтийн муруйг байгуулах үндэс болно.
  17. Ялгаагүйн муруйн онолын үүднээс авч үзвэл хэрэглэгчийн тэнцвэрт байдлын
      шинжилгээ нь ханамжынг хэмжиж болно гэж үздэг.
  18. Ялгаагүйн муруй дээрх цэг бүр нь хэрэглэгчийн орлогын ижил түвшинг илэрхийлнэ.
  19. Ахуйц ханамж гэдэг нь тухайн барааны нэмэгдэл нэгжийн хэрэглээнээс үүссэн нийт
      ханамжын өөрчлөлт.

                         СЭДЭВ:7 ҮЙЛДВЭРЛЭЛ БА ЗАРДАЛ
Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу.

  1. Зөвхөн хөдөлмөр ба капитал хоѐр шийдвэр гаргахад харгалзвал зохих хүчин зүйлс
      юм.
  2. Төрөлжилт буюу хөдөлмөрийн хуваарь үйлдвэрлэлийн хэмжээний эерэг үр дүнд
      хүргэдэг.
  3. Жижиг пүүс том пүүстэй харьцуулхад ямагт үр ашиг багатай байна.
  4. Алдагдалтай ажиллаж буй пүүсүүд бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ зогсоох ѐстой.
  5. Хөдөлмөр зарцуулалтын түвшин тогтмол байхад хэрэглэж буй капиталын хэмжээ
      өсөх капиталын өгөөмжийг бууруулахад хүргэдэг.
  6. Пүүсийн эдийн засгийн зардал нь нөөцийн өмчлөгч тухайн нөөцийг ашиглах
      боломжтой хувилбараас аль ашигтайг сонгож авсан үеийн төлбөр юм.
  7. Эдийн засгийн ашиг гэдэг нь тодорхой бус ашиг юм.
  8. Бүтээмж буурах хуулийн мөн чанар нь тогтмол нөөцтэй хослон хэрэглэх хувьсах
      нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх үед үйлдвэрлэх бүтээгдэхүүний нийт хэмжээ
      тодорхой түвшинээс эхлээд буурах явдлаар тайлбарлагдана.
  9. Ахуйц бүтээгдэхүүн сөрөг утгатай болсон үед үйлдвэрлэлийн нийт хэмжээ буурна.
  10. Пүүсийн үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ их байх тутам нийт тогтмол зардлын
      хэмжээ бага байна.
  11. Дундаж хувьсах зардал хамгийн бага байх үеийн үйлдвэрлэлийн хэмжээнд ахуйц
      зардал дундаж хувьсах зардалтай тэнцүү байна.
  12. Бүтээгдэхүүний нийт хэмжээ буурах хурдаар өсөх үед ахуйц бүтээгдэхүүн өсөх
      хандлага бүхий эерэг утгатай байна.
  13. Хэрэв пүүс ашиглах нөөцийн хэмжээг 30 хувь нэмэгдүүлэхэд үйлдвэрлэлийн хэмжээ
      20 хувь өсч байвал үйлдвэрлэлийн хэмжээний эерэг үр дүн үүснэ.
  14. Хэрэв хувьсах нөөцийн үнэ өсвөл АТС, AVC, MC-ийн муруй дээшээ шилжих ба AFC-
      ийн мухуй урьдын байрлалдаа хэвээр байна.
  15. Үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэхийн хирээр дундаж тогтмол зардал
      буурна.
  16. Эдийн засгийн ашиг тооцооны буюу нягтлан бодох бүртгэлийн ашгаас ямагт их
      байна.
  17. Хувьсах нөөцийн ахуйц бүтээгдэхүүн буурах үед үйлдвэрлэх бүтээгдэхүүний нийт
      хэмжээ ч буурна.
  18. Ахуйц зардал хамгийн бага байх үед ахуйц бүтээгдэхүүн хамгийн их байна.

                                         6
19. Үйлдвэрлэх бүтээгдэхүүний нийт хэмжээ нэмэгдэх үед дундаж тогтмол зардал өснө.

             Сэдэв:8 ТӨГС ӨРСӨЛДӨӨНИЙ НӨХЦӨЛ ДЭХЬ НИЙЛҮҮЛЭЛТ
Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу.
  1. Хэрэв бүтээгдэхүүний зах зээлийн үнэ тогтмол байвал бүтээгдэхүүний
      үйлдвэрлэлийн хэмжээний өсөлт нь пүүсийн ашгийн хэмжээнд нөлөөлөхгүй.
  2. Хэрэв пүүсийн нийт орлогын муруй нийт зардлын муруйгаас доогуур байвал
      бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн ямар ч хэмжээнд пүүсийн ашиг сөрөг утгатай байна.
  3. Өрсөлдөөнт зах зээлд пүүсийн баримтлах “алтан” дүрэм нь ахуйц зардал
      бүтээгдэхүүнийй зах зээлийн үнэтэй тэнцүү байх үйлдвэрлэлийн тийм хэмжээг
      сонгож авах явдал юм.
  4. Хэрэв бүтээгдэхүүний үнэ дундаж хувьсах зардлаас бага байвал пүүс
      үйлдвэрлэлийг тэг хүртэл багасгаж ашгийг хамгийн их байлгадаг.
  5. Бодит эдийн засагт төгс өрсөлдөөний бүх нөхцөлийг хангадаг зах зээл байгаагүй,
      байх ч үгүй.
  6. Пүүс эдийн засгийн ашиг олж байгаа бол ихэвчлэн тэр нь зөвхөн хэвийн ашиг байна
      гэж үздэг.
  7. Өрсөлдөөнт пүүсийн эрэлтийн муруй сөрөг налалттай байна.
  8. Өрсөлдөөнт салбарын хувьд бүтээгдэхүүний үнээс хамаарах эрэлтийн мэдрэмж нь
      төгс мэдрэмжтэй.
  9. Урт хугацааны тэнцвэртээ байдал дахь өрсөлдөөнд пүүс хэвийн ашиг олно.
  10. Хэрэв пүүсийн ахуйц зардлын муруй нь 400 доллартай тэнцүү байх тэр цэг дээр
      дундаж тогтмол зардлын муруйг огтолж байвал уг пүүс бүтээгдэхүүний үнэ 400
      доллараас бага байгаа үед үйлдвэрлэлийг зогсооно.
  11. Богино хугацааны үе дэхь өрсөлдөөнт пүүсийн нийлүүлэлтийн муруй нь дундаж
      хувьсах зардлын муруйн өсөх хэсгээр тодорхойлогдоно.
  12. Өрсөлдөөнт пүүсийн хувьд бүтээгдэхүүний үнэ ахуйц орлоготой тэнцүү байна.
  13. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тухайн хэмжээнд пүүсийн нийт орлого нь нийт
      зардалтайгаа тэнцүү байгаа үед пүүс эдийн засгийн тэг ашигтай ажиллана.
  14. Урт хугацааны үе дэхь өрсөлдөөнт зах зээлд хэвийн ашиг тэгтэй тэнцүү байна.
  15. Зах зээлийн эрэлт өөрчлөгдөх үед салбарын хариу үйлчлэл тухайн цаг үеийн
      үргэлжлэх хугацаанаас ихэвчлэн шалтгаална.

                                Сэдэв:9 МОНОПОЛЬ
Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу.
  1. Монополь ямагт эрэлтийн муруй нь мэдрэмжгүй бүтээгдэхүүнийг сонгож
     үйлдвэрлэнэ.
  2. Монополь өрсөлдөөнт салбартай харьцуулахад илүү өндөр ашигтай тул илүүдэл
     ашиг олдог.
  3. Монополь янз бүрийн зах зээл дээр өөрийн бүтээгдэхүүнд харилцан адилгүй үнэ
     тогтоож, нийт ашгаа нэмэгдүүлж чадна.


                                         7
4. Монополист хэрэв нэгж бүтээгдэхүүнээс олсон ашгаа их байлгаж чадаагүй бол
       ахуйц орлого, ахиуц зардалтай тэнцүү байх тэнцвэрийг хадгалж чадахгүй.
   5. Монополын эрэлтийн муруй нь ямагт хэвтээ байрлалтай байна.
   6. Монополь болон төгс өрсөлдөөнт зах зээл орчин үеийн эдийн засагт ховор
       тохиолдоно.
   7. Монополь болон өрсөлдөөнт пүүс MC=P журамд нийцүүлэн бүтээгдэхүүн
       үйлдвэрлэж хамгийн их ашиг олно.
   8. Хэрэв MR>MC нөхцөл хангагдаж байвал монополист нэмэгдэл бүтээгдэхүүн
       үйлдвэрлэж борлуулах болно.
   9. Монополь нь MSC=MSB тэнцвэрийг хангана.
   10. Урт хугацааны тэнцвэрийн үед монополь ахуйц орлого нь хамгийн их байх нөхцөл
       хангагдвал хамгийн их ашиг олно.
   11. Үнийн аливаа ялгаварлал нь хууль бус үйл ажиллагаа юм.
   12. Тухайн салбарт зүй ѐсны монополь тогтсон үед төрийн зүгээс түүнийг хянаж
       зохицуулах шаардлагатай.
   13. Эрэлтийн тухайн түвшинд зохицуулалт бүхий үнэ үйлдвэрлэлийн дундаж зардалтай
       тэнцүү тогтоогдсон үед зүй ѐсны монополийн улмаас нийгэмд учрах цэвэр алдагдал
       устана.

                 Сэдэв:10 МОНОПОЛЬТ ӨРСӨЛДӨӨН, ОЛИГОПОЛЬ

Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу.
  1. Монопольт өрсөлдөөнтэй харьцуулахад төгс өрсөлдөөнт зах зээлд оршдог пүүсүүд
     илүү ялгавартай бүтээгдэхүүнүүдийг нийлүүлдэг.
  2. Хэрэв олигопольт зах зээлд пүүс бүтээгдэхүүнийхээ хэмжээ болон үнийг өсгөж,
     буруулбал энэ нь түүний өрсөлдөгч пүүсийн ашиг, борлуулалтын хэмжээнд
     нөлөөлнө.
  3. Төгс өрсөлдөөнт харьцуулахад олигопольт зах заалд үнэ илүү тогтвортой.
  4. Хамгийн их ашиг олох зорилго бүхий салбарын картелийн зах зээлд дэхь үйл
     ажиллагаа нь төгс монополынхтой төстэй.
  5. Монопольт өрсөлдөөний үед салбарын бүтээгдэхүүнийг харьцангуй олон тооны пүүс
     үйлдвэрлэж нийлүүлдэг.
  6. Монопольт зах зээлд нөөцүүд бүрэн хэмжээгээр үр ашигтай ашиглагдахгүй.
  7. Олигополь пүүсүүдийн хоорондох тэмцэлдээн нь үнийн бус өрсөлдөнийг бодвол
     үнийн өрсөлдөөнд илүү тулгуурладаг.
  8. Төгс бус өрсөлдөөний үед үйлдвэрлэгчид зах зээлийн үнэд нөлөөлэ чаддаг нь
     тэдний бүтээгдэхүүний буурах чиглэлтэй эргэлтийн муруйтай холбоотой.
  9. Монопольт өрсөлдөөний нөхцөлд пүүс ямагт эдийн засгийн эерэг ашигтай ажилдаг.

       СЭДЭВ:11 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЗАХ ЗЭЭЛ : ХӨДӨЛМӨР

Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу.

                                          8
1. Хөдөлмөрийн зах зээл нь уурхайчид ямар уурхайд ажиллаж байгаагаас үл
      шалтгаалан тэдэнд ижил цалин хөлс авах нөхцөл бүрдүүлдэг.
  2. Бүтээгдэхүүний болон хөдөлмөрийн өрсөлдөөний зах зээлд ажиллаж буй пүүс
      хөдөлмөрийн ахуйц бүтээгдэхүүний мөнгөн илэрхийлэл нь цалин хөлсний
      үнэлгээтэй тэнцүү байх нөхцлийг хангах тооны ажилчин авч ажиллуулсан үед
      хамгийн их ашиг олно.
  3. Ашигаа хамгийн их байлгаж пүүс зардлаа хамгийн доод түвшинд байлгаж чадна.
  4. Бүтээгдэхүүний эрэлт нь нөөцийн эрэлтээс үүсмэл шинжтэй байдаг.
  5. Эцсийн бүтээгдэхүүний мэдрэмжгүй эрэлт нь нөөцийн эрэлт өндөр мэдрэмжтэй
      байхыг нөхцөлдүүлнэ.
  6. Өрсөлдөөнт салбар дахь пүүсийн хөдөлмөрийн эрэлт нь хөдөлмөрийн ахуйц
      бүтээгдээхүүний мөнгөн илэрхийллийн байдалтай байна.
  7. Технологид гарсан өөрчлөлт нь хөдөлмөрийн ахиуц бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд
      хүргэнэ.
  8. Хэрэв тухайн хоѐр нөөц харилцан нөхөх шинжтэй байвал тэдгээрийн аль нэгнийх нь
      үнэ буурахад нөгөөдхийн эрэлт ч буурна.
  9. Бусад хүчин зүйлс тогтмол байхад пүүс бүтээгдэхүүнээ нийлүүлдэг тухайн зах
      зээлийн өрсөлдөөнт шинж нь хэдийн чинээ бага байна, тэр хэмжээгээр уг пүүсийн
      хөдөлмөрийн эрэлт сул байна.
  10. Хэрэв тухайн пүүс өөрийнхөө бүтээгдэхүүнийг өрсөлдөөнт бус зах зээлд борлуулдаг
      бол уг пүүсийн хөдөлмөрийн хөлсний ахуйц зардал нь цалин хөлсний үнэлгээнээс
      ямагт их байна.
  11. Өрсөлдөөнт пүүсийн хөдөлмөрийн нийлүүлэлт нь төгс мэдрэмжгүй байдаг.
  12. Хэрэв нэрэлсэн цалин хөлсний үнэлгээтэй харьцуулахад бараа, үйлчилгээний
      жижиглэн худалдаалах үнэ илүү хурдан өсөж байвал бодит цалин хөлс буурна.
  13. Тухайн нөөцийн зах зээлийн эрэлт нь уг нөөцийг худалдан авах бүх пүүсүүдийн
      хувийн эрэлийн нийлбэрээс бүрдэнэ.
  14. Нөөц тус бүрийн хөдөлмөрийн ахуйц бүтээгдэхүүн тэдгээрийн үнэтэй тэнцүү байх
      үед пүүсийн зардал хамгийн бага байна.
  15. Хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийн муруй нь ямагт эерэг налалттай байдаг.
  16. Ажилчны хөдөлмөрийн хөлсний түвшин нэмэгдэх тутам түүнйи чөлөөт цагийн үнэ
      цэнэ өснө.
  17. Тухайн өрсөлдөөнт пүүсийн хувьд хөдөлмөрийн нийлүүлэлтийн муруй нь эерэг
      налалттай байна.

