More Related Content
DOCX
PDF
Олон улсын эдийн засгийн харилцаа PPT
Хувьцаа, хувьцааны үнэлгээ PPTX
Лекц №4 Санхүүгийн зах зээл PPTX
бизнесийн эрх зүй лекц № 2 PPTX
PPTX
PDF
What's hot
PDF
Санхүүгийн эрсдэл ба өгөөж PDF
PPTX
PPTX
даатгалын зах зээлийн хөгжил монголд DOCX
1. санхүүгийн-хяналт-шалгалтын-эрх-зүйн-орчин PDF
Санхүүгийн шинжилгээ /санхүүгийн тайлангийн шинжилгээ, харьцаа, санхүүгийн хү... PDF
Үндэсний тооцооны систем /Үндэсний нийт бүтээгдэхүүн, Дотоодын нийт бүтээгдэх... PPTX
Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх арга зүй PPT
DOCX
PPTX
санхүүгийн зах зээл, ббсб PPT
Б.Алтанцэцэг Ч.Буяндэлгэр - Ашигт ажиллагааны шинжилгээ PDF
Төрийн албан бичиг хэрэг хөтлөлтийн заавар PDF
Орчин үеийн менежментийн чиг хандлага ба удирдахуйн сэтгэлгээний шинэчлэл, ши... PPTX
УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ХИЙГДЭХ МАРГААНЫ ТӨРЛҮҮД DOCX
PDF
PPTX
Сөрөг дам нөлөөг арилгах төрийн зохицуулалт ж. мягмардорж төрийн санхүү PPTX
PPTX
нүб түүний системийн байгууллага, олон улсын бага хурал Viewers also liked
PPT
Hanseatic League of a New Era: international collaboration for the developmen... PDF
Компанийн засаглалын тайлан 2013 02 (1) PPTX
DOCX
PPT
PPTX
PPTX
DOCX
Б.Гэрэлтуяа О.Намуунцэцэг - БИЗНЕСИЙН УХААЛАГ МЭДЭЭЛЛИЙГ СУДЛАХ НЬ (Business... PPT
олон улсын зах зээл дээр гарах стратеги Similar to оуб лекц №11
PPTX
Hurungu oruulaltiin erkh zui DOCX
шинэ иргэншил дээд сургу уль PDF
PDF
6. Enhancing Financial Access For Startups By Byambaa PPTX
PPT
PPTX
PDF
2013.06.19 Лондонгийн хөрөнгийн биржтэй хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа - ши... DOC
Т. Одонтуяа, С. Золжаргал, А. Ариунжаргал, С. Одцэцэг - ОРЧИН ҮЕИЙН ХАНГАМЖИЙ... PDF
1. Entrepreneurship In Mongolia By Batnasan DOC
аутсорсингийн тухай үндсэн ойлголтууд PPTX
PPTX
PPTX
PDF
2013.02.24 Майн инфо ХХК-ний товч танилцуулга, Зоригт PDF
2013.04.19 Шууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдв... PPT
PPTX
Бизнесийн хөрөнгө оруулалт DOC
nyamsuren hamtran ajillah geree shuud hewleh PDF
More from Khaliuna Khina
PPT
PPT
PPTX
PPT
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
PPTX
оуб лекц №11
- 1.
- 2.
- 3.
• Гадаад хөрөнгөоруулалтыг хэрэгжүүлэх
нэг арга зам нь хамтарсан үйлдвэр
байгуулах явдал юм. Хамтарсан үйлдвэр
байгуулах нь хөрөнгө оруулагч болон
хөрөнгө хүлээн авагчийн аль алиных нь
ашиг сонирхолд нийцсэн, харилцан
ашигтай бизнес байх ёстой, эс тэгвээс
нилээдгүй сөрөг үр дагавар гарч болзошгүй
байдаг.
- 4.
- 5.
Түүхэн хөгжил
Хамтарсан үйлдвэрийнэхлэл нь 1870-аад оны үед АНУ-д
тавигдсан ба хөгжлийн эхэн үедээ уул уурхай, алт
олборлох гэх мэт хүнд үйлдвэрийн салбарт томоохон
хэмжээний төсөл хэрэгжүүлэх маягаар хөгжиж байсан.
Сүүлийн жилүүдэд жижиг дунд үйлдвэрийн салбарт
нилээд хурдацтай хөгжиж байна.
Монгол орны хувьд ч 1920-оод оны дунд үеэс 1990 он
хүртэл Монгол ноос, Монгол банк, Монгол транс, Төмөр
зам, Эрдэнэт, Мардай г.м томоохон бүтээн босголтуудад
хөрөнгө оруулалт их хийгдэж байсан.
