Skip to main content
Recommended
PPTX
PDF
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
PPTX
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 8 ШИДС
PDF
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
PDF
Financial management lecture 1
PPTX
PDF
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
PPTX
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
PPT
PPTX
PDF
PPT
PDF
Sanhuugiin tailangiin shinjilgee 2
DOCX
PDF
PPT
PDF
Лекц 4 Байршлын шийдвэр гаргалт
PPTX
PPT
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
PPTX
санхүүгийн тайлангийн оношлогоо ба санхүүгийн төлөвлөлт
PPTX
PPTX
PPTX
Арилжааны банк гэж юу вэ?
PPTX
PPTX
Lekts 5 tulburiin chadwar [repaired]
PPTX
PPTX
Лекц №4 Санхүүгийн зах зээл
PPTX
PDF
PPTX
More Related Content
PPTX
PDF
Санхүү, НББ-ийн мэдээллийн систем
PPTX
Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээл 8 ШИДС
PDF
Санхүүгийн тайланг зөв цэгцтэй ойлгох нь
PDF
Financial management lecture 1
PPTX
PDF
Sanhuugiin tailangiin butets zohion baiguulalt
PPTX
Мөнгөн гүйлгээний тайлангийн шинжилгээ
What's hot
PPT
PPTX
PDF
PPT
PDF
Sanhuugiin tailangiin shinjilgee 2
DOCX
PDF
PPT
PDF
Лекц 4 Байршлын шийдвэр гаргалт
PPTX
PPT
Мөнгөний үүрэг, онол болон эрэлт, нийлүүлэлт /Тооны онол, Кейнс, Фрейдман гэх...
PPTX
санхүүгийн тайлангийн оношлогоо ба санхүүгийн төлөвлөлт
PPTX
PPTX
PPTX
Арилжааны банк гэж юу вэ?
PPTX
PPTX
Lekts 5 tulburiin chadwar [repaired]
PPTX
PPTX
Лекц №4 Санхүүгийн зах зээл
PPTX
Similar to Nbbism biydaalt 2 hevleh
PDF
PPTX
PDF
Erpsoftware 120423234227-phpapp01
PDF
Erpsoftware 120423234227-phpapp01
PPTX
DOC
аутсорсингийн тухай үндсэн ойлголтууд
PPTX
DOCX
PDF
PPTX
PPTX
PDF
DOC
Т. Одонтуяа, С. Золжаргал, А. Ариунжаргал, С. Одцэцэг - ОРЧИН ҮЕИЙН ХАНГАМЖИЙ...
DOCX
DOC
Э.ДАЙРИЙМАА - БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮГЭЭЛТИЙН МАРШРУТ БОЛОВСРУУЛАХ АСУУДАЛД
PPTX
2024 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН -12-25vdvsdvdsv.pptx
PPTX
PPTX
PPT
012 мэдээллийн технологийн байгууллагын болон глобал удирдлага
PDF
ERP мэдээлэл, тооцооллын систем
Nbbism biydaalt 2 hevleh 1. САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ
ӨДРИЙН ХӨТӨЛБӨР
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТЭНХИМ
АЖИЛЛАВАР
Сэдэв: Ажил гүйлгээ боловсруулалтын систем
Хичээлийн нэр: Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем
Хичээлийн код AIS331
Анги, групп 172
Гүйцэтгэсэн:
Э.Мөнхзул
А.Баярцэцэг
Ц.Сэлэнгээ
FA11B232
FA11B096
FA12B023
Шалгасан: Ц.Хатанхангай МВА
Улаанбаатар хот
2014 оны 12 дугаар сар 15
2. i
Агуулга
I. Оршил ……………………………………………………………………………………..1
II. Үндсэн хэсэг ……………………………………………………………………………..2
ICEMARK” зайрмагны үйлдвэрийн танилцуулга ………………………………………...2
Орлогын цикл ………………………………………………………………………………2
Зарцуулгын цикл ……………………………………………………………………………..8
Нөөц менежментийн цикл ………………………………………………………………….9
Ерөнхий дэвтэр ба санхүүгийн тайлангийн цикл …………………………………………10
Бүтээгдэхүүн хувиргалтын мөчлөг ……………………………………………………….11
III. Дүгнэлт ………………………………………………………………………………....18
IV. Номзүй ……………………………………………………………………………………19
3. I. ОРШИЛ
Энэхүү бие даалтын хүрээнд манай баг “ТЕСО Корпораци”-ийн “ICEMARK”
зайрмагны үйлдвэрийг сонгон авч тухайн байгууллага дээр орлого, зарцуулга,
нөөцийн менежмент, бүтээгдэхүүн хувиргалт, ерөнхий дэвтэр ба санхүүгийн
тайлагналын циклийг тодорхойлж, олж авсан мэдлэгээ бататгаж, бодит байгуулагын
үйл ажиллагаатай холбон практик туршлага олж авахад оршино.
4. II. ҮНДСЭН ХЭСЭГ
ICEMARK” зайрмагны үйлдвэрийн танилцуулга
Хэрэглэгчиддээ “Аз жаргалын амт”-ыг хүргэх уриатай “Айсмарк” зайрмагны
үйлдвэр нь 2003 онд байгуулагдсан. Анх Бамбар нэр төрлийн аарцан зайрмагийг
үйлдвэрлэлд нэвтрүүлж эдүгээ 2012 оны байдлаар 27 нэр төрлийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэж Монгол улсын хувьд сүү, сүүн бүтээгдэхүүн болох зайрмагны зах зээлд
тэргүүлэгч байр суурийг эзэлж байна.
Айсмарк зайрмагны үйлдвэр нь 2012 онд үйлдвэрлэлийн барилга болон тоног
төхөөрөмжийн шинэчлэл хийж тус оны 6-сарын 27-оос эхлэн шинэ үйлдвэрийн байраа
хүлээн авч 2012 оны 10-р сараас эхлэн шинэ байрандаа үйл ажиллагаа явуулж байгаа
билээ.