   СЭДЭВ:12 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЗАХ ЗЭЭЛ : ГАЗАР БА КАПИТАЛ
Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу.
  1. Зээлийн бодит хүүний хэмжээ нь сөрөг утгатай байж болно.
  2. Газрын зах зээл дэхь тэнцвэрт байдал нь ижил чанартай газруудад рентийн хэмжээ
     адил байгаагаар илрэн гарна.
  3. Бодит хүүний хэмжээн дээр үнийн хувиар илэрхийлсэн өсөлтийг нэмж нэрэлсэн
     хүүний хэмжээг тооцно.
                                         9
4. Зээлийн хүүний хэмжээний ямарч түвшинд ашгийн норм нь зээлийн хүүний
      хэмжээнээс их байх хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжихгүй.
  5. Зээлийн бодит хүүний хэмжээ нь 0-тэй тэнцүү байж болно.
  6. Газрын рентийн янз бүрийн хэмжээ нь газрын хэсэг тус бүрийн ахуйц бүтээмжийн
      ялгааг тусгана.
  7. Эдийн засгийн рент гэдэг нь төгс мэдрэмжгүй эрэлт бүхий нөөцийг ашигласны
      төлбөр юм.
  8. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь зээлийн хүүний хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэдэг.
  9. Хэрэв хүлээгдэж буй ашгийн норм нь зээлийн хүүний хэмжээнээс бага байвал
      хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлнэ.
  10. Зээлийн хөрөнгийн хамгийн их эрэлт нь пүүсийн зүгээс түүний үйлдвэрлэлийн
      хэрэгслийг олж бэлтгэхэд зориулан зарцуулах үед үүснэ.
  11. Зээлийн хүүний хэмжээ хэдий чинээ доогуур байна, мөнгөний эрэлт төдий чинээ
      бага байна.
  12. Хүмүүс ирээдүйн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд одоогийн хэрэглээнээс татгалзах
      тохиолдлыг хадгаламж гэнэ.
  13. Зээлийн хүүний хэмжээ нэмэгдэхэд үндсэн капиталын үнэ өснө.
  14. Тухайн үйлдвэрлэгчийн хувьд рент нь эдийн засгийн илүүдэл бус харин
      үйлдвэрлэлийн бодит зардлыг илэрхийлдэг.
  15. Хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл дэх ашгийн нормыг нэмэгдүүлэхэд
      чиглэсэн технологийн өөрчлөлт нь зээлийн хөрөнгийн эрэлтийг нэмэгдүүлэхэд
      хүргэдэг.
  16. Хэрэв капиталын нийлүүлэлт нь түүний эрэлтээс давсан тохиолдод зээлийн хүүний
      тэнцвэртэй байдал тогтоогдоно.
  17. Хэрэв газрын эрэлтийн муруй баруун тийш шилжвэл газрын рентийн хэмжээ буурна.
  18. Зээлийн хөрөнгийн нийлүүлэлт нь зээлийн хүүний хэмжээнээс хамаарахгүй.
  19. Байгалийн нөөцийн хязгаарлагдмал байдал нь түүнийг ашиглах зохистой аргыг бий
      болгохгүй.
                            МАКРО ЭДИЙН ЗАСАГ
   СЭДЭВ:1 ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮНДЭСНИЙ ОРЛОГО БА ҮНИЙН ТҮВШИНГ
                                       ХЭМЖИХ
Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу.

  1. Бодит ДНБ нь тухайн үеийн үнээр хэмжигдсэн тухайн жилд үйлдвэрлэгдсэн
     бүтээгдэхүүн ба үйлчилгээний өртөг.
  2. Хэрэглээний үнийн индекс нь “ зах зээлийн сагс ”-нд ордог бүтээгдэхүүнүүдийн
     үнийн үндсэн дээр тооцогдоно.
  3. Нэрлэсэн ба бодит ҮНБ-ний хэмжээний аль алинийг нь зөвхөн мөнгөн дүнгээр
     илэрхийлнэ.
  4. Нэмэгдэл өртгийн хэмжээ ба эцсийн бүтээгдэхүүний өртөг хоорондоо тэнцүү.
  5. Шинэ байшин босгох өрх гэрийн зардал нь хэрэглээний зардалд орно.
                                        10
6. Цэвэр экспортын хэмжээ нь бүтэгдэхүүн ба үйлчилгээний экспортуудын нийлбэрээс
      тухайн орны импортын хэмжээг хассантай тэнцэнэ.
  7. Нэмэгдэл өртөг нь хөдөлмөрийн хөлсийг дотроо агуулах боловч ашгийн хэмжээг
      агуулдаггүй.
  8. Хэрэв өгөгдсөн хугацааны туршид үнэ ба мөнгөн орлого адил хэмжээгээр өссөн бол
      бодит орлого өөрчлөгдөхгүй.
  9. ҮЦБ-ээр үндэсний нийт үйлдвэрлэлийн хэмжээг тооцоход амар бөгөөд яагаад гэвэл
      нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцохоос түүнийг тооцох нь илүү хялбар байна.
  10. ҮНБ-ний хэмжээ нь нийгмийн эдийн засгийн сайн сайхан байдлыг бүрэн хэлбэрээр
      илэрхийлж чадна.
  11. Оролгын урсгалаар тооцсон ҮНБ нь зарлагаар тооцсон ҮНБ-тэй тэнцүү.
  12. Нэгмэгдэл өртгийг тооцохын тулд пүүсийн нийт борлуулалтын хэмжээнээс
      ашигласан материалуудын өртгийг хасах шаардлагатай бөгөөд харин
      ажиллагчдадаа олгосон хөдөлмөрийн хөлсний зардлагыг хасах шаардлагатай юм.
  13. ҮЦБ-ний хэмжээ нь үндэсний орлогыг элэгдлийн хэмжээгээр давна.
  14. Хувийн ба зарцуулах эрхтэй орлогуудын хэмжээ адил.
  15. Өрх гэртээ үзүүлдэг гэрийн эзэгтэй нарын үйлчилгээ нь ҮЦБ-ийг тооцоход оролцоно.
  16. ҮЦБ-ийг тооцоход цэвэр хөрөнгө оруулалтыг оруулна.
  17. Засгийн газрын ажилчдын хөдөлмөрийн хөлсийг ДНБ ба ҮЦБ-ийг зарлагаар тооцох
      аргад оруулан тооцно.
  18. Шилжих төлбөрийг хүлээн авагч нь засгийн газарт түүнийхээ оронд ямар нэгэн зүйл
      өгөх ѐстой.
  19. Хэрэв 1989-1993 онуудад үнэ тасралтгүй өссөн бол 1989 бө1993 онуудад
      үйлдвэрлэгдсэн ҮЦБ-ний хэмжээг харьцуулахын тулд 1993 онд бүртгэгдсэн
      нэрэлсэн ҮЦБ-ний хэмжээг зэрэгцүүлэн үнийн индекст харьцуулах шаардлагатай.
  20. Элэгдэл байхгүй тохиодолд цэвэр хөрөнгө оруулалтын хэмжээ эерэг байна.
  21. Хувийн хадгаламжыг ҮЦБ ба ДНБ-ний зарлагаар тооцох аргад оруулан тооцно.
  22. ҮЦБ-ний онуудын хүрээнд харьцуулсан шинжилгээ нь зэрэгцүүлэх үнийг ашиглахыг
      шаардана.
  23. Бараа бүтээгдэхүүний нөөцийг борлуулах нь нийт ба цэвэр хөрөнгө оруулалтыг
      бууруулахад хүргэнэ.

      СЭДЭВ:2 МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРГҮЙДЭЛ: АЖИЛГҮЙДЭЛ БА
                                   ХАНШГҮЙДЭЛ
Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу.

  1. Үйлдвэрлэлийн хэмжээ ба ажил эрхлэлтийн түвшинд гарах өөрчлөлт нь заавал
     эдийн засгийн хөгжлийн мөчлөгийн хэлбэрээс шалтгаалахгүй.
  2. Хэрэв бодит ҮНБ-ний хэмжээ боломжит хэмжээтэйгээ тэнцүү байвал эдийн засаг
     бүрэн ажил эрхлэлтийн нөхцөлд ажиллаж байна гэсэн үг.



                                         11
3. Өндөр төвлөрөлтэй ба монополчлогдсон аж үйлдвэрийн салбаруудад уналтын үед
      үйлдвэрлэлийн хэмжээний бууралт харьцангуй бага байх ба үнийн уналт харьцангүй
      их байна.
  4. Завсарын ажилгүйдэл нь зайлшгүй төдийгүй нийгмийн хувьд хүсүүштэй зүйл юм.
  5. Хэрэв ажилгүйдэл хэвийн түвшиндээ байвал боломжит ба жинхэнэ гарцын хэмжээ
      тэнцүү байна.
  6. Ажилгүйдлийн тэтгэлийн өсөлт нь ажилгүйдлийн түвшинг өсгөхөд хүргэнэ.
  7. Ихэнхи эдийн засагчид богино хугацаанд бүрэн ажил эрхлэлтийн нөхцөлд боломжит
      ба бодит ҮНБ-ний хооронд зөрүү байна гэж үздэг.
  8. Мөчлөгийн ажилгүйдэлтэй уялдаатай эдийн засгийн зардал нь үйлдвэрлэгдээгүй
      бүтээгдэхүүн үйлчилгээгээр хэмжигдэнэ.
  9. Зах зээлийн эдийн засаг нь богино хугацаанд үнийн механизм ба өрсөлдөөний
      үндсэн дээр ажил эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэж Д.Ж.Оеинс
      нотолж байв.
  10. Ажилгүйдлийн түвшинг тодорхойлохдоо ажил эрхэлж буй нийт хүмүүсийн тоог
      ажилгүйдлийн тоотой харьцуулдаг.
  11. Удаан явцтай ажилгүйдлийн түвшний үед нийт зарлагын өсөлт нь нэгэн зэрэг үнийн
      ба үйлдвэрлэлийн хэмжээг өсгөдөг.
  12. Ажиллах хүчний бүрэлдхүүнд ажил идэвхтэй хайж буй ажилгүйчүүдийг оруулах
      ѐстой.
  13. Үйлдвэрлэлийн түвшин ажил эрхлэлт ба үнийн өөрчлөлт нь бүгд эдийн засгийн
      мөчлөгийн хэлбэлзлээс үүсдэг.
  14. Хэрэв үнэ ба хөдөлмөрийн хөлс үнэмлэхүй хэлбэрээр хатуу биш бол эдийн засагт
      цаашдаа уналт гарах магадлал багатай.
  15. Инфляци гэдэг нь үйлдвэрлэлийн нийт өсөлт юм.
  16. Хүлээгдэж буй болон гэнэтийн шинжтэй инфляцууд орлогын дахин хувиарлалтанд
      ижил нөлөөллийг үзүүлдэг.
  17. 5 хувийн жил бүрийн үнийн уналт нь тогтмол орлоготой гэр бүлийн орлогыг жил бүр
      5 хувиар нэмэгдүүлнэ.
  18. Хэрэв жил бүр 10 хувийн үнийн өсөлт гарвал 10 жил тутамд үнийн түвшин хоѐр
      дахин нэмэгдэнэ.
  19. Инфляци ни хүн амын бүх давхаргын бодит орлогыг буурахад хүргэнэ.

                   СЭДЭВ:3 ХЭРЭГЛЭЭ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу.

  1.   Хадгаламж = Эцсийн орлого = Хэрэглээний зардал
  2.   Ахиу хэрэглээний хандлага нь ямагт ахиу хадгаламжтай тэнцүү байдаг.
  3.   Ахиу хэрэглээ гэдэг нь хэрэглээний өсөлт ба орлогын өсөлтийн харьцаа юм.
  4.   Хүмүүсийн эдийн засгийн зан төлөв нь ялгаатай учир хэрэглээний зан төлөвийн
       нийтлэг дүрмийг тодорхойлох боломжгүй юм.


                                         12
5. Хадгаламж ба хөрөнгө оруулалтын өөрчлөлт ба хэмжээ нь адил хүчин зүйлийн
      нөлөөгөөр тодорхойлогдоно.
  6. Хэрэглээний зардлыг бодвол хөрөнгө оруулалтын зардал нь илүү тогтворгүй шинж
      чанартай бөгөөд учир нь түүнд зээлийн хүүгийн өөрчлөлт ба үйлдвэрлэгчдийн
      хүлээлт нөлөө үзүүлнэ.
  7. Хэрэв бага орлоготой өрх гэрийн хэрэглээний хэмжээ түүний орлогын хэмжээнээс
      давбал мэдээж өрх гэрт өндөр ахуйц хэрэглээ байх болно.
  8. Хэрэв хэрэглээний функц мэдэгдэж байвал хадгаламжын функцын графикийг
      байгуулах боломжтой.
  9. Ахиу хэрэглээ, ахиу хадгаламж үндсэндээ үнийн төвшнөөс хамаарах бөгөөд тэр
      дундаа урт хугацаанд тийи байна.
  10. Орлого өсөхийн хирээр бүтээгдэхүүн худалдан авалтын зардагын хувь унадаг.
  11. Хөрөнгө оруулалтын зардлын өөрчлөлт зүй ѐсоор тогтвортой байна.
  12. Зээлийн хүүгийн бодит төвшин тэнцэх нь түүний нэрлэсэн хэмжээнээс хасах нь
      инфляцийн төвшин байдаг.
  13. Үнийн өсөлт хэрэглээний муруйг дээш шилжүүлнэ.
  14. Хувь хүний татварын өсөлт нь хэрэглээний зардал ба хадгаламжын аль алиныг нь
      бууруулна.
  15. Орлогын өсөлт нь хөрөнгө оруулалтын өсөлтийг дэмжиж чадна.
  16. Ахиж хэрэглээ ба ахиж хадгаламжын утгуудын нийлбэр ямагт 1-тэй тэнцүү.

                           СЭДЭВ:4 САНГИЙН БОДЛОГО
Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу.

  1. Сангийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд улсын хэрэгжүүлсний үр дүнд улсын
      зардал буурдаг.
  2. Бусад нөхцөл огтмол байхад татвар ба засгийн газрын зардлын өсөлт нь ижил
      хэмжээний ҮНБ-ний өсөлтийг бий болгоно.
  3. Хувийн орлогод өсөн нэмэх татварыг оногдуулах нь үржүүлэгчийн хэмжээнд
      нөлөөлөхгүй.
  4. Засгийн газрын төсвийн алдагдал нь экспортын хэмжээтэй уялдахгүй.
  5. Засгийн газрын төсвийн алдагдал нь цэвэр экспортын хэмжээтэй уялдахгүй.
  6. Засгийн газрын зардалууд татварын орлогыг давах тохиолдол бүрт төсвийн
      алдагдал бий болдог.
  7. Засгийн газрын шилжих төлбөрийн өсөлт нь ҮНБ-ний тэнцвэрт төвшинд
      нөлөөлөхгүй.
  8. Тэнцвэрт төсвийг ч ажилгүйдлийг бууруулах ба хямраллыг давахад ашиглаж болно.
  9. Хэрэв эдийн засаг бүрэн ажил эрхлэлтийн нөхцөл дэхь үйлдвэрлэлийн төвшинд
      хүрсэн ба татварын орлого нь засгийн газрын зардлуудаас бага байгаа нөхцөлд
      үүссэн алдагдал нь бүтцийн шинж чанарыг агуулна.
  10. Хямралын үеийн татварын орлогын хэмжээн дэхь бууралт нь эдийн засаг дахь
      засгийн газрын секторыг багасгадаг.

                                       13
11. Тэлэх сангийн бодлогын зорилго нь инфляцийн төвшинг бууруулах, ажилгүйдлийг
      багасгах болон эдийн засгийн өсөлтийг дэмжих явдал юм.
  12. Нийлүүлтийн эдийн засгийн онолын талынхан татварын орлогын төвшний бууралт
      нь нийт нийлүүлэлтийг багасгаж, үүгээрээ инфляцийн түвшинг бууруулдаг гэж
      нотолдог.
  13. Засгийн газрын зардлуудын өсөлт нь эргэлтийн муруйг зүүн тийш
      хөдөлгөнө.

