Skip to main content
БАГШ АЖЛЫН БАЙРАНДАА
ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ НЬ
“Ирээдүй” цогцолбор Технологийн багш Б.Мөнгөнцэцэг.
ИЛТГЭЛИЙН БҮТЭЦ
1.Оршил хэсэг
1.Удиртгал
2.Илтгэлийн хураангуй
3.Түлхүүр үг
4.Судалгааны үндэслэл
5.Судалгааны зорилго
6.Судалгааны зорилт
7.Судалгааны аргууд
2.Нэгдүгээр бүлэг
1.Багшийн хөгжил
2.Багш хөгжих арга зам
3.Багш хөгжих шаардлагатай юу?
3.Хоёрдугаар бүлэг
1.Багшийг ажлын байранд нь тасралтгүй хөгжүүлэх нэг
арга зам нь хичээлийн судалгаа
2.Багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл
ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх нь
3.Багшийг ажлын байранд нь тасралтгүй хөгжүүлэхэд
багш өөрийгөө хөгжүүлэхүй
4.Багш ажлын байранд хөгжих талаар багш нараас авсан
судалгааны анализ
4.Дүгнэлт
5.Дэвшүүлж буй санаа, бэрхшээлийг даван туулах арга зам
6.Ном зүй
УДИРТГАЛ
Өнөөгийн мэдээллийн технологи, даяарчлал 21-р зууны
Монголын боловсролын зорилго нь хүний хөгжил,
амьдралын чанарыг баталгаажуулах, хэрэгцээ
сонирхлыг нээлттэй, тасралтгүй чөлөөт хэлбэрээр тэгш
хангаж чадах хүмүүнлэг ардчилсан тогтолцоог
бүрдүүлэн, монголын уламжлалт заншилтай “Дэлхийн
иргэн” болон хөгжих чанар, үр ашигтай үйлчилгээ
үзүүлэх замаар монгол улсыг тогтвортой хөгжүүлэн,
үндэсний тусгаар тогтнол аюулгүй байдлыг баталгаатай
хангахад чиглэгдэж байна.
Өндөр мэдлэг боловсролтой, хөрвөх чадвартай,
өөрийгөө хөгжүүлэх арга технологийг эзэмшсэн,
багшийн ажилдаа дур сонирхолтой, хүүхдэд хайртай,
хөгжсөн, жинхэнэ сайн багштай болчихвол монголчууд
гэгээрэн боловсорч улс орныхоо жинхэнэ эзэн нь болж,
улс орноо хөгжүүлж чадна. Ингэснээр монгол орон
өндөр хөгжилтэй, чинээлэг орон болж чадна.
ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙ
Багшийн хөгжил гэдэг нь мэргэжлийн
болон сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх
зүйн мэдлэг, арга барил, ур чадвар, үзэл
бодол, харилцаа хандлага, сэтгэлгээ зэргээ
бие даан ухамсартай өөрчлөн сайжруулах
чиглэлтэй үйлдлүүдийг хийх явдал юм.
Багшийн хөгжлийн үйл явц нь тэдний
өөрсдийнх нь идэвх, оролцоо, санаачлага,
хүсэл тэмүүлэл дээр тулгуурладаг ч багш,
хамт олныхоо дэмжлэгээр хөгжих нь цаг
хугацаа хэмнэх, ажлын бүтээмжийг
дээшлүүлэх сайн талтай.
ТҮЛХҮҮР ҮГ
Багш, багшийн хөгжил, багш ажлын
байрандаа тасралтгүй хөгжих нь, үзэл
баримтлал, нийгмийн хэрэгцээ, сурагчийн
хэрэгцээ, хамтран хөгжих, Заах аргын нэгдэл,
Заах аргын секц, Багш нарын бүтээлч хамтлаг,
багшийн үнэлэмж, боловсролын шинэчлэл,
сургалт, семинар, багш хөгжих таатай орчин,
интернэт, судалгаат хичээл, хөрвөх чадвар,
манлайлагч, хянах, үнэлэх, ойрын ба хэтийн
төлөвлөгөө
СУДАЛГААНЫ ЗОРИЛГО
Багшийн хөгжил, багш ажлын байрандаа тасралтгүй
хөгжих боломжийг судалж дүн шинжилгээ хийх
СУДАЛГААНЫ ЗОРИЛТ
Багш хөгжих арга замыг судлах
Багш ажлын байрандаа өөрийгөө хэрхэн хөгжүүлэх боломжийг судлах
Багш ажлын байрандаа хөгжихөд юу саад болж байгааг судлах
СУДАЛГААНЫ АРГУУД
Анкет судалгаа авах
Судалгааны явцад ажиглалт хийх
Харьцуулалтын арга
Нэгтгэн дүгнэх арга
БАГШИЙН ХӨГЖИЛ
Орчин үед нэг талаас нийгмийн амьдрал, нөгөөтэйгүүр хүүхдийн
эрэлт хэрэгцээ, сонирхол эрчимтэй өөрчлөгдөх боллоо. Эдгээрийг
багш байнга мэдэрч сурган хүмүүжүүлэх ажлаа зохицуулан өөрчилж
боловсронгуй болгох чадвартай байх нь чухал. Өөрчлөлт гэдэг нь нэг
ёсондоо хөгжил юм.
Тэгвэл багшийн хөгжил гэж юу вэ?, Багш юугаа өөрчлөх
шаардлагатай байна вэ?, Багш яагаад хөгжиж байх хэрэгтэй вэ? гэсэн
олон асуултууд урган гарч ирэх болно. Тэгвэл:
1. Чанартай сургалт, үр өгөөжтэй мэдлэг чадвар олгохын тулд
2. Хүүхэд багачууд, суралцагчдыг хөгжүүлэх, чадваржуулахын тулд
хөгжих шаардлага гарч байна.
Багшийн хөгжил бол тасралтгүй, өсөн дээшилж шинэчлэгдэн явагдаж
байдаг.
БАГШИЙН ХӨГЖИЛ
БАГШИЙН ХӨГЖИХ АРГА
ЗАМ
Багшийг хөгжүүлэх, хөгжих хэрэгцээг хангахын тулд
дараах шаардлага хангагдсан байна.
Багшийг хөгжүүлэх арга хэмжээ нь багш нарын болон
сургуулийн эрэлт хэрэгцээ байх.
Тодорхой төлөвлөгөөтэй байх
Багшийг хөгжүүлэх явдлыг үр ашиг, нөлөөтэй болгохын
тулд бүх нөөц бололцоогоо ашиглах.
Багш бүрийг хамарсан, зардал бага ба үр дүнтэй байх
Багшийн хөгжил нь урамшуулан дэмжихийг шаардаж
байх.
Аливаа сургалт нь багшийг сургах, сургуулийг өөрчлөн
шинэчлэх хэрэгсэл юм. Багш сургалтанд хамрагдсанаар
шинэ мэдлэг олж авах, түүнийгээ ажилдаа хэрэглэх, ур
чадвараа дээшлүүлэх боломж болно. Гэвч багшийг
хөгжүүлэх арга замыг дан ганц сургалт гэж үзэж болохгүй.
Тэрчлэн судалгаа хийх, илтгэл бичих, ном бүтээл туурвих,
хурал семинар дадлага зохион байгуулах, туршилт хийх
зэрэг нь хөгжүүлэх арга зам юм.
БАГШИЙН ХӨГЖИХ АРГА
ЗАМ
БАГШ ХӨГЖИХ ШААРДЛАГАТАЙ ЮУ?
Багшийн хөгжил нь хүүхдийн хөгжилтэй холбоотой ба хөгжиж буй багш л хүүхдийг
хөгжүүлж чадна. Орчин үед багш бол “Мөнхийн сурагч” тэрээр өөрөө болон бусдаас байнгын
суралцагч байх шаардлагатай байна. Багш бусад багш нараас, сурагчдаас, эцэг эхээс, ном
сонин сэтгүүл зэргээс суралцаж байх хэрэгтэй. Ер нь өнөө үед багшид өөрийгөө хөгжүүлэх
нөөц боломж байгаа ба энэ нь гагцхүү багшийн идэвх зүтгэл, бүтээлч байдал, хүүхэдтэй
харьцах харьцааг хэрхэн зохицуулахад чиглэл болох үүрэг бүхий норм, хэм хэмжээний систем
юм. Энэ нь ёс зүйн тухай мэдлэг, итгэл үнэмшил, эв дүй, ур чадвар хэвшил зэргээс бүрддэг.
9-р ангид ордог 15 багшаас: Багш та өөрийгөө хөгжиж байгаа, цаг үетэйгээ хөл нийлүүлж
байгаа гэж бодож байна уу? гэсэн санал асуулга авч үзэхэд: 40 % хөгжиж байна, 60 % нь маш
хурдан арга барилаа өөрчлөн, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай байгаа юм байна гэсэн
дүгнэлт гарч байна. ЗАН, ЗАС - ийн ажлын хүрээнд багш нар бие биенийхээ хичээлд сууж
судалгаа хийх, шүүмжлэлтэй хандах, алдаа дутагдалынхаа тухай ярилцах, засаж залруулах,
бие биедээ туслах, шинэ арга барилд суралцах замаар хөгжиж болно. Үүнийг нь сургуулийн
захиргаа урамшуулдаг, дэмждэг байх ёстой. 10-р ангийн 100 гаруй сурагчдаас “Ямар
мэргэжилтэй болох вэ?” гэсэн санал асуулга авахад дөнгөж 2% нь багш гэсэн байна. Яагаад
багшийн ажил сонгохгүй байгаа вэ? гэхэд
Монгол улс боловсролын салбартаа анхаардаггүй
Хүүхэдтэй ажиллах хэцүү харагддаг
Их өвчилдөг бөгөөд янз бүрийн өвчтэй болно
Цалин бага, цалингаасаа байнга хасуулдаг
Миний хүссэн мэргэжил биш гэсэн байна.
БАГШИЙГ АЖЛЫН БАЙРАНД НЬ ТАСРАЛТГҮЙ ХӨГЖҮҮЛЭХ НЭГ АРГА
ЗАМ НЬ ХИЧЭЭЛИЙН СУДАЛГАА
Нэрт сурган хүмүүжүүлэгч Я. А. Коменский “Хүүхдийн өдөр
бүр уншиж байх цагаан толгой бол багш хүн юм” гэж хэлсэн
нь багшийн арга барил, арга зүй, үйл ажиллагаа хамгийн чухал
болохыг харуулж байна. Багшийг ажлын байранд хөгжихөд
хамтын үйл ажиллагааны үр нөлөө чухал ба түүний нэг
бүрэлдэхүүн хэсэг нь хичээлийн судалгааг хамтран амжилттай
явуулж, бие биенээсээ сүралцах явдал хамгийн гол юм.Энэхүү
хичээлийн судалгаа хийх асуудал шинээр хийгдэж байгаа ажил
биш бөгөөд урьд өмнө, одоо ч бидний хийж байдаг үндсэн
ажлуудын нэг.
БАГШИЙГ АЖЛЫН БАЙРАНД НЬ ТАСРАЛТГҮЙ ХӨГЖҮҮЛЭХ НЭГ АРГА
ЗАМ НЬ ХИЧЭЭЛИЙН СУДАЛГАА
Амжилттай сайн хичээлийн суурь нь хичээлийн сайн төлөвлөлт гэдгийг багш
мэдэрч чадвал хичээлийн судалгаа сайн болно гэжээ.
Хичээлийн судалгаа нь:
Сургалтын хөтөлбөр төлөвлөн боловсруулах – хичээлд бэлтгэх –
тодорхой ямар зорилгод хүрэх вэ?
Сургалтын хөтөлбөрийн дагуу хичээл заах – ажиглах – юуг ажиглах
вэ?
Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх – хэлэлцүүлэх – ямар
арга барил, аргачлал, дидактикт сурсан бэ? Гэсэн хичээлийн судалгааны 3 гол
элементийн нэг болох нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах нь багш ажлын
байран дээрээ хөгжих үндсэн үйл ажиллагаа юм.
Хичээлийн судалгааг зохион байгуулж хийх олон төрлүүд байдаг.
Туршлага түгээх хичээлийн судалгаа – туршлагатай багш нар зааж,
залуу багш нар хэлэлцэнэ.
Дадлагажих багшийн суралцах судалгаа – шинэ залуу багш нар зааж,
туршлагатай багш нар хэлэлцэнэ.
Шинэ арга зүй түгээх – туршигч багш зааж, сонирхсон багш нар
хэлэлцэнэ.
БАГШ АЖЛЫН БАЙРАНД ХӨГЖИХӨД ХАМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР
НӨЛӨӨГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ
ЕБС-ийн багш нарын хамтран хөгжих үйл ажиллагааны үндсэн
нэгж нь ЗАН, ЗАС юм. Гэвч дараах тулгамдсан асуудлууд байна.
Багш нарын хамтын үйл ажиллагаа дутмаг, холбоо хангалтгүй
Хамтран ном сурах бичиг, гарын авлага бичих бүтээлч үйл
ажиллагаа байхгүй
Мэргэжлийн багш нартайгаа хамтран ажиллах, суралцах
боловсруулах ажлууд эмх цэгцгүй
Материаллаг баазыг бэхжүүлэх, түүнийг дэмжих үйл ажиллагаа
хийгддэггүй
Багшийн хөгжлийн тухай мэдлэг хангалтгүй
Мэдээлэл сурталчилгаа авах боломж муу, интернэтгүй
Өөрийгөө бүрэн дайчлан ажиллах нөхцөл муу
Эдийн засгийн бэрхшээлтэй
Заах аргын нэгдэл, секц сайн ажилладаггүй.
БАГШ АЖЛЫН БАЙРАНД ХӨГЖИХӨД ХАМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР
НӨЛӨӨГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ
Багшлах хөдөлмөр бол мэргэжлийн болон бусад хамт олныхоо дотор, ажлын
байрандаа багш нар өөрсдөө мэдлэг эзэмшиж, туршлагажиж байхын зэрэгцээ өдөр
тутмынхаа үйл ажиллагаандаа шинжилгээ хийн алдаагаа засах явцдаа хөгждөг.
Багш дан ганцаараа өөрөө бие даан мэдлэг боловсролоо дээшлүүлэн хөгжинө гэдэг
бол өрөөсгөл ойлголт юм. Иймд багш хамт олон дотроо, заах аргын нэгдэл,
секцээрээ хамтран ажиллах арга туршлагаа хуваалцах, хамтран хөтөлбөр
төлөвлөгөө боловсруулах нь туйлын чухал юм. Сургуульд багш нарын бүтээлч
хамтлаг байгуулан ажиллах нь багш хөгжихөд чухал байр суурь эзэлдэг.
БАГШ АЖЛЫН БАЙРАНД ХӨГЖИХӨД ХАМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ҮР НӨЛӨӨГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ
БАГШ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХҮЙ
Багш нар мэргэжлийн практик үйл ажиллагаандаа шүүмжлэлтэй
хандаж, бүтээлчээр сэтгэж чадвал практик үйл ажиллагаанд ахиц
өөрчлөлт гарч, мэргэжлийн хувьд өснө. Багш нар мэргэжлийн
хувьд хөгжихийн тулд ажлын байран дээрээ бүтээлч санаачлага
гарган эргэцүүлж, хөгжих боломжуудыг өөртөө нээвэл зохилтой.
Тийнхүү өөрийн мэргэжлийн практик үйл ажиллагааг сайжруулах
чухал хэрэглүүрийн нэг нь багшлах явцын тэмдэглэл хөтлөх явдал
юм
Багшлах явцын тэмдэглэл хөтлөх нэг үндэслэл нь багшийн
мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө байдаг. Мэргэжлийн хөгжлийн
төлөвлөгөөг практик үйл ажиллагаандаа тулгуурлаж багшийн
хөгжих үйл явцын эхлэл гэж хэлж болно.
Багшлах ажил нь ойролцоогоор 30-40 жил эрхэлдэг хүний бүтээлч
хөгжлийн он жилүүд байдаг.
БАГШ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХҮЙ
Товчдоо, багшийн мэргэжлийн төлөвлөгөө нь боловсролын үйлчилгээг
хүлээн авагч суралцагчид багшаас юу хүсэн хүлээж байна вэ?
Багшийн хувьд би юунд хүрэхийг хүснэ вэ? гэдгээс үүдэн юуг, яаж,
хэзээ гүйцэтгэх вэ? Гэдэг цогц асуултын хариуг олно гэсэн үг юм.
ДҮГНЭЛТ
Сургалт бол чанарын болоод арга зүйн өөрчлөлт хийх
арга хэрэгсэл гэж үзэж болно. Ингэж ойлговол сургалтын
чухал хэсэг болох багшийг ажлын байранд нь тасралтгүй
хөгжүүлэх асуудал чухал болж байна. Иймээс сургуулийн
удирдлагууд, судалгаанд оролцогч, үр дүнг тодорхойлогч
багш нар өөр өөрийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэн
өөрийгөө хөгжүүлэх үндсийг өөрөө бий болгоно хэмээн
үзээд илтгэлээрээ дараах дүгнэлтэд хүрлээ.
ДҮГНЭЛТ
ДҮГНЭЛТ
Эдгээр ажлууд нь багшийн үндсэн үйл ажиллагаа зайлшгүй мөн бөгөөд
эдгээрийг багш ажлын байрандаа судлан хийж, туршиж, боловсруулж,
өөрийгөө хөгжүүлнэ. Энэ нь өөрөө боловсролын шинэчлэл, багшийн
хөгжил юм.
Багшийн хөгжлөөс боловсролын шинэчлэл хамаарах учиртай. Энэ
хоёр эн зэрэгцэхүйц асуудал юм. Багшаа хөгжүүлье гэвэл:
Орчноо өөрчил
Сэтгэлгээгээ өөрчил
Сэтгэлгээ өөрчлөгдсөн багшийн сэтгэл өөрчлөгдөнө.
Сэтгэлтэй багшаас сайн шавь төрнө.
Багшийг хөгжүүлэх арга зам нь орчин бүрдүүлэлт, урам хайрлах,
урамшуулалт, сургалт мэдээлэл, тасралтгүй шинэлэг үйл ажиллагаа...
Мэдлэгээ дээшлүүлэхэд мэрийлттэй бол СӨӨМ өснө
Мэргэжил нэгтнээсээ ямагт сурдаг бол ТӨӨ өснө
Эрхэлсэн ажлаараа үлгэрлэдэг бол ТОХОЙ өснө
Эргэцүүлэн шүүж өөрийгөө ялдаг бол АЛД өснө.
ДЭВШҮҮЛЖ БУЙ САНАА, БЭРХШЭЭЛИЙГ
ДАВАН ТУУЛАХ АРГА ЗАМ
Багшийн ажлын үнэлэмжийг сайжруулах
Багшийн ажиллах орчин нөхцлийг сайжруулах, хөгжих цагийн боломжийг гаргах
Багш өөрийгөө хөгжүүлэх тэмдэглэл хөтөлж, төлөвлөгөө гаргах, түүний үр дүнг
тогтмол тооцож байх
Сурагчдын суралцах үйл ажиллагааг илүүд үзэж, түүний дагуу ажилладаг болгох,
зөвхөн ээлж өнгөрөөж хичээл заадгийг болиулах
Багш бүрийг хичээлийн судалгаанд хариуцлагатайгаар оролцуулан сургах
Багшийг хөгжүүлэх, хөгжихөд нь туслах ойрын болон хэтийн төлөвлөгөө
боловсруулах
Сургууль дээр багш нарын сэтгэл зүйч ажиллуулах, судалгааг шат дараатай авч
анализ хийх
Багш нарын цалинг нэмэгдүүлэх, урамшуулж дэмжиж байх
Багшийн онол, практик, эрдэм шинжилгээний ажлыг дэмжих арга зүйн төвийг
ахмад, туршлагатай багш нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулах
Шинэчлэлт өөрчлөлтийг хамт олноороо хийх
Багш нарыг ажлын байранд нь мэдээлэл технологийн техник хэрэгслээр хангах
Багш нарыг хамтарч ажлаа төлөвлөх, гүйцэтгэх, мэдээлэл солилцох, туршлагаа
хуваалцах, ЗАН, секцээрээ хамтран ажиллах нөхцөл боломж гаргаж өгөх зэрэг
бүтээлч ажлууд явуулах, үр дүнг нь тооцох, хянах, урамшуулах шаардлагатай
байна.
НОМ ЗҮЙ
1.Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр БСШУЯ. 2015 он.
2.“Багшийн хөтөлбөр” хөтөлбөр БСШУЯ. А/136 тушаал. 2012 он
3.Ө.Цэндсүрэн “Амжилттай багшлахуй-III”. 2011 он
4.“Хичээлд мониторинг хийх зөвлөмж” БСШУЯ. Жайкагийн хамтарсан төсөл. 2009
он
5.“Боловсрол судлал” сэтгүүл №6. 2008 он
6.“Бодрол” сэтгүүл. 2007 он
7.Исмайл Боз. “Анги удирдах урлаг” 2006 он
8.Жантэн Каяа. “Багшид өгөх зөвлөгөө” 2006 он
9.Суурь боловсролын сурлагын амжилтын үнэлгээ. 2007 он
10.Монголын боловсролын өнгөрсөн ба одоо. 2004 он
11.Интернэтээс авсан мэдээллүүд www.google.com
12.Ш.Ичинхорлоо. “Судалгааны ажлын үндэс” 2008 он
13.Багшийн ёс зүйн дүрэм. 2007 он
14.Ч.Лхагважав, Н.Нэргүй. “Багш хөгжлийн чиг хандлага” 2003 он
АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА
“Ирээдүй” цогцолбор Технологийн багш Б.Мөнгөнцэцэг.