“Айсмарк” зайрмагны үйлдвэр нь 2003 онд хэрэглэгчиддээ “Аз жаргалын амт”-
ыг хүргэх уриатайгаар байгуулагдсан түүхтэй. Уг үйлдвэр нь чанарын удирдлагын
тогтолцоог нэвтрүүлэн 2013 онд “MNS ISO 9001: 2010” –аар баталгаажиж “чанартай,
эрүүл бүтээгдэхүүнийг хүнд ээлтэй орчинд бүтээмж өндөртэйгөөр үйлдвэрлэх” эрхэм
зорилгын хүрээнд ажиллаж ирсэн билээ. Энэхүү зорилгодоо хүрэх хичээл зүтгэлийн үр
дүнд богино хугацаанд Монголын зайрмагны зах зээлд үйлдвэрлэлийн хүчин чадал,
борлуулалтын хэмжээгээрээ тэргүүлэгч үйлдвэр болж чадсан байна.
Орлогын цикл
Зорилго, гүйцэтгэх үүргүүд
1. Худалдан авагчаас захиалга хүлээн авах
Айсмарктай гэрээтэй ажилладаг гэрээт борлуулагчид нь анхны захиалга буюу гэрээт
борлуулагчаар бүртгүүлэхдээ хариуцсан төлөөлөгч нь Айсмарк дээр биеэр ирж
бүртгүүлдэг ба ингэснээрээ цаашид Айсмарк-ын борлуулалтын менежерүүд түгээлтийн
машинаараа өөрсдөө хүргэж өгдөг байна.
2. Худалдан авагчийн зээлийг шалгах
Борлуулалтын менежерүүд түгээлт хийхийн өмнө өөрт ногдох худалдан авагчдынхаа
зээлийн үлдэгдлийн мэдээллийг авч байж түгээх материалаа бүрдүүлнэ. Хэрэв аль нэг
гэрээт борлуулагч нь захиалгынхаа тооцоог хийгээгүй байх аваас айсмаркын зүгээс
түүнд тооцоогоо дуусгахаас нааш дахин түгээлт хийдэггүй болно. Мөн зээлээ төлөх
чадварыг харгалзан үзэж борлуултаа зээлээр хийдэг байна.
3. Борлуулалтын захиалга бэлтгэх
Зээлээр борлуулахаар батласан захиалгын албан ёсны баримт бичигийг урьдчилан
нэхэмжлэх горимоор бэлтгэдэг байна. Тус компаний хувьд борлуулалтын менежерүүд
барааг нь түгээхдээ дараачийн захиалгын хугацаа, тоо хэмжээг нь лавласнаар
дараачийн захиалга үндсэндээ бэлтгэгддэг.
4. Ачуулах бүтээгдэхүүнийг цуглуулах
Үйлдвэрэээс бэлэн болсон бүтээгдэхүүнүүдийг автомат агуулахруу шилжүүлдэг.
Борлуултын захиалгын баримт бичиг дээр үндэслэн агуулахаас түгээлтийн машины
бүхээгтээ ачигч машины тусламжтай байрлуулдаг.
5. 5. Бүтээгдэхүүнийг ачуулах
Барааг хүргэлт хийхээс өмнө барааг боож баглааны хуудас бэлтгэн хавсаргадаг бөгөөд
барааг өөрийн машинаар зөөдөг байна.
6. Борлуулалтын нэхэмжлэл илгээх
Борлуулалтын менежер түгээлтээ хийсний дараагаар борлуулалтын нэхэмжлэлийг
гурван хувь бэлтгэн нэгийг нь өөртөө, нэгийг нь харилцагчид, нэгийг нь санхүүгийн
албаруугаа илгээдэг. Нэхэмжлэл дээр төлбөр хийх эцсийн хугацааг зааж өгсөн байна.
7. Мөнгө хүлээн авах, хадгалах
Борлуулалтын менежер түгээлтийг хийхдээ өмнөх түгээлтийн мөнгийг худалдан
авагчаас авах ба түгээлтээ дуусгасны дараа касс, бэлэн мөнгө хариуцсан нягтлан
бодогчид хураалгана.
8. Ажил гүйлгээг бүртгэх
Нягтлан бодогч мөнгийг хүлээн авмагцаа бүртгэлд тусгана.
Орцын баримтууд
- Бараа материал хүлээн авалтын баримт
- Бараа материалын орлогын баримт
- Бараа материалын зарлагын баримт
- Бараа материал гаргах зөвшөөрөл
- Агуулахын бүртгэл
- Шаардах хуудас
- Бараа материалын тооцоо бодсон баримт
- Бэлэн мөнгөний орлогын баримт
- Төлбөр гүйцэтгэгч байгууллагын төлбөрийн хүсэлт
- Бэлэн мөнгөний тооллогын баталгаа
- Мөнгөний орлогын журнал
- Мөнгөн урьдчилгааны тайлан
- Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан
- Бэлэн мөнгөний зарлагын баримт
- Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл
- Төлбөрийн хүсэлт
- Нэхэмжлэх
- Мөнгөний урьдчилгааны тайлан
- Тооцооны үлдэгдлийн баталгаа
- Бараа материалын тайлан
Боловсруулалт
Орлогын мөчлөг дэх мэдээний урсгал ба боловсруулалтыг борлуулалт, мөнгө хүлээн
авалт, авлагын дансны ажил гүйлгээг боловсруулах боловсролт хийгддэг байна.
Нягтлан бодох бүртгэлийн хяналт
ТЭСО компаний хувьд Гадаад валютын ханшийн эрсдлийг тооцож ханшын олон
хэлбэрээр төсвөө тооцож үздэг. Мөн хүүгийн эрсдлийг тооцдог доорх жишээн дээр
харуулах болно. Бизнес моделийг хийж компани тус бүрийн ерөнхий үйл ажиллагааг
хянан ажил бүр дээрх эрсдлийг тооцдог.
6. № Учирч болзошгүй
эрсдэл
Урьдчилан сэргийлэх арга
зам
Хохирлыг бууруулах арга
хэмжээ
1 Түүхий эдийн
тасалдал
Импортын явцад гарах
сааталыг судлах, заасан
хугацаанд хуваарийн дагуу
явуулахыг тохиролцох,
түүхий эдийн нөөц дуусахаас
3 долоо хоногийн өмнө
захилгыг өгөх
Түүхий эд тасалдсан
тохиолдолд түүхий эдийг
хамгийн ойр газраас
хамгийн хурдан захиалах
боломжийг судлах, өөр нэр
төрлийн бүтээгдэхүүнийг
үйлдвэрлэж байх.