                      СЭДЭВ:5 МӨНГӨ БА БАНКНЫ ТОГТОЛЦОО
Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу.
  1. Солилцогч хоѐр талын хэрэгцээ нэг цаг үед давхцаж байж хийгддэг учраас
      бартертийн худалдаа нь хэрэглэхэд тохиромжгүй байдаг.
  2. М1 нь бэлэн мөнгө ба чекийн хадгаламж, хугацаат хадгаламжыг агуулдаг.
  3. Мөнгөний үнэ цэнэ нь үнийн төвшинтэй урвуу хамааралтай.
  4. Нэрэлсэн ҮНБ-ний хэмжээ буурахад гүйлгээнд байх мөнгөний эрэлт буурдаг.
  5. Мөнгөний хөрөнгийн талын эрэлтийн хэмжээ нь зээлийн хүүтэй шууд хамааралтай.
  6. ҮНБ-ний нэрэлсэн хэмжээ 2000 млрд доллар, гүйлгээнд байх мөнгөний эрэлт 5000
      млрд доллар бол жилд дунджаар 4 удаа эргэнэ.
  7. Цаасан мөнгө нь “бараг мөнгө”-д хамаарна.
  8. Зээлийн хүүгийн төвшин өндөр байх тутам арилжаанд шаардагдах мөнгөний
      эрэлтийн хэмжээ өснө.
  9. Мөнгөний хөрөнгийн талын эрэлт нь ҮНБ-ний нэрэлсэн хэмжээтэй урвуу
      хамааралтай.
  10. Бэлэн мөнгө нь зоос ба цаасан мөнгөнөөс бүрэх ба М1-ийн бүрэлдэхүүнд багтана.
  11. М2 нь чекийн биш хадгаламж ба бага хугацаат хадгаламжын хэмжээгээр М1-ээсээ
      их байдаг.
  12. М2 нь М3-аас богино хугацаатай хадгаламжын хэмжээгээр бага байна.
  13. Хэрэглэгчдэд байх “бараг мөнгө”-ний хэмжээ их байх тутам дундаж хадгаламж их
      байна.
  14. Бэлэн мөнгө ба чекийн хадгаламж нь бараа үйлчилгээг шууд худалдан авч болдог
      учраас мөнгө болдог.
  15. Тухайн тэнцвэрийн үнийн түвшингийн нэрэлсэн ҮНБ-ний өсөлт нь мөнгөний нийт
      эрэлтийг өсгөж, улмаар тэнцвэрийн хүүгийн төвшинг ч өсгөдөг.
  16. Төв банк нь арилжааны банкуудад зээл олгох тэдний хадгаламжийг хадгалдагаараа
      банкуудын банк болдог.
  17. Мөнгөний нийлүүлэлт нь нэмэгдсэнээр нийт нийлүүлэлтийн шугам нь баруун тийш
      шилждэг.
  18. Хэрэв бараа үйлчилгээний үнэ 50хувиар буурвал мөнгөний үнэ цэнэ 2 дахин өснө.

          СЭДЭВ:6 МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛТЭНД БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ
Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу.


                                        14
1. Банкны заавал байх нөөцийн хэмжээ 25% хадгаламжын хэмжээ нь 1000 $ бол
    шинээр бий болох мөнгө 250 $ байна.
2. Хүн амын банканд хадгаламжтай байх хүсэлтэй зарцуулахад бэлэн мөнгөтэй байх
    хүсэл нь бага байх тусам банкны мөнгө бүтээх боломж нь багасдаг.
3. Заавал байх нөөцийн хэмжээний үндсэн үүрэг нь банкны хөрвөх чадварыг хангахад
    оршино.
4. Мөнгөний үржүүлэгчийн үйлчлэл нь 2 урьдчилсан нөхцөл дээр үндэслэдэг. Үүнд: бүх
    мөнгө банкны дансанд үлдэх ба илүүдэл нөөцгүй байдаг.
5. Зайлшгүй нөөцийн нормоос давсан ба нөөц багасахаас сэргийлэх хэрэгсэл болон
    ашигладаг банкны хадгаламжын дүн нь мөнгөний үржүүлэгчийн хэмжээнд
    нөлөөлөхгүй.
6. Арилжааны банкнууд нь зээл нөхөн төлөх замаар мөнгийг бүтээдэг.
7. Хугацаагүй хадгаламжын өсөлтийн боломжит дээд хэмжээ нь бодит нөөцийг
    мөнгөний үржүүлэгчээр үржүүлсэн дүнгийн өсөлттэй тэнцэнэ.
8. Балансын тооцоо нь банкны тухайн тодорхой хугацааны үед хийсэн ажил гүйлгээг
    харуулдаг.
9. Арилжааны банкны жинхэнэ нөөц нь заавал байх нөөц дээр илүүдэл нөөцийг
    нэмсэнтэй тэнцүү.
10. Төв банкан дахь арилжааны банкнуудын нөөц нь Төв банкны актив болно.
11. Хэрэв зээлдэн авагч 500 доллар зээлийг мөнгөн ба чекийн хэлбэрээр төлөх юм бол
    мөнгөний нийлүүлэлт 500 доллараар буурна.
12. Хэрэв банкны систем дэхь илүүдэл нөөцийн хэмжээ 10 сая доллар, заавал байх
    нөөцийн хэмжээ нь 25% бол зээлийн хэмжээ нь 40 сая доллараар ихсэж болно.
13. Хэрэв тодорхой нэг арилжааны банк нь өөрийн олгож байгаа зээлээ илүүдэл
    нөөцөнд байж байгаа мөнгөтэй тэнцүү хэмжээгээр өсгөвөл банкны систем дэхь
    зээлийн хэмжээ нь илүүдэл нөөцийг заавал бүх нөөцийн нормын дагуу харьцаагаар
    үржүүлсэнтэй тэнцүүгээр ихсэж болно.
14. Арилжааны банкнууд Засгийн газрын бондыг худалдсан тохиолдолд мөнгөний
    нийлүүлэлт ихсэнэ.
15. Заавал байх нөөцийн норм 100% үед мөнгөний үржүүлэгч нь “ 0 ” байна.
16. Заавал байх нөөцийн норм 100% үед мөнгөний үржүүлэгч нь “ 0 ” байна. Энэ нь
    банкны тогтолцоо мөнгө бүтээж чадахгүй гэсэн үг.
17. Банкны сейфэнд анкны хадгалагдаж байгаа бэлэн мөнгө нь банкны нөөцөнд
    тооцогдоно.
18. Хэзээ гэдгээс хамаарахгүй банкинд мөнгө орж ирэх нь гарч буй мөнгөнөөс давах
    ѐстой.
19. Мөнгөний үржүүлэгч нь шинэ хадгаламжын хэмжээг нөөцийн өсөлтийн хэмжээнд
    харьцуулсан харьцаа юм.
20. Хэрэв харилцагч банкинд 1000$-ийн зээлээ буцааж төлвөл мөнгөний нийлүүлэлт нь
    уг зээл бэлэн мөнгө ба чекийн аль хэлбэрээр төлөгдсөнөөс үл шалтгаалан 1000
    доллараар буурна.

                                      15
СЭДЭВ:7 ТӨСВИЙН АЛДАГДАЛ БА УЛСЫН ӨР
Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу.

   1. Засгийн газар өрийн хэмжээг хүн амын гар дээр байгаа засгийн газрын облигацийн
       өртгийг нэмэх замаар тодорхойлж болно.
   2. Дотоодын өр нь орлогыг дахин хувиарлахад хүргэдэг.
   3. Жил бүрийн төс вийн алдагдал нь засгийн газрын төсвийн зардлаас давсан
       орлоготой тэнцүү.
   4. Засгийн газар нь бүрэн ажил эрхлэлтэнд хүрэх ба мөчлөгийн хугацаат төсвийн
       балансжилтыг хангах хоѐр асуудлыг сангийн бодлогоор нэг зэрэг шийднэ гэдэгт нь
       эргэлзээ төрүүлнэ.
   5. Зорилготой санхүүжилтийн талыг баримтлагчид нь төсвийн балансжилт нь жил бүр
       ажил эрхлэлтэнд хүрч, үнийн тогтворжилтыг хангах нь чухал гэж үздэг.
   6. Инфляци нь засгийн газрын нэрлэсэн үнийн бодит өртгийг өсгөдөг.
   7. Өсөж байгаа зардлыг санхүүжүүлэх зорилготойгоор засгийн газрын бондыг
       гадаадынханд худалдах явдал нь хойч үеийнхэндээ тодорхой дарамтыг үүсгэж
       байдаг.
   8. Шахан гаргахын нөлөөлөл нь хөрөнгө оруулалтын эрэлтийн шугамыг зүүн тийш
       шилжүүлдэг.
   9. Үндэсний валютын олон улсын ханшын өсөлт нь тухайн улсын үйлдвэрлэл ба ажил
       эрхлэлтийн хэмжээг өсгөдөг.
   10. Засгийн газрийн өрийн бодит шинж байдлын үзүүлэлт нь түүний тоон дүн биш харин
       ҮНБ-тэй харьцуулсан хэмжээ юм.
   11. Зорилготой санхүүжилтийн талын онолчид нь төсөв жил бүр биш мөчлөг хугацаанд
       балансжигдсан байх ѐстой гэж үздэг.
   12. Засгийн газрын өр гэдэг нь жил бүр төсвийн алдагдлуудын нийлбэр байдаг.
   13. Үндэсний валютын олон улсын ханшын өсөлт нь экспортыг ихэсгэж импортыг
       бууруулдаг.
   14. Мөчлөг хугацааны төсвийн балансжилт эдийн засгийн уналтын үед татварын
       орлогыг өсгөж, засгийн газрын зардлыг бууруулж болно.
   15. Засгийн газрын өөрийн түүхэн шалтгаан нь дайн юм уу, эдийн засгийн уналт байдаг.
   16. Засгийн газрын өр нь түүнйиг дампууруулна гэж баталдаг нь худлаа, учир засгийн
       газрын өрийг төлөх албагүй түүнийг дахин санхүүжүүлж болно.
   17. Гадаадад төлөх өр нь үндэсний эдийн засаг авч гарах учраас дарамт болохгүй байж
       болно.
   18. ҮНБ-ний хэмжээ ба хүүгийн төлбөрийн харьцаа нь засгийн газрын өөрийн хүүнд
       төлөх татварын орлогын хэмжээг тодорхойлдог.
   19. Хэрэв улсын орлого өсөж байвал улсын төсвийн алдагдал үүснэ.

                         СЭДЭВ:8 ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ

Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу.

                                          16
1. Хэрэв ҮНБ-ний хэмжээ, хүн амын тооноос илүү хурдан өсвөл нэг хүнд ноогдох ҮНБ-
       ний хэмжээ буурна.
   2. Хөгжингүй орнуудын хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийн үндсэн гол хүчин зүйл нь
       техникийн дэвшил юм.
   3. Эдийн засгийн өсөлт гэдэг нь тодорхой хугацаан дахь ҮНБ-ний нэрлэсэн хэмжээний
       өсөлт юм.
   4. Улс орны үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүний хэмжээ нь ажлын цагийг хөдөлмөрийн
       бүтээмжинд хуваасантай тэнцүү.
   5. Хөрөнгө оруулалт зарцуулсан ҮНБ-ний хувь ба хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийн
       хооронд шууд хамаарал байдгийг статистикийн мэдээлэл харуулж байна.
   6. Эдийн засгийн өсөлтийн 2 тодорхойлолтоос нэг хүнд ногдох бодит ҮНБ-ний өсөлт нь
       энэ ойлголтыг илүү бодитой илэрхийлж чаддаг.
   7. 2 улсад ҮНБ-ний хэмжээ нь ижилхэн 500 млрд доллар байна гэж үзье. 1-р улсын
       ҮНБ-ний жилийн өсөлт нь 3%, 2-р орных 5% бол энэ 2 улсын ҮНБ-н жилийн
       өсөлтийн зөрүү нь 10 млрд болно.
   8. Бодит ҮНБ нь хөдөлмөрийн зардлыг хөдөлмөрийн бүтээмжинд хуваасантай тэнцүү.
   9. Байгалийн баялаг нь Оросын эдийн засгийн өсөлтийн чухал хүчин зүйл болно.
   10. ҮНБ-ний хэмжээнд хөрөнгө оруулалт хичнээн их хувь эзэлнэ ҮНБ өсөлт нь
       төдийчинээ өндөр байна.
   11. Эдийн засгийн өсөлт нь хүнд оруулж байгаа хөрөнгө оруулалтаас хамаарахгүй.
   12. Үйлдвэрлэлийн боломжын муруй зүүн тийш шилжихэд тухайн улсын эдийн засгийн
       чадвахи дээшилдэг.
   13. Ажлын цагийн өсөлт гэдэг нь эдийн засгийн өсөлтийн идэвхитэй хүчин зүйл юм.
   14. Ажилчдын тооны өсөлт нь эдийн засгийн өсөлтийн идэвхигүй хүчин зүйл юм.
   15. Үйлдвэрлэлийн хэмжээнээс үүдсэн хэмнэлт нь хөдөлмөрийн бүтээмжинд
       нөлөөлөхгүй.
   16. Ажил хяналтын үед ажлыг зогсоох нь эдийн засгийн өсөлтөнд эерэг нөлөөлнө.
   17. Ашиглалтын капиталын өсөлт нь ажилчдын тооны өсөлтөөс давчихвал капитал
       зэвсэглэмж буурна.
   18. Эдийн засгийн өсөлт нь хязгааргүй хэрэгцээ ба хязгаарлагдмал нөөц хоѐрын
       хоорондын зөрчлыг хурцатгадаг.
   19. Эдийн засгийн өсөлт нь амьдралын чанарыг дээшлүүлэх чухал урьдач нөхцөл мөн.

          СЭДЭВ:9 ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА БА ХУДАЛДААНЫ БОДЛОГО

Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу.

   1. Бразилийн бараа бүрийн үйлдвэрлэлийн зардлын түвшин / бүх барааны эргэлтийн
      хувьд / Аргентины зардлын түвшины 80%-тай тэнцүү учраас Бразиль бүх барааны
      хувьд Аргентинаас харьцангуй авуу талтай.
   2. Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилготой дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд
      худалдааны саад тогтоох нь ашигтай хэрэгсэл болдог.

