SlideShare a Scribd company logo
1.1 Ажилгүйдэл
1.1.1 Ажилгүйдлийг тодорхойлох нь
Хөдөлмөрийн зах зээлийн загварыг авч үзсэнээр ажил эрхлэлт, ажилгүйдэл гэсэн
ойлголтуудыг томъёолох боломжтой болж байгаа юм. Ажил эрхлэлт нь хөдөлмөрийн
эрэлт, нийлүүлэлт хоёр тоо хэмжээний хувьд хоорондоо дүйцэж байгаа хэм хэмжээг
илэрхийлдэг бол ажилгүйдэл нь хөдөлмөрийн нийлүүлэлт эрэлтээсээ давсан тохиолдолд
хөдөлмөрийн зах зээл дээр үүсэх тэнцвэрийн бус нөхцөл байдлыг харуулдаг байна.
Гэхдээ бодит амьдрал дээр ажил эрхлэгчид, ажил эрхлээгүй хүмүүс,
ажилгүйчүүдийг бие биенээс нь ялгахад нэн бэрхшээлтэй байдаг. Ажиллах хүчийг тооцох
нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн журмын дагуу бол хөлс төлдөг ажил эрхэлж байгаа болон
өвдөх, ээлжийн амралттай байх, ажил хаялтад оролцох зэрэг шалтгаанаар түр зуур ажил
эрхлээгүй хүмүүсийг ажил эрхлэгч гэсэн ангилалд хамруулдаг. Харин Хөдөлмөрийн олон
улсын байгууллагын аргачлалаар бол тухайн үед ажил эрхлээгүй, ажил идэвхитэй хайж
байгаа, ажил олдвол эрхлэхэд бэлэн байгаа, ажил эрхэлж олох цалингаас өөр орлогын эх
үүсвэргүй тийм хүнийг ажилгүй хүнд тооцдог байна. Ийм болохоор ажилд орох горьдлого
тасарсаны улмаас ажил хайхаа больсон ажилгүйчүүд, амьжиргааны өөр эх үүсвэртэй
учраас ажил хийхийг хүсдэггүй хүмүүс, гэр зуур аар саархан зүйл хийж амь зогоогчид
гээд хөдөлмөрийн чадвартай олон хүн ажил эрхлэгч болон ажилгүй хүн амын алинд нь ч
тооцогддоггүй байна.
Монгол улсын хувьд хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил эрхэлж цалин
хөлс авдаггүй бөгөөд таарч тохирсон ажил олдвол эрхлэхэд бэлэн байгаа хөдөлмөрийн
чадвартай иргэдийг ажилгүйд тооцож байна. Гэвч бодит байдал дээр хөдөлмөрийн бирж
сонгодог утгаараа төлөвшин бий болоогүй учраас ажилгүй хүмүүс тэнд бүртгүүлэлгүйгээр
өөрсдөө болон танил талаараа зуучлуулан ажил хайх, ажилд орох хандлага давамгайлж
байна. Мөн ажилгүйдлийн тэтгэмж ч нэр төдийн хэмжээнд байгаа юм.
Хөдөлмөр нь үйлдвэрлэлийн нэгэн чухал нөөцөд хамаардаг учраас түүний
ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх асуудал эрдэмтэн, судлаачид, бодлого
боловсруулагчдын анхаарлын төвд байнга байдаг билээ.
Хөдөлмөрийн нөөцийн ашиглалтыг:
1. Ажилгүйдлийн түвшин
2. Ажиллах хүчний оролцооны түвшин
3. Ажил эрхлэлтийн түвшин гэсэн үзүүлэлтүүдээр тодорхойлж байна.
Ажилгүйдлийн түвшин: Тухайн улсын эдийн засгийн ажиллах хүчний хэдэн хувь нь
ажилгүйчүүд байна вэ гэдгийг илэрхийлнэ. Томъёолбол:
Ажилгүйдлийн түвшин=
Ажилгүйчүүдийн тоо
Ажиллах хүч
∙ 100%
Дээрх томъёогоор тооцсон ажилгүйдлийн түвшин нь эдийн засгийн идэвхитэй хүн
амын хэдэн хувь нь ажил эрхэлж чадахгүй байгааг харуулдаг. Энэ үзүүлэлт манай орны
хувьд 2006 онд 3.5% байх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, нийт ажиллах хүчний дөнгөж
3.5% нь л ажилгүй байна гэсэн үг. Энэ нь олон улсын жишгээр бол хэвийн түвшний
үзүүлэлт юм. Гэтэл хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлээгүй боловч ажил хайж, ажил
олдвол эрхлэхэд бэлэн байгаа маш олон хүн энд тооцогдохгүй байгаа юм. Мөн үүн дээр
малчин гэдэг халхавч дор ажилгүй байгаа олон хүн нэмэгднэ. Түүнчлэн улирлын чанартай
ажил эрхэлж амин зуулгаа залгуулж байгаа, наймаа хийж алдаг оног орлого олдог хүн
хичнээн байгаа билээ. Эдгээрийг нэмбэл 200 мянга хол давах нь мэдээж. Ийм учраас
ажилгүй хүнийг тодорхойлдог аргачлалаа улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор
тавигдаж байна.
Ажиллах хүчний оролцооны түвшин. Тухайн эдийн засгийн хөдөлмөрийн насны хүн амын
хэдэн хувь нь ажиллах хүчний бүрэлдэхүүнд багтаж байна вэ гэдгийг харуулдаг. Ажиллах
хүчний оролцооны түвшинг тооцохдоо ажиллах хүчний тоог хөдөлмөрийн насны хүн амд
харьцуулж тооцно.
Ажиллах хүчний оролцооны түвшин =
Ажиллах хүч
Хөдөлмөрийн насны хүн ам
∙ 100%
Ажил эрхлэлтийн түвшин: Тухайн эдийн засгийн хөдөлмөрийн насны хүн амын хэдэн
хувь нь ажил эрхэлж байгааг харуулна. Ажил эрхлэлтийн түвшинг тооцохдоо
ажиллагсадын тоог хөдөлмөрийн насны хүн амын тоонд харьцуулж тооцно.
Ажил эрхлэлтийн түвшин =
Ажил эрхэлж буй хүмүүсийн тоо
Хөдөлмөрийн насны хүн ам
∙ 100%
1.1.2 Ажилгүйдлийн хэлбэрүүд
Илрэх шинж, үүсч байгаа шалтгаанаас нь хамааруулаад ажилгүйдлыг шилжилтийн,
бүтцийн, мөчлөгийн гэж ангилдаг.
Шилжилтийн ажилгүйдэл. Амьдрах хийгээд ажиллах газар, түүнчлэн эрхлэх
ажлаа сонгох нь хүний заяагдмал эрхэд хамаардаг учраас хуулиар баталгаажсан байдаг.
Иймд хотоос хөдөөд, хөдөөгөөс хот руу шилжих, таалагдаагүй ажлаа сэтгэлд нийцсэн
ажлаар солих зэрэг нь ердийн үйл явцад тооцогддог. Гэхдээ эдгээр нь цаг хугацаа
шаарддаг учраас ийм шилжилт хийж байгаа хүмүүс тодорхой хугацааны туршид ажилгүй
байх нь бодит үзэгдэл юм. Мөн их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургууль
төгсөгчдийн ихэнх нь шууд ажилд орж чаддагүй бөгөөд нэг хэсэг хугацаанд ажилгүй байх
явдал олонтоо тохиолддог. Ийм бодит шалтгаануудын улмаас үүсч байгаа ажилгүйдлыг
