ном 2
- 3. БЗЦ сургууль Нийгмийн багш П. Дэлгэрсайхан
Хөдөлмөрийн зах зээл гэж юу вэ? Хөдөлмөрийн зах зээл гэдэг бол хөдөлмөрийн
нийлүүлэлт (ажиллах хүч, ажил авагч) Хөдөлмөрийн эрэлт (үйлдвэрийн эзэн,төр,ажил
олгогч) 2 зах зээлийн эерэг талын төсөөлөл,боломжийн талаар мэдээлж,хөдөлмөрийн гэрээ
байгуулж болох боломжтой буюу санаандаа явдаг газар юм.
Хөдөлмөрийн зах зээлийн үүрэг :
Ажиллах хүчийг бэлтгэх Орлогын боломжийн бий Хөдөлмөрийн нийлүүлэлт ба
болгох эрэлтийг зохицуулах
Нийгмийн эрэлт, Олон хүний хүний хувьд Хөдөлмөрийн зах зээл дээрх
захиалагчдын хүсэлтийг хөдөлмөрийн харилцаа нь мэдээллийн болон
үндэслэн шаардлагатай орлогын цорын ганц эх зохицуулалтын боломжийг
ажил мэргэжлийн сурвалж , аж төрөх сайжруулахын тулд тодорхой
хүнийголох,бэлтгэх давтан баталгаагаа хангах боломж байгууллага зэмсэг ,
сургах явдал юм.Гэхдээ юм.Өөрөөр хэлбэл хэрэгслийг ашигладаг.Үүнд:
хөдөлмөрийн нийлүүлэлтийн хөдөлмөрийн зах зээл нь олон төрийн хөдөлмөрийн албадан
үед захиалагч хамгийн өндөр хүний амь зуух явдлыг боломж хөдөлмөрийн зах
мэргэжилтэй буюу хамгийн шийдэж байдаг. зээлийн өөрчлөлтийн талаар
бага зардалтайг нь сонгож мэдээлж байдаг.
байдаг.
АЖИЛ ЭРХЛЭЛТ: Хөдөлмөрийн чадвартай хүн ам ба ажил эрхлэгчдийн тоо хэмжээний
хоорондын харьцаа,нийгмийн хөдөлмөрийн нөөцийн ашиглалт, хөдөлмөрийн зах зээл дээрх
байдлийг хид аруулна.Үүнээс гадна бүрэн ажил эрхлэлтийн тухай ярьдаг. Аль ч нийгэмд ажлийн
чадвартай бүх хүн ажлаар бүрэ хангагдаж чаддаггүй.Харин нийт хүн амын бага хэсэг ажилг үй
буюу ажилгүйдлийн ердийн түвшин байх нь жирийн жам ёсны үзэгдэл байдаг.Судлаачид
болон дэлхийн хөдөлмөрийн байгууллагын үзэж байгаагаар ажилгүйдлийн түвшин нэгээс
гурван хувь байх нь хэвийн,таваас зургаан хувь байвал ердийн, долоогоос дээш хувь байвал
хэт ажилгүйдэлтэй гэж үздэг. Ажилгүйдэл ердийн түвшинд байхыг бүрэн ажил эрхлэлт
гэдэг.
АЖИЛГҮЙДЭЛ,ТҮҮНИЙ ТҮВШИН : Ажилгүйдэл гэдэг нь хөдөлмөрийн зах зээл дээрх
мөчлөгт үзэгдэл бөгөөд ажиллах хүчний эрэлтээс нийлүүлэлт давснаар илэрнэ. Ажилг үйч үүд
гэдэг бол хөдөлмөрийн чадвартай ажил хөдөлмөр идэвхитэй хайж байгаа х өд өлм өрийн биржид
бүртгүүлсэн хүн амыг хэлнэ.Хөдөлмөрийн албанд бүргэгдсэн ажилг үйч үүдийн тоо нь жинхэнэ
ажилгүй байгаа бүх тоог бодит байдлаар илэрхийлж чаддаггүй.Энэ нь ямар нэгэн хэмжээгээр
хөдөлмөрийн албанд бүртгүүлээгүй ажилгүйчүүд байдгийг харуулж байна. Ажилгүйдлийн
түвшин нь ажил эрхлэлт болон ажилгүйдэл хэр байна вэ? Гэдгийг илтгэн харуулдаг үз үүлэлт
юм. Үүнийг нийт ажилгүйчүүдийг нийт ажиллах хүний тоонд харьцуулж илэрхийлнэ.