                                          17
3. Чөлөөт худалдааны үеийн эдийн засгийн сайн сайхан байдал нь импортын татвар
    тогтоосон үеийнхээс ямагт бага байна.
4. Харьцангуй давуу тал нь янз бүрийн барааны үйлдвэрлэл дэхь хувилбарт зардлын
    улс хоорондын ялгааг харуулдаг.
5. Гаалийн татвар нь дотоодын хэрэглээг урамшуулдаг.
6. Шинэ үйлдвэрлэлийн салбаруудыг гадны өрсөлдөөнөөс           хамгаалахын тулд
    худалдааны хориг саадыг тавих нь зөв арга болно.
7. Импортын бараа үйлчилгээ нь дотоодын үнийг өсгөхөд хүргэж улмаар инфляцийн
    шалтгаан болдог.
8. Импорт нь улс орны нийт эргэлтийг ихэсгэдэг.
9. Худалдааны нөхцөл гэдэг нь экспорт ба импортын үнийн харьцаа.
10. Импортын гаалийн татварын зорилго нь дотоодын үйлдвэрлэл ба ажлын байрыг
    хамгаалахын тулд импортын хэмжээг бууруулахад оршино.
11. Хүний ба материалын нөөцийн тоо хэмжээ, нийт нөөцийн адилтгүй хувиарлалт нь
    улс хоорондын худалдаа ба төрөлжилтийн үндсэн шалтгаан болно.
12. Импортыг хязгаарлахад импортын хувь хэмжээ гаалийг татвараас илүү үр дүнтэй
    байдаг.
13. Импортын хязгаарлалтын улмаас улс орны үр ашигтай үйлдвэрлэлийн өсөлт саарч,
    үр ашиггүй үйлдвэрлэлүүд үлддэг.




                                     18

More Related Content

What's hot

эдий засгийн сонгох тест
эдий засгийн сонгох тестэдий засгийн сонгох тест
эдий засгийн сонгох тестediinzasag
 
Micro l2.2019 2020
Micro l2.2019   2020Micro l2.2019   2020
Micro l2.2019 2020hicheel2020
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагErdenee Chimed
 
Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020hicheel2020
 
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсМэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсJust Burnee
 
Econl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onEconl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onhicheel2020
 
Lecture 11
Lecture 11Lecture 11
Lecture 11tserenda
 
Micro l13.2020 2021
Micro l13.2020 2021Micro l13.2020 2021
Micro l13.2020 2021hicheel2020
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтTuru Turuu
 
Микро эдийн засаг-1
Микро эдийн засаг-1Микро эдийн засаг-1
Микро эдийн засаг-1Ikhzasag SEZS
 
Econ.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onEcon.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onhicheel2020
 

What's hot (20)

Maceconl6
Maceconl6Maceconl6
Maceconl6
 
эдий засгийн сонгох тест
эдий засгийн сонгох тестэдий засгийн сонгох тест
эдий засгийн сонгох тест
 
Makro l 4
Makro l 4Makro l 4
Makro l 4
 
Micro l2.2019 2020
Micro l2.2019   2020Micro l2.2019   2020
Micro l2.2019 2020
 
Micro2
Micro2Micro2
Micro2
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
 
Micro2
Micro2Micro2
Micro2
 
Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020Macro l12.2019 2020
Macro l12.2019 2020
 
Macro l 14
Macro l 14Macro l 14
Macro l 14
 
Anhbayar
AnhbayarAnhbayar
Anhbayar
 
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсМэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
Мэдрэмж, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
 
Econl12. 2020 2021on
Econl12. 2020 2021onEconl12. 2020 2021on
Econl12. 2020 2021on
 
Lecture 11
Lecture 11Lecture 11
Lecture 11
 
ECON121-20160513
ECON121-20160513ECON121-20160513
ECON121-20160513
 
Niit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit ereltNiit niiluulelt ba niit erelt
Niit niiluulelt ba niit erelt
 
Micro l13.2020 2021
Micro l13.2020 2021Micro l13.2020 2021
Micro l13.2020 2021
 
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлтнийт нийлүүлэлт ба нийт эрэлт
нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
 
Микро эдийн засаг-1
Микро эдийн засаг-1Микро эдийн засаг-1
Микро эдийн засаг-1
 
Seminar 9 - 12
Seminar 9 - 12Seminar 9 - 12
Seminar 9 - 12
 
Econ.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021onEcon.l13 2.2020-2021on
Econ.l13 2.2020-2021on
 

Viewers also liked

Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/ Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/ Adilbishiin Gelegjamts
 
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр Adilbishiin Gelegjamts
 
эдийн засгийн онолын үндэс
эдийн засгийн онолын үндэсэдийн засгийн онолын үндэс
эдийн засгийн онолын үндэсtserenda
 
эрэлт ба нийлүүлэлт
эрэлт ба нийлүүлэлтэрэлт ба нийлүүлэлт
эрэлт ба нийлүүлэлтJust Burnee
 
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...Adilbishiin Gelegjamts
 
Пүршин дүүжингийн хөдөлгөөн
Пүршин дүүжингийн хөдөлгөөнПүршин дүүжингийн хөдөлгөөн
Пүршин дүүжингийн хөдөлгөөнChimgee Chimgee
 
Lekts 11
Lekts 11Lekts 11
Lekts 11Pmunkh
 
маркетингийн ухаан юуг судалдаг вэ
маркетингийн ухаан юуг судалдаг вэмаркетингийн ухаан юуг судалдаг вэ
маркетингийн ухаан юуг судалдаг вэrikxka
 
монгол улсын мөнгөний бодлогын шинжилгээ ба шилжих механизм
монгол улсын мөнгөний бодлогын шинжилгээ ба шилжих механизммонгол улсын мөнгөний бодлогын шинжилгээ ба шилжих механизм
монгол улсын мөнгөний бодлогын шинжилгээ ба шилжих механизмУянга Гантулга
 
Тэнцэтгэл биш батлахад Кошийн тэнцэтгэл бишийг үр дүнтэй хэрэглэх нэгэн арга
Тэнцэтгэл биш батлахад Кошийн тэнцэтгэл бишийг үр дүнтэй хэрэглэх нэгэн аргаТэнцэтгэл биш батлахад Кошийн тэнцэтгэл бишийг үр дүнтэй хэрэглэх нэгэн арга
Тэнцэтгэл биш батлахад Кошийн тэнцэтгэл бишийг үр дүнтэй хэрэглэх нэгэн аргаTsogjargal Namsrai
 
мөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүд
мөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүдмөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүд
мөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүдBe Spark
 
МОНГОЛЫН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ДСЕТ ЗАГВАР
МОНГОЛЫН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ДСЕТ ЗАГВАРМОНГОЛЫН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ДСЕТ ЗАГВАР
МОНГОЛЫН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ДСЕТ ЗАГВАРKhuslen Amgalan
 
сонгодог урсгал
сонгодог  урсгалсонгодог  урсгал
сонгодог урсгалyivo1004
 
ИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭ
ИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭ
ИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭKhuslen Amgalan
 
кошийн тэнцэтгэл бишүүд.
кошийн тэнцэтгэл бишүүд.кошийн тэнцэтгэл бишүүд.
кошийн тэнцэтгэл бишүүд.Lhagvadorj_S
 

Viewers also liked (20)

Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/ Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
Эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж /орлогын мэдрэмж, солбисон мэдрэмж/
 
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
Эрэлт, нийлүүлэлт ба зах зээлийн тэнцвэр
 
эдийн засгийн онолын үндэс
эдийн засгийн онолын үндэсэдийн засгийн онолын үндэс
эдийн засгийн онолын үндэс
 
эрэлт ба нийлүүлэлт
эрэлт ба нийлүүлэлтэрэлт ба нийлүүлэлт
эрэлт ба нийлүүлэлт
 
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү...
 
Brochure
BrochureBrochure
Brochure
 
Bue daalt1
Bue daalt1Bue daalt1
Bue daalt1
 
Пүршин дүүжингийн хөдөлгөөн
Пүршин дүүжингийн хөдөлгөөнПүршин дүүжингийн хөдөлгөөн
Пүршин дүүжингийн хөдөлгөөн
 
Lecture 6
Lecture 6Lecture 6
Lecture 6
 
Lekts 11
Lekts 11Lekts 11
Lekts 11
 
маркетингийн ухаан юуг судалдаг вэ
маркетингийн ухаан юуг судалдаг вэмаркетингийн ухаан юуг судалдаг вэ
маркетингийн ухаан юуг судалдаг вэ
 
Санхүү, түүний мөн чанар
Санхүү, түүний мөн чанарСанхүү, түүний мөн чанар
Санхүү, түүний мөн чанар
 
Lecture 4
Lecture 4Lecture 4
Lecture 4
 
монгол улсын мөнгөний бодлогын шинжилгээ ба шилжих механизм
монгол улсын мөнгөний бодлогын шинжилгээ ба шилжих механизммонгол улсын мөнгөний бодлогын шинжилгээ ба шилжих механизм
монгол улсын мөнгөний бодлогын шинжилгээ ба шилжих механизм
 
Тэнцэтгэл биш батлахад Кошийн тэнцэтгэл бишийг үр дүнтэй хэрэглэх нэгэн арга
Тэнцэтгэл биш батлахад Кошийн тэнцэтгэл бишийг үр дүнтэй хэрэглэх нэгэн аргаТэнцэтгэл биш батлахад Кошийн тэнцэтгэл бишийг үр дүнтэй хэрэглэх нэгэн арга
Тэнцэтгэл биш батлахад Кошийн тэнцэтгэл бишийг үр дүнтэй хэрэглэх нэгэн арга
 
мөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүд
мөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүдмөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүд
мөнгөний бодлогын шууд арга хэрэгслүүд
 
МОНГОЛЫН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ДСЕТ ЗАГВАР
МОНГОЛЫН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ДСЕТ ЗАГВАРМОНГОЛЫН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ДСЕТ ЗАГВАР
МОНГОЛЫН МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ДСЕТ ЗАГВАР
 
сонгодог урсгал
сонгодог  урсгалсонгодог  урсгал
сонгодог урсгал
 
ИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭ
ИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭ
ИНФЛЯЦИ БА МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭ
 
кошийн тэнцэтгэл бишүүд.
кошийн тэнцэтгэл бишүүд.кошийн тэнцэтгэл бишүүд.
кошийн тэнцэтгэл бишүүд.
 

Similar to эзо бие даалтын сэдэв

Micro l16.2019 2020on
Micro l16.2019 2020onMicro l16.2019 2020on
Micro l16.2019 2020onhicheel2020
 
Micro l12.2019 2020
Micro l12.2019 2020Micro l12.2019 2020
Micro l12.2019 2020hicheel2020
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагErdenee Chimed
 
Radio hicheel
Radio hicheelRadio hicheel
Radio hicheelUlzii1980
 
Micro l3.2019 2020 on
Micro l3.2019  2020 onMicro l3.2019  2020 on
Micro l3.2019 2020 onhicheel2020
 
Micro l3.2019 2020 on
Micro l3.2019  2020 onMicro l3.2019  2020 on
Micro l3.2019 2020 onhicheel2020
 
Mies2.2020 2021h
Mies2.2020 2021hMies2.2020 2021h
Mies2.2020 2021hhicheel2020
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfssuserca5598
 
Газарзүй 9 Зах зээлийн тухай.pptx
Газарзүй 9 Зах зээлийн тухай.pptxГазарзүй 9 Зах зээлийн тухай.pptx
Газарзүй 9 Зах зээлийн тухай.pptxEnkh Tseba
 
б.нэргүй
б.нэргүйб.нэргүй
б.нэргүйnergvi
 
EconL2.2020-2021 on
EconL2.2020-2021 onEconL2.2020-2021 on
EconL2.2020-2021 onhicheel2020
 
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptГазарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptEnkh Tseba
 

Similar to эзо бие даалтын сэдэв (20)

Micro l16.2019 2020on
Micro l16.2019 2020onMicro l16.2019 2020on
Micro l16.2019 2020on
 
Micro l12.2019 2020
Micro l12.2019 2020Micro l12.2019 2020
Micro l12.2019 2020
 
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
 
Radio hicheel
Radio hicheelRadio hicheel
Radio hicheel
 
Radio hicheel
Radio hicheelRadio hicheel
Radio hicheel
 
Seminar 1,2
Seminar  1,2Seminar  1,2
Seminar 1,2
 
Micro l3.2019 2020 on
Micro l3.2019  2020 onMicro l3.2019  2020 on
Micro l3.2019 2020 on
 
Micro l3.2019 2020 on
Micro l3.2019  2020 onMicro l3.2019  2020 on
Micro l3.2019 2020 on
 
Mies2.2020 2021h
Mies2.2020 2021hMies2.2020 2021h
Mies2.2020 2021h
 
Miel16.2020
Miel16.2020Miel16.2020
Miel16.2020
 
MICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdfMICRO L1.2022 -2023 on.pdf
MICRO L1.2022 -2023 on.pdf
 
Газарзүй 9 Зах зээлийн тухай.pptx
Газарзүй 9 Зах зээлийн тухай.pptxГазарзүй 9 Зах зээлийн тухай.pptx
Газарзүй 9 Зах зээлийн тухай.pptx
 
Seminar 5.6.
Seminar  5.6.Seminar  5.6.
Seminar 5.6.
 
Macro_lecture.pdf
Macro_lecture.pdfMacro_lecture.pdf
Macro_lecture.pdf
 
б.нэргүй
б.нэргүйб.нэргүй
б.нэргүй
 
S.ss702 l 6 une
S.ss702 l 6 une S.ss702 l 6 une
S.ss702 l 6 une
 
EconL2.2020-2021 on
EconL2.2020-2021 onEconL2.2020-2021 on
EconL2.2020-2021 on
 
Bagts sad
Bagts sadBagts sad
Bagts sad
 
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.pptГазарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
Газарзүй 9 МУн НЭЗ-ийн бүтэц.ppt
 