- 6.
Харин “joint venture“ буюу хамтарсан үйллдвэр
гэдэг нэр томъёо нь дэлхийн хоёрдугаар дайны
дараа бизнесийн ертөнцөд өргөн хэрэглэгдэж
эхэлжээ.
• Мөн К.Шмитгофф “хамтарсан
үйлдвэр гэдэг нь худалдаа, санхүү,
техникийн шинжтэй тодорхой
зорилтыг шийдвэрлэхийн тулд
хоёр болон түүнээс дээш талууд
хамтран ажиллах хэлбэр” гэж
өргөн утгаар тодорхойлжээ.
Хамтарсан
үйлдвэрийн
талаар олон
тодорхойлолт
байдгаас
заримыг
дурдвал:
- 7.
• Манай улсынГХО-ын тухай хуулийн
11дүгээр зүйлд “Монгол Улсын хууль
тогтоомжийн дагуу байгуулагдсан, өөрийн
хөрөнгө нь 100 мянган америк доллар буюу
түүнтэй тэнцэх төгрөгөөс дээш, түүний 25-
аас доошгүй хувь нь гадаадын хөрөнгө
оруулагчийн хувь хөрөнгөөс бүрдсэн аж
ахуй нэгжийг гадаадын хөрөнгө
оруулалттай аж ахуйн нэгж гэнэ” гэж
тодорхойлсоноос үзвэл хамтарсан үйлдвэрийн
дүрмийн сангийн 25-аас доошгүй хувийг
гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хөрөнгө
нь эзэлж байх шаардлагатай байна.
- 8.
Олон улсын практиктхамтарсан үйлдвэрийн
дараах үндсэн хоёр хэлбэр байдаг байна. Үүнд:
Хувь нийлүүлсэн (корпорацийн – corporate
joint venture)
хуулийн этгээдийн эрхгүй буюу хамтын
ажиллагааны гэрээний үндсэн дээрх
(constractual буюу non - corporate joint venture )
- 9.
Хувь нийлүүлсэн
хамтарсан үйлдвэрнь
Бие даасан хуулийн этгээд байдаг ба
өмчлөгчид нь өөрчлөгдсөн ч цаашид
оршин тогтнох эрх зүйн чадвартай байна.
Энэ үед хэн илүү хувь нийлүүлсэн нь
давуу эрхтэй байдаг ба дүрмийн санг
биет бус хөрөнгөөр бүрдүүлж болно.
- 10.
• Оруулсан хөрөнгөоруулалт нь нийт
хөрөнгө оруулалтын хэдэн хувийг
эзэлж байна гэдгээс шалтгаалж
дараах 3 байдлаар ангилдаг.
- 11.
Дийлэнх хувийн хөрөнгөоруулалттай
majority owned .
• хөрөнгө оруулагч тал нийт хөрөнгийн 50-аас дээш хувийг
эзэмшихийн зэрэгцээ үйлдвэрлэл, үйлчилгээний үйл
ажиллагааг захиран, зарцуулах бүрэн эрхтэй,
Тэгш хөрөнгө оруулалттай Co - owned.
• Ижил хувийн хөрөнгө оруулалттай 50:50, өөрөөр хэлбэл,
талууд бүх үйл ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцоно.
Цөөнх хувийн хөрөнгө оруулалттай minority
owned
•Хөрөнгө оруулагч тал нийт хөрөнгө оруулалтын 49-өөс
доош хувийг эзлэх ба компаний үйл ажиллагаанд шууд
оролцох эрхгүй.
- 12.
• Харин хуулийнэтгээдийн эрхгүй
хамтарсан үйлдвэрийн хувьд
оролцогчдын эд хөрөнгийн харилцаа нь
гэрээгээр зохицуулагдах ба бие даасан
хуулийн этгээдийн эрхгүй байдаг.
• Хуулийн этгээдийн эрхгүй хамтарсан
үйлдвэрийн дараах төрлүүд байна гэж
үздэг. Үүнд :
- 13.
Хавсран гүйцэтгэх гэрээ subcontract
Компенсацийн гэрээ compensation
Бүтээгдэхүүн хуваах гэрээ product sharing contract
Үйлчилгээний гэрээ risk service contract
Маркетинг, менежментийн гэрээ marketing, management
contract
Лицензийн гэрээ licenzing contract г.м байдаг.
- 14.
