SlideShare a Scribd company logo
1 of 17
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
1
Боловсролд нөлөөлөх агентуудын
социологийн судалгаа
А. Хишигтөгс
Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Социологийн тэнхим
Мэйл: khishigtugs@mail.com
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
2
Хураангуй абстракт
In democracies, families, schools and educators are greatly influenced by social
communication's education issues. Explaining education used sociology theory and
methodology. It is important for a person to be a citizen of society cause his or her childhood
or social well-being. Therefore, consider educational societies institutions with individual.
Theoretical and practical issues have been studied and the solution is to solved international
experience. Under the right of the child, the development of a family and school program has
been shown need to change with a modern-day approach. As for the sociology of education,
social agents are particularly important in education.
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
3
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
Боловсролыг авч үзэх олон салбар байдгаас социологийн салбар нь иргэдийн
ирээдүйн амьдралд шаардагдах мэдлэг, чадвар, дадал, чадавхыг дамжуулах хэрэгсэл,
бие хүнийг нийгэмшүүлэх үүрэг бүхий нийгмийн институт талаас нь тайлбарладаг.1
Боловсролын социологи нь ийн институтын үүднээс судлахдаа зөвхөн сургуулийн
орчныг бус бусад социал институт болон хувь хүний зан хандалтай холбон үздэг.
Судалгааны онолын үндэслэл
Суралцахуйн онол. Үүнийг даган дуурайх онол ч гэж нэрлэх нь бий. Хүүхэд бусдын
хийж буй үйлдлийг харснаар дагандуурайх замаар шинэ зан үйлийг сурч, хэрэв тухайн үйлийг
дэмжсэн орчин бүрдвэл тэр зан үйл давтагдана гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хүүхэд ямар үйлийн
орчинд өссөн бэ дараа нь тийм загварыг өөрсдийн харилцаанд хэрэглэнэ гэсэн үг. Хэрэв сөрөг
үр дагаваргүйгээр, тухайлбал ямар нэг шийтгэлгүйгээр хүссэн үр дүндээ хүрвэл тэрхүү үйлдэл
дахин давтагдах магадлал ихэснэ (Bandura, 1973 ). Үүнд хоёр үндсэн замаар суралцана (Albert
Bandura & Richard H Walters, 1963):
1. Загварчлагдсан зан үйлд суралцах
2. Зан үйлийг батжуулах замаар суралцах
Ажиглан суралцах загвар: хүүхдийн жендерийн дүр, үүргийн хөгжилд түүний эцэг,
эхийн зан үйлийн загвар нөлөөлсний дараа орчин нөлөөлнө. Ажиглан суралцах үйл явц гэдэг
бол аливаа үйл явдал, тогтсонхандлага, сэтгэлийн хөдөлгөөний хариу үйлдлийг бодитоор үзэж
харах юмуу түүний бэлгэ тэмдгийн загварыг үзэхийг хэлнэ (W.Mischel, 1966). Юуны өмнө
хүүхэд зан үйлийн загваруудыг сайн эсвэл муу хэмээн ялгаж дуурайдаггүй. Ялангуяа тэдний
анхаарал татсан зан үйлийг шууд даган дуурайдаг.
Капиталын онол. Боломжийг нөөц баялагтайхолбон тайлбарладаг. Баялаг ихтэй буюу
хөрөнгө мөнгө ихтэй, нийгэмд харилцаа холбоо сайтай, эрх мэдэлтэй хүмүүс хүч чадалтай,
төдийгүй шийдвэр гаргах эрх мэдэл илүү их байдаг. Социологич Пиер Бурдегийн хабитус болон
капиталын онолоор тайлбарлагдана. Үүндээ (Nice, 1979. Eighth printing 1996):
Симболик капитал буюу:
1. Социал буюу нийгмийн капитал
2. Култур буюу соёлын капитал
3. Экономи буюу эдийн засгийн капиталыг багтаадаг.
Нийгмийн аженси2
гэгдэх тухайлсан субьект соёлын капиталыг өөртөө бий болгож
бүтэцлэгдэх жишээтэй. Субьект дээрх капиталуудыг талбарт3
олж авдаг.
1 Боловсролыг социал харилцааных нь үүднээс судалдаг салбар социологи тодорхой түвшинд хөгжиж
ирсэн бөгөөд түүнийг боловсролын социологи гэж нэрлэдэг. Боловсролын социологи нь боловсролын
нийгмийн үүрэг, боловсролын тогтолцоо ба нийгмийн харилцаа холбоо, боловсролын салбарын ү йл
ажиллагаанд нийгмийн хэрэгцээ шаардлагатай уялдан, тулгамдаж буй асуудлууд тэдгээрийг
шийдвэрлэх арга замын тухай асуудлыг судална.
2 Agency
3 Field
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
4
Хабитус бол (Sarah Tomley, 2015 / 2019) тухайн хүний төсөөлөл, мэдрэмж, үйлдлийг
илтгэх нийгмээр тогтоосон байр суурийн цогц. Энэ нь хувь хүн, бүлгийн соёл болон гэр бүл,
сургууль зэрэг нийгмийн институтын харилцан нөлөөллөөр бүрэлдэж тогтдог. Эдгээр байр
суурийг бодит үйлдэл болгосноор тухайн хувь хүн болон бүлгийн хабитусыг улам бэхжүүлнэ.
Хабит бол биологийн биеэс гадна бас нийгэмд ордог гэдгийг Бурде хэлж байв. Өөрөөр хэлбэл
хабитус бол хүмүүс өөрсдийн хамаардаг давхраа-ангийн бүлгийнхээ бусад гишүүдтэйижилхэн
байдлаар амьдрахад хүргэдэг, нийгмээс олж авч бүрэлддэг цогц хандлага гэсэн детерминацтай
ойлголт руу тусгагддаг. Нэг ангийн хүнд хуурамч, инээд хүрэм гэж “ойлгогддог” зүйл өөр
ангийн хүнд гоё, гайхалтай гэж санагдана (Gronow, 1997). Хүн үүнийг хүүхэд наснаасаа эхлэн
гэр бүл тэгээд сургуулиас цаашилбал орчин үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэт буюу
хүрээлэн буй орчноосоо хамаарч сурдаг. “Тэд хүүхдэд яаж ярих, аяглах гэх мэтийг зааж өгдөг.
Ийм байдлаар нийгмийн дэг журам хүмүүсийн оюунд улам гүн хоногшдог” гэж Бурде үзжээ.
Хотын социологийн онол. Хот бол хүмүүсийн харилцааны талбар бөгөөд нэг талаас,
газар үл тоомсорлосон, хүнийрхсэн, “танихгүй танил”-уудын буюу үл таних хүмүүсийн, нөгөө
талаас,үнэт зүйл, ойлголт төсөөлөл ижил нэг соёлт хүмүүсийн хоорондын харилцааны талбар
юм (Palen, 1987). Хот бол хүмүүсийнамьдралынбие даасанхэв маяг бөгөөд тэднийөдөр тутмын
амьдралаа зохион байгуулах арга хэлбэр, хэрэглээ болон дадал зуршлын нэгдмэл байдлыг
дэмжиж байдаг орчин юм (Flanagan, 2010).
Л. Вөртийн үзсэнээр хот бол хүн ам их, нягтрал их, соёлын олон талт байдлаас хамааран
хөдөө орон нутгаас үлэмж ялгаатай амьдралын хэв маяг бөгөөд энд хүмүүс их ганцаардмал,
хөндий тусгаар байдалтайболдог (Gottdiener & Ray Hutchison , 2010). Хотын иргэд олон төрөлт
талбарт амьдрахынтулд өргөн мэдлэгтэй, бусдаас зайгаа барьсангэхмэт шинжүүдийг багтаасан
механизмуудыг хөгжүүлдэг. Шизоид хэв маягийн бие хүн, хотын амьдрал хотынхныг хөдөөд
зонхилдог хар тааврын дүгнэлт зэргээс чөлөөлдөг. Хотжилт нь тусдаа аж төрөх ёс юм.
Психоанализын онол. Фрейдийн үзсэнээр илүүтэй хөвгүүд ээжтэйгээ, охид аавтайгаа
жендерийн нийгэмшлийг олж авдаг. Мөн сэтгэцийн гэмтэл буюу траума учирсан тохиолдолд
хүн өөрөө ухаантайгаар мэдэхгүйба яагаад гэвэл энэ нь ухамсаргүйгээр буюу ухаангүйгээр бий
болдог. Хүүхдийн хувьд аав ээжийн үйлдэл болоод хандлага нь нэн чухал ба түүнээс шалтгаалж
хүүхэд насанд хүрсэн ухамсаргүйгээр тэрхүү далд суугдсан перцепцүүдийг өөртөө тээнэ.
Тэдгээр нь ухаангүйгээр нийгэмд үйлдэл болж гарна.
Жендэрийн нийгэмшлийн судалгаанд ихээхэн хувь нэмэр оруулсан психоаналитик
онолын өөр нэг төлөөлөгч бол Нэнси Чодороу юм. Түүний онолд хүүхдийн нийгэмшилд эхийн
үүргийг чухалчлан авч үздэг (Chodorow, 1978). Хүүхдийн амьдралын анхны жилүүдэд эхчүүд
давамгайлах нөлөө үзүүлдэг учраас түүнтэй сэтгэл санааны их ойр дотно холбоотой байдаг.
Бүтэц чиг үүргийн онол. Социал паталоги буюу нийгмийн эмгэгийн хандлага нь
хүмүүсийнхамтынамьдралд бийболох асуудлыг судалдаг. Гэмт хэрэг, мансууруулах бодис гэх
мэт нийгмийн асуудлыг бүтцээр нь авч үздэг. Энэ онол нь хүний нийгэмшилд анхаардаг нь
traumatized personality буюу эвдэрхий хүнийг (орч. Г. Түмэннаст) бий болгохгүйтэй холбоотой.
Нийгмийн үнэт зүйл, хэм хэмжээнд дасан зохицож чадахгүй бол эмгэг болно. Хүний
нийгэмшилд нөлөөлөгч нь голдуу институтууд байдаг.
Солилцооны онол. Зарим утгаар батжуулалтын онол гэх нь бий. И.П.Павловын нохойд
хийсэн туршилтанд нөхцөлт рефлекс үүсгэхийн тулд хонхны дуу болон урамшууллыг
ашигладаг. Урамшууллын зарчим: Тодорхой үйлдлийг сайшаан урамшуулсан аль нэгэн
урамшуулалтай бусөл урамшуулал ойролцоо байх тусам хүн дээрх үйлдлийг дахин үйлдэх
магадлалтай. Үнэт зүйлс, эрхэмлэлийн зарчим: Өөрийн үйлдлийн үр дүн тухайн хүнд их
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
5
үнэлэгдэх тусам тэр уг үйлдлээ дахин үйлдэх магадлал өндөр. Депривацийн зарчим: Хүний
үйлдэл байнга тогтмол сайшаагдан шагнагдах тусам тэрбээр дараа дарагийн урамшуулал
шагналыг хүн улам бүр багаар үнэлж үзэх болно. Жорж Хоманс (Homans, 1977) нийгмийн
харилцан үйлчлэлийг тайлбарлах ийм хандлагыг зан үйлийн үйл ажиллагаа гэж нэрлэдэг.
Нийгмийн харилцан үйлчлэлийн явцад гарсан үр өгөөж нь нийгмийн зөвшөөрөл, хүндэтгэл,
байдал, түүнчлэн практик тусламж байж болно.
Судалгааны арга зүй
Судалгааны ажлын хүрээнд соёлын капиталд хамаарагдаж буй хүүхдийн
боловсролын нөлөөлөл дэх гэр бүлийн болоод боловсролын институтын дутагдалтай чиг
үүргийг чанарын судалгаагаар илрүүлнэ. Ингэхдээ ганцаарчилсан ярилцлага, контент
анализ, баримт бичиг судлал, ажиглалтын арга, харьцуулалтын аргуудыг ашигласан.
Хүүхдийн нийгэмшилт болон боловсролын төлөөх амжилттай хэрэгжсэн олон улсын
туршлага, ололт амжилт, зохимжтой арга замуудтай танилцан өөрсдийн дутагдал бүхий
талыг сайжруулах зөвлөмжийг боловсрууллаа.
Нийгмийн капиталын онол практик дээр хэрхэн хэрэгжиж буйд дүгнэлт хийж,
цаашдын хүлээн зөвшөөршгүй шинжүүдийг дэвшилтэд тогтолцоогоор шинэчлэх арга
замыг социологийн шинжлэх ухааны үүднээс тайлбарласан. Эдгээр нь боловсролын
чанар дээшлэх, боловсрол нь социал харилцааны томоохон хэрэгсэл болж буйг
илрүүлэх, боловсролын бодлого, хөтөлбөр боловсруулалтад нөлөөлөхбаримт бичгүүдэд
тусгагдахаар загвар болсон.
Судалгааны үр дүн, хэлэлцүүлэг
Судалгаанд, боловсролын социологийн үүднээс нийгэмшлийн боловсролд
нөлөөлөх гол 3 агент байна гэж үзсэн нь:
Гэр бүл Сургууль Соён гэгээрүүлэгч
Боловсрол нь зөвхөн хувь хүн өөрөөс хамаарах хэрэг биш ба ямар гэр бүл төрсөн
гэдгээс хамаардаг. Ингэхдээ сэхээтэн эсвэл ажилчин гарлын тухай хэлээгүй ба харин
хүүхдийн цаана буй хүчин зүйлс буюу эдийн засгийн байдал, танил тал буюу хэлхээ
холбооны байдал, ангийн ухамсар зэргийг хэлж байгаа юм. Цаашлаад, боловсрол нь
хүний үнэт зүйл болохын хувьд сургуулийн орчноос зөвхөн мэдлэгийг авах бус ёс зүйн
зарчим, бусадтай харилцах чадварыг өөртөө бий болгох хэрэгцээг хамт ойлгоно.
Боловсрол нь дан ганц нийгмийн хэрэг ч бус, дан ганц хувийн хэрэг ч бус, харин аль аль
шинжээр холбогдсон бүхэллэг хэрэг гэдгээр харах нь социологийн салбарын онцлог
болно.
Хүүхдийн хэн байгаа болон цаашид хэн болох нь дан ганц тухайн индивид хүнээс
хамаардаггүйба бусад обьективхүчинзүйлсийн нөлөө тун чухал аж.Социологич Бурде үзэхдээ:
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
6
Янз бүрийн анги давхаргуудаас гаралтай хүүхдүүдийн тэгш бус, ялгаатай үр
ашгууд нь тэдгээр анги болон давхаргуудын дундах соёлын капиталын хуваарилалттай
холбоотой. Соёлын капитал нь нийгмийн давхраажлаас улбаатай гэсэн үг. Хүүхэд
хамгааллын голлох институтын нэг буюу боловсрол нь өөрөө нийгмийн харилцаа мөн.
Энэ утгаараа боловсрол бол нийгмийн капитал болон соёлын капитал мөн. Соёлын
капитал нь түлхүү сургуулийн орчин болоод гэр бүлийн орчинтой холбоотойгоор
ирээдүйд хуримтлагдаж, худалдагдаж, хэрэглэгдэж болох зүйлс. Харин нийгмийн
капитал нь түлхүү нийгэмшлийн харилцаанд холбоотойгоор хүрээлэл, хэлхээ холбоог
төлөвшүүлэх итгэлцлийг бий болгогч зүйл.
Асуултаар илэрхийлбэл:
1. Нийгмийн капитал: Чи хэнийг мэдэх вэ?
2. Соёлын капитал: Чи юу мэдэх вэ?
3. Эдийн засгийн капитал: Чамд юу бий вэ?4
Эндээс үзвэл нийгмийн капитал болон соёлын капиталын мэдээллүүдийг үнэн бодитой
мэдэхийн тулд нарийн сэдвийг өргөн агуулгаар цуглуулах их ажил үүсэх тул энд
эдийн засгийн капиталын илэрч буй материаллаг төрхийг гаргав.
Респондентын ар гэрийн ерөнхий мэдээлэл
№ Ажил мэргэжил Сарын дундаж
орлого
Боловсрол
12 настай Т охины
аав
Барилгын дотор
засалч
1,5 сая
төгрөг
МСҮТ төгссөн
12 настай Т охины
ээж
Зоогийн газрынахлах
тогооч
1,6 сая төгрөг МСҮТ төгссөн
Тухайн өрхийн орлого сарын 3,1 сая төгрөг байна. Үндэсний статистикийн хорооноос
мэдээлснээр Монгол улсын сарын дундаж цалин 2018 оны 4 дүгээр улиралын байдлаар 1сая
120мянган төгрөг (425 ам доллар).5
Энэ нь улсын хүн амын сарын дундаж цалинтай
харьцуулахад дунджаас дээгүүр орлогод тооцогдож байна. Түүнчлэн боловсролын хувьд,
респондентын эцэг, эх хоёул бүрэн дунд боловсрол эзэмшсэн ба мэргэжлийн ур чадвар
эзэмшсэн. Дээд боловсролгүй ч мэргэжлийн ур чадвар нь тухайн гэр бүлийнхээ эдийн засгийн
капиталыг баталгаажуулж чадаж байна. Ар гэрийн санхүүгийн гачигдлаас улбаалж сургуулийн
орчин, найз нөхдийн хүрээлэл зэрэгт шоовдорлогдох, гадуурхагдах тохиолдол учирдаггүй.
Өөрөөр хэлбэл бэрхшээлийг обьектив суурь дэвсгэр бус субьектив суурь дэвсгэр нөхцөлдүүлж
байна. Энэ нь социологич Макс Веберийн үйлдлийн онол болоод психологичдийн бихевиорист
онолуудтай холбогдож байна. Энд тухайн гэр бүлийн бэлтгэл, хүүхдийн өсөх, хөгжих
боломжийг бүрдүүлсэнгэрбүлийн бэлэн байдалихэд чухал гэдгийг Адам Смит нэгэнт өгүүлсэн.
“Нүд талимаарам ургамал байгальд заяагдавч хүйтэн хөрс, ширүүн цаг уурыг
тэсвэрлэлгүй төдөлгүй үхдэг” хэмээн хүүхэдтэй зүйрлэжээ (Smith, 1776): Ядуурал нь
хүүхэд төрүүлэхээс урьдчилан сэргийлэхгүй ч хүүхэд өсгөн хүмүүжүүлэхэд үнэхээрийн
