SlideShare a Scribd company logo
1 of 8
2.2. ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ЧИГ ХАНДЛАГА
Хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага
Шинжлэх ухаан, техник технологийн хурдацтай хөгжил, дэвшлийн нөлөөгөөр шинэ
үйлдвэрлэл, үйлчилгээ бий болж, шинэ ажлын байрууд бий болохын зэрэгцээ
хуучин зарим мэргэжлүүд нь шахагдаж устаж үгүй болсоор байна.
Иймээс ирээдүйд ямар мэргэжил бий болох вэ, ямар мэргэжил эрэлтгүй болж
байна, шинэ ажлын байранд сонгогдохын тулд ажил хайж буй иргэд ямар ур
чадвараа хөгжүүлэх вэ гэдгийг ажил мэргэжлийн зөвлөх судалж мэдээллээ байнга
шинэчилж байх шаардлага бий болоод байна.
Дараах хөгжлийн чиг хандлага нь ажлын байрны эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлж
байна.
1. Нийгэм, хүн ам зүйн чиг хандлага1
Гэр бүлийн хувьд ам бүл цөөтэй болж байгаа, мөн ганц бие хүмүүс, хамтран
амьдрагчид олон болсон, ажлын байр хомсдож байгаагаас хөрвөх чадвартай байх
хэрэгцээ гарч байна. Мөн хүн амын дундаж наслалт дэлхийн хэмжээнд өсөж
байна. Манай орны хувьд гэхэд 2000 онд эрэгтэй хүний дундаж нас 60.4,
эмэгтэйчүүдийнх 66.1 байсан бол 2014 онд эрэгтэйчүүдийнх 64.9 эмэгтэйчүүдийнх
72.2 болж монгол хүний дундаж нас 68.8 болж өссөн байна. Үүний үр дүнд
санхүүгийн үйлчилгээ, аялал жуулчлал, өндөр настны асаргаа сувилгааны
хэрэгцээ өсөх болсон.
2. Технологийн чиг хандлага
Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн үр дүнд интернэт худалдаа, ихэнх
ажилд компьютерийн хэрэглээ өсөж, нийгмийн сүлжээний сайтууд бий болсон.
Давтагддаг гар үйлдлүүд автоматчлагдаж байна. Ингэснээр ажилтнуудад асуудлыг
шийдвэрлэх, мэдлэгт суурилж ажиллах чадвартай байх шаардлага тавигдаж
байна.
3. Дэлхийн зах зээлийн чиг хандлага
Техник технологи, харилцаа холбооны ахиц дэвшил нь шинэлэг санаа,
бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлхий дахинд хуваалцах өргөн боломжийг бий болгож
байна. Үр дүнд нь байгууллагын зарим хэсэг, ажил, процессыг хямд өртөгтэйгөөр
гадаад улсад байгаа компанид даатгах, өөр байгууллагаар туслан гүйцэтгүүлэх
арга барилууд их ашиглагдаж байна. Байгууллага, олон нийтийн дундах үндэстэн
ястны ялгаа нь тэдгээрийн соёлыг талаар мэдлэгтэй байх, хэрэглээний бараа
бүтээгдэхүүний талаар мэдлэгтэй байх, судалгаатай байх шаардлага гарч байна.
1 Мэргэжлээ зөв сонгож ирээдүйнхээ эзэн болохуй., П.Бямбасүрэн
4. Байгаль орчны чиг хандлага
Дахин ашиглах, багасгах, дахин боловсруулах, сэргээхэд зориулсан шинэ
технологи хөгжиж байна. Үр дүнд нь байгаль орчинд ээлтэй бодлого шинэчлэлтийг
хэрэгжүүлэх, ногоон ажлын байрыг дэмжих бодлого хэрэгжиж байна. Уул уурхайн
салбарт нөхөн сэргээлт хийх шаардлага гарч байна. Эрүүл амьдрах хэв маягыг
чухалчлах болсонтой холбоотойгоор байгууллагууд байгаль орчинд ээлтэй, эрүүл,
эко бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж үйлдвэрлэх хандлага руу шилжиж байна.
Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага нь хөдөлмөрийн зах зээлийн мэдээ,
мэдээллийг дараах байдлаар тодорхойлсон:
... тухайн хөдөлмөрийн зах зээлийн хэмжээ, бүтэц, бүрэлдэхүүний тусгал бөгөөд
хөдөлмөрийн зах зээл дэх үйл ажиллагаа, түүний боломжууд, хөдөлмөр
эрхлэлттэй холбоотой үйл ажиллагааг явуулдаг хэн нэгний санал санаачилга,
идэвх зүтгэл юм2.
Хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний байгууллагын өмнө тулгарч буй
томоохон асуудал нь хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллийн хэрэгцээ
шаардлагыг улс орны хөгжил, эдийн засгийн багтаамж, бүрэлдэхүүнийг харгалзан
үндэсний хэмжээнд тодорхойлох явдал юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөр эрхлэлтийн талаар
баримталж буй төрийн бодлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг оновчтой
болгох үүднээс хөдөлмөрийн зэх зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаар суурь
судалгааг 2010 оноос эхлэн тогтмол хийж байна. Энэхүү судалгаа нь хөдөлмөрийн
зах зээлд хэрэгцээтэй байх ажиллах хүчнийг мэргэжил, салбар, байршил тус
бүрээр хандлага таамаглалыг тодорхойлж, их дээд болон мэргэжлийн боловсрол
сургалтын байгууллагууд, хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодлого тодорхойлогч,
шийдвэр гаргагчид, судлаачид болон хэрэглэгчдийг мэдээллээр хангах зорилготой
юм.
Хөдөлмөрийн зах зээлийн баромерийн судалгаагаар жил бүр ажиллах хүчний
эрэлт, ажиллах хүчний хомсдлыг ажил мэргэжлийн ангилал, салбараар гаргахаас
гадна байгууллагууд шинээр ажилтан авахад болон ажиллуулахад тулгардаг
нийтлэг бэрхшээлийг гаргадаг. 2016 оны судалгаар дараах бэрхшээлүүдийг
нэрлэжээ.
Сүүлийн жилүүдэд ажил олгогчид
техникийн ур чадвараас гадна
2 Хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээл дэх хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээ. 2010., ОУХБ
ажил хайгчийн ажлын туршлага, хувь хүний харилцааны соёл, хандлага, ажлын
хариуцлага зэрэг зөөлөн ур чадварыг илүүд үздэг болсон байна.
Хөдөлмөрийн зах зээлийн барометрийн судалгаанаас ойрын нэг жилд эрэлттэй
болон илүүдэлтэй болж байгаа салбар, ажил мэргэжлийн талаарх мэдээлэл авах
боломжтой. Түүнээс гадна Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа
Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтаас цалин хөлсний бүтцийн
судалгаа, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, урт ба дунд хугацааны
эрэлт нийлүүлэлтийн судалгаа зэрэг олон судалгаа шинжилгээний ажил хийж
байгаа нь ажил мэргэжлийн зөвлөхүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөхөд үнэ цэнэтэй
мэдээллийн эх сурвалжууд болдог.
Манай орны хувьд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээ
шаардлагыг хангах ажилгүй иргэн тоон талаасаа олон, ажлын байрны олдоц их
байгаа хэдий ч тэр болгон мэргэжлийн ур чадварын шаардлагыг бүрэн хангаж
чадахгүй байгаагаас гадна ажил хийх сонирхол бага, хөдөлмөрийн сахилга,
төлөвшил муу, орон тооны цомхотгол нь тогтвортой ажиллахад сөрөг нөлөөлдөг
зэрэг макро, микро түвшин дэх ажилгүйдлийн олон асуудал хүндрэл учруулсаар
байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн бодлого төлөвлөлт, зохицуулалтыг
сайжруулахаас гадна ажиллах хүчний нөөцийг үе шаттайгаар бэлтгэхэд чиглэсэн
боловсролын тогтолцоотой холбоотой юм. Иймд хөдөлмөрийн хүмүүжлийг
боловсролын үйлчилгээний бүх шатанд олгох, дээд болон техникийн мэргэжилтэй
боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн бэлтгэх,
боловсролын үнэлгээ, баталгаажилтыг үндэсний ажил мэргэжлийн ангилал,
зэрэглэл, цалин хөлсний үнэлгээний системтэй уялдуулах, иргэдийн хөдөлмөр
эрхлэх хүсэл эрмэлзлийг дэмжих шаардлагатай бий болсоор байна.
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Хүний амьдралын тодорхой мөчлөг бүрт хүмүүс сонголт хийж байдаг. Эдгээр
сонголтоос хамгийн эхний, хамгийн хариуцлагатай сонголт нь мэргэжил сонголт
юм. Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр анги төгсөөд 10 дугаар ангид
элсэн орох уу, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад орох уу, эсвэл
зарим нь шууд ажилд орох уу гэдэг сонголтуудыг хийдэг. Харин 12 дугаар анги
төгсөөд мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад орох уу, их дээд сургуульд
орох уу, шууд ажил хийх үү гэсэн сонголтууд бий болдог. Энэ шилжилтийн зааг
дээр ажил мэргэжлийн зөвлөхүүд мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг хүргэж зөв
чиглүүлэх хэрэгтэй.
Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлттэй илүүдэлтэй мэргэжлийн талаар мэдээлэл
өгөхөөс гадна боловсролын салбараас элсэгчдэд зориулсан Монгол Улсад
хамгийн хэрэгцээтэй, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн жагсаалтыг гаргадаг
болсон. Энэ мэдээлэл нь шинээр оюутан болж байгаа болон их, дээд сургуулиа
төгсөөд мэргэжил дээшлүүлэхээр дахин суралцаж байгаа оюутнуудад чухал ач
холбогдолтой бөгөөд Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор баталсан үндэсний
тэтгэлэгт эрэлттэй мэргэжлээр суралцсан оюутнуудад урамшууллын тэтгэлэг
олгодог. Энэхүү урамшуулал нь дотроо 50, 75, 100 хувь гэсэн гурван төрөлтэй
байдаг. Мөн бакалаврын өдрийн ангид 3.2-оос дээш голчтой суралцвал, олон
улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр, гадаадын нэр хүнд бүхий
сургалтын байгууллагатай хамтарсан сургуульд 3 ба түүнээс дээш голч дүнтэй
суралцвал олгогдох юм.
Оюутан суралцагчдад энэхүү тэтгэлэгээс гадна МУ-ын ерөнхийлөгчийн болон
ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг, төрийн сангийн зээд, буцалтгүй тусламж,
томоохон компани, банкны тэтгэлэг зэрэг дотоод, гадаадын бусад тэтгэлэгт
хөтөлбөрийн талаарх мэдээллийг хүргэнэ.
Түүнээс гадна боловсролын байгууллагууд суралцагчдад өөрсдийн тэмүүлэл, үнэ
цэнийг ойлгох, нийгэмд өөрийн ач тусыг хэрхэн нэмэрлэх талаар ойлголтыг
бүрдүүлэхэд нь туслахтай холбоотой мэдээлэл, зөвлөгөөг өгч чиглүүлнэ.
3.3.АЖИЛ МЭРГЭЖЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖУУД
Ажил мэргэжлийн талаар ойлголт авах, гүнзгийрүүлэн судлах эх сурвалжуудыг
дотор нь дараах байдлаар ангилан, энэхүү хичээлд танилцуулж байна. Үүнд:
1. Эрх зүйн баримт
Монгол Улсын Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн
 2-р бүлгийн 8-р зүйл. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх
мэдээлллээр хангах үйлчилгээ, 9 дүгээр зүйл. Ажилд зуучлах (2011.06.17)
 8.5.Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын агуулга, сургагч
багшид тавих шаардлагыг хөдөлмөрийн болон боловсролын асуудал
эрхэлсэн Засгийн газрын гишүүд тогтооно /2016 оны 02 дугаар сарын 04-
ний өөрчлөлтөөр нэмсэн/.
Боловсролын тухай хуульд
 Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ѐс суртахуун,
бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ѐсыг дээдлэн сахидаг, бие даан
сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино гэж
заажээ.
Боловсролын тухай хуулийн 3.1.12 (2006.12.08 өдрийн нэмэлт)
 3.1.12.“боловсролын нийгмийн ажилтан” гэж суралцагч, эцэг эх болон
багшийн харилцаа, тэдний нийгмийн асуудлаар үнэлгээ хийх,
ганцаарчилсан болон бүлэгт чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө өгөх замаар
нийгмийн сөрөг үзэгдлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх, тэдний төлөвшил,
хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг мэргэжилтэнг.
Бага, дунд боловсролын тухай хуулийн 6.1.3 (2002.05.03)