Хавсран гүйцэтгэх гэрээ
•Компаниудтүүхий эд эсвэл
бүтээгдэхүүний бүрдэл
хэсгүүдийг нийлүүлэн эцсийн
бүтээгдэхүүн захиалах мөн зөвхөн
бүрдэл хэсгүүдийг үйлдвэрлүүлж,
тэдгээрийгээ цаашид угсрах,
худалдаалах асуудлыг гэрээгээр
тохирох явдал юм.
- 15.
Компенсацийн гэрээ
• Энэнь уул уурхайн салбарт голдуу
хэрэглэгддэг ба гадаадын компани тоног
төхөөхөмж, техник, технологийг зээлээр
болон лизингээр өгөх, мөн тэдгээрийг
худалдан авахад зориулж зээл олгодог.
Нөгөө тал үйлдвэрлэлийн хэрэгслийн
өртөг, лизингийн төлбөр, зээл болон
зээлийн хүүг үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүний тодорхой хэсгээр төлөх
асуудлыг гэрээгээр тохиролцдог байна.
- 16.
Бүтээгдэхүүн хуваах гэрээ–
•Энэ нь байгалийн нөөцийг, ялангуяа газрын
тосны салбарт олборлох, ашиглах үйл
ажиллагаанд хэрэглэгддэг.
•Засгийн газрууд болон газрын тос олборлогч
компаниуд сонирхлынхоо дагуу 2 үндсэн
системийн аль нэгээр нь газрын тосны үйл
ажиллагаа явуулахаар тохиролцдог.
•концессийн concessionary
•гэрээний constractual
- 17.
Бүтээгдэхүүн хуваах гэрээнийүндсэн нөхцлүүд:
• Засгийн газар газрын тосны гэрээлэгч компаниудтай
бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх бүхий
байгууллагыг байгуулна.
• Хайгуул олборлолтын бүх зардал, эрсдэлийг газрын тосны
гэрээлэгч компани бүрэн хариуцна.
• Гэрээлэгч компанийн үйл ажиллагаанд Засгийн газар
хяналт тавьж, гэрээлэгчийн жил бүрийн төсөв, төлөвлөгөөг
Засгийн газрын байгууллага хянаж батална.
• Гэрээлэгч компанийн зарцуулсан зардлыг нөхөхөд
олборлосон тосны зарим хэсгийг зориулж, үлдсэн хэсгийг
ЗГ, гэрээлэгч компани гэрээнд тохирсон харьцаагаар
хуваан авна.
• Гэрээлэгч компанийн импортолсон газрын тосны бүх тоног
төхөөрөмж гэрээний хугацаа дууссаны дараа ЗГ-н өмч
болон үлдэнэ
- 18.
Үйлчилгээний гэрээ
• Үүнийгаз турших гэрээ ч гэж хэлдэг. Ойрхи Дорнодод 1970
оноос нефтийн салбарт анх хэрэглэж эхэлсэн ба гадаадын
оролцогч тал нефтийг олж илрүүлэх хүртэлх судалгаа,
хайгуулын ажлыг хийж гүйцэтгэдэг.
Үйлчилгээний гэрээний үндсэн нөхцлүүд:
• Олборлосон хий, газрын тосыг зөвхөн ЗГ мэдэж зарцуулна.
• Гэрээлэгч газрын тосны компани үйлчилгээнийхээ төлбөрт
газрын тос худалдан авах үүрэгтэй байж болно.
• Үүний эсрэгээр, гэрээлэгч компани бүтээгдэхүүн хэлбэрээр
төлбөр авч болно.
• Гэрээлэгч компани авсан төлбөрөөсөө татвар төлнө.
• Хэрэв олборлолт ашигтай байхаар бол гэрээлэгч олборлох
үйл ажиллагааг ЗГ-т шилжүүлэн өгөх үүрэгтэй байж болно.
- 19.
- 20.
Цэвэр үйлчилгээний гэрээ
•Гадаадыноролцогч тал нефтийн олборлолтод
шаардлагатай техник, технологи, ноу-хауг
нйилүүлж, мэргэжилтнээр хангах ба
эдгээртэй холбоотой бүх эрсдлийг хариуцдаг.
Харин үйл ажиллагааны бүхий л зардалыг
олборлогч орны ЗГ хариуцдаг. Үйлчилгээ
үзүүлсэн гадаадын тал олборлосон нефтийн
20-50%-ийг Дэлхийн зах зээлийн үнээс 3-10%
хямд худалдан авах эрхтэй байж болно.
- 21.
Эрсдэлтэй үйлчилгээний гэрээ
•Өмнөхөөсялгаатай нь олборлогч орны ЗГ
ашиглах үеийн эрсдлийг өөрөө харицах ёстой.