шилжилтийн гэж нэрлэдэг.
Бүтцийн ажилгүйдэл. Бизнесийн эцсийн зорилго нь бусдад хэрэгтэй зүйлийг
бүтээн бий болгож, улмаар солилцоогоор дамжуулан ашиг орлого олоход л оршдог. Гэтэл
хүний хэрэгцээ байнга хувьсан өөрчлөгдөж байдаг учраас нэг хэсэг нь устаж үгүй болж
байхад түүнтэй зэрэгцээд цоо шинэ хэрэгцээнүүд үүсэн бий болж байдаг билээ.
Хэрэгцээнд гарч байгаа эдгээр өөрчлөлтүүд нь үйлдвэрлэлд тусгалаа олж, улмаар эдийн
засгийн бүтцийг өөрчилдөг. Үүнтэй уялдан хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлт хоёр бүтцийн
хувьд хоорондоо тохирохоо больж, улмаар ажилгүйдэл үүсдэг бөгөөд түүнийг бүтцийн
ажилгүйдэл гэж нэрлэдэг. Тухайлбал, компъютер өнөөгийнх шиг өргөн дэлгэрээгүй байх
үед албан хэрэг хөтлөхөд дан ганц бичгийн машиныг хэрэглэж байсан учраас албан
байгууллагууд дор хаяж нэг бичээчтэй байдаг байсан билээ. Тэгвэл өнөөдөр бичээчийн
оронд оператор гэдэг шинэ ажил мэрэгжил бий болсон байна. Иймд бичээчийн
мэргэжилтэй хүн операторчны сургалтанд хамрагдаж, дахин мэргэшээд ажил төрөлтэй
болтлоо тодорхой хугацааны туршид ажилгүй байх бодит нөхцөл үүсч байгаа юм. Энэ бол
зөвхөн л нэг жишээ. Ийм жишээг бодит амьдралаас олныг дурьдаж болно.
Мөчлөгийн ажилгүйдэл. Шилжилт хөдөлгөөн, бүтцийн өөрчлөлтөөс гадна эдийн
засгийн уналтаас үүдэн хөдөлмөрийн эрэлт буурч, хөдөлмөрийн зах зээл дээр
нийлүүлэлтийн илүүдэл бий болсоны улмаас үүсэх ажилгүйдлыг мөчлөгийн ажилгүйдэл
гэж нэрлэдэг. Энэ хэлбэрийн ажилгүйдэл нь хөдөлмөрийн эрэлт үнэмлэхүй байдлаар
хорогдсоны үр дүнд үүсдэг аж. Манай орны хувьд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн
тогтолцооноос зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн эхэнд эдийн засгийн бүтцийг
өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдаж байсан билээ. Гэвч хувь хүний эрэлт, хэрэгцээнд
суурилдаг зах зээлийн зарчмыг шууд хүлээн авч, үйл ажиллагаандаа мөрдлөг болгох
чадвар хуучин тогтолцооны үед үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдэд
дутагдаж байсан учраас ихэнх нь үүд хаалгаа барихад хүрсэн юм. Үүний улмаас нийт
үйлдвэрлэл болон ажил эрхлэлт хумигдаж, энэ нь мөчлөгийн ажилгүйдэл үүсэх шалтгаан
болсон билээ.
Шилжилтийн болон бүтцийн ажилгүйдлийг хамтад нь жам ёсны ажилгүйдэл гэж
нэрлэдэг. Энэ нь ажилгүйдлийн эдгээр төрлүүдийн үүсэх шалтгаан нь бодитой, жам ёсны
шинж чанартай байдагтай холбоотой юм. Ингэхлээр хөдөлмөрийн чадвартай бүх хүн амыг
зуун хувь ажил, хөдөлмөрт татан оролцуулах бололцоогүй байдаг нь тодорхой байна.
Гэхдээ төрийн бодлогоор зохицуулан барьж байхыг эрмэлздэг ажил эрхлэлтийн тодорхой
түвшин гэж бас байдаг.
Ажил эрхлэлтийг жам ёсны ажилгүйдлын түвшинд зохицуулан барьж байхын тулд
жам ёсны ажилгүйдлийн хэмжээ ямар түвшинд байвал оновчтой вэ? гэсэн асуулт урган
гардаг. Үүнд хариулахын тулд хэвийн ажилгүйдлийн норм гэдэг тооцооны үзүүлэлтийг
ашигладаг. Энэ үзүүлэлт нь бүрэн ажил эрхлэлтийн үе дэх ажилгүйдлын түвшинг
илэрхийлдэг бөгөөд 5% орчимд байх нь оновчтой хэмээн үздэг.
1.1.3 Бүрэн ажил эрхлэлт, ажилгүйдлийн зардал
Эдийн засаг дахь бүрэн ажил эрхлэлт гэдэг нь хэвийн ажилгүйдэл байх үеийн ажил
эрхлэлтийн түвшин юм. Бүрэн ажил эрхлэлтийн үед хөдөлмөрийн зах зээл дээр тэнцвэр
хангагдан, нэг талаас ажил, хөдөлмөр эрхлэхийг хүссэн хэн боловч ажлын байртай болох,
нөгөө талаас пүүсүүд хүссэн хэмжээгээрээ хөдөлмөр хөлслөх бололцоотой болдог байна.
Харин дээрх тэнцвэр алдагдан хөдөлмөрийн нийлүүлэлт эрэлтээсээ илүү гараад ирвэл
мөчлөгийн ажилгүйдэл үүсэх нь ойлгомжтой.
Техник, технологийн өгөгдсөн түвшинд нийгэм дэх орлогын хэмжээг тодорхойлогч
гол хүчин зүйл нь ажил эрхлэлтийн түвшин билээ. Ийм учраас хөдөлмөрийн нөөцөө бүрэн
ашигласан нөхцөлд л үйлдвэрлэлийн хэмжээ хамгийн их болох боломжтой байна. Хэрэв
ажилгүйдлийн түвшин жам ёсны түвшнээсээ давж, мөчлөгийн ажилгүйдэл үүсвэл
үйлдвэрлэлийн хэмжээ боломжит түвшинээсээ буурдаг байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг
ажиллахыг хүссэн бүх хүнийг ажлын байраар хангах чадваргүй болсоноор ажилгүй
болсон хүмүүс ажил эрхэлж байсан бол үйлдвэрлэгдэх байсан тэр баялагийн хэмжээгээр
нийгэм хохирол хүлээхэд хүрдэг. Үүнийг ажилгүйдлийн эдийн засгийн зардал гэж
нэрлэдэг.
Америкийн эрдэмтэн А. Оукен эмпирек судалгааны үндсэн дээр мөчлөгийн
ажилгүйдлийн хэмжээ болон үйлдвэрлэлийн жинхэнэ хэмжээ түүний боломжит
хэмжээнээс хоцрох хоцролтын хооронд тогтвортой хамаарал байгааг анх удаа олж
тогтоожээ. Энэ нь эдүүгээ Оукены хууль гэж нэрлэгдэх болжээ. Оукены хууль ёсоор
үйлдвэрлэлийн жинхэнэ болон боломжит түвшний хоорондохь зөрөө 2.5% болоход
мөчлөгийн ажилгүйдэл 1%-иар нэмэгддэг байна. Энэхүү хамаарлыг мөн дээрхийн
эсрэгээр, мөчлөгийн ажилгүйдэл 1% өсөхөд үйлдвэрлэлийн жинхэнэ хэмжээ боломжит
(потенциаль) хэмжээнээсээ 2.5% хоцордог гэж томъёолж болох юм.
𝑌−𝑌̅
𝑌̅
*100%= -𝛼(u-𝑢̅)
Энд:
