SlideShare a Scribd company logo
1 of 6
НОМЫН ШҮҮМЖ
Зохиогч: Урадын Э.Булаг
Номын нэр: Хамтач үндэсний үзэл
/Хятадын Монгол хязгаар дахь найрамдлын бодлого/
Шүүмжлэгч: Хишигтөгс А.
Номын шүүмж
Зохиогч: Урадын Э.Булаг
Номын нэр: Хамтач үндэсний үзэл /Хятадын Монгол хязгаар дахь найрамдлын
бодлого/ 2017 он
Шүүмжлэгч: А. Хишигтөгс
Гарчиг:
1. Намтар, бүтээл
2. Бүтээлийн зорилго
3. Миний үнэлгээ
4. Агуулга, шүүмж
5. Шүүмжийн дүгнэлт
1.
Зохиогчийн тухай: Кэмбрижийн их сургуулийн Археологи, антропологийн
тэнхимийн багш Урадын Э.Булаг. Өвөр монголын Ордос Баруун отог хошуунд төрсөн.
“Дотоод ази” сэтгүүлийн ерөнхий редактор. 10-аад ном, 60 гаруй өгүүлэл хэвлүүлсэн.
Зүүн ази, түүний дотор Хятад, Монголын асуудлыг сонирхон судалдаг.
Энэ бүтээл нь үндэсний цөөнх нь гаднын хүчээс хамааралтай байсан үндэсний
үзэлтнүүдэд тулгарсан түвэгтэй байдлыг илэрхийлэхийн тулд антропологи, угсаатны
зүй, уран зохиолыг нэгтгэн “хамтач үндэсний үзэл” гэдэг үзэл баримтлалыг
боловсруулжээ. Номд олонх-цөөнхийн харилцааны тухай хуучин үзэл баримтлалыг
няцааж, харин гуравдагч гэх орон зай бүхий нийгэм гэсэн ойлголтыг дэвшүүлсэн.
Ингэснээр Хятадыг ойлгохын тулд бүрэлдүүлж буй бүрэлдэлтийг бүтнээр харах болсон.
Урьд цагт импери байгаад одоо тусгаар үндэстэн болон Хятадын үндэсний цөөнх болж
хоёр хуваагдсан Монгол орон нь үндэсний үзэл, төдийгүй даяаршлын үеийн ижилслийн
онолчдын хувьд сонирхолтой өрнөл юм.
2.
Зохиогч Хятадын Хан үндэстэн буюу зонхилох үндэстэн нь цөөнхийн
үндэстэнтэйгээ харилцан хамааралтай гэдгийг хүлээн зөвшөөрснөөр Хятад дахь
үндэсний цөөнхүүдийг аврахаар зорьжээ. Цөөнх үргэлж олонхдоо дарагдах тавилантай
биш, яагаад гэвэл олонх өөрсдөө цөөнхөөсөө ихээхэн хамааралтай байдаг гэдгийг
судалгаагаараа баталсан. Зохиогч бүхэлдээ этнополитикийн асуудлыг хөнджээ.
Ингэхдээ тогтсон хэв загвараар бус, тун өөрөөр авч үзэхийг зорьсон болов уу.
Монголчууд хятадын хувьд ямар их хэрэгтэй байдгаа мэдэх шаардлагатай.
3.
Эндбүтцийн үнэлгээг бичсэн ба мөн чанарын үнэлгээг Шүүмжийн дүгнэлт хэсэгт
бичсэн болно.
- Тухайн бүтээлийг уншихад таньд сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл төрсөн үү, баяртай, ууртай,
гунигтай ямар нэгэн мэдрэмж төрсөн үү? Үүнийг өөрөөсөө асуугаадтодорхойлно. Текстийн
бүтэц ямар вэ?
Бүтээлийг уншихад социологийн онолуудаар тайлбарлах бүрийд надад
шимтмээр сэтгэл хөдөлж байлаа. Мэдээж монголын түүхийн фактуудыг өгүүлдэг тул
гуниглам зүйл байсан ч ойлгохдоо илүү төвлөрч эмоцийг төдийлөн анхаараагүй. Нэр
томьёог хөнгөлж аль болох орчуулж тайлбарласан нь уншигчдад амар байхаар бичжээ.
- Тухайн бүтээлд зохиогчийн гаргасан логик, учир шалтгаан нь таны өөрийн бодлыг өөрчлөхөд
хүргэсэн үү гэдгийг өөрөөсөө асуу,энэ бүтээл нь тодорхой, нарийвчлалтай, нэгдмэл байсан уу?
Зохиогчийн гаргасан логик нь 3 хэсэгтэй 6 бүлэгтэй ном болохын хувьд он цагийн
дэс дарааг баримталжээ. Жишээ нь Чингис хаан, социализмын үе, өнөө үежилт гэх мэт.
Нэгэн учир шалтгаан миний бодлыг өөрчилсөн нь: Манжаас тусгаарлагдсан 1911 оны
Монгол орны нөхцөл байдалд Чингис хаан ямар ч хамаагүй байлаа. Чингис хэдийд гарч
ирсэн нөхцөл байдал дээрдэж хөл дээрээ тогтсон үед л тэр баатрыг шүтсэн аж. Үүнийг
үнэхээр хүлээн зөвшөөрлөө. Бидний хамгийн бахархалт Чингис нь өнөөгийн хөгжлийн
Монголд төдийлөн хамаатай биш ажээ. Үүнийг л социологчийн нүдээр харах гэх болов
уу.
Эдүгээ үндэстний шинэ эрин тоглоом эхлээд байгаа ба үүний гол онцлог нь
найрамдал нөхөрлөл. Үндэсний цөөнхэнэ тоглоомд оршин тогтнолоо хадгалж чадах руу
хүчтэй тэмүүлжээ.1
Гурав дахь талыг олж харах, тэр нь Монголчуудад хэр ач холбогдолтойг анхаарах
нь энэ номын гол зорилго. Өвөр Монголчууд Хятадын хосолмол харилцаан дахь эрх
мэдэлгүй тал биш, харин Хятадын тоглогчидтой бодитой харилцаатай ард түмэн гэж ав
үзжээ.2
Энэ номыг нэлээд удаан хугацаанд бичсэн гэж зохиогч хэлжээ. Тэрээр гадаадын
судалгааны байгууллага, нэртэй их сургуулиудад ажиллаж байхдаа мэргэжлийнхэнтэй
хамтран нөр их судалгаа хийжээ. Тэдгээрийг энд дурдвал хэт дэлгэрэнгүй болох тул
дурдахгүй. Харин түүний бүтээлд Кэмбриж, Иэйл, Сингапурын их сургуулийн