таагүйгээр нөлөөлдөг. Хүүхдийн эрхийн зөрчилд, үл хайхрах үндэс нь обьектив болон
4 Тухайлбал хөрөнгөтөн гэхэд түүнд асар их баялаг байлаа ч зураач гэсэн нэрийг авч чадахгүй.
5 Монгол улсын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудлаарх суурь судалгаа /2019/
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
7
субьектив хүчин зүйлээр тодорхойлогдож болж байна. Энэсудалгаанд санхүүгийн буюу
обьектив зөрчил хөндөгдөхгүй байгаа ч анхаарал, халамж дутах мэтийн субьектив
зөрчил илт илэрч байгаа юм.
Фокус бүлгийн ярилцлагын явцад ажиглагдсанаар зарим сурагчдийн амралтын
өдрүүдийн хувьд, аав ээж нь ажил хийх болдгоос хүүхдээ гэрт цоожилдог байна. Улмаар хүүхэд
интернетээр нэвтэрч юм үзэх, фэйсбукын хязгаарлалтгүй нийтлэлүүдийг шууд үздэг байна.
Хүүхдийн сониуч зан нь бүр татдаг тул үзсэн, харсан зүйлээ туршиж үзэхийг оролддог байна.
Тиймээс эцэг, эхийн хүүхэд рүүгээ чиглэсэн субьектив буюу амьд харилцаа, халамж анхаарал
ихээр шаардлагатай. Энэ шаардлага нь обьектив буюу ажил хийх, цалин мөнгө, материаллаг
хангамжийн шаардлагатай давхцаж, улмаар зөрчилдөөны эцэст субьектив шаардлагыг орхиж,
обьектив шаардлагыг сонгож байгаа тул нийгмийн хамгааллын зохицуулах бодлого
шаардлагатайг харуулж байна. Тухайлбал респондент охин гадаа гарч тоглохдоо мөнгө
зарцуулдаггүй боломжийг л эрэлхийлдэг аж. “Соёл амралтын болон чөлөөт цагийн бүх
байгууллагууд мөнгөөр үйлчилдэг тул мөнгө төлөх чадваргүйөсвөр үеийнхэн цагаа ихэвчлэн
гудамж талбайд,эцэг эхийн хараа хяналтаас гадуур сөрөг нөлөөлөл бүхий орчинд өнгөрөөдөг”
(ЮНИСЕФ, 2000).
Гоо зүйн боловсролыг гэр бүл олгодог. Гэр бүлийн дотоод уур амьсгалын таатай
нөхцөлийг судалгаанд оролцсон 12 настай охин ийн ярьж байв:
Чанарын судалгааны явцад судлаачид ажиглагдсанаар харамсалтай нь охины энэ
хүсэл биелэгдэх өдрүүд тун бага байлаа. Эцэг эх нь хүүхдүүддээ тусгайлан цаг зарцуулж
чаддаггүй ба эсрэгээр хүүхдүүдийн хүсэл нь цаг гаргахыг хүсдэг нь ажиглагдсан юм.
Хүүхэддээ олон тоглоом авч өгөх чухал биш, түүнтэй хамт байж дотно сэтгэлээ гээхгүй
байх чухал гэж судалгааны явцад дүгнэгдэв. Хүүхдээ юу мэддэг юм гэж үл ойшоох биш
дэмжиж, аливаа асуудалд хүүхдийнхээ оролцоотой шийдвэр гаргах нь ардчилсан гэр
бүлийн төрх байдаг. Психоанализын хувьд ч тэр, насан туршдаа дотроо тээж явах
өөрийн өнгөрүүлсэн хүүхэд нас цаашдын амьдралд нь тун чухал. Ээж аав нарын хэрүүл
маргаан, хөндий хүйтэн харилцаа юугаа ч үл мэдэх хүүхдийн цаашдын амьдралд ихээхэн
сөрөг нөлөөтэй. Энэхүү хүүхэд насны амьдрал болоод нийгэмшилтэд зөвхөн гэр бүлийн
институтын үүргээс гадна мөн боловсролын институтын байгууллага, дэд тогтолцоо
болох сургуулийн орчин нь чухал нөлөөтэй.
Сургууль хүүхэд залуусыг амьдралд сурган хүмүүжүүлж, хамтын нийгэмд дэг
журамтай, хүнлэг чанартай, биеэ даах болон даалгавар гүйцэтгэхийг сургах үүрэг
- Ээж амттай хоол бэлдэж, аав дүүгийн үсийг самнаад бас миний оёх чимэглэх
хичээлийн ажилд туслаж суудаг өдөр гоё. Бас ээж аав хайрын түүхээ ярьж
өгөөд дүү бид хоёрыг унтуулбал гоё.
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
8
сургуулийн тогтолцоонд тулгардаг. Сургууль институтын байгууллага ч гэлээ
нөгөөтээгүүр хувь хүний хүчин зүйлд анхаарах хэрэгтэй. Хүүхдийн рефлекс, сонирхол,
чадавхыг сэтгэл зүйн үүднээс ойлгохоос эхэлнэ. Ардчиллын дагуу хүүхэд өөрийн хүсэл
сонирхлын дагуу заах багш болон судлах хичээлийн цаг мөнхүү хөтөлбөрт хичээлийг
сонгож шилэх эрхтэй, сурах судлах үүрэгтэй.
Ганцаарчилсан ярилцлагад 12 настай ингэж хэлэв:
Эндээс үзэхэд хүүхдэд төлөвшихүйц сөрөг зан хандлагыг зөвхөн сургууль дээр
хориглож буюу сургуулиас бусад орчинд зөвшөөрч буй хэлбэрээс татгалзах ёстойг
охины яриа харуулж байна. Өөрөөр хэлбэл бусдаас дууриасан хэвшлийг сургууль дээр
жигших биш засаж залруулж, гэр бүлээс авсан төлөвшилд нь алдаа байвал засч, оноо
байвал баяжуулах нь боловсролын институцын үүрэг гэлтэй.
Хүүхэд өөрийн ажлыг нийгмийн амьдралаар хянаж бас мотивац6 авах нь ерөнхий
суурь статик болон цаашдын онцгой динамик шинжээ бүрдүүлэх эх үндэс болдог.
Сурагч, оюутны зорилго медалийн төлөө бус сурсан зүйлээ ард түмэн, улс орондоо
зориулах гэдэг зорилгыг өнгө өнгийн төмөр гардуулах гэсэн систем алдагдуулж байна.
Хамгийн гол нь тухайн хүүхдэд дараа жил нь медаль өгөхгүй бол хичээл хийхээ болих
горьдлоготой.
Олон улсын туршлага:
Израйл улсын Олон Улсын Хүүхдийн Философийн Судалгааны хүрээлэнгийн
даргаар томилогдсон Хэйфа Их Сургуулийн профессор Арие Кизел бага насны хүүхэд
ухамсартай, логиктой аргумент гаргаж ирэхдээ сайн байдаг (Kizel, 2014) тухай хэлсэн.
1965-72 онд Монтклэйр Их Сургуулийн профессор Липман 5 настай хүүхэд абстракт
бодохдоо сайн байдаг (Lipman, 1993) талаар судалгаа хийжээ. Кизел хүүхдийг асуулт
асууж байхад үглэж уцаарлах бус харин ч аливааг шалгаж гүйцээж, бататгаж, шүүмжлэх
чадвар хөгжиж буйг харуулдаг гэв.
Хэрвээ хүүхэд хичээлээ тарж ирээд ээждээ “би харь гарагийн амьтантай таарсан”
гэж хэллээ гэж бодъё. Жирийн ээж бол “утгагүй зүйл ярихаа боль” гэж амыг нь таглах
бол бүтээлч ээж бол “тэгээд ямар байсан, юу хийв?” гэж яриаг нь үргэлжлүүлэх аж.
Ингэж багш нар туршилт явуулан ажилдаа үнэнчээр орж үр бүтээл гаргах хэрэгтэй.
6 Motivation Зорилгод чиглэсэн идэвхтэй сэдэл
- Багш нь бидэн рүү /сурагчид руу/ хандаж “Гудамжиндаа гаргадаг зангаа
битгий сургууль дээр гаргаад бай. Гудамжиндаа очиж гарга” гэдэг.
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
9
Израйлын тэрхүү байгууллага хүүхдүүдийг дугуй ширээний ард суулгаад
багшийн өгсөн текстээр философийн дискурс хийлгэснээр эцэст нь хүүхдүүд өөр
хоорондоо эв нэгдэлтэй болж өрсөлдөөнч чанар нь багассан. Учир нь дүн, шагналын
төлөө эсвэл нэг нэгнээсээ илүү байхын төлөө өрсөлдөөгүй гэсэн тайлбар өгсөн.
Олон улсын боловсролын системд шинэчлэн сургах аргыг боловсруулж буй
явцад уг аргыг Монголд хэрэгжүүллээ. Уг судалгааг МУИС-ийн социологийн багш Д.
Оюунцэцэг-ийн туршлагаас эшлэв. Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Соросын
сангаас “Бүтээлч сэтгэлгээ”-г хөгжүүлэх хөтөлбөрөөс дэвшүүлсэн аргуудаас
(Д.Оюунцэцэг, С.Батсүх, Ж.Оюунцэцэг, & Т.Амаржаргал, 2002) шилэн 10 аргыг санал
болгож байгаа нь дараах:
1. Дотор нь орж таних арга. Тухайн сэдвийн агуулгыг +, -, v, ? тэмдэглэгээг
ашиглан ойлгуулахад чиглэдэг.
2. Венийн диаграммын арга. Юмсын ижил төстэй ба ялгаатай талуудыг олж
харахад чиглэгддэг.
3. Хүснэгт ашиглах арга.
Мэднэ Мэдэхийг хүснэ Мэдлээ
Хүснэгтийг ашиглан хуучин, шинэ мэдлэгийн уялдаа холбоон дээрээс үндэслэн
агуулгыг эзэмшинэ.
4. Бүлгээр судалгаа хийх булангийн арга. Асуудалд олон ургалч үзлийн үүднээс
хандах замаар шинжлэх ухааны судалгааны аргуудыг ашиглан нотолгоо
баримтаар хамгаалж, няцаахад суралцахад чиглэнэ.
5. Уншингаа зэрэгцүүлсэн тэмдэглэл хөтлөх арга. Сэдвийг унших явцад өөрөө
чухал болон сонирхолтой гэж үзсэн эшлэлийг авч, өөрийн бодлоор яагаад үүнийг
авснаа тайлбарлах.
Зохиолоос авсан эшлэл Өөрийн тайлбар
6. Эвлүүлгийн арга. Өргөн агуулга бүхий сэдвийг ойлгоход сурагчдыг
шинжээчийн баг үндсэн баг болгон хувааж оногдсон сэдвийг шинжээчийн баг
нарийн эзэмшээд үндсэн багтаа очиж заах арга.
7. Зураг ашиглан өгүүлэл зохиох арга. Янз бүрийн зургаас бичигч сонголт хийж,
чөлөөт бичлэг хийх ба хэд хэдэн мэдээллээс үйл явдлыг таамаглах арга.
8. Хосоор унших арга. Агуулга ихтэй сэдвийгцаг хэмнэх байдлаар хэд хэдэн хэсэгт
хувааж хэсэг тус бүр дээр хосоороо хамтран суралцах арга.
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
10
9. Баг тоглоомын арга. Хамтран сурч агуулгаа эзэмшээд дараа нь сонирхолтой
тоглоомын хэлбэрээр сурч мэдсэнээ шалгадаг.
10. Дүрд тоглох арга. Тодорхой нөхцөлүүдийг өгч, түүнийгээ хэрхэн шийдвэрлэх
арга замыг суралцагсдад бие даан, өөрийн бодлоор шийдвэрлэх арга.
Дээрх аргуудын алийг ч ашигласан дараах 3 үе шаттай:
Сургалтад нэг л төрлийн аргыг хэрэглэхээс зайлсхийж, хоёр болон хэд хэдэн
аргыг хослуулах замаар агуулгыг хүргэх чухал байдаг. Тиймээс судалгааны үр дүнгийн
баталгаажуулахын тулд оюутан ангийг бүрдүүлж хичээл орлоо. Судалгаанд курс болон
мэргэжил бүрээс өөр хүүхдүүд бүрэлдэн оролцсон. Энд дээрх аргуудаас сонгохдоо
“зэрэгцсэн тэмдэглэлийн арга” болон “хосоор унших арга”-ыг хэрэглэсэн болно:
Энэ арга нь уламжлалт арга болох сурагчдыг дуугай, чимээгүй байлгахын
эсрэгээр харин ч өөр хоорондоо ярилцах, хэлэлцэх ёстой байдаг. Уншиж дууссаны дараа
уншсан зүйлийнхээ тухай хоорондоо ярина. Үүний дараа эргэцүүлэх бодох чадвар
эзэмшүүлэх нь чухал. Энэ явц нь сонгосон аргын тусламжтай хэрэгжинэ. Хүүхдүүдэд
“Бүргэдийн үүр” гэсэн текст өгч ажиллуулсан. Хосоор унших аргаар7 ажиллахдаа:
1. Сурагчдыг 2, 2-оор нь баг болгоно. Хичээл дуустал энэ багаар ажиллана.
7 Энэ арга зүйг Техасын загалмайтны Их Сургуулийн Дон Дажерей болон түүний хамтран зүтгэгч нар
боловсруулжээ. Заах материал ихтэй үед ихээхэн тустай, төвөгтэй, тоо баримт ихтэй агуулгыг
ойлгуулахад хэрэглэх хамтран унших арга.
Сэдэлжүүлэх үе шат
Утгыг ойлгуулах үе шат
Бататгах үе шат
Зорилго: Тухайн эх
бичвэрийг уншаад юу гэж
бичсэн байсныг санах нь
хүрэлцээтэй биш харин уг
зүйлийг өөр талаас нь мэдрэх,
өөрийн урьд нь мэддэг, хийж
чаддаг болсон зүйлтэйгээ
холбох чадвартай болох
Бэлтгэл:
1. Сурагчдаар уншуулах ном,
текстийг тараан байршуулах.
2. Уншигчдын сургалт явуулах
арга зүйн зааварчилгаа бэлтгэх
3. Материалын, цагийн нөөцийг
зөв зохион байгуулна.
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
11
2. Эх материалыг бүхэлд нь судалж эзэмших боловч хэсэгчлэн анхаарал
төвлөрүүлэх аргаар уншина.
3. Хос бүрийг 1-4 хүртэл дугаарлан тухайн дугаарт оногдох өгүүллэгийн хэсгийг
унших даалгавар өгнө. Хосууд ээлжлэн өөр өөр үүрэг гүйцэтгэнэ /илтгэгч,
сонсогч, тэмдэглэгч гэх мэт/
4. Дасгалын дараа анги нийтдээ заана. Өөрийн уншсан хэсгийн агуулгыг багууд
нэгтгэн илэрхийлнэ. Зургаар дүрслэх гэх мэт аргууд нээлттэй байна.
Мөн уншаад ойлгох явцдаа сурагчид Зэрэгцсэн тэмдэглэл хөтлөх аргаар
ажиллана. Ингэхдээ:
1. Сэдвийг уншаад сэтгэлдээ нийцсэн үг, өгүүлбэрийг тэмдэглэн авна.
2. Тэмдэглэсэн өгүүлбэрээр дамжуулан өөрт төрж буй бодлоо бичнэ.
Ийн сургалт дуусахад бататгах шатыг хэрэгжүүлдэг. Үүнийг “Өнөөдрөөс
бодитойгоор хэрэгжүүлэх зүйлээ бичнэ үү” гэхэд суралцагчид:
- Ээж аавынхаа зэмлэлийг ухаалгаар хүлээн авч урдаас нь хэдэрлэхгүй.
- Бүргэдийн ангаахай жигүүртний хаан болдгийн учрыг мэдлээ. Бидний эцэг эх ч
гэсэн биднийг амьдралд хөл алдуулахгүйн тулд аашилж, загнаж, ажил сургаж
байдаг юм байна шүү дээ. Гэтэл би түүнд нь уурлаж туних явдал гаргадагтаа их
гэмшиж байна гэх мэт хариулжээ.
Сургалтын хөтөлбөрийн зорилго биелж уншигч зохиогчийн илэрхийлсэн санааг
өөрийнхөө бодол санаа, үйл ажиллагаатай харьцуулан бодох чадварыг эзэмшсэн.
Уламжлалт заах аргаас татгалзаж орчин үеийн буюу бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аргыг
ашиглахад багш сурагчийн “үнэлгээ”-г мартаж болохгүй. Багшийн үнэлгээний далд чиг
үүрэг бол хүүхдийн сурлагын идэвхтэй хичээнгүй төлвийг дадалжуулах байдаг. Онц
авсан сурагч дахин тэр үйлдлээ баталгаажуулах үүднээс хичээдэг бол сул тал нь анги
дотор онц сурлагатан болон муу сурлагатан гэсэн мэдрэмжийг нийтэд төрүүлдэг.
Өөрөөр хэлбэл үнэлгээ авч чадаагүй хүүхэд түүндээ дадалждаг гэсэн үг. Боловсролын
талаарх монгол улсын хууль тогтоомжуудад бүх нийтийн боловсролын хөтөлбөрийг
үнэлэх тухай онцлон тусгасан байдаг. Засгийн газар нийтийн сургалтын ажил ба
боловсролд оруулсан хөрөнгийнхөө үр ашгийн төлөө санаа тавьдаг нь зүй. Нөгөөтээгүүр
татвар төлөгч олон нийт ч боловсролыг дэмжсэнийхээ үр шимийг олж харахыг хүсдэг.
Иймд хамтын зарчим дээр тулгуурлах ёстой болж буй.
Уламжлалт үнэлгээнд юу нь буруу байв? Манай уламжлалт үнэлгээнд байсан
доголдол нь юуны өмнө үнэлгээний тодорхойлолттой холбоотой. Бидний хэрэглэж
хэвшсэн үнэлгээний ойлголтоос ургуулан багш хийгээд сурган хүмүүжүүлэгч түүнчлэн
бэлтгэгдэж байгаа хүн хоёр л үнэлэгдэж байжээ. Өөрөөр хэлбэл хувь хүмүүсийн
хоорондын харилцаа мэт байв. Гэтэл тогтолцооны утгыг энд авч үзэх ёстой болж байгаа
нь бусад олон хүмүүс, бүлэг гэж байдаг. Багш, эцэг эх, иргэд, ажил хэрэгчид, соён
гэгээрүүлэгчид гэх зэрэг цогц нь боловсролын тухай ойлголтыг бүрдүүлэх учиртай аж.
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
12
Боловсролын олон хүрээнд нөхцөл байдлыг үнэлэх үнэлгээ нь бүхэлдээ дан ганц
сурагч, багш хоёрыг үнэлэхэд бүхэлдээ чиглэгдэж ирсэн байна. Ийм маягийн мэдээлэл
багш нарын хувийн үнэлгээ тогтоож, тэднийг сонгон байршуулах, хувь хүмүүс цаашдын
сонголт хийх зэрэгт тус болж ирсэн нь мэдээж хэрэг. Гэхдээ энэ нь боловсролын бүхэл
хөтөлбөрийг үнэлэхэд ийм үнэлгээ хангалттай биш. Тиймээс үнэлгээг контекстийн
болоод обьектив байдлаар үнэлэх ёстой болж байна. Багш хүний үнэлэмжийн буюу
субьектив бус харин обьектив бодит үнэлгээ нь багш, эцэг эхийн хооронд үр ашигтай
хамтын ажиллагаа тогтоох үндэс болдог. Үнэлгээний субьект – обьектийн чиглэл нь нэг
талаас хэн үнэлж буй буюу субьект, нөгөө талаас хэнийг, юуг үнэлж буй буюу обьектив