𝑌̅- Мөчлөгийн ажилгүйдлийн байхгүй үеийн үйлдвэрлэл буюу потенциал ДНБ
Y- Бодит үйлдвэрлэлийн түвшин буюу бодит ДНБ
𝛼- Ажилгүйдлийн алдагдалын коэфициент
u- Бодит ажилгүйдлийн түвшин буюу тухайн цаг хугацаанд тооцсон ажилгүйдлийн
түвшин
𝑢̅- Хэвийн ажилгүйдлийн түвшин
Ажилгүйдэл нь зөвхөн эдийн засгийн хувьд зардалтай төдийгүй, мөн нийгмийн
сөрөг үр дагавар бүхий үзэгдэл билээ. Ажил, хөдөлмөр эрхлэх нь хувь хүнд зөвхөн
орлогын тогтвортой эх үүсвэртэй байх нөхцөл болоод зогсохгүй, бас нэр төрийн хэрэг нь
болж, улмаар нийгмийн өмнө өөрийгээ илэрхийлэх боломж олгодог. Ийм учраас
ажилгүйдэл өссөнөөр архинд орох, амиа хорлох, сэтгэл мэдрэлийн өвчтэй болох, гэмт
хэрэг үйлдэх зэрэг нийгмийн сөрөг үйл үзэгдлүүд мөн өсөх хандлагатай болдог байна.
Ажилгүйдэл нь мөн улс төрийн сөрөг үр дагавартай байдаг аж. Ажил төрөлгүй,
орлогын тогтвортой эх үүсвэргүй хүмүүсийн тоо олшрох тусам нийгмийн бухимдал улам
бүр гаарч, энэ нь нийгмийг улс төрийн тогтворгүй байдалд хүргэх аюултай байдаг .
1.1.4 Филиппсийн муруй
Ажил эрхлэлтийг зохицуулах талаар эдийн засгийн онолд өөр өөр байр суурьтай олон
урсгал, чиглэл байдаг хэдий ч тэдгээрээс шинэ сонгодог болон кейнсийн чиглэлүүдийг
зонхилох, гол чиглэлүүд гэж үздэг. Энэхүү хоёр чиглэлийн хоорондох өрсөлдөөн, тэмцэл
нь ажил эрхлэлтийн талаар явуулах төрийн бодлогыг үндсэндээ тодорхойлж байна.
Шинэ сонгодгуудынхаар бол хөдөлмөрийн зах зээл нь өөрөө өөрийгээ зохицуулдаг бөгөөд
урт хугацаанд бүрэн ажил эрхлэлтийн нөхцөлд байнга тэнцвэрийн байдалд оршдог аж.
Ийм учраас төр өөрийгээ зохицуулдаг хөдөлмөрийн зах зээлийн механизмын үйл
ажиллагаанд аль болохоор оролцохгүй байх бодлого явуулах учиртай аж.
Харин Кейнсчүүд болохоор хөдөлмөрийн зах зээл нь мөчлөгийн ажилгүйдлийн өндөр
түвшинд ч гэсэн тогтворжин, тэнцвэржиж болдог учраас төрийн зохицуулалт зайлшгүй
хэмээн үздэг.
Өнгөрсөн зууны 30-аад оноос эхлэн зах зээлийн эдийн засаг бүхий улс орнууд ажил
эрхлэлтийг зохицуулах төрийн бодлогодоо кейнсийн зөвлөмжийг өргөн ашиглах болжээ.
Нийт төлөвлөгдсөн зардлын бууралт нь ажилгүйдэл үүсэх шалтгаан болдог учраас төр
бараа, үйлчилгээний зах зээл дээрх эрэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийг багасгаж
болно хэмээн Дж. М. Кейнс үзэж байсан юм. Энэ зорилгоор хувийн бизнесийн хөрөнгө
оруулалтын үйл ажиллагааг төрөөс урамшуулах, улсын төсвөөр санхүүжүүлэх хөрөнгө
оруулалт болон бусад арга хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засаг дахь төрийн секторыг
нэмэгдүүлэх, орлогын албан татварын хэмжээг бууруулах зэрэг сангийн бодлогын арга
хэрэгсэлүүдийг түлхүү ашиглахыг зөвлөж байсан байна. Ийнхүү улсын зардлыг
нэмэгдүүлэн, татварын орлогыг бууруулсанаар улсын төсвийн алдагдал нэмэгдэн, улмаар
инфляци үүсэхэд хүргэдэг билээ. Гэтэл кейнсийн загварт ажилгүйдэл, инфляци хоёр
зэрэгцэн орших бололцоогүй байдаг юм.
Дээрх дүгнэлтийг английн эдийн засагч А. Филлипсийн судалгаа баталсан билээ. Тэрээр
1861-1957 оны хоорондохь 97 жилийн Англи улсын ажилгүйдэл болон нэрлэсэн
цалингийн хурдацын хоорондох хамаарлыг судлан үзээд нэрлэсэн цалингийн болон
ажилгүйдлын түвшний өсөлтийн хурдац эсрэг чиглэлд өөрчлөгдөж байсныг тогтоожээ.
Өөрөөр хэлбэл, цалингийн хурдац хэдий чинээн өндөр байна, ажилгүйдэл төдий чинээн
бага байсан байна. Нэгэнт цалингийн өсөлт нь инфляцийн нэг гол хүчин зүйл болдог
учраас Филлипсийн муруйг инфляци болон ажилгүйдлийн хоорондохь урвуу хамаарал
байдлаар дүрслэн үзүүлдэг юм. Филлипсийн муруйг зургаар үзүүлэв.
Зураг 1.1 Филлипсийн муруй
Р-Үнийн ерөнхий түвшин
U- Ажилгүйдлийн түвшин
Филлипсийн муруйн агуулга.Үйлдвэрлэлийн уналтын үед хөдөлмөрийн зах зээл дээр
ажиллах хүчний нийлүүлэлтийн илүүдэл үүсдэг учраас шинээр ажиллах хүч хөлслөхийн
тулд пүүсүүдэд цалин хөлсийг нэмэгдүүлэх хэрэг байдаггүй бөгөөд ажиллаж байгаа
хүмүүс ч гэсэн цалин хөлсөө өсгөхийг шаардаж чаддаггүй байна. Үүнтэй уялдаад
үйлдвэрлэлийн зардал хямдрах учир үнийн ерөнхий түвшин буурдаг аж. Харин эдийн
засгийн өсөлтийн үед үйлдвэрлэл тэлж, ажиллах хүчний нэмэгдэл эрэлт бий болох учир
ажиллах хүч хөлслөхийн тулд пүүсүүд цалинг нэмэх зайлшгүй шаардлагатай болдог. Энэ
нь зардлыг, улмаар үнийн ерөнхий түвшинг өсгөдөг байна.
1970- аад оныг дуустал инфляци болон ажилгүйдлыг хооронд нь тэнцвэржүүлэх асуудал
барууны орнуудын Засгийн газраас явуулж байсан макроэдийн засгийн бодлогын нэг гол
чиглэл нь болж байсан билээ. Инфляцийг бууруулах зорилгоор ажилгүйдлын түвшинг
тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх, эсвэл ажил эрхлэлтийн түвшний өсөлтийг хангах
зорилгоор инфляцийн хяналтыг зохих хэмжээгээр сулруулах зэргээр тэдгээрийн
хоорондох балансыг хадгалж байсан байна.
Гэвч 1970- аад оноос 80- аад оны эхэн хүртэл инфляци өндөр хурдацтай өсч байхад
ажилгүйдэл мөн үргэлжлэн өссөөр байсан байна. Ийнхүү инфляци, ажилгүйдэл хоёр нэгэн
зэрэг өсөх үйл явцыг стагфляци гэж нэрлэдэг.

