Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

дундад зуун

2,907 views

Published on

философийн лекц

Published in: Education
  • Be the first to comment

дундад зуун

  1. 1. ФИЛОСОФИ СЭДЭВ: Дундад зууны европын философи Багш Б. Очиржав.
  2. 2. Дундад зууны Европын философи Дундад бол боол эзэмшлийн үеэс феодлын үед хамаарна. Судлаачид нийгмийн амьдралын бүх хүрээнд шашин ноёрхож байсан хэмээн үздэг ч энэ үед философи шинжлэх ухааны мэдлэгийн систем хөгжиж байсан нь харагддаг. МЭ 5-р зуунаас МЭ 14-р зууныг дундад зууны үе гэж авч үздэг. Дундад зууны үеийн философийн шийдвэрлэхийг зорьж байсан гол асуудал нь: * Шашин шинжлэх ухааны хоорондын харилцааны асуудал * Ерөнхий ойлголт, нэгж ойлголт хоёрын аль нь бодитой вэ гэдэг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэнээрээ тухайн үеийн философичид реалист, номиналист гэсэн 2чиглэлд хуваагддаг.
  3. 3. Реалистууд нь ерөнхий ойлголт бодитой нэгж юмс үзэгдэл мөнх бус шинж чанартай гэж үздэг байсан. Номиналистууд нь нэгж ойлголт бодитой, ерөнхий ойлголт мөнх бус шинж чанартай гэж үздэг. Номиналистууд нь нэгж ойлголт бодитой, ерөнхий ойлголлт мөнх бус шинжтэй гэж үздэг. Реалистуудыг объектив идеализмын төлөөлөгчид авч үздэг. Номиналистууд нь материализмыг баримтлагчид байдаг. Дундад зууны философийн гол онцлог нь сэтгэж танин мэдэх анхдагч уу, мэдэрч мэдэх анхдагч уу гэсэн асуудал байсан. Сэтгэж танин мэдэхүйд ойлголт, бодомж, оюун дүгнэлт, мэдэрч танин мэдэхүйд нь хүртэхүй, сэрэлт, төсөөлөл гэсэн 3-н үе шатаас бүрддэг. Патристик үзэл: Христос шашны эртний философи бол 2-5 –р зууныг Хамарч цаашдаа христос шашны сонгодог философийн нэгэн төрөл удиртгал болсон сургаал аж. Түүнийг патристик гэж нэрлэдэг нь латины “патер-эцэг” гэдэг үгнээс гаралтай. Дундад зууны туршид оюун ухааны хийгээд сүсэг бишрэл шашин хийгээд философи ямар харьцаатай байх вэ гэсэн асуудал голлож байлаа. Эхэн үедээ
  4. 4. христос шашны үзэл сурталчид сүсэг бишрэл нь гол зүйл хүний оюун ухаан юу ч биш гэдэг датристик үзлийг хүчтэй сурталчилж байлаа. Энэ үзлийн гол төлөөлөгч нь Тертулиан, Августин нар юм. Карфаген хотын сүм хийдийн зүтгэлтэн Квен Тиртулян /150-200/ хэлэхдээ “ Бурханы хүү цовдлогджээ энэ бол ичгэвэртэй юм биш яагаад гэвэл гутамшигтай юм. Цовдлогдоод бурханы хүү үхсэн байна үүнд бүрэн итгэх хэрэгтэй яагаад гэвэл огт худлаа юм үхээд тэр сэргэсэн ажээ. Энэ нь үнэн юм яагаад гэвэл бүх юм бололцоогүй юм. Чухамхүү утагагүй зүйл учраас би шүтдэг юм” гэжээ. Энэ бол сүсэг бишрэлийг дээдлэх үзэл мөн. Түүний үзлээр хүмүүсийн оюун ухаан шүтлэгийн хооронд ямарваа холбоо огт үгүй зөвхөн сүсэг бишрэл л байх ёстой. Афин ба Иерусалим сүм хийд ба академи тэрсүүд үзэлтэн хийгээд христос шашинтны хооронд ямар нэгэн ижил зүйл үгүй хэмээн үздэг байв.