хоёрын харьцаагаар тодорхойлогдоно.
Цаашилбал гэр бүл, сургуулийн орчноос алгуур үргэлжиж хүүхэд нийгмийн
актор болоход соён гэгээрүүлэгчдийн хүрээнд нийгэмшдэг. Энэ үед хүүхэд 16-21 насанд
байдаг.
Соён гэгээрүүлэгч гэдэгт голчлон философич, сэтгэл судлаач, социологич болоод
сурган хүмүүжлийн салбарынхан яригддаг. Тэд хүний боловсролын асуудалд хандахдаа
нийгэмшлийн боловсролд илүү анхаардаг. Тэдний мэдсэн мэдлэгээр гэхэд “Шалан дээр
унасан зүйлийг аваад өгөхөөр нь чихэр өгчихнө. Дараагийн удаа чихэр өгөхгүй бол
хүүхэд унасан зүйлийг авч өгөхгүй, чихэр нэхнэ”. Тиймээс туслах гэдэг урамшуулал бус
харин сайн үйлийн8 төлөө гэдгийг ойлгуулах ёстой байдаг аж. Солилцооны онолоор бол
урамшууллын зарчим нь тодорхой үйлдлийг сайшаан урамшуулсан аль нэгэн
урамшуулалтай бусад урамшуулал ойролцоо байх тусам хүн дээрх үйлдлийг дахин
үйлдэх магадлалтай гэдэг. Үнэт зүйлс, эрхэмлэлийн зарчим: Өөрийн үйлдлийн үр дүн
тухайн хүнд их үнэлэгдэх тусам тэр уг үйлдлээ дахин үйлдэх магадлал өндөр.
Депривацийн зарчим ёсоор хүний үйлдэл байнга тогтмол сайшаагдан шагнагдах тусам
тэрбээр дараа дарагийн урамшуулал шагналыг хүн улам бүр багаар үнэлж үзэх болно.
Гэхдээ энд дутагдалтай тал үүсдэг нь урамшуулал нэхэх. Зөвхөн туслах гэсэн ёс
суртахууны зарчим алдагдаж хувь хүний зан үйлдэл яг л зах зээл мэт ашгийн болоод
солилцооны үндсэн дээр явагдахад дадалждаг байна.
Энд эвент буюу оюуны үйл ажиллагаа, хэлэлцүүлэг, лекц, урлагийн салбарын
зохион байгуулж буй ажил, социологи, философичдийн ярилцлага, ном гээд өргөн
хүрээг хамарч ойлгоно. Эдгээр нь голчлон хүнд мэдлэг өгөх гэхээсээ илүүтэй ёс
суртахууны боловсрол,хүнлэг байх чанарыг төлөвшүүлэх нь зорилго болдог. Хүн эндээс
цаашдын өөрт баримтлах зарчмаа өөртөө бий болгодог. Жишээлэхэд, манай урд хөрш
болох Хятад орны сурган хүмүүжлийн эцэг бол Күнз. Тэрээр хүмүүжлийн эрдэм болон
ёс суртахууны төгөлдөржилтийг хүний үндсэн мөн чанар, зөв байдлын гарцаа үгүй
нөхцөл гэж (Stephenson, 2005) үзсэн. Хүн нийгмийн амьдралд нинжин сэтгэл, тусч
өгөөмөр хандлага, үнэндтэмүүлсэн, шударга байдал, хүндлэх ёсон эзэмшсэн зан, оюуны
8 Философид “goodness” гэсэн ухагдахуун байдаг.
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
13
соёлын баялаг шинжүүдээр илэрдэг чанаруудыг эзэмшсэн байх ёстой гэжээ. Түүнийхээр
зарчим, арга барилуудын тогтолцоог дараах байдлаар тухайлсан:
Эндээс харахад үндэстэн бүрийн онцлогоос хамаарч абсолют загварчлал
байдаггүй байна. Жишээлбэл “Оройтсон хойноо сурвал амжилтад хүрэхгүй” гэсэн үг нь
Монголчуудын хэлдэг “Сурахад оройтдоггүй” гэсэн хэлцтэй авцалдахгүй байна. Соён
гэгээрлийн шижимтэй энэ мэт хэв маягийн үгс ч хүүхдийн боловсролд буюу хүний
нийгэмшилтэд нөлөөлсөөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэдийгээр үндэстэн бүрийн
онцлог шинжээс хамааран нөлөөлөхүйц арга барилууд өөр ч гэлээ эцсийн дүндээ ямар
нэгэн механизмтай гэдгээрээ хүмүүжил нь гэр бүл, сургууль болон соён гэгээрлээр
явагдаагүй бол либерал нийгэмд замбараагүйдэл, айдас болон нүдэнд ил үл харагдах
аноми байдал үүснэ. Жишээ нь хүмүүс үнэн гэж байдаггүй хэмээж хүн ер нь худлаа байх
ёстой гэнэ. Хуулийг сахин биелүүлэхэд хүртэл ёс суртахуун шаардагддаг.
Ч.Дарвины Хувьслын онол9 аливаа биет биологийн хувьд удаан хугацааны турш
хувьсан хөгждөг шиг хүний ухаан урт хугацаа шаардсан аажим хувьсал явагдаж соён
гэгээрэлд10 хүрнэ. Гэгээрэхгүй гэвэл хөмөрсөн тогоон дахь хуучин хүүгээрээ л үлдэнэ.
Соён гэгээрсэн хүн хуманист буюу хүнлэг төрхөө эзэлдэг. Хүний уг чанараас мөн чанар
хүртэл нь зохистой охиор солиход нь сургах, өөрчлөхийг уриалах сэдлийг өгөх нь
хүмүүнлэгийн шинж.
Олон улсын туршлага:
Өрнө дахинаас сурсан мэдлэгээ Хятад оронд дэлгэрүүлэхээр ажилласан Ху
Шигийн зам дардан байсангүй. Ху Ши прагматист Жон Девигийн дэргэд суралцсанаас
гадна боловсрох аргуудыг мэдсэн. Үүнийгээ өөрийн орондоо хэрэгжүүлэх нь Хятадын
реформын тулгуур болжээ. Тэрээр Америк оронд философи судалж байхдаа мэдлэг
болон өөрийн санааны зөрчилд орж өөрийн ухаан дахь алдаатай үнэмшлүүдээ мэдлэгээр
шинэчилсэн нь өөрийгөө шинэчлэх түлхэц болжээ. Боловсролтой болохын тулд
мэдлэгийг шинээр хүлээн авч хоосон санаануудаа таягдаж хаях нь хүнийг одоо
байгаагаасаа салж, эрс өөрчлөгдөхийг шаардах тул тийм ч амар биш байжээ (Tan, 2004).
Ху Ши ардчиллын хамгийн гол тогтоогч түлхүүрийг боловсрол гэж үзээд нийгэмдээ бий
болгохоор тэрээр том зүтгэл гаргажээ.
Соён гэгээрлийг бий болгохын тулд соён гэгээрүүлэгч гэсэн хүрээнийхэнд
нөхцөл байдал ардчилсан гэсэн социал контекстээр хангагдах ёстой байдаг. Энэ
9 Charles Darwin: Theory of Evolution
10 Enlightenment
 Сурах явцдаа хатуужиж, гэгээрч, баяр цэнгэлээс мэдлэг олж авдаг хүн
ухаант хүн
 Оройтсон хойноо сурвал амжилтад хүрэхгүй
 Багш сурагч хоёр сургалтын явцад адилхан ухаан тэлэгдэнэ гэх мэт.
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
14
социалист эсвэл капиталист нийгэмтэй хамааралгүй харин ардчилалтай хамааралтай.
Энэ утгаар авч үзвэл “Боловсролын социологи нь боловсролд нийгмийн бүлэг
хүмүүсийн хоорондын харилцааны үүднээс ханддагаараа сурган хүмүүжүүлэх ухаанаас
ялгагдана... Боловсролын нийгэмшлийн үүрэг: Хүмүүс нийгмийн харилцаанд орохоороо
өөртөө тодорхой социал шинжүүдийг төлөвшүүлж авдаг. Өөрөөр хэлбэл боловсрол нь
хүний төлөвшил хүмүүжлийн чухал хүчин зүйл юм.” (Я.Отгонбаяр, 1999) Боловсрол нь
ардчиллын төлөө байх ёстой. Ардчилсан төр орших үндэс нь боловсролтой иргэд бөгөөд
иргэдийн чинээлэг амьдрах арга ухаан нь чанартай боловсрол юм. Хүн төрөлхтний үнэт
зүйл нь эрх чөлөө мөн боловсрол. Ардчилсан нийгмийн хөгжил болоод хэм хэмжээг
зөвхөн л хууль эрх зүйн системээр зохицуулах учир дутагдалтай тул боловсролын олон
талт байдлыг хамтатгадаг. Гэр бүл, боловсролын институт болон соён гэгээрүүлэгчид
үндэстний хэмжээнд хүүхдийн нийгэмшилтэд нөлөөлөх аргаа сайжруулснаар ардчилал
мундахгүй харин мандах болно.
Дүгнэлт, зөвлөмж
Гэр бүл нь нийгэмшлийн анхдагч агент болохын хувьд уламжлалт болон модерн
буюу орчин үеийн торнижилтын орон зай, цаг хугацаанаас харилцан хамааралтайгаар
адилгүй. Сургууль нь боловсролын институтын байгууллага болоод тогтолцоо болохын
хувьд хүүхдэд шинжлэх ухааны мэдлэг олгохоос гадна ёс зүйг төлөвшүүлэх далд чиг
үүрэгтэй байна. Түүнчлэн соён гэгээрүүлэгчид хувь хүнийг бие хүн болоход нь туслах
үйл ажиллагааг төрөөс дэмжих шаардлагатай. Энэ нь гэр бүл болон сургуулийн орчноос
бий болгосон хүүхдийн ухамсар нь алдаатай бол засах, зөв бол улам хөгжүүлэх гэсэн
социал үнэт зүйлийн дэмжлэг мөн. Улмаар ардчилсан /либерал/ нийгэмд хүн хүндээ хүн
(философич Ж. Локкын “хүн хүндээ чоно” гэсний эсрэг) гэсэн жишгийг бий болгоход
чиглэх юм.
Хүүхдийн нийгэмшил нь гэр бүлээс гадна сургуулийн орчны нөлөөлөл их байдаг
тул багш гэдэг хүүхэдтэй ажиллах сэтгэл зүйн чадваруудыг эзэмшсэн байвал зохилтой
байгаа учраас багшид сэтгэл зүйн боловсрол олгох хэрэгтэй. Үүний тулд багш нь ярьж
хүүхдүүд нь сонсдог аргачлалыг шинэчлэх шаардлага бий. Ярих-сонсох харилцаа бус
ярих-ярих болон сонсох-сонсох харилцаанд түшиглэх. Өөрөөр хэлбэл багш хүүхдүүд
дундаа орж ярилцах замаар ойлгуулах. Бусад олон аргуудыг сэтгэл зүйчид судалж,
боловсруулж, сургалтад хамруулах хэрэгтэй.
Дээрх судалгаанд тусгагдсанаар “Хүүхдийн эрх” болох:
- Эсэн мэнд амьдрах эрх
- Хөгжих эрх
- Хамгаалуулах эрх
Хүүхэд хөгжих эрхээ эдлэхийн тулд сургуулийн орчноос нийгэмшлийн тухай
анхдагч мэдлэгийг авч гэр бүлийн орчиндоо ашигладаг байх хэрэгтэй. Үүнд сургуулийн
нийгмийн ажилтан нь ангийн багшаас илүүтэй хүүхэдтэй ажиллах ёстой болдог.
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
15
Сургуулийн нийгмийн ажилтан гэж суралцагч, эцэг эх болон багшийн харилцаа, тэдний
нийгмийн асуудлаар үнэлгээ хийх, ганцаарчилсан болон бүлэгт чиглэсэн мэргэжлийн
зөвлөгөө өгөх замаар нийгмийн сөрөг үзэгдлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх, тэдний
төлөвшил, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг мэргэжилтэнг хэлнэ.11 Судалгаанд
ажиглагдаж байгаагаар сургуулийн нийгмийн ажилтан өрөөндөө сууж байдаг ба тэд
асуудал гарахад л ажлаа хийдэг. Энэ нь ямар нэгэн хор хөнөөл (harm)12 учирсны дараа
гарч ирэхтэй адил үйлдэл. Тиймээс сургуулийн нийгмийн ажилтан нь 7 хоногт нэг удаа
тогтмол цагийн хичээлээр анги болгонд хичээл зөвлөмж мэдээлэл өгөх шаардлагатай.
Хүүхдүүдийн хувьд томоогүй үйлдлээрбуруу зүйл хийдэг тохиолдол олон байна.
Эндээс тэдэнд ямар айдас үүсдэг вэ гэхээр хэрэв үнэнээ хэлбэл загнуулна гэх бодол
байдаг аж. Үнэнээ хэлээд байхад зэмлэж хүүхдийг алдаа гаргуулахгүй, өөгүй байлгах
гэсэн шаардлага шударга биш. Тиймээс гэр бүлд, үнэнээ хэлбэл загнахгүй /шийтгэхгүй
шүү/ гэсэн хүүхдийг хуурмаг болгохгүйн төлөөх арга барил хэрэгтэй. Ардчилалд хэрэв
судалгаагаар батлагдсан нэгэнлэг аргачлал үгүй бол өөр өөрсдийн арга барилуудыг
ашигладаг. Тэр арга барилууд нь санкц. Кантын хэлснээр “Хэрэв хүүхдийг сахилга үгүй
байсных нь төлөө шийтгэж бас сайн байсных нь шагнавал тэр хүүхэд зөвхөн шагналын
төлөө сайныг хийнэ. Тухайн хүүхэд амьдрал дээр гараад сайн бүхэн шагнадаггүй эсвэл
муу бүхэн шийтгэдэггүй гэдгийг мэдээд том болоод яаж өөрт ашигтай байдлаар зөв
эсвэл бурууг хийх тухай боддог болно” (А.Хишигтөгс, 2018) гэсэн.
Хүмүүсийн дунд тогтсон хэвшмэл ойлголт, сөрөг хандлага, дадалтай холбоотой
гэдэг нь тус судалгаагаар тогтоогдсон бөгөөд зан үйлийг өөрчлөх-мэдээлэл, сургалт,
сурталчилгааны ажил нь энэ шалтгааныг арилгахад чухал үүрэгтэй. Зан үйлийг өөрчлөх
аливаа оролдлогын эхний шатанд асуудал үүсгэж буй сөрөг ойлголт, хандлагын учир
шалтгааныг ойлгож, сөрөг ойлголт, хандлагаа өөрчлөх хэрэгтэй гэсэн сэдэл төрүүлэх
мэдээллийг хүмүүст хүргэх явдал байдаг.
Багш хүн сургуульд ямар нэг үзэл тогтоож эсвэл өөрийн жаягийг бий болгох
ёсгүй. Стандартын дагуу баримтлал тогтоох нь ардчиллын үнэт зүйлийн нэг буюу тэгш
эрхтэй байх ангид зохино. Сургуулийн дэг журам нь багшаас бус сургуулийн амьдралаас
урган гарах ёстой гэж үздэг. Ардчилалд алдаа их бий тул зарим зүйл дээр хувийн бус
нийтийн байхыг эрхэмлэх нь тустай. Энэ нь өрсөлдөөны зарчмаар хөгжих биш хамтрах
зарчмаар хөгжих арга ухааныг илүү үр дүнтэй гэдгийг баталж байна. Нийгмийн хөгжил
болоод хэм хэмжээг зөвхөн л хууль эрх зүйн системээр зохицуулах гэвэл өрөөсгөл тул
боловсролын олон талт байдлыг хамтатгах шаардлага зайлшгүй гарч байна. Гэр бүл,
сургуулийн хөтөлбөр болон соён гэгээрүүлэгчид үндэстний хэмжээнд хүүхдийн
нийгэмшилтэд нөлөөлөх аргаа сайжруулснаар үнэт зүйл болох боловсролын үр нөлөөг
дээшлүүлж чадах юм.
11 Монгол Улсын Боловсролын тухай хуулиас
12 Психоанализын утгаар сэтгэцийн траумаг хамт ойлгоно.
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
16
Эх сурвалж:
AlbertBandura,& RichardH Walters.(1963). Social learning and personality development. New
York: RinehartandWinston.
Bandura,A. (1973 ). Aggression:A SocialLearning Analysis. Virginia2008: Prentice Hall PTR.
Chodorow,N.(1978). The reproduction of mothering :psychoanalysisand thesociology of gender.
Berkeley:Universityof CaliforniaPress.
Flanagan, W. G. (2010). Urban Sociology: Images and Structure. Rowman & Littlefield Publishers.
Gottdiener,M.,& Ray Hutchison.(2010). The New Urban Sociology. Westview Press.
Gronow,J. (1997). The Sociology of Taste. LondonandNew York: Taylor& Francise-Library.
Homans,G. C. (1977). Behavioraltheory in sociology:Essaysin honorof George C.Homans.
TransactionPublishers.
Kizel,A.(2014). CommunicationDiscourse andCyberspace:ChallengestoPhilosophyforChildren.
Thinking. TheJournalof Philosophy forChildren,20(3-4),40 – 44.
Lipman,M. (1993). Proceedingsof the 1973 Conference onPre-CollegePhilosophy. Thinking:The
Journalof Philosophy forChildren ,3(10), 37-41.
Nice,P.B. (1979. Eighthprinting1996). DIstInctIon A socialCritique of the JUdgementof Taste.
Cambridge,Massachusetts:HarvardUniversityPress.
Palen,J.J.(1987). The urban world. New York: McGraw-Hill Book Co.
Sarah Tomley,M.H. (2015 / 2019). The Sociology Book:Big IdeasSimply Explained. London/
Улаанбаатар: DK / Монсудар.
Smith,A.(1776). Wealthof Nations. Scotland,Kingdomof GreatBritain:WilliamStrahan,Thomas
Cadell.
Stephenson,N.(2005). The Confusion. ISBN13:9780060733353: WilliamMorrow Paperbacks.
Tan, S.‐H.(2004). China'sPragmatistExperiment inDemocracy:HuShih'spragmatismandDewey's
Influence inChina. Metaphilosophy,35(1-2),44-64.
W.Mischel.(1966). A social learningview of sex differencesinbehavior. Thedevelopmentof sex
differences,57-81.
А.Хишигтөгс.(2018). Социоаналитик. Улаанбаатар:Мөнхийнүсэг.
Д.Оюунцэцэг,С.Батсүх,Ж.Оюунцэцэг,&Т.Амаржаргал.(2002). Бүтээлчсэтгэлгээгхөгжүүлэх
арга зүй. Улаанбаатар:МонголынНээлттэйНийгэмХүрээлэн(Соросынсан).
ЮНИСЕФ, М. (2000). Өсвөр үеийнхэрэгцээгсудалсансудалгаа.
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
17
Я.Отгонбаяр.(1999). Боловсрол нийгмийнхөгжлийнхүчинзүйл болох нь.-.Магистрын ажил.
УБ, МУИС-НУФ-Социологийнтэнхим.,Монгол.