More Related Content

What's hot

С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬС.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬbatnasanb
 
ажилгүйдэл
ажилгүйдэл ажилгүйдэл
ажилгүйдэл
Aska Ashka
 
Macro l 15
Macro l 15Macro l 15
Macro l 15
ediinzasagonol
 
хүний нөөцийн төлөвлөлт
хүний нөөцийн төлөвлөлтхүний нөөцийн төлөвлөлт
хүний нөөцийн төлөвлөлт
Buka King
 
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсҮйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсJust Burnee
 
банкны байгууллага
банкны байгууллагабанкны байгууллага
банкны байгууллага
Nomin-Erdene Gantur
 
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлхөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлZaya G
 
зах зээлийн эрэлт, түүний хэмжилт ба таамаглал
зах зээлийн эрэлт, түүний хэмжилт ба таамаглалзах зээлийн эрэлт, түүний хэмжилт ба таамаглал
зах зээлийн эрэлт, түүний хэмжилт ба таамаглалAltanchuluun Uranchimeg
 
ядуурал
ядууралядуурал
ядууралsergelen97
 
Macro L4.2019-2020
Macro L4.2019-2020Macro L4.2019-2020
Macro L4.2019-2020
hicheel2020
 
инфляци
инфляциинфляци
инфляциtulgaa14
 
төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/
төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/ төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/
төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/
Adilbishiin Gelegjamts
 
Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн зах зээлХөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн зах зээлJust Burnee
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлт
Б. Нямгэрэл
 
Lecture.3
Lecture.3Lecture.3
Lecture.3Tj Crew
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Ariunbayar Bazarvaani
 

What's hot (20)

С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬС.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
С.Баярчимэг - ДОТООД ЭХ ҮҮСВЭРЭЭС ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ НЬ
 
ажилгүйдэл
ажилгүйдэл ажилгүйдэл
ажилгүйдэл
 
Macro l 15
Macro l 15Macro l 15
Macro l 15
 
Lecture 2
Lecture 2Lecture 2
Lecture 2
 
хүний нөөцийн төлөвлөлт
хүний нөөцийн төлөвлөлтхүний нөөцийн төлөвлөлт
хүний нөөцийн төлөвлөлт
 
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлсҮйлдвэрлэлийн хүчин зүйлс
Үйлдвэрлэлийн хүчин зүйлс
 
банкны байгууллага
банкны байгууллагабанкны байгууллага
банкны байгууллага
 
буяа нбб үндэс
буяа нбб үндэсбуяа нбб үндэс
буяа нбб үндэс
 
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэлхөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
хөдөлмөр эрхлэлт ба ажилгүйдэл
 
Lecture 10
Lecture 10Lecture 10
Lecture 10
 
зах зээлийн эрэлт, түүний хэмжилт ба таамаглал
зах зээлийн эрэлт, түүний хэмжилт ба таамаглалзах зээлийн эрэлт, түүний хэмжилт ба таамаглал
зах зээлийн эрэлт, түүний хэмжилт ба таамаглал
 
Lecture 7
Lecture 7Lecture 7
Lecture 7
 
ядуурал
ядууралядуурал
ядуурал
 
Macro L4.2019-2020
Macro L4.2019-2020Macro L4.2019-2020
Macro L4.2019-2020
 
инфляци
инфляциинфляци
инфляци
 
төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/
төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/ төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/
төгс өрсөлдөөнт зах зээл /Үйлдвэрлэлийн хэмжээ ба үнэ бүрдэлт/
 
Хөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн зах зээлХөдөлмөрийн зах зээл
Хөдөлмөрийн зах зээл
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлт
 
Lecture.3
Lecture.3Lecture.3
Lecture.3
 
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалтYндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
Yндсэн хуульт төр ба төрийн эрх мэдлийн хуваарилалт
 

Similar to Macro l 4

"Бизнесийн статистик" Хичээл-5
"Бизнесийн статистик" Хичээл-5"Бизнесийн статистик" Хичээл-5
"Бизнесийн статистик" Хичээл-5
E-Gazarchin Online University
 
Econ l11. 2020 2021on
Econ l11. 2020  2021onEcon l11. 2020  2021on
Econ l11. 2020 2021on
hicheel2020
 
Random 120331033904-phpapp02
Random 120331033904-phpapp02Random 120331033904-phpapp02
Random 120331033904-phpapp02
Shine Naran school
 
ажилгүйдэл
ажилгүйдэлажилгүйдэл
ажилгүйдэлTj Crew
 
Miel14
Miel14Miel14
Miel14
hicheel2020
 
ном 2
ном 2ном 2
ном 2deegiii
 
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
Мони Гоша
 
Microl14.2019 2020
Microl14.2019 2020Microl14.2019 2020
Microl14.2019 2020
hicheel2020
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9Etugen
 
ажилгүйдэл
ажилгүйдэлажилгүйдэл
ажилгүйдэлediinzasag
 
Б.БАЯРМАА Б.СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - А.МАСЛОУГИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ШАТЛАЛААР СЭТГЭЛ ...
Б.БАЯРМАА Б.СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - А.МАСЛОУГИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ШАТЛАЛААР СЭТГЭЛ ...Б.БАЯРМАА Б.СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - А.МАСЛОУГИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ШАТЛАЛААР СЭТГЭЛ ...
Б.БАЯРМАА Б.СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - А.МАСЛОУГИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ШАТЛАЛААР СЭТГЭЛ ...batnasanb
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Энхтамир Ш
 