академчид өндөр үнэлгээ өгсөн номын арын хавтас дээр шигтгэгджээ.3
4.
Хамтач үндэсний үзэл гэж юу вэ?
Үндэсний үзэлтнүүд нь үргэлж дангаараа тэмцдэг зөрүүд хүмүүс биш. Тэд
өөрсдийн адил үнэлэмжтэй, өөрсдийн нөхөд гэж үзэж буй хүмүүстэй хамтарч
зохиомлоор бий болгосон дайсны эсрэг тэмцдэг бөгөөд энэсүйрлийн ирмэг дэх аюултай
1 Pathos - тухайн бүтээлийг уншсан хүний хувьд өөрийн сэтгэл хөдлөлийг тодорхойлно.
2 Logos - тухайн бүтээлийн логик ба шалтгааны талаар бүтээлийг уншсан хүний хувьд ямар бодолтой
байгааг гаргана.
3 Ethos - тухайн зохиогчийн итгэлтэй байдлыг харуулна. Зохиогчийн өөрийн хувь хүний болон
мэргэжлийн (credibility), академик байдал нь тухайн бүтээлийн хэр итгэлтэй байдлыг харуулна.
нөхцөл байдлыг Булаг “хамтач үндэсний үзэл” гэж нэрлэжээ. Хамтач үндэсний үзэл
аюултай.
Монголчуудын хувьд дайснаас нь илүү нөхөд нь аминд халгаатай дайсан болж
хувирах тохиолдол байсан. Монголын хамтач үндэсний үзэл нь Монголын хаалгыг
нөхрийн өмнө нээж, дайсны өмнө хааж байсан. Харин нөхрийн өмнө хаалга нээх явцдаа
Монголчууд тусгаар байдал, шийдвэр гаргах эрх мэдлээ өөрийн эрхгүй алдаж байсан.
Шмидийг эшилснээр “Бусдаар шийдвэрээ гаргуулж байвал эрх чөлөө тийм ч бие даасан
бус гэсэн үг” гэдэг нь дайсан бус найз л миний эрх чөлөөнд халтай гэмээр.
Үндэсний үзэл бол хосолмол бус гурвалсан ойлголт. Үндэсний үзэлтнүүд
дайсныхаа биш, хамтран зүтгэгчдийнхээ золиос болох нь их. Үүнд төвлөрье:
Зохиогч эхлэл хэсэгтээ Чонон сүлд номын улмаас Монголчууд алдар цуудаа
умбаж эхлэх үед Хятадын Яан Жыжюнь Төвөд нохой ном бичиж Хятадуудын чоныг
шүтэх үзлийг сөрж харьцуулсныг харжээ. Чоныг “дотуур тамиртай, арга зальтай, хувиа
хэт хичээдэг ба хүчгүйд дээрэлхүү, хүчтэйгээс айдаг, бусдад үргэлж хор хөнөөлтэй”
гэжээ. Харин төвөд нохой яг эсрэгээр “зоригтой, үнэнч бөгөөд амь бие хайргүй бусдын
төлөө зүтгэж, эзэн нөхдийнхөө төлөө амьдарна” гэж тодорхойлжээ. “Өөрийн онцлог
шинжтэй байхын тулд бусдаас ялгаатай байх шаардлага гардаг”. Энэ ялгаатай байх
хэрэгцээ нь илүү үнэ цэнэтэй болох боломжийг бий болгодог гэсэн үг.
Социологич Батлер өөрийгөө танихын тулд бусдыг обьектив болгодог гэдгийг
нотолжээ. Обьектоор дамжиж субьектив буюу өөр дээрээ ирдэг. Обьект ингэж өөрийн
идентити онцлог болох би хэн бэ-г ойлгоход туслах ч, бас саад тотгор болдог. жишээ нь,
мөнгө эдлэл гэсэн обьектууд саад болдог. Өөрийгөө мэдэхэд саад болж буй бусад-ыг
устгаж зайлуулах хэрэгтэй гэдгийг социологич Лакан өгүүлснийг зохиогч эшилжээ.
Хэдий өөрийгөө мэдэхэд бусад туслах багаж мэт ч илүүтэйгээр бусад яг эсрэгээр
байх нь бий гэдгийг Баммер аналоги хийж Фрейдийн Тотем ба табу бүтээлээс “Өрөөл
бусдыг ховдоглон залгисан тохиолдлуудыг харахад Тэднээс юу ч үлдээгүй, харин Бид
үлдсэн байдаг” гэжээ.
Дотно нь хөндийгөөсөө илүү эрхэм. Гэвч дотно нь хөндийгөөсөө илүү аюултай.
Яагаад гэвэл түүний өмнө бүх хаалгаа нээсэн. Нууцыг мэднэ. Давуу чанаруудаас гадна
бас сул чанаруудыг мэднэ. Тиймээс сул тал руу довтлох хаалгаа нээлттэй. Иймд
хөндлөнгийн гэдгээс илүү дотны гэдэг нь халтай болдог. Дайсандаа хаалгаа хааж,
нөхөртөө хаалгаа нээдэг. Лаканы үг би түүнийг хүлээн зөвшөөрч хайрладаг гэхдээ
миний хувийн үнэлэмж ороод түүнд өөрчлөх юм бий гэж буй. Нураамаар сөнөөмөөр
буюу хүлээн зөвшөөрч чадахгүй зүйл бий. Хэрэв хайргүй тэс хөндлөнгийн хүн гэвэл
надад тэгэх шаардлага байхгүй бас тэгэх ч шаардлага урган гарахгүй. Зохиогч Лаканы
хайр гэсэн үгийг хэрэгцээ шаардлага гэсэнтэй дүйцүүлж геополитикын харилцааг авч
үзжээ.
Бинари буюу хосолсон тогтолцоо: Обьект, субьект. Нэгтгэх, салгах. Олонх,
цөөнх. Хар, цагаан. Орж, гарах. Бинарийн мөнхийн чанарыг алдагдуулах арга зам байна
уу? Гэж зохиогч асуугаад үүний хариуд гурвалсан тогтолцоог судалжээ.
Нийгмийн бүлгийн төрх үүсэхэд, бүлгийн гишүүдийн эрх чөлөөг хангах эсвэд
хязгаарлахад тоо маш чухал үүрэгтэй. Георг Зиммелийн судалгаа хосолсон бүлэг болон
гурвалсан бүлгийг сонгожээ.
- Хосолсон бүлэг: Бүлэг доторх нэг гишүүн нь нөгөөгийнхөө онцлогийг нөхдөг.
Нэг гишүүн гарвал бүлэг устахад хүрдэг тул тун дотно хэлхээ холбоо оршино.
Энэ бүлгийн хоёр гишүүн хоёулангийнх нь оролцоотойгоор бүлэг оршдог.