2 Тоног төхөөрөмжийн
эвдрэл
Тоног төхөөрөмжид өдөр бүр
үйлдвэр явуулж эхлэхээс
өмнө үзлэг хийж байх.
Хуучирсан, элэгдсэн хэсгийг
тухай бүрд нь сольж бусад
нэгж хэсгүүдэд нөлөөлөл
үзүүлэхээс нь өмнө засах
Эвдэрсэн тоног
төхөөрөмжийг хугацаа
алдалгүй засах
3 Ажилчдын ажил
хаялт
Ажилчдын ажилаа хийх
тохиолог эрүүл ахуйн
шаардлагад нийцсэн орчин
бүрдүүлж, хангамж аюулгүй
байдлыг бүрэн хангаж,
удирдлага болоод ажилчдын
хоорондын уур амьсгалыг
сайжруулах арга хэмжээ авах
Ажилчдын хүсэл
сонирхолыг харгалзан үзэж
бололцоотой хүсэлтийг
биелүүлж ажилчдыг аль
болох ажилдаа идэвхтэй,
дуртай болгох талаас нь
анхаарах
4 Бүтээгдэхүүний
эрэлт буурах
Зах зээлийн хямрлыг
урьдчилан тооцох,
хэрэглэгчийн хүсэл
сонирхолыг тандан судлах
Бүтээгдэхүүний
идэвхжүүлэлтийг оновчтой
хэрэглэж, хэрэглэгчийн
сэтгэлд нийцсэн бодлого
явуулах
5 Компаний талаар
сөрөг мэдээлэл гарах
Компаний талаарх давуу
мэдээллийг олон нийтийн
мэдээлэллийн хэрэгсэл
интернетийн цахим хуудсанд
байрлуулах
Олон нийтийн хэрэгслээр
эерэг мэдээллийг цаг
алдалгүй хэрэглэгчиддээ
хүргэх
6 Санхүүгийн хямралд
орох
Мөнгөн хөрөнгийн нөөцтэй
байх, зарим зардлыг
багасгаж, үр ашиггүй
байдлыг зогсоох, үндэслэлтэй
төсөв, төлөвлөгөө
боловсруулах
Өөр эх үүсвэрийг хурдан
олох, олон улсын
санхүүгийн байгууллагаас
тусламж хүсэх, хувь
нийллүүлэгчдээс хөрөнгө
нийлүүлэх
7 Үйлдвэрийн аюулгүй
байдал алдагдаж
хүний амь насанд
хохирол учруулах
Тоног төхөөрөмжийн
аюулгүй ажиллагааг шалгаж,
аюулгүй ажилгааны заавар
дүрмийг ажилчдад зааж
Хохирогчийн ар гэрт
хөдөлмөрийн нөхөн
олговор олгох
7. сургах
8 Компаний
технологийн нууц
алдагдах
Технологийн нууцлалыг
өндөр зэрэглэлтэй байлгаж,
байгууллагын нууцлалын
системийг өндөр байлгах
Ямар шалтгааны улмаас
алдагдсаныг илрүүлж,
алдагдсан технологийг
эргүүлэн авах арга хэмжээг
авна. Мэдээллийн нууцын
хадгалалтыг улам
сайжруулж, зохиох албаны
хүнд хариуцлага
хүлээлгэнэ.
9 Харилцагчийн тоо
буурах
Харилцагчидтай байнга
идэвхитэй холбоотой байх
Шинэ харилцагчидтай
болох
10 Дээрх эрсдлүүдийг
оновчтой
шийдвэрлэх
Эрсдлээс урьдчилан
сэргийлсэн хуримтлалын
сантай болох. Компани
өөрийн ашгийнхаа 0.015%-г
тус санд хуримтлуулах
Тухайн үед гарсан эрсдлийг
тус сангийн мөнгөн
хөрөнгийн тусламжтай
шийдвэрлэх
Гарцын баримтууд
Худалдан авагчийн захиалгаас бусад орцын баримтууд нь байгууллагын нэгж, хэлтэс
дотор боловсруулагдан дараа дараагийн ажил гүйлгээнд оролцдог учир гарцын баримт
болдог.
- Бараа материал хүлээн авалтын баримт
- Бараа материалын орлогын баримт
- Бараа материалын зарлагын баримт
- Бараа материал гаргах зөвшөөрөл
- Агуулахын бүртгэл
- Шаардах хуудас
- Бараа материалын тооцоо бодсон баримт
- Бэлэн мөнгөний орлогын баримт
- Төлбөр гүйцэтгэгч байгууллагын төлбөрийн хүсэлт
- Бэлэн мөнгөний тооллогын баталгаа
- Мөнгөний орлогын журнал
- Мөнгөн урьдчилгааны тайлан
- Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан
- Бэлэн мөнгөний зарлагын баримт
- Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл
- Төлбөрийн хүсэлт
- Нэхэмжлэх
- Мөнгөний урьдчилгааны тайлан
- Тооцооны үлдэгдлийн баталгаа
- Бараа материалын тайлан
Орцын баримтуудыг программд шивж оруулсны дараа программаас:
8. - Борлуулалтын мэдээ
- Борлуулалтын шинжилгээний тайлан
- Авлагын дэлгэрэнгүй тайлан
- Авлагын насжилтын тайлан
- Мөнгөн орлогын тайланг гарган авах боломжтой.
Зарцуулгын цикл
Зорилго, гүйцэтгэх үүргүүд
1. Бараа үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох
Хэрэв бараа материал дахин захиалгын цэгээс доош буувал дахин хийх хэрэгцээ гарч
захиалга хийгддэг байна. ТЭМ харицсан нярав, нягтлан бодогч, хангамжийн газрын
ажилтнууд үйл ажиллагаанд шаардлагатай хангамжийн бүхий л үйлчилгээ,
материалуудыг тодорхойлдог.