Mac ecs4.2021
Mac ecs4.2021Mac ecs4.2021
Mac ecs4.2021
ssuserca5598
 
Б. БАЯРМАА Б. СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - ОЛОН УЛСЫН ЦАЛИН ХӨЛС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН С...
Б. БАЯРМАА Б. СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - ОЛОН УЛСЫН ЦАЛИН ХӨЛС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН С...Б. БАЯРМАА Б. СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - ОЛОН УЛСЫН ЦАЛИН ХӨЛС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН С...
Б. БАЯРМАА Б. СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - ОЛОН УЛСЫН ЦАЛИН ХӨЛС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН С...batnasanb
 
Economics.s11
Economics.s11Economics.s11
Economics.s11
hicheel2020
 
EconL8.2020-2021on
EconL8.2020-2021onEconL8.2020-2021on
EconL8.2020-2021on
hicheel2020
 
Сотогийн бүртгэлийн систем
Сотогийн бүртгэлийн системСотогийн бүртгэлийн систем
Сотогийн бүртгэлийн системGanbayar Bayasgalan
 
Online lecture 6
Online lecture 6Online lecture 6
Online lecture 6
ediinzasagonol
 

Similar to Macro l 4 (20)

Ajilguidel
AjilguidelAjilguidel
Ajilguidel
 
Lekts 15 16 ajilgvidel, tvvniig buuruulah
Lekts 15 16 ajilgvidel, tvvniig buuruulahLekts 15 16 ajilgvidel, tvvniig buuruulah
Lekts 15 16 ajilgvidel, tvvniig buuruulah
 
"Бизнесийн статистик" Хичээл-5
"Бизнесийн статистик" Хичээл-5"Бизнесийн статистик" Хичээл-5
"Бизнесийн статистик" Хичээл-5
 
Econ l11. 2020 2021on
Econ l11. 2020  2021onEcon l11. 2020  2021on
Econ l11. 2020 2021on
 
Random 120331033904-phpapp02
Random 120331033904-phpapp02Random 120331033904-phpapp02
Random 120331033904-phpapp02
 
ажилгүйдэл
ажилгүйдэлажилгүйдэл
ажилгүйдэл
 
Miel14
Miel14Miel14
Miel14
 
ном 2
ном 2ном 2
ном 2
 
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
 
Microl14.2019 2020
Microl14.2019 2020Microl14.2019 2020
Microl14.2019 2020
 
Лекц 9
Лекц 9Лекц 9
Лекц 9
 
ажилгүйдэл
ажилгүйдэлажилгүйдэл
ажилгүйдэл
 
Б.БАЯРМАА Б.СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - А.МАСЛОУГИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ШАТЛАЛААР СЭТГЭЛ ...
Б.БАЯРМАА Б.СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - А.МАСЛОУГИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ШАТЛАЛААР СЭТГЭЛ ...Б.БАЯРМАА Б.СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - А.МАСЛОУГИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ШАТЛАЛААР СЭТГЭЛ ...
Б.БАЯРМАА Б.СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - А.МАСЛОУГИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ШАТЛАЛААР СЭТГЭЛ ...
 
Оюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлтОюутны хөдөлмөр эрхлэлт
Оюутны хөдөлмөр эрхлэлт
 
Mac ecs4.2021
Mac ecs4.2021Mac ecs4.2021
Mac ecs4.2021
 
Б. БАЯРМАА Б. СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - ОЛОН УЛСЫН ЦАЛИН ХӨЛС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН С...
Б. БАЯРМАА Б. СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - ОЛОН УЛСЫН ЦАЛИН ХӨЛС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН С...Б. БАЯРМАА Б. СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - ОЛОН УЛСЫН ЦАЛИН ХӨЛС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН С...
Б. БАЯРМАА Б. СОЛОНГО Э.ОТГОНЧИМЭГ - ОЛОН УЛСЫН ЦАЛИН ХӨЛС СЭТГЭЛ ХАНАМЖИЙН С...
 
Economics.s11
Economics.s11Economics.s11
Economics.s11
 
EconL8.2020-2021on
EconL8.2020-2021onEconL8.2020-2021on
EconL8.2020-2021on
 
Сотогийн бүртгэлийн систем
Сотогийн бүртгэлийн системСотогийн бүртгэлийн систем
Сотогийн бүртгэлийн систем
 
Online lecture 6
Online lecture 6Online lecture 6
Online lecture 6
 

More from hicheel2020

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
hicheel2020
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
hicheel2020
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
hicheel2020
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
hicheel2020
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
hicheel2020
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
hicheel2020
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
hicheel2020
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
hicheel2020
 
S11a
S11aS11a
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
hicheel2020
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
hicheel2020
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
hicheel2020
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
hicheel2020
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
hicheel2020
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
hicheel2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
hicheel2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
hicheel2020
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
hicheel2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
hicheel2020
 

More from hicheel2020 (20)

Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021Maceconl2.2020 2021
Maceconl2.2020 2021
 
Mac ecs1.2021h
Mac ecs1.2021hMac ecs1.2021h
Mac ecs1.2021h
 
Mac ecs1.2021
Mac ecs1.2021Mac ecs1.2021
Mac ecs1.2021
 
Maceconl1
Maceconl1Maceconl1
Maceconl1
 
Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021Macro l1.2020 2021
Macro l1.2020 2021
 
Seminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021onSeminar 10. 2020 2021on
Seminar 10. 2020 2021on
 
Seminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -hSeminar 11. 2020 2021on -h
Seminar 11. 2020 2021on -h
 
Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021Sbeul16.2020 2021
Sbeul16.2020 2021
 
S11a
S11aS11a
S11a
 
S8
S8S8
S8
 
Seminar 7a
Seminar 7aSeminar 7a
Seminar 7a
 
Sbeul6.2020 2021
Sbeul6.2020  2021Sbeul6.2020  2021
Sbeul6.2020 2021
 
Seminar5aa
Seminar5aaSeminar5aa
Seminar5aa
 
Seminar5a
Seminar5aSeminar5a
Seminar5a
 
Seminar3aa
Seminar3aaSeminar3aa
Seminar3aa
 
Sel5.2020
Sel5.2020Sel5.2020
Sel5.2020
 
Sel4.2020
Sel4.2020Sel4.2020
Sel4.2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 
Sbeul3.2019 2020
Sbeul3.2019   2020Sbeul3.2019   2020
Sbeul3.2019 2020
 
Sbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 onSbeu.l1. 2019 2020 on
Sbeu.l1. 2019 2020 on
 