  5. 5. Августин /350-430/ нь дундад зууны философийн нэрт төлөөлөгч билээ. Тэрээр католик шашныг онолын хувьд үндэслэж хамгаалжээ. Түүний үзлээр философи, шашин хоёр адил юм. Бурхан энэ ертөнцийг юу ч үгүйгээс бүтээсэн. Хаа сайгүй бурхан үйлчилнэ. Католик сүм хийд газар дээрх бурханы элч түүнгүйгээр аврагдахгүй. Газар дэлхий бол нүгэл хилэнцээр дүүрэн хүн төрөлхтөн бол өчүүхэн дорд амьтан, иймээс бурхан зайлшгүй хэрэгтэй. Өнөөдрийн амьдрал үхсэний дараах амьдралын бэлтгэл юм. Иймээс өөрийн зөн билгээрээ ухамсарлах, өөртөө нэвтрэх замаар оюун санаандаа байгаа үнэн рүүгээ очно. Энэ нь бурханд үнэн сэтгэлээ зориулана гэсэн үг.
  6. 6. Схоластик философи. Схоластик гэдэг нэр томъёо нь грек, латин хэлний “эрдмийн яриа” “сургууль” зэрэг утга бүхий үгнээс гаралтай юм. Энэ нь VII-XIV зууны хугацаанд үүсэн цэцэглэж байсан нь Христос шашны философи бөгөөд эртний философийг бий болгосон “сүм хийдийн эцэг” нарын сургаалаас ялгагдах зарим онцлогтой. Энэ философийн нэг үндсэн асуудал нь универсали гэж юу вэ гэсэн асуудал байдаг. Гэвч энэ асуудлыг тэдний нэг хэсэг нь Платоны, бусад хэсэг нь Аристотелийн философийн уламжлалд тулгуурлан шийдвэрлэж улмаар тэд реалист, номиналист, концептуалист хэмээх гурван лагерьт хуваагдсан. Реализмийн талынхан Платоны философи үзлийн үүднээс, янз бүрийн универсали бол жинхэнэ бодит байдал, ахуй болдог тийм бие даасан чанарууд мөн гэж үзсэн.
  7. 7. Номинализмын талынхан Аристотелийн философи үзлийн үүднээс: универсали бол онтологи мөн чанар биш харин нэгж юмсыг тодорхойлдог нэр төдий юм. Тийнхүү номинализм, реализм хоёрын аль алины зарим үндэслэлийг холбон тайлбарладаг үзэл байдаг. Энэ үзлийг “концентуализм” гэдэг. Христос шашныг зөвтгөх зориулалтаар үүссэн энэхүү философийн гүнд идеализм, материализм хоёр тийнхүү сул хэлбэрээр гарч ирсэн. Үндсэндээ реализм нь идеализмын, номинализм материализмын хандлагыг тус тус төлөөлдөг. Дундад зууны сүм хийдийн хамгийн том шашины онолч бөгөөд схоластик философийн хамгийн нөлөө бүхий төлөөлөгч нь Аквино нутгийн Фома /1225/26-1274/ юм. Августин болон Дундад зууны Европын бусад философичийн баримталсан Платоны философи аваас гэгээн, байгаль хоёрыг эсрэг тэсрэг байдлаар сөргүүлэн тавихад хүргэж буйг үгүйсгэхэд хүргэдгийг Фома үл зөвшөөрсөн байна. Тэгээд тэрээр санааны тухай Платоны тухай онолыг хамгийн жинтэй шүүмжилсэн Аристотелийн нэр хүндийг өөрийнхөө үзэлд ашиглажээ.