Н.А.Т
Ажилгүйдлийн түвшин = ⋅100
Э.З.И.Х.АбуюуА.Ахүчин
3
- 4. БЗЦ сургууль Нийгмийн багш П. Дэлгэрсайхан
Эдийн засгийн идэвхитэй хүн ам буюу ажиллах хүчин гэдэгт бараа
үйлчилгээг бүтээх үйл ажиллагаанд оролцож байгаа буюу оролцох чадвартай бүх
хүмүүс орно.Жишээлбэл: 2004 онй байдлаар Монголд эдийн засгийн идэвхитэй
хүн ам 986,1 мянга ажилгүйчүүд 35,6 мянга байжээ.
35600
⋅100 ≈3,6 болж байна.
986100
Энэ нь монголын идэвхитэй хүн амын 3,6 хувь нь ажилгүйчүүд байна гэсэн үг.
АЖИЛГҮЙДЛИЙН
ХЭЛБЭР
Зөрөөний буюу Бүтцийн буюу Мөчлөгийн буюу
завсрын байнгын циклийн
ажилгүйдэл ажилгүйдэл ажилгүйдэл
Зөрөөний ажилгүйдэл- Хүмүүс нэг ажлаас нөгөө ажилд шилжих хооронд үүсдэг
ажилгүйдэл.Тухайлбал нутаг орны өөрчлөлтөөс зарим иргэд ажил хайх ,түр хүлээх,
сургууль төгсөөд анх удаагаа ажил хайж байгаа залуус ,ажлын байраа сайн дураараа
солих, улирлын чанартай ажил эрхлэгчид нь ажилгүйчүүдийн эгнээнд тооцогддог Ийм
ажилгүйдлийн үндсэн шинж нь түр зуурын байдаг явдал юм..
Бүтцийн буюу байнгын ажилгүйдэл- Эдийн засгийн хөгжлийн дагуу бүтцийн
өөрчлөлт гарч нэг салбар,мэргэжлийн цар хүрээ хумигдан,шинэ салбар
мэргэжлийн шаардлага өссөнтэй холбоотой ажилгүйдэл юм.
Мөчлөгийн буюу циклийн ажилгүйдэл-Эдийн засгийн бууралтын үед бий
болдог ажилгүйдэл.Ийм ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа нь эдийн засгийн
мөчлөгөөр тодорхойлогдоно.Дэлхийн эдийн засгийн хямралын оргил үе болох
1933 онд мөчлөгийн ажилгүйдэл ойролцоогоор 25 хувь хүрч байсан .
Ажилгүйдлийн үр дагавар-Ажилгүйдлийн түвшин хэт өсөх явдал хувь хүний
болон нийгмийн хувьд ноцтой үр дагаварт хүргэнэ.Тухайлбал-Ажилгүйдэл ба
4
- 5. БЗЦ сургууль Нийгмийн багш П. Дэлгэрсайхан
ДНБ-ний бууралтын хамаарлыг Оукены хууль харуулдаг.Хүн амын амьжиргааны
түвшин буурч ,ядуурал нэмэгдэнэ.
Хувь хүн сэтгэл санаагаар унах,гутрах явдал их гарна. Өөрийгөө болон
бусдыг хүндэтгэн үзэхээ болино. Ирээдүйд итгэх итгэл алдарна.Ёс суртахууны
уналт болж, гэр бүл салах, гэмт хэрэг үйлдэх явдал ч гардаг.Мөн нийгэм, улс
төрийн эмх замбараагүй байдал үүсдэг.
Ажилгүйдлийг бууруулах арга замууд
Өөр мэргэжил эзэмшихэд нь туслах зорилгоор янз бүрийн сургалт зохион
байгуулах,боловсролын түвшинг дээшлүүлэх
Ажлын байр шинээр бий болгох,хөдөлмөрийн нийлүүлэлтийг урамшуулах
хувиараа хөдөлмөр эрхлэх ,аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг дэмжих ажиллах
хүчнийг ашиглахтай холбогдсон хууль эрхийн зохицуулалт хамтын гэрээ,
хөдөлмөрийн хууль гэх мэт.
Төрийн санхүү ,мөнгөний бодлогоор гэх зэрэг болно. Ажилгүйдлийг
багасгах нь зөвхөн эдийн засгийн төдийгүй хүн ам зүй,нийгмийн чухал
зорилт юм.
Хүн амын аж байдал, амьдралын түвшин.
Хүн амын аж байдлын түвшинг дараах макро эдийн засгийн харилцан
үйлчлэлтэй үзүүлэлтүүдээр тодорхойлно.