Zax zeel
Zax zeelZax zeel
Zax zeel
 

эзо бие даалтын сэдэв

  • 1. 2012 - 2013 оны хичээлийн жилийн бие даалтын сэдэв МИКРО ЭДИЙН ЗАСАГ Сэдэв:1 ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ СУДЛАХ ЗҮЙЛ, АРГА Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу. 1. Онол нь практикт хэрэглэгдэхийн тулд тэр нь тодорхой тохиолдол бүрт батлагдаж байх ѐстой. 2. Эдийн засагийн ухааныг судлахын үндэс зорилго нь бизнесийн ажиллагаанд амжилт олоход оршино. 3. Хэрэв эдийн засагчид эдийн засгийн үндсэн зарчмуудыг адилхан тайлбарладаг бол тэд өөрсдийн улс төрийн үнэлгээгээрэй адил санаатай байх ѐстой. 4. Эдийн засгийн ухаан нь тодорхой шинжлэх ухаан биш, гэхдээ эдийн засагт олон тодорхой асуудлыг судлахад статистикийн аргыг ашигладаг. 5. Эдийн засагийн ухааны үндэсийг сайн суралцаж эзэмшсэн оюутнууд эзэмшээгүй оюутнуудтай харьцуулахад бизнесийн хүрээнд ямар нэгэн амжилтанд хүрдэг. 6. Эдийг засаг тодорхой шинжлэх ухаан биш тул судалгааны шинжлэх ухааны аргуудыг хэрэглэдэггүй. 7. Эдийн засагийн маргаанд оролцогч хэн боловч хөрүү сэтгэлээр дүгнэлт хийвэл тэр нь тусгайгаас ерөнхийд шилжих логик алдаанд хүрнэ. 8. Нэг нөхцөлд амжилттай хэрэгжүүлсэн эдийн засагийн бодлого нь өөр нөхцөлд алдаанд хүргэдэг. 9. Байгалийн шинжлэх ухаанд харьцуулахад эдийн засаг прагтик үйл ажиллагаатай илүү их холбоотой бөгөөд суурь онолд бага тулгуурладаг. 10. Норматив эдийн засаг нь “юу байх ѐстой” гэсэн асуудалд хариу өгөхөд чиглэгддэг. Харин “юу” байна хэмээх асуудалд чиглэгддэггүй. 11. Макро эдийн засаг нь үндэсний орлого, үнийн болон ажил эрхэлэлтийн түвшин, нийт эрэлт, нийлүүлэлт зэрэг асуудлыг судлана. 12. Дээд математикийн мэдлэггүйгээр эдийн засгийн ухааныг судлах боломжгүй юм. 13. Хэрэв таамаглал практикаар шалгагдсан байвал түүнд хэрэглэсэн онолын үндэслэлүүд ямагт үнэн зөв байна. 14. Хэрэв эдийн засгийн судалгаанаас гарах дүгнэлтүүд бодитой биш болох нь практикаар нотлогдсон байвал түүнд хэрэглэгдсэн онолын үндэслэлүүд ч эргэлзээтэй байх болно. Сэдэв: 2 НИЙГМИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БАЙГУУЛЛЫН ҮНДСЭН АСУУДЛУУД Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу. 1. Хүмүүсийн материаллаг хэрэглээ хязгааргүй байдаг тул нөөц ховор байдаг. 2. Нөөцийн хангалтгүй ашиглалтыг харуулах график дүрслэл нь үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн боломжын муруйн зүүн талд байрлаж байгааг харуулна. 1
  • 2. 3. Үйлдвэрлэлийн цаашид хөгжүүлэх нөөцийг бүрдүүлэхийн тулд эдийн засагчид ажилгүйдлийн өсөлтийг урамшуулах хэрэгтэй гэж үздэг. 4. Хэрэв эдийн засаг нь үр ашигтай байвал тэнд үйлдвэрлэлийн хүчин зүйлийн бүтээмж буурах хууль үйлчилдэггүй. 5. Хэрэв бүх хагалсан газар үржил шимтэй байдагсан бол Хөдөө аж ахуйд хүчин зүйлийн бүтээмж буурах хууль үйлчлэхгүй байх байсан. 6. Үйлдвэрлэлийн боломжыг муруй нь хомсдол, алдагдсан боломжын өртөг, алдагдсан сонголтыг илэрхийлнэ. 7. Хэрэв эдийн засаг үйлдвэрлэлийн боломжын хязгаарын дагуу өөрчлөгдвөл алдагдсан боломжын өртөг тогтмол байна. 8. Чөлөөт өрсөлдөөний зарчим дээр үндэслэсэн бодлого нь эдийн засагт, засгийн газрын зүгээс бага оролцож байгааг харуулдаг. 9. Эдийн засгийн өсөлт нь үйлдвэрлсэн баялаг болон үйлчилгээний хэмжээ нэмэгдэж, үйлдвэрлэлийн боломжын хязгаар баруун тийш шилжихийг харуулна. 10. “Юуг, яаж, хэнд зориулж үйлдвэрлэх” гэдэг асуудал захиран тушаах эдийн засагт аяндаа шийдэгдэнэ. 11. Хөрөнгө оруулалтын түвшин өндөр байх нь хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи эзэмших асуудлыг урамшуулдаг. 12. Хэрэв үйлдвэрлэлийн боломжын хязгаар дээшээ шилжвэл хүн амын өсөлтөөс болгоомжлох хэрэггүй. 13. Хэрэв 2 орны үйлдэрвэлийн боломжууд адилхан, тэдгээр нь үйлдвэрлэлийн хэрэгсэл ба хэрэглээний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хооронд сонголт хийх үндэс болж байвал үйлдвэрлэлийн хэрэгсэлийн үйлдвэрлэлийг өргөтгөхөөр сонголт хийсэн орны ирээдүй үйлдвэрлэлийн боломжын шугам нь нөгөө орныхтой харьцуулахад баруун тийш хурдан шилжинэ. Сэдэв:3 АЖ АХУЙГ ХӨТЛӨХ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОГТОЛЦОО, ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ТӨРИЙН ҮҮРЭГ. Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу. 1. Зах зээлийн эдийн засагт хэн мөнгөтэй нь их бараа худалдан авч чадна. 2. Холимог эдийн засаг нь төрийн болон хувийн шийдвэрийн үндсэн дээр хөгждөг. 3. Холимог эдийн засагт төгс ба төгс бус өрсөлдөөний аль, аль нь байдаг. 4. Төгс бус өрсөлдөгч нь өөрөө үйлдвэрлэдэг, өөрөө худалдан авдаг бүтээгдэхүүний үнэд нөлөөлж чадахгүй. 5. Английн эдийн засагч А.Смит “ Үл үзэгдэгч гар ” хэмээх нэр томъѐог хэрэглэж, эдийн засгийг төр нь удирдаж, харин нийгэм нь үүнийг ухаардаггүй гэдгээр тайлбарласан. 6. Нөөцийн үйлдвэрлэлийн үнэ нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн аргыг тодорхойлно. 7. Эдийнзасгийн хөгжилд хэсэг бүлэг хүмүүсийн сонирхол нөлөөлөх явдлаар “ Үл үзэгдэх гар ” гэдгийг А.Смит тайлбарлажээ. 8. Төрийн оролцоогүйгээр “ Хэнд зориулж үйлдвэрлэх вэ” гэдэг асуудлыг шийдвэрлэж чадахгүй. 2
  • 3. 9. Капиталын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд цаг үеийн хэрэглээг түр зуур бууруулах шаардлагатай болно. 10. Зах зээлийн эдийн засаг дахь төрийн чухал үүрэг нь эдийн засгийн субьектийн байдлыг зохицуулах хуулиудыг бий болгоход оршино. 11. Орчин үеийн зах зээлийн эдийн засагт хэдийгээр ажилчдыг орлого байнга өсөж байгаа боловч урьдын адил үйлдвэрлэлийн хэрэгслээсээ хол хөндий байна. 12. Үр ашигтай өсөлт, эрх тэгш байдлыг баримжаалсан улс төрийн бодлого нь амархан биелэгддэг бөгөөд санхүүгийн их хэмжээний зардал шаардахгүй. 13. Зах зээл дэхь хүсэл сонирхол давхцах нь хоѐр хүн ижил бараа, үйлчилгээг худалдаж авах байдлаар тодорхойлогдоно. 14. Өрсөлдөөнт зах зээлийн эдийн засагт тухайн үйлдвэрлэгч (худалдагч) үйлдвэрлэл болон борлуулах бараагаа багасган түүний үнийг өөрчлөхгүй байж болно. 15. Зах зээлийн эдийн засагт ямар бараа, үйлчилгээг үйлдвэрлэх асуудлыг эцсийн эцэст хэрэглэгчид шийддэг. 16. Бараа, үйлчилгээ, нөөцийн орчлын эдийн засгийн загварт өрхийн аж ахуй нь нөөцийн эрэлтийг тодорхойлдог. 17. Хэрэв үйлдвэрлэгчид үйлдвэрлэлтэй холбоотой бүх зардлыг тооцвол үйлдвэрлэлийн нөөцийг үр ашигтай хувиарлах боломжтой. 18. Ажилтнуудын хувийн чадварт ихээхэн ялгаа байлаа ч мэргэшүүлэх явдал байж болно. 19. Шатахуун түгээх станц нь зах зээлийн жишээ мөн. Сэдэв:4 ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТИЙН ШИНЭЖИЛГЭЭНИЙ ҮНДСҮҮД Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу. 1. Үнэ буурахад эрэлтийн тоо хэмжээ өсдгийг эрэлтийн муруй харуулна. 2. Эрэлтийн өсөлт гэдэг нь худалдан авч буй барааны хэмжээний өсөлтийг харуулах эрэлтийн муруйн дагуух шилжилт юм. 3. Үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн өгөөж буурах зүй тогтол гэдэг нь барааны үнийн бууралт нь энэ барааны эрэлтийн тоо хэмжээг өсгөдөг гэсэн үг юм. 4. Нийлүүлэлтийн муруй баруун тийш шилжих нь үйлдвэрлэгчид илүү их тоо хэмжээтэй бараа үнийн түвшин бүрт нийлүүлж буйг илэрхийлнэ. 5. Хэрвээ засгийн газар үнийн өсөлтийн дээд хязгаарыг тогтоож байвал эрэлт, нийлүүлэлт үргэлж тэнцүү байна. 6. Хэрэглэгчийн хүсэл таашаалын өөрчлөлт нь эрэлтийн муруйн дагуу цэгэн шилжилтэнд хүргэж, орлогын өсөлт нь муруйг бүхэлд нь шилжүүлдэг. 7. Зах зээлийн механизм нь үнийн хуваарилалтыг зохицуулагч хэрэгсэл болгон ашигладаг. 8. Ямар нэгэн барааны үнэ тогтвортой байвал тэр нь эрэлт ба нийлүүлэлтийн муруйн огтолцол дээр тогтсон гэсэн үг. 9. Нийлүүлэлтийн өсөлтийг дагуулсан эрэлтийн өсөлт нь үйлдвэрлэлийн тэнцвэрт тоо хэмжээг нэмэгдүүлдгээс биш тэнцвэрт үнийг өсгөдөггүй. 3
  • 4. 10. Бэлэн бүтээгдэхүүний эрэлтийн муруйн сөрөг налууг үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн өгөөж буурах хууль тайлбарладаг. 11. Нөөц баялгийн үнийн дурын өөрчлөлт нь эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийн цэгийг эрэлтийн муруйн дагуу дээш нь юм уу доош нь шилжүүлдэг. 12. Хэрэглэгчийн орлогын өсөлт нь бүх барааны эрэлтийг өргөжүүлдэг. 13. Бусад нөхцөлд тогтмол байхад төмсний муу ургац нь шарсан төмсний үнийг өсгөдөг. 14. Муу хийгдсэн бүтээгдэхүүн нь чанаргүй бараанд тооцогдоно. 15. Бусад нөхцөлд тогтмол үед хэрэглэгчийн орлогын өсөлтөөс үүдсэн барааны эрэлтийн өсөлт гарвал тэр барааг хэвийн бараанд тооцно. 16. Y барааны өсөлт Х барааны эрэлтийг бууруулж буй нөхцөлд Х ба Y бараануудыг харилцан бие биенээ нөхөх бараанууд гэнэ. 17. Нэг барааны үнийн бууралт нь түүний орлуулагч барааны эрэлтийг өсгөдөг. 18. Үнийн хувиргагч функц нь барааны илүүдэл ба хомсдолыг арилгадагт оршино. 19. Хэрэв зах зээлийн үнэ тэнцвэрт цэгээс доогуур байвал уг үнэ буурна. Учир нь ийм нөхцөлд эрэлт нь багасаж, нийлүүлэлт нь өсөх ѐстой. 20. Хэрэв барааны нийлүүлэлт болон хэрэглэгчийн орлого нэгэн зэрэг өсвөл үнэ нь өөрчлөгдөхгүй байж болно. Сэдэв:5 ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН МЭДРЭМЖ Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу. 1. Нэгж мэдрэмжтэй эрэлтийн цэг нь эрэлтийн муруйн гол дунд оршдог. 2. Нийт орлогын хэмжээ нь борлуулах барааны үнээс хамаарах эрэлтийн мэдрэмжийн коэффициентээс шалтгаална. 3. Харилцан бие биенээ орлох бүтээгдэхүүнүүдийн хувьд нэгнийх нь үнэ нөгөөдэхийн эрэлттэй шууд хамааралтай байна. 4. Үнээс хамаарах эрэлтийн мэдрэмжийн коэффициентийг тодорхойлохдоо хувиар илэрхийлсэн эрэлтийн хэмжээний өөрчлөлтийг үнийн өөрчлөлтөд хуваана 5. Хэрэв үнэ 1 хувь өөрчлөгдөх үед эрэлтийн хэмжээ нь 5 хувь өөрчлөгдөж байвал энэ эрэлт нь мэдрэмжгүй байна. 6. Хэрэв сурах бичгийн үнийг 10 доллараас 5 доллар болтол хямдруулахад түүний борлуулалтын хэмжээ өөрчлөгдөхгүй байвал сурах бичгийн эрэлт төгс мэдрэмжгүй байна. 7. Тухайн бүтээгдэхүүн аль болох орлох бүтээгдэхүүн багатай байвал түүний эрэлт илүү мэдрэмжтэй байна. 8. Хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг худалдан авахдаа өөрийнхөө төсвөөс хэр зэрэг бага хувь зарцуулна, тэр хэмжээгээр уг бүтээгдэхүүний эрэлт мэдрэмжтэй байна. 9. Төгс мэдрэмжгүй эрэлтийн муруй нь босоо тэнхлэгтэй праллель байна. 10. Тансаг эдлэлийн эрэлт нь нэн тэргүүний хэрэглээний зүйлийн эрэлттэй харьцуулахад илүү мэдрэмжтэй. 11. Хэрэв тухайн барааны үнэ өсөхөд орлого буурч байвал уг барааны эрэлт мэдрэмжтэй байна. 4