  8. 8. Фомагийн сургаал ёсоор янз бүрийн санаа бол юмсын гадна байдаг биш харин юмсад өөрт нь байдаг. Юмс гэдэг нь хүн сэрлээрээ хүлээж авдаг тэр зүйлс юм. Байгаль бол нүгэлт эхлэл биш. Харин тэр нь бурхан тэнгэрийн бүтээсэн сайн эхлэл мөн. Хүн бол зөвхөн бие юм уу гэгээрэл биш харин бие сүнс хоёрын нэгдэл мөн. Хүн зөвхөн диваажинд очихыг биш харин энэ ертөнцтэй амьдрахыг эрмэлздэг байх ёстой. Номинализм, реализм хоёрын маргааны Фома өөрийнхөөрөө шийдвэрлэсэн байна. Үүнд ерөнхий ойлголт бодитой байдаг. Гэхдээ тэр нь оюун юм уу Платоны санаа байдлаар биш, харин бурхан тэнгэрт байдаг. Бурхан тэнгэр бол ахуйн ерөнхий бүрэн дүрэн ба цэвэр ерөнхий мөн. Юмс ахуйд дайгдмал байх тул тэдгээрээс ерөнхийн агшнууд олдож байдаг. Фома. Аквинский шашны бололцоотой зарим үнэнийг философийн үүднээс үндэслэх, Христосын шашин ба эртний Грекийн философийн хоорондын зөрчлийг арилгах гэж оролдож байв.
  9. 9. Тэдгээр нь хоорондоо зөрчилдөж байгаа бус, харинч эртний Грекийн философи бол христос шашны зарим гол номлол, үнэний онолын үндэслэл болдог хэмээн үзжээ. Үүнд ялангуяа Аристотелийн онтологи, ертөнц дэх хөдөлгөөний тухай, оршихуй ба мөн чанар, хэлбэр ба материйн харьцааны асуудалд ихээхэн анхаарч байжээ. Нэгж ба ерөнхий асуудлыг Ф. Аквинский авч үзэхдээ ерөнхий бол гурван хэлбэрээр бодитой оршдог. Үүнд: - Нэгж юмсаас өмнө тэдгээрийн мөн чанар болж бурхан, тэнгэрийн хэлбэрээр - Нэгж юмсын дотоодод нь агуулагдаж мөн чанар нь болон оршиж байна - Нэгж юмсын дараа тэдгээрийн тусгасан ойлголтын хэлбэрээр бодитой оршино. Иймээс ерөнхий бодитой хэмээн үзсэн байна.
  10. 10. Ф. Аквинский нэгж юмсын бодит чанарыг огт үгүйсгээгүй. Үүгээрээ өмнөх үеийн реалистуудаас ялгарч байдаг. Дундад зууны схоластик философийн нэг гол асуудал бол бурхан буйг батлах явдал байв. Ф. Аквинский бурхан буйг дараах таван зүйлээр батлах оролдлого хийсэн байдаг. Үүнд: 1. Бүх зүйл хөдлөж байна. Хөдөлж буй бүхнийг анхдагч хөдөлгөгч хүч хөдөлгөөнд оруулсан. Тэр нь бурхан 2. Оршин буй бүхэн шалтгаантай байна. Бүхний анхдагч шалтгаан бол бурхан юм. 3. Аливаа санамсаргүй, зайлшгүйгээс хараат байдаг анхдагч зайлшгүй бол бурхан юм. 4. Оршин буй бүхэн янз бүрийн түвшний чанартай байдаг. Дээд чанар бол бурхан байх юм.
  11. 11. Ертөнцөд буй бүхэн зорилго, утга учиртай байна. Иймээс бурхны зорилго руу тэмүүлсэн ухаалаг эхлэл байх ёстой. Ийнхүү түүний сургаал католик сүм хийдийн албан ёсны үзэл суртал болсон юм. 13-р зууны үе бол шашны сүм хийдүүд хүчирхэгжлийнхээ оргил туйлд хүрсэн байв. Энэ үеийн Ф. Аквинскийн сургаал бол схоластик философийн үндсэн гол асуудлыг тэр үеийн сүм хийдүүдэд тохируулсан сургаал байжээ.

×