Нэрлэсэн ба бодит Орлогын хуваарилалт дахь тэгш биш байдал
орлогын хамаарал
Орлогын хэлбэртэй авч Туйлын тэгш шударга
буй мөнгөний дүн ба хуваарилалт болон бодит
түүгээр худалдан авч хуваарилалтын хоорондын
байгаа бараа, зөрүүгээр орлогын
үйлчилгээний дүн хоёрын хуваарилалтын тэгш бус
харьцаа нь инфляци түвшин хэмжигддэг.Тэгш
болон санхүүгийн бус байдлын
5
- 6. БЗЦ сургууль Нийгмийн багш П. Дэлгэрсайхан
бодлогоос шалтгаанууд: Чадвар
хамаардаг.Орлогын тэгш боловсролын ялгаа дур
бус байдлын түвшинг сонирхол, өмчийн
Лоренцийн муруйгаар харилцааны ялгаа, зах
дүрсэлдэг. зээл дээрх байдлын
ялгаа, олон түмэнтэй
тогтоосон холбоо
харилцаа ба тасархай
байдлын ялгаа.
Орлого хуваарилалт ихээхэн тэгш бус байдалтай байдаг.Боловсролын
түвшин, мэргэжлийн бэлтгэл,авъяас чадвар, ажлын байр,бэлэн байгаа өмч,зах
зээл дээрх ноёрхлын байдал,энэ бүхэн нь орлогын тэгш бус байдлын шалтгаан
болдог.
Амьдралын түвшин ба хүний хөгжлийн индекс.
Тухайн орны хүн амын амьдралын түвшин ямар байгааг харуулдаг гол
үзүүлэлт нь хүний хөгжлийн индекс юм.Хүний хөгжлийн индекс ХХИ нь хүний
хөгжлийн үндсэн хэмжүүр болох эрүүл энх, урт удаан амьдрал,мэдлэг
амьжиргааны түвшний үзүүлэлтүүдийн нэгдсэн индекс юм.Манай монгол улс
хүниий хөгжлийн индексээрээ 175 орноос 117 –р байранд байна.Монгол улс
шилжилтийн эхний жилүүдэд буюу 1990-1994 онд бодит орлого буурах,
ажилгүйдэл эрс ихсэх , хүний амьжиргааны нөхцөл байдал доройтох зэрэг
хүндрэл бэрхшээлтэй тулгарч байсан хэдий ч тэдгээрийг даван туулж ,эдүгээ
зах зээл шинээр нээгдэж, хувийн хэвшил хөгжин цэцэглэх боломжтой орон
боллоо.
Ядуурал
Ядуурал гэж юу болох,ядуурлыг тодорхойлох нь.
Ядуурал нь голдуу амьдралын үйл ажиллагааны хэвийн түвшин стандартыг эдийн
засгийн нөөцөөр хангаж чадахгүй байгаа төлөв байдлыг харуулна.Энэ үйл явцын
үр дагавар болж ядуу хүн,ядуусын бүлэг давхраа нийгэмд бий болж байна
.Дэлхийн хэмжээнд ядуурлыг дараах үзүүлэлтүүдээр тодорхойлдог..
Ядуурал гарахад нөлөөлж буй хүчин зүйлс:
Эдийн засгийн уналтаас шалтгаалан үнийн өсөлт,инфляцийн түвшин
өндөр байгаагаас орлого, цалин хөлс багассан .
Ажилгүйдэл
Бичиг үсгийн байдал, хангалтгүй боловсрол
Хөдөлмөрч бус байдал,бэлэнчлэх сэтгэлгээ
Өвчин эмгэг ,эрүүл мэндийн дорой байдал
Бусад (цаг агаар, байгаль орчны байдал, зах зээлээс алслагдсан байдал,
үнийн зөрөө, орон байр, хөрөнгө нөөцгүй гэх мэт) шалтгаанууд орно.
Ядуурлаас гарах арга замууд : Хүн амын орлогын эх үүсвэрийг бий
болгох,нэмэгдүүлэх боловсрол мэргэжилтэй болоход туслах
6
- 7. БЗЦ сургууль Нийгмийн багш П. Дэлгэрсайхан
Ажлын байрыг бий болгох,хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх,зээл олгох,нийгмийн
хамгаалал хангамжийн тогтолцоог боловсронгуй болох гэх мэт.
Хүн амын нийгмийн хамгаалал.