More Related Content

What's hot (13)

философи 1
философи 1философи 1
философи 1
 
Дорнын философи
Дорнын философиДорнын философи
Дорнын философи
 
орчин үеийн философи
орчин үеийн философиорчин үеийн философи
орчин үеийн философи
 
Sotsiologiin hicheelin lekts
Sotsiologiin hicheelin lektsSotsiologiin hicheelin lekts
Sotsiologiin hicheelin lekts
 
Xx зууны соёлын философи
Xx зууны соёлын философиXx зууны соёлын философи
Xx зууны соёлын философи
 
P1
P1P1
P1
 
реферат философи
реферат философиреферат философи
реферат философи
 
MHON101-хичээл-7
MHON101-хичээл-7MHON101-хичээл-7
MHON101-хичээл-7
 
Метафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүйМетафизик, эпистемологи, ёс зүй
Метафизик, эпистемологи, ёс зүй
 
хүний тухай гүн ухаан
хүний тухай гүн ухаанхүний тухай гүн ухаан
хүний тухай гүн ухаан
 
Орчин үеийн философи
Орчин үеийн философиОрчин үеийн философи
Орчин үеийн философи
 
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
соёл түүний өөрчлөлт (Нийгэм 10 )
 
дундад зуун
дундад зуундундад зуун
дундад зуун
 

Similar to Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа

Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-22
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-22Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-22
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-22E-Gazarchin Online University
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт Amgaa Amgalan
 
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3E-Gazarchin Online University
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилTsedo Batsukh
 
Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сурууль болон соён гэгээрүүл...
Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сурууль болон соён гэгээрүүл...Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сурууль болон соён гэгээрүүл...
Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сурууль болон соён гэгээрүүл...National of University Mongolia
 
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанаролон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанарBayarmaa Anu
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилTsedo Batsukh
 
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанаролон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанарBayarmaa Anu
 

Similar to Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа (20)

Нийгэмшилт
НийгэмшилтНийгэмшилт
Нийгэмшилт
 
отгоо илтгэл
отгоо илтгэлотгоо илтгэл
отгоо илтгэл
 
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-22
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-22Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-22
Нийгмийн ажлын түүх, философи 2015-09-22
 
ESON101-Хичээл 1-1/20190109/
ESON101-Хичээл 1-1/20190109/ESON101-Хичээл 1-1/20190109/
ESON101-Хичээл 1-1/20190109/
 
PDON303
PDON303PDON303
PDON303
 
төлөвлөгөө
төлөвлөгөөтөлөвлөгөө
төлөвлөгөө
 
224. lectures.
224. lectures.224. lectures.
224. lectures.
 
нийгмийн институт
нийгмийн институт нийгмийн институт
нийгмийн институт
 
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3
Сурган хүмүүжүүлэх ухаан -лекц №3
 
PTON111-Хичээл-3
PTON111-Хичээл-3PTON111-Хичээл-3
PTON111-Хичээл-3
 
хөтөлбөр
хөтөлбөрхөтөлбөр
хөтөлбөр
 
хөтөлбөр
хөтөлбөрхөтөлбөр
хөтөлбөр
 
хөтөлбөр
хөтөлбөрхөтөлбөр
хөтөлбөр
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сурууль болон соён гэгээрүүл...
Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сурууль болон соён гэгээрүүл...Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сурууль болон соён гэгээрүүл...
Ардчилсан нийгэм дэх иргэдийн хүмүүжилд гэр бүл, сурууль болон соён гэгээрүүл...
 
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА НИЙГЭМ
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА НИЙГЭМБАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА НИЙГЭМ
БАГА БОЛОВСРОЛ - ХҮН БА НИЙГЭМ
 
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанаролон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
 
хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
 
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанаролон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
олон нийтийн санал бодлын нийгмийн мөн чанар
 
Gariin avlaga
Gariin avlagaGariin avlaga
Gariin avlaga
 

More from Хишигтөгс А.