 6.1.3. мэргэжлийн чиг баримжаа олгож, бие даан амьдарч хөдөлмөрлөх,
үргэлжлүүлэн суралцахад бэлтгэх
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд
 Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь
бүрэлдэхүүндээ, эсхүл харьяалалдаа мэргэжлийн зөвлөгөө өгөх,
үйлдвэрлэл-үйлчилгээ эрхлэх нэгж, бизнес инкубатор, туслах аж ахуйтай
байж болно (13.2) гэж тус тус заасан.
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д
 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, зохистой хөдөлмөр, хувийн бизнес эрхлэх
мэдлэг, ур чадвартай залуу үеийг төлөвшүүлж, ажилгүйдлийн түвшинг
бууруулна.
 Монгол иргэнийг төлөвшүүлэх ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын
жишигт нийцүүлэн хөгжүүлж, чанарыг баталгаажуулна хэмээх зорилтын 1-р
үе шатанд /2016-2020/
 .... Бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүүхэд бүр мэргэжлийн чиг
баримжаатай болсон байх. гэсэн зорилтуудыг дэвшүүлсэн.
“Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-д /Улсын Их Хурлын
2016 оны 19 дүгээр тогтоол/
 Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг багасгаж,
боловсрол, ур чадвар, ажил мэргэжлийн үл нийцлээс үүдэлтэй
ажилгүйдлээс урьдчилан сэргийлэх;
“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-д
 “Бүрэн дунд боловсролыг сонголттой, уян хатан хөтөлбөрөөр мэдээлэл
боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий, ирээдүйд эзэмших
мэргэжлийн суурь баримжаа олгох үе хэмээн хөгжүүлнэ” хэмээсэн
заалтууд бий.
2. Ном, гарын авлага
 Ажил мэргэжлийн чиг баримжаа, 2009., ОУХБ
 “Сareer guidance" a handbook for policy makers, 2004., OECD
 Карьерын зөвлөхүүдэд зориулсан гарын авлага, 2009., ОУХБ
 Ажил хайж буй залууст зориулсан гарын авлага, 2009., ОУХБ
 "Ажилд орох зам" ажил хайж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан
сургагч багшийн гарын авлага, 2012., ОУХБ
 "Ажилд орох зам" ажил хайж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан
гарын авлага, 2012., ОУХБ
 "Мэргэжлийн ертөнц" 2010., ХТБ
 "Ажлын хөтөч" ажил хайж буй иргэдийн ширээний ном, 2010., ХТБ
 "Ажил мэргэжлийн дэлгэрэнгүй тайлбар толь", 2010., ХТБ
 "Ажил мэргэжлийн лавлах толь", 2014.,ХТБ
 "Зөв мэргэжил, зөв сонголт" ХЭҮСМҮТөв
 "Мэргэжлээ сонгох нь" 2013., Д.Гомбо нар
 Ажил, амьдралын чиглүүлэгч. 2015., Ш.Сосорбарам
 Өөрчлөлтийг чиглүүлэгч төв ТББ 2015., 10 цуврал ном
o Мэргэжлээ зөв сонгож ирээдүйнхээ эзэн болохуй
o Сонирхлоо олж тогтоох нь буюу өөрийгөө илүү сайн таньж мэдэх арга
o Сонирхлоо олж тогтоох нь буюу ажил мэргэжлийн судалгаа хийх нь
o Өөрт байгаа зэвсэгээ тодорхойлох нь
o Сургуулиа сонгох нь
o Ажлын байранд шууд очих гэж байна уу?
o Ирээдүйгээ төлөвлөж өөрийгөө бэлдэхүй
o Ажилдаа зохицож өөрийгөө хөгжүүлэхүй
o Ажил хөдөлмөрт өөрийгөө бэлтгэх хөтөч-1 "Ирээдүйгээ төлөвлөхүй",
o Ажил хөдөлмөрт өөрийгөө бэлтгэх хөтөч-2 " Ажлын ертөнц рүү алхан
орохуй",
o Ажил хөдөлмөрт өөрийгөө бэлтгэх хөтөч-3 "Ажилдаа эзэн болохуй"
 Мэргэжлээ зөв сонгоход тань" 2012., Эмос клуб
3. Видео, аннимейшн
 Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар 3 цуврал видео
o Нэгдүгээр хэсэг: ЕБС-ийн дунд ангийханд зориулсан видео
https://www.youtube.com/watch?v=X0xXtDwfivM
o Хоёрдугаар хэсэг: Ахлах ангийн сурагчдад зориулсан видео
https://www.youtube.com/watch?v=e6EanNIglTM
o Гуравдугаар хэсэг: Их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан
видео https://www.youtube.com/watch?v=CVtjUP3Tuwg
 Америкт төгсөгчдийн холбоо “Зөв сонголт, гэрэл ирээдүй” төсөл-10
цуврал аннимейшн
o Мэргэжил сонголт хэрэгтэй юу?
https://www.youtube.com/watch?v=3tSLth9lxWw
o Мэргэжил сонголтод нөлөөлдөг хүчин зүйлс
https://www.youtube.com/watch?v=b4mbU7t0w3o
o Мэргэжлээ зөв эсвэл буруу сонговол
https://www.youtube.com/watch?v=Rxb8WFfVbF8
o Хүсэл сонирхлоо тодорхойлох
https://www.youtube.com/watch?v=NLAlk_4UKkE
o Авьяас ур чадвараа нээх
https://www.youtube.com/watch?v=uy05QajOewk
o Хөдөлмөрийн зах зээл
https://www.youtube.com/watch?v=KcVuj5M6lOA
o Ирээдүйн чиг хандлага
https://www.youtube.com/watch?v=Se63OFpTD5g
o Сонгосон мэргэжлээ нарийвчлан судлах нь
https://www.youtube.com/watch?v=UCwjh1rd9oo
o Өөрийгөө бэлтгэх
https://www.youtube.com/watch?v=RRB74G8wmq0
o Өөрийгөө таних сорилууд https://www.youtube.com/watch?v=v0-
RUcMwBrY
 Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ, теле сургалт
https://www.youtube.com/watch?v=VF-K7CunM5c
 Мэргэжил Сонголт - БЗД-ийн Хөдөлмөрийн хэлтэс
https://www.youtube.com/watch?v=SqOBob_ASOU
4. Вэбсайт
 Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам-
www.mlsp.gov.mn
 Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар-
o www.hudulmur-halamj.gov.mn
o www.mergejil.mn
o www.amtt.mn
 Нийслэлийн хөдөлмөр эрхлэлийн газар- www.ubbirj.ub.gov.mn
 Мэргэжлийн боловсрол, сургалт, түншлэл ТББ- www.vetp.mn
 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам-
http://www.mecss.gov.mn/s
 Нийслэлийн боловсролын газар-www.edub.edu.mn
 Боловсролын үнэлгээний төв-www.eec.mn
 Монголын оюутны холбоо-www.student.org.mn
 Монголын ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо-
www.careerguidance.org.mn
eaeasdsadas