Тиймээс аль нэг нь өөрийгөө болон зан хандлагаа илэрхийлэх эрх чөлөө
хязгаарлагдмал. Энэбүлэгт нэг гишүүн нэмэгдвэл бүлгийн бүтэц цөм өөрчдөгдөх
буюу гурвалсан бүлэг болно.
- Гурвалсан бүлэг: Бүлэг доторх гишүүд бие биеэсээ шууд хамааралгүй болж ирнэ.
Гишүүн өөрийгөө болон зан хандлагаа илэрхийлэхэд зөвхөн нэг гишүүнээс
хамааралтай биш тул гуравдагч гишүүнтэй холбоо тогтоох боломжтой.
Хосолмол бүтцийн дотор нэг нэгнийгээ давах дуу хоолой гэж байдаггүй. Харин
гурав дахь гишүүн нэмэгдмэгц олонх үүсдэг. Зиммел гуравдагч гишүүнийг маш чухал
гэж дүгнэсэн. Яагаад гэвэл нийгэм өөрөө хосолмол биш гурвалсан харилцаанд
үндэслэдэг гэжээ.
Хүчтэй нь хүчгүйгээ давамгайлах хүслийг гуравдагч тал хязгаарлаж чадна.
Зохиогч Ф. Достоевскийн “Мөнхийн эр нөхөр” зохиолоор хялбаршуулжээ: Энэ
зохиолын гол дүр нь эхнэрийнхээ нууц амрагийн явдалд шаналсан эр нөхөр. Хэдийгээр
тэр нөхөр эхнэрийнхээ нууц амрагуудыг үзэн ядах боловч өөр эр хүн эхнэрийг нь хүсэж
байгааг хараад эхнэрээ өмнөхөөсөө ч илүү хүснэ. Өөрөөр хэлбэл өөр эрчүүд түүний
эхнэрт анхаарал тавьж байгаа учраас тэрбээр эхнэрийнхээ “мөнхийн эр нөхөр” байгаа
бөгөөд нөгөөтээгүүр эхнэрээ бусад эрчүүдээс харамлаж, тэдэнтэй өрсөлдөгч нэгэн
болдог.
Энд нөхөр буюу субьект идэвхтэй актор бол эхнэр буюу обьектив идэвхгүй.
Эхнэрт асуудал байхгүй харин нөхөрт л асуудал байгаа мэт. Жижекийн онолоор субьект
үргэлж обьектынхоо эрхшээлд байдаг. Гурвалжны хууль: нэгийг нь сонгож нөгөөтэй
дайсан болно. энд дундаж гэж байхгүй. Монголын хувьд япон, хятад хоёрын нэгтэй анд
буюу амраг болж нөгөөтэй нь сөргөлдөх болсон.
5.
Өнөөдрийн монголчуудын ихэд бахархал болсон Чингис хаан болон буддын лам
нарын талаар улиг болсон загвараас өөрөөр зохиогч харсан нь илт гэдэг нь Булагийн
“Өнөөдөр монголчууд чингис хаан бол монголоос том, монголчууд болон монгол өөрөө
чингис хаан гэдэг нэрдөртэй гэдгээ хүлээн зөвшөөрч дэмжих болжээ” гэж хэлснээс харж
болохоор. Тэрээр “Монголчуудын дунд Чингис хаан дэлхийг байлдан дагуулагчийн
дүрээр биш, харин аман зохиолын баатар, хурим зэрэг ёс заншилд байдаг эцэг бурхан
эсвэл үүсгэгч бурхан маягаар үлдсэн”-ийг өөрчлөх гэсэн. Тиймээс л энгийн бус харин
эксистенциал социологийн үүднээс шүүмжтэй ханджээ.
Зохиогч Чингис болон ламаизм-г судалснаар монголчууд түүхийг харахдаа
феодалыг4 феодалаар бус модерноор харах боломжийг нээжээ.
Жинхэнэ дайсны хэн болох нь, зорилго нь (өөрийгөө хамгаалах) тодорхой байдаг.
Гэтэл найз бол сүнс шиг тул сэтгэл санааны хоёрдмол байдал үүсгэдэг. Хятадууд
үндэсний эв нэгдлийн тухай ярихдаа үндэсний цөөнхүүд бол хятад үндэстний салшгүй
бүрэлдэхүүн хэсэг гэдгийг мартаж болохгүйг сануулжээ. Энэ ном түүхэн дэх
дайсагналуудыг их судалсан. Энэ нь дайсагналыг судлахын тулд биш харин найрамдалд
хүрэх нэг зам учраас дайсагналыг судлах шаардлага гарсантай холбоотой.
Хэнийг ч үл ялгасан бус тэгш хайрлахын төлөө зохиогч энэ шударга байдалд
нийцэх бүтээлийг туурвисан байна. “Хүмүүний хайр гэгчийн тухайд хүн төрөлхтөн
ангид хуваагдсанаас хойш бүхнийг хамарсан хайр байгаагүй” гэж Мао хэлжээ.5
Үндэстний хувьд олонх нь цөөнхийгөө давамгайлдаг тэрхүү дүрмийг арилган цөөнхийг
нэг ёсондоо хайрлах мэт. Үүнийгээ тэрээр хосолмол бус гурвалсан харилцаанд авч
үзсэнийг өмнөх хэсэгт дэлгэрүүлсэн тул энд давтахгүй.
Монголчууд хятадын хувьд ямар их хэрэгтэй байдгаа мэдэх шаардлагатай.
Хятадын танил тал, ураг төрлийн холбоо нь тэр бүр цусан төрлийн холбоонд
суурилдаггүй. Ирж л байдаг, явж байдаг танихгүй байсан хүмүүс нь хүмүүсийн
хоорондын цусан төрлөөс ч илүү холбоог үүсгэдэг. Ийм хэлхээгүй бол төрсөн эцгийг ч,
төрсөн хүүг ч эс харгалзана. Энэ бүгдээс Хятадын үндэсний цөөнхөд тусаж байгаа утга
бол тэд олонх болох Хан үндэсний хувьд болон нийгмийн үйл явцад учир холбогдлоо
алдвал тэднийг нийгмийн мөхөл хүлээж буй гэсэн үг.
Олонх нь цөөнхийгөө дарлах бишийн төлөө Булаг хуманист ажил хийжээ.
4 Монголчуудад хүй нэгдлийн болон боолын нийгмийн түүхээс илүү феадалын болоод коммунизмын
түүх хамаатай.
5 Түүнчлэн Фройд, Бергер, Маркс, Фуко, Жижек, Батлер, Лакан гэх мэт төлөөлөгчдийг эшилж
социологийн онолуудаар тайлбарласан.