2. Худалдан авалтын захиалга бэлдэх
Тодорхойлогдсон шаардлагын дагуу ирээдүйн үйл ажиллагаанд хэрэгтэй бараа,
үйлчилгээг зохих хугацаанд нь захиалгыг нь бэлдэж, татан авдаг. Мөн бэлтгэн
нийлүүлэгчдийг сонгодог байна.
3. Захиалсан барааг хүлээн авах ба чанарыг шалгах
Чанарын хяналт, баталгаажуулалтын албаны мэргэжилтэн ирсэн түүхий эд материалд
шалгалт хийж стандарт нийцэх эсэхийг тогтоодог.
4. Өр төлбөрийг баталгаажуулж бүртгэлд тусгах
Нэхэмжлэхэд бараа үйлчилгээг зохих ёсоор буцаасан, хүлээн авсан эсвэл хүлээн
зөвшөөрсөн гэдгийг харуулсан баримт бичигтэй тулгадаг байна.
5. Дансаарх өглөгийн бүртгэлийн хөтлөх нь
Бараа, үйлчилгээ авсаны улмаас үүссэн өрийн дүнг хянан, шалгаж зохицуулдаг байна.
6. Ажил гүйлгээг бүртгэх
Худалдан авалт, ашиглалтын зардлуудыг баримт дээр үндэслэн ерөнхий
дэвтэрт бүртгэдэг байна.
7. Шаардлагатай тайлангуудыг бэлтгэх
Программаас шаардлагатай, хэрэгцээт тайлангуудыг татаж авдаг.
7. Гарц
Зарцуулгын циклийн анхан шатны баримтууд
Худалдан авагчийн шаардах хуудас
Худалдан авагчид шаардлагатай байгаа бүтээгдэхүүнийхээ нэр, тоо хэмжээг
дээрх баримтаар ТЕСО-руу илгээдэг.
Худалдан авалтын захиалга
Шаардах хуудсан дээр үндэслэн үйлдвэрлэлийн нэгж, тасгуудруугаа эрэлтийн
тоо хэмжээг илэрхийлэх зорилгоор худалдан авалтын захиалгыг илгээдэг.
Хүлээн авалтын тайлан
Чанарын хяналт, баталгаажуулалтын албаны мэргэжилтэн хүлээн авсан бараа
материалд үнэлэлт, дүгнэлт өгч тайлан боловсруулдаг.
Бэлтгэн нийлүүлэгчийн нэхэмжлэх
Түүхий эд материал нийлүүлсэн бэлтгэн нийлүүлэгч нь төлбөрөө хийхийг сануулж,
шаардсан баримт юм.
9. Нөөц менежментийн цикл
Хүний нөөцийн бодлого
Ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй залуу боловсон хүчинг татан төвлөрүүлж
тасралтгүй сургалт хөгжлийг идэвхитэй явуулж, урт хугацаанд үнэнчээр ажиллах
чадварлаг хүний нөөцийг өөрсдөө бэлтгэж авах
ТЭСО корпораци нь залуу өсөж яваа корпораци учраас корпорацийн хүрээнд
баримталж буй стратеги нь өсөлтийн стратеги байдаг мөн энэ ч утгаараа салбар
компаниуддаа уялдаатай стратеги, бодлогыг хэрэгжүүлдэг нь харагдаж байсан юм.
Шинэ ажилтан сонгон шалгаруулах
Шинэ ажилтанг гурван үе шатаар шалгаруулан авдаг. Эхний үе шат нь анкетийн
хоёрдугаар шат нь ярилцлагын шалгаруулалт, гуравдугаар үе шат нь туршилтын 3
хоногийн ажилласан байдлаар шалгаруулан авдаг.
Чиглүүлэх үйл ажиллагаа
Сүүлийн сонгон шалгаруулалт нь чиглүүлэх үйл ажиллагааны эхлэл болдог
бөгөөд тухайн шинэ ажилтаныг туршлагатай ажилтан хариуцан дагалдуулан
ажилладаг. Мөн шинэ ажилчдад зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт,
ТЭСО корпорацийн тухай сургалт зэрэг 14 хоногийн сургалтыг явуулдаг.
Хамт олон нэгтгэх үйл ажиллагаа
Корпорацийн бас нэг онцлог нь хэдий өөр өөр чиглэлд олон салбар охин
компаниудтай хэдий ч корпорациас зохион байгуулдаг тэмцээн уралдаан зэрэг нь хамт
олны уур амьсгалыг үргэлж сэлбэж сайжруулж байдаг. Дадлага хийх 45 хоногийн
хугацаанд “5С” буюу ажлын байрны эмх цэгцтэй байдлын уралдаан, “ТЭСО-лог
соёл”ын уралдаа, “Зангиатай залуу юбкатай бүсгүй” ажлын байран дах зөв зохистой
хувцаслалтын уралдаан, “ТЭСО” бэсрэг наадам зэрэг олон уралдаан тэмцээн үйл
ажиллагаа корпорацийн хүрээнд зохиогдож байсан. Мөн хангамжийн материал, унаа,
хоолоор бүрэн хангаж ажилчдын стрэсс ядаргааг тайлах зориулалттай амралтын өрөөнд
ширээний тэннис, шатар, оньсон тоглоом зэргээр тоглож ядаргаагаа тайлах боломжийг
бүрдүүлж өгсөн байсан.
Сэдэлжүүлэлт
Залуу ажилчид ихтэй учраас сэдэлжүүлэлтийн үйл ажиллагаа нь залуу ажилчдад
чиглэсэн байдаг. Энэ ч утгаараа тэмцээн уралдаан амьдралын идэвхитэй үйл
ажиллагаанд холбоотой сэдэлжүүлэлт их хийдэг. Корпорациас явуулах
сэдэлжүүлэлтийг ажилтан, албан хаагчид өөрсдийн идэвхи санаачилгаар уриалдаг
учраас сэдэлжүүлэлтийн үйл ажиллагаанд бүх салбар компаниудын ажилчид идэвхитэй
оролцдог.
ТЭСО корпорацийн ICEMARK зайрмагны үйлдвэрлэлийн цалин хөлстэй
холбоотой дараах ажил үүрэг байдаг.