Macro l 4

  • 1. 1.1 Ажилгүйдэл 1.1.1 Ажилгүйдлийг тодорхойлох нь Хөдөлмөрийн зах зээлийн загварыг авч үзсэнээр ажил эрхлэлт, ажилгүйдэл гэсэн ойлголтуудыг томъёолох боломжтой болж байгаа юм. Ажил эрхлэлт нь хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлт хоёр тоо хэмжээний хувьд хоорондоо дүйцэж байгаа хэм хэмжээг илэрхийлдэг бол ажилгүйдэл нь хөдөлмөрийн нийлүүлэлт эрэлтээсээ давсан тохиолдолд хөдөлмөрийн зах зээл дээр үүсэх тэнцвэрийн бус нөхцөл байдлыг харуулдаг байна. Гэхдээ бодит амьдрал дээр ажил эрхлэгчид, ажил эрхлээгүй хүмүүс, ажилгүйчүүдийг бие биенээс нь ялгахад нэн бэрхшээлтэй байдаг. Ажиллах хүчийг тооцох нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн журмын дагуу бол хөлс төлдөг ажил эрхэлж байгаа болон өвдөх, ээлжийн амралттай байх, ажил хаялтад оролцох зэрэг шалтгаанаар түр зуур ажил эрхлээгүй хүмүүсийг ажил эрхлэгч гэсэн ангилалд хамруулдаг. Харин Хөдөлмөрийн олон улсын байгууллагын аргачлалаар бол тухайн үед ажил эрхлээгүй, ажил идэвхитэй хайж байгаа, ажил олдвол эрхлэхэд бэлэн байгаа, ажил эрхэлж олох цалингаас өөр орлогын эх үүсвэргүй тийм хүнийг ажилгүй хүнд тооцдог байна. Ийм болохоор ажилд орох горьдлого тасарсаны улмаас ажил хайхаа больсон ажилгүйчүүд, амьжиргааны өөр эх үүсвэртэй учраас ажил хийхийг хүсдэггүй хүмүүс, гэр зуур аар саархан зүйл хийж амь зогоогчид гээд хөдөлмөрийн чадвартай олон хүн ажил эрхлэгч болон ажилгүй хүн амын алинд нь ч тооцогддоггүй байна. Монгол улсын хувьд хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил эрхэлж цалин хөлс авдаггүй бөгөөд таарч тохирсон ажил олдвол эрхлэхэд бэлэн байгаа хөдөлмөрийн чадвартай иргэдийг ажилгүйд тооцож байна. Гэвч бодит байдал дээр хөдөлмөрийн бирж сонгодог утгаараа төлөвшин бий болоогүй учраас ажилгүй хүмүүс тэнд бүртгүүлэлгүйгээр өөрсдөө болон танил талаараа зуучлуулан ажил хайх, ажилд орох хандлага давамгайлж байна. Мөн ажилгүйдлийн тэтгэмж ч нэр төдийн хэмжээнд байгаа юм. Хөдөлмөр нь үйлдвэрлэлийн нэгэн чухал нөөцөд хамаардаг учраас түүний ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх асуудал эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагчдын анхаарлын төвд байнга байдаг билээ. Хөдөлмөрийн нөөцийн ашиглалтыг: 1. Ажилгүйдлийн түвшин 2. Ажиллах хүчний оролцооны түвшин 3. Ажил эрхлэлтийн түвшин гэсэн үзүүлэлтүүдээр тодорхойлж байна. Ажилгүйдлийн түвшин: Тухайн улсын эдийн засгийн ажиллах хүчний хэдэн хувь нь ажилгүйчүүд байна вэ гэдгийг илэрхийлнэ. Томъёолбол: Ажилгүйдлийн түвшин= Ажилгүйчүүдийн тоо Ажиллах хүч ∙ 100%
  • 2. Дээрх томъёогоор тооцсон ажилгүйдлийн түвшин нь эдийн засгийн идэвхитэй хүн амын хэдэн хувь нь ажил эрхэлж чадахгүй байгааг харуулдаг. Энэ үзүүлэлт манай орны хувьд 2006 онд 3.5% байх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, нийт ажиллах хүчний дөнгөж 3.5% нь л ажилгүй байна гэсэн үг. Энэ нь олон улсын жишгээр бол хэвийн түвшний үзүүлэлт юм. Гэтэл хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлээгүй боловч ажил хайж, ажил олдвол эрхлэхэд бэлэн байгаа маш олон хүн энд тооцогдохгүй байгаа юм. Мөн үүн дээр малчин гэдэг халхавч дор ажилгүй байгаа олон хүн нэмэгднэ. Түүнчлэн улирлын чанартай ажил эрхэлж амин зуулгаа залгуулж байгаа, наймаа хийж алдаг оног орлого олдог хүн хичнээн байгаа билээ. Эдгээрийг нэмбэл 200 мянга хол давах нь мэдээж. Ийм учраас ажилгүй хүнийг тодорхойлдог аргачлалаа улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Ажиллах хүчний оролцооны түвшин. Тухайн эдийн засгийн хөдөлмөрийн насны хүн амын хэдэн хувь нь ажиллах хүчний бүрэлдэхүүнд багтаж байна вэ гэдгийг харуулдаг. Ажиллах хүчний оролцооны түвшинг тооцохдоо ажиллах хүчний тоог хөдөлмөрийн насны хүн амд харьцуулж тооцно. Ажиллах хүчний оролцооны түвшин = Ажиллах хүч Хөдөлмөрийн насны хүн ам ∙ 100% Ажил эрхлэлтийн түвшин: Тухайн эдийн засгийн хөдөлмөрийн насны хүн амын хэдэн хувь нь ажил эрхэлж байгааг харуулна. Ажил эрхлэлтийн түвшинг тооцохдоо ажиллагсадын тоог хөдөлмөрийн насны хүн амын тоонд харьцуулж тооцно. Ажил эрхлэлтийн түвшин = Ажил эрхэлж буй хүмүүсийн тоо Хөдөлмөрийн насны хүн ам ∙ 100% 1.1.2 Ажилгүйдлийн хэлбэрүүд Илрэх шинж, үүсч байгаа шалтгаанаас нь хамааруулаад ажилгүйдлыг шилжилтийн, бүтцийн, мөчлөгийн гэж ангилдаг. Шилжилтийн ажилгүйдэл. Амьдрах хийгээд ажиллах газар, түүнчлэн эрхлэх ажлаа сонгох нь хүний заяагдмал эрхэд хамаардаг учраас хуулиар баталгаажсан байдаг. Иймд хотоос хөдөөд, хөдөөгөөс хот руу шилжих, таалагдаагүй ажлаа сэтгэлд нийцсэн ажлаар солих зэрэг нь ердийн үйл явцад тооцогддог. Гэхдээ эдгээр нь цаг хугацаа шаарддаг учраас ийм шилжилт хийж байгаа хүмүүс тодорхой хугацааны туршид ажилгүй байх нь бодит үзэгдэл юм. Мөн их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургууль төгсөгчдийн ихэнх нь шууд ажилд орж чаддагүй бөгөөд нэг хэсэг хугацаанд ажилгүй байх явдал олонтоо тохиолддог. Ийм бодит шалтгаануудын улмаас үүсч байгаа ажилгүйдлыг шилжилтийн гэж нэрлэдэг.