More Related Content

What's hot

Реторик - Ярих урлаг
Реторик - Ярих урлагРеторик - Ярих урлаг
Реторик - Ярих урлагErdenebolor Baast
 
эхийн задлал
эхийн задлалэхийн задлал
эхийн задлалgantsengel
 
бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга хийх урлагт суралц
бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга хийх урлагт суралцбүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга хийх урлагт суралц
бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга хийх урлагт суралцBayasaa Хөгжилтэй амьдрал
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтБ. Нямгэрэл
 
Эх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэрЭх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэрTemuulen Nyamdorj
 
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэДэлгэрмаа Нн
 
Бие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжБие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжTeacher's E-content
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэрsodko27
 
лекц 3,
лекц 3,лекц 3,
лекц 3,Ge Go
 
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬ
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬМ.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬ
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬbatnasanb
 
Найруулга зүй
Найруулга зүйНайруулга зүй
Найруулга зүйNooyoJamgan
 
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.tolya_08
 

What's hot (20)

зэв жанжин
зэв жанжинзэв жанжин
зэв жанжин
 
Реторик - Ярих урлаг
Реторик - Ярих урлагРеторик - Ярих урлаг
Реторик - Ярих урлаг
 
эхийн задлал
эхийн задлалэхийн задлал
эхийн задлал
 
темперамент
темпераменттемперамент
темперамент
 
бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга хийх урлагт суралц
бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга хийх урлагт суралцбүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга хийх урлагт суралц
бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга хийх урлагт суралц
 
эдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлтэдийн засгийн өсөлт
эдийн засгийн өсөлт
 
Lecture 14 15
Lecture 14 15Lecture 14 15
Lecture 14 15
 
Эх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэрЭх орондоо оруулах миний хувь нэмэр
Эх орондоо оруулах миний хувь нэмэр
 
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэмонголын нууц товчооныг хэн зохиосон бэ
монголын нууц товчооныг хэн зохиосон бэ
 
Бие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмжБие даалтын ажил хийх зөвлөмж
Бие даалтын ажил хийх зөвлөмж
 
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголтЛекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
Лекц №4 Найруулга зүйн тухай ерөнхий ойлголт
 
үнэлгээ
үнэлгээүнэлгээ
үнэлгээ
 
Oc lekts 1
Oc lekts 1Oc lekts 1
Oc lekts 1
 
арьстны ялгаа
арьстны ялгааарьстны ялгаа
арьстны ялгаа
 
эсээ бичвэр
эсээ бичвэрэсээ бичвэр
эсээ бичвэр
 
эсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмжэсээ бичих зөвлөмж
эсээ бичих зөвлөмж
 
лекц 3,
лекц 3,лекц 3,
лекц 3,
 
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬ
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬМ.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬ
М.Цэрэндулам - АЖИЛЛАГЧДЫН ХУВЬ ОРОЛЦООГ БАЙГУУЛЛАГАД ДЭМЖИХ НЬ
 
Найруулга зүй
Найруулга зүйНайруулга зүй
Найруулга зүй
 
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
Байлдан дагуулал ба гадаад харилцааны харилцан хамаарал.
 

Similar to Хамтач үндэсний үзэл

ёс суртахууны дээд үнэт зүйлс буюу
ёс суртахууны дээд үнэт зүйлс буюуёс суртахууны дээд үнэт зүйлс буюу
ёс суртахууны дээд үнэт зүйлс буюуtnavka
 
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛБ.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛbatnasanb
 
нийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлаганийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлагаBayarmaa Anu
 
нийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлаганийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлагаBayarmaa Anu
 
Хэвлэл мэдээллийн социологи
Хэвлэл мэдээллийн социологиХэвлэл мэдээллийн социологи
Хэвлэл мэдээллийн социологиХишигтөгс А.
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөtsets_2
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөtsets_2
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөөUrnaa_o_o
 
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлалГуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлалBayasaa Хөгжилтэй амьдрал
 
Heregleenii bichver хэрэглэгдэхүүн5
Heregleenii bichver хэрэглэгдэхүүн5Heregleenii bichver хэрэглэгдэхүүн5
Heregleenii bichver хэрэглэгдэхүүн5Erdenetuya Galbadrah
 
Моррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн МонголМоррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн МонголNational of University Mongolia
 
Ergetsuulen tailbarlasan esseg oilgoj unshih
Ergetsuulen tailbarlasan  esseg oilgoj unshihErgetsuulen tailbarlasan  esseg oilgoj unshih
Ergetsuulen tailbarlasan esseg oilgoj unshihUurtsaikh Buynjargal
 
Tcahim hicheel 5 urangua 85
Tcahim hicheel 5 urangua  85Tcahim hicheel 5 urangua  85
Tcahim hicheel 5 urangua 85urangua85
 

Similar to Хамтач үндэсний үзэл (20)

ёс суртахууны дээд үнэт зүйлс буюу
ёс суртахууны дээд үнэт зүйлс буюуёс суртахууны дээд үнэт зүйлс буюу
ёс суртахууны дээд үнэт зүйлс буюу
 
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛБ.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
Б.Намжилмаа - МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО ДАХЬ СЭТГЭЛ ЗҮЙН ХЭВ ШИНЖИЙН АСУУДАЛ
 
нийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлаганийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлага
 
нийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлаганийгмийн тогтсон хандлага
нийгмийн тогтсон хандлага
 
Slide share
Slide shareSlide share
Slide share
 
Хэвлэл мэдээллийн социологи
Хэвлэл мэдээллийн социологиХэвлэл мэдээллийн социологи
Хэвлэл мэдээллийн социологи
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
 