Мэдээлэл боловсруулах аргууд - Нийгмийн судалгаа
Мэдээлэл боловсруулах аргууд - Нийгмийн судалгааМэдээлэл боловсруулах аргууд - Нийгмийн судалгаа
Мэдээлэл боловсруулах аргууд - Нийгмийн судалгааХишигтөгс А.
 
Хувийн ба нийгмийн хөгжил
Хувийн ба нийгмийн хөгжилХувийн ба нийгмийн хөгжил
Хувийн ба нийгмийн хөгжилХишигтөгс А.
 
Чанарын мэдээллийг боловсруулах
Чанарын мэдээллийг боловсруулахЧанарын мэдээллийг боловсруулах
Чанарын мэдээллийг боловсруулахХишигтөгс А.
 
T test шинжилгээний арга
T test шинжилгээний аргаT test шинжилгээний арга
T test шинжилгээний аргаХишигтөгс А.
 
Хэвлэл мэдээллийн социологи
Хэвлэл мэдээллийн социологиХэвлэл мэдээллийн социологи
Хэвлэл мэдээллийн социологиХишигтөгс А.
 
Хамтач үндэсний үзэл
Хамтач үндэсний үзэл Хамтач үндэсний үзэл
Хамтач үндэсний үзэл Хишигтөгс А.
 
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээХишигтөгс А.
 
Цалинтай ээж хөтөлбөрийн анализ
Цалинтай ээж хөтөлбөрийн анализЦалинтай ээж хөтөлбөрийн анализ
Цалинтай ээж хөтөлбөрийн анализХишигтөгс А.
 
Эрдэм шинжилгээний хуралд өгүүллэгээ илтгэхэд анхаарах зүйлс
Эрдэм шинжилгээний хуралд өгүүллэгээ илтгэхэд анхаарах зүйлсЭрдэм шинжилгээний хуралд өгүүллэгээ илтгэхэд анхаарах зүйлс
Эрдэм шинжилгээний хуралд өгүүллэгээ илтгэхэд анхаарах зүйлсХишигтөгс А.
 
Хүнийсэл номын Эхлэл хэсэг
Хүнийсэл номын Эхлэл хэсэгХүнийсэл номын Эхлэл хэсэг
Хүнийсэл номын Эхлэл хэсэгХишигтөгс А.
 

More from Хишигтөгс А. (17)

Мэдээлэл боловсруулах аргууд - Нийгмийн судалгаа
Мэдээлэл боловсруулах аргууд - Нийгмийн судалгааМэдээлэл боловсруулах аргууд - Нийгмийн судалгаа
Мэдээлэл боловсруулах аргууд - Нийгмийн судалгаа
 
Хувийн ба нийгмийн хөгжил
Хувийн ба нийгмийн хөгжилХувийн ба нийгмийн хөгжил
Хувийн ба нийгмийн хөгжил
 
Чанарын мэдээллийг боловсруулах
Чанарын мэдээллийг боловсруулахЧанарын мэдээллийг боловсруулах
Чанарын мэдээллийг боловсруулах
 
T test шинжилгээний арга
T test шинжилгээний аргаT test шинжилгээний арга
T test шинжилгээний арга
 
Шоовдор хүмүүс
Шоовдор хүмүүсШоовдор хүмүүс
Шоовдор хүмүүс
 
Хэвлэл мэдээллийн социологи
Хэвлэл мэдээллийн социологиХэвлэл мэдээллийн социологи
Хэвлэл мэдээллийн социологи
 
Хамтач үндэсний үзэл
Хамтач үндэсний үзэл Хамтач үндэсний үзэл
Хамтач үндэсний үзэл
 
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
 
Цалинтай ээж хөтөлбөрийн анализ
Цалинтай ээж хөтөлбөрийн анализЦалинтай ээж хөтөлбөрийн анализ
Цалинтай ээж хөтөлбөрийн анализ
 
Эрдэм шинжилгээний хуралд өгүүллэгээ илтгэхэд анхаарах зүйлс
Эрдэм шинжилгээний хуралд өгүүллэгээ илтгэхэд анхаарах зүйлсЭрдэм шинжилгээний хуралд өгүүллэгээ илтгэхэд анхаарах зүйлс
Эрдэм шинжилгээний хуралд өгүүллэгээ илтгэхэд анхаарах зүйлс
 
Жорж Орвелл 1984
Жорж Орвелл 1984Жорж Орвелл 1984
Жорж Орвелл 1984
 
Хүнийсэл номын Эхлэл хэсэг
Хүнийсэл номын Эхлэл хэсэгХүнийсэл номын Эхлэл хэсэг
Хүнийсэл номын Эхлэл хэсэг
 
Ecology and sustainability
Ecology and sustainabilityEcology and sustainability
Ecology and sustainability
 
Logic
LogicLogic
Logic
 
Turiin onol
Turiin onolTuriin onol
Turiin onol
 
Sotsiologi nom
Sotsiologi nomSotsiologi nom
Sotsiologi nom
 
Sociology science 20 40
Sociology science 20 40Sociology science 20 40
Sociology science 20 40
 

Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа

  • 1. Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа 1 Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа А. Хишигтөгс Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Социологийн тэнхим Мэйл: khishigtugs@mail.com
  • 2. Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа 2 Хураангуй абстракт In democracies, families, schools and educators are greatly influenced by social communication's education issues. Explaining education used sociology theory and methodology. It is important for a person to be a citizen of society cause his or her childhood or social well-being. Therefore, consider educational societies institutions with individual. Theoretical and practical issues have been studied and the solution is to solved international experience. Under the right of the child, the development of a family and school program has been shown need to change with a modern-day approach. As for the sociology of education, social agents are particularly important in education.
  • 3. Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа 3 Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа Боловсролыг авч үзэх олон салбар байдгаас социологийн салбар нь иргэдийн ирээдүйн амьдралд шаардагдах мэдлэг, чадвар, дадал, чадавхыг дамжуулах хэрэгсэл, бие хүнийг нийгэмшүүлэх үүрэг бүхий нийгмийн институт талаас нь тайлбарладаг.1 Боловсролын социологи нь ийн институтын үүднээс судлахдаа зөвхөн сургуулийн орчныг бус бусад социал институт болон хувь хүний зан хандалтай холбон үздэг. Судалгааны онолын үндэслэл Суралцахуйн онол. Үүнийг даган дуурайх онол ч гэж нэрлэх нь бий. Хүүхэд бусдын хийж буй үйлдлийг харснаар дагандуурайх замаар шинэ зан үйлийг сурч, хэрэв тухайн үйлийг дэмжсэн орчин бүрдвэл тэр зан үйл давтагдана гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хүүхэд ямар үйлийн орчинд өссөн бэ дараа нь тийм загварыг өөрсдийн харилцаанд хэрэглэнэ гэсэн үг. Хэрэв сөрөг үр дагаваргүйгээр, тухайлбал ямар нэг шийтгэлгүйгээр хүссэн үр дүндээ хүрвэл тэрхүү үйлдэл дахин давтагдах магадлал ихэснэ (Bandura, 1973 ). Үүнд хоёр үндсэн замаар суралцана (Albert Bandura & Richard H Walters, 1963): 1. Загварчлагдсан зан үйлд суралцах 2. Зан үйлийг батжуулах замаар суралцах Ажиглан суралцах загвар: хүүхдийн жендерийн дүр, үүргийн хөгжилд түүний эцэг, эхийн зан үйлийн загвар нөлөөлсний дараа орчин нөлөөлнө. Ажиглан суралцах үйл явц гэдэг бол аливаа үйл явдал, тогтсонхандлага, сэтгэлийн хөдөлгөөний хариу үйлдлийг бодитоор үзэж харах юмуу түүний бэлгэ тэмдгийн загварыг үзэхийг хэлнэ (W.Mischel, 1966). Юуны өмнө хүүхэд зан үйлийн загваруудыг сайн эсвэл муу хэмээн ялгаж дуурайдаггүй. Ялангуяа тэдний анхаарал татсан зан үйлийг шууд даган дуурайдаг. Капиталын онол. Боломжийг нөөц баялагтайхолбон тайлбарладаг. Баялаг ихтэй буюу хөрөнгө мөнгө ихтэй, нийгэмд харилцаа холбоо сайтай, эрх мэдэлтэй хүмүүс хүч чадалтай, төдийгүй шийдвэр гаргах эрх мэдэл илүү их байдаг. Социологич Пиер Бурдегийн хабитус болон капиталын онолоор тайлбарлагдана. Үүндээ (Nice, 1979. Eighth printing 1996): Симболик капитал буюу: 1. Социал буюу нийгмийн капитал 2. Култур буюу соёлын капитал 3. Экономи буюу эдийн засгийн капиталыг багтаадаг. Нийгмийн аженси2 гэгдэх тухайлсан субьект соёлын капиталыг өөртөө бий болгож бүтэцлэгдэх жишээтэй. Субьект дээрх капиталуудыг талбарт3 олж авдаг. 1 Боловсролыг социал харилцааных нь үүднээс судалдаг салбар социологи тодорхой түвшинд хөгжиж ирсэн бөгөөд түүнийг боловсролын социологи гэж нэрлэдэг. Боловсролын социологи нь боловсролын нийгмийн үүрэг, боловсролын тогтолцоо ба нийгмийн харилцаа холбоо, боловсролын салбарын ү йл ажиллагаанд нийгмийн хэрэгцээ шаардлагатай уялдан, тулгамдаж буй асуудлууд тэдгээрийг шийдвэрлэх арга замын тухай асуудлыг судална. 2 Agency 3 Field
  • 4. Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа 4 Хабитус бол (Sarah Tomley, 2015 / 2019) тухайн хүний төсөөлөл, мэдрэмж, үйлдлийг илтгэх нийгмээр тогтоосон байр суурийн цогц. Энэ нь хувь хүн, бүлгийн соёл болон гэр бүл, сургууль зэрэг нийгмийн институтын харилцан нөлөөллөөр бүрэлдэж тогтдог. Эдгээр байр суурийг бодит үйлдэл болгосноор тухайн хувь хүн болон бүлгийн хабитусыг улам бэхжүүлнэ. Хабит бол биологийн биеэс гадна бас нийгэмд ордог гэдгийг Бурде хэлж байв. Өөрөөр хэлбэл хабитус бол хүмүүс өөрсдийн хамаардаг давхраа-ангийн бүлгийнхээ бусад гишүүдтэйижилхэн байдлаар амьдрахад хүргэдэг, нийгмээс олж авч бүрэлддэг цогц хандлага гэсэн детерминацтай ойлголт руу тусгагддаг. Нэг ангийн хүнд хуурамч, инээд хүрэм гэж “ойлгогддог” зүйл өөр ангийн хүнд гоё, гайхалтай гэж санагдана (Gronow, 1997). Хүн үүнийг хүүхэд наснаасаа эхлэн гэр бүл тэгээд сургуулиас цаашилбал орчин үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэт буюу хүрээлэн буй орчноосоо хамаарч сурдаг. “Тэд хүүхдэд яаж ярих, аяглах гэх мэтийг зааж өгдөг. Ийм байдлаар нийгмийн дэг журам хүмүүсийн оюунд улам гүн хоногшдог” гэж Бурде үзжээ. Хотын социологийн онол. Хот бол хүмүүсийн харилцааны талбар бөгөөд нэг талаас, газар үл тоомсорлосон, хүнийрхсэн, “танихгүй танил”-уудын буюу үл таних хүмүүсийн, нөгөө талаас,үнэт зүйл, ойлголт төсөөлөл ижил нэг соёлт хүмүүсийн хоорондын харилцааны талбар юм (Palen, 1987). Хот бол хүмүүсийнамьдралынбие даасанхэв маяг бөгөөд тэднийөдөр тутмын амьдралаа зохион байгуулах арга хэлбэр, хэрэглээ болон дадал зуршлын нэгдмэл байдлыг дэмжиж байдаг орчин юм (Flanagan, 2010). Л. Вөртийн үзсэнээр хот бол хүн ам их, нягтрал их, соёлын олон талт байдлаас хамааран хөдөө орон нутгаас үлэмж ялгаатай амьдралын хэв маяг бөгөөд энд хүмүүс их ганцаардмал, хөндий тусгаар байдалтайболдог (Gottdiener & Ray Hutchison , 2010). Хотын иргэд олон төрөлт талбарт амьдрахынтулд өргөн мэдлэгтэй, бусдаас зайгаа барьсангэхмэт шинжүүдийг багтаасан механизмуудыг хөгжүүлдэг. Шизоид хэв маягийн бие хүн, хотын амьдрал хотынхныг хөдөөд зонхилдог хар тааврын дүгнэлт зэргээс чөлөөлдөг. Хотжилт нь тусдаа аж төрөх ёс юм. Психоанализын онол. Фрейдийн үзсэнээр илүүтэй хөвгүүд ээжтэйгээ, охид аавтайгаа жендерийн нийгэмшлийг олж авдаг. Мөн сэтгэцийн гэмтэл буюу траума учирсан тохиолдолд хүн өөрөө ухаантайгаар мэдэхгүйба яагаад гэвэл энэ нь ухамсаргүйгээр буюу ухаангүйгээр бий болдог. Хүүхдийн хувьд аав ээжийн үйлдэл болоод хандлага нь нэн чухал ба түүнээс шалтгаалж хүүхэд насанд хүрсэн ухамсаргүйгээр тэрхүү далд суугдсан перцепцүүдийг өөртөө тээнэ. Тэдгээр нь ухаангүйгээр нийгэмд үйлдэл болж гарна. Жендэрийн нийгэмшлийн судалгаанд ихээхэн хувь нэмэр оруулсан психоаналитик онолын өөр нэг төлөөлөгч бол Нэнси Чодороу юм. Түүний онолд хүүхдийн нийгэмшилд эхийн үүргийг чухалчлан авч үздэг (Chodorow, 1978). Хүүхдийн амьдралын анхны жилүүдэд эхчүүд давамгайлах нөлөө үзүүлдэг учраас түүнтэй сэтгэл санааны их ойр дотно холбоотой байдаг. Бүтэц чиг үүргийн онол. Социал паталоги буюу нийгмийн эмгэгийн хандлага нь хүмүүсийнхамтынамьдралд бийболох асуудлыг судалдаг. Гэмт хэрэг, мансууруулах бодис гэх мэт нийгмийн асуудлыг бүтцээр нь авч үздэг. Энэ онол нь хүний нийгэмшилд анхаардаг нь traumatized personality буюу эвдэрхий хүнийг (орч. Г. Түмэннаст) бий болгохгүйтэй холбоотой. Нийгмийн үнэт зүйл, хэм хэмжээнд дасан зохицож чадахгүй бол эмгэг болно. Хүний нийгэмшилд нөлөөлөгч нь голдуу институтууд байдаг. Солилцооны онол. Зарим утгаар батжуулалтын онол гэх нь бий. И.П.Павловын нохойд хийсэн туршилтанд нөхцөлт рефлекс үүсгэхийн тулд хонхны дуу болон урамшууллыг ашигладаг. Урамшууллын зарчим: Тодорхой үйлдлийг сайшаан урамшуулсан аль нэгэн урамшуулалтай бусөл урамшуулал ойролцоо байх тусам хүн дээрх үйлдлийг дахин үйлдэх магадлалтай. Үнэт зүйлс, эрхэмлэлийн зарчим: Өөрийн үйлдлийн үр дүн тухайн хүнд их
  • 5. Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа 5 үнэлэгдэх тусам тэр уг үйлдлээ дахин үйлдэх магадлал өндөр. Депривацийн зарчим: Хүний үйлдэл байнга тогтмол сайшаагдан шагнагдах тусам тэрбээр дараа дарагийн урамшуулал шагналыг хүн улам бүр багаар үнэлж үзэх болно. Жорж Хоманс (Homans, 1977) нийгмийн харилцан үйлчлэлийг тайлбарлах ийм хандлагыг зан үйлийн үйл ажиллагаа гэж нэрлэдэг. Нийгмийн харилцан үйлчлэлийн явцад гарсан үр өгөөж нь нийгмийн зөвшөөрөл, хүндэтгэл, байдал, түүнчлэн практик тусламж байж болно. Судалгааны арга зүй Судалгааны ажлын хүрээнд соёлын капиталд хамаарагдаж буй хүүхдийн боловсролын нөлөөлөл дэх гэр бүлийн болоод боловсролын институтын дутагдалтай чиг үүргийг чанарын судалгаагаар илрүүлнэ. Ингэхдээ ганцаарчилсан ярилцлага, контент анализ, баримт бичиг судлал, ажиглалтын арга, харьцуулалтын аргуудыг ашигласан. Хүүхдийн нийгэмшилт болон боловсролын төлөөх амжилттай хэрэгжсэн олон улсын туршлага, ололт амжилт, зохимжтой арга замуудтай танилцан өөрсдийн дутагдал бүхий талыг сайжруулах зөвлөмжийг боловсрууллаа. Нийгмийн капиталын онол практик дээр хэрхэн хэрэгжиж буйд дүгнэлт хийж, цаашдын хүлээн зөвшөөршгүй шинжүүдийг дэвшилтэд тогтолцоогоор шинэчлэх арга замыг социологийн шинжлэх ухааны үүднээс тайлбарласан. Эдгээр нь боловсролын чанар дээшлэх, боловсрол нь социал харилцааны томоохон хэрэгсэл болж буйг илрүүлэх, боловсролын бодлого, хөтөлбөр боловсруулалтад нөлөөлөхбаримт бичгүүдэд тусгагдахаар загвар болсон. Судалгааны үр дүн, хэлэлцүүлэг Судалгаанд, боловсролын социологийн үүднээс нийгэмшлийн боловсролд нөлөөлөх гол 3 агент байна гэж үзсэн нь: Гэр бүл Сургууль Соён гэгээрүүлэгч Боловсрол нь зөвхөн хувь хүн өөрөөс хамаарах хэрэг биш ба ямар гэр бүл төрсөн гэдгээс хамаардаг. Ингэхдээ сэхээтэн эсвэл ажилчин гарлын тухай хэлээгүй ба харин хүүхдийн цаана буй хүчин зүйлс буюу эдийн засгийн байдал, танил тал буюу хэлхээ холбооны байдал, ангийн ухамсар зэргийг хэлж байгаа юм. Цаашлаад, боловсрол нь хүний үнэт зүйл болохын хувьд сургуулийн орчноос зөвхөн мэдлэгийг авах бус ёс зүйн зарчим, бусадтай харилцах чадварыг өөртөө бий болгох хэрэгцээг хамт ойлгоно. Боловсрол нь дан ганц нийгмийн хэрэг ч бус, дан ганц хувийн хэрэг ч бус, харин аль аль шинжээр холбогдсон бүхэллэг хэрэг гэдгээр харах нь социологийн салбарын онцлог болно. Хүүхдийн хэн байгаа болон цаашид хэн болох нь дан ганц тухайн индивид хүнээс хамаардаггүйба бусад обьективхүчинзүйлсийн нөлөө тун чухал аж.Социологич Бурде үзэхдээ:
  • 6. Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа 6 Янз бүрийн анги давхаргуудаас гаралтай хүүхдүүдийн тэгш бус, ялгаатай үр ашгууд нь тэдгээр анги болон давхаргуудын дундах соёлын капиталын хуваарилалттай холбоотой. Соёлын капитал нь нийгмийн давхраажлаас улбаатай гэсэн үг. Хүүхэд хамгааллын голлох институтын нэг буюу боловсрол нь өөрөө нийгмийн харилцаа мөн. Энэ утгаараа боловсрол бол нийгмийн капитал болон соёлын капитал мөн. Соёлын капитал нь түлхүү сургуулийн орчин болоод гэр бүлийн орчинтой холбоотойгоор ирээдүйд хуримтлагдаж, худалдагдаж, хэрэглэгдэж болох зүйлс. Харин нийгмийн капитал нь түлхүү нийгэмшлийн харилцаанд холбоотойгоор хүрээлэл, хэлхээ холбоог төлөвшүүлэх итгэлцлийг бий болгогч зүйл. Асуултаар илэрхийлбэл: 1. Нийгмийн капитал: Чи хэнийг мэдэх вэ? 2. Соёлын капитал: Чи юу мэдэх вэ? 3. Эдийн засгийн капитал: Чамд юу бий вэ?4 Эндээс үзвэл нийгмийн капитал болон соёлын капиталын мэдээллүүдийг үнэн бодитой мэдэхийн тулд нарийн сэдвийг өргөн агуулгаар цуглуулах их ажил үүсэх тул энд эдийн засгийн капиталын илэрч буй материаллаг төрхийг гаргав. Респондентын ар гэрийн ерөнхий мэдээлэл № Ажил мэргэжил Сарын дундаж орлого Боловсрол 12 настай Т охины аав Барилгын дотор засалч 1,5 сая төгрөг МСҮТ төгссөн 12 настай Т охины ээж Зоогийн газрынахлах тогооч 1,6 сая төгрөг МСҮТ төгссөн Тухайн өрхийн орлого сарын 3,1 сая төгрөг байна. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Монгол улсын сарын дундаж цалин 2018 оны 4 дүгээр улиралын байдлаар 1сая 120мянган төгрөг (425 ам доллар).5 Энэ нь улсын хүн амын сарын дундаж цалинтай харьцуулахад дунджаас дээгүүр орлогод тооцогдож байна. Түүнчлэн боловсролын хувьд, респондентын эцэг, эх хоёул бүрэн дунд боловсрол эзэмшсэн ба мэргэжлийн ур чадвар эзэмшсэн. Дээд боловсролгүй ч мэргэжлийн ур чадвар нь тухайн гэр бүлийнхээ эдийн засгийн капиталыг баталгаажуулж чадаж байна. Ар гэрийн санхүүгийн гачигдлаас улбаалж сургуулийн орчин, найз нөхдийн хүрээлэл зэрэгт шоовдорлогдох, гадуурхагдах тохиолдол учирдаггүй. Өөрөөр хэлбэл бэрхшээлийг обьектив суурь дэвсгэр бус субьектив суурь дэвсгэр нөхцөлдүүлж байна. Энэ нь социологич Макс Веберийн үйлдлийн онол болоод психологичдийн бихевиорист онолуудтай холбогдож байна. Энд тухайн гэр бүлийн бэлтгэл, хүүхдийн өсөх, хөгжих боломжийг бүрдүүлсэнгэрбүлийн бэлэн байдалихэд чухал гэдгийг Адам Смит нэгэнт өгүүлсэн. “Нүд талимаарам ургамал байгальд заяагдавч хүйтэн хөрс, ширүүн цаг уурыг тэсвэрлэлгүй төдөлгүй үхдэг” хэмээн хүүхэдтэй зүйрлэжээ (Smith, 1776): Ядуурал нь хүүхэд төрүүлэхээс урьдчилан сэргийлэхгүй ч хүүхэд өсгөн хүмүүжүүлэхэд үнэхээрийн таагүйгээр нөлөөлдөг. Хүүхдийн эрхийн зөрчилд, үл хайхрах үндэс нь обьектив болон 4 Тухайлбал хөрөнгөтөн гэхэд түүнд асар их баялаг байлаа ч зураач гэсэн нэрийг авч чадахгүй. 5 Монгол улсын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудлаарх суурь судалгаа /2019/