More Related Content

What's hot

Goyo ajil a5 taniltsuulga 2019 08_21
Goyo ajil a5 taniltsuulga 2019 08_21Goyo ajil a5 taniltsuulga 2019 08_21
Goyo ajil a5 taniltsuulga 2019 08_21Orkhon Erdenebaatar
 
Оюунлаг Дархан хотыг бий болгох суурь судалгааг хийх нь
Оюунлаг Дархан хотыг бий болгох суурь судалгааг хийх ньОюунлаг Дархан хотыг бий болгох суурь судалгааг хийх нь
Оюунлаг Дархан хотыг бий болгох суурь судалгааг хийх ньAnkhbileg Luvsan
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...University of Finance and Economics /UFE/
 
Отгонцэцэг - КОМПАНИЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ХҮРЭЭНД ОЛОН НИЙТИЙН, ИНТ...
Отгонцэцэг - КОМПАНИЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ХҮРЭЭНД   ОЛОН НИЙТИЙН, ИНТ...Отгонцэцэг - КОМПАНИЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ХҮРЭЭНД   ОЛОН НИЙТИЙН, ИНТ...
Отгонцэцэг - КОМПАНИЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ХҮРЭЭНД ОЛОН НИЙТИЙН, ИНТ...batnasanb
 
хөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтхөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтAska Ashka
 
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...batnasanb
 
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛUniversity of Finance and Economics /UFE/
 
Macro L4.2019-2020
Macro L4.2019-2020Macro L4.2019-2020
Macro L4.2019-2020hicheel2020
 
ажилгүйдэл
ажилгүйдэлажилгүйдэл
ажилгүйдэлTj Crew
 
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)Мони Гоша
 
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН  БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛМОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН  БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛUniversity of Finance and Economics /UFE/
 
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олг...
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олг...Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олг...
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олг...batnasanb
 
ном 2
ном 2ном 2
ном 2deegiii
 
2013 оны Барометрийн Судалгааны тайлан
 2013 оны Барометрийн Судалгааны тайлан 2013 оны Барометрийн Судалгааны тайлан
2013 оны Барометрийн Судалгааны тайланHodolmor
 

What's hot (19)

Goyo ajil a5 taniltsuulga 2019 08_21
Goyo ajil a5 taniltsuulga 2019 08_21Goyo ajil a5 taniltsuulga 2019 08_21
Goyo ajil a5 taniltsuulga 2019 08_21
 
Оюунлаг Дархан хотыг бий болгох суурь судалгааг хийх нь
Оюунлаг Дархан хотыг бий болгох суурь судалгааг хийх ньОюунлаг Дархан хотыг бий болгох суурь судалгааг хийх нь
Оюунлаг Дархан хотыг бий болгох суурь судалгааг хийх нь
 
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЭЛСЭЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ШИН...
 
Отгонцэцэг - КОМПАНИЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ХҮРЭЭНД ОЛОН НИЙТИЙН, ИНТ...
Отгонцэцэг - КОМПАНИЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ХҮРЭЭНД   ОЛОН НИЙТИЙН, ИНТ...Отгонцэцэг - КОМПАНИЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ХҮРЭЭНД   ОЛОН НИЙТИЙН, ИНТ...
Отгонцэцэг - КОМПАНИЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ХҮРЭЭНД ОЛОН НИЙТИЙН, ИНТ...
 
Ajilguidel
AjilguidelAjilguidel
Ajilguidel
 
хөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлтхөдөлмөр эрхлэлт
хөдөлмөр эрхлэлт
 
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...
Б.Нямсүрэн - МОНГОЛ УЛСЫН ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА НӨЛӨ...
 
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ
 
Macro L4.2019-2020
Macro L4.2019-2020Macro L4.2019-2020
Macro L4.2019-2020
 
ажилгүйдэл
ажилгүйдэлажилгүйдэл
ажилгүйдэл
 
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
Ажилгүйдэл(Д.Гангантөгс ХУИС)
 
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН  БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛМОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН  БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
 
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олг...
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олг...Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олг...
Л. Энх-Орчлон А. Ундрал Ч. Алтан-Өлзий Г. Батзориг - Хүний хөгжлийн мөнгө олг...
 