Ийм гэрээ ховор бөгөөд Ойрхи Дорнодын
хөрөнгө мөнгөтэй, зөвхөн гадаадын туршлага,
технологийг ашиглах гэсэн орнуудад л
тохиолддог. Гадаадын тал үйлчилгээ
үзүүлснийхээ хөлсөнд олборлосон нефтийн
тодорхой хэсгийг дэлхийн зах зээлийн үнээс 1
хүртэл хувиар доогуур үнээр мөн үнийн
хөнгөлөлтгүйгээр эхний ээлжинд худалдан
авах эрхийг эдэлж болно.
- 22.
Менежментийн гэрээ
•Байгууллагын өдөртутмын
удирдлагын үйл ажиллагааг гадаадын
мэргэжилтнээр удирдуулан
ажиллуулахаар хийсэн гэрээ юм.
•Маркетинг, менежментийн гэрээний
үед төлбөрийг борлуулалтын нийт
орлого болон ашгаас хувиар тооцож
төлдөг.
- 23.
Лицензийн гэрээ
•Гадаадын оролцогчдоостүүний
барааны тэмдэг, патент, ноу-хау
зэргийг лицензийн гэрээний үндсэн
дээр худалдан авах үйл ажиллагаа ба
төлбөрийг роялти хэлбэрээр хйидэг.
Үүний нэг түгээмэл жишээ бол
франчайзинг юм.
- 24.
- 25.
- 26.
- 27.
Түншээ олох.
•Интернэтийн вебсайт, худалдаа аж үйлдвэрийн
танхим болон гадаадын хөрөнгө оруулалтын
газраар дамжуулан, мөн олон улсын хэмжээнд
тендер зарлах, үзэсгэлэн худалдаан оролцох г.м
олон арга байж болно.
Холбоо тогтоох.
•Хамтарсан үйлдвэр байгуулах сонирхолтой
талууд холбогдох улсын хууль тогтоомжтой
танилцаж, хамтран ажиллах зарчим, дүрмийн
сан бүрдүүлэх журмаа тохиролцоно.
- 28.
Техник . ЭЗ-нтооцоо,
судалгаа хийж бизнес
төлөвлөгөө боловсруулах.
•Хамтарсан үйлдвэр байгуулж,
эрхлэхээр төлөвлөж байгаа үйл
ажиллагааны чиглэл тус бүрээр
техник-эдийн засгийн тооцоо
судалгааг хийх ба дараах зүйлийг
багтаавал зохино.
- 29.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний захзээлийн нөхцөл
байдлын судалгаа
Үйлдвэрлэлийн үндсэн болон туслах материалын
судалгаа, хаягдал түүнийг дахин боловсруулж болох
эсэх, экологи, эрүүл ахуйн шаардлага
Ажиллах хүчин, техник тоног төхөөрөмж, цахилгаан,
дулаан, ус зэрэг үйлдвэрлэл үйлчилгээг хэвийн
явуулахад шаардлагатай зүйлсийн хэрэгцээ г.м
Дээрх бүгдээс үндэслэн үр ашгийн тооцоо хийх
- 30.
• Монгол улсадхамтарсан үйлдвэр
байгуулах зөвшөөрлийг хөрөнгө
оруулагчдын өргөдлийн үндсэн дээр
Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад
худалдааны агентлаг ГХОГХА - аас
олгодог.
• Гадаадын хөрөнгө оруулалттай
компанийн гэрчилгээ авсны дараа
Татварын ерөнхий газарт ТЕГ бүртгүүлж
МУ-н хуулийн этгээд болох бөгөөд тус
улсын хууль тогтоомжийн дагуу үйл
ажиллагаагаа явуулна.
- 31.
• Засгийн газрын140-р тогтоолоор гадаадын
хөрөнгө оруулах тэргүүлэх ач холбогдол бүхий
салбарын жагсаалтыг баталсан ба энд
хамаарагдах гадаадын хөрөнгө оруулалттай аж
ахуйн нэгжийн дүрмийн санд гадаадаас оруулах
технологийн зориулалттай тоног төхөөрөмж нь
гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөгднө.
• Газар ашиглах гэрээний үндсэн хугацаа
эхний ээлжинд 60 жилээс илүүгүй байх ба
гэрээнд заасан анхны нөхцлөөр нэг удаа 40
хүртэл жилээр сунгаж болно.
- 32.