  • 3. Бүтцийн ажилгүйдэл. Бизнесийн эцсийн зорилго нь бусдад хэрэгтэй зүйлийг бүтээн бий болгож, улмаар солилцоогоор дамжуулан ашиг орлого олоход л оршдог. Гэтэл хүний хэрэгцээ байнга хувьсан өөрчлөгдөж байдаг учраас нэг хэсэг нь устаж үгүй болж байхад түүнтэй зэрэгцээд цоо шинэ хэрэгцээнүүд үүсэн бий болж байдаг билээ. Хэрэгцээнд гарч байгаа эдгээр өөрчлөлтүүд нь үйлдвэрлэлд тусгалаа олж, улмаар эдийн засгийн бүтцийг өөрчилдөг. Үүнтэй уялдан хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлт хоёр бүтцийн хувьд хоорондоо тохирохоо больж, улмаар ажилгүйдэл үүсдэг бөгөөд түүнийг бүтцийн ажилгүйдэл гэж нэрлэдэг. Тухайлбал, компъютер өнөөгийнх шиг өргөн дэлгэрээгүй байх үед албан хэрэг хөтлөхөд дан ганц бичгийн машиныг хэрэглэж байсан учраас албан байгууллагууд дор хаяж нэг бичээчтэй байдаг байсан билээ. Тэгвэл өнөөдөр бичээчийн оронд оператор гэдэг шинэ ажил мэрэгжил бий болсон байна. Иймд бичээчийн мэргэжилтэй хүн операторчны сургалтанд хамрагдаж, дахин мэргэшээд ажил төрөлтэй болтлоо тодорхой хугацааны туршид ажилгүй байх бодит нөхцөл үүсч байгаа юм. Энэ бол зөвхөн л нэг жишээ. Ийм жишээг бодит амьдралаас олныг дурьдаж болно. Мөчлөгийн ажилгүйдэл. Шилжилт хөдөлгөөн, бүтцийн өөрчлөлтөөс гадна эдийн засгийн уналтаас үүдэн хөдөлмөрийн эрэлт буурч, хөдөлмөрийн зах зээл дээр нийлүүлэлтийн илүүдэл бий болсоны улмаас үүсэх ажилгүйдлыг мөчлөгийн ажилгүйдэл гэж нэрлэдэг. Энэ хэлбэрийн ажилгүйдэл нь хөдөлмөрийн эрэлт үнэмлэхүй байдлаар хорогдсоны үр дүнд үүсдэг аж. Манай орны хувьд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн эхэнд эдийн засгийн бүтцийг өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдаж байсан билээ. Гэвч хувь хүний эрэлт, хэрэгцээнд суурилдаг зах зээлийн зарчмыг шууд хүлээн авч, үйл ажиллагаандаа мөрдлөг болгох чадвар хуучин тогтолцооны үед үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдэд дутагдаж байсан учраас ихэнх нь үүд хаалгаа барихад хүрсэн юм. Үүний улмаас нийт үйлдвэрлэл болон ажил эрхлэлт хумигдаж, энэ нь мөчлөгийн ажилгүйдэл үүсэх шалтгаан болсон билээ. Шилжилтийн болон бүтцийн ажилгүйдлийг хамтад нь жам ёсны ажилгүйдэл гэж нэрлэдэг. Энэ нь ажилгүйдлийн эдгээр төрлүүдийн үүсэх шалтгаан нь бодитой, жам ёсны шинж чанартай байдагтай холбоотой юм. Ингэхлээр хөдөлмөрийн чадвартай бүх хүн амыг зуун хувь ажил, хөдөлмөрт татан оролцуулах бололцоогүй байдаг нь тодорхой байна. Гэхдээ төрийн бодлогоор зохицуулан барьж байхыг эрмэлздэг ажил эрхлэлтийн тодорхой түвшин гэж бас байдаг. Ажил эрхлэлтийг жам ёсны ажилгүйдлын түвшинд зохицуулан барьж байхын тулд жам ёсны ажилгүйдлийн хэмжээ ямар түвшинд байвал оновчтой вэ? гэсэн асуулт урган гардаг. Үүнд хариулахын тулд хэвийн ажилгүйдлийн норм гэдэг тооцооны үзүүлэлтийг ашигладаг. Энэ үзүүлэлт нь бүрэн ажил эрхлэлтийн үе дэх ажилгүйдлын түвшинг илэрхийлдэг бөгөөд 5% орчимд байх нь оновчтой хэмээн үздэг.
  • 4. 1.1.3 Бүрэн ажил эрхлэлт, ажилгүйдлийн зардал Эдийн засаг дахь бүрэн ажил эрхлэлт гэдэг нь хэвийн ажилгүйдэл байх үеийн ажил эрхлэлтийн түвшин юм. Бүрэн ажил эрхлэлтийн үед хөдөлмөрийн зах зээл дээр тэнцвэр хангагдан, нэг талаас ажил, хөдөлмөр эрхлэхийг хүссэн хэн боловч ажлын байртай болох, нөгөө талаас пүүсүүд хүссэн хэмжээгээрээ хөдөлмөр хөлслөх бололцоотой болдог байна. Харин дээрх тэнцвэр алдагдан хөдөлмөрийн нийлүүлэлт эрэлтээсээ илүү гараад ирвэл мөчлөгийн ажилгүйдэл үүсэх нь ойлгомжтой. Техник, технологийн өгөгдсөн түвшинд нийгэм дэх орлогын хэмжээг тодорхойлогч гол хүчин зүйл нь ажил эрхлэлтийн түвшин билээ. Ийм учраас хөдөлмөрийн нөөцөө бүрэн ашигласан нөхцөлд л үйлдвэрлэлийн хэмжээ хамгийн их болох боломжтой байна. Хэрэв ажилгүйдлийн түвшин жам ёсны түвшнээсээ давж, мөчлөгийн ажилгүйдэл үүсвэл үйлдвэрлэлийн хэмжээ боломжит түвшинээсээ буурдаг байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг ажиллахыг хүссэн бүх хүнийг ажлын байраар хангах чадваргүй болсоноор ажилгүй болсон хүмүүс ажил эрхэлж байсан бол үйлдвэрлэгдэх байсан тэр баялагийн хэмжээгээр нийгэм хохирол хүлээхэд хүрдэг. Үүнийг ажилгүйдлийн эдийн засгийн зардал гэж нэрлэдэг. Америкийн эрдэмтэн А. Оукен эмпирек судалгааны үндсэн дээр мөчлөгийн ажилгүйдлийн хэмжээ болон үйлдвэрлэлийн жинхэнэ хэмжээ түүний боломжит хэмжээнээс хоцрох хоцролтын хооронд тогтвортой хамаарал байгааг анх удаа олж тогтоожээ. Энэ нь эдүүгээ Оукены хууль гэж нэрлэгдэх болжээ. Оукены хууль ёсоор үйлдвэрлэлийн жинхэнэ болон боломжит түвшний хоорондохь зөрөө 2.5% болоход мөчлөгийн ажилгүйдэл 1%-иар нэмэгддэг байна. Энэхүү хамаарлыг мөн дээрхийн эсрэгээр, мөчлөгийн ажилгүйдэл 1% өсөхөд үйлдвэрлэлийн жинхэнэ хэмжээ боломжит (потенциаль) хэмжээнээсээ 2.5% хоцордог гэж томъёолж болох юм. 𝑌−𝑌̅ 𝑌̅ *100%= -𝛼(u-𝑢̅) Энд: 𝑌̅- Мөчлөгийн ажилгүйдлийн байхгүй үеийн үйлдвэрлэл буюу потенциал ДНБ Y- Бодит үйлдвэрлэлийн түвшин буюу бодит ДНБ 𝛼- Ажилгүйдлийн алдагдалын коэфициент u- Бодит ажилгүйдлийн түвшин буюу тухайн цаг хугацаанд тооцсон ажилгүйдлийн түвшин 𝑢̅- Хэвийн ажилгүйдлийн түвшин Ажилгүйдэл нь зөвхөн эдийн засгийн хувьд зардалтай төдийгүй, мөн нийгмийн сөрөг үр дагавар бүхий үзэгдэл билээ. Ажил, хөдөлмөр эрхлэх нь хувь хүнд зөвхөн орлогын тогтвортой эх үүсвэртэй байх нөхцөл болоод зогсохгүй, бас нэр төрийн хэрэг нь болж, улмаар нийгмийн өмнө өөрийгээ илэрхийлэх боломж олгодог. Ийм учраас