1.Цалингийн зэрэглэл тогтоох-Ажил мэргэжилээс хамаарч олгох цалингийн
хэмжээ өөр байдаг. Байгууллагын хүний нөөцийн менежер уг ажиллыг хариуцдаг.
2. Ажилчдаас үзүүлж буй үйлчилгээг дэмжих -Энэ нь цалингийн төрлөөс
хамаарч харилцах адилгүй байдаг.Энэ ажил гүйлгээг цех тасгийн мастерууд хариуцаж
ажилдаг.
10. 3.Цалинг цалингийн нягтлан бодно.
4.Кассын нярав цалингийн урьдчилгаа олгоно.
5.Өртгийн нягтлан ажилчдын цалинг зардалд хувнарлах.
6.Шаардлатай тайланг бэлгэдэг.
Дээрх мэдээний эх сурвалж нь цалингийн бүртгэл болон цагийн тасалбар, хүний
нөөцийн тушаал шийдвэр байдаг.Цалингийн бүртгэл нь ажилчдийн ажлын байран дээр
бодитоор хэдэн цаг ажилласныг харуулдаг.Эдгээр нь мөн орцын баримт болж өгдөг.
Ур чадвар муутай ажилтан шинээр ажилд авах мөн цагын бүртгэлийг буруу
хийснээр цалинд эрсдэл учирч болзошгүй. Баримт бичигт хяналт тавьж ,ажилчдийн
ажил үүргийг зааглаж өгсөнөөр урьдчилан сэргийлэх боломжтой.
Ерөнхий дэвтэр ба санхүүгийн тайлангийн цикл
Өдөр тутам гарсан гүйлгээг нябогийн бэлтгэж буй журнал ваучерээр
цуглуулана,гүйлгээний мэдээг дансны жагсаалт ашиглаж ангилдаг.Тайлант хугацааны
сүүлд тохируулах бичилт хийж шалгах баланс бэлтгэдэг.
ICEMARK зайрмагны үйлдвэр нь ерөнхий дэвтрийн компьютержсан системийг
ашигладаг. Энэ системийн давуу тал нь:
Гүйлгээг электрон төхөөрөмжөөр тэмдэглэдэг мөн соронзон оронд хадгалдаг
Программ нь мэдээг шалгаж завсарладаг
Нэмэлт гарсан мэдээлэлийг бүргэхэд амар байдаг
Мэдээг дэвтэрлүү шилжүүлэхэд гар ажиллагаа хэрэггүй тийм ч учраас
боловсруулалт хурдан шуурхай гүйцэгддэг
Санхүүгийн тайланг хэзээ ч бэлтгэж болдог мөн бусад тайланг бэлтгэхэд хурдан
байдаг
Eрөнхий дэвтэрийн системд төрөл бүрийн баримт ашигладаг.Eрөнхий дэвтэрт:
1.Байнгын гадаад ажил гүйлгээ
2.Байнгын дотоод ажил гүйлгээ
3.Байнгын бус ажил гүйлгээ
4.Тохируулах бичилт
5.Буцаах бичилт
6.Хаалтын бичилт
Орцын баримтанд тохируулах шилжүүлэх бичилтийг ихэвчлэн хийдэг ба багцын
дүнг орцын баримтанд оруулж шилжүүлдэг
Мэдээний сан
Мэдээний санд ерөнхий дэвтэрийн мастер файл ордог бөгөөд энэ нь данс бүрийн
төлөвлөлтийг харуулдаг.
Дээрх мэдээ, ажил гүйлгээг үнэн зөв оруулж, боловсруулсанаар
Баланс
Орлогын тайлан
Мөнгөн гүйлгээний тайлан
Удирдлагын Тайлан
Татварын Тайлан
Өмчийн өөрчлөлтийн Тайлан
Үйл ажилгааны үр дүнгийн Тайлан тус бүр гарна.
11. Дотоод хяналт
Эрсдэл
Eрөнхий дэвтэрт олон төрлийн эрсдэл илэрдэг ингэснээр санхүүгийн тайлан алдаатай
гарах эрсдэлтэй болдог.ICEMARK зайрмагны үйлдвэр дээр түгээмэл гардаг эрсдэлүүд:
Журналын бичилтийг алдаатай бичих
Журналын гүйлгээ баталгаажаагүй байх
Хяналтын дүн болон туслах дэвтэрийн дүн хоорондоо таарахгүй байх
Үйлдэгдэл баланс тэнцэхгүй байх
Eрөнхий хяналт:
1.Зохион байгуулалтын хяналт
2.Баримтжуулалтын хяналт
3.Хөрөнгийн бүрэн бүтэн байдал
4.Удирдлагын хяналт
5.Мэдээний төвийн хяналт
6.Эрх хариуцлагын хяналт
7.Хандалтын хяналт
Ажил гүйлгээний хяналт;
1.Орцын хяналт
2.Боловсруулалтын хяналт
3.Гарцын хяналт
Санхүүгийн тайлан
Санхүүгийн тайлан
ерөнхий дэвтэрийн мэдээлэлд үндэслэж баланс,орлогын тайлан,мөнгөн гүйлгээний
тайланг гаргадаг.Эдгээр тайланг гадаад болон дотоод хэрэглэгчдэд зориулдаг.
Удирдлагын тайлан
Удирдлагад зориулсан тайлангууд нь дансны шинжилгээ,хариуцлагын төвийн
тайлагнал хэлбэрээр бэлтгэгддэг.Мөнгөн хөрөнгийн,боловсруулалтын,авлагын дансны
шинжилгээ нь шийдвэр гаргах,төлөвлөлт хийхэд хэрэгтэй байдаг.
Бүтээгдэхүүн хувиргалтын мөчлөг
Ажил үүргүүд:
1. Үйлдвэрлэлийн стратеги төлөвлөгөөг боловсруулах
Ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ?
Сүүн, аарцан, мөсөн, жимстэй гэх нийт 4-н чиглэлээр:
- Айсгам интоортой
- Айсдоктор шар
- Айсдоктор нэрстэй
- Аляска
- Бамбар аарцтай
- Брикет
- Венус
- Марко нэрстэй
- Пломбир
- Стандарт
- Тэсо иристэй
- Хит аарцтай
- Эверест аарцтай
- Эверест жимстэй
- Эврика цөцгийтэй
- Гэр бүл
- Айсвит холимог
- Айберри нэрстэй
- Айберри чацарганатай
- Бамбар чацарганатай
12. - Элит дарстай
- Аз
- Элит кофетой
- Элит зөгийн балтай
зэрэг 27 төрлийн зайрмаг үйлдвэрлэдэг.