ном 2
ном 2ном 2
ном 2
 
Khangain bus ba orkhon aimag
Khangain bus ba orkhon aimagKhangain bus ba orkhon aimag
Khangain bus ba orkhon aimag
 
Why should we study economics
Why should we study economicsWhy should we study economics
Why should we study economics
 
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛДТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР –ДЭЭД БОЛОВСРОЛД
 
2013 оны Барометрийн Судалгааны тайлан
 2013 оны Барометрийн Судалгааны тайлан 2013 оны Барометрийн Судалгааны тайлан
2013 оны Барометрийн Судалгааны тайлан
 
Lekts 15 16 ajilgvidel, tvvniig buuruulah
Lekts 15 16 ajilgvidel, tvvniig buuruulahLekts 15 16 ajilgvidel, tvvniig buuruulah
Lekts 15 16 ajilgvidel, tvvniig buuruulah
 

Similar to eaeasdsadas

Econ l11. 2020 2021on
Econ l11. 2020  2021onEcon l11. 2020  2021on
Econ l11. 2020 2021onhicheel2020
 
А.Нинжин Х.Сарангэрэл - Дээд боловсролын систем, хөгжлийн хандлага
А.Нинжин Х.Сарангэрэл - Дээд боловсролын систем, хөгжлийн   хандлагаА.Нинжин Х.Сарангэрэл - Дээд боловсролын систем, хөгжлийн   хандлага
А.Нинжин Х.Сарангэрэл - Дээд боловсролын систем, хөгжлийн хандлагаbatnasanb
 
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...batnasanb
 
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдалхүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдалOgnoon Ochiroo
 
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛᠯᠣᠪᠰᠠᠡ ᠯᠦᠦ
 
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛᠯᠣᠪᠰᠠᠡ ᠯᠦᠦ
 
To rs middle income group in mic_mon_final
To rs middle income group in mic_mon_finalTo rs middle income group in mic_mon_final
To rs middle income group in mic_mon_finalBaterdene Batchuluun
 
Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...
Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...
Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...99447039
 
Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...
Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...
Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...99447039
 
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлаганийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагаSukhochirxna
 
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах ньИргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах ньAnkhbileg Luvsan
 
Economl1.2020 2021on
Economl1.2020 2021onEconoml1.2020 2021on
Economl1.2020 2021onhicheel2020
 
EconL1.2019 2020on
EconL1.2019 2020onEconL1.2019 2020on
EconL1.2019 2020onhicheel2020
 

Similar to eaeasdsadas (20)

m1
m1m1
m1
 
Econ l11. 2020 2021on
Econ l11. 2020  2021onEcon l11. 2020  2021on
Econ l11. 2020 2021on
 
dasdasdasd
dasdasdasddasdasdasd
dasdasdasd
 
ESON101-Хичээл 2
 ESON101-Хичээл 2 ESON101-Хичээл 2
ESON101-Хичээл 2
 
А.Нинжин Х.Сарангэрэл - Дээд боловсролын систем, хөгжлийн хандлага
А.Нинжин Х.Сарангэрэл - Дээд боловсролын систем, хөгжлийн   хандлагаА.Нинжин Х.Сарангэрэл - Дээд боловсролын систем, хөгжлийн   хандлага
А.Нинжин Х.Сарангэрэл - Дээд боловсролын систем, хөгжлийн хандлага
 
BST2
BST2BST2
BST2
 
NA ANANA 2
NA ANANA 2NA ANANA 2
NA ANANA 2
 
SWON205-20160504
SWON205-20160504SWON205-20160504
SWON205-20160504
 
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...С. Баасанбат Д. Баяр-Уянга  - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
С. Баасанбат Д. Баяр-Уянга - ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫН...
 
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдалхүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
хүний нөөцийн менежментийн түүхэн хөгжил өнөөгийн байдал
 
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ
 
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ
ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ БА МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛ
 
To rs middle income group in mic_mon_final
To rs middle income group in mic_mon_finalTo rs middle income group in mic_mon_final
To rs middle income group in mic_mon_final
 
Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...
Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...
Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...
 
Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...
Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...
Баянхонгор аймгийн хөдөлмөрийн зах зээлийн судалгааны тайлан Ш.Чимгээ /Ph.D, ...
 
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлаганийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
нийгмийн ажлын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага
 
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах ньИргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
Иргэдийн амьжиргааны түвшний судалгааг тогтмол явуулах нь
 
1 52+++.2010.10.06
1 52+++.2010.10.061 52+++.2010.10.06
1 52+++.2010.10.06
 
Economl1.2020 2021on
Economl1.2020 2021onEconoml1.2020 2021on
Economl1.2020 2021on
 
EconL1.2019 2020on
EconL1.2019 2020onEconL1.2019 2020on
EconL1.2019 2020on
 

More from Oyuntsetseg Temuujin (10)

бйыбйыбыdas
бйыбйыбыdasбйыбйыбыdas
бйыбйыбыdas
 
dasdas123
dasdas123dasdas123
dasdas123
 
dasdasdasdas
dasdasdasdasdasdasdasdas
dasdasdasdas
 
M6
M6 M6
M6
 
m5dasdasdadsadsada
m5dasdasdadsadsadam5dasdasdadsadsada
m5dasdasdadsadsada
 
m4
m4m4
m4
 
m3
m3m3
m3
 
m2
m2m2
m2
 
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТ
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТАЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТ
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААНЫ ЗӨВЛӨХ БЭЛТГЭХ СУРГАЛТ
 