Amni bileg-1
Amni bileg-1Amni bileg-1
Amni bileg-1
 
Тархины тураал 2
Тархины тураал 2Тархины тураал 2
Тархины тураал 2
 
Mongol helnii hoch neriin sudalgaa
Mongol helnii hoch neriin sudalgaaMongol helnii hoch neriin sudalgaa
Mongol helnii hoch neriin sudalgaa
 
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлалГуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
Гуманистын буюу хүмүүнлэгийн сэтгэл судлал
 
Udriin temdeglel
Udriin temdeglelUdriin temdeglel
Udriin temdeglel
 
Udriin temdeglel
Udriin temdeglelUdriin temdeglel
Udriin temdeglel
 
Heregleenii bichver хэрэглэгдэхүүн5
Heregleenii bichver хэрэглэгдэхүүн5Heregleenii bichver хэрэглэгдэхүүн5
Heregleenii bichver хэрэглэгдэхүүн5
 
Моррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн МонголМоррис Россаби: Орчин үеийн Монгол
Моррис Россаби: Орчин үеийн Монгол
 
Ergetsuulen tailbarlasan esseg oilgoj unshih
Ergetsuulen tailbarlasan  esseg oilgoj unshihErgetsuulen tailbarlasan  esseg oilgoj unshih
Ergetsuulen tailbarlasan esseg oilgoj unshih
 
Tcahim hicheel 5 urangua 85
Tcahim hicheel 5 urangua  85Tcahim hicheel 5 urangua  85
Tcahim hicheel 5 urangua 85
 

More from Хишигтөгс А.

Мэдээлэл боловсруулах аргууд - Нийгмийн судалгаа
Мэдээлэл боловсруулах аргууд - Нийгмийн судалгааМэдээлэл боловсруулах аргууд - Нийгмийн судалгаа
Мэдээлэл боловсруулах аргууд - Нийгмийн судалгааХишигтөгс А.
 
Хувийн ба нийгмийн хөгжил
Хувийн ба нийгмийн хөгжилХувийн ба нийгмийн хөгжил
Хувийн ба нийгмийн хөгжилХишигтөгс А.
 
Чанарын мэдээллийг боловсруулах
Чанарын мэдээллийг боловсруулахЧанарын мэдээллийг боловсруулах
Чанарын мэдээллийг боловсруулахХишигтөгс А.
 
T test шинжилгээний арга
T test шинжилгээний аргаT test шинжилгээний арга
T test шинжилгээний аргаХишигтөгс А.
 
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгааБоловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгааХишигтөгс А.
 
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээХишигтөгс А.
 
Цалинтай ээж хөтөлбөрийн анализ
Цалинтай ээж хөтөлбөрийн анализЦалинтай ээж хөтөлбөрийн анализ
Цалинтай ээж хөтөлбөрийн анализХишигтөгс А.
 
Эрдэм шинжилгээний хуралд өгүүллэгээ илтгэхэд анхаарах зүйлс
Эрдэм шинжилгээний хуралд өгүүллэгээ илтгэхэд анхаарах зүйлсЭрдэм шинжилгээний хуралд өгүүллэгээ илтгэхэд анхаарах зүйлс
Эрдэм шинжилгээний хуралд өгүүллэгээ илтгэхэд анхаарах зүйлсХишигтөгс А.
 
Хүнийсэл номын Эхлэл хэсэг
Хүнийсэл номын Эхлэл хэсэгХүнийсэл номын Эхлэл хэсэг
Хүнийсэл номын Эхлэл хэсэгХишигтөгс А.
 

More from Хишигтөгс А. (16)

Мэдээлэл боловсруулах аргууд - Нийгмийн судалгаа
Мэдээлэл боловсруулах аргууд - Нийгмийн судалгааМэдээлэл боловсруулах аргууд - Нийгмийн судалгаа
Мэдээлэл боловсруулах аргууд - Нийгмийн судалгаа
 
Хувийн ба нийгмийн хөгжил
Хувийн ба нийгмийн хөгжилХувийн ба нийгмийн хөгжил
Хувийн ба нийгмийн хөгжил
 
Чанарын мэдээллийг боловсруулах
Чанарын мэдээллийг боловсруулахЧанарын мэдээллийг боловсруулах
Чанарын мэдээллийг боловсруулах
 
T test шинжилгээний арга
T test шинжилгээний аргаT test шинжилгээний арга
T test шинжилгээний арга
 
Шоовдор хүмүүс
Шоовдор хүмүүсШоовдор хүмүүс
Шоовдор хүмүүс
 
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгааБоловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
Боловсролд нөлөөлөх агентуудын социологийн судалгаа
 
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
90-ээд оны монголын олон нийтийн эсэргүүцлийн социологийн шинжилгээ
 
Цалинтай ээж хөтөлбөрийн анализ
Цалинтай ээж хөтөлбөрийн анализЦалинтай ээж хөтөлбөрийн анализ
Цалинтай ээж хөтөлбөрийн анализ
 
Эрдэм шинжилгээний хуралд өгүүллэгээ илтгэхэд анхаарах зүйлс
Эрдэм шинжилгээний хуралд өгүүллэгээ илтгэхэд анхаарах зүйлсЭрдэм шинжилгээний хуралд өгүүллэгээ илтгэхэд анхаарах зүйлс
Эрдэм шинжилгээний хуралд өгүүллэгээ илтгэхэд анхаарах зүйлс
 
Жорж Орвелл 1984
Жорж Орвелл 1984Жорж Орвелл 1984
Жорж Орвелл 1984
 
Хүнийсэл номын Эхлэл хэсэг
Хүнийсэл номын Эхлэл хэсэгХүнийсэл номын Эхлэл хэсэг
Хүнийсэл номын Эхлэл хэсэг
 
Ecology and sustainability
Ecology and sustainabilityEcology and sustainability
Ecology and sustainability
 
Logic
LogicLogic
Logic
 
Turiin onol
Turiin onolTuriin onol
Turiin onol
 
Sotsiologi nom
Sotsiologi nomSotsiologi nom
Sotsiologi nom
 
Sociology science 20 40
Sociology science 20 40Sociology science 20 40
Sociology science 20 40
 