Хэдий хэмжийгээр үйлдвэрлэлийн хүчин чадлыг ашиглах вэ?
- 2003-2004 онд гадаад, дотоод худалдаа болон үйлдвэрлэлийн чиглэлээр
“Бамбар” зайрмагны үйлдвэр байгуулсан.
- 2005-2006 онд “Бамбар” зайрмагны үйлдвэр нь “Айсмарк” нэртэй болж
үйл ажиллагаа өргөтгөсөн.
- 2012 онд “Айсмарк” зайрмагны үйлдвэрийг “Айсмарк” ХХК болгон ,
шинэ үйлдвэрийн барилгыг ашиглалтанд оруулж үйл ажиллагаагаа
явуулж байна.
Айсмарк ХХК-ын хувьд бизнесийн мөчлөг нь цаг агаарын байдлаас ихээхэн
нөлөөтэй улирлын шинж чанартай байдаг. Үйлдвэрлэлийн оргил үе нь
дулааны улирал бөгөөд 5аас 8 сарыг дуустал байдаг, 12сарын 31-ээс 1 сарын
31 хүртэл үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсдог. “БНХАУ болон ИТАЛИ,
ШВЕД улсад үйлдвэрлэгдсэн цагт 7000-15000 ширхэг бүтээгдэхүүн
үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат тоног төхөөрөмжүүдийг
үйлдвэрлэлдээ ашигладаг. Харин Айсмарк ХХК зах зээлийн 30%ийг хангадаг
буюу жилд нийт 50 сая гаруй ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, 24н цагийн
турш үйлдвэрлэл явуулдаг. Үүнээс үзвэл цагт 5000-7000 орчим бүтээгдэхүүн
үйлдвэрлэдэг ба хүчин чадлын 60-70%ийг ашигладаг байна.
Үйлдвэрлэлийн ямар аргыг ашиглах вэ?
Ижил түүхий эдтэй нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг учир тасралтгүй
боловсруулалттай дамжлагаар үйлдвэрлэх аргыг хэрэглэдэг.
Ямар хэрэгсэлээр үйлдвэрлэлийн процессыг эхлүүлэх вэ?
Бүтээгдэхүүнээ захиалгын дагуу борлуулдаг бөгөөд үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүн дээрээ захиалгын тоо хэмжээнээс хамаарч өмнөх өдрийн
нөөцийг нэмэх эсвэл захиалсан бүтээгдэхүүний тоо цөөн бол үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүнээс захиалгын дагуу авч үлдсэнийг нөөцөнд үлдээдэг. Иймээс
пүүсийн худалдан авагчдын захиалгыг биелүүлэхийн тулд үйлдвэрлэлийн
процесс эхлүүлдэг.
Ямар материал ба үйлдвэрлэлийн үе шатыг хэрэглэх вэ? Ажлын ямар
зохион байгуулалттай байх вэ?
Өдөрт үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээг үйлдвэрийн менежрээс авна.
Бүтээгдэхүүн тус бүрийн орц найрлага өөр учраас тухайн өдөрт үйлдвэрлэх
бүтээгдэхүүний тоо хэмжээнд оногдох түүхий эдийг агуулахаас жор баригч
тооцож авна. Жор баригчийн бэлтгэсэн бэлдцийг бэлтгэгч холигч тогоонд
хийнэ. Холигч тогоонд холисон хольцуудыг хөргөгч тогоонд хийнэ. Энэхүү
хөргөгч тогоонд хольцыг 4 цаг байлгахдаа ариутгаж -30℃ орчимд хөргөдөг
бөгөөд зайрмагийг таслах болон ишийг зооход тохиромжтой хайлахгүй
биетэй байлгадаг байна. Хөргөгч тогооноос хоолойгоор дамжин зайрмагны
ерөнхий хэлбэртэйгээр гарна. Ингэж шахаж гаргах хооронд автоматаар
13. таслагч нэг нэг ширхэг болгон таслана мөн ингэж таслахад ишийг
автоматаар зооно. Иштэй зайрмагнууд цааш дамжлагаар дамжин хөргөгч
камерт урсаж орно. Энэ камер нь ойролцоогоор -48℃ байна. Ишийг
унахгүйгээр бат бэх болгон ууталж савлахад хайлахгүй байлгах зориулалттай
юм. Хөргөгч камернаас урсан гарч ирж буй зайрмагнуудыг автоматаар
уутлан савлана. Савлагдаж гарсан бэлэн бүтээгдэхүүнийг гар аргаар 100
ширхэгээр нь хайрцаглан хөргөгчтэй агуулахруу зөөвөрлөнө. Энэхүү
үйлдвэрлэлийн процесс нь иштэй цөцгийтэй зайрмаг үйлдвэрлэх процесс
бөгөөд үүнээс гадна мөсөн, аягатай, бүрмэл зэрэг бүтээгдэхүүнийг цех тус
бүрд орц найрлагаас хамааран өөр өөр технологи ашиглан үйлдвэрлэдэг. 1
төрлийн зайрмагийг 24 цагийн турш тасралтгүй үйлдвэрлэдэг бөгөөд нэг
цехэд 8аас 10 хүн ажилладаг. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дууссаны дараа
тус дамжлага дээр ажилласан цехийн ажилчид тоног төхөөрөмжийг цэвэрлэн
ариутгаж ажлах талбайг цэвэрлэн дараагийн ээлжийн цехийн ажилчддаг
хүлээлгэн өгдөг.
Хэрэгцээтэй нөөцөө хаанаас олж авах вэ?
Зайрмагны үндсэн түүхий эд болох жимсний концентрацийн үйлдвэрлэлээр
дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Cargill flavor systems, Герман улсын Doehler,
Fonterra, Wild компанийн түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа нь
“Айсмарк” брэндийг Монголын зах зээлд тодорхой байр суурь эзлэхэд
нөлөөлсөн юм. Үүний нотолгоо нь “Айсмарк” нэрийн бүтээгдэхүүнүүд нь
улсын хэмжээний үзэсгэлэн яармагуудад тогтмол амжилттай оролцож ирсэн.