Зөөврийн зай хураагуур
Зөөврийн зай хураагуурЗөөврийн зай хураагуур
Зөөврийн зай хураагуур
 

eaeasdsadas

  • 1. 2.2. ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ЧИГ ХАНДЛАГА Хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага Шинжлэх ухаан, техник технологийн хурдацтай хөгжил, дэвшлийн нөлөөгөөр шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ бий болж, шинэ ажлын байрууд бий болохын зэрэгцээ хуучин зарим мэргэжлүүд нь шахагдаж устаж үгүй болсоор байна. Иймээс ирээдүйд ямар мэргэжил бий болох вэ, ямар мэргэжил эрэлтгүй болж байна, шинэ ажлын байранд сонгогдохын тулд ажил хайж буй иргэд ямар ур чадвараа хөгжүүлэх вэ гэдгийг ажил мэргэжлийн зөвлөх судалж мэдээллээ байнга шинэчилж байх шаардлага бий болоод байна. Дараах хөгжлийн чиг хандлага нь ажлын байрны эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлж байна. 1. Нийгэм, хүн ам зүйн чиг хандлага1 Гэр бүлийн хувьд ам бүл цөөтэй болж байгаа, мөн ганц бие хүмүүс, хамтран амьдрагчид олон болсон, ажлын байр хомсдож байгаагаас хөрвөх чадвартай байх хэрэгцээ гарч байна. Мөн хүн амын дундаж наслалт дэлхийн хэмжээнд өсөж байна. Манай орны хувьд гэхэд 2000 онд эрэгтэй хүний дундаж нас 60.4, эмэгтэйчүүдийнх 66.1 байсан бол 2014 онд эрэгтэйчүүдийнх 64.9 эмэгтэйчүүдийнх 72.2 болж монгол хүний дундаж нас 68.8 болж өссөн байна. Үүний үр дүнд санхүүгийн үйлчилгээ, аялал жуулчлал, өндөр настны асаргаа сувилгааны хэрэгцээ өсөх болсон. 2. Технологийн чиг хандлага Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн үр дүнд интернэт худалдаа, ихэнх ажилд компьютерийн хэрэглээ өсөж, нийгмийн сүлжээний сайтууд бий болсон. Давтагддаг гар үйлдлүүд автоматчлагдаж байна. Ингэснээр ажилтнуудад асуудлыг шийдвэрлэх, мэдлэгт суурилж ажиллах чадвартай байх шаардлага тавигдаж байна. 3. Дэлхийн зах зээлийн чиг хандлага Техник технологи, харилцаа холбооны ахиц дэвшил нь шинэлэг санаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлхий дахинд хуваалцах өргөн боломжийг бий болгож байна. Үр дүнд нь байгууллагын зарим хэсэг, ажил, процессыг хямд өртөгтэйгөөр гадаад улсад байгаа компанид даатгах, өөр байгууллагаар туслан гүйцэтгүүлэх арга барилууд их ашиглагдаж байна. Байгууллага, олон нийтийн дундах үндэстэн ястны ялгаа нь тэдгээрийн соёлыг талаар мэдлэгтэй байх, хэрэглээний бараа бүтээгдэхүүний талаар мэдлэгтэй байх, судалгаатай байх шаардлага гарч байна. 1 Мэргэжлээ зөв сонгож ирээдүйнхээ эзэн болохуй., П.Бямбасүрэн
  • 2. 4. Байгаль орчны чиг хандлага Дахин ашиглах, багасгах, дахин боловсруулах, сэргээхэд зориулсан шинэ технологи хөгжиж байна. Үр дүнд нь байгаль орчинд ээлтэй бодлого шинэчлэлтийг хэрэгжүүлэх, ногоон ажлын байрыг дэмжих бодлого хэрэгжиж байна. Уул уурхайн салбарт нөхөн сэргээлт хийх шаардлага гарч байна. Эрүүл амьдрах хэв маягыг чухалчлах болсонтой холбоотойгоор байгууллагууд байгаль орчинд ээлтэй, эрүүл, эко бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж үйлдвэрлэх хандлага руу шилжиж байна. Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага нь хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллийг дараах байдлаар тодорхойлсон: ... тухайн хөдөлмөрийн зах зээлийн хэмжээ, бүтэц, бүрэлдэхүүний тусгал бөгөөд хөдөлмөрийн зах зээл дэх үйл ажиллагаа, түүний боломжууд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой үйл ажиллагааг явуулдаг хэн нэгний санал санаачилга, идэвх зүтгэл юм2. Хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний байгууллагын өмнө тулгарч буй томоохон асуудал нь хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллийн хэрэгцээ шаардлагыг улс орны хөгжил, эдийн засгийн багтаамж, бүрэлдэхүүнийг харгалзан үндэсний хэмжээнд тодорхойлох явдал юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөр эрхлэлтийн талаар баримталж буй төрийн бодлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг оновчтой болгох үүднээс хөдөлмөрийн зэх зээлийн эрэлт, нийлүүлэлтийн талаар суурь судалгааг 2010 оноос эхлэн тогтмол хийж байна. Энэхүү судалгаа нь хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй байх ажиллах хүчнийг мэргэжил, салбар, байршил тус бүрээр хандлага таамаглалыг тодорхойлж, их дээд болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд, хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчид, судлаачид болон хэрэглэгчдийг мэдээллээр хангах зорилготой юм. Хөдөлмөрийн зах зээлийн баромерийн судалгаагаар жил бүр ажиллах хүчний эрэлт, ажиллах хүчний хомсдлыг ажил мэргэжлийн ангилал, салбараар гаргахаас гадна байгууллагууд шинээр ажилтан авахад болон ажиллуулахад тулгардаг нийтлэг бэрхшээлийг гаргадаг. 2016 оны судалгаар дараах бэрхшээлүүдийг нэрлэжээ. Сүүлийн жилүүдэд ажил олгогчид техникийн ур чадвараас гадна 2 Хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээл дэх хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээ. 2010., ОУХБ