  • 5. ажилгүйдэл өссөнөөр архинд орох, амиа хорлох, сэтгэл мэдрэлийн өвчтэй болох, гэмт хэрэг үйлдэх зэрэг нийгмийн сөрөг үйл үзэгдлүүд мөн өсөх хандлагатай болдог байна. Ажилгүйдэл нь мөн улс төрийн сөрөг үр дагавартай байдаг аж. Ажил төрөлгүй, орлогын тогтвортой эх үүсвэргүй хүмүүсийн тоо олшрох тусам нийгмийн бухимдал улам бүр гаарч, энэ нь нийгмийг улс төрийн тогтворгүй байдалд хүргэх аюултай байдаг . 1.1.4 Филиппсийн муруй Ажил эрхлэлтийг зохицуулах талаар эдийн засгийн онолд өөр өөр байр суурьтай олон урсгал, чиглэл байдаг хэдий ч тэдгээрээс шинэ сонгодог болон кейнсийн чиглэлүүдийг зонхилох, гол чиглэлүүд гэж үздэг. Энэхүү хоёр чиглэлийн хоорондох өрсөлдөөн, тэмцэл нь ажил эрхлэлтийн талаар явуулах төрийн бодлогыг үндсэндээ тодорхойлж байна. Шинэ сонгодгуудынхаар бол хөдөлмөрийн зах зээл нь өөрөө өөрийгээ зохицуулдаг бөгөөд урт хугацаанд бүрэн ажил эрхлэлтийн нөхцөлд байнга тэнцвэрийн байдалд оршдог аж. Ийм учраас төр өөрийгээ зохицуулдаг хөдөлмөрийн зах зээлийн механизмын үйл ажиллагаанд аль болохоор оролцохгүй байх бодлого явуулах учиртай аж. Харин Кейнсчүүд болохоор хөдөлмөрийн зах зээл нь мөчлөгийн ажилгүйдлийн өндөр түвшинд ч гэсэн тогтворжин, тэнцвэржиж болдог учраас төрийн зохицуулалт зайлшгүй хэмээн үздэг. Өнгөрсөн зууны 30-аад оноос эхлэн зах зээлийн эдийн засаг бүхий улс орнууд ажил эрхлэлтийг зохицуулах төрийн бодлогодоо кейнсийн зөвлөмжийг өргөн ашиглах болжээ. Нийт төлөвлөгдсөн зардлын бууралт нь ажилгүйдэл үүсэх шалтгаан болдог учраас төр бараа, үйлчилгээний зах зээл дээрх эрэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийг багасгаж болно хэмээн Дж. М. Кейнс үзэж байсан юм. Энэ зорилгоор хувийн бизнесийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг төрөөс урамшуулах, улсын төсвөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт болон бусад арга хэмжээг нэмэгдүүлэх, эдийн засаг дахь төрийн секторыг нэмэгдүүлэх, орлогын албан татварын хэмжээг бууруулах зэрэг сангийн бодлогын арга хэрэгсэлүүдийг түлхүү ашиглахыг зөвлөж байсан байна. Ийнхүү улсын зардлыг нэмэгдүүлэн, татварын орлогыг бууруулсанаар улсын төсвийн алдагдал нэмэгдэн, улмаар инфляци үүсэхэд хүргэдэг билээ. Гэтэл кейнсийн загварт ажилгүйдэл, инфляци хоёр зэрэгцэн орших бололцоогүй байдаг юм. Дээрх дүгнэлтийг английн эдийн засагч А. Филлипсийн судалгаа баталсан билээ. Тэрээр 1861-1957 оны хоорондохь 97 жилийн Англи улсын ажилгүйдэл болон нэрлэсэн цалингийн хурдацын хоорондох хамаарлыг судлан үзээд нэрлэсэн цалингийн болон ажилгүйдлын түвшний өсөлтийн хурдац эсрэг чиглэлд өөрчлөгдөж байсныг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, цалингийн хурдац хэдий чинээн өндөр байна, ажилгүйдэл төдий чинээн бага байсан байна. Нэгэнт цалингийн өсөлт нь инфляцийн нэг гол хүчин зүйл болдог учраас Филлипсийн муруйг инфляци болон ажилгүйдлийн хоорондохь урвуу хамаарал байдлаар дүрслэн үзүүлдэг юм. Филлипсийн муруйг зургаар үзүүлэв.
  • 6. Зураг 1.1 Филлипсийн муруй Р-Үнийн ерөнхий түвшин U- Ажилгүйдлийн түвшин Филлипсийн муруйн агуулга.Үйлдвэрлэлийн уналтын үед хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний нийлүүлэлтийн илүүдэл үүсдэг учраас шинээр ажиллах хүч хөлслөхийн тулд пүүсүүдэд цалин хөлсийг нэмэгдүүлэх хэрэг байдаггүй бөгөөд ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн цалин хөлсөө өсгөхийг шаардаж чаддаггүй байна. Үүнтэй уялдаад үйлдвэрлэлийн зардал хямдрах учир үнийн ерөнхий түвшин буурдаг аж. Харин эдийн засгийн өсөлтийн үед үйлдвэрлэл тэлж, ажиллах хүчний нэмэгдэл эрэлт бий болох учир ажиллах хүч хөлслөхийн тулд пүүсүүд цалинг нэмэх зайлшгүй шаардлагатай болдог. Энэ нь зардлыг, улмаар үнийн ерөнхий түвшинг өсгөдөг байна. 1970- аад оныг дуустал инфляци болон ажилгүйдлыг хооронд нь тэнцвэржүүлэх асуудал барууны орнуудын Засгийн газраас явуулж байсан макроэдийн засгийн бодлогын нэг гол чиглэл нь болж байсан билээ. Инфляцийг бууруулах зорилгоор ажилгүйдлын түвшинг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх, эсвэл ажил эрхлэлтийн түвшний өсөлтийг хангах зорилгоор инфляцийн хяналтыг зохих хэмжээгээр сулруулах зэргээр тэдгээрийн хоорондох балансыг хадгалж байсан байна. Гэвч 1970- аад оноос 80- аад оны эхэн хүртэл инфляци өндөр хурдацтай өсч байхад ажилгүйдэл мөн үргэлжлэн өссөөр байсан байна. Ийнхүү инфляци, ажилгүйдэл хоёр нэгэн зэрэг өсөх үйл явцыг стагфляци гэж нэрлэдэг.