Аливаа нийгэмд хүн амын амьдралын баталгааг хангах асуудал төрөөс
баримтлан хэрэгжүүлэх нийгмийн хамгааллын цогцолбор арга хэмжээгээр дамжин
хэрэгждэг.
Хүн амын нийгмийн хамгаалал гэдэг нь нийгмийн бүх гишүүдийн амьдралын хэвийн
нөхцлийг хангахад чиглэгдсэн улс төр, нийгэм эдийн засаг, эрхзүйн харилцааны
цогцолбор.Нийгмийн бүх гишүүдийг хөдөлмөрлөх боломж талаас нь
1.Ажилтан-хөдөлмөр идэвхтэй эрхэлж буй хэсэг.
2.Ажилгүйчүүд.
3.Нийгмийн эмзэг хэсэг гэсэн гурван бүлэгт хамруулдаг.
Ажилтан нь өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн амьдралын баталгааг бий
болгоод зогсохгүй нийгмийн бусад гишүүдийн амьдрах нөхцлийг бүрдүүлдэг учраас
нийгэмд хамгийн үр нөлөөтэй ихээхэн ачаа үүрсэн хэсэг юм.
Харин ажилгүйчүүдийн нийгмийн хамгаалал гэдэг нь ажилгүйдлийн тэтгэмж олгох ,
ажлын байраар хангах , мэргэжил эзэмшихэд нь туслах зэрэг асуудлууд багтана.
Нийгмийн эмзэг хэсгийн нийгмийн баталгааг хангах буюу нийгмийн хамгаалал гэдэг
нь :
Тэтгэвэр тэтгэмж олгох , хөнгөлөлт , үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тэдний
амьжиргааг дээшлүүлэх
Амьдрал ядуу , бага орлоготой айл өрх , иргэдэд туслах сан байгуулж ,
амьдралаа дээшлүүлэх боломжтой ядуучуудад бага хувийн хүүтэй зээл олгож аж
ахуй эрхлэх , ажил хийхэд нь туслах
Амьдралын хувьд нэн ядуу иргэдэд буцалтгүй тусламжийн хэлбэрээр үйлчилгээ ,
тусламж үзүүлэх
Бие даан амьдарч өөртөө үйлчлэх чадваргүй иргэдийг төрийн ивээлд авч
зориулалтын (асрамж ,сувилалын газрууд , халамжийн төвүүд ) хамруулан үнэ
төлбөргүйгээр асарч сувилах , хооллох хоноглох боломж бүрдүүлэх, амьдралын
наад захын хэрэгтэй зүйлс , түлээ нүүрс олж нийлүүлэн туслах , тэдэнд үйлчлэх
мэргэжлийн ажилтныг сургаж бэлтгэх гэх зэрэг амьдралын наад захын баталгааг
хангадаг .
7
- 8. БЗЦ сургууль Нийгмийн багш П. Дэлгэрсайхан
Нийгмийн хамгааллын нэг чухал хэсэг нь нийгмийн даатгал , нийгмийн халамжийг
дотроо агуулсан нийгмийн хангамжийн тогтолцоо юм .
Нийгмийн хамгамж гэж юу вэ ? Нийгмийн хангамж нь хүн амын эмзэг хэсэгт хамрагдах
иргэдэд тэтгэвэр тэтгэмж олгох , хөнгөлөлт үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тэдний
амьжиргааг дээшлүүлэх агуулга бүхий нийгмийн хамгааллын арга хэмжээ юм .
Өрнөдийн орнуудад нийгмийн хамгамжийн тогтолцоо 1930-аад оны үеэс хөгжиж энэ
талын зардал улсын төсөвт гол байр суурь эзлэх болсон байна . Хөгжиж буй оронд
нийгмийн асуудалд их анхаарал тавих болжээ .
Нийгмийн хангамжийн төлбөр улс орон бүрт өөр өөр байдаг ба зарим орон (АНУ-
д )үйлдвэрийн ажилчдын дундаж цалингийн 40 хувьтай тэнцэх бол Шведэд энэ үзүүлэлт
90 хувь хүрдэг байна . Скандиновын орнуудад маш олон төрлийн хангамж үзүүлдэг тул
хамгийн өндөр татвар төлөхөд хүрдэг . Нийгмийн хангамж нь улс орон бүрт өөр өөрийн
онцлогтой хэдий ч
Даатгалын тогтолцоо,нийгмийн халамж, тусламж гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан авч
үздэг. .