  • 3. ажил хайгчийн ажлын туршлага, хувь хүний харилцааны соёл, хандлага, ажлын хариуцлага зэрэг зөөлөн ур чадварыг илүүд үздэг болсон байна. Хөдөлмөрийн зах зээлийн барометрийн судалгаанаас ойрын нэг жилд эрэлттэй болон илүүдэлтэй болж байгаа салбар, ажил мэргэжлийн талаарх мэдээлэл авах боломжтой. Түүнээс гадна Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтаас цалин хөлсний бүтцийн судалгаа, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, урт ба дунд хугацааны эрэлт нийлүүлэлтийн судалгаа зэрэг олон судалгаа шинжилгээний ажил хийж байгаа нь ажил мэргэжлийн зөвлөхүүдэд зөвлөгөө мэдээлэл өгөхөд үнэ цэнэтэй мэдээллийн эх сурвалжууд болдог. Манай орны хувьд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээ шаардлагыг хангах ажилгүй иргэн тоон талаасаа олон, ажлын байрны олдоц их байгаа хэдий ч тэр болгон мэргэжлийн ур чадварын шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаагаас гадна ажил хийх сонирхол бага, хөдөлмөрийн сахилга, төлөвшил муу, орон тооны цомхотгол нь тогтвортой ажиллахад сөрөг нөлөөлдөг зэрэг макро, микро түвшин дэх ажилгүйдлийн олон асуудал хүндрэл учруулсаар байна. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн бодлого төлөвлөлт, зохицуулалтыг сайжруулахаас гадна ажиллах хүчний нөөцийг үе шаттайгаар бэлтгэхэд чиглэсэн боловсролын тогтолцоотой холбоотой юм. Иймд хөдөлмөрийн хүмүүжлийг боловсролын үйлчилгээний бүх шатанд олгох, дээд болон техникийн мэргэжилтэй боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн бэлтгэх, боловсролын үнэлгээ, баталгаажилтыг үндэсний ажил мэргэжлийн ангилал, зэрэглэл, цалин хөлсний үнэлгээний системтэй уялдуулах, иргэдийн хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлийг дэмжих шаардлагатай бий болсоор байна. АЖИЛ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ Хүний амьдралын тодорхой мөчлөг бүрт хүмүүс сонголт хийж байдаг. Эдгээр сонголтоос хамгийн эхний, хамгийн хариуцлагатай сонголт нь мэргэжил сонголт юм. Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр анги төгсөөд 10 дугаар ангид элсэн орох уу, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад орох уу, эсвэл зарим нь шууд ажилд орох уу гэдэг сонголтуудыг хийдэг. Харин 12 дугаар анги төгсөөд мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад орох уу, их дээд сургуульд орох уу, шууд ажил хийх үү гэсэн сонголтууд бий болдог. Энэ шилжилтийн зааг дээр ажил мэргэжлийн зөвлөхүүд мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг хүргэж зөв чиглүүлэх хэрэгтэй. Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлттэй илүүдэлтэй мэргэжлийн талаар мэдээлэл өгөхөөс гадна боловсролын салбараас элсэгчдэд зориулсан Монгол Улсад хамгийн хэрэгцээтэй, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн жагсаалтыг гаргадаг
  • 4. болсон. Энэ мэдээлэл нь шинээр оюутан болж байгаа болон их, дээд сургуулиа төгсөөд мэргэжил дээшлүүлэхээр дахин суралцаж байгаа оюутнуудад чухал ач холбогдолтой бөгөөд Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор баталсан үндэсний тэтгэлэгт эрэлттэй мэргэжлээр суралцсан оюутнуудад урамшууллын тэтгэлэг олгодог. Энэхүү урамшуулал нь дотроо 50, 75, 100 хувь гэсэн гурван төрөлтэй байдаг. Мөн бакалаврын өдрийн ангид 3.2-оос дээш голчтой суралцвал, олон улсын байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр, гадаадын нэр хүнд бүхий сургалтын байгууллагатай хамтарсан сургуульд 3 ба түүнээс дээш голч дүнтэй суралцвал олгогдох юм. Оюутан суралцагчдад энэхүү тэтгэлэгээс гадна МУ-ын ерөнхийлөгчийн болон ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг, төрийн сангийн зээд, буцалтгүй тусламж, томоохон компани, банкны тэтгэлэг зэрэг дотоод, гадаадын бусад тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг хүргэнэ. Түүнээс гадна боловсролын байгууллагууд суралцагчдад өөрсдийн тэмүүлэл, үнэ цэнийг ойлгох, нийгэмд өөрийн ач тусыг хэрхэн нэмэрлэх талаар ойлголтыг бүрдүүлэхэд нь туслахтай холбоотой мэдээлэл, зөвлөгөөг өгч чиглүүлнэ. 3.3.АЖИЛ МЭРГЭЖЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖУУД Ажил мэргэжлийн талаар ойлголт авах, гүнзгийрүүлэн судлах эх сурвалжуудыг дотор нь дараах байдлаар ангилан, энэхүү хичээлд танилцуулж байна. Үүнд: 1. Эрх зүйн баримт Монгол Улсын Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн  2-р бүлгийн 8-р зүйл. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх мэдээлллээр хангах үйлчилгээ, 9 дүгээр зүйл. Ажилд зуучлах (2011.06.17)  8.5.Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын агуулга, сургагч багшид тавих шаардлагыг хөдөлмөрийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд тогтооно /2016 оны 02 дугаар сарын 04- ний өөрчлөлтөөр нэмсэн/. Боловсролын тухай хуульд  Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ѐс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ѐсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино гэж заажээ. Боловсролын тухай хуулийн 3.1.12 (2006.12.08 өдрийн нэмэлт)  3.1.12.“боловсролын нийгмийн ажилтан” гэж суралцагч, эцэг эх болон багшийн харилцаа, тэдний нийгмийн асуудлаар үнэлгээ хийх, ганцаарчилсан болон бүлэгт чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө өгөх замаар