АНУ-ын Cargill flavor systems, Герман улсын Doehler, Fonterra, Wild
компанийн түүхий эдээр бүтээгдэхүүн нийлүүлэх дараах гэрээ хэлэлцээрийг
байгуулсан.
- ОХУ-ын Слава компаниас элсэн чихрийн нийлүүлэлтийн гэрээ
- “Практикал даатгал” тээврийн хэрэгслийн даатгал, гэнэтийн ослын болон
хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгал
- “IТI” ХХКтай программ хангамжийн талаарх гэрээ
- “ЭРНСТ ЯАНГ консалтинг” ХХК маргаантай асуудал гарах бүрт
өмгөөлөгчөөр оролцох тус тус хэлэлцээр хийсэн.
2. Түүхий эд материалыг олж авах ба удирдан зохион байгуулах
Айсмарк үйлдвэр нь бараа материалын нөөцийн татан авалтыг жилд хоёр удаа
буюу 4сард 11сард тус тус татан авдаг. Жилд хоёр удаа татан авдаг нөөцөд урт
хугацаанд хадгалахад мууддаггүй хуурай сүү, бэхжүүлэгч, элсэн чихэр, динайс
555, хүнсний будаг зэрэг бүтээгдэхүүнүүд ордог. Эдгээр бүтээгдэхүүнийг
гадаадаас гадаад худалдаа хариуцан “Домог” интернэшнл компани оруулж
ирдэг. Эдгээр түүхий эдүүдийг зөвхөн Айсмарк ХХК-ийн хэрэглээнд зориулж
оруулж ирдэггүй мөн бусад сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг
үйлдвэрүүдэд худалдаалах зорилгоор татан авалтаа хийдэг учраас эдгээр түүхий
эдүүдийн хувьд нөөцийн хомсдол үүсдэггүй байна. Харин чацаргана, нэрс, аарц
дотоодын түүхий эдийг малчид, аж ахуй эрхлэгчдээс сар бүр төлөвлөгөөнд
тусгагдсан бүтээгдэхүүний тоо хэмжээнд зарцуулагдах хэмжээгээр татан авдаг.
3. Орц
14. Борлуулалтын захиалга
Материалын шаардах хуудас
Үйл ажиллагааны жагсаалт
Үйлдвэрлэлийн хуваарь
Үйлдвэрийн захиалга
Материал тавьж олгох хуудас
Ажлын цагийн тасалбар
Дамжлагын хуудас
4. Боловсруулалт
Дараах үе шатуудад хуваагдана.
Захиалга оруулалт
Үйлдвэрлэл, материалын хэрэгцээний төлөвлөлт
Үйлдвэрлэлийн ажиллагаа
Бэлэн бүтээгдэхүүний хувиарлалт
Өртгийн бүртгэл
5. Хяналт
Нягтлан бодох бүртгэлийн хяналт
АЙСМАРК ХХК-ийн хувьд 2012 оноос Diamond Interactive програмыг
хэрэглэж ирсэн тухайн оноос өмнө Microsoft Excel програм дээр баланс,
тайлан, нягтлан бодох бүртгэлтэй холбоотой бүх бүртгэлийг хөтөлдөг
байсан.
Энэхүү програм хангамж нь хэрэглэгчдэд бизнесийн үйл ажиллагаагаа
удирдан хянах гайхамшигтай боломжыг энгийн хялбар үйлдлүүд, уян хатан
ажиллагаа, ухаалаг тайлан мэдээнүүд, оновчтой бүтэц, ойлгомжтой график
диаграмын тусламжтайгаар бий болгоно.
Diamond ERP цогц системд дараах системүүд хамаарагдах ба тэдгээр
системүүд өөр хоорондоо холбогдож ажиллана. Дараах системүүдийг шууд
захирах ажилтнуудыг бичлээ. Үүнд:
1. Санхүү нягтлан бодох бүртгэлийн систем – Ахлах нягтлан, Түүхий эдийн
нягтлан
2. Хүний нөөцийн систем- Хүний нөөцийн менежер
3. Цаг бүртгэлийн систем- Хүний нөөцийн менежер
4. Цалингийн систем- Ахлах нягтлан
5. Харилцагчийн удирдлагын систем- Үйлдвэрийн дарга
6. Борлуулалт түгээлтийн систем- Борлуулалтын менежер, удирдлагууд
7.Үйлдвэрлэлийн удирдлага, нөөц төлөвлөлтийн систем- Үйлдвэрийн
менежер
8. Удирдлагын шинжилгээний систем- ТУЗ, менежерүүд
Нягтлан бодогч тус бүрийн компьютер дээр үйл ажиллагаатай холбоотой
мэдээлэл програмууд нь ажилладаг, жишээлбэл ТЭМ-ийн нягтланд түүхий эд
материалтай холбоотой тайлан, орлого зарлага, тайлангууд харагддаг.
Ерөнхий хяналт
Хүнсний үйлдвэрлэлийн хамгийн гол хэсэг нь лабораторийн үзлэг байдаг.
Үйлдвэрлэлийн дамжлага бүрээс дээж аван шинжилж, химийн,
микробиологийн үзлэгт хамруулна. Хүний биед хортой нян байгаа эсэх
15. болон биед шим тэжээл өгөх бодисууд байна уу, үгүй юү гэдгийг шалгана.
Эндээс ямар нэг асуудал гараагүй бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт очдог.
Лабораторийн дэргэд үйлдвэрийн төхөөрөмжийн бичил загвар байдаг. Энэ
бол үйлдвэрийн том төхөөрөмжүүдийг 100 дахин багасгаж, жижигрүүлсэн
хувилбар нь. Энд шинэ бүтээгдэхүүн хийх туршилт явуулдаг бөгөөд хэрвээ
энд тохирч байвал үйлдвэрлэхэд асуудалгүй гэсэн үг. Ийнхүү хэрэглэгчийн
гар дээр ирэх хүртлээ зайрмаг найм орчим цаг зарцуулдаг.