  • 7. Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа 7 субьектив хүчин зүйлээр тодорхойлогдож болж байна. Энэсудалгаанд санхүүгийн буюу обьектив зөрчил хөндөгдөхгүй байгаа ч анхаарал, халамж дутах мэтийн субьектив зөрчил илт илэрч байгаа юм. Фокус бүлгийн ярилцлагын явцад ажиглагдсанаар зарим сурагчдийн амралтын өдрүүдийн хувьд, аав ээж нь ажил хийх болдгоос хүүхдээ гэрт цоожилдог байна. Улмаар хүүхэд интернетээр нэвтэрч юм үзэх, фэйсбукын хязгаарлалтгүй нийтлэлүүдийг шууд үздэг байна. Хүүхдийн сониуч зан нь бүр татдаг тул үзсэн, харсан зүйлээ туршиж үзэхийг оролддог байна. Тиймээс эцэг, эхийн хүүхэд рүүгээ чиглэсэн субьектив буюу амьд харилцаа, халамж анхаарал ихээр шаардлагатай. Энэ шаардлага нь обьектив буюу ажил хийх, цалин мөнгө, материаллаг хангамжийн шаардлагатай давхцаж, улмаар зөрчилдөөны эцэст субьектив шаардлагыг орхиж, обьектив шаардлагыг сонгож байгаа тул нийгмийн хамгааллын зохицуулах бодлого шаардлагатайг харуулж байна. Тухайлбал респондент охин гадаа гарч тоглохдоо мөнгө зарцуулдаггүй боломжийг л эрэлхийлдэг аж. “Соёл амралтын болон чөлөөт цагийн бүх байгууллагууд мөнгөөр үйлчилдэг тул мөнгө төлөх чадваргүйөсвөр үеийнхэн цагаа ихэвчлэн гудамж талбайд,эцэг эхийн хараа хяналтаас гадуур сөрөг нөлөөлөл бүхий орчинд өнгөрөөдөг” (ЮНИСЕФ, 2000). Гоо зүйн боловсролыг гэр бүл олгодог. Гэр бүлийн дотоод уур амьсгалын таатай нөхцөлийг судалгаанд оролцсон 12 настай охин ийн ярьж байв: Чанарын судалгааны явцад судлаачид ажиглагдсанаар харамсалтай нь охины энэ хүсэл биелэгдэх өдрүүд тун бага байлаа. Эцэг эх нь хүүхдүүддээ тусгайлан цаг зарцуулж чаддаггүй ба эсрэгээр хүүхдүүдийн хүсэл нь цаг гаргахыг хүсдэг нь ажиглагдсан юм. Хүүхэддээ олон тоглоом авч өгөх чухал биш, түүнтэй хамт байж дотно сэтгэлээ гээхгүй байх чухал гэж судалгааны явцад дүгнэгдэв. Хүүхдээ юу мэддэг юм гэж үл ойшоох биш дэмжиж, аливаа асуудалд хүүхдийнхээ оролцоотой шийдвэр гаргах нь ардчилсан гэр бүлийн төрх байдаг. Психоанализын хувьд ч тэр, насан туршдаа дотроо тээж явах өөрийн өнгөрүүлсэн хүүхэд нас цаашдын амьдралд нь тун чухал. Ээж аав нарын хэрүүл маргаан, хөндий хүйтэн харилцаа юугаа ч үл мэдэх хүүхдийн цаашдын амьдралд ихээхэн сөрөг нөлөөтэй. Энэхүү хүүхэд насны амьдрал болоод нийгэмшилтэд зөвхөн гэр бүлийн институтын үүргээс гадна мөн боловсролын институтын байгууллага, дэд тогтолцоо болох сургуулийн орчин нь чухал нөлөөтэй. Сургууль хүүхэд залуусыг амьдралд сурган хүмүүжүүлж, хамтын нийгэмд дэг журамтай, хүнлэг чанартай, биеэ даах болон даалгавар гүйцэтгэхийг сургах үүрэг - Ээж амттай хоол бэлдэж, аав дүүгийн үсийг самнаад бас миний оёх чимэглэх хичээлийн ажилд туслаж суудаг өдөр гоё. Бас ээж аав хайрын түүхээ ярьж өгөөд дүү бид хоёрыг унтуулбал гоё.
  • 8. Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа 8 сургуулийн тогтолцоонд тулгардаг. Сургууль институтын байгууллага ч гэлээ нөгөөтээгүүр хувь хүний хүчин зүйлд анхаарах хэрэгтэй. Хүүхдийн рефлекс, сонирхол, чадавхыг сэтгэл зүйн үүднээс ойлгохоос эхэлнэ. Ардчиллын дагуу хүүхэд өөрийн хүсэл сонирхлын дагуу заах багш болон судлах хичээлийн цаг мөнхүү хөтөлбөрт хичээлийг сонгож шилэх эрхтэй, сурах судлах үүрэгтэй. Ганцаарчилсан ярилцлагад 12 настай ингэж хэлэв: Эндээс үзэхэд хүүхдэд төлөвшихүйц сөрөг зан хандлагыг зөвхөн сургууль дээр хориглож буюу сургуулиас бусад орчинд зөвшөөрч буй хэлбэрээс татгалзах ёстойг охины яриа харуулж байна. Өөрөөр хэлбэл бусдаас дууриасан хэвшлийг сургууль дээр жигших биш засаж залруулж, гэр бүлээс авсан төлөвшилд нь алдаа байвал засч, оноо байвал баяжуулах нь боловсролын институцын үүрэг гэлтэй. Хүүхэд өөрийн ажлыг нийгмийн амьдралаар хянаж бас мотивац6 авах нь ерөнхий суурь статик болон цаашдын онцгой динамик шинжээ бүрдүүлэх эх үндэс болдог. Сурагч, оюутны зорилго медалийн төлөө бус сурсан зүйлээ ард түмэн, улс орондоо зориулах гэдэг зорилгыг өнгө өнгийн төмөр гардуулах гэсэн систем алдагдуулж байна. Хамгийн гол нь тухайн хүүхдэд дараа жил нь медаль өгөхгүй бол хичээл хийхээ болих горьдлоготой. Олон улсын туршлага: Израйл улсын Олон Улсын Хүүхдийн Философийн Судалгааны хүрээлэнгийн даргаар томилогдсон Хэйфа Их Сургуулийн профессор Арие Кизел бага насны хүүхэд ухамсартай, логиктой аргумент гаргаж ирэхдээ сайн байдаг (Kizel, 2014) тухай хэлсэн. 1965-72 онд Монтклэйр Их Сургуулийн профессор Липман 5 настай хүүхэд абстракт бодохдоо сайн байдаг (Lipman, 1993) талаар судалгаа хийжээ. Кизел хүүхдийг асуулт асууж байхад үглэж уцаарлах бус харин ч аливааг шалгаж гүйцээж, бататгаж, шүүмжлэх чадвар хөгжиж буйг харуулдаг гэв. Хэрвээ хүүхэд хичээлээ тарж ирээд ээждээ “би харь гарагийн амьтантай таарсан” гэж хэллээ гэж бодъё. Жирийн ээж бол “утгагүй зүйл ярихаа боль” гэж амыг нь таглах бол бүтээлч ээж бол “тэгээд ямар байсан, юу хийв?” гэж яриаг нь үргэлжлүүлэх аж. Ингэж багш нар туршилт явуулан ажилдаа үнэнчээр орж үр бүтээл гаргах хэрэгтэй. 6 Motivation Зорилгод чиглэсэн идэвхтэй сэдэл - Багш нь бидэн рүү /сурагчид руу/ хандаж “Гудамжиндаа гаргадаг зангаа битгий сургууль дээр гаргаад бай. Гудамжиндаа очиж гарга” гэдэг.
  • 9. Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа 9 Израйлын тэрхүү байгууллага хүүхдүүдийг дугуй ширээний ард суулгаад багшийн өгсөн текстээр философийн дискурс хийлгэснээр эцэст нь хүүхдүүд өөр хоорондоо эв нэгдэлтэй болж өрсөлдөөнч чанар нь багассан. Учир нь дүн, шагналын төлөө эсвэл нэг нэгнээсээ илүү байхын төлөө өрсөлдөөгүй гэсэн тайлбар өгсөн. Олон улсын боловсролын системд шинэчлэн сургах аргыг боловсруулж буй явцад уг аргыг Монголд хэрэгжүүллээ. Уг судалгааг МУИС-ийн социологийн багш Д. Оюунцэцэг-ийн туршлагаас эшлэв. Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Соросын сангаас “Бүтээлч сэтгэлгээ”-г хөгжүүлэх хөтөлбөрөөс дэвшүүлсэн аргуудаас (Д.Оюунцэцэг, С.Батсүх, Ж.Оюунцэцэг, & Т.Амаржаргал, 2002) шилэн 10 аргыг санал болгож байгаа нь дараах: 1. Дотор нь орж таних арга. Тухайн сэдвийн агуулгыг +, -, v, ? тэмдэглэгээг ашиглан ойлгуулахад чиглэдэг. 2. Венийн диаграммын арга. Юмсын ижил төстэй ба ялгаатай талуудыг олж харахад чиглэгддэг. 3. Хүснэгт ашиглах арга. Мэднэ Мэдэхийг хүснэ Мэдлээ Хүснэгтийг ашиглан хуучин, шинэ мэдлэгийн уялдаа холбоон дээрээс үндэслэн агуулгыг эзэмшинэ. 4. Бүлгээр судалгаа хийх булангийн арга. Асуудалд олон ургалч үзлийн үүднээс хандах замаар шинжлэх ухааны судалгааны аргуудыг ашиглан нотолгоо баримтаар хамгаалж, няцаахад суралцахад чиглэнэ. 5. Уншингаа зэрэгцүүлсэн тэмдэглэл хөтлөх арга. Сэдвийг унших явцад өөрөө чухал болон сонирхолтой гэж үзсэн эшлэлийг авч, өөрийн бодлоор яагаад үүнийг авснаа тайлбарлах. Зохиолоос авсан эшлэл Өөрийн тайлбар 6. Эвлүүлгийн арга. Өргөн агуулга бүхий сэдвийг ойлгоход сурагчдыг шинжээчийн баг үндсэн баг болгон хувааж оногдсон сэдвийг шинжээчийн баг нарийн эзэмшээд үндсэн багтаа очиж заах арга. 7. Зураг ашиглан өгүүлэл зохиох арга. Янз бүрийн зургаас бичигч сонголт хийж, чөлөөт бичлэг хийх ба хэд хэдэн мэдээллээс үйл явдлыг таамаглах арга. 8. Хосоор унших арга. Агуулга ихтэй сэдвийгцаг хэмнэх байдлаар хэд хэдэн хэсэгт хувааж хэсэг тус бүр дээр хосоороо хамтран суралцах арга.
  • 10. Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа 10 9. Баг тоглоомын арга. Хамтран сурч агуулгаа эзэмшээд дараа нь сонирхолтой тоглоомын хэлбэрээр сурч мэдсэнээ шалгадаг. 10. Дүрд тоглох арга. Тодорхой нөхцөлүүдийг өгч, түүнийгээ хэрхэн шийдвэрлэх арга замыг суралцагсдад бие даан, өөрийн бодлоор шийдвэрлэх арга. Дээрх аргуудын алийг ч ашигласан дараах 3 үе шаттай: Сургалтад нэг л төрлийн аргыг хэрэглэхээс зайлсхийж, хоёр болон хэд хэдэн аргыг хослуулах замаар агуулгыг хүргэх чухал байдаг. Тиймээс судалгааны үр дүнгийн баталгаажуулахын тулд оюутан ангийг бүрдүүлж хичээл орлоо. Судалгаанд курс болон мэргэжил бүрээс өөр хүүхдүүд бүрэлдэн оролцсон. Энд дээрх аргуудаас сонгохдоо “зэрэгцсэн тэмдэглэлийн арга” болон “хосоор унших арга”-ыг хэрэглэсэн болно: Энэ арга нь уламжлалт арга болох сурагчдыг дуугай, чимээгүй байлгахын эсрэгээр харин ч өөр хоорондоо ярилцах, хэлэлцэх ёстой байдаг. Уншиж дууссаны дараа уншсан зүйлийнхээ тухай хоорондоо ярина. Үүний дараа эргэцүүлэх бодох чадвар эзэмшүүлэх нь чухал. Энэ явц нь сонгосон аргын тусламжтай хэрэгжинэ. Хүүхдүүдэд “Бүргэдийн үүр” гэсэн текст өгч ажиллуулсан. Хосоор унших аргаар7 ажиллахдаа: 1. Сурагчдыг 2, 2-оор нь баг болгоно. Хичээл дуустал энэ багаар ажиллана. 7 Энэ арга зүйг Техасын загалмайтны Их Сургуулийн Дон Дажерей болон түүний хамтран зүтгэгч нар боловсруулжээ. Заах материал ихтэй үед ихээхэн тустай, төвөгтэй, тоо баримт ихтэй агуулгыг ойлгуулахад хэрэглэх хамтран унших арга. Сэдэлжүүлэх үе шат Утгыг ойлгуулах үе шат Бататгах үе шат Зорилго: Тухайн эх бичвэрийг уншаад юу гэж бичсэн байсныг санах нь хүрэлцээтэй биш харин уг зүйлийг өөр талаас нь мэдрэх, өөрийн урьд нь мэддэг, хийж чаддаг болсон зүйлтэйгээ холбох чадвартай болох Бэлтгэл: 1. Сурагчдаар уншуулах ном, текстийг тараан байршуулах. 2. Уншигчдын сургалт явуулах арга зүйн зааварчилгаа бэлтгэх 3. Материалын, цагийн нөөцийг зөв зохион байгуулна.
  • 11. Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа 11 2. Эх материалыг бүхэлд нь судалж эзэмших боловч хэсэгчлэн анхаарал төвлөрүүлэх аргаар уншина. 3. Хос бүрийг 1-4 хүртэл дугаарлан тухайн дугаарт оногдох өгүүллэгийн хэсгийг унших даалгавар өгнө. Хосууд ээлжлэн өөр өөр үүрэг гүйцэтгэнэ /илтгэгч, сонсогч, тэмдэглэгч гэх мэт/ 4. Дасгалын дараа анги нийтдээ заана. Өөрийн уншсан хэсгийн агуулгыг багууд нэгтгэн илэрхийлнэ. Зургаар дүрслэх гэх мэт аргууд нээлттэй байна. Мөн уншаад ойлгох явцдаа сурагчид Зэрэгцсэн тэмдэглэл хөтлөх аргаар ажиллана. Ингэхдээ: 1. Сэдвийг уншаад сэтгэлдээ нийцсэн үг, өгүүлбэрийг тэмдэглэн авна. 2. Тэмдэглэсэн өгүүлбэрээр дамжуулан өөрт төрж буй бодлоо бичнэ. Ийн сургалт дуусахад бататгах шатыг хэрэгжүүлдэг. Үүнийг “Өнөөдрөөс бодитойгоор хэрэгжүүлэх зүйлээ бичнэ үү” гэхэд суралцагчид: - Ээж аавынхаа зэмлэлийг ухаалгаар хүлээн авч урдаас нь хэдэрлэхгүй. - Бүргэдийн ангаахай жигүүртний хаан болдгийн учрыг мэдлээ. Бидний эцэг эх ч гэсэн биднийг амьдралд хөл алдуулахгүйн тулд аашилж, загнаж, ажил сургаж байдаг юм байна шүү дээ. Гэтэл би түүнд нь уурлаж туних явдал гаргадагтаа их гэмшиж байна гэх мэт хариулжээ. Сургалтын хөтөлбөрийн зорилго биелж уншигч зохиогчийн илэрхийлсэн санааг өөрийнхөө бодол санаа, үйл ажиллагаатай харьцуулан бодох чадварыг эзэмшсэн. Уламжлалт заах аргаас татгалзаж орчин үеийн буюу бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аргыг ашиглахад багш сурагчийн “үнэлгээ”-г мартаж болохгүй. Багшийн үнэлгээний далд чиг үүрэг бол хүүхдийн сурлагын идэвхтэй хичээнгүй төлвийг дадалжуулах байдаг. Онц авсан сурагч дахин тэр үйлдлээ баталгаажуулах үүднээс хичээдэг бол сул тал нь анги дотор онц сурлагатан болон муу сурлагатан гэсэн мэдрэмжийг нийтэд төрүүлдэг. Өөрөөр хэлбэл үнэлгээ авч чадаагүй хүүхэд түүндээ дадалждаг гэсэн үг. Боловсролын талаарх монгол улсын хууль тогтоомжуудад бүх нийтийн боловсролын хөтөлбөрийг үнэлэх тухай онцлон тусгасан байдаг. Засгийн газар нийтийн сургалтын ажил ба боловсролд оруулсан хөрөнгийнхөө үр ашгийн төлөө санаа тавьдаг нь зүй. Нөгөөтээгүүр татвар төлөгч олон нийт ч боловсролыг дэмжсэнийхээ үр шимийг олж харахыг хүсдэг. Иймд хамтын зарчим дээр тулгуурлах ёстой болж буй. Уламжлалт үнэлгээнд юу нь буруу байв? Манай уламжлалт үнэлгээнд байсан доголдол нь юуны өмнө үнэлгээний тодорхойлолттой холбоотой. Бидний хэрэглэж хэвшсэн үнэлгээний ойлголтоос ургуулан багш хийгээд сурган хүмүүжүүлэгч түүнчлэн бэлтгэгдэж байгаа хүн хоёр л үнэлэгдэж байжээ. Өөрөөр хэлбэл хувь хүмүүсийн хоорондын харилцаа мэт байв. Гэтэл тогтолцооны утгыг энд авч үзэх ёстой болж байгаа нь бусад олон хүмүүс, бүлэг гэж байдаг. Багш, эцэг эх, иргэд, ажил хэрэгчид, соён гэгээрүүлэгчид гэх зэрэг цогц нь боловсролын тухай ойлголтыг бүрдүүлэх учиртай аж.
  • 12. Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа 12 Боловсролын олон хүрээнд нөхцөл байдлыг үнэлэх үнэлгээ нь бүхэлдээ дан ганц сурагч, багш хоёрыг үнэлэхэд бүхэлдээ чиглэгдэж ирсэн байна. Ийм маягийн мэдээлэл багш нарын хувийн үнэлгээ тогтоож, тэднийг сонгон байршуулах, хувь хүмүүс цаашдын сонголт хийх зэрэгт тус болж ирсэн нь мэдээж хэрэг. Гэхдээ энэ нь боловсролын бүхэл хөтөлбөрийг үнэлэхэд ийм үнэлгээ хангалттай биш. Тиймээс үнэлгээг контекстийн болоод обьектив байдлаар үнэлэх ёстой болж байна. Багш хүний үнэлэмжийн буюу субьектив бус харин обьектив бодит үнэлгээ нь багш, эцэг эхийн хооронд үр ашигтай хамтын ажиллагаа тогтоох үндэс болдог. Үнэлгээний субьект – обьектийн чиглэл нь нэг талаас хэн үнэлж буй буюу субьект, нөгөө талаас хэнийг, юуг үнэлж буй буюу обьектив хоёрын харьцаагаар тодорхойлогдоно. Цаашилбал гэр бүл, сургуулийн орчноос алгуур үргэлжиж хүүхэд нийгмийн актор болоход соён гэгээрүүлэгчдийн хүрээнд нийгэмшдэг. Энэ үед хүүхэд 16-21 насанд байдаг. Соён гэгээрүүлэгч гэдэгт голчлон философич, сэтгэл судлаач, социологич болоод сурган хүмүүжлийн салбарынхан яригддаг. Тэд хүний боловсролын асуудалд хандахдаа нийгэмшлийн боловсролд илүү анхаардаг. Тэдний мэдсэн мэдлэгээр гэхэд “Шалан дээр унасан зүйлийг аваад өгөхөөр нь чихэр өгчихнө. Дараагийн удаа чихэр өгөхгүй бол хүүхэд унасан зүйлийг авч өгөхгүй, чихэр нэхнэ”. Тиймээс туслах гэдэг урамшуулал бус харин сайн үйлийн8 төлөө гэдгийг ойлгуулах ёстой байдаг аж. Солилцооны онолоор бол урамшууллын зарчим нь тодорхой үйлдлийг сайшаан урамшуулсан аль нэгэн урамшуулалтай бусад урамшуулал ойролцоо байх тусам хүн дээрх үйлдлийг дахин үйлдэх магадлалтай гэдэг. Үнэт зүйлс, эрхэмлэлийн зарчим: Өөрийн үйлдлийн үр дүн тухайн хүнд их үнэлэгдэх тусам тэр уг үйлдлээ дахин үйлдэх магадлал өндөр. Депривацийн зарчим ёсоор хүний үйлдэл байнга тогтмол сайшаагдан шагнагдах тусам тэрбээр дараа дарагийн урамшуулал шагналыг хүн улам бүр багаар үнэлж үзэх болно. Гэхдээ энд дутагдалтай тал үүсдэг нь урамшуулал нэхэх. Зөвхөн туслах гэсэн ёс суртахууны зарчим алдагдаж хувь хүний зан үйлдэл яг л зах зээл мэт ашгийн болоод солилцооны үндсэн дээр явагдахад дадалждаг байна. Энд эвент буюу оюуны үйл ажиллагаа, хэлэлцүүлэг, лекц, урлагийн салбарын зохион байгуулж буй ажил, социологи, философичдийн ярилцлага, ном гээд өргөн хүрээг хамарч ойлгоно. Эдгээр нь голчлон хүнд мэдлэг өгөх гэхээсээ илүүтэй ёс суртахууны боловсрол,хүнлэг байх чанарыг төлөвшүүлэх нь зорилго болдог. Хүн эндээс цаашдын өөрт баримтлах зарчмаа өөртөө бий болгодог. Жишээлэхэд, манай урд хөрш болох Хятад орны сурган хүмүүжлийн эцэг бол Күнз. Тэрээр хүмүүжлийн эрдэм болон ёс суртахууны төгөлдөржилтийг хүний үндсэн мөн чанар, зөв байдлын гарцаа үгүй нөхцөл гэж (Stephenson, 2005) үзсэн. Хүн нийгмийн амьдралд нинжин сэтгэл, тусч өгөөмөр хандлага, үнэндтэмүүлсэн, шударга байдал, хүндлэх ёсон эзэмшсэн зан, оюуны 8 Философид “goodness” гэсэн ухагдахуун байдаг.
  • 13. Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа 13 соёлын баялаг шинжүүдээр илэрдэг чанаруудыг эзэмшсэн байх ёстой гэжээ. Түүнийхээр зарчим, арга барилуудын тогтолцоог дараах байдлаар тухайлсан: Эндээс харахад үндэстэн бүрийн онцлогоос хамаарч абсолют загварчлал байдаггүй байна. Жишээлбэл “Оройтсон хойноо сурвал амжилтад хүрэхгүй” гэсэн үг нь Монголчуудын хэлдэг “Сурахад оройтдоггүй” гэсэн хэлцтэй авцалдахгүй байна. Соён гэгээрлийн шижимтэй энэ мэт хэв маягийн үгс ч хүүхдийн боловсролд буюу хүний нийгэмшилтэд нөлөөлсөөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэдийгээр үндэстэн бүрийн онцлог шинжээс хамааран нөлөөлөхүйц арга барилууд өөр ч гэлээ эцсийн дүндээ ямар нэгэн механизмтай гэдгээрээ хүмүүжил нь гэр бүл, сургууль болон соён гэгээрлээр явагдаагүй бол либерал нийгэмд замбараагүйдэл, айдас болон нүдэнд ил үл харагдах аноми байдал үүснэ. Жишээ нь хүмүүс үнэн гэж байдаггүй хэмээж хүн ер нь худлаа байх ёстой гэнэ. Хуулийг сахин биелүүлэхэд хүртэл ёс суртахуун шаардагддаг. Ч.Дарвины Хувьслын онол9 аливаа биет биологийн хувьд удаан хугацааны турш хувьсан хөгждөг шиг хүний ухаан урт хугацаа шаардсан аажим хувьсал явагдаж соён гэгээрэлд10 хүрнэ. Гэгээрэхгүй гэвэл хөмөрсөн тогоон дахь хуучин хүүгээрээ л үлдэнэ. Соён гэгээрсэн хүн хуманист буюу хүнлэг төрхөө эзэлдэг. Хүний уг чанараас мөн чанар хүртэл нь зохистой охиор солиход нь сургах, өөрчлөхийг уриалах сэдлийг өгөх нь хүмүүнлэгийн шинж. Олон улсын туршлага: Өрнө дахинаас сурсан мэдлэгээ Хятад оронд дэлгэрүүлэхээр ажилласан Ху Шигийн зам дардан байсангүй. Ху Ши прагматист Жон Девигийн дэргэд суралцсанаас гадна боловсрох аргуудыг мэдсэн. Үүнийгээ өөрийн орондоо хэрэгжүүлэх нь Хятадын реформын тулгуур болжээ. Тэрээр Америк оронд философи судалж байхдаа мэдлэг болон өөрийн санааны зөрчилд орж өөрийн ухаан дахь алдаатай үнэмшлүүдээ мэдлэгээр шинэчилсэн нь өөрийгөө шинэчлэх түлхэц болжээ. Боловсролтой болохын тулд мэдлэгийг шинээр хүлээн авч хоосон санаануудаа таягдаж хаях нь хүнийг одоо байгаагаасаа салж, эрс өөрчлөгдөхийг шаардах тул тийм ч амар биш байжээ (Tan, 2004). Ху Ши ардчиллын хамгийн гол тогтоогч түлхүүрийг боловсрол гэж үзээд нийгэмдээ бий болгохоор тэрээр том зүтгэл гаргажээ. Соён гэгээрлийг бий болгохын тулд соён гэгээрүүлэгч гэсэн хүрээнийхэнд нөхцөл байдал ардчилсан гэсэн социал контекстээр хангагдах ёстой байдаг. Энэ 9 Charles Darwin: Theory of Evolution 10 Enlightenment  Сурах явцдаа хатуужиж, гэгээрч, баяр цэнгэлээс мэдлэг олж авдаг хүн ухаант хүн  Оройтсон хойноо сурвал амжилтад хүрэхгүй  Багш сурагч хоёр сургалтын явцад адилхан ухаан тэлэгдэнэ гэх мэт.
  • 14. Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа 14 социалист эсвэл капиталист нийгэмтэй хамааралгүй харин ардчилалтай хамааралтай. Энэ утгаар авч үзвэл “Боловсролын социологи нь боловсролд нийгмийн бүлэг хүмүүсийн хоорондын харилцааны үүднээс ханддагаараа сурган хүмүүжүүлэх ухаанаас ялгагдана... Боловсролын нийгэмшлийн үүрэг: Хүмүүс нийгмийн харилцаанд орохоороо өөртөө тодорхой социал шинжүүдийг төлөвшүүлж авдаг. Өөрөөр хэлбэл боловсрол нь хүний төлөвшил хүмүүжлийн чухал хүчин зүйл юм.” (Я.Отгонбаяр, 1999) Боловсрол нь ардчиллын төлөө байх ёстой. Ардчилсан төр орших үндэс нь боловсролтой иргэд бөгөөд иргэдийн чинээлэг амьдрах арга ухаан нь чанартай боловсрол юм. Хүн төрөлхтний үнэт зүйл нь эрх чөлөө мөн боловсрол. Ардчилсан нийгмийн хөгжил болоод хэм хэмжээг зөвхөн л хууль эрх зүйн системээр зохицуулах учир дутагдалтай тул боловсролын олон талт байдлыг хамтатгадаг. Гэр бүл, боловсролын институт болон соён гэгээрүүлэгчид үндэстний хэмжээнд хүүхдийн нийгэмшилтэд нөлөөлөх аргаа сайжруулснаар ардчилал мундахгүй харин мандах болно. Дүгнэлт, зөвлөмж Гэр бүл нь нийгэмшлийн анхдагч агент болохын хувьд уламжлалт болон модерн буюу орчин үеийн торнижилтын орон зай, цаг хугацаанаас харилцан хамааралтайгаар адилгүй. Сургууль нь боловсролын институтын байгууллага болоод тогтолцоо болохын хувьд хүүхдэд шинжлэх ухааны мэдлэг олгохоос гадна ёс зүйг төлөвшүүлэх далд чиг үүрэгтэй байна. Түүнчлэн соён гэгээрүүлэгчид хувь хүнийг бие хүн болоход нь туслах үйл ажиллагааг төрөөс дэмжих шаардлагатай. Энэ нь гэр бүл болон сургуулийн орчноос бий болгосон хүүхдийн ухамсар нь алдаатай бол засах, зөв бол улам хөгжүүлэх гэсэн социал үнэт зүйлийн дэмжлэг мөн. Улмаар ардчилсан /либерал/ нийгэмд хүн хүндээ хүн (философич Ж. Локкын “хүн хүндээ чоно” гэсний эсрэг) гэсэн жишгийг бий болгоход чиглэх юм. Хүүхдийн нийгэмшил нь гэр бүлээс гадна сургуулийн орчны нөлөөлөл их байдаг тул багш гэдэг хүүхэдтэй ажиллах сэтгэл зүйн чадваруудыг эзэмшсэн байвал зохилтой байгаа учраас багшид сэтгэл зүйн боловсрол олгох хэрэгтэй. Үүний тулд багш нь ярьж хүүхдүүд нь сонсдог аргачлалыг шинэчлэх шаардлага бий. Ярих-сонсох харилцаа бус ярих-ярих болон сонсох-сонсох харилцаанд түшиглэх. Өөрөөр хэлбэл багш хүүхдүүд дундаа орж ярилцах замаар ойлгуулах. Бусад олон аргуудыг сэтгэл зүйчид судалж, боловсруулж, сургалтад хамруулах хэрэгтэй. Дээрх судалгаанд тусгагдсанаар “Хүүхдийн эрх” болох: - Эсэн мэнд амьдрах эрх - Хөгжих эрх - Хамгаалуулах эрх Хүүхэд хөгжих эрхээ эдлэхийн тулд сургуулийн орчноос нийгэмшлийн тухай анхдагч мэдлэгийг авч гэр бүлийн орчиндоо ашигладаг байх хэрэгтэй. Үүнд сургуулийн нийгмийн ажилтан нь ангийн багшаас илүүтэй хүүхэдтэй ажиллах ёстой болдог.
  • 15. Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа 15 Сургуулийн нийгмийн ажилтан гэж суралцагч, эцэг эх болон багшийн харилцаа, тэдний нийгмийн асуудлаар үнэлгээ хийх, ганцаарчилсан болон бүлэгт чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө өгөх замаар нийгмийн сөрөг үзэгдлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх, тэдний төлөвшил, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг мэргэжилтэнг хэлнэ.11 Судалгаанд ажиглагдаж байгаагаар сургуулийн нийгмийн ажилтан өрөөндөө сууж байдаг ба тэд асуудал гарахад л ажлаа хийдэг. Энэ нь ямар нэгэн хор хөнөөл (harm)12 учирсны дараа гарч ирэхтэй адил үйлдэл. Тиймээс сургуулийн нийгмийн ажилтан нь 7 хоногт нэг удаа тогтмол цагийн хичээлээр анги болгонд хичээл зөвлөмж мэдээлэл өгөх шаардлагатай. Хүүхдүүдийн хувьд томоогүй үйлдлээрбуруу зүйл хийдэг тохиолдол олон байна. Эндээс тэдэнд ямар айдас үүсдэг вэ гэхээр хэрэв үнэнээ хэлбэл загнуулна гэх бодол байдаг аж. Үнэнээ хэлээд байхад зэмлэж хүүхдийг алдаа гаргуулахгүй, өөгүй байлгах гэсэн шаардлага шударга биш. Тиймээс гэр бүлд, үнэнээ хэлбэл загнахгүй /шийтгэхгүй шүү/ гэсэн хүүхдийг хуурмаг болгохгүйн төлөөх арга барил хэрэгтэй. Ардчилалд хэрэв судалгаагаар батлагдсан нэгэнлэг аргачлал үгүй бол өөр өөрсдийн арга барилуудыг ашигладаг. Тэр арга барилууд нь санкц. Кантын хэлснээр “Хэрэв хүүхдийг сахилга үгүй байсных нь төлөө шийтгэж бас сайн байсных нь шагнавал тэр хүүхэд зөвхөн шагналын төлөө сайныг хийнэ. Тухайн хүүхэд амьдрал дээр гараад сайн бүхэн шагнадаггүй эсвэл муу бүхэн шийтгэдэггүй гэдгийг мэдээд том болоод яаж өөрт ашигтай байдлаар зөв эсвэл бурууг хийх тухай боддог болно” (А.Хишигтөгс, 2018) гэсэн. Хүмүүсийн дунд тогтсон хэвшмэл ойлголт, сөрөг хандлага, дадалтай холбоотой гэдэг нь тус судалгаагаар тогтоогдсон бөгөөд зан үйлийг өөрчлөх-мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажил нь энэ шалтгааныг арилгахад чухал үүрэгтэй. Зан үйлийг өөрчлөх аливаа оролдлогын эхний шатанд асуудал үүсгэж буй сөрөг ойлголт, хандлагын учир шалтгааныг ойлгож, сөрөг ойлголт, хандлагаа өөрчлөх хэрэгтэй гэсэн сэдэл төрүүлэх мэдээллийг хүмүүст хүргэх явдал байдаг. Багш хүн сургуульд ямар нэг үзэл тогтоож эсвэл өөрийн жаягийг бий болгох ёсгүй. Стандартын дагуу баримтлал тогтоох нь ардчиллын үнэт зүйлийн нэг буюу тэгш эрхтэй байх ангид зохино. Сургуулийн дэг журам нь багшаас бус сургуулийн амьдралаас урган гарах ёстой гэж үздэг. Ардчилалд алдаа их бий тул зарим зүйл дээр хувийн бус нийтийн байхыг эрхэмлэх нь тустай. Энэ нь өрсөлдөөны зарчмаар хөгжих биш хамтрах зарчмаар хөгжих арга ухааныг илүү үр дүнтэй гэдгийг баталж байна. Нийгмийн хөгжил болоод хэм хэмжээг зөвхөн л хууль эрх зүйн системээр зохицуулах гэвэл өрөөсгөл тул боловсролын олон талт байдлыг хамтатгах шаардлага зайлшгүй гарч байна. Гэр бүл, сургуулийн хөтөлбөр болон соён гэгээрүүлэгчид үндэстний хэмжээнд хүүхдийн нийгэмшилтэд нөлөөлөх аргаа сайжруулснаар үнэт зүйл болох боловсролын үр нөлөөг дээшлүүлж чадах юм. 11 Монгол Улсын Боловсролын тухай хуулиас 12 Психоанализын утгаар сэтгэцийн траумаг хамт ойлгоно.
  • 16. Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа 16 Эх сурвалж: AlbertBandura,& RichardH Walters.(1963). Social learning and personality development. New York: RinehartandWinston. Bandura,A. (1973 ). Aggression:A SocialLearning Analysis. Virginia2008: Prentice Hall PTR. Chodorow,N.(1978). The reproduction of mothering :psychoanalysisand thesociology of gender. Berkeley:Universityof CaliforniaPress. Flanagan, W. G. (2010). Urban Sociology: Images and Structure. Rowman & Littlefield Publishers. Gottdiener,M.,& Ray Hutchison.(2010). The New Urban Sociology. Westview Press. Gronow,J. (1997). The Sociology of Taste. LondonandNew York: Taylor& Francise-Library. Homans,G. C. (1977). Behavioraltheory in sociology:Essaysin honorof George C.Homans. TransactionPublishers. Kizel,A.(2014). CommunicationDiscourse andCyberspace:ChallengestoPhilosophyforChildren. Thinking. TheJournalof Philosophy forChildren,20(3-4),40 – 44. Lipman,M. (1993). Proceedingsof the 1973 Conference onPre-CollegePhilosophy. Thinking:The Journalof Philosophy forChildren ,3(10), 37-41. Nice,P.B. (1979. Eighthprinting1996). DIstInctIon A socialCritique of the JUdgementof Taste. Cambridge,Massachusetts:HarvardUniversityPress. Palen,J.J.(1987). The urban world. New York: McGraw-Hill Book Co. Sarah Tomley,M.H. (2015 / 2019). The Sociology Book:Big IdeasSimply Explained. London/ Улаанбаатар: DK / Монсудар. Smith,A.(1776). Wealthof Nations. Scotland,Kingdomof GreatBritain:WilliamStrahan,Thomas Cadell. Stephenson,N.(2005). The Confusion. ISBN13:9780060733353: WilliamMorrow Paperbacks. Tan, S.‐H.(2004). China'sPragmatistExperiment inDemocracy:HuShih'spragmatismandDewey's Influence inChina. Metaphilosophy,35(1-2),44-64. W.Mischel.(1966). A social learningview of sex differencesinbehavior. Thedevelopmentof sex differences,57-81. А.Хишигтөгс.(2018). Социоаналитик. Улаанбаатар:Мөнхийнүсэг. Д.Оюунцэцэг,С.Батсүх,Ж.Оюунцэцэг,&Т.Амаржаргал.(2002). Бүтээлчсэтгэлгээгхөгжүүлэх арга зүй. Улаанбаатар:МонголынНээлттэйНийгэмХүрээлэн(Соросынсан). ЮНИСЕФ, М. (2000). Өсвөр үеийнхэрэгцээгсудалсансудалгаа.
  • 17. Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа 17 Я.Отгонбаяр.(1999). Боловсрол нийгмийнхөгжлийнхүчинзүйл болох нь.-.Магистрын ажил. УБ, МУИС-НУФ-Социологийнтэнхим.,Монгол.