  • 5. нийгмийн сөрөг үзэгдлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх, тэдний төлөвшил, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг мэргэжилтэнг. Бага, дунд боловсролын тухай хуулийн 6.1.3 (2002.05.03)  6.1.3. мэргэжлийн чиг баримжаа олгож, бие даан амьдарч хөдөлмөрлөх, үргэлжлүүлэн суралцахад бэлтгэх Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд  Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь бүрэлдэхүүндээ, эсхүл харьяалалдаа мэргэжлийн зөвлөгөө өгөх, үйлдвэрлэл-үйлчилгээ эрхлэх нэгж, бизнес инкубатор, туслах аж ахуйтай байж болно (13.2) гэж тус тус заасан. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, зохистой хөдөлмөр, хувийн бизнес эрхлэх мэдлэг, ур чадвартай залуу үеийг төлөвшүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулна.  Монгол иргэнийг төлөвшүүлэх ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, чанарыг баталгаажуулна хэмээх зорилтын 1-р үе шатанд /2016-2020/  .... Бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүүхэд бүр мэргэжлийн чиг баримжаатай болсон байх. гэсэн зорилтуудыг дэвшүүлсэн. “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-д /Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоол/  Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг багасгаж, боловсрол, ур чадвар, ажил мэргэжлийн үл нийцлээс үүдэлтэй ажилгүйдлээс урьдчилан сэргийлэх; “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-д  “Бүрэн дунд боловсролыг сонголттой, уян хатан хөтөлбөрөөр мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий, ирээдүйд эзэмших мэргэжлийн суурь баримжаа олгох үе хэмээн хөгжүүлнэ” хэмээсэн заалтууд бий. 2. Ном, гарын авлага  Ажил мэргэжлийн чиг баримжаа, 2009., ОУХБ  “Сareer guidance" a handbook for policy makers, 2004., OECD  Карьерын зөвлөхүүдэд зориулсан гарын авлага, 2009., ОУХБ  Ажил хайж буй залууст зориулсан гарын авлага, 2009., ОУХБ
  • 6.  "Ажилд орох зам" ажил хайж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургагч багшийн гарын авлага, 2012., ОУХБ  "Ажилд орох зам" ажил хайж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарын авлага, 2012., ОУХБ  "Мэргэжлийн ертөнц" 2010., ХТБ  "Ажлын хөтөч" ажил хайж буй иргэдийн ширээний ном, 2010., ХТБ  "Ажил мэргэжлийн дэлгэрэнгүй тайлбар толь", 2010., ХТБ  "Ажил мэргэжлийн лавлах толь", 2014.,ХТБ  "Зөв мэргэжил, зөв сонголт" ХЭҮСМҮТөв  "Мэргэжлээ сонгох нь" 2013., Д.Гомбо нар  Ажил, амьдралын чиглүүлэгч. 2015., Ш.Сосорбарам  Өөрчлөлтийг чиглүүлэгч төв ТББ 2015., 10 цуврал ном o Мэргэжлээ зөв сонгож ирээдүйнхээ эзэн болохуй o Сонирхлоо олж тогтоох нь буюу өөрийгөө илүү сайн таньж мэдэх арга o Сонирхлоо олж тогтоох нь буюу ажил мэргэжлийн судалгаа хийх нь o Өөрт байгаа зэвсэгээ тодорхойлох нь o Сургуулиа сонгох нь o Ажлын байранд шууд очих гэж байна уу? o Ирээдүйгээ төлөвлөж өөрийгөө бэлдэхүй o Ажилдаа зохицож өөрийгөө хөгжүүлэхүй o Ажил хөдөлмөрт өөрийгөө бэлтгэх хөтөч-1 "Ирээдүйгээ төлөвлөхүй", o Ажил хөдөлмөрт өөрийгөө бэлтгэх хөтөч-2 " Ажлын ертөнц рүү алхан орохуй", o Ажил хөдөлмөрт өөрийгөө бэлтгэх хөтөч-3 "Ажилдаа эзэн болохуй"  Мэргэжлээ зөв сонгоход тань" 2012., Эмос клуб 3. Видео, аннимейшн  Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар 3 цуврал видео o Нэгдүгээр хэсэг: ЕБС-ийн дунд ангийханд зориулсан видео https://www.youtube.com/watch?v=X0xXtDwfivM o Хоёрдугаар хэсэг: Ахлах ангийн сурагчдад зориулсан видео https://www.youtube.com/watch?v=e6EanNIglTM o Гуравдугаар хэсэг: Их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан видео https://www.youtube.com/watch?v=CVtjUP3Tuwg  Америкт төгсөгчдийн холбоо “Зөв сонголт, гэрэл ирээдүй” төсөл-10 цуврал аннимейшн o Мэргэжил сонголт хэрэгтэй юу? https://www.youtube.com/watch?v=3tSLth9lxWw
  • 7. o Мэргэжил сонголтод нөлөөлдөг хүчин зүйлс https://www.youtube.com/watch?v=b4mbU7t0w3o o Мэргэжлээ зөв эсвэл буруу сонговол https://www.youtube.com/watch?v=Rxb8WFfVbF8 o Хүсэл сонирхлоо тодорхойлох https://www.youtube.com/watch?v=NLAlk_4UKkE o Авьяас ур чадвараа нээх https://www.youtube.com/watch?v=uy05QajOewk o Хөдөлмөрийн зах зээл https://www.youtube.com/watch?v=KcVuj5M6lOA o Ирээдүйн чиг хандлага https://www.youtube.com/watch?v=Se63OFpTD5g o Сонгосон мэргэжлээ нарийвчлан судлах нь https://www.youtube.com/watch?v=UCwjh1rd9oo o Өөрийгөө бэлтгэх https://www.youtube.com/watch?v=RRB74G8wmq0 o Өөрийгөө таних сорилууд https://www.youtube.com/watch?v=v0- RUcMwBrY  Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ, теле сургалт https://www.youtube.com/watch?v=VF-K7CunM5c  Мэргэжил Сонголт - БЗД-ийн Хөдөлмөрийн хэлтэс https://www.youtube.com/watch?v=SqOBob_ASOU 4. Вэбсайт  Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам- www.mlsp.gov.mn  Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар- o www.hudulmur-halamj.gov.mn o www.mergejil.mn o www.amtt.mn  Нийслэлийн хөдөлмөр эрхлэлийн газар- www.ubbirj.ub.gov.mn  Мэргэжлийн боловсрол, сургалт, түншлэл ТББ- www.vetp.mn  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам- http://www.mecss.gov.mn/s  Нийслэлийн боловсролын газар-www.edub.edu.mn  Боловсролын үнэлгээний төв-www.eec.mn  Монголын оюутны холбоо-www.student.org.mn  Монголын ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо- www.careerguidance.org.mn