• Монгол улсад20 сая америк доллар буюу
түүнтэй тэнцэх төгрөгөөс доошгүй
хэмжээний хөрөнгө оруулах хөрөнгө
оруулагч хүсэлт гаргавал түүний үйл
ажиллагаа явуулах орчныг тогтвортой
байлгах эрх зүйн баталгаа болгож Монгол
Улсын ЗГ-г төлөөлж татварын бодлогын
асуудал эрхэлсэн ЗГ-н гишүүн уг хөрөнгө
оруулагчтай тогтвортой байдлын гэрээг
байгуулж болно.
- 33.
- 34.
- 35.
• Хамтарсан үйлдвэрийнгэрээг хоёр
тал харилцан тохиролцож Монгол
улсын холбогдох хууль тогтоомжийг
зөрчихгүйгээр байгуулах
шаардлагатай ба дараах зүйлийг
тусгадаг байна. Үүнд :
- 36.
• Ерөнхий зүйл.Хэн хоёрын хооронд, ямар
зорилгоор байгуулагдаж байгаа тухай заана.
• Хамтарсан компаний зорилго, үйл ажиллагаа.
Гэрээнд зааснаас өөр үйл ажллагаа явуулах
ёсгүй.
• Оролцогч талууд. Хоёр талаас ямар компани,
хувь хүн оролцож байгааг тодорхой заана.
• Талуудын эрх, үүрэг, хариуцлага. Хоёр талын эрх,
үүргийг нарийн зааглаж тусгахаас гадна ямар
тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэхийг
тодорхой заана.
• Компаний нэр, байршил, эрх хэмжээ. Оноосон
нэрийн зөвшөөрөл авч, албан ёсны хаягаа
тодорхой бичихээс гадна Монгол улсын хуулийн
дагуу эрх хэмжээгээ тодорхойлсон байна.
- 37.
• Дүрмийн сан.Нийт дүрмийн сан, хоёр талаас
оруулсан хэмжээ болон хөрөнгийн байдал,
дүрмийн санг өөрчилж болох эсэх талаа тусгана.
• Удирдлага, зохион байгуулалт. Удирдлага,
зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийг томилох,
ажил үүргийн хуваарийг тусгадаг.
• Хүний нөөц, ажиллах хүчний асуудал. Тэргүүн
ээлжинд Монгол улсын иргэдийг хөдөлмөрийн
хуулийн дагуу авч ажлуулах ба гаднаас ямар
мэргэжилтнийг тэргүүн ээлжинд авах тэдний
оршин суух асуудлыг хэрхэн шйидвэрлэх,
хөдөлмөрийн гэрээ зэргийн талаар тусгана.
• Хамтарсан компаний эдийн засгийн үйл
ажиллагаа, татвар, санхүү, бүртгэл, хяналт.
Монгол улсын холбогдох хууль эрхийн актын дагуу
санхүү бүртгэлийг хөтлөх түүнд тавих хяналт,
холбогдох татвар, хураамж, төлбөрийг төлөх,
нөөцийн болон бусад сангуудыг байгуулах
зэргийг тусгана
- 38.
• Даатгал. Альулсын даатгалын байгууллагад
ямар нөхцлөөр даатгах тухай заана.
• Татан буулгах. Ямар тохиолдолд хамтарсан
үйлдвэрийг хэн татан буулгах, хөрөнгийг хэрхэн
хуваарилах зэрэг асуудлыг тусгана.
• Давтагдашгүй хүчин зүйл. Давтагдашгүй хүчин
зүйл болсон гэдгийг хэн батлах, ямар тохиолдолд
хэдий хугацаагаар сунгах, үүргээсээ татгалзах,
цуцлах
• Арбитр. Ямар тохиолдолд арбитрт хандах, аль
улсын, ямар төрлийн арбитраар шийдвэрлүүлэх
Эрх үүрэг шилжүүлэх, худалдаалах. Ямар
байдлаар эрх, үүргээ нэг нэгэндээ болон
гуравдагч этгээдэд шилжүүлж, худалдаж болох
талаар харилцан тохиролцож тусгана.
- 39.
• Хамтарсан компанийажиллах хугацаа. Ямар
хугацаагаар ажиллах, хэрхэн сунгах талаар
заана.
• Хэл. Ямар хэлээр, хэдэн хувь үйлдсэн,
тэдгээрийн хүчинтэй эсэх, ажлын болон албан
ёсны хэл аль нь байх, гэрээг тайлбарлахад
маргаан гарсан үед аль хэл дээрх гэрээг
баримтлах зэрэг.
• Нэмэлт нөхцөл. Хоёр тал харилцан
тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт
өөрчлөлт оруулж болох ба энэ талаар тусгана.
• Хоёр талыг төлөөлж чадахуйц хүмүүс гарын
үсгээ зурж, тамгаа дарсан байна.
- 40.