Нийт 7 хөргөх тогооноос 5 нь -30℃ орчим байсан үлдсэн 3 нь -8℃ байсан.
Хүчил гэсэн нэг том тогоо байсан хүчлийг +-50℃ дээш халааж болохгүй
гэсэн санамжийг наасан байсан. Үйлдвэрт тоног төхөөрөмжийн дээд хэсэгт
хянагч байрлах ба тусгай мэдрэгч бүхий аваарын гэрэл. Үйлдвэрийн
дамжлагын хаа нэгтээ технологийн алдаа гарвал “дугарч”, чимээ өгөх
үүрэгтэй.
Ажил гүйлгээний хяналт
Producteev.com
Өдөр тутмынхаа хийсэн ажил, төлөвлөгөөний хэрэгжилтээ
www.producteev.com вэб дээр өдөр бүр оруулдаг. Энэ ажил үүргийн
удирдлагын программ бөгөөд программ хангамж, техник үйлчилгээний алба
байнга хянаж, хөгжүүлж байдаг.
Онцлог шинж:
- www.producteev.com нь байгууллагын дотоод сүлжээ болж өгдөг
ажилчид албан хаагчид өдөр бүгд төлөвлөсөн хийсэн ажлуудаа бичдэг
- Төсөл хэрэгжилтийн үед төслийг багуудын бүх үйл ажиллагааг
зохицуулж нэгтгэдэг
- Ажлуудыг цаг тухайд нь хийхэд тус болдог, сануулж өгдөг
- Тэргүүлэх зүйлүүдийг ач холбогдлоор нь ангилж дэс дарааллыг
цэгцлэхэд тусалдаг
- Ажлын төлөвлөгөөний дэд ажлуудыг цаг тухай бүрд нь хянах,
хийгдсэн ажлыг хасах зэрэг илүү ойлгомжтой болгодог
- Ажлууд хугацаандаа дуусаж буйг хянадаг байна.
6. Гарц
Ажилчдын бүтээмжийн тайлан
Айсмарк үйлдвэрийн шугамууд нь бүрэн автомат бөгөөд ажилчдын бүтээмж
нь нэг ширхэг зайрмагт 25₮ байдаг. Ажилчдын ажлын хоцролт таслалтыг
бүртгэж оноо өгдөг бөгөөд хамт олны урамшуулал тооцох системээр
дүгнэдэг. Ажилчид ажлын сахилга бат, дүрэм журам зөрчиж алдаа гаргавал
гаргасан алдаа бүрийн тоогоор 2500₮ -ийн торгууль төлдөг. Ажилчдын
бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Шилдэг цех” “Шилдэг ажилчин”
шалгаруулах тэмцээнийг зохиодог. Үйлдвэрлэлийн нэгдсэн төлөвлөгөөнд
тусгагдсан өдрийн үйлдвэрлэлийн тоо хэмжээнээс давуулан үйлдвэрлэсэн
тохиолдолд урамшуулал ордог.
16. Бид бүхэн өдөр тутамдаа ашигладаг yahoo
messenger, fb chat шиг ТЭСО корпораци нь
дотооддоо Outlook messenger ашигладаг.
Техник технологийн хөгжилтэй зэрэгцэн тус
программыг ашигласнаараа илүү цаг хэмнэх
ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд тус болж
байгаа юм.
Онцлог шинж:
- Дотоодын сүлжээ учир зөвхөн
ажилчид л орох боломжтой
- Хамгаалалт сайн
- Бизнесийн үйл ажиллагаанд
тохиромжтой
- Хурдан шуурхай
- Цаг хэмнэж бүтээмжийг дээшлүүлдэг
- Файл янз бүрийн програм, зураг
дамжуулалт хурдан
Бусад тайлан (ажлын төвийн үйл ажиллагааны, тоног төхөөрөмж
ашиглалтын г.м)
Үйлдвэрлэлийн нэгдсэн төлөвлөгөө нь тоног төхөөрөмжийн хүчин чадал,
ажилчдын тоо, стандарт үйлдвэрлэл зэрэг хувьсагчуудыг хооронд нь Excel
программаар холбон томъёологдсон байдаг. Төлөвлөгөө, гүйцэтгэл хоёрыг
харьцуулан тайлангууд гаргадаг.
Жишээлбэл: Тоног төхөөрөмжийн сул зогсолтыг өдөр бүр бүртгэдэг бөгөөд
энэ нь үйлдвэрлэлийн нэгдсэн төлөвлөгөөний тухайн өдөрт тусгагдсан тоо
хэмжээнд үйлдвэрлэж чадаагүйн тайлбар, шалтгаан болдог бөгөөд мөн
ажилчдын бүтээмжийн тооцоололд давхар нөлөөлж байдаг.
- 1,000,000 2,000,000
ББ-Айсгам интоортой
ББ-Бамбар аарцтай
ББ-Марко нэрстэй
ББ-Тэсо иристэй
ББ-Эврика цөцгийтэй
ББ-Айберри…
ББ-Аз
ББ-Айсдоктор нэрстэй
Үйлдвэрийн төлөвлөгөө, гүйцэтгэл
Үйлдвэрлэл
Үйлдвэрлэлийн төлөвлөгөө
18. III. ДҮГНЭЛТ
Үүнээс үзвэл АЙСМАРК ХХК нь Тэсо корпорацийн охин компани гэдэг утгаараа
бусад охин компаниудын адил корпорацийн удирдлагаас чиглэл авч ажилладаг учир
салбартаа илүү шинэлэг, найдвартай, туршлагатай үйл ажиллагааг бүх л циклийн хувьд
явуулж чадаж байна.
Айсмарк компанийг сонгон авч судалсан нь онолоор авсан мэдлэгээ улам
бататгаж практикт уялдуулан ойлгох боломж олголоо.
19. IV. НОМЗҮЙ
Батбаяр, Р.(2011). Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн систем.Улаанбаатар.
http://teso.mn/%D0%B0%D0%B9%D1%81%D0%BC%D0%B0%D1%80%D0%BA-
%D1%85%D1%85%D0%BA/
Дэлгэрмаа, Б. Дадлагын тайлан. Улаанбаатар.