  • 5. 12. Хэрэв тухайн барааны үнээс хамаарах эрэлтийн мэдрэмжийн коэффициент нь 0.75- тай тэнцүү бол эрэлт мэдрэмжтэй байна. 13. Хоѐр барааны солбилзох мэдрэмжийн коэффициент нь эерэг утгатай байвал эдгээр бараа нь харилцан орлох шинжтэй байна. 14. Хэрэв нэн тэргүүний хэрэглээний барааны үнэ нь хямдарвал түүний борлуулалтын хэсжээ нь эрс өснө. 15. Эрэлтийн муруйн дагуух бүх цэгт үнээс хамаарах эрэлтийн мэдрэмж өөрчлөгдөхгүй. 16. Барааны үнийн өөрчлөлтийн хэмжээг үйлдвэрлэгчийн орлогын өөрчлөлтийн хэмжээнд хувааж үнээс хамаарах эрэлтийн мэдрэмжийн коэффициентийг тодорхойлно. 17. Алтан цагийн орлогоос хамаарах эрэлтийн мэдрэмж нь өндөр байна. 18. Түлшнийхээс нүүрсний эрэлт нь илүү мэдрэмжтэй байна. 19. Үнээс хамаарах эрэлтийн мэдрэмж нь хэрэглэгчдэд шаардлагатай бусад барааны эрэлтээс хамаарна. 20. Хэрэв худалдан авагчдын орлого өсвөл талхны хэрэглээ өснө. Сэдэв:6 ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖЫН ОНОЛ Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу. 1. Ялгаанүйн муруй хэзээч огтолцохгүй 2. Төсвийн шугамын налалт 2 барааны үнийн харьцаанаас шалтгаална. 3. Төсвийн шугам ялгаагүйн муруйг огтолсон нөхцөлд хэрэглэгч хамгийн их ханамжтай байна. 4. Орлогын хэмжээн дэхь өөрчлөлт нь төсвийн шугамын налалтыг өөрчлөхөд хүргэдэг. 5. Хэрэв тухайн 2 бараа жирийн бараа бол “Орлого-хэрэгээ” шугам баруун дээшээ налсан хэлбэртэй байна. 6. Барааны үнэ нэмэгдэх үед орлуулалтын үр ашиг нь уг барааны эрэлтийг багасахад хүргэдэг. 7. Хэрэглэний түвшин нэмэгдэхэд нийт ханамж өсдөг. 8. А барааны нийт ханамж В барааны нийт ханамжтай тэнцсэн үед хэрэглэгчийн тэнцвэрт байдлын нөхцөл биелэгдэнэ. 9. Хэрэглэгчийн тэнцвэрт байдал хангагдсан үед барааны ахуйц ханамж В барааны ахуйц ханамжтай тэнцдэг. 10. Хэрэв та ямар нэгэн барааг илүү нэгжээр худалдаж авбал таны ахуйц ханамж өснө. 11. Ялгаагүйн муруйн налалт нь 2 барааны харьцангуй ахуйц ханамжыг хэмждэг. 12. Хэрэв хэрэглэгчийн орлого өсвөл төсвийн шугам зүүн тийшээ өмнөхтэйгээ праллель байрлалтай болно. 13. Хэрэглэгчийн орлого хэдий чинээ бага байна тэр хэмжээгээр төсвийн шугам их байна. 14. Хэрэв ахуйц ханамж буурвал, нийт ханамж мөн адил багасна. 15. Хэрэгцээний ханамжын түвшингийн өөрчлөлтөөс шалтгаалж төсвийн шугам шилждэг. 5
  • 6. 16. “Үнэ-хэрэглээ” муруйн эрэлтийн муруйг байгуулах үндэс болно. 17. Ялгаагүйн муруйн онолын үүднээс авч үзвэл хэрэглэгчийн тэнцвэрт байдлын шинжилгээ нь ханамжынг хэмжиж болно гэж үздэг. 18. Ялгаагүйн муруй дээрх цэг бүр нь хэрэглэгчийн орлогын ижил түвшинг илэрхийлнэ. 19. Ахуйц ханамж гэдэг нь тухайн барааны нэмэгдэл нэгжийн хэрэглээнээс үүссэн нийт ханамжын өөрчлөлт. СЭДЭВ:7 ҮЙЛДВЭРЛЭЛ БА ЗАРДАЛ Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу. 1. Зөвхөн хөдөлмөр ба капитал хоѐр шийдвэр гаргахад харгалзвал зохих хүчин зүйлс юм. 2. Төрөлжилт буюу хөдөлмөрийн хуваарь үйлдвэрлэлийн хэмжээний эерэг үр дүнд хүргэдэг. 3. Жижиг пүүс том пүүстэй харьцуулхад ямагт үр ашиг багатай байна. 4. Алдагдалтай ажиллаж буй пүүсүүд бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ зогсоох ѐстой. 5. Хөдөлмөр зарцуулалтын түвшин тогтмол байхад хэрэглэж буй капиталын хэмжээ өсөх капиталын өгөөмжийг бууруулахад хүргэдэг. 6. Пүүсийн эдийн засгийн зардал нь нөөцийн өмчлөгч тухайн нөөцийг ашиглах боломжтой хувилбараас аль ашигтайг сонгож авсан үеийн төлбөр юм. 7. Эдийн засгийн ашиг гэдэг нь тодорхой бус ашиг юм. 8. Бүтээмж буурах хуулийн мөн чанар нь тогтмол нөөцтэй хослон хэрэглэх хувьсах нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх үед үйлдвэрлэх бүтээгдэхүүний нийт хэмжээ тодорхой түвшинээс эхлээд буурах явдлаар тайлбарлагдана. 9. Ахуйц бүтээгдэхүүн сөрөг утгатай болсон үед үйлдвэрлэлийн нийт хэмжээ буурна. 10. Пүүсийн үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ их байх тутам нийт тогтмол зардлын хэмжээ бага байна. 11. Дундаж хувьсах зардал хамгийн бага байх үеийн үйлдвэрлэлийн хэмжээнд ахуйц зардал дундаж хувьсах зардалтай тэнцүү байна. 12. Бүтээгдэхүүний нийт хэмжээ буурах хурдаар өсөх үед ахуйц бүтээгдэхүүн өсөх хандлага бүхий эерэг утгатай байна. 13. Хэрэв пүүс ашиглах нөөцийн хэмжээг 30 хувь нэмэгдүүлэхэд үйлдвэрлэлийн хэмжээ 20 хувь өсч байвал үйлдвэрлэлийн хэмжээний эерэг үр дүн үүснэ. 14. Хэрэв хувьсах нөөцийн үнэ өсвөл АТС, AVC, MC-ийн муруй дээшээ шилжих ба AFC- ийн мухуй урьдын байрлалдаа хэвээр байна. 15. Үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэхийн хирээр дундаж тогтмол зардал буурна. 16. Эдийн засгийн ашиг тооцооны буюу нягтлан бодох бүртгэлийн ашгаас ямагт их байна. 17. Хувьсах нөөцийн ахуйц бүтээгдэхүүн буурах үед үйлдвэрлэх бүтээгдэхүүний нийт хэмжээ ч буурна. 18. Ахуйц зардал хамгийн бага байх үед ахуйц бүтээгдэхүүн хамгийн их байна. 6
  • 7. 19. Үйлдвэрлэх бүтээгдэхүүний нийт хэмжээ нэмэгдэх үед дундаж тогтмол зардал өснө. Сэдэв:8 ТӨГС ӨРСӨЛДӨӨНИЙ НӨХЦӨЛ ДЭХЬ НИЙЛҮҮЛЭЛТ Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу. 1. Хэрэв бүтээгдэхүүний зах зээлийн үнэ тогтмол байвал бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээний өсөлт нь пүүсийн ашгийн хэмжээнд нөлөөлөхгүй. 2. Хэрэв пүүсийн нийт орлогын муруй нийт зардлын муруйгаас доогуур байвал бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн ямар ч хэмжээнд пүүсийн ашиг сөрөг утгатай байна. 3. Өрсөлдөөнт зах зээлд пүүсийн баримтлах “алтан” дүрэм нь ахуйц зардал бүтээгдэхүүнийй зах зээлийн үнэтэй тэнцүү байх үйлдвэрлэлийн тийм хэмжээг сонгож авах явдал юм. 4. Хэрэв бүтээгдэхүүний үнэ дундаж хувьсах зардлаас бага байвал пүүс үйлдвэрлэлийг тэг хүртэл багасгаж ашгийг хамгийн их байлгадаг. 5. Бодит эдийн засагт төгс өрсөлдөөний бүх нөхцөлийг хангадаг зах зээл байгаагүй, байх ч үгүй. 6. Пүүс эдийн засгийн ашиг олж байгаа бол ихэвчлэн тэр нь зөвхөн хэвийн ашиг байна гэж үздэг. 7. Өрсөлдөөнт пүүсийн эрэлтийн муруй сөрөг налалттай байна. 8. Өрсөлдөөнт салбарын хувьд бүтээгдэхүүний үнээс хамаарах эрэлтийн мэдрэмж нь төгс мэдрэмжтэй. 9. Урт хугацааны тэнцвэртээ байдал дахь өрсөлдөөнд пүүс хэвийн ашиг олно. 10. Хэрэв пүүсийн ахуйц зардлын муруй нь 400 доллартай тэнцүү байх тэр цэг дээр дундаж тогтмол зардлын муруйг огтолж байвал уг пүүс бүтээгдэхүүний үнэ 400 доллараас бага байгаа үед үйлдвэрлэлийг зогсооно. 11. Богино хугацааны үе дэхь өрсөлдөөнт пүүсийн нийлүүлэлтийн муруй нь дундаж хувьсах зардлын муруйн өсөх хэсгээр тодорхойлогдоно. 12. Өрсөлдөөнт пүүсийн хувьд бүтээгдэхүүний үнэ ахуйц орлоготой тэнцүү байна. 13. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тухайн хэмжээнд пүүсийн нийт орлого нь нийт зардалтайгаа тэнцүү байгаа үед пүүс эдийн засгийн тэг ашигтай ажиллана. 14. Урт хугацааны үе дэхь өрсөлдөөнт зах зээлд хэвийн ашиг тэгтэй тэнцүү байна. 15. Зах зээлийн эрэлт өөрчлөгдөх үед салбарын хариу үйлчлэл тухайн цаг үеийн үргэлжлэх хугацаанаас ихэвчлэн шалтгаална. Сэдэв:9 МОНОПОЛЬ Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу. 1. Монополь ямагт эрэлтийн муруй нь мэдрэмжгүй бүтээгдэхүүнийг сонгож үйлдвэрлэнэ. 2. Монополь өрсөлдөөнт салбартай харьцуулахад илүү өндөр ашигтай тул илүүдэл ашиг олдог. 3. Монополь янз бүрийн зах зээл дээр өөрийн бүтээгдэхүүнд харилцан адилгүй үнэ тогтоож, нийт ашгаа нэмэгдүүлж чадна. 7
  • 8. 4. Монополист хэрэв нэгж бүтээгдэхүүнээс олсон ашгаа их байлгаж чадаагүй бол ахуйц орлого, ахиуц зардалтай тэнцүү байх тэнцвэрийг хадгалж чадахгүй. 5. Монополын эрэлтийн муруй нь ямагт хэвтээ байрлалтай байна. 6. Монополь болон төгс өрсөлдөөнт зах зээл орчин үеийн эдийн засагт ховор тохиолдоно. 7. Монополь болон өрсөлдөөнт пүүс MC=P журамд нийцүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хамгийн их ашиг олно. 8. Хэрэв MR>MC нөхцөл хангагдаж байвал монополист нэмэгдэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах болно. 9. Монополь нь MSC=MSB тэнцвэрийг хангана. 10. Урт хугацааны тэнцвэрийн үед монополь ахуйц орлого нь хамгийн их байх нөхцөл хангагдвал хамгийн их ашиг олно. 11. Үнийн аливаа ялгаварлал нь хууль бус үйл ажиллагаа юм. 12. Тухайн салбарт зүй ѐсны монополь тогтсон үед төрийн зүгээс түүнийг хянаж зохицуулах шаардлагатай. 13. Эрэлтийн тухайн түвшинд зохицуулалт бүхий үнэ үйлдвэрлэлийн дундаж зардалтай тэнцүү тогтоогдсон үед зүй ѐсны монополийн улмаас нийгэмд учрах цэвэр алдагдал устана. Сэдэв:10 МОНОПОЛЬТ ӨРСӨЛДӨӨН, ОЛИГОПОЛЬ Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу. 1. Монопольт өрсөлдөөнтэй харьцуулахад төгс өрсөлдөөнт зах зээлд оршдог пүүсүүд илүү ялгавартай бүтээгдэхүүнүүдийг нийлүүлдэг. 2. Хэрэв олигопольт зах зээлд пүүс бүтээгдэхүүнийхээ хэмжээ болон үнийг өсгөж, буруулбал энэ нь түүний өрсөлдөгч пүүсийн ашиг, борлуулалтын хэмжээнд нөлөөлнө. 3. Төгс өрсөлдөөнт харьцуулахад олигопольт зах заалд үнэ илүү тогтвортой. 4. Хамгийн их ашиг олох зорилго бүхий салбарын картелийн зах зээлд дэхь үйл ажиллагаа нь төгс монополынхтой төстэй. 5. Монопольт өрсөлдөөний үед салбарын бүтээгдэхүүнийг харьцангуй олон тооны пүүс үйлдвэрлэж нийлүүлдэг. 6. Монопольт зах зээлд нөөцүүд бүрэн хэмжээгээр үр ашигтай ашиглагдахгүй. 7. Олигополь пүүсүүдийн хоорондох тэмцэлдээн нь үнийн бус өрсөлдөнийг бодвол үнийн өрсөлдөөнд илүү тулгуурладаг. 8. Төгс бус өрсөлдөөний үед үйлдвэрлэгчид зах зээлийн үнэд нөлөөлэ чаддаг нь тэдний бүтээгдэхүүний буурах чиглэлтэй эргэлтийн муруйтай холбоотой. 9. Монопольт өрсөлдөөний нөхцөлд пүүс ямагт эдийн засгийн эерэг ашигтай ажилдаг. СЭДЭВ:11 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЗАХ ЗЭЭЛ : ХӨДӨЛМӨР Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу. 8
  • 9. 1. Хөдөлмөрийн зах зээл нь уурхайчид ямар уурхайд ажиллаж байгаагаас үл шалтгаалан тэдэнд ижил цалин хөлс авах нөхцөл бүрдүүлдэг. 2. Бүтээгдэхүүний болон хөдөлмөрийн өрсөлдөөний зах зээлд ажиллаж буй пүүс хөдөлмөрийн ахуйц бүтээгдэхүүний мөнгөн илэрхийлэл нь цалин хөлсний үнэлгээтэй тэнцүү байх нөхцлийг хангах тооны ажилчин авч ажиллуулсан үед хамгийн их ашиг олно. 3. Ашигаа хамгийн их байлгаж пүүс зардлаа хамгийн доод түвшинд байлгаж чадна. 4. Бүтээгдэхүүний эрэлт нь нөөцийн эрэлтээс үүсмэл шинжтэй байдаг. 5. Эцсийн бүтээгдэхүүний мэдрэмжгүй эрэлт нь нөөцийн эрэлт өндөр мэдрэмжтэй байхыг нөхцөлдүүлнэ. 6. Өрсөлдөөнт салбар дахь пүүсийн хөдөлмөрийн эрэлт нь хөдөлмөрийн ахуйц бүтээгдээхүүний мөнгөн илэрхийллийн байдалтай байна. 7. Технологид гарсан өөрчлөлт нь хөдөлмөрийн ахиуц бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд хүргэнэ. 8. Хэрэв тухайн хоѐр нөөц харилцан нөхөх шинжтэй байвал тэдгээрийн аль нэгнийх нь үнэ буурахад нөгөөдхийн эрэлт ч буурна. 9. Бусад хүчин зүйлс тогтмол байхад пүүс бүтээгдэхүүнээ нийлүүлдэг тухайн зах зээлийн өрсөлдөөнт шинж нь хэдийн чинээ бага байна, тэр хэмжээгээр уг пүүсийн хөдөлмөрийн эрэлт сул байна. 10. Хэрэв тухайн пүүс өөрийнхөө бүтээгдэхүүнийг өрсөлдөөнт бус зах зээлд борлуулдаг бол уг пүүсийн хөдөлмөрийн хөлсний ахуйц зардал нь цалин хөлсний үнэлгээнээс ямагт их байна. 11. Өрсөлдөөнт пүүсийн хөдөлмөрийн нийлүүлэлт нь төгс мэдрэмжгүй байдаг. 12. Хэрэв нэрэлсэн цалин хөлсний үнэлгээтэй харьцуулахад бараа, үйлчилгээний жижиглэн худалдаалах үнэ илүү хурдан өсөж байвал бодит цалин хөлс буурна. 13. Тухайн нөөцийн зах зээлийн эрэлт нь уг нөөцийг худалдан авах бүх пүүсүүдийн хувийн эрэлийн нийлбэрээс бүрдэнэ. 14. Нөөц тус бүрийн хөдөлмөрийн ахуйц бүтээгдэхүүн тэдгээрийн үнэтэй тэнцүү байх үед пүүсийн зардал хамгийн бага байна. 15. Хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийн муруй нь ямагт эерэг налалттай байдаг. 16. Ажилчны хөдөлмөрийн хөлсний түвшин нэмэгдэх тутам түүнйи чөлөөт цагийн үнэ цэнэ өснө. 17. Тухайн өрсөлдөөнт пүүсийн хувьд хөдөлмөрийн нийлүүлэлтийн муруй нь эерэг налалттай байна. СЭДЭВ:12 ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЗҮЙЛИЙН ЗАХ ЗЭЭЛ : ГАЗАР БА КАПИТАЛ Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу. 1. Зээлийн бодит хүүний хэмжээ нь сөрөг утгатай байж болно. 2. Газрын зах зээл дэхь тэнцвэрт байдал нь ижил чанартай газруудад рентийн хэмжээ адил байгаагаар илрэн гарна. 3. Бодит хүүний хэмжээн дээр үнийн хувиар илэрхийлсэн өсөлтийг нэмж нэрэлсэн хүүний хэмжээг тооцно. 9
  • 10. 4. Зээлийн хүүний хэмжээний ямарч түвшинд ашгийн норм нь зээлийн хүүний хэмжээнээс их байх хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжихгүй. 5. Зээлийн бодит хүүний хэмжээ нь 0-тэй тэнцүү байж болно. 6. Газрын рентийн янз бүрийн хэмжээ нь газрын хэсэг тус бүрийн ахуйц бүтээмжийн ялгааг тусгана. 7. Эдийн засгийн рент гэдэг нь төгс мэдрэмжгүй эрэлт бүхий нөөцийг ашигласны төлбөр юм. 8. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь зээлийн хүүний хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэдэг. 9. Хэрэв хүлээгдэж буй ашгийн норм нь зээлийн хүүний хэмжээнээс бага байвал хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлнэ. 10. Зээлийн хөрөнгийн хамгийн их эрэлт нь пүүсийн зүгээс түүний үйлдвэрлэлийн хэрэгслийг олж бэлтгэхэд зориулан зарцуулах үед үүснэ. 11. Зээлийн хүүний хэмжээ хэдий чинээ доогуур байна, мөнгөний эрэлт төдий чинээ бага байна. 12. Хүмүүс ирээдүйн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд одоогийн хэрэглээнээс татгалзах тохиолдлыг хадгаламж гэнэ. 13. Зээлийн хүүний хэмжээ нэмэгдэхэд үндсэн капиталын үнэ өснө. 14. Тухайн үйлдвэрлэгчийн хувьд рент нь эдийн засгийн илүүдэл бус харин үйлдвэрлэлийн бодит зардлыг илэрхийлдэг. 15. Хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл дэх ашгийн нормыг нэмэгдүүлэхэд чиглэсэн технологийн өөрчлөлт нь зээлийн хөрөнгийн эрэлтийг нэмэгдүүлэхэд хүргэдэг. 16. Хэрэв капиталын нийлүүлэлт нь түүний эрэлтээс давсан тохиолдод зээлийн хүүний тэнцвэртэй байдал тогтоогдоно. 17. Хэрэв газрын эрэлтийн муруй баруун тийш шилжвэл газрын рентийн хэмжээ буурна. 18. Зээлийн хөрөнгийн нийлүүлэлт нь зээлийн хүүний хэмжээнээс хамаарахгүй. 19. Байгалийн нөөцийн хязгаарлагдмал байдал нь түүнийг ашиглах зохистой аргыг бий болгохгүй. МАКРО ЭДИЙН ЗАСАГ СЭДЭВ:1 ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮНДЭСНИЙ ОРЛОГО БА ҮНИЙН ТҮВШИНГ ХЭМЖИХ Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу. 1. Бодит ДНБ нь тухайн үеийн үнээр хэмжигдсэн тухайн жилд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн ба үйлчилгээний өртөг. 2. Хэрэглээний үнийн индекс нь “ зах зээлийн сагс ”-нд ордог бүтээгдэхүүнүүдийн үнийн үндсэн дээр тооцогдоно. 3. Нэрлэсэн ба бодит ҮНБ-ний хэмжээний аль алинийг нь зөвхөн мөнгөн дүнгээр илэрхийлнэ. 4. Нэмэгдэл өртгийн хэмжээ ба эцсийн бүтээгдэхүүний өртөг хоорондоо тэнцүү. 5. Шинэ байшин босгох өрх гэрийн зардал нь хэрэглээний зардалд орно. 10
  • 11. 6. Цэвэр экспортын хэмжээ нь бүтэгдэхүүн ба үйлчилгээний экспортуудын нийлбэрээс тухайн орны импортын хэмжээг хассантай тэнцэнэ. 7. Нэмэгдэл өртөг нь хөдөлмөрийн хөлсийг дотроо агуулах боловч ашгийн хэмжээг агуулдаггүй. 8. Хэрэв өгөгдсөн хугацааны туршид үнэ ба мөнгөн орлого адил хэмжээгээр өссөн бол бодит орлого өөрчлөгдөхгүй. 9. ҮЦБ-ээр үндэсний нийт үйлдвэрлэлийн хэмжээг тооцоход амар бөгөөд яагаад гэвэл нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцохоос түүнийг тооцох нь илүү хялбар байна. 10. ҮНБ-ний хэмжээ нь нийгмийн эдийн засгийн сайн сайхан байдлыг бүрэн хэлбэрээр илэрхийлж чадна. 11. Оролгын урсгалаар тооцсон ҮНБ нь зарлагаар тооцсон ҮНБ-тэй тэнцүү. 12. Нэгмэгдэл өртгийг тооцохын тулд пүүсийн нийт борлуулалтын хэмжээнээс ашигласан материалуудын өртгийг хасах шаардлагатай бөгөөд харин ажиллагчдадаа олгосон хөдөлмөрийн хөлсний зардлагыг хасах шаардлагатай юм. 13. ҮЦБ-ний хэмжээ нь үндэсний орлогыг элэгдлийн хэмжээгээр давна. 14. Хувийн ба зарцуулах эрхтэй орлогуудын хэмжээ адил. 15. Өрх гэртээ үзүүлдэг гэрийн эзэгтэй нарын үйлчилгээ нь ҮЦБ-ийг тооцоход оролцоно. 16. ҮЦБ-ийг тооцоход цэвэр хөрөнгө оруулалтыг оруулна. 17. Засгийн газрын ажилчдын хөдөлмөрийн хөлсийг ДНБ ба ҮЦБ-ийг зарлагаар тооцох аргад оруулан тооцно. 18. Шилжих төлбөрийг хүлээн авагч нь засгийн газарт түүнийхээ оронд ямар нэгэн зүйл өгөх ѐстой. 19. Хэрэв 1989-1993 онуудад үнэ тасралтгүй өссөн бол 1989 бө1993 онуудад үйлдвэрлэгдсэн ҮЦБ-ний хэмжээг харьцуулахын тулд 1993 онд бүртгэгдсэн нэрэлсэн ҮЦБ-ний хэмжээг зэрэгцүүлэн үнийн индекст харьцуулах шаардлагатай. 20. Элэгдэл байхгүй тохиодолд цэвэр хөрөнгө оруулалтын хэмжээ эерэг байна. 21. Хувийн хадгаламжыг ҮЦБ ба ДНБ-ний зарлагаар тооцох аргад оруулан тооцно. 22. ҮЦБ-ний онуудын хүрээнд харьцуулсан шинжилгээ нь зэрэгцүүлэх үнийг ашиглахыг шаардана. 23. Бараа бүтээгдэхүүний нөөцийг борлуулах нь нийт ба цэвэр хөрөнгө оруулалтыг бууруулахад хүргэнэ. СЭДЭВ:2 МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРГҮЙДЭЛ: АЖИЛГҮЙДЭЛ БА ХАНШГҮЙДЭЛ Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу. 1. Үйлдвэрлэлийн хэмжээ ба ажил эрхлэлтийн түвшинд гарах өөрчлөлт нь заавал эдийн засгийн хөгжлийн мөчлөгийн хэлбэрээс шалтгаалахгүй. 2. Хэрэв бодит ҮНБ-ний хэмжээ боломжит хэмжээтэйгээ тэнцүү байвал эдийн засаг бүрэн ажил эрхлэлтийн нөхцөлд ажиллаж байна гэсэн үг. 11
  • 12. 3. Өндөр төвлөрөлтэй ба монополчлогдсон аж үйлдвэрийн салбаруудад уналтын үед үйлдвэрлэлийн хэмжээний бууралт харьцангуй бага байх ба үнийн уналт харьцангүй их байна. 4. Завсарын ажилгүйдэл нь зайлшгүй төдийгүй нийгмийн хувьд хүсүүштэй зүйл юм. 5. Хэрэв ажилгүйдэл хэвийн түвшиндээ байвал боломжит ба жинхэнэ гарцын хэмжээ тэнцүү байна. 6. Ажилгүйдлийн тэтгэлийн өсөлт нь ажилгүйдлийн түвшинг өсгөхөд хүргэнэ. 7. Ихэнхи эдийн засагчид богино хугацаанд бүрэн ажил эрхлэлтийн нөхцөлд боломжит ба бодит ҮНБ-ний хооронд зөрүү байна гэж үздэг. 8. Мөчлөгийн ажилгүйдэлтэй уялдаатай эдийн засгийн зардал нь үйлдвэрлэгдээгүй бүтээгдэхүүн үйлчилгээгээр хэмжигдэнэ. 9. Зах зээлийн эдийн засаг нь богино хугацаанд үнийн механизм ба өрсөлдөөний үндсэн дээр ажил эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэж Д.Ж.Оеинс нотолж байв. 10. Ажилгүйдлийн түвшинг тодорхойлохдоо ажил эрхэлж буй нийт хүмүүсийн тоог ажилгүйдлийн тоотой харьцуулдаг. 11. Удаан явцтай ажилгүйдлийн түвшний үед нийт зарлагын өсөлт нь нэгэн зэрэг үнийн ба үйлдвэрлэлийн хэмжээг өсгөдөг. 12. Ажиллах хүчний бүрэлдхүүнд ажил идэвхтэй хайж буй ажилгүйчүүдийг оруулах ѐстой. 13. Үйлдвэрлэлийн түвшин ажил эрхлэлт ба үнийн өөрчлөлт нь бүгд эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзлээс үүсдэг. 14. Хэрэв үнэ ба хөдөлмөрийн хөлс үнэмлэхүй хэлбэрээр хатуу биш бол эдийн засагт цаашдаа уналт гарах магадлал багатай. 15. Инфляци гэдэг нь үйлдвэрлэлийн нийт өсөлт юм. 16. Хүлээгдэж буй болон гэнэтийн шинжтэй инфляцууд орлогын дахин хувиарлалтанд ижил нөлөөллийг үзүүлдэг. 17. 5 хувийн жил бүрийн үнийн уналт нь тогтмол орлоготой гэр бүлийн орлогыг жил бүр 5 хувиар нэмэгдүүлнэ. 18. Хэрэв жил бүр 10 хувийн үнийн өсөлт гарвал 10 жил тутамд үнийн түвшин хоѐр дахин нэмэгдэнэ. 19. Инфляци ни хүн амын бүх давхаргын бодит орлогыг буурахад хүргэнэ. СЭДЭВ:3 ХЭРЭГЛЭЭ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу. 1. Хадгаламж = Эцсийн орлого = Хэрэглээний зардал 2. Ахиу хэрэглээний хандлага нь ямагт ахиу хадгаламжтай тэнцүү байдаг. 3. Ахиу хэрэглээ гэдэг нь хэрэглээний өсөлт ба орлогын өсөлтийн харьцаа юм. 4. Хүмүүсийн эдийн засгийн зан төлөв нь ялгаатай учир хэрэглээний зан төлөвийн нийтлэг дүрмийг тодорхойлох боломжгүй юм. 12
  • 13. 5. Хадгаламж ба хөрөнгө оруулалтын өөрчлөлт ба хэмжээ нь адил хүчин зүйлийн нөлөөгөөр тодорхойлогдоно. 6. Хэрэглээний зардлыг бодвол хөрөнгө оруулалтын зардал нь илүү тогтворгүй шинж чанартай бөгөөд учир нь түүнд зээлийн хүүгийн өөрчлөлт ба үйлдвэрлэгчдийн хүлээлт нөлөө үзүүлнэ. 7. Хэрэв бага орлоготой өрх гэрийн хэрэглээний хэмжээ түүний орлогын хэмжээнээс давбал мэдээж өрх гэрт өндөр ахуйц хэрэглээ байх болно. 8. Хэрэв хэрэглээний функц мэдэгдэж байвал хадгаламжын функцын графикийг байгуулах боломжтой. 9. Ахиу хэрэглээ, ахиу хадгаламж үндсэндээ үнийн төвшнөөс хамаарах бөгөөд тэр дундаа урт хугацаанд тийи байна. 10. Орлого өсөхийн хирээр бүтээгдэхүүн худалдан авалтын зардагын хувь унадаг. 11. Хөрөнгө оруулалтын зардлын өөрчлөлт зүй ѐсоор тогтвортой байна. 12. Зээлийн хүүгийн бодит төвшин тэнцэх нь түүний нэрлэсэн хэмжээнээс хасах нь инфляцийн төвшин байдаг. 13. Үнийн өсөлт хэрэглээний муруйг дээш шилжүүлнэ. 14. Хувь хүний татварын өсөлт нь хэрэглээний зардал ба хадгаламжын аль алиныг нь бууруулна. 15. Орлогын өсөлт нь хөрөнгө оруулалтын өсөлтийг дэмжиж чадна. 16. Ахиж хэрэглээ ба ахиж хадгаламжын утгуудын нийлбэр ямагт 1-тэй тэнцүү. СЭДЭВ:4 САНГИЙН БОДЛОГО Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу. 1. Сангийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд улсын хэрэгжүүлсний үр дүнд улсын зардал буурдаг. 2. Бусад нөхцөл огтмол байхад татвар ба засгийн газрын зардлын өсөлт нь ижил хэмжээний ҮНБ-ний өсөлтийг бий болгоно. 3. Хувийн орлогод өсөн нэмэх татварыг оногдуулах нь үржүүлэгчийн хэмжээнд нөлөөлөхгүй. 4. Засгийн газрын төсвийн алдагдал нь экспортын хэмжээтэй уялдахгүй. 5. Засгийн газрын төсвийн алдагдал нь цэвэр экспортын хэмжээтэй уялдахгүй. 6. Засгийн газрын зардалууд татварын орлогыг давах тохиолдол бүрт төсвийн алдагдал бий болдог. 7. Засгийн газрын шилжих төлбөрийн өсөлт нь ҮНБ-ний тэнцвэрт төвшинд нөлөөлөхгүй. 8. Тэнцвэрт төсвийг ч ажилгүйдлийг бууруулах ба хямраллыг давахад ашиглаж болно. 9. Хэрэв эдийн засаг бүрэн ажил эрхлэлтийн нөхцөл дэхь үйлдвэрлэлийн төвшинд хүрсэн ба татварын орлого нь засгийн газрын зардлуудаас бага байгаа нөхцөлд үүссэн алдагдал нь бүтцийн шинж чанарыг агуулна. 10. Хямралын үеийн татварын орлогын хэмжээн дэхь бууралт нь эдийн засаг дахь засгийн газрын секторыг багасгадаг. 13
  • 14. 11. Тэлэх сангийн бодлогын зорилго нь инфляцийн төвшинг бууруулах, ажилгүйдлийг багасгах болон эдийн засгийн өсөлтийг дэмжих явдал юм. 12. Нийлүүлтийн эдийн засгийн онолын талынхан татварын орлогын төвшний бууралт нь нийт нийлүүлэлтийг багасгаж, үүгээрээ инфляцийн түвшинг бууруулдаг гэж нотолдог. 13. Засгийн газрын зардлуудын өсөлт нь эргэлтийн муруйг зүүн тийш хөдөлгөнө. СЭДЭВ:5 МӨНГӨ БА БАНКНЫ ТОГТОЛЦОО Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу. 1. Солилцогч хоѐр талын хэрэгцээ нэг цаг үед давхцаж байж хийгддэг учраас бартертийн худалдаа нь хэрэглэхэд тохиромжгүй байдаг. 2. М1 нь бэлэн мөнгө ба чекийн хадгаламж, хугацаат хадгаламжыг агуулдаг. 3. Мөнгөний үнэ цэнэ нь үнийн төвшинтэй урвуу хамааралтай. 4. Нэрэлсэн ҮНБ-ний хэмжээ буурахад гүйлгээнд байх мөнгөний эрэлт буурдаг. 5. Мөнгөний хөрөнгийн талын эрэлтийн хэмжээ нь зээлийн хүүтэй шууд хамааралтай. 6. ҮНБ-ний нэрэлсэн хэмжээ 2000 млрд доллар, гүйлгээнд байх мөнгөний эрэлт 5000 млрд доллар бол жилд дунджаар 4 удаа эргэнэ. 7. Цаасан мөнгө нь “бараг мөнгө”-д хамаарна. 8. Зээлийн хүүгийн төвшин өндөр байх тутам арилжаанд шаардагдах мөнгөний эрэлтийн хэмжээ өснө. 9. Мөнгөний хөрөнгийн талын эрэлт нь ҮНБ-ний нэрэлсэн хэмжээтэй урвуу хамааралтай. 10. Бэлэн мөнгө нь зоос ба цаасан мөнгөнөөс бүрэх ба М1-ийн бүрэлдэхүүнд багтана. 11. М2 нь чекийн биш хадгаламж ба бага хугацаат хадгаламжын хэмжээгээр М1-ээсээ их байдаг. 12. М2 нь М3-аас богино хугацаатай хадгаламжын хэмжээгээр бага байна. 13. Хэрэглэгчдэд байх “бараг мөнгө”-ний хэмжээ их байх тутам дундаж хадгаламж их байна. 14. Бэлэн мөнгө ба чекийн хадгаламж нь бараа үйлчилгээг шууд худалдан авч болдог учраас мөнгө болдог. 15. Тухайн тэнцвэрийн үнийн түвшингийн нэрэлсэн ҮНБ-ний өсөлт нь мөнгөний нийт эрэлтийг өсгөж, улмаар тэнцвэрийн хүүгийн төвшинг ч өсгөдөг. 16. Төв банк нь арилжааны банкуудад зээл олгох тэдний хадгаламжийг хадгалдагаараа банкуудын банк болдог. 17. Мөнгөний нийлүүлэлт нь нэмэгдсэнээр нийт нийлүүлэлтийн шугам нь баруун тийш шилждэг. 18. Хэрэв бараа үйлчилгээний үнэ 50хувиар буурвал мөнгөний үнэ цэнэ 2 дахин өснө. СЭДЭВ:6 МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛТЭНД БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу. 14
  • 15. 1. Банкны заавал байх нөөцийн хэмжээ 25% хадгаламжын хэмжээ нь 1000 $ бол шинээр бий болох мөнгө 250 $ байна. 2. Хүн амын банканд хадгаламжтай байх хүсэлтэй зарцуулахад бэлэн мөнгөтэй байх хүсэл нь бага байх тусам банкны мөнгө бүтээх боломж нь багасдаг. 3. Заавал байх нөөцийн хэмжээний үндсэн үүрэг нь банкны хөрвөх чадварыг хангахад оршино. 4. Мөнгөний үржүүлэгчийн үйлчлэл нь 2 урьдчилсан нөхцөл дээр үндэслэдэг. Үүнд: бүх мөнгө банкны дансанд үлдэх ба илүүдэл нөөцгүй байдаг. 5. Зайлшгүй нөөцийн нормоос давсан ба нөөц багасахаас сэргийлэх хэрэгсэл болон ашигладаг банкны хадгаламжын дүн нь мөнгөний үржүүлэгчийн хэмжээнд нөлөөлөхгүй. 6. Арилжааны банкнууд нь зээл нөхөн төлөх замаар мөнгийг бүтээдэг. 7. Хугацаагүй хадгаламжын өсөлтийн боломжит дээд хэмжээ нь бодит нөөцийг мөнгөний үржүүлэгчээр үржүүлсэн дүнгийн өсөлттэй тэнцэнэ. 8. Балансын тооцоо нь банкны тухайн тодорхой хугацааны үед хийсэн ажил гүйлгээг харуулдаг. 9. Арилжааны банкны жинхэнэ нөөц нь заавал байх нөөц дээр илүүдэл нөөцийг нэмсэнтэй тэнцүү. 10. Төв банкан дахь арилжааны банкнуудын нөөц нь Төв банкны актив болно. 11. Хэрэв зээлдэн авагч 500 доллар зээлийг мөнгөн ба чекийн хэлбэрээр төлөх юм бол мөнгөний нийлүүлэлт 500 доллараар буурна. 12. Хэрэв банкны систем дэхь илүүдэл нөөцийн хэмжээ 10 сая доллар, заавал байх нөөцийн хэмжээ нь 25% бол зээлийн хэмжээ нь 40 сая доллараар ихсэж болно. 13. Хэрэв тодорхой нэг арилжааны банк нь өөрийн олгож байгаа зээлээ илүүдэл нөөцөнд байж байгаа мөнгөтэй тэнцүү хэмжээгээр өсгөвөл банкны систем дэхь зээлийн хэмжээ нь илүүдэл нөөцийг заавал бүх нөөцийн нормын дагуу харьцаагаар үржүүлсэнтэй тэнцүүгээр ихсэж болно. 14. Арилжааны банкнууд Засгийн газрын бондыг худалдсан тохиолдолд мөнгөний нийлүүлэлт ихсэнэ. 15. Заавал байх нөөцийн норм 100% үед мөнгөний үржүүлэгч нь “ 0 ” байна. 16. Заавал байх нөөцийн норм 100% үед мөнгөний үржүүлэгч нь “ 0 ” байна. Энэ нь банкны тогтолцоо мөнгө бүтээж чадахгүй гэсэн үг. 17. Банкны сейфэнд анкны хадгалагдаж байгаа бэлэн мөнгө нь банкны нөөцөнд тооцогдоно. 18. Хэзээ гэдгээс хамаарахгүй банкинд мөнгө орж ирэх нь гарч буй мөнгөнөөс давах ѐстой. 19. Мөнгөний үржүүлэгч нь шинэ хадгаламжын хэмжээг нөөцийн өсөлтийн хэмжээнд харьцуулсан харьцаа юм. 20. Хэрэв харилцагч банкинд 1000$-ийн зээлээ буцааж төлвөл мөнгөний нийлүүлэлт нь уг зээл бэлэн мөнгө ба чекийн аль хэлбэрээр төлөгдсөнөөс үл шалтгаалан 1000 доллараар буурна. 15
  • 16. СЭДЭВ:7 ТӨСВИЙН АЛДАГДАЛ БА УЛСЫН ӨР Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу. 1. Засгийн газар өрийн хэмжээг хүн амын гар дээр байгаа засгийн газрын облигацийн өртгийг нэмэх замаар тодорхойлж болно. 2. Дотоодын өр нь орлогыг дахин хувиарлахад хүргэдэг. 3. Жил бүрийн төс вийн алдагдал нь засгийн газрын төсвийн зардлаас давсан орлоготой тэнцүү. 4. Засгийн газар нь бүрэн ажил эрхлэлтэнд хүрэх ба мөчлөгийн хугацаат төсвийн балансжилтыг хангах хоѐр асуудлыг сангийн бодлогоор нэг зэрэг шийднэ гэдэгт нь эргэлзээ төрүүлнэ. 5. Зорилготой санхүүжилтийн талыг баримтлагчид нь төсвийн балансжилт нь жил бүр ажил эрхлэлтэнд хүрч, үнийн тогтворжилтыг хангах нь чухал гэж үздэг. 6. Инфляци нь засгийн газрын нэрлэсэн үнийн бодит өртгийг өсгөдөг. 7. Өсөж байгаа зардлыг санхүүжүүлэх зорилготойгоор засгийн газрын бондыг гадаадынханд худалдах явдал нь хойч үеийнхэндээ тодорхой дарамтыг үүсгэж байдаг. 8. Шахан гаргахын нөлөөлөл нь хөрөнгө оруулалтын эрэлтийн шугамыг зүүн тийш шилжүүлдэг. 9. Үндэсний валютын олон улсын ханшын өсөлт нь тухайн улсын үйлдвэрлэл ба ажил эрхлэлтийн хэмжээг өсгөдөг. 10. Засгийн газрийн өрийн бодит шинж байдлын үзүүлэлт нь түүний тоон дүн биш харин ҮНБ-тэй харьцуулсан хэмжээ юм. 11. Зорилготой санхүүжилтийн талын онолчид нь төсөв жил бүр биш мөчлөг хугацаанд балансжигдсан байх ѐстой гэж үздэг. 12. Засгийн газрын өр гэдэг нь жил бүр төсвийн алдагдлуудын нийлбэр байдаг. 13. Үндэсний валютын олон улсын ханшын өсөлт нь экспортыг ихэсгэж импортыг бууруулдаг. 14. Мөчлөг хугацааны төсвийн балансжилт эдийн засгийн уналтын үед татварын орлогыг өсгөж, засгийн газрын зардлыг бууруулж болно. 15. Засгийн газрын өөрийн түүхэн шалтгаан нь дайн юм уу, эдийн засгийн уналт байдаг. 16. Засгийн газрын өр нь түүнйиг дампууруулна гэж баталдаг нь худлаа, учир засгийн газрын өрийг төлөх албагүй түүнийг дахин санхүүжүүлж болно. 17. Гадаадад төлөх өр нь үндэсний эдийн засаг авч гарах учраас дарамт болохгүй байж болно. 18. ҮНБ-ний хэмжээ ба хүүгийн төлбөрийн харьцаа нь засгийн газрын өөрийн хүүнд төлөх татварын орлогын хэмжээг тодорхойлдог. 19. Хэрэв улсын орлого өсөж байвал улсын төсвийн алдагдал үүснэ. СЭДЭВ:8 ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу. 16
  • 17. 1. Хэрэв ҮНБ-ний хэмжээ, хүн амын тооноос илүү хурдан өсвөл нэг хүнд ноогдох ҮНБ- ний хэмжээ буурна. 2. Хөгжингүй орнуудын хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийн үндсэн гол хүчин зүйл нь техникийн дэвшил юм. 3. Эдийн засгийн өсөлт гэдэг нь тодорхой хугацаан дахь ҮНБ-ний нэрлэсэн хэмжээний өсөлт юм. 4. Улс орны үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүний хэмжээ нь ажлын цагийг хөдөлмөрийн бүтээмжинд хуваасантай тэнцүү. 5. Хөрөнгө оруулалт зарцуулсан ҮНБ-ний хувь ба хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийн хооронд шууд хамаарал байдгийг статистикийн мэдээлэл харуулж байна. 6. Эдийн засгийн өсөлтийн 2 тодорхойлолтоос нэг хүнд ногдох бодит ҮНБ-ний өсөлт нь энэ ойлголтыг илүү бодитой илэрхийлж чаддаг. 7. 2 улсад ҮНБ-ний хэмжээ нь ижилхэн 500 млрд доллар байна гэж үзье. 1-р улсын ҮНБ-ний жилийн өсөлт нь 3%, 2-р орных 5% бол энэ 2 улсын ҮНБ-н жилийн өсөлтийн зөрүү нь 10 млрд болно. 8. Бодит ҮНБ нь хөдөлмөрийн зардлыг хөдөлмөрийн бүтээмжинд хуваасантай тэнцүү. 9. Байгалийн баялаг нь Оросын эдийн засгийн өсөлтийн чухал хүчин зүйл болно. 10. ҮНБ-ний хэмжээнд хөрөнгө оруулалт хичнээн их хувь эзэлнэ ҮНБ өсөлт нь төдийчинээ өндөр байна. 11. Эдийн засгийн өсөлт нь хүнд оруулж байгаа хөрөнгө оруулалтаас хамаарахгүй. 12. Үйлдвэрлэлийн боломжын муруй зүүн тийш шилжихэд тухайн улсын эдийн засгийн чадвахи дээшилдэг. 13. Ажлын цагийн өсөлт гэдэг нь эдийн засгийн өсөлтийн идэвхитэй хүчин зүйл юм. 14. Ажилчдын тооны өсөлт нь эдийн засгийн өсөлтийн идэвхигүй хүчин зүйл юм. 15. Үйлдвэрлэлийн хэмжээнээс үүдсэн хэмнэлт нь хөдөлмөрийн бүтээмжинд нөлөөлөхгүй. 16. Ажил хяналтын үед ажлыг зогсоох нь эдийн засгийн өсөлтөнд эерэг нөлөөлнө. 17. Ашиглалтын капиталын өсөлт нь ажилчдын тооны өсөлтөөс давчихвал капитал зэвсэглэмж буурна. 18. Эдийн засгийн өсөлт нь хязгааргүй хэрэгцээ ба хязгаарлагдмал нөөц хоѐрын хоорондын зөрчлыг хурцатгадаг. 19. Эдийн засгийн өсөлт нь амьдралын чанарыг дээшлүүлэх чухал урьдач нөхцөл мөн. СЭДЭВ:9 ОЛОН УЛСЫН ХУДАЛДАА БА ХУДАЛДААНЫ БОДЛОГО Дараах баталгаанууд зөв буруу эсэхийг тодорхойлно уу. 1. Бразилийн бараа бүрийн үйлдвэрлэлийн зардлын түвшин / бүх барааны эргэлтийн хувьд / Аргентины зардлын түвшины 80%-тай тэнцүү учраас Бразиль бүх барааны хувьд Аргентинаас харьцангуй авуу талтай. 2. Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилготой дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд худалдааны саад тогтоох нь ашигтай хэрэгсэл болдог. 17
  • 18. 3. Чөлөөт худалдааны үеийн эдийн засгийн сайн сайхан байдал нь импортын татвар тогтоосон үеийнхээс ямагт бага байна. 4. Харьцангуй давуу тал нь янз бүрийн барааны үйлдвэрлэл дэхь хувилбарт зардлын улс хоорондын ялгааг харуулдаг. 5. Гаалийн татвар нь дотоодын хэрэглээг урамшуулдаг. 6. Шинэ үйлдвэрлэлийн салбаруудыг гадны өрсөлдөөнөөс хамгаалахын тулд худалдааны хориг саадыг тавих нь зөв арга болно. 7. Импортын бараа үйлчилгээ нь дотоодын үнийг өсгөхөд хүргэж улмаар инфляцийн шалтгаан болдог. 8. Импорт нь улс орны нийт эргэлтийг ихэсгэдэг. 9. Худалдааны нөхцөл гэдэг нь экспорт ба импортын үнийн харьцаа. 10. Импортын гаалийн татварын зорилго нь дотоодын үйлдвэрлэл ба ажлын байрыг хамгаалахын тулд импортын хэмжээг бууруулахад оршино. 11. Хүний ба материалын нөөцийн тоо хэмжээ, нийт нөөцийн адилтгүй хувиарлалт нь улс хоорондын худалдаа ба төрөлжилтийн үндсэн шалтгаан болно. 12. Импортыг хязгаарлахад импортын хувь хэмжээ гаалийг татвараас илүү үр дүнтэй байдаг. 13. Импортын хязгаарлалтын улмаас улс орны үр ашигтай үйлдвэрлэлийн өсөлт саарч, үр ашиггүй үйлдвэрлэлүүд үлддэг. 18