Манай улсын хувьд нийгмийн хангамжийн тогтолцоо 1995 онд УИХ-аас Нийгмийн
даатгалын багц хуулийг батлан гаргаснаар бий болсон.Нийгмийн даатгал гэдэг нь иргэн
болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн
даатгалын санг бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах,
өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан
хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр тэтгэмж , төлбөр өгөх, агуулга бүхий нийгэм
эдийн засгийн арга хэмжээг хэлнэ . Эндээс үзвэл нийгмийн даатгалын санг аж ахуйн
нэгж, байгууллага,даатгуулагч хоёр хамтарч бүрдүүлэх үүрэг хүлээнэ.
Нийгмийн даатгалын хэлбэр
Сайн дураар даатгуулах Заавал даатгуулах
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй Дээрхи заавал даатгагдсанаас бусад
хувиараа хөдөлмөр эрхлэх замаар
хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч
үйлдвэрлэл ажил үйлчилгээ
Төрийн албан хаагч
эрхэлж байгаа иргэд.
Аж ахуйн нэгж, байгууллагын болон
Хувиараа хөдөлмөр эрхлэгч эзэд.
иргэний малыг тэдэнтэй байгуулсан
Чөлөөт уран бүтээлчид,
гэрээний дагуу маллаж байгаа малчин.
Хувийн аж ахуйтан малчид тариачид.
8
- 9. БЗЦ сургууль Нийгмийн багш П. Дэлгэрсайхан
Нийгмийн даатгалын сан
Тэтгэвэрийн даатгалын Тэтгэмжийн даатгалын сан
сан -Хөдөлмөрийн чадвар түр
-Өндөр насны алдсаны
-Оршуулгын
тэтгэвэр -Жирэмсэний болон
-Тахир дутуугийн амаржсаны
-Тэжээгчээ алдсаны
Үйлвэрлэлийн осол мэргэжлээс
шалтгаалах өвчний даатгал Ажилгүйдлийн даатгалын
-Тахир дутуугийн тэтгэвэр Сан
-Тэжээгчээ алдсаны тэтгэвэр -Ажилгүйдлийн тэтгэмж
-Хөдөлөрийн чадвар түр алдсаны -Сургалтын зардал
Тэтгэмж
-Хөдөлмөрийн чадвар нөхөн -
сэргээхтэй холбогдсон төлбөр
Эрүүл мэндийн даатгалын сан
-Даатгуулагчид үзүүлэх амбулаторын болон
хэвтэн эмчлүүлэх
тусламж үйлчилгээний зардал
-Эмийн үнийн зардалд олгодог байна.
9
- 10. БЗЦ сургууль Нийгмийн багш П. Дэлгэрсайхан
Нийгмийн халамжийн тогтолцоо
2005 онд улсын их хурлаар батлан гаргасан нийгмийн халамжийн тухай шинэчлэн
найруулсан хуулинд “Нийгмийн халамж” гэдэг нь мөрдөж буй хууль тогтоомж журам
зааврын дагуу нийгмийн эмзэг бүлэгт хамрагдсан иргэнд нийгмийн халамжийн тэтгэвэр
нөхцөлт мөнгөн тэтгэмж олгох тэдгээрийг төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд
хамруулахад чиглэсэн нийгмийн хамгааллын арга хэмжээг хэлнэ. Нийгмийн эмзэг бүлэгт
Тэжээн тэтгэх төрөл садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй ганц бие
ахмад настан
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
Хүнд нөхцөлд байгаа хүүхэд
Ядуу нэн ядуу амьдралтай олон хүүхэдтэй эцэг эх хамрагддаг.
Нийгмийн халамжийн тэтгэвэрийн төрөл
Ахмад настны халамжийн тэтгэвэр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний халамжийн тэтгэвэр
4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх 50 насанд
хүрсэн эцэг хамрагддаг байна.
Хүүхдийн нөхцөлт мөнгөн тэтгэмж
Үүнээс гадна ядуу нэн ядуу иргэний энэ тэргүүний хэрэгцээг хангах амьжиргааг нь
дэмжих зорилгоор тодорхой шалгуур болзолтойгоор олгох мөнгөн тусламжийг нөхцөлт
мөнгөн тусламж гэдэг.
Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн төрөл , тэтгэвэрийн төрөл
Жирэмсэн болон нярай хөхүүл хүүхэдтэй эхэд олгох тэтгэмж
Ахмад настныг асарч буй иргэнд олгох тэтгэмж
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэнд олгох тэтгэмж
Хүүхдийн нөхцөлт мөнгөн тэтгэмж
10