Хамтач үндэсний үзэл

  • 1. НОМЫН ШҮҮМЖ Зохиогч: Урадын Э.Булаг Номын нэр: Хамтач үндэсний үзэл /Хятадын Монгол хязгаар дахь найрамдлын бодлого/ Шүүмжлэгч: Хишигтөгс А.
  • 2. Номын шүүмж Зохиогч: Урадын Э.Булаг Номын нэр: Хамтач үндэсний үзэл /Хятадын Монгол хязгаар дахь найрамдлын бодлого/ 2017 он Шүүмжлэгч: А. Хишигтөгс Гарчиг: 1. Намтар, бүтээл 2. Бүтээлийн зорилго 3. Миний үнэлгээ 4. Агуулга, шүүмж 5. Шүүмжийн дүгнэлт 1. Зохиогчийн тухай: Кэмбрижийн их сургуулийн Археологи, антропологийн тэнхимийн багш Урадын Э.Булаг. Өвөр монголын Ордос Баруун отог хошуунд төрсөн. “Дотоод ази” сэтгүүлийн ерөнхий редактор. 10-аад ном, 60 гаруй өгүүлэл хэвлүүлсэн. Зүүн ази, түүний дотор Хятад, Монголын асуудлыг сонирхон судалдаг. Энэ бүтээл нь үндэсний цөөнх нь гаднын хүчээс хамааралтай байсан үндэсний үзэлтнүүдэд тулгарсан түвэгтэй байдлыг илэрхийлэхийн тулд антропологи, угсаатны зүй, уран зохиолыг нэгтгэн “хамтач үндэсний үзэл” гэдэг үзэл баримтлалыг боловсруулжээ. Номд олонх-цөөнхийн харилцааны тухай хуучин үзэл баримтлалыг няцааж, харин гуравдагч гэх орон зай бүхий нийгэм гэсэн ойлголтыг дэвшүүлсэн. Ингэснээр Хятадыг ойлгохын тулд бүрэлдүүлж буй бүрэлдэлтийг бүтнээр харах болсон. Урьд цагт импери байгаад одоо тусгаар үндэстэн болон Хятадын үндэсний цөөнх болж хоёр хуваагдсан Монгол орон нь үндэсний үзэл, төдийгүй даяаршлын үеийн ижилслийн онолчдын хувьд сонирхолтой өрнөл юм. 2. Зохиогч Хятадын Хан үндэстэн буюу зонхилох үндэстэн нь цөөнхийн үндэстэнтэйгээ харилцан хамааралтай гэдгийг хүлээн зөвшөөрснөөр Хятад дахь үндэсний цөөнхүүдийг аврахаар зорьжээ. Цөөнх үргэлж олонхдоо дарагдах тавилантай биш, яагаад гэвэл олонх өөрсдөө цөөнхөөсөө ихээхэн хамааралтай байдаг гэдгийг судалгаагаараа баталсан. Зохиогч бүхэлдээ этнополитикийн асуудлыг хөнджээ. Ингэхдээ тогтсон хэв загвараар бус, тун өөрөөр авч үзэхийг зорьсон болов уу. Монголчууд хятадын хувьд ямар их хэрэгтэй байдгаа мэдэх шаардлагатай.
  • 3. 3. Эндбүтцийн үнэлгээг бичсэн ба мөн чанарын үнэлгээг Шүүмжийн дүгнэлт хэсэгт бичсэн болно. - Тухайн бүтээлийг уншихад таньд сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл төрсөн үү, баяртай, ууртай, гунигтай ямар нэгэн мэдрэмж төрсөн үү? Үүнийг өөрөөсөө асуугаадтодорхойлно. Текстийн бүтэц ямар вэ? Бүтээлийг уншихад социологийн онолуудаар тайлбарлах бүрийд надад шимтмээр сэтгэл хөдөлж байлаа. Мэдээж монголын түүхийн фактуудыг өгүүлдэг тул гуниглам зүйл байсан ч ойлгохдоо илүү төвлөрч эмоцийг төдийлөн анхаараагүй. Нэр томьёог хөнгөлж аль болох орчуулж тайлбарласан нь уншигчдад амар байхаар бичжээ. - Тухайн бүтээлд зохиогчийн гаргасан логик, учир шалтгаан нь таны өөрийн бодлыг өөрчлөхөд хүргэсэн үү гэдгийг өөрөөсөө асуу,энэ бүтээл нь тодорхой, нарийвчлалтай, нэгдмэл байсан уу? Зохиогчийн гаргасан логик нь 3 хэсэгтэй 6 бүлэгтэй ном болохын хувьд он цагийн дэс дарааг баримталжээ. Жишээ нь Чингис хаан, социализмын үе, өнөө үежилт гэх мэт. Нэгэн учир шалтгаан миний бодлыг өөрчилсөн нь: Манжаас тусгаарлагдсан 1911 оны Монгол орны нөхцөл байдалд Чингис хаан ямар ч хамаагүй байлаа. Чингис хэдийд гарч ирсэн нөхцөл байдал дээрдэж хөл дээрээ тогтсон үед л тэр баатрыг шүтсэн аж. Үүнийг үнэхээр хүлээн зөвшөөрлөө. Бидний хамгийн бахархалт Чингис нь өнөөгийн хөгжлийн Монголд төдийлөн хамаатай биш ажээ. Үүнийг л социологчийн нүдээр харах гэх болов уу. Эдүгээ үндэстний шинэ эрин тоглоом эхлээд байгаа ба үүний гол онцлог нь найрамдал нөхөрлөл. Үндэсний цөөнхэнэ тоглоомд оршин тогтнолоо хадгалж чадах руу хүчтэй тэмүүлжээ.1 Гурав дахь талыг олж харах, тэр нь Монголчуудад хэр ач холбогдолтойг анхаарах нь энэ номын гол зорилго. Өвөр Монголчууд Хятадын хосолмол харилцаан дахь эрх мэдэлгүй тал биш, харин Хятадын тоглогчидтой бодитой харилцаатай ард түмэн гэж ав үзжээ.2 Энэ номыг нэлээд удаан хугацаанд бичсэн гэж зохиогч хэлжээ. Тэрээр гадаадын судалгааны байгууллага, нэртэй их сургуулиудад ажиллаж байхдаа мэргэжлийнхэнтэй хамтран нөр их судалгаа хийжээ. Тэдгээрийг энд дурдвал хэт дэлгэрэнгүй болох тул дурдахгүй. Харин түүний бүтээлд Кэмбриж, Иэйл, Сингапурын их сургуулийн академчид өндөр үнэлгээ өгсөн номын арын хавтас дээр шигтгэгджээ.3 4. Хамтач үндэсний үзэл гэж юу вэ? Үндэсний үзэлтнүүд нь үргэлж дангаараа тэмцдэг зөрүүд хүмүүс биш. Тэд өөрсдийн адил үнэлэмжтэй, өөрсдийн нөхөд гэж үзэж буй хүмүүстэй хамтарч зохиомлоор бий болгосон дайсны эсрэг тэмцдэг бөгөөд энэсүйрлийн ирмэг дэх аюултай 1 Pathos - тухайн бүтээлийг уншсан хүний хувьд өөрийн сэтгэл хөдлөлийг тодорхойлно. 2 Logos - тухайн бүтээлийн логик ба шалтгааны талаар бүтээлийг уншсан хүний хувьд ямар бодолтой байгааг гаргана. 3 Ethos - тухайн зохиогчийн итгэлтэй байдлыг харуулна. Зохиогчийн өөрийн хувь хүний болон мэргэжлийн (credibility), академик байдал нь тухайн бүтээлийн хэр итгэлтэй байдлыг харуулна.
  • 4. нөхцөл байдлыг Булаг “хамтач үндэсний үзэл” гэж нэрлэжээ. Хамтач үндэсний үзэл аюултай. Монголчуудын хувьд дайснаас нь илүү нөхөд нь аминд халгаатай дайсан болж хувирах тохиолдол байсан. Монголын хамтач үндэсний үзэл нь Монголын хаалгыг нөхрийн өмнө нээж, дайсны өмнө хааж байсан. Харин нөхрийн өмнө хаалга нээх явцдаа Монголчууд тусгаар байдал, шийдвэр гаргах эрх мэдлээ өөрийн эрхгүй алдаж байсан. Шмидийг эшилснээр “Бусдаар шийдвэрээ гаргуулж байвал эрх чөлөө тийм ч бие даасан бус гэсэн үг” гэдэг нь дайсан бус найз л миний эрх чөлөөнд халтай гэмээр. Үндэсний үзэл бол хосолмол бус гурвалсан ойлголт. Үндэсний үзэлтнүүд дайсныхаа биш, хамтран зүтгэгчдийнхээ золиос болох нь их. Үүнд төвлөрье: Зохиогч эхлэл хэсэгтээ Чонон сүлд номын улмаас Монголчууд алдар цуудаа умбаж эхлэх үед Хятадын Яан Жыжюнь Төвөд нохой ном бичиж Хятадуудын чоныг шүтэх үзлийг сөрж харьцуулсныг харжээ. Чоныг “дотуур тамиртай, арга зальтай, хувиа хэт хичээдэг ба хүчгүйд дээрэлхүү, хүчтэйгээс айдаг, бусдад үргэлж хор хөнөөлтэй” гэжээ. Харин төвөд нохой яг эсрэгээр “зоригтой, үнэнч бөгөөд амь бие хайргүй бусдын төлөө зүтгэж, эзэн нөхдийнхөө төлөө амьдарна” гэж тодорхойлжээ. “Өөрийн онцлог шинжтэй байхын тулд бусдаас ялгаатай байх шаардлага гардаг”. Энэ ялгаатай байх хэрэгцээ нь илүү үнэ цэнэтэй болох боломжийг бий болгодог гэсэн үг. Социологич Батлер өөрийгөө танихын тулд бусдыг обьектив болгодог гэдгийг нотолжээ. Обьектоор дамжиж субьектив буюу өөр дээрээ ирдэг. Обьект ингэж өөрийн идентити онцлог болох би хэн бэ-г ойлгоход туслах ч, бас саад тотгор болдог. жишээ нь, мөнгө эдлэл гэсэн обьектууд саад болдог. Өөрийгөө мэдэхэд саад болж буй бусад-ыг устгаж зайлуулах хэрэгтэй гэдгийг социологич Лакан өгүүлснийг зохиогч эшилжээ. Хэдий өөрийгөө мэдэхэд бусад туслах багаж мэт ч илүүтэйгээр бусад яг эсрэгээр байх нь бий гэдгийг Баммер аналоги хийж Фрейдийн Тотем ба табу бүтээлээс “Өрөөл бусдыг ховдоглон залгисан тохиолдлуудыг харахад Тэднээс юу ч үлдээгүй, харин Бид үлдсэн байдаг” гэжээ. Дотно нь хөндийгөөсөө илүү эрхэм. Гэвч дотно нь хөндийгөөсөө илүү аюултай. Яагаад гэвэл түүний өмнө бүх хаалгаа нээсэн. Нууцыг мэднэ. Давуу чанаруудаас гадна бас сул чанаруудыг мэднэ. Тиймээс сул тал руу довтлох хаалгаа нээлттэй. Иймд хөндлөнгийн гэдгээс илүү дотны гэдэг нь халтай болдог. Дайсандаа хаалгаа хааж, нөхөртөө хаалгаа нээдэг. Лаканы үг би түүнийг хүлээн зөвшөөрч хайрладаг гэхдээ миний хувийн үнэлэмж ороод түүнд өөрчлөх юм бий гэж буй. Нураамаар сөнөөмөөр буюу хүлээн зөвшөөрч чадахгүй зүйл бий. Хэрэв хайргүй тэс хөндлөнгийн хүн гэвэл надад тэгэх шаардлага байхгүй бас тэгэх ч шаардлага урган гарахгүй. Зохиогч Лаканы хайр гэсэн үгийг хэрэгцээ шаардлага гэсэнтэй дүйцүүлж геополитикын харилцааг авч үзжээ. Бинари буюу хосолсон тогтолцоо: Обьект, субьект. Нэгтгэх, салгах. Олонх, цөөнх. Хар, цагаан. Орж, гарах. Бинарийн мөнхийн чанарыг алдагдуулах арга зам байна уу? Гэж зохиогч асуугаад үүний хариуд гурвалсан тогтолцоог судалжээ.
  • 5. Нийгмийн бүлгийн төрх үүсэхэд, бүлгийн гишүүдийн эрх чөлөөг хангах эсвэд хязгаарлахад тоо маш чухал үүрэгтэй. Георг Зиммелийн судалгаа хосолсон бүлэг болон гурвалсан бүлгийг сонгожээ. - Хосолсон бүлэг: Бүлэг доторх нэг гишүүн нь нөгөөгийнхөө онцлогийг нөхдөг. Нэг гишүүн гарвал бүлэг устахад хүрдэг тул тун дотно хэлхээ холбоо оршино. Энэ бүлгийн хоёр гишүүн хоёулангийнх нь оролцоотойгоор бүлэг оршдог. Тиймээс аль нэг нь өөрийгөө болон зан хандлагаа илэрхийлэх эрх чөлөө хязгаарлагдмал. Энэбүлэгт нэг гишүүн нэмэгдвэл бүлгийн бүтэц цөм өөрчдөгдөх буюу гурвалсан бүлэг болно. - Гурвалсан бүлэг: Бүлэг доторх гишүүд бие биеэсээ шууд хамааралгүй болж ирнэ. Гишүүн өөрийгөө болон зан хандлагаа илэрхийлэхэд зөвхөн нэг гишүүнээс хамааралтай биш тул гуравдагч гишүүнтэй холбоо тогтоох боломжтой. Хосолмол бүтцийн дотор нэг нэгнийгээ давах дуу хоолой гэж байдаггүй. Харин гурав дахь гишүүн нэмэгдмэгц олонх үүсдэг. Зиммел гуравдагч гишүүнийг маш чухал гэж дүгнэсэн. Яагаад гэвэл нийгэм өөрөө хосолмол биш гурвалсан харилцаанд үндэслэдэг гэжээ. Хүчтэй нь хүчгүйгээ давамгайлах хүслийг гуравдагч тал хязгаарлаж чадна. Зохиогч Ф. Достоевскийн “Мөнхийн эр нөхөр” зохиолоор хялбаршуулжээ: Энэ зохиолын гол дүр нь эхнэрийнхээ нууц амрагийн явдалд шаналсан эр нөхөр. Хэдийгээр тэр нөхөр эхнэрийнхээ нууц амрагуудыг үзэн ядах боловч өөр эр хүн эхнэрийг нь хүсэж байгааг хараад эхнэрээ өмнөхөөсөө ч илүү хүснэ. Өөрөөр хэлбэл өөр эрчүүд түүний эхнэрт анхаарал тавьж байгаа учраас тэрбээр эхнэрийнхээ “мөнхийн эр нөхөр” байгаа бөгөөд нөгөөтээгүүр эхнэрээ бусад эрчүүдээс харамлаж, тэдэнтэй өрсөлдөгч нэгэн болдог. Энд нөхөр буюу субьект идэвхтэй актор бол эхнэр буюу обьектив идэвхгүй. Эхнэрт асуудал байхгүй харин нөхөрт л асуудал байгаа мэт. Жижекийн онолоор субьект үргэлж обьектынхоо эрхшээлд байдаг. Гурвалжны хууль: нэгийг нь сонгож нөгөөтэй дайсан болно. энд дундаж гэж байхгүй. Монголын хувьд япон, хятад хоёрын нэгтэй анд буюу амраг болж нөгөөтэй нь сөргөлдөх болсон. 5. Өнөөдрийн монголчуудын ихэд бахархал болсон Чингис хаан болон буддын лам нарын талаар улиг болсон загвараас өөрөөр зохиогч харсан нь илт гэдэг нь Булагийн “Өнөөдөр монголчууд чингис хаан бол монголоос том, монголчууд болон монгол өөрөө чингис хаан гэдэг нэрдөртэй гэдгээ хүлээн зөвшөөрч дэмжих болжээ” гэж хэлснээс харж болохоор. Тэрээр “Монголчуудын дунд Чингис хаан дэлхийг байлдан дагуулагчийн дүрээр биш, харин аман зохиолын баатар, хурим зэрэг ёс заншилд байдаг эцэг бурхан эсвэл үүсгэгч бурхан маягаар үлдсэн”-ийг өөрчлөх гэсэн. Тиймээс л энгийн бус харин эксистенциал социологийн үүднээс шүүмжтэй ханджээ.
  • 6. Зохиогч Чингис болон ламаизм-г судалснаар монголчууд түүхийг харахдаа феодалыг4 феодалаар бус модерноор харах боломжийг нээжээ. Жинхэнэ дайсны хэн болох нь, зорилго нь (өөрийгөө хамгаалах) тодорхой байдаг. Гэтэл найз бол сүнс шиг тул сэтгэл санааны хоёрдмол байдал үүсгэдэг. Хятадууд үндэсний эв нэгдлийн тухай ярихдаа үндэсний цөөнхүүд бол хятад үндэстний салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг мартаж болохгүйг сануулжээ. Энэ ном түүхэн дэх дайсагналуудыг их судалсан. Энэ нь дайсагналыг судлахын тулд биш харин найрамдалд хүрэх нэг зам учраас дайсагналыг судлах шаардлага гарсантай холбоотой. Хэнийг ч үл ялгасан бус тэгш хайрлахын төлөө зохиогч энэ шударга байдалд нийцэх бүтээлийг туурвисан байна. “Хүмүүний хайр гэгчийн тухайд хүн төрөлхтөн ангид хуваагдсанаас хойш бүхнийг хамарсан хайр байгаагүй” гэж Мао хэлжээ.5 Үндэстний хувьд олонх нь цөөнхийгөө давамгайлдаг тэрхүү дүрмийг арилган цөөнхийг нэг ёсондоо хайрлах мэт. Үүнийгээ тэрээр хосолмол бус гурвалсан харилцаанд авч үзсэнийг өмнөх хэсэгт дэлгэрүүлсэн тул энд давтахгүй. Монголчууд хятадын хувьд ямар их хэрэгтэй байдгаа мэдэх шаардлагатай. Хятадын танил тал, ураг төрлийн холбоо нь тэр бүр цусан төрлийн холбоонд суурилдаггүй. Ирж л байдаг, явж байдаг танихгүй байсан хүмүүс нь хүмүүсийн хоорондын цусан төрлөөс ч илүү холбоог үүсгэдэг. Ийм хэлхээгүй бол төрсөн эцгийг ч, төрсөн хүүг ч эс харгалзана. Энэ бүгдээс Хятадын үндэсний цөөнхөд тусаж байгаа утга бол тэд олонх болох Хан үндэсний хувьд болон нийгмийн үйл явцад учир холбогдлоо алдвал тэднийг нийгмийн мөхөл хүлээж буй гэсэн үг. Олонх нь цөөнхийгөө дарлах бишийн төлөө Булаг хуманист ажил хийжээ. 4 Монголчуудад хүй нэгдлийн болон боолын нийгмийн түүхээс илүү феадалын болоод коммунизмын түүх хамаатай. 5 Түүнчлэн Фройд, Бергер, Маркс, Фуко, Жижек, Батлер, Лакан гэх мэт төлөөлөгчдийг эшилж социологийн онолуудаар тайлбарласан.