SlideShare a Scribd company logo
1 of 5
СУДАЛГААНЫ ДИЗАЙН
Судалгааны дизайны тухай ойлголт, дизайны төрлүүд
Маркетингийн судалгааг явуулах загвар буюу нарийвчилсан төлөвлөгөө хийх талаар гаргах нарийн үндэслэл бүхий шийдвэрүүдийн хослолыг судалгааны дизайн гэдэг. Судалгааны дизайныг хийхдээ:
Судалгааны үе шатуудыг хэрхэн гүйцэтгэх ба тэдгээрийг (үе шатуудыг) өөр хооронд нь хэрхэн холбох тухай асуудлыг нарийвчлан заана.
Мэдээллийг цуглуулах, хүснэгтлэн шинжлэх ба үр дүнг гаргаж тайлагнах ажлыг зохион байгуулахад анхаарах хэрэгтэй.
Судалгаанд шаардагдах зардал, зарцуулах хугацааг судлах асуудлын хэмжээнээс хамааруулан нарийн тодорхой төлөвлөх хэрэгтэй.
Судалгааны дизайныг боловсруулахад дараах асуудлуудыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай. Үүнд:
Судлах асуудлаа тодорхойлох
Судлах нөхцөл, эзэнг тодорхойлох
Судалгааны нэгж, хүрээг тодорхойлох
Судалгааны аргыг тодорхойлох
Судалгааны хугацааг тодорхойлох. Эдгээр нь судалгааны дизайны гол агуулгыг бүрдүүлнэ.
Судалгааны дизайны төрөл, хүрээнээс хамааруулан судалгааны зардалба түүний санхүүжилтийн тооцоог хийнэ. Судалгааны санхүүжилтийн тооцоог судалгааг хийж гүйцэтгэх судалгааны дизайнтай нарийн уялдуулан төлөвлөх хэрэгтэй байдаг.
Маркетингийн судалгаанд судалгааны дизайны 3 үндсэн төрлийг өргөн ашигладаг. Үүнд:
Шинжих судалгаа. Энэ нь тухайн зүйлийн талаар ойлголт олж авах ерөнхий зорилготой судалгаа.
Тодруулах судалгаа. Энэ нь шинжих судалгаагаар олж авсан ойлголтыг цаашид гүнзгийрүүлэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж авах арга юм.
Учир шалтгааны судалгаа. Энэ нь судалж буй асуудлын гүнд илүү гүнзгий нэвтэрч харилцан уялдааны шалтгаан ба үр дагаврыг тодорхойлдог судалгаа.
Шинжих судалгаа
Шинжих судалгааг олон янзын зорилгоор хиж болдог. Тухайлбал, өрсөлдөгчийн судалгаа, үний судалгаа, бүтээгдэхүүний судалгаа, идэвхижүүлэлтийн судалгаа гэх мэт.
Шинжих судалгаанд гол төлөв дараах аргуудыг ашигладаг. Үүнд:
судалгааны асуудалд холбогдох хоёрдогч мэдээллийг ашиглах
судалгааны асуудлын талаар мэдлэг, туршлагатай хүмүүстэй ярилцах
ончилсон бүлгүүдийг ашиглах. Өөрөөр хэлбэл, цөөн тооны хүмүүсийг цуглуулан судалгааны асуудалтай холбоотой сонирхсон асуултуудыг тавьж харилцан ярилцаж маркетингийн шийдвэр боловсруулахад шаардлагатай мэдээллийг олж авах.
Ончилсон бүлэгт ажил мэргэжил, нийгэмд эзлэх байр сууриараа ялгаатай бүлгүүдийг хамруулан ярилцдаг. Ярилцлагын үр дүнд бүтээгдэхүүн үйлчилгээг ямар байдлаар, яаж үйлдвэрлэвэл хэрэглэгчдийн сэтгэлд илүү нийцэх, түүнийг үйлдвэрлэхэд ямар бэрхшээл учирч болох, түүнийг хэрхэн даван туулах тухай олон чухал мэдээллийг олж авч болдог. Ончилсон бүлгийг ашиглах аргыг судалгааны таамаглал дэвшүүлэх, асуулгын анкетийн бүтцийг тодорхойлох шаардагдах мэдээллийн бүтцийг олж авах, бүтээгдэхүүний нэр төрлийн талаар ерөнхий тойм мэдээлэл авах, шинэ бүтээгдэхүүний санаа олж авах зэрэгт өргөн хэрэглэдэг.
Тодруулах судалгаа
Хэрэглэгчийн зан төлөв, хандлага, бүтэц, бүтээгдэхүүн үйлчилгээний шинж чанарыг дэлгэрүүлэн судлахад тодруулах судалгааг өргөн ашигладаг. Тодруулах судалгааны 2 төрөл байдаг. Үүнд:
Суурин судалгаа
Түүвэр судалгаа.
Суурин судалгаа гэдэг нь тухайлсан өрх гэр, хэрэглэгч, аж ахуйн нэгжийг судалгааны нэгж болгон сонгон авч, тэдний хэрэглээ ба худалдан авах төлөв байдал, хандлагыг тодруулан судлахыг хэлнэ. Тухайлбал, өрхийн төсвийн судалгаа, үүгээр нэг өрхийн жилийн мөнгөн орлогын бүтэц, зарцуулалтыг тооцон гаргана.
Мэдээллийг богино хугацаанд гаргаж авахад түүвэрлэлтийн аргыг хэрэглэнэ. Маркетингийн судалгаанд хамрагдах нэгжүүдийг нэг бүрчлэн хамаарч судлах бололцоогүй үед, эсвэл бололцоотой боловч цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэх үүднээс түүвэр судалгааг хийдэг. Түүвэрлэлтийн аргыг хэрэглэхэд дараах омъёоллуудыг ашигладаг. Үүнд:
Тооллого - Судалгаанд хамруулах буюу түүвэрлэн судлах юмс үзэгдлийн нийт тоог гаргах
Ерөнхий нийдэм  -  түүвэрлэн судлах юмс үзэгдлийн бүх нэгж. Энэ нь төгсгөлтэй ба төгсгөлгүй байж болдог.
Түүвэр нийдэм  - ерөнхий нийдмээс түүвэрлэн авсан хэсэг. Түүвэр нийдэм төгсгөлтэй байна.
Зорилтот нийдэм – түүвэрлэлт хийхээр сонгон авсан тодорхой шинж тэмдэг бүхий ерөнхий нийдэм.
Түүвэрлэлтийн хүрээ – Түүвэрлэн сонгож авсан нэгжүүдийг дэс дараалуулж жагсаасныг хэлнэ.
Түүвэрлэлтийн нэгж – түүвэр нийдмийг бүрдүүлж буй нэгж, хэсгүүд.
Түүвэр судалгааг дараах үе шатаар хийнэ. Үүнд:
ерөнхий нийдмийг тодорхойлох
түүвэрлэлтийн хүрээг тогтоох
түүвэр хийх аргыг сонгох
түүврийн хэмжээг тогтоох
түүврийн нэгжийг сонгох
түүвэр хийхээр сонгож авсан нэгжүүдээс мэдээ баримтыг цуглуулах.
Ерөнхий нийдмийг тодорхойлох нь хамгийн хариуцлагатай үе шат юм. Ерөнхий нийдэм нь хэрэглэгч, өрх гэр, аж ахуйн нэгж, байгууллага, аж ахуйн гэрээ хэлэлцээр болон бусад нэгжүүд байна. Ерөнхий нийдэмд ямар нэгжүүдийг хамруулах нь зохистой вэ? гэдэг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байдаг. Мөн сонгосон нийдмээ газар зүйн байршил, судалгаа хийх хугацаагаар нь төрөлжүүлэх хэрэгтэй. Хэрэв нийдмийн нэгж нь хувь хүн буюу тодорхой нэг хэрэглэгч бол нас, хүйс, боловсролын төвшин, яс үндэс гэх мэт үзүүлэлтээр төрөлжүүлнэ. Зорилтот нийдмийг тодорхойлох ажиллагаа аль болох хялбар, хямд төсөр байвал ашигтай.
Түүвэрлэлтийн хүрээг тогтоох буюу түүвэрт хамаарах нэгжүүдийг жагсааж, дугаарлах ажиллагаа нилээд ярвигтай үе шат. Нийдмийн  нэгжийн жагсаалтыг гаргаж болохгүй үед түүврийн зорилтыг нарийвчлан тодорхойлоход бэрхшээл гарна. Зорилтод нэгж хувь хүн тухайн үеийг тусгасан үнэн зөв жагсаалт тэр бүрий гаргаж болохгүй. Заримдаа газар зүйн хүрээгээр буюубайгууллагаар нь түүвэр хийх явдал зайлшгүй болдог бөгөөд улмаар сонгосон нэгжийн дотор дагвар түүвэр хийж болдог.
Түүвэрлэх аргыг сонгох үе шат бол судалгааны хүрээг тогтоохтой маш нарийн уялдаа холбоотой. Чухамхүү судалгааны хүрээг хэрхэн тогтоов гэдгээс түүвэрлэх аргын сонголт хамаардаг.
Түүвэрлэлтын хэмжээ буюу түүвэр нийдмийн зохистой тоог тогтоох нь маш чухал асуудал. Түүвэрлэлтийн хэмжээ нь нэг талаас судалгааны зорилтыг биелүүлж чадахуйц хангалттай хэмжээний байх, нөгөө талаас илүү хөдөлмөр, цаг зарцуулахад хүргэхгүйгээр зохистой хэмжээнд байх гэсэн хоёр шаардлагыг оновчтой хослуулж байх учиртай. Энэ хослолыг хангаж чадсан түүвэр нийдмийн тоог түүврийн зайлшгүй хэрэгцээт тоо буюу зохистой хэмжээ гэдэг. Энэ тоог нэгэнт явагдсан ямар нэг ажиглалтын материалд тулгуурлан алдааны хязгаарын томъёог ашиглан тодорхойлдог.
Түүвэрт хэрэглэх аргаас хамааруулан түүврийн нэгжийг сонгоно . Зургаа Түүвэрлэх арга, түүврийн хэмжээтэй уялдаатайгаар түүврийн нэгжүүдээс мэдээ сэлтийг цуглуулж авна.

Учир шалтгааны судалгаа
Тодруулах судалгааны зэрэгцээ судалж буй асуудлын гүнд илүү гүнзгий нэвтэрч харилцан уялдааны шалтгаан ба үр дагаварыг тодорхойлдог судалгааг учир шалтгааны судалгаа гэнэ .
Учир шалтгааны судалгаа бол туршилтийн нэг хэлбэр юм . Туршилтанд өртөж буй хэмжигдэхүүнүүдийг маркетингийн ухаанд хувьсагчид хэмээн нэрлэдэг . Хувьсагчийг дотор нь хамаарах ба үл хамаарах гэж ангилна. Туршилт гэдэг бол судлаач нэг буюу хэд хэдэн үл хамаарах хувьсагчдийг  зориуд бий болгож хянах , улмаар хамаарах хувьсагчийн төлөв байдлыг ажиглахыг хэлдэг .
Маркетингад хэрэглэгддэг нийтлэг туршилт бол маркетингийн хольцын нэг буюу хэд хэдэн бүрдэл  / урамшуулал , үнэ , баглаа боодол гэх мэт / - ийг зориудаар өөрчлөхөд хэрэглэгчид хэрхэн хүлээж авч буйг / энэ нь гол төлөв борлуулалтын өсөлт , бууралтанд тусгалаа олдог / хэмжих  “мэдрэх “ явдал юм . Туршилтын гурван үндсэн төрөл байдаг .
Нэгдүгээрт:  лабораторийн туршилт
Хоёрдугаарт:  талбайн буюу бодит туршилт
Гуравдугаарт: Зах зээлийн туршилт
Лабораторийн туршилт нь химийн лабораторид хийдэг туршилгатай төстөй .
Маркетингийн  судалгааны  арга  болгон  лабораторийн  туршилт хийхдээ судлаач хэмжигдэхүүнүүдийн  хоорондын  харилцан  уялдааг  судлах  нөхцөлийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, зохион байгуулалттай зохиомол орчин бүрдүүлэн туршилт явуулна.  Жишээ нь: бүтээгдэхүүнийг үзүүлдэг загвар дэлгүүрүүдийг байгуулж, маркетингийн иж бүрдлийн тодорхой нэг бүрдэл, тухайлбал, сав боодлын дизайныг зориудаар өөрчлөн хэрэглэгчдийн төлөөлөгч болох хүмүүсийг урьж, тэдэнд үйлчилж тэдний  хандах хандлагыг шалгана. Туршилгыг хэд удаа давтан хийж, үр дүнг зэрэгцүүлж харвал илүү өгөөжтэй байдаг. Иймээс энэ төрлийн туршилтыг хөрөнгө, хүн хүчийн их нөөцтэй томоохон компанууд л хийх боломжтой юм.
Бодит туршилтыг илүү бодитой жинхэнэ орчинд хийдэг. Энэ туршилтыг бүтээгдэхүүний ялгаатай хоёр өөр үнийг жишиж үзэх, урамшуулал сурталчилгааны шинэ сэдэв буюу сав баглаа боодлын ур хийцийг шалгаж үзэх зэрэгт өргөн хэрэглэнэ. Бодит туршилтыг хийхдээ хэд хэдэн дэлгүүр зориуд сонгон авч тэнд өөрийн бүтээгдэхүүний туршдаг.
Зах зээлийн туршилтыг тодорхой нутаг дэвсгэрт байгаа хэрэглэгчдийг сорилын зах зээл болгон сонгон авч, өөрчлөх гэж буй хэмжигдэхүүнийхээ үр нөлөөг тооцоолж, үр дүнтэй болсон нөхцөлд өөр бусад нутаг дэвсгэр, хэрэглэгчид дээр дэлгэрүүлэх маягаар хийдэг. Энэ нь ямарч зохион байгуулалтгүй жинхэнэ бодит нөхцөлд туршиж үзэж байгаа хэрэг юм. Зах зээлийн туршилтийн зардалд борлуулагчдын зардал, сурталчилгааны зардал, судалгааны зардал, бусад идэвхижүүлэлтийн зардал зэрэг хамаарна.
Учир шалтгааны судалгаанд зайлшгүй хэрэглэгддэг хэд хэдэн суурь ойлголтууд байдаг. Эн тэргүүнд дотоод гадаад үндэслэлийг авч үзэх нь чухал. Үл хамаарах хувьсагчийг (үнэ, сурталчилгаа г.м) өөрчлөхөд хамаарах хувьсагч (борлуулалт)-д гарсан өөрчлөлт нь янз янзын шалтгаанаар нөхцөлдсөн байдагтай уялдан дотоод, гадаад үндэслэл гэсэн ойлголтууд гарч ирдэг. Ямар нэг өөр шалтгаанаар биш туршилтын (үл хамаарах) хувьсагчийн нөлөөгөөр гарч буй өөрчлөлтийг танин мэдэхийг дотоод үндэслэл гэнэ. Гэтэл хэрэг дээрээ даган хувьсагчид гарч буй өөрчлөлт тэр бүрий туршилтын хувьсагчаар нөхцөлдөхгүй, өөр бусад хүчин зүйлүүд бас нөлөөлсний улмаас гарсан өөрчлөлт байдаг. Тэр өөр бусад хүчин зүйлийг гадны хувьсагчид гэж нэрлэдэг. Туршилтын хувьсагчийн нөлөөгөөр даган хувьсагчид гарсан үр дүн (өөрчлөлт)-г өөр бусад нөхцөл байдалд (хүн амын бусад бүлэг болон цэг салбарт) хэрэглэн гарч буй өөрчлөлтийг мэдэхийг гадаад үндэслэл гэнэ. Учир нь гадаад үндэслэл гадна хувьсагчийн эцсийн үр дүнд нөлөөлсөн нөлөөллийг тооцоход хэрэгтэй байдаг. Дотоод ба гадаад үндэслэлийг тодруулж өгснөөрөө судлаач өөр хоорондоо зөрчилдөж байдаг хүчин зүйлийг хянах боломжтой болдог байна.
Гадны хувьсагч гэж юу вэ?
Огцом өөрчлөлт. Туршилт хийх явцад гадны нөлөөгөөр гарсан гэнэтийн том өөрчлөлтийг хэлнэ. Жишээ нь, Монгол улсын  Засгийн газрын  1991 оны 1- р сарын 16 ны 20 дугаар тогтоолоор бүх бараа, үйлчилгээний үнэ, тарифийг  2 дахин нэмсэн нь ямархуу үр дагаварт хүргэснийг бараг хүн бүхэн мэднэ. Иймээс туршилтын үр дүнд шууд нөлөөлхүйц иймэрхүү огцом өөрчлөлт гарсан эсэхийг судлаач байнга анхааралдаа байлгах хэрэгтэй. Олонхи тохиолдолд энэ нөлөөлөл нууц бөгөөд үл мэдэгдэм учраас түүнийг танин мэдэхэд бэрхшээлтэй байдгийг судлаач анхаарах хэрэгтэй юм.
Аажим өөрчлөлт. Туршиж буй хувьсагчийн нөлөөгөөр биш цаг хугацаа өнгөрсний улмаас туршилгын нэгжид гарж буй өөрчлөлтийг аажим өөрчлөлт гэнэ. Туршилтанд өртөж буй байгуулага, хүмүүсийг туршилтын нэгж гэдэг. Жишээ нь, сурталчилга хийснээр тухайн барааны борлуулалтанд өөрчлөлт орсон байж болохоос гадна цаг хугацаа улиран өнгөрөхийн хирээр шинэ гачигдал хэрэгцээ үүсэх буюу зарим нь алга болсон байж болно. Мөн хүн өтлөх, ядрах, өлсөх зэрэг нь туршилтын үр дүнд нөлөө үзүүлнэ.
Хэмжилтийн нөлөө. Туршилтын үйл явцад гарах эцсийн хариултанд нөлөөлөхтөй уялдаатайгаар энэ асуудал гарч ирдэг. Тухайлбал, туршилтын өмнөх хэмжилтийн үр дүн туршилтын дараахь хэмжилтэнд нөлөөлж болно. Мөн туршилтын нэгжийн анхны хэмжилт туршилтын хувьсагчид бас нөлөөлж болох талтай.
Хэрэгслийн  янз  төрөл. Хэмжих  хэрэгслийн  нийт  буюу  аль нэг өөрчлөлт, янз төрөл нь хэмжилтийн үр дүнг нөлөө үзүүлнэ. Иймд туршилтын өмнө ба дараахь хэмжилтийг хийхдээ аль болох ижил төрлийн арга хэрэгсэл хэрэглэхийг хичээх хэрэгтэй юм.
Сонголтын гажилт. Туршилт хийж байх үед хоёроос дээш бүлгийг сонгож оролцуулах шаардлага олонтой гардаг. Сонгож буй бүлгийн бүтэц бүрэлдэхүүнээрээ ижил төсөөтэй байх нь эцсийн үнэн зөв дүгнэлт гаргах үндэс болно. Эсрэг тохиолдолд сонголтын буюу гажилтанд хүрнэ. Харьлцуулж  буй бүлгүүдийг ижил төсөөтэй байлгахын хос хосоор нь сонгох дурын сонголт хийх гэсэн 2 үндсэн арга замаар шийдвэрлэнэ.
Хасагдалт. Туршилтанд оролцож буй нэгжүүд хасагдах тохиолдол олонтой гардаг. Жишээ нь, нэг хэсэг нь асуултанд хариу өгөхгүй хоцорч болно. Ийм нөлөөллийг эцсийн үр дүн гаргахдаа тооцох хэрэгтэй юм.

маркетингийн судалгааны дизайн
маркетингийн судалгааны дизайн
маркетингийн судалгааны дизайн
маркетингийн судалгааны дизайн

More Related Content

What's hot

Түүвэр , түүвэрлэлтийн арга зүй
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүйТүүвэр , түүвэрлэлтийн арга зүй
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүйSerod Khuyagaa

эрэлт ба нийлүүлэлт
эрэлт ба нийлүүлэлтэрэлт ба нийлүүлэлт
эрэлт ба нийлүүлэлтJust Burnee

маркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгаамаркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгааЦ. Ариунболд

Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1Bbujee

Spss_lecture
Spss_lectureSpss_lecture
Spss_lectureoz

Монопольт өрсөлдөөн
Монопольт өрсөлдөөн Монопольт өрсөлдөөн
Монопольт өрсөлдөөн Adilbishiin Gelegjamts

статистик тархалт
статистик тархалтстатистик тархалт
статистик тархалтSerod Khuyagaa

Үйлдвэрлэлийн зардал
Үйлдвэрлэлийн зардалҮйлдвэрлэлийн зардал
Үйлдвэрлэлийн зардалGantulga Jargalsaikhan

Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээЗардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээerdenesoyol duudgai

What's hot (20)

Lekts 3
Lekts 3Lekts 3
Lekts 3

Түүвэр , түүвэрлэлтийн арга зүй
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүйТүүвэр , түүвэрлэлтийн арга зүй
Түүвэр , түүвэрлэлтийн арга зүй

эрэлт ба нийлүүлэлт
эрэлт ба нийлүүлэлтэрэлт ба нийлүүлэлт
эрэлт ба нийлүүлэлт

маркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгаамаркетингийн орчны судалгаа
маркетингийн орчны судалгаа

Маркетингийн удирдлага
Маркетингийн удирдлагаМаркетингийн удирдлага
Маркетингийн удирдлага

Lecture 1
Lecture 1Lecture 1
Lecture 1

Spss_lecture
Spss_lectureSpss_lecture
Spss_lecture

Lecture 3
Lecture 3Lecture 3
Lecture 3

Монопольт өрсөлдөөн
Монопольт өрсөлдөөн Монопольт өрсөлдөөн
Монопольт өрсөлдөөн

шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
шинжих судалгаа: хоёрдогч мэдээшинжих судалгаа: хоёрдогч мэдээ
шинжих судалгаа: хоёрдогч мэдээ

Маркетингийн судалгаа
Маркетингийн судалгааМаркетингийн судалгаа
Маркетингийн судалгаа

Маркетингийн судалгаа
Маркетингийн судалгааМаркетингийн судалгаа
Маркетингийн судалгаа

статистик тархалт
статистик тархалтстатистик тархалт
статистик тархалт

Lecture 9
Lecture 9Lecture 9
Lecture 9

Үйлдвэрлэлийн зардал
Үйлдвэрлэлийн зардалҮйлдвэрлэлийн зардал
Үйлдвэрлэлийн зардал

Lecture №7
Lecture №7Lecture №7
Lecture №7

Маркетингийн үндэс 2013
Маркетингийн үндэс 2013Маркетингийн үндэс 2013
Маркетингийн үндэс 2013

Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээЗардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ
Зардал үйлдвэрлэл агшийн хамаарлын шинжилгээ

зах зээлийг судлах чадвар
зах зээлийг судлах чадварзах зээлийг судлах чадвар
зах зээлийг судлах чадвар

цалингийн хүснэгт
цалингийн хүснэгтцалингийн хүснэгт
цалингийн хүснэгт

Viewers also liked

Бизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгаа
Бизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгааБизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгаа
Бизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгааГончигжавын Болдбаатар

Маркетингийн судалгааны аргачлалууд
Маркетингийн судалгааны аргачлалуудМаркетингийн судалгааны аргачлалууд
Маркетингийн судалгааны аргачлалуудBilegtsaikhan Batjargal

Labor law implementation.
Labor law implementation.Labor law implementation.
Labor law implementation.Hodolmor

ЭЗШ-ний арга, аргачлал
ЭЗШ-ний арга, аргачлалЭЗШ-ний арга, аргачлал
ЭЗШ-ний арга, аргачлалByambadrj Myagmar

судалгаа тайлан жишээ
судалгаа тайлан жишээсудалгаа тайлан жишээ
судалгаа тайлан жишээEnkhbold Ebo

Маркетингийн стратеги боловсруулах арга зүйн асуудал
Маркетингийн стратеги боловсруулах арга зүйн асуудал Маркетингийн стратеги боловсруулах арга зүйн асуудал
Маркетингийн стратеги боловсруулах арга зүйн асуудал Mr Nyak

судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйNaraa_06

Viewers also liked (9)

Бизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгаа
Бизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгааБизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгаа
Бизнес төлөвлөгөө боловсруулах зах зээлийн судалгаа

Маркетингийн судалгааны аргачлалууд
Маркетингийн судалгааны аргачлалуудМаркетингийн судалгааны аргачлалууд
Маркетингийн судалгааны аргачлалууд

Labor law implementation.
Labor law implementation.Labor law implementation.
Labor law implementation.

customer perceptions of service
customer perceptions of servicecustomer perceptions of service
customer perceptions of service

ЭЗШ-ний арга, аргачлал
ЭЗШ-ний арга, аргачлалЭЗШ-ний арга, аргачлал
ЭЗШ-ний арга, аргачлал

судалгаа тайлан жишээ
судалгаа тайлан жишээсудалгаа тайлан жишээ
судалгаа тайлан жишээ

Маркетингийн стратеги боловсруулах арга зүйн асуудал
Маркетингийн стратеги боловсруулах арга зүйн асуудал Маркетингийн стратеги боловсруулах арга зүйн асуудал
Маркетингийн стратеги боловсруулах арга зүйн асуудал

маркетингийн стратеги
маркетингийн стратегимаркетингийн стратеги
маркетингийн стратеги

судалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүйсудалгааны ажил гүйцэтгэх арга зүй
судалгааны ажил гүйцэтгэх арга зүй

Similar to маркетингийн судалгааны дизайн

Managment 09
Managment 09Managment 09
Managment 09ub_old

маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлох
маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлохмаркетингийн судалгааны асуудлыг тодорхойлох
маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлохГончигжавын Болдбаатар

микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргаГончигжавын Болдбаатар

хэрэглэгчийн шийдвэр гаргалтын үйл явц
хэрэглэгчийн шийдвэр гаргалтын үйл явцхэрэглэгчийн шийдвэр гаргалтын үйл явц
хэрэглэгчийн шийдвэр гаргалтын үйл явцБ. Ганчулуун

социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудNandia Nandia Ganbold

Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx
Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptxНийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx
Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptxOyunchimegKey

Д.Гэрэлт-Од Эрхэмбаяр - Банкны ашигт ажиллагаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханам...
Д.Гэрэлт-Од Эрхэмбаяр - Банкны ашигт ажиллагаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханам...Д.Гэрэлт-Од Эрхэмбаяр - Банкны ашигт ажиллагаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханам...
Д.Гэрэлт-Од Эрхэмбаяр - Банкны ашигт ажиллагаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханам...batnasanb

Strategic Management - Lecture 8
Strategic Management - Lecture 8Strategic Management - Lecture 8
Strategic Management - Lecture 8Энхтамир Ш

Олон улсын маркетингийн судалгаа үйл явц
Олон улсын маркетингийн судалгаа үйл явцОлон улсын маркетингийн судалгаа үйл явц
Олон улсын маркетингийн судалгаа үйл явцE-Gazarchin Online University

МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА Mr Nyak

маркетингийн судалгааны мэдээ сэлтийг цуглуулах аргууд
маркетингийн судалгааны мэдээ сэлтийг цуглуулах аргууд маркетингийн судалгааны мэдээ сэлтийг цуглуулах аргууд
маркетингийн судалгааны мэдээ сэлтийг цуглуулах аргууд Гончигжавын Болдбаатар

Similar to маркетингийн судалгааны дизайн (20)

Managment 09
Managment 09Managment 09
Managment 09

маркетингийн судалгааны үндсэн чиглэл
маркетингийн судалгааны үндсэн чиглэл маркетингийн судалгааны үндсэн чиглэл
маркетингийн судалгааны үндсэн чиглэл

Lecture 5,6
Lecture 5,6Lecture 5,6
Lecture 5,6

лекц 3
лекц 3лекц 3
лекц 3

маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлох
маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлохмаркетингийн судалгааны асуудлыг тодорхойлох
маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлох

микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны аргамикро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга
микро эдийн засаг : судлах зүйл, судалгааны арга

лекц №3
лекц №3лекц №3
лекц №3

лекц №3
лекц №3лекц №3
лекц №3

хэрэглэгчийн шийдвэр гаргалтын үйл явц
хэрэглэгчийн шийдвэр гаргалтын үйл явцхэрэглэгчийн шийдвэр гаргалтын үйл явц
хэрэглэгчийн шийдвэр гаргалтын үйл явц

Lecture 5
Lecture 5Lecture 5
Lecture 5

социологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргуудсоциологийн судалгааны үндсэн аргууд
социологийн судалгааны үндсэн аргууд

Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргуудЛекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд
Лекц №4 Бизнес төсөл боловсруулахад хэрэглэгдэх түгээмэл аргууд

Хэрэглэгчийн хандлага
Хэрэглэгчийн хандлагаХэрэглэгчийн хандлага
Хэрэглэгчийн хандлага

Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx
Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptxНийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx
Нийгмийн-судалгааны-төрөл-ба-ангилал.pptx

Д.Гэрэлт-Од Эрхэмбаяр - Банкны ашигт ажиллагаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханам...
Д.Гэрэлт-Од Эрхэмбаяр - Банкны ашигт ажиллагаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханам...Д.Гэрэлт-Од Эрхэмбаяр - Банкны ашигт ажиллагаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханам...
Д.Гэрэлт-Од Эрхэмбаяр - Банкны ашигт ажиллагаанд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханам...

Strategic Management - Lecture 8
Strategic Management - Lecture 8Strategic Management - Lecture 8
Strategic Management - Lecture 8

Олон улсын маркетингийн судалгаа үйл явц
Олон улсын маркетингийн судалгаа үйл явцОлон улсын маркетингийн судалгаа үйл явц
Олон улсын маркетингийн судалгаа үйл явц

Lecture №11
Lecture №11Lecture №11
Lecture №11

МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН  ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
МАРКЕТИНГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГУУДЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

маркетингийн судалгааны мэдээ сэлтийг цуглуулах аргууд
маркетингийн судалгааны мэдээ сэлтийг цуглуулах аргууд маркетингийн судалгааны мэдээ сэлтийг цуглуулах аргууд
маркетингийн судалгааны мэдээ сэлтийг цуглуулах аргууд

More from Гончигжавын Болдбаатар

Маркетингийн шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
Маркетингийн шинжих судалгаа: хоёрдогч мэдээМаркетингийн шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
Маркетингийн шинжих судалгаа: хоёрдогч мэдээГончигжавын Болдбаатар

Маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлох
Маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлохМаркетингийн судалгааны асуудлыг тодорхойлох
Маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлохГончигжавын Болдбаатар

More from Гончигжавын Болдбаатар (20)

Асуулгын дизайн
Асуулгын дизайнАсуулгын дизайн
Асуулгын дизайн

Тодруулах судалгаа
Тодруулах судалгааТодруулах судалгаа
Тодруулах судалгаа

Types of strategies
Types of strategiesTypes of strategies
Types of strategies

strategic planning, Ethics, Social Responsibility, and Sustainability
strategic planning, Ethics, Social Responsibility, and Sustainability strategic planning, Ethics, Social Responsibility, and Sustainability
strategic planning, Ethics, Social Responsibility, and Sustainability

Strategic management level
Strategic management levelStrategic management level
Strategic management level

strategic management 1
strategic management 1strategic management 1
strategic management 1

Хэрэглэгчийн зан төлөв Г.Болдбаатар 2018
Хэрэглэгчийн зан төлөв Г.Болдбаатар 2018Хэрэглэгчийн зан төлөв Г.Болдбаатар 2018
Хэрэглэгчийн зан төлөв Г.Болдбаатар 2018

Нейромаркетинг Г.Болдбаатар 2018
Нейромаркетинг Г.Болдбаатар 2018Нейромаркетинг Г.Болдбаатар 2018
Нейромаркетинг Г.Болдбаатар 2018

Маркетингийн чанарын судалгаа
Маркетингийн чанарын судалгааМаркетингийн чанарын судалгаа
Маркетингийн чанарын судалгаа

Маркетингийн шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
Маркетингийн шинжих судалгаа: хоёрдогч мэдээМаркетингийн шинжих судалгаа: хоёрдогч мэдээ
Маркетингийн шинжих судалгаа: хоёрдогч мэдээ

Маркетингийн судалгааны дизайн
Маркетингийн судалгааны дизайнМаркетингийн судалгааны дизайн
Маркетингийн судалгааны дизайн

Маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлох
Маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлохМаркетингийн судалгааны асуудлыг тодорхойлох
Маркетингийн судалгааны асуудлыг тодорхойлох

Маркетингийн судалгааны үндсэн асуудал
Маркетингийн судалгааны үндсэн асуудалМаркетингийн судалгааны үндсэн асуудал
Маркетингийн судалгааны үндсэн асуудал

Борлуулалтын үндэс Г.Болдбаатар 2013 он
Борлуулалтын үндэс Г.Болдбаатар 2013 онБорлуулалтын үндэс Г.Болдбаатар 2013 он
Борлуулалтын үндэс Г.Болдбаатар 2013 он

Олигополь пүүсийн үнэ бүрдэлт
Олигополь пүүсийн үнэ бүрдэлтОлигополь пүүсийн үнэ бүрдэлт
Олигополь пүүсийн үнэ бүрдэлт

Цэвэр монополь пүүсийн үнэ бүрдэлт
Цэвэр монополь пүүсийн үнэ бүрдэлтЦэвэр монополь пүүсийн үнэ бүрдэлт
Цэвэр монополь пүүсийн үнэ бүрдэлт

Зардлын онол, шинжилгээ
Зардлын онол, шинжилгээЗардлын онол, шинжилгээ
Зардлын онол, шинжилгээ

Пүүсийн онол
Пүүсийн онол Пүүсийн онол
Пүүсийн онол

Эрэлтийн үнэлгээ
Эрэлтийн үнэлгээЭрэлтийн үнэлгээ
Эрэлтийн үнэлгээ

Эрэлтийн мэдрэмж
Эрэлтийн мэдрэмжЭрэлтийн мэдрэмж
Эрэлтийн мэдрэмж

маркетингийн судалгааны дизайн

• 1. СУДАЛГААНЫ